• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Үйл явдлын мэдээ

Үйл явдлын мэдээ

“БАЯЛАГ БҮТЭЭГЧ” НЭВТРҮҮЛЭГ №4: СПОРТ ХУВЦАСНЫ ИРЭЭДҮЙГ БҮТЭЭЛЦЭЖ ЯВАА А.ЧИМЭД-ОЧИР

  • talk
  • 2021-04-12 10:00:00
  • 2347
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ


Ярилцлагын ээлжит дугаартаа шулуун шударга зан, эерэг хандлагаараа сошиал ертөнцөд хүндлэгдсэн Спорт хувцасны Monline брэндийн үүсгэн байгуулагч, туршлагатай бизнесмен, Баялаг бүтээгч А.Чимэд-Очирыг урьж ярилцлаа.

Бага залуу насандаа ажлын гараагаа Шаазан ваарны үйлдвэрийн зураачаар эхэлж байсан тэрээр өдгөө хэд хэдэн компани үүсгэн байгуулсны зэрэгцээ 2012 оноос өөрийн үүсгэн байгуулсан Спорт хувцасны “Монлайн” брэндээрээ Монгол Улсаа төлөөлж дэлхийн спортод хүч сорьдог бүхий л спортын баг тамирчидаа гоёх их үйлст шамдан орсон билээ. Ингээд Монголын спортын салбарт хувь нэмрээ оруулаад 10 дахь жилээ угтаж буй түүний ажлын арга барил, бизнесийн түүх, гэр бүл, хоббитой танилцхаар нэвтрүүлгийн урилгаа илгээсэн юм. 

Байршил: Монгол, Улаанбаатар

Мэргэжил: Зураач, Нягтлан бодогч

Эрхэлдэг ажил: Монлайн Брэнд ХХК / Спорт хувцасны сүлжээ үйлдвэр/ Үүсгэн байгуулагч, захирал

Сошиал хуудас: Chimedochir  (фэйсбүүк), chimedochiranaad (инстаграм)

HELLO CEO

Бидний бизнес болзоо уламжлал ёсоор Нийслэл хотын төв цэг Орос элчингийн баруун хойно байрлах Сарнай цэцгийн дэлгүүр дээр уулзахаас эхэллээ.

2021.03.29 08:57 минут

Нэвтрүүлэг маань оролцогчдыгоо, эсвэл тэдний ард байгаа хэн нэгнийг зочныхоо өмнөөс баярлуулдаг заншилтай. Амжилттай яваа бизнесмен бүрийн ард тэдний ар талыг бүрэн хариуцаж явдаг хүмүүс байдаг. Сарнай цэцгийн дэлгүүрийн хамт олон асаалттай танк шиг арыг нь хариуцаж явдаг хүндтэй хүмүүсийг нь баярлуулж сюрприз барьдгаараа онцлог билээ.

Ихэнх зочин маань хайртай ханьдаа, ээждээ бэлэг барьдаг бол харин тэрээр хамгийн их хүндэлж явдаг эрхэм хүндтэй хүндээ сюрприз барихыг хүсч Сарнай цэцгийн дэлгүүрийн СҮҮН ЦАЦАЛ нэртэй цэцгийн баглаа–г сонголоо

А.ЧИМЭД-ОЧИР: Надтай 10 жил хамтдаа зүтгэж, миний ар талыг хамгийн итгэлтэйгээр хариуцаж явсан Мядагмаагийн Отгонбаяр гээд нэгэн сайхан эмэгтэй бий. Отгоо эгч маань Ардын их хурлын Депутат байсан, Монлайн брэндийн 21 аймгийн салбарыг анх үүсгэн байгуулахад тэр бүх ажилчдыг сурган хүмүүжүүлж, зааж сургасан ачтай хүн билээ. Намайг энэ бизнесийг анх байгуулах тэр үеэс л миний бүх ар талыг хамгийн сайн хариуцаж яваа хүн

Part 1| КОФЕ УУХ ЗУУР

ӨГЛӨӨГ ХЭРХЭН ЭХЛҮҮЛДЭГ ВЭ?

Миний хувьд хүн заавал тэдэн цагт сэрээд ийм ажил амжуулж байх ёстой гэсэн зүйл байдаггүй ээ. Өглөө бүрийг хайртай дотны хүмүүстэйгээ хамт угтаж байвал л хамгийн сайхан нь гэж боддог. Ажлаа ч амжуулаад хажуугаар нь дуртай зүйлдээ цаг зарцуулдаг байхад л болно гэж боддог. Миний хувьд ажилтай өдрөө эрт босоод ажлаа амжуулчихдаг, өөрийнхөө эрүүл мэндийг бодоод тохиромжтой цагтаа сайхан агаарт гараад гүйчихдэг, фитнестээ очоод бэлтгэлээ хийчихдэг. Ер нь бизнесийн хүний хувьд төлөвлөсөн ажлаа хойш тавилгүй өглөө эрт эхлүүлж байвал ажил бүтэмжтэй сайхан байдаг шүү дээ.

ХУВИЙН АМЬДРАЛАА ТАНИЛЦУУЛААЧ

Би эхнэр, охин хүү гуравтайгаа ам бүл 4-үүлээ амьдардаг. Гэргийг маань Д.Дэлгэрмаа гэдэг. Уугуул нутаг нь Булган аймгийн Сайхан сумынх. АШУИСургуулийг Арьс гоо засалч чиглэлээр төгссөн бүсгүй бий. Одоо магистр. Охин маань Канадад “Гадаад харилцааны Коммуникейшн” чиглэлээр суралцдаг, энэ жил төгсөнө. Харин хүү маань удахгүй дунд сургуулиа төгсөх гэж байна. Тэр нөхрийг л одоо ямар мэргэжилтэй болгох вэ? гэдэг аав хүний хувьд хамгийн том асуудал болчхоод байна даа /инээв/.

Гэр бүлийн хамт

Миний хувь эцэг эхээс ах дүү наймуулаа. Би дээрээ 2 ах, 2 эгчтэй дундах хүүхэд. Манай ах эгч нар дандаа доктор, профессор гэсэн эрдэм шинжилгээний хүмүүс байдаг. Дүү нар маань бас мундаг амжилттай яваа хүмүүс байдаг. Харин тэр дундаас оёдлын салбар луу ороод, бизнес эрхэлж байгаа ганц хүн нь би л байна даа

Ээж, ах, эгч нарын хамт

ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУ, ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?

Би өнөөдрийг хүртэл олон бизнес хийж үзлээ. Монголчуудын хэлдгээр ганзагийн наймаа ч хийж байлаа. Би цэргээс халагдаж ирээд Шаазан ваарны үйлдвэрт зураачаар ажилладаг байлаа. Анхны ажил маань надад бүтээл гэдэг хүний сэтгэл зүрхнээс гарсан хамгийн сайхан илрэл гэдгийг мэдрүүлсэн их өгөөжтэй салбар байсан.

Шаазан ваарны үйлдвэрт ирсэн шинэхэн боловсон хүчин байх үеийн зураг
Шаазан ваарны үйлдвэр

Үеийнхэн маань сайн сургуульд сурч боловсрох нь сайхан амьдралын эхлэл гэж сураад явж байхад. Миний хувьд өөрөө мөнгө олъё, өөрөө бүтээе гэсэн хүсэлдээ автчихсан ямар нэгэн бизнес хийхгүй л бол болохгүй гэсэн сэтгэлгээтэй залуу байлаа.

Орос дэлгүүрээс гурван төгрөгийн футболка авч, дээр нь зурагтай хуулга нааж зах дээр 10 төгрөгөөр зарж байлаа, Гэртээ савхин куртка оёж Улаан-Үүд рүү гаргадаг байлаа, Төмөр сейф, цонхны сараалжийнбизнес /төмрийн цех/, Одесс руу наймаанд явж, Германаас машин оруулж ирдэг наймаа, Өлөнгийн цех байгуулж, өлөнгөө боловсруулаад Голланд, Герман руу гаргах гээд маш олон бизнес хийж үзсэн. Хамгийн сүүлд технологийн салбар луу орж Online Center гээд компьютер, гар утас худалдааны төв ажиллуулж байсан. Та бүхэн санаж байгаа бол МУИС-ийн урд байдаг байсан даа. /инээв/

Савхин куртка оёдог байсан үе

Моnline брэндийн спорт хувцсыг мэдэхгүй, өмсөөгүй хүн монголд ховор болсон. Тэгэхээр ярилцлагаа анх спорт хувцасны үйлдвэрлэлээ хэзээнээс явуулж эхэлсэн. Яагаад заавал Монгол брэндийн спорт хувцас хийхээр шийдсэн  гэдэг сэдэв рүү оруулья.


А.ЧИМЭД-ОЧИР: Тэгэлгүй яахав. Манай үйлдвэр анх 2012 оноос үйлдвэрлэлээ явуулж эхэлсэн. Хамгийн гол нь би өөрөө спортод маш их дуртай, элэгтэй хүн. Энэ бизнесээ эхлэхээс өмнө би спортын тэмцээн уралдааныг зурагтаар харж байхдаа Монголын маань баг тамирчид хувцаслалт тал дээрээ илүү гоё байвал илүү зүгээр юм даа гэж хардаг байлаа. Түүгээрээ ч сэтгэл дотроо Монгол брэндийн спорт хувцасны үйлдвэртэй болох юмсан гэсэн нууцхан мөрөөдөлтэй явдаг байлаа. Ер нь хүнд  бодоод явдаг, сэтгэлд үргэлж хадаатай байдаг зүйл гэж байдаг. Тэр зүйл маань өдгөө биеллээ олоод ажил хэрэг болж төсөөлөхийн аргагүй амжилтад хүрсэн. Гэхдээ би бизнесээ байгуулахаасаа өмнө ямар нэгэн сэтгэлийн хөөрлөөр хийгээгүй. Маш их судалгаа шинжилгээ хийж байж орсон. Анхандаа бол үйлдвэрээ зүгээр л хоббигоороо байгуулж байлаа. Гэтэл биднийг үндэсний үйлдвэрлэл гэдэг утгаар нь Монголчууд маань маш сайхан хүлээж авсан. Миний төсөөлснөөс илүү амжилтад хүрч чадсан.Би чинь анх Монлайн брэндээ байгуулсныхаа дараа Спортын салбарынхны хамгийн том шинэ жилийн наадам болох “БӨРТЭ ЧОНО” наадмын урилгыг таньдаг хүнээсээ гуйж аваад тэр урилгаараа очоод баахан нэрийн хуудастай, танилцуулгаа тараагаад л, өөрийгөө танилцуулаад л явж байлаа /инээв/.

2 оёдлын машинаар анхны гараагаа эхэлсэн МОНЛАЙН үйлдвэр 2012 он

Тэр цагаас хойш Монголын спортын баг тамирчид, дасгалжуулагч, клубууд манайхыг өдий зэрэгтэй болоход маш том дэмжлэг болсон. Ялангуяа Монголын Волейболын баг тамирчид хамгийн анх надад бүх тамирчдынхаа хувцсыг хийлгэж байсанд нь маш их талархаж явдаг. Анхны юм алдаатай оноотой буруу зөрүү хийх үе байхад хамгийн хүлээцтэй хандаж байсан даа. Бид чинь логог нь буруу зөрүү хийхээс өгсүүлээд жижиг сажиг алдаа гаргаж байхад хүлээцтэй хандаж байсан нь тухайн салбарт шинээр орж ирж байгаа хүнд урам зориг өгч байсан.

Бөртэ Чоно-2013 Спортын шилдэгүүдийг шалгаруулах наадам

Анх энэ салбар луу ороход Спорт хувцасны зах зээлийн нөхцөл байдал, өрсөлдөөн ямархуу байв?

Анх намайг энэ салбарт орж ирэхэд Монгол дахь оёдлын үйлдвэрүүдийн ихэнх нь татан буугдсан, мэргэжилтнүүд нь өөр чиглэлээр ажилладаг, зарим нэг нь байрны хонгилд өмдний түрий хасах гэх мэт жижиг хэмжээнд үйл ажиллагаа явуулсан байдалтай л байлаа. Гэтэл зах зээл нь Монголд байгаад байдаг. Тиймээс энэ салбарт хүчээ сориод үзье гэж шийдсэн юм.

 ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Хүн тэгж ажиллах ёстой, ийм байх ёстой гэдэг ойлголтоос илүү хүн өөрөө хийж байгаа зүйлдээ дур сонирхолтой, мөрөөдөлдөө хөтлөгдсөн, тэмүүлэлтэй байх хэрэгтэй гэж боддог. Миний хувьд ажлын өдөр гэхээрээ өчнөөн зүйл төлөвлөчихсөн завгүй яваад л стресст өртөөл яваад байдаггүй. Компанийнхаа чухал үйл ажиллагааг ерөнхийд нь хариуцаал бусад цагт ажлын ч өдөр бай, амралтын ч өдөр бай гэр бүлдээ илүү их цаг гаргадаг. Бас өөрийнхөө сонирхолд үргэлж цаг гаргадаг. Фитнестээ явдаг. Спортынхоо бэлтгэлийг хийдэг. Ер нь бол миний ард Ерөнхий компанийн маань үйл ажиллагааг маш сайн хариуцаж байдаг ажлынхан минь байдаг болхоор ажил руу нэг их ороод байдаггүй.

PART 2: ЗАМ ЗУУР

Нэр алдар, хүндэтгэлийн бэлэг тэмдэг болсон цагаан, шар сарнайн хослол СҮҮН ЦАЦАЛ нэртэй баглаагаа эзэнд нь өгхөөр явлаа.

Монлайн брэндийн загвар зохион бүтээгч, багш М.Отгонбаярын гэнэтийн бэлэг авсан мөчийг 2021 оны дөрөвдүгээр сарын 13-ны Мягмар гарагт Масс телевизээр 20:30 цагаас, ETV HD телевизээр 21:25 цагуудад “БАЯЛАГ БҮТЭЭГЧ” нэвтрүүлгээр хүлээн авч үзнэ үү

 

  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?