• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Нүүр хуудас
  2. Хууль эрх зүй
  • Журам
  • Холбогдох хууль, эрх зүй

Журам

БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИХ ХОЛБООНЫ ДҮРЭМ /2022.08.17/
  • МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН №153 ТОГТООЛ /2016.03.14/ "СУМ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ХӨРӨНГИЙГ БҮРДҮҮЛЭХ, ЗАРЦУУЛАХ, ТАЙЛАГНАХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ
  • МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН №494 ТОГТООЛ /2015.12.21/
  • ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН А-01 ТООТ ТУШААЛ /2018.01.03/
  • МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН №276 ТОГТООЛ /2016.05.23/
  • МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН №64 ТОГТООЛ /2017.02.22/
  • МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН №70 ТОГТООЛ /2018.03.14/
  • МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН №138 ТОГТООЛ /2016.11.09/ хавсралттай
  • МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН №138 ТОГТООЛ /2016.11.09/ 1-р хавсралттай
  • МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН №168 ТОГТООЛ /2017.06.14/ хавсралттай
  • МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН №336 ТОГТООЛ /2015.08.17/ хавсралттай
  • САНГИЙН САЙДЫН №81 ТУШААЛ /2007.03.30/
  • МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН №153 ТОГТООЛ /2016.03.14/ хавсралттай
  • МОНГОЛ УЛСЫН САНГИЙН САЙДЫН №58 ТУШААЛ /2018.03.30/хавсралттай
  • ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ САНГААС ЖИЖИГ ЗЭЭЛ ОЛГОХ, ТҮҮНД БАТЛАН ДААЛТ ГАРГАХ, ХҮҮГ НӨХӨН ТӨЛӨХ, САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ
  • ГАДААДЫН ИРГЭНД ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖУРАМ
  • ГАДААДЫН ИРГЭНД ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭ
  • ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС УРТ ХУГАЦААТАЙ, ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ, ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН №153 ТОГТООЛ /2016.03.14/ "СУМ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ХӨРӨНГИЙГ БҮРДҮҮЛЭХ, ЗАРЦУУЛАХ, ТАЙЛАГНАХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр   Улаанбаатар хот

 
Дугаар 153
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн 10.1, Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуулийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам”-ыг хавсралт ёсоор баталсугай. 
2. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан журмыг хэрэгжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг сумын Засаг дарга нарт үүрэг болгосугай.
3. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Б.Болор, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, аймгийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журам, гэрээний загвар батлах тухай” Засгийн газрын 2011 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 134 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                                           Ч.САЙХАНБИЛЭГ
Сангийн сайд                                                                                    Б.БОЛОР
Аж үйлдвэрийн сайд                                                                        Д.ЭРДЭНЭБАТ



ХАВСРАЛТ


СУМ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ХӨРӨНГИЙГ БҮРДҮҮЛЭХ,
ЗАРЦУУЛАХ, ТАЙЛАГНАХ, ХЯНАЛТ
ТАВИХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Сум хөгжүүлэх сан (цаашид “сан” гэх)-гийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавихтай холбогдсон харилцааг энэ журмаар зохицуулна.

1.2. Сангийн хөрөнгийг сумдад жижиг, дунд үйлдвэр шинээр байгуулах буюу үйл ажиллагааг нь өргөтгөх, шинэчлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлж, хөнгөлөлттэй зээл олгоход зориулан зарцуулна.

1.3. Сангийн орлого, зарлагыг Төрийн сан дахь тусгай дансаар дамжуулан гүйцэтгэх бөгөөд сан Төрийн сангаас гадуур данстай байхыг хориглоно.

1.4. Энэ журмын 1.3-т заасан дансанд сангийн хөрөнгөөс бусад хөрөнгө байршуулахыг хориглоно.

1.5. Сангийн орлого, зарлагын гүйцэтгэлийн тайланг тухайн сумын төсвийн гүйцэтгэлийн сар бүрийн мэдээ, улирал, жилийн тайланд тусгана.

1.6. Сангаас иргэн, хуулийн этгээдэд олгох хөнгөлөлттэй зээл дараах нөхцөлтэй байна:

1.6.1. зээлийн хүүгийн хэмжээ нь жилд 3 хувь байна (энэ нь өмнөх жилүүдэд байгуулсан зээлийн гэрээнд заасан хүүгийн хэмжээг өөрчлөх үндэслэл болохгүй);

1.6.2. зээлийн хугацаа нь 36 хүртэл сар байна.

1.7. Зээлдэгч зээлийг хугацаандаа төлөөгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөөгүй зээлийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр алданги төлнө. Алдангийн хэмжээг сумын Засаг дарга болон зээлдэгчтэй байгуулах Зээлийн гэрээнд тодорхой тусгана.

1.8. Сангаас олгох зээлийн хүүгийн тухайн жилийн орлогын 30 хувийг зээлдэгчдэд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалтад, 20 хувийг сангийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн төслийн явц, үр дүнд хяналт тавих үйл ажиллагаанд зориулан зарцуулна.

1.9. Сангийн хөрөнгийг энэ журмын 1.5, 1.8-д зааснаас бусад зориулалтаар зарцуулахыг хориглоно.

1.10. Сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн сонгон шалгаруулалттай холбогдуулан иргэн, хуулийн этгээдээс аливаа хэлбэрээр шимтгэл, хураамж, төлбөр авахыг хориглоно.

1.11. Сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн сонгон шалгаруулалтын товыг сангийн хөрөнгийн эх үүсвэрийн 20-иос доошгүй хувь бүрдсэн тохиолдолд тухайн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно.     

                                                 

Хоёр. Сангийн хөрөнгийн эх үүсвэр

2.1. Сангийн хөрөнгийг дараах эх үүсвэрээс бүрдүүлнэ:

2.1.1. улсын төсвөөс олгох сангийн эргэлтийн хөрөнгө;

2.1.2. гадаад улс, олон улсын байгууллага, түүнчлэн гадаад, дотоодын иргэн, хуулийн этгээдийн хандив, тусламж;

2.1.3. сангаас олгосон зээлийн хүүгийн орлого;

2.1.4. хугацаандаа төлөөгүй зээлийн дүнд ногдуулсан алданги.

2.2. Аймаг, сумын төсвийн хөрөнгө болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төрийн өмчид ногдох хэсгийн хөрөнгөөс санд хандив өгөхийг хориглоно.

2.3. Санд улсын төсвөөс олгох хөрөнгийн хэмжээг тухайн суманд жижиг, дунд үйлдвэрлэл хөгжсөн байдал, хүн амын тоо, газар нутгийн хэмжээ, зээлийн эргэн төлөлт, ашиглалт, хэрэгцээ, шаардлага, орон нутгийн идэвх, санаачилга зэргийг харгалзан төсвийн болон жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран тогтооно.

Гурав. Сангийн удирдлага, зохион байгуулалт

3.1. Сангийн үйл ажиллагааг улсын хэмжээнд нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах чиг үүргийг жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлэх бөгөөд төрийн захиргааны төв байгууллага нь дараах бүрэн эрхтэй:

3.1.1. жижиг, дунд үйлдвэрийн тухай хууль тогтоомж болон жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх талаар Засгийн газраас баримталж байгаа бодлого, сангийн хөрөнгө оруулалтын бодлогын уялдаа, холбоог хангаж ажиллах;

3.1.2. жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх зорилгоор улсын хэмжээнд зохион байгуулах төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого”, “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги” болон “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөр”-тэй уялдуулан нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллах;

3.1.3. сангаас олгох зээлийн болон барьцааны гэрээний загвар, тайлан, мэдээ гаргах маягтыг батлах;

3.1.4. сангаас олгосон зээлийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэн хөтөлж, холбогдох мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээллийн санд оруулах;

3.1.5. хууль тогтоомжид заасан бусад эрх, үүрэг.

3.2. Сангийн үйл ажиллагааг аймгийн хэмжээнд нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах чиг үүргийг тухайн аймгийн Засаг дарга (Засаг даргын Тамгын газрын жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан нэгж) хэрэгжүүлэх бөгөөд Засаг дарга нь дараах бүрэн эрхтэй:

3.2.1. “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого”, “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги” болон “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөр”-тэй уялдуулан харьяалах нутаг дэвсгэртээ жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэлийг тогтоож, хэрэгжилтийг зохион байгуулах, биелэлтэд нь хяналт тавих;

3.2.2. аймгийн хэмжээнд сангийн хөрөнгийн зарцуулалтад хяналт тавьж, гүйцэтгэлийн тайланг хэлэлцэн зохих журмын дагуу шийдвэрлэх;

3.2.3. аймгийн хэмжээнд сангаас олгосон зээлийн мэдээллийн санг бүрдүүлэх, тайлан, мэдээг хянан баталгаажуулах, тэдгээрийг жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тогтоосон хугацаанд хүргүүлэх;

3.2.4. харьяалах нутаг дэвсгэртээ жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх зорилгоор жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран сургалт зохион байгуулах;

3.2.5. хууль тогтоомжид заасан бусад эрх, үүрэг.

3.3. Сангийн үйл ажиллагааны талаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

3.3.1. сангийн төсвийг баталж, сангаас тухайн жилд нэг төсөлд олгох зээлийн дээд хэмжээг тогтоох;

3.3.2. сангийн хөрөнгийн зарцуулалт, зээлийн ашиглалт, эргэн төлөлтөд хяналт тавих чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийг тухайн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчээр ахлуулан, Засаг даргын Тамгын газрын Төрийн сангийн мэргэжилтэн, Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо болон баг тус бүрээс нэг иргэний төлөөллийг оролцуулан байгуулж ажиллуулах;

3.3.3. сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах чиг үүрэг бүхий орон тооны бус Зөвлөлийг тухайн сумын Засаг даргаар ахлуулан, Засаг даргын Тамгын газрын жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан мэргэжилтэн, Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо, банк болон баг тус бүрээс нэг иргэний төлөөллийг оролцуулан байгуулж ажиллуулах;

3.3.4. сангийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүн, орлого, зарлагын гүйцэтгэлийн тайланг хэлэлцэн зохих журмын дагуу шийдвэрлэх;

3.3.5. хууль тогтоомжид заасан бусад эрх, үүрэг.

3.4. Энэ журмын 3.3.2, 3.3.3-т заасан зөвлөлийн гишүүн ашиг сонирхлын зөрчил үүсэхээс урьдчилан сэргийлж ажиллах үүрэгтэй бөгөөд дараах шаардлагыг хангасан байна:

3.4.1. зөвлөлийн бүрэлдэхүүнд орж ажиллах багийн төлөөллийг тухайн багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэн сонгосон байх;

3.4.2. тухайн нэг зөвлөлийн гишүүнийг нөгөө зөвлөлийн гишүүнээр давхар ажиллуулахгүй байх;

3.4.3. хууль тогтоомжид заасан бусад шаардлага.

3.5. Сангийн үйл ажиллагааны талаар сумын Засаг дарга дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

3.5.1. төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагаанд сумын иргэдийн оролцоог хангах ажлыг зохион байгуулах;

3.5.2. энэ журамд заасны дагуу зээл олгох шийдвэр гаргах;

3.5.3. энэ журмын 3.5.2-т заасан төслийг хэрэгжүүлэх иргэн, хуулийн этгээдтэй зохих журмын дагуу зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, биелэлтийг хангуулах, явц, үр дүнд байнгын хяналт тавьж ажиллах;

3.5.4. энэ журмын 3.5.3-т заасны дагуу зээлийн болон барьцааны гэрээ байгуулахдаа барьцаанд бариулах хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг тухайн үеийн зах зээлийн үнэлгээний 70 хүртэл хувиар үнэлэх;

3.5.5. зээл, зээлийн хүүгийн орлогыг сангийн дансанд төвлөрүүлэх;

3.5.6. сангийн орлого, зарлагыг хөтлөх үйл ажиллагаанд нягтлан бодох бүртгэлийн тухай хууль тогтоомжийг мөрдүүлж, сангийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг Төсвийн тухай хуульд заасан хугацаанд тухайн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнах;

3.5.7. сангаас олгосон зээлийн хүүгийн тухайн жилийн орлогыг зарцуулах саналыг энэ журмын 1.8-д заасны дагуу боловсруулж, жил бүрийн сумын төсөвтэй хамт иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулах;

3.5.8. сангийн үйл ажиллагааны үр дүнг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын өмнө хариуцах;

3.5.9. сумын иргэн, хуулийн этгээдэд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх болон бусад шаардлагатай асуудлаар мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх саналаа аймгийн Засаг даргын Тамгын газрын жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан нэгжид хүргүүлэх, иргэдийн дунд сургалт зохион байгуулж, оролцоог хангаж ажиллах.

Дөрөв. Сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх төслийн санал
хүлээн авах, сонгон шалгаруулах журам

4.1. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч иргэн, хуулийн этгээд сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн талаарх саналаа тогтоосон хугацаанд энэ журмын 3.3.3-т заасан зөвлөлд хүргүүлнэ.

4.2. Сангаас зээл авч, төсөл хэрэгжүүлэх жижиг, дунд үйлдвэр эрхлэгч иргэн, хуулийн этгээд дараах шаардлагыг хангасан байна:

4.2.1. тухайн суманд бүртгэлтэй буюу байнга оршин сууж үйл ажиллагаа явуулдаг байх;

4.2.2. сум хөгжүүлэх болон жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд хугацаа хэтэрсэн зээлийн өргүй байх;

4.2.3. зээлийн хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж, хугацаанд нь төлөх төлбөрийн чадвартай, барьцаа хөрөнгөтэй байх;

4.2.4. жижиг, дунд үйлдвэр эрхлэх талаар зохих мэдлэг, туршлагатай байх (түүнийг нь нотлох баримт бичиг шаардлагатай).

4.3. Энэ журмын 4.2-т заасан иргэн, хуулийн этгээдийн боловсруулсан төсөл дараах шалгуурыг хангасан байна:

4.3.1. тухайн суманд жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх бодлогын хүрээнд орон нутгийн давуу талд түшиглэсэн үйлдвэрлэл, үйлчилгээг бий болгох, орон нутагт тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн байх;

4.3.2. төслийн хүрэх үр дүн, зорилт тодорхой байх;

4.3.3. гэрээний хугацаанд зээлийг эргэн төлөх боломжтой байх;

4.3.4. төслийн зээлийн мөнгөн дүнд хүрэлцэхүйц барьцаа хөрөнгөтэй байх;

4.3.5. төслийг хэрэгжүүлэх явцад учирч болзошгүй эрсдэлийг бодитой тодорхойлсон, даван туулах арга замыг тусгасан байх;

4.3.6. ажлын байр нэмэгдүүлэхэд чиглэсэн байх.

4.4. Энэ журмын 3.3.3-т заасан зөвлөл иргэн, хуулийн этгээдийн ирүүлсэн төсөл мөн журмын 4.3-т заасан шалгуурыг хангаж байгаа эсэхийг хянах бөгөөд зөвлөлийн хуралд оролцсон гишүүдийн ердийн олонхийн саналаар зохих шийдвэрийг гаргана. Зөвлөл тухайн төслийг сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан тохиолдолд саналаа ажлын 3 хоногийн дотор тухайн сумын Засаг даргад хүргүүлнэ. Зөвлөлийн хуралд нийт гишүүдийн гуравны хоёр оролцсон тохиолдолд хурлын ирц бүрдсэн гэж үзнэ.

4.5. Энэ журмын 3.3.3-т заасан зөвлөлийн шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор тухайн сумын Засаг дарга зээл олгох шийдвэр гаргана.

4.6. Сумын Засаг дарга төсөл хэрэгжүүлэгч иргэн, хуулийн этгээдтэй зээлийн болон барьцааны гэрээ байгуулна. Гэрээ байгуулснаас хойш ажлын 7 хоногийн дотор зээлийн хөрөнгийг төсөл хэрэгжүүлэгч иргэн, хуулийн этгээдийн дансанд шилжүүлнэ.

4.7. Иргэн, хуулийн этгээд авсан зээл, зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанд сангийн дансанд буцаан төлнө.

4.8. Сумын Засаг дарга зээлдэгчийн талаарх дараах баримт бичгийг эх хувиар нь баримтжуулан хадгална:

4.8.1. зээлдэгчийн анкет;

4.8.2. зээл олгохыг хүссэн өргөдөл;

4.8.3. оршин суугаа газрын тодорхойлолт;

4.8.4. төслийн баримт бичиг;

4.8.5. энэ журмын 3.3.3-т заасан зөвлөлийн хурлын тэмдэглэл;

4.8.6. зээлийн болон барьцааны гэрээ;

4.8.7. барьцаа хөрөнгийн үнэлгээний жагсаалт, барьцаалсан үнэ, барьцаалсан эд хөрөнгийн гэрчилгээг эх хувиар хавсаргах;

4.8.8. зээлийн эргэн төлөлтийн хуваарь;

4.8.9. энэ журмын 4.2, 4.3-т заасан шаардлага, шалгуурыг хангасан эсэхийг баталгаажуулсан баримт бичиг.

4.9. Сумын Засаг дарга энэ журмын 4.9-д зааснаас гадна төслийн хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаарх бусад мэдээллийг тухай бүр баримтжуулан хадгална.

Тав. Сангийн үйл ажиллагааг тайлагнах,
хяналт тавих

5.1. Сангийн үйл ажиллагаа нийтэд ил тод, нээлттэй байна. Сангийн хөрөнгийн зарцуулалт, ашиглалт, эргэн төлөлт, тайлагналтад тухайн сумын иргэд хяналт тавих бөгөөд шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагаар хөндлөнгийн хяналт шалгалт хийлгэж болно.

5.2. Сангийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг сумын Засаг дарга хариуцан арилгана.

5.3. Энэ журмын 3.3.2-т заасан зөвлөл сангийн хөрөнгийн зарцуулалт, зээлийн ашиглалт, эргэн төлөлтөд хяналт тавихдаа дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:

5.3.1. зээл авсан иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагааны үр дүнгийн тайлан, санхүүгийн буюу мөнгөн гүйлгээ, зээлийн эргэн төлөлтийн тайланг гаргуулан авах;

5.3.2. сангийн үйл ажиллагаанд улирал бүр хяналт шалгалт хийж, дүнг тухайн сумын нийт иргэдэд мэдээлж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар хэлэлцүүлэх;

5.3.3. аймгийн Засаг даргын Тамгын газрын жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан нэгжийн хамт жилд нэгээс доошгүй удаа сангийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, дүнг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тухай бүр хүргүүлэх.

5.4. Сумдын Засаг дарга сангийн орлого, зарлагын гүйцэтгэлийн тайланг улирал болон жилээр гаргаж, улирлын тайланг дараа улирлын эхний сарын 10-ны өдрийн дотор, жилийн тайланг дараа оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн дотор тухайн аймгийн Засаг даргад хүргүүлнэ.

5.5. Аймгийн Засаг дарга энэ журмын 5.4-т заасан сангийн орлого, зарлагын гүйцэтгэлийн улирлын болон жилийн тайланг нэгтгэн, улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор, жилийн тайланг дараа оны 2 дугаар сарын 10-ны өдрийн дотор жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

5.6. Жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ журмын 5.5-д заасан тайланг нэгтгэн, мөн журмын 5.8-д заасан аудитын дүгнэлтийн хамт тухайн жилийн I улиралд багтаан Засгийн газарт танилцуулна.

5.7. Аймгийн Засаг даргын Тамгын газрын жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан нэгж сангийн үйл ажиллагаа, орлого, зарлагын гүйцэтгэлд жил бүр хөндлөнгийн аудит хийлгэж, аудитын дүгнэлтийг тухайн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлнэ.

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН №494 ТОГТООЛ /2015.12.21/

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН А-01 ТООТ ТУШААЛ /2018.01.03/

 
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ
2018 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр                                  Улаанбаатар хот
 
Дугаар А-01
Журмын заалт хүчингүй болгох тухай
Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 68 дугаар зүйлийн 68.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн А-76 тоот тушаалаар баталсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журам”-ын 6.7 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
САЙД                                           Б.БАТЗОРИГ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН №276 ТОГТООЛ /2016.05.23/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр   Улаанбаатар хот
 
Дугаар 276
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 12.7-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам”-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай. /Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2017 оны 64 дүгээр тогтоол, Засгийн газрын 2018 оны 70 дугаар тогтоолоор тус тус нэмэлт, өөрчлөлт орсон/
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Журам батлах тухай” Засгийн газрын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 375 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл, санхүүгийн дэмжлэг олгох журам”-ыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд                                               Ч.САЙХАНБИЛЭГ
Хөдөлмөрийн сайд                                                               Г.БАЯРСАЙХАН 

 

Засгийн газрын 2016 оны 276 дугаар
          тогтоолын хавсралт

ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ САНГААС ЖИЖИГ ЗЭЭЛ
ОЛГОХ, ТҮҮНД БАТЛАН ДААЛТ ГАРГАХ, ХҮҮГ НӨХӨН ТӨЛӨХ,
САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ

Нэг. Ерөнхий зүйл

1.1. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 12.2, 12.4, 12.6, 12.8.4, 12.9-т заасны дагуу иргэн, аж ахуйн нэгжид жижиг зээл олгох, зээлд батлан даалт гаргах, зээлийн хүүг нөхөн төлөх болон бусад санхүүгийн дэмжлэг үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад энэ журмын зорилго оршино.

1.2. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл, санхүүгийн дэмжлэг олгох, зээлийн хүүгийн төлбөрийг нөхөн төлөх, зээлд батлан даалт гаргах үйл ажиллагаа нь өрхийн болон хувиараа хөдөлмөр эрхлэх, хоршоо, нөхөрлөл байгуулах, бичил аж ахуй эрхлэх, өргөтгөх, ажлын байр шинээр бий болгох, хадгалах боломжийг бүрдүүлэхэд чиглэнэ.

Хоёр. Жижиг зээл олгох

2.1. Жижиг зээлийг бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжид олгоно. 

Иргэн бусадтай хамтран нөхөрлөл, хоршоо, 8-10 гишүүнтэй бүлэг байгуулж аж ахуй эрхлэх санаачилгыг дэмжиж болно.

2.2. Энэ журмын 2.1-д заасан иргэдийн бүлэг жижиг зээл олгох, зээлд батлан даалт гаргах үйл ажиллагаанд бүлгийн гишүүдийн хурлаас томилсон эрх бүхий төлөөлөгчөөр дамжуулан оролцоно.

2.3. Иргэн, аж ахуйн нэгж жижиг зээл хүссэн өргөдлөө холбогдох төслийн хамт аймаг, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага, сумын хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан ажилтанд хүргүүлнэ. Төсөл нь дараах шаардлагыг хангасан байх бөгөөд төслийг сонгон шалгаруулах удирдамжийг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. /Энэ заалтын 2 дахь өгүүлбэрийг Засгийн газрын 2018 оны 70 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан/

2.3.1. хүрэх үр дүн, зорилт тодорхой байх;

2.3.2. ажиллах хүч, техник, тоног төхөөрөмжийн нөөц, боломж болон үйл ажиллагаа явуулах ажлын байр, орчныг сайтар тооцсон байх;

2.3.3. төслийн хүрээнд орон нутгийн онцлог, давуу талд түшиглэн өртөг шингэсэн бүтээгдэхүүн, үйлдвэрлэл эрхлэхээр төлөвлөсөн байх;

2.3.4. зээлийн мөнгөн дүнгийн 40 болон түүнээс дээш хувьд хүрэлцэхүйц барьцаа хөрөнгөтэй байх;

2.3.5. төслийн хүрээнд байнгын ажлын байр бий болгож, цаашид хадгалах боломжтой байх.

2.4. Аймаг, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага, сумын хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан ажилтан нь иргэн, аж ахуйн нэгжийн зээл хүссэн өргөдлийг судалж, энэ журмын 2.3-т заасан шаардлагыг хангасан тохиолдолд зээл олгох саналаа тодорхойлолтын хамт банкинд хүргүүлнэ.

2.5. Банкнаас жижиг зээл олгох шийдвэр гарсны дараа аймаг, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага, сумын хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан ажилтан зээлдэгчтэй ажлын байр бий болгох, өргөтгөх, тогтвортой хадгалах талаар гэрээ байгуулж, зээлдэгчийн санхүүгийн боловсрол, мэдлэгийг дээшлүүлэх сургалт, уулзалтыг зохион байгуулах бөгөөд бизнес, аж ахуйн үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлж ажиллана.

2.6. Жижиг зээл олгох банкийг хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага сонгон шалгаруулах бөгөөд шалгарсан банктай гэрээ байгуулж, тухайн жилд төсөвлөсөн зээл, зээлийн батлан даалтын хөрөнгийг дансанд нь байршуулна. Жижиг зээл олгох банкинд тавих шаардлага, түүнийг сонгон шалгаруулах удирдамж, банктай байгуулах гэрээний загвар, жижиг зээлийн санхүүжилтийг аймаг, дүүрэгт хуваарилах аргачлалыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. /Энэ заалтад Засгийн газрын 2018 оны 70 дугаар тогтоолоор 2 дахь өгүүлбэрийг нэмсэн/

Гэрээнд зээлийн хөрөнгийг банкны дансанд байршуулах болон зээл олгох нөхцөл, зээлийн хөрөнгийн үлдэгдлийг эргүүлэн татах хугацаа, хариуцлагыг тодорхой заана.

2.7. Жижиг зээл олгох банк дараах нөхцөлийг хангасан байна:

  2.7.1. Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүд, заавал байлгах нөөцийн шаардлагыг сүүлийн 10 сард хангасан байх бөгөөд энэ талаар Монголбанкны дүгнэлтийг хавсаргасан байна;

  2.7.2. зээлийн үйл ажиллагаатай холбоотой аливаа эрсдэлийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн өмнө хариуцах баталгаа гаргасан байх;

  2.7.3. жижиг зээлийн хүүгийн хэмжээ тухайн банкны зээлийн хүүгийн доод түвшингээс бага байх бөгөөд гэрээний туршид банкны олгож байгаа хүүгийн доод түвшингээс доогуур байх;

  2.7.4. энэ журмын 2.6-д заасан сонгон шалгаруулалтын үеэр тавьсан бусад шаардлагыг хангасан байх.

2.8. Банкинд байршуулсан зээлийн хөрөнгөд аливаа хүү, төлбөр төлөхгүй. /Энэ заалтыг ЗГ-ын 2017 оны 64-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

2.9. Банк иргэн, аж ахуйн нэгжийн зээл авах болон зээлийн батлан даалтад хамрагдах хүсэлтийг ажлын 5 хоногт багтаан судалж шийдвэрлэнэ.

2.10.  Жижиг зээлийг 24 сарын хугацаатай олгох бөгөөд үндсэн зээлээс чөлөөлөх  хугацаа 6 сар хүртэл байна.

2.11. Жижиг зээлийн хэмжээ иргэнд 10.0 сая хүртэл, иргэдийн бүлэгт нэг гишүүнд 2.0 сая хүртэл, аж ахуйн нэгжид 20.0 сая хүртэл төгрөг байна.

2.12.  Зээлийг хуваарийн дагуу төлж, зориулалтын дагуу зарцуулсан, үйл ажиллагаа нь тогтворжиж, гэрээнд заасны дагуу ажлын байр шинээр бий болгож тогтвортой хадгалсан, ажилчдаа нийгмийн даатгалд даатгуулсан зээлдэгч Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас дахин  зээл  авах  тохиолдолд  зээлийн  хугацааг  36 сар, үндсэн зээлээс чөлөөлөх хугацааг 12 сар хүртэл болгон нэмэгдүүлж, зээлийн хүүд    хөнгөлөлт үзүүлнэ. 

Зээлийн хүүгийн хөнгөлөлтийн хэмжээг хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага жижиг зээл олгох банктай тохирч, энэ журмын 2.6-д заасан гэрээнд тусгана.

2.13.  Зээлийн хөрөнгөөр өртөг шингэсэн үйлдвэрлэл эрхэлж, нэмүү өртгийн сүлжээнд хамрагдсан зээлдэгч Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас дахин зээл авах тохиолдолд зээлийн хэмжээг 2 дахин нэмэгдүүлж болно.

2.14.  Хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлтэй бөгөөд зээлээ төлж дууссан боловч ашиглалтын явцад зээлийг зориулалтын бусаар ашигласан нь тогтоогдсон тохиолдолд тухайн зээлдэгчийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас дахин жижиг зээл авах эрхийг 36 сар хүртэл хугацаагаар хязгаарлана. 

Гурав. Зээлд батлан даалт гаргах

3.1. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 12.2-т заасан малчин, бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч, хувиараа хөдөлмөр эрхлэгч болон нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнийг дэмжих зориулалтаар олгосон жижиг зээлд батлан даалт гаргана.

3.2. Энэ журмын 3.1-д заасан батлан даалтыг банкны зээл олгох бусад шалгуур үзүүлэлтийг хангасан ч барьцаа хөрөнгийн дутагдалтай иргэн, аж ахуй нэгжийн авч байгаа жижиг зээлд гаргах бөгөөд нэг зээлдэгчид гаргах батлан даалтын хэмжээ олгох зээлийн 60 хүртэлх хувьтай тэнцүү байна.  

3.3. Зээлийн батлан даалтын хөрөнгийг дараах эх үүсвэрээс бүрдүүлнэ: 

3.3.1. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгө;

3.3.2. гадаад, дотоодын зээл, тусламж, төсөл, хөтөлбөрийн хөрөнгө; 

3.3.3. бусад. 

3.4. Зээлд батлан даалт гаргах нөхцөл, талуудын эрх, үүрэг, хариуцлага, батлан даалтын төлбөр төлөх, батлан даалтыг түдгэлзүүлэх, зогсоох, хяналт тавих, тайлагнахтай холбогдсон харилцааг “Батлан даалтын гэрээ”-нд тусган хэрэгжүүлнэ. 
“Батлан даалтын гэрээ”-ний загварыг хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална. 

Дөрөв. Зээлийн хүүг нөхөн төлөх

4.1. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 12.4-т заасан ажил олоход хүндрэлтэй иргэн материал, түүхий эд, үр, бордоо, мал, тэжээвэр амьтан, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл худалдан авахад зориулж жижиг зээл авсан бол хүүгийн төлбөрийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас нөхөн төлөх бөгөөд ийнхүү төлөхдөө иргэний хүсэлт, зээлийн гэрээ, зээл, зээлийн хүүгийн төлбөрийг банкинд төлсөн баримт болон санхүүгийн бусад баримтыг үндэслэнэ.

4.2. Энэ журмын 4.1-д заасан иргэний хүсэлтийг мөн журмын 2.9-т заасан хугацаанд судалж шийдвэрлэнэ.

4.3. Аймаг, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага (сан) энэ журмын 4.1-д заасан зээлийн хүүгийн төлбөрийн тухайн жилд ногдох хэсгийг жил бүрийн эхний улиралд багтаан зээлдэгчид нөхөн төлнө.

Тав. Санхүүгийн дэмжлэг үзүүлэх

5.1. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 6.3.7, 28.8.2-т заасны дагуу Засгийн газар болон Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс баталсан төсөл, хөтөлбөрийн хүрээнд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүгийн дэмжлэг олгоно.

5.2. Энэ журмын 5.1-д заасан санхүүгийн дэмжлэгийн төрөл, хэмжээ, нөхцөл, шаардлагыг тухайн төсөл, хөтөлбөрт, санхүүгийн дэмжлэгийн эргэн төлөх хуваарийг төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэрээнд тус тус тусгана.

5.3. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 12.1-д заасан малчин, бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч, хувиараа хөдөлмөр эрхлэгч болон нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнд ганцаараа болон бусадтай хамтран аж ахуй эрхэлхэд зориулж үзүүлэх санхүүгийн дэмжлэгийн хэмжээ нэг төсөлд 5.0 сая хүртэл төгрөг байх бөгөөд зорилтот бүлгүүдийн онцлогт тохируулж эргэн төлөлтийн хэмжээг 50-иас дээш хувь байхаар Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс хөтөлбөр, төсөл, арга хэмжээний хүрээнд тогтоон хэрэгжүүлнэ. /Энэ заалтад ЗГ-ын 2017 оны 64-р тогтоолоор өөрчлөлт орсон/ 

5.4. Хүн амын зорилтот бүлгийн иргэдэд олгох санхүүгийн дэмжлэг нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, төсөлд заасны дагуу санхүүгийн дэмжлэг үзүүлсэн 6 дахь сараас эхэлж 48 хүртэлх сарын хугацаанд сар бүр эргэн төлөх нөхцөлтэй байна. /Энэ заалтад Засгийн газрын 2017 оны 64 дүгээр тогтоол, Засгийн газрын 70 дугаар тогтоолоор тус тус өөрчлөлт орсон/

5.5. Энэ журмын 5.3-т заасан этгээдийн санхүүгийн дэмжлэгт дахин хамрагдах хугацаа 24 ба түүнээс дээш сарын дараа байх бөгөөд дараах шаардлагыг хангасан байна:

5.5.1. гэрээний хугацаа бүрэн дууссан байх;

5.5.2. санхүүгийн дэмжлэгийн үр дүнг тооцсон байх;

5.5.3. санхүүгийн дэмжлэгийн хөрөнгийг зориулалтын дагуу бүрэн зарцуулсан болон эргэн төлөлтийг төлж барагдуулсан байх.

5.6. Энэ журмын 5.3-т заасан этгээдийн санхүүгийн дэмжлэгт хамрагдах хүсэлтийг мөн журмын 2.9-т заасан хугацаанд судалж шийдвэрлэнэ.

Зургаа. Хяналт тавих, тайлагнах

6.1. Энэ журамд заасны дагуу жижиг зээл олгосон, батлан даалт гаргасан, хүүг нөхөн төлсөн болон санхүүгийн дэмжлэг үзүүлсэн талаарх мэдээллийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 17.1-д заасан хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд тухай бүр бүртгүүлж, мэдээллийн сан үүсгэнэ. Бүртгэлийн маягтыг хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

6.2. Аймаг, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага энэ журмын 6.1-д заасан мэдээллийн санд тулгуурлан сар бүр тайлан бэлтгэж дараа сарын 3-ны  өдрийн дотор хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь нэгтгэн мөн сарын 10-ны дотор хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ. Тайлангийн маягтыг хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална. /Энэ заалтад ЗГ-ын 2017 оны 64-р тогтоолоор өөрчлөлт орсон/

6.3. Энэ журмын 6.1, 6.2 дахь заалтын хүрээнд банк аймаг, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага, сумын хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан ажилтныг тогтоосон хугацаанд мэдээллээр тогтмол хангаж, хамтарч ажиллана.

6.4. Аймаг, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага, сумын хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан ажилтан улирал тутам нийт зээлдэгчийг хамруулан зээлийг зориулалтын дагуу зарцуулж байгаа эсэхэд хяналт, шалгалт хийнэ. Хяналт, шалгалтын дүнг тухай бүр хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь нэгтгэн хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ. /Энэ заалтад ЗГ-ын 2017 оны 64-р тогтоолоор өөрчлөлт орсон/

6.5. Аймаг, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага, сумын хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан ажилтан банкны жижиг зээл олгох, зээлд батлан даалт гаргах, хүүг нөхөн төлөх үйл ажиллагааны гүйцэтгэл болон банкинд  Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас байршуулсан хөрөнгийн зарцуулалтад улирал тутам хяналт тавьж ажиллана. Хяналтын тайлан, дүгнэлтийг хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь нэгтгэн хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тухай бүр хүргүүлнэ. /Энэ заалтад ЗГ-ын 2017 оны 64-р тогтоолоор өөрчлөлт орсон/

6.6. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, батлан даалт гаргах, хүүг нөхөн төлөх болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны хэрэгжилтэд хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллага, хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний зөвлөл болон аймаг, дүүргийн салбар зөвлөл хяналт тавьж ажиллана. Шаардлагатай тохиолдолд уг үйл ажиллагаанд мэргэжлийн байгууллагаар хяналт, шалгалт хийлгэж болно. /Энэ заалтад ЗГ-ын 2017 оны 64-р тогтоолоор нэмэлт орсон/

6.7. Энэ журмын 6.4-6.6-д заасан хяналт, шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах үүргийг гэрээ байгуулсан талууд хариуцна.

6.8. Жижиг зээл, санхүүгийн дэмжлэгийг зориулалтын дагуу зарцуулаагүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь хяналт, шалгалтаар тогтоогдсон бол хөрөнгийг буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.

6.9. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгийг хууль бусаар ашигласан гэж буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 

---o0o---

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН №64 ТОГТООЛ /2017.02.22/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2017 оны 2 дугаар сарын 22-ны өдөр   Улаанбаатар хот
 
Дугаар 64
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 12.7-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Засгийн газрын 2016 оны 276 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам”-ын 6.6 дахь заалтын “төрийн захиргааны төв” гэсний дараа “болон төрийн захиргааны” гэж нэмсүгэй.
2. Мөн журмын 5.3 дахь заалтын “уг санхүүгийн дэмжлэгийг 30-аас дээш хувийг эргэн төлнө” гэснийг “зорилтот бүлгүүдийн онцлогт тохируулж эргэн төлөлтийн хэмжээг 50-иас дээш хувь байхаар Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс хөтөлбөр, төсөл, арга хэмжээний хүрээнд тогтоон хэрэгжүүлнэ.” гэж, 6.2 дахь заалтын “хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад” гэснийг “хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь нэгтгэн мөн сарын 10-ны дотор хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад” гэж, 6.4, 6.5 дахь заалтын “хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад” гэснийг “хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь нэгтгэн хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад” гэж тус тус өөрчилсүгэй.
3. Журмын 5.4 дэх заалтын “ижил хэмжээгээр” гэснийг хассугай.
4. Мөн журмын 2.8 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд                                                Ж.ЭРДЭНЭБАТ
Хөдөлмөр, нийгмийн
хамгааллын сайд                                                                   Н.НОМТОЙБАЯР

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН №70 ТОГТООЛ /2018.03.14/

 
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр   Улаанбаатар хот
 
Дугаар 70
ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 12.7-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Засгийн газрын 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 276 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам”-ын 2.6 дахь хэсгийн “…хөрөнгийг дансанд нь байршуулна.” гэсний дараа “Жижиг зээл олгох банкинд тавих шаардлага, түүнийг сонгон шалгаруулах удирдамж, банктай байгуулах гэрээний загвар, жижиг зээлийн санхүүжилтийг аймаг, дүүрэгт хуваарилах аргачлалыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.” гэж нэмсүгэй.
2. Мөн журмын 2.3 дахь хэсгийн “…Төсөл нь дараах шаардлагыг хангасан байна.” гэснийг “Төсөл нь дараах шаардлагыг хангасан байх бөгөөд төслийг сонгон шалгаруулах удирдамжийг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.” гэж, 5.4 дэх хэсгийг “Хүн амын зорилтот бүлгийн иргэдэд олгох санхүүгийн дэмжлэг нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, төсөлд заасны дагуу санхүүгийн дэмжлэг үзүүлсэн 6 дахь сараас эхэлж 48 хүртэлх сарын хугацаанд сар бүр эргэн төлөх нөхцөлтэй байна.” гэж тус тус өөрчилсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд                                             У.ХҮРЭЛСҮХ
Хөдөлмөр, нийгмийн
хамгаалын сайд                                                                  С.ЧИНЗОРИГ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН №138 ТОГТООЛ /2016.11.09/ хавсралттай

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2016 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр   Улаанбаатар хот
 
Дугаар 138
ТҮР ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас санхүүжүүлэх хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах түр журам”-ыг 1 дүгээр хавсралт, “Бодлогын зээл олгох салбарын үйлдвэрлэлийн чиглэл”-ийг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
2. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаар 2016 онд олгох 35.0 (гучин тав) хүртэл тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төслүүдийг сонгон шалгаруулах ажлыг энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан түр журмын дагуу яаралтай зохион байгуулж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэнд даалгасугай.
3. Энэ тогтоолыг Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдах хүртэл хугацаанд дагаж мөрдсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд                                              Ж.ЭРДЭНЭБАТ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн
үйлдвэрийн сайд                                                                 П.СЭРГЭЛЭН

 

Засгийн газрын 2016 оны 138 дугаар
                                                                тогтоолын 2 дугаар хавсралт 

БОДЛОГЫН ЗЭЭЛ ОЛГОХ САЛБАРЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЧИГЛЭЛ

1. Мал аж ахуйн салбар;

2. Газар тариалангийн салбар;

3. Худалдаа, нийтийн хоолны салбар;

4. Ноос, ноолуурын үйлдвэрлэл;

5. Арьс ширний үйлдвэрлэл;

6. Оёдлын үйлдвэрлэл;

7. Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл;

8. Сав, баглаа боодол, хаяг шошгоны үйлдвэрлэл;

9. Мод, модон бүтээгдэхүүний үйлдвэрлэл;

10. Хэвлэлийн үйлдвэрлэл;

11. Зоорь, агуулах;

12. Эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэл;

13. Өндөр технологи, инновацийн үйлдвэрлэл (мэдээллийн технологийн үйлдвэрлэл, нано технологийн үйлдвэрлэл зэрэг);

14. Дахин боловсруулах үйлдвэр;

15. Барилгын материалын үйлдвэрлэл.

 

 

-оОо-




 


 

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН №138 ТОГТООЛ /2016.11.09/ 1-р хавсралттай

 

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2016 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр   Улаанбаатар хот
 
Дугаар 138
ТҮР ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас санхүүжүүлэх хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах түр журам”-ыг 1 дүгээр хавсралт, “Бодлогын зээл олгох салбарын үйлдвэрлэлийн чиглэл”-ийг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
2. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаар 2016 онд олгох 35.0 (гучин тав) хүртэл тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төслүүдийг сонгон шалгаруулах ажлыг энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан түр журмын дагуу яаралтай зохион байгуулж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэнд даалгасугай.
3. Энэ тогтоолыг Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдах хүртэл хугацаанд дагаж мөрдсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд                                              Ж.ЭРДЭНЭБАТ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн
үйлдвэрийн сайд                                                                 П.СЭРГЭЛЭН


 

Засгийн газрын 2016 оны 138 дугаар
                                                               тогтоолын 1 дүгээр хавсралт 

 
ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС САНХҮҮЖҮҮЛЭХ

ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛЭЭР ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨСЛИЙГ СОНГОН

ШАЛГАРУУЛАХ ТҮР ЖУРАМ

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан үйлдвэржилтийг дэмжих зорилт, арга хэмжээний хүрээнд экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжин, гарааны бизнес эхлүүлэх болон ажлын байр бий болгож, нэмэгдүүлэх зорилгоор Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан (цаашид “Сан” гэх)-гаас олгох хөнгөлөлттэй зээл (цаашид “Зээл” гэх)-ийн ерөнхий нөхцөлийг тогтоох, зээл олгохтой холбогдон үүсэх харилцааг энэхүү журмаар зохицуулна.

Энэхүү журмыг Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдах хүртэл хугацаанд дагаж мөрдөнө.

1.2. Төсөл сонгон шалгаруулах замаар зээлийг олгох бөгөөд зээлд шинээр жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх болон одоо эрхэлж байгаа үйлдвэрлэлийг өргөжүүлэх зорилго бүхий энэхүү журамд заасан шаардлагыг хангасан төслийг хамруулна.

1.3. Санд шууд ирүүлсэн төслийг сонгон шалгаруулж, шийдвэр гаргах чиг үүрэг бүхий “Төсөл сонгон шалгаруулах хороо” (цаашид “Хороо” гэх),  аймаг, дүүрэгт хүлээж авсан төслийг сонгон шалгаруулж, шийдвэр гаргах чиг үүрэг бүхий “Төсөл сонгон шалгаруулах дэд хороо (цаашид “Дэд хороо” гэх) тус тус ажиллана.

1.4. Сан нь хөнгөлөлттэй зээлийг дамжуулан зээлдүүлэх талаар орон нутагт салбар нэгж бүхий арилжааны банк (цаашид “Банк” гэх)-тай хамтран ажиллах гэрээ байгуулна.

1.5. Зээл олгохдоо банкаар дамжуулах, эсхүл сангаас шууд санхүүжүүлнэ.

1.6. Банктай байгуулах хамтран ажиллах гэрээнд дамжуулан олгох зээлийн нөхцөл, хүү, барьцаа хөрөнгийн үнэлгээ, талуудын эрх үүрэг, тайлан гаргах, хяналт, хариуцлага зэрэг нөхцөлийг, зээлдэгчтэй байгуулах зээлийн гэрээнд зээлийн нөхцөл, зориулалт, хүү, зээл төлөх график, талуудын эрх үүрэг, тайлан гаргах, хяналт, хариуцлага зэрэг нөхцөлийг тус тус тусгана.

Хоёр. Хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэр, нөхцөл 

2.1. Зээлийн эх үүсвэр нь сангийн өөрийн эх үүсвэр болон хуульд заасан бусад эх үүсвэрээс бүрдэнэ.

2.2. Зээлийн эх үүсвэрийг Санд төвлөрүүлнэ.

2.3. Засгийн газрын 2016 оны 138 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад заасан салбарын үйлдвэрлэлд Сангаас шууд олгох бодлогын зээл (цаашид “Бодлогын зээл” гэх)-ийн эх үүсвэр нь Сангийн өөрийн эх үүсвэр болон түүний буцаан төлөлтийн орлогоос бий болсон хуримтлал байна.

2.4. Банкаар дамжуулан олгох зээлийн эх үүсвэр нь энэхүү журмын 2.3-т заасан эх үүсвэрээс бусад эх үүсвэр байна.

2.5. Сан нь жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зорилгоор Улсын Их Хурал, Засгийн газраас баталсан шийдвэрийн дагуу Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрт зээлдэгчээр, Хөгжлийн банкнаас арилжааны банкаар дамжуулан санхүүжүүлэх жижиг, дунд үйлдвэрийн төсөл, хөтөлбөрийг сонгон шалгаруулах, шалгарсан төслийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй оролцож болно.

2.6. Энэ журмын 2.5-д заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд зээлийн хугацаа болон зээлийн хүүнээс бусад нөхцөлийг талуудын хоорондох гэрээгээр зохицуулна.

2.7. Зээл нь дараах нөхцөлтэй байна:

2.7.1. зээлийн хугацаа 5 хүртэл жил;

2.7.2. энэ журмын 2.3-т заасан зээлийн жилийн хүү 3 хувь;

2.7.3. үндсэн зээлээс чөлөөлөх хугацаа 12 сар хүртэл.

2.8. Санхүүжилтийг зөвхөн төгрөгөөр олгоно.

2.9. Нэг зээлдэгчид олгох зээлийн дээд хэмжээ хоёр тэрбум төгрөг байна.

2.10. Санд төлөх зээлийн үлдэгдэлтэй, зээлийг төлж дууссан боловч зориулалтын бусаар ашигласан нь тогтоогдсон; банк болон банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоонд хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл, эсхүл муу зээлийн түүхтэй; татварын алба, нийгмийн даатгал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад өр төлбөртэй зээл хүсэгчийг зээлд хамруулахгүй.

2.11. Гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдэд зээл олгохгүй.

Гурав. Төсөл сонгон шалгаруулах хороо, дэд хорооны чиг үүрэг

3.1. Хороо нь дарга, нарийн бичгийн дарга, гишүүдээс бүрдсэн долоон хүний бүрэлдэхүүнтэй байна. Хорооны бүрэлдэхүүнийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд батална.

3.2. Дэд хороо нь дарга, нарийн бичгийн дарга, гишүүдээс бүрдсэн таван хүний бүрэлдэхүүнтэй байна. Дэд хорооны бүрэлдэхүүнийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд батална. Дэд хорооны даргаар аймаг, дүүргийн Засаг дарга, нарийн бичгийн даргаар тухайн салбарын асуудал хариуцсан мэргэжилтэн ажиллана.

3.3. Хороо, Дэд хорооны бүрэлдэхүүнд төрийн бус байгууллагын нэг төлөөллийг оролцуулна.

3.4. Хороо, Дэд хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүд нь төсөл сонгон шалгаруулах хуралд саналын нэг эрхтэйгээр оролцоно.

3.5. Хороо, Дэд хорооны дийлэнх олонх ирснээр хурал хүчинтэйд тооцогдож, тухайн төсөлд санхүүжилт олгох эсэх асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэж, тэмдэглэл хөтлөн оролцсон гишүүд гарын үсэг зурж баталгаажуулна.

3.6. Жижиг, дунд үйлдвэрийн талаар баримталж байгаа төрийн бодлого, шийдвэрт нийцсэн, энэ журмын Дөрөвдүгээр хэсэгт заасан шаардлагыг хангасан төслийг Хороо, Дэд хорооны хурлаар хэлэлцэн шийдвэрлэнэ.

3.7. Засгийн газрын 2016 оны 138 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан салбарын үйлдвэрлэлд хамаарах төсөлд бодлогын зээл олгох асуудлыг Хорооны хурлаар хэлэлцэн шийдвэрлэнэ.

3.8. Хорооны хурлаар нэг зээлдэгчид хоёр тэрбум хүртэлх, Дэд хорооны хурлаар нэг зээлдэгчид 200.0 сая хүртэлх төгрөгийн санхүүжилтийн зээл хүссэн төслийг хэлэлцэнэ. Шаардлагатай тохиолдолд жижиг, дунд үйлдвэрийн 200 сая хүртэлх төгрөгийн санхүүжилтийн зээл хүссэн төслийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын шийдвэрийн дагуу Хороо хэлэлцэж болно.

3.9. Хороо, Дэд хорооны гишүүн нь ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, хувийн ашиг сонирхолд нөлөөлөхүйц шийдвэр гаргах тохиолдолд хуралд оролцохоос татгалзаж, татгалзах хүсэлтээ бичгээр Хороо болон Дэд хорооны даргад гаргана.

3.10. Ажил, үүргийн хуваарийн дагуу Хороо, Дэд хорооны үйл ажиллагаанд оролцогч төрийн байгууллагын ажилтан, албан тушаалтан, төрийн бус байгууллагын төлөөлөл нь зээлдэгчтэй хувийн харьцаа тогтоох, бизнесийн нууцыг бусдад мэдээлэх, буруу үнэлгээ хийх, бусдад давуу байдал бий болгохыг хориглоно. Хороо, Дэд хорооны гишүүн үнэн зөв үнэлгээ хийгээгүйгээс зээлийг эрсдэлд оруулахгүй байх, хууль, журам зөрчихгүй байх үүрэгтэй.

3.11. Энэ тогтоолын 3.10-т заасныг зөрчсөн албан тушаалтан холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ.

Дөрөв. Зээл хүсэгчийн төсөлд тавигдах шаардлага

4.1. Зээл хүсэгчийн ирүүлэх төсөл нь төсөл хэрэгжүүлэгч, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, удирдлага зохион байгуулалт болон хүний нөөцийн удирдлагын тухай мэдээлэл, зах зээлийн судалгаа, эдийн засгийн тооцоо, дүгнэлт, хавсралт гэсэн хэсгээс бүрдсэн байна.

4.2. Төсөл хэрэгжүүлэгчийн талаарх мэдээлэлд дараах зүйлийг тусгана:

4.2.1. төслийн товч агуулга;

4.2.2. иргэн, хуулийн этгээдийн нэр;

4.2.3. үйлдвэрийн байршил;

4.2.4. нийт хөрөнгө оруулалтын хэмжээ, түүнээс өөрийн оруулах хөрөнгийн хэмжээ;

4.2.5. үйлдвэрлэх бүтээгдэхүүний нэр, төрөл;

4.2.6. төслийн төрөл;

4.2.7. жилийн эргэлт, борлуулалт, экспортод эзлэх хувь;

4.2.8. одоогийн эрхэлж байгаа бизнесийн талаарх мэдээлэл.

4.3. Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны талаарх мэдээлэлд дараах зүйлийг тусгана:

4.3.1. үйлдвэрлэлийн технологийн ажиллагаа;

4.3.2. түүхий эдийн чанарын үзүүлэлт;

4.3.3. түүхий эдийн нөөц;

4.3.4. үйлдвэрлэлийн хүчин чадал.

4.4. Удирдлага зохион байгуулалт болон хүний нөөцийн удирдлагын талаарх мэдээлэлд дараахь зүйлийг тусгана:

4.4.1. удирдлагын бүтэц, орон тоо;

4.4.2. ажиллагсдын мэргэжил, мэргэшлийн ур чадвар;

4.4.3. шинээр бий болгох ажлын байрны тоо, аймаг орон нутгийн бүртгэлтэй ажилгүй иргэдээс авч ажиллуулах хүний тоо.

4.5. Зах зээлийн судалгаанд дараах мэдээллийг тусгана:

4.5.1. зах зээлийн төлөв байдал (SWOT шинжилгээ);

4.5.2. хэрэглэгчдийн тодорхойлолт.

4.6. Эдийн засгийн тооцоонд дараах мэдээллийг тусгана:

4.6.1. үндсэн үйлдвэрлэл, нийт орлого;

4.6.2. борлуулалтын орлогын тооцоо;

4.6.3. үйлдвэрлэлийн зардлын тооцоо;

4.6.4. бүтээгдэхүүний өртгийн тооцоо;

4.6.5.төлөвлөж байгаа борлуулалтын төлөвлөгөө;

4.6.6. үйлдвэрлэлийн үр ашгийн тооцоо;

4.6.7. төслийн өгөөж, өртгийн тооцоо.

4.7. Дүгнэлтэд энэ журмын 4.4-4.6-д заасан тооцоо судалгаанд үндэслэн төсөл хэрэгжүүлснээр гарах үр дүн, эрсдэл зэргийг тооцоолсон мэдээллийг тусгана.

4.8.  Төсөлд дараах материалыг хавсаргана:

     4.8.1. иргэний баримт бичгийн хуулбар, сум, хорооны тодорхойлолт;

     4.8.2. хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ;

     4.8.3. тоног төхөөрөмжийн жагсаалт, зураг;

     4.8.4. зээлийн эргэн төлөлтийн график;

     4.8.5. барьцаа эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар);

     4.8.6. үйлдвэрлэх бүтээгдэхүүний нэр төрөл, зураг;

     4.8.7. зээлийн өрийн хэвийн үлдэгдэлтэй бол уг зээлтэй холбоотой баримт (зээлийн гэрээ, зээлийн дансны хуулга, тодорхойлолт, зээлийн зарцуулалтын тооцоо);

     4.8.8. санхүүгийн тайлан;

     4.8.9. Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчээр бүртгүүлсэн тухай тодорхойлолт;

     4.8.10. бичил үйлдвэрлэл эрхлэгчдийн хувьд харьяа аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн тодорхойлолт;

     4.8.11. нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх мэдээ.

Тав. Сонгон шалгаруулалт зарлах, төсөл хүлээн авах

5.1. Төсөл сонгон шалгаруулах зар болон төсөл хүлээн авах хугацаа, холбогдох мэдээллийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлэх үүргийг Сан, аймаг, дүүргийн тухайн асуудлыг хариуцсан мэргэжилтэн тус тус хариуцна.

5.2. Дэд хороо иргэнээс ирүүлсэн төслийг тухайн иргэний үндсэн харьяаллын дагуу, хуулийн этгээдээс ирүүлсэн төслийг тухайн төслийг хэрэгжүүлэх нутаг дэвсгэрийн хаягийн дагуу хүлээн авна. Энэ журмын              3.8-д заасан 200.0 сая төгрөгөөс давсан санхүүжилт хүссэн төслийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан Санд хүргүүлнэ.

5.3. Сан, эсхүл аймаг, дүүргийн тухайн асуудлыг хариуцсан мэргэжилтэн санхүүжилт хүссэн төслийг хүлээн авч нягтлан төслийн бүрдэл, тооцоо, дүгнэлтийг шалган үнэлгээ өгч, шаардлага хангасан төслийг Хороо болон Дэд хорооны хуралд танилцуулах бэлтгэлийг хангана.

5.4. Сан нь Засгийн газрын 2016 оны 138 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан салбарын үйлдвэрлэлд хамаарах энэхүү журмын 5.3-т заасан бүрдэл бүхий үнэлгээ хийгдэж, шаардлага хангасан төслийн талаарх мэдээллийг тухайн асуудлыг хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ. Төрийн захиргааны төв байгууллага Сангаас ирүүлсэн төслийн талаарх мэдээллийг судалж, ажлын 3 хоногт багтаан дүгнэлт бүхий хариуг Санд хүргүүлнэ.

5.5. Дэд хорооны хурлаар хэлэлцүүлэх төслийг судалж байгаа мэргэжилтэн зээл хүсэгч иргэн, хуулийн этгээдийг банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоонд хугацаа хэтэрсэн болон муу зээлтэй эсэх талаарх мэдээллийг Сангаар дамжуулан Монголбанк дахь зээлийн мэдээллийн сангаас авч төсөлд хавсаргана. Сан нь хорооны хурлаар хэлэлцүүлэх зээл хүсэгч иргэн, хуулийн эдгээдийн зээлийн талаарх мэдээллийг төсөлд хавсаргасан байна.

5.6. Сан, аймаг, дүүргийн тухайн асуудал хариуцсан мэргэжилтэн шалгараагүй болон шаардлага хангаагүй төслийг холбогдох тайлбарын хамт Хороо, Дэд хорооны хурлын шийдвэр гарснаас хойш ажлын 7-15 хоногт багтаан төсөл ирүүлсэн иргэн, хуулийн этгээдэд албан бичгээр буцаана.

Зургаа. Төсөл сонгон шалгаруулах, санхүүжүүлэх

6.1. Дэд хорооны хурлаар шалгарсан төслийн жагсаалт, хурлаас гаргасан шийдвэрийг дэд хорооны дарга баталгаажуулан ажлын 5 хоногт багтаан Санд хүргүүлнэ.

6.2. Сан нь арилжааны банкаар дамжуулан зээл олгох талаар Хороо, Дэд хорооны хурлаас гаргасан шийдвэр болон төслийн жагсаалтыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар баталгаажуулан холбогдох банк, бусад байгууллагад хүргүүлнэ.

6.3. Банк жагсаалтаар хүргүүлсэн төслийг 45 хоногт багтаан судалж, зээлийн хорооны шийдвэрийг баталгаажуулан Санд хүргүүлнэ. Сан нь банкнаас ирүүлсэн зээлийн хорооны шийдвэрийг үндэслэн тухайн банкинд санхүүжилт хийнэ.

6.4. Банк энэ журмын 6.3-т заасан хугацаанд зээлийн хорооны шийдвэрийг баталгаажуулж ирүүлээгүй тохиолдолд Хороо, Дэд хорооны шийдвэрийг хүчингүй болсонд тооцно.

6.5. Бодлогын зээл олгох тухай Хорооны хурлын шийдвэрийг үндэслэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд санхүүжилт олгох тухай тушаал гаргана. Уг тушаалыг үндэслэн Сан зээл хүссэн этгээдтэй зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулан санхүүжилтийг олгоно.

Долоо. Хяналт-шинжилгээ хийх, тайлагнах

7.1. Сан нь зээлийн гэрээний биелэлт, хөнгөлөлттэй зээл авсан иргэн, аж ахуйн нэгжийн төслийн хэрэгжилтэд жилд 1-ээс доошгүй удаа хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх үүрэгтэй.

7.2. Сан нь хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн ажлын тайланг нэгтгэн тухай бүр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад танилцуулан үр дүнг тооцон ажиллана.

7.3. Төслийн хэрэгжилтын явц, үр дүн болон зээлийн эргэн төлөлтөд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх үүрэг бүхий ажлын хэсэг хяналт-шинжилгээ, үнэлгээний явцад илэрсэн зөрчил, дутагдлыг нэн даруй арилгуулах арга хэмжээ авна. Зээлийг зориулалт бусаар ашигласан, хууль, журам зөрчиж олгосон нь хяналт, шалгалтын дүгнэлтээр тогтоогдсон тохиолдолд тухайн өдрөөс эхлэн уг зээлийг дамжуулан олгосон банкны арилжааны зээл рүү шилжүүлэх арга хэмжээ авч, тухайн зээлийн эх үүсвэрийг арилжааны банкны эх үүсвэрээс бүрэн дүнгээр нь Санд буцаан төвлөрүүлнэ. Энэ зохицуулалтыг Сан, арилжааны банктай хамтран ажиллах гэрээгээр нарийвчлан зохицуулна.

7.4. Бодлогын зээлийг зориулалт бусаар ашигласан нь тогтоогдсон тохиолдолд зээлийн гэрээг цуцлах ажиллагаа хийгдэнэ.

Найм. Мэдээ, тайлан гаргах

8.1. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас орон нутагт олгосон зээлийн тайлан, мэдээ, зээлдэгчийн үйл ажиллагааны талаарх судалгааг аймаг, дүүргийн тухайн асуудал хариуцсан мэргэжилтэн улирал бүр нэгтгэн гаргаж, дараа сарын 5-ны өдрийн дотор Санд хүргүүлнэ.

8.2. Сан нь улсын хэмжээнд олгосон хөнгөлөлттэй зээлийн улирал бүрийн дэлгэрэнгүй мэдээ, тайланг гаргаж, шаардлагатай тохиолдолд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, яамны удирдлага болон холбогдох газарт тухай бүр хүргүүлнэ.

  

 

-оОо-
 

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН №168 ТОГТООЛ /2017.06.14/ хавсралттай


 
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр   Улаанбаатар хот
 
Дугаар 168
ЖАГСААЛТ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай 2014 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн хуулийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Гаалийн албан татвараас чөлөөлөх жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн жагсаалтыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн нарт даалгасугай.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Жагсаалт шинэчлэн батлах тухай” Засгийн газрын 2014 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 191 дүгээр тогтоол, “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Засгийн газрын 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 264 дүгээр тогтоолыг тус тус  хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд                                          Ж.ЭРДЭНЭБАТ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн
үйлдвэрийн сайд                                                             П.СЭРГЭЛЭН


            Засгийн газрын 2017 оны 168 дугаар
            тогтоолын хавсралт
                              
 
 
ГААЛИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ЖИЖИГ,
ДУНД ҮЙЛДВЭРИЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЗОРИУЛАЛТ БҮХИЙ
ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ,  СЭЛБЭГ ХЭРЭГСЛИЙН ЖАГСААЛТ
 
1. Оёдол, сүлжмэлийн үйлдвэр
 
№ БТКУС-ийн
код
Тоног төхөөрөмжийн нэр
1. 8405.10.00 Уураар индүүдлэг хийх машины зориулалттай уур гаргагч
2. 8414.10.00 Вакуумын насос
3. 8414.80.00 Сорох шүүгээ, хийн компрессор
4. 8428.39.00 Ачааг өргөх, зөөх, ачих, буулгах зориулалтын конвейер
5. 8443.19.00 Даавуун дээр хээ будаг тавих машин
6. 8443.39.00 Эсгүүрийн үлгэр хэвлэн зүсэх хоёр үйлдэлтэй машин
7. 8447.11.00 Дугуйлан (битүүлэн) сүлжих машин (булны диаметр нь 165 мм-ээс ихгүй)
8. 8447.12.00 Дугуйлан (битүүлэн) сүлжих машин (булны диаметр нь 165 мм-ээс их)
9. 8447.20.10 Хавтгайлан сүлжих машин
10. 8447.20.20 Сүлжээсэн оёдлын машин
11. 8447.90.90 Үйлдвэрийн зориулалттай хатгамлын машин
12. 8451.10.00 Хуурай цэвэрлэгээний машин
13. 8451.29.00 Оёмол бүтээгдэхүүний хатаалгын зориулалттай машин
14. 8451.29.00 Хээ будаг хатаах, шарах машин
15. 8451.30.00 Индүүдэх машин, халаагуурт пресс
16. 8451.40.00 Угаах, цайруулах, будах машин
17. 8451.50.00 Хуйлах, хайчлах, нүхлэх, эсгэх машин
18. 8451.80.00 Оёмол бүтээгдэхүүнийг оёсны дараа зөөлрүүлэх машин
19. 8451.80.00 Нэхмэлийн материал уураар үлээлгэх, чийгшүүлэх машин
20. 8451.80.00 Оёдол дарж, наах зориулалтын машин
21. 8451.90.00 Оёдол дарж, наах зориулалтын машины эд анги
22. 8452.21.00 Үйлдвэрийн автомат оёдлын машин
23. 8452.29.00 Үйлдвэрийн цахилгаан оёдлын машин
24. 8543.70.00 Үйлдвэрлэсэн хувцасанд зүүний хугархай байгаа эсэхийг соронзон долгионоор шалгах төхөөрөмж
25. 9017.10.00 CAD/CAM төхөөрөмж
26. 9031.49.00 Хүний биед хувцасны загварын хэмжилт хийх төхөөрөмж
 
 
 
2. Ноос, ноолуурын үйлдвэр
 
№ БТКУС-ийн код Тоног төхөөрөмжийн нэр
1. 3923.40.00 Ноос, ноолууран ээрмэл утас ороох хуванцар дамар
2. 4822.10.00 Ноос, ноолууран ээрмэл утас ороох картонон дамар
3. 8413.50.00 Бохир ус цэвэршүүлэх химийн бодис дозлох төхөөрөмж
4. 8413.70.00 Бохир усны, төвөөс зугтах үйлдлийн насос 
5. 8413.81.00 Ноос, ноолуур угаах, будах технологийн зөөлрүүлсэн хүйтэн, халуун усны насос
6. 8413.81.00 Ноос, ноолуур, сэв хялгас пресслэх машины тосны насос
7. 8414.80.00
 
Бохир ус цэвэршүүлэх тоног төхөөрөмжийн зориулалттай агаар үлээлгэх төхөөрөмж  
8. 8415.10.00 Үйлдвэрлэлийн агааржуулалтын тоног төхөөрөмж
9. 8419.89.00 Ноос, ноолуур угаах, будах технологийн зөөлрүүлсэн хүйтэн усыг уураар халаах төхөөрөмж 
10. 8421.19.00 Ноос, ноолуур угаах, будсаны дараа сэгсрэх центрифуг    
11. 8421.29.00 Бохир ус шүүх тоног төхөөрөмж
12. 8421.39.00 Бохир ус, лагийн орчны агаарыг шүүх төхөөрөмж
13. 8422.40.00 Хивс зөөж тээвэрлэх явцад гэмтэх, бохирдохоос хамгаалах зорилгоор баглаж боох машин
14. 8423.20.00 Туузан дамжуурга дээрх барааг тасралтгүй хэмжих жинлүүр 
15. 8451.80.00 Хивсний сул сэв хялгасыг хусах, цохиж гөвөх явцад уураар үлээлгэх төхөөрөмж   
16. 8428.33.00 Үйлдвэрлэлийн дамжлагын туузан конвейер 
17. 8428.39.00 Үйлдвэрлэлийн дамжлагын гинжит конвейер
18. 8444.00.00 Нэхмэлийн химийн мяндас цувих, бүтэцжүүлэх, хэрчих машин
19. 8445.11.00 Ноос бүдүүн самнах машин
20. 8445.12.00 Ноос нарийн самнах машин
21. 8445.13.00 Цувих, сунгах, туузлах  машин
22. 8445.19.00 Ээрээгүй ноос будах машин
23. 8445.19.00 Ноос угаах, хатаах машин
24. 8445.20.00 Нэхмэлийн утас ээрэх машин
25. 8445.30.00 Нэхмэлийн утас томох, эрчлэх машин
26. 8445.40.00 Суурь утас, хөндлөн утас ороох машин
27. 84.46 Нэхмэлийн суурь машин 
28. 8447.90.10 Хивс нэхэх тафтинг машин
29. 8447.90.90 Эсгий материал дээр хамгамал хийх машин  
30. 8448 Зүйл 84.44, 84.45, 84.46, 84.47-д хамаарах машины туслах тоног төхөөрөмж; Зүйл 84.44-84.48-д заасан машин ,туслах тоног төхөөрөмжийн эд анги, тоног хэрэгсэл
31. 84.49 Эсгий, нэхээсгүй материал хийх, засах машин; бүрх малгай хийх машин, бүрх малгайн хэлбүүр
32. 8451.29.00 Цардсан хивсийг хатаах машин
33. 8451.29.00 Нэхмэлийн ээрмэл, даавуу, нэхмэл эдлэлийг хатаах машин
34. 8451.30.00 Даавуу, нэхмэл эдлэлийг индүүдэх машин, уурын индүү, даралтат хавтан халаагуурт пресс
35. 8451.40.00 Утас, ээрмэл, даавуу, нэхмэл эдлэл угаах, цайруулах, будах машин
36. 8451.50.00 Нэхмэл даавууг хуйлах, дэлгэх, эвхэх, хайчлах, нүхлэх машин
37. 8451.80.00 Хивс хяргах машин
38. 8451.80.00 Хивсний сул сэв хялгасыг хусах, цохиж гөвөх үйлдлээр цэвэрлэх машин    
39. 8451.80.00 Хивсийг татаж сунган муруй, ташууг тэгшлэх машин
40. 8451.80.00 Хивсний арыг цардах машин
41. 8451.80.00 Холбоотой хивснүүдийг огтлох, зүсэх машин
42.
 
8451.80.00 Хивс хуйлж ороох машин
43. 8451.80.00 Бүтэгдэхүүн үйлдвэрлэлийн технологийн дамжлагын явцад чийгшүүлэх тусгай зориулалттай тоног төхөөрөмж
44. 8451.90.00 Утас, ээрмэл, даавуу, нэхмэл эдлэл будах машины сэлбэг
45. 8452.21.00 Хивсийг зиг заг оёдлоор холбож оёх машин     
46. 8452.29.00 Хивсний хүрээг захалж оёх машин
47. 8460.39.00 Хяргах машины хутга ирлэх төхөөрөмж
48. 8479.89.00 Ноос, ноолуур, сэв хялгас пресслэх машин          
49. 8481.80.00 Технологийн зөөлрүүлсэн халуун, хүйтэн усны хаалт; технологийн зөөлрүүлсэн хүйтэн усыг уураар халаах төхөөрөмжийн уурын хаалт; бохир ус цэвэршүүлэх шугамын хаалт 
50. 8523.49.00 Хавтгай сүлжих машины зориулалттай программ хангамж бүхий диск
51. 9024.80.00 Сүлжмэл утас, даавууны чанар шалгах машин
52. 9024.80.00 Утас шинжлэх лабораторийн тоног төхөөрөмж
53. 9025.19.00 Технологийн зөөлрүүлсэн усны температур хэмжигч
54. 9031.80.00 Нэхмэл материал шалгах багаж, хэрэгсэл
55. 9032.89.00 Автомат удирдлагын багаж, аппарат
 
 
 
3. Арьс ширний үйлдвэр
 
№ БТКУС-ийн код Тоног төхөөрөмжийн нэр
1. 8414.80.00 Үйлдвэрийн зориулалттай сорох шүүгээ, хийн компрессор
2. 8420.10.00 Хавтгайлан цувих машин
3. 8421.19.00 Центрифугэн хатаагч
4. 8421.29.00 Бохир ус цэвэрлэх ба шүүх төхөөрөмж, ультра, микро шүүгч
5. 8428.33.00 Туузан конвейер
6. 8428.39.00 Гинжит конвейер
7. 8443.19.00 Хувцасны үлгэр хэвлэх машин

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН №336 ТОГТООЛ /2015.08.17/ хавсралттай

 
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2015 оны 8 дугаар сарын 17-ны өдөр   Улаанбаатар хот
 
Дугаар 336
ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 101.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Дотоодын үйлдвэрээс худалдан авах чанар, стандартын шаардлага хангасан барааны жагсаалтыг хавсралт ёсоор баталсугай.
2. Дотоодын үйлдвэрээс худалдан авах чанар, стандартын шаардлага хангасан барааны жагсаалтад заасан барааг нийлүүлэх шаардлагыг тендерийн баримт бичигт тусгаж, жил бүрийн худалдан авахаар батлуулсан бараа, ажил, үйлчилгээний төлөвлөгөөний биелэлтийг дараа оны 1 дүгээр сард багтаан үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж байхыг төсвийн ерөнхийлөн захирагчдад үүрэг болгосугай.
3. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авсан нийт бараа, бүтээгдэхүүний худалдан авалтын мэдээг улсын хэмжээнд нэгтгэн жил бүрийн 1 дүгээр улиралд багтаан Засгийн газарт тайлагнаж байхыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад үүрэг болгосугай.
4. Бараа, бүтээгдэхүүнийхээ чанар, стандартыг олон улсын түвшинд хүргэх арга хэмжээ авч өрсөлдөх чадварыг нь нэмэгдүүлэх чиглэлээр идэвхи, санаачлагатай ажиллахыг нийт үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудад, үндэсний үйлдвэрийн бараа, бүтээгдэхүүнийг худалдан авч, дотоодын үйлдвэрлэлээ дэмжиж байхыг иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, хөрөнгө оруулагч, үйлдвэрлэгчдэд тус тус уриалсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                                Ч.САЙХАНБИЛЭГ
Аж үйлдвэрийн сайд                                                              Д.ЭРДЭНЭБАТ

 

Засгийн газрын 2015 оны 336  дугаар
                                      тогтоолын хавсралт


ДОТООДЫН ҮЙЛДВЭРЭЭС ХУДАЛДАН АВАХ ЧАНАР,
СТАНДАРТЫН ШААРДЛАГА ХАНГАСАН
БАРААНЫ ЖАГСААЛТ

1. Бүх төрлийн хэвлэмэл бүтээгдэхүүн:
1.1. Ном, товхимол, газрын зураг, ухуулга сурталчилгааны хуудас болон тэдгээртэй төстэй хэвлэмэл материал;
1.2. Сонин, сэтгүүл болон тогтмол хэвлэл;
1.3. Ном, зургийн буюу будах зориулалттай хүүхдийн ном;
1.4. Хэвлэмэл буюу зурагтай ил захидал, баярын мэндчилгээ, зарлал, мэдээлэл бүхий хэвлэмэл хуудас;
1.5. Бүх төрлийн хэвлэмэл хуанли;
1.6. Сурах бичиг, сургалтын болон төсвийн байгууллагын бүх төрлийн хэвлүүлэх материал.

2. Савхин бүтээгдэхүүн:
2.1. Савхин гутал;
2.2. Тусгай зориулалтын гутал;
2.3. Цүнх;
2.4. Бээлий, бүс, тэлээ;
2.5. Бэлэг дурсгалын зүйл;
2.6. Савхин дээл, хувцас.

3. Эсгий, эсгий бүтээгдэхүүн:
3.1. Эсгий гутал ;
3.2. Дулаалгын материал;
3.3. Гэрийн эсгий;
3.4. Ширмэл болон эсгий гудас;
3.5. Бусад эсгий бүтээгдэхүүн.

4. Оёмол бүтээгдэхүүн:
4.1. Төрийн далбаа;
4.2. Төрийн албан хаагчдын дүрэмт хувцас, ажлын хувцас;
4.3. Бүх төрлийн хөдөлмөр хамгааллын болон ердийн оёмол хувцас, малгай, бээлий;
4.4. Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын дүрэмт хувцас;
4.5. Бүх төрлийн цүнх, уут;
4.6. Оёмол гудас.

5. Үслэг хувцас:
5.1. Нэхий дээл;
5.2. Нэхий хантааз;
5.3. Гутал, бээлий.


6. Ноос, ноолууран бүтээгдэхүүн:
6.1. Нэхмэл, сүлжмэл, оёмол хөнжил;
6.2. Сүлжмэл, нэхмэл хувцас, малгай, ороолт;
6.3. Бэлэг дурсгалын зүйл;
6.4. Сарлагийн хөөвөр, тэмээний ноосон хувцас, хөнжил, оймс, улавч;
6.5. Хивс, хивсэн бүтээгдэхүүн, хивсэнцэр.

7. Мод, модон бүтээгдэхүүн:
7.1. Бүх төрлийн ширээ, сандал, тавилга;
7.2. Цул модон наамал хавтан;
7.3. Бүх төрлийн барилга, орон сууцны гадна, дотор хаалга;
7.4. Төрөл бүрийн өнгөлгөөтэй, шахмал хавтангаар үйлдвэрлэсэн тавилга;
7.5. Модон барилгын угсармал хийц.

8. Зам, барилгын материал:
8.1. Байгалийн гаралтай эрдсийн дулаалгын материал;
8.2. Ердийн керамик тоосго, бетон тоосго;
8.3. Шохой;
8.4. Арматур;
8.5. Керамзит, алевролит, перлитийн хөнгөн дүүргэгч;
8.6. Өнгөлгөөний замаска, засал чимэглэлийн хуурай хольц;
8.7. Галд тэсвэртэй дулаалгын хөөсөнцөр болон сэндвичэн хавтан;
8.8. Хуванцар хоолой, холбох хэрэгсэл;
8.9. Хөнгөн бетон гулдмай (даацын болон дулаан тусгаарлах);
8.10. Чулуун хөвөн;
8.11. Цемент, клинкер (чулуунцар);
8.12. Дотор ханын магнум гулдмай;
8.13. Төрөл бүрийн блок;
8.14. Инженерийн байгууламжийн зориулалттай угсармал хийц хэрэгсэл;
8.15. Тааз, дээврийн төмөр бетон бүтээц, хийц хэрэгсэл;
8.16. Барилгын хана, төмөр бетон бүтээц, хийц хэрэгсэл;
8.17. Шат, гишгүүр, цонхны тавцан;
8.18. Хуванцар болон модон цонх, хаалга болон тэдгээрийн хүрээ;
8.19. Гадна, дотно тохижилтын чулуун болон бетон хийц;
8.20. Хүчитгэсэн болон хүчитгээгүй төмөр бетон бүтээгдэхүүн;
8.21. Ханын болон шалны чулуун хавтан;
8.22. Зам, талбайн хавтан, хашлага;
8.23. Төмөр замын дэр бетон;
8.24. Авто замын битум.

9. Төмөр хийц, бүтээгдэхүүн:
9.1. Стандарт болон стандарт бус ган хийц;
9.2. Инженерийн байгууламжийн төмөр бетон бүтээц, хийц хэсэглэл;
9.3. Цамхаг, торлосон шураг;
9.4. Ган бөмбөлөг;
9.5. Ширэм болон гангаар хийсэн угсармал хийц, хэсэглэл;


9.6. Цэвэр, бохир усны салбар шугамын худгийн таглаа;
9.7. Нийтийн тээврийн том оврын автобус, троллейбус.

10. Хүнсний бүтээгдэхүүн:
10.1. Мах, махан бүтээгдэхүүн, дайвар бүтээгдэхүүн;
10.2. Загас, загасан бүтээгдэхүүн;
10.3. Хагас боловсруулсан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн;
10.4. Вакуум савлагаатай ногоо, жимс;
10.5. Нөөшилсөн ногоо, чанамал, компот, хүүхдийн тэжээл;
10.6. Төрөл бүрийн жигнэмэг, өрмөнцөр;
10.7. Чацарганы тос, бүтээгдэхүүн;
10.8. Савласан цэвэр ус, эрдэст ус, рашаан;
10.9. Сүү, тараг, цөцгийн тос, бяслаг, хүүхдийн сүүн тэжээл, зайрмаг, казейн, аарц, ааруул, шар тос, зөөхий;
10.10. Гоймон, пүнтүүз, хэрчсэн гурил;
10.11. Зөгийн бал;
10.12. Гурил, гурилан бүтээгдэхүүн, үр тарианы нэвс;
10.13. Тосны ургамал (рапс, наранцэцэг);
10.14. Төмс, хүнсний ногоо;
10.15. Таримал, ургамлын үр, үрслэг, суулгац;
10.16. Малын тэжээл, өвс, хадлан;
10.17. Ургамлын гаралтай тос, шахдас;
10.18. Малын гаралтай тос;
10.19. Давс, хужир;
10.20. Өндөг;
10.21. Цай;
10.22. Бага насны хүүхдийн савлаж бэлтгэсэн нэмэгдэл хоол.

11. Сав, баглаа боодлын бүтээгдэхүүн:
11.1. Бэлэг дурсгал болон бусад төрлийн хэрэгцээний сав баглаа, боодол;
11.2. Хүнд даацын шуудай;
11.3. Ус, ундааны хуванцар сав;
11.4. Хүнсний зориулалтын болон нэг удаагийн сав, баглаа боодол, уут;
11.5. Хогны уут, сав, таглаа.

12. Бусад:
12.1. Гүний худгийн хоолой (хуванцар);
12.2. Органик болон эрдэс бордоо;
12.3. Ургамал хамгааллын бодис;
12.4. Цэвэрлэгээ, үйлчилгээ, ариун цэврийн зориулалттай материалууд (00-ийн цаас, угаалгын нунтаг, саван);
12.5. Эм;
12.6. Малын эм, био бэлдмэл;
12.7. Нэг удаагийн тариур, амны хаалт, халаат, малгай, улавч.


---oОо---
 


 

САНГИЙН САЙДЫН №81 ТУШААЛ /2007.03.30/

 
САНГИЙН САЙДЫН ТУШААЛ ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ Журам, заавар, аргачлал батлах тухай/ 
2007 оны 03 дугаар сарын 30-ны өдөр   Улаанбаатар хот
 
Дугаар 81
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 10.5, 28.16, 47.8 дахь хэсэг болон 52.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. "Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагааг зохицуулах журам"-ыг нэгдүгээр хавсралтаар, "Тендер үнэлэх заавар"-ыг хоёрдугаар хавсралтаар, "Тендерт оролцогчид давуу эрх олгох аргачлал"-ыг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2. Энэ тушаалын нэг дэх хэсэгт батлагдсан журам, заавар, аргачлалыг төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах зорилгоор үнэлгээний хороо байгуулах, тендер шалгаруулж, гэрээ байгуулахад мөрдөж ажиллахыг бүх шатны захиалагч нарт даалгасугай.
3. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн яамны Худалдан авах ажиллагааны бодлого, зохицуулалтын газар /Х.Ганцогт/-т үүрэг болгосугай.
САЙД Н.БАЯРТСАЙХАН
Улсын бүртгэлд 2007 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 2703 дугаарт бүртгэсэн.
/1-р хавсралтыг СС-ын 2012 оны 301, 2-р хавсралтыг СС-ын 2012 оны 194-р тушаалаар хүчингүй болгосон/

 

Хавсралт 3
ТЕНДЕРТ ОРОЛЦОГЧИД ДАВУУ ЭРХ ОЛГОХ АРГАЧЛАЛ

 

Нийтлэг зүйл

1.Захиалагч тендерт оролцогчид давуу эрх олгохдоо "Төрийн болон орон нуттийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай" хууль/цаашид хууль гэх/-ийн 10 дугаар зүйлд нийцүүлэн тендерийн урилга болон тендерийн баримт бичигт урьдчилан тусгасны үндсэн дээр энэхүү аргачлалыг мөрдөнө.

2.Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй нөхцөлөөр зарлагдаж буй нээлттэй тендер шалгаруулалтын үед хуулийн 10.2 дахь хэсэгт заасан давуу эрхийг дараах этгээдэд олгоно.

а) Бараа нийлүүлэх тендер шалгаруулалтын үед хуулийн 10.1.1-т заасан нөхцөлийг хангаж буй этгээд;

б) Ажил гүйцэтгэх тендер шалгаруулалтын үед хуулийн 10.1.2-т заасан нөхцөлийг хангаж буй этгээд;

3.Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй нээлттэй тендер шалгаруулалтын үед хуулийн 10.2 дахь хэсэгт заасан давуу эрхийг дараах этгээдэд олгоно.

а) Бараа нийлүүлэх тендер шалгаруулалтын үед

(i) хуулийн 10.1.1-т заасан нөхцөлийг хангаж буй этгээд; эсвэл

(ii) хуулийн 10.1.3-т заасны дагуу нийлүүлэх барааны өртөгийн 30 буюу түүнээс дээш хувь нь захиалагчийн оршдог орон нутагт бий болсон бараа нийлүүлэх этгээд;

б) Ажил гүйцэтгэх тендер шалгаруулалтын үед хуулийн 10.1.4-т заасны дагуу ажиллах хүчний 30 буюу түүнээс дээш хувийг захиалагчийн оршдог орон нутгаас авахаар санал болгосон этгээд;

4.Тендерт оролцогч нь энэ аргачлалын 1-д заасан нөхцлийн дагуу давуу эрх эдлэх хүсэлтэй бол бараа нийлүүлэлтийн тендер шалгаруулалтын үед аргачлалын 2.а, эсвэл З.а нөхцөлийг, ажил гүйцэтгэх тендер шалгаруулалтын үед аргачлалын 2.б, эсвэл З.б нөхцөлийг хангаж буйг нотлох баримт, холбогдох мэдээллийг тендерийн саналын бүрэлдэхүүн хэсэг болгон хамт ирүүлнэ.

5.Давуу эрх эдлэх шалгуурыг хангаж буй эсэхийг Захиалагч хуулийн 10.4 дэх хэсэгт заасны дагуу тендерийн баримт бичигт урьдчилан заасан нотлох баримтад үндэслэн тогтооно.

 

Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрх олгох

6.Бараа нийлүүлэх тендер шалгаруулалтын үед Монгол Улсын гарал үүсэлтэй бараа санал болгосон тендерийн үнийг бусад гарал үүсэлтэй бараа санал болгосон тендерийн үнэтэй харьцуулахад 10 хувийн давуу эрх олгохдоо уг барааг бэлтгэн нийлүүлэгч, үйлдвэрлэгч нь аль улсын иргэн, хуулийн этгээд болохыг харгалзахгүй.

7.Давуу эрхийн зөрүүг үнэлгээнд тооцохдоо дор дурдсан аргачлалыг мөрдөнө. 7.1.Шаардлагад нийцсэн тендерүүдийг дараахь байдлаар гурав ангилна:

а) А ангилал–Монгол Улсын гарал үүсэлтэй бараа санал болгосон тендер (Монгол Улсын гарал үүсэлтэй бараа болохыг тендерт оролцогч нотлон харуулах үүрэгтэй);

б) Б ангилал–Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байгаа импортын бараа санал болгосон тендер;

в) С ангилал–Импортоор оруулж ирэх бараа санал болгосон тендер.

7.2.А ангиллын тендерийн үнэ нь санал болгосон ЕХW' үнэ (дотоодын зах зээлээс худалдан авсан, эсхүл импортоор оруулж ирсэн үндсэн материал, эд ангид төлсөн буюу төлөх албан татварын дүнг оруулна) дээр эцсийн хэрэглэгчид ногдуулдаг нэмэгдсэн өртгийн албан татвар болон түүнтэй адилтгах бусад албан татварын дүнг тооцсон байна. Б ангиллын тендерийн үнэд урьд төлсөн гааль, нөат болон тэдгээртэй адилтгах бусад албан татварууд тооцогдсан байна. С ангиллын тендерийн үнэд санал болгосон СIF1, эсвэл СIР1 үнэ дээр гаалийн татвар болон импортын бусад татварууд болон эцсийн хэрэглэгчид ногдуулдаг нэмэгдсэн өртгийн албан татварыг тооцсон байна.

7.3.Эхний шатанд ангилал тус бүрийн доторхи үнэлэгдсэн тендерүүдийг харьцуулан хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг ангилал бүрээр гаргана. Ангилал тус бүрийн хамгийн сайн үнэлэгдсэн тендерүүдийг хооронд нь харьцуулсны үр дүнд А ангиллын тендер хамгийн сайн үнэлэгдсэн тендер бол тус тендерийг ирүүлсэн тендерт оролцогчид гэрээ байгуулах эрх олгоно.

7.4.Хэрэв энэ зааврын 7.3-д заасны дагуу хооронд нь харьцуулсны үр дүнд С болон Б ангиллын тендер хамгийн сайн үнэлэгдсэн тендер бол А ангиллын тендерийн үнээс эцсийн хэрэглэгчид ногдуулдаг нэмүү өртөгийн албан татвар болон адилтгах бусад татварыг хассаны дараа Монгол улсын гарал үүсэлтэй барааны хэсгийн үнийг 10 хувиар хийсвэрээр тооцож гарсан дүнг А ангиллын үндсэн тендерийн үнээс хасаж тооцох. Ийнхүү тооцсон А ангиллын тендерийн дүн нь Б болон С ангиллын хамгийн сайн үнэлэгдсэн тендертэй харьцуулна. Ийнхүү харьцуулахад А ангиллын тендер хамгийн сайн үнэлэгдсэн тендер бол түүнд гэрээ байгуулах эрх олгоно, эсрэг тохиолдолд С, эсвэл Б ангиллын энэ журмын 8.3-д заасны дагуу хамгийн сайн үнэлэгдсэн тендерт гэрээ байгуулах эрх олгоно.

7.5.Барааг бэлтгэн нийлүүлж угсрах болон түлхүүр гардуулах гэрээний үед давуу эрхийн зөрүү нь барааны багцад бүхэлд нь бус зөвхөн уг багцад орсон Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд хамаарна. Импортоор оруулж ирэх тоног төхөөрөмжид СIР юм уу СIР үнэ, дотоодоос санал болгох тоног төхөөрөмжид ЕХW үнэ (нэмэгдсэн өртгийн болон бусад адилтгах татварын дүнг үл тооцсон) ирүүлэх ба зураг төсөл, ажил, угсралт, хяналт зэрэг бусад бүх нэр төрлийн үнийг тусад нь ирүүлнэ. Тендерүүдийг энэ тохиолдолд А, Б, С гэж ангилахгүй. Тендерүүдийг хооронд нь харьцуулах зорилгоор тендер тус бүрийн монгол улсын гарал үүсэлтэй барааны ЕХW үнийг 10 хувиар бууруулна. Тус багцад орсон холбогдох ажил, үйлчилгээнд давуу эрхийн зөрүү тооцохгүй.

 

Дотоодын гүйцэтгэгчид давуу эрх олгох

8.Ажил гүйцэтгэх тендер шалгаруулалтын үед хуулийн 10.1.2-т заасан этгээд /цаашид "Дотоодын гүйцэтгэгч" гэх/-эд хуулийн 10.2-т заасан давуу эрх олгохдоо дараах аргачлалыг мөрдөнө.

9.Тухайн тендер шалгаруулалтад дотоодын болон гадаадын гүйцэтгэгчид нь талуудын эрх, үүрэг, хариуцлагыг нарийвчлан тусгасан гэрээний үндсэн дээр түншлэл байгуулан оролцож болно. Энэхүү түншлэл нь дараахь шаардлагыг бүрэн хангасан тохиолдолд давуу эрх эдэлнэ:

а) Түншлэлийн дор хаяж нэг гишүүн нь хуулийн 10.1.2.а болон 10.1.2.б -д заасан шаардлагыг бие даан хангаж байх (энэ шаардлагыг хангаж буй гишүүдийг "дотоодын түнш (үүд)" гэх);

б) Дотоодын түнш (үүд) гэрээний үнийн дүнгийн 50-иас илүү хувийг ажил гүйцэтгэх гэрээний дагуу шууд захиран зарцуулах эрхтэйгээр төлбөр хүлээн авах, энэ талаарх нөхцөлийг түншлэлийн гэрээнд заасан байх;

в) Гэрээний үнийн 50 хувиас багагүй дүнтэй тэнцэх ажлыг дотоодын түнш (үүд) гүйцэтгэхээр тендерт тусгасан байх.

10. Ажлын гэрээний үед дотоодын гүйцэтгэгчид 7.5 хувийн давуу эрхийг дараах шаардлагыг баримтлан олгож болно:

10.1.Шаардлагад нийцсэн тендерүүдийг дараах байдлаар ангилна:

А ангилал – давуу эрхийн шалгуурыг хангасан дотоодын гүйцэтгэгчийн ирүүлсэн тендер;

Б ангилал – бусад гүйцэтгэгчийн ирүүлсэн тендер.

10.2.Эхний шатанд ангилал тус бүр дэх тендерүүдийг харьцуулан хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг ангилал тус бүрээр гаргана. Ангилал тус бүрийн хамгийн сайн үнэлэгдсэн тендерүүдийг хооронд нь харьцуулсны үр дүнд А ангиллын тендер хамгийн сайн үнэлэгдсэн тендер бол тус тендерийг ирүүлсэн тендерт оролцогчид гэрээ байгуулах эрх олгоно.

10.3.Хэрэв 11.2-т хийсэн харьцуулалтын үр дүнд Б ангиллын тендер хамгийн сайн үнэлэгдэхээр бол харьцуулах зорилгоор А ангиллын тендерийн үнийг 7.5 хувиар хийсвэрээр бууруулсны үндсэн дээр Б ангиллын хамгийн сайн үнэлэгдсэн тендертэй дахин харьцуулна.

Харьцуулалтын үр дүнд дараах этгээдэд гэрээ байгуулах эрх олгоно. Үүнд:

а). Дахин харьцуулалтын үр дүнд 7.5 хувиар бууруулсан А ангиллын хамгийн сайн үнэлэгдсэн тендерийн үнэ Б ангиллын хамгийн сайн үнэлэгдсэн тендерийн үнээс бага байвал захиалагч А ангиллын тендер санал болгосон этгээдэд гэрээ байгуулах эрхийг олгох,

б). Б ангиллын хамгийн сайн үнэлэгдсэн тендерийн үнэ 7.5 хувиар бууруулсан А ангиллын хамгийн сайн үнэлэгдсэн тендерийн үнээс бага байвал захиалагч Б ангиллын тендер санал болгосон этгээдэд гэрээ байгуулах эрхийг олгох,

10.4.Давуу эрх эдлэхийг хүссэн гүйцэтгэгч хуулийн 10.1-д заасан шалгуурыг хангаж байгаагаа нотлох хангалттай баримт, мэдээллийг ирүүлэх үүрэгтэй.

 

Орон нутагт үйлдвэрлэгдсэн, бүтээгдсэн бараа нийлүүлэх тендерт давуу эрх олгох

12.Бараа нийлүүлэх дотоодын тендер шалгаруулалтын үед Захиалагчийн оршдог тухайн орон нутагт үйлдвэрлэгдсэн, бүтээгдсэн бараа санал болгосон тендерийн үнийг бусад бараа санал болгосон тендерийн үнэтэй харьцуулахад 10 хувийн давуу эрх олгох бол дараах аргачлалыг мөрдөнө.

12.1.Давуу эрхийн зөрүүг үнэлгээнд харгалзах зорилгоор шаардлагад нийцсэн тендерүүдийг дараахь байдлаар хоёр ангилна:

А ангилал: Орон нутагт үйлдвэрлэгдсэн, бүтээгдсэн бараа нийлүүлэхээр санал болгосон тендер (Тухайн барааны өртөгийн 50-иас багагүй хувь нь тухайн орон нутагт бий болсон гэдгийг тендерт оролцогч нотлох харуулах үүрэгтэй);

Б ангилал: А ангилалд ороогүй бусад бараа нийлүүлэхээр санал болгосон тендер;

12.2.Эхний шатанд ангилал тус бүрийн доторхи үнэлэгдсэн тендерүүдийг харьцуулан хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг ангилал тус бүрээр гаргана.
Ангилал тус бүрийн хамгийн сайн үнэлэгдсэн тендерүүдийг хооронд нь харьцуулсны үр дүнд А ангиллын тендер хамгийн сайн үнэлэгдсэн тендер бол тус тендерийг ирүүлсэн тендерт оролцогчид гэрээ байгуулах эрх олгоно.

12.3. Хэрэв энэ зааврын 12.2-д заасны дагуу хооронд нь харьцуулсны үр дүнд Б ангиллын тендер хамгийн сайн үнэлэгдсэн тендер бол А ангиллын тендерийн орон нутагт үйлдвэрлэгдсэн, бүтээгдсэн барааны үнийг 10 хувиар хийсвэрээр бууруулан тухайн тендерийн үнийг тооцоолж Б ангиллын хамгийн сайн үнэлэгдсэн тендертэй харьцуулна. Ийнхүү харьцуулахад А ангиллын тендер хамгийн сайн үнэлэгдсэн тендер бол түүнд гэрээ байгуулах эрх олгоно, эсрэг тохиолдолд Б ангиллын энэ аргачлалын 12.2-д заасны дагуу хамгийн сайн үнэлэгдсэн гэж тогтоогдсон тендерт гэрээ байгуулах эрх олгоно.

 

Орон нутгаас ажиллах хүч авсан тендерт давуу эрх олгох

13.Ажил гүйцэтгэх тухай дотоодын тендер шалгаруулалтын үед энэ аргачлалын З.б-д заасан этгээдийн тендерийг үнэлэхдээ хуулийн 10.2-т заасан 7.5 хувийн давуу эрх олгох бол дараах аргачлалыг мөрдөнө.

13.1.Шаардлагад нийцсэн тендерүүдийг дараах байдлаар ангилна:

А ангилал: Энэ аргачлалын З.б-д заасан давуу эрхийн шалгуурыг хангасан гүйцэтгэгчийн ирүүлсэн тендер;

Б ангилал: бусад гүйцэтгэгчийн ирүүлсэн тендер.

13.2. Эхний шатанд ангилал тус бүр дэх тендерүүдийг харьцуулан хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг ангилал тус бүрээр гаргана. Ангилал тус бүрийн хамгийн сайн үнэлэгдсэн тендерүүдийг хооронд нь харьцуулсны үр дүнд А ангиллын тендер хамгийн сайн үнэлэгдсэн тендер бол тус тендерийг ирүүлсэн тендерт оролцогчид гэрээ байгуулах эрх олгоно.

13.3.Хэрэв 13.2-т хийсэн харьцуулалтын үр дүнд Б ангиллын тендер хамгийн сайн үнэлэгдэхээр бол харьцуулах зорилгоор А ангиллын тендерийн үнийг 7.5 хувиар хийсвэрээр бууруулсны үндсэн дээр Б ангиллын хамгийн сайн үнэлэгдсэн тендертэй дахин харьцуулна.

Харьцуулалтын үр дүнд дараах этгээдэд гэрээ байгуулах эрх олгоно. Үүнд:

а). Харьцуулалтын үр дүнд 7.5 хувиар бууруулсан А ангиллын хамгийн сайн үнэлэгдсэн тендерийн үнэ Б ангиллын хамгийн сайн үнэлэгдсэн тендерийн үнээс бага байвал захиалагч А ангиллын тендер санал болгосон этгээдэд гэрээ байгуулах эрхийг олгох,

б). Б ангиллын хамгийн сайн үнэлэгдсэн тендерийн үнэ 7.5 хувиар бууруулсан А ангиллын хамгийн сайн үнэлэгдсэн тендерийн үнээс бага байвал захиалагч Б ангиллын тендер санал болгосон этгээдэд гэрээ байгуулах эрхийг олгох,

13.4.Давуу эрх эдлэхийг хүссэн гүйцэтгэгч ажиллах хүчний талаархи дэлгэрэнгүй мэдээллийг ирүүлнэ. Энэ мэдээллийг дээрхи ангиллын дагуу тухайн гүйцэтгэгч буюу хэд хэдэн гүйцэтгэгч дотоодын давуу эрхийн шалгуурыг хангасан эсэхийг тогтооход ашиглана.

14.Тендерт оролцогч өөрийн тендерийг бусад оролцогчийн тендертэй харьцуулахад 7.5 хувийн давуу эрх эдлэх хүсэлтэй бол өөрийгөө энэ аргачлалын 3.б-д заасан нөхцөлийг хангасан гэдгийг нотлоход шаардлагатай бүх нотолгоог ирүүлэх үүрэгтэй.

15.Тухайн тендер шалгаруулалтад хэд хэдэн хуулийн этгээд түншлэл байгуулан оролцох тохиолдолд уг түншлэл нь дараахь шаардлагыг бүрэн хангасан тохиолдолд энэ аргачлалын 13-д заасны дагуу давуу эрх эдэлж болно:

а) Түншлэлийн дор хаяж нэг гишүүн нь тухайн орон нутагт бүртгэлтэй хуулийн этгээд байх бөгөөд энэ аргачлалын З.б-д заасан нөхцөлийг бие даан хангаж байх (энэ шаардлагыг хангаж буй гишүүдийг "орон нутгийн түнш (үүд)" гэх);

б) Орон нутгийн түнш (үүд) гэрээний үнийн дүнгийн 30-иас илүү хувийг ажил гүйцэтгэх гэрээний дагуу шууд захиран зарцуулах эрхтэйгээр төлбөр хүлээн авах, энэ талаарх нөхцөлийг түншлэлийн гэрээнд заасан байх;

в) Гэрээний үнийн 30 хувиас багагүй дүнтэй тэнцэх ажлыг орон нутгийн түнш (үүд) гүйцэтгэхээр тендерт тусгасан байх.

 

 

-----оОо----

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН №153 ТОГТООЛ /2016.03.14/ хавсралттай

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр   Улаанбаатар хот
 
Дугаар 153
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн 10.1, Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуулийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам”-ыг хавсралт ёсоор баталсугай. 
2. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан журмыг хэрэгжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг сумын Засаг дарга нарт үүрэг болгосугай.
3. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Б.Болор, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, аймгийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журам, гэрээний загвар батлах тухай” Засгийн газрын 2011 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 134 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
 
 
Монгол Улсын Ерөнхий сайд                                                           Ч.САЙХАНБИЛЭГ
Сангийн сайд                                                                                    Б.БОЛОР
Аж үйлдвэрийн сайд                                                                        Д.ЭРДЭНЭБАТ

 
Засгийн газрын 2016 оны 153 дугаар
           тогтоолын хавсралт
СУМ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ХӨРӨНГИЙГ БҮРДҮҮЛЭХ,
ЗАРЦУУЛАХ, ТАЙЛАГНАХ, ХЯНАЛТ
ТАВИХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Сум хөгжүүлэх сан (цаашид “сан” гэх)-гийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавихтай холбогдсон харилцааг энэ журмаар зохицуулна.
1.2. Сангийн хөрөнгийг сумдад жижиг, дунд үйлдвэр шинээр байгуулах буюу үйл ажиллагааг нь өргөтгөх, шинэчлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлж, хөнгөлөлттэй зээл олгоход зориулан зарцуулна.
1.3. Сангийн орлого, зарлагыг Төрийн сан дахь тусгай дансаар дамжуулан гүйцэтгэх бөгөөд сан Төрийн сангаас гадуур данстай байхыг хориглоно.
1.4. Энэ журмын 1.3-т заасан дансанд сангийн хөрөнгөөс бусад хөрөнгө байршуулахыг хориглоно.
1.5. Сангийн орлого, зарлагын гүйцэтгэлийн тайланг тухайн сумын төсвийн гүйцэтгэлийн сар бүрийн мэдээ, улирал, жилийн тайланд тусгана.
1.6. Сангаас иргэн, хуулийн этгээдэд олгох хөнгөлөлттэй зээл дараах нөхцөлтэй байна:
1.6.1. зээлийн хүүгийн хэмжээ нь жилд 3 хувь байна (энэ нь өмнөх жилүүдэд байгуулсан зээлийн гэрээнд заасан хүүгийн хэмжээг өөрчлөх үндэслэл болохгүй);
1.6.2. зээлийн хугацаа нь 36 хүртэл сар байна.
1.7. Зээлдэгч зээлийг хугацаандаа төлөөгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөөгүй зээлийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр алданги төлнө. Алдангийн хэмжээг сумын Засаг дарга болон зээлдэгчтэй байгуулах Зээлийн гэрээнд тодорхой тусгана.
1.8. Сангаас олгох зээлийн хүүгийн тухайн жилийн орлогын 30 хувийг зээлдэгчдэд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалтад, 20 хувийг сангийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн төслийн явц, үр дүнд хяналт тавих үйл ажиллагаанд зориулан зарцуулна.
1.9. Сангийн хөрөнгийг энэ журмын 1.5, 1.8-д зааснаас бусад зориулалтаар зарцуулахыг хориглоно.
1.10. Сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн сонгон шалгаруулалттай холбогдуулан иргэн, хуулийн этгээдээс аливаа хэлбэрээр шимтгэл, хураамж, төлбөр авахыг хориглоно.
1.11. Сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн сонгон шалгаруулалтын товыг сангийн хөрөнгийн эх үүсвэрийн 20-иос доошгүй хувь бүрдсэн тохиолдолд тухайн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно.     

Хоёр. Сангийн хөрөнгийн эх үүсвэр
2.1. Сангийн хөрөнгийг дараах эх үүсвэрээс бүрдүүлнэ:
2.1.1. улсын төсвөөс олгох сангийн эргэлтийн хөрөнгө;
2.1.2. гадаад улс, олон улсын байгууллага, түүнчлэн гадаад, дотоодын иргэн, хуулийн этгээдийн хандив, тусламж;
2.1.3. сангаас олгосон зээлийн хүүгийн орлого;
2.1.4. хугацаандаа төлөөгүй зээлийн дүнд ногдуулсан алданги.
2.2. Аймаг, сумын төсвийн хөрөнгө болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төрийн өмчид ногдох хэсгийн хөрөнгөөс санд хандив өгөхийг хориглоно.
2.3. Санд улсын төсвөөс олгох хөрөнгийн хэмжээг тухайн суманд жижиг, дунд үйлдвэрлэл хөгжсөн байдал, хүн амын тоо, газар нутгийн хэмжээ, зээлийн эргэн төлөлт, ашиглалт, хэрэгцээ, шаардлага, орон нутгийн идэвх, санаачилга зэргийг харгалзан төсвийн болон жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран тогтооно.
Гурав. Сангийн удирдлага, зохион байгуулалт
3.1. Сангийн үйл ажиллагааг улсын хэмжээнд нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах чиг үүргийг жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлэх бөгөөд төрийн захиргааны төв байгууллага нь дараах бүрэн эрхтэй:
3.1.1. жижиг, дунд үйлдвэрийн тухай хууль тогтоомж болон жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх талаар Засгийн газраас баримталж байгаа бодлого, сангийн хөрөнгө оруулалтын бодлогын уялдаа, холбоог хангаж ажиллах;
3.1.2. жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх зорилгоор улсын хэмжээнд зохион байгуулах төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого”, “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги” болон “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөр”-тэй уялдуулан нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллах;
3.1.3. сангаас олгох зээлийн болон барьцааны гэрээний загвар, тайлан, мэдээ гаргах маягтыг батлах;
3.1.4. сангаас олгосон зээлийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэн хөтөлж, холбогдох мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээллийн санд оруулах;
3.1.5. хууль тогтоомжид заасан бусад эрх, үүрэг.
3.2. Сангийн үйл ажиллагааг аймгийн хэмжээнд нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах чиг үүргийг тухайн аймгийн Засаг дарга (Засаг даргын Тамгын газрын жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан нэгж) хэрэгжүүлэх бөгөөд Засаг дарга нь дараах бүрэн эрхтэй:
3.2.1. “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого”, “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги” болон “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөр”-тэй уялдуулан харьяалах нутаг дэвсгэртээ жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэлийг тогтоож, хэрэгжилтийг зохион байгуулах, биелэлтэд нь хяналт тавих;
3.2.2. аймгийн хэмжээнд сангийн хөрөнгийн зарцуулалтад хяналт тавьж, гүйцэтгэлийн тайланг хэлэлцэн зохих журмын дагуу шийдвэрлэх;
3.2.3. аймгийн хэмжээнд сангаас олгосон зээлийн мэдээллийн санг бүрдүүлэх, тайлан, мэдээг хянан баталгаажуулах, тэдгээрийг жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тогтоосон хугацаанд хүргүүлэх;
3.2.4. харьяалах нутаг дэвсгэртээ жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх зорилгоор жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран сургалт зохион байгуулах;
3.2.5. хууль тогтоомжид заасан бусад эрх, үүрэг.
3.3. Сангийн үйл ажиллагааны талаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
3.3.1. сангийн төсвийг баталж, сангаас тухайн жилд нэг төсөлд олгох зээлийн дээд хэмжээг тогтоох;
3.3.2. сангийн хөрөнгийн зарцуулалт, зээлийн ашиглалт, эргэн төлөлтөд хяналт тавих чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийг тухайн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчээр ахлуулан, Засаг даргын Тамгын газрын Төрийн сангийн мэргэжилтэн, Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо болон баг тус бүрээс нэг иргэний төлөөллийг оролцуулан байгуулж ажиллуулах;
3.3.3. сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах чиг үүрэг бүхий орон тооны бус Зөвлөлийг тухайн сумын Засаг даргаар ахлуулан, Засаг даргын Тамгын газрын жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан мэргэжилтэн, Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо, банк болон баг тус бүрээс нэг иргэний төлөөллийг оролцуулан байгуулж ажиллуулах;
3.3.4. сангийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүн, орлого, зарлагын гүйцэтгэлийн тайланг хэлэлцэн зохих журмын дагуу шийдвэрлэх;
3.3.5. хууль тогтоомжид заасан бусад эрх, үүрэг.
3.4. Энэ журмын 3.3.2, 3.3.3-т заасан зөвлөлийн гишүүн ашиг сонирхлын зөрчил үүсэхээс урьдчилан сэргийлж ажиллах үүрэгтэй бөгөөд дараах шаардлагыг хангасан байна:
3.4.1. зөвлөлийн бүрэлдэхүүнд орж ажиллах багийн төлөөллийг тухайн багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэн сонгосон байх;
3.4.2. тухайн нэг зөвлөлийн гишүүнийг нөгөө зөвлөлийн гишүүнээр давхар ажиллуулахгүй байх;
3.4.3. хууль тогтоомжид заасан бусад шаардлага.
3.5. Сангийн үйл ажиллагааны талаар сумын Засаг дарга дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
3.5.1. төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагаанд сумын иргэдийн оролцоог хангах ажлыг зохион байгуулах;
3.5.2. энэ журамд заасны дагуу зээл олгох шийдвэр гаргах;
3.5.3. энэ журмын 3.5.2-т заасан төслийг хэрэгжүүлэх иргэн, хуулийн этгээдтэй зохих журмын дагуу зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, биелэлтийг хангуулах, явц, үр дүнд байнгын хяналт тавьж ажиллах;
3.5.4. энэ журмын 3.5.3-т заасны дагуу зээлийн болон барьцааны гэрээ байгуулахдаа барьцаанд бариулах хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг тухайн үеийн зах зээлийн үнэлгээний 70 хүртэл хувиар үнэлэх;
3.5.5. зээл, зээлийн хүүгийн орлогыг сангийн дансанд төвлөрүүлэх;
3.5.6. сангийн орлого, зарлагыг хөтлөх үйл ажиллагаанд нягтлан бодох бүртгэлийн тухай хууль тогтоомжийг мөрдүүлж, сангийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг Төсвийн тухай хуульд заасан хугацаанд тухайн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнах;
3.5.7. сангаас олгосон зээлийн хүүгийн тухайн жилийн орлогыг зарцуулах саналыг энэ журмын 1.8-д заасны дагуу боловсруулж, жил бүрийн сумын төсөвтэй хамт иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулах;
3.5.8. сангийн үйл ажиллагааны үр дүнг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын өмнө хариуцах;
3.5.9. сумын иргэн, хуулийн этгээдэд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх болон бусад шаардлагатай асуудлаар мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх саналаа аймгийн Засаг даргын Тамгын газрын жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан нэгжид хүргүүлэх, иргэдийн дунд сургалт зохион байгуулж, оролцоог хангаж ажиллах.
Дөрөв. Сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх төслийн санал
хүлээн авах, сонгон шалгаруулах журам
4.1. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч иргэн, хуулийн этгээд сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн талаарх саналаа тогтоосон хугацаанд энэ журмын 3.3.3-т заасан зөвлөлд хүргүүлнэ.
4.2. Сангаас зээл авч, төсөл хэрэгжүүлэх жижиг, дунд үйлдвэр эрхлэгч иргэн, хуулийн этгээд дараах шаардлагыг хангасан байна:
4.2.1. тухайн суманд бүртгэлтэй буюу байнга оршин сууж үйл ажиллагаа явуулдаг байх;
4.2.2. сум хөгжүүлэх болон жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд хугацаа хэтэрсэн зээлийн өргүй байх;
4.2.3. зээлийн хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж, хугацаанд нь төлөх төлбөрийн чадвартай, барьцаа хөрөнгөтэй байх;
4.2.4. жижиг, дунд үйлдвэр эрхлэх талаар зохих мэдлэг, туршлагатай байх (түүнийг нь нотлох баримт бичиг шаардлагатай).
4.3. Энэ журмын 4.2-т заасан иргэн, хуулийн этгээдийн боловсруулсан төсөл дараах шалгуурыг хангасан байна:
4.3.1. тухайн суманд жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх бодлогын хүрээнд орон нутгийн давуу талд түшиглэсэн үйлдвэрлэл, үйлчилгээг бий болгох, орон нутагт тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн байх;
4.3.2. төслийн хүрэх үр дүн, зорилт тодорхой байх;
4.3.3. гэрээний хугацаанд зээлийг эргэн төлөх боломжтой байх;
4.3.4. төслийн зээлийн мөнгөн дүнд хүрэлцэхүйц барьцаа хөрөнгөтэй байх;
4.3.5. төслийг хэрэгжүүлэх явцад учирч болзошгүй эрсдэлийг бодитой тодорхойлсон, даван туулах арга замыг тусгасан байх;
4.3.6. ажлын байр нэмэгдүүлэхэд чиглэсэн байх.
4.4. Энэ журмын 3.3.3-т заасан зөвлөл иргэн, хуулийн этгээдийн ирүүлсэн төсөл мөн журмын 4.3-т заасан шалгуурыг хангаж байгаа эсэхийг хянах бөгөөд зөвлөлийн хуралд оролцсон гишүүдийн ердийн олонхийн саналаар зохих шийдвэрийг гаргана. Зөвлөл тухайн төслийг сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан тохиолдолд саналаа ажлын 3 хоногийн дотор тухайн сумын Засаг даргад хүргүүлнэ. Зөвлөлийн хуралд нийт гишүүдийн гуравны хоёр оролцсон тохиолдолд хурлын ирц бүрдсэн гэж үзнэ.
4.5. Энэ журмын 3.3.3-т заасан зөвлөлийн шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор тухайн сумын Засаг дарга зээл олгох шийдвэр гаргана.
4.6. Сумын Засаг дарга төсөл хэрэгжүүлэгч иргэн, хуулийн этгээдтэй зээлийн болон барьцааны гэрээ байгуулна. Гэрээ байгуулснаас хойш ажлын 7 хоногийн дотор зээлийн хөрөнгийг төсөл хэрэгжүүлэгч иргэн, хуулийн этгээдийн дансанд шилжүүлнэ.
4.7. Иргэн, хуулийн этгээд авсан зээл, зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанд сангийн дансанд буцаан төлнө.
4.8. Сумын Засаг дарга зээлдэгчийн талаарх дараах баримт бичгийг эх хувиар нь баримтжуулан хадгална:
4.8.1. зээлдэгчийн анкет;
4.8.2. зээл олгохыг хүссэн өргөдөл;
4.8.3. оршин суугаа газрын тодорхойлолт;
4.8.4. төслийн баримт бичиг;
4.8.5. энэ журмын 3.3.3-т заасан зөвлөлийн хурлын тэмдэглэл;
4.8.6. зээлийн болон барьцааны гэрээ;
4.8.7. барьцаа хөрөнгийн үнэлгээний жагсаалт, барьцаалсан үнэ, барьцаалсан эд хөрөнгийн гэрчилгээг эх хувиар хавсаргах;
4.8.8. зээлийн эргэн төлөлтийн хуваарь;
4.8.9. энэ журмын 4.2, 4.3-т заасан шаардлага, шалгуурыг хангасан эсэхийг баталгаажуулсан баримт бичиг.
4.9. Сумын Засаг дарга энэ журмын 4.9-д зааснаас гадна төслийн хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаарх бусад мэдээллийг тухай бүр баримтжуулан хадгална.
Тав. Сангийн үйл ажиллагааг тайлагнах,
хяналт тавих
5.1. Сангийн үйл ажиллагаа нийтэд ил тод, нээлттэй байна. Сангийн хөрөнгийн зарцуулалт, ашиглалт, эргэн төлөлт, тайлагналтад тухайн сумын иргэд хяналт тавих бөгөөд шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагаар хөндлөнгийн хяналт шалгалт хийлгэж болно.
5.2. Сангийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг сумын Засаг дарга хариуцан арилгана.
5.3. Энэ журмын 3.3.2-т заасан зөвлөл сангийн хөрөнгийн зарцуулалт, зээлийн ашиглалт, эргэн төлөлтөд хяналт тавихдаа дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:
5.3.1. зээл авсан иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагааны үр дүнгийн тайлан, санхүүгийн буюу мөнгөн гүйлгээ, зээлийн эргэн төлөлтийн тайланг гаргуулан авах;
5.3.2. сангийн үйл ажиллагаанд улирал бүр хяналт шалгалт хийж, дүнг тухайн сумын нийт иргэдэд мэдээлж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар хэлэлцүүлэх;
5.3.3. аймгийн Засаг даргын Тамгын газрын жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан нэгжийн хамт жилд нэгээс доошгүй удаа сангийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, дүнг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тухай бүр хүргүүлэх.
5.4. Сумдын Засаг дарга сангийн орлого, зарлагын гүйцэтгэлийн тайланг улирал болон жилээр гаргаж, улирлын тайланг дараа улирлын эхний сарын 10-ны өдрийн дотор, жилийн тайланг дараа оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн дотор тухайн аймгийн Засаг даргад хүргүүлнэ.
5.5. Аймгийн Засаг дарга энэ журмын 5.4-т заасан сангийн орлого, зарлагын гүйцэтгэлийн улирлын болон жилийн тайланг нэгтгэн, улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор, жилийн тайланг дараа оны 2 дугаар сарын 10-ны өдрийн дотор жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
5.6. Жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ журмын 5.5-д заасан тайланг нэгтгэн, мөн журмын 5.8-д заасан аудитын дүгнэлтийн хамт тухайн жилийн I улиралд багтаан Засгийн газарт танилцуулна.
5.7. Аймгийн Засаг даргын Тамгын газрын жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан нэгж сангийн үйл ажиллагаа, орлого, зарлагын гүйцэтгэлд жил бүр хөндлөнгийн аудит хийлгэж, аудитын дүгнэлтийг тухайн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлнэ.
5.8. Аймгийн Засаг даргын Тамгын газрын жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан нэгж энэ журмын 5.7-д заасан аудитын дүгнэлтийг аймгийн хэмжээнд нэгтгэн жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тухайн жилийн 4 дүгээр сарын 15-ны өдрийн дотор хүргүүлнэ.
Зургаа. Хариуцлага
6.1. Сангаас зээл авсан этгээд зээлийг үр ашиггүй зарцуулсан буюу зориулалтын дагуу зарцуулаагүй, зээлийн болон барьцааны гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн этгээдэд сангаас дахин зээл олгохгүй.
6.2. Сангийн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулаагүй буюу энэ журамд заасныг зөрчиж төсөл сонгон шалгаруулсан, төслийн хэрэгжилтэд зохих журмын дагуу хяналт тавьж ажиллаагүй болох нь эрх бүхий этгээдийн хяналт шалгалтаар тогтоогдсон бол тухайн сумын Засаг дарга болон холбогдох бусад албан тушаалтанд хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.
6.3. Энэ журмыг зөрчсөн этгээдэд хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэх бөгөөд санд учирсан хохирлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу гэм буруутай этгээд хариуцан барагдуулна.
 
---o0o---


 

МОНГОЛ УЛСЫН САНГИЙН САЙДЫН №58 ТУШААЛ /2018.03.30/хавсралттай


 
МОНГОЛ УЛСЫН САНГИЙН САЙДЫН ТУШААЛ
2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр                                     Улаанбаатар хот 
 
Дугаар 58
Аргачлал шинэчлэн батлах тухай
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:
 
Нэг. “Тендерт оролцогчид давуу эрх олгох аргачлал’’-ыг хавсралтаар шинэчлэн баталсугай.
 
Хоёр. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг зохион байгуулахдаа шинэчлэн батлагдсан аргачлалыг мөрдөж ажиллахыг бүх шатны төсвийн захирагч нарт даалгасугай.
 
Гурав. Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтэс /З.Энхболд/-т даалгасугай.
 
Дөрөв. Энэ тушаал батлагдан гарсантай холбогдуулан Сангийн сайдын 2015 оны 169 дүгээр тушаалын хавсралтаар шинэчлэн батлагдсан “Тендерт оролцогчид давуу эрх олгох аргачлал”-ыг хүчингүй болсонд тооцсугай.
                                     
САЙД                                           Ч.ХҮРЭЛБААТАР
     

 

Сангийн сайдын 2018 оны 03 дугаар сарын

30-ны өдрийн 58 дугаар

тушаалын хавсралт
 

ТЕНДЕРТ ОРОЛЦОГЧИД ДАВУУ

ЭРХ ОЛГОХ АРГАЧЛАЛ

 

Нэг. Нийтлэг зүйл

                 1.1.Энэхүү аргачлалын зорилго нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /цаашид “хууль” гэх/-ийн дагуу тендерт оролцогчид давуу эрх олгохтой холбоотой харилцааг зохицуулахад оршино.

                 1.2.Хуулийн 28 дугаар зүйлийн 28.7 дахь хэсэгт заасны дагуу шаардлагад нийцсэн тендерт давуу эрх тооцно.

                 1.3.Захиалагч тендерт оролцогчид давуу эрх олгохдоо энэхүү аргачлалыг мөрдөнө.

                 1.4.Захиалагч тендерийн баримт бичигт давуу эрх олгохоор заасан бол давуу эрх олгоход шаардлагатай нотлох баримт ирүүлэхийг заавал тусгана.

Хоёр. Бараа нийлүүлэх тендерт давуу эрх олгох

        2.1. Бараа нийлүүлэх тендер шалгаруулалтын үед хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1 дахь заалтад заасан этгээдэд хуулийн 10.2 дахь хэсэгт заасан давуу эрх олгохдоо дор дурдсан аргачлалыг мөрдөнө.

2.1.1. Шаардлагад нийцсэн тендерүүдийг дараахь байдлаар хоёр ангилна:

а)  А ангилал – Монгол Улсын гарал үүсэлтэй бараа санал болгосон тендер (тендерт оролцогч Монгол Улсын гарал үүсэлтэй бараа болохыг нотлох баримт ирүүлсэн байна);

б)  Б ангилал – Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байгаа импортын бараа санал болгосон тендер эсхүл импортоор оруулж ирэх бараа санал болгосон тендер.

        2.2. Бараа нийлүүлэх тендер шалгаруулалтын үед хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь заалтад заасан этгээдэд хуулийн 10.2 дахь хэсэгт заасан давуу эрх олгохдоо дор дурдсан аргачлалыг мөрдөнө.

 2.2.1. Шаардлагад нийцсэн тендерүүдийг дараахь байдлаар хоёр ангилна:

а)  А ангилал - Орон нутагт үйлдвэрлэсэн бараа, материалыг хамгийн ихээр санал болгосон тендер (тендерт оролцогч тухайн орон нутагт үйлдвэрлэгдсэн бараа, материал болохыг нотлох баримт ирүүлсэн байна);

б) Б ангилал – Бусад

2.3. А ангиллын тендерүүдийн Монгол Улсын гарал үүсэлтэй барааны хэсгийн үнэ эсхүл орон нутагт үйлдвэрлэсэн бараа, материалыг санал болгосон барааны хэсгийн үнийг хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт заасны дагуу 10 хувиар хийсвэрээр бууруулан Б ангиллын тендерүүдтэй харьцуулан үнэлнэ.

2.4.Энэхүү аргачлалын 2.3-т заасны дагуу харьцуулан үнэлэхэд А ангиллын тендерийн харьцуулах үнэ нь Б ангиллын үнээс бага байгаа тохиолдолд түүнд гэрээ байгуулах эрхийг олгоно.

Гурав. Ажил гүйцэтгэх тендерт давуу эрх олгох

3.1. Ажил гүйцэтгэх тендер шалгаруулалтын үед хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2, 10.1.7 дахь заалтуудад заасан этгээд /цаашид “дотоодын гүйцэтгэгч” гэх/-д хуулийн 10.2 дахь хэсэгт заасан давуу эрх олгохдоо дор дурдсан аргачлалыг мөрдөнө.

3.1.1. Шаардлагад нийцсэн тендерүүдийг дараахь байдлаар гурав ангилна:

а)  А ангилал – Давуу эрхийн шалгуурыг хангасан дотоодын гүйцэтгэгчийн ирүүлсэн тендер (тендерт оролцогч дотоодын гүйцэтгэгч болох нотлох баримт ирүүлсэн байна);

б) Б ангилал – Хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.7 дэх хэсэгт заасан шалгуур хангасан дотоодын гүйцэтгэгчийн ирүүлсэн тендер;

в) В ангилал - Бусад гүйцэтгэгчийн ирүүлсэн тендер.

3.2.А болон Б ангиллын тендерүүдийн харьцуулах үнийг хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт заасны дагуу 7.5 хувиар хийсвэрээр бууруулан В ангиллын тендерүүдтэй харьцуулан үнэлнэ.

3.3. Энэхүү аргачлалын 3.2-т заасны дагуу харьцуулан үнэлэхэд А болон Б ангиллын тендерийн харьцуулах үнэ нь В ангиллын үнээс бага байгаа тохиолдолд түүнд гэрээ байгуулах эрхийг олгоно.

3.4. Ажлын тендер шалгаруулалтын үед тендерт оролцогч нь Монгол Улсын гарал үүсэлтэй бараа ашиглахаар санал ирүүлсэн тохиолдолд Монгол Улсын гарал үүсэлтэй барааны хэсгийн үнийг 10 хувиар хийсвэрээр бууруулан харьцуулж үнэлнэ.

3.5. Ажил гүйцэтгэх тендер шалгаруулалтын үед хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4 дахь заалтад заасан этгээдэд хуулийн 10.2 дахь хэсэгт заасан давуу эрх олгохдоо дор дурдсан аргачлалыг мөрдөнө.

3.5.1. Шаардлагад нийцсэн тендерүүдийг дараахь байдлаар хоёр ангилна:

а) А ангилал - Орон нутгаас хамгийн их ажиллах хүч авахаар  санал болгосон тендер (тендерт оролцогч тухайн орон нутгаас ажиллах хүчин авахыг нотлох баримт ирүүлсэн байна);

б) Б ангилал – Бусад.

3.6. А ангиллын тендерүүдийн харьцуулах үнийг хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт заасны дагуу 7.5 хувиар хийсвэрээр бууруулан Б ангиллын тендерүүдтэй харьцуулан үнэлнэ.

3.7. Энэхүү аргачлалын 3.6-д заасны дагуу харьцуулан үнэлэхэд А ангиллын тендерийн харьцуулах үнэ нь Б ангиллын үнээс бага байгаа тохиолдолд түүнд гэрээ байгуулах эрхийг олгоно.

3.8. Ажлын тендер шалгаруулалтын үед тендерт оролцогч нь орон нутагт үйлдвэрлэсэн бараа, материалыг хамгийн ихээр ашиглахаар санал ирүүлсэн тохиолдолд тухайн санал болгосон барааны хэсгийн үнийг 10 хувиар хийсвэрээр бууруулан харьцуулж үнэлнэ.

3.9. Хэрэв тендер шалгаруулалтад дотоодын болон гадаадын тендерт оролцогч нар нь түншлэл болон оролцож байгаа тохиолдолд дараахь шаардлагыг хангасан бол давуу эрх олгоно. Үүнд:

3.9.1. Түншлэлийн дор хаяж нэг гишүүн нь хуулийн 10.1.2.а болон 10.1.2.б –д заасан шаардлагыг бие даан хангаж байх (энэ шаардлагыг хангаж буй гишүүдийг “дотоодын түнш (үүд)” гэх);

3.9.2. Дотоодын түнш(үүд) гэрээний үнийн дүнгийн 50-иас доошгүй хувийг ажил гүйцэтгэх гэрээний дагуу шууд захиран зарцуулах эрхтэйгээр төлбөр хүлээн авах, энэ талаарх нөхцлийг түншлэлийн гэрээнд заасан байх;

3.9.3. Гэрээний үнийн 50-иас доошгүй үнийн дүнтэй тэнцэх ажлыг дотоодын түнш(үүд) гүйцэтгэхээр тендерт тусгасан байх.

    Дөрөв. Бусад

        4.1.Захиалагч тендер шалгаруулалтын үнэлгээг хийхдээ давуу эрхийн зөрүү тооцсон бол энэ тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу жилийн эцсийн тайланд тусгана.

 

 

-o0o-

 


 

ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ САНГААС ЖИЖИГ ЗЭЭЛ ОЛГОХ, ТҮҮНД БАТЛАН ДААЛТ ГАРГАХ, ХҮҮГ НӨХӨН ТӨЛӨХ, САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ

ГАДААДЫН ИРГЭНД ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖУРАМ

 

Хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын 2015 оны А/108/149 

дүгээр хамтарсан тушаалын нэгдүгээр хавсралт 

ГАДААДЫН ИРГЭНД ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллага, иргэний /цаашид “байгууллага” гэх/ ажлын байрандхөдөлмөрийн гэрээгээр ажиллах гадаадын иргэнд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох үйлчилгээ, үйлчилгээний хураамжтай холбоотой харилцааг Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хууль тогтоомж болон энэ журмаар зохицуулна.

1.2.Гадаадын иргэнд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох үйл ажиллагааг Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан эрх бүхий байгууллага /цаашид “эрх бүхий байгууллага” гэх/ эрхлэн явуулна.

Хоёр. Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах хүсэлт гаргах

2.1.Байгууллага дараах хувь, хэмжээний дотор гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах хүсэлт гаргана. Үүнд:

2.1.1.Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т заасан шалгуурын дагуу тухайн жил Засгийн газраас баталсан гадаадын ажиллах хүч, мэргэжилтний хувь;

2.1.2.Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т заасан үндэслэлээр тухайн байгууллагад Засгийн газрын шийдвэрээр зөвшөөрсөн ажиллах хүч, мэргэжилтний тоо;

2.1.3.Засгийн газраас хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд эрх шилжүүлсэн хэмжээний дотор Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т заасан үндэслэлээр тухайн байгууллагад зөвшөөрсөн гадаадын ажиллах хүч, мэргэжилтний тоо.

2.2.Байгууллагын гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний хэрэгцээ энэ журмын 2.1.1-д заасан хувь, хэмжээнд багтаж байгаа тохиолдолд эрх бүхий байгууллагад гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах хүсэлт гаргаж болно.

2.3.Байгууллагын гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний хэрэгцээ энэ журмын 2.1.1-д зааснаас их байгаа тохиолдолд журмын 2.1.2, 2.1.3-т заасны аль тохирох нөхцөлөөр гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах асуудлаар хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хандаж урьдчилан шийдвэрлүүлнэ.

2.4.Байгууллага энэ журмын 2.3-т заасан хүсэлтэд гадаадаас авч ажиллуулах ажиллах хүч, мэргэжилтний хэрэгцээг тодорхойлж, Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т заасан баримт бичгийг зохих журмын дагуу бүрдүүлж хавсаргана.

Гурав. Гадаадын иргэнд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох үйлчилгээ, хугацаа

3.1.Гадаадын иргэнд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох чиглэлээр Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хууль тогтоомж, энэ журмын дагуу дараах үйлчилгээг үзүүлнэ. Үүнд:

3.1.1.Гадаадын иргэнийг Монгол Улсад хөдөлмөр эрхлүүлэхээр урихыг зөвшөөрсөн урьдчилсан зөвшөөрөл олгох;

3.1.2.Гадаадын иргэнд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох;

3.1.3.Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацаа сунгах;

3.1.4.Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн бүртгэлээс хасалт хийх;

3.1.5.Хууль тогтоомжид заасан бусад.

3.2.Байгууллага энэ журмын 3.1.1-т заасан үйлчилгээ авахдаа Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан баримт бичиг /мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.4, 8.2.5-т зааснаас бусад/-ийг зохих журмаар бүрдүүлж, нийгмийн даатгалын НД-7 болон эрх бүхий байгууллагаас баталсан маягтыг үнэн зөв хөтлөж, албан бичгээр хандана.

3.3.Байгууллага энэ журмын 3.1.2-т заасан үйлчилгээ авахад Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан бичиг баримт, эрүүл мэндийн бичиг, ажлын байрны төлбөр тушаасан баримт, татварын өргүйг тодорхойлсон тодорхойлолт, эрх бүхий байгууллагын баталсан маягтыг үнэн зөв хөтөлж, албан бичгээр хандана.

3.4.Эрх бүхий байгууллага хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл авсан гадаадын иргэнд паспортын хамт хүчин төгөлдөр үйлчлэх “Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн үнэмлэх” олгоно. Үнэмлэх нь ялгагдах онцлог тэмдэг, аль улсын иргэн болох, иргэний овог нэр, зураг, паспортын дугаар, ажиллах байгууллагын нэр, хаяг, эрхлэх ажил, албан тушаал, зөвшөөрлийн эхлэх болон дуусах хугацаа, нэгдсэн дугаар бүхий мэдээллийг агуулсан байна.

3.5.Байгууллага энэ журмын 3.1.3-т заасан үйлчилгээг авахад Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан бичиг баримтыг бүрдүүлж, ажлын байрны төлбөр тушаасан баримт, нийгмийн даатгалын НД-7 болон эрх бүхий байгууллагаас баталсан маягтыг үнэн зөв хөтлөж, албан бичгээр хандана.

3.6.Байгууллага энэ журмын 3.1.4-т заасан үйлчилгээг авахдаа улсын бүртгэлийн гэрчилгээ, гадаадын иргэний паспортын хуулбарын хамт, албан бичгээр хандана.

3.7.Гадаадын иргэнийг хөдөлмөр эрхлүүлэхээр урьдчилсан зөвшөөрөл авах хүсэлтээ тухайн иргэнийг Монгол Улсад ирэхээс нэг сарын өмнө, хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл авахдаа гадаадын иргэнийг Монгол Улсын хилээр орж ирсэн өдрөөс эхлэн ажлын 10 хоногт, хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацааны сунгалтыг хугацаа дуусгавар болохоос ажлын 10-аас доошгүй хоногийн өмнө холбогдох материалын хамт эрх бүхий байгууллагад хүргүүлнэ.

3.8.Эрх бүхий байгууллага энэ журмын 3.1.1-д заасан хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор, 3.1.2, 3.1.3-т заасан асуудлыг ажлын 3-5 хоногт, энэ журамд заасан бусад үйлчилгээг ажлын 1 хоногт шийдвэрлэнэ.

3.9.Байгууллага хүсэлтээ хууль тогтоомж болон энэ журамд заасан хугацаанд гаргаагүйгээс үүсэх үр дагаврыг эрх бүхий байгууллага хариуцахгүй.

Дөрөв. Үйлчилгээний хураамж төлөх, тайлан мэдээ гаргах

4.1.Байгууллага энэ журамд заасан үйлчилгээ авахдаа хөдөлмөрийн болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтран баталсан хэмжээгээр үйлчилгээний хураамж төлнө.

4.2.Эрх бүхий байгууллага үйлчилгээний хураамжийн тайлан мэдээг сар бүр гаргаж, хөдөлмөрийн асуудал эрхэлсэн болон санхүү, төсвийн асуудал төрийн захиргааны төв байгууллагад улирал тутам хүргүүлнэ.

4.3.Эрх бүхий байгууллага хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох, сунгалт хийх, хасалт хийх үйлчилгээ үзүүлсэн мэдээллийг 7 хоног бүр хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад мэдэгдэнэ.

ГАДААДЫН ИРГЭНД ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭ

 Хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын 2015 оны
А/108/149 дүгээр хамтарсан тушаалын хоёрдугаар хавсралт

 
 
ГАДААДЫН ИРГЭНД ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭ
 
№ Үйлчилгээний төрөл Хураамжийн хэмжээ /төг/
ам доллартай харьцах ханш 1000-1500 төгрөг байхад ам доллартай харьцах ханш 1500-2000 төгрөг байхад ам доллартай харьцах ханш 2001-ээс дээш төгрөг байхад
1 Гадаадын иргэнийг Монгол Улсад хөдөлмөр эрхлүүлэхээр урихыг зөвшөөрсөн урьдчилсан зөвшөөрөл олгох 15000 20000 25000
2 Гадаадын иргэнд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох 14200 17000 22500
3 Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацаа сунгах 10200 15000 22500
4 Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн бүртгэлээс хасалт хийх, холбогдох байгууллагад тодорхойлолт гаргах, бусад үйлчилгээ 5200 10000 12000
 

ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС УРТ ХУГАЦААТАЙ, ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ, ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын

2019 оны А-119 дүгээр тушаалын хавсралт

ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС УРТ ХУГАЦААТАЙ, ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ,

ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ

 

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл. Зорилго, хамрах хүрээ

1.1.Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.2, 14.6 дахь хэсэг, 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх заалтыг үндэслэн экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжин, шинээр бизнес эхлүүлэх болон ажлын байр бий болгох, нэмэгдүүлэх зорилгоор Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан /цаашид “Сан” гэх/-гаас олгох урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл /цаашид “Зээл” гэх/ олгох төсөл сонгон шалгаруулахтай холбогдон үүсэх харилцааг энэхүү журмаар зохицуулна.

1.2.Төсөл сонгон шалгаруулалтад Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт заасан төрийн захиргааны байгууллагад бүртгүүлсэн гэрчилгээ /тодорхойлолт/-тэй иргэн, аж ахуйн нэгж хамрагдана.

1.3.Санд зээл олгохыг хүсч ирүүлсэн Жижиг, дунд үйлдвэр эрхлэгч /цаашид “ЖДҮЭ” гэх/-ийн төсөл /цаашид “Төсөл” гэх/-ийг сонгон шалгаруулж, шийдвэр гаргах чиг үүрэг бүхий “Төсөл сонгон шалгаруулах хороо” /цаашид “Хороо” гэх/, аймгийн жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан байгууллагад ирүүлсэн төслийг сонгон шалгаруулж, шийдвэр гаргах чиг үүрэг бүхий “Төсөл сонгон шалгаруулах дэд хороо” /цаашид “Дэд хороо” гэх/ тус тус ажиллана. Хороо, дэд хороо нь үйл ажиллагаандаа энэхүү журмыг мөрдлөг болгоно.

1.4.Дараах тохиолдолд ЖДҮЭ-ийн төслийг хүлээн авахгүй.

1.4.1.Нийт санхүүжилтийн 30-аас доошгүй хувийг өөрийн эх үүсвэрээр бүрдүүлээгүй;

1.4.2.Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4.6, 5.4.8, 5.4.14, 5.4.18-д заасан сангуудад болон сум хөгжүүлэх санд хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлтэй;

1.4.3.Сангаас авсан зээлээ төлсөн боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зориулалтын бусаар ашигласан;

1.4.4.Монголбанкны зээлийн мэдээллийн санд хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлтэй, зээлийн муу түүхтэй;

1.4.5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын төлбөртэй этгээдийн бүртгэлд бүртгэгдсэн;

1.4.6.Нийгмийн даатгал болон татварын байгууллагад өртэй;

1.4.7.Байгаль орчин ба хүний эрүүл мэндэд хортой технологи, материал хэрэглэсэн, экологийн хохирол учруулсан нь эрх бүхий байгууллагаар тогтоогдсон;

1.4.8.Тухайн төсөл болон төсөл хэрэгжүүлэгчийн талаархи мэдээллийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэхийг зөвшөөрөөгүй;

1.4.9.Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын дээд шүүхийн шүүгч, Улсын ерөнхий прокурор, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга, яамны Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн дарга, төрийн өмчит компани, олон улсын байгууллагын дарга, захирлын албан тушаал эрхэлж байгаа хүн, эсхүл түүний гэр бүлийн гишүүд хувь эзэмшдэг;

1.4.10.Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчээр бүртгүүлсэн боловч сүүлийн нэг жилийн борлуулалтын орлого нь 1,5 тэрбум төгрөгөөс дээш байх;

1.4.11 Тухайн төслийг Сан болон аймгийн жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан байгууллагад нэгэн зэрэг ирүүлсэн;

2 дугаар зүйл.Зээлийн эх үүсвэр, нөхцөл

2.1.Зээлийн эх үүсвэр нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд заасан эх үүсвэрээс бүрдэнэ.

2.2.Зээлийн эх үүсвэрийг Төрийн сан дахь Сангийн дансанд төвлөрүүлнэ.

2.3.Төсвийн эх үүсвэрээс бүрдсэн зээлийг Монгол Улсын мөнгөн тэмдэгт төгрөгөөр олгоно.

2.4.Хууль тогтоомж болон Засгийн газраас баталсан Жижиг, дунд үйлдвэрийн тэргүүлэх ач холбогдол бүхий салбар чиглэлийг Засгийн газрын бодлого, төсөл хөтөлбөртэй уялдуулан, зээл олгох салбар, чиглэл, зээлийн хугацаа, хүү, эх үүсвэрийн хуваарилалт зэргийг болон зээл олгоход шаардлагатай бусад нөхцөл /цаашид “Ерөнхий нөхцөл” гэх/-ийг жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын тухайн асуудал хариуцсан бүтцийн нэгж боловсруулж, Жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

2.5.Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 14.4-т заасан эх үүсвэрээс бүрдсэн хөрөнгийг тухайн орон нутагт зориулан зарцуулах ба зээл олгох дээд хэмжээ, хяналттай холбоотой харилцааг жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, тухайн аймгийн Засаг дарга нарын байгуулах гурван талт гэрээгээр зохицуулна. Гэрээгээр зохицуулснаас бусад харилцааг энэхүү журмаар зохицуулна.

3 дугаар зүйл. Зээл олгох хэлбэр, хэмжээ

3.1.Зээлийг Арилжааны банк / “цаашид “Банк” гэх/-аар дамжуулах болон сангаас шууд олгоно.

3.2.Банкаар дамжуулан зээл олгох тохиолдолд Хорооны хурлаар нэг төслийг санхүүжүүлэх доод хэмжээ 300,000,000 /гурван зуун сая/ төгрөг, дээд хэмжээ 1,000,000,000 /нэг тэрбум/төгрөг хүртэл, Дэд хорооны хурлаар нэг төслийг санхүүжүүлэх доод хэмжээ 20,000,000/ хорин сая/ төгрөг, дээд хэмжээ 200,000,000 /хоёр зуун сая/ төгрөг хүртэл байна.

3.3.Сангаас шууд зээл олгох тохиолдолд Хорооны хурлаар нэг төслийг санхүүжүүлэх доод хэмжээ 20,000,000 /хорин сая/, дээд хэмжээ 300,000,000 /гурван зуун сая/ төгрөг хүртэл байна.

3.4.Журмын 3.3-т зааснаар зээл олгох тохиолдолд зээлийн эрсдэлийн болон хөрөнгийн даатгалд жил бүр заавал хамруулна.

4 дүгээр зүйл. Дамжуулан зээл олгох банкыг сонгох

4.1.Жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас дамжуулан зээл олгох банкыг сонгон шалгаруулж, гэрээ байгуулна.

4.2.Дамжуулан зээл олгох банкыг сонгон шалгаруулах удирдамж, зээлийн санхүүжилтийн хуваарийг Жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

4.3.Дамжуулан зээл олгох банк дараах шаардлагыг хангасан байна.

4.3.1.Монголбанкнаас хийсэн активын чанарын үнэлгээний үр дүнгээр өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх шаардлагыг бүрэн хангасан, банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтмол ханган ажиллаж байгаа нь Монголбанкны дүгнэлтээр нотлогдсон байх;

4.3.2.Аймаг болон орон нутагт салбартай байх;

4.3.3.Олгосон зээлийн эрсдэлийг бүрэн хариуцаж, Сантай байгуулсан дамжуулан зээлдүүлэх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгааг тухайн банкны эзэмшиж байгаа санхүүгийн хөрөнгө, бүх төрлийн үнэт цаас, хөрвөх чадвартай төлбөрийн хэрэгслээр гаргасан байх;

4.3.4.Хөнгөлөлттэй зээлийн хүүгийн хэмжээ тухайн банкны жижиг, дунд үйлдвэрийн зориулалттай зээлийн хүүгийн доод түвшингээс бага байх;

4.3.5.Сүүлийн 3 жилийн хугацаанд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зориулалтаар гадаадын зээл, тусламжийн болон төсвийн хөрөнгөөр дамжуулан олгосон зээлийн хугацаа хэтэрсэн зөрчилгүй байх;

4.3.6.Сонгон шалгаруулалтын баримт бичигт шаардсан бусад шаардлагыг хангасан байх.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

ТӨСӨЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА, БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

5 дугаар зүйл.Хөнгөлөлттэй зээлд хамрагдах төсөлд тавигдах шаардлага

5.1.Төсөл нь үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны үйл ажиллагаа, удирдлага зохион байгуулалт болон хүний нөөцийн удирдлагын тухай мэдээлэл, зах зээлийн судалгаа, эдийн засгийн тооцоо, дүгнэлт, хавсралт гэсэн хэсгээс бүрдсэн байна.

5.2.Төсөл хэрэгжүүлэгчийн тухай мэдээлэлд дараах зүйлийг тусгана

5.2.1.төслийн товч агуулга;

5.2.2.иргэн, хуулийн этгээдийн нэр;

5.2.3.үйлдвэр, үйлчилгээ, худалдаа эрхэлж буй хаяг байршил, иргэн, хуулийн этгээдийн албан ёсны хаяг, төсөл хэрэгжих байршил;

5.2.4.нийт хөрөнгө оруулалтын хэмжээ, түүнээс өөрийн эх үүсвэрээс санхүүжүүлэх 30 хувиас доошгүй хөрөнгийн хэмжээ;

5.2.5.үйлдвэрлэл, үйлчилгээ болон худалдах бүтээгдэхүүний нэр, төрөл;

5.2.6.одоогийн эрхэлж байгаа бизнесийн талаарх мэдээлэл.

5.3.Үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны үйл ажиллагааны тухай мэдээлэлд дараах зүйлийг тусгана.

5.3.1.үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны технологийн ажиллагаа;

5.3.2.түүхий эдийн чанарын үзүүлэлт, нөөц;

5.3.3.үйлдвэрлэлийн хүчин чадал;

5.3.4.хэрэгжүүлэх төслийн тоног төхөөрөмжийн жагсаалт.

5.4.Удирдлага зохион байгуулалт болон хүний нөөцийн удирдлагын тухай мэдээлэлд дараах зүйлийг тусгана.

5.4.1.бүтэц, орон тоо;

5.4.2.ажиллагсдын мэргэжил, мэргэшлийн ур чадвар;

5.4.3.шинээр бий болгох ажлын байрны тоо.

5.5.Зах зээлийн судалгаанд дараах мэдээллийг тусгана:

5.5.1.зах зээлийн төлөв байдал;

5.5.2.SWOT шинжилгээ;

5.5.3.хэрэглэгчдийн тодорхойлолт.

5.6.Эдийн засгийн тооцоонд дараах мэдээллийг тусгана:

5.6.1.үндсэн үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний нийт орлого;

5.6.2.борлуулалтын орлогын тооцоо;

5.6.3.үйлдвэрлэлийн зардлын тооцоо;

5.6.4.бүтээгдэхүүний өртгийн тооцоо;

5.6.5.бүтээгдэхүүний нэгжийн борлуулалтын төлөвлөгөө;

5.6.6.үйлдвэр, үйлчилгээ, худалдааны үр ашгийн тооцоо;

5.6.7.төслийн өгөөж, өртгийн тооцоо;

5.6.8.төслийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даатгалд хамрагдах тооцоо;

5.6.9.Зээлийн зарцуулалтын тооцоо.

5.7.Дүгнэлтэд энэ журмын 5.4-5.6-д заасан тооцоо судалгаанд үндэслэн төсөл хэрэгжүүлснээр гарах үр дүн, эрсдэл зэргийг тооцоолсон мэдээллийг тусгана.

5.8.ЖДҮЭ иргэн нь дараах материалуудыг хавсаргасан байна.

5.8.1.Зээлийн өргөдөл /сангаас баталсан загварын дагуу/

5.8.2.иргэний үнэмлэхийн хуулбар /цахим лавлагаа/;

5.8.3.оршин суугаа хаягийн тодорхойлолт;

5.8.4.зээлийн эргэн төлөлтийн хуваарийн санал;

5.8.5.барьцаалах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн болон эзэмших эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, газрын гэрээ, кадастрын зургийн хуулбар;

5.8.6.хэрэв зээлийн хэвийн үлдэгдэлтэй бол зээлийн гэрээ, зээлийн дансны баталгаажсан хуулга, зээлийн эргэн төлөлтийн хуваарь;

5.8.7.татвар төлөгч иргэний орлого татварын бүртгэлийн дэвтрийн хуулбар;

5.8.8.жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчээр бүртгүүлсэн тухай гэрчилгээ /тодорхойлолт/;

5.8.9.Төлбөртэй этгээдийн бүртгэлд бүртгэгдээгүй талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тодорхойлолт;

5.8.10.харилцдаг татварын байгууллагын татварын өргүй талаар тодорхойлолт;

5.8.11.энэхүү журмын 5.2.4-т заасан нотлох баримт;

5.8.12.Тухайн төсөл болон төсөл хэрэгжүүлэгчийн талаарх мэдээллийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэхийг зөвшөөрснийг илэрхийлсэн мэдэгдэл.

5.9.ЖДҮЭ аж ахуйн нэгж нь дараах материалуудыг хавсаргасан байна.

5.9.1.Зээлийн өргөдөл /сангаас баталсан загварын дагуу/

5.9.2.захирлын иргэний үнэмлэхийн хуулбар;

5.9.3.хуулийн этгээдийн хаягийн тодорхойлолт;

5.9.4.хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, үүсгэн байгуулагчийн дэлгэрэнгүй лавлагаа;

5.9.5.зээлийн эргэн төлөлтийн хуваарийн санал;

5.9.6.барьцаалах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн болон эзэмших эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, газрын гэрээ, кадастрын зургийн хуулбар;

5.9.7.хэрэв зээлийн хэвийн үлдэгдэлтэй бол зээлийн гэрээ, зээлийн дансны баталгаажсан хуулга, зээлийн эргэн төлөлтийн хуваарь;

5.9.8.сүүлийн хоёр жилийн санхүүгийн баталгаажсан тайлан Хэрэв 2 жилийн дотор байгуулагдсан бол байгуулагдсанаас хойших санхүүгийн баталгаажсан тайлан, шинээр үүсгэн байгуулагдсан бол эхлэлтийн баланс;

5.9.9.жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчээр бүртгүүлсэн тухай гэрчилгээ /тодорхойлолт/;

5.9.10.нийгмийн даатгалын байгууллагад өргүй талаарх тодорхойлолт;

5.9.11.төлбөртэй этгээдийн бүртгэлд бүртгэгдээгүй талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тодорхойлолт;

5.9.12.татварын өргүй талаар харилцдаг татварын байгууллагын тодорхойлолт;

5.9.13.энэ журмын 5.2.4-т заасныг нотлох баримт;

5.9.14.Тухайн төсөл болон төсөл хэрэгжүүлэгчийн талаархи мэдээллийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэхийг зөвшөөрснийг илэрхийлсэн мэдэгдэл.

5.10.Төсөл, түүнд хавсаргасан материалын үнэн зөв байдлыг төсөл ирүүлэгч бүрэн хариуцна.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ХОРОО, ДЭД ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮН, ЭРХ, ҮҮРЭГ

6 дугаар зүйл.Төсөл сонгон шалгаруулах хороо, дэд хорооны бүрэлдэхүүн

6.1.Хороо, дэд хороо нь дарга, гишүүд, нарийн бичгийн даргаас бүрдсэн найман хүний бүрэлдэхүүнтэй байна.

6.2.Дэд хорооны бүрэлдэхүүнд аймгийн жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан байгууллагын дарга болон аймгийн хөдөлмөр, халамжийн хэлтсийн төлөөлөл орох бөгөөд нарийн бичгийн даргаар аймгийн жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан байгууллагын жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан мэргэжилтэн /цаашид аймгийн мэргэжилтэн гэх/ байна.

6.3.Хороо, дэд хорооны бүрэлдэхүүнд төрийн бус байгууллагын 4 төлөөлөл байна.

6.4.Төлөөлөл оролцуулах төрийн бус байгууллага нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр сүүлийн 3 жил үйл ажиллагаа явуулсан байна.

6.5.Хороо, дэд хороо хуралдааны зарчмаар шийдвэр гаргах ба хороо, дэд хорооны дарга, гишүүд нь хуралд тус бүр саналын нэг эрхтэй, нарийн бичгийн дарга саналын эрхгүй байна.

6.6.Хороо, дэд хорооны гишүүдийн дийлэнх олонх ирснээр хурал хүчинтэйд тооцогдох ба хурлын явцыг дуу хураагуур, дүрс бичлэгт хуулах болон цаасан хэлбэрээр тэмдэглэл хөтөлж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэр гаргана.

6.7.Хурлын тэмдэглэлд хуралд оролцсон бүх гишүүд гарын үсэг зурж баталгаажуулна.

6.8.Хорооны бүрэлдэхүүнийг Жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, дэд хорооны бүрэлдэхүүнийг аймгийн Засаг дарга тус тус батална.

6.9.Хороо, дэд хорооны шийдвэр нь тухайн жилдээ хүчин төгөлдөр байх ба нэмэлт эх үүсвэр бүрдсэн тохиолдолд эрэмбийг баримталж, санхүүжилт олгоно.

6.10.Хороо, дэд хороо нь өөрийн хуралдааны дэгийг батална.

7 дугаар зүйл.Хороо, дэд хорооны эрх.

7.1.Хороо нь Сангийн мэргэжилтэний судалсан төслийг хуралдаанаар хэлэлцэх, сонгон шалгаруулах, холбогдох хууль, дүрэм, журам, зааврын дагуу шийдвэр гаргах эрхтэй.

7.2.Дэд хороо нь аймгийн мэргэжилтэний судалсан төслийг хуралдаанаар хэлэлцэх, сонгон шалгаруулах, холбогдох хууль, дүрэм, журам, зааврын дагуу шийдвэр гаргах эрхтэй.

8 дугаар зүйл.Хороо, дэд хорооны үүрэг.

8.1.Хороо, дэд хорооны гишүүн нь дараах үүрэгтэй байна.

8.1.1.Хороо, дэд хорооны гишүүн нь ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагаанд оролцох тухай бүрт Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан мэдэгдлийг гаргах, Албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөл бүрт албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай хороо болон дэд хорооны даргад мэдэгдэх;

8.1.2.хороо, дэд хорооны гишүүдхурлыншийдвэр, зөвлөлдсөн асуудлын талаар бусдад задруулахгүй байх, үнэн зөв шалгаруулах, бусдад давуу байдал бий болгохгүй байх;

8.1.3.хороо, дэд хорооны гишүүн холбогдох хууль, дүрэм, журам, зааврыг мөрдөж ажиллах;

8.1.4.хороо, дэд хорооны дарга, нарийн бичгийн дарга нь олонхийн шийдвэрийг баталгаажуулан хурлын шийдвэрт гарын үсэг зурна.

8.1.5.хороо, дэд хороо нь гаргасан шийдвэрээ болон хорооны гишүүд тавьсан оноогоо бүрэн хариуцна.

9 дүгээр зүйл.Сан болон аймгийн мэргэжилтний үүрэг, хариуцлага

9.1.Төслийг судлах явцад олж авсан мэдээлэл, баримт бичиг, судалгааны явц, хурлын шийдвэрийн талаар бусдад задруулахгүй байх;

9.2.Сонгон шалгаруулалтад ирүүлсэн төслийг хувийн болон бусад этгээдийн ашиг сонирхолд үйлчлэх зорилгоор ашиглахгүй байх;

9.3.Төсөл сонгон шалгаруулалтад оролцогчид журам зөрчиж, давуу байдал бий болгохгүй байх;

9.4.Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, бусад хууль тогтоомж, энэ журам болон эдгээртэй нийцүүлэн гаргасан дүрэм, журам, зааврыг мөрдлөг болгон ажиллах.

9.5.Сан болон аймгийн мэргэжилтэн нь өөрийн судалсан төслийн үнэн зөвийг бүрэн хариуцна.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАХ, ХҮЛЭЭН АВАХ

10 дугаар зүйл.Төсөл сонгон шалгаруулалт зарлах, хүлээн авах

10.1.Сан нь улсын хэмжээнд төсөл хүлээн авах зарыг өдөр тутмын мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлэх үүргийг хүлээнэ. Аймгийн жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан байгууллага нь энэхүү зарыг тухайн орон нутагт мэдээлэх үүргийг хүлээнэ. Төсөл хүлээн авах зард төсөл хүлээн авч эхлэх, дуусах хугацаа, байршил, зээлийн нөхцөл, холбоо барих утасны дугаар зэрэг мэдээллийг тусгасан байна.

10.2.Аймгийн жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан байгууллага нь тухайн орон нутагт хэрэгжих 20,000,000 /хорин сая/ төгрөгөөс 200,000,000 /хоёр зуун/ сая хүртэл төгрөгийн санхүүжилт хүссэн төслийг цаасан хэлбэрээр хүлээн авна.

10.3.Сан нь орон нутагт болон Улаанбаатар хотод хэрэгжүүлэх 20,000,000 /хорин сая/ төгрөгөөс 1,000,000,000 /нэг тэрбум/ төгрөг хүртэл санхүүжилт хүссэн төслийг цахимаар эсхүл цаасан хэлбэрээр хүлээн авна. Хэрэв цахимаар болон цаасан хэлбэрээр нэгэн зэрэг ирүүлсэн тохиолдолд цаасан хэлбэрийг судална.

10.4.Сан, аймгийн жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан байгууллага нь төсөл хүлээн авахаас хуанлийн 10-аас доошгүй хоногийн өмнө олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зарлана. Төслийг хуанлийн 14 хоногийн турш хүлээн авна.

10.5.Сан, аймгийн жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан байгууллага нь төсөл хүлээн авах хугацаа зарлагдахаас бусад үед төсөл хүлээн авахгүй.

ТАВДУГААР БҮЛЭГ

ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ, ГЭРЭЭ БАЙГУУЛАХ, САНХҮҮЖИЛТ ОЛГОХ

11 ДҮГЭЭР ЗҮЙЛ.ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ҮЕ ШАТ

11.1.Сангаас шууд олгох зээлийн төсөл сонгон шалгаруулалтыг 4 үе шаттайгаар онооны системээр үнэлнэ.

11.1.1.Төслийн иж бүрдлийг шалгах ба иж бүрдлийг бүрэн хангасан төслийг дараагийн шатанд шилжүүлэх;

11.1.2.Төслийн судалгааг хийж, 100 хүртэл оноогоор дүгнэх ба 70-аас дээш оноо авсан төслийг дараагийн шатанд шилжүүлэх;

11.1.3.Төсөлд нарийвчилсан судалгааг хийж, 100 хүртэл оноогоор дүгнэх ба 70-аас дээш оноо авсан төслийг хорооны хурлаар хэлэлцүүлэх;

11.1.4.Төслийг хорооны хурлаар хэлэлцэж, гишүүн тус бүр 100 хүртэл оноогоор дүгнэн, дундаж оноог гаргана.

11.1.5.Хороо нь үе шат бүрт авсан онооны нийлбэрээр ихээс бага руу эрэмбэлэн жагсаалт гаргах, зээлийн ерөнхий нөхцөлөөр зөвшөөрөгдсөн эх үүсвэрт багтаан тэргүүн ээлжинд санхүүжүүлэх төслүүдийн болон барьцаа хөрөнгө хүрэлцээгүйн улмаас эх үүсвэр үлдсэн тохиолдолд санхүүжүүлэх төслүүдийн жагсаалтыг тус тус батална.

11.2.Сангаас банкаар дамжуулан олгох зээлийн төсөл сонгон шалгаруулалтыг дараах үе шаттайгаар онооны системээр үнэлнэ.

11.2.1.Төслийн иж бүрдлийг шалгах ба иж бүрдлийг бүрэн хангасан төслийг  дараагийн шатанд шилжүүлэх;

11.2.2.Төслийн судалгааг хийж, 100 хүртэл оноогоор дүгнэх ба 70-аас дээш оноо авсан төслийг дараагийн шатанд шилжүүлэх;

11.2.3.Төслийг хорооны хурлаар хэлэлцэж, гишүүн тус бүр 50 хүртэл оноогоор дүгнэн, дундаж оноог гаргана.

11.2.4.Хороо нь үе шат бүрт авсан онооны нийлбэрээр ихээс бага руу эрэмбэлэн жагсаалт гаргах, зээлийн ерөнхий нөхцөлөөр зөвшөөрөгдсөн эх үүсвэрт багтаан тэргүүн ээлжинд санхүүжүүлэх төслүүдийн болон банкны шалгуур үзүүлэлт хангаагүй, барьцаа хөрөнгө хүрэлцээгүй зэрэг шалтгааны улмаас эх үүсвэр үлдсэн тохиолдолд санхүүжүүлэх төслүүдийн жагсаалтыг тус тус батална.

12 дугаар зүйл.Орон нутгийн төслийн сонгон шалгаруулалтын үе шат

12.1.Төслийн иж бүрдлийг шалган шаардлага хангасан төслүүдийг дэд хорооны хурлаар хэлэлцүүлнэ.

12.2.Төслийг Дэд хорооны хурлаар хэлэлцэн гишүүн тус бүр 50 хүртэл оноогоор дүгнэн дундаж оноог гаргана.

12.3.Дэд хороо нь онооны дунджаар эрэмбэлж, эх үүсвэрт багтаан тэргүүн ээлжинд санхүүжүүлэх төслүүдийн жагсаалтыг тухайн аймгийн хөгжлийн бодлоготой уялдуулан батална.

12.4.Банкны шалгуур үзүүлэлт хангаагүй, барьцаа хөрөнгө хүрэлцээгүй зэрэг шалтгааны улмаас эх үүсвэр үлдсэн тохиолдолд санхүүжүүлэх төслүүдийн жагсаалтыг тухайн аймгийн хөгжлийн бодлоготой уялдуулан батална.

12.5.Энэ журмын 12.3, 12.4-т заасан шийдвэрийг эрэмбэлсэн жагсаалтын хамт Аймгийн Засаг даргын тамгын газарт битүүмжлэн хүргүүлнэ.

13 дугаар зүйл.Ил тод байдал

13.1.Төсөл сонгон шалгаруулалтын үе шат бүрт шалгараагүй төслүүдийг үндэслэл, тайлбарын хамт төсөл ирүүлэгчид буцаана.

13.2.Хороо, дэд хороо нь төсөл сонгон шалгаруулах, үнэлэх үйл явцыг цахимаар болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нээлттэй, ил тод зохион байгуулна.

13.3.Сан, аймгийн жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан байгууллага нь төслийн судалгааны явцыг тухай бүр цахим хуудсаараа дамжуулан нийтэд мэдээлнэ.

13.4.Хороо болон дэд хорооны хурлын шийдвэр гарснаас хойш ажлын 5 хоногт багтаан шалгарсан иргэн, хуулийн этгээдийн мэдээллийг цахим хуудсаараа дамжуулан мэдээлнэ. Төсөл ирүүлэгчийн хүсэлтийн дагуу албан бичгээр хариуг өгнө.

13.5.Төсвийн хөрөнгөөс хөнгөлөлттэй зээл авсан хувь хүний овог нэр, хуулийн этгээдийн нэр, регистрийн дугаар, шалгарсан төслийн нэр, үйл ажиллагааны чиглэл, төсөл хэрэгжих байршил, сонгон шалгаруулсан шийдвэрийг Шилэн дансны тухай хууль, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн дагуу байгууллагын шилэн данс, цахим хуудсаараа дамжуулан нийтэд ил тод мэдээлнэ.

14 дүгээр зүйл.Гэрээ байгуулах, санхүүжилт олгох

14.1.Энэ журмын 11.1.5, 11.2.4, 12.3, 12.4 дэх заасан төслүүдэд санхүүжилтийг олгоно.

14.2.Сангаас санхүүжилтийг дараах байдлаар олгоно.

14.2.1.Хороо нь шийдвэрээ гарсан даруйд битүүмжлэн санд хүргүүлнэ.

14.2.2.Сан нь энэ зүйлийн 14.2.1-т зааснаар ирүүлсэн иргэн, аж ахуйн нэгжтэй Зээлийн болон барьцааны гэрээг байгуулж, санхүүжилтийг олгоно. 14.2.3.Сан нь гарааны бизнесийг дэмжих болон өрхийн аж ахуй, бичил бизнес эрхлэгчдэд итгэл үзүүлэх зорилгоор 20 сая төгрөгийн санхүүжилт хүссэн төслийн зээлд барьцаа хөрөнгө хүрэлцэхгүй тохиолдолд барьцаа хөрөнгийн шаардлагыг 30 хүртэл хувиар бууруулан гэрээ байгуулж, санхүүжилтийг олгоно.

14.2.4.Зээлийн санхүүжилтийг төслийн хэрэгжилттэй уялдуулан зээлдэгчийн худалдан авалт, төслийн гүйцэтгэлээр санхүүжилтийг олгож болно.

14.3.Банкаар дамжуулан олгох санхүүжилтийг дараах байдлаар олгоно.

14.3.1.Хороо нь шийдвэр гарсан даруйд битүүмжлэн санд, дэд хороо нь мөн битүүмжлэн Засаг даргын Тамгын газарт хүргүүлнэ.

14.3.2.Сан нь хорооны шийдвэрийг хүлээн авсан даруйд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирлын тушаалаар баталгаажуулан банкинд хүргүүлнэ.

14.3.3.Засаг даргын Тамгын газар нь дэд хорооны шийдвэрийг хүлээн авсан даруйд аймгийн Засаг даргын захирамжаар баталгаажуулан банк болон санд хүргүүлнэ.

14.3.4.Банк жагсаалтаар хүргүүлсэн төслийг хуанлийн 30 хоногт багтаан судалж, шаардлага хангасан төслийн шийдвэрийг банкны зээлийн хорооны шийдвэр, зээлийн гэрээ, барьцааны гэрээ болон нэхэмжлэлийн хамт баталгаажуулан санд хүргүүлнэ.

14.3.5.Банк барьцаа хөрөнгийн дутагдалтай иргэн, аж ахуйн нэгжийн жагсаалтыг зээлийн хорооны шийдвэрийн хамт Зээлийн батлан даалтын санд хүргүүлэх ба зээлийн батлан даалтын сан 14 хоногт багтаан батлан даалт гаргах эсэх асуудлаар шийдвэр гаргана. Банк зээлийн батлан даалтын сангийн шийдвэрийг гарсан даруйд баталгаажуулан Санд хүргүүлнэ.

14.3.6.Сан нь энэ зүйлийн 14.3.4, 14.3.5-д заасан хугацаанд банкнаас ирүүлсэн шийдвэрийг үндэслэн банкинд санхүүжилтийг шилжүүлнэ.

14.3.7.Банк нь Сангаас санхүүжилт шилжүүлсэнээс хойш ажлын 3 өдөрт багтаан төсөл хэрэгжүүлэгчид зээлийг олгоно.

14.3.8.Банк нь энэ зүйлийн 14.3.4,14.3.5-д заасан хугацаанд холбогдох шийдвэрийг баталгаажуулж ирүүлээгүй тохиолдолд холбогдох шийдвэрийг хүчингүй болсонд тооцно. Үүнээс үүдэн гарах хохирлыг холбогдох этгээд хариуцна.

ЗУРГААДУГААР БҮЛЭГ

БУСАД

15 дугаар зүйл.Аймгийн жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан байгууллага ирүүлсэн төсөл, олгосон зээлийн тайланг тухай бүр нэгтгэн дараа сарын 3-ны өдрийн дотор санд, сан нь улсын хэмжээнд ирүүлсэн төсөл, олгосон зээлийн мэдээллийг нэгтгэн тухайн сарын 10-ны дотор жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад тус тус хүргүүлнэ.

16 дугаар зүйл.Банкаар дамжуулан олгосон зээлийг зориулалт бусаар ашигласан, хууль, журам зөрчиж олгосон нь хяналт, шалгалтаар тогтоогдсон тохиолдолд зээл авсан өдрөөс эхлэн уг зээлийг дамжуулан олгосон банкны арилжааны зээл рүү шилжүүлэх арга хэмжээ авч, тухайн зээлийн эх үүсвэрийг арилжааны банкны эх үүсвэрээс бүрэн дүнгээр нь Санд буцаан төвлөрүүлнэ. Энэ зохицуулалтыг сан, арилжааны банктай хамтран ажиллах гэрээгээр нарийвчлан зохицуулна.

17 дугаар зүйл.Сангаас шууд олгосон зээлийг зориулалтын дагуу зарцуулаагүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь сангийн хяналт, шалгалтаар тогтоогдсон бол зээлдэгчийн эх үүсвэрийг буцаан татаж, холбогдох байгууллагад шилжүүлнэ.

 

---оОо---

Холбогдох хууль, эрх зүй

  • ЖИЖИГ, ДУНД YЙЛДВЭРИЙН ТУХАЙ ХУУЛЬ /2007.07.27/
  • ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САНГИЙН ТУХАЙ ХУУЛЬ /2006.06.29/
  • ГААЛИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ ХУУЛЬ /2014.06.06/
  • ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САНГИЙН ТУХАЙ ХУУЛЬ /2012.02.10/
  • ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САНГИЙН ТУХАЙ ХУУЛЬ /2012.02.10/
  • 2018 оны "ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭГ ДЭМЖИХ ТУХАЙ" /шинэчилсэн найруулга/ ТӨСӨЛ
  • ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ ХУУЛЬ Шинэчилсэн найруулга /2011.06.17/
  • САНХҮҮГИЙН ТҮРЭЭС /ЛИЗИНГ/-ИЙН ТУХАЙ ХУУЛЬ /2006.06.22/
  • ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ ХУУЛЬ /2005.12.01/
  • АЖ АХУЙН НЭГЖИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ шинэчилсэн найруулга /2006.06.29/
  • ИННОВАЦИЙН ТУХАЙ ХУУЛЬ /2012.05.22/
  • КОМПАНИЙН ТУХАЙ ХУУЛЬ Шинэчилсэн найруулга /2011.10.06/
  • ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ Шинэчилсэн найруулга /2017.05.11/
  • ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРКИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ /2009.12.17/
  • НӨХӨРЛӨЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ /1995.05.11/
  • ХОРШООНЫ ТУХАЙ Шинэчилсэн найруулга /1998.01.08/
  • ИРГЭНИЙ ХУУЛЬ /2002/
  • ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ 2006 /шинэчилсэн найруулга/
  • НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ 2015 /Шинэчилсэн найруулга/
  • АЖ АХУЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ /2001/
  • ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛЬ /2015/
  • ЗӨРЧЛИЙН ТУХАЙ 2017 /Шинэчилсэн найруулга/
  • КОНЦЕССЫН ТУХАЙ /2010/
  • ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭГ ДЭМЖИХ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

ЖИЖИГ, ДУНД YЙЛДВЭРИЙН ТУХАЙ ХУУЛЬ /2007.07.27/


 
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
 
2007 оны 7 дугаар сарын 27-ны өдөр   Улаанбаатар хот
 
ЖИЖИГ, ДУНД YЙЛДВЭРИЙН ТУХАЙ
 
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь төрөөс жижиг, дунд үйлдвэрийн талаар баримтлах бодлого, үндсэн чиглэлийг тогтоож, тэдгээрийг дэмжих талаар авах арга хэмжээ, хамрах хүрээг тодорхойлон үндэсний эдийн засгийн хөгжлийг хангахад оршино.
2 дугаар зүйл.Жижиг, дунд үйлдвэрийн тухай хууль тогтоомж
2.1.Жижиг, дунд үйлдвэрийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Yндсэн хууль, Иргэний хууль, Компанийн тухай, Хоршооны тухай, Нөхөрлөлийн тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ
3.1.Энэ хууль нь Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга байрлан үйл ажиллагаа эрхэлдэг дотоодын аж ахуйн нэгж, хувиараа аж ахуй эрхэлж буй Монгол Улсын иргэн, Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга оршин суугч гадаадын иргэн, харъяалалгүй хүн /цаашид “иргэн” гэх/-д үйлчилнэ.
4 дүгээр зүйл.Хуулийн нэр томъёоны тодорхойлолт
4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1.“бизнесийн шинэчлэл” гэж шинэ бүтээгдэхүүн бий болгох, түүнийгээ үйлдвэрлэх, шинэ үйлчилгээ нээх, түүнийгээ нэвтрүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах, үйлчилгээ үзүүлэх шинэ шийдэл, удирдлага, менежментийн шинэ арга барилыг нэвтрүүлж ашиглах, бусад шинэлэг үйл ажиллагаа явуулах зэргээр бизнесийн тодорхой дэвшил гаргахыг;
4.1.2.“бүтээлч үйл ажиллагаа” гэж бизнесийн шинэчлэл болон шинээр эрхэлж буй бизнесийн үйл ажиллагааны явцад шинэ технологи, бүтээлч ажиллагаа бүхий удирдлага, менежментийн аргыг нэвтрүүлэхийг;
4.1.3.“менежментийн нөөц” гэж тоног төхөөрөмж, технологи, хувь хүний мэдлэг, ур чадвар болон бизнесийн үйл ажиллагаанд шаардагдах бусад нөөцийг.
ХОЁРДУГААР БYЛЭГ
ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР ЭРХЛЭГЧ
5 дугаар зүйл.Жижиг, дунд үйлдвэр эрхлэгч
5.1.Жижиг, дунд үйлдвэр эрхлэгч гэдэгт дараахь шаардлагыг хангасан, энэ хуулийн 6.6-д заасны дагуу бүртгүүлсэн аж ахуйн нэгж, иргэнийг ойлгоно:
5.1.1.контракт, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдын тоо нь 199-өөс дээшгүй бөгөөд 1.5 тэрбум төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлого бүхий үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэн;
5.1.2.контракт, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдын тоо нь 149-өөс дээшгүй бөгөөд 1.5 тэрбум төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлого бүхий бөөний худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэн;
5.1.3.контракт, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдын тоо нь 199-өөс дээшгүй бөгөөд 1.5 тэрбум төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлого бүхий жижиглэнгийн худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэн;
5.1.4.контракт, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдын тоо нь 49-өөс дээшгүй бөгөөд 1 тэрбум төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлого бүхий үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэн;
5.1.5.контракт, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдын тоо нь 19-өөс дээшгүй бөгөөд үйлдвэрлэл эрхэлдэг, эсхүл контракт, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдын тоо нь 9-өөс дээшгүй бөгөөд худалдаа, үйлчилгээ эрхэлдэг, 50-250 сая төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлого бүхий жижиг үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгж, иргэн.
/Энэ заалтад 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
5.2.Жижиг, дунд үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгж нь компани, хоршоо, нөхөрлөл гэсэн хэлбэртэй байх бөгөөд энэ хуулийн 5.1-д заасан шаардлагыг хангаж буй эсэхийг тогтоохдоо тухайн хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газар, хараат болон охин компанийн холбогдох үзүүлэлтийг оруулж тооцно.
6 дугаар зүйл.Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн бүртгэл, тэмдэглэл
6.1.Энэ хуулийн 5.1-д заасан шаардлагыг хангасан аж ахуйн нэгж, иргэн нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн бүртгэлд бүртгүүлэх хүсэлтээ жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргана.
/Энэ хэсэгт 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
6.2.Энэ хуулийн 6.1-д заасан хүсэлтэд дараахь зүйлийг тусгана:
6.2.1.хүсэлт гаргагч иргэний овог, нэр, оршин суугаа газрын хаяг;
6.2.2.хүсэлт гаргагч аж ахуйн нэгжийн оноосон нэр, оршин байгаа газрын хаяг;
6.2.3.эрхэлж байгаа үйл ажиллагааны төрөл;
6.2.4.контракт, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдын тоо, жилийн борлуулалтын орлогын тухай мэдээлэл.
6.3.Иргэн энэ хуулийн 6.1-д заасан хүсэлтэд дараахь бичиг баримтыг хавсаргана:
6.3.1.иргэн бол иргэний үнэмлэхийн хуулбар /баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн зөв болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ/, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар;
/Энэ заалтыг 2011 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
6.3.2.контракт, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдыг нийгмийн даатгалд хамруулсан тухай нийгмийн даатгалын байгууллагын тодорхойлолт;
6.3.3.харъяа татварын байгууллагаар баталгаажуулсан сүүлийн жилийн татвар тодорхойлох хуудас.
6.4.Аж ахуйн нэгж энэ хуулийн 6.1-д заасан хүсэлтэд дараахь бичиг баримтыг хавсаргана:
6.4.1.улсын бүртгэлийн гэрчилгээ;
6.4.2.контракт, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдыг нийгмийн даатгалд хамруулсан тухай нийгмийн даатгалын байгууллагын тодорхойлолт;
6.4.3.аудитын байгууллагаар баталгаажуулсан өмнөх жилийн санхүүгийн болон татварын тайлан баланс.
6.5.Хувиараа эрхлэх аж ахуйг гэр бүлээрээ, эсхүл хоёр буюу түүнээс дээш тооны иргэн хамтран эрхэлдэг бол бүртгүүлэх хүсэлтийг хамтран гаргах бөгөөд энэ хуулийн 6.2.1, 6.3.1-д заасан мэдээ, баримтыг иргэн тус бүрээр гаргаж ирүүлнэ.
6.6.Энэ хуулийн 5.1-д заасан шаардлагыг хангасан гэж үзвэл жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 7 өдрийн дотор жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн бүртгэлд бүртгэж, дараахь ажиллагааг хийнэ:
/Энэ хэсэгт 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
6.6.1.иргэнд гэрчилгээ олгох;
6.6.2.аж ахуйн нэгжид гэрчилгээ олгох.
/Энэ заалтыг 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
6.7.Иргэн, аж ахуйн нэгжид олгох гэрчилгээний загварыг жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
/Энэ хэсгийг 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
6.8.Хүсэлт гаргагч энэ хуулийн 5.1-д заасан шаардлагыг хангаагүй, эсхүл бичиг баримтын бүрдэл дутуу байвал жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага зохих үндэслэлийг зааж бүртгэхээс татгалзсан хариуг энэ хуулийн 6.6-д заасан хугацаанд бичгээр мэдэгдэнэ.
/Энэ хэсэгт 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
6.9.Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн бүртгэл, түүнд орсон нэмэлт, өөрчлөлтийн талаар жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд улирал бүр мэдээлж байна.
/Энэ хэсэгт 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
/Энэ хэсгийг 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
7 дугаар зүйл.Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийг бүртгэлээс хасах
7.1.Жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дор дурдсан үндэслэлээр жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийг бүртгэлээс хасч, энэ хуулийн 6.6-д заасан гэрчилгээ буюу тэмдэглэлийг хүчингүй болгох тухай шийдвэр гаргана:
/Энэ хэсэгт 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
7.1.1.энэ хуулийн 5.1-д заасан шаардлагыг хангахгүй болсон;
7.1.2.жижиг, дунд үйлдвэр эрхлэгч бүртгэлээс хасуулах тухай хүсэлт гаргасан;
7.1.3.бүртгүүлэхдээ хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон;
7.1.4.аж ахуйн нэгж татан буугдсан;
7.1.5.жижиг, дунд үйлдвэр эрхлэгч нь байгаль орчин ба хүний эрүүл мэндэд хортой технологи, материал хэрэглэсэн, экологийн хохирол учруулсан нь тогтоогдсон.
8 дугаар зүйл.Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид хамаарахгүй этгээд
8.1.Дараахь төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид хамаарахгүй:
8.1.1.тамхи, согтууруулах ундааны үйлдвэрлэл;
8.1.2.төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалаа;
8.1.3.банк, банк бус санхүүгийн үйл ажиллагаа, даатгалын үйлчилгээ;
8.1.4.ашигт малтмал эрэх, хайх, ашиглах.
 
ГУРАВДУГААР БҮЛЭГ
ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙН ТАЛААРХИ ТӨРИЙН БОЛОН НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГЫН БҮРЭН ЭРХ
9 дүгээр зүйл.Улсын Их Хурлын бүрэн эрх
9.1.Улсын Их Хурал жижиг, дунд үйлдвэрийн талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
9.1.1.жижиг, дунд үйлдвэр эрхлэх эрх зүйн орчинг боловсронгуй болгох, санхүү, татвар, зээл, хөрөнгө оруулалтын таатай нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн төрийн бодлогыг тодорхойлох;
9.1.2.жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөр, төсөл, арга хэмжээнд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг батлах;
9.1.3.жижиг, дунд үйлдвэрийн салбарт улсын төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй хөтөлбөр, төсөл, Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний биелэлт, гүйцэтгэлийн тайланг хэлэлцэх;
9.1.4.хуульд заасан бусад бүрэн эрх.
10 дугаар зүйл. Засгийн газрын бүрэн эрх
10.1.Засгийн газар жижиг, дунд үйлдвэрийн талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
10.1.1.жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөрийг батлах, түүний хэрэгжилтийг хангах;
10.1.2.жижиг, дунд үйлдвэрийн тэргүүлэх ач холбогдол бүхий салбарын жагсаалтыг орон нутгийн дэд бүтцийн хөгжил, түүхий эдийн нөөц, эрэлт, хэрэгцээг харгалзан бүсчилэн батлах;
10.1.3.жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн чиг хандлагад үндэслэн тухайн жилд хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээг төлөвлөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;
10.1.4.жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөр, төсөл, арга хэмжээнд шаардагдах хөрөнгийг санхүүжүүлэх эх үүсвэрийг гадаадын зээл, тусламж, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх жил бүрийн үндсэн чиглэл, төсвийн хүрээний мэдэгдэл, улсын төсөвт тусган шийдвэрлүүлэх;
10.1.5.жижиг, дунд үйлдвэрийг төрөөс дэмжихэд шаардагдах санхүүжилтийн нэмэлт хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор зохих журмын дагуу Засгийн газрын үнэт цаас гаргах;
10.1.6.хуульд заасан бусад бүрэн эрх.
11 дүгээр зүйл.Жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх
11.1.Жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
11.1.1.жижиг, дунд үйлдвэрийн тухай хууль тогтоомж болон жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих;
11.1.2.жижиг, дунд үйлдвэрийн салбарт улсын төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээг нэгдсэн удирдлага, бодлогоор хангах;
11.1.3.жижиг, дунд үйлдвэрийн тэргүүлэх ач холбогдол бүхий салбар, чиглэлийн талаар санал боловсруулж, Засгийн газарт оруулж шийдвэрлүүлэх;
11.1.4.жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид үзүүлэх төрийн үйлчилгээг нээлттэй, шуурхай хүргэх, шат дамжлагыг багасгах, хяналт шалгалт, бүртгэл, зөвшөөрлийн тогтолцоог боловсронгуй болгох арга хэмжээ авах санал боловсруулж зохих байгууллага, албан тушаалтанд тавьж шийдвэрлүүлэх;
11.1.5.жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид зориулсан үндэсний болон олон улсын хэмжээний үзэсгэлэн, худалдаа, чуулга уулзалт зохион байгуулах;
11.1.6.жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах асуудлаар Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхим, төрийн бус бусад байгууллагатай хамтран ажиллах, мэдээлэл солилцох;
11.1.7.жижиг, дунд үйлдвэрийн талаар шаардлагатай судалгааг тогтмол явуулж, үр дүнг нийтэд мэдээлэх;
11.1.8.хуульд заасан бусад бүрэн эрх.
/Дээрх 11 дүгээр зүйлийг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
12 дугаар зүйл.Нутгийн өөрөө удирдах байгууллагын бүрэн эрх
12.1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал жижиг, дунд үйлдвэрийн талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
12.1.1.жижиг, дунд үйлдвэрийг орон нутагтаа хөгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг тухайн шатны жил бүрийн төсөвт тусгаж батлах;
12.1.2.жижиг, дунд үйлдвэрийг дэмжих орон нутгийн тусгай сан байгуулах, түүнд хөрөнгө төвлөрүүлэх, захиран зарцуулах, хяналт тавих журам батлах;
12.1.3.тухайн нутаг дэвсгэрт жижиг, дунд үйлдвэрийг дэмжих орон нутгийн хөтөлбөр батлах, хэрэгжилтэд хяналт тавих.
12.2.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал энэ хуулийн 12.1-д заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэхдээ тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын саналыг харгалзан нутгийн өөрөө удирдах байгууллагын шийдвэр гаргах үйл ажиллагааны ил тод байдлыг хангана.
13 дугаар зүйл.Төрийн бус байгууллагын үйл ажиллагаа
13.1.Төрийн бус байгууллага жижиг, дунд үйлдвэрийн талаархи төрийн зарим чиг үүргийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн дангаараа буюу хамтран тухайн бүс нутгийн эдийн засаг, нийгмийн болон хүрээлэн буй орчны онцлог нөхцөлд тохируулан гүйцэтгэж болно.
13.2.Мэргэжлийн холбоод нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгчтэй жижиг, дунд үйлдвэрийн талаархи төрийн бодлого, үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх талаар хамтран ажиллаж болно.
 
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР ЭРХЛЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ
14 дүгээр зүйл.Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн эрх, үүрэг
14.1.Жижиг, дунд үйлдвэр эрхлэгч дараахь эрх эдэлнэ:
14.1.1.жижиг, дунд үйлдвэр, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих талаар төрөөс хэрэгжүүлж буй хөтөлбөр, төсөл, арга хэмжээнд хамрагдах, хөнгөлөлттэй зээл, санхүүгийн дэмжлэг авах;
14.1.2.төрийн байгууллага, албан тушаалтны хууль бус аливаа шийдвэр, шаардлагыг биелүүлэхээс татгалзах, зохих журмын дагуу гомдол гаргах;
14.1.3.жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид зориулан төрийн болон төрийн бус байгууллагаас зохион байгуулж буй сургалтад хамрагдах, мэдээлэл, зөвлөгөө авах;
14.1.4.хуулиар олгосон бусад эрх.
14.2.Жижиг, дунд үйлдвэр эрхлэгч дараахь үүрэг хүлээнэ:
14.2.1.контракт, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдын тоо, жилийн борлуулалтын орлогын хэмжээ нь энэ хуулийн 5.1-д заасан хязгаараас хэтэрсэн тохиолдолд энэ тухай бүртгэх байгууллагад мэдэгдэж бүртгэлээс хасуулах;
14.2.2.хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны хууль ёсны шийдвэр, шаардлагыг биелүүлэх;
14.2.3.зохих стандарт, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэх;
14.2.4.байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, дэвшилтэт техник, технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх;
14.2.5.импортыг орлох, экспортод чиглэсэн бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэл баримтлах;
14.2.6.үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг сайжруулж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх;
14.2.7.ажиллагчдын мэдлэг, туршлага, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, удирдлага, менежментийн арга барилыг сайжруулах;
14.2.8.ажиллагчдын нийгмийн хамгааллын баталгааг хангах, хуулиар тогтоосон хэмжээнээс доошгүй цалин хөлс олгох;
14.2.9.хуулиар хүлээсэн бусад үүрэг.
 
ТАВДУГААР БҮЛЭГ
ТӨРӨӨС ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ДЭМЖИХ БОДЛОГО, ҮНДСЭН ЧИГЛЭЛ
15 дугаар зүйл.Төрөөс жижиг, дунд үйлдвэрийг дэмжих талаар баримтлах бодлого, үндсэн чиглэл
15.1.Төрөөс жижиг, дунд үйлдвэрийг дэмжих талаар дараахь бодлого, үндсэн чиглэлийг баримтална:
15.1.1.жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн бизнесийн шинэчлэл, шинээр бизнес эрхлэх болон бүтээлч үйл ажиллагааг дэмжих;
15.1.2.жижиг, дунд үйлдвэрийн менежментийн нөөц, бизнес эрхлэх таатай нөхцөлийг бүрдүүлэх замаар жижиг, дунд үйлдвэрийн менежментийн үндэс суурийг бэхжүүлэх;
15.1.3.жижиг, дунд үйлдвэрийн менежментийн тогтвортой байдлыг хангах, бизнесийг хувирган өөрчлөх боломжийг бүрдүүлэх замаар жижиг, дунд үйлдвэрийн эдийн засаг, нийгмийн өөрчлөлтөд зохицох чадварыг нэмэгдүүлэх;
15.1.4.жижиг, дунд үйлдвэрийг санхүүгийн талаар дэмжих, тэдгээрийн өөрийн хөрөнгийн хангалттай байдлыг сайжруулах.
16 дугаар зүйл.Бизнесийн шинэчлэл, шинээр бизнес эрхлэх болон бүтээлч үйл ажиллагааг дэмжих
16.1.Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн бизнесийн шинэчлэлд дараахь дэмжлэг үзүүлнэ:
16.1.1.шинэ бүтээгдэхүүн бий болгох, шинэ үйлчилгээ нээхэд шаардагдах технологийн хөгжлийн талаархи судалгааг дэмжих;
16.1.2.бүтээгдэхүүний үйлдвэрлэл болон борлуулалтын бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор тоног төхөөрөмж худалдан авахад дэмжлэг үзүүлэх, санхүүгийн түрээс зэрэг хөнгөлөлттэй нөхцөлөөр ашиглуулах;
16.1.3.шинэ бүтээгдэхүүн бий болгох, түүнийг үйлдвэрлэх, тээвэрлэх, борлуулах үйл ажиллагааг нэгтгэн удирдах удирдлага, менежментийн шинэ аргыг нэвтрүүлэхийг дэмжих;
16.1.4.шаардлагатай бусад арга хэмжээ.
16.2.Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийг шинээр бизнес эрхлэхэд дараахь дэмжлэг үзүүлнэ:
16.2.1.шинээр бизнес эрхлэхэд шаардагдах мэдээллээр хангах, сургалт зохион байгуулах;
16.2.2.жижиг, дунд үйлдвэр эрхлэх хэрэгцээ, шаардлага, ач холбогдлын талаархи иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх;
16.2.3.шинээр бизнес эрхлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрээр хангах;
16.2.4.шаардлагатай бусад арга хэмжээ.
16.3.Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн бүтээлч үйл ажиллагааг дараахь арга хэмжээгээр дэмжинэ:
16.3.1.бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах, үйлчилгээ үзүүлэх шинэ технологийн хөгжлийн талаархи судалгааг дэмжих;
16.3.2.шаардлагатай хөрөнгийг хувьцаа, бонд гаргах замаар бүрдүүлэх тогтолцоог бий болгох;
16.3.3.бүтээлч үйл ажиллагаанд шаардагдах боловсон хүчний нөөцийг бүрдүүлэх;
16.3.4.шаардлагатай бусад арга хэмжээ.
17 дугаар зүйл.Жижиг, дунд үйлдвэрийн менежментийн үндэс суурийг бэхжүүлэх
17.1.Жижиг, дунд үйлдвэрийн менежментийн нөөцийг бүрдүүлэхэд дараахь дэмжлэг үзүүлнэ:
17.1.1.барилга байгууламж барих, тоног төхөөрөмж худалдан авах, суурилуулах болон засварлах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх;
17.1.2.жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн технологийн хөгжлийн талаархи судалгааг дэмжих, технологи дамжуулах үйл ажиллагаа болон төрөөс хэрэгжүүлж буй технологийн хөгжлийн талаархи судалгаанд оролцуулах;
17.1.3.технологийн чиглэлээр сургалт, үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургууль, төрийн болон орон нутгийн байгууллагатай хамтран ажиллахыг дэмжих;
17.1.4.технологийн мэргэжилтэн болон бусад ажиллагчдын дадлага хийх, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх сургалтыг боловсронгуй болгох;
17.1.5.шаардлага хангахуйц мэдлэг чадвар бүхий менежер, удирдах ажилтныг бэлтгэх, тэдгээрийг сургалт, дадлагын ажилд хамруулах;
17.1.6.жижиг, дунд үйлдвэрийн менежментийн нөөцийг бүрдүүлэх талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх.
17.2.Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн хамтын ажиллагааг дараахь байдлаар дэмжинэ:
17.2.1.үйл ажиллагааг нь хоршуулах зорилгоор бүтэц, зохион байгуулалтад оруулах;
17.2.2.бизнесийн хамтарсан үйл ажиллагаа болон гадаад харилцаагаа өргөжүүлэхэд туслалцаа үзүүлэх.
17.3.Аж үйлдвэрийн болон худалдааны төвлөрлийг бий болгох талаар дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:
17.3.1.нэг бүс нутагт ижил төрлийн үйлдвэрлэл эрхэлдэг буюу хоорондоо уялдаатай үйл ажиллагаа явуулдаг жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг хамтарч ажиллахыг дэмжих;
17.3.2.аймаг, нийслэл, сум, дүүргийн хот төлөвлөлтийн дагуу жижиглэнгийн худалдаа болон үйлчилгээ эрхлэгчдэд зориулан худалдаа, үйлчилгээний төв, гудамж байгуулах, тухайн нутаг дэвсгэрт оршин суудаг иргэд болон үйлчлүүлэгчдийн эрх, ашиг сонирхолд нийцсэн барилга байгууламж, дэлгүүр барихад дэмжлэг үзүүлэх.
17.4.Хөдөлмөрийн харилцааг боловсронгуй болгох, ажиллагчдын нийгмийн хамгааллыг сайжруулах, мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх сургалт зохион байгуулах, ажлын байр шинээр бий болгоход дэмжлэг үзүүлнэ.
17.5.Жижиг, дунд үйлдвэрийн төлбөр тооцооны харилцааг боловсронгуй болгох замаар туслан гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний хөлсийг төлөхдөө хууль буюу гэрээнд заасан хугацааг хэтрүүлэхээс сэргийлэх, төлбөрийн нөхцөлийг тодорхой болгох болон бусад шаардлагатай дэмжлэг үзүүлнэ.
17.6.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад жижиг, дунд үйлдвэрийн оролцох боломжийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.
18 дугаар зүйл.Эдийн засаг, нийгмийн өөрчлөлтөд зохицох чадварыг нэмэгдүүлэх, эрсдэлээс хамгаалах
18.1.Жижиг, дунд үйлдвэрийн эдийн засаг, нийгмийн өөрчлөлтөд зохицох чадварыг нэмэгдүүлэх талаар дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:
18.1.1.худалдааны бүтэц, түүхий эдийн нийлүүлэлтэд гарсан өөрчлөлт нь жижиг, дунд үйлдвэрийн үйл ажиллагаанд саад учруулсан буюу учруулж болзошгүй тохиолдолд бизнесийн тогтвортой байдлыг хангах, өөр төрлийн үйл ажиллагаа эрхлэх боломжийг бүрдүүлэх;
18.1.2.жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах тогтолцоог бий болгох;
18.1.3.шаардлагатай бусад арга хэмжээ.
18.2.Жижиг, дунд үйлдвэрийг эрсдэлээс хамгаалах талаар дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:
18.2.1.харилцагч дампуурах тохиолдолд жижиг, дунд үйлдвэрийг эрсдэлээс хамгаалах зорилго бүхий хамтарсан эрсдэлийн сан, даатгалын тогтолцоог бий болгох;
18.2.2.жижиг, дунд үйлдвэрийн үйл ажиллагааг дахин шинээр сэргээх тогтолцоог боловсронгуй болгох;
18.2.3.энэ хуулийн 18.1.1, 18.2.2-т заасан арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор ажлын байр шинээр бий болгох;
18.2.4.шаардлагатай бусад арга хэмжээ.
19 дүгээр зүйл.Санхүүжилтийг дэмжих, өөрийн хөрөнгийн хангалттай байдлыг сайжруулах
19.1.Жижиг, дунд үйлдвэрийг санхүүгийн талаар дэмжих дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:
19.1.1.жижиг, дунд үйлдвэрийн санхүүгийн эх үүсвэрийн тогтвортой байдлыг хангах үүднээс санхүүгийн байгууллагын чиг үүргийг тодорхой болгох, даатгалын тогтолцоог хөгжүүлэх;
19.1.2.банк болон банк бус санхүүгийн байгууллагатай тохирсны үндсэн дээр жижиг, дунд үйлдвэрт зориулсан санхүүжилтийг бий болгох;
19.1.3.урт хугацааны, хөнгөлөлттэй зээл олгох;
19.1.4.зээлийн баталгаа, батлан даалт гаргах;
/Энэ заалтад 2012 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
19.1.5.зарим төрлийн даатгалд хамруулах;
19.1.6.гадаадын болон олон улсын байгууллагын санхүүжилт бүхий төсөл, тусламжийн арга хэмжээнд хамруулах;
19.1.7.хууль тогтоомжид заасан бусад арга хэмжээ.
19.2.Жижиг, дунд үйлдвэрийн өөрийн хөрөнгийн хангалттай байдлыг сайжруулах зорилгоор хөрөнгө оруулалтын тогтолцоог боловсронгуй болгох, татварын ачаалалыг зохицуулах арга хэмжээ авна.
ЗУРГАДУГААР БYЛЭГ
ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ДЭМЖИХ АРГА ХЭМЖЭЭНИЙ УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
20 дугаар зүйл.Жижиг, дунд үйлдвэрийн үндэсний зөвлөл
20.1.Жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийг дэмжих талаар санал, зөвлөмж гаргах чиг үүрэг бүхий Жижиг, дунд үйлдвэрийн үндэсний зөвлөл /цаашид “Зөвлөл” гэх/ байна.
/Энэ хэсэгт 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
20.2.Зөвлөлийн дарга нь жижиг, дунд үйдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн байна. Зөвлөл 15 хүртэл гишүүнтэй байх бөгөөд дараахь байгууллагын төлөөллөөс бүрдэнэ:
/Энэ хэсэгт 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
20.2.1.барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага;
20.2.2.боловсрол, соёл, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага;
20.2.3.зам, тээвэр, холбоо, аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага;
20.2.4.нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага;
20.2.5.түлш, эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага;
20.2.6.жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага;
/Энэ заалтад 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
20.2.7.хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага;
20.2.8.Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба;
20.2.9.Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхим;
20.2.10.жижиг, дунд үйлдвэрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага.
20.3.Зөвлөлийн гишүүнийг энэ хуулийн 20.2-т заасан байгууллагын санал болгосноор Ерөнхий сайд томилно. Зөвлөлийн гишүүн орон тооны бус байна.
20.4.Зөвлөлийн дүрмийг Засгийн газар батална.
20.5.Зөвлөл энэ хуулийн 11.1-д заасан бүрэн эрх болон 15, 16, 17, 18, 19, 21 дүгээр зүйлд заасан төрөөс жижиг, дунд үйлдвэрийг дэмжих талаар баримтлах бодлого, үндсэн чиглэл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан санал, зөвлөмж гаргах үүрэгтэй.
20.6.Зөвлөл орон нутагт салбар зөвлөлтэй байж болно. Салбар зөвлөлийн ажиллах журмыг Зөвлөлийн дарга батална.
21 дүгээр зүйл.Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөр
21.1.Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөрийг жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага боловсруулж, зохих журмын дагуу Засгийн газарт оруулж батлуулна.
/Энэ хэсгийг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
21.2.Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөрийг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулах ба хэрэгжүүлэх хугацаа нь Засгийн газрын бүрэн эрхийн хугацаатай адил байна.
21.3.Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөрийн хэрэгжилтэд жижиг, дунд үйдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хяналт тавьж, биелэлтийг хагас жил тутам Засгийн газарт тайлагнаж, олон нийтэд мэдээлнэ.
/Энэ хэсэгт 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
22 дугаар зүйл.Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан
22.1.Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгийг санхүүжүүлэх зорилго бүхий Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан байна.
22.2.Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санг бүрдүүлэх, зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах, хянахтай холбогдсон харилцааг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиар зохицуулна.
23 дугаар зүйл.Бизнес инкубацийн үйлчилгээ 
23.1.Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид дараахь бизнес инкубацийн үйлчилгээ үзүүлнэ:
23.1.1.гадаадын зээл, тусламжид хамрагдах зорилгоор жижиг, дунд үйлдвэр эрхлэгч төсөл боловсруулахад арга зүйн зөвлөгөө өгөх, холбогдох мэдээллээр хангах;
23.1.2.жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид үйлдвэрлэлийн зориулалтаар ажлын байр, тоног төхөөрөмжийг хөнгөлөлттэй нөхцөлөөр түрээслүүлэх;
23.1.3.тэргүүний техник, технологи, бараа бүтээгдэхүүний гадаад, дотоодын зах зээлийн үнэ, хандивлагч орон, олон улсын байгууллагын зээл, тусламжаар хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөр, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээний захиалга зэрэг жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн мэдээллээр үйлчлэх; 
23.1.4.жижиг, дунд үйлдвэрийн салбарын хууль тогтоомж, журам, заавар, шийдвэр, тэдгээрийн ач холбогдол, үр нөлөөг танилцуулах, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах асуудлаар арга зүйн зөвлөгөө өгөх;
23.1.5.Монгол Улсын жижиг, дунд үйлдвэр эрхлэгч, тэдгээрийн бараа бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээг гадаад, дотоодын зах зээлд сурталчлах, борлуулах, гадаадын хөрөнгө оруулагчидтай холбоо тогтоох, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн үзэсгэлэн худалдаа, сурталчилгааг зохион байгуулах; 
23.1.6.бизнесийн удирдлага, менежмент, маркетинг, технологи дамжуулах зэрэг чиглэлээр ажил олгогчийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн сургалт явуулах, зөвлөгөө өгөх;
23.1.7.бизнес инкубацийн бусад үйлчилгээ.
23.2.Энэ хуулийн 23.1-д заасан бизнес инкубацийн үйлчилгээг зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавихтай холбогдсон харилцааг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулиар зохицуулна.
24 дүгээр зүйл.Мэдээллийн сан
24.1.Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид зориулсан мэдээллийн санг жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эрхлэн хөтөлнө.
/Энэ хэсэгт 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
24.2.Мэдээллийн сан нь дараахь мэдээллээс бүрдэнэ:
24.2.1.жижиг, дунд үйлдвэрийн салбарын хууль тогтоомж, төрийн байгууллага, албан тушаалтнаас гаргасан холбогдох бусад эрх зүйн актууд /журам, заавар, тушаал, аргачлал/;
24.2.2.шинэ техник, технологийн зах зээлийн үнэ, техникийн үзүүлэлтийн талаархи мэдээлэл;
24.2.3.төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах захиалга;
24.2.4.жижиг, дунд үйлдвэрийг санхүүжүүлэх гадаад, дотоодын буцалтгүй тусламж, зээлээр хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийн тухай мэдээлэл;
24.2.5.жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид зориулан гадаад, дотоодод зохион байгуулах үзэсгэлэн, худалдааны тухай мэдээлэл;
24.2.6.хуулиар нууцад хамааруулаагүй бусад мэдээлэл.
24.3.Мэдээллийн санг хөтлөх, түүнд мэдээлэл төвлөрүүлэх, үйлчилгээ үзүүлэх журмыг жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
/Энэ хэсэгт 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
ДОЛДУГААР БYЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
25 дугаар зүйл.Жижиг, дунд үйлдвэрийн тухай хууль тогтоомжийг зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага
25.1.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
/Энэ хэсгийг 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
 
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Д.ЛҮНДЭЭЖАНЦАН
 

ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САНГИЙН ТУХАЙ ХУУЛЬ /2006.06.29/


 
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
 
2006 оны 6 дугаар сарын 29-ний өдөр   Төрийн ордон, Улаанбаатар хот
 
ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САНГИЙН ТУХАЙ
 
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь Засгийн газрын тусгай сангийн төрлийг тогтоож, эдгээр санг бүрдүүлэх, зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах, хянахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Хууль тогтоомж
2.1.Засгийн газрын тусгай сангийн тухай хууль тогтоомж нь Төсвийн тогтвортой байдлын тухай, Төсвийн тухай, Өрийн удирдлагын тухай хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

/Энэ хэсэгт 2010 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
/Энэ хэсэгт 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ зүйлийг 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёоны тодорхойлолт
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1. “олон улсын гэрээ”  гэж  Олон улсын гэрээний тухай 
3 хуулийн 3.1-д заасныг;
3.1.2. “төсөл хэрэгжүүлэгч” гэж Өрийн удирдлагын тухай хуулийн 4.1.21-д заасныг.

/Энэ заалтад 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
4 дүгээр зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
4.1. Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сан, Ирээдүйн тэтгэврийн нөөц сан, Нийгмийн халамжийн сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Ирээдүйн өв сан, Улсын авто замын сан, Үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сангаас бусад тусгай сантай холбогдсон харилцааг энэ хуулиар  зохицуулна.

/Энэ хэсэгт 2007 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
/Энэ хэсэгт 2009 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
/Энэ хэсэгт 2009 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
/Энэ хэсэгт 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсэгт 2015 оны 01 дүгээр 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
/Энэ хэсэгт 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
/Энэ хэсэгт 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
/Энэ хэсэгт 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан” гэсний дараа “Төсвийн тогтворжуулалтын сан,” гэж нэмэлт оруулахаар заасан бөгөөд үүнийг 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулж 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
/Энэ хэсэгт 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсгийн “Эрүүл мэндийн даатгалын сан, Ирээдүйн тэтгэврийн нөөц сан,” гэснийг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан/
/Энэ хэсгийн “Эрүүл мэндийн даатгалын сан,” гэснийг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан./
/Энэ заалтын “Ирээдүйн тэтгэврийн нөөц сан,” гэснийг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан./
4.2. Гамшгийн хор уршгийг арилгах тодорхой арга хэмжээнд зориулан гадаад улс, олон улсын байгууллага, түүнчлэн гадаадын болон дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээс Монгол Улсад өгсөн буцалтгүй тусламж, хандивыг зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнахтай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна.
 
ХОЁРДУГААР БҮЛЭГ
Засгийн газрын тусгай сан, түүний төрөл, ангилал
5 дугаар зүйл. Засгийн газрын тусгай сан, түүний төрөл
            5.1.Засгийн газрын тодорхой чиг үүрэг, зорилтыг санхүүжүүлэх зорилгоор улсын нэгдсэн төсвөөс төвлөрүүлсэн хөрөнгө, түүнчлэн уг арга хэмжээнд зориулан олгосон хандив, буцалтгүй тусламжийн орлогыг Засгийн газрын тусгай сан /цаашид “Тусгай сан” гэх/ гэнэ.
            5.2.Тусгай сангийн орлого, зарлагын тайлан нь Монгол Улсын нэгдсэн  төсвийн гүйцэтгэлийн тайлангийн бүрэлдэхүүн хэсэг мөн.
            5.3.Тусгай санг хуулиар байгуулна.
            5.4.Тусгай сан дараахь төрөлтэй байна:
                        5.4.1. Аялал жуулчлалын сан;

Энэ заалтыг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон
5.4.2. Байгаль орчин, уур амьсгалын сан;
/Энэ заалтад 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/                 
5.4.3. Эрсдэлийн сан;
5.4.4. Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан;
5.4.5. Дархлаажуулалтын сан;

Энэ заалтыг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон
5.4.6. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан;
5.4.7. Засгийн газрын нөөц сан;
5.4.8. Мал хамгаалах сан;
5.4.9.
/Энэ заалтыг 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
5.4.10. Нийгмийн даатгалын сан;
5.4.11. Нийгмийн халамжийн сан;
5.4.12. Соёл, урлагийг дэмжих сан;

/Энэ заалтад 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
5.4.13. Боловсролын зээлийн сан;
/
Энэ заалтад 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
5.4.14. Тариаланг дэмжих сан;
5.4.15. Улсын авто замын сан;
5.4.16. Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан;
5.4.17. Хүүхдийн төлөө сан;

Энэ заалтыг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон
5.4.18. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан;
5.4.19. Хөрөнгө оруулалт, хөгжлийн сан;

Энэ заалтыг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон
5.4.20. Шинжлэх ухаан, технологийн сан;
5.4.21. Эрүүл мэндийг дэмжих сан;

Энэ заалтыг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон
5.4.22. Сэргээгдэх эрчим хүчний сан;
/Энэ заалтыг 2007 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн/
Энэ заалтыг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон
5.4.23. олон улсын гэрээний дагуу улсын төсвийн хөрөнгө, гадаад улс, олон улсын байгууллага, түүнчлэн гадаад улсын бусад байгууллагаас олгосон буцалтгүй тусламж, хандиваас бүрдүүлэх сан /цаашид “олон улсын гэрээний дагуу байгуулагдсан сан” гэх/;
/Энэ заалтын дугаарт 2007 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
Энэ заалтыг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон
5.4.24.Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сан.
/Энэ заалтын 2009 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/
5.4.25. Зэвсэгт хүчний хөгжлийн сан;
/Энэ заалтыг 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/
5.4.26. Орон сууц хөгжүүлэх сан.
/Энэ заалтыг 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/
Энэ заалтыг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон
5.4.27. Ирээдүйн өв сан.
/Энэ заалтыг 2009 оны 11 дүгээр сарын 18-ний өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ заалтад 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
5.4.28.Төсвийн тогтворжуулалтын сан.
/Энэ заалтыг 2010 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн хуулиар нэмсэн/
5.4.29.Цэвэр агаарын сан.
/Энэ заалтыг 2010 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ заалтыг 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
5.4.30.Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан
/Энэ заалтыг 2010 оны 12 дугаар сарын 02-ний өдрийн хуулиар нэмсэн/
5.4.31.Инновацийн сан.
/Энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/
Энэ заалтыг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон
5.4.32.Олон улсын хамтын ажиллагааны сан.
/Энэ заалтыг 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн/
5.4.33.Монгол судлалыг дэмжих сан.
/Энэ заалтыг 2013 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/
5.4.34.цагдаагийн хөгжлийн  сан.
/Энэ заалтыг 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн/
Энэ заалтыг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон
5.4.35.Газрын тосны салбарыг хөгжүүлэх сан.
/Энэ заалтыг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн/
Энэ заалтыг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон
5.4.36.Эрүүл мэндийн даатгалын сан.
/Энэ заалтыг 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ заалтыг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан/
/Энэ заалтыг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан./
5.4.37.Засгийн газрын өрийн баталгааны сан.
/Энэ заалтыг 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/
5.4.38.Үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан.
/Энэ заалтыг 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/
5.4.39.Ирээдүйн тэтгэврийн нөөц сан.
/Энэ заалтыг 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ заалтыг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан/
/Энэ заалтыг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан./
5.4.40.Спортыг дэмжих сан;
/Энэ заалтыг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн/
5.4.41.Эрүүл мэндийг дэмжих сан.
/Энэ заалтыг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн/
5.4.42.Агаарын бохирдлын эсрэг сан.
/Энэ заалтыг 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
6  дугаар зүйл. Тусгай сангийн ангилал
6.1.Тусгай санг дараахь ангилалд хуваана:
6.1.1. тусгай хуулиар зохицуулах сан;
6.1.2. эх үүсвэрийг нь 100  хувь төсвийн хөрөнгөөр бүрдүүлэх сан;
6.1.3. эх үүсвэрийнх нь зонхилох хэсгийг төсвийн хөрөнгөөр бүрдүүлэх сан;
6.1.4. эх үүсвэрийнх нь зонхилох хэсгийг буцалтгүй тусламж, хандиваар бүрдүүлэх сан.
           
6.2.Энэ хуулийн 6.1.1-д заасан тусгай санд дараахь тусгай сан хамаарна:
6.2.1. Нийгмийн даатгалын сан;
6.2.2. Нийгмийн халамжийн сан;
6.2.3. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан;
6.2.4. Улсын авто замын сан;
6.2.5.
/Энэ заалтыг 2007 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ заалтыг 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
6.2.6. Мэргэжлийн  боловсрол, сургалтыг дэмжих сан.
/Энэ заалтын 2009 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/
6.2.7. Ирээдүйн өв сан.
/Энэ заалтыг 2009 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ заалтад 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
6.2.8.Төсвийн тогтворжуулалтын сан.
/Энэ заалтыг 2010 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн хуулиар нэмсэн/
6.2.9.Газрын тосны салбарыг хөгжүүлэх сан.
/Энэ заалтыг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн/
Энэ заалтыг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон
6.2.10.Эрүүл мэндийн даатгалын сан.
/Энэ заалтыг 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ заалтыг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан/
/Энэ заалтыг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан./
6.2.11.Үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан.
/Энэ заалтыг 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/
6.2.12.Ирээдүйн тэтгэврийн нөөц сан.
/Энэ заалтыг 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ заалтыг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан/
/Энэ заалтыг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан./
6.3.Энэ хуулийн 6.1.2-т заасан тусгай санд дараахь тусгай сан хамаарна:
6.3.1. Засгийн газрын нөөц сан;
6.3.2.
/Энэ заалтыг 2007 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
6.3.3. Эрсдэлийн сан.
6.4.Энэ хуулийн 6.1.3-т заасан тусгай санд дараахь тусгай сан хамаарна:
6.4.1. Аялал жуулчлалын сан;

Энэ заалтыг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
6.4.2. Байгаль орчин, уур амьсгалын сан;
/Энэ заалтад 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/                       
6.4.3. Дархлаажуулалтын сан;

Энэ заалтыг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
6.4.4. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан;
6.4.5. Соёл, урлагийг дэмжих сан;

/Энэ заалтад 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
6.4.6. Боловсролын зээлийн сан;
/
Энэ заалтад 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
6.4.7.Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан;
6.4.8. Хүүхдийн төлөө сан;

Энэ заалтыг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
6.4.9. Хөрөнгө оруулалт, хөгжлийн сан;
Энэ заалтыг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
6.4.10. Шинжлэх ухаан, технологийн сан;
6.4.11. Эрүүл мэндийг дэмжих сан;

Энэ заалтыг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон
6.4.12. Сэргээгдэх эрчим хүчний сан.
/Энэ заалтыг 2007 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн/
Энэ заалтыг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон
6.4.13.Зэвсэгт хүчний хөгжлийн сан;
/Энэ заалтыг 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/
6.4.14.Орон сууц хөгжүүлэх сан.
/Энэ заалтыг 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/
Энэ заалтыг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон
6.4.15.Цэвэр агаарын сан.
/Энэ заалтыг 2010 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ заалтыг 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
6.4.16.Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан
/Энэ заалтыг 2010 оны 12 дугаар сарын 02-ний өдрийн хуулиар нэмсэн/
6.4.17.Инновацийн сан.
/Энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/
Энэ заалтыг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон
6.4.18.Олон улсын хамтын ажиллагааны сан.
/Энэ заалтыг 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн/
Энэ заалтыг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон
6.4.19.Монгол судлалыг дэмжих сан.
/Энэ заалтыг 2013 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/
6.4.20.цагдаагийн хөгжлийн  сан.
/Энэ заалтыг 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн/
Энэ заалтыг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон
6.4.21.Засгийн газрын өрийн баталгааны сан
/Энэ заалтыг 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/
6.4.22.Спортыг дэмжих сан;
/Энэ заалтыг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн/
6.4.23.Эрүүл мэндийг дэмжих сан.
/Энэ заалтыг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн/
6.4.24.Агаарын бохирдлын эсрэг сан.
/Энэ заалтыг 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
            6.5.Энэ хуулийн 6.1.4-т заасан тусгай санд дараахь тусгай сан хамаарна:
                        6.5.1. Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан;
6.5.2. Мал хамгаалах сан;
6.5.3. Тариаланг дэмжих сан;
6.5.4. олон улсын гэрээний дагуу байгуулагдсан сан;

Энэ заалтыг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон
6.5.5.Олон улсын хамтын ажиллагааны сан.
/Энэ заалтыг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн/
6.6.Энэ хуулийн 6.5-д заасан тусгай сан үйл ажиллагаагаа өөрөө өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар явуулна.
 
ГУРАВДУГААР БҮЛЭГ
Тусгай санг бүрдүүлэх, зарцуулах
7  дугаар зүйл.  Тусгай санг  бүрдүүлэх  нийтлэг эх үүсвэр
7.1.Энэ хуулийн  6.1.3-т заасан  тусгай сан нь  дараахь нийтлэг эх үүсвэрээс бүрдэнэ:
                        7.1.1.  улсын төсвийн хөрөнгө ;
            7.1.2. гадаад улс, олон улсын байгууллага, түүнчлэн гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээс өгсөн  буцалтгүй тусламж, хандив;  
                        7.1.3. гадаад улс, олон улсын байгууллагаас  Засгийн газрын шугамаар олгосон зээл.
            7.2.Энэ хуулийн 6.1.4-т заасан тусгай сан нь дараахь нийтлэг эх үүсвэрээс бүрдэнэ:
7.2.1. хууль, олон улсын гэрээнд заасны дагуу улсын төсвөөс олгох хөрөнгө;
7.2.2. гадаадын тусламжийн мөнгөн хөрөнгө, тоног төхөөрөмж, бараа материал, бусад эд зүйл;
            7.2.3. гадаад улс, олон улсын байгууллага, түүнчлэн гадаад, дотоодын аж ахуйн нэгж,  байгууллага, иргэнээс өгсөн буцалтгүй тусламж, хандив;
7.2.4. тусгай сангийн үйл ажиллагаанаас олсон орлого;   
                        7.2.5. бусад эх үүсвэр.
8 дугаар зүйл. Засгийн газрын нөөц сан 
8.1.Төсвийн ерөнхийлөн захирагч энэ хуулийн 8.3-т заасан зориулалтаар өмнөх онд гарсан  зардлын  гүйцэтгэл, байгаль, цаг уурын болзошгүй өөрчлөлтийн талаархи судалгаа, урьдчилсан таамаглал, экспорт, импортын бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дэх үнийн хэлбэлзэл, цаашдын төлөв, төсвийн орлогын боломж, чадавхийг харгалзан тухайн жилд улсын төсвөөс нөөц санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг төлөвлөнө.
8.2.Засгийн газрын нөөц сан болон Эрсдэлийн санд төвлөрүүлэх хөрөнгийн нийт хэмжээ нь  тухайн төсвийн жилд төлөвлөгдөж байгаа дотоодын нийт бүтээгдэхүүний 1 хүртэл хувьтай тэнцүү байна. 
8.3.Тухайн жилийн төсөвт урьдчилан төлөвлөж тусгах боломжгүй дор дурдсан  арга хэмжээг санхүүжүүлэхэд энэ хуулийн 8.1-д заасан сангийн хөрөнгийг зарцуулна:
                        8.3.1.гамшиг, аюулт үзэгдэл тохиолдсон, нийтийг хамарсан цөмийн болон цацрагийн осол гарсан үед түүний хохирлыг бууруулах, тархалтыг хязгаарлах, үр дагаврыг арилгах;

/Энэ заалтад 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
/Энэ заалтад 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
                        8.3.2.үйлдвэрлэл, технологийн горим зөрчигдсөнөөс барилга байгууламж, шугам, сүлжээ, тоног төхөөрөмж эвдрэх, тээврийн хэрэгсэл сүйрэх, цацраг идэвхт болон химийн хорт бодис алдагдах зэрэг техникийн холбогдолтой томоохон осол гарсан тохиолдолд түүнийг таслан зогсоох, хохирлыг арилгах;
                        8.3.3. алан хядах ажиллагаа, дэлбэрэлтийн улмаас олон хүний эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд учирсан хохирлыг арилгах;
                        8.3.4. төсвийн жилийн явцад шинээр батлагдсан хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэхэд шаардагдах нэмэлт зардал;
8.3.5. Засгийн газар олон улсын шүүх, арбитрт хариуцагчаар татагдсан буюу тэдгээрээс гарсан шийдвэрийг биелүүлэхэд шаардагдах зардал;
8.3.6. олон улсын гэрээний дагуу Монгол Улс төлөх, тухайн жилийн төсөвт тусгагдаагүй татвар, төлбөр, хураамж;
8.3.7. байгууллага, иргэдээс тавьсан хүсэлт болон цаг үеийн шинжтэй зарим асуудлыг шийдвэрлэхэд шаардагдах зардал.
8.4.Гамшгийн хор уршгийг арилгахад зориулан гадаад улс, олон улсын байгууллага, түүнчлэн гадаад, дотоодын байгууллага, иргэн, хуулийн этгээдээс өгсөн буцалтгүй тусламж, хандивын хөрөнгийг тухайн зориулалтаар нь зарцуулах бөгөөд уг хөрөнгө нь хүрэлцэхгүй бол Засгийн газрын нөөц сангаас санхүүжүүлнэ.

/9 дүгээр зүйлийг 2007 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
91 дүгээр зүйл.Төсвийн тогтворжуулалтын сан
91.1.Төсвийн тогтворжуулалтын сан нь төсвийн удирдлагын зарчим, төсвийн тусгай шаардлагыг мөрдөж, нэгдсэн төсвийн дунд, урт хугацааны тэнцвэртэй, тогтвортой байдлыг хангах, төсвийн тэнцвэржүүлсэн горимыг хэрэгжүүлэхэд санхүүгийн хэрэгслийн үүрэг гүйцэтгэнэ. 
91.2.Төсвийн тогтворжуулалтын санг дараахь эх үүсвэрээс бүрдүүлнэ:
 91.2.1.Төсвийн тогтвортой байдлын тухай
[1] хуульд заасан нөхцөлөөр тодорхойлсон төсвийн тэнцвэржүүлсэн орлогоос давсан төсвийн орлого;  
91.2.2.төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн ашиг;
91.2.3.Засгийн газрын нөөц сангийн болон Эрсдэлийн сангийн тухайн төсвийн жилийн зарцуулагдаагүй чөлөөт эх үүсвэр;
91.2.4.Төсвийн тогтворжуулалтын сангийн санхүүгийн үйл ажиллагаанаас олсон орлого;
                      91.2.5.бусад орлого.
            91.3.Энэ хуулийн 91.1-д заасан сангийн хөрөнгөөс дор дурдсан санхүүжилт хийх зориулалтаар улсын төсөвт шилжүүлж болно:
           
91.3.1.урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдлын улмаас төсвийн орлого буурч төсвийн алдагдал баталсан хэмжээнээс дотоодын нийт бүтээгдэхүүний 4 хувиар нэмж буурсан тохиолдолд үнэ болон биет хэмжээ нь төлөвлөснөөс буурсан гол нэр төрлийн эрдэс баялгийн Төсвийн тогтворжуулалтын санд өмнө хуримтлагдсан хөрөнгөөс зөвхөн тэнцвэржүүлсэн үнэ болон зах зээлийн үнийн зөрүүгээс үүссэн төсвийн орлогын тасалдлыг;

/Энэ заалтыг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
91.3.2.Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан тохиолдлын улмаас үүссэн төсвийн санхүүжилтийн нэмэлт эх үүсвэр.
91.3.3.төсвийн гол нэр төрлийн эрдэс баялгийн зах зээлийн үнэ төсөвт туссан тэнцвэржүүлсэн үнээс буурсан болон гол нэр төрлийн эрдэс баялгийн экспортын биет хэмжээ төсөвт туссан биет хэмжээнээс 20 хувиар буурсан тохиолдолд уг үнэ болон биет хэмжээ нь төлөвлөснөөс буурсан гол нэр төрлийн эрдэс баялгийн Төсвийн тогтворжуулалтын санд өмнө хуримтлагдсан хөрөнгөөс зөвхөн тэнцвэржүүлсэн үнэ болон зах зээлийн үнийн зөрүүгээс үүссэн төсвийн орлогын тасалдлыг.

/Энэ заалтыг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн/
                        91.3.4.тухайн жилийн төсвийн алдагдлыг нөхөх.
/Энэ заалтыг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл дагаж мөрдөхөөр заасан/
            91.4.Энэ хуулийн 91.3.1-д заасан зөрүүг нөхөн зарцуулалт хийх шийдвэрийг Засгийн газар гарган хэрэгжүүлж, төсвийн гүйцэтгэлд тусгана.
            91.5.Төсвийн тогтворжуулалтын сангийн хөрөнгө нь энэ хуулийн 91.3.1-д заасан төсвийн алдагдлыг бүрэн санхүүжүүлэхэд хүрэлцэхгүй тохиолдолд уг алдагдлыг санхүүжүүлэх зориулалтаар Засгийн газар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.4-т заасан хязгаарт багтаан зээл авч болно.

/Энэ хэсэгт 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
            91.6.Төсвийн тогтворжуулалтын сангийн хөрөнгийг Төрийн сангийн нэгдсэн дансны тусгай дансанд байршуулна.
/Энэ хэсэгт 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
91.7.Төсвийн тогтворжуулалтын сангийн хөрөнгийг энэ хуулийн 91.3-т заасан зориулалтаар санхүүжилт хийхэд байнга хөрвөх чадвартай байлгах, эрсдэлээс хамгаалах, олон улсын санхүүгийн зах зээлд үр ашигтай хөрөнгө оруулалт хийхэд чиглэсэн санхүүгийн нөөцийн удирдлагыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлнэ.
/Энэ хэсэгт 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
            91.8.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Төсвийн тогтворжуулалтын сангийн хөрөнгийг хүүгийн түвшин нь арилжааны банкны тухайн жилийн хадгаламжийн хүүгийн түвшнээс багагүй байх санхүүгийн хэрэгсэлд байршуулна.
/Энэ хэсгийг 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/
            91.9.Энэ хуулийн 91.7, 91.8 дахь хэсгийн хэрэгжилтийг Монгол Улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд тусгаж Улсын Их Хуралд танилцуулна.

ГААЛИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ ХУУЛЬ /2014.06.06/

 
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
 
2014 оны 6 дугаар сарын 06-ны өдөр   Улаанбаатар хот
 
ГААЛИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжиж ажлын байрыг нэмэгдүүлэх, импортыг орлох, экспортыг дэмжсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор импортоор оруулж байгаа жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг гаалийн албан татвараас чөлөөлсүгэй.
2 дугаар зүйл. Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн жагсаалтыг “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем /БТКУС/”-ийн ангиллын дагуу Засгийн газар батална.
3 дугаар зүйл.Энэ хуулийг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл дагаж мөрдөнө.
/Энэ зүйлд 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
 
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             З.ЭНХБОЛД
 

ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САНГИЙН ТУХАЙ ХУУЛЬ /2012.02.10/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
 
2012 оны 2 дугаар сарын 10-ны өдөр   Улаанбаатар хот
 
ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САНГИЙН ТУХАЙ
 
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн үйл ажиллагаанд шаардагдах санхүүжилтийн боломжийг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, иргэдийн орлогын тогтвортой эх үүсвэрийг хангах зорилго бүхий зээлийн батлан даалтын сангийн эрх зүйн үндсийг тогтоож, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид зээлийн батлан даалтын үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Зээлийн батлан даалтын сангийн тухай хууль тогтоомж
2.1.Зээлийн батлан даалтын сангийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, энэ хууль болон эдгээр хуульд нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ
3.1.Энэ хуулиар Засгийн газар үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагч болон давхар батлан даагчаар орж байгаа зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулна.
4 дүгээр зүйл.Зээлийн батлан даалтын сангийн эрх зүйн байдал
4.1.Зээлийн батлан даалтын сан /цаашид “Сан” гэх/ нь барьцаа хөрөнгийн дутагдалтай жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид зээлийн батлан даалт гаргах ашгийн төлөө бус хуулийн этгээд байна.
5 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
 5.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
 5.1.1.“жижиг, дунд үйлдвэр эрхлэгч” гэж Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн 5.1-д заасан этгээдийг;
5.1.2.“батлан даалт” гэж Иргэний хуулийн 458 дугаар зүйлд заасныг;
 5.1.3.“зээлийн батлан даалт” гэж Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 28 дугаар зүйлд заасныг;
 5.1.4.“жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан” гэж Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 6.4.4-т заасныг.
 
ХОЁРДУГААР БҮЛЭГ
САНГ ҮҮСГЭН БАЙГУУЛАХ, ТҮҮНИЙ УДИРДЛАГА,  БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
 6 дугаар зүйл.Санг үүсгэн байгуулах
 6.1.Төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, иргэн, хуулийн этгээд Сангийн үүсгэн байгуулагч байж болно.
 6.2.Үүсгэн байгуулагчдын анхны хурлаар Сангийн дүрмийг батлах бөгөөд Сангийн дүрмийг баталснаар Санг үүсгэн байгуулсанд тооцно.
 7 дугаар зүйл.Сангийн удирдлага, бүтэц, зохион байгуулалт
 7.1.Сан нь удирдах зөвлөл, хяналтын зөвлөл, гүйцэтгэх захирал, зээлийн батлан даалтын хороотой байна.
 7.2.Сан нь энэ хуулийн 7.1-д зааснаас гадна зохион байгуулалтын бусад бүтэцтэй байхаар дүрэмдээ зааж болно.
 7.3.Сангийн удирдах дээд байгууллага нь Удирдах зөвлөл байх бөгөөд үүсгэн байгуулагчдын хурлаас Сангийн дүрэмд заасны дагуу Удирдах зөвлөлийн гишүүдийг томилно.
 7.4.Сангийн үүсгэн байгуулагчдын анхны хурлаас Сангийн дүрмийг баталж, Удирдах зөвлөлийн гишүүдийг томилсны дараа үүсгэн байгуулагчдын энэхүү эрх нь Удирдах зөвлөлд шилжих бөгөөд Сангийн дүрэмд Удирдах зөвлөлийн гишүүдийн дийлэнх олонхын саналаар нэмэлт, өөрчлөлт оруулж болно.
 7.5.Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн нь төсөв, санхүүгийн болон жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хөрөнгө оруулагч, хандивлагч, дэмжигч, тэдгээрийн томилсон төлөөллөөс бүрдэнэ.
 7.6.Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд Сангийн үйл ажиллагаатай шууд холбоотой этгээдийн төлөөллийг оруулж болно.
8 дугаар зүйл.Сангийн дүрэм
 8.1.Сангийн дүрэмд дараах зүйлийг тусгана:
 8.1.1.нэр, хаяг байршил;
 8.1.2.зорилго;
 8.1.3.үйл ажиллагааны чиглэл, зарчим;
 8.1.4.удирдлага, зохион байгуулалтын бүтэц, хяналтын тогтолцоо, эрх бүхий этгээдийг томилох, чөлөөлөх журам;
 8.1.5.Удирдах зөвлөл, хяналтын зөвлөл, гүйцэтгэх удирдлага, зохион байгуулалтын бусад бүтцийн эрх хэмжээ, чиг үүрэг;
 8.1.6.Удирдах зөвлөлийн хурлын шийдвэр гаргах журам.
8.2.Сангийн дүрмийг батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахад Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авна.
 
ГУРАВДУГААР БҮЛЭГ
САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА
 9 дүгээр зүйл.Сангийн үндсэн үйл ажиллагаа
9.1.Сан нь дараах үйл ажиллагааг явуулна:
 9.1.1.банк, санхүүгийн байгууллагаас зээл авахыг хүссэн боловч зээлийн барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй байгаа жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид зээлийн 60 хүртэлх хувьд батлан даалт гаргах;
 9.1.2.Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 5.1-д заасны дагуу жижиг, дунд үйлдвэр эрхлэгчээс гаргасан хаалттай өрийн бичгээс банк, санхүүгийн байгууллага худалдаж авсан бол уг худалдаж авсан өрийн бичигт батлан даалт гаргах.
 9.2.Сан нь энэ хуулийн 9.1.1-д заасан батлан даалтыг гаргахдаа тухайн зээл олгох банк, санхүүгийн байгууллагын дүгнэлтэд үндэслэнэ.
 9.3.Сангийн хөрөнгийг банкинд хадгаламж, харилцах хэлбэрээр болон Засгийн газрын өрийн бичиг, Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрсөн бусад хэлбэрээр байршуулж болно.
 10 дугаар зүйл.Бусад үйл ажиллагаа
 10.1.Сан нь үндсэн үйл ажиллагаагаатайгаа холбогдуулж дараах бусад үйл ажиллагааг явуулна:
 10.1.1.зээлийн мэдээлэл болон эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хариуцсан эрх бүхий байгууллага, шаардлагатай бусад төрийн болон хувийн мэдээллийн сантай мэдээлэл солилцох, лавлагаа авах;
 10.1.2.зээлийн батлан даалт болон холбогдох бусад үйл ажиллагаанаас бий болсон хугацаа хэтэрсэн өр, авлагыг барагдуулах зорилгоор тэдгээрийг бусдад худалдах, хуулиар зөвшөөрсөн бусад арга хэмжээг авах.
 11 дүгээр зүйл.Сангийн үйл ажиллагааны журам
 11.1.Удирдах зөвлөл Сангийн үйл ажиллагааны дараах журмыг батална:
 11.1.1.батлан даалтын төрөл, хэмжээ, хугацаа, хураамж, шимтгэл, бусад нөхцөл;
 11.1.2.батлан даалт гаргах журам;
 11.1.3.батлан даалтаар хүлээсэн үүрэг гүйцэтгэх журам;
 11.1.4.батлан даалт гаргах үйл ажиллагааны хүрээнд банк, санхүүгийн байгууллагатай хамтран ажиллах журам;
 11.1.5.Сангийн хөрөнгө, мөнгөн хөрөнгийг удирдах, байршуулах журам;
 11.1.6.бүртгэл, мэдээллийн хадгалалтын журам.
 11.2.Сангийн үйл ажиллагаанаас үүсэх эрсдэлийг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас давхар батлан даахтай холбогдсон журмыг Засгийн газар батална.
 12 дугаар зүйл.Батлан даалтын шимтгэл, үйлчилгээний хураамж
 12.1.Сан нь үйл ажиллагаагаа хэвийн явуулах зорилгоор батлан даалтын шимтгэл, үйлчилгээний хураамж авах бөгөөд батлан даалтын шимтгэл, хураамжийн хэмжээг Сан тогтооно.
 
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ЗАСГИЙН ГАЗРЫН ЭРХ, ҮҮРЭГ
 13 дугаар зүйл.Засгийн газар, түүний харьяа байгууллагын оролцоо
 13.1.Сангийн хүсэлтээр сангийн санхүүгийн чадавхийг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газраас Санд нэмэлт санхүүжилт, хөнгөлөлттэй зээл олгож болно.
 13.2.Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас Сангийн гаргасан нийт батлан даалтын 60 хүртэл хувийг давхар батлан даана.
 13.3.Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь тухайн жилд Сангийн гаргахаар төлөвлөсөн нийт батлан даалтын дүнгийн 10 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг болзошгүй өр төлбөрийг нөхөхөд зориулан бэлэн мөнгө хэлбэрээр дансандаа байршуулна.
 13.4.Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас гаргах давхар батлан даалтын шимтгэл, үйлчилгээний хөлсийг Сантай зөвшилцөж, жижиг, дунд үйлдвэрийн болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран тогтооно.
 
ТАВДУГААР БҮЛЭГ
САНГИЙН ӨӨРИЙН ХӨРӨНГӨ, БҮРТГЭЛ, САНХҮҮГИЙН ТАЙЛАН
14 дүгээр зүйл.Сангийн өөрийн хөрөнгө
 14.1.Сан үйл ажиллагаагаа явуулахад хүлээх үүргийн баталгаа болгох зорилгоор өөрийн хөрөнгөтэй байна.
14.2.Сангийн өөрийн хөрөнгийн доод хэмжээг болон өөрийн хөрөнгийн зохистой харьцааг Санхүүгийн зохицуулах хороо тогтооно.
 14.3.Сангаас гаргах батлан даалтын нийт хэмжээ нь Сангийн өөрийн хөрөнгийг 20 дахин нэмэгдүүлснээс хэтрэхгүй байна.
14.4.Сангийн үйл ажиллагааны зохистой харьцаа Санхүүгийн зохицуулах хорооноос тогтоосон хэмжээнд хүрэхгүй болсон тохиолдолд хөрөнгө оруулагчид оруулсан хөрөнгийн хэмжээндээ хувь тэнцүүлэн дахин хөрөнгө оруулж өөрийн хөрөнгийн дутууг нөхөх саналыг Сан тавьж болно.
14.5.Энэ хуулийн 14.4-т заасан саналыг хөрөнгө оруулагч хүлээж аваагүй бол аль нэг хөрөнгө оруулагч дангаараа, эсхүл хэд хэдэн хөрөнгө оруулагч хамтран хөрөнгийн дутууг нөхөх зөрүүг олгож, зохистой харьцааны үзүүлэлтийг шаардлагатай түвшинд хүргэх арга хэмжээг авч болно.
15 дугаар зүйл.Сангийн санхүүгийн тайлан
15.1.Сан Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын дагуу санхүүгийн тайлан гаргана.
15.2.Сан санхүүгийн тайлангаа жил бүр Санхүүгийн зохицуулах хороо, жижиг, дунд үйлдвэрийн болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тус тус хүргүүлнэ.
15.3.Сангийн санхүүгийн тайлан нь тэнцэл, орлого үр дүнгийн тайлан, өмчийн өөрчлөлтийн тайлан, мөнгөн гүйлгээний тайлан болон нэмэлт тайлбар, тодруулгаас бүрдэнэ.
 
ЗУРГАДУГААР БҮЛЭГ
САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ХЯНАЛТ
 16 дугаар зүйл.Санхүүгийн зохицуулах хорооны тавих хяналт
 16.1.Санхүүгийн зохицуулах хороо Сангийн өөрийн хөрөнгө, төлбөрийн чадварыг хангуулах болон үйл ажиллагааг нь зохицуулахтай холбогдсон дүрэм, журам гаргаж, хэрэгжилтэд нь хяналт тавина.
 16.2.Санхүүгийн зохицуулах хороо энэ хуулийн 16.1-д заасан дүрэм, журмыг батлахдаа жижиг, дунд үйлдвэрийн болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг авна.
 
ДОЛДУГААР БҮЛЭГ
САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ДУУСГАВАР БОЛОХ
 17 дугаар зүйл.Санг татан буулгах
17.1.Санг Иргэний хуулийн 38 дугаар зүйлд заасан журмын дагуу татан буулгана.
 
НАЙМДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
18 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
18.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
18.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
 МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                                      Д.ДЭМБЭРЭЛ

ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САНГИЙН ТУХАЙ ХУУЛЬ /2012.02.10/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
 
2012 оны 2 дугаар сарын 10-ны өдөр   Улаанбаатар хот
 
ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САНГИЙН ТУХАЙ
 
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн үйл ажиллагаанд шаардагдах санхүүжилтийн боломжийг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, иргэдийн орлогын тогтвортой эх үүсвэрийг хангах зорилго бүхий зээлийн батлан даалтын сангийн эрх зүйн үндсийг тогтоож, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид зээлийн батлан даалтын үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Зээлийн батлан даалтын сангийн тухай хууль тогтоомж
2.1.Зээлийн батлан даалтын сангийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, энэ хууль болон эдгээр хуульд нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ
3.1.Энэ хуулиар Засгийн газар үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагч болон давхар батлан даагчаар орж байгаа зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулна.
4 дүгээр зүйл.Зээлийн батлан даалтын сангийн эрх зүйн байдал
4.1.Зээлийн батлан даалтын сан /цаашид “Сан” гэх/ нь барьцаа хөрөнгийн дутагдалтай жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид зээлийн батлан даалт гаргах ашгийн төлөө бус хуулийн этгээд байна.
5 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
 5.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
 5.1.1.“жижиг, дунд үйлдвэр эрхлэгч” гэж Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн 5.1-д заасан этгээдийг;
5.1.2.“батлан даалт” гэж Иргэний хуулийн 458 дугаар зүйлд заасныг;
 5.1.3.“зээлийн батлан даалт” гэж Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 28 дугаар зүйлд заасныг;
 5.1.4.“жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан” гэж Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 6.4.4-т заасныг.
 
ХОЁРДУГААР БҮЛЭГ
САНГ ҮҮСГЭН БАЙГУУЛАХ, ТҮҮНИЙ УДИРДЛАГА,  БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
 6 дугаар зүйл.Санг үүсгэн байгуулах
 6.1.Төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, иргэн, хуулийн этгээд Сангийн үүсгэн байгуулагч байж болно.
 6.2.Үүсгэн байгуулагчдын анхны хурлаар Сангийн дүрмийг батлах бөгөөд Сангийн дүрмийг баталснаар Санг үүсгэн байгуулсанд тооцно.
 7 дугаар зүйл.Сангийн удирдлага, бүтэц, зохион байгуулалт
 7.1.Сан нь удирдах зөвлөл, хяналтын зөвлөл, гүйцэтгэх захирал, зээлийн батлан даалтын хороотой байна.
 7.2.Сан нь энэ хуулийн 7.1-д зааснаас гадна зохион байгуулалтын бусад бүтэцтэй байхаар дүрэмдээ зааж болно.
 7.3.Сангийн удирдах дээд байгууллага нь Удирдах зөвлөл байх бөгөөд үүсгэн байгуулагчдын хурлаас Сангийн дүрэмд заасны дагуу Удирдах зөвлөлийн гишүүдийг томилно.
 7.4.Сангийн үүсгэн байгуулагчдын анхны хурлаас Сангийн дүрмийг баталж, Удирдах зөвлөлийн гишүүдийг томилсны дараа үүсгэн байгуулагчдын энэхүү эрх нь Удирдах зөвлөлд шилжих бөгөөд Сангийн дүрэмд Удирдах зөвлөлийн гишүүдийн дийлэнх олонхын саналаар нэмэлт, өөрчлөлт оруулж болно.
 7.5.Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн нь төсөв, санхүүгийн болон жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хөрөнгө оруулагч, хандивлагч, дэмжигч, тэдгээрийн томилсон төлөөллөөс бүрдэнэ.
 7.6.Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд Сангийн үйл ажиллагаатай шууд холбоотой этгээдийн төлөөллийг оруулж болно.
8 дугаар зүйл.Сангийн дүрэм
 8.1.Сангийн дүрэмд дараах зүйлийг тусгана:
 8.1.1.нэр, хаяг байршил;
 8.1.2.зорилго;
 8.1.3.үйл ажиллагааны чиглэл, зарчим;
 8.1.4.удирдлага, зохион байгуулалтын бүтэц, хяналтын тогтолцоо, эрх бүхий этгээдийг томилох, чөлөөлөх журам;
 8.1.5.Удирдах зөвлөл, хяналтын зөвлөл, гүйцэтгэх удирдлага, зохион байгуулалтын бусад бүтцийн эрх хэмжээ, чиг үүрэг;
 8.1.6.Удирдах зөвлөлийн хурлын шийдвэр гаргах журам.
8.2.Сангийн дүрмийг батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахад Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авна.
 
ГУРАВДУГААР БҮЛЭГ
САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА
 9 дүгээр зүйл.Сангийн үндсэн үйл ажиллагаа
9.1.Сан нь дараах үйл ажиллагааг явуулна:
 9.1.1.банк, санхүүгийн байгууллагаас зээл авахыг хүссэн боловч зээлийн барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй байгаа жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид зээлийн 60 хүртэлх хувьд батлан даалт гаргах;
 9.1.2.Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 5.1-д заасны дагуу жижиг, дунд үйлдвэр эрхлэгчээс гаргасан хаалттай өрийн бичгээс банк, санхүүгийн байгууллага худалдаж авсан бол уг худалдаж авсан өрийн бичигт батлан даалт гаргах.
 9.2.Сан нь энэ хуулийн 9.1.1-д заасан батлан даалтыг гаргахдаа тухайн зээл олгох банк, санхүүгийн байгууллагын дүгнэлтэд үндэслэнэ.
 9.3.Сангийн хөрөнгийг банкинд хадгаламж, харилцах хэлбэрээр болон Засгийн газрын өрийн бичиг, Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрсөн бусад хэлбэрээр байршуулж болно.
 10 дугаар зүйл.Бусад үйл ажиллагаа
 10.1.Сан нь үндсэн үйл ажиллагаагаатайгаа холбогдуулж дараах бусад үйл ажиллагааг явуулна:
 10.1.1.зээлийн мэдээлэл болон эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хариуцсан эрх бүхий байгууллага, шаардлагатай бусад төрийн болон хувийн мэдээллийн сантай мэдээлэл солилцох, лавлагаа авах;
 10.1.2.зээлийн батлан даалт болон холбогдох бусад үйл ажиллагаанаас бий болсон хугацаа хэтэрсэн өр, авлагыг барагдуулах зорилгоор тэдгээрийг бусдад худалдах, хуулиар зөвшөөрсөн бусад арга хэмжээг авах.
 11 дүгээр зүйл.Сангийн үйл ажиллагааны журам
 11.1.Удирдах зөвлөл Сангийн үйл ажиллагааны дараах журмыг батална:
 11.1.1.батлан даалтын төрөл, хэмжээ, хугацаа, хураамж, шимтгэл, бусад нөхцөл;
 11.1.2.батлан даалт гаргах журам;
 11.1.3.батлан даалтаар хүлээсэн үүрэг гүйцэтгэх журам;
 11.1.4.батлан даалт гаргах үйл ажиллагааны хүрээнд банк, санхүүгийн байгууллагатай хамтран ажиллах журам;
 11.1.5.Сангийн хөрөнгө, мөнгөн хөрөнгийг удирдах, байршуулах журам;
 11.1.6.бүртгэл, мэдээллийн хадгалалтын журам.
 11.2.Сангийн үйл ажиллагаанаас үүсэх эрсдэлийг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас давхар батлан даахтай холбогдсон журмыг Засгийн газар батална.
 12 дугаар зүйл.Батлан даалтын шимтгэл, үйлчилгээний хураамж
 12.1.Сан нь үйл ажиллагаагаа хэвийн явуулах зорилгоор батлан даалтын шимтгэл, үйлчилгээний хураамж авах бөгөөд батлан даалтын шимтгэл, хураамжийн хэмжээг Сан тогтооно.
 
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ЗАСГИЙН ГАЗРЫН ЭРХ, ҮҮРЭГ
 13 дугаар зүйл.Засгийн газар, түүний харьяа байгууллагын оролцоо
 13.1.Сангийн хүсэлтээр сангийн санхүүгийн чадавхийг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газраас Санд нэмэлт санхүүжилт, хөнгөлөлттэй зээл олгож болно.
 13.2.Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас Сангийн гаргасан нийт батлан даалтын 60 хүртэл хувийг давхар батлан даана.
 13.3.Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь тухайн жилд Сангийн гаргахаар төлөвлөсөн нийт батлан даалтын дүнгийн 10 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг болзошгүй өр төлбөрийг нөхөхөд зориулан бэлэн мөнгө хэлбэрээр дансандаа байршуулна.
 13.4.Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас гаргах давхар батлан даалтын шимтгэл, үйлчилгээний хөлсийг Сантай зөвшилцөж, жижиг, дунд үйлдвэрийн болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран тогтооно.
 

ТАВДУГААР БҮЛЭГ
САНГИЙН ӨӨРИЙН ХӨРӨНГӨ, БҮРТГЭЛ, САНХҮҮГИЙН ТАЙЛАН
14 дүгээр зүйл.Сангийн өөрийн хөрөнгө
 14.1.Сан үйл ажиллагаагаа явуулахад хүлээх үүргийн баталгаа болгох зорилгоор өөрийн хөрөнгөтэй байна.
14.2.Сангийн өөрийн хөрөнгийн доод хэмжээг болон өөрийн хөрөнгийн зохистой харьцааг Санхүүгийн зохицуулах хороо тогтооно.
 14.3.Сангаас гаргах батлан даалтын нийт хэмжээ нь Сангийн өөрийн хөрөнгийг 20 дахин нэмэгдүүлснээс хэтрэхгүй байна.
14.4.Сангийн үйл ажиллагааны зохистой харьцаа Санхүүгийн зохицуулах хорооноос тогтоосон хэмжээнд хүрэхгүй болсон тохиолдолд хөрөнгө оруулагчид оруулсан хөрөнгийн хэмжээндээ хувь тэнцүүлэн дахин хөрөнгө оруулж өөрийн хөрөнгийн дутууг нөхөх саналыг Сан тавьж болно.
14.5.Энэ хуулийн 14.4-т заасан саналыг хөрөнгө оруулагч хүлээж аваагүй бол аль нэг хөрөнгө оруулагч дангаараа, эсхүл хэд хэдэн хөрөнгө оруулагч хамтран хөрөнгийн дутууг нөхөх зөрүүг олгож, зохистой харьцааны үзүүлэлтийг шаардлагатай түвшинд хүргэх арга хэмжээг авч болно.
15 дугаар зүйл.Сангийн санхүүгийн тайлан
15.1.Сан Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын дагуу санхүүгийн тайлан гаргана.
15.2.Сан санхүүгийн тайлангаа жил бүр Санхүүгийн зохицуулах хороо, жижиг, дунд үйлдвэрийн болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тус тус хүргүүлнэ.
15.3.Сангийн санхүүгийн тайлан нь тэнцэл, орлого үр дүнгийн тайлан, өмчийн өөрчлөлтийн тайлан, мөнгөн гүйлгээний тайлан болон нэмэлт тайлбар, тодруулгаас бүрдэнэ.
 
ЗУРГАДУГААР БҮЛЭГ
САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ХЯНАЛТ
 16 дугаар зүйл.Санхүүгийн зохицуулах хорооны тавих хяналт
 16.1.Санхүүгийн зохицуулах хороо Сангийн өөрийн хөрөнгө, төлбөрийн чадварыг хангуулах болон үйл ажиллагааг нь зохицуулахтай холбогдсон дүрэм, журам гаргаж, хэрэгжилтэд нь хяналт тавина.
 16.2.Санхүүгийн зохицуулах хороо энэ хуулийн 16.1-д заасан дүрэм, журмыг батлахдаа жижиг, дунд үйлдвэрийн болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг авна.
 
ДОЛДУГААР БҮЛЭГ
САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ДУУСГАВАР БОЛОХ
 17 дугаар зүйл.Санг татан буулгах
17.1.Санг Иргэний хуулийн 38 дугаар зүйлд заасан журмын дагуу татан буулгана.
 
НАЙМДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
18 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
18.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
18.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
 МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                Д.ДЭМБЭРЭЛ

2018 оны "ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭГ ДЭМЖИХ ТУХАЙ" /шинэчилсэн найруулга/ ТӨСӨЛ

                                                Төсөл
 
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
 
2018оны ...дугаар                                                                                             Улаанбаатар сарын .... –ны өдөр                                                                                                                    хот
 
ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭГ ДЭМЖИХ ТУХАЙ
/шинэчилсэн найруулга/
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
 
1 дүгээр зүйл.Хуулийн зорилго, зорилт
 
1.1.Энэ хуулийн зорилго нь жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг төрөлжүүлэн хөгжүүлж, өрсөлдөх чадварыг сайжруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, тэдгээрийн Монгол Улсын эдийн засагт эзлэх хувь оролцоог дээшлүүлэхэд чиглэнэ.
 
1.2.Энэ хуулийн зорилт нь жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээнд үзүүлэх төрийн дэмжлэгийн хамрах хүрээ, хэлбэр, удирдлага, зохицуулалтын эрх зүйн үндсийг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
 
2 дугаар зүйл.Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих
 тухай хууль тогтоомж
 
2.1.Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Yндсэн хууль
[1], Иргэний хууль[2], Компанийн тухай[3], Хоршооны тухай[4], Нөхөрлөлийн тухай[5], Засгийн газрын тусгай сангийн тухай[6], Зээлийн батлан даалтын сангийн тухай хууль[7] энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
 
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
 
3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ
 
3.1.Энэ хууль Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга байрлан үйл ажиллагаа эрхэлдэг улсын бүртгэлд бүртгүүлсэн ашиг олох зорилго бүхий дотоодын жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжид үйлчилнэ.
 
3.2.Төрийн бус байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой компани, улсын төсөвт үйлдвэрийн газар, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой газар, гадаад улсын хуулийн этгээд энэ хуулийн зохицуулалтад хамаарахгүй.
 
4 дүгээр зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
 
4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
 
4.1.1.”жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч” гэж 200 хүртэл ажилтантай, 2.5 тэрбум төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлоготой, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийг;
 
4.1.2.“борлуулалтын орлого” гэж аж ахуйн нэгжийн санхүүгийн тайланд тодорхойлсон борлуулалтын орлогыг;  
 
4.1.3.“ажилтан” гэж Хөдөлмөрийн тухай
[8] хуулийн 3.1.2-т заасныг;
4.1.4.“кластер” гэж аж ахуйн нэгж нь үйлдвэрлэл, үйлчилгээний зорилго, төрөл, чиглэл, газарзүйн байршлын хувьд хорших, төрөлжих хэлбэрээр харилцан уялдаатай хамтран ажиллахыг.  
 
ХОЁРДУГААР БYЛЭГ
ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧ
 
5 дугаар зүйл.Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч
 
5.1.Дараахь нөхцөлийг хангасан аж ахуйн нэгж жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид хамаарна.
 
5.1.1.“бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч”-д 9 хүртэл ажилтантай, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулдаг, 250 сая төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжийг;
 
5.1.2.“жижиг үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч”-д 10-50 хүртэл ажилтантай, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулдаг, 251-500 сая төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжийг;
 
5.1.3.“дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч”-д 51-200 хүртэл ажилтантай, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулдаг, 501 сая-2.5 тэрбум төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжийг.
 
5.2.Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн борлуулалтын орлогын хэмжээг тогтоохдоо түүнтэй харилцан хамаарал бүхий этгээдийн борлуулалтын орлогын хэмжээг нэгтгэн тооцно.
 
5.3. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч нь энэ хуулийн 5.1-д заасан нөхцөлийг зэрэг хангаагүй тохиолдолд ажилтны тоог голлох үзүүлэлт болгон зохих ангилалд хамааруулна.
 
5.4.Аж ахуйн нэгж нь хоёр ба түүнээс дээш чиглэлийн үйл ажиллагааг эрхэлж байгаа бөгөөд тэдгээрийн аль нэг нь энэ хуулийн 7 дугаар зүйлд хамаарч байвал энэ хуульд заасан жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид хамаарахгүй.
 
5.5.Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч нь компани, хоршоо, нөхөрлөлийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулна.
 
5.6.Энэ хуулийн 5.2-т заасан “Харилцан хамаарал бүхий этгээд” гэдэгт Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн
[9] 6.1-д заасан этгээдийг ойлгоно.
 
6 дугаар зүйл.Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийг бүртгэх
 
6.1.Энэ хуульд заасан нөхцөлийг хангасан аж ахуйн нэгж жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчээр бүртгүүлэх хүсэлтээ жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, эсхүл орон нутаг дахь тухайн асуудал хариуцсан эрх бүхий этгээдэд цаасаар, эсхүл цахимаар гаргана.
 
6.2.Энэ хуулийн 6.1-д заасан хүсэлтэд дараахь бичиг баримтыг хавсаргана:
 
6.2.1.улсын бүртгэлийн гэрчилгээ;
6.2.2.ажилтныг нийгмийн даатгалд хамруулсан тухай нийгмийн даатгалын байгууллагын тодорхойлолт;
 
6.2.3.эхлэлтийн баланс, эсхүл өмнөх жилийн санхүүгийн тайлан.
 
6.3.Хүсэлт гаргагч энэ хуулийн 5.1-д заасан нөхцөлийг хангасан гэж үзвэл хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор түүнийг зохих ангиллын жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчээр бүртгэж, тодорхойлолт олгоно.
 
6.4.Хүсэлт гаргагч энэ хуулийн 5.1-д заасан нөхцөлийг хангаагүй, эсхүл бичиг баримтын бүрдэл дутуу байвал үндэслэл бүхий бүртгэхээс татгалзсан хариуг ажлын 5 өдрийн дотор бичгээр мэдэгдэнэ.
 
6.5.Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн бүртгэл, түүнд орсон нэмэлт, өөрчлөлтийн талаар жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага албан ёсны цахим хуудсаар дамжуулан тухай бүр нийтэд мэдээлнэ.
 
6.6.Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжийн ажилтны тоо, борлуулалтын орлогын хэмжээ нь энэ хуулийн 4.1.1-д заасан хязгаараас хэтэрсэн тохиолдолд жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага тухайн аж ахуйн нэгжийг жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн бүртгэлээс хасна.
 
6.7.Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийг бүртгэхтэй холбогдуулан үйлчилгээний хөлс, хураамж авахыг хориглоно.
 
7 дугаар зүйл.Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид
 хамаарахгүй этгээд
 
7.1.Дараахь үйл ажиллагааг эрхэлдэг аж ахуйн нэгж энэ хуульд заасан жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид хамаарахгүй:
 
7.1.1.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн
[10] 15.2-15.9, 15.10.4-15.10.14, 15.10.16-15.10.22, 15.11.1, 15.11.2, 15.11.6, 15.12.4-15.12.11, 15.13.1, 15.14.3, 15.14.7, 15.15.1-15.15.11, 15.16, 15.18.1-15.18.8, 15.19, 15.20-д заасан үйл ажиллагаа;
 
7.1.2.барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ;
7.1.3.зуучлалын үйлчилгээ;
7.1.4.хууль зүйн зөвлөх үйлчилгээ;
7.1.5.худалдаа, үйлчилгээний сүлжээ;
7.1.6.Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн
[11] 13.4, 13.5-д заасан үйл ажиллагаа;
 
7.1.7.ашигт малтмал хайх, газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, боловсруулах.
 
ГУРАВДУГААР БҮЛЭГ
ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭГ ДЭМЖИХ ТӨРИЙН БОДЛОГО
 
8 дугаар зүйл.Төрөөс жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих талаар
                                                баримтлах бодлогын чиглэл
 
8.1.Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний цар хүрээ, хөгжлийн үе шат, бүс нутгийн хөгжилд үзүүлэх нөлөө, гадаад зах зээлд нэвтрэх чадамж, техник, технологийн байдлыг нь харгалзан төрөөс дараахь чиглэлийн дэмжлэгийг үзүүлнэ:
 
8.1.1.жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний зах зээлийн эрэлт, хэрэгцээ шаардлагыг үндэслэн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарын хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэх, сургах, давтан сургах тогтолцоог хөгжүүлэх;
 
8.1.2.санхүүгийн дараахь дэмжлэгийг үзүүлэх:   
 
8.1.2.а.хөнгөлөлттэй зээл олгох;
8.1.2.б.шинээр бий болгосон ажлын байрны тоо, борлуулалтын орлогын хэмжээг харгалзан зээлийн хүүгийн хэмжээг бууруулах;
8.1.2.в.зээлийн давхар батлан даалт гаргах;
8.1.2.г.зээлийн хүүгийн зөрүүг олгох;
8.1.2.д.тоног төхөөрөмжийн санхүүгийн түрээсийн үйлчилгээ, түрээсийн хүүгийн дэмжлэг үзүүлэх.
 
8.1.3.татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх;
8.1.4.экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих;
 
8.1.5.бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний борлуулалтад төрийн худалдан авалтаар дэмжлэг үзүүлэх;
 
8.1.6.бизнесийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх;
8.1.7.шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх, бүтээмжийг нэмэгдүүлэх судалгааг дэмжих;
 
8.1.8.техник, технологийн дэвшлийг дамжуулах, нутагшуулах, шинжлэх ухаан, технологийн судалгааны үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
8.1.9.түүхий эдийн нөөц, орон нутгийн онцлогоос хамааран жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн харилцан уялдаа бүхий хамтын үйл ажиллагааг кластераар дэмжих;
 
8.1.10.гадаад, дотоод зах зээлд нэвтрэхэд дэмжлэг үзүүлэх.
 
9 дүгээр зүйл.Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг кластерийн
                                                хэлбэрээр дэмжих                                   
 
9.1.Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг кластераар хөгжүүлэхэд төрөөс дараахь дэмжлэгийг үзүүлнэ:
 
9.1.1.түүхий эдийн бэлтгэл, нийлүүлэлт, үйлдвэрлэл, тээвэрлэлт, борлуулалтын харилцан уялдаа бүхий үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгжид татвар, санхүүгийн цогц дэмжлэг үзүүлэх;
 
9.1.2.дэд бүтцийн хангамжийг сайжруулах;
9.1.3.үйл ажиллагаагаараа хорших, төрөлжих, хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлэх.
 
            9.2.Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч нь кластерийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулах тохиолдолд тэдгээрийн ажилтны тоо, борлуулалтын орлогын хэмжээг нэгтгэн тооцож, зохих ангилалд хамааруулж болно.
 
9.3.Энэ хуулийн 9.2-т заасан ажилтны тоо, борлуулалтын орлогын хэмжээг нэгтгэн тооцох үндэслэлийг хянаж, зохих ангилалд хамааруулахтай холбогдсон журмыг жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
 
            9.4.Орон нутагт кластерын хэлбэрээр үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжийн төсөл нь энэ хуулийн 15.1.2-т заасан чиглэлд хамаарч байвал төрөөс тэргүүн ээлжинд дэмжинэ.
 
            10 дугаар зүйл.Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөр
 
10.1.Жижиг, дунд үйлдвэрийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлох, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, ажлын байр, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, кластераар төрөлжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн дунд хугацааны хөтөлбөртэй байна.
 
10.2.Ахуйн үйлчилгээний салбарт дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, стандартад нийцсэн үйлчилгээг иргэдэд хүргэх, албан бус хөдөлмөр эрхлэлтийг багасгаж ажлын байрыг нэмэгдүүлэхэд чиглэсэн дунд хугацааны хөтөлбөртэй байна.
 
10.3.Жижиг, дунд үйлдвэр болон үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэх, дүгнэхэд эрдэм шинжилгээний болон төрийн бус байгууллага, олон нийтийн оролцоог хангана.
 
11 дүгээр зүйл.Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан
 
11.1.Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгийг санхүүжүүлэх зорилго бүхий Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан /цаашид “Сан” гэх/ байна.
 
11.2.Сангийн хуульд заасан чиг үүргийг жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлнэ.
 
11.3.Сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах, хянахтай холбогдсон харилцааг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиар зохицуулна.
 
11.4.Санд Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 14.2-т заасны дагуу улсын төсвөөс жил бүр хөрөнгө хуваарилна.
 
11.5.Сангаас хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах журмыг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 14.6-д заасны дагуу Засгийн газар батална.
 
11.6.Сангаас жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид нэг удаа олгох зээлийн хэмжээг доор дурдсанаар тодорхойлно:
 
11.6.1.бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид жилийн борлуулалтын орлогоос хамааруулан 250.0 сая төгрөг хүртэл;
 
11.6.2.жижиг үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид жилийн борлуулалтын орлогоос хамааруулан 500.0 сая төгрөг хүртэл;
 
11.6.3.дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид жилийн борлуулалтын орлогоос хамааруулан 2.5 тэрбум төгрөг хүртэл.
 
11.7.Бичил, жижиг үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид олгох зээлийг Сангаас шууд, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид олгох зээлийг банкаар дамжуулж олгоно.
 
11.8.Дараахь жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид хөнгөлөлттэй зээл олгохгүй:
 
11.8.1.сангаас авсан зээлийн үлдэгдэлтэй;
11.8.2.зээлийн мэдээллийн санд муу зээлийн түүхтэй;
                        11.8.3.сангаас авсан зээлийг зориулалтын бусаар ашигласан нь тогтоогдсон;
 
11.8.4.шүүхийн шийдвэрээр бусдад төлөх өртэй;    
            11.8.5.төсөл хүлээн авах сүүлийн өдрийн байдлаар нийгмийн даатгал, татварын байгууллагад өртэй.
 
11.9.Зээлийн эх үүсвэрээр хэрэгжүүлэх төслийн талаар санал дүгнэлт гаргах, сонгон шалгаруулалт явуулах, шийдвэр гаргахад аливаа этгээд хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглоно.
 
11.10.Албан үүргээ гүйцэтгэхэд нь хөндлөнгөөс нөлөөлсөн гэж үзвэл тухайн албан тушаалтан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх үүрэгтэй.
 
            11.11.Сан төсөл сонгон шалгаруулсан болон хөнгөлөлттэй зээл олгосон шийдвэрийг үндэслэлийн хамт тухайн шийдвэр гарснаас хойш Сангийн албан ёсны цахим хуудсаар дамжуулан ажлын 5 өдрийн дотор нийтэд мэдээлнэ.
 
11.12.Сан нь зээлийн болон дамжуулан зээлдүүлэх гэрээний биелэлтэд хяналт тавина.
 
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭ
НИЙ САЛБАРЫН
ХАРИЛЦААНД ОРОЛЦОГЧ
 
12 дугаар зүйл.Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид
 үзүүлэх үйлчилгээ
 
            12.1.Хувийн өмчит хуулийн этгээд дараахь үйлчилгээг жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид үзүүлж болно:
 
12.1.1.зөвлөгөө, мэдээллээр хангах;
12.1.2.бизнесийн зөвлөх үйлчилгээ;
12.1.2.сургалт зохион байгуулах;
12.1.3.борлуулалтыг дэмжих үйл ажиллагаа;
12.1.4.үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ажлын байр, тоног төхөөрөмжийг хөнгөлөлттэй нөхцөлөөр түрээслүүлэх;
 
                        12.1.5.бизнес инкубацийн үйлчилгээ.
 
12.2.Орон нутгийн зах зээл, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн энэ хуулийн 12.1-д заасан үйлчилгээг үзүүлэгч этгээдэд энэ хуулийн 17.1.4-т заасан дэмжлэгийг үзүүлнэ.
 
13 дугаар зүйл.Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн эрх, үүрэг
 
13.1.Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч дараахь эрх эдэлнэ:
 
13.1.1.жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих талаар төрөөс хэрэгжүүлж байгаа хөтөлбөр, төсөл, арга хэмжээнд хамрагдах, санхүүгийн дэмжлэг авах;
 
13.1.2.төрийн байгууллага, албан тушаалтны хууль бус аливаа шийдвэр, шаардлагыг биелүүлэхээс татгалзах, зохих журмын дагуу гомдол гаргах;
 
13.1.3.жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид зориулан энэ хуулийн 12.1-д заасан этгээд болон бусад байгууллагаас зохион байгуулж байгаа сургалтад хамрагдах, мэдээлэл, зөвлөгөө авах;
 
13.1.4.жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний талаар төрөөс хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрийн төсөлд санал өгөх, хэрэгжилтэд хяналт тавих;  
 
13.1.5.хуульд заасан бусад эрх.
 
13.2.Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч дараахь үүрэг хүлээнэ:
 
13.2.1.хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны хууль ёсны шийдвэр, шаардлагыг биелүүлэх;
 
13.2.2.зохих стандарт, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэх;
 
13.2.3.байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, дэвшилтэт техник, технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх;
 
13.2.4.бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанарыг сайжруулж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх;
 
13.2.5.ажиллагчдын мэдлэг, туршлага, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, удирдлага, менежментийн арга барилыг сайжруулах;
 
13.2.6.ажиллагчдын нийгмийн хамгааллын баталгааг хангах, хуулиар тогтоосон хэмжээнээс доошгүй цалин хөлс олгох;
 
13.2.7.ажилтны тоо, борлуулалтын орлогын хэмжээ нь энэ хуулийн 4.1.1-д заасан хязгаараас хэтэрсэн бол жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, эсхүл орон нутаг дахь тухайн асуудал хариуцсан эрх бүхий этгээдэд мэдэгдэх;
 
13.2.8.Сангаас олгосон хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулах, зээлийн гэрээний үүргээ биелүүлэх;
 
13.2.9.зээлийн зарцуулалтын явц, байдлын талаархи тайланг 6 сар тутамд Санд ирүүлэх;
 
13.2.10.хуулиар хүлээсэн бусад үүрэг.
 
ТАВДУГААР БҮЛЭГ
 ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛААРХИ ТӨРИЙН БОЛОН НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГЫН БҮРЭН ЭРХ
 
14 дүгээр зүйл.Улсын Их Хурлын бүрэн эрх
 
14.1.Улсын Их Хурал жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
 
14.1.1.жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох, санхүү, татвар, зээл, хөрөнгө оруулалтын таатай нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн төрийн бодлогыг тодорхойлох;
 
14.1.2.жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих хөтөлбөр, төсөл, арга хэмжээнд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг батлах;
 
14.1.3.жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарт улсын төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа хөтөлбөр, төсөл, Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний биелэлт, гүйцэтгэлийн тайланг хэлэлцэх;
 
14.1.4.хуульд заасан бусад бүрэн эрх.
 
15 дугаар зүйл.Засгийн газрын бүрэн эрх
 
15.1.Засгийн газар жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
 
15.1.1.энэ хуулийн 10.1, 10.2-т заасан хөтөлбөрийг 5 жилийн хугацаатай баталж, хэрэгжилтийг хангах;
15.1.2.орон нутгийн түүхий эдийн нөөц, эрэлт, хэрэгцээ, энэ хуулийн 18.3-т заасан саналыг харгалзан кластераар бүсчилэн хөгжүүлэх чиглэлийг батлах;
 
15.1.3.жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөр, төсөл, арга хэмжээнд шаардагдах хөрөнгийг санхүүжүүлэх эх үүсвэрийг гадаадын зээл, тусламж, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх жил бүрийн үндсэн чиглэл, төсвийн хүрээний мэдэгдэл, улсын төсөвт тусган шийдвэрлүүлэх;
 
15.1.4.жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг төрөөс дэмжих зорилгоор Улсын Их Хурлын зөвшөөрлөөр Засгийн газрын үнэт цаас гаргах;
                       
15.1.5.хуульд заасан бусад бүрэн эрх.
 
16 дугаар зүйл.Жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн
 захиргааны төв байгууллагын бүрэн эрх
 
16.1.Жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
 
16.1.1.жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих хууль тогтоомж, энэ хуулийн 10 дугаар зүйл, 15.1.2-т заасан хөтөлбөр, бичиг баримтын төслийг боловсруулах, биелэлтэд хяналт тавих;
 
16.1.2.жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарт улсын төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгө, Санг нэгдсэн бодлого, удирдлагаар хангах;
 
16.1.3.Зээлийн батлан даалтын сангийн удирдлагад төрийн төлөөллийг хэрэгжүүлэх;
 
16.1.4.жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид үзүүлэх төрийн үйлчилгээг нээлттэй, шуурхай хүргэх, шат дамжлагыг багасгах, хяналт шалгалт, бүртгэл, зөвшөөрлийн тогтолцоог боловсронгуй болгох санал боловсруулж шийдвэрлүүлэх;
 
16.1.5.энэ хуулийн 17.1.6-д заасан судалгааны тайланг үндэслэн салбартаа шаардлагатай хүний нөөцийн асуудлыг мэргэжлийн болон техникийн боловсролыг хөгжүүлэх талаархи төлөвлөгөө, үндсэн чиглэл, хөтөлбөр, суралцагч элсүүлэх мэргэжлийн чиглэлд тусгах;
 
16.1.6.хуульд заасан бусад бүрэн эрх.
 
16.2.Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний талаархи энэ хуульд заасан төрийн зарим чиг үүргийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн төрийн бус байгууллагад шилжүүлж болно.
 
17 дугаар зүйл.Жижиг дунд үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн
                                                захиргааны байгууллагын бүрэн эрх
 
17.1.Жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага энэ хуульд зааснаас гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
 
17.1.1.жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний хууль тогтоомж, төрийн бодлого, чиглэлийг хэрэгжүүлэх, биелэлтийг тайлагнах;
 
17.1.2.эрдэм шинжилгээ, судалгааны үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авах;
 
17.1.3.жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарын харилцаанд оролцогчидтой харилцах, мэдээлэл солилцох, нэг цонхны үйлчилгээг нэвтрүүлэх;
 
17.1.4.энэ хуулийн 12.1-д заасан этгээдийг зөвлөгөө, мэдээллээр хангах;
 
17.1.5.жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих цахим мэдээллийн санг бүрдүүлэх, эрхлэн хөтлөх;
 
17.1.6.жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарт шаардлагатай хүний нөөцийн судалгааг жил бүр хийж, үр дүнг жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тайлагнах;
 
17.1.7.жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний талаархи судалгааг тогтмол хийж, тэдгээрийг хөгжүүлэх, дэмжихтэй холбогдсон санал боловсруулж шийдвэрлүүлэх;
 
17.1.8.жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид зориулсан үндэсний болон олон улсын хэмжээний үзэсгэлэн, худалдаа, чуулга уулзалт зохион байгуулах;
 
17.1.9.жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах асуудлаар төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллах, мэдээлэл солилцох;
 
17.1.10.хариуцсан асуудлаар шаардлагатай мэдээ, судалгаа, холбогдох бусад бичиг баримтыг аж ахуйн нэгж, байгууллагаас гаргуулан авах;
 
17.1.11.цахим худалдаа нэвтрүүлэх, зохион байгуулах;
17.1.12.хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг.
 
17.2. Жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын зохион байгуулалтын бүтцийг Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9.1-д заасны дагуу жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
 
18 дугаар зүйл.Нутгийн өөрөө удирдах байгууллага болон
                                                Засаг даргын бүрэн эрх
 
18.1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
 
18.1.1.тухайн шатны жил бүрийн төсөвт жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг хөгжүүлэх зориулалтаар хөрөнгө тусгаж батлах;
 
18.1.2.тухайн нутаг дэвсгэрт жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих орон нутгийн дэд хөтөлбөрийг энэ хуулийн 10 дугаар зүйл, 15.1.2-т заасан бодлогын баримт бичигт нийцүүлэн батлах, хэрэгжилтэд хяналт тавих.
 
            18.2.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, дэмжлэг үзүүлэх арга хэмжээг орон нутагт зохион байгуулах ажлыг хариуцан гүйцэтгэнэ.
 
            18.3.Тухайн шатны Засаг дарга жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг кластераар хөгжүүлэх тухай саналаа боловсруулж, дээд шатны эрх бүхий албан тушаалтанд хүргүүлнэ.
 
19 дүгээр зүйл.Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний бодлогын
                               хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх
 
19.1.Жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийнэ.
 
19.2.Хяналт шинжилгээ, үнэлгээг Хууль тогтоомжийн тухай хуулийн
[12] 50, 51 дүгээр зүйл, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн[13] 20.2-т заасан  журмын дагуу хийж, тайланг Засгийн газарт хүргүүлнэ.
 
19.3.Энэ хуулийн 19.1-дзаасан хяналт, шинжилгээ, үнэлгээг хийхэд шаардлагатай мэдээллийг цуглуулах, судалгаа, шинжилгээ хийх, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарын оролцогчдын дунд хэлэлцүүлэг зохион байгуулах, санал зөвлөмжийг  авах ажлыг жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага гүйцэтгэнэ.
                       
19.4.Хэрэгжилтийн тайланг хяналт шинжилгээ, үнэлгээг хөндлөнгийн байгууллагаар гүйцэтгүүлж болох ба шаардагдах зардлыг улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ.
 
20 дугаар зүйл.Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний
   цахим мэдээллийн сан
 
20.1.Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний цахим мэдээллийн сан /цаашид “Мэдээллийн сан” гэх/ нь дараахь мэдээллээс бүрдэнэ:
 
20.1.1.жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний хууль тогтоомж, төрийн байгууллага, албан тушаалтнаас гаргасан холбогдох бусад эрх зүйн актууд;
 
20.1.2.техник, технологийн хөгжил, зах зээлийн мэдээлэл;
20.1.3.гадаад, дотоодын жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний сайн туршлага;
 
20.1.4.эрдэм шинжилгээний байгууллага, судлаачдын тайлан, бүтээл;
20.1.5.төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах захиалга;
 
20.1.6.жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг санхүүжүүлэх гадаад, дотоодын буцалтгүй тусламж, зээлээр хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрийн талаархи мэдээлэл;
 
20.1.7.жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид зориулан гадаад, дотоодод зохион байгуулах үзэсгэлэн, худалдааны тухай мэдээлэл;
 
20.1.8.хуулиар нууцад хамааруулаагүй бусад мэдээлэл.
 
20.2.Мэдээллийн сан нь жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн эрэлт, нийлүүлэлт, хэрэгцээ, шаардлагыг холбох цахим хөтөчтэй байна.
 
20.3.Мэдээллийн санг бүрдүүлэх, хөтлөх, мэдээлэл цуглуулах, үйлчилгээ үзүүлэх журмыг жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
 
ЗУРГАДУГААР БYЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
 
21 дүгээр зүйл.Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль
                               тогтоомжийг зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага
 
21.1.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуульд
[14] заасан хариуцлага хүлээлгэнэ.
 
21.2.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд
[15] заасан хариуцлага хүлээлгэнэ.
 
23.3.Энэ хуулийн 6.3, 6.4, 6.7, 11.5, 11.6, 11.7, 11.8, 11.9, 11.12-т заасныг зөрчсөн буруутай албан тушаалтныг Төрийн албаны тухай хуульд заасан сахилгын шийтгэл ногдуулна. 
23.4.Албан тушаалтан энэ хуулийн 11.1-д заасан үүргээ биелүүлээгүй бол Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн
[16] 29.2.2-т заасан, энэ хуулийн 11.10-д заасныг зөрчсөн бол мөн хуулийн 29.2.4-т заасан хариуцлага хүлээлгэнэ.
 
 
Гарын үсэг

 
Төсөл
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
 
 
2018 оны...дугаар                                                                                                      Улаанбаатар
сарын...-ны өдөр                                                                                                                   хот                             
 
ЖИЖИГ, ДУНД YЙЛДВЭРИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ХҮЧИНГҮЙ
БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ
 
1 дүгээр зүйл.2007 оны 07 дугаар сарын 27-ны өдөр баталсан Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцсугай.
 
2 дугаар зүйл.Энэ хуулийг 201... оны .... дугаар сарын.. -ны өдөр баталсан Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
           
            

 
Гарын үсэг
 
 
 
Төсөл
 
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
 
 
2018 оны … дугаар                                                                                              Улаанбаатар
сарын …-ны өдөр                                                                                                               хот
 
 
ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САНГИЙН ТУХАЙ
ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
 
1 дүгээр зүйл.Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, 14.6 дахь хэсэг, мөн зүйлийн 14.5.6 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
 
1/14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэг:
 
“14.2.Энэ хуулийн 7.1.1-д заасан жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд жил бүр улсын төсвөөс хуваарилах хөрөнгийн хэмжээ нь тухайн жилийн улсын төсвийн хөрөнгө оруулалтын 10 хувиас доошгүй байна.”
 
2/14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэг:
 
“14.6.Сангаас хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгару

ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ ХУУЛЬ Шинэчилсэн найруулга /2011.06.17/

 МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
 
2011 оны 6 дугаар сарын 17-ны өдөр   Улаанбаатар хот
 
  ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ
/Шинэчилсэн найруулга/
 
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь хүн амын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны эрх зүйн үндсийг бүрдүүлж, түүний төрөл, хэлбэр, хамрах хүрээ, санхүүжилт, хөдөлмөр эрхлэлтийн байгууллагын тогтолцоотой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль тогтоомж
2.1.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай, Нийгмийн даатгалын тухай, Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай, Нийгмийн халамжийн тухай, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1.“ажил хайгч” гэж ажилгүй, ажилтай боловч ажлын нөхцөлөө сайжруулах, нэмэлт орлого олох зорилгоор ажил хайж, хөдөлмөр эрхлэлтийн байгууллага, хөдөлмөрийн биржид бүртгүүлсэн болон хандсан иргэнийг;
3.1.2.“ажилгүй иргэн” г‎эж ажилгүй, ажил хийхэд бэлэн, ажил идэвхтэй хайж байгаа хөдөлмөрийн насны хөдөлмөрийн чадвартай иргэнийг;
3.1.3.“ажилгүй” гэж Төрийн албаны тухай хуульд заасан төрийн улс төрийн болон төрийн жинхэнэ албан тушаалд ажиллаагүй, түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөдөлмөрийн гэрээ, контракт, Иргэний хуулийн[8] 359 дүгээр зүйлд заасан хөлсөөр ажиллах гэрээ, тэдгээртэй адилтгах гэрээгээр ажил гүйцэтгээгүй, хувиараа ажил, үйлчилгээ эрхлээгүй байхыг;
3.1.4.“ажил хийхэд бэлэн” гэж Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөдөлмөрийн гэрээ, контракт, Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан хөлсөөр ажиллах гэрээ, тэдгээртэй адилтгах гэрээ байгуулахаас татгалзахгүй байхыг;
3.1.5.“ажил идэвхтэй хайж байгаа” гэж аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан байгууллага, хөдөлмөрийн биржид бүртгүүлж ажлын байрны талаар мэдээлэл авах, ажлын зар, цахим хуудсаар ажил олгогчид хандах, нийтийн үйлчилгээний газрын мэдээллийн самбар, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд зар тавих зэрэг ажил олох оролдлого хийснийг;
/Энэ заалтад 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
3.1.6.“ажилгүйдэлд өртөж болзошгүй иргэн” гэж хөдөлмөрийн гэрээ цуцлах мэдэгдэл авсан, эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өөрчлөх шаардлагатай болсон, эрхэлж байсан хувийн аж ахуй нь эрсдэлд орсны улмаас сэргээх боломжгүй болсон тухайгаа аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан байгууллага, хөдөлмөрийн биржид мэдэгдэж, бүртгүүлсэн иргэнийг;
/Энэ заалтад 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
3.1.7.“ажил олоход хүндрэлтэй иргэн” гэж хөдөлмөр эрхлэлтийн нэмэлт үйлчилгээ, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн хөдөлмөрийн насны хөдөлмөрийн чадвартай иргэн болон Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн 3.1-д заасан иргэн, хорих ангиас суллагдсан болон хөдөлмөрийн насанд хүрээд асрамжийн газраас гарсан иргэн, 6 сараас дээш хугацаагаар ажил олж чадахгүй байгаа иргэнийг; 
3.1.8.“хувиараа хөдөлмөр эрхлэгч“ гэж дангаараа болон бусадтай хамтран аж ахуй эрхэлж, татварын албанд бүртгүүлэн бизнесийнхээ үйл ажиллагаанд нөлөөлөх шийдвэрээ хараат бусаар бие даан гаргадаг иргэнийг;
3.1.9.“малчин” гэж мал аж ахуй эрхэлж үндсэн орлогоо олдог иргэнийг;
3.1.10.“ажилд зуучлах” гэж ажил хайж байгаа иргэнд хүсэл сонирхол, мэргэжил, ур чадварт нь тохирсон ажил олоход, ажил олгогчид эрэлт хэрэгцээнд нь нийцсэн ажилтан олоход туслалцаа үзүүлэх үйлчилгээг;
3.1.11.“бизнес инкубацийн үйлчилгээ” гэж хувиараа хөдөлмөр эрхлэгч болон хувиараа хөдөлмөр эрхлэхийг хүссэн иргэн, түүнчлэн малчинд мэдээлэл, мэргэжлийн зөвлөгөө өгөх, аж ахуй эрхлэх ур чадвар эзэмшүүлэх, үйлдвэрлэлийн байр түрээслүүлэх зэргээр дэмжлэг үзүүлж, аж ахуй эрхлэх таатай орчныг бүрдүүлэхийг.
3.1.12.“бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч” гэж 50 хүртэл сая төгрөгийн үйлдвэрлэлийн хөрөнгө, эсхүл үйлчилгээний борлуулалтын орлого бүхий үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэнийг.
/Энэ заалтыг 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар нэмсэн/
4 дүгээр зүйл.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны зарчим, төрийн бодлогын чиглэл
4.1.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаанд дараах зарчим баримтална:
4.1.1.иргэнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, эрүүл мэндийн байдал, хөрөнгө чинээ, боловсрол, нийгмийн гарал, байдал, шашин шүтлэг, үзэл бодлоор нь үл ялгаварлах;
4.1.2.хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ адил тэгш, нээлттэй, ил тод байх;
4.1.3.иргэн сайн дурын үндсэн дээр хөдөлмөр эрхлэлтэд хамрагдах;
4.1.4.ажил олоход хүндрэлтэй иргэдийн хөдөлмөрлөх тэгш эрх, адил боломжийг хангах;
4.1.5.нийгмийн түншлэлийг дэмжих;
4.1.6.олон нийтийн оролцоонд тулгуурлах.
4.2.Төрөөс хүн амын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талаар дараах бодлогын чиглэлийг баримтална:
4.2.1.хүн амын хөдөлмөр эрхлэх боломж, нөхцөлийг бүрдүүлэх, ажиллах хүчний хөдөлмөр эрхлэлтийн тогтвортой түвшинг хангах;
4.2.2.ажиллах хүчнийг хөрөнгө оруулалт, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцүүлэн хөгжүүлэх;
4.2.3.хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцүүлэн иргэний мэргэжлийн ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх;
4.2.4.хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл, судалгааг хөгжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээний хүртээмжийг нэмэгдүүлэх, чанар, үр ашгийг дээшлүүлэх;
4.2.5.ажиллах хүчний дотоодын зах зээлийг эзэмших, гадаадын зах зээлд мэргэшил, чадвар дээшлүүлэх;
5 дугаар зүйл.Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийг дэмжих
5.1.Төрөөс хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийг дэмжих талаар дараах арга хэмжээг жил бүр авч хэрэгжүүлнэ:
5.1.1.үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд гаргах талаар судалгаа хийх, гэрээ, хэлэлцээр байгуулах;
5.1.2.экспортлох зориулалттай үйлдвэрлэл эрхлэх болон ажлын байр олноор нэмэгдүүлэх жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид эхний ээлжид зээл олгох, бий болгосон ажлын байрны тоог харгалзан татварын хөнгөлөлт үзүүлэх;
5.1.3.алслагдсан болон эдийн засгийн сул хөгжилтэй бүс нутагт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжих, эсхүл төр, хувийн хэвшлийн түншлэлд суурилсан зарчмаар хөрөнгө оруулах;
5.1.4.Засгийн газраас тодорхойлсон бусад арга хэмжээ.
5.2.Энэ хуулийн 5.1-д заасан арга хэмжээг аж үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тодорхойлж, шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусган хэрэгжүүлнэ.
/Энэ хэсэгт 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
/Энэ хэсгийг 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
6 дугаар зүйл.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны төрөл, хэлбэр
6.1.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаа нь дараах төрөлтэй байна:
6.1.1.хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ;
6.1.2.хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ.
6.2.Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээг дараах хэлбэрээр хэрэгжүүлнэ:
6.2.1.ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах;
6.2.2.ажилд зуучлах;
6.2.3.ажилгүйдлийн тэтгэмж олгох;
6.2.4.нэгдсэн бүртгэл, мэдээллийн үйлчилгээнд хамруулах;
6.2.5.бусад үйлчилгээ.
6.3.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээг дараах төсөл, хөтөлбөрийн хэлбэрээр хэрэгжүүлнэ:
6.3.1.хөдөлмөрт бэлтгэх;
6.3.2.хөдөлмөр эрхлэлтийн сургалт зохион байгуулах;
6.3.3.малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийг дэмжих, нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнийг дэмжих;
6.3.4.ажил олгогчийг дэмжих;
6.3.5.нийтийг хамарсан ажил зохион байгуулах;
6.3.6.ажил олоход хүндрэлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих;
6.3.7.хууль тогтоомжид заасан, түүнчлэн Засгийн газрын болон Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн шийдвэрээр тодорхойлсон бусад төсөл, хөтөлбөр.
6.4.Ажилгүйдлийн даатгалын тэтгэмж олгох нөхцөл, журмыг Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулиар зохицуулна.
6.5.Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ үнэ төлбөргүй байна.
7 дугаар зүйл.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны хамрах хүрээ
7.1.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаанд ажил хайгч, ажилгүйдэлд өртөж болзошгүй иргэн, ажил олоход хүндрэлтэй иргэн, малчин, бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч, хувиараа хөдөлмөр эрхлэгч болон нөхөрлөл, хоршоо байгуулах иргэн, ажил олгогч энэ хуульд заасны дагуу хамрагдана.
/Энэ хэсэгт 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
 
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН НИЙТЛЭГ ҮЙЛЧИЛГЭЭ
8 дугаар зүйл.Ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах үйлчилгээ
8.1.Ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах үйлчилгээнд тодорхой ажил, мэргэжил, ажлын байрны талаарх мэдээ, мэдээллийг иргэдэд хүргэх, ажил, мэргэжлээ сонгох болон хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, арга хэмжээнд хамрагдах нөхцөлийн талаар зөвлөгөө өгөх, хөдөлмөрийн зах зээлийн мэдээллээр хангах үйлчилгээ хамаарна.
8.2.Ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, мэргэжлийн зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах үйлчилгээг ганцаарчилан болон хэсэг, бүлгээр зохион байгуулна.
8.3.Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээг тухайн сургуулийн захиргаатай хамтран тусгайлсан төлөвлөгөөний дагуу зохион байгуулна.
8.4.Хөдөлмөрийн бирж ажил, мэргэжлийн чиг баримжаа олгоход ашиглах гарын авлага, түгээмэл мэргэжил бүрээр танилцуулга бэлтгэж, мэдээллийн сан бүрдүүлнэ.
8.5.Ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтын агуулга, сургагч багшид тавих шаардлагыг хөдөлмөрийн болон боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд тогтооно.
/Энэ заалтыг 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар нэмсэн/
9 дүгээр зүйл.Ажилд зуучлах
9.1.Аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан байгууллага, хөдөлмөрийн бирж нь бүртгэсэн ажил хайгч болон ажилгүйдэлд өртөж болзошгүй иргэнийг ажил олгогчийн эрэлт хэрэгцээг үндэслэн ажилд зуучилна.
/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
9.2.Хөдөлмөрийн хувийн биржийг аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан байгууллагын санал, дүгнэлтийг үндэслэн хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон түүний эрх олгосон байгууллага бүртгэж, мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбоно.
/Энэ хэсэгт 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмэлт, 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан/
9.3.Энэ хуулийн 9.1-д заасан үйлчилгээний хүрээнд иргэнийг ажилд зуучлах боломжгүй бол хөдөлмөрийн хувийн бирж уг иргэнийг хөдөлмөр эрхлэлтийн арга хэмжээнд хамруулахаар аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан байгууллага, сум, хорооны хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан ажилтанд мэдэгдэнэ.
/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
9.4.Энэ хуулийн 9.2-т заасан мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбогдсон хөдөлмөрийн хувийн биржид уг нэгдсэн сүлжээнд бүртгэгдсэн ажил хайгчдаас ажилд зуучлуулсан болон оруулсан хүний тоогоор Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас тогтоосон тарифаар тооцож санхүүжилт олгох бөгөөд хөдөлмөрийн хувийн бирж нь ажилд зуучлуулсан иргэнээс шууд ба шууд бус байдлаар үйлчилгээний төлбөр авахыг хориглоно.
9.5.Хөдөлмөрийн хувийн биржийг бүртгэж, санхүүжилт олгох журмыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
 
ГУРАВДУГААР БҮЛЭГ
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ АРГА ХЭМЖЭЭ
10 дугаар зүйл.Хөдөлмөрт бэлтгэх
10.1.Хөдөлмөрт бэлтгэх арга хэмжээ нь ажил олоход хүндрэлтэй иргэн, сургууль завсардсан, хөдөлмөрийн насанд хүрсэн хүүхдэд хүнтэй харилцах ур чадвар эзэмшүүлэх, хөдөлмөрийн харилцааны мэдлэг олгох, хөдөлмөрийн дэг журам, үйлдвэрлэлийн горимд дасан зохицоход нь туслах зэрэг зайлшгүй хэрэгцээт багц үйлчилгээ, дэмжлэг, туслалцааны хэлбэртэй байна.
10.2.Хөдөлмөрт бэлтгэх арга хэмжээний үйлчилгээ, дэмжлэг, туслалцааг хувийн хэвшлийн болон төрийн бус байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болно.
11 дүгээр зүйл.Хөдөлмөр эрхлэлтийн сургалт зохион байгуулах
11.1.Хөдөлмөр эрхлэлтийн сургалт нь иргэнд үйлдвэрлэл дээрх сургалт, мэргэжлийн болон давтан сургалт, явуулын болон зайны сургалт, шавь сургалтын зэрэг хэлбэрээр богино хугацаанд мэргэжлийн ур чадвар эзэмшүүлэх, хөгжүүлэх зорилготой байна.
/Энэ хэсгийг 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
11.2.Хөдөлмөр эрхлэлтийн сургалт нь ажилгүй иргэн, ажилгүйдэлд өртөж болзошгүй иргэн, ажил олоход хүндрэлтэй иргэн, сургууль завсардсан, хөдөлмөрийн насанд хүрсэн хүүхдэд богино хугацаанд мэргэжлийн ур чадвар эзэмшүүлэх, хөгжүүлэх зорилготой байна.
/Энэ хэсгийг 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
11.3.Аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан байгууллага нь Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 14.5-д заасан журмын дагуу гэрчилгээ авсан аж ахуйн нэгж, байгууллага, иргэнтэй хамтран хөдөлмөр эрхлэлтийн сургалтыг зохион байгуулж болно.
/Энэ хэсгийг 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
11.4.Энэ хуулийн 11.2-т заасан иргэний сургалтын зардлыг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас бүрэн болон хэсэгчлэн санхүүжүүлнэ.
11.5.Энэ хуулийн 11.2-т зааснаас бусад иргэн хөдөлмөр эрхлэлтийн сургалтад өөрийн болон аж ахуйн нэгж, байгууллагын зардлаар, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуульд заасан Ажилгүйдлийн даатгалын сангийн зардлаар хамрагдаж болно.
11.6.Хөдөлмөр эрхлэлтийн сургалтад хамрагдсан иргэний мэргэжлийн ур чадварыг үнэлэх, шалгах, баталгаажуулах ажлыг хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон түүний эрх олгосон байгууллага зохион байгуулах бөгөөд мэргэжлийн ур чадварыг үнэлэх, шалгах, баталгаажуулах журмыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
/Энэ хэсэгт 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хууль, 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмэлт, 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсгийг 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
11.7.Гадаад улсад хөдөлмөр эрхэлж, тодорхой мэргэжлийн ур чадвар эзэмшсэн иргэний хүсэлт, нотлох баримт бичгийг үндэслэн мэргэжлийн ур чадварыг нь хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон түүний эрх олгосон байгууллага үнэлж, баталгаажуулна.
/Энэ хэсэгт 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хууль, 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмэлт, 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсгийг 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
11.8.Ялтан, хугацаат цэргийн алба хаагчид зориулан хөдөлмөр эрхлэлтийн сургалтын төслийг хэрэгжүүлж болно.
12 дугаар зүйл.Малчин, бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч, хувиараа хөдөлмөр эрхлэгч болон нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнийг дэмжих
/Энэ зүйлийн гарчигт 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
12.1.Малчин, бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч, хувиараа хөдөлмөр эрхлэгч болон нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнийг дэмжих арга хэмжээ нь иргэний ганцаараа болон бусадтай хамтран аж ахуй эрхлэх санаачилгыг мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, аж ахуй эрхлэлтийн сургалтанд хамруулах, жижиг зээл, санхүүгийн дэмжлэг, бизнес инкубацийн үйлчилгээ үзүүлэх зэрэг арга хэрэгслээр дэмжин туслах хэлбэртэй байна.
/Энэ хэсэгт 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
12.2.Малчин, бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч, хувиараа хөдөлмөр эрхлэгч болон нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнийг дэмжих зориулалттай жижиг зээл, санхүүгийн дэмжлэгийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох бөгөөд уг сангаас олгох жижиг зээлийг банкаар дамжуулан олгоно.
/Энэ хэсэгт 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
12.3.Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчид таван сая хүртэл, нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнд арван сая хүртэл төгрөгийн зээлийг 2 жил хүртэл хугацаагаар олгоно.
/Энэ хэсгийг 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
12.4.Ажил олоход хүндрэлтэй иргэн материал, түүхий эд, үр, бордоо, мал, тэжээвэр амьтан, тоног төхөөрөмж, багаж, хэрэгсэл зэргийг худалдан авахад зориулж жижиг зээл авсан бол зээлийн хүүгийн төлбөрийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас нөхөн төлнө.
/Энэ хэсгийг 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
12.5.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас энэ хуулийн 12.2-т заасны дагуу олгож байгаа зээлийн хүүгийн хэмжээ нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн мөнгөн хөрөнгийг байршуулсан банкны зээлийн хүүгийн доод түвшингээс бага байна.
12.6.Энэ хуулийн 12.2-т заасны дагуу олгож байгаа жижиг зээлд батлан даалт гаргаж болно.
/Энэ хэсгийг 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
12.7.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нь нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам, жижиг зээл, санхүүгийн дэмжлэгийн хэмжээг Засгийн газар тогтооно.
/Энэ хэсгийг 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
12.8.Бизнес инкубацийн үйлчилгээг дараах хэлбэрээр хэрэгжүүлнэ:
12.8.1.бизнесийн санаа олсон иргэнийг аж ахуй эрхлэх сургалтад хамруулах, төсөл боловсруулахад нь туслах, зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах; 
12.8.2.бизнесийн төсөл боловсруулж, шалгарсан иргэнд шаардлагатай тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн байр түрээслүүлэх, тодорхой хугацаагаар түрээсийн хөнгөлөлт үзүүлэх;
12.8.3.бизнесийн мэдээллээр хангах, зөвлөгөө өгөх, түншлэлийн харилцаа холбоо тогтооход дэмжлэг үзүүлэх;
12.8.4.энэ хуулийн 12.4-т заасан зээл олгох, хөнгөлөлт үзүүлэх, бичил үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих;
/Энэ заалтад 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан/
12.8.5.бусад.
12.9.Гадаад улсад хөдөлмөр эрхэлж байгаад буцаж ирсэн иргэн ажлын байр бий болговол түүнд бизнес инкубацийн үйлчилгээ үзүүлж, энэ хуулийн 12.3, 12.4-т заасан зээл, хөнгөлөлт үзүүлж болно.
13 дугаар зүйл.Ажил олгогчийг дэмжих
13.1.Ажил олгогчийг дэмжих арга хэмжээ нь ажил олоход хүндрэлтэй иргэнийг ажиллуулахтай холбоотой гарсан зардлыг ажил олгогчид бүрэн болон хэсэгчлэн нөхөн төлөх, ажил олгогчийн бий болгосон ажлын байранд тухайн иргэнийг тогтвортой ажиллахыг урамшуулах зорилго бүхий санхүүгийн дэмжлэгийн хэлбэрээр хэрэгжинэ.
13.2.Ажилгүйдлийн даатгалын сангаас тодорхой нөхцөл, шаардлагыг хангасан ажил олгогчид ажлын байр хадгалах зорилгоор санхүүгийн дэмжлэг үзүүлнэ.
13.3.Энэ хуулийн 13.2-т заасан санхүүгийн дэмжлэг олгох нөхцөл, шаардлагыг Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулиар тогтооно.
13.4.Гэрээний үндсэн дээр бусдаар малаа маллуулж байгаа мал бүхий иргэнийг энэ хуулийн 13.1-д заасан ажил олгогчид хамааруулна.
14 дүгээр зүйл.Нийтийг хамарсан ажил зохион байгуулах
14.1.Нийтийг хамарсан ажлыг ажилгүй иргэн, ажилгүйдэлд өртөж болзошгүй иргэн, ажил олоход хүндрэлтэй иргэн болон ажилгүй иргэнийг түр хугацаагаар ажиллуулах, орлого нэмэгдүүлэх төрөл бүрийн арга хэмжээний хэлбэрээр зохион байгуулна.
14.2.Нийтийг хамарсан ажлын хөтөлбөрийг аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан байгууллага орон нутгийн нөөц бололцоо, эрэлт хэрэгцээнд нийцүүлэн боловсруулж, нутгийн захиргааны байгууллага болон аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулна.
/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
14.3.Гамшгийн хор уршгийг арилгах, нөхөн сэргээх зорилгоор аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан байгууллагаас нийтийг хамарсан ажлын түр хөтөлбөр хэрэгжүүлж болно.
/Энэ хэсэгт 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
/Энэ хэсэгт 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
14.4.Нийтийг хамарсан ажлын хөлс, тухайн ажлыг гүйцэтгэхтэй холбоотой хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зардлыг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас, бусад зардлыг орон нутгийн төсвөөс болон аж ахуйн нэгж, байгууллага гаргана.
14.5.Нийтийг хамарсан ажлын нэг цагийн хөлс, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зардлын хэмжээг ажлын онцлогийг харгалзан хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.
14.6.Нийтийг хамарсан ажлын нэг цагийн хөлс нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй байна.
15 дугаар зүйл.Ажил олоход хүндрэлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих
15.1.Ажил олоход хүндрэлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор энэ хуульд зааснаас гадна дараах дэмжлэг үзүүлнэ:
15.1.1.ажил олоход хүндрэлтэй иргэнд хөдөлмөр эрхлэлтийн сургалтад хамрагдах хугацаанд нь хоол, унааны зардлын хөнгөлөлт үзүүлж, уг зардлыг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүжүүлэх;
15.1.2.хөдөлмөрийн насанд хүрээд асрамжийн газраас гарсан болон хорих ангиас суллагдсан иргэнийг үйлдвэрлэл дээрээ дадлагажуулан үндсэн ажилтнаар нэг жилээс доошгүй хугацаагаар үргэлжлүүлэн ажиллуулж байгаа ажил олгогчид дадлагын хугацааны сургалтын зардлыг нөхөн олгож, нэг жилийн цалин хөлстэй тэнцэх хэмжээний санхүүгийн дэмжлэгийг нэг удаа олгох;
/Энэ заалтад 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
15.1.3.ажил олоход хүндрэлтэй иргэн, хувиараа болон өрхийн аж ахуйн хэлбэрээр хөдөлмөр эрхлэх бол түүнд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас нэг сая хүртэл төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг нэг удаа олгох;
/Энэ заалтыг 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
15.1.4.хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 6 сараас дээш хугацаагаар ажилгүй байгаа иргэнийг ажилд авч, 12 сараас доошгүй хугацаагаар ажлын байраар хангасан ажил олгогчид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний урамшууллыг нэг удаа олгох;
15.1.5.хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгэлтэй хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хөдөлмөрийн насанд хүрээд асрамжийн газраас гарсан болон хорих ангиас суллагдсан иргэнийг ажлын байраар хангаж, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх талаар тодорхой санаачилга гаргаж, үр дүнд хүрсэн ажил олгогчийг тусгай болзлын дагуу Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл шалгаруулж, урамшуулах.
15.2.Малгүй болон цөөн малтай иргэнийг 12 сараас доошгүй хугацаагаар туслах малчнаар ажиллуулан, мал маллах арга ажиллагаанд сургаж, малжуулсан малчинд тухайн иргэнд төлсөн хөдөлмөрийн хөлсний хэмжээг нь харгалзан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас нэг сая хүртэл төгрөгийн санхүүгийн дэмжлэг нэг удаа үзүүлж болно.
/Энэ хэсгийг 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
15.3.Аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан байгууллага, хөдөлмөрийн бирж нь ажилд зуучилсан ажил олоход хүндрэлтэй иргэн, түүний ажил олгогчтой гэрээ байгуулж, хэрэгжилтэд нь хяналт тавина.
/Энэ хэсэгт 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
 
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЭЛ
16 дугаар зүйл.Хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн тогтолцоо
16.1.Хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн тогтолцоо нь хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан, хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл мэдээллийн сүлжээ, түүний программын болон техникийн хангамж, мэдээлэл цуглуулах, түгээх үйлчилгээ, мэдээллийн эх үүсвэрээс бүрдэнэ.
17 дугаар зүйл.Хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан
17.1.Хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан нь ажиллах хүчний талаарх мэдээ, мэдээлэл, ажлын байрны болон ажил хайгч, ажилгүй иргэн, ажилгүйдэлд өртөж болзошгүй иргэн, ажил олоход хүндрэлтэй иргэн, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааг хэрэгжүүлэгч болон уг үйл ажиллагаанд хамрагдсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай холбогдсон бүртгэл, мэдээллийг агуулна.
18 дугаар зүйл.Хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн сүлжээ
18.1.Хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн сүлжээ нь хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд мэдээлэл цуглуулах, боловсруулах, хадгалах, хамгаалах, түүнээс мэдээлэл түгээх, цахим хуудас, түүнд суурилсан программ болон техник хангамж, мэдээллийн бусад арга хэрэгслээс бүрдэнэ.
19 дүгээр зүйл.Хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан, хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн сүлжээний үйл ажиллагааг хариуцах байгууллага
19.1.Хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, мэдээ, мэдээллийг нэгтгэх, боловсруулах, хадгалах, хамгаалах болон хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн сүлжээний үйл ажиллагааг мэргэжил, арга зүй, технологийн хувьд хариуцаж, хэвийн ажиллуулах чиг үүргийг энэ хуулийн 29.5-д заасан хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлнэ.
/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
19.2.Хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан, хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн сүлжээний үйл ажиллагааны болон аюулгүй байдал, хамгаалалтын журам, стандартыг тогтоох, хяналт тавих, программ болон техник хангамжийг хөгжүүлэх чиг үүргийг хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлнэ.
/Энэ хэсэгт 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
20 дугаар зүйл.Хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн эх үүсвэр ба бүртгэл
20.1.Хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн эх үүсвэр нь иргэн, ажил олгогч, түүнчлэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааг хэрэгжүүлэгч болон уг үйл ажиллагаанд хамрагдсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байна.
20.2.Ажил олгогч нь ажиллах хүч болон ажлын байрны холбогдолтой мэдээллийг аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага, хөдөлмөрийн биржид гарган өгөх, эсхүл түүний бүртгэл, мэдээллийн сүлжээнд бүртгүүлж, мэдээллээ байршуулах, мэдээлэлд оруулж байгаа өөрчлөлтийг тухай бүрд нь хийж байх үүрэгтэй бөгөөд ажил олгогч нь нийт ажлын байрныхаа талаарх мэдээллийг оны эхэнд нэг удаа, шинээр бий болсон болон байхгүй болсон ажлын байрны талаарх мэдээллийг улирал тутам, сул чөлөөтэй ажлын байрны талаарх мэдээллийг тухай бүр нь энэ хуулийн 20.7-д заасан маягтын дагуу харьяалах аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага, сум, хорооны хөдөлмөр эрхлэлтийн ажилтан, хөдөлмөрийн биржид гаргаж өгнө.
20.3.Ажил олгогч энэ хуулийн 20.2-т заасан ажлын байрны талаарх мэдээллээ үнэ төлбөргүй өгнө.
20.4.Иргэн өөрөө интернэтийн орчинд болон хөдөлмөрийн биржид очиж мэдээллийн санд бүртгүүлж, мэдээллээ байршуулах ба хэрэгцээт мэдээллээ олж авч болно.
20.5.Аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан байгууллага нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээг хэрэгжүүлэгч болон уг үйл ажиллагаанд хамрагдсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын болон ажил олоход хүндрэлтэй иргэний талаарх бүртгэл, мэдээллийг нэгтгэж, хөдөлмөр эрхлэлтийн нэгдсэн бүртгэл, мэдээллийн санд оруулна.
/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
20.6.Хөдөлмөр эрхлэлтийн байгууллага нь улсын бүртгэл, статистик, татвар, нийгмийн даатгал, халамжийн асуудал эрхэлсэн холбогдох байгууллагатай тайлан, мэдээ, мэдээлэл, холбогдох баримт бичгийг харилцан үнэ төлбөргүй солилцоно.
20.7.Хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн маягтыг статистикийн төв байгууллагын даргын зөвшөөрснөөр хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
 
ТАВДУГААР БҮЛЭГ
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ САН
21 дүгээр зүйл.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан
21.1.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилгоор Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санг байгуулна.
21.2.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, түүнд хяналт тавих журмыг Засгийн газар тогтооно.
22 дугаар зүйл.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн орлогын эх үүсвэр
22.1.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан нь дор дурдсан эх үүсвэрээс бүрдэнэ:
22.1.1.улсын төсвөөс хуваарилсан хөрөнгө;
22.1.2.орон нутгийн төсвөөс хуваарилсан хөрөнгө;
22.1.3.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн чөлөөт үлдэгдлийг банкинд хадгалуулсны хүү;
22.1.4.гадаадын иргэнийг гэрээгээр ажиллуулсан ажил олгогчийн төлөх ажлын байрны төлбөр;
22.1.5.гадаад улс, олон улсын байгууллагаас хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор олгосон зээл;
22.1.6.гадаад улс, олон улсын байгууллага, Монгол Улсын болон гадаад улсын аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус байгууллага, иргэдээс Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд оруулсан хандив, тусламж;
22.1.7.хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүнийг ажиллуулаагүй аж ахуйн нэгж, байгууллагаас төлөх төлбөр;
22.1.8.жижиг зээл, санхүүгийн дэмжлэгийн эргэн төлөгдсөн хөрөнгө;
/Энэ заалтыг 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар нэмсэн/
22.1.9.бусад эх үүсвэр.
/Энэ заалтын дугаарт 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
22.2.Ажилгүйдлийн даатгалын шимтгэлийн орлого бүрдүүлэх үйл ажиллагааг Нийгмийн даатгалын тухай хуулиар зохицуулна.
23 дугаар зүйл.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн зарцуулалт
23.1.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгийг дор дурдсан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаанд зарцуулна:
23.1.1.ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах;
23.1.2.ажилд зуучлах;
23.1.3.хөдөлмөрт бэлтгэх;
23.1.4.хөдөлмөр эрхлэлтийн сургалт зохион байгуулах;
23.1.5.ажил олгогчийг дэмжих;
23.1.6.нийтийг хамарсан ажил зохион байгуулах;
23.1.7.малчин, бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч, хувиараа хөдөлмөр эрхлэгч болон нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнийг дэмжих;
/Энэ хэсэгт 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
23.1.8.ажил олоход хүндрэлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих;
23.1.9.хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан, хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн сүлжээг бүрдүүлэх, ажиллуулах, шинэчлэх;
23.1.10.хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааг хэрэгжүүлэх ажилтнуудын чадавхийг бэхжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийн үндэсний болон салбар зөвлөлийн үйл ажиллагааг дэмжих, хөдөлмөрийн хүрээний суурь зарчим, үндсэн эрхийн хэрэгжилтийг хянах, хөдөлмөрийн зах зээлийн судалгаа, сурталчилгаа явуулах, гарын авлага, хэвлэмэл материал бэлтгэж хэвлүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны үр дүнд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийлгэх;
23.1.11.хууль тогтоомжид заасан, түүнчлэн Засгийн газрын болон Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн шийдвэрээр тодорхойлсон бусад хөтөлбөр, төслийг санхүүжүүлэх.
23.1.12.сумын иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зориулалтаар сум хөгжүүлэх санд хөрөнгө хуваарилах.
/Энэ заалтыг 2012 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн ба 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
23.1.13.мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих зориулалтаар мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих санд хөрөнгө хуваарилах.
/Энэ заалтылг 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмсэн бөгөөд үүнийг 2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
23.2.Ажилгүйдлийн даатгалын шимтгэлийн орлогоос төвлөрүүлсэн хөрөнгийг Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу зарцуулна.
23.3.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаанаас өөр зориулалтаар зарцуулахыг хориглоно.
23.4.Энэ хуулийн 23.1.12-т заасан хөрөнгийн хэмжээг Засгийн газар тогтооно.
/Энэ хэсгийг 2012 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн ба 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
23.5.Энэ хуулийн 22.1.7-д заасан төлбөрийг тухайн орлогыг бүрдүүлсэн орон нутгийн хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаанд зарцуулна.
/Энэ хэсгийг 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар нэмсэн/
24 дүгээр зүйл.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн орлого, зарлагын төсөв
24.1.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд улсын төсвөөс жил бүр хөрөнгө хуваарилна.
24.2./Энэ хэсгийг 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
24.3.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд тухайн жилд улсын төсвөөс олгох хөрөнгийн хэмжээг ажилгүйдлийн түвшин, ажиллах хүчний оролцооны болон хөдөлмөр эрхлэлтийн түвшинг харгалзан Засгийн газрын саналыг үндэслэн Улсын Их Хурал батална.
24.4.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн тухайн жилийн төсвийн хуваарийг Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн саналыг харгалзан хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
24.5.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн батлагдсан төсвийг аймаг, нийслэл, дүүрэгт хуваарилахдаа хүн амын тоо, ажилгүйдэл, ядуурлын түвшин, хамрагдах хүний тоо зэргийг үндэслэнэ. 
25 дугаар зүйл.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн тайлан,тэнцэл гаргах
25.1.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн орлого, зарлагын тайланг дор дурдсан хугацаанд гаргаж ирүүлэх:
25.1.1.улирлын тайланг дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад, сумын хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан ажилтан аймгийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад дараа улирлын эхний сарын 5-ны өдрийн дотор, аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага, хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараа улирлын эхний сарын 15-ны өдрийн дотор хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад;
/Энэ заалтад 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт, 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан/
25.1.2.хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага улирлын нэгдсэн тайланг дараа улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 2 дугаар сарын 10-ны өдрийн дотор, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага

САНХҮҮГИЙН ТҮРЭЭС /ЛИЗИНГ/-ИЙН ТУХАЙ ХУУЛЬ /2006.06.22/


 
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
 
2006 оны 6 дугаар сарын 22-ны өдөр   Улаанбаатар хот
 
САНХҮҮГИЙН ТҮРЭЭС /ЛИЗИНГ/-ИЙН ТУХАЙ 
 
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1. Энэ хууль нь санхүүгийн түрээс /лизинг/-тэй холбогдсон харилцааг зохицуулна.
2 дугаар зүйл. Санхүүгийн түрээсийн тухай хууль тогтоомж
2.1. Санхүүгийн түрээсийн тухай хууль тогтоомж нь Иргэний хууль, Дампуурлын тухай хууль, энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Санхүүгийн түрээс, түүний төрөл
3.1. “Санхүүгийн түрээс” гэж түрээслүүлэгч нь түрээслэгчийн захиалгын дагуу энэ хуулийн 6.1-д заасан эд хөрөнгийг өөрөө үйлдвэрлэх буюу гуравдагч этгээдээр үйлдвэрлүүлэх, эсхүл түүнээс худалдан авч гэрээний үндсэн дээр тодорхой хугацаанд, төлбөртэйгээр түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөхийг ойлгох бөгөөд үүнийг “анхдагч түрээс” гэж үзнэ.
3.2. Санхүүгийн түрээс нь энэ хуулийн 3.1-д зааснаас гадна дараахь төрөлтэй байж болно:
3.2.1. түрээслүүлэгчийн бичгээр өгсөн зөвшөөрлийн үндсэн дээр түрээслэгч өөрөө түрээслүүлэгчийн эрх, үүргийг хүлээж түрээсийн зүйлийг гэрээний дагуу бусдад түрээслүүлэх санхүүгийн “дамжуулах түрээс”;
3.2.2. түрээслүүлэгч санхүүгийн түрээсийн гэрээ дуусгавар болсны дараа анхдагч түрээслэгчээс түрээсийн зүйлийг буцаан авч өөр түрээслэгчид түрээслүүлэх санхүүгийн “хоёрдогч түрээс”;
3.2.3. санхүүгийн түрээсийн гэрээгээр түрээсийн зүйл түрээслэгчийн өмчлөлд шилжсэний дараа түрээслэгч түрээслүүлэгчийн эрх, үүргийг хүлээж гуравдагч этгээдэд буцаан түрээслэх санхүүгийн “эргэх түрээс”.
4 дүгээр зүйл. Санхүүгийн дамжуулах түрээс
4.1. Дамжуулах түрээсийн түрээслүүлэгч, түрээслэгч нь энэ хуульд заасан журмын дагуу гэрээ байгуулж мөн хуульд заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ.
4.2. Анхдагч түрээсийн гэрээг цуцлах буюу түүнээс татгалзсан тохиолдолд дамжуулах түрээсийн гэрээ нэгэн адил дуусгавар болно.
4.3. Түрээсийн гэрээ энэ хуулийн 4.2-т заасны дагуу хугацаанаасаа өмнө дуусгавар болох тохиолдолд дамжуулан түрээслэгч нь анхдагч түрээслүүлэгчтэй тэргүүн ээлжинд гэрээ байгуулах эрхтэй.
4.4.Шүүх анхдагч түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцсон тохиолдолд уг гэрээний үндсэн дээр байгуулсан дамжуулах түрээсийн гэрээ нэгэн адил хүчин төгөлдөр бусад тооцогдоно.
4.5.Дамжуулах түрээсийн гэрээний хугацаа анхдагч түрээсийн гэрээний хугацаанаас илүүгүй байна.
5 дугаар зүйл. Санхүүгийн түрээст тавих шаардлага
5.1.Санхүүгийн түрээс дор дурдсан шаардлагын аль нэгийг хангасан байна:
5.1.1.гэрээний хугацаа дуусгавар болоход түрээсийн зүйлийг түрээслэгчийн өмчлөлд шилжүүлэхээр гэрээнд тусгасан байх;
5.1.2.гэрээний хугацааг тухайн түрээсийн зүйл болох эд хөрөнгийн ашиглалтын хугацааны дөрөвний гурваас багагүй байхаар тогтоосон байх;
5.1.3.гэрээний нийт үнийг тухайн түрээсийн зүйл болох эд хөрөнгийн үнийн дүнгийн 90 болон түүнээс дээш хувьтай тэнцүү байхаар тогтоосон байх.
5.2.Энэ хуулийн 5.1.2-т заасан хугацааг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуульд заасан хугацааг баримтлан тогтооно.
6 дугаар зүйл. Санхүүгийн түрээсийн зүйл
6.1. Барилга байгууламж, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл зэрэг ашиглалтын явцад үндсэн шинж чанараа алддаггүй, үндсэн хөрөнгөд хамаарах биет эд хөрөнгө санхүүгийн түрээсийн зүйл /цаашид “түрээсийн зүйл” гэх/ байж болно.
6.2. Дараахь эд хөрөнгө түрээсийн зүйл байж болохгүй:
6.2.1. байгалийн баялаг /газар, газрын хэвлий, түүний баялаг, ус, ургамал, амьтан, агаар/;
6.2.2. төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгө;
6.2.3. Иргэний хуулийн 84.5-д заасан эдийн бус хөрөнгө /хувьцаа, үнэт цаас, эрх/;
6.2.4. галт зэвсэг, цацраг идэвхит болон химийн хорт бодис зэрэг холбогдох хууль тогтоомжоор үйлдвэрлэх, худалдах, хэрэглэхэд хязгаар тогтоосон эд хөрөнгө.
6.3.Санхүүгийн түрээсийн гэрээний хугацаанд түрээсийн зүйлийн өмчлөгч нь түрээслүүлэгч байна.
6.4.Хуульд өөрөөр заагаагүй бол санхүүгийн түрээсийн хугацаанд түрээсийн зүйлийг аль талын санхүүгийн тайлан балансад бүртгэхийг түрээслэгч, түрээслүүлэгч гэрээгээр харилцан тохиролцож шийдвэрлэнэ.
7 дугаар зүйл. Санхүүгийн түрээсийн гэрээний нийт үнэ,түрээсийн төлбөр
 7.1. Санхүүгийн түрээсийн гэрээний нийт үнэ нь дор дурдсан үнэ, төлбөрөөс бүрдэнэ:
7.1.1. түрээсийн зүйлийг худалдаж авах, үйлдвэрлэх, захиалах, хүлээн авах, тээвэрлэх, суурилуулах, турших, ашиглалтад оруулах болон тэдгээртэй адилтгах үйл ажиллагаанд түрээслүүлэгчээс гарах зардал буюу түрээсийн төлбөр;
7.1.2. түрээсийн хүү.
 
ХОЁР ДУГААР БҮЛЭГ
  Санхүүгийн түрээсийн гэрээ байгуулах, талуудын эрх, үүрэг, хариуцлага
8 дугаар зүйл. Санхүүгийн түрээсийн гэрээний хэлбэр, агуулга
8.1. Санхүүгийн түрээсийн гэрээг бичгээр байгуулна.
8.2. Санхүүгийн түрээсийн гэрээнд Иргэний хуулийн 313.2-т зааснаас гадна дараахь зүйлийг тусгана:
8.2.1. түрээслүүлэгч, түрээслэгч, гуравдагч этгээдийн албан ёсны нэр, хаяг, төлөөлөх этгээдийн нэр, албан тушаал;
8.2.2. гэрээний хугацаа;
8.2.3. талуудын эрх, үүрэг, хүлээх хариуцлага;
8.2.4. түрээсийн зүйлийн нэр, үйлдвэрлэгч, үйлдвэрлэсэн огноо, техникийн үзүүлэлт, хэмжээ, чанар болон бусад онцлог шинж, бүрдэл хэсэг, дагалдах зүйлийн тухай мэдээлэл, түүнийг ашиглах зориулалт;
8.2.5. түрээсийн зүйл болон гуравдагч этгээдийг сонгосон тал;
8.2.6. түрээсийн зүйлийг түрээслэгчид шилжүүлэх журам /түрээсийн зүйлийг угсрах, суурилуулах, ашиглалтад оруулах хугацаа, хүлээлгэн өгөх, хүлээн авах этгээд, шилжүүлэх өдөр, газар, шаардлагатай бол хэсэгчилж шилжүүлэх хугацаа, нөхцөл /;
8.2.7. баталгаат хугацааны болон түүний дараахь үеийн засвар, үйлчилгээ;
8.2.8.түрээсийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй танилцах журам, түрээслүүлэгчид танилцуулахаар тохиролцсон түрээслэгчийн санхүүгийн болон бусад бичиг баримтын нэр, танилцах журам;
8.2.9. түрээсийн зүйлийг буцаан авах нөхцөл, журам;
8.2.10. гэрээний биелэлтэд хяналт тавих, маргаан шийдвэрлэх журам;
8.2.11. гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах, гэрээ дуусгавар болох, гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах нөхцөл;
8.2.12. шаардлагатай бол түрээсийн зүйлийг түрээслэгчийн өмчлөлд шилжүүлэх нөхцөл, журам;
8.2.13. түрээсийн төлбөрийн хэмжээ, түүнийг шилжүүлэх журам, талуудын шаардлагатай гэж үзсэн бусад зүйл.
8.3. Шаардлагатай гэж үзвэл энэ хуулийн 8.2-т заасан мэдээллийг агуулсан баримт бичгийг анхдагч гэрээнд хавсаргана.
8.4. Түрээслүүлэгч, түрээслэгчийн хооронд байгуулсан санхүүгийн түрээсийн гэрээний салшгүй хэсэг нь түрээслүүлэгчийн гуравдагч этгээдтэй байгуулсан түрээсийн зүйлийг худалдах-худалдан авах гэрээ байна.
8.5. Түрээслүүлэгч нь түрээсийн зүйлийг өөрөө үйлдвэрлэх тохиолдолд энэ хуулийн 8.3 дахь заалт хамаарахгүй.
8.6. Түрээслүүлэгч түрээсийн зүйлийг даатгуулах, барьцаа, баталгаа, батлан даалтын баталгаанд тавих бол тэдгээр гэрээг санхүүгийн түрээсийн гэрээнд хавсаргана.
  9 дүгээр зүйл. Түрээслүүлэгчийн эрх, үүрэг
9.1.Санхүүгийн түрээсийн гэрээний түрээслүүлэгч нь Иргэний хуулийн 288 дугаар зүйлд заасан эд хөрөнгө хөлслүүлэгчийн болон дараахь эрх эдэлнэ:
9.1.1. түрээслэгчээс түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд хүлээн авах;
9.1.2. түрээслэгч үүргээ биелүүлээгүйн улмаас өөрт учирсан хохирлыг нөхөн төлүүлэх;
9.1.3. хууль, гэрээнд заасан үндэслэлээр түрээсийн зүйлийг буцаан авах, гэрээг цуцлах, үүнтэй холбогдсон зардлыг түрээслэгчээр нөхөн төлүүлэхээр шаардах;
9.1.4. гэрээнд заасан түрээслэгчийн санхүүгийн баримтыг хүлээн авах, түрээсийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй газар дээр нь танилцах;
9.1.5.хууль, гэрээнд заасан бусад эрх.
9.2. Санхүүгийн түрээсийн гэрээний түрээслүүлэгч нь Иргэний хуулийн 288 дугаар зүйлд заасан эд хөрөнгө хөлслүүлэгчийн болон дараахь үүрэг хүлээнэ:
9.2.1. түрээслэгчийн хүсэлт, захиалгын дагуу түрээсийн зүйлийг өөрөө үйлдвэрлэх буюу гуравдагч этгээдээр үйлдвэрлүүлэх, эсхүл худалдан авч гэрээнд заасан нөхцөл, хугацаанд түрээслэгчид шилжүүлэх;
9.2.2. гуравдагч этгээдээр үйлдвэрлүүлэх буюу түүнээс худалдан авч байгаа зүйлийг санхүүгийн түрээсийн гэрээний зүйл болгох тухай түүнд мэдэгдэх;
9.2.3. гомдлын шаардлага тавих хугацаа дуусаагүй байхад түрээсийн зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлэх, эсхүл түрээслэгч солигдох тохиолдолд энэ тухай гуравдагч этгээдэд мэдэгдэх;
9.2.4. түрээсийн зүйлийг түрээслэгчийн өмчлөлд шилжүүлэхээр гэрээнд заасан бол гэрээний нөхцөлийг зохих ёсоор хангасны дараа тухайн түрээсийн зүйлийг түрээслэгчийн өмчлөлд саадгүй шилжүүлэх;
9.2.5. хууль, гэрээнд заасан бусад үүрэг.
10 дугаар зүйл. Түрээслэгчийн эрх, үүрэг
10.1. Санхүүгийн түрээсийн гэрээний түрээслэгч нь Иргэний хуулийн 289 дүгээр зүйлд заасан эд хөрөнгө хөлслөгчийн болон дараахь эрх эдэлнэ:
10.1.1. түрээсийн зүйлийг түрээсийн гэрээнд заасан нөхцөлийн дагуу өөрийн өмчлөлд шилжүүлэн авах, санхүүгийн түрээсээр үргэлжлүүлэн ашиглах хүсэлт гаргах, эсхүл түрээслүүлэгчид буцаах;
10.1.2. энэ хуулийн 5.1.1-д заасан гэрээ байгуулсан бол үнийг нь тохирсон хугацаанаас өмнө урьдчилан төлж түрээсийн зүйлийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авах хүсэлтийг түрээслүүлэгчид гаргах;
10.1.3. гэрээнд өөрөөр заагаагүй бол түрээслүүлэгчид гомдлын шаардлага тавихаас өмнө гуравдагч талын учруулсан хохирлыг тухайн этгээдээс нэхэмжлэх;
10.1.4. түрээсийн зүйлийг хүлээн авсан үеэс, харин үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж түрээсэлсэн бол үйлдвэрлэл эхэлсний дараа түрээсийн төлбөр төлж эхлэх;
10.1.5. хүлээн авах үед биет байдлын болон эрхийн зөрчилтэй байвал түрээсийн зүйлийг буцаах, эсхүл үнэ төлбөргүйгээр засах, иж бүрэн болгох, түрээсийн төлбөрийг зохих хэмжээгээр бууруулахыг шаардах;
10.1.6. түрээслүүлэгчийн хүлээлгэн өгч байгаа эд хөрөнгө нь түрээсийн зүйл мөн эсэхийг хүлээн авах үедээ шалгаж түрээсийн зүйл биш бол хүлээн авахаас татгалзах;
10.1.7. түрээслүүлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд түрээсийн төлбөр төлөхийг түр зогсоох;
10.1.8. хууль, гэрээнд заасан бусад эрх.
10.2.Санхүүгийн түрээсийн гэрээний түрээслэгч нь Иргэний хуулийн 289 дүгээр зүйлд заасан эд хөрөнгө хөлслөгчийн болон дараахь үүрэг хүлээнэ:
10.2.1.түрээсийн зүйлийг хүлээн авах, түрээсийн төлбөрийг хугацаанд нь төлөх;
10.2.2.түрээсийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй танилцуулахаар түрээслүүлэгчийг түрээсийн зүйлийн байгаа газарт саадгүй нэвтрүүлэх, гэрээнд тохиролцсон санхүүгийн болон бусад бичиг баримттай танилцуулах;
10.2.3.хууль, гэрээнд заасан бусад үүрэг.
10.3.Энэ хуулийн 10.1.2-т заасан эрхийнхээ дагуу түрээслэгчийн гаргасан хүсэлтэд түрээслүүлэгч бичгээр хариу өгнө.
11 дүгээр зүйл. Гуравдагч этгээдийн эрх, үүрэг
11.1.Санхүүгийн түрээсийн харилцаанд оролцож байгаа гуравдагч этгээд Иргэний хуулийн 243.2 дахь заалт болон 246 /эд хөрөнгө илгээх талаар худалдагчийн үүрэг/, 253 /эд хөрөнгийн доголдлын талаар худалдагчийн эрх үүрэг/, 258 /эд хөрөнгө хадгалах/, 316 /санхүүгийн түрээсийн гэрээнд гуравдагч этгээдийн үүрэг/ дугаар зүйлд заасан эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ.
11.2.Гуравдагч этгээд түрээсийн зүйлийн техникийн үзүүлэлт бүхий бичиг баримт, ашиглалтын заавар, аюулгүй ажиллагааны журмыг түрээслэгчид өгөх үүрэгтэй.
12 дугаар зүйл. Талууд эрх, үүргээ бусдад шилжүүлэх
12.1. Түрээслүүлэгч нь түрээслэгчид урьдчилан бичгээр мэдэгдсэний үндсэн дээр гэрээнд заасан эрх, үүргээ бусад этгээдэд бүхэлд нь буюу хэсэгчлэн шилжүүлж болно.
12.2. Түрээслүүлэгч нь гэрээний хугацаанд түрээсийн зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлэх бол энэ тухай түрээслэгчид урьдчилан бичгээр мэдэгдэх бөгөөд өмчлөх эрхийг шилжүүлэн авсан этгээд санхүүгийн түрээсийн гэрээг түүнд заасан нөхцөлийн дагуу үргэлжлүүлэх үүрэгтэй.
12.3. Түрээслэгч нь түрээслүүлэгчээс урьдчилан бичгээр зөвшөөрөл авсны үндсэн дээр гэрээнд заасан эрх, үүргээ бусдад бүхэлд нь буюу хэсэгчлэн шилжүүлж болно.
12.4. Гуравдагч этгээд түрээсийн зүйлтэй холбоотой үүргээ түрээслүүлэгч болон түрээслэгчийн бичгээр өгсөн зөвшөөрлийн үндсэн дээр бусдад шилжүүлж болно.
12.5. Түрээслүүлэгч, түрээслэгч, гуравдагч этгээд энэ хуулийн 12.1, 12.3, 12.4-т заасны дагуу эрх, үүргээ бусдад шилжүүлсэн нь тухайн гэрээг өөрчлөхийг шаардах үндэслэл болохгүй.
13 дугаар зүйл. Талуудын хүлээх хариуцлага  
13.1. Түрээсийн зүйлийг хүлээн авснаас хойш түрээслүүлэгчийн зөвшөөрөлгүй бусдад шилжүүлсэн, эсхүл түүний хийц, зохион байгуулалтыг өөрчилсөн, гэрээнд зааснаас өөр зориулалтаар ашигласан, эвдсэн, гэмтээсэн, алдсан, үрэгдүүлснээс үүсэх хохирлыг түрээслэгч хариуцна.
13.2. Энэ хуулийн 13.1-д заасан нөхцөл байдал үүссэн нь түрээслэгч гэрээгээ цуцлахыг шаардах, түрээсийн төлбөр, түрээсийн хүүг төлөхгүй байх үндэслэл болохгүй.
13.3. Гуравдагч этгээд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүйгээс үүсэх хохирлыг гэрээнд өөрөөр заагаагүй бол түрээслүүлэгч арилгах үүрэгтэй бөгөөд түрээслэгч гуравдагч этгээдийг сонгосон бол энэ заалт хамаарахгүй.
13.4. Гэрээнд зааснаас өөр зориулалтын түрээсийн зүйл нийлүүлснээс түүнийг солих, буцаах, худалдах зэрэг шаардлага гарсан бол үүнтэй холбогдон гарах зардлыг гэрээнд өөрөөр заагаагүй бол түрээслүүлэгч хариуцах боловч гуравдагч этгээдийг түрээслэгч өөрөө сонгосон бол энэ заалт хамаарахгүй.
13.5. “Эргэх түрээс” байгуулсан бол түрээслэгч гуравдагч этгээдийн эрхийг эдэлж, үүрэг, хариуцлагыг хүлээнэ.
13.6. Түрээслүүлэгч санхүүгийн түрээсийн зүйлийг өөрөө үйлдвэрлэсэн бол гуравдагч этгээдийн эрх эдэлж, үүрэг, хариуцлагыг хүлээнэ.
13.7. Санхүүгийн түрээсийн гэрээг түрээслэгч, түрээслүүлэгч, гуравдагч этгээдийн хооронд байгуулсан тохиолдолд гэрээнд өөрөөр заагаагүй бол гуравдагч этгээд үүргээ биелүүлээгүйн хариуцлагыг түрээслүүлэгч түрээслэгчийн өмнө хариуцахгүй.
13.8. Энэ хуулийн 9.2.2, 9.2.3-т заасан үүргээ биелүүлээгүйн улмаас гуравдагч этгээд, түрээслэгчид учирсан хохирлыг түрээслүүлэгч хариуцна.
13.9. Түрээсийн зүйлийг дамжуулан түрээслэх нь түрээслэгчийг түрээсийн төлбөрөөс чөлөөлөх, түүнчлэн гэрээг өөрчлөх, буюу өөрчлөхийг шаардах үндэслэл болохгүй.
14 дүгээр зүйл. Гэрээний тал дампуурах
14.1. Түрээслүүлэгч дампуурч түүний эрх, үүрэг өөр этгээдэд шилжсэн нь санхүүгийн түрээсийн гэрээг цуцлах, өөрчлөхийг шаардах үндэслэл болохгүй.
14.2. Түрээслэгч дампуурсан бол түрээслүүлэгч түрээсийн зүйлийг буцаан авах, эсхүл буцаан авалгүйгээр дампуурсан түрээслэгчийн эд хөрөнгөд үлдээж түрээсийн төлбөрийн үлдсэн хэсгийг Дампуурлын тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэй.
14.3. Түрээсийн зүйлийг дампуурсан түрээслэгчийн эд хөрөнгөд үлдээхээр түрээслүүлэгч шийдвэрлэснээс бусад тохиолдолд тухайн эд хөрөнгийг дампуурсан түрээслэгчийн эд хөрөнгөд тооцох, бүртгэх, албадан тусгаарлах, хураахыг хориглоно.
14.4. Гэрээний тал дампуурахтай холбоотой энэ хуульд зааснаас бусад харилцааг холбогдох хуулиар зохицуулна.
  15 дугаар зүйл. Түрээсийн зүйлийг буцаан авах  
15.1. Түрээслүүлэгч урьдчилан мэдэгдсэний үндсэн дээр түрээсийн зүйлийг дараахь тохиолдолд түрээслэгчээс түр буцаан авах эрхтэй:
15.1.1. түрээслэгч түрээсийн зүйлийг түрээслүүлэгчийн бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлсэн;
14.1.2. түрээслэгч түрээсийн зүйлийг гэрээнд зааснаас өөр зориулалтаар ашигласан;
15.1.3.түрээслэгч түрээсийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй танилцах боломжийг түрээслүүлэгчид олгоогүй;
15.1.4. түрээслэгч түрээсийн төлбөрийг гурван удаа дараалан төлөөгүй;
15.1.5. гэрээнд заасан бусад тохиолдол.
15.2. Түрээслүүлэгч энэ хуулийн 15.1-д заасан нөхцөл арилмагц түрээсийн зүйлийг түрээслэгчид буцаан өгч, гэрээнд заасан эрх, үүргээ үргэлжлүүлэн биелүүлэх үүрэгтэй.
15.3. Энэ хуулийн 15.2-т заасны дагуу түрээсийн зүйлийг буцааж өгөөгүй бол түрээслэгч түүнээс үүсэх хохирлыг түрээслүүлэгчээс нэхэмжлэх эрхтэй.
16 дугаар зүйл. Санхүүгийн түрээсийн гэрээ дуусгавар болох, гэрээнээс татгалзах
16.1. Санхүүгийн түрээсийн гэрээг дуусгавар болгохдоо Иргэний хуулийн 294 дүгээр зүйл болон санхүүгийн түрээсийн гэрээг баримтална.
16.2. Түрээслүүлэгч, түрээслэгчийн аль нэг нь гэрээг цуцлах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэх бөгөөд гэрээнээс татгалзах, ийнхүү татгалзсанаас үүсэх үр дагаврыг шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг Иргэний хуулийн 204, 205 дугаар зүйлд заасны дагуу зохицуулна.
16.3. Түрээслүүлэгч, түрээслэгчийн аль нэг нь гэрээнээс татгалзах, эсхүл түрээсийн зүйлийг буцаан авах үед түрээслэгч түрээсийн гэрээний нийт үнийн 50 буюу түүнээс дээш хувийг төлсөн нөхцөлд түрээсийн зүйлийн өмчлөлтэй холбогдсон маргаан гарвал гэрээнд өөрөөр заагаагүй бол шүүх буюу арбитрын журмаар шийдвэрлүүлнэ.
16.4. Түрээслэгчийн гэм буруугаар санхүүгийн түрээсийн гэрээ хугацаанаасаа өмнө дуусгавар болсон бол түрээслүүлэгчээс тавих шаардлагын хэмжээг түрээсэлсэн эд хөрөнгийн элэгдэлийг тооцсон үнийг харгалзан тодорхойлно.
 
ГУРАВДУГААР БҮЛЭГ
Бусад зүйл
17 дугаар зүйл. Түрээсийн зүйлийн барьцаа
17.1. Түрээслүүлэгч нь түрээслэгчийн бичгээр өгсөн зөвшөөрлийн үндсэн дээр түрээсийн зүйлийг бусад этгээдтэй байгуулах барьцааны гэрээний зүйл болгон ашиглаж болно.
17.2. Энэ хуулийн 17.1-д заасны дагуу барьцаалагдсан түрээсийн зүйл нь бусдын эзэмшилд шилжсэн бол шилжүүлэн авсан этгээд санхүүгийн түрээсийн гэрээг үргэлжлүүлэх үүрэгтэй.
17.3. Түрээслэгч түрээсийн зүйлийг барьцааны зүйл болгон ашиглахыг хориглоно.
18 дугаар зүйл.Санхүүгийн түрээсийн баталгаа, даатгал
18.1. Түрээслүүлэгч гэрээнд заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар түрээслэгчээс барьцаа авах, түүнчлэн батлан даалт, банкны болон бусад этгээдийн баталгаа гаргуулж болно.
18.2. Энэ хуулийн 18.1-д заасны дагуу барьцаа авах, батлан даалт, банкны болон бусад этгээдийн баталгаа гаргуулахаар талууд тохиролцсон бол Иргэний хуулийн холбогдох зүйлд заасан нөхцөл, журмыг баримтлан гэрээ байгуулна.
18.3. Талууд тохиролцсоны үндсэн дээр түрээсийн зүйлийг даатгуулж болно.
19 дүгээр зүйл. Түрээсийн зүйл болон түүнтэй холбоотой эрхийн улсын бүртгэл
19.1. Санхүүгийн түрээсийн гэрээнд заасан түрээсийн зүйл болон тэдгээртэй холбоотой эрхийг талууд улсын бүртгэлд бүртгүүлж болно.
19.2. Энэ хуулийн 19.1-д заасны дагуу түрээсийн зүйл болон тэдгээртэй холбоотой эрхийг улсын бүртгэлд бүртгэхтэй холбоотой харилцааг Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулиар зохицуулна.
20 дугаар зүйл. Олон улсын санхүүгийн түрээс
20.1.Түрээслэгч, түрээслүүлэгчийн аль нэг нь дараахь этгээд байвал санхүүгийн түрээсийн гэрээг олон улсын санхүүгийн түрээсийн гэрээнд тооцно:
20.1.1. гадаад улсын хуулийн этгээд;
20.1.2. тус улсад оршин суудаггүй гадаад улсын иргэн, гадаад улсын нутаг дэвсгэрт байнга оршин суугаа Монгол Улсын иргэн.
 
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Ц.НЯМДОРЖ
 

ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ ХУУЛЬ /2005.12.01/

 
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
 
2005 оны 12 дугаар сарын 1-ний өдөр   Улаанбаатар хот
 
ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ
 
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, уг ажиллагаанд хяналт тавих, гомдол гаргаж шийдвэрлүүлэх, энэхүү хуулийг зөрчигчдөд хариуцлага хүлээлгэхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль тогтоомж
2.1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, Шилэн дансны тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
/Энэ хэсэгт 2011 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн хууль, 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ
3.1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад энэ хуулийг дагаж мөрдөнө.
3.2.Гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны журмыг Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол энэ хуулийг дагаж мөрдөнө. 
3.3.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангахтай холбогдсон харилцааг Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, Шилэн дансны тухай хуулиар нарийвчлан зохицуулна.
/Энэ хэсгийг 2011 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ хэсэгт 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
3.4.Хуулиар төрийн нууцад хамааруулсан болон үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой тусгай зориулалтын тоног төхөөрөмж, байгууламж, ажил, үйлчилгээ болон галт зэвсэг худалдан авахтай холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулахгүй.
/Энэ хэсгийн дугаарт 2011 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
3.5.Хууль тогтоомжоор олгосон эрхийн дагуу төрийн өмчит хуулийн этгээдийн гүйцэтгэх улсын чанартай авто замын засвар, арчилгаатай холбоотой ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагааг энэ хуулиар зохицуулахгүй.
/Энэ хэсгийн дугаарт 2011 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
3.6.Монгол Улсын Хөгжлийн банкны үйл ажиллагаатай холбогдсон бараа, ажил, үйлчилгээ худалдан авахтай холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулахгүй.
/Энэ хэсгийг 2011 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ хэсгийн дугаарт 2011 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
3.7.Зөвлөлдөх санал асуулга болон сонгуулийн төв байгууллагаас Сонгуулийн  тухай  хуулийн  38.1-д  заасан төсвийн  хүрээнд  сонгууль  зохион  байгуулахтай  холбогдсон бараа, ажил, үйлчилгээ худалдан авах харилцааг энэ хуулиар зохицуулахгүй.
/Энэ хэсгийг 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ хэсэгт 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
3.8.Ирээдүйн өв сан, Ирээдүйн өв сан корпорацийн үйл ажиллагаатай холбогдсон бараа, ажил, үйлчилгээ худалдан авахтай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулахгүй.

/Энэ хэсгийг 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн/
3.9.Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд тусгайлан заасан мөнгөний бодлогыг хэрэгжүүлэхтэй холбоотой үнэт цаас, валют худалдан авах, мөнгөн тэмдэгт хэвлүүлэх, хадгалуулах, тээвэрлэх, гадаад валютын улсын нөөцийг бүрдүүлэхтэй холбогдуулан гадаад валют, алт худалдан авах, цэвэршүүлэх, тээвэрлэх, банкны хяналт, шалгалтын хүрээнд зөвлөх үйлчилгээ авах, үндэсний төлбөрийн системийн программ хангамж, түүний тоног төхөөрөмж, эрдэнэсийн нөөц санг бүрдүүлэхэд хамаарах харилцааг энэ хуулиар зохицуулахгүй.
/Энэ хэсгийг 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн./
4 дүгээр зүйл.Захиалагч
4.1.Дараахь этгээд захиалагч байна:
4.1.1.төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд;
4.1.2.50 буюу түүнээс дээш хувийн төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд;
4.1.3.Өрийн удирдлагын тухай хуулийн 4.1.21-д заасан төсөл хэрэгжүүлэгч.
/Энэ заалтад 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
5 дугаар зүйл.Хуулийн нэр томъёо
5.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
5.1.1.”тендер” гэж захиалагчийн тогтоосон нөхцөл, шаардлагын дагуу боловсруулж, түүнд ирүүлсэн бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх тухай сонирхогч этгээдийн саналыг;
5.1.2.”тендер шалгаруулалт” гэж хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг энэ хуульд заасан журмын дагуу шалгаруулж, бараа, ажил, үйлчилгээ гүйцэтгэх гэрээ байгуулах эрх олгох, гэрээ байгуулах ажиллагааг;
5.1.3.”босго үнэ” гэж бараа, ажил, үйлчилгээний төсөвт өртгөөс хамааруулан тендер шалгаруулалтыг энэ хуульд заасан журмын дагуу явуулахад баримтлах үнийн дээд, эсхүл доод хязгаарыг;
5.1.4.”тендерийн урилга” гэж захиалагчаас тендер шалгаруулалт явуулах тухай мэдэгдсэн, эсхүл хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарласан баримт бичгийг;
5.1.5.”тендерийн баримт бичиг” гэж захиалагчаас тендерт оролцогчид зориулан гаргасан тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлагыг тодорхойлсон баримт бичгийг;
5.1.6.”тендерт оролцогч” гэж захиалагчаас хараат бус дараахь этгээдийг ойлгоно:
5.1.6.а.дангаараа тендер ирүүлсэн этгээд;
5.1.6.б.хамтран ажиллах гэрээний үндсэн дээр нэг тендер ирүүлсэн хэд хэдэн этгээд;
5.1.7.”тендерийн баталгаа” гэж гэрээ байгуулах хүртэл, эсхүл тендерийн хүчинтэй байх хугацаа дуустал тендер хүчин төгөлдөр байх, шалгарсан тохиолдолд гэрээ байгуулахыг баталгаажуулж тендерт оролцогчоос захиалагчид ирүүлсэн банкны баталгаа, Засгийн газрын бонд, Засгийн газраас зөвшөөрсөн үнэт цаасыг;
5.1.8.“урьдчилгаа төлбөрийн баталгаа” гэж захиалагч урьдчилгаа төлбөр төлөх тохиолдолд уг төлбөрийг гэрээнд заасан зориулалтын дагуу зарцуулах үүргээ баталгаажуулж гүйцэтгэгчээс захиалагчид ирүүлсэн банкны баталгаа, Засгийн газрын бонд, Засгийн газраас зөвшөөрсөн үнэт цаасыг;
5.1.9.”үнэлгээний хороо” гэж энэ хуульд заасан журмын дагуу тендер шалгаруулалтыг зохион байгуулах зорилгоор захиалагчийн байгуулсан ажлын хэсгийг;
5.1.10.”бараа” гэж эдийн засгийн ач холбогдол, үнэ бүхий худалдаж, солилцож болох зүйл болон тухайн барааг нийлүүлэхэд шаардагдах ажлыг. Ажлын үнэ нь барааны үнээс их байвал тухайн гэрээг “ажлын гэрээ” гэж тооцно;
5.1.11.“ажил” гэж барилга байгууламжийн ажил, барилгын тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалт, туршилт тохируулгын ажил, түүнчлэн тухайн ажлыг гүйцэтгэхэд шаардагдах бараа нийлүүлэлтийг. Бараа нийлүүлэлтийн үнэ нь ажлын үнээс их байвал тухайн гэрээг “барааны гэрээ” гэж тооцно;
5.1.12.”барилга байгууламжийн ажил” гэж барилга байгууламжийг барих, өргөтгөл, шинэчлэлт, их засвар болон өрөмдлөг, хайгуул хийх зорилгоор хүн хүч, машин техник, тоног төхөөрөмж, материал, технологийг хослуулан ашиглаж гүйцэтгэх ажлыг;
5.1.13.”тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалт, туршилт тохируулгын ажил” гэж энэ хуулийн 5.1.11-д зааснаас бусад тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалт, туршилт, тохируулга хийх ажлыг;
5.1.14.”үйлчилгээ” гэж зөвлөх үйлчилгээ болон бусад үйлчилгээг;
5.1.15.”зөвлөх үйлчилгээ” гэж гүйцэтгэгчээс төсөл зохиох, хэрэгжүүлэх, сургалт явуулах, техникийн туслалцаа үзүүлэх, түүнчлэн судалгаа шинжилгээ хийх, зураг төсөл боловсруулах, гэрээний хэрэгжилтэд хяналт тавих тусгай мэдлэг, ур чадварын үндсэн дээр үзүүлж байгаа мэргэжлийн үйлчилгээг;
5.1.16.”түлхүүр гардуулах гэрээ" гэж барилга байгууламжийн зураг төсөл, инженерийн тооцоо, тоног төхөөрөмж нийлүүлж, суурилуулан, уг барилга байгууламжийг ашиглалтад бэлэн болгохтой холбогдсон хоорондоо уялдаа холбоо бүхий хэд хэдэн ажил, бараа, үйлчилгээг бүхэлд нь хамарсан нэг гэрээг;
5.1.17.”гүйцэтгэлийн баталгаа" гэж гэрээ байгуулах эрх авсан тендерт оролцогч гэрээний үүргийн биелэлтийг бүрэн хангахыг баталгаажуулж, гэрээнд гарын үсэг зурахаас өмнө захиалагчид ирүүлсэн банкны баталгаа, Засгийн газрын бонд, Засгийн газраас зөвшөөрсөн үнэт цаасыг;
5.1.18.”гэрээ байгуулах эрх олгох” гэж хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчтой худалдан авах гэрээ байгуулах тухай захиалагчийн шийдвэрийг түүнд мэдэгдэхийг;
5.1.19.“техникийн тодорхойлолт” гэж захиалагч худалдан авах бараа, ажил, үйлчилгээний техникийн үзүүлэлт, үйлдвэрлэл, үйл ажиллагааны арга, технологи, түүнд тавих технологийн шаардлагыг тодорхойлсон бүрдүүлбэрийг;
5.1.20.“Монгол Улсын гарал үүсэлтэй бараа” гэж Монгол Улсад олборлосон, ургуулсан, бойжуулсан, үйлдвэрлэсэн, боловсруулсан, эсхүл хийж бүтээсэн бараа буюу эд ангиудын дийлэнхийг угсарч, түүний үндсэн шинж чанар, зориулалт, ашиглалтын хэлбэрээс илт өөр болгосон шинэ барааг;
5.1.21.“гадаадын этгээд” гэж энэхүү хуульд заасан журмын дагуу худалдан авах үйл ажиллагаанд оролцохыг сонирхож байгаа гадаад улсын болон олон улсын байгууллага, гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнийг хэлнэ;
/Энэ заалтыг 2007 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
5.1.22.“бага үнийн арга” гэж захиалагчийн тогтоосон техникийн саналд авбал зохих доод оноотой тэнцүү буюу түүнээс дээш оноо авсан зөвлөхүүдээс хамгийн бага үнэ санал болгосон зөвлөхийг шалгаруулахыг.
5.1.23.“ерөнхий гэрээ” гэж захиалагч нь байнгын хэрэгцээтэй бараа, ажил, үйлчилгээг нэг ба түүнээс дээш нийлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгч, гүйцэтгэгчтэй 3 хүртэл жилийн хугацаанд үнэ болон бусад нөхцөлийг тохирч байгуулсан гэрээг.
/Энэ заалтыг 2011 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн/
6 дугаар зүйл.Худалдан авах ажиллагааны зарчим
6.1.Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална.
7 дугаар зүйл.Худалдан авах ажиллагааны журам
7.1.Захиалагч бараа, ажил, үйлчилгээ худалдан авахдаа дор дурдсан тендер шалгаруулалтын журмыг баримтлан гүйцэтгэгчийг сонгож гэрээ байгуулна:
7.1.1.нээлттэй тендер шалгаруулалтын журам;
7.1.2.тендер шалгаруулалтын онцгой журам;
7.1.3.зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журам.
7.1.4.олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагааны журам.
/Энэ заалтыг 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн/
7.2.Хуульд энэ хуулийн 7.1.2-7.1.4-т заасан журмыг хэрэглэхээр зааснаас бусад тохиолдолд нээлттэй тендер шалгаруулалтын журмыг мөрдөнө.
/Энэ хэсэгт 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
7.3.Захиалагч энэ хуулийн 8.1.2-т заасан босго үнээс бага төсөвт өртөгтэй бараа, ажил, үйлчилгээг энэ хуулийн 7.1 дэх хэсэгт заасан журмыг мөрдөхгүйгээр шууд худалдан авч болно.
71 дүгээр зүйл.Худалдан авах ажиллагаан дахь олон нийтийн оролцоо
71.1.Төсвийн тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан төвлөрүүлэн захирагч нь холбогдох төсвийн ерөнхийлөн захирагчийн зөвшөөрснөөр харьяалагдах байгууллагын төсвийн хүрээнд худалдан авах нэг төрлийн бараа, ажил, үйлчилгээг нэгтгэн, нийлүүлэгч болон гүйцэтгэгчийг нь сонгон шалгаруулж болно.
71.2.Сум, дүүргийн төсвийн хүрээнд худалдан авах хорин сая хүртэлх төгрөгийн өртөгтэй бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг олон нийтийн оролцоотойгоор зохион байгуулж болно.
71.3.Олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагааны журам, заавар, жишиг баримт бичгийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага баталж мөрдүүлнэ.
71.4.Олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагаанд тухайн орон нутгийн иргэдийн төлөөллийг оролцуулан сонгон шалгаруулалт явуулах бөгөөд тухайн төсөл, арга хэмжээний хэрэгжилт, гүйцэтгэлд орон нутгийн иргэдийг өргөнөөр оролцуулах зарчмыг баримтална.
/Энэ зүйлийг 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн/
8 дугаар зүйл.Худалдан авах ажиллагааны журмыг сонгох
8.1.Засгийн газар нь барааны, ажлын, үйлчилгээний гэсэн ангилал тус бүрээр дараахь босго үнийг тогтооно:
8.1.1.харьцуулалтын аргаар худалдан авч болох бараа, ажил, үйлчилгээний төсөвт өртгийн дээд хязгаар;
8.1.2.шууд худалдан авч болох бараа, ажил, үйлчилгээний төсөвт өртгийн дээд хязгаар;
8.1.3.зөвлөх сонгох бага үнийн аргыг хэрэглэж болох зөвлөх үйлчилгээний төсөвт өртгийн дээд хязгаар;
8.1.4./Энэ заалтыг 2011 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
8.1.5.энэ хуулийн 52.1.12-т дурдсан вэб хуудсанд тендерийн урилгыг зарлан мэдээлэх бараа, ажил, үйлчилгээний төсөвт өртгийн доод хязгаар.
8.2.Энэ хуулийн 8.1.1-д заасан босго үнээс дээш төсөвт өртөгтэй бараа, ажил, үйлчилгээг худалдан авахад энэ хуульд өөрөөр заагаагүй бол нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэнэ.
8.3.Хэрэглээний үнийн индекс 10-аас дээш хувиар өөрчлөгдөх тухай бүр энэ хуулийн 8.1-д заасан босго үнийг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар шинэчлэн тогтооно.
/Энэ хэсэгт 2007 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
8.4.Тендер шалгаруулалтын журмыг сонгохдоо тухайн бараа, ажил, үйлчилгээний нийт төсөвт өртгийг үндэслэл болгоно.
8.5.Энэ хуулийн 8.1 дэх хэсэгт заасан босго үнэд багтаах, эсхүл нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэхээс зайлсхийх зорилгоор нийт төсөвт өртгийг хувааж хэд хэдэн тендер шалгаруулалт явуулахыг хориглоно.
8.6.Захиалагч өрсөлдөөнийг дэмжих зорилгоор бараа, ажил, үйлчилгээг зориулалт, нэр төрөл, газар зүйн байрлалыг харгалзан нэг төрлийн болон ижил төстэй байдлаар нь хэд хэдэн багцад хувааж тендер шалгаруулалт явуулж болно.
8.7.Захиалагч энэ хуулийн 8.6-д зааснаар тендер шалгаруулалтыг багцад хувааж явуулахдаа дараахь шаардлагыг хангана:
8.7.1.тендер шалгаруулалтын журмыг сонгохдоо бүх багцын нийлбэр өртгийг үндэслэл болгох;
8.7.2.захиалагч тендерийн урилга болон тендерийн баримт бичигт багцуудын талаарх мэдээлэл, тендерт оролцогч нэг буюу хэд хэдэн, эсхүл бүх багцад саналаа ирүүлж болохыг заах;
8.7.3.багц тус бүрт үнэлгээ хийх;
8.7.4.тухайн тендер шалгаруулалтын дүнгээр байгуулах бүх гэрээний үнийн дүнгийн нийлбэр нь хамгийн бага байх хувилбарыг сонгох.
8.8.Гэрээ байгуулах эрхийг багц тус бүрээр, эсхүл хэд хэдэн багцаар буюу бүх багцаар олгож болно. 
8.9.Тендерт оролцогч нэг этгээдэд нэгээс дээш багц бараа, ажил, үйлчилгээгээр гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэсэн бол энэ тухай худалдан авах ажиллагааны тайланд дурдана.
8.10.Зураг төсөл, барилга угсралт, тохируулгын ажлыг энэ хуулийн 5.1.16-д заасан журмаар түлхүүр гардуулах гэрээгээр гүйцэтгүүлэхээр бүхэлд нь тендер зарлаж болно.
/Энэ хэсгийг 2007 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн/
8.11.Бараа, ажил, үйлчилгээг ерөнхий гэрээ байгуулан худалдан авахаар тендер зарлаж болно.
/Энэ хэсгийг 2011 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн/
8.12.Ерөнхий гэрээ байгуулах журам, зааврыг төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
/Энэ хэсгийг 2011 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн/
9 дүгээр зүйл.Тендер шалгаруулалтад гадаадын этгээдийг оролцуулах
9.1.Гадаадын этгээд энэ хуульд заасан журмын дагуу тендер шалгаруулалтад оролцох эрхтэй.
9.2.Захиалагч нь 10,000,000,001 төгрөгөөс дээш төсөвт өртөг бүхий ажил, 100,000.001 төгрөгөөс дээш төсөвт өртөг бүхий бараа, үйлчилгээний тендер шалгаруулалтад гадаадын этгээд оролцохыг хориглож үл болно.
/Энэ хэсэгт 2007 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
9.3.Энэ хуулийн 9.2-т зааснаас бусад тендер шалгаруулалтад гадаадын этгээдийг оролцуулж үл болно.
/Энэ хэсгийг 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
10 дугаар зүйл. Тендерт оролцогчдод давуу эрх олгох 
10.1.Захиалагч тендерийн үнэлгээ хийхдээ дараахь этгээдэд давуу эрх олгож болно:
10.1.1.Монгол Улсын гарал үүсэлтэй болон хог хаягдал дахин боловсруулсан бараа нийлүүлэх тендер ирүүлсэн этгээд;
/Энэ заалтад 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
10.1.2. 50-иас доошгүй хувийг нь бие даан гүйцэтгэхээр ажил гүйцэтгэх тендер ирүүлсэн дараахь этгээд:
10.1.2.а.Монгол Улсын иргэн, хуулийн этгээд;
10.1.2.б.Монгол Улсад бүртгэлтэй, өмчийнх нь 50-иас доошгүй хувь нь Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн хувь хөрөнгөөс бүрдсэн гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд;
10.1.3.орон нутагт үйлдвэрлэсэн бараа, материал, үзүүлж байгаа үйлчилгээг хамгийн ихээр ашигласан;
10.1.4.орон нутгаас хамгийн их ажиллах хүч авсан.
10.1.5.хуулийн этгээдийн ажиллах хүчний 90-ээс доошгүй хувь нь Монгол Улсын иргэн байх.
/Энэ заалтыг 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн/
10.1.6.инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч дотоодын аж ахуйн нэгж.
/Энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/
10.1.7.ажиллах хүчний 50 ба түүнээс дээш хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэн эзэлдэг, 25 ба түүнээс дээш ажиллагчидтай аж ахуйн нэгж.
/Энэ заалтыг 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар нэмсэн/
10.2.Энэ хуулийн 10.1.1, 10.1.3-т заасан этгээдэд давуу эрх олгох бол түүний ирүүлсэн тендерийн Монгол Улсын гарал үүсэлтэй барааны хэсгийн үнийг 10 хувиар, энэ хуулийн 10.1.2, 10.1.4, 10.1.7-д заасан этгээдийн ажил гүйцэтгэх тендерийн үнийг 7.5 хувиар хийсвэрээр бууруулж тооцон бусад оролцогчийн тендерийн үнэтэй харьцуулж үнэлнэ.
/Энэ хэсэгт 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
10.3.Энэ хуулийн 10.2-т заасны дагуу нийлүүлэх бараа, гүйцэтгэх ажлын тендерийн үнийг хийсвэрээр тооцон үнэлсэн нь энэ хуулийн 10.1.1, 10.1.2, 10.1.3, 10.1.4, 10.1.7-д заасан этгээдийн тендерийн үнийг бууруулах, өөрчлөх үндэслэл болохгүй.
/Энэ хэсэгт 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
10.4.Тендерийн үнэлгээ хийхдээ энэ хуулийн 10.1-д заасан этгээдэд давуу эрх олгох бол энэ тухай тендерийн баримт бичигт тодорхой заах бөгөөд давуу эрх эдлэхийг хүссэн тендерт оролцогч барааны гарал үүсэл, өртгийн талаархи мэдээлэл, эсхүл энэ хуулийн 10.1.1, 10.1.2, 10.1.3, 10.1.4, 10.1.7-д заасныг нотлох баримтыг ирүүлнэ.
/Энэ хэсэгт 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
10.5.Давуу эрх олгох аргачлал, зааврыг төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
101 дүгээр зүйл.Дотоодын үйлдвэрээс бараа худалдан авах
1011.Чанар, стандартын шаардлага хангасан барааг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой тохиолдолд тендер шалгаруулалтад гадаадын бараа нийлүүлэгчийг шалгаруулахыг хориглоно.
101.2.Энэ хуулийн 1011-д заасан дотоодын үйлдвэрээс худалдан авах барааны жагсаалтыг Засгийн газар батална.
101.3.Энэ хуулийн 101.1-д энэ хуулийн 9.2 дахь хэсэг хамаарахгүй.
/Энэ зүйлийг 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн/
11 дүгээр зүйл.Техникийн тодорхойлолт
11.1.Захиалагч техникийн тодорхойлолтыг бэлтгэхдээ дараахь шаардлагыг хангасан байна:
11.1.1.тухайн бараа, ажил, үйлчилгээг гадаад шинж чанарын үзүүлэлтээр бус, зориулалт, хэрэглээ, ашиглалт, чанарын түвшин, техникийн үзүүлэлтээр тодорхойлох;
11.1.2.Монгол Улсын хүлээн зөвшөөрсөн олон улсын стандартад үндэслэх, ийм стандарт байхгүй тохиолдолд үндэсний стандарт, техникийн шаардлага, норм, норматив, дүрэм, зааварт үндэслэх;
11.1.3.барааны тэмдэг, нэр, хэлбэр маяг, төрөл, гарал үүсэл, үйлдвэрлэлийн арга, үйлдвэрлэгч буюу нийлүүлэгчийг тухайлан заасан шаардлага, нөхцөл тавихгүй;
11.1.4.энэ хуулийн 11.1.3-т заасан шаардлага, нөхцөлийг заах шаардлагатай бол түүний ард "эсхүл түүнтэй дүйцэх" гэсэн тодотгол хэрэглэх.
11.2.Захиалагч техникийн тодорхойлолт бэлтгэхдээ тухайн тендер шалгаруулалтад оролцох сонирхолтой этгээдээс өрсөлдөөнийг хязгаарлахад хүргэж болох зөвлөгөө авахыг хориглоно.
12 дугаар зүйл.Тендерт оролцогчийн чадварыг үнэлэх
12.1.Тендерт оролцогчдыг тэгш боломжоор хангаж, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тендер шалгаруулалтад оролцохыг сонирхсон этгээдүүдийн ерөнхий, санхүүгийн, техникийн чадавхи болон туршлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасан үзүүлэлтээр хянан үзэж магадлана.
12.2.Захиалагч тухайн тендер шалгаруулалтад тавигдах чадавхийн шалгуур үзүүлэлт, шаардлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд нийцүүлэн тогтоож, тендерийн баримт бичигт тусгана.
12.3.Энэ хуулийн 12.2 дахь хэсэгт заасны дагуу захиалагчийн тогтоосон чадварын шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангаагүй тендерээс татгалзаж, энэ тухай тендер ирүүлсэн этгээдэд бичгээр мэдэгдэнэ.
12.4.Захиалагч «хамгийн сайн» үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоос өмнө энэ хуулийн 12.2-т заасан чадавхийн шаардлагыг хангаж байгаа эсэхийг дахин магадлаж болно.
12.5.Захиалагч тендерт оролцогчийн чадавхийг магадлах явцад олж мэдсэн түүний техникийн болон бизнесийн нууцыг хадгална.
13 дугаар зүйл.Урьдчилсан сонголт явуулах
13.1.Захиалагч тендер ирүүлэхээс өмнө тендер шалгаруулалтад оролцохыг сонирхсон этгээдийн чадавхийг магадлах зорилгоор урьдчилсан сонголт явуулж болох бөгөөд ингэхдээ дараахь журмыг баримтална:
13.1.1.тендер шалгаруулалтад оролцохыг сонирхсон этгээдийн чадавхийн шалгуур үзүүлэлт, түүнд тавигдах шаардлага, тэдгээрийг хангасныг нотлох баримтыг тусгасан урьдчилсан сонголтын баримт бичгийг бэлтгэх;
13.1.2.урьдчилсан сонголт явуулах тухайгаа энэ хуулийн 21.1-21.4-т заасны дагуу зарлан мэдээлэх;
13.1.3.урьдчилсан сонголтын баримт бичигт заасан чадавхийн шалгуур үзүүлэлтийг хангасан оролцогчид тендер ирүүлэхийг мэдэгдэх.
13.2.Урьдчилсан сонголт явуулах үед энэ хуулийн 17.1, 21.1, 21.3, 21.4-т заасан "тендерийн урилга"-ыг "урьдчилсан сонголтын урилга", энэ хуулийн 19, 22, 23-т заасан “тендерийн баримт бичиг”-ийг “урьдчилсан сонголтын баримт бичиг” гэж тус тус ойлгож хэрэглэнэ.
13.3.Урьдчилсан сонголт явуулах журам, зааврыг төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
14 дүгээр зүйл.Ерөнхий нөхцөлийг магадлах
14.1.Дараахь нөхцөл байдал тогтоогдвол тендерт оролцогч ерөнхий нөхцөл хангаагүй гэж үзнэ:
14.1.1.төлбөрийн чадваргүй болсон, татан буугдаж байгаа, дампуурлаас зайлсхийх зорилгоор зээлдүүлэгчтэй тохиролцсон, бизнесийн үйл ажиллагааг нь зогсоосон, эсхүл үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу дээр дурдсантай адилтгах нөхцөлд байгаа;
14.1.2.Монгол Улсын, эсхүл үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө төлөөгүй;
14.1.3.төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд нь захиалагчаас хараат байдлаар үйл ажиллагаа явуулдаг;
14.1.4.сүүлийн 3 жилийн хугацаанд худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй, эсхүл мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасныг шүүх, энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагч тогтоосон;
/Энэ заалтад 2011 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
14.1.5.тендерт оролцогч нь бараа, ажил, үйлчилгээний зураг төсөл, техникийн тодорхойлолт болон бусад баримт бичгийг бэлтгэсэн, эсхүл гэрээний хэрэгжилтийг хянах, зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр нэр нь дэвшигдсэн этгээдтэй нэгдмэл сонирхолтой;
14.1.6.илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагч тогтоосон;
/Энэ заалтад 2011 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
14.1.7.сүүлийн 3 жилийн хугацаанд авилгалын гэмт хэрэг үйлдсэнийг шүүх тогтоосон.
14.2./Энэ хэсгийг 2007 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
14.3.Энэ хуулийн 14.1-д заасан нөхцөл байдал үүссэнийг тендерт оролцогч Монгол Улсын, эсхүл үүсгэн байгуулагдсан улсын дараахь баримт бичгээр нотолж болно:
14.3.1.шүүхийн шийдвэр болон төрийн захиргааны эрх бүхий байгууллагаас гаргасан баримт бичиг;
14.3.2.үүсгэн байгуулагдсан улсын эрх бүхий байгууллагаас олгосон гэрчилгээ болон түүнтэй адилтгах бусад баримт бичиг.
14.4.Энэ хуулийн 14.3-т заасан баримт бичгээс тухайн тендер шалгаруулалтад ирүүлэх шаардлагатай баримт бичгийг тендерийн баримт бичигт тусгайлан заана.
14.5.Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 14.1.4, 14.1.6, 14.1.7 дахь заалтад заасан нөхцөл үүссэнийг тогтоосон тухай энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагчийн шийдвэрийг үндэслэн тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтөлж, нийтэд мэдээлнэ.
/Энэ хэсэгт 2011 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
14.6.Тендерт оролцогч энэ хуулийн 14.1-д заасан нөхцөл байхгүйг бичгээр мэдээлнэ.
14.7.Захиалагч шаардсан тохиолдолд тендерт оролцогч хэрэгжүүлж байгаа буюу хэрэгжүүлэх эрх авсан гэрээний талаархи мэдээллийг бичгээр ирүүлнэ.
14.8.Захиалагч энэ зүйлийн 14.7-д заасан мэдээллийг тендерт оролцогчийн тухайн гэрээг гүйцэтгэх санхүүгийн болон техникийн чадавхийг үнэлэхэд харгалзан үзнэ.
15 дугаар зүйл.Санхүүгийн чадавхийг үнэлэх
15.1.Захиалагч тендерт оролцогчоос гэрээний үүргийн биелэлтийг хангах санхүүгийн чадавхитайгаа баталсан нотолгоо ирүүлэхийг шаардаж болно.
15.2.Захиалагч санхүүгийн чадавхийн шаардлагыг тендерийн, эсхүл урьдчилсан сонголтын баримт бичигт тусгана.
15.3.Санхүүгийн чадавхийг дараахь баримт бичгээр нотолж болно:
15.3.1.харилцагч банкны мэдэгдэл;
15.3.2.тендерт оролцогчийн баталгаажуулсан санхүүгийн тайлан, шаардлагатай бол аудитын дүгнэлтийн хамт;
15.3.3.зөвлөхийн орон тоо, цалин, бусад зардлын тооцооны хүснэгт;
15.3.4.тендерт оролцогчийн сүүлийн 5 хүртэлх жилийн хугацаанд хэрэгжүүлсэн тухайн гэрээтэй ижил төстэй бараа, ажил, үйлчилгээний жилийн борлуулалтын талаархи мэдээлэл.
15.4.Энэ хуулийн 15.3-т заасан баримт бичгээс тухайн тендер шалгаруулалтад ирүүлэх баримт бичгийг тендерийн баримт бичигт заана.
16 дугаар зүйл.Техникийн чадавхи болон туршлагыг үнэлэх
16.1.Тендерт оролцогчийн техникийн чадавхи, туршлагыг ажил, бараа, үйлчилгээний агуулга, онцлог, тоо хэмжээг харгалзан дараахь үзүүлэлтийн аль нэгийг үндэслэн тогтооно:
16.1.1.тендерт оролцогчийн удирдах, хяналт тавих, тодорхой ажил, үйлчилгээг гүйцэтгэх ажилтан, ажилчдын боловсрол, мэргэжлийн ур чадвар;
/Энэ заалтад 2007 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
16.1.2.сүүлийн 5 хүртэлх жилийн хугацаанд гүйцэтгэсэн ажлын жагсаалт, тэдгээрээс гүйцэтгэсэн ижил төстэй ажлын өртөг, хугацаа, байршил, бүрэн гүйцэтгэсэн болохыг тодорхойлсон өмнөх үйлчлүүлэгчийн тодорхойлолт;
16.1.3.сүүлийн 5 хүртэлх жилийн хугацаанд нийлүүлсэн бараа, үйлчилгээ, тэдгээрийн үнийн дүн, хугацаа болон худалдан авагчдын жагсаалт, шаардлагатай бол бараа, үйлчилгээний гүйцэтгэлийн талаархи өмнөх худалдан авагчдын тодорхойлолт;
16.1.4.тендерт оролцогчийн багаж, техник хэрэгслийн тодорхойлолт, үйлдвэрлэлийн байр, тоног төхөөрөмжийн жагсаалт;
16.1.5.чанарын хяналтыг шууд, эсхүл туслан гүйцэтгэх гэрээ байгуулах замаар хэрэгжүүлэх чанарын хяналтын арга хэмжээ;
16.1.6.нийлүүлэх барааны загвар, тодорхойлолт, эсхүл гэрэл зураг, тэдгээрийн үнэн болохыг гэрчилсэн баримт бичиг;
16.1.7.барааны хувьд эрх бүхий байгууллагаас олгосон чанарын гэрчилгээ, үйлдвэрлэгчийн итгэмжлэл.
16.2.Энэ хуулийн 16.1-д заасан баримт бичгээс тухайн тендер шалгаруулалтад ирүүлэх шаардлагатай баримт бичиг, тэдгээрт тавигдах шаардлагыг тендерийн баримт бичигт заана.

 
ХОЁРДУГААР БҮЛЭГ
НЭЭЛТТЭЙ ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЖУРАМ
17 дугаар зүйл.Нээлттэй тендер шалгаруулалт
17.1.Нээлттэй тендер шалгаруулалтын урилгыг энэ хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу зарлан мэдээлж, сонирхогч этгээдийг тендер шалгаруулалтад оролцох тэгш боломжоор хангана.
17.2.Тендерт оролцох сонирхолтой этгээд нь захиалагчаас тогтоосон хугацаанд техникийн болон санхүүгийн саналыг хамтад нь ирүүлнэ.
17.3.Энэ хуулийн 18 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд нээлттэй тендер шалгаруулалтыг нэг үе шаттай явуулна.
18 дугаар зүйл.Хоёр үе шаттай нээлттэй тендер шалгаруулалт явуулах
18.1.Захиалагч нээлттэй тендер шалгаруулалтыг дараахь нөхцөлд хоёр үе шаттай явуулж болно:
18.1.1.ажлын цар хүрээ их, төсөвт өртөг өндөртэй болон цогцолбор буюу хоорондоо уялдаа холбоо бүхий хэд хэдэн бараа, ажил, үйлчилгээг нийлүүлэх гэрээ байгуулах шаардлагатай бөгөөд техникийн тэгш бус санал ирэх магадлалтай, эсхүл өгөгдсөн шаардлагыг хангах, ижил хэмжээнд хүлээн зөвшөөрөхүйц хоёр, түүнээс дээш техникийн шийдэл байх боломжтой гэж захиалагч үзсэн;
18.1.2.захиалагч техникийн тодорхойлолтыг урьдчилан тогтоох боломжгүй бөгөөд ажлын цар хүрээг эцэслэн тогтоох, техникийн тодорхойлолт бэлтгэхэд туршлагатай гүйцэтгэгч, нийлүүлэгчээс туслалцаа авах шаардлагатай.
18.2.Хоёр үе шаттай нээлттэй тендер шалгаруулалтыг дараахь байдлаар явуулна:
18.2.1.тендерт оролцогч нь техникийн саналаа ирүүлэх бөгөөд түүнийг захиалагч үнэлж, нэмж оруулах тодотгол, өөрчлөлтийг тендерт оролцогчтой тохиролцох;
18.2.2.тодотгол, өөрчлөлт оруулсан техникийн саналыг үндэслэн хийсэн санхүүгийн саналаа тендерт оролцогч ирүүлэх бөгөөд энэхүү тодотгосон саналыг захиалагч үнэлэх.
18.3.Захиалагч хоёр үе шаттай нээлттэй тендер шалгаруулалт явуулах тухайгаа тендерийн баримт бичиг болон урилгад заана.
19 дүгээр зүйл.Тендерийн баримт бичиг бэлтгэх
19.1.Захиалагч тендерийн баримт бичгийг төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан тендерийн жишиг баримт бичиг, гэрээний маягт болон тендер шалгаруулалтад холбогдох бусад журам, аргачлалын дагуу бэлтгэнэ.
19.2.Тендерийн баримт бичигт тендерт оролцогч зохих шаардлага хангасан тендер бэлтгэж ирүүлэхэд шаардлагатай бүх мэдээлэл, тендерт оролцогчдод тавих шаардлага, тэдэнд өгөх заавар, хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг шалгаруулах шалгуур үзүүлэлт, аргачлал, захиалагчийн санал болгож байгаа гэрээний нөхцөлүүд, техникийн тодорхойлолт, зураг, тендерийн жишиг маягтууд, зөвлөх үйлчилгээний хувьд ажлын даалгаврыг тусгана.
20 дугаар зүйл.Тендерийн баталгаа
20.1.Захиалагч энэ хуулийн 8.1.1-д заасан босго үнээс дээш өртөгтэй бараа, ажил, зөвлөхийн бус үйлчилгээ, 100 сая төгрөгөөс дээш өртөгтэй зөвлөх үйлчилгээ худалдан авах тендерт оролцогчоос тендерийн баталгаа ирүүлэхийг шаардана.
/Энэ хэсэгт 2011 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
20.2.Монгол Улсын хуулийн этгээд тендерийн баталгааг банкны баталгаа, Засгийн газрын бондын хэлбэрээр, гадаадын хуулийн этгээд Монгол Улсын буюу гадаадын банкны баталгаа, Монгол Улсын Засгийн газрын бонд, эсхүл Монгол Улсын Засгийн газраас зөвшөөрсөн үнэт цаасны хэлбэрээр ирүүлж болно.
20.3.Гадаадын хуулийн этгээд тендерийн, гүйцэтгэлийн, урьдчилгаа төлбөрийн баталгаа болгон ашиглаж болох үнэт цаасны жагсаалтыг Засгийн газар тогтооно.
20.4.Захиалагч тендерийн баталгааны хэмжээг дараахь байдлаар тогтоож болно:
20.4.1.тендерт оролцогчийг санал болгож байгаа тендерийн үнийнхээ 1-2 хувиар тооцож баталгаа ирүүлэхийг тендерийн баримт бичигт тусгах;
20.4.2.шаардлагатай гэж үзвэл захиалагч өөрөө тендерийн баталгааны хэмжээг тухайн бараа, ажил, үйлчилгээний төсөвт өртгийн 1-2 хувиар тогтоож тендерийн баримт бичигт тусгах.
20.5.Тендерийн баталгаа шаардсан нөхцөлд түүнийг ирүүлээгүй, эсхүл ирүүлсэн тендерийн баталгаа нь энэ хуульд заасан шаардлагыг хангаагүй бол захиалагч тухайн тендерээс татгалзана.
20.6.Захиалагч «хамгийн сайн» үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчтой гэрээ байгуулсны дараа тендерийн баталгааг хүчингүй болгоно.
20.7.Дараахь тохиолдолд тендерийн баталгааг улсын орлого болгоно:
20.7.1.тендерт оролцогч тендерийг нээсний дараа, тендерийн хүчинтэй хугацаа дуусахаас өмнө өөрийн тендерээс татгалзсан;
20.7.2.«хамгийн сайн» үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогч гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэлд заасан хугацаанд гүйцэтгэлийн баталгааг ирүүлээгүй, эсхүл гэрээ байгуулахаас татгалзсан.
21 дүгээр зүйл.Тендерийн урилгыг нийтэд зарлан мэдээлэх
21.1.Захиалагч тендерийн урилгыг үндэсний хэмжээний өдөр тутмын сонин, хэвлэл мэдээллийн бусад хэрэгслээр нийтэд зарлан мэдээлнэ.
21.2.Захиалагч тендер шалгаруулалтын тухай дэлгэрэнгүй мэдээллийг ил тод, нээлттэй зарлах бөгөөд сонирхсон этгээдэд саадгүй олгоно.
21.3. 10,000,000.001 төгрөгөөс дээш төсөвт өртөгтэй ажил, 100,000.001 төгрөгөөс дээш төсөвт өртөгтэй бараа, үйлчилгээний тендерийн урилгыг олон улсын худалдаанд өргөн хэрэглэгддэг хэл дээр гардаг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлнэ.
/Энэ хэсэгт 2011 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
21.4.Захиалагч тендерийн урилгыг энэ хуулийн 52.1.12-т заасан вэб хуудсанд байрлуулж тендер шалгаруулалтын дүнг тухай бүр мэдээлнэ.
/Энэ хэсэгт 2011 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
21.5.Тендерийн урилгад дараахь мэдээллийг тусгана:
21.5.1.захиалагч байгууллагын тодорхойлолт;
21.5.2.худалдаж авах бараа, ажил, үйлчилгээний товч агуулга;
21.5.3.тендерийн баримт бичиг, бусад мэдээлэл авах, тендер ирүүлэх хаяг;
21.5.4.тендерийн баримт бичгийн үнэ;
21.5.5.тендер шалгаруулалтад тавих тусгай шаардлага;
21.5.6.тендер хүлээн авах эцсийн хугацаа;
21.5.7.тендер нээх хугацаа;
21.5.8.гадаадын этгээдийг оролцуулах эсэх;
21.5.9.давуу эрх олгох эсэх.
22 дугаар зүйл.Тендерийн баримт бичиг, тэдгээртэй холбоотой мэдээллийг олгох
22.1.Захиалагч тендерийн баримт бичгийг тендерийн урилга нийтлэгдэх өдрөөс өмнө бэлэн болгосон байх үүрэгтэй.
22.2.Тендерийн баримт бичгийг түүнийг хэвлэн олшруулах, түгээх буюу тендер шалгаруулалтыг зохион байгуулах өртгөөр үнэлж, тендерт оролцохыг сонирхогчдод уг үнээр саадгүй худалдана.
22.3.Тендерт оролцогч тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээллийг тендер хүлээн авах эцсийн хугацаанаас ажлын таваас доошгүй хоногийн өмнө захиалагчаас авах хүсэлтийг бичгээр гаргаж болно.
22.4.Захиалагч энэ хуулийн 22.3-т заасан хүсэлтийн хуулбарыг түүнд өгсөн хариу тодруулга, нэмэлт мэдээллийн хамт тендерийн баримт бичиг худалдан авсан бүх сонирхогчдод нэгэн зэрэг бичгээр илгээх бөгөөд уг бичгийг шуудангийн байгууллагад хүлээлгэн өгснөөр хариу тодруулга, нэмэлт мэдээллийг хүргүүлсэнд тооцно.
23 дугаар зүйл.Тендерийн баримт бичиг, урилгыг гадаад хэл дээр бэлтгэж, тараах
23.1.Тендерийн баримт бичиг, урилгыг дараахь тохиолдолд монгол хэлээс гадна олон улсын худалдаанд өргөн хэрэглэгддэг хэл дээр бэлтгэнэ:
23.1.1.энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу гадаадын этгээд худалдан авах ажиллагаанд оролцох эрхтэй бол;
23.1.2.бараа, ажил, үйлчилгээний төсөвт өртөг, шинж чанар гадаадын этгээдийн сонирхлыг татна гэж захиалагч үзэж байгаа бол.
24 дүгээр зүйл.Тендер ирүүлэх болон хүчинтэй байх хугацаа
24.1.Захиалагч тендерт оролцогчдод тендер бэлтгэж ирүүлэх хангалттай, ижил хугацаа олгоно.
24.2.Захиалагч тендер хүлээн авах эцсийн хугацааг тендер шалгаруулалтыг анх зарлан мэдээлсэн өдрөөс эхлэн тооцож тогтооно.
24.3.Нээлттэй тендер шалгаруулалтын тухайд тендер хүлээн авах эцсийн хугацааг 30 буюу түүнээс дээш хоногоор тогтооно.
24.4.Тендер бэлтгэх зорилгоор ажлын талбай үзэх шаардлагатай бол түүнд шаардагдах хугацааг оруулан тооцно.
24.5.Тендер нээснээс хойш тухайн тендер шалгаруулалтыг 45 хоногт багтаан зохион байгу

АЖ АХУЙН НЭГЖИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ шинэчилсэн найруулга /2006.06.29/


 
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
 
2006 оны 6 дугаар сарын 29-ний өдөр   Улаанбаатар хот
 
АЖ АХУЙН НЭГЖИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ
/шинэчилсэн найруулга/
 
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Ерөнхий зүйл
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь аж ахуйн нэгжийн орлогод албан татвар ногдуулах, уг албан татварыг төсөвт төлөх, тайлагнахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Хууль тогтоомж
2.1.Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар /цаашид "албан татвар" гэх/-ын тухай хууль тогтоомж нь Татварын ерөнхий хууль
1, энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
3.1.Энэ хууль нь дор дурдсан аж ахуйн нэгжийн орлогод албан татвар ногдуулах харилцааг зохицуулна:
3.1.1.Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан аж ахуйн нэгж, тэдгээрийн салбар, төлөөлөгчийн газар;
3.1.2.удирдах байгууллага нь Монгол Улсад байрладаг гадаадын аж ахуйн нэгж;
3.1.3. Монгол Улсын нутаг дэвсгэрт болон Монгол Улсаас эх үүсвэртэй орлого олсон гадаадын аж ахуйн нэгж, тэдгээрийн төлөөний газар.
/Энэ заалтад 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
4 дүгээр зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1.“гадаад улсад олсон орлого” гэж албан татвар төлөгчийн гадаад улсад олсон, энэ хуулийн 7.3–т заасан үйл ажиллагаа, хөрөнгө, хөрөнгө борлуулсны орлогыг;
4.1.2.”бараа” гэж мөнгөн хөрөнгөнөөс бусад хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг;
4.1.3.“үл хөдлөх эд хөрөнгө” гэж Иргэний хуулийн84.3, 86.2-т заасныг;
4.1.4.“биет бус хөрөнгө” гэж биет шинж чанаргүй, харьцангуй урт хугацаанд ашиглагддаг, өөрийнхөө эзэмшигчид эрх, давуу эрх, онцгой эрх олгож байгаа эдийн бус хөрөнгийг;
4.1.5.“аж ахуйн нэгж” гэж улсын бүртгэлд бүртгэгдэж, аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа компани,нөхөрлөл, хоршоо, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар, тэдгээртэй адилтгах орлогын албан татвар төлөх үүрэг бүхий хуулийн этгээдийг;
4.1.6.“суутгагч” гэж албан татвар төлөгчид олгосон орлогод энэ хуулийн дагуу албан татвар ногдуулан суутгаж, улсын болон орон нутгийн төсөвт шилжүүлэх үүрэг бүхий этгээдийг;
4.1.7.”гадаад валютын ханшийн зөрүүгийн орлого/алдагдал/” гэж гадаад валют худалдах болон гадаад валютаар илэрхийлэгдсэн авлага, өглөгийн тооцоог барагдуулах зэрэг ажил, гүйлгээнээс үүссэн ханшийн зөрүүний ашиг/алдагдал/-ийг.
4.1.8.“эцсийн эзэмшигч” гэж Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3.1.11-т заасныг.

/Энэ заалтыг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн/
5 дугаар зүйл. Албан татвар төлөгч
5.1.Тухайн татварын жилд албан татвар ногдох орлого олсон, эсхүл тийм орлогогүй ч хуульд заасны дагуу албан татвар төлөх үүрэг бүхий аж ахуйн нэгж нь албан татвар төлөгч байна.
5.2.Энэ хуулийн 5.1-т заасан албан татвар төлөгчийг Монгол Улсад байнга байрладаг,байрладаггүй албан татвар төлөгч гэж ангилна.
5.3.Монгол Улсад байнга байрладаг албан татвар төлөгчид дараахь аж ахуйн нэгж хамаарна:
5.3.1.Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан аж ахуйн нэгж;
5.3.2.удирдах байгууллага нь Монгол Улсад байрладаг гадаадын аж ахуйн нэгж.
5.4.Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчид дараахь аж ахуйн нэгж хамаарна:
5.4.1.төлөөний газраараа дамжуулан Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын аж ахуйн нэгж;
5.4.2.энэ хуулийн 5.4.1-д зааснаас бусад хэлбэрээр Монгол Улсын нутаг дэвсгэрт болон Монгол Улсаас эх үүсвэртэй орлого олсон гадаадын аж ахуйн нэгж.
/Энэ заалтад 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
5.5.Энэ хуулийн 5.4.1-т заасан аж ахуйн нэгжийн аж ахуйн үйл ажиллагааг бүрэн болон хэсэгчлэн явуулж байгаа дараахь нэгжийг төлөөний газарт хамааруулна:
5.5.1.салбар/цех, тасаг/;
5.5.2.үйлдвэр;
5.5.3.худалдаа, үйлчилгээний газар;
5.5.4.газрын тос, байгалийн хийн цооног, түүнчлэн ашигт малтмал олборлож буй аливаа уурхай.
6 дугаар зүйл. Харилцан хамаарал бүхий этгээд
6.1.Албан татвар төлөгчтэй дор дурдсан харилцаатай бол “харилцан хамаарал бүхий этгээд“ гэж үзнэ:
6.1.1.энгийн хувьцааных нь 20 буюу түүнээс дээш хувийг эзэмшдэг;
6.1.2.ногдол ашиг, ашгийн хуваарилалтынх нь 20 буюу түүнээс дээш хувийг авах эрхтэй;
6.1.3.аж ахуйн нэгжийн удирдлагын 20 буюу түүнээс дээш хувийг томилох эрхтэй, эсхүл үйл ажиллагааных нь бодлого чиглэлийг тодорхойлдог.
 
ХОЁРДУГААР БҮЛЭГ
Албан татвар ногдох орлого
7 дугаар зүйл. Албан татвар ногдох орлого
7.1.Энэ хуулийн 5.3-д заасан албан татвар төлөгчийн тухайн татварын жилд Монгол Улсын нутаг дэвсгэрт олсон болон Монгол Улсаас эх үүсвэртэй орлого, гадаад улсад олсон орлогод албан татвар ногдоно.
/Энэ хэсэгт 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
7.2.Энэ хуулийн 5.4-т заасан албан татвар төлөгчийн тухайн татварын жилд Монгол Улсын нутаг дэвсгэрт олсон болон Монгол Улсаас эх үүсвэртэй орлогод албан татвар ногдоно.
/Энэ хэсэгт 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
7.3.Албан татвар төлөгчийн дараахь төрлийн орлогод албан татвар ногдоно:
7.3.1.үйл ажиллагааны орлого;
7.3.2.хөрөнгийн орлого;
7.3.3.хөрөнгө борлуулсны орлого.
7.4.Албан татвар ногдох орлогын дүнг тодорхойлохдоо албан татвараас чөлөөлөгдсөн орлогыг хасч тооцно.
7.5.Бараа, ажил, үйлчилгээ солилцсон тохиолдолд албан татвар ногдох орлогыг тодорхойлохдоо харилцан хамааралгүй этгээдүүдийн хооронд хийгдсэн ижил төрлийн бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын үнийг жишиг болгоно.
7.6.Гадаад валютаар олсон орлого, гарсан зардлыг төгрөгт шилжүүлэхдээ Монголбанкнаас тогтоосон тухайн өдрийн ханшийг үндэслэнэ.
8 дугаар зүйл. Үйл ажиллагааны орлого
8.1.Албан татвар төлөгчийн үйл ажиллагааны дараахь орлогод албан татвар ногдоно:
8.1.1.үндсэн болон туслах үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний борлуу-лалтын орлого;
8.1.2.эрх борлуулсны орлого;
8.1.3.хувьцаа, үнэт цаас борлуулсны орлого;
8.1.4.төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны орлого;
8.1.5.эротик хэвлэл, ном зохиол, дүрс бичлэг худалдсан буюу төлбөртэй ашиглуулсан, эсхүл эротик тоглолт явуулсан үйлчилгээний орлого;
8.1.6.үнэ төлбөргүйгээр бусдаас авсан бараа, ажил, үйлчилгээний орлого;
8.1.7.биет бус хөрөнгө борлуулсны орлого;
8.1.8.техникийн, удирдлагын, зөвлөх болон бусад үйлчилгээний орлого;
8.1.9.гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй этгээдээс авсан хүү, анз /торгууль, алданги/, хохирлын нөхөн төлбөрийн орлого;
8.1.10. гадаад валютын ханшны зөрүүгийн бодит орлого;
8.1.11.энэ хуулийн 8.1.1-8.1.10-т заасантай адилтгах бусад орлого.
8.2.Эрх борлуулсны орлогод дараахь орлогыг хамааруулна:
8.2.1.эрх бүхий байгууллагаас олгосон тодорхой төрлийн үйл ажиллагаа эрхлэх эрх, эсхүл эд хөрөнгө эзэмших, ашиглах эрхийг хуульд заасан хэлбэрээр бусдад шилжүүлснээс олсон орлого;
8.2.2.хуулийн этгээд, түүний эцсийн эзэмшигч хувьцаа, хувь оролцоогоо бусдад шилжүүлэх замаар газар эзэмших, ашиглах эрх, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эцсийн эзэмшигчийг өөрчлөх замаар олсон орлого.

/Энэ хэсгийг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
8.3.Биет бус хөрөнгө борлуулсны орлогод энэ хуулийн 4.1.4-т заасан эдийн бус хөрөнгийг өмчлөх эрхээ бусдад хуульд заасан хэлбэрээр төлбөртэй шилжүүлснээс олсон орлогыг хамааруулна.
9 дүгээр зүйл. Хөрөнгийн орлого
9.1.Албан татвар төлөгчийн хөрөнгийн дараахь орлогод албан татвар ногдоно:
9.1.1.хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн орлого;
9.1.2.эрхийн шимтгэлийн орлого;
9.1.3.ногдол ашгийн орлого;
9.1.4.хүүгийн орлого .
9.2.Эрхийн шимтгэлийн орлогод дараахь төлбөр хамаарна:
9.2.1.Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухайхуульд заасны дагуу зохиогчийн эрхэд хамаарах бүтээлийг ашигласны төлбөр;
9.2.2.Патентын тухайхуульд заасны дагуу шинэ бүтээл, бүтээгдэхүүний болон ашигтай загвар ашигласны төлбөр;
9.2.3.Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухайхуульд заасны дагуу барааны тэмдэг ашигласны төлбөр;
9.2.4.Технологи дамжуулах тухайхуульд заасны дагуу технологи дамжуулсны төлбөр;
9.2.5.үйлдвэр, худалдааны талаархи болон шинжлэх ухааны туршилттай холбогдсон мэдээллийг ашигласны төлбөр;
9.2.6.энэ хуулийн 9.2.1-9.2.5-д заасантай адилтгах бусад эрх ашигласны төлбөр.
9.3.Энэ хуулийн 9.1.3-т заасан ногдол ашгийн орлогод хувь нийлүүлсэн аж ахуйн нэгжээс ашиг хуваах, хувь хүртэх хэлбэрээр авсан мөнгөн болон мөнгөн бус орлого, түүний хүү хамаарна.
9.4.Энэ хуулийн 9.1.4-т заасан хүүгийн орлогод зээлийн хүү, харилцах дансны үлдэгдлийн хүү, мөнгөн хадгаламжийн хүү, батлан даалт гаргасны төлбөр, өрийн бичиг/бонд/-ийн хүү зэрэг мөнгө ашиглуулсан болон ашиглуулах зориулалтаар хийгдсэн гүйлгээний үр дүнд албан татвар төлөгчид төлсөн төлбөр, үзүүлсэн хөнгөлөлт, урамшуулал хамаарна.
10 дугаар зүйл. Хөрөнгө борлуулсныорлого
10.1.Албан татвар төлөгчийн хөрөнгө борлуулсны дараахь орлогод албан татвар ногдоно:
10.1.1.үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлого;
10.1.2.хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлого.
11 дүгээр зүйл. Харилцан хамаарал бүхий этгээдүүдийнхооронд хийгдсэн бараа борлуулалт, ажил,үйлчилгээний албан татвар ногдуулахорлогыг тодорхойлох
11.1.Энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан этгээдүүд хоорондоо зах зээлийнхээс хямд буюу өндөр үнээр бараа борлуулсан буюу шилжүүлсэн, ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн бол татварын алба нь харилцан хамааралгүй этгээдүүдийн хооронд хийгдсэн ижил төрлийн бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын зах зээлийн үнийг жишиг болгон албан татвар ногдох орлогыг тодорхойлно.
11.2.Энэ хуулийн 7.5, 11.1-д заасан жишиг үнэ хэрэглэх аргачлалыг санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
 
ГУРАВДУГААР БҮЛЭГ
Албан татвар ногдох орлогоосхасагдах зардал
12 дугаар зүйл. Албан татвар ногдох орлогоосхасагдах зардал
12.1.Дараахь зардлыг албан татвар ногдох орлогоос хасч тооцсоны үндсэн дээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно:
12.1.1.түүхий эд, үндсэн болон туслах материал, хагас боловсруулсан бүтээгдэхүүн, уур, ус, эрчим хүч, түлш, шатахуун, сэлбэг хэрэгсэл, сав, баглаа боодлын зэрэг бүх төрлийн материалын зардал;
12.1.2.нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвар ногдуулан төлсөн цалин, хөдөлмөрийн үндсэн ба нэмэгдэл хөлс;
12.1.3.эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл;
12.1.4.ажиллагчдад олгосон шагнал, урамшуулал, байр, орон сууцны хөлс болон унаа, хоол, түлшний үнийн хөнгөлөлт;
12.1.5.үндсэн хөрөнгийн элэгдэл, хорогдлын шимтгэл;
12.1.6.урсгал засварын зардал;
12.1.7.зээлийн хүү;
12.1.8.гадаад валютын ханшийн зөрүүгийн бодит алдагдал;
12.1.9.бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний хөлс;
12.1.10.түрээсийн төлбөр;
12.1.11.санхүүгийн түрээсийн төлбөрийн хүү;
12.1.12.мэргэжлийн сонин, сэтгүүлийн захиалга;
12.1.13.албан журмын болон сайн дурын даатгалын хураамж;
/Энэ заалтад 2011 оны 10 дугаар сарын 06-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
12.1.14.төсөвт төлөхөөр тайлагнасан онцгой , үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар, үндсэн хөрөнгөөс бусад импортын бараа, материал, түүхий эдийн гаалийн албан татвар, автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, газар, байгалийн нөөц ашигласны төлбөр, хураамж, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр;
/Энэ заалтад 2009 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсэгт 2015 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
12.1.15.хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг хоршооны зээлийн эрсдэлийн санд, бусад үйл ажиллагаа эрхэлдэг хоршооны болзошгүй алдагдлын нөөц санд төвлөрүүлсэн хөрөнгө;
12.1.16.банк, банк бус санхүүгийн байгууллагын зээл төлөгдөхөд учирч болзошгүй алдагдлаас хамгаалах санд төвлөрүүлсэн хөрөнгө;
12.1.17.зар сурталчилгааны зардал;
12.1.18.мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сурагчдын үйлдвэрлэл дээрх дадлага хийлгэхтэй холбогдон гарсан зардал.
/Энэ заалтыг 2009 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
12.1.19.албан томилолтын зардал;
12.1.20.үр бордоо, мал, амьтны тэжээл, эм тарилга, ургамал хамгааллын арга хэмжээнд зарцуулсан зардал;
12.1.21.тээврийн зардал;
12.1.22.бага үнэтэй, түргэн элэгдэх зүйлийн зардал;
/Энэ заалтад 2009 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
12.1.23.хөдөлмөр хамгааллын зардал;
12.1.24.холбоо, бичиг хэрэг, цэвэрлэгээ, харуул хамгаалалтын зардал;
12.1.25.Гамшгаас хамгаалах тухайхуулийн 4.1.10-т заасан гамшгийн улмаас учирсан хохирлыг арилгахад гарсан зардал;
12.1.26.бараа, материалын хэвийн хорогдол;
12.1.27.Ашигт малтмалын тухай хуулийн 38.1.8, 39.1.9-т заасны дагуу байгаль орчныг нөхөн сэргээх зорилгоор төвлөрүүлсэн мөнгөн хөрөнгө;
12.1.28.мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн сургалтын орчныг бүрдүүлэх, дадлагын газрыг тоног төхөөрөмжөөр хангах, дадлагын байрыг засварласан зардал;
/Энэ заалтыг 2009 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/
12.1.29.багш нарыг дадлагажуулсан зардал;
/Энэ заалтыг 2009 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/
12.1.30.өөрийн захиалгаар мэргэжилтэн бэлтгүүлэх зорилгоор мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад үзүүлсэн санхүүгийн дэмжлэг;
/Энэ заалтыг 2009 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/
12.1.31.Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих санд болон хог хаягдлын боловсрол, сургалтыг дэмжихэд оруулсан хандив, хөрөнгө.
/Энэ заалтыг 2009 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ заалтад 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмэт оруулсан/
12.1.32.хувьцаа бусад үнэт цаас худалдан авсан үнэ, түүний худалдан авахад төлсөн баримтаар нотлогдож байгаа шимтгэл;
/Энэ заалтыг 2009 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ заалтыг 2013 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
12.1.33.үйлдвэрлэл, технологийн паркийн эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах шугам сүлжээ, цэвэр усан хангамж, бохир усны шугам, цэвэрлэх байгууламж, авто зам, төмөр зам, харилцаа холбооны дэд бүтэц бий болгоход оруулсан хөрөнгө.
/Энэ заалтыг 2009 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/
12.1.34.тусгай зориулалтын компани болон орон сууцны санхүүжилтийн компаниас хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас эзэмшигчид шилжүүлсэн үнэт цаасны төлбөр болон хүүгийн төлбөр.
/Энэ заалтыг 2010 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн/
12.1.35.нийслэлийн агаарын бохирдлыг болон хог хаягдлыг бууруулах зорилгоор өгсөн хандив.
/Энэ заалтыг 2011 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ заалтад 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмэт оруулсан/
12.1.36.спортын холбоо, спортын клубийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор аж ахуйн нэгжээс тухайн татварын жилд хандивласан 10 сая хүртэлх төгрөгтэй тэнцэх хэмжээний хандив, хөрөнгө.

/Энэ заалтыг 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд Энэ заалтыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
12.2.Энэ хуулийн 12.1.6-д заасан албан татвар ногдох орлогоос хасч тооцох зардал нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хувьд үлдэгдэл өртгийн 2 хувь, бусад хөрөнгийн хувьд үлдэгдэл өртгийн 5 хувиас хэтрэхээргүй байх бөгөөд үүнээс хэтэрсэн урсгал засварын зардлыг их засварын зардалд тооцно.
12.3.Энэ хуулийн 12.1.13-т заасан албан татвар ногдох орлогоос хасч тооцох сайн дурын даатгалын хураамжийн нийлбэр дүн нь тухайн аж ахуйн нэгжийн албан татвар ногдуулах орлогын 15 хувиас хэтрэхээргүй байна.
12.4.Энэ хуулийн 12.1.16-д заасан албан татвар ногдох орлогоос хасч тооцох зардалд банк, банк бус санхүүгийн байгууллагын хэвийн зээлийн үлдэгдэлд байгуулсан санд төвлөрүүлсэн хөрөнгө үл хамаарна.
12.5.Энэ хуулийн 12.1.19-д заасан албан татвар ногдох орлогоос хасч тооцох зардлыг гүйцэтгэлээр тооцох бөгөөд хэмжээ нь төрийн албан хаагчдын албан томилолтын зардлыг 2 дахин нэмэгдүүлснээс хэтрэхээргүй байна.
12.6.Энэ хуулийн 12.1.25-д заасан хохирлын хэмжээг холбогдох байгууллагын дүгнэлтийг үндэслэн тогтооно.
12.7.Энэ хуулийн 12.1.26-д заасан хорогдлын хэмжээг Засгийн газар батална.
12.8.Дор дурдсан зардал албан татвар ногдох орлогоос үл хасагдана:
12.8.1.санхүүгийн түрээсийн төлбөр;
12.8.2.албан татвар төлөгчийн буруутай үйл ажиллагаатай холбогдон төлсөн торгууль, алданги, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн төлбөр.
12.9. Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмших болон шилжүүлэн авахтай холбогдон гарсан зардлыг тухайн тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаанд жил тутам ижил хэмжээгээр үйлдвэрлэлийн зардалд оруулан шимтгэлийн сан байгуулна.
/Энэ хэсгийг 2009 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн/
13 дугаар зүйл. Элэгдэл, хорогдлын шимтгэл тооцох
13.1.Албан татвар төлөгчийн 1 жилээс дээшхи хугацаанд ашиглах хөрөнгөд энэ хуулийн 12.1.5-д заасан элэгдэл, хорогдлын шимтгэл тооцно.
13.2.Үндсэн хөрөнгийг дор дурдсан хугацаагаар ашиглахаар тооцож, түүний элэгдэл, хорогдлын шимтгэлийг шулуун шугамын аргаар дараахь байдлаар байгуулна:
  Үндсэн хөрөнгийн бүлэг Ашиглах хугацаа /жилээр/
1 Барилга, байгууламж 40
2 Машин, механизм, техник, тоног төхөөрөмж 10
3 Компьютер, түүний эд анги, программ хангамж 3
4 Ашиглах хугацаа нь тодорхойгүй биет бус хөрөнгө 10
5 Ашиглах хугацаа нь тодорхой биет бус хөрөнгө /Үүнд ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл хамаарна/ Хүчин төгөлдөр байх хугацаанд
6 Бусад үндсэн хөрөнгө 10
7 Үйлдвэрлэл, технологийн паркийн удирдлага, нэгжийн үйлдвэрлэл, технологийн парк доторхи барилга, байгууламж 20
8 Үйлдвэрлэл, технологийн паркийн удирдлага, нэгжийн үйлдвэрлэл, технологийн парк доторхи үйлдвэрлэлийн зориулалттай машин, механизм, техник, тоног төхөөрөмж 3
/Энэ хэсэгт 2009 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
13.3.Энэ хуулийн 12.2-т заасан их засварын зардлыг уг хөрөнгийн үлдэгдэл өртөг дээр нэмж тооцох бөгөөд уг хөрөнгийг ашиглах үлдсэн хугацааны туршид элэгдэл хорогдлын шимтгэл тооцно.
13.4.Тухайн хөрөнгийн тодорхой нэг хэсэг нь албан татвар ногдох орлого олоход ашиглагдаж байвал элэгдэл, хорогдлын шимтгэлийг тухайн хэсэгт хувь тэнцүүлэн тооцож албан татвар ногдох орлогоос хасна.
13.5.Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч өөрийнхөө барьж байгуулсан үйлдвэрлэлийн болон нийгмийн дэд бүтцэд зарцуулсан үндсэн хөрөнгийн элэгдэл, хорогдлын шимтгэлийг тэдгээр барилга, байгууламжийн ашиглагдах хугацаанд тогтмол хэмжээгээр тооцож жил бүр энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан албан татвар ногдох орлогоос хасагдах зардалд оруулан тооцно.
13.6.Энэ хуулийн 13.2–т заасан ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн элэгдэл хорогдлын шимтгэл тооцох үнийг эдгээр зөвшөөрлийг эзэмших, шилжүүлэн авахтай холбогдон төлсөн үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн төлбөр, худалдан авсан үнийн дүнгээр тодорхойлно.
13.7.Албан татвар төлөгч өмчилж байгаа элэгдэл хорогдлын шимтгэл тооцох хөрөнгөө албан татвар ногдох орлого олох зорилгоор ашиглахаа зогсоовол уг хөрөнгийг үлдэгдэл өртөг, зах зээлийн үнийн аль их үнээр худалдан борлуулсан гэж үзэж албан татвар ногдуулна.
13.8.Санхүүгийн түрээсийн гэрээгээр түрээслэсэн хөрөнгийг түрээслүүлэгч, түрээслэгч харилцан тохиролцож аль нэг талын санхүүгийн тайлан балансад бүртгэнэ.
13.9.Газар, бараа, материалын нөөцөд элэгдэл, хорогдлын шимтгэл тооцохгүй.
13.10.Албан татвар төлөгчийн тухайн улиралд шинээр эзэмшсэн хөрөнгийн элэгдэл, хорогдлын шимтгэлийг дараагийн улирлын эхний өдрөөс эхлэн тооцно.
/Энэ хэсгийг 2015 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар нэмсэн/
13.11.Барилга угсралтын шатанд байгаа үндсэн хөрөнгийг ашиглалтад оруулсан өдрөөс эхлэн шинээр эзэмшсэнд тооцож элэгдэл байгуулж эхэлнэ.
/Энэ хэсгийг 2015 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар нэмсэн/
14 дүгээр зүйл. Албан татвар ногдох орлогоос хасчтооцох зардалд хамрах зээлийн хүү
14.1.Энэ хуулийн 8.1.1-д заасан үндсэн болон туслах үйлдвэрлэл, ажил, үйлчилгээ эрхлэх, түүнчлэн эд хөрөнгө худалдан авах зорилгоор авсан зээлийн хүүгийн төлбөрийг албан татвар ногдох орлогоос хасч тооцно.
14.2.Албан татвар төлөгч аж ахуйн нэгжийг хяналтандаа байлгадаг Монгол Улсад байнга оршин суугч хувь хүнээс авсан зээлийн хүүгийн төлбөрийг тухайн албан татвар төлөгчийн албан татвар ногдох орлогоос хасч тооцохгүй бөгөөд энэ зардлыг зээл олгосон тухайн хувь хүний ногдол ашигт тооцож албан татвар ногдуулна.
14.3.Хөрөнгө оруулагчаас албан татвар төлөгчид олгосон зээлийн дүн өмнө нь оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээнээс гурав дахинаас илүү гарсан бол ийнхүү илүү гарсан зээлд төлсөн хүүгийн төлбөрийг албан татвар ногдох орлогоос хасч тооцохгүй бөгөөд түүнийг тухайн хөрөнгө оруулагчийн ногдол ашигт тооцож албан татвар ногдуулна.
/Энэ заалтад 2009 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
14.4.Зээлийн хөрөнгөөр барилга байгууламж барих, тоног төхөөрөмж угсрах, суурилуулах хугацаанд уг зээлийн хүүд төлсөн төлбөрийг тухайн хөрөнгийн өртгийн хэсэгт оруулж тооцох бөгөөд түүнийг ашиглалтад оруулсан үеэс зээлийн хүүд төлсөн төлбөрийг албан татвар ногдох орлогоос хасч тооцно.
15 дугаар зүйл. Хасагдах зардалд тавигдах хязгаарлалт
15.1.Дараахь тохиолдолд зардлыг албан татвар ногдох орлогоос хасч тооцохгүй:
15.1.1.энэ хуульд заасан албан татвараас чөлөөлөгдөх орлого олоход гарсан зардал;
15.1.2. албан татвар төлөгчийн баримтаар нотлогдоогүй зардал;
15.1.3.энэ хуульд заасны дагуу суутган тооцох шаардлагатай боловч албан татвар суутгаагүй төлбөр.
 
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Албан татвар ногдуулахорлогыг тодорхойлох
16 дугаар зүйл. Албан татвар ногдуулах орлогыгтодорхойлох
16.1.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг албан татвар төлөгчийн татварын жилийн албан татвар ногдуулах орлогод ногдуулна.
16.2.Энэ хуулийн 8.1.1, 8.1.6-8.1.11, 9.1.1 болон банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооны хувьд 9.1.4-т заасан албан татвар ногдох орлогын нийт дүнгээс мөн хуулийн 12 дугаар зүйлд заасан зардлыг болон тогтворжуулах гэрчилгээ эзэмшигчийн тухайд уг гэрчилгээгээр тогтворжуулсан хувь, хэмжээнээс давсан хэсгийг хасч албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно.
/Энэ хэсэгт 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
16.3.Дараахь орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлохдоо албан татвар ногдуулах тухайн орлого тус бүрийн нийт дүнгээр тооцно:
16.3.1.ногдол ашгийн орлого;
16.3.2.эрхийн шимтгэлийн орлого;
16.3.3.үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлого;
16.3.4.хүүгийн орлого;
16.3.5.эрх борлуулсны орлого;
16.3.6.эротик хэвлэл,ном зохиол, дүрс бичлэг худалдсан буюу төлбөртэй ашиглуулсан, түүнчлэн эротик тоглолт явуулсан үйлчилгээний орлого;
16.4.Албан татвар төлөгчийн хувь нийлүүлсэн аж ахуйн нэгж татан буугдсан бол ногдол ашгийн албан татвар ногдуулах орлогыг албан татвар төлөгчийн эзэмшиж байгаа хувьцаа болон хувь нийлүүлсэн хөрөнгөд хувь тэнцүүлэн хуваарилсан орлогын дүнгээс уг хувьцаа болон хөрөнгийг анх худалдан авсан үнийг хасч тодорхойлно.
16.5.Банк, банк бус санхүүгийн байгууллагын зээл төлөгдөхөд учирч болзошгүй алдагдлаас хамгаалах болон хадгаламж зээлийн хоршооны зээлийн эрсдлийн сангийн албан татвар ногдох орлогоос хасагдсан зээлийг эргүүлэн төлсөн бол ийнхүү төлөгдсөн зээлийн дүнд энэ хуульд заасны дагуу албан татвар ногдуулна.
16.6.Төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны орлогоос уг орлогыг олохтой холбогдон гарсан баримтаар нотлогдох зардал, хонжворт олгосон мөнгөн хөрөнгө болон барааны үнийг хасч албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно.
16.7.Даатгалын үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжийн даатгалын үйл ажиллагааны нийт орлогоос тухайн жилд байгуулсан нөөцийн сан болон ажиллагааны зардлыг хасч албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно.
16.8.Хувьцаа бусад үнэт цаас борлуулсан тохиолдолд албан татвар ногдуулах орлогыг тодорхойлохдоо нийт хувьцаа, бусад үнэт цаас худалдсан үнээс тэдгээрийг худалдан авсан үнэ, болон худалдан авахад төлсөн баримтаар нотлогдож байгаа шимтгэлийн нийт дүнг хасч тооцно. Энэ заалтад тухайн хуулийн этгээдийн гаргасан өөрийнх нь хувьцаа, бусад үнэт цаас хамаарахгүй.
/Энэ хэсгийг 2013 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
16.9.Хөдлөх эд хөрөнгө борлуулсан тохиолдолд албан татвар ногдуулах орлогыг уг хөрөнгийн борлуулалтын орлогоос хөрөнгийн үлдэгдэл өртгийг хасч тодорхойлно.
16.10.Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгч төлөөний газраараа дамжуулан үйл ажиллагаа явуулдаг бол түүний албан татвар ногдуулах орлогыг тодорхойлохдоо дараахь зардлыг хасагдах зардалд тооцохгүй:
16.10.1. Монгол Улсын нутаг дэвсгэрийн гадна гарсан зардал;
16.10.2.тухайн орлогыг олоход хамааралгүй, удирдлагын болон захиргааны зардал.
16.11.Энэ хуулийн 8.2-т заасан орлогыг тухайн эрх эзэмшигч, түүний эцсийн эзэмшигчийн шилжүүлсэн хувьцаа, хувь оролцооноос тухайн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьцаанд ногдох хэмжээгээр тусгай зөвшөөрлийн үнэлгээнээс хувь тэнцүүлэн тооцож албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно.

/Энэ хэсгийг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн/
16.12.Энэ хуулийн 8.2-т заасан орлогыг тухайн эрх эзэмшигч, түүний эцсийн эзэмшигчийн шилжүүлсэн хувьцаа, хувь оролцооноос тухайн газар эзэмших, ашиглах эрхтэй этгээдийн хувьцаанд ногдох хэмжээгээр газрын эрхийн үнэлгээнээс хувь тэнцүүлэн тооцож албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно.
/Энэ хэсгийг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн/
16.13.Энэ хуулийн 16.12-т заасан орлогыг Газрын тухай хуулийн 38.6-д заасан үнийн шаардлагыг үндэслэн тодорхойлох ба татварын ногдлыг тодорхойлох аргачлалыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
/Энэ хэсгийг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн/
16.14.Энэ хуулийн 16.11-т заасан орлогод албан татвар ногдуулах аргачлал, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн үнэлгээ тооцох аргачлалыг тус тус санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
/Энэ хэсгийг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн/
 
ТАВДУГААР БҮЛЭГ
Албан татварын хувь, хэмжээ
17 дугаар зүйл. Албан татварын хувь, хэмжээ
17.1.Энэ хуулийн 16.2, 16.8, 16.9-д зааснаар тодорхойлоход 0-3,0 тэрбум төгрөгний албан татвар ногдуулах жилийн орлого олсон бол 10 хувиар, 3,0 тэрбум төгрөгнөөс дээш албан татвар ногдуулах жилийн орлого олсон бол 300,0 сая төгрөг дээр 3,0 тэрбум төгрөгнөөс дээш давсан орлогын дүнгийн 25 хувиар нэмж албан татвар ногдуулна.
17.2.Албан татвар төлөгчийн дараахь орлогод дор дурдсан хувиар албан татвар ногдуулна:
17.2.1.ногдол ашгийн орлогод 10 хувиар;
17.2.2.эрхийн шимтгэлийн орлогод 10 хувиар;
17.2.3.энэ хуулийн 16.6-д зааснаар тодорхойлсон төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны орлогод 40 хувиар;
17.2.4.эротик хэвлэл, ном зохиол, дүрс бичлэг худалдсан буюу төлбөртэй ашиглуулсан, түүнчлэн эротик тоглолт явуулсан үйлчилгээний орлогод 40 хувиар;
17.2.5.үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлогод 2 хувиар;
17.2.6.хүүгийн орлогод 10 хувиар;
17.2.7.эрх борлуулсны орлогод 30 хувиар;
17.2.8.гадаадын аж ахуйн нэгжийн төлөөний газар өөрт ногдох ашгаасаа гадаадад шилжүүлбэл шилжүүлсэн ашгийн 20 хувиар;
17.2.9.Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчийн Монгол Улсын нутаг дэвсгэрт болон Монгол Улсаас эх үүсвэртэй олсон дараахь орлогод 20 хувиар:
/Энэ заалтад 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
а/Монгол Улсад бүртгүүлэн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжээс авсан ногдол ашгийн орлого;
б/хүүгийн болон батлан даалт гаргасны төлбөр;
/Энэ заалтад 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
в/эрхийн шимтгэлийн орлого, санхүүгийн түрээсийн хүүгийн орлого, удирдлагын зардалд төлсөн төлбөр, түрээсийн төлбөр, биет болон биет бус хөрөнгө ашиглуулсны орлого;
г/Монгол Улсын нутаг дэвсгэр дээр борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний орлого.
д/Монгол Улсаас эх үүсвэртэйгээр шууд болон цахим хэлбэрээр гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний орлого.
/Энэ заалтыг 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар нэмсэн/
17.2.10.Монгол Улсын арилжааны банкны гадаад, дотоодын хөрөнгийн биржид гаргасан бондыг худалдан авсан Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчийн бондын хүүгийн орлогод 10 хувиар.
/Энэ заалтыг 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд үүнийг 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
ЗУРГАДУГААРБҮЛЭГ
Албан татвараас чөлөөлөх, хөнгөлөх
18 дугаар зүйл. Албан татвараас чөлөөлөх
18.1.Албан татвар төлөгчийн дараахь орлогыг албан татвараас чөлөөлнө:
18.1.1.Засгийн газар, аймаг, нийслэлийн Засаг даргын болон Монгол Улсын Хөгжлийн банкны өрийн бичгийн /бонд/ хүү;
/Энэ заалтад 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
/Энэ заалтад 2013 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
18.1.2.газрын тосны салбарт бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу тус улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгааМонгол Улсад байрладаггүйалбан татвар төлөгчийн өөрт нь ногдох бүтээгдэхүүний борлуулалтаас олсон, энэ хуулийн 17.1, 17.2.1-т заасан орлого;
/Энэ заалтад 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
18.1.3.гишүүдийнхээ бүтээгдэхүүнийг худалдах үйл ажиллагааны зуучлалын үнийн зөрүүгээс олсон хоршооны орлого;
18.1.4. 25-аас дээш ажиллагчидтай аж ахуйн нэгжийн нийт ажиллагсдын 2/3 ба түүнээс дээш хувийг хараагүй ажилтан эзэлдэг бол уг аж ахуйн нэгжийн орлого.
/Энэ заалтыг 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн/
18.1.5. Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 7.1.1-д заасан ногдол ашиг.

/Энэ заалтыг 2009 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ заалтад 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
18.1.6.Монгол Улсын нутаг дэвсгэрт жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл үйлдвэрлэх, үйлдвэрлэн борлуулах үйл ажиллагаанаас олсон орлого.
/Энэ заалтыг 2011 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/
18.1.7.зээлийн батлан даалтын байгууллагын хуульд заасан үндсэн үйл ажиллагаанаасаа олсон орлого;
/Энэ заалтыг 2012 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн/
18.1.8.байгалийн нөөцийг хэмнэлттэй ашиглах, орчны бохирдол, хаягдлыг багасгах, байгальд халгүй техник, тоног төхөөрөмжийг борлуулсан орлого.
/Энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/
18.1.9.улсын бүртгэлд бүртгүүлсэн өдрөөс хойш гурван жилийн хугацаанд Инновацийн тухай хуульд заасан гарааны компанийн дотоодод шинээр үйлдвэрлэсэн инновацийн бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого.
/Энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ заалтын дугаарт 2013 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
18.1.10.хадгаламжийн даатгалын сангийн хураамжийн орлого.
/Энэ заалтыг 2013 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн/
18.1.11.хөрөнгө оруулалтын сангийн орлого;
/Энэ заалтыг 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн/
18.1.12.хадгаламжийн бичгийг суурь үнэт цаасанд хөрвүүлсний орлого.
/Энэ заалтыг 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн/
18.1.13.чөлөөт бүсэд зориулсан эрчим хүч, дулааны эх үүсвэр, шугам сүлжээ, цэвэр усан хангамж, ариутгах татуурга, авто зам, төмөр зам, нисэх онгоцны буудал, харилцаа холбооны үндсэн сүлжээ зэрэг дэд бүтцэд 500.0 мянган америк доллар буюу түүнээс дээш хэмжээний хөрөнгө оруулсан аж ахуйн нэгжийн чөлөөт бүсээс олсон орлогод оруулсан хөрөнгө оруулалтын 50 хувьтай тэнцэх хэмжээний орлого;
/Энэ заалтыг 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн/
18.1.14.чөлөөт бүсэд агуулах, ачиж буулгах байгууламж, зочид буудал, аялал жуулчлалын цогцолбор, импортыг орлох болон экспортын бүтээгдэхүүний үйлдвэр байгуулахад 300.0 мянган америк доллар буюу түүнээс дээш хэмжээний хөрөнгө оруулсан аж ахуйн нэгжийн чөлөөт бүсээс олсон орлогод оруулсан хөрөнгө оруулалтын 50 хувьтай тэнцэх хэмжээний орлого.
/Энэ заалтыг 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн/
18.1.15.Ирээдүйн өв санд улсын төсвөөс хуваарилсан орлого, сангийн хөрөнгө оруулалтын орлого.

/Энэ заалтыг 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн/
18.1.16.Биеийн тамир, спортын тухай хуулийн 26.2 дахь хэсэгт заасан стандартыг хангасан спортын барилга байгууламж, спортын заал, талбай, дэд бүтцийг барьж байгуулсан аж ахуйн нэгж тухайн спортын барилга байгууламж, спортын заал, талбайг ашиглаж эхэлснээс хойш 5 жилийн хугацаанд ашиглалтын үйл ажиллагаанаас олсон 50 хувьтай тэнцэх хэмжээний орлого.
/Энэ заалтыг 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд Энэ заалтыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
18.2.Энэ хуулийн 18.1.2-т заасан албан татвар төлөгч өөрт нь ногдох бүтээгдэхүүний борлуулалтаас олсон бөгөөд албан татвараас чөлөөлөгдсөн орлогыг гадаадад шилжүүлэх тохиолдолд мөн хуулийн 17.2.8-д <

ИННОВАЦИЙН ТУХАЙ ХУУЛЬ /2012.05.22/


 
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
 
2012 оны 5 дугаар сарын 22-ны өдөр   Улаанбаатар хот
 
ИННОВАЦИЙН ТУХАЙ
 

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь инновацийн үйл ажиллагааны зарчим, удирдлага, зохион байгуулалт, санхүүжилт, төрийн дэмжлэг, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулан эзэмших, ашиглах, эрх зүйн үндсийг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Инновацийн тухай хууль тогтоомж
2.1.Инновацийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Шинжлэх ухаан, технологийн тухай, Дээд боловсролын тухай, Компанийн тухай, Патентын тухай, Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1.“инноваци” гэж шинэ мэдлэгийг баялаг болгон хувиргах цогц үйл явцыг;
3.1.2.“шинэ мэдлэг” гэж шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны үр дүнд бий болсон эдийн засаг, нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор ашиглаж болохуйц, эрхийн хамгаалалт хийгдсэн оюуны бүтээлийг;
3.1.3.“инновацийн үйл ажиллагаа” гэж шинэ санаа, шинэ мэдлэгийг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн, технологи, ажил, үйлчилгээг бий болгож зах зээлд нийлүүлэхэд чиглэсэн арга хэмжээг;
3.1.4.“инновацийн бүтээгдэхүүн” гэж энэ хуулиар тогтоосон шаардлага, нөхцөлийг хангасан, зах зээл дээрх ижил төстэй бүтээгдэхүүн, үйлчилгээнээс техник, эдийн засгийн үзүүлэлт, шинжлэх ухааны багтаамж, нэмүү өртөг бий болгох болон өрсөлдөх чадвараар илүү инновацийн үйл ажиллагааны үр дүнг;
3.1.5.“үндэсний инновацийн тогтолцоо” гэж инновацийн үйл ажиллагаанд оролцогч өмчийн бүх хэлбэрийн байгууллага, тэдгээрийн харилцааны хэм хэмжээний цогцыг;
3.1.6.“инновацийн төсөл” гэж санхүүжилтийн шаардлага, зохион байгуулалтын нөхцөлд нийцүүлэн инновацийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, зах зээлд нийлүүлэх цогц үйл ажиллагааг тодорхой цаг хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн баримт бичгийг;
3.1.7.“инновацийн грант” гэж иргэн, хуулийн этгээд, гадаадын болон олон улсын байгууллага урьдчилан нөхцөл, болзол тавьсны үндсэн дээр инновацийн тодорхой төсөлд буцалтгүй олгож байгаа мөнгөн болон бусад хөрөнгийг;
3.1.8.“гарааны компани” гэж инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор үүсгэн байгуулагдсан, зах зээлд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ нийлүүлж эхлээгүй байгаа компанийг;
3.1.9.“технологийн туршилт, зүгшрүүлэлт” гэж лабораторийн түвшинд боловсруулсан технологи, бүтээгдэхүүний загварыг үйлдвэрлэлийн нөхцөлд турших, боловсронгуй болгох, технологийн баримтжуулалт хийх үйл ажиллагааг;
3.1.10.“роялти” гэж оюуны өмчийг лицензийн гэрээгээр ашиглан олсон ашгаас лиценз түрээслүүлэгчид ногдох хувь хэмжээг;
3.1.11.“хөрөнгө оруулалтын компани” гэж инновацийн үйл ажиллагааг санхүүжүүлэхэд чиглэгдсэн, энэ хуульд заасан үйл ажиллагаа эрхлэх зорилгоор Иргэний хуульд[8] заасны дагуу байгуулагдсан хуулийн этгээдийг;
/Энэ заалтад 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
3.1.12.“менежментийн гэрээ” гэж энэ хуулиар тогтоосон шаардлагад нийцүүлэн хөрөнгө оруулалтын компанийн активыг удирдах талаар уг хөрөнгө оруулалтын компанийн удирдлага менежментийн компанитай байгуулсан гэрээг;
/Энэ заалтад 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
3.1.13.“менежментийн компани” гэж хөрөнгө оруулалтын компанитай байгуулсан энэ хуулийн 3.1.12-т заасан гэрээний үндсэн дээр уг хөрөнгө оруулалтын компанийн активын удирдлагыг хэрэгжүүлж байгаа тусгай зөвшөөрөл бүхий компанийг;
/Энэ заалтад 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
3.1.14.“шинжлэх ухааны парк” /цаашид “парк” гэх/ гэж өндөр технологи, инновацийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор энэ хуулиар тогтоосон чиг үүргийг хэрэгжүүлэх тусгайлсан газар нутагтай, үйлдвэрлэл, үйлчилгээ, нийгмийн дэд бүтэц бүхий цогцолборыг;
3.1.15.“паркийн удирдлага” гэж паркийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, хэвийн үйл ажиллагаа явуулах орчин, нөхцөлөөр хангах чиг үүрэгтэй хуулийн этгээдийг;
3.1.16.“паркийн нэгж” гэж паркийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгж, эрдэм шинжилгээний байгууллага болон сургууль, эмнэлэг, харилцаа холбоо, эрчим хүчний зэрэг нийтлэг үйлчилгээ үзүүлдэг байгууллагыг.
4 дүгээр зүйл.Инновацийн үйл ажиллагааны зарчим
4.1.Инновацийн үйл ажиллагаанд дор дурдсан зарчмыг баримтална:
4.1.1.үндэсний аюулгүй байдал, хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх инновацийн үйл ажиллагаа явуулахгүй байх;
4.1.2.инновацийн төсөл нь инновацийн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлд нийцсэн, шинжлэх ухаан, технологийн сүүлийн үеийн дэвшилтэт ололтыг ашигласан байх;
4.1.3.инновацийн үйл ажиллагаа нь эдийн засаг, нийгмийн өндөр үр ашигтай байх;
4.1.4.инновацийн үйл ажиллагааны төрийн дэмжлэг нь ил тод, шударга, нээлттэй байх;
4.1.5.инновацийн үйл ажиллагаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага тэгш эрхтэй, чөлөөтэй оролцох;
4.1.6.инновацийн үйл ажиллагааны үндэслэл бүхий эрсдэлийг төр болон бусад санхүүжүүлэгч этгээд хүлээн зөвшөөрөх.
 

ХОЁРДУГААР БҮЛЭГ
ИННОВАЦИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ УДИРДЛАГА, ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН БҮРЭН ЭРХ

5 дугаар зүйл.Инновацийн үйл ажиллагааны удирдлагын тогтолцоо
5.1.Инновацийн үйл ажиллагааны удирдлагын тогтолцоо нь Засгийн газар, яам, агентлаг, Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөл, нутгийн захиргааны байгууллагаас бүрдэнэ.
6 дугаар зүйл.Засгийн газрын бүрэн эрх
6.1.Засгийн газар инновацийн үйл ажиллагааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
6.1.1.төрөөс инновацийн талаар баримтлах бодлого, хууль тогтоомжийн төслийг боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;
6.1.2.инновацийн үйл ажиллагааны стратегийн тэргүүлэх чиглэлийг тогтоож боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, дунд хугацааны тэргүүлэх чиглэлийг батлах;
6.1.3.инновацийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах;
6.1.4.үндэсний инновацийн тогтолцоо, инновацийг хөгжүүлэх хөтөлбөр батлах;
6.1.5.инновацийг хөгжүүлэхтэй холбогдсон нийтээр дагаж мөрдөх дүрэм, журмыг хууль тогтоомжид нийцүүлэн батлах;
6.1.6.инновацийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардлагатай улсын төсвийн хөрөнгө оруулалт, санхүүжилтийн хэмжээг тогтоох, хэрэгжилтийг зохион байгуулах;
6.1.7.инновацийн төслийг улсын төсвөөс санхүүжүүлэх, инновацийн үйл ажиллагаанд оролцогчид грант олгох журам, нөхцөлийг тогтоох;
6.1.8.инновацийн үйл ажиллагааг дагнан явуулах төрийн өмчит байгууллага байгуулах, түүнийг өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэр гаргах;
6.1.9.инновацийн дэд бүтцийг хөгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор үнэт цаас гаргах, гадаадын хөнгөлөлттэй зээлд хөрөнгийн баталгаа гаргах;
6.1.10.парк байгуулахдаа Шинжлэх ухаан технологийн үндэсний зөвлөлийн санал, дүгнэлтийг үндэслэх;
6.1.11.паркийн байршил, үйл ажиллагааны чиглэлийг тогтоож парк байгуулах тухай шийдвэр гаргах;
6.1.12.паркийн удирдлагыг томилох, бүтэц, дүрэм, журмыг батлах;
6.1.13.паркийн нутаг дэвсгэрт олгосон газар, төрийн өмчийн барилга байгууламжийн ашиглалт, нутаг дэвсгэрт үйлчлэх хөнгөлөлт, урамшуулал, тэдгээрийн хэлбэр, хэмжээг тогтоох, паркийн үйл ажиллагаатай холбогдох дүрэм, журам баталж мөрдүүлэх.
6.1.14.хуульд заасан бусад бүрэн эрх.
7 дугаар зүйл.Өндөр технологи, үндэсний инновацийг хөгжүүлэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх
/Энэ зүйлийн гарчигт 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт, 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
7.1.Өндөр технологи, үндэсний инновацийг хөгжүүлэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага инновацийн үйл ажиллагааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
/Энэ хэсэгт 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт, 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
7.1.1.үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээ авах;
7.1.2.инновацийн тэргүүлэх чиглэл, үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх хөтөлбөр, төлөвлөгөө, тэдгээрт шаардагдах төсвийн санхүүжилтийн талаар санал боловсруулж Засгийн газарт өргөн барих;
7.1.3.төрийн болон орон нутгийн захиргааны байгууллагаас инновацийг хөгжүүлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээг арга зүйн нэгдсэн удирдлагаар хангах;
7.1.4.инновацийн тогтолцоог бүрдүүлж хөгжүүлэхэд оролцогч талуудын түншлэл, үйл ажиллагааны уялдааг хангах бодлогыг хэрэгжүүлэх;
7.1.5.инновацийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд байгуулах талаар санал боловсруулж Засгийн газарт оруулах;
7.1.6.энэ хуулийн 6.1.10-6.1.13-т заасан Шинжлэх ухааны парктай холбоотой дүрэм, журам, төсөл боловсруулж Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлөөр хэлэлцүүлж, Засгийн газарт оруулах;
7.1.7.Засгийн газрын захиалгаар улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх үндэсний хэмжээний, стратегийн ач холбогдол бүхий инновацийн төслийн хэрэгжилтийг зохион байгуулах;
7.1.8.инновацийн төсөл хэрэгжүүлэхэд зориулан эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр санхүүжилт олгох, олгосон хөрөнгийг эргэн төлүүлэх арга хэмжээ авах;
7.1.9.холбогдох байгууллагатай хамтран инновацийн төслийн нэгдсэн бүртгэл хөтөлж, мэдээллийн сан бүрдүүлэх, хэрэглэгчдэд энэ талаар үйлчилгээ үзүүлэх;
7.1.10.үндэсний инновацийн тогтолцооны хөгжлийн түвшинг үнэлэх аргачлал боловсруулах, инновацийн мэдээллийн сан бүрдүүлэх;
7.1.11.инновацийн үйл ажиллагаа эрхлэх хүний нөөцийг хөгжүүлэх талаар холбогдох байгууллагатай хамтран хөтөлбөр, төсөл боловсруулах, хэрэгжүүлэх;
7.1.12.инновацийг хөгжүүлэх талаар гадаад улс, олон улсын байгууллагатай хамтран ажиллах;
7.1.13.инновацийн үйл ажиллагааг урамшуулах, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх;
7.1.14.инновацийн бүтээгдэхүүний талаар дүгнэлт гаргах, мэргэжлийн шинжээчдийн ажиллах журмыг баталж, хэрэгжилтийг зохион байгуулах;
7.1.15.төрөөс шинжлэх ухаан, технологи, дээд боловсролын талаар баримтлах бодлогыг инновацийн тэргүүлэх чиглэлтэй уялдуулан зохицуулах, хэрэгжилтийг хангах;
/Энэ заалтыг 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн/
7.1.16.шинжлэх ухаан, технологийн салбарт инновацийг хөгжүүлэх хөтөлбөр, төсөл боловсруулах, санхүүжүүлэх, хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах;
/Энэ заалтыг 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн/
7.1.17.шинжлэх ухаан, технологийн салбарт инновацийн дэд бүтцийг байгуулах төлөвлөлтийг хийх, түүнийг хэрэгжүүлэх талаар санал боловсруулж Засгийн газарт оруулж шийдвэрлүүлэх;
/Энэ заалтыг 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн/
7.1.18.эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын инновацид чиглэсэн үр дүнгийн талаар мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх;
/Энэ заалтыг 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн/
7.1.19.технологийн туршилт, зүгшрүүлэлтэд инновацийн грант олгох;
/Энэ заалтыг 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн/
7.1.20.инновацийн чиглэлээр хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах;
/Энэ заалтыг 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн/
7.1.21.инновацийн соёлыг түгээн дэлгэрүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
/Энэ заалтыг 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн/
7.1.22.хуульд заасан бусад бүрэн эрх.
/Энэ заалтын дугаарт 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
8 дугаар зүйл.Шинжлэх ухаан, технологи, дээд боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх
8.1.Шинжлэх ухаан, технологи, дээд боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага инновацийн үйл ажиллагааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
8.1.1.төрөөс шинжлэх ухаан, технологи, дээд боловсролын талаар баримтлах бодлогыг инновацийн тэргүүлэх чиглэлтэй уялдуулан зохицуулах, хэрэгжилтийг хангах;
8.1.2.шинжлэх ухаан, технологийн салбарт инновацийг хөгжүүлэх хөтөлбөр, төсөл боловсруулах, санхүүжүүлэх, хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах;
8.1.3.шинжлэх ухаан, технологийн салбарт инновацийн дэд бүтцийг байгуулах төлөвлөлтийг хийх, түүнийг хэрэгжүүлэх талаар санал боловсруулж Засгийн газарт оруулж шийдвэрлүүлэх;
8.1.4.эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын инновацид чиглэсэн үр дүнгийн талаар мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх;
8.1.5.технологийн туршилт, зүгшрүүлэлтэд инновацийн грант олгох;
8.1.6.инновацийн чиглэлээр хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах;
8.1.7.инновацийн соёлыг түгээн дэлгэрүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
8.1.8.хуульд заасан бусад бүрэн эрх.
/Энэ зүйлийг 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
9 дүгээр зүйл.Санхүүгийн зохицуулах хорооны бүрэн эрх
9.1.Санхүүгийн зохицуулах хороо инновацийн үйл ажиллагааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
9.1.1.венч хөрөнгө оруулалтын компани болон менежментийн компанийг үүсгэн байгуулахад тавигдах нөхцөл, шаардлага, хувь нийлүүлсэн болон өөрийн хөрөнгийн доод хэмжээг тогтоох;
9.1.2.венч хөрөнгө оруулалтын компани болон менежментийн компанийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох;
9.1.3.венч хөрөнгө оруулалтын компани болон менежментийн компанийн үйл ажиллагааг зохицуулах, хяналт тавихтай холбоотой дүрэм, журмыг боловсруулан баталж, мөрдүүлэх;
9.1.4.венч хөрөнгө оруулалтын компанийн удирдлага, үйл ажиллагааг зохицуулах нийтлэг дүрэм, журмыг тогтоох;
9.1.5.венч хөрөнгө оруулалтын компани болон менежментийн компанийн талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, хүсэлтийг хянаж өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх, гарсан зөрчлийг арилгах хугацаатай үүрэг, даалгавар өгөх;
9.1.6.венч хөрөнгө оруулалтын компани болон менежментийн компанийн гаргаж байгаа мэдээлэл дүрэм, журамд нийцэж байгаа болон үнэн зөв эсэхэд хяналт тавих;
9.1.7.венч хөрөнгө оруулалтын компанийг татан буулгах асуудлаар шүүхэд хандах;
9.1.8.хуульд заасан бусад бүрэн эрх.
/Энэ зүйлийг 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
10 дугаар зүйл.Яам, агентлагийн нийтлэг бүрэн эрх
10.1.Яам, агентлаг өөрийн харьяалах салбарт инновацийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
10.1.1.дангаараа болон өндөр технологи, үндэсний инновацийг хөгжүүлэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран инновацийн хөтөлбөр, төсөл боловсруулан хэрэгжүүлэх, санхүүжүүлэх, дэмжлэг үзүүлэх;
/Энэ заалтад 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт, 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
10.1.2.салбарын инновацийн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийг тодорхойлох, хэрэгжилтийг хангах;
10.1.3.төрийн захиргааны төв байгууллагууд инновацийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах төсвийг өөрийн эрхлэх үйл ажиллагааны төсөвт багтаан шийдвэрлэх;
10.1.4.хуульд заасан бусад бүрэн эрх.
11 дүгээр зүйл.Аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрх
11.1.Аймаг, нийслэлийн Засаг дарга инновацийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
11.1.1.орон нутагтаа инновацийг хөгжүүлэхэд хувийн хэвшлийн оролцоог хангах, хамтарсан санхүүжилттэй инновацийн төсөл хэрэгжүүлэх;
11.1.2.аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрт байгуулагдсан паркийн хэвийн үйл ажиллагаагаа явуулахад шаардагдах нийгмийн дэд бүтэц байгуулах, суурь үйлчилгээ үзүүлэх ажлыг улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө, бусад эх үүсвэрээр шийдвэрлэх, паркийн захиргаанд дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах;
11.1.3.орон нутгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэгдсэн инновацийн дэд бүтцийг хөгжүүлэх, инновацийн хөтөлбөр, төсөл боловсруулах;
11.1.4.энэ хуулийн 11.1.3-т заасныг орон нутгийн төсөвт тусган хэрэгжүүлэх, шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор үнэт цаас гаргах, гадаадын хөнгөлөлттэй зээлд хөрөнгийн баталгаа гаргах;
11.1.5.инновацийн үйл ажиллагааг дагнан эрхлэх үүрэгтэй орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд байгуулж ажиллуулах;
11.1.6.хуульд заасан бусад бүрэн эрх.
12 дугаар зүйл.Инновацийн үйл ажиллагааны санхүүжилтийн эх үүсвэр, хэлбэр
12.1.Инновацийн үйл ажиллагааны санхүүжилт нь дараах эх үүсвэрээс бүрдэнэ:
12.1.1.улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө;
12.1.2.Монгол Улсын Хөгжлийн банкны хөрөнгө;
12.1.3.Инновацийн сангийн хөрөнгө;
/Энэ заалтыг 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
12.1.4.Засгийн газрын бусад тусгай сангийн хөрөнгө;
12.1.5.хөрөнгө оруулалтын компанийн хөрөнгө;
/Энэ заалтад 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
12.1.6.гарааны компанийн хөрөнгийн анхдагч зах зээлээс бүрдүүлсэн хөрөнгө;
12.1.7.инновацийн үйл ажиллагаанд оролцогч байгууллагын өөрийн хөрөнгө;
12.1.8.гадаад улс болон олон улсын байгууллагын зээл, тусламж, хандивын хөрөнгө;
12.1.9.хуулиар хориглоогүй бусад эх үүсвэр.
12.2.Энэ хуулийн 12.1.1, 12.1.3, 12.1.4-т заасан эх үүсвэрээс санхүүжүүлэх инновацийн төслийг Засгийн газраас баталсан журмын дагуу сонгон шалгаруулна.
12.3.Инновацийн үйл ажиллагааг дараах хэлбэрээр санхүүжүүлнэ:
12.3.1.эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр санхүүжүүлэх;
12.3.2.буцалтгүй санхүүжилт олгох;
12.3.3.инновацийн грант олгох.
 

ГУРАВДУГААР БҮЛЭГ
ИННОВАЦИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА, ТӨРИЙН ДЭМЖЛЭГ

13 дугаар зүйл.Инновацийн тэргүүлэх чиглэл
13.1.Шинжлэх ухаан, технологийн ололтыг эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх, өндөр технологийн болон өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортлох, өндөр үр ашигтай үйлчилгээний төрөл, хэлбэрийг бий болгоход чиглүүлэх, инновацийн чадавх, нөөцийг оновчтой байршуулах, төрийн дэмжлэгийн үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор инновацийн тэргүүлэх чиглэлийг тогтооно.
13.2.Инновацийн тэргүүлэх чиглэлийг стратегийн болон дунд хугацааных гэж ангилна.
13.3.Стратегийн тэргүүлэх чиглэл 10 жилийн хугацаатай байх бөгөөд Улсын Их Хурал батална.
13.4.Стратегийн тэргүүлэх чиглэлийн төслийг өндөр технологи, үндэсний инновацийг хөгжүүлэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага боловсруулж өмнөх тэргүүлэх чиглэлийн хугацаа дуусахаас 12 сарын өмнө Засгийн газраар хэлэлцүүлнэ.
/Энэ хэсэгт 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт, 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
13.5.Засгийн газар хэлэлцэж дэмжсэн стратегийн тэргүүлэх чиглэлийн төслийг өмнөх тэргүүлэх чиглэлийн хугацаа дуусахаас 10 сарын өмнө Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.
13.6.Дунд хугацааны тэргүүлэх чиглэл нь стратегийн тэргүүлэх чиглэлийг үндэсний, салбарын, бүс, орон нутгийн түвшинд үе шаттайгаар хэрэгжүүлэхтэй уялдаатай боловсруулагдсан байна.
13.7.Дунд хугацааны тэргүүлэх чиглэл таван жилийн хугацаатай байх бөгөөд Засгийн газар, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална.
13.8.Дунд хугацааны үндэсний тэргүүлэх чиглэлийн төслийг стратегийн тэргүүлэх чиглэл батлагдсанаас хойш 10 сарын дотор өндөр технологи, үндэсний инновацийг хөгжүүлэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага холбогдох төрийн захиргааны байгууллагатай хамтран боловсруулж Засгийн газарт оруулж батлуулна.
/Энэ хэсэгт 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт, 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
13.9.Дунд хугацааны үндэсний тэргүүлэх чиглэл нь урт, дунд хугацааны улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн төлөв, шинжлэх ухаан, технологийн хандлага зэрэгт үндэслэсэн, салбар дундын болон бүс хоорондын шинжтэй инновацийг хөгжүүлэхэд чиглэгдсэн байна.
13.10.Дунд хугацааны салбарын тэргүүлэх чиглэлийг стратегийн тэргүүлэх чиглэл болон дунд хугацааны үндэсний тэргүүлэх чиглэл, салбарын хөгжлийн төсөөлөлд үндэслэн тухайн салбарыг хариуцсан төрийн захиргааны төв байгууллага баталж хэрэгжүүлнэ.
13.11.Дунд хугацааны үндэсний, салбарын тэргүүлэх чиглэлийг Засгийн газрын болон салбарын хөтөлбөр, төлөвлөгөөнд тусгах, бие даасан төсөл хэлбэрээр хэрэгжүүлнэ.
13.12.Бүс, орон нутгийн дунд хугацааны тэргүүлэх чиглэлийг стратегийн, дунд хугацааны үндэсний болон салбарын тэргүүлэх чиглэлтэй уялдуулан тухайн бүсийн зөвлөл, аймаг, нийслэлийн Засаг дарга боловсруулж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаараа батлуулж хэрэгжүүлнэ.
13.13.Инновацийн тэргүүлэх чиглэл нь шинжлэх ухааны болон эдийн засгийн үндэслэлтэй, энэ хуульд заасан шаардлагад нийцсэн байна.
13.14.Инновацийн тэргүүлэх чиглэлийг төрийн болон төрийн бус байгууллага, шинжлэх ухаан, аж үйлдвэрийн төлөөллийг оролцуулан Засгийн газрын баталсан журмын дагуу боловсруулна.
13.15.Инновацийн тэргүүлэх чиглэлийн хэрэгжилтэд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх, тайлагнах асуудлыг Засгийн газрын баталсан журмын дагуу өндөр технологи, үндэсний инновацийг хөгжүүлэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцна.
/Энэ хэсэгт 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт, 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
14 дүгээр зүйл.Инновацийн төсөл, түүнд тавигдах шаардлага
14.1.Инновацийн төсөл дараах шаардлагыг хангасан байна:
14.1.1.инновацийг бий болгох нэгдсэн зорилго бүхий саналыг агуулсан байх;
14.1.2.хэрэгжүүлэх гэж байгаа төслийн давтагдаагүй байдал болон оюуны өмчийн эрхийн батаалгаажилтыг нотолсон байх;
14.1.3.инновацийн төслийн техник, эдийн засгийн үндэслэл болон үр ашгийн тооцоог хийсэн байх.
14.2.Дараах тохиолдолд инновацийн төсөлд дэмжлэг үзүүлэхгүй:
14.2.1.энэ хуулийн 15.1-д заасан шаардлагыг бүрэн хангаагүй бол;
14.2.2.төслийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь энэ хуульд заасан инновацийн үйл ажиллагаа болон түүнд баримтлах зарчимтай нийцэхгүй бол;
14.2.3.инновацийн үйл ажиллагааны санхүүжилт хүсэгч этгээд нь Монгол Улсаас өөр улсад бүртгэлтэй бол;
14.2.4.инновацийн үйл ажиллагааны санхүүжилт хүсэгч этгээд нь төсөв болон банк, санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн өр төлбөртэй бол;
14.2.5.хуульд заасан бусад үндэслэл.
14.3.Инновацийн төслийг өндөр технологи, үндэсний инновацийг хөгжүүлэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Засгийн газрын баталсан журмын дагуу бүртгэнэ.
/Энэ хэсэгт 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт, 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
15 дугаар зүйл.Инновацийн бүтээгдэхүүн
15.1.Инновацийн бүтээгдэхүүн нь дараах шаардлагыг хангасан байна:
15.1.1.Монгол Улсад шинээр үйлдвэрлэгдэж байгаа, эсхүл зах зээл дээрх ижил төстэй бүтээгдэхүүн, технологи, үйлчилгээтэй харьцуулахад өрсөлдөх чадвар, техник, эдийн засгийн үзүүлэлтээр илүү байх;
15.1.2.импортыг орлох буюу экспортын нөөцийг өсгөхөд чиглэсэн байх;
15.1.3.бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нь оюуны өмчийн эзэмшигч байх, эсхүл түүний эзэмшигчтэй лицензийн гэрээ байгуулсан байх.
15.2.Инновацийн бүтээгдэхүүн энэ хуульд заасан шаардлагад нийцэж байгаа эсэх талаарх дүгнэлтийг өндөр технологи, үндэсний инновацийг хөгжүүлэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага шинжээчдийн дүгнэлтэд үндэслэн гаргана.
/Энэ хэсэгт 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт, 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
16 дугаар зүйл.Инновацийн дэд бүтэц
16.1.Инновацийн дэд бүтэц нь шинжлэх ухааны парк, үйлдвэрлэл технологийн парк, технополис, технологи дамжуулах төв, технологийн инкубатор, бизнес-инкубатор, Засгийн газрын тусгай сан, венч хөрөнгө оруулалтын компаниас бүрдэнэ.
/Энэ хэсгийг 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
16.2.Үйлдвэрлэл технологийн парктай холбоотой үүсэх харилцааг Үйлдвэрлэл технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулна.
16.3.Шинжлэх ухааны парк болон венч хөрөнгө оруулалтын компанийн үйл ажиллагааг энэ хууль болон холбогдох бусад хуулиар зохицуулна.
/Энэ хэсгийг 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
17 дугаар зүйл.Инновацийн үйл ажиллагааг төрөөс дэмжих
17.1.Инновацийн үйл ажиллагааг төрөөс дараах хэлбэрээр дэмжинэ:
17.1.1.инновацийн төсөл хэрэгжүүлэхээр авсан зээлийн хүүний тодорхой хувийг санхүүжүүлэх;
/Энэ заалтад 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
17.1.2.инновацийн бүтээгдэхүүнийг дотоодын болон гадаадын холбогдох байгууллагуудад патентжуулах зардлыг санхүүжүүлэх;
/Энэ заалтад 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
17.1.3.инновацийн үйл ажиллагааг дагнан эрхлэх гарааны компанид эд хөрөнгийн түргэвчилсэн элэгдэл хорогдол тооцох;
17.1.4.төрийн өмчит эрдэм шинжилгээний байгууллагын лабораторийн тоног төхөөрөмжөөр инновацийн үйл ажиллагааг дагнан эрхлэх компанид хөнгөлөлттэй нөхцөлөөр үйлчилгээ үзүүлэх асуудлыг Засгийн газрын баталсан журмаар зохицуулах;
17.1.5.төслийн нийт өртгийн 60 болон түүнээс дээш хувийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлсэн тохиолдолд үлдэх хэсгийг инновацийн санхүүжүүлэгч байгууллага болон орон нутгийн төсвөөс буцалтгүй нөхцөлөөр санхүүжүүлэх;
17.1.6.экспортод чиглэсэн инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн санхүүжилтэд Хөрөнгө оруулалт, хөгжлийн сангаас батлан даалт гаргах;
17.1.7.экспортод чиглэсэн инновацийн бүтээгдэхүүний олон улсын чанар стандартын баталгаажуулалтын зардлыг Хөрөнгө оруулалт, хөгжлийн сангаас бүхэлд нь буюу хэсэгчлэн санхүүжүүлэх;
17.1.8.дотоодод үйлдвэрлэсэн инновацийн бүтээгдэхүүнийг Засгийн газрын худалдан авах үйл ажиллагаагаар дэмжих;
17.1.9.үзэсгэлэн худалдаа, хурал семинар зохион байгуулах, инновацийн мэдлэг, соёлыг сурталчлах арга хэмжээг олон нийтийн байгууллагатай хамтран зохион байгуулах, санхүүжүүлэх;
/Энэ заалтад 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
17.1.10.инновацийн үйл ажиллагаа эрхэлж, нийгэм, эдийн засгийн өндөр үр ашигтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үйлчилгээг бий болгосон патент эзэмшигчид мөнгөн урамшуулал олгох;
/Энэ заалтад 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
17.1.11.нийгэм, эдийн засгийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулсан инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд үндэсний инновацийн шагнал олгох;
17.1.12.үндэсний инновацийн шагналын хэмжээ, олгох журмыг Засгийн газар батална.
17.2.Энэ хуулийн 17.1.8-д зааснаас бусад инновацийн үйл ажиллагааг төрөөс дэмжих хэлбэрийг Засгийн газрын баталсан журмаар зохицуулна.
 

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ШИНЖЛЭХ УХААНЫ ПАРК

18 дугаар зүйл.Парк байгуулах
18.1.Паркийг дараах зорилгоор байгуулна:
18.1.1.эрдэм шинжилгээний байгууллага, аж ахуйн нэгжүүд хамтран инновацийн үйл ажиллагааг үр ашигтай явуулах орчин, дэд бүтцийг бүрдүүлэх;
18.1.2.импортыг орлох болон экспортод чиглэсэн өндөр технологи, инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлд шаардагдах санхүүгийн олон талт эх үүсвэр, өндөр ур чадвартай мэргэшсэн хүний нөөц, дэд бүтцээр хангах, үндэсний үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх;
18.1.3.инновацийн үйл ажиллагаанд тулгуурлан бүс, орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх, эдийн засгийн төрөлжилтийг бий болгох.
18.2.Паркийн оноосон нэрэнд шинжлэх ухааны парк гэсэн үгийг заавал хэрэглэх бөгөөд бусад хуулийн этгээдийн нэрэнд энэхүү үгийг хэрэглэхийг хориглоно.
19 дүгээр зүйл.Паркийн үйл ажиллагаанд баримтлах зарчим
19.1.Паркийн үйл ажиллагаанд энэ хуулийн 4.1-д зааснаас гадна дараах зарчмыг баримтална:
19.1.1.парк байгуулах, түүний хэвийн үйл ажиллагааг хангахад шаардагдах хөрөнгө оруулалт нь төсвийн хөрөнгө оруулалт, төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлах;
19.1.2.паркийн нутаг дэвсгэрт энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан тэргүүлэх чиглэлийн үйл ажиллагааг явуулах;
19.1.3.паркийн үйл ажиллагаатай нийцсэн дотоодын болон гадаадын компанийн салбар, нэгжийг паркад хөрөнгө оруулалт хийх, үйл ажиллагаа явуулахыг хөхиүлэн дэмжих;
19.1.4.паркийн нутаг дэвсгэрт сэргээгдэх эрчим хүч, байгаль орчинд ээлтэй технологийг ашиглах, ногоон байгууламж бүхий орчин бүрдүүлэхийг тэргүүн ээлжинд анхаарах.
20 дугаар зүйл.Паркийн удирдлагын чиг үүрэг
20.1.Паркийн удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөл болон гүйцэтгэх удирдлагаас бүрдэнэ.
20.2.Төлөөлөн удирдах зөвлөл нь Засгийн газар, орон нутаг, паркийн нэгжийн төлөөллөөс бүрдэх бөгөөд нийт гишүүдийн гуравны нэгээс доошгүй хувийг паркийн нэгжээс сонгоно.
20.3.Төлөөлөн удирдах зөвлөл паркийн талаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
20.3.1.паркийн хөгжлийн талаар өндөр технологи, үндэсний инновацийг хөгжүүлэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрхийнхээ хүрээнд хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх;
/Энэ заалтад 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт, 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
20.3.2.паркийн хөгжлийн онцлогтой уялдсан гадаад хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын бодлогын асуудлаар шаардлагатай тохиолдолд өндөр технологи, үндэсний инновацийг хөгжүүлэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад санал оруулж шийдвэрлүүлэх;
/Энэ заалтад 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт, 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
20.3.3.хуульд заасан бусад бүрэн эрх.
20.4.Паркийн гүйцэтгэх удирдлага паркийн талаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
20.4.1.паркийг хөгжүүлэх бодлого, хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилтийг зохион байгуулах;
20.4.2.хөрөнгө оруулалтын төслийн хэрэгжилтийг зохион байгуулах;
20.4.3.техник, эдийн засгийн үндэслэл, технологийн түвшний үнэлгээ, холбогдох байгууллагаар гаргуулсан байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг үндэслэн паркийн нэгжтэй гэрээ байгуулах;
20.4.4.паркийн нэгжийн хэвийн үйл ажиллагаа явуулах орчин, дэд бүтцийг бүрдүүлэх, холбогдох заавар, удирдамжаар хангах;
20.4.5.энэ хуулийн 20.4.1-20.4.4-т заасан чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай зөвлөх үйлчилгээг гэрээний үндсэн дээр авах;
20.4.6.хуульд заасан бусад бүрэн эрх.
21 дүгээр зүйл.Паркийн үйл ажиллагаа
21.1.Паркийн нутаг дэвсгэрт дараах чиглэлийн үйл ажиллагаа явуулна:
21.1.1.эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажил явуулах, дэвшилтэт техник, технологийг дамжуулах;
21.1.2.инновацийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл;
21.1.3.сургалт-судалгаа-үйлдвэрлэлийн сүлжээ бий болгох;
21.1.4.нийгмийн суурь үйлчилгээ, хот төлөвлөлт, газар зохион байгуулалтыг тухайн бүс, орон нутгийн чадавхид түшиглэн цогцолбороор байгуулах;
21.1.5.агуулах, тээвэрлэлт, логистикийн үйлчилгээ үзүүлэх;
21.1.6.паркийн нутаг дэвсгэрт хэвийн үйл ажиллагаа явуулах орчин, нөхцөлийг бүрдүүлэх.
21.2.Паркийн үйл ажиллагааг энэ хуулийн 12.1-д заасан эх үүсвэрээс гадна паркийн өөрийн үйл ажиллагааны орлогоос санхүүжүүлнэ.
21.3.Паркад Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно.
 

ТАВДУГААР БҮЛЭГ
ВЕНЧ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН КОМПАНИ

22 дугаар зүйл.Венч хөрөнгө оруулалтын компанийн үйл ажиллагаа
22.1.Венч хөрөнгө оруулалтын компани нь хөрөнгө оруулалтын зорилго, өөрийн активын зарцуулалтын нөхцөл, хязгаарлалт, эрсдлийг бууруулах арга хэмжээ зэргийг тусгасан хөрөнгө оруулалтын бодлоготой байна
22.2.Венч хөрөнгө оруулалтын компани энэ хуульд заасан инновацийн үйл ажиллагаатай холбоотой дараах үйл ажиллагааг санхүүжүүлнэ:
22.2.1.шинэ болон шинэчлэгдсэн бүтээгдэхүүн, технологи бий болгоход чиглэгдсэн хэрэглээний судалгаа, технологийн туршилт, зүгшрүүлэлт хийх;
22.2.2.оюуны өмчийн болон зах зээлийн судалгаа хийх;
22.2.3.үйлдвэрлэлийн технологийн шинэчлэлт, сэлгэлт хийх;
22.2.4.шинэ технологи, аргачлал, бүтээгдэхүүний туршилт хийх;
22.2.5.инновацийн дэд бүтцийг байгуулах;
22.2.6.оюуны өмчид эрхийн хамгаалалт хийх, түүнийг эзэмших, шилжүүлэх.
22.3.Венч хөрөнгө оруулалтын компаниас дараах салбар, хуулийн этгээдэд хөрөнгө оруулалт хийх, үйл ажиллагааг нь санхүүжүүлэхийг хориглоно:
22.3.1.цэрэг, батлан хамгаалахын салбар;
22.3.2.уул уурхайн түүхий эдийн олборлолт;
22.3.3.барилга угсралт;
22.3.4.банк, санхүүгийн байгууллага;
22.3.5.хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн оролцогч;
22.3.6.аудитын болон үнэлгээний компани;
22.3.7.согтууруулах ундаа, тамхины үйлдвэрлэл;
22.3.8.хонжворт сугалаа, бооцоот тоглоом.
/Энэ зүйлийг 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
23 дугаар зүйл.Венч хөрөнгө оруулалтын компанийг үүсгэн байгуулах, бүртгүүлэх
23.1.Инновацийн үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилгоор иргэн, хуулийн этгээд хамтран венч хөрөнгө оруулалтын компанийг үүсгэн байгуулж болно.
23.2.Венч хөрөнгө оруулалтын компанийн оноосон нэрэнд “венч хөрөнгө оруулалтын компани” гэсэн тэмдэглэгээг заавал хэрэглэнэ.
23.3.Венч хөрөнгө оруулалтын компанийг үүсгэн байгуулах баримт бичиг нь хөрөнгө оруулалтын бодлого, дүрэм, менежментийн гэрээнээс бүрдэнэ.
23.4.Венч хөрөнгө оруулалтын компанийн дүрэмд дараах зүйлийг тусгана:
23.4.1.цэвэр активын үнэлгээ хийх, венч хөрөнгө оруулалтын компанийн хувьцаа гаргах, гаргасан хувьцааг эргүүлэн худалдан авах журам;
23.4.2.венч хөрөнгө оруулалтын компанийн цэвэр активын зохистой бүтэц;
23.4.3.нэг удаагийн хэлцлээр хийж болох гэрээний үнийн дүнгийн дээд хэмжээ;
23.4.4.хараат бус үнэлгээчин болон аудиторын үйлчилгээний хөлсийг тогтоох, холбогдон гарах зардлыг олгох;
23.4.5.венч хөрөнгө оруулалтын компанийн үндсэн хөрөнгө болон хөрөнгө оруулсан активын нягтлан бодох бүртгэлийн журам;
23.4.6.ногдол ашгийн бодлого;
23.4.7.венч хөрөнгө оруулалтын компанийн удирдах зөвлөлийн батлах гэрээний үнийн дүнгийн доод хэмжээ;
23.4.8.хөрөнгө оруулалтын үндсэн чиглэл.
23.5.Венч хөрөнгө оруулалтын компани нь хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хэлбэртэй байна.
23.6.Олон нийтэд зориулан сурталчилгаа явуулдаггүй, хаалттай хэлбэрээр зохион байгуулагдсан венч хөрөнгө оруулалтын компани байж болно.
23.7.Венч хөрөнгө оруулалтын компанийн үйл ажиллагаа явуулах хугацаа нь гурваас багагүй, наймаас илүүгүй жил байна.
23.8.Энэ хуульд заасны дагуу бүртгүүлсний дараа хөрөнгө оруулагчдын нэгдлийг венч хөрөнгө оруулалтын компанид тооцно.
23.9.Венч хөрөнгө оруулалтын компанийн хувь нийлүүлэгч нь төр, иргэн, хуулийн этгээд байж болно.
23.10.Венч хөрөнгө оруулалтын компанид хөрөнгийн үнэлгээний болон аудиторын үйлчилгээ үзүүлэх этгээд венч хөрөнгө оруулалтын компанийн хувь нийлүүлэгч, түүний нэгдмэл сонирхолтой этгээд байхыг хориглоно.
23.11.Хуулиар хориглосноос бусад тохиолдолд гадаадын иргэн, хуулийн этгээд венч хөрөнгө оруулалтын компанийн хувь нийлүүлэгч байж болно.
/Энэ зүйлийг 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
24 дүгээр зүйл.Венч хөрөнгө оруулалтын компанийн удирдлага
24.1.Венч хөрөнгө оруулалтын компанийн удирдлагыг венч хөрөнгө оруулалтын компани өөрөө, эсхүл менежментийн гэрээ байгуулсан менежментийн компани гүйцэтгэж болно.
24.2.Менежментийн компанийн үйл ажиллагааг энэ хууль болон Үнэт цаасны зах зээлийн тухай, Компанийн тухай хуулиар зохицуулна.
24.3.Энэ хуулийн 23.4.3, 23.4.6-д зааснаас бусад тохиолдолд менежментийн компани нь венч хөрөнгө оруулалтын компанийн хөрөнгийг түүний нэрийн өмнөөс удирдаж хөрөнгө оруулалтын шийдвэрийг бие даан гаргаж болно.

КОМПАНИЙН ТУХАЙ ХУУЛЬ Шинэчилсэн найруулга /2011.10.06/


 
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
 
2011 оны 10 дугаар сарын 6-ны өдөр   Улаанбаатар хот
 
КОМПАНИЙН ТУХАЙ
/Шинэчилсэн найруулга/
 
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь компани үүсгэн байгуулах, бүртгүүлэх, өөрчлөн байгуулах, компанийн удирдлага, зохион байгуулалт, хяналтын бүтэц, хувьцаа эзэмшигчийн эрх, үүргийг тогтоох, компани татан буулгахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ
2.1.Хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа бүх компани өмчийн хэлбэр, эд хөрөнгийн болон үйлдвэрлэлийн хэмжээ, дотоод зохион байгуулалтаас үл хамааран энэ хуулийг дагаж мөрдөнө.
2.2.Банк, санхүү, даатгал, үнэт цаасны салбарт компани үүсгэн байгуулах, түүний үйл ажиллагааны онцлогтой холбогдсон харилцааг бусад хуулиар, нийтлэг харилцааг энэ хуулиар тус тус зохицуулна.
2.3.Төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газрыг хувьчлах замаар байгуулагдсан компанийн үйл ажиллагааг энэ хуулиар, түүнийг үүсгэн байгуулахтай холбогдсон харилцааг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар зохицуулна.
2.4.Төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компанид төрийн болон орон нутгийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх журмыг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар, төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгох, гүйцэтгэх удирдлагыг томилох, төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх хороо, төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга болон тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна.
2.5.Төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газрыг компанийн хэлбэрт оруулан өөрчлөн зохион байгуулах замаар үүссэн төрийн болон орон нутгийн өмчит компанийн үйл ажиллагааг энэ хуулиар зохицуулна.
2.6.Энэ хуулийн 2.5-д заасны дагуу үүссэн төрийн өмчит компанийн хувьд өмчлөгч нь төрийг төлөөлж Улсын Их Хурал, орон нутгийн өмчит компанийн хувьд тухайн орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал байх бөгөөд тэдгээрийг төлөөлж хувьцаа эзэмшигч нь Засгийн газар болон орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас эрх олгосон этгээд байж болно.
2.7.Компаниас өөр хэлбэрийн ашгийн төлөө үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийг байгуулахтай холбогдсон харилцаа, түүний үйл ажиллагааг бусад хуулиар зохицуулна.
 
ХОЁРДУГААР БҮЛЭГ
КОМПАНИ, ТҮҮНИЙ ЭРХ ЗҮЙН БАЙДАЛ
3 дугаар зүйл.Компани, түүний хэлбэр
3.1.Хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, өөрийн тусгайлсан эд хөрөнгөтэй, үндсэн зорилго нь ашгийн төлөө хуулийн этгээдийг компани гэнэ.
3.2.Хувьцаа нь тухайн компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн өмчлөлд оролцох эрхийг нотлох бөгөөд харин компанийн эд хөрөнгийг тусгайлан өмчлөх эрхийг нотлохгүй.
3.3.Хувьцаа эзэмшигчийн эрхийг энэ хууль болон компанийн дүрмээр тогтоох бөгөөд хувьцаа эзэмшигч нь ногдол ашиг авах, хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож, хэлэлцэж байгаа асуудлаар санал өгөх, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хүртэх зэрэг үндсэн эрх эдэлнэ.
3.4.Компани нь хязгаарлагдмал хариуцлагатай болон хувьцаат компани гэсэн хэлбэртэй байна.
3.5.Хязгаарлагдмал хариуцлагатай компани гэж хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь хувьцаанд хуваагдаж, түүнийг захиран зарцуулах эрх нь хууль болон компанийн дүрмээр хязгаарлагддаг компанийг хэлнэ.
3.6.Хувьцаат компани нь нээлттэй болон хаалттай гэсэн төрөлтэй байна.
3.7.”Нээлттэй хувьцаат компани” гэж хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь хувьцаанд хуваагдаж, хувьцаа нь үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагад бүртгэгдэж, нийтэд чөлөөтэй арилжаалагддаг компанийг хэлнэ.
3.8.”Хаалттай хувьцаат компани” гэж хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь хувьцаанд хуваагдаж, хувьцаа нь үнэт цаасны хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх байгууллагад бүртгэгдэж, үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагаас гадуур зах зээлд хаалттай хүрээнд арилжаалагддаг компанийг хэлнэ.
3.9.Хөрөнгө оруулалтын сангийн тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд нь тусгай зориулалтын компани хэлбэртэй байна. Уг хэлбэрийн компанийн үйл ажиллагааны онцлогтой холбогдсон харилцааг Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулиар зохицуулах бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн зохицуулалт хамаарахгүй.
/Энэ хэсгийг 2013 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар нэмсэн/
4 дүгээр зүйл.Хувьцаат компани
4.1.Хуульд өөрөөр заагаагүй бол хувьцаат компанийн хувьцаа эзэмшигч нь бусад хувьцаа эзэмшигчийн саналыг харгалзахгүйгээр өөрийн эзэмшиж байгаа хувьцаагаа чөлөөтэй захиран зарцуулах эрх эдэлнэ.
4.2.Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигч нь хувьцаагаа үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагаар дамжуулан худалдахаас бусад хэлбэрээр шилжүүлсэн бол хувьцаа эзэмшигчийн бүртгэл хөтлөх этгээдэд бүртгүүлэх үүрэгтэй.
4.3.Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол нээлттэй хувьцаат компани нь нээлттэй буюу хаалттай захиалгын үндсэн дээр хувьцаа болон бусад үнэт цаас гаргаж болно.
4.4.Нээлттэй хувьцаат компанийн хаалттай захиалгын үндсэн дээр нэмж гаргасан хувьцааг худалдан авагч нь түүнийг чөлөөтэй захиран зарцуулах эрх эдэлнэ.
4.5.Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчид тохиролцсоны үндсэн дээр хувьцаагаа захиран зарцуулах эрхээ харилцан хязгаарласан гэрээ байгуулж болно.
5 дугаар зүйл.Хязгаарлагдмал хариуцлагатай компани
5.1.Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн байгуулах үеийн хувьцаа эзэмшигчдийн тоо 50-аас дээшгүй байна.
/Энэ хэсэгт 2014 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
5.2.Хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хувьцаа, түүнийг худалдан авах эрхийн бичиг болон тэдгээрт хөрвөх үнэт цаасыг зөвхөн хаалттай захиалгын үндсэн дээр гаргах бөгөөд бусад үнэт цаасыг нээлттэй болон хаалттай аль ч хэлбэрээр гаргаж болно.
/Энэ хэсэгт 2014 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
5.3.Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигч нь компанийн болон бусад хувьцаа эзэмшигчийн худалдах хувьцаа, түүнийг худалдан авах эрхийн бичиг болон тэдгээрт хөрвөх үнэт цаасыг гуравдагч этгээдэд санал болгох үнээр өөрийн эзэмшлийн хувьцааныхаа тоонд хувь тэнцүүлэн энэ хууль болон компанийн дүрэмд заасны дагуу тэргүүн ээлжид худалдан авах эрхтэй.
5.4.Хувьцаагаа худалдахаар санал болгож байгаа хувьцаа эзэмшигч нь уг саналаа компанид мэдэгдэх бөгөөд энэ тухай компани нь бусад хувьцаа эзэмшигчид бичгээр мэдэгдэнэ.
5.5.Энэ хуулийн 5.4-т заасан мэдэгдэлд худалдах хувьцааны төрөл, тоо, худалдах үнэ, тэргүүн ээлжид худалдан авч болох хувьцааны тоо, худалдан авах хугацаа, журмыг тодорхойлсон байна.
5.6.Хувьцааг тэргүүн ээлжид худалдан авах хувьцаа эзэмшигч нь энэ шийдвэрээ тогтоосон хугацааны дотор бичгээр компанид мэдэгдэнэ.
5.7.Энэ хуулийн 5.6-д заасан мэдэгдэлд хувьцаа худалдан авагчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг, худалдан авах хувьцааны тоо зэргийг зааж, төлбөр хийсэн баримтыг хавсаргасан байна.
5.8.Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол хувьцаа эзэмшигч нь бусад хувьцаа эзэмшигчийн хувьцааг энэ хуулийн 5.3-т заасны дагуу тэргүүн ээлжид худалдан авах эрхээ бүхэлд нь буюу зарим хэсгийг нь хэрэгжүүлэх, эсхүл энэ эрхээ бүхэлд нь буюу зарим хэсгийг нь бусад хувьцаа эзэмшигчид шилжүүлэх эрхтэй.
5.9.Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 5.З-т заасан эрхийг хувьцаа эзэмшигч тогтоосон хугацаанд бүрэн хэрэгжүүлээгүй тохиолдолд уг эрх компанид шилжих бөгөөд компани нь энэхүү эрхийг хэрэгжүүлэх эсэх тухай шийдвэрээ энэ хуулийн 5.4-т заасан мэдэгдэлд заасан хугацаа дууссанаас хойш ажлын таван өдрийн дотор гаргана.
5.10.Энэ хуулийн 5.3, 5.9-д заасан этгээд тэргүүн ээлжид худалдан авах эрхээ хэрэгжүүлээгүй тохиолдолд хувьцаагаа худалдахаар санал болгож байгаа хувьцаа эзэмшигч нь энэ хуулийн 5.4-т заасан мэдэгдэлд зааснаас багагүй үнээр гуравдагч этгээдэд худалдах эрхтэй.
5.11.Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигч нь компанийн талаарх бүх мэдээллийг авах, санхүүгийн болон бусад баримт бичигтэй танилцах эрхтэй.
6 дугаар зүйл.Хараат болон охин компани, компанийн нэгдэл
6.1.Компанийн нийт гаргасан энгийн хувьцааны 20-50 хувийг өөр /толгой/ компани дангаараа буюу нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран эзэмшиж байгаа тохиолдолд уг компанийг хараат компани гэнэ.
6.2.Хараат компани нь бие даасан тайлан баланс гаргадаг хуулийн этгээд байна.
6.3.Компанийн нийт гаргасан энгийн хувьцааны 50-аас дээш хувийг өөр /толгой/ компани дангаараа буюу нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран эзэмшдэг бие даасан компанийг охин компани гэнэ.
6.4.Охин компани нь санхүүгийн тайлангаа тусдаа гаргах ба толгой компани нь охин компанитайгаа нэгдсэн санхүүгийн тайлан гаргана.
6.5.Хараат болон охин компани нь толгой компанийнхаа өрийг хариуцахгүй бөгөөд хууль болон тэдгээрийн хооронд байгуулсан гэрээнд өөрөөр заагаагүй бол толгой компани нь хараат болон охин компанийнхаа өрийг хариуцахгүй.
6.6.Толгой компанийн гаргасан шийдвэрийн улмаас охин компани төлбөрийн чадваргүй болсон бол толгой компани нь тухайн өрийг хамтран хариуцна.
6.7.Охин компанийн хүлээсэн алдагдал нь толгой компанийн гаргасан шийдвэрээс шалтгаалсан гэж үзвэл охин компанийн хувьцаа эзэмшигч алдагдлын улмаас охин компанид учирсан хохирлыг толгой компаниар нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.
6.8.Толгой компани нь гуравдагч компанийн хараат болон охин компани бол түүний хараат болон охин компани нь гуравдагч компанийн хувьд мөн хараат болон охин компани болох бөгөөд энэ зарчмыг үүнээс ч илүү үргэлжилсэн хэлхээ холбоонд ашиглан хамаарлыг тогтооно.
6.9.Хараат болон охин компани нь толгой компанийн хувьцааг эзэмшиж болно.
6.10.Энэ хуулийн 6.9-д заасны дагуу охин компанийн эзэмшиж байгаа толгой компанийн хувьцаа нь саналын эрхгүй бөгөөд хувьцаа эзэмшигчдийн хурлын ирцийг тооцохдоо охин компанийн эзэмшиж байгаа хувьцааг хасч тооцно.
6.11.Энэ хуулийн 6.9-д заасны дагуу эзэмшиж байгаа хувьцааг гуравдагч этгээдэд шилжүүлсэн тохиолдолд уг этгээдэд хувьцаа эзэмшигчийн бүх эрх шилжинэ.
6.12.Толгой компани нь үйл ажиллагаагаа уялдуулах зорилгоор байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс бусад тохиолдолд хараат болон охин компанийн үйл ажиллагаанд зөвхөн эзэмшиж байгаа хувьцааныхаа эрхээр оролцоно.
6.13.Төр болон бусад хуулийн этгээд аливаа компанид хөрөнгө оруулсныхаа төлөө эзэмшиж байгаа хувьцааныхаа эрхээ хэрэгжүүлэхдээ дүрэмдээ заасан эрх бүхий этгээдээс томилсон төлөөлөгчөөр дамжуулан төлөөллөө хэрэгжүүлэх бөгөөд энэхүү төлөөлөгч нь уг төлөөллийг хэрэгжүүлэхдээ холбогдох хууль болон тухайн компанийн дүрэмд заасан эрх бүхий этгээдээс өгсөн удирдамжийг үндэслэх ба энэхүү удирдамжаас өөрөөр санал гаргасан нь түүнийг энэхүү төлөөллийг хэрэгжүүлэх эрхээс чөлөөлөх үндэслэл болно.
/Энэ хэсэгт 2014 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар нэмсэн/
6.14.Толгой компани, түүнтэй энэ хуулийн 6.1, 6.3, 6.8-д заасан хамаарал бүхий компаниуд, нэг этгээд дангаараа болон нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран хувьцааных нь хяналтын багцыг эзэмшдэг, эсхүл компанийн удирдлагын шийдвэрийг нь тодорхойлох боломжтой компаниудыг компанийн нэгдэл гэнэ.
/Энэ хэсгийн дугаарт 2014 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
6.15.Нэг толгой компанийн хараат болон охин компаниуд, эсхүл нэг этгээд дангаараа болон нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран хувьцааных нь хяналтын багцыг эзэмшдэг компаниудыг зэргэлдээ компани гэнэ.
/Энэ хэсгийн дугаарт 2014 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
6.16.Компанийн нэгдэлд хамаарагдаж байгаа компани нь толгой компани, эсхүл хараат болон охин компани, зэргэлдээ компани аль нь болохоос үл хамааран түүнийг нэгдлийн оролцогч компани гэнэ.
/Энэ хэсгийн дугаарт 2014 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
7 дугаар зүйл.Компанийн салбар, төлөөлөгчийн газар
7.1.Компанийн салбар нь компанийн оршин байгаа газраас өөр газар байрладаг нэгж бөгөөд компанийн үндсэн чиг үүргийг бүхэлд нь буюу зарим хэсгийг нь, түүнчлэн төлөөлөгчийн газрын үүргийг гүйцэтгэж болно.
7.2.Компанийн төлөөлөгчийн газар нь компанийн оршин байгаа газраас өөр газар байрладаг нэгж бөгөөд компанийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, компанийн нэрийн өмнөөс хэлцэл хийх зэрэг эрх зүйн төлөөллийн үйл ажиллагаа явуулна.
7.3.Компани нь Монгол Улсад болон гадаад улсад өөрийн салбар, төлөөлөгчийн газартай байж болно.
7.4.Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол компанийн салбар, төлөөлөгчийн газар байгуулах тухай шийдвэрийг компанийн төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/ гаргана.
7.5.Гадаад улсын хуулийн этгээдийн Монгол Улсад оршин байгаа салбар, төлөөлөгчийн газрыг бүртгэх байгууллагад бүртгүүлнэ.
7.6.Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол гадаад улсад компанийн салбар, төлөөлөгчийн газар байгуулах асуудлыг тухайн улсын хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
7.7.Компанийн салбар, төлөөлөгчийн газар нь хуулийн этгээдийн эрхийг эдлэхгүй бөгөөд түүнийг байгуулсан компаниас баталсан журмын дагуу үйл ажиллагаагаа эрхлэн явуулна.
7.8.Компанийн салбар, төлөөлөгчийн газрын эд хөрөнгийг түүнийг байгуулсан компанийн балансад тусгана.
7.9.Компанийн салбар, төлөөлөгчийн газар нь үйл ажиллагаагаа түүнийг байгуулсан компанийн нэрийн өмнөөс явуулна.
7.10.Компани нь өөрийн салбар, төлөөлөгчийн газрын үйл ажиллагаанаас үүсэх үр дагаврыг хариуцна.
7.11.Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол компанийн салбар, төлөөлөгчийн газрын удирдлагыг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ томилох бөгөөд тэдгээр нь компаниас олгосон итгэмжлэлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулна.
8 дугаар зүйл.Компанийн үйл ажиллагааны чиглэл, байгуулах хугацаа
8.1.Компани нь хуулиар хориглоогүй бүх төрлийн үйл ажиллагаа эрхэлж болох бөгөөд компани нь үйл ажиллагаагаа эрхлэхэд шаардагдах эрх эдэлж, үүрэг хүлээнэ.
8.2.Компани эрхлэх үйл ажиллагааныхаа хүрээг дүрмээрээ хязгаарлаж болно.
8.3.Энэ хуулийн 8.2-т заасны дагуу компани эрхлэх үйл ажиллагааныхаа хүрээг хязгаарласан нь уг хязгаарлалтыг мэдэхгүйгээр хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа гуравдагч этгээдийн өмнө уг компанийн хүлээсэн үүргээ биелүүлэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй.
8.4.Компани нь тусгай зөвшөөрөл шаардагдах үйл ажиллагааг хуульд заасны дагуу холбогдох эрх бүхий байгууллагын бичгээр олгосон зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ.
8.5.Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол компанийг тодорхой бус хугацаагаар үүсгэн байгуулна.
9 дүгээр зүйл.Компанийн болон хувьцаа эзэмшигчийн хариуцлага
9.1.Компанийн эд хөрөнгө нь эзэмшиж байгаа эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхээс бүрдэх бөгөөд компани нь эдгээр бүх эд хөрөнгөөрөө хариуцлага хүлээнэ.
9.2.Компани нь хувьцаа эзэмшигчийн хүлээх үүргийг хариуцахгүй.
9.3.Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ.
9.4.Дангаараа болон нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн хувьцааны 10-аас дээш хувийг эзэмшигч болон компанийн үйл ажиллагааг бусад хэлбэрээр тодорхойлох эрх бүхий этгээдийн буруутай үйл ажиллагааны улмаас компанид учирсан эд хөрөнгийн хохирлыг тухайн этгээд өөрийн хөрөнгөөр компанийн өмнө хариуцна.
9.5.Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна.
10 дугаар зүйл.Компанийн оноосон нэр, оршин байгаа газар
10.1.Компани оноосон нэртэй байх бөгөөд түүнийг хэрэглэх тохиолдол бүрд уг нэрийн ард компанийн хэлбэрийг тодорхойлсон хувьцаат компани буюу "ХК", хязгаарлагдмал хариуцлагатай компани буюу "ХХК" гэсэн ялгах тэмдэглэгээ заасан байна.
10.2.Компанийн оноосон нэр нь бусад компани, өөр хуулийн этгээдийн оноосон нэртэй давхардаагүй байх бөгөөд компани оноосон нэрээ бүртгэх байгууллагад бүртгүүлснээр түүнийг хэрэглэх онцгой эрхтэй болно.
10.3.Компани нь бүртгэх байгууллагад бүртгэгдсэн өөрийн бэлгэдэл болон барааны тэмдэгтэй байж болно.
10.4.Компанийн оршин байгаа газар, шуудангийн хаягийг түүний ерөнхий захиргаа байршин байгаа газраар тодорхойлно.
10.5.Компанийн хаягийн өөрчлөлтийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу бүртгэх байгууллагад бүртгүүлнэ.
 
ГУРАВДУГААР БҮЛЭГ
КОМПАНИ БАЙГУУЛАХ
11 дүгээр зүйл.Компани байгуулах
11.1.Компанийг шинээр, эсхүл хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах /нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх/ замаар байгуулж болно.
11.2.Компанийг хувьчлах замаар үүсгэн байгуулах тохиолдолд үүсгэн байгуулагчийн үүргийг төр хүлээх бөгөөд хувьцааг худалдах, шилжүүлэх ажиллагааг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заасны дагуу хэрэгжүүлнэ.
12 дугаар зүйл.Компанийн үүсгэн байгуулагч
12.1.Компанийн үүсгэн байгуулагч нь Монгол Улсын иргэн, хуулийн этгээд, хуульд заасан бол гадаад улсын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүн байж болно.
12.2.Компаниас гаргасан хувьцааг Монгол Улсын болон гадаад улсын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүн эзэмшиж болно.
12.3.Компани нэг үүсгэн байгуулагчтай байж болно.
12.4.Компанийн үүсгэн байгуулагч нь тухайн компанийн хувьцааг эзэмшихгүй байж болно.
12.5.Төр, түүний байгууллага нь дараах тохиолдолд компанийн үүсгэн байгуулагч болон түүний хувьцаа эзэмшигч байж болно:
12.5.1.төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газрыг хувьчилснаар шинээр бий болсон компанийн;
12.5.2.төрийн өмчит үйлдвэрийн газрыг компанийн хэлбэрт оруулан өөрчлөн байгуулах замаар үүссэн төрийн өмчит компанийн;
12.5.3.хууль тогтоомжид заасан журмын дагуу дампуурч байгаа компанийн төрд төлөх өрийг хувьцаагаар нь сольж авсан компанийн (Энэ тохиолдолд төр тухайн хувьцааг гурван жилийн дотор бусад этгээдэд худалдах үүрэгтэй);
12.5.4.гадаад улсын хуулийн этгээдтэй хамтран байгуулсан компанийн;
12.5.5.хуульд заасан бусад.
12.6.Компанийг үүсгэн байгуулах, улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбогдсон зардлыг компанийн үүсгэн байгуулагчид хамтран хариуцна.
12.7.Компани үүсгэн байгуулах хурлын буюу төлөөлөн удирдах зөвлөл /хэрэв нэг үүсгэн байгуулагчтай бол үүсгэн байгуулагч/-ийн шийдвэрээр энэ хуулийн 12.6-д заасан зардлыг компани хариуцаж болно.
12.8.Энэ хуулийн 12.6, 12.7-д заасны дагуу компанийг үүсгэн байгуулахтай холбогдсон зардлыг төлсөн этгээд нь бусад үүсгэн байгуулагч, түүний эзэмшиж байгаа болон эзэмшихээр захиалсан хувьцааны тоотой нь хувь тэнцүүлэн уг зардлыг нэхэмжлэн авах, эсхүл гаргасан зардлынхаа хэмжээнд хувьцаа эзэмших эрхтэй.
12.9.Компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нь бусад компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч байж болно.
13 дугаар зүйл.Шинээр компани үүсгэн байгуулах
13.1.Үүсгэн байгуулагчдын хурлын шийдвэрээр компанийг үүсгэн байгуулна.
13.2.Компанийг нэг этгээд үүсгэн байгуулж байгаа тохиолдолд тухайн этгээд нь үүсгэн байгуулах шийдвэр гаргана.
13.3.Компанийг нэгээс дээш этгээд үүсгэн байгуулах тохиолдолд үүсгэн байгуулагчид нь компани үүсгэн байгуулах талаар хамтран ажиллах гэрээ байгуулж болох бөгөөд уг гэрээнд үүсгэн байгуулагчдын хамтран ажиллах журам, үүсгэн байгуулагч тус бүрийн хүлээх үүрэг, тэдгээрийн худалдан авах хувьцаа болон бусад үнэт цаасны ангилал, төрөл тус бүрийн тоо, үнэ, худалдан авах хугацаа зэрэг шаардлагатай гэж үзсэн бусад асуудлыг тусгана.
13.4.Энэ хуулийн 13.3-т заасан гэрээ нь компанийг үүсгэн байгуулах баримт бичигт хамаарахгүй.
13.5.Цөөн тооны этгээдээс захиалга авах арга /цаашид “хаалттай захиалга” гэх/-аар шинээр хаалттай хувьцаат компанийг үүсгэн байгуулахад дараах журмыг баримтална:
13.5.1.хаалттай захиалгыг захиалгын хуудсаар авах бөгөөд түүнд захиалагчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, захиалсан хувьцааны төрөл, ангилал, тоо, үнийн дүн, захиалсан он, сар, өдрийг тусгах бөгөөд захиалагч, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч гарын үсэг зурснаар захиалга хийгдсэнд тооцох;
13.5.2.захиалсан нийт хувьцааны төлбөрийг захиалгын хугацаа дууссанаас хойш ажлын 30 өдрийн дотор хийх.
13.6.Тодорхой шалтгаанаар компани байгуулагдаагүй бол компани үүсгэн байгуулах хурал товлосон өдрөөс хойш ажлын 14 өдрийн дотор захиалагчийн урьдчилан хийсэн төлбөрийг буцаан олгох үүргийг үүсгэн байгуулагч хүлээнэ.
14 дүгээр зүйл.Компани үүсгэн байгуулах хурал
14.1.Компани үүсгэн байгуулах хурлыг үүсгэн байгуулагчид зарлан хуралдуулна.
14.2.Компани үүсгэн байгуулагчид санал нэгтэйгээр өөрөөр шийдвэрлээгүй бол үүсгэн байгуулагч бүр компани үүсгэн байгуулах хуралд саналын тэнцүү эрхтэй оролцоно.
14.3.Компани үүсгэн байгуулах хурлаар дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ:
14.3.1.компани байгуулах тухай;
14.3.2.компанийн дүрэм;
14.3.3.зарласан болон гаргах хувьцаа, тэдгээрээс үүсгэн байгуулагчдын худалдан авах үнэ;
14.3.4.төлөөлөн удирдах зөвлөлтэй байхаар шийдвэрлэсэн бол түүний гишүүдийг сонгох, тэдгээрийн цалин, урамшууллын хэмжээг тогтоох;
14.3.5.компани үүсгэн байгуулахад гаргасан зардлыг нөхөн олгох журам;
14.3.6.компанид хувь нийлүүлэх хөрөнгийг бүрэн оруулж дуусах хугацаа.
14.4.Үүсгэн байгуулагчдын хооронд байгуулсан гэрээнд өөрөөр заагаагүй бол бүх үүсгэн байгуулагч оролцсоноор компани үүсгэн байгуулах хурал хүчин төгөлдөр болох бөгөөд уг хуралд оролцогчдын дийлэнх олонхийн саналаар шийдвэр гаргана.
14.5.Компани үүсгэн байгуулах хурлын даргыг үүсгэн байгуулагчдаас сонгоно.
14.6.Үүсгэн байгуулагчид мөнгөн бус хэлбэрээр төлбөр хийх тохиолдолд санал болгож байгаа эд хөрөнгийн үнийн талаар шаардлагатай гэж үзвэл үнэлгээний байгууллага болон холбогдох мэргэжлийн шинжээчийн дүгнэлт гаргуулан санал боловсруулж, компани үүсгэн байгуулах хуралд оруулна.
14.7.Үүсгэн байгуулагчид мөнгөн бус хэлбэрээр төлбөр хийх тохиолдолд эд хөрөнгийн үнийг компани үүсгэн байгуулах хуралд оролцогчид санал нэгтэй шийдвэрлэнэ.
15 дугаар зүйл.Компанийг улсын бүртгэлд бүртгүүлэх
15.1.Компани байгуулах тухай шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор компанийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр холбогдох баримт бичгийг бүртгэх байгууллагад өгнө.
15.2.Компанийг бүртгэхтэй холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.
16 дугаар зүйл.Компанийн дүрэм
16.1.Компанийн дүрэм нь түүнийг үүсгэн байгуулах үндсэн баримт бичиг мөн.
16.2.Компанийн дүрэмд дараах зүйлийг заавал тусгана:
16.2.1.компанийн бүрэн болон товчилсон оноосон нэр, түүний хэлбэрийг тодорхойлсон товчилсон ялгах тэмдэглэгээ;
16.2.2.компанийн зарласан болон гаргасан хувьцааны тоо, тэдгээрийн төрөл, нэрлэсэн үнэ, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ;
16.2.3.компанийн дүрмээр давуу эрхийн хувьцааг зарласан нөхцөлд давуу эрхийн хувьцааны зарласан тоо, түүний эзэмшигчийн эрх;
16.2.4.хэрэв төлөөлөн удирдах зөвлөлтэй байхаар шийдвэрлэсэн бол төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн тоо;
16.2.5.хувьцаа эзэмшигчдийн хурал, төлөөлөн удирдах зөвлөлийн энэ хуулиар тодорхойлсноос бусад бүрэн эрх;
16.2.6.компанийн үйл ажиллагааны чиглэл;
16.2.7.компанийн дүрэмд тусгахаар энэ хуульд заасан бусад зүйл.
16.3.Компанийн дүрэмд Иргэний хууль болон бусад хууль тогтоомжтой зөрчилдөөгүй зүйлийг тусгаж болно.
16.4.Компани нь хувьцаа эзэмшигчийн шаардлагаар компанийн дүрэм, түүнд орсон нэмэлт, өөрчлөлтийг түүнд танилцуулах үүрэгтэй.
17 дугаар зүйл.Компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг батлах, бүртгэх
17.1.Компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах болон компанийн дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж, хуралд оролцож байгаа саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн саналын дийлэнх олонхоор батална.
17.2.Компанийн дүрэмд орсон нэмэлт, өөрчлөлт, компанийн дүрмийн шинэчилсэн найруулга нь хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хөндсөн тохиолдолд эсрэг саналтай байсан, эсхүл санал хураалтад оролцоогүй хувьцаа эзэмшигч энэ хуулийн 53, 54 дүгээр зүйлд заасан журмын дагуу өөрийн эзэмшлийн хувьцааг эргүүлэн худалдаж авахыг компаниас шаардах эрхтэй.
17.3.Компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ:
17.3.1.компанийн дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт, компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг бүртгүүлэх тухай компанийн эрх бүхий этгээдийн гарын үсэг бүхий өргөдөл;
17.3.2.компанийн дүрэмд орж байгаа нэмэлт, өөрчлөлт, шинэчилсэн найруулгыг бүрэн эхийн хамтаар;
/Энэ заалтад 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
17.3.3.компанийн дүрмийн хуулбар;
/Энэ заалтыг 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
17.3.4.бүртгэлийн хураамж төлсөн баримт.
17.4.Компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг тухайн шийдвэр гарснаас хойш ажлын 10 өдрийн дотор хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлнэ.
17.5.Бүртгэх байгууллага энэ хуулийн 17.3-т заасан баримт бичгийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын хоёр өдрийн дотор компанийн дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт, дүрмийн шинэчилсэн найруулгыг бүртгэх, эсхүл бүртгэхээс татгалзсан үндэслэл бүхий шийдвэр гаргана.
/Энэ хэсэгт 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
17.6.Энэ хуулийн 17.3-т заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд бүртгэх байгууллага компанийн дүрэмд орсон нэмэлт, өөрчлөлт, компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг бүртгэхээс татгалзана.
17.7.Бүртгэх байгууллага энэ хуулийн 17.6-д заасны дагуу бүртгэхээс татгалзсан бол энэ тухай шийдвэр гаргаснаас хойш ажлын хоёр өдрийн дотор татгалзсан үндэслэлээ тусгасан мэдэгдлийг өргөдөлд заасан шуудангийн хаягаар илгээнэ.
/Энэ хэсэгт 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
17.8.Энэ хуулийн 17.6-д заасан бүртгэх байгууллагын гаргасан шийдвэрийг компани эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно.
17.9. Компанийн дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт, шинэчлэн найруулсан дүрэм нь улсын бүртгэлд бүртгэснээр хүчин төгөлдөр болно.
 
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
КОМПАНИЙГ ӨӨРЧЛӨН БАЙГУУЛАХ, ТАТАН БУУЛГАХ, ӨРИЙГ ХУВЬЦААГААР СОЛИХ
18 дугаар зүйл.Компанийг өөрчлөн байгуулах
18.1.Компанийг энэ хуульд заасан журмын дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх замаар өөрчлөн байгуулж болно.
18.2.Хуульд заасан тохиолдолд шүүх компанийг хуваах, тусгаарлах шийдвэр гаргаж болно.
18.3.Компанийг нэгтгэхээс бусад хэлбэрээр өөрчлөн байгуулж байгаа тохиолдолд шинээр бий болж байгаа компанийг улсын бүртгэлд бүртгэснээр компани өөрчлөн байгуулагдсанд тооцно.
18.4.Компанийг нэгтгэх хэлбэрээр өөрчлөн байгуулж байгаа тохиолдолд нэгдэж байгаа компанийг улсын бүртгэлээс хассанаар, хэрэв нэгтгэсэн компанийн дүрэмд өөрчлөлт орсон бол түүнийг улсын бүртгэлд бүртгэснээр тэдгээрийг өөрчлөн байгуулагдсанд тооцно.
18.5.Компанийг өөрчлөн байгуулах тухай шийдвэр гарснаас хойш ажлын 15 өдрийн дотор өөрчлөн байгуулагдсан компани нь зээлдүүлэгч болон бусад харилцагчид өөрчлөн байгуулагдсан тухайгаа бичгээр мэдэгдэх бөгөөд мэдэгдэлд дараах зүйлийг тусгана:
18.5.1.өөрчлөн байгуулсан арга, хэлбэр;
18.5.2.өөрчлөн байгуулагдсан болон түүний үр дүнд шинээр үүссэн компани тус бүрийн оноосон нэр болон байршил;
18.5.3.өөрчлөн байгуулах тухай шийдвэр гарсан он, сар, өдөр;
18.5.4.хуваах болон тусгаарлах замаар өөрчлөн байгуулж байгаа тохиолдолд хуваах баланс.
18.6.Хувьцаат компани нь өөрчлөн байгуулагдах, татан буулгах тухай шийдвэр гаргаснаас хойш энэ тухайгаа Санхүүгийн зохицуулах хороо болон үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагад ажлын гурван өдрийн дотор мэдэгдэнэ.
18.7.Санхүүгийн зохицуулах хороо хувьцаат компанийн өөрчлөн байгуулагдах, татан буулгах тухай шийдвэрийг Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасан журмын дагуу зөвшөөрсөн бол уг бүртгэлийг улсын бүртгэлд бүртгүүлнэ.
/Энэ хэсэгт 2014 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар нэмсэн/
19 дүгээр зүйл.Компанийг нийлүүлэх
19.1.Хоёр буюу хэд хэдэн компанийн үйл ажиллагааг зогсоож, тэдгээрийн эрх, үүрэг, хариуцлагыг шинээр бий болсон компанид шилжүүлэхийг компанийг нийлүүлэх гэнэ.
19.2.Нийлж байгаа компани тус бүрийн төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ нь компанийг нийлүүлэх замаар өөрчлөн байгуулах тухай шийдвэрийн төсөл болон өөрчлөн байгуулах нөхцөл, журмыг тодорхойлсон гэрээ, шинээр бий болсон компанийн дүрэм, компани тус бүрийн үнэт цаасыг шинээр бий болсон компанийн үнэт цаас буюу эд хөрөнгөд хөрвүүлэх журмыг тодорхойлсон саналаа компани тус бүрийн хувьцаа эзэмшигчдийн хуралд оруулж шийдвэрлүүлнэ.
19.3.Компаниудыг нийлүүлэх тухай шийдвэр, гэрээг хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож байгаа саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн саналын дийлэнх олонхоор батална.
19.4.Гэрээнд шинээр үүссэн компанийн хувьцаа, хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдах хугацаа, товыг заана.
19.5.Хувьцаа эзэмшигчдийн хурлаар компанийн дүрмийг батлах бөгөөд хэрэв төлөөлөн удирдах зөвлөлтэй байхаар шийдвэрлэсэн бол түүний гишүүдийг сонгоно.
19.6.Хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож байгаа хувьцаа эзэмшигчдийн саналын эрх нь энэ хуулийн 19.2-т заасан гэрээгээр тодорхойлсон хөрвөсөн саналын эрхтэй тэнцүү байна.
20 дугаар зүйл.Компанийг нэгтгэх
20.1.Компанийн үйл ажиллагааг зогсоож, түүний эрх, үүрэг, хариуцлагыг өөр компанид шилжүүлэхийг компанийг нэгтгэх гэнэ.
20.2.Нэгдэж байгаа болон нэгтгэж байгаа компанийн төлөөлөн удирдах зөвлөл /хэрэв байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ нь компанийг нэгтгэх тухай шийдвэрийн төсөл болон компанийг нэгтгэх гэрээг компани тус бүрийн хувьцаа эзэмшигчдийн хуралд оруулж шийдвэрлүүлнэ.
20.3.Энэ хуулийн 20.2-т заасан гэрээнд компанийг нэгтгэх нөхцөл, журмыг тодорхойлохоос гадна нэгдэж байгаа компанийн үнэт цаасыг нэгтгэж байгаа компанийн үнэт цаас, бусад хөрөнгөд хөрвүүлэх журмыг тусгасан байна.
20.4.Компанийг нэгтгэх замаар өөрчлөн байгуулах тухай шийдвэрийг энэ хуулийн 20.2-т заасан хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож байгаа саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн саналын дийлэнх олонхоор гаргана.
20.5.Нэгдэж байгаа компанийн нийт энгийн хувьцааны 75-аас дээш хувийг эзэмшиж байгаа бөгөөд компанийг нэгтгэснээр компанийн дүрэмд өөрчлөлт орох шаардлагагүй гэж үзсэн тохиолдолд нэгтгэж байгаа компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурал /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-аар компанийг нэгтгэх тухай шийдвэр гаргаж, нэгтгэх журмыг баталж болно.
21 дүгээр зүйл.Компанийг хуваах
21.1.Компанийн үйл ажиллагааг зогсоож, түүний эрх, үүрэг, хариуцлагыг шинээр үүсэх хоёр буюу түүнээс дээш компанид шилжүүлэхийг компанийг хуваах гэнэ.
21.2.Компанийг хуваах тухай шийдвэрт өөрөөр заагаагүй бол хуваагдаж байгаа компанийн энгийн хувьцаа эзэмшигч нь компанийн хөрөнгийн хуваагдсан хэмжээтэй хувь тэнцүүлэн шинээр бий болсон компани тус бүрийн энгийн хувьцааны эзэмшигч болно.
21.3.Компанийг хуваах замаар өөрчлөн байгуулах, шинээр компани байгуулах, хуваах балансыг батлах асуудал болон тухайн компанийн үнэт цаасыг шинээр байгуулагдсан компанийн үнэт цаас буюу эд хөрөнгөд хөрвүүлэх журмыг хуваагдаж байгаа компанийн төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ хувьцаа эзэмшигчдийн хуралд оруулж, хуралд оролцож байгаа саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн саналын дийлэнх олонхоор шийдвэрлэнэ.
21.4.Шинээр байгуулагдсан компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар компанийн дүрмийг батлах бөгөөд хэрэв төлөөлөн удирдах зөвлөлтэй байхаар шийдвэрлэсэн бол түүний гишүүдийг сонгоно.
21.5.Энэ хуулийн 21.4-т заасан хурлыг хуралдуулах тусгайлсан журмыг хуваах замаар өөрчлөн байгуулах тухай шийдвэрт заана.
21.6.Компанийг хуваахад түүний эрх, үүрэг, хариуцлага шинээр байгуулагдсан компаниудад хуваах балансын дагуу шилжинэ.
21.7.Компанийг хуваах тухай гэрээнд өөрөөр заагаагүй бол шинээр үүссэн компани бүр бусад компанийнхаа өмнөөс давхар хариуцлага хүлээнэ.
22 дугаар зүйл.Компанийг тусгаарлах
22.1.Компанийн үйл ажиллагааг зогсоохгүйгээр түүний зарим эрх, үүрэг, хариуцлагыг шинээр байгуулагдсан компанид шилжүүлэхийг компанийг тусгаарлах гэнэ.
22.2.Компанийг тусгаарлах замаар өөрчлөн байгуулахад өөрчлөн байгуулагдаж байгаа компани нь шинээр байгуулагдсан компанийн хувьцаа эзэмшигч байна.
22.3.Компанийг тусгаарлах нөхцөл, журам, хуваах балансыг батлах болон шинэ компани байгуулах тухай шийдвэрийг өөрчлөн байгуулагдаж байгаа компанийн төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ гаргана.
22.4.Энэ хуулийн 22.1-д заасны дагуу шинээр байгуулагдсан компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал нь компанийн дүрмээ батлах бөгөөд хэрэв төлөөлөн удирдах зөвлөлтэй байхаар шийдвэрлэсэн бол түүний гишүүдийг сонгоно.
22.5.Компанийг тусгаарлахад өөрчлөн байгуулагдаж байгаа компани нь өөрийн бүх өрийг хариуцна.
22.6.Өөрчлөн байгуулагдаж байгаа компанийн өмнөөс түүний өрийг энэ хуулийн 22.1-д заасны дагуу шинээр байгуулагдаж байгаа компаниар төлүүлэхийг хуваах балансаар тогтоож болно.
22.7.Энэ хуулийн 22.6-д заасны дагуу өр төлөх тохиолдолд өөрчлөн байгуулагдаж байгаа компани нь шинээр байгуулагдсан компанид шилжүүлсэн үүргээ хамтран хүлээнэ.
22.8.Компанийг тусгаарлах замаар шинээр байгуулагдсан компаниас гаргасан үнэт цаасыг энэ хуулийн долдугаар бүлэгт заасныг үндэслэн бүгдийг нь, эсхүл түүний зарим хэсгийг ногдол ашиг хэлбэрээр өөрчлөн байгуулагдсан компанийн хувьцаа эзэмшигчид шилжүүлж болно.
23 дугаар зүйл.Компанийг өөрчлөх
23.1.Хувьцаат компанийг хязгаарлагдмал хариуцлагатай компани, хязгаарлагдмал хариуцлагатай компанийг хувьцаат компани болгох замаар компанийн хэлбэрийг өөрчилж болно.
23.2.Энэ хуулийн 23.1-д заасны дагуу компанийг өөрчлөх төслийг компанийн төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ боловсруулан хувьцаа эзэмшигчдийн хуралд оруулж, хуралд оролцож байгаа саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн саналын дийлэнх олонхоор шийдвэрлэнэ.
23.3.Энэ хуулийн 23.2-т заасан төсөлд компанийг өөрчлөх зорилго, нөхцөл, журам, хугацаа, хувьцааг харилцан хөрвүүлэх арга, тооцоо, хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах хугацаа зэргийг тусгасан байна.
23.4.Энэ хуулийн 60.1-д заасан эрх бүхий этгээд шаардлагатай гэж үзсэн тохиолдолд компанийг өөрчлөх замаар үүссэн компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуульд заасан журмын дагуу зарлан хуралдуулж, компанийн дүрэм, удирдах байгууллагыг шинэчлэн баталж болох бөгөөд энэ тухай компанийг өөрчлөх төсөлд заана.
23.5.Компанийг өөрчлөхөд түүний эрх, үүрэг, хариуцлага шинээр бий болж байгаа компанид шилжинэ.
23.6.Компанийг өөрчлөх тохиолдолд холбогдох өөрчлөлтийг компанийн оноосон нэр болон дүрэмд тусгана.
24 дүгээр зүйл.Компанийг өөрчлөн байгуулсантай холбогдсон хувьцаа эзэмшигчийн эрх
24.1.Нийлүүлэх, нэгтгэх буюу өөрчлөх замаар өөрчлөн байгуулагдаж байгаа компанийн саналын эрхтэй хувьцаа эзэмшигч нь өөрчлөн байгуулахын эсрэг саналтай байсан, эсхүл санал хураалтад оролцоогүй бол энэ хуулийн 53, 54 дүгээр зүйлд заасан журмын дагуу өөрийн эзэмшиж байгаа хувьцааг эргүүлэн худалдаж авахыг компаниас шаардах эрхтэй.
24.2.Компанид эргүүлэн худалдахаар тохиролцсон хувьцаа эзэмшигчийн хувьцааг уг компанийг өөрчлөн байгуулах шийдвэрийн дагуу хөрвүүлж үл болно.

ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ Шинэчилсэн найруулга /2017.05.11/


 
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
 
2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр   Төрийн ордон, Улаанбаатар хот
 
ЗӨРЧЛИЙН ТУХАЙ
/Шинэчилсэн найруулга/
ЕРӨНХИЙ АНГИ
 
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1 дүгээр зүйл.Хуулийн зорилго
1.Энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино.
1.2 дугаар зүйл.Хууль ёсны зарчим
1.Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно.
2.Зөрчил, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг энэ хуулиар тогтооно.
3.Тодорхой үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцсоныг мэдээгүй нь тухайн зөрчлийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг шийтгэл, албадлагын арга хэмжээ хэрэглэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй.
4.Энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй.
5.Энэ хуульд өөрөөр заагаагүй бол хуулийн этгээдэд түүний төрөл, хэлбэр, өмч хөрөнгө, оршин байгаа газар, үйл ажиллагааны чиглэлээс үл хамааран шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэнэ.
1.3 дугаар зүйл.Шударга ёсны зарчим
1.Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна.
2.Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна.
1.4 дүгээр зүйл.Зөрчлийн тухай хууль үйлчлэх нутаг дэвсгэр, хугацаа
1.Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын нутаг дэвсгэрт зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд энэ хуулиар шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэнэ.
2.Монгол Улсын нутаг дэвсгэрт хамаарах хилийн чанадад байгаа дипломат төлөөлөгчийн газрын эзэмшил нутаг, усан болон агаарын орон зайд байгаа Монгол Улсын усан онгоц, агаарын хөлөгт зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд энэ хуулиар шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэнэ.
3.Зөрчилд тооцох, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг тухайн зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэнэ.
4.Зөрчилд тооцохгүй болсон, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг хөнгөрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.
5.Шинээр зөрчилд тооцсон, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг хүндрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.
6.Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль хүчин төгөлдөр болохоос өмнө шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шийдвэрийг гүйцэтгэсэн бол хуулийг буцаан хэрэглэхгүй ба шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шийдвэрийг гүйцэтгээгүй байгаа тохиолдолд буцаан хэрэглэнэ.
1.5 дугаар зүйл.Хөөн хэлэлцэх хугацаа
1.Хуульд өөрөөр заагаагүй бол зөрчил үйлдсэнээс хойш дараахь хугацаа өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй:
1.1.энэ хуульд хүнд арваас таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн;
1.2.энэ хуульд хүнд таван зуугаас дээш арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн;
1.3.энэ хуульд хүнд арван мянгаас дээш хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш хоёр жил өнгөрсөн.
2.Энэ хуулийн тусгай ангид баривчлах шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй.
3.Зөрчлийг хуулийн этгээд үйлдсэн бол энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох шийтгэлийн хэмжээг арав дахин нэмж дүйцүүлэн хөөн хэлэлцэх хугацааг тогтооно.
4.Энэ хуулийн тусгай ангид зөвхөн хуулийн этгээдэд шийтгэл оногдуулахаар заасан бол торгох шийтгэлийн хэмжээг арав дахин багасгаж энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох шийтгэлийн хэмжээтэй дүйцүүлэн хөөн хэлэлцэх хугацааг тогтооно.
5.Хэд хэдэн зөрчил үйлдсэн бол зөрчил бүрд хөөн хэлэлцэх хугацааг тус тусад нь тоолно.
6.Хөөн хэлэлцэх хугацааг зөрчил үйлдсэн өдрөөс эхлэн зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаа эхлүүлэх өдрийг хүртэл тоолно.
7.Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа эхэлснээр хөөн хэлэлцэх хугацааг тоолохыг зогсооно.
8.Зөрчлийг хөөн хэлэлцэх хугацааг өөр хуулиар тогтоосон бол тухайн хуулийг дагаж мөрдөнө.
9.Хэрэв хүн, хуулийн этгээдийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй ба энэ хуулийн дагуу шийтгэл оногдуулах үндэслэлтэй бол хөөн хэлэлцэх хугацааг эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай шийдвэр гарсан өдрөөс эхлэн тоолно.
 

ХОЁРДУГААР БҮЛЭГ ЗӨРЧИЛ
2.1 дүгээр зүйл.Зөрчил
1.Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ.
2.Хүн, хуулийн этгээд нь хууль, захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэх боломжтой байсан боловч түүнийг биелүүлэх зохих арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол зөрчил үйлдсэнд тооцно.
3.Хуулийн этгээдийг төлөөлөн, түүний ашиг сонирхлын төлөө энэ хуульд заасан зөрчил үйлдсэн бол хуулийн этгээдэд энэ хуулийн тусгай ангид заасан шийтгэл оногдуулна.
4.Хуулийн этгээдэд шийтгэл оногдуулсан, албадлагын арга хэмжээ хэрэглэсэн нь тухайн зөрчлийг үйлдсэн хүнийг эрүүгийн хариуцлага, шийтгэл, албадлагын арга хэмжээнээс чөлөөлөх үндэслэл болохгүй.
5.Зөрчил үйлдсэн хүнд шийтгэл оногдуулсан нь тухайн зөрчлийг үйлдсэн хуулийн этгээдийг шийтгэл, албадлагын арга хэмжээнээс чөлөөлөх үндэслэл болохгүй.
2.2 дугаар зүйл.Зөрчил хамтран үйлдэх
1.Зөрчлийг хамтран үйлдсэн хүн, хуулийн этгээд тус бүрд шийтгэл оногдуулна.
2.3 дугаар зүйл.Шийтгэлээс чөлөөлөх үндэслэл
1.Тулгарсан аюулыг өөр арга хэрэгслээр арилгах боломжгүй нөхцөлд учирч болох аюулын хэр хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр үйлдсэн энэ хуульд заасан зөрчлийн шинжтэй үйлдэлд шийтгэл оногдуулахгүй.
2.Сэтгэцийн эмгэгийн улмаас өөрийн үйлдлийн бодит шинж чанар, аюулыг ухамсарлах, өөрийн үйлдлээ удирдан жолоодох чадваргүй хүнийг хэрэг хариуцах чадваргүйд тооцно.
3.Зөрчил үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан хүнд шийтгэл оногдуулахгүйгээр хуульд заасан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.
4.Төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуульд заасан зөрчлийн шинжтэй бол түүнд холбогдох хууль тогтоомжид заасан сахилгын шийтгэл хүлээлгэнэ. Төрийн албан хаагчийн албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн үйлдэл, эс үйлдэхүйтэй холбоогүй зөрчилд энэ хуульд заасан нийтлэг журмаар шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэнэ.
2.4 дүгээр зүйл.Зөрчил үйлдсэн хугацаа
1.Зөрчлийн үр дагавар хэзээ илэрснээс үл хамааран тухайн зөрчил үйлдэгдсэн үеийг зөрчил үйлдсэн хугацаанд тооцно.
2.Зөрчил тодорхой хугацаанд үргэлжилсэн бол үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг зөрчил үйлдсэн хугацаанд тооцно.
2.5 дугаар зүйл.Зөрчил үйлдсэн газар
1.Зөрчил үйлдэгдсэн, түүний үр дагавар илэрсэн газрыг зөрчил үйлдсэн газарт тооцно.
 

ГУРАВДУГААР БҮЛЭГ ШИЙТГЭЛ
3.1 дүгээр зүйл.Шийтгэл оногдуулах үндэслэл
1.Шийтгэлийн зорилго нь хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтооход оршино.
2.Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна.
3.Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг үүргээ биелүүлээгүйтэй нь холбогдуулж шийтгэл оногдуулсан нь уг үүргээ биелүүлэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй.
4.Нэг үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, эсхүл түүнээс дээш зөрчлийн шинжтэй бол аль хүнд шийтгэл оногдуулахаар заасан зөрчилд нь шийтгэл оногдуулна.
5.Энэ хуулийн тусгай ангид заасан бол энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан зөрчилд оногдуулах үндсэн шийтгэл дээр нэмж бусад зөрчилд оногдуулахаар заасан нэмэгдэл шийтгэл, албадлагын арга хэмжээг оногдуулна.
3.2 дугаар зүйл.Шийтгэл хүлээх хүн, хуулийн этгээд
1.Зөрчил үйлдсэн, зөрчил үйлдэх үедээ арван зургаан насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэнэ.
2.Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд хуулийн этгээдэд шийтгэл оногдуулна.
3.Зөрчил үйлдсэн арван зургаагаас арван найман насны хүний хувийн байдал, зөрчлийн шинж, зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдлыг харгалзан шийтгэлээс чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.
4.Гадаад улсын дипломат эрх ямба, дархан эрх эдэлж байгаа хүнд шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх эсэхийг Монгол Улсын олон улсын гэрээ, хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
5.Зөрчил үйлдсэн хуулийн этгээд өөрчлөн байгуулагдсан, түүнийг санаатайгаар дампууруулсан, татан буулгасан бол доор дурдсан журмаар шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэнэ:
5.1.бусад хуулийн этгээдтэй нийлүүлэн нэг хуулийн этгээд үүсгэсэн бол шинээр бий болсон хуулийн этгээдэд;
5.2.бусад хуулийн этгээдэд нэгтгэсэн бол нэгтгэж авсан хуулийн этгээдэд;
5.3.хуваах, тусгаарлах замаар өөр хуулийн этгээд үүсгэн байгуулсан бол үйлдсэн зөрчилд холбогдох эд хөрөнгө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрх, үүрэг, үйл ажиллагааг шилжүүлэн авсан хувь хэмжээгээр нь зохих хуулийн этгээдэд;
5.4.хуулийн этгээдийн зохион байгуулалтын төрөл, хэлбэр, үндсэн зорилгоо өөрчлөх замаар өөрчлөгдсөн бол тухайн өөрчлөгдөн зохион байгуулагдсан хуулийн этгээдэд;
5.5.компани нь толгой компани, түүний үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн ашиг сонирхлын үүднээс зөрчил үйлдсэн нь тогтоогдсон бол толгой компанид;
5.6.зөрчлийн хэргийг шалган шийдвэрлэх явцад хуулийн этгээдийг санаатайгаар татан буулгасан бол торгох шийтгэл, хохирол, хор уршиг нөхөн төлүүлэх албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх зардлыг эд хөрөнгө хуваарилагдсан хувьцаа эзэмшигчид;
5.7.аливаа хэлбэр, арга, хэрэгслээр эд хөрөнгө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрхийг үндэслэлгүйгээр тухайн хуулийн этгээдээс шилжүүлэн авсан нэгдмэл сонирхолтой этгээдэд, эсхүл эд хөрөнгө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрхийг хариу төлбөргүйгээр шилжүүлэн авсан бусад хуулийн этгээдэд шилжүүлэн авсан хөрөнгийн хувь хэмжээгээр.
6.Хуулийн этгээдэд энэ зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь шийтгэлийн зорилгыг хангах боломжгүй бол шүүгч зөрчил үйлдэгдэх үед тухайн зөрчилд холбогдох эд хөрөнгө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрх, үүрэг, үйл ажиллагааг бүхэлд нь хариуцаж байсан хуулийн этгээдэд шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэнэ.
7.Энэ зүйлд заасан хуулийн этгээд өөрчлөн байгуулагдахаас өмнө тухайн зөрчлийн талаар мэдсэн эсэхээс нь үл хамааран шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэнэ.
8.Гадаад улсын хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газар Монгол Улсын нутаг дэвсгэрт зөрчил үйлдсэн бол хуулийн этгээдийн нэгэн адил шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэнэ.
3.3 дугаар зүйл.Шийтгэлийн төрөл
1.Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд дараахь шийтгэл оногдуулна:
1.1.торгох шийтгэл;
1.2.баривчлах шийтгэл;
1.3.эрх хасах шийтгэл.
2.Торгох, баривчлах шийтгэлийг үндсэн, эрх хасах шийтгэлийг нэмэгдэл шийтгэлийн хэлбэрээр оногдуулна.
3.4 дүгээр зүйл.Торгох шийтгэл
1.Энэ хуулийн тусгай ангид заасан хэмжээгээр эрх бүхий албан тушаалтнаас мөнгөн төлбөр оногдуулахыг торгох шийтгэл гэнэ.
2.Торгох шийтгэлийн хэмжээ нь хүнд арваас хорин мянган торгуулийн нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, хуулийн этгээдэд нэг зуугаас хоёр зуун мянган торгуулийн нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг байна.
3.Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан нэг торгуулийн нэгж /цаашид “нэгж” гэх/ нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна.
4.Эрх бүхий албан тушаалтан зөрчил үйлдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлогыг харгалзан торгох шийтгэлийг нэг жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж болно.
5.Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд хөрөнгө, орлого, нөхөн төлбөр, хохирлын тодорхой хувиар тооцсон хэмжээгээр торгох шийтгэлийг оногдуулна.
6.Хувиар тооцсон торгох шийтгэлийн хэмжээнд энэ зүйлийн 2 дахь хэсэг хамаарахгүй.
7.Энэ хуулийн тусгай ангид заасны дагуу торгох шийтгэлийг сонгож оногдуулахаар заасан зөрчилд оногдуулсан торгох шийтгэлийг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол эрх бүхий албан тушаалтны саналаар шүүх баривчлах шийтгэлээр солино.
3.5 дугаар зүйл.Баривчлах шийтгэл
1.Зөрчил үйлдсэн хүнийг долоо хоногоос гуч хоногийн хугацаагаар тусгай зориулалтын байранд саатуулахыг баривчлах шийтгэл гэнэ.
2.Баривчлах шийтгэлийг шүүгч оногдуулна.
3.Баривчлах шийтгэл эдлүүлэх журмыг хуулиар тогтооно.
4.Шүүх баривчлах шийтгэлийг энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд оногдуулах ба жирэмсэн эмэгтэй, арван дөрөв хүртэлх насны хүүхэдтэй ганц бие эцэг, эх, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүн, баривчлах шийтгэл эдлүүлэхэд саад болохуйц өвчтэй хүнд оногдуулахгүй.
5.Энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу баривчлах шийтгэл оногдуулахгүй тохиолдолд нэг хоногийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож торгох шийтгэл оногдуулж болно.
6.Хуульд заасан тохиолдолд баривчлах шийдвэр биелүүлэхийг хойшлуулж болно.
7.Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үед саатуулагдсан хугацааг баривчлах шийтгэл эдлүүлэх хугацаанд оруулан тооцно.
8.Цэргийн алба хаагчид оногдуулсан баривчлах шийтгэлийг цэргийн ангийн саатуулан хорих байранд эдлүүлнэ.
3.6 дугаар зүйл.Эрх хасах шийтгэл
1.Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн тодорхой мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, эсхүл бусад тодорхой эрхийг гурван сараас хоёр жил хүртэл хугацаагаар хязгаарлах, эсхүл зөвшөөрлийг хүчингүй болгохыг эрх хасах шийтгэл гэнэ.
2.Хууль, захиргааны хэм хэмжээний актад заасан журмын дагуу тооцсон онооны бүртгэлийг үндэслэж эрх хасах шийтгэлийг оногдуулж болно.
3.Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах шийтгэлийг торгох шийтгэл дээр нэмж оногдуулна.
4.Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд тусгайлан олгогдсон зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулах, эрхээ хэрэгжүүлэх хууль, захиргааны хэм хэмжээний актаар тогтоосон журмыг байнга, эсхүл ноцтой зөрчсөн, эсхүл тусгайлан олгогдсон зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулах, эрхээ хэрэгжүүлэх журмыг зөрчсөн зөрчилд нь оногдуулсан шийтгэлийг биелүүлэхээс санаатайгаар зайлсхийсэн бол эрх хасах шийтгэлийг үндсэн шийтгэл дээр нэмж оногдуулна.
3.7 дугаар зүйл.Зөрчлийн үр дагаврыг арилгах
1.Хууль, эсхүл энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх бүхий албан тушаалтан зөрчлийн үр дагаврыг арилгах, учирч болзошгүй хохирол, хор уршгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авна.
2.Хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлгүйгээр эрхэлсэн бол зөрчил илэрсэн өдрөөс үйл ажиллагааг зогсооно.
3.8 дугаар зүйл.Тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигчид шийтгэл оногдуулах
1.Тээврийн хэрэгсэл ашиглан энэ хуулийн Арван дөрөвдүгээр бүлэгт заасан зөрчил үйлдсэн нь автомат ажиллагаатай зураг-дүрс бичлэгийн техник, хэрэгслээр бэхжүүлэгдсэн бол тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигчид энэ хуульд заасан шийтгэл оногдуулна.
2.Тээврийн хэрэгслийг өөр хүн эзэмшиж, эсхүл ашиглаж байсан нь тогтоогдсон бол өмчлөгч, эзэмшигчийг шийтгэлээс чөлөөлж, зөрчил үйлдсэн хүнд шийтгэл оногдуулна.
 

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ АЛБАДЛАГЫН АРГА ХЭМЖЭЭ
4.1 дүгээр зүйл.Хөрөнгө, орлогыг хураах, шилжүүлэх
1.Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулж, зөрчил үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр хураана.
2.Хураасан хөрөнгө, орлогыг хохирол нөхөн төлөхөд зарцуулах, эсхүл устгах, шилжүүлэх эсэхийг холбогдох хуульд заасан журмын дагуу шийдвэрлэнэ.
3.Хуульд өөрөөр заагаагүй бол энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө, орлогоос хохирол нөхөн төлөхөд зарцуулж, үлдсэн хэсгийг улсын төсөвт төвлөрүүлнэ.
Тайлбар: “Зөрчил үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж зөрчил үйлдэн олж авсан мөнгө, эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх, тэдгээрийг арилжаалж бий болгосон бусад эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх, тэдгээрийг түрээслэх, ашиглах замаар олсон бүх төрлийн орлогыг ойлгоно.
4.2 дугаар зүйл.Зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгслийг хураах
1.Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх бүхий албан тушаалтан зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, зэвсэг, хэрэгслийг хураана.
2.Зөрчил үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналгыг хураах, эсхүл түүний үнийг гаргуулах эсэхийг шүүх шийдвэрлэнэ.
3.Зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл нь зөрчил үйлдсэн хүний амьжиргааны эх үүсвэр болсон эд зүйл, хэрэгсэл бол тэдгээрийг хураахгүй.
4.Зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл гэдэгт зөрчил үйлдэхдээ ашигласан зэвсэг, хэрэгсэл, эд зүйл, тээврийн хэрэгсэл, уналга, зөрчилтэй бараа, бүтээгдэхүүн, эд зүйлийг ойлгоно.
4.3 дугаар зүйл.Хохирол, нөхөн төлбөр гаргуулах
1.Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдээс учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, зөрчлийн улмаас учирсан хохирол барагдуулах, хор уршгийг арилгах арга хэмжээнд зарцуулж, үлдсэн хэсгийг улсын төсөвт төвлөрүүлнэ.
Тайлбар: Энэ бүлэгт заасан “эрх бүхий албан тушаалтан” гэж зөрчлийг шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтныг ойлгоно.
4.4 дүгээр зүйл.Албадан эмчлэх
1.Зөрчил үйлдсэн хүн донтох сэтгэцийн эмгэгтэй болох нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон бол шүүх түүнийг албадан эмчилгээнд хамруулахаар шийдвэрлэж болно.
2.Албадан эмчлэхтэй холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.
4.5 дугаар зүйл.Албадан сургалт
1.Энэ хуулийн тусгай ангид өөрөөр заагаагүй бол шүүх баривчлах шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэн хүнд албадан сургалтад хамруулах албадлагын арга хэмжээг хэрэглэж болно.
2.Албадан сургалтыг баривчлах шийтгэлийг эдэлж байх хугацаанд эрх бүхий байгууллага хэрэгжүүлнэ.
3.Албадан сургалт арван цагаас тавин цагийн хугацаатай байна.
4.Албадан сургалттай холбоотой харилцааг хуулиар зохицуулна.
ТУСГАЙ АНГИ
 

ТАВДУГААР БҮЛЭГ НИЙТИЙН ХЭВ ЖУРАМ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЭСРЭГ ЗӨРЧИЛ
5.1 дүгээр зүйл.Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах
1.Олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, гудамж, талбайд бие зассан, эсхүл нус, цэр, тамхины иш, хог хаясан бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон газарт архидан согтуурсан, эсхүл ажил, үйлдвэрлэлийн зайлшгүй шаардлагатай нөхцөл, эсхүл заншлын дагуу хэрэглэж байгаагаас бусад тохиолдолд хот, суурин газарт биедээ хутга, эсхүл хүний биед гэмтэл учруулж болох тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл авч явсан бол зэвсэг, хэрэгслийг хурааж хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Мансуурсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.
5.2 дугаар зүйл.Танхайрах
1.Олон нийтийн газарт:
1.1.хэрүүл маргаан үүсгэж;
1.2.бусдыг өдөөн хатгаж;
1.3.бусдын амгалан тайван байдал алдагдуулж;
1.4.олон нийтийг үл хүндэтгэж;
1.5.үйлчилгээний болон дарааллын журам зөрчиж биеэ авч явах нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчсөн, эсхүл аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.
5.3 дугаар зүйл.Хүний биед халдах
1.Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.4 дүгээр зүйл.Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих
1.Гэр бүлийн хүчирхийллийн талаар хуулиар хүлээсэн мэдээлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Түр хамгаалах байрны журам зөрчиж нэвтэрсэн бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Түр хамгаалах байрны зориулалтыг өөрчилсөн, эсхүл хуульд зааснаас өөр зориулалтаар ашигласан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг:
4.1.зодсон;
4.2.хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан;
4.3.бусадтай харилцахыг хязгаарласан;
4.4.хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.
Тайлбар: Энэ хуулийн тусгай ангид заасан “хууль зөрчих” гэж Захиргааны ерөнхий хууль, бусад хуульд заасан журмын дагуу хүчин төгөлдөр болсон захиргааны хэм хэмжээний акт зөрчсөнийг ойлгоно.
5.5 дугаар зүйл.Нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах
1.Нийтийн зориулалттай орон сууцанд шөнийн цагаар бусад оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.6 дугаар зүйл.Хууль бусаар зэвсэг эзэмших
1.Хууль бусаар тусгай хэрэгсэл, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл, агсамжийг биедээ авч явсан, хадгалсан бол зөрчил үйлдэхэд ашигласан зэвсэг, хэрэгслийг хурааж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Иргэний, эсхүл харуул хамгаалалтын зориулалттайгаас өөр төрлийн галт зэвсэг өмчилсөн, эсхүл эзэмшсэн бол тухайн галт зэвсгийг хурааж хүнийг дөчин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Хуульд зааснаас өөр зориулалтаар галт зэвсэг өмчилсөн бол тухайн галт зэвсгийг хурааж хүнийг дөчин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Хуульд заасны дагуу сургалтад сууж гэрчилгээ аваагүй, хуульд заасан өмчлөх эрхгүй этгээд галт зэвсэг олж авсан, эзэмшсэн, ашигласан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол тухайн галт зэвсгийг хурааж хүнийг дөчин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.Галт зэвсэг бүртгүүлэх, хадгалах, ашиглах, эзэмших, худалдан авах журам зөрчсөн бол хүнийг дөчин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6.Галт зэвсэг эзэмшүүлэх гэрээг хуульд заасан хугацаанд бүртгүүлээгүй бол хүнийг дөчин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
7.Тусгай зөвшөөрөлгүйгээр галт зэвсэг, сум импортолсон, худалдсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол тухайн галт зэвсэг, сумыг хурааж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
8.Галт зэвсэг, сумыг худалдан авагч иргэний үнэмлэх, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг хуульд заасны дагуу цахим бүртгэлд хадгалаагүй бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
9.Галт зэвсэг, сумыг улсын хилээр нэвтрүүлэх журам зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
10.Спорт-сургалт, ан агнуурын зориулалтаар галт зэвсэг улсын хилээр нэвтрүүлэх журам зөрчсөн бол хүнийг дөчин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
11.Галт зэвсэг авч явах, эсхүл тээвэрлэх журам зөрчсөн, эсхүл хуульд заасан хугацаанд галт зэвсгийн тооллогод хамрагдаагүй бол хүнийг дөчин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.7 дугаар зүйл.Мөрийтэй тоглоом зохион байгуулах
1.Олон нийтийн газар ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар байгуулсан, эсхүл ажиллуулсан бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.8 дугаар зүйл.Жагсаал, цуглаан зохион байгуулах журам зөрчих
1.Хуулиар хориглосон газарт, эрх бүхий байгууллагад мэдэгдэлгүйгээр жагсаал, цуглаан зохион байгуулсан, эсхүл жагсаал, цуглааны явцад түүний зорилгыг өөрчилж хориглосон жагсаал, цуглаан зохион байгуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Хуульд заасан журмын дагуу жагсаал, цуглаан зохион байгуулахад санаатайгаар саад учруулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Хууль бус жагсаал, цуглааныг зохион байгуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Гудамж, талбайд өлсгөлөн зарлахыг хөндлөнгөөс зориуд зохион байгуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.Согтууруулах ундаа хэрэглэсэн, эсхүл сэтгэцийн өвчтэй хүнийг жагсаал, цуглаанд оролцуулсан, эсхүл жагсаал, цуглаанд оролцуулахын тулд бусдыг эд мөнгөөр татсан, эсхүл дарамт шахалт үзүүлсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан зэвсэг, хэрэгслийг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
/Энэ хэсэгт 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
6.Жагсаал цуглааныг зохион байгуулагч, оролцогч зэвсэг, хорт бодис, тэсэрч дэлбэрэх бодис, орчин тойрон, хүний амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болохуйц аливаа зүйл, амьтан авч явсан бол зөрчил үйлдэхэд ашигласан зэвсэг, хэрэгслийг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.9 дүгээр зүйл.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль зөрчих
1.Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, хуулийн этгээд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар хуульд заасан:
1.1.байгууллагынхаа дотоодод болон үйл ажиллагаа явуулж байгаа хүрээндээ гэмт хэрэг гарч байгаа шалтгаан нөхцөлийг арилгах талаар тодорхой арга хэмжээ авах;
1.2.ажилтнууддаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор холбогдох хууль тогтоомжийг мэдээлэх, сурталчлах;
1.3.гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгах талаар шүүхийн энгийн магадлал, прокурорын болон бусад эрх бүхий албан тушаалтны мэдэгдэл, зөвлөмжийг хүлээж авсан байгууллага, аж ахуйн нэгж түүний дагуу тодорхой арга хэмжээ авч, хариуг хугацаанд нь өгөх үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.10 дугаар зүйл.Терроризмтой тэмцэх тухай хууль зөрчих
1.Терроризмоос сэргийлэхтэй холбогдсон аливаа мэдээллийг төрийн холбогдох байгууллагад даруй өгөх, эсхүл террор ажиллагаа, үйлдэлд өдөөн хатгасан аливаа явуулгад автахгүй байх, эсхүл терроризмоос сэргийлэх арга хэмжээ, террор үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд дэмжлэг үзүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Зохицуулах зөвлөлийн терроризмоос сэрэмжлүүлэх талаар өгсөн үүрэг, эсхүл террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааг удирдах шуурхай штабын хүсэлт, шаардлагыг хуулийн этгээд даруй биелүүлэх, эсхүл түүнд бүх талын дэмжлэг, туслалцаа үзүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.11 дүгээр зүйл.Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль зөрчих
1.Химийн хорт, аюултай бодис:
1.1.экспортлох;
1.2.импортлох;
1.3.хилээр дамжуулан тээвэрлэх;
1.4.үйлдвэрлэх;
1.5.тээвэрлэх;
1.6.хадгалах;
1.7.худалдах;
1.8.ашиглах;
1.9.устгах үндсэн шаардлага, журам, аюулгүй ажиллагааны дүрэм, технологийн горимыг зөрчсөн бол зөрчлийг арилгуулж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Хуульд заасныг зөрчиж:
2.1.ашиглаж болох бодис, пестицид, химийн бордоо, ахуйн хортон шавж, мэрэгч устгал, ариутгал, халдваргүйтгэлийн бодисыг турших, ашиглах журам зөрчсөн, эсхүл ашиглалтын хэмжээг хэтрүүлсэн;
2.2.химийн хорт, аюултай бодисын эрсдэлийн үнэлгээ хийх журам зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Хуульд заасны дагуу батлагдсан химийн хорт, аюултай бодистой холбогдох үйл ажиллагааг зохицуулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах талаархи журам зөрчсөн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гучин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Химийн хорт, аюултай бодистой холбогдсон үйл ажиллагааг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр явуулсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гучин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.Химийн хорт, аюултай бодисын хүний эрүүл мэнд, байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийн хүлцэх хэмжээний талаархи стандартыг зөрчсөн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6.Химийн хорт болон аюултай бодисын ашиглалт, зарцуулалтад дотоод хяналт тавиагүй бол хүнийг гучин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.12 дугаар зүйл.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хууль зөрчих
1.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тухай мэдээ, тайланг холбогдох байгууллагад тогтоосон хугацаанд ирүүлээгүй, эсхүл зориуд буруу мэдээлсэн бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг эзэмших эрх бүхий этгээд:
2.1.түүнийг үйлдвэрлэх, импортлох, экспортлох, хадгалах, худалдах, тээвэрлэх, ашиглах, устгах, аюулгүй байдлыг хангахад тавигдах шаардлага;
 2.2.тэсэлгээний ажил явуулах, үйлчилгээ үзүүлэх журам;
2.3.аюулгүй байдлын бүсийн дэглэм, журам зөрчсөн бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилсан бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.13 дугаар зүйл.Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих
1.Гамшиг, аюулт үзэгдэл, осол, аюул, гамшгийн эрсдэлийн талаар олон нийтийг төөрөгдүүлэх мэдээ, мэдээлэл түгээсэн, эсхүл эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын дэглэмийг зөрчсөн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Гамшгаасхамгаалах талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Гамшиг, аюулт үзэгдэл, осол, аюул, гамшгийн эрсдэлээс хамгаалах зорилгоор байгуулсан барилга байгууламжийг эвдэж гэмтээсэн, эсхүл зориулалтыг дур мэдэн өөрчилсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Тусламж үзүүлэгч хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.14 дүгээр зүйл.Галын аюулгүй байдлын тухай хууль зөрчих
1.Иргэн, хуулийн этгээд галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, эсхүл галын аюулгүй байдлын дүрэм, журам, галын аюулгүй байдлыг хангах талаар тавигдах нийтлэг шаардлагыг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Хуульд заасныг зөрчиж:
2.1.хот, тосгоны ерөнхий төлөвлөгөө боловсруулах, шинэчлэх, өөрчлөх;
2.2.барилга байгууламжийг шинээр барих, өргөтгөх, ашиглах, засварлах;
2.3.үйлдвэрийн технологийн горимыг өөрчлөхөд холбогдох хууль, галын аюулгүй байдлын норм, нормативыг зөрчсөн, эсхүл шатах, тослох материалыг зориулалтын бус газар хадгалсан бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Гал түймэр унтраах удирдагчийн шаардсанаар:
3.1.гал түймэр гарсан обьектын байршлын зураг, онцлог, агуулж байгаа бодис, материалын талаархи мэдээллийг өгөөгүй;
3.2.бэлтгэл, бэлэн байдлыг хангах, гал түймэр унтраахад усны аливаа

ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРКИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ /2009.12.17/


 
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
 
2009 оны 12 дугаар сарын 17-ны өдөр   Улаанбаатар хот
 
ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРКИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ
 
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн үндсийг тодорхойлж, үйлдвэрлэл, технологийн парк байгуулах, түүний удирдлага, үйл ажиллагаа, хяналтын тогтолцоотой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хууль тогтоомж
2.1.Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл.Хуулийн нэр томъёоны тодорхойлолт
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1.“үйлдвэрлэл, технологийн парк” /цаашид “парк” гэх/ гэж үйлдвэрлэл, технологийн хөгжлийн тодорхой зорилтыг хэрэгжүүлэх тусгайлсан нутаг дэвсгэр, бизнесийн таатай орчин, дэд бүтцийн хангамж бүхий, тодорхой салбарт үйл ажиллагаагаар харилцан уялдсан үйлдвэрлэл, технологи, үйлчилгээний цогцолборыг;
3.1.2.“паркийн удирдлага” гэж паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийг;
3.1.3.“паркийн нэгж” паркийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, эрдэм шинжилгээний байгууллагыг.
4 дүгээр зүйл.Парк байгуулах зорилго
4.1.Паркийг дараахь зорилгоор байгуулна:
4.1.1.шинэ, дэвшилтэт болон өндөр технологи дамжуулах, нэвтрүүлэх, нутагшуулах;
4.1.2.экспортын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг болон импортыг орлох үйлдвэрлэлийг дэмжих, эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх;
4.1.3.байгаль орчинд халгүй үйлдвэрлэлийг хөгжүүлэх;
4.1.4.бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих;
4.1.5.жижиг, дунд үйлдвэр, өрхийн үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжих орчныг бүрдүүлэх, ажлын байр бий болгох.
4.1.6.хог хаягдлыг ангилан ялгах, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах үйлдвэрлэлийг хөгжүүлэх.
/Энэ заалтыг 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн/
 
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ПАРКИЙН ТАЛААР ТӨРИЙН БОЛОН НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГЫН БҮРЭН ЭРХ
5 дугаар зүйл.Улсын Их Хурлын бүрэн эрх
5.1.Улсын Их Хурал паркийн үйл ажиллагаа эрхлэх эдийн засаг, нийгэм, бизнесийн таатай орчныг бүрдүүлэхэд чиглэсэн төрийн бодлогыг тодорхойлно.
6 дугаар зүйл.Засгийн газрын бүрэн эрх
6.1.Засгийн газар паркийн талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
6.1.1.паркийн талаар баримтлах төрийн бодлогыг хэрэгжүүлэх, хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах;
6.1.2.паркийн үйл ажиллагааг төрөөс дэмжихэд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор үнэт цаас гаргах, гадаадын хөнгөлөлттэй зээлд хөрөнгийн баталгаа гаргах;
6.1.3.паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох;
6.1.4.паркийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хяналт тавих асуудлаар холбогдох дүрэм, журам, заавар баталж мөрдүүлэх;
6.1.5.хуульд заасан бусад бүрэн эрх.
7 дугаар зүйл.Төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх
7.1.Хөнгөн үйлдвэрлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага /цаашид “төрийн захиргааны төв байгууллага” гэх/ паркийн талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
7.1.1.паркийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, биелэлтийг хангуулах, хяналт тавих;
7.1.2.паркт эрхлэх үйлдвэрлэлийн салбар, үйл ажиллагааны чиглэл, бүтээгдэхүүний төрлийн жагсаалтыг үйлдвэржүүлэлт, инновацийн бодлого, орон нутгийн дэд бүтцийн хөгжил, түүхий эд, ажиллах хүчний нөөц, зах зээлийн эрэлт, хэрэгцээг харгалзан тогтоох, шинэчлэх;
7.1.3.паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл /цаашид “тусгай зөвшөөрөл” гэх/ олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох талаар санал боловсруулж, Засгийн газраар шийдвэрлүүлэх;
7.1.4.паркийн удирдлагатай гэрээ байгуулах, хэрэгжилтийг хангуулах, биелэлтэд хяналт тавих, дүгнэлт гаргах;
7.1.5.хуульд заасан бусад бүрэн эрх.
8 дугаар зүйл.Нутгийн өөрөө удирдах байгууллагын бүрэн эрх
8.1.Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал паркийн талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
8.1.1.тухайн орон нутгийн хөгжлийн төлөвлөгөө, дэд бүтцийн хөгжил, төрөөс баримтлах бодлогод нийцүүлэн паркийн нутаг дэвсгэр, байршлыг тогтоох;
8.1.2.паркийн үйл ажиллагааг дэмжих орон нутгийн сан байгуулах, түүнд хөрөнгө төвлөрүүлэх, захиран зарцуулах, хяналт тавих;
8.1.3.хуульд заасан бусад бүрэн эрх.
9 дүгээр зүйл.Аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрх
9.1.Аймаг, нийслэлийн Засаг дарга паркийн талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
9.1.1.тухайн нутаг дэвсгэрт паркийн үйл ажиллагааг дэмжих орон нутгийн хөтөлбөр батлах, түүний хэрэгжилтэд хяналт тавих;
9.1.2.паркийн үйл ажиллагааны улмаас байгаль орчинд үзүүлж байгаа сөрөг нөлөөлөлд хяналт тавих;
9.1.3.хуульд заасан бусад бүрэн эрх.
 
ГУРАВДУГААР БҮЛЭГ
ПАРКИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА
10 дугаар зүйл.Паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, сунгах
10.1.Дараахь шаардлагыг хангасан хуулийн этгээд парк байгуулах тухай хүсэлтээ төрийн захиргааны төв байгууллагад гаргана:
10.1.1.Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан байх;
10.1.2.Монгол Улсад татвар төлөгч байх;
10.1.3.паркийн хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх санхүү, эдийн засаг, технологи, менежментийн чадавхитай байх.
10.2.Төрийн захиргааны төв байгууллага нь хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох эсэх талаар санал боловсруулахдаа дараахь баримт бичгийг үндэслэл болгоно:
10.2.1.паркийн техник, эдийн засгийн үндэслэл;
10.2.2.паркийн хөгжлийн төлөвлөгөө;
10.2.3.паркийн техник, технологийн түвшингийн үнэлгээ;
10.2.4.байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ;
10.2.5.гэрээ байгуулах паркийн нэгжийн жагсаалт;
10.2.6.тухайн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн санал.
10.3.Засгийн газар энэ хуулийн 10.2-т заасан тусгай зөвшөөрлийг 5 хүртэл жилийн хугацаагаар олгоно.
10.4.Тусгай зөвшөөрлийг үндэслэн төрийн захиргааны төв байгууллага паркийн удирдлагатай гэрээ байгуулна.
10.5.Төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 10.4-т заасан гэрээг жил бүр дүгнэж, Засгийн газарт танилцуулна.
10.6.Энэ хуулийн 10.3-т заасан тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан тохиолдолд гэрээний биелэлтийн дүнг үндэслэн Засгийн газар тусгай зөвшөөрлийг 5 хүртэл жилийн хугацаагаар сунгаж болно.
11 дүгээр зүйл.Паркийн удирдлагын эрх, үүрэг
11.1.Паркийн удирдлага дараахь эрх эдэлж, үүрэг хүлээнэ:
11.1.1.төрийн захиргааны төв байгууллагатай гэрээ байгуулж, хэрэгжилтийг хангах;
11.1.2.энэ хуулийн 10.2.5-д заасан жагсаалтад орсон паркийн нэгжтэй техник, эдийн засгийн үндэслэл, техник, технологийн түвшингийн үнэлгээ, холбогдох байгууллагаар гаргуулсан байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг үндэслэн гэрээ байгуулах;
11.1.3.паркийн үйл ажиллагаанд шаардлагатай үйлчилгээг үзүүлэх.
12 дугаар зүйл.Паркт хориглох үйл ажиллагаа
12.1.Паркт дараахь үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно:
12.1.1.согтууруулах ундааны үйлдвэрлэл;
12.1.2.тамхины үйлдвэрлэл;
12.1.3.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын үйлдвэрлэл;
12.1.4.хуулиар хориглосон химийн хорт, цацраг идэвхт бодис ашиглах үйлдвэрлэл;
12.1.5.байгаль орчинд сөрөг нөлөөлөл бүхий үйл ажиллагаа;
12.1.6.хуулиар хориглосон бусад үйл ажиллагаа.
13 дугаар зүйл.Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох
13.1.Эрх бүхий улсын байцаагч паркийн үйл ажиллагаанд дараахь зөрчил илэрсэн гэсэн дүгнэлт гаргасан тохиолдолд тухайн хуулийн этгээдэд олгосон тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх тухай саналаа төрийн захиргааны төв байгууллагад гаргана.
13.1.1.паркийн хөгжлийн төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаа эрхлээгүй болон төлөвлөгөөнд зааснаас өөр үйл ажиллагаа эрхэлсэн;
13.1.2.төрөөс үзүүлсэн дэмжлэгийг зориулалтын бусаар ашигласан;
13.1.3.гэрээнд заасан хугацаанд үйл ажиллагаагаа эхлээгүй;
13.1.4.хууль болон гэрээнд заасан бусад тохиолдолд.
13.2.Энэ хуулийн 13.1-д заасан дүгнэлтийг үндэслэн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлж, сэргээнэ.
13.3.Энэ хуулийн 12 дугаар зүйлд заасныг зөрчсөн, эсхүл Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан үндэслэлээр паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно.
 
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
14 дүгээр зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
14.1.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
 
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Д.ДЭМБЭРЭЛ
 

НӨХӨРЛӨЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ /1995.05.11/


 
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
 
1995 оны 5 дугаар сарын 11-ний өдөр   Улаанбаатар хот
 
НӨХӨРЛӨЛИЙН ТУХАЙ
/Энэ хуулийн нэрээс "компани" гэсэн үгийг 1999 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар хассан/
I ХЭСЭГ
ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
 

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
Энэ хуулийн зорилт нь нөхөрлөлийг үүсгэн байгуулах, бүртгүүлэх, тэдгээрийн удирдлага, зохион байгуулалт, хяналтын бүтцийг тогтоох, бүртгэл, тайлан гаргах, өөрчлөн байгуулах, татан буулгахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Хуулийн нэр томъёоны тодорхойлолт
Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
1/"үүсгэн байгуулах гэрээ" гэж хэд хэдэн этгээд ашиг олох зорилгоор эд хөрөнгөө нэгтгэн энэ хуульд заасан хэлбэрээр зохион байгуулагдаж тодорхой төрлийн үйлдвэрлэл, үйлчилгээ явуулахаар хэлэлцэн тохирч бичгээр байгуулсан хэлцлийг хэлнэ;
2/"үүсгэн байгуулах баримт бичиг" гэж эрх бүхий байгууллагын шийдвэр, нөхөрлөлийн гэрээ /төсөл/, дүрмийг хэлнэ;
3/"гишүүн" гэж нөхөрлөлд хөрөнгө оруулсан этгээдийг хэлнэ. Хувь хүн, нөхөрлөл, төрийн эрх бүхий байгууллага гишүүн байж болно.
3 дугаар зүйл.Нөхөрлөлийн хэлбэр
1.Нөхөрлөл дор дурдсан хэлбэрээр зохион байгуулагдаж болно:
1/бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай;
2/зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай.
3/хязгаарлагдмал хариуцлагатай.
/Энэ заалтыг 2013 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн/
4 дүгээр зүйл.Гадаад худалдааны эрх
Нөхөрлөл эдийн засгийн гадаад харилцаанд бие даан оролцох эрхтэй.
5 дугаар зүйл.Тусгай зөвшөөрөл авах
1.Тусгай зөвшөөрөл шаардлагатай үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх нөхөрлөл хууль тогтоомжид заасан журмын дагуу холбогдох эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрөл авна.
2.Нөхөрлөл татан буугдах үед эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөл хүчингүй болох бөгөөд бүртгэх байгууллага энэ тухай тусгай зөвшөөрөл олгосон байгууллагад мэдэгдэнэ.
6 дугаар зүйл./Хүчингүй/
7 дугаар зүйл.Нөхөрлөл нэгдэх
Нөхөрлөл үйл ажиллагаагаа зохицуулах, ашиг сонирхлоо төрийн болон бусад байгууллагад төлөөлөх зорилгоор нутаг дэвсгэрийн болон бусад чиглэлээр Иргэний хуульд зааснаар нэгдэж болно.
8 дугаар зүйл.Нөхөрлөлийн нэр
1.Нөхөрлөл оноосон нэртэй байна. Оноосон нэр товч бөгөөд төрийн албан бичгээр илэрхийлэгдсэн, бусад нөхөрлөлийн оноосон нэртэй давхардаагүй байна.
2.Энэ хуулийн З дугаар зүйлд заасан хэлбэрээр зохион байгуулагдаж байгаа аж ахуйн нэгжүүдийг энэ хуульд зааснаас өөрөөр нэрлэхийг хориглоно.
9 дүгээр зүйл.Нөхөрлөлийг бүртгэх
1.Нөхөрлөлийг оршин байгаа газрынх нь нутаг дэвсгэрийн бүртгэх байгууллага улсын бүртгэлд бүртгэнэ.
/Энэ хэсэгт 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
2.Гадаад улсад байгуулагдсан бөгөөд энэ хуульд заасан нөхөрлөлтэй адил төрлийн хуулийн этгээд, тэдгээрийн салбар, төлөөлөгчийн газар Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулахаар бол Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан журмын дагуу бүртгүүлж, Монгол Улсын хууль тогтоомжийг дагаж мөрдөнө.
/Энэ хэсэгт 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
3.Нөхөрлөлийг бүртгэгдсэн өдрөөс эхлэн байгуулагдсанд тооцно.
10 дугаар зүйл.Бүртгүүлэх тухай өргөдлийн агуулга
1.Өргөдөлд энэ хуулийн 32 дугаар зүйл, 88 дугаар зүйлийн З дахь хэсэгт заасан нөхцөл бүрдсэн эсэхийг заана.
2.Өргөдөлд дор дурдсан зүйлийг хавсаргана:
1/үүсгэн байгуулах гэрээ /цаашид "гэрээ" гэх/;
2/хуульд заасан бол дүрэм;
З//Энэ заалтыг 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
4/гишүүдээс тухайн нөхөрлөлд оруулсан хөрөнгийн талаар холбогдох байгууллагаас гаргуулсан баталгаа болон үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ.
/Энэ заалтад 1997 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/
5/хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөлийн хувьд нөхөрлөлийн гишүүдэд эрх бүхий байгууллагаас олгосон мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн баримт бичиг.
/Энэ заалтыг 2013 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ зүйлийг 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
11 дүгээр зүйл.Бүртгэх байгууллагын бүрэн эрх
1.Бүртгэх байгууллага өргөдлийг хүлээн авч хянаад энэ хуульд заасан шаардлага хангасан гэж үзвэл нөхөрлөлийг ажлын 7 хоногийн дотор улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгоно.
2.Бүртгэх байгууллага бүртгэлтэй холбогдсон асуудлаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
1/нөхөрлөл хуульд заасан журмын дагуу үүсгэн байгуулагдаж байгаа эсэхийг хянах;
2/бүртгэгдсэн өдрөөс хойш нэг жилийн хугацаанд гэрээ, дүрэмд заасан үндсэн үйлдвэрлэл, үйлчилгээ, эсхүл түүнтэй холбогдсон бэлтгэл ажлаа эхлээгүй, үйл ажиллагаагаа эхэлсэн боловч дараалсан 12 сараас дээш хугацаанд тасалдсан тохиолдолд нөхөрлөлийг улсын бүртгэлээс хасах;
3/дор дурдсан үндэслэлээр бүртгэхээс татгалзах:
а/энэ хуульд заасан журмын дагуу гэрээ, дүрмээ батлаагүй;
б/ үйл ажиллагааны зорилго нь хуульд нийцээгүй;
в/үүсгэн байгуулагч нь эрх зүйн чадамжгүй;
г/оноосон нэр давхардсан.
4/нөхөрлөлийн талаар нийтэд мэдээлэхээр энэ хуульд заасан мэдээллийг хэвлэн нийтлэх.
З.Бүртгэх байгууллага энэ зүйлийн 2 дахь хэсгийн 2-д заасан үндэслэлээр бүртгэлээс хассан, эсхүл мөн хэсгийн З-т заасан үндэслэлээр бүртгэхээс татгалзсан бол энэ талаар тухайн нөхөрлөлд 7 хоногийн дотор бичгээр мэдэгдэнэ. Шийдвэрийг зөвшөөрөөгүй нөхөрлөл шүүхэд гомдол гаргаж болно.
4.Нөхөрлөлийг бүртгэхэд энэ хуулийн 1О дугаар зүйлд зааснаас бусад баримт бичиг шаардахыг хориглоно.
5.Бүртгэх байгууллагын үйл ажиллагаатай холбогдсон гомдлыг шүүхэд гаргана.
/Энэ зүйлийг 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
12 дугаар зүйл.Оршин байгаа газар, түүнийг өөрчлөх
1.Нөхөрлөлийн оршин байгаа газрыг тэдгээрийн ерөнхий захиргаа байршин байгаа газраар тодорхойлно.
/Энэ хэсэгт 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
2.Нөхөрлөл оршин байгаа газраа өөрчлөхөөр бол энэ тухайгаа харьяаллынхаа бүртгэх байгууллагад 14 хоногийн дотор бичгээр мэдэгдэнэ.
3.Бүртгэх байгууллага энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан мэдэгдлийг хүлээн авснаас хойш хоёр хоногийн дотор шилжилт хийсэн тухай улсын бүртгэлд тэмдэглэл хийж, шинээр орших газрын харьяаллын бүртгэх байгууллагад бичгээр мэдэгдэх бөгөөд түүнд тухайн нөхөрлөлтэй холбогдолтой бүх баримт бичгийг хавсаргана.
/Энэ хэсэгт 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
4.Шинээр орших газрын харьяаллын бүртгэх байгууллага шилжилтийг энэ зүйлийн З дахь хэсэгт заасан журмын дагуу хийгдсэн гэж үзвэл тухайн нөхөрлөлийг улсын бүртгэлд авна.
/Энэ хэсгийг 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
13 дугаар зүйл.Нөхөрлөл зохион байгуулалтын төрөл, хэлбэрээ өөрчлөх
Нөхөрлөл хуульд заасан төрөл, хэлбэрээр энэ хуульд болон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан журмын дагуу өөрчлөгдөн зохион байгуулагдаж болно.
/Энэ зүйлд 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
14 дүгээр зүйл.Татан буугдах
1.Нөхөрлөл нь дор дурдсан үндэслэлээр гишүүдийн хурлын шийдвэрээр татан буугдана:
1/гэрээ, дүрэмд заасан хугацаа дууссан;
2/саналын эрхийн дийлэнх олонхийг эзэмшиж байгаа гишүүд санал гаргасан;
3/тусгай зөвшөөрөл шаардлагатай үйлдвэрлэл, үйлчилгээг дагнан эрхэлдэг нөхөрлөлд олгогдсон тусгай зөвшөөрөл хүчингүй болсон;
4/зохион байгуулалтын төрөл хэлбэрээ өөрчилсөн;
5/нөхөрлөлийн онцлогтой холбогдон энэ хуульд заасан бусад үндэслэл;
6/нөхөрлөл нь хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдсэн өдрөөс хойш нэг жилийн хугацаанд гэрээнд заасан үйл ажиллагаагаа эхлээгүй, үйл ажиллагаа нь эхэлсэн боловч дараалсан 12 сараас дээш хугацаанд тасалдсан тохиолдолд харьяалагдах татварын албаны тодорхойлолтыг үндэслэн улсын бүртгэлийн байгууллага улсын бүртгэлээс хассан;
/Энэ заалтыг 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
7/гэрээ, дүрэмд заасан бусад үндэслэл.
2.Шүүх нөхөрлөлийг дор дурдсан үндэслэлээр татан буулгана:
1/дампуурсан;
2/нэг ч гишүүн үлдээгүй, хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөлийн хувьд хоёроос доош гишүүн үлдсэн;
/Энэ заалтыг 2013 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
3/энэ зүйлийн 1 дэх хэсгийн З, 6-д заасан үндэслэлээр татан буугдах шийдвэр гаргаагүй, эсхүл шийдвэр гаргасан боловч үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн эрхэлж байгаа;
4/хуулийг удаа дараа буюу ноцтой зөрчсөн;
5/хуульд заасан бусад үндэслэл.
15 дугаар зүйл.Татан буулгах комисс
1.Татан буулгах тухай шийдвэр гаргасан байгууллагаас томилсон татан буулгах комисс татан буулгах ажлыг эрхлэн гүйцэтгэнэ.
2.Татан буулгах комисс томилсноор тухайн нөхөрлөлийн удирдлагын бүрэн эрх дуусгавар болж, татан буулгах комисст шилжинэ.
16 дугаар зүйл.Татан буулгах комиссын үүрэг, хариуцлага
1.Татан буулгах комисс дараахь үүрэг гүйцэтгэнэ:
1/нөхөрлөлийг татан буулгах тухай шийдвэр гарснаас хойш З хоногийн дотор нийтэд мэдээлэх;
2/дуусгалтын баланс, тайлан гаргаж, гишүүдийн хурлаар хэлэлцүүлэх;
З/өр төлбөрийг хуульд заасан дараалал, журмын дагуу барагдуулах;
4/үлдсэн эд хөрөнгийг хуульд заасан журмын дагуу гишүүдэд хуваах;
5/татан буулгах ажиллагаа дууссаныг бүртгэх байгууллагад мэдэгдэх.
2.Тухайн нөхөрлөлийг бүртгэх байгууллага улсын бүртгэлээс хассанаар татан буугдсанд тооцно. Энэ тухай бүртгэх байгууллага нийтэд мэдээлнэ.
3.Татан буулгах комисс үүргээ гүйцэтгэх үедээ өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас тухайн нөхөрлөлд ямар нэг хохирол учруулсан бол уг хохирлыг хуульд заасан журмын дагуу хариуцна.
4.Татан буулгах комисс, тухайн нөхөрлөл гишүүдийн хооронд үүссэн маргааныг шүүх хянан шийдвэрлэнэ.
17 дугаар зүйл.Харилцагчдын үүрэг
1.Хуульд өөрөөр заагаагүй бол татан буугдаж байгаа нөхөрлөлтэй харилцагчид татан буугдах гэж байгааг нийтэд мэдээлснээс хойш З сарын дотор төлбөр тооцоогоо хийх үүрэгтэй.
2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаанд харилцагч тал төлбөр, тооцоогоо хийгээгүй бол нэхэмжлэл хангуулах эрхээ алдана.
18 дугаар зүйл.Хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага
Нөхөрлөлийн тухай хууль тогтоомж зөрчигчдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол бүртгэх байгууллага зөрчлийн шинж байдлыг харгалзан дор дурдсан шийтгэл ногдуулна:
1/нөхөрлөлийг улсын бүртгэлд бүртгүүлэлгүй үйлдвэрлэл, үйлчилгээ явуулсан бол олсон орлогыг хурааж гэм буруутай этгээдийг 40000-50000 төгрөгөөр торгох;
2/дүрэм болон дүрмийн санд орсон өөрчлөлтийг бүртгэх байгууллагад хуульд заасан хугацаанд мэдэгдээгүй бол гэм буруутай албан тушаалтныг 40000-50000 төгрөгөөр торгох;
3/гэрээ, дүрэмд зааснаас өөр төрлийн үйлдвэрлэл, үйлчилгээ явуулсан бол олсон орлогыг хурааж нөхөрлөлийг 200000-250000 төгрөгөөр торгох;
4/энэ хуулийн 12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 45 дугаар зүйлийн 7 дахь хэсэг, 49 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 67 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 68 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 74 дүгээр зүйлийн З дахь хэсгийг зөрчсөн бол буруутай албан тушаалтныг 10000-25000 төгрөгөөр торгох.
/Энэ бүлгээс "компани", "салбар" гэсэн үгийг 1999 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар хассан/
II ХЭСЭГ
НӨХӨРЛӨЛ
 

ХОЁРДУГААР БҮЛЭГ
БҮХ ГИШҮҮД НЬ БҮРЭН ХАРИУЦЛАГАТАЙ НӨХӨРЛӨЛ

19 дүгээр зүйл.Бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл
1.Нөхөрлөлийн хүлээсэн үүргийг гишүүд нь нөхөрлөлд оруулсан эд хөрөнгө болон хувийн өмчийн эд хөрөнгөөрөө хамтран хариуцдаг нөхөрлөлийг бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл гэнэ.
2.Бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн оноосон нэрийн ард "ББ" гэсэн ялгах тэмдэг хэрэглэнэ.
20 дугаар зүйл.Бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл байгуулах, бүртгүүлэх
1.Бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл / цаашид нөхөрлөл гэх/ -ийг энэ хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэрээний үндсэн дээр байгуулна.
2.Гэрээнд дор дурдсан зүйлийг заавал тусгана:
1/нөхөрлөлийн оноосон нэр, оршин байгаа газрын хаяг;
2/эрхлэх үйлдвэрлэл, үйлчилгээний төрөл, үйл ажиллагаа явуулах хугацаа;
3/удирдах, төлөөлөх эрх бүхий этгээдийн овог нэр, хаяг, регистрийн дугаар;
4/гишүүн тус бүрийн нөхөрлөлд оруулсан хөрөнгийн хэмжээ, үнэлгээ, үнэлэх аргачлал, буцаан олгох нөхцөл болон үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн дугаар;
/Энэ заалтад 1997 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/
5/хэрвээ ажиллах чадвараа нэгтгэж байгаа бол түүний үнэлгээ, үнэлэх аргачлал, үзүүлэх үйлчилгээ, хугацаа;
6/ашиг, алдагдал хуваах зарчим;
7/гэрээ байгуулсан он, сар, өдөр;
8/гишүүдийн овог, нэр, иргэний харьяалал, хаяг, гарын үсэг;
9/шаардлагатай гэж үзсэн бусад зүйл.
3.Гишүүд гэрээ баталснаас хойш 7 хоногийн дотор бүртгэх байгууллагад бүртгүүлэх тухай өргөдөл гаргана.
/Энэ хэсэгт 2011 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
21 дүгээр зүйл.Нөхөрлөлийн удирдлага, хяналт
1.Гишүүн бүр нөхөрлөлийг удирдах, төлөөлөх эрхтэй.
2.Гэрээнд нөхөрлөлийг удирдах, төлөөлөх эрхийг нэг буюу хэд хэдэн гишүүнд олгохоор зааж болно.
3.Удирдах эрх бүхий гишүүд олонхийн саналаар шийдвэр гаргах бөгөөд шийдвэртэй холбогдон үүсэх хариуцлагыг хамтран хариуцна.
4.Нөхөрлөлийг удирдах эрх бүхий гишүүд нөхөрлөлийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдаж, энгийн бүртгэл хөтөлнө.
5.Удирдах, төлөөлөх эрх бүхий гишүүдийн болон нөхөрлөлийн үйл ажиллагаанд бусад гишүүд хяналт тавина.
6.Удирдах, төлөөлөх эрх бүхий гишүүнийг удирдах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзвэл гишүүд түүнийг уг үүргээс чөлөөлж болно.
7.Нөхөрлөлийг удирдах, төлөөлөх эрх бүхий гишүүн нөхөрлөлийн үйл ажиллагааны талаар бусад гишүүдэд байнга мэдээлнэ.
22 дугаар зүйл.Нөхөрлөл, гишүүдийн хоорондын харилцаа
1.Гишүүд үйл ажиллагаа явуулахад шаардагдах мөнгө, эд хөрөнгө, ажиллах чадвараа үнэлж нэгтгэн нөхөрлөлд оруулна.
2.Гишүүн нь нөхөрлөлийн үйл ажиллагаанд заавал биечлэн оролцоно.
3.Нөхөрлөлийн гишүүн өөр нөхөрлөлийн гишүүн байхыг хориглоно.
4.Гишүүдээс нөхөрлөлд оруулсан хувь хөрөнгийн хэмжээг үндэслэн гишүүн тус бүрийн саналын эрхийн тоог гэрээнд тусгана.
5.Гишүүд дор дурдсан асуудлыг заавал санал нэгтэй шийдвэрлэнэ:
1/гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах;
2/үйл ажиллагааныхаа үндсэн чиглэлийг өөрчлөх.
Гэрээнд өөрөөр заагаагүй бол бусад асуудлыг гишүүдийн саналын эрхийн дийлэнх олонхиор шийдвэрлэнэ.
23 дугаар зүйл.Нөхөрлөлд орох, нөхөрлөлөөс гарах, хасагдах
1.Нөхөрлөлд шинээр гишүүнээр орж болох бөгөөд нөхөрлөлийн хүлээсэн үүргийг бусад гишүүдийн нэг адил хариуцна.
2.Нөхөрлөлөөс дор дурдсан үндэслэлээр гарна:
1/гэрээнд заасан хугацаа дууссан;
2/гэрээнд заасан бусад нөхцөл.
3.Нөхөрлөлөөс дор дурдсан үндэслэлээр хасагдана:
1/гэрээгээр хүлээсэн үйлчилгээ үзүүлэх үүргээ биелүүлэх чадваргүй, эсхүл хөрөнгөө оруулах боломжгүй нь тогтоогдсон;
2/гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн.
4.Нөхөрлөлөөс хасагдах үндэслэлийг тухайн гишүүнд урьдчилан мэдэгдэнэ. Хасах тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхэд уг гишүүн санал өгөх эрхгүй.
5.Хасагдсан гишүүн шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй.
6.Гэрээнд өөрөөр заагаагүй бол нөхөрлөлөөс гарсан буюу хасагдсан гишүүний нөхөрлөлд оруулсан хөрөнгийг гарсан өдрөөс нь хойш З сарын дотор буцаан олгоно.
24 дүгээр зүйл.Ашиг, алдагдал хуваах зарчим
Гэрээнд өөрөөр заагаагүй бол нөхөрлөл жил бүр ашиг, алдагдлаа тодорхойлно. Гишүүдэд ногдох ашиг, алдагдал нь тэдгээрээс нөхөрлөлд оруулсан хөрөнгөтэй хувь тэнцүү байна.
/Энэ зүйлд 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
25 дугаар зүйл.Эд хөрөнгө хуваах
1.Нөхөрлөл татан буугдсаны дараа гишүүд нөхөрлөлд оруулсан хөрөнгөө буцаан авах эрхтэй. Гэхдээ харилцагчдын төлбөрийг бүрэн барагдуулах хүртэл нөхөрлөлийн хөрөнгийг гишүүдэд хувааж болохгүй.
2.Нөхөрлөлийн төлбөрийг бүрэн барагдуулсны дараа гишүүдийн оруулсан хөрөнгийг буцаан олгож, үлдэх эд хөрөнгийг гишүүдэд оруулсан хөрөнгөтэй нь хувь тэнцүү хуваана. Эд хөрөнгийн хэлбэрээр оруулсан хөрөнгийг биет байдлаар нь буцаан олгох боломжгүй бол гэрээнд заасан үнэлгээ, нөхцөлийг баримтална.
3.Нөхөрлөлийн эд хөрөнгө төлбөр барагдуулахад хүрэлцэхгүй бол гэрээнд гишүүн тус бүр саналын нэг эрхтэй байхаар зааснаас бусад нөхцөлд гишүүдээс оруулсан хөрөнгөтэй хувь тэнцүү хэмжээгээр тэдгээрийн хувийн өмчийн эд хөрөнгөөс гаргуулж, харилцагчдын төлбөрийг бүрэн барагдуулна.
26 дугаар зүйл.Татан буугдах онцлог
Аль нэг гишүүн нөхөрлөлөөс гарсан, хасагдсан, хөрөнгийн чадваргүй болсон буюу нас барсан, сураггүй алга болсонд тооцогдсон гишүүний өв залгамжлагч тухайн нөхөрлөлд ороогүй тохиолдолд нөхөрлөл татан буугдана. Гэхдээ тухайн нөхөрлөл цаашид үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулахаар бол гэрээгээ шинэчилж бүртгэх байгууллагад дахин бүртгүүлнэ.
 

ГУРАВДУГААР БҮЛЭГ
ЗАРИМ ГИШҮҮД НЬ БҮРЭН ХАРИУЦЛАГАТАЙ НӨХӨРЛӨЛ

27 дугаар зүйл.Зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл
1.Нөхөрлөлийн хүлээсэн үүргийг наад зах нь нэг гишүүн нөхөрлөлд оруулсан хөрөнгө болон хувийн өмчийн эд хөрөнгөөрөө бүрэн хариуцдаг, бусад гишүүд нь гагцхүү нөхөрлөлд оруулсан хөрөнгийнхөө хэмжээгээр хариуцдаг нөхөрлөлийг зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл гэнэ.
2.Зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн оноосон нэрийн ард "ЗБ" гэсэн ялгах тэмдэг хэрэглэнэ.
28 дугаар зүйл.Зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн онцлог
1.Зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл байгуулах гэрээнд энэ хуулийн 20 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас гадна гишүүн тус бүрийн хариуцлагыг ялгаж заана.
2.Зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн гагцхүү бүрэн хариуцлага хүлээдэг гишүүд нөхөрлөлийг удирдах, төлөөлөх эрхтэй.
З.Энэ хуулийн 22 дугаар зүйлийн З дахь хэсгийн заалт бүрэн хариуцлагатай гишүүдэд нэг адил хамаарна.
4.Оруулсан хөрөнгийнхөө хэмжээгээр хариуцлага хүлээдэг гишүүд нөхөрлөлийн үйл ажиллагаанд биечлэн оролцохгүй байж болно.
5.Оруулсан хөрөнгийнхөө хэмжээгээр хариуцлага хүлээдэг гишүүдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орох нь тухайн нөхөрлөлийг татан буулгах үндэслэл болохгүй. Харин тэдгээр нь бүгд гарвал нөхөрлөл татан буугдана.
6.Энэ зүйлийн 5 дахь хэсэгт заасан тохиолдолд үлдсэн гишүүдийн шийдвэрээр уг нөхөрлөл бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн хэлбэрээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулж болно. Энэ тохиолдолд гэрээгээ шинэчлэн, бүртгэх байгууллагад дахин бүртгүүлнэ.
7.Оруулсан хөрөнгийнхөө хэмжээгээр хариуцлага хүлээдэг гишүүд нөхөрлөлийг татан буулгах үед оруулсан хөрөнгөө тэргүүн ээлжинд буцаан авах давуу эрхтэй байна.
8.Энэ зүйлийн 1-7 дахь хэсэгт заасан онцлогоос бусад харилцаа энэ хуулийн 2 дугаар бүлгийн холбогдох зүйл, заалтын дагуу зохицуулагдана.
III ХЭСЭГ
КОМПАНИ
/Энэ хэсгийг 1999 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
 

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ХЯЗГААРЛАГДМАЛ ХАРИУЦЛАГАТАЙ НӨХӨРЛӨЛ

29 дүгээр зүйл.Хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл
1.Хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөлийг мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий хоёр ба түүнээс дээш иргэн хамтран байгуулах бөгөөд нөхөрлөлийн үүргийг гишүүд нь нөхөрлөлд оруулсан хөрөнгийн хэмжээгээр, нөхөх хариуцлагыг буруутай үйл ажиллагаа явуулсан гишүүн нөхөрлөлд оруулсан хөрөнгө болон хувийн өмчийн хөрөнгийн хэмжээгээр бүрэн хариуцна.
2.Хуульд хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөлийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулахаар зааснаас бусад тохиолдолд мэргэжлийн үйл ажиллагаа хамтран эрхлэх эрх бүхий иргэн хуулийн этгээдийн бусад хэлбэрээс аль тохирохыг сонгож болно.
3.Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа хамтран эрхлэх нөхөрлөл энэ хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөлийн хэлбэртэй байна.
4.Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулах замаар Монгол Улсад хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой харилцааг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан журмаар зохицуулна.
5.Хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөлийн оноосон нэрийн ард “ХХН” гэсэн ялгах тэмдэг хэрэглэнэ.
6.Хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл нь мэргэжлийн үйл ажиллагааг илэрхийлэх өөрийн бэлгэдэл, таних тэмдэгтэй байж болно.
30 дугаар зүйл.Хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл байгуулах, бүртгүүлэх
1.Хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөлийг энэ хуулийн 2 дугаар зүйлийн 1-д заасан гэрээний үндсэн дээр байгуулах бөгөөд гэрээнд доор дурдсан зүйлийг тусгана:
1/нөхөрлөлийн оноосон нэр, оршин байгаа газрын хаяг;
2/эрхлэх үйл ажиллагаа;
3/нөхөрлөлийн гишүүний тоо, гишүүний овог, эцэг/эх/-ийн нэр, өөрийн нэр, иргэний харьяалал, оршин суугаа газрын хаяг, гарын үсэг;
4/удирдах, төлөөлөх эрх бүхий гишүүний овог, эцэг/эх/-ийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг, регистрийн дугаар;
5/гишүүн тус бүрийн нөхөрлөлд оруулсан хөрөнгийн хэмжээ, үнэлгээ, үнэлэх аргачлал, буцаан олгох нөхцөл болон үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн дугаар;
6/мэргэжлийн үйл ажиллагааны чадвараа нэгтгэж байгаа бол түүний үнэлгээ, үнэлэх аргачлал, үзүүлэх үйлчилгээ;
7/шийдвэр гаргах арга, журам;
8/ашиг хуваарилах зарчим;
9/их хэмжээний үнийн дүнтэй болон сонирхлын зөрчилтэй хэлцлийг тодорхойлох журам;
10/гэрээ байгуулсан он, сар, өдөр;
11/шаардлагатай гэж үзсэн бусад зүйл.
2.Нөхөрлөлд шинээр гишүүн орох, эсхүл нөхөрлөлөөс гарах, чөлөөлөх тохиолдолд гэрээнд өөрчлөлт оруулах ба энэ тухай хуулийн этгээдийг бүртгэх эрх бүхий байгууллагад бүртгүүлнэ.
3.Нөхөрлөлийн гишүүний нөхөрлөлд оруулсан хөрөнгө болон мэргэжлийн үйл ажиллагааны чадвар, түүний үнэлгээний талаар маргаан үүсвэл үнэлгээг хөндлөнгийн шинжээч зах зээлийн жишгээр тодорхойлно. Хөндлөнгийн шинжээчийг талууд харилцан тохиролцож томилно.
4.Гэрээнд өөрөөр заагаагүй бол ашиг хуваарилахдаа гишүүдийн нөхөрлөлд оруулсан хөрөнгийн хувь хэмжээ, тэдгээрийн тухайн жилийн мэргэжлийн үйл ажиллагааны үр дүнг харгалзан тооцно.
31 дүгээр зүйл.Хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөлийн удирдлага, хяналт
1.Нөхөрлөлийн эрх барих байгууллага нь бүх гишүүдийн хурал байна.
2.Бүх гишүүдийн хуралд нөхөрлөлийн нийт гишүүдийн дийлэнх олонх нь оролцсоноор тухайн хурал хүчинтэйд тооцогдох бөгөөд хурлаар дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ:
1/гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах;
2/нөхөрлөлийн зохион байгуулалтын хэлбэрийг өөрчлөх;
3/нөхөрлөлийг татан буулгах;
4/нөхөрлөлийн жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг хэлэлцэж батлах;
5/их хэмжээний үнийн дүнтэй болон сонирхлын зөрчилтэй хэлцэл хийх, гэрээ байгуулахыг зөвшөөрөх эсэх;
6/нөхөрлөл гүйцэтгэх удирдлагатай байх эсэх, хэрэв гүйцэтгэх удирдлагын бүтэцтэй бол түүний бүрэн эрх, үүрэг хариуцлагын журам, цалин, урамшууллын хэмжээг тогтоох;
7/гишүүдэд хуваарилах ашгийн хэмжээг тогтоох, хуваарилах журмыг батлах;
8/нөхөрлөлд шинэ гишүүн орох, нөхөрлөлөөс гарах, чөлөөлөх;
9/гүйцэтгэх удирдлага болон гишүүний саналаар хэлэлцүүлэх бусад асуудал.
3.Хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол бүх гишүүдийн хурлын шийдвэрийг бүх гишүүдийн олонхын саналаар гаргах бөгөөд шийдвэртэй холбогдон үүсэх хариуцлагыг хамтран хариуцна.
32 дугаар зүйл.Нөхөрлөлийн гишүүний эрх, үүрэг
1.Нөхөрлөлийн гишүүн нь эрх, үүргээ нөхөрлөлийн ашиг сонирхолд нийцүүлэн шударгаар хэрэгжүүлнэ.
2.Нөхөрлөлийн гишүүн нь мэргэжлийн үйл ажиллагаа хамтран эрхлэхээр хөрөнгө, мэргэжлийн мэдлэг, ур чадвараа нэгтгэн нөхөрлөлд оруулах бөгөөд нөхөрлөлийн гишүүний эрх, үүрэг, мэргэжлийн үйл ажиллагаагаа биечлэн гүйцэтгэнэ.
3.Гэрээнд өөрөөр заагаагүй бол нөхөрлөлийн гишүүн тус бүр тэнцүү тооны саналын эрхтэй байна.
4.Гэрээнд өөрөөр заагаагүй бол хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөлийн аль ч гишүүн нөхөрлөлийг төлөөлж болно.
5.Нөхөрлөлийн гишүүн нь багшлах, эрдэм шинжилгээний болон мэргэжлийн төрийн бус байгууллагад хамаарахаас бусад ажил, албан тушаалыг хавсран эрхлэх, ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг өөр нөхөрлөлийн гишүүн байхыг хориглоно.
6.Үйлчлүүлэгч хүсэлт гаргавал нөхөрлөл болон нөхөрлөлийн гишүүн өөрийн хариуцлага хүлээх чадварын талаар үнэн зөв мэдээлэл өгөх үүрэгтэй.
33 дугаар зүйл.Хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл ба гишүүдийн хариуцлага
1.Хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл нь хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ өөрийн хөрөнгөөр хариуцна. Нөхөрлөлийн гишүүн нөхөрлөлд оруулсан хөрөнгөөрөө хязгаарлагдмал хариуцлага хүлээнэ.
2.Доор дурдсан тохиолдолд дараах этгээд дангаараа болон хэсгээр хамтарч хувийн хөрөнгөөр хариуцлага хүлээнэ:
1/буруутай үйл ажиллагаа явуулсан нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон бол нөхөрлөлийн гишүүн;
2/буруутай үйл ажиллагаа явуулсан нөхөрлөлийн гишүүний болон бусад этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавих үүрэгтэй гишүүн, эсхүл буруутай үйл ажиллагаа явуулсныг мэдсэн, мэдэх ёстой байсан боловч шаардлагатай арга хэмжээ аваагүй гишүүн.
3.Нөхөрлөлийн гишүүний бусдад учруулсан хохирлыг нөхөрлөлийн хөрөнгөөр тэргүүн ээлжинд барагдуулна. Хохирлыг барагдуулахад нөхөрлөлийн хөрөнгө хүрэлцэхгүй бол энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу буруутай үйл ажиллагаа явуулсан гишүүн нөхөх хариуцлага хүлээнэ.
34 дүгээр зүйл.Нөхөрлөлд гишүүн орох, нөхөрлөлөөс гарах, чөлөөлөх
1.Хуульд заасан шаардлагыг хангасан тохиолдолд нөхөрлөлд шинээр гишүүн орж болох бөгөөд нөхөрлөлийн хүлээсэн үүргийг бусад гишүүний нэгэн адил хариуцна.
2.Нөхөрлөлийн гишүүнийг бүх гишүүдийн хурлын олонхын саналаар чөлөөлж болно.
3.Нөхөрлөлийн гишүүнийг доор дурдсан үндэслэлээр чөлөөлнө:
1/гэрээгээр хүлээсэн мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх үүргээ биелүүлэх чадваргүй, эсхүл хөрөнгө оруулах боломжгүй нь тогтоогдсон;
2/гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн;
3/гэрээнд заасан бусад нөхцөл.
4.Нөхөрлөлийн гишүүнээс чөлөөлөх үндэслэлийг тухайн гишүүнд урьдчилан мэдэгдэх бөгөөд чөлөөлөх асуудлыг гишүүд хэлэлцэж шийдвэрлэхэд уг гишүүн оролцож тайлбар гаргах эрхтэй. Нөхөрлөлийн гишүүнээс чөлөөлсөн шийдвэрийг тухайн гишүүнд мэдэгдэнэ.
5.Нөхөрлөлөөс чөлөөлөгдсөн гишүүн уг шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй.
6.Нөхөрлөлийн гишүүн бусад гишүүддээ 30 хоногийн өмнө мэдэгдсэнээр нөхөрлөлөөс гарч болно.
7.Нөхөрлөлийн гишүүний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хүчингүй болсноор нөхөрлөлийн гишүүний эрхээ алдсанд тооцно.
8.Энэ хуулийн 34 дүгээр зүйлийн 2, 6, 7 дахь хэсэгт заасны дагуу нөхөрлөлөөс гарсан, чөлөөлөгдсөн нөхөрлөлийн гишүүний эрхээ алдсан тохиолдолд тухайн гишүүнд хуваарилах хөрөнгө, ашиг, үйлчлүүлэгчийн мэдээлэл зэргийг энэ хуулийн 30 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримталж, мөн алдагдлыг энэ хуулийн 33 дугаар зүйлд заасныг баримтлан тус тус шийдвэрлэж хуваарилна.
9.Гэрээнд өөрөөр заагаагүй бол нөхөрлөлийн гишүүний эрхээ алдсан, нөхөрлөлөөс гарсан, чөлөөлөгдсөн гишүүний нөхөрлөлд оруулсан хөрөнгийг гарсан өдрөөс хойш гурван сарын дотор буцаан олгоно.
/Энэ бүлгийг 2013 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн/
 
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Р.ГОНЧИГДОРЖ
 

ХОРШООНЫ ТУХАЙ Шинэчилсэн найруулга /1998.01.08/


 
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
 
1998 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр   Улаанбаатар хот
 
ХОРШООНЫ ТУХАЙ
/Шинэчилсэн найруулга/
 
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь хоршооны зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлж, хоршоог үүсгэн байгуулах, бүртгэх, хоршооны үйл ажиллагааг дуусгавар болгох, хоршооны гишүүнчлэл, хяналт болон хоршооны тухай хууль тогтоомжийн биелэлтийг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Хоршооны тухай хууль тогтоомж
2.1.Хоршооны тухай хууль тогтоомж нь Иргэний хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
/Энэ хэсэгт 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
3 дугаар зүйл. Хоршоо, түүний үйл ажиллагааны төрөл
/Энэ зүйлийн гарчигт 2002 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/
3.1.Эдийн засгийн болон нийгэм, соёлын нийтлэг хэрэгцээгээ хангах зорилгоор хэд хэдэн этгээд сайн дураараа нэгдсэн, ардчилсан хамтын, хамтын удирдлага, хяналт бүхий, дундын эд хөрөнгө дээр үндэслэн үйл ажиллагаа явуулахаар хамтран байгуулсан хуулийн этгээдийг хоршоо гэнэ.
/Энэ хэсэгт 2002 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт, 2002 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт орсон/
3.2.Хоршоод аж ахуйн үйл ажиллагаагаа хамтран эрхлэх зорилгоор бусад хоршоо болон хуулийн этгээдтэй хамтран дундын хоршоо байгуулж болно. Дундын хоршооны гишүүдийн 51-ээс доошгүй хувь нь хоршоо байна.
/Энэ хэсэгт 2002 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/
3.3.Дундын хоршооны эрх зүйн зохицуулалт нь энэ хуулийн 3.1-д заасан хоршоотой адил байна.
3.4.Хоршоо нь дараахь төрлийн үйл ажиллагаа эрхэлж болно:
/Энэ хэсэгт 2002 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон ба энэ хэсгийн заалтуудын дугаарт өөрчлөлт орсон/
3.4.1.түүхий эд боловсруулалтын;
3.4.2.үйлдвэрлэлийн;
3.4.3.хадгаламж, зээлийн;
3.4.4.борлуулалт, хангамж, бэлтгэн нийлүүлэлтийн;
3.4.5.үйлчилгээний;
3.4.6.орон сууц барих зориулалтын;
3.4.7.эд хэрэглэгчдийн;
3.4.8.дүрэмд заасан үйл ажиллагаа.
/Энэ заалтад 2002 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
3.5.Хоршоо нь энэ хуулийн 3.4.3-т зааснаас бусад хэд хэдэн үйл ажиллагааг нэгэн зэрэг эрхэлж болно.
/Энэ хэсгийг 2002 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн, энэ хэсэгт 2011 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
3.6.Энэ хуулийн 3.4.3-т заасан үйл ажиллагааг Хорооноос тусгай зөвшөөрөл авсан хадгаламж, зээлийн хоршоо эрхэлнэ. Хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хоршоо, хадгаламж, зээлийн хоршоодын үндэсний холбоо, хадгаламж, зээлийн хоршоодын дундын хоршооны эрх зүйн байдлыг тусгай хуулиар зохицуулна.
/Энэ хэсгийг 2011 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн/
3.7.Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан Хадгаламж, зээлийн хоршооноос бусад хоршоо энэ хуулийн 3.4.3-т заасан үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно.
/Энэ хэсгийг 2011 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн/
4 дүгээр зүйл. Хоршооны эдийн засгийн гадаад харилцааны эрх
4.1.Хоршоо эдийн засгийн гадаад харилцаанд бие даан оролцох эрхтэй.
5 дугаар зүйл. Хоршооны хариуцлага
5.1.Хоршоо нь үйл ажиллагааныхаа улмаас бий болсон үүргийг зөвхөн өөрийн /хоршооны/ эд хөрөнгөөр хариуцна.
5.2.Хоршооны эд хөрөнгө хүрэлцэхгүй тохиолдолд түүний үүргийг гишүүд нь нөхөж хариуцна. Гишүүдийн хүлээх нөхөх хариуцлагын хэмжээг хязгаарлах эсэхийг дүрмээр зохицуулна.
5.3.Хадгаламж, зээлийн хоршоо үйл ажиллагааныхаа улмаас бий болсон үүргийг өөрийн хөрөнгөөр хүлээнэ.
/Энэ хэсгийг 2002 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн, 2011 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
 

ХОЁРДУГААР БҮЛЭГ
Хоршоог үүсгэн байгуулах, бүртгүүлэх журам

6 дугаар зүйл. Хоршооны гишүүдийн тооны доод хязгаар
6.1.Анхан шатны Хоршоог 9-өөс доошгүй иргэн, дундын хоршоог хоёроос доошгүй хуулийн этгээд байгуулж болно.
/Энэ хэсэгт 2002 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт орсон/
7 дугаар зүйл. Хоршооны нэр
7.1.Хоршоо нь оноосон нэртэй байна. Хоршооны оноосон нэрний ард “Хоршоо” гэсэн ялгах тэмдгийг хэрэглэнэ.
/Энэ хэсгийг 2002 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчилсөн/
7.2.Хоршоог аль нэг гишүүний нэрээр нэрлэж үл болно.
7.3.Хоршооны оноосон нэрийг өөр хоршоо ашиглах, хоршоогоо нэрлэхийг хориглоно.
8 дугаар зүйл. Хоршооны эд хөрөнгө
8.1.Хоршооны эд хөрөнгө дараахь эх үүсвэрээс бүрдэнэ:
8.1.1.гишүүнээс нийлүүлсэн хувь хөрөнгө;
8.1.2.дүрэмд заасан бол гишүүний элсэлтийн татвар;
8.1.3.хоршооны үйл ажиллагааны орлогоос хоршооны болзошгүй алдагдлын нөөц санд хуваарилсан хөрөнгө;
/Энэ заалтад 2002 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/
8.1.4.бэлэглэсэн, хандивласан хөрөнгө;
8.1.5.хоршооны өмчлөл дэх бусад хөрөнгө.
/Энэ заалтыг 2002 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн/
8.2.Хоршооны эд хөрөнгө нь нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомжид зааснаар зохих бүртгэлтэй байх бөгөөд түүнийг гишүүн тус бүрийн нэр дээр хуваарилан дараахь байдлаар давхар бүртгэнэ:
8.2.1.гишүүний нийлүүлсэн хувь хөрөнгийг үнийн дүнгээр болон биет байдлаар;
8.2.2.хоршооны нөөц санд үлдээхээр хуваарилсан хөрөнгийг гишүүдэд орлого хуваарилах журмаар тооцсон үнийн дүнгээр;
8.2.3.бэлэглэсэн, хандивласан хөрөнгийг гишүүдэд тэнцүү хуваасан үнийн дүнгээр.
8.3.Хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хоршооны өөрийн хөрөнгө нь гишүүдийн оруулсан хувь хөрөнгө, нөөц сан, хуваарилагдаагүй орлого, хандив, нийгмийн хөгжлийн сан болон тухайн жилийн цэвэр ашгаас бүрдэнэ.
/Энэ хэсгийг 2002 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн, 2011 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
8.4.Хадгаламж зээлийн үйл ажиллагаа эрхлэх хоршоонд мөрдөх зохистой үзүүлэлт, эрсдэлийн сангийн доод хэмжээг тодорхойлох журмыг Санхүүгийн зохицуулах хороо тогтоож, хэрэгжилтэд нь хяналт тавина.
/Энэ хэсгийг 2002 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн, энэ хэсэгт 2004 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хууль, 2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар тус тус өөрчлөлт орсон, энэ хэсгийг 2011 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
9 дүгээр зүйл. Хоршооны дүрэм, түүний агуулга
9.1.Хоршоог үүсгэн байгуулах баримт бичиг нь хоршооны дүрэм байна.
9.2.Хоршооны дүрмийг бүх гишүүдийн хурлаар батална.
9.3.Хоршооны дүрэмд дараахь асуудлыг тусгана:
9.3.1.хоршооны оноосон нэр, оршин байгаа газрын хаяг;
9.3.2.гишүүдийн овог, нэр, хаяг, паспортын болон регистрийн дугаар;
/Энэ заалтад 2002 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
9.3.3.хоршооны зорилго, үйл ажиллагааны төрөл;
9.3.4.хоршооны үйл ажиллагаа явуулах хугацаа;
9.3.5.гишүүнээс хоршоонд оруулах хөрөнгийн доод хэмжээ, түүнийг бүрдүүлэх хугацаа, хэлбэр;
/Энэ заалтад 2002 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
9.3.6.гишүүдийн заавал оруулах хувиас гадна хоршоонд нийлүүлж болох хувь хөрөнгийн дээд хэмжээ;
9.3.7.гишүүдийн оруулах хувь хөрөнгийг үнэлэх журам;
9.3.8.хоршооны орлого, зарлагыг тооцох, бүртгэх, түүнийг хуваарилах журам;
9.3.9.хоршооны тайлангийн жил;
9.3.10.аж ахуйн үйл ажиллагаандаа тухайн хоршооны гишүүн бус этгээдийг оролцуулах нөхцөл, журам;
9.3.11.хоршооны гишүүнд элсэх, гишүүнээс гарах, хасах нөхцөл, журам, гишүүний эрх, үүрэг, хариуцлага;
9.3.12.гишүүнд үйлчлэх хэлбэр;
9.3.13.хоршооны удирдлагын бүрэлдэхүүн, түүний бүрэн эрх, шийдвэр гаргах журам, хүлээх хариуцлага;
9.3.14.болзошгүй алдагдлыг нөхөх нөөцийн санг бүрдүүлэх арга, хэлбэр нөөцийн санд , хуримтлуулах жилийн орлогын тодорхой хувь хэмжээ түүнд байнга байлгах хөрөнгийн доод хэмжээ;
9.3.15.хоршооны салбар, төлөөлөгчийн газрын ажиллах үндэслэл, журам, түүний эрх, үүрэг, хариуцлага;
9.3.16.хоршооны үйл ажиллагаан дахь дотоодын ба хөндлөнгийн хяналт;
9.3.17.хоршоог өөрчлөн байгуулах, татан буулгах үндэслэл;
9.3.18.хоршоодын холбоонд эвлэлдэн нэгдэх, түүнээс гарах үндэслэл, журам;
9.3.19.бусад зүйл.
10 дугаар зүйл. Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах
10.1.Хоршооны дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг гагцхүү бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж, хуралд оролцсон гишүүдийн дийлэнх олонхийн саналаар шийдвэрлэнэ.
10.2.Дүрэмд оруулах дараахь нэмэлт, өөрчлөлтийг бүх гишүүдийн дөрөвний гурваас доошгүйн саналаар шийдвэрлэнэ:
10.2.1.хоршооны үйл ажиллагааны төрлийг өөрчлөх;
10.2.2.гишүүнээс хоршоонд заавал оруулах хувь хэмжээг өөрчлөх;
10.2.3.гишүүдийн нөхөх хариуцлагын хэмжээг өөрчлөх;
10.2.4.хоршоог өөрчлөн байгуулах, татан буулгах;
10.2.5.хоршооны бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээг тодорхой хэмжээгээр заавал хэрэглэж байхыг гишүүдэд үүрэг болгох.
10.3.Хоршооны дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай бүх гишүүдийн хурлын шийдвэр гарснаас хойш 10 хоногийн дотор бүртгэх байгууллагад мэдэгдэнэ.
11 дүгээр зүйл. Хоршоог бүртгэх
11.1.Хоршооны дүрэм баталснаас хойш 30 хоногийн дотор Тэргүүлэгчид харьяалах нутаг дэвсгэрийн бүртгэх байгууллагад Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан журмын дагуу хоршоог бүртгүүлэх өргөдөл гаргана.
/Энэ хэсэгт 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
11.2.Өргөдөлд дараахь зүйлийг хавсаргана:
/Энэ хэсгийн дугаарыг 2002 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчилсөн/
11.2.1.үүсгэн байгуулагч гишүүдийн гарын үсэгтэй дүрэм;
/Энэ заалтад 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
11.2.2.үүсгэн байгуулагч гишүүдийн нэрсийн жагсаалт, паспортын болон регистрийн дугаар;
/Энэ заалтыг 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
11.2.3.хоршоог үүсгэн байгуулсан болон Тэргүүлэгчид, Хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүнийг сонгосон хурлын тэмдэглэл.
11.3.Улсын бүртгэлийн байгууллага нь энэ хуульд заасан шаардлагыг хангасан гэж үзвэл ажлын хоёр өдрийн дотор хоршоог улсын бүртгэлд бүртгэнэ.
/Энэ хэсгийн дугаарыг 2002 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчилсөн, энэ хэсгийг 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
11.4.Бүртгэх байгууллага нь хоршоог улсын бүртгэлд бүртгэхдээ хоршооны дүрэмд тэмдэглэл хийх замаар баталгаажуулж, нэг хувийг буцаан олгоно.
/Энэ хэсгийн дугаарыг 2002 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчилсөн, энэ хэсгийг 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
11.5.Бүртгэх байгууллага нь хоршоог бүртгэх явцад энэ хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзвэл зохих үндэслэлийг зааж, бүртгэхээс татгалзсан тухай шийдвэр гаргах ба энэ тухайгаа өргөдөл гаргагчид албан ёсоор мэдэгдэж, баримт бичгийг нь буцаана.
/Энэ хэсгийн дугаарыг 2002 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчилсөн/
11.6.Бүртгэх байгууллагын бүртгэхээс татгалзсан шийдвэрийг өргөдөл гаргагч эс зөвшөөрвөл зохих журмын дагуу шүүхэд гомдол гаргаж болно.
/Энэ хэсгийн дугаарыг 2002 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчилсөн/
12 дугаар зүйл. Хоршоог бүртгэснийг мэдээлэх
12.1.Хоршоог улсын бүртгэлд бүртгэсэн тухай бүртгэх байгууллага нийтэд мэдээлнэ.
12.2.Мэдээлэл дараахь агуулгатай байна:
12.2.1.улсын бүртгэлд бүртгэсэн он, сар, өдөр;
12.2.2.хоршооны нэр, хаяг;
12.2.3.эрхлэх үйл ажиллагааны төрөл;
12.2.4.Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүн;
12.2.5.хоршооны гишүүдийн нөхөх хариуцлагын хэмжээ.
 

ГУРАВДУГААР БҮЛЭГ
Хоршооны гишүүн

13 дугаар зүйл. Хоршоонд гишүүнээр элсэх
13.1.Тухайн хоршооны дүрмийг зөвшөөрсөн, түүний үйлчилгээг ашиглаж, холбогдох хариуцлагыг хүлээх чадвартай иргэн, хоршоо сайн дураараа хоршоонд элсэнэ.
13.2.Хоршоонд гишүүнээр элсэхийг хүссэн этгээд өргөдлөө Тэргүүлэгчдэд гаргах ба дүрэмд өөрөөр заагаагүй бол гишүүнд элсүүлэх асуудлыг бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэнэ.
13.3.Тэргүүлэгчид нь гишүүнээр элсэхийг хүссэн этгээдийн өргөдөл, түүнийг гишүүнээр элсүүлсэн тухай шийдвэрийг бүртгэх байгууллагад бүртгүүлнэ.
13.4.Хоршооны Тэргүүлэгчид, Хяналтын зөвлөлийн гишүүд тухайн хоршооны гишүүн байна.
14 дүгээр зүйл. Хоршооны гишүүний эрх
14.1.Хоршооны гишүүн дараахь эрхтэй:
14.1.1.энэ хууль болон хоршооны дүрэмд заасны дагуу хоршооноос зохих үйлчилгээ авах;
14.1.2.өөрийн хүсэлтээр гишүүнээс гарах, дахин элсэх;
14.1.3.хоршооны үйл ажиллагаанд оролцож, Тэргүүлэгч болон Хяналтын зөвлөлийн гишүүнээр сонгох, сонгогдох;
14.1.4.бүх гишүүдийн хуралд оролцож асуулт тавих, санал гаргах, шийдвэр гаргахад таслах эрхтэй оролцох;
14.1.5.бүх гишүүдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах тухай санал гаргах;
14.1.6.хоршооны жилийн орлогоос тогтоосон журмын дагуу хувь хүртэх;
14.1.7.жилийн тайланг бүх гишүүдийн хурлаар батлахаас өмнө Хяналтын зөвлөлийн дүгнэлтийг шаардан авах;
14.1.8.бүх гишүүдийн хурлын тэмдэглэлтэй танилцах;
14.1.9.хоршооны гишүүдийн бүртгэлтэй танилцах;
14.1.10.хууль, дүрэмд заасан бусад эрх;
14.1.11.хууль, дүрэмд өөрөөр заагаагүй бол өрсөлдөгч бус өөр хоршоонд гишүүн байх, хуулийн этгээдийн хувь нийлүүлэгч байх.
/Энэ заалтыг 2002 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн/
15 дугаар зүйл. Хоршооны гишүүний үүрэг
15.1.Хоршооны гишүүн дараахь үүрэгтэй:
/Энэ заалтад 2002 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
15.1.1.хоршооны үйл ажиллагаанд оролцох;
15.1.2.хоршооны тухай хууль болон хоршооны дүрэм, бүх гишүүдийн хурлын шийдвэрийг дагаж мөрдөх, хоршоонд оруулах хувь хөрөнгөө хугацаанд нь бүрэн нийлүүлэх;
15.1.3.хоршооны болон бусад гишүүдийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх;
15.1.4.хаягаа өөрчилсөн өөр хоршооонд гишүүнээр элссэн нөхцөлд цаг тухайд нь хоршоонд мэдэгдэх;
/Энэ заалтад 2002 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/
15.1.5.хууль, дүрэмд заасан бусад үүрэг.
16 дугаар зүйл. Хоршоонд гишүүнээс нийлүүлэх хувь хөрөнгө, хоршооны эд хөрөнгөөс гишүүнд оногдох хувь хэмжээ
16.1.Хоршоонд гишүүнээр элссэнээр гишүүн нь хоршооны эд хөрөнгийн зохих хувийн өмчлөгч болж, хоршооны гишүүний эрх, үүрэг үүснэ.
16.2.Нийлүүлсэн хувь хөрөнгийн үнийн нийт дүн нь хоршооны хөрөнгөнөөс түүнд оногдох хэмжээг тодорхойлно.
16.3.Хоршооны эд хөрөнгөөс гишүүнд оногдох хэмжээ нь гишүүний нийлүүлсэн нийт хувь хөрөнгө /заавал оруулах хувь хөрөнгө, илүү оруулсан хувь хөрөнгө, хөдөлмөр оролцоо/, тухайн гишүүнд ногдох хоршооны жилийн ашиг, алдагдлын зөрүүг тооцсон дүнтэй тэнцүү байна.
16.4.Гишүүдийн оруулах хувь хөрөнгө, хөдөлмөр оролцоо нь эд хөрөнгө, бэлэн мөнгө болон ажил, үйлчилгээ, оюуны өмчийг үнэлэх хэлбэртэй байна.
16.5.Хоршоонд гишүүний нийлүүлсэн нийт хувь хөрөнгийн хэмжээг үндэслэн хоршоо орлого хуваарилж болно.
16.6.Орлогын хуваарилалтыг Тэргүүлэгчид, Хяналтын Зөвлөлийн хамтарсан саналыг үндэслэн бүх гишүүдийн хурлаар хэлэлцэн, олонхийн саналаар шийдвэрлэнэ.
16.7.Дүрэмд өөрөөр заагаагүй бол хоршоо санхүүгийн жил дууссанаас хойш 4 сарын дотор орлого хуваарилах асуудлыг шийдвэрлэнэ.
/Энэ хэсгийг 2002 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн/
17 дугаар зүйл. Хоршооны гишүүнээс гарах
17.1.Хоршооны гишүүнээс дараахь тохиолдолд гарна:
17.1.1.гишүүний өөрийн нь хүсэлт гаргасан;
17.1.2.гишүүн нь хоршооны оршин буй газраас өөр нутаг дэвсгэрт шилжсэнээр хоршооны үйл ажиллагаанд оролцох боломжгүй болсон;
/Энэ заалтад 2002 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
17.1.3.гишүүн өөрт оногдох хувь хөрөнгөө бусдад бүхэлд нь шилжүүлсэн.
17.2.Хоршооны гишүүн нас барсан бол түүнийг гишүүнээс гарсанд тооцно.
17.3.Гишүүн хоршооноос гарах тухай хүсэлтээ хоршооны санхүүгийн жил дуусахаас 3-аас доошгүй сарын өмнө бичгээр урьдчилан гаргана.
18 дугаар зүйл. Хоршооны гишүүнээс хасах
18.1.Хоршооны гишүүнээс дараахь үндэслэлээр хасаж болно:
18.1.1.хоршооны гишүүн хууль, дүрэмд заасан үүргээ зөрчсөн;
18.1.2.энэ хуулийн 18.1.1-д заасан үндэслэлээр хоршооны гишүүнээс хасах тухай Тэргүүлэгчдийн сануулга авсаны дараа уг зөрчлийг дахин гаргасан;
18.1.3.тухайн хоршоотой өрсөлдөх хоршоог өөрөө байгуулсан, эсхүл өрсөлдөгч хоршоонд хувь хөрөнгө нийлүүлсэн буюу түүнээс хувь хөрөнгө авч уул хоршоондоо нийлүүлсэн;
18.1.4.энэ хуульд нийцүүлэн хоршооны дүрмээр тогтоосон бусад үндэслэл.
18.2.Хоршооны гишүүнээс хасах асуудлыг дүрэмд өөрөөр заагаагүй бол бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэнэ.
18.3.Гишүүнээс хасах тухай шийдвэр гаргахаас өмнө тухайн гишүүнд гишүүнээс хасах болсон үндэслэл, шалтгааныг танилцуулах ба гишүүн тайлбар хэлж болно.
18.4.Хоршооны гишүүнээс хассан тухай шийдвэрт хасах болсон үндэслэл, шалтгааныг заана.
18.5.Хоршооны гишүүнээс хассан тухай шийдвэр гарснаар уул гишүүний бүрэн эрх дуусгавар болно.
18.6.Хоршооны гишүүнээс хассан тухай шийдвэрийг тухайн этгээд эс зөвшөөрвөл гомдлоо 14 хоногийн дотор Хяналтын зөвлөлд гаргаж болно. 
18.7.Xяналтын зөвлөлийн шийдвэрийг эс зөвшөөрсөн этгээд зохих журмын дагуу шүүхэд гомдол гаргаж болно.
19 дүгээр зүйл. Гишүүнээс гарсан, хасагдсан этгээдтэй тооцоо хийх
19.1.Гишүүнээс гарсан, хасагдсан этгээдтэй холбогдох хууль тогтоомж, эрх зүйн бусад акт, хоршооны дүрмийг үндэслэн тооцоо хийнэ.
19.2.Гишүүн оруулсан бүх хувь хөрөнгөө өөр гишүүнд шилжүүлсэн бол тухайн гишүүнтэй тооцоо хийх шаардлагагүй.
19.3.Харилцагч аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд хоршооноос төлөх төлбөрийн зохих хувь хэмжээний өөрт ногдох хэсгийг хоршооноос гарсан, хасагдсан этгээд энэ хуульд заасан журмаар бусад гишүүний нэгэн адил төлөх үүрэгтэй.
19.4.Дүрэмд өөрөөр заагаагүй бол хоршооны гишүүнээс гарсан, хасагдсан этгээд эд хөрөнгийн тооцоогоо тайлангийн жилийн эцсээр хийнэ.
20 дугаар зүйл. Оруулсан хувь хөрөнгөө бусдад шилжүүлэх
20.1.Хоршооны гишүүн өөрийн оруулсан хувь хөрөнгийг бичгээр хийсэн гэрээний дагуу өөр гишүүнд хэдийд ч шилжүүлж болно.
20.2.Энэ хуулийн 20.1-д заасны дагуу гишүүний хувь хөрөнгийг шилжүүлэн авсан этгээдийн шилжүүлэн авсан болон өөрийнх нь нийлүүлсэн хувь хөрөнгийн нийт хэмжээ нь нэг гишүүний оруулах хувь хөрөнгийн дээд хязгаараас илүүгүй байна.
21 дүгээр зүйл. Гишүүний эд хөрөнгийн эрх өв залгамжлагчид шилжих
21.1.Хоршооны гишүүн нас барсан бол гишүүний эд хөрөнгийн эрх түүний өв залгамжлагчид шилжинэ.
21.2.Өв залгамжлагч нь хоёр түүнээс дээш байвал гишүүнчлэлийн асуудлыг шийдвэрлэх хүртэл тэдгээр нь саналын нэг эрхтэй байна.
21.3.Өв залгамжлагчийг гишүүнд элсүүлэх асуудлыг бүх гишүүдийн хурал шийдвэрлэнэ.
 

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Хоршооны удирдлага

22 дугаар зүйл. Хоршооны эрх барих байгууллага
22.1.Хоршоо нь бүх гишүүдийн хурал, Тэргүүлэгчид, Хяналтын зөвлөлтэй байна. Хоршооны дүрэмд эдгээрээс өөр байгууллага /гишүүдийн зөвлөл зэрэг/, зохион байгуулалтын бусад хэлбэр байхаар зааж болно.
23 дугаар зүйл. Бүх гишүүдийн хурал
23.1.Хоршооны удирдах дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байна.
23.2.Гишүүд хоршоонд холбогдох асуудлыг шийдвэрлэх эрхээ бүх гишүүдийн хурлаар дамжуулан хэрэгжүүлнэ.
23.3.Бүх гишүүдийн хурлыг жилд нэгээс доошгүй удаа хийнэ.
23.4.Дор дурдсан асуудлыг бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэнэ:
23.4.1.дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах;
23.4.2.Тэргүүлэгчид, Хяналтын зөвлөлийн гишүүнийг сонгох, чөлөөлөх, огцруулах, тэдгээрийн үйл ажиллагааны тайланг хэлэлцэх;
23.4.3.Тэргүүлэгчид болон Хяналтын зөвлөлийн гишүүнийг хоршооны гишүүнээс хасах;
23.4.4.Тэргүүлэгчид болон Хяналтын зөвлөлийн гишүүний буруутай үйл ажиллагааны улмаас хоршоонд учирсан хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэх;
23.4.5.хоршооны эд хөрөнгийг захиран зарцуулах нөхцөл журмыг тогтоох;
23.4.6.гишүүнээс нийлүүлсэн хувь хөрөнгийг буцааж олгох, зээл авах болон зээл олгох хязгаарлалтыг тогтоох;
23.4.7.хоршооны гишүүний элсэлтийн татварын хэмжээг тогтоох;
23.4.8.тайлан, тэнцлийг батлaх, тухайн жилийн орлогыг хуваарилах, алдагдалтай ажилласан бол хэрхэн нөхөх, хоршоодын холбоо болон Хяналтын зөвлөлийн шалгалтын дүнг хэлэлцэх, зардлын төсөв батлах;
23.4.9.дундын хоршоо байгуулах буюу түүнд элсэх, хоршоодын холбоонд эвлэлдэн нэгдэх;
23.4.10.хоршоог өөрчлөн байгуулах, татан буулгах;
23.4.11.хуульд заасан бусад асуудал.
23.5.Бүх гишүүдийн хурал гишүүдийн дийлэнх олонхи оролцсоноор хүчин төгөлдөр болно.
23.6.Бүх гишүүдийн хурлын шийдвэрийг хуульд өөрөөр заагаагүй бол санал хураалтад оролцсон гишүүдийн олонхийн саналаар гаргана.
23.7.Нийлүүлсэн хувь хөрөнгийн хэмжээнээс үл хамааран бүх гишүүдийн хуралд гишүүн тус бүр нэг саналын эрх эдэлнэ.
23.8.Хуралд хэлэлцэхээр товлоогүй асуудлыг хүндэтгэх шалтгаантайгаар оролцож чадаагүй гишүүдээс бусад бүх гишүүн хуралд оролцож байгаа тохиолдолд тэдний дийлэнх олонхийн зөвшөөрснөөр хэлэлцэж болно.
23.9.Хоршооны гишүүн бүх гишүүдийн хуралд биечлэн оролцож саналаа өгнө.
23.10.Хуралд биечлэн оролцох боломжгүй болсон гишүүн буюу дундын хоршооны гишүүн хоршоо нь зохих журмаар олгосон итгэмжлэл бүхий хууль ёсны төлөөлөгчөөр дамжуулан энэ хуулийн 23.9-д заасан эрхээ хэрэгжүүлнэ.
23.11.Тэргүүлэгчид болон Хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүн, Хоршооны даргыг сонгох, чөлөөлөх, тэдгээрийн ажиллах журам, хоршооны үйл ажиллагааг дуусгавар болгох тухай асуудлыг бүх гишүүдийн хуралд оролцогчдын дийлэнх олонхийн саналаар шийдвэрлэнэ.
24 дүгээр зүйл. Бүх гишүүдийн хурал зарлан хуралдуулах журам
24.1.Тэргүүлэгчид бүх гишүүдийн хурлыг зарлан хуралдуулна.
24.2.Тэргүүлэгчид үйл ажиллагаагаа явуулахгүй байгаа бол бүх гишүүдийн хурлыг Хяналтын зөвлөл зарлан хуралдуулна.
24.3.Гишүүдийн гуравны нэгээс доошгүй хувийн саналаар бүх гишүүдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулж болно.
24.4.Бүх гишүүдийн хурлыг зарлан хуралдуулах тухай саналаа гишүүд бичгээр гаргаж гарын үсгээ зурах ба түүнд бүх гишүүдийн хурлыг хуралдуулах үндэслэл, шалтгааныг заана.
24.5.Энэ хуулийн 24.3-т заасан тохиолдолд Тэргүүлэгчид нь бүх гишүүдийн хурал хуралдуулах үндэслэл, шалтгаан, хэлэлцэх асуудлын талаар гишүүдэд мэдэгдэнэ.
24.6.Энэ хуулийн 24.2, 24.5-д заасан шаардлагыг биелүүлээгүй Тэргүүлэгчид, Xяналтын зөвлөлийн гишүүдийг өөрчлөх эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхээр бүх гишүүдийн хурлыг яаралтай зарлан хуралдуулна.
25 дугаар зүйл. Бүх гишүүдийн хурал хуралдах хугацаа, газар
25.1.Бүх гишүүдийн ээлжит хурлыг тайлангийн жил дууссанаас хойш 6 сарын дотор хийнэ.
25.2.Шаардлагатай гэж үзвэл бүх гишүүдийн ээлжит бус хурлыг хэдийд ч зарлан хуралдуулж болно.
25.3.Бүх гишүүдийн хурлыг өөр газар хуралдуулахаар товлоогүй бол хоршооны төв оршин байгаа газар хуралдуулна.
26 дугаар зүйл. Хурал зарлах хэлбэр, хугацаа
26.1.Бүх гишүүдийн ээлжит хурлыг хуралдуулах хугацаа, хэлэлцэх асуудлыг 30-аас доошгүй хоногийн өмнө зарлана.
26.2.Бүх гишүүдийн хурлыг бэлтгэн явуулах ажлыг Тэргүүлэгчид эрхлэн гүйцэтгэнэ.
26.3.Шийдвэр гаргахгүйгээр хэлэлцэх, мэдээлэх асуудлыг бүх гишүүдийн хурал эхлэхээс 3-аас доошгүй хоногийн өмнө төлөвлөгөөнд оруулан хэлэлцэж болно.
26.4.Энэ хуулийн 26.3 нь хурал удирдах, бүх гишүүдийн ээлжит бус хурал хуралдуулахтай холбогдсон асуудлаар шийдвэр гаргахад үл хамаарна.
261 дугаар зүйл. Төлөөлөгчдийн хурал
261.1. 100-аас дээш тооны гишүүнтэй анхан шатны хоршоо шаардлагатай гэж үзвэл бүх гишүүдийн хурлын оронд төлөөлөгчдийн хуралтай байж болно.
261.2.Дүрэмд өөрөөр заагаагүй бол төлөөлөгчдийн хуралд энэ хуулийн 23.4.1, 23.4.5, 23.4.10, 23.10, 261.3-аас бусад бүх гишүүдийн хуралд хамаарахаар заасан заалт нэгэн адил хамаарна.
261.3.Төлөөлөгчдийн хурлын гишүүдийн тоо, түүний бүрэн эрхийн хугацаа, төлөөлөгч сонгох, дүнг гаргах болон нэг төлөөлөгч хоршооны саналын эрх бүхий хэдэн гишүүнийг төлөөлж байх журмыг бүх гишүүдийн хурал тогтооно.
Төлөөлөгчдийн хурлын гишүүдийн тоо нь нийт саналын эрх бүхий гишүүдийн 25 хувиас багагүй хэмжээтэй байна.
261.4.Дүрэмд өөрөөр заагаагүй бол төлөөлөгчийг бүх гишүүдийн хурлаас нууц санал хураалтын үндсэн дээр сонгоно. Төлөөлөгч нь бүрэн эрхээ бусдад шилжүүлж болохгүй.
261.5.Төлөөлөгч тус бүрийн саналын эрх нь түүний төлөөлж буй хоршооны гишүүдийн саналын эрхийн нийлбэрээр тодорхойлогдоно.
261.6.Төлөөлөгч нь тухайн хоршооны гишүүн байна.
/Энэ зүйлийг 2002 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн/
27 дугаар зүйл. Хоршооны Тэргүүлэгчид
27.1.Бүх гишүүдийн хурлын чөлөөт цагт хоршооны үйл ажиллагааг Тэргүүлэгчид удирдана.
27.2.Тэргүүлэгчид нь дарга, хоёр буюу түүнээс дээш гишүүнээс бүрэлдэх ба Тэргүүлэгчдийн дарга нь хоршооны дарга байна.
27.3.Тэргүүлэгчид нь хоршоог төлөөлнө.
27.4.Тэргүүлэгчид хоршоог төлөөлөх эрхийг тэдгээрийн олонхийн саналаар хэрэгжүүлнэ.
27.5.Тэргүүлэгчид хоёр сард нэгээс доошгүй удаа хуралдана.
27.6.Тэргүүлэгчид нь хоршооны нягтлан бодох бүртгэлийг хууль тогтоомжийн дагуу хөтлүүлж, тайлангийн жилийн дүн гармагц Xяналтын зөвлөлд мэдэгдэн бүх гишүүдийн хуралд хэлэлцүүлнэ.
27.7.Жилийн болон завсрын тайлан гаргахад, эсхүл баримжаалсан тооцоогоор алдагдал гарч, түүнийг хоршооны нийт эд хөрөнгийн дүнгийн 50 хувь болон нөөцийн сангийн хөрөнгөөс нөхөж чадахгүйд хүрвэл Тэргүүлэгчид бүх гишүүдийн хурлыг нэн даруй зарлан хуралдуулж, уг асуудлыг хэлэлцүүлэх үүрэгтэй.
/Энэ хэсгийн дугаарыг 2002 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчилсөн/
27.8.Тэргүүлэгчид нь гишүүдэд олгох зээлийн дээд хэмжээг тогтооно.
/Энэ хэсгийг 2002 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн, 2011 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
28 дугаар зүйл. Тэргүүлэгчдийн хариуцлага
28.1.Тэргүүлэгчид нь тухайн хоршооны нууцад хамаарах мэдээллийг чандлан хадгалах үүрэгтэй.
28.2.Тэргүүлэгч хууль, дүрэм зөрчиж дараахь зөрчил гаргасан тохиолдолд түүнээс учирсан хохирлыг нөхөн төлнө:
28.2.1.хоршооны гишүүдэд оногдох хувь болон орлогоос ашигласан, захиран зарцуулсан;
28.2.2.хоршооны хөрөнгөөр төлбөр хийсэн;
28.2.3.хоршоог төлбөрийн чадваргүй болгосон буюу дампууруулах үндэслэл бүрдүүлсэн;
28.2.4.хоршооны хөрөнгөөс зээл олгосон.
28.3.Бүх гишүүдийн хурлын шийдвэрээр явуулсан үйл ажиллагааны улмаас учирсан хохирлыг Тэргүүлэгчид нөхөн төлөхгүй.
29 дүгээр зүйл. Гишүүдийн бүртгэл хөтлөх
29.1.Тэргүүлэгчид хоршооны гишүүдийн бүртгэлийг хөтөлнө.
29.2.Бүртгэлд дараахь асуудлыг тусгана:
29.2.1.гишүүний овог, нэр, оршин суугаа газрын хаяг, гишүүн хоршооны оноосон нэр, орших газрын хаяг;
29.2.2.хоршоонд гишүүнээс нийлүүлсэн хувь хөрөнгө, төрөл, хэмжээ;
29.2.3.хоршооны орлого болон эд хөрөнгөөс тухайн гишүүнд хуваарилсан хэмжээ;
29.2.4.гишүүнээр элссэн, гишүүнээс гарсан, хасагдсан тухай.
/Энэ заалтад 2002 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/
30 дугаар зүйл. Бүртгэлтэй танилцах
30.1.Хоршооны гишүүн өөрийн бүртгэлтэй танилцах эрхтэй.
30.2.Хоршооны гишүүн хууль, дүрэмд заасан журмын дагуу бусад гишүүний бүртгэлтэй танилцаж болно.
30.3.Хоршооны гишүүний талаар мэдээлэл авсан этгээд нь уул мэдээллийн нууцыг чандлан хадгалах үүрэгтэй.
30.4.Мэдээлэл авсан этгээд түүнийг зөвхөн хоршооноос анх авсан шаардлагын дагуу ашиглана.
31 дүгээр зүйл. Хоршооны дарга
31.1.Хоршооны дарга бүх гишүүдийн хурлыг даргалж, бүх гишүүдийн хурлын болон Тэргүүлэгчдийн шийдвэрт гарын үсэг зурна.
31.2.Хоршоог төлөөлөх итгэмжлэлд гарын үсэг зурна.
31.3.Тэргүүлэгчдийн санал болгосноор хоршооны Гүйцэтгэх захирлыг томилж, түүнтэй гэрээ байгуулна.
32 дугаар зүйл. Хяналтын зөвлөл
32.1.Хоршооны Тэргүүлэгчдийн үйл ажиллагаанд хяналт тавих, хөндлөнгийн хяналтын байгууллагын шийдвэрийн биелэлтийг хангуулах чиг үүрэгтэй Хяналтын зөвлөлийг бүх гишүүдийн хурлаас байгуулна. 
32.2.Хяналтын зөвлөл гурваас доошгүй гишүүнтэй байна.
32.3.Хяналтын зөвлөлийн гишүүдээс дарга, орлогч даргыг сонгоно.
33 дугаар зүйл. Хяналтын зөвлөлийн гишүүн
33.1.Хяналтын зөвлөлийн гишүүд Тэргүүлэгчдийн хуралд зөвлөх эрхтэй оролцоно.
33.2.Хяналтын зөвлөлийн гишүүнийг чөлөөлөх, огцруулах, хоршооны гишүүнээс хасах асуудлыг хуралдаанд оролцсон гишүүдийн дөрөвний гурвын саналаар шийдвэрлэнэ.
33.3.Хяналтын зөвлөлийн гишүүн нь Тэргүүлэгчээр сонгогдож үл болно.
33.4.Хяналтын зөвлөлийн гишүүнээс үндсэн үүргээ гүйцэтгэхтэй холбогдон гаргасан зардлыг хоршооноос нөхөн олгох ба түүнд бүх гишүүдийн хурлын шийдвэрийн дагуу зохих урамшил олгож болно.
34 дүгээр зүйл. Хяналтын зөвлөлийн хуралдаан
34.1.Хяналтын зөвлөлийн хуралдааныг дарга, түүний эзгүйд орлогч дарга зарлан хуралдуулна.
34.2.Гишүүдийн олонхи нь оролцсоноор хуралдааныг хүчин төгөлдөр гэж үзнэ.
34.3.Хуралдааныг зөвхөн дарга, эсхүл түүний орлогч удирдана.
34.4.Хяналтын зөвлөл улиралд 1-ээс доошгүй удаа хуралдана.
34.5.Хоршооны Тэргүүлэгчид, эсхүл Хяналтын зөвлөлийн гишүүдийн 50-иас дээш хувь нь Хяналтын зөвлөлийг хуралдуулахыг шаардсан, эсхүл Хяналтын зөвлөлийн дарга шаардлагатай гэж үзсэн бол ээлжит бус хуралдааныг зарлан хуралдуулна.
35 дугаар зүйл. Хяналтын зөвлөлийн бүрэн эрх
35.1.Хяналтын зөвлөл дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
35.1.1.Тэргүүлэгчдийн үйл ажиллагааг хянан шалгах, үүний тулд шаардлагатай баримт бичгийг гаргуулан авах, мэдээлэл, илтгэл сонсох, нягтлан бодох бүртгэл, бусад бичиг баримттай танилцаж, шалгах;
35.1.2.хоршооны жилийн тайлан, цаг үеийн байдлын тухай мэдээ, жилийн орлогын хуваарилалт, алдагдлыг хэрхэн нөхөх зэрэг асуудлаар санал дүгнэлт гаргаж, бүх гишүүдийн хурлаар хэлэлцүүлэх;
35.1.3.шаардлагатай гэж үзвэл бүх гишүүдийн хурлыг зарлан хуралдуулах;
35.1.4.хууль тогтоомж болон хоршооны дүрэмд заасан журмын дагуу Тэргүүлэгчид зээл олгох асуудлыг шийдвэрлэх;
35.1.5.зээлийн олголт, эргэн төлөлт, Зээлийн хорооны үйл ажиллагаанд хяналт тавих;
/Энэ заалтыг 2002 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн, 2011 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
35.1.6.хууль, дүрэмд заасан бусад бүрэн эрх.
/Энэ заалтын дугаарыг 2002 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчилсөн/
35.2.Хяналтын зөвлөл шаардлагатай гэж үзвэл мэргэжлийн шинжээчийг төлбөртэй ажиллуулж болно.
 

ТАВДУГААР БҮЛЭГ
Хоршоодын холбоо

36 дугаар зүйл. Хоршоодын холбоо
36.1.Хоршоо хууль тогтоомж болон зорилгодоо нийцсэн үйл ажиллагаа явуулж байгаа эсэх буюу хоршооны үйл ажиллагаа, зохион байгуулалт, санхүү, аж ахуйн зэрэг асуудлыг хянан шалгаж, нийтлэг удирдлагаар хангах чиг үүргийг Хоршоодын холбоо хэрэгжүүлнэ.
36.2.Хоршоодын холбоо нь гишүүнчлэлтэй төрийн бус байгууллага байна.
36.3.Хоршоодын холбооны талаархи энэ хуульд зааснаас бусад асуудал нь Төрийн бус байгууллагын тухай хуулиар зохицуулагдана.
37 дугаар зүйл. Хоршоодын холбооны чиг үүрэг
37.1.Хоршоодын холбоо дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
37.1.1.хоршооны зохион байгуулалт, үйл ажиллагааг хянан шалгах, тодорхойлолт гаргах;
37.1.2.хоршооны данс, санхүү, нягтлан бодох бүртгэл, бусад бичиг баримтын талаархи мэдээллийг гаргуулан авах;
37.1.3.орон нутгийн болон улсын хэмжээнд хоршооллын хөдөлгөөнийг өргөжүүлэх, хоршоог хөгжүүлэх бодлого явуулах;
37.1.4.хоршоодын үйл ажиллагаанд дэмжлэг тусламж үзүүлэх, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх;
37.1.5.хоршоодын боловсон хүчнийг сургах, давтан сургах ажлыг зохион байгуулах;
37.1.6.хоршоодын эрх ашгийг хамгаалах, дэмжлэг туслалцаа үзүүлэх, боловсон хүчин бэлтгэх зэрэг асуудлаар нэгдсэн бодлого боловсруулахаар төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллах;
37.1.7.хоршоодод нягтлан бодох бүртгэл хөтлөхөд нь мэргэжлийн туслалцаа үзүүлж, тайлан тэнцлийг шалгаж баталгаажуулах;
37.1.8.Засгийн газраас хуулийн дагуу Хоршоодын холбоонд шилжүүлсэн зарим бүрэн эрх;
37.1.9.хууль, дүрэмд заасан бусад бүрэн эрх.
 

ЗУРГАДУГААР БҮЛЭГ
Хоршоог татан буулгах

38 дугаар зүйл. Хоршоог бүх гишүүдийн хурлын шийдвэрээр татан буулгах
38.1.Хоршоог бүх гишүүдийн хурлын шийдвэрээр татан буулгаж болно.
38.2.Хоршоог татан буулгах тухай асуудлыг санал хураалтанд оролцсон гишүүдийн дөрөвний гурваас доошгүйн саналаар шийдвэрлэнэ.
38.3.Хоршоог татан буулгасан тухай шийдвэрийг бүртгэх байгууллагад 7 хоногийн дотор мэдэгдэнэ.
/Энэ хэсгийн дугаарыг 2002 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчилсөн/
39 дүгээр зүйл. Хоршоог шүүх татан буулгах
39.1.Шүүх дор дурдсан үндэслэлээр хоршоог татан буулгана:
39.1.1.дампуурсан;
39.1.2.гишүүдийн тоо хуульд заасан доод хэмжээнд хүрэхгүй болсон ба хоршоо өөрийн санаачлагаар татан буугдаагүй;
39.1.3.хууль, дүрэмд зааснаас өөр үйл ажиллагаа явуулсан;
39.1.4.хуулийг удаа дараа буюу ноцтой зөрчсөн;
39.1.5.хуульд заасан бусад үндэслэл.
40 дүгээр зүйл. Хоршоо татан буугдсаныг мэдэгдэх
40.1.Татан буулгах шийдвэр гаргасан этгээд хоршоо татан буугдсан тухай улсын бүртгэлийн байгууллагад 3 хоногийн дотор мэдэгдэнэ.
40.2.Хоршоо татан буугдсаныг улсын бүртгэлд тэмдэглүүлсэн тухай татан буулгах комисс нийтэд мэдээлнэ.
40.3.Хоршооноос авлагатай этгээдэд хоршоо татан буугдсан тухай тусгайлан мэдэгдэнэ.
41 дүгээр зүйл. Татан буулгах комисс томилох, эгүүлэн татах
41.1.Татан буулгах тухай шийдвэр гаргасан байгууллагаас томилсон татан буулгах комисс татан буулгах ажлыг эрхлэн гүйцэтгэнэ.
41.2.Татан буулгах комиссыг бүх гишүүдийн хурлаас томилж чадаагүй бол Хяналтын зөвлөл, эсхүл хоршоодын холбооны Тэргүүлэгчид томилж болно.
41.3.Татан буулгах комисс байгуулсан байгууллагын шийдвэрээр шаардлагатай гэж үзвэл тухайн комиссыг хугацаанаас нь өмнө татан буулгаж болно.
42 дугаар зүйл. Татан буулгах комиссыг бүртгэх байгууллагад мэдэгдэх
42.1.Татан буулгах комиссын гишүүдийг бүртгэх байгууллагад мэдэгдэж, холбогдох баримт бичгийг хүргүүлнэ.
43 дугаар зүйл. Татан буулгах комисс хоршоог төлөөлж гарын үсэг зурах
43.1.Хоршооны нэрийн хажууд “татан буугдаж байгаа” гэсэн бичилт хийж татан буулгах комиссын гишүүд хоршоог төлөөлж гарын үсгээ зурна.
44 дүгээр зүйл. Татан буулгах явцад гишүүдийн хоршоонд нийлүүлэх хувь хөрөнгийг нэмэгдүүлэх
44.1.Хоршоог татан буулгах явцад түүний нийт хөрөнгө нь өр төлбөр барагдуулахад хүрэлцэхгүй бол дутаж буй хэсгийг хоршоонд нийлүүлэх хувь хөрөнгөө дээд хэмжээнд нь хүртэл төлөөгүй гишүүдэд хувь оногдуулах замаар гаргуулж нөхөн төлнө.
45 дугаар зүйл. Хоршооны үйл ажиллагаа дуусгавар болсноос хойш гишүүдийн үүргийг нэмэгдүүлэхгүй байх
45.1.Хоршооны үйл ажиллагаа дуусгавар болсноос хойш гишүүдийн хоршоонд заавал нийлүүлэх хувь хөрөнгийн хэмжээ, нөхөх хариуцлагыг нэмэгдүүлж үл болно.
46 дугаар зүйл. Хөрөнгө хуваарилахыг хориглох хугацаа
46.1.Хоршооны өр төлбөртэй холбоотой нэхэмжлэлийг Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг үндэслэн барагдуулна.
/Энэ хэсэгт 2002 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
46.2.Хоршоонд нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд ийнхүү нэхэмжлэл гаргах боломжгүй нөхцөлд байгаа бол түүнд төлбөл з

ИРГЭНИЙ ХУУЛЬ /2002/


 
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
 
2002 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр   Улаанбаатар хот
 
ИРГЭНИЙ ХУУЛЬ
I ХЭСЭГ
ЕРӨНХИЙ ҮНДЭСЛЭЛ
I ДЭД ХЭСЭГ
ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН ХАРИЛЦАА, ХУУЛЬ ТОГТООМЖ
 
 
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь эрх зүйн этгээдийн хооронд үүсэх эдийн болон эдийн бус баялагтай холбоотой харилцааг зохицуулахад оршино.
1.2.Иргэний хууль тогтоомж нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш, бие даасан байдал, өмчийн халдашгүй байдал, гэрээний эрх чөлөө, хувийн хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх, иргэний эрх үүргийг ямар нэг хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, шүүхээр хамгаалуулах зарчимд үндэслэнэ.
1.3.Хуульд өөрөөр заагаагүй бол татвар, төсөв, санхүү зэрэг захиргааны хууль тогтоомжоор зохицуулах болон захиргааны талаар нэг этгээд нөгөөдөө захирагдах эдийн болон эдийн бус баялагтай холбоотой харилцаанд энэ хууль үйлчлэхгүй.
2 дугаар зүйл. Иргэний хууль тогтоомж
2.1.Иргэний хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээг дагаж мөрдөнө. 
3 дугаар зүйл. Иргэний хууль тогтоомжийг хэрэглэх
3.1.Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн хуулийг шүүх хэрэглэхгүй.
3.2.Тухайн асуудлаар дотоодын хууль тогтоомж гаргах шаардлагатай гэж олон улсын гэрээнд зааснаас бусад тохиолдолд иргэний эрх зүйн харилцаанд Монгол Улсын олон улсын гэрээг хэрэглэнэ.
3.3.Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ.
3.4.Хуулийг хүчингүй болгох тухай хуулийг хүчингүй болгосноор өмнө хүчингүй болгосон хуулийн үйлчлэл сэргэхгүй.
3.5.Хуульд заасан тохиолдолд Засгийн газар энэ хуульд нийцүүлэн гаргасан, иргэний эрх зүйн хэм хэмжээ агуулсан, нийтээр дагаж мөрдөх эрх зүйн актыг хэрэглэж болно.
/Энэ хэсгийн "...эрх бүхий төрийн байгууллага, албан тушаалтны..." гэснийг Үндсэн хуулийн цэцийн 2003 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 1 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон/
3.6.Хэм хэмжээ тогтоосон эрх зүйн актыг зөвхөн хуулийн хэм хэмжээг нөхөн зохицуулсан тохиолдолд хэрэглэнэ.
3.7.Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
4 дүгээр зүйл. Иргэний хуулийг төсөөтэй хэрэглэх
4.1.Иргэний хуульд тухайн харилцааг зохицуулсан хэм хэмжээ байхгүй бол түүнтэй төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийн хэм хэмжээг хэрэглэнэ.
4.2.Төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийн хэм хэмжээ байхгүй бол тухайн харилцааг иргэний эрх зүйн агуулга, зарчим, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд нийцүүлэн зохицуулна.
4.3.Тусгай харилцааг тухайлан зохицуулсан хэм хэмжээг бусад харилцаанд төсөөтэй хэрэглэж үл болно.
5 дугаар зүйл. Иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэх
5.1.Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй.
5.2.Шинээр баталсан хууль тогтоомж нь гэрээний нэг буюу хоёр талын эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулахаар бол гэрээний нөхцөл хүчин төгөлдөр байна.
5.3.Гэрээний талууд харилцан хүлээн зөвшөөрсөн тохиолдолд өмнө үйлчилж байсан хууль тогтоомжоос илүү тааламжтай нөхцөл олгож байгаа шинээр баталсан хууль тогтоомжийг хэрэглэж болно.
6 дугаар зүйл. Иргэний эрх зүйн харилцааны объект
6.1.Хуульд заасан үндэслэл, журмаар иргэний гүйлгээнээс хасагдаагүй, мөнгөөр үнэлж болох, эдийн болон эдийн бус баялаг иргэний эрх зүйн харилцааны объект байна.
6.2.Эдийн болон эдийн бус эрх, үйлдэл, эс үйлдэхүй, мэдээлэл иргэний эрх зүйн харилцааны объект байж болно.
7 дугаар зүйл. Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч
7.1.Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч нь иргэн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага байна.
7.2.Иргэн гэж иргэний эрх зүйн харилцаанд оролцогч- Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг ойлгоно.
7.3.Төр, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж болох аймаг, нийслэл, сум, дүүрэг нь иргэний эрх зүйн харилцаанд хуулийн этгээдийн нэгэн адил оролцоно.
 

ХОЁРДУГААР БҮЛЭГ
Иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэл, хамгаалалт, иргэний эрх зүйн харилцаанд эрх, үүргийг хэрэгжүүлэх

8 дугаар зүйл. Иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэл
8.1.Иргэний эрх зүйн харилцаа дараахь үндэслэлээр үүснэ:
8.1.1.хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэл;
8.1.2.иргэний эрх зүйн харилцаа үүсгэхэд чиглэсэн шүүхийн шийдвэр;
8.1.3.хуульд заасан бол иргэний эрх зүйн харилцаа үүсгэхэд чиглэсэн захиргааны шийдвэр;
8.1.4.оюуны үнэт зүйл бүтээх;
8.1.5.гэм хор учруулах;
8.1.6.үндэслэлгүйгээр эд юмс олж авах, эзэмших;
8.1.7.иргэний эрх зүйн харилцааг үүсгэсэн хууль зүйн үйл явдал бий болох;
8.1.8.иргэний эрх зүйн харилцаа үүсгэхээр хуульд заасан бусад үндэслэл.
9 дүгээр зүйл. Иргэний эрх зүйн хамгаалалт
9.1.Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байна.
9.2.Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч эрхээ хамгаалуулах этгээдийг хуульд заасны дагуу сонгох эрхтэй.
9.3.Иргэний эрх зүйн хамгаалалтыг шүүх, арбитр хуулиар тогтоосон журам, аргаар хэрэгжүүлнэ.
9.4.Иргэний эрхийг дараахь аргаар хамгаална:
9.4.1.эрхийг хүлээн зөвшөөрөх;
9.4.2.эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх;
9.4.3.хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх;
9.4.4.учруулсан хохирлыг арилгуулах;
9.4.5.эдийн бус гэм хорыг арилгуулах;
9.4.6.хууль болон гэрээнд заасан анз төлүүлэх;
9.4.7.бусдын эрх зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох;
9.4.8.иргэний эрх зүйн харилцааг өөрчлөх, дуусгавар болгох;
9.4.9.өөртөө туслах;
9.4.10.хуулиар тогтоосон бусад арга.
10 дугаар зүйл. Аргагүй хамгаалалт
10.1.Хууль бус халдлагаас өөрийгөө болон бусад этгээд, эд хөрөнгийг хамгаалах зорилгоор үйлдсэн, зайлшгүй шаардлагатай бөгөөд тухайн нөхцөл байдалд нийцсэн үйлдлийг аргагүй хамгаалалт гэнэ.
10.2.Аргагүй хамгаалалтаас учруулсан гэм хорыг уг үйлдэл хийсэн иргэн хариуцан арилгах үүрэг хүлээхгүй.
11 дүгээр зүйл. Гарцаагүй байдлын улмаас хийсэн үйлдэл
11.1.Тухайн нөхцөл байдалд аюулыг өөр арга замаар зайлуулах боломжгүй бол түүнийг таслан зогсоох, сэргийлэх зорилгоор хийсэн үйлдэл /эс үйлдэхүй/-ийг гарцаагүй байдлын улмаас хийсэн үйлдэл гэнэ.
11.2.Гарцаагүй байдалд учруулсан гэм хор нь учирч болох байсан гэм хороос бага байвал уг үйлдэл хийсэн этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэг хүлээхгүй.
11.3.Учруулсан гэм хор нь учирч болох байсан гэм хороос илт их байвал үйлдэл хийсэн этгээд хэтрүүлсэн тэр хэмжээгээр гэм хорыг арилгах үүрэг хүлээнэ.
11.4.Гэм хор учирсан бодит нөхцөл байдлыг харгалзан шүүх эрх, хууль ёсны ашиг сонирхлынх нь төлөө үйлдэл хийгдсэн гуравдагч этгээдэд уг гэм хорыг арилгах үүрэг хүлээлгэх, эсхүл гэм хор учруулагч буюу гуравдагч этгээдийг дээрх үүргээс бүрэн буюу хэсэгчлэн чөлөөлж болно.
11.5.Гарцаагүй байдлын улмаас үйлдэл хийсэн этгээд тухайн нөхцөл байдлыг өөрөө бий болгосон бол учирсан гэм хорыг арилгах үүрэгтэй.
12 дугаар зүйл. Өөртөө туслах
12.1.Эрх бүхий байгууллагын тусламжийг шуурхай авах боломжгүй байсан болон цаг алдалгүй арга хэмжээ авахгүй бол эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болох буюу эрхээ хэрэгжүүлэхэд ноцтой хүндрэл учрахаар байвал иргэний эрх зүйн харилцаанд оролцогч өөрийнхөө эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, өөртөө туслах зорилгоор эд юмсыг эзэмдэж авах, устгах буюу эвдэх, эсхүл зайлсхийж болзошгүй үүрэг гүйцэтгэгчийг саатуулах, үүрэг бүхий этгээдээс гүйцэтгэвэл зохих үйлдлийн эсрэг үйлдлийг таслан зогсоохоор тухайн нөхцөл байдалд тохируулан хийсэн үйлдлийг хууль бус гэж үзэхгүй.
12.2.Энэ хуулийн 12.1-д заасан үйлдлийг хийсэн этгээд эд юмсыг битүүмжлэх буюу үүрэг бүхий этгээдийг албадан саатуулахаар эрх бүхий байгууллагад нэн даруй мэдэгдэнэ.
12.3.Өөртөө туслах үйлдэл нь тухайн нөхцөл байдалд тохирсон хэр хэмжээнээс хэтэрч болохгүй.
12.4.Энэ хуулийн 12.1-д заасан үйлдлийг эндүүрч хийсэн буюу хэр хэмжээнээс хэтрүүлсэн этгээд үйлдлийнхээ улмаас бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй. 
13 дугаар зүйл. Иргэний эрх зүйн харилцаанд эрх, үүргийг хэрэгжүүлэх
13.1.Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ.
13.2.Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хуулиар хориглоогүй буюу хуульд шууд заагаагүй эрх, үүргийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж болно.
13.3.Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэхдээ бусдад гэм хор учруулсан, зах зээлийн харилцааны чөлөөт байдлыг үндэслэлгүйгээр хязгаарласан, хууль ёсны давуу байдлаа хууль бусаар ашигласан үйл ажиллагаа явуулж болохгүй бөгөөд хэрэв зөрчвөл хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээнэ.
II ДЭД ХЭСЭГ
ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН ХАРИЛЦААНД ОРОЛЦОГЧИД
 

ГУРАВДУГААР БҮЛЭГ
Иргэн

14 дүгээр зүйл. Иргэний эрх зүйн чадвар
14.1.Иргэний эрх зүйн чадвар нь иргэнийг төрсөн үеэс эхэлж нас барснаар дуусгавар болно.
14.2.Иргэний эрх зүйн чадварыг хязгаарлахыг хориглоно.
15 дугаар зүйл. Иргэний эрх зүйн бүрэн чадамж
15.1.Иргэний эрх зүйн бүрэн чадамж буюу иргэн өөрийн үйлдлээр өөртөө эрх олж авах, үүрэг бий болгох чадвар насанд хүрснээр буюу 18 наснаас бий болно.
15.2.Хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүх 16-аас 18 хүртэлх насны иргэнийг, түүний хүсэлт, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зөвшөөрлөөр иргэний эрх зүйн бүрэн чадамжтай гэж тооцож болно.
15.3.Иргэний эрх зүйн бүрэн чадамжтай гэж тооцсон шүүхийн шийдвэрийг зохих үндэслэл байвал сонирхогч этгээдийн хүсэлтээр шүүх хүчингүй болгож болно.
16 дугаар зүйл. Иргэний эрх зүйн бүрэн бус чадамж
16.1.Насанд хүрээгүй буюу 14-өөс 18 хүртэлх насны этгээд иргэний эрх зүйн бүрэн бус чадамжтай байна.
16.2.Насанд хүрээгүй иргэн хуулиар зөвшөөрснөөс бусад хэлцлийг хууль ёсны төлөөлөгч /эцэг, эх, харгалзан дэмжигч/-ийн бичгээр олгосон зөвшөөрлийн үндсэн дээр хийнэ.
16.3.Насанд хүрээгүй иргэн хууль ёсны төлөөлөгчийн зөвшөөрөлгүйгээр дараахь эрхээ бие даан хэрэгжүүлж болно:
16.3.1.өөрийн хөдөлмөрийн хөлс, оюутны тэтгэлэг, тэдгээртэй адилтгах бусад орлого, тэдэнд өөрийн үзэмжээр захиран зарцуулахад нь зориулж шилжүүлсэн эд хөрөнгийг захиран зарцуулах;
16.3.2.өөртөө хохиролгүй бөгөөд хиймэгц биелэх ахуйн чанартай хэлцэл хийх;
16.3.3.энэ хуулийн 16.3.1-д заасан орлогыг банк, зээлийн байгууллагад хадгалуулах.
16.4. 16-аас 18 хүртэлх насны иргэн хоршооны гишүүн байж болно.
17 дугаар зүйл. Иргэний эрх зүйн зарим чадамж
17.1. 7-гоос 14 хүртэлх насны этгээд иргэний эрх зүйн зарим чадамжтай байна.
17.2. 7-гоос 14 хүртэлх насны этгээдийн хийсэн өөртөө хохиролгүй бөгөөд хиймэгц биелэх, ахуйн чанартай жижиг хэлцлээс бусад хэлцлийг тэдгээрийн нэрийн өмнөөс хууль ёсны төлөөлөгч /эцэг, эх, асран хамгаалагч/ хийнэ.
18 дугаар зүйл. Иргэний эрх зүйн чадамжгүй иргэн
18.1. 7 хүртэлх насны этгээд иргэний эрх зүйн чадамжгүй байна.
18.2.Сэтгэцийн өвчний улмаас өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүй, өөрийгөө зөв удирдаж чадахгүй болсон этгээдийг шүүх иргэний эрх зүйн чадамжгүй гэж тооцож, түүнд асран хамгаалалт тогтооно.
18.3.Иргэний эрх зүйн чадамжгүй этгээдийн нэрийн өмнөөс түүний хууль ёсны төлөөлөгч /эцэг, эх, асран хамгаалагч/ хэлцэл хийнэ.
18.4.Иргэний эрх зүйн чадамжгүйд тооцох үндэслэл болсон нөхцөл байдал үгүй болсон тохиолдолд шүүх тухайн этгээдийг иргэний эрх зүйн чадамжгүйд тооцсон шийдвэрийг хүчингүй болгоно.
19 дүгээр зүйл. Иргэний эрх зүйн чадамжийг хязгаарлах
19.1.Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис, согтууруулах ундаа байнга хэрэглэж, гэр бүлээ эдийн засгийн талаар хүнд байдалд оруулсан насанд хүрсэн этгээдийн иргэний эрх зүйн чадамжийг сонирхогч этгээдийн хүсэлтээр, шүүх хуулиар тогтоосон журмаар хязгаарлаж, харгалзан дэмжигч томилж болно.
19.2.Иргэний эрх зүйн чадамжийг хэлцэл хийх замаар хязгаарлахыг хориглоно.
19.3.Иргэний эрх зүйн чадамж нь хязгаарлагдсан этгээд хязгаарлагдаагүй чадамжийнхаа хүрээнд, харгалзан дэмжигчийн зөвшөөрлөөр хэлцэл хийж болно.
19.4.Иргэний эрх зүйн чадамжийг хязгаарлах үндэслэл болсон нөхцөл байдал үгүй болсон бол тухайн этгээдэд тогтоосон хязгаарлалтыг шүүх хүчингүй болгож, харгалзан дэмжигчийг үүргээс нь чөлөөлнө.
20 дугаар зүйл. Иргэний нэр
20.1.Иргэн өөрийн нэртэй байна.
20.2.Иргэний нэрийг бүртгэх, өөрчлөх журмыг хуулиар тогтооно.
20.3.Иргэний нэрийг эрх бүхий байгууллагад бүртгүүлнэ. Иргэний эрх, үүргийг иргэн өөрийн нэрээр олж авч хэрэгжүүлнэ. Гагцхүү хуульд заасан нөхцөл, журмын дагуу зохиомол нэр хэрэглэж болно.
20.4.Иргэн нэрээ өөрчилсөн нь түүний өмнөх нэрээр олж авсан эрх, хүлээсэн үүргийг өөрчлөх буюу дуусгавар болгох үндэслэл болохгүй.
20.5.Нэрээ өөрчилсөн этгээд үүрэг гүйцэтгүүлэгч болон үүрэг гүйцэтгэгчид энэ тухай мэдэгдэх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүйгээс гарсан үр дагаврыг хариуцна.
21 дүгээр зүйл. Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хамгаалах
21.1.Иргэний нэрийг хууль бусаар ашиглахыг хориглоно.
21.2.Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ. 
21.3.Бодит баримтыг бүрэн гүйцэд мэдээлээгүйгээс бусдын нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан бол энэ хуулийн 21.2-т заасан журмаар няцаах үүрэг хүлээнэ.
21.4.Хуулиар тогтоосон хувийн нууцад хамааралтай мэдээг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр тарааснаас гэм хор учирсан гэж үзвэл иргэн уг гэм хорыг арилгахыг шаардах эрхтэй.
21.5.Иргэний дүрсийг гэрэл зураг, кино, дүрс бичлэгийн хальс, хөрөг зураг болон бусад хэлбэрээр өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр нийтэлсэн, олон нийтэд үзүүлснээс гэм хор учирсан гэж үзвэл тухайн этгээд гэм хорыг арилгахыг шаардах эрхтэй.
21.6.Иргэний нийгэмд эзлэх байр суурьтай холбогдуулан түүнийг сурталчлах зорилгоор болон сургалт, эрдэм шинжилгээний ажил, ажил хэргийн хүрээнд олон нийтийг хамарсан үйл ажиллагааны явцад уг этгээдийг дүрсэлсэн, эсхүл тухайн этгээд өөрийгөө дүрслүүлсний төлөө хөлс, шан харамж авсан бол түүний зөвшөөрөл шаардагдахгүй.
21.7.Нас барсан этгээдийн нэр, нэр төр, алдар хүндийг гутаасан, эсхүл түүний хувийн нууцтай холбоотой мэдээг энэ хуулийн 520 дугаар зүйлд заасан өвлөгчийн зөвшөөрөлгүйгээр олон нийтэд тараасан бол энэ зүйлд заасан журам нэгэн адил үйлчилнэ.
21.8.Энэ хуулийн 21.7-д заасан тохиолдолд учирсан гэм хорыг эдийн хэлбэрээр нөхөн төлүүлэхийг шаардах эрхгүй.
21.9.Энэ зүйлд заасан эрхийг зөрчсөн этгээд бусдад учруулсан гэм хорыг хохирогч буюу сонирхогч этгээдэд энэ хуулийн 497, 511 дүгээр зүйлд заасан журмын дагуу арилгана.
22 дугаар зүйл. Иргэний оршин суугаа газар
22.1.Иргэний оршин суугаа газрыг хуулийн дагуу түүний харьяалагдан бүртгүүлсэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээр тодорхойлно.
22.2.Иргэн бүртгүүлсэн газраа байнга оршин суудаггүй бол гол төлөв амьдран суудаг, эсхүл тухайн этгээдийн эд хөрөнгийн дийлэнх хэсэг байгаа газрыг түүний оршин суугаа газар гэж тодорхойлж болно.
22.3.Бусдын асран хамгаалалтад байгаа этгээдийн оршин суугаа газрыг тэдгээрийн эцэг, эх, асран хамгаалагчийн оршин суугаа газраар тодорхойлно.
23 дугаар зүйл. Иргэнийг сураггүй алга болсонд тооцох
23.1.Оршин суугаа газраасаа алга болсноос хойш хоёр жилийн хугацаанд хаана байгаа нь мэдэгдэхгүй, сураг чимээгүй болсон иргэнийг сонирхогч этгээдийн хүсэлтээр, шүүх сураггүй алга болсонд тооцож болно.
23.2.Сураггүй алга болсонд тооцогдсон этгээдийн эд хөрөнгөд шүүхээс эрхлэн хамгаалалт тогтоох бөгөөд тухайн этгээдийн асрамжид байсан хүмүүсийг тэжээн тэтгэх, хуулиар тогтоосон журмын дагуу татвар, хураамж төлөх, бусдын өмнө хүлээсэн үүргийн дагуу өр төлбөрийг төлж барагдуулах зэрэг хууль ёсоор гүйцэтгэвэл зохих үүргийг уг эд хөрөнгөөс гүйцэтгэнэ.
23.3.Сураггүй алга болсонд тооцогдсон этгээдийн байгаа газар нь тогтоогдсон, тухайн этгээд эргэж ирсэн тохиолдолд шүүх шийдвэрээ хүчингүй болгож, эд хөрөнгөд нь тогтоосон эрхлэн хамгаалалтыг зогсооно.
23.4.Эргэж ирсэн этгээд нь сураггүй алга болсонд тооцогдсоноос хойш энэ хуулийн 23.2-т зааснаас өөр үндэслэлээр бусдад үнэ төлбөргүй шилжсэн бөгөөд бэлэн байгаа эд хөрөнгөө буцаан авахаар шаардах эрхтэй. Уг эд хөрөнгийг аж ахуйн зориулалтаар ашигласны үр дүнд олсон ашгийг нөхөн төлүүлэхээр шаардах эрхгүй.
23.5.Сураггүй алга болсонд тооцогдсон этгээдийн эд хөрөнгийг эрхлэн хамгаалагч нь бусдад худалдсан бол түүний үнийг, үрэгдүүлсэн, дутаасан, гэмтээсэн бол шүүх гэм буруугийн шинж байдлыг харгалзан уг эд хөрөнгийн үнийг бүрэн буюу хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж болно.
23.6.Сураггүй алга болсонд тооцогдсон этгээд эргэж ирсэн бол эд хөрөнгийг эрхлэн хамгаалагч нь уг эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, ашиглалттай холбогдон гарсан зардал, хохирлоо төлүүлэхээр шаардах эрхтэй.
24 дүгээр зүйл. Иргэнийг нас барсан гэж зарлах
24.1.Иргэн оршин суугаа газраасаа алга болсноос хойш таван жилийн хугацаанд хаана байгаа нь мэдэгдэхгүй сураг чимээгүй болсон, эсхүл амь үрэгдэж болох нөхцөл байдалд алга болсноос хойш нэг жилийн турш амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй байгаа бол сонирхогч этгээдийн хүсэлтээр шүүх түүнийг нас барсан гэж зарлаж болно.
24.2.Байлдааны ажиллагаанд оролцож яваад сураггүй алга болсон этгээдийг уг ажиллагаа дууссан өдрөөс хойш хоёр жил өнгөрсний дараа шүүхээс нас барсан гэж зарлаж болно.
24.3.Иргэнийг нас барсанд тооцсон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрийг уг этгээдийн нас барсан өдөр гэж үзнэ.
24.4.Амь үрэгдэж болох нөхцөл байдалд алга болсон иргэнийг нас барсан гэж зарласан бол шүүх түүний нас барсан байж болох өдрийг уг этгээдийн нас барсан өдөр гэж тооцож болно.
24.5.Нас барсан гэж зарлагдсан этгээдийн хөрөнгийг өвийн журмаар бусдад шилжүүлнэ.
24.6.Нас барсан гэж зарлагдсан этгээд эргэж ирэх буюу байгаа газар нь тогтоогдсон бол шүүх урьд гаргасан шийдвэрийг хүчингүй болгоно.
24.7.Нас барсан гэж зарлагдаад эргэж ирсэн этгээд өвлөх болон бусад хэлбэрээр бусдад үнэ төлбөргүй шилжсэн бэлэн байгаа эд хөрөнгөө буцаан авахаар шаардах эрхтэй. Энэ журмаар төрийн өмчлөлд шилжсэн эд хөрөнгийг өмчлөгчид буцаан олгох боломжгүй бол үнийг нь нөхөн төлнө.
24.8.Нас барсан гэж зарласан шүүхийн шийдвэр хүчингүй болсон нь тухайн этгээдийн эхнэр, нөхрийн шинээр гэрлэсэн гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэл болохгүй.
 

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Хуулийн этгээд

Нэгдүгээр дэд бүлэг
Нийтлэг үндэслэл
25 дугаар зүйл. Хуулийн этгээд
25.1.Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаварыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ.
25.2.Хуулийн этгээд нь ашиг олох зорилготой ашгийн төлөө, хууль буюу дүрэмд заасан зорилготой, ашгийн төлөө бус байж болно.
25.3.Хуулийн этгээд нь нийтийн, хувийн, холимог өмчийн байна.
25.4.Хуульд өөрөөр заагаагүй бол хэд хэдэн хуулийн этгээд нь үйл ажиллагаагаа зохицуулах зорилгоор нэгдэж болох бөгөөд нэгдлийн оролцогчид хуулийн этгээдийн эрхээ хадгална.
25.5.Хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг хуулиар тогтооно. 
26 дугаар зүйл. Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар
26.1.Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсч, хуульд заасан журмын дагуу татан буугдаж, улсын бүртгэлээс хасагдсанаар дуусгавар болно.
26.2.Хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэх, бүртгэлээс хасах журмыг хуулиар тогтооно.
26.3.Нийтийн эрх зүйн хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар хуульд заасан журмаар байгуулагдсанаар үүсч, татан буугдсанаар дуусгавар болох бөгөөд иргэний эрх зүйн харилцаанд бусад оролцогчтой адил тэгш эрхтэй оролцоно.
26.4.Хуулийн этгээд удирдах байгууллагаараа дамжуулан иргэний эрх зүйн харилцаанд оролцоно.
26.5.Хуулийн этгээдийн удирдах байгууллагын эрх зүйн байдлыг хууль буюу үүсгэн байгуулах баримт бичгээр тодорхойлно.
26.6.Ашгийн төлөө бус хуулийн этгээд өөрийн дүрэм болон үүсгэн байгуулсан бусад баримт бичигт заасан зорилгод нийцэх үйл ажиллагаа явуулна.
26.7.Ашгийн төлөө хуулийн этгээд нь хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлаагүй аливаа үйл ажиллагаа эрхлэх эрхтэй.
26.8.Хуулийн этгээд хуульд заасан зарим үйл ажиллагааг эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ. Үйл ажиллагааг эрхлэх эрх тусгай зөвшөөрөл авсан өдрөөс үүснэ.
26.9.Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадварыг гагцхүү хуульд заасан үндэслэл, журмаар хязгаарлана.
27 дугаар зүйл. Хуулийн этгээдийн нэр
27.1.Хуулийн этгээд өөрийн нэртэй байна. Хуулийн этгээдийн нэр нь түүний зохион байгуулалт, эрх зүйн хэлбэрийг тусгасан байна.
27.2.Хуульд заасан бол хуулийн этгээдийн төрлийг заасан нэртэй байна.
27.3.Хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй.
27.4.Хуулийн этгээдийн нэрийг бусад этгээд хууль бусаар ашиглахыг хориглоно. Энэ заалтыг зөрчсөн этгээд бусдад учруулсан гэм хорыг энэ хуулийн 497 дугаар зүйлд заасан журмын дагуу арилгана.
27.5.Хуулийн этгээд нэрээ хуульд заасан журмын дагуу бүртгүүлнэ.
27.6.Хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг хамгаалахад энэ хуулийн 21 дүгээр зүйлийн заалт нэгэн адил хамаарна.
28 дугаар зүйл. Хуулийн этгээдийн оршин байгаа газар
28.1.Хуулийн этгээдийн ерөнхий захиргаа байршин байгаа газрыг түүний оршин байгаа газар гэнэ.
28.2.Хуулийн этгээд нь оршин байх нэг газар буюу хууль ёсны хаягтай байна.
29 дүгээр зүйл. Хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газар
29.1.Хууль болон үүсгэн байгуулах баримт бичигт заасан бол хуулийн этгээд өөрийн салбар, төлөөлөгчийн газраа тогтоосон журмын дагуу байгуулж болно.
29.2.Хуулийн этгээдийн оршин байгаа газраас өөр газар байрлаж, түүний үндсэн чиг үүргийг бүхэлд нь буюу заримыг нь гүйцэтгэдэг тусгай нэгжийг салбар гэнэ.
29.3.Хуулийн этгээдийн оршин байгаа газраас өөр газар байрлаж, түүний хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах буюу түүний нэрийн өмнөөс хэлцэл болон эрх зүйн бусад үйлдэл хийх үүрэг бүхий нэгжийг төлөөлөгчийн газар гэнэ.
29.4.Салбар, төлөөлөгчийн газрын эрх, үүргийг тухайн хуулийн этгээдийн дүрмээр тодорхойлно.
29.5.Салбар, төлөөлөгчийн газрын эрх баригчид үйл ажиллагаагаа хуулийн этгээдээс олгосон итгэмжлэлийн үндсэн дээр явуулна.
29.6.Хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газар хуулийн этгээдийн эрхгүй байна.
30 дугаар зүйл. Хуулийн этгээдийг байгуулах
30.1.Хуульд өөрөөр заагаагүй бол хуулийн этгээдийг иргэн, хуулийн этгээд хуульд заасан журмын дагуу үүсгэн байгуулж болно.
30.2.Чиг үүргээ хэрэгжүүлэх болон нийгмийн хэрэгцээг хангах зорилгоор төр өөрийн өмчөөр дангаар буюу хамтран хуулийн этгээд байгуулж болно.
31 дүгээр зүйл. Хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах
31.1.Хуулийн этгээдийн хөрөнгийг өмчлөгч буюу түүнээс эрх олгосон байгууллага, түүнчлэн үүсгэн байгуулах баримт бичгээр эрх олгосон байгууллагын шийдвэрээр хуулийн этгээдийг хуульд заасан журмын дагуу нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх замаар өөрчлөн байгуулж болно.
31.2.Хоёр буюу хэд хэдэн хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоож, тэдгээрийн эрх, үүрэг, хариуцлагыг шинээр бий болсон хуулийн этгээдэд шилжүүлэхийг хуулийн этгээдийг нийлүүлэх гэнэ.
31.3.Хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоож, түүний эрх, үүрэг, хариуцлагыг өөр хуулийн этгээдэд шилжүүлэхийг хуулийн этгээдийг нэгтгэх гэнэ.
31.4.Хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоож, түүний эрх, үүрэг, хариуцлагыг шинээр үүсэх хоёр буюу түүнээс дээш хуулийн этгээдэд шилжүүлэхийг хуулийн этгээдийг хуваах гэнэ.
31.5.Хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоохгүйгээр түүний зарим эрх, үүрэг, хариуцлагыг шинээр байгуулагдсан хуулийн этгээдэд шилжүүлэхийг хуулийн этгээдийг тусгаарлах гэнэ.
31.6.Хуулийн этгээд нь зохион байгуулалтын төрөл, хэлбэр, үндсэн зорилгоо өөрчлөх замаар зохион байгуулагдаж болно.
32 дугаар зүйл. Хуулийн этгээдийг татан буулгах
32.1.Хуульд өөрөөр заагаагүй бол хуулийн этгээдийг дараахь үндэслэлээр татан буулгана:
/Энэ хэсэгт 2010 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
32.1.1.өмчлөгч буюу түүнээс эрх олгосон байгууллагын шийдвэр, түүнчлэн хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичгээр эрх олгосон байгууллагын шийдвэр гарсан;
32.1.2.дампуурсанд тооцсон, хуулийг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, хуульд заасан бусад үндэслэлээр татан буулгах тухай шүүхийн шийдвэр гарсан;
32.1.3.үйл ажиллагаагаа явуулах хугацаа дууссан буюу зорилгодоо хүрсэн учир цаашид үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх шаардлагагүй гэсэн өөрийнх нь шийдвэр гарсан;
32.1.4.хуулийн этгээдийг үүсгэн байгуулсан эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан;
32.1.5.хуульд заасан бусад үндэслэл.
32.2.Татан буулгах ажлыг энэ тухай шийдвэр гаргасан байгууллагаас томилсон комисс эрхлэн гүйцэтгэнэ.
32.3.Татан буулгах комисс нь хуулийн этгээд татан буугдсан тухай нийтэд мэдээлнэ.
32.4.Татан буулгах комиссоос нэхэмжлэгчдийн өргөдөл хүлээн авах хугацаа нь хуулийн этгээдийг татан буугдсан тухай нийтэд мэдээлснээс хойш хоёр сараас багагүй, зургаан сараас ихгүй байна.
32.5.Хуульд өөрөөр заагаагүй бол татан буугдаж байгаа хуулийн этгээдэд холбогдох шаардлагыг дараахь дарааллаар хангана:
/Энэ хэсэгт 2010 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
32.5.1.бусдын амь нас, эрүүл мэндэд учруулсан гэм хорыг арилгуулах болон шүүхийн шийдвэрээр гаргуулах бусад төлбөр;
32.5.2.хэрэг гүйцэтгэгч буюу татан буулгах комисс, тэдгээртэй адилтгах бусад этгээдийн эрх, үүргийнхээ хүрээнд гүйцэтгэсэн үйл ажиллагааны зардал;
32.5.3.дампуурлын үед хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх явцад байгуулсан гэрээ, хэлцлийн дагуу гаргасан шаардлага;
32.5.4.хадгаламжийн албан журмын даатгалын нөхөн төлбөр;
/Энэ заалтыг 2013 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн/
32.5.5.хадгаламж эзэмшигчийн мөнгөн хөрөнгө;
/Энэ заалтын дугаарт 2013 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
32.5.6.хөдөлмөрийн гэрээгээр ажиллагсдад төлөх хөдөлмөрийн хөлс;
/Энэ заалтын дугаарт 2013 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
32.5.7.хууль тогтоомжид заасны дагуу бусад этгээдтэй хийх тооцоо.
/Энэ заалтын дугаарт 2013 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
32.6.Татан буугдаж байгаа хуулийн этгээдэд холбогдох шаардлагыг хангахдаа эхний дарааллын төлбөрийг бүрэн барагдуулсны дараа түүний дараагийн дарааллын төлбөрийн шаардлагыг хангах зарчмыг баримтална.
32.7.Хуулийн этгээдэд байгаа мөнгөн хөрөнгө нь харилцагчдын шаардлагыг хангахад хүрэлцэхгүй бол татан буулгах комисс түүний бусад эд хөрөнгийг хуульд заасан журмын дагуу худалдаж, төлбөрийг барагдуулж болно.
32.8.Татан буугдаж байгаа хуулийн этгээдийн эд хөрөнгө төлбөр төлөхөд хүрэлцэхгүй бол түүний эд хөрөнгийг төлбөл зохих төлбөрийн хэмжээнд хувь тэнцүүлэн зохих дарааллын дагуу харилцагчдад хуваарилна.
32.9.Харилцагчдын шаардлагыг хангасны дараа үлдсэн эд хөрөнгийг хууль ёсны өмчлөгчид, хууль буюу дүрэмд заасан бол эрх бүхий этгээдэд шилжүүлнэ.
32.10.Татан буугдаж байгаа хуулийн этгээдийн эд хөрөнгийг хүлээж авах этгээд байхгүй бол төрийн өмчлөлд шилжүүлнэ.
32.11.Бүртгэх байгууллага хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хассан тухай нийтэд мэдээлнэ. 
32.12.Хуульд өөрөөр заагаагүй бол хуулийн этгээдийг татан буулгахад энэ зүйлийг баримтална.
/Энэ хэсгийг 2010 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн/
Хоёрдугаар дэд бүлэг
Хуулийн этгээдийн төрөл
33 дугаар зүйл. Хуулийн этгээдийн төрөл
33.1.Ашгийн төлөө хуулийн этгээдийг нөхөрлөл, компанийн хэлбэрээр байгуулна.
33.2.Ашгийн төлөө бус хуулийн этгээдийг холбоо, сан, хоршооны хэлбэрээр байгуулна. 
34 дүгээр зүйл. Компани
34.1.Хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, өөрийн тусгайлсан хөрөнгөтэй, ашгийн төлөө үндсэн зорилготой хуулийн этгээдийг компани гэнэ.
/Энэ хэсэгт 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
34.2.Компанийн эрх зүйн байдлыг хуулиар тогтооно.
35 дугаар зүйл. Нөхөрлөл
35.1.Гишүүдийн оруулсан хувь хөрөнгөөс бүрдэх эд хөрөнгөтэй, хүлээсэн үүргээ уг эд хөрөнгө болон гишүүдийн хувийн өмчийн эд хөрөнгөөр хуульд заасны дагуу хариуцдаг хуулийн этгээдийг нөхөрлөл гэнэ.
35.2.Нөхөрлөлийн эрх зүйн байдлыг хуулиар тогтооно.
36 дугаар зүйл. Холбоо, сан, хоршоо
36.1.Нэгдмэл, тодорхой зорилго тавьсан хэд хэдэн этгээд сайн дурын үндсэн дээр нэгдэж байгуулсан, гишүүнчлэл бүхий хуулийн этгээдийг холбоо гэнэ.
36.2.Нэг буюу хэд хэдэн үүсгэн байгуулагч нийгэмд ашиг тустай, нэгдмэл зорилгод хүрэхийн тулд эд хөрөнгө төвлөрүүлэх замаар байгуулсан гишүүнчлэлгүй хуулийн этгээдийг сан гэнэ.
36.3.Холбоо, сангийн эрх зүйн байдлыг хуулиар тогтооно. 
36.4.Эдийн засгийн болон нийгэм, соёлын нийтлэг хэрэгцээгээ хангах зорилгоор хэд хэдэн этгээд сайн дураараа нэгдсэн, хамтын удирдлага, хяналт бүхий дундын эд хөрөнгө дээр үндэслэн үйл ажиллагаа явуулахаар байгуулсан хуулийн этгээдийг хоршоо гэнэ.
36.5.Хоршоог үүсгэн байгуулах, бүртгэх, хоршооны үйл ажиллагааг дуусгавар болгох, хоршооны гишүүнчлэл, хяналт болон хоршоотой холбоотой бусад харилцааг хуулиар зохицуулна.
36.6.Сүм хийд иргэний эрх зүйн харилцаанд оролцохдоо сангийн эрх зүйн байдлын талаархи хуулийн заалтыг мөрдөнө.
37 дугаар зүйл. Сангийн тусгай зохицуулалт
37.1.Сангийн эрх барих байгууллага буюу удирдах зөвлөл нь хандивлагч, дэмжигч, тэдгээрийн томилсон төлөөллөөс бүрдэнэ.
37.2.Сангийн эрх барих байгууллага нь гүйцэтгэх удирдлага болон хяналтын байгууллагыг томилно.
37.3.Сангийн гүйцэтгэх удирдлага сангийн дүрэмд нийцсэн үйл ажиллагаа явуулж, үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг эрх барих байгууллагаараа хэлэлцүүлэн хэвлүүлж, олон нийтэд түгээнэ.
38 дугаар зүйл. Санг татан буулгах журам
38.1.Татан буулгах ажлыг энэ тухай шийдвэр гаргасан байгууллагаас томилогдсон татан буулгах комисс эрхлэнэ. Онцгой тохиолдолд шүүхээс татан буулгах өөр байгууллага томилж болох бөгөөд тэрээр татан буулгах комиссийн гишүүдийн нэгэн адил хариуцлага хүлээнэ.
38.2.Санг татан буулгахдаа өдөр тутмын ажил хэргийг зогсоож, бэлэн байгаа эд хөрөнгийг мөнгөөр үнэлэн тодорхойлж, харилцагчидтай тооцоо хийнэ.
38.3.Энэ хуулийн 38.1-д заасны дагуу тооцоо хийсний дараа үлдсэн эд хөрөнгийг татан буугдсан сантай зорилго нэг буюу ижил төстэй зорилго бүхий нэг, эсхүл хэд хэдэн этгээдэд шилжүүлэх, тийм байгууллага байхгүй тохиолдолд төрийн өмчид шилжүүлэх шийдвэр гаргаж болно.
III ДЭД ХЭСЭГ
ХЭЛЦЭЛ
 

ТАВДУГААР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл

39 дүгээр зүйл. Хэлцэл
39.1.Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ.
39.2.Нэг этгээд хүсэл зоригоо илэрхийлэн хэлцэл хийж болно.
40 дүгээр зүйл. Хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр байх
40.1.Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно.
40.2.Нөгөө тал хүсэл зоригийн илэрхийллийг хүлээж авахаас урьдчилан буюу шууд татгалзсан бол хүсэл зоригийн илэрхийллийг хүчин төгөлдөр бус гэж тооцно.
40.3.Хэлцэл хийснээс хойш нас барсан, эсхүл эрх зүйн бүрэн чадамжгүй болсон этгээдийн урьд нь хийсэн хэлцэл, илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр хэвээр байна.
41 дүгээр зүйл. Хүсэл зоригийг тайлбарлах
41.1.Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна.
41.2.Хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана.
42 дугаар зүйл. Хэлцлийн хэлбэр
42.1.Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ.
42.2.Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.
42.3.Ажил хэргийн хүрээнд тогтсон заншлын дагуу техникийн хэрэгслээр шууд хуулбарлан буулгасан гарын үсгийг түүний эхтэй адилтган үзэж болно.
42.4.Нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг хийхэд нотариат буюу хуульд заасан бусад этгээдээр гэрчлүүлнэ.
42.5.Нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг гэрчлээгүй байхад талуудын аль нэг үүргээ бүрэн буюу ихэнхийг нь гүйцэтгэсний дараа нөгөө тал үүнийг хүлээн зөвшөөрсөн боловч хэлцлийг нотариатаар гэрчлүүлэхээс татгалзвал үүргээ гүйцэтгэсэн талын нэхэмжлэлээр шүүх уг хэлцлийг хийсэнд тооцож болно.
42.6.Өвчин болон бичиг үсэг мэдэхгүйн улмаас гарын үсгээ өөрөө зурж чадахгүй этгээдийн итгэмжлэлээр өөр этгээд төлөөлөн хэлцэлд гарын үсэг зурж болно. Энэ тохиолдолд итгэмжлүүлсэн этгээдийн гарын үсгийг баталгаажуулсан байх бөгөөд өөр этгээдээр гарын үсэг зуруулах болсон шалтгааныг бичнэ.
42.7.Бичгээр хийсэн хэлцлийг хэд хэдэн хувь үйлдсэн бол талуудад үлдэх хувь дээр харилцан гарын үсгээ зурсан байвал хэлцэл хийсэн гэж үзнэ.
42.8.Талууд гол нөхцөлийн хувьд өөрийн хүсэл зоригоо бодит үйлдлээр илэрхийлж хэлцэл хийж болно.
42.9.Хууль буюу гэрээнд заасан тохиолдолд хэлцэл хийх тухай саналд хариу өгөхгүй байгааг хэлцэл хийхээр хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.
42.10.Энэ хуулийн 421.1-д зааснаас бусад тохиолдолд бичгээр хийх хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хүчин төгөлдөр бус байх бөгөөд энэ тохиолдолд талууд хэлцлээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгнө.
/Энэ хэсгийг 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
42.11.Энэ хуулийн 421.1-д зааснаас бусад тохиолдолд бичгээр хийх хуулийн шаардлагыг зөрчсөн хэлцлийн талаар маргасан тохиолдолд энэ хуульд өөрөөр заагаагүй бол тэдгээр нь гэрчээр нотлох эрхээ алдах боловч нотолгооны бусад хэрэгслээр нотолж болно.
/Энэ хэсгийг 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
421 дүгээр зүйл. Цахим хэлбэрээр хийх хэлцэл
421.1.Хуульд зааснаар бүртгүүлэх буюу нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлээс бусад, хуульд бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно.
421.2.Хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурж илгээснийг гэрээний нөгөө тал нь хүлээн зөвшөөрч тоон гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.
/Энэ хэсэгт 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ зүйлийг 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/
43 дугаар зүйл. Хэлцэл хийсэн гэж үзэх
43.1.Амаар хийх хэлцлийг дараахь тохиолдолд хийсэн гэж үзнэ:
43.1.1.хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон;
43.1.2.хэлцэл хийснийг нотолсон пайз, тасалбар зэрэг хэрэглэж заншсан зүйлийг олгосон;
43.1.3.хууль буюу гэрээнд заасан бол хэлцэл хийх тухай саналд хариу өгөөгүй бөгөөд ийнхүү хариу өгөх тогтоосон хугацаа, эсхүл ердийн боломжит хугацаа өнгөрсөн.
43.2.Бичгээр хийх хэлцлийг дараахь тохиолдолд хийсэн гэж үзнэ:
43.2.1.талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан;
43.2.2.хэлцэл хийх тухай саналыг зөвшөөрсөн талын хүсэл зоригийг илэрхийлсэн захидал, цахилгаан, албан бичиг, телефакс, эдгээртэй адилтгах бусад баримт бичгийг нөгөө тал хүлээн авсан;
43.2.3.хуульд зааснаар бүртгүүлэх буюу нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг ийнхүү бүртгүүлсэн буюу гэрчлүүлсэн;
43.2.4.цахим хэлбэрээр хэлцэл хийх бол талууд хүсэл зоригоо илэрхийлсэн цахим баримт бичиг үйлдэж, Цахим гарын үсгийн тухай хуульд заасан тоон гарын үсэг зурсан.
/Энэ заалтыг 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/
43.3.Нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ.
43.4.Хэлцлийн агуулгыг тодорхойлох боломжгүй бол уг хэлцлийг хийгдээгүйд тооцно.
44 дүгээр зүйл. Болзол тавьж хийсэн хэлцэл
44.1.Тодорхойгүй байгаа ямар нэгэн үйл явдал бий болсон нөхцөлд хэлцлийг хэрэгжүүлэх, эсхүл хэлцлийг дуусгавар болгохоор тохиролцож хийсэн хэлцлийг болзол тавьж хийсэн хэлцэл гэнэ.
44.2.Бий болох эсэх нь мэдэгдэхгүй, эсхүл нэгэнт бий болсныг нь хэлцэл хийгч талууд мэдээгүй байгаа үйл явдлаас шалтгаалан хэлцэлд заасан эрх үүрэг нь үүсэхээр тохиролцсон бол хойшлуулах болзлоор хийсэн хэлцэл гэнэ.
44.3.Бий болох эсэх нь мэдэгдэхгүй байгаа үйл явдал бий болсноор хэлцлийг дуусгавар болгохоор тохиролцсон бол өөрчлөгдөх болзлоор хийсэн хэлцэл гэнэ.
44.4.Үйл явдал ирээдүйд бий болох эсэх нь хэлцэл хийгч этгээдийн хүсэл зоригоос шалтгаалахаар байвал энэ зүйлийн зохицуулалт үйлчлэхгүй.
45 дугаар зүйл. Болзол тавьж хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байх
45.1.Болзол нь хуулийн шаардлагад нийцээгүй буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харш эсхүл илтэд биелэгдэх боломжгүй бол хэлцэл хүчин төгөлдөр бус байна.
46 дугаар зүйл. Болзол хүчин төгөлдөр бус болох
46.1.Үйл явдал тодорхой хугацаанд бий болох болзол тавьж хэлцэл хийсэн нөхцөлд уг үйл явдал дурдсан хугацаанд болоогүй бол болзол хүчин төгөлдөр бус болно.
46.2.Тодорхой хугацаа заагаагүй болзол хэдийд ч хэрэгжиж болно.
46.3.Болзолд заасан үйл явдал хэзээ ч бий болохгүй нь илт болсон тохиолдолд болзол хүчин төгөлдөр бус болно.
47 дугаар зүйл. Болзол хангагдсан гэж үзэх
47.1.Үйл явдал тодорхой хугацаанд бий болохгүй гэсэн болзлоор хэлцэл хийсэн бөгөөд үйл явдал бий болохгүй нь тогтоосон хугацаа өнгөрөхөөс өмнө тодорхой болсон бол болзол хангагдсан гэж үзнэ.
48 дугаар зүйл. Болзол тавьж хэлцэл хийсэн этгээдийн үүрэг
48.1.Болзол тавьж хэлцэл хийсэн этгээд болзолд заасан үйл явдал бий болохоос өмнө эсрэг тал үүргээ гүйцэтгэхэд саад болох үйлдэл хийх эрхгүй.
48.2.Болзол бий болсноор өөрт нь ашиггүй байх тал нь болзол бий болоход шударга бусаар саад болсон бол болзол бий болсонд тооцно.
48.3.Болзол бий болсноор өөрт нь ашигтай байх тал нь болзол бий болоход шударга бусаар нөлөөлсөн бол болзол бий болоогүй гэж үзнэ.
48.4.Болзол нь тодорхой хугацаанд бий болоход уг этгээд энэ хуулийн 48.1-д заасан үйлдлийг нэгэнт хийчихсэн байсан бол түүнээс болж эсрэг талдаа учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.
49 дүгээр зүйл. Биржийн хэлцэл
49.1.Биржийн гүйлгээнд оруулах эд хөрөнгө буюу эд хөрөнгийн эрх /эд хөрөнгө, үнэт цаас гэх мэт/-ээ харилцан шилжүүлэх тухай хэлцлийг хууль тогтоомжид заасан журмын дагуу байгуулж, биржид бүртгүүлнэ.
49.2.Хууль, тухайн төрлийн хэлцлийн шинж байдалд харшлахгүй бол биржийн хэлцэлд түүний агуулгад нийцүүлэн зохих гэрээ /худалдах-худалдан авах, комиссийн зэрэг/-ний журмыг хэрэглэж болно.
49.3.Талуудын худалдааны нууцыг агуулсан, тэдний зөвшөөрөлгүйгээр мэдээлж болохгүй нөхцөлийг биржийн тухай хууль тогтоомжоор тодорхойлно.
49.4.Биржийн хэлцэл байгуулах, түүнээс үүсэх эрх, үүрэгтэй холбогдон гарсан маргааныг эрх бүхий байгууллага хянан хэлэлцэж шийдвэрлэх бөгөөд уг шийдвэрийн талаар талууд шүүхэд гомдол гаргаж болно.
50 дугаар зүйл. Зөвшөөрлөөр хийх хэлцэл
50.1.Хэлцэл хүчин төгөлдөр байх зайлшгүй нөхцөл болсон зөвшөөрөл олгох эрх, үүрэг бүхий гуравдагч этгээд уг зөвшөөрлийг олгосон буюу олгохоос татгалзсан тухайгаа хэлцлийн талуудад нэгэн адил мэдээлнэ.
50.2.Зөвшөөрлийг тухайн хэлцэлд баримтлах хэлбэрээр хийхийг шаардахгүй.
50.3.Хүчин төгөлдөр байх нь гуравдагч этгээдийн зөвшөөрлөөс шалтгаалах хэлцлийг гуравдагч этгээдийн зөвшөөрлөөр хийсэн бол энэ хуулийн 54.5-д заасан журам нэгэн адил хамаарна.
51 дүгээр зүйл. Зөвшөөрлөө хүчингүй болгох
51.1.Хэрэв талууд нэгэнт олгосон зөвшөөрлийн үндсэн дээр хэлцэл хийх зорилгоор ямар нэгэн үр дагавар бий болгоогүй бол зөвшөөрөл олгосон этгээд урьдчилан олгосон зөвшөөрлөө хэлцэл хийхээс өмнө хүчингүй болгож болно. Зөвшөөрлийг хүчингүй болгосон тухай талуудад мэдэгдэнэ.
52 дугаар зүйл. Зөвшөөрлийг буцааж хэрэглэхгүй байх нөхцөл
52.1.Хэлцлийг зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдийн шийдвэрээр хожим дэмжин зөвшөөрөхөөс өмнө буюу албадан биелүүлэх журмаар, эсхүл дампуурлын хэрэг гүйцэтгэгчээс эд хөрөнгийг захиран зарцуулахтай холбоотой хийсэн үйл ажиллагаа нь энэ хуулийн 42.1-42.3-т зааснаас үл хамааран хүчин төгөлдөр байна.
53 дугаар зүйл. Эрх олгогдоогүй этгээдийн үйлдэл хүчин төгөлдөр байх
53.1.Эрх олгогдоогүй этгээдийн хийсэн үйлдлийг бүрэн эрх бүхий этгээд хожим дэмжин зөвшөөрсөн бол уг үйлдлийг хүчин төгөлдөр гэж үзнэ. 
54 дүгээр зүйл. Насанд хүрээгүй буюу 14-өөс 18 хүртэлх насны иргэн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл
54.1.Насанд хүрээгүй иргэнтэй хэлцэл хийгч этгээд уг хэлцлийг дэмжсэн зөвшөөрөл олгосноо нотлохыг хууль ёсны төлөөлөгчөөс хүсвэл тэрээр зөвшөөрөх эсэхээ 14 хоногийн дотор бичгээр мэдэгдэнэ. Энэ тохиолдолд хууль ёсны төлөөлөгчөөс насанд хүрээгүй этгээдэд урьд олгосон зөвшөөрөл буюу татгалзал хүчин төгөлдөр бус болно.
54.2.Энэ хуулийн 54.1-д заасан хугацаанд хариу өгөөгүй бол зөвшөөрөл олгохоос татгалзсан гэж үзнэ.
54.3.Насанд хүрээгүй этгээд хууль ёсны төлөөлөгчийн зөвшөөрөлгүйгээр хэлцэл хийснээс хойш насанд хүрвэл хүсэл зоригийн илэрхийллээ хүчин төгөлдөр байлгах эсэхийг өөрөө шийднэ.
54.4.Насанд хүрээгүй этгээдтэй хэлцэл хийсэн этгээд нь түүний хууль ёсны төлөөлөгчөөс уг хэлцлийг дэмжсэн зөвшөөрлийг авахаас өмнө хэлцлээс татгалзах эрхтэй.
54.5.Хууль ёсны төлөөлөгч нь насанд хүрээгүй этгээдэд хэлцэл хийх зөвшөөрөл өгсөн боловч түүнийгээ нотолсон баримтыг нөгөө талд өгөөгүй бол хэлцэл хийгч нөгөө тал хэлцлээс татгалзах эрхтэй.
55 дугаар зүйл. Насанд хүрээгүй буюу 14-18 хүртэлх насны иргэний бие дааж хийх хэлцэл
55.1.Хууль ёсны төлөөлөгч буюу түүний зөвшөөрөлтэйгээр гуравдагч этгээдээс насанд хүрээгүй иргэнд өөрийн үзэмжээр захиран зарцуулах эрх олгон шилжүүлсэн хөрөнгийн хувьд насанд хүрээгүй этгээд бие даан хэлцэл хийх эрхтэй.
55.2.Насанд хүрээгүй иргэн хийхийг хуулиар зөвшөөрснөөс бусад нэг талын хэлцэлд энэ хуулийн 55.1 хамаарахгүй.
 

ЗУРГАДУГААР БҮЛЭГ
Хүчин төгөлдөр бус хэлцэл

56 дугаар зүйл. Хүчин төгөлдөр бус байх хэлцэл
56.1.Дараахь хэлцэл хүчин төгөлдөр бус байна:
56.1.1.хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл;
56.1.2.дүр үзүүлэн хийсэн хэлцэл;
56.1.3.өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл;
56.1.4.үнэн санаанаасаа бус, хөнгөмсгөөр хандаж, түүнийгээ илэрнэ гэж урьдаас тооцож, тодорхой хүсэл зориг илэрхийлэн хийсэн хэлцэл;
56.1.5.эрх зүйн чадамжгүй этгээдийн хийсэн хэлцэл;
56.1.6.сэтгэцийн өвчний улмаас өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүй, өөрийгөө зөв удирдаж чадахгүй болсон иргэн эрх зүйн бүрэн чадамжгүй гэж албан ёсоор тооцогдоогүй байхдаа хийсэн хэлцэл;
56.1.7.эрх зүйн бүрэн чадамжтай этгээд үйлдлийнхээ учир холбогдлыг ойлгох чадваргүй болсон буюу сэтгэцийн түр зуурын сааталд орсон үедээ илэрхийлсэн хэлцэл;
56.1.8.хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл;
56.1.9.хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл;
56.1.10.дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл.
56.2.Энэ хуулийн 56.1-д заасан хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцох нөхцөлийг талууд хэлцэл хийснээс хойш мэдсэн бөгөөд уг хэлцэл нь өөр хэлцлийн шаардлагад нийцэж байгаа тохиолдолд талууд хүсвэл шаардлагад нийцэж байгаа хэлцлийг хүчин төгөлдөр гэж үзнэ.
56.3.Энэ хуулийн 56.1.2-56.1.4, 56.1.8-д заасан хэлцлийг хийсэн этгээд уг хэлцлээр илэрхийлсэн хүсэл зоригоо хүчин төгөлдөр болохыг хожим хүлээн зөвшөөрч, хуульд заасан хэлбэрээр илэрхийлсэн бол шинээр хийсэнтэй адилтгаж хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ.
56.4.Сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно.
56.5.Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй.
56.6.Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө.
57 дугаар зүйл. Хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцэл
57.1.Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болно.
57.2.Шүүхээс хүчин төгөлдөр бус гэж тооцсон хэлцэл нь хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байна.
57.3.Гэрээгээр тохирсон хэлбэрийг зөрчсөн хэлцлийг шүүх сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хүчин төгөлдөр бус гэж тооцож болно.
57.4.Хэлцэл хийгч этгээд нь хүсэл зоригоо бичгээр илэрхийлэх буюу тооцоо хийхдээ илэрхий алдаа гаргасан нь хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэл болохгүй бөгөөд ийм алдаа гаргасан этгээд түүнийгээ засах эрхтэй байна.
58 дугаар зүйл. Ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл
58.1.Ноцтой төөрөгдлийн үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлэн хийсэн хэлцлийг шүүх хүчин төгөлдөр бус гэж тооцож болно.
58.2.Дараахь тохиолдолд ноцтой төөрөгдсөн гэж үзнэ:
58.2.1.хэлцэл хийгч этгээд хэлцэл хийхдээ хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн;
58.2.2.хэлцэл хийгч этгээд хүссэн хэлцлийнхээ агуулгыг эндүүрсэн.
58.3.Дараахь тохиолдолд ноцтой төөрөгдсөн гэж үзэж болно:
58.3.1.хэлцэл хийгч нөгөө тал болох этгээд, түүний хувийн шинж байдал нь хэлцэл хийх гол үндэслэл болсон бөгөөд энэ талаар төөрөгдсөн;
58.3.2.хэлцлийн зүйлийн үнийг тодорхойлоход ач холбогдол бүхий эд зүйлийн шинжийн талаар төөрөгдсөн;
58.3.3.хэлцэл хийх гол үндэслэл болсон эрхийн талаар төөрөгдсөн;
58.3.4.тохиролцооны зүйл байсан сэдэлтийн талаар төөрөгдсөн.
58.4.Төлөөлөгч буюу зуучлагч нь төлөөлүүлэгч буюу үйлчлүүлэгчийнхээ хүсэл зоригийн илэрхийллийг буруу ташаа мэдээлсний үндсэн дээр хийсэн хэлцлийг энэ хуулийн 58.2-т хамааруулж болно.
58.5.Хэлцэл хийгч нөгөө тал нь маргаж байгаа талын хүсэлтийн дагуу хэлцлийг биелүүлэхийг зөвшөөрсөн бол төөрөгдлийн улмаас хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болохгүй.
58.6.Төөрөгдлийн улмаас хэлцэл хийсэн этгээд төөрөгдсөн болохоо мэдмэгц нөгөө талдаа нэн даруй мэдэгдэх үүрэгтэй.
58.7.Хэлцлийн нэг тал хайхрамжгүйгээс төөрөгдсөн, эсхүл энэ хуулийн 58.4-т заасан үндэслэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулсан бол гэм буруутай этгээд хэлцлийн нөгөө тал болон гуравдагч этгээдэд учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй. Ийнхүү төөрөгдөж байгааг нөгөө тал нь мэдэж байсан, мэдээгүй боловч мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан бол түүнд учирсан гэм хорыг арилгах үүрэг үүсэхгүй.
59 дүгээр зүйл. Хууран мэхэлж хийсэн хэлцэл
59.1.Хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй. Энэ тохиолдолд хууран мэхэлсэн этгээд ашиг хонжоо олох, эсхүл мэхлэгдсэн этгээдэд гэм хор учруулах зорилготой байсан эсэх нь хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцоход нөлөөлөхгүй.
59.2.Хэлцэл хийхэд саад болох нөхцөл байдлыг хэлцэл хийгч нэг тал нь нуун дарагдуулсныг нөгөө тал хожим мэдсэн бол хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй.
59.3.Гуравдагч этгээд хууран мэхэлсэн тохиолдолд уг хэлцлээс ашиг олж байгаа этгээд ийнхүү хууран мэхэлснийг мэдэж байсан буюу мэдэх ёстой байсан бол мэхлүүлсэн этгээд хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардаж болно.
59.4.Сонирхогч этгээд энэ зүйлд заасан хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах үндэслэл байгааг мэдсэнээс хойш нэг жилийн дотор нөгөө талдаа гомдлын шаардлага гаргах эрхтэй.
60 дугаар зүйл. Хүч хэрэглэж хийсэн хэлцэл
60.1.Нөгөө тал, эсхүл гуравдагч этгээдийн зүгээс хүч хэрэглэн буюу хүч хэрэглэхээр заналхийлэн хэлцэл хийлгэсэн бол хэлцэл хийгч этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй.
60.2.Хэлцэл хийгч этгээдэд өөрт нь буюу түүний гэр бүлийн гишүүд, садан төрөл, ойр дотны бусад этгээдэд, эсхүл тэдний эд хөрөнгөд нь аюул учирна гэж итгүүлж үнэмшүүлснийг хүч хэрэглэсэн гэж үзнэ.
60.3.Хүч хэрэглэн хэлцэл хийлгэсэн бол хэлцэл хийгч этгээд нь уг хэлцэл хийснээс хойш нэг жилийн дотор нөгөө талдаа гомдлын шаардлага гаргах эрхтэй.
61 дүгээр зүйл. Хэлцлийн зарим хэсэг хүчин төгөлдөр бус болох
61.1.Хэлцлийн зарим хэсэг хүчин төгөлдөр бус гэж тооцогдсон боловч үлдсэн хэсэг нь уг хэлцлийн зорилтыг хангаж чадахуйц байвал хэлцэл хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ.
61.2.Энэ зүйлд энэ хуулийн 202.5 нэгэн адил хамаарна.
 

ДОЛДУГААР БҮЛЭГ
Төлөөлөл

62 дугаар зүйл. Хэлцэлд төлөөлөх
62.1.Хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж болно.
62.2.Хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийхийг хуулиар хориглосон, эсхүл хэлцлийн шинж чанараас шалтгаалан хэлцэл хийгч заавал биечлэн хийвэл зохих хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж болохгүй.
62.3.Төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ.
62.4.Төлөөлөгч итгэмжлэлээр эрх олгосон үйл ажиллагааг биечлэн гүйцэтгэх үүрэгтэй.
62.5.Итгэмжлэлд уг үйл ажиллагааг бусдаар гүйцэтгүүлж болохоор заасан, эсхүл итгэмжлэгчийн ашиг сонирхлын үүднээс зайлшгүй шаардлагатай байвал итгэмжлэлийг шилжүүлж болно.
62.6.Шилжүүлсэн итгэмжлэлийн хугацаа үндсэн итгэмжлэлийн хугацаанаас их байж болохгүй. Үндсэн итгэмжлэл дуусгавар болсноор шилжүүлсэн итгэмжлэл нэг адил дуусгавар болно.
62.7.Төлөөлөгч эрхээ бусдад шилжүүлсэн тухай болон итгэмжлэлийг шилжүүлэн авсан этгээдийн талаар төлөөлүүлэгчид мэдэгдэх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүй бол эрх шилжүүлэн авсан этгээдийн үйл ажиллагаанаас бий болох үр дагаврыг төлөөлөгч хариуцна.
63 дугаар зүйл. Төлөөлөгч
63.1.Итгэмжлэлээр төлөөлөхөд төлөөлөгч нь иргэний эрх зүйн бүрэн, бүрэн бус, эсхүл хязгаарлагдмал чадамжтай иргэн болон хуулийн этгээд байж болно.
63.2.Төлөөлөгч төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд, түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийх бөгөөд уг хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болно.
63.3.Төлөөлөгч нь бүрэн эрхээ шударгаар, төлөөлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцүүлэн хэрэгжүүлэх үүрэгтэй.
63.4.Энэ хуулийн 63.3-т заасан үүргээ биелүүлээгүйгээс төлөөлүүлэгчид учирсан гэм хорыг төлөөлөгч хариуцан арилгах үүрэгтэй.
63.5.Хууль ёсны төлөөлөгчийнх нь зөвшөөрлийг авалгүйгээр иргэний эрх зүйн бүрэн бус буюу хязгаарлагдмал чадамжтай иргэнээр төлөөлүүлсэн этгээд нь ийнхүү төлөөлүүлснээс бусдад учруулсан гэм хорыг өөрөө хариуцна.
64 дүгээр зүйл. Төлөөлөх бүрэн эрх
64.1.Төлөөлүүлэгч нь төлөөлөгч болон түүнтэй хэлцэл хийх гуравдагч этгээдэд төлөөлүүлэх тухайгаа болон төлөөлөгчийн бүрэн эрхийн талаар амаар буюу бичгээр мэдэгдсэнээр төлөөлөгчид бүрэн эрх олгож болно.
64.2.Бичгээр олгосон итгэмжлэл нь дараахь шаардлагыг хангасан байвал зохино:
64.2.1.итгэмжлэлд төлөөлүүлэгч гарын үсэг зурсан байх, хуулийн этгээдийн итгэмжлэлд эрх баригч гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарсан байх;
64.2.2.хуулийн этгээдийн эд хөрөнгийг хүлээн авах, бусдад шилжүүлэх, захиран зарцуулах эрх олгосон итгэмжлэлд эрх баригчаас гадна нягтлан бодогч гарын үсэг зурсан байх;
64.2.3.олгосон он, сар, өдрийг заах;
64.2.4.хуульд заасан бол нотариатаар гэрчлүүлэх;
64.2.5.итгэмжлэлийг тодорхой хугацаагаар олгох бол хугацааг заах.
64.3.Энэ хуулийн 64.2-т заасан шаардлагыг хангаагүй итгэмжлэл хүчин төгөлдөр бус байна.
64.4.Цэргийн алба хаагчийн итгэмжлэлийг түүний алба хааж байгаа анги, байгууллагын удирдлага, хоригдлын итгэмжлэлийг хорих байгууллагын дарга гэрчилж болно.
/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
64.5.Тодорхой хугацаагаар олгох итгэмжлэл гурван жилээс илүүгүй хугацаагаар, хугацаа заагаагүй итгэмжлэл олгосон өдрөөс хойш нэг жил хүчин төгөлдөр байна.
64.6.Хуульд өөрөөр заагаагүй бол төлөөлөгчөөр дамжуулан хийх хэлцлийн хэлбэрт тавигдах шаардлага төлөөлүүлэх хүсэл зоригоо илэрхийлэхэд хамаарахгүй.
65 дугаар зүйл. Төлөөлөх бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх
65.1.Нэг этгээд өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг нөгөө этгээдэд өгөхөөр нөхцөл бүрдүүлснээс нөгөө этгээд нь төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгон түүнийг шударгаар төлөөлөн гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн бол өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн этгээд төлөөлсөн этгээдийн бүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй.
65.2.Төлөөлөгч нь бусдыг төлөөлж байгаагаа мэдэгдэлгүйгээр хэлцэл хийсэн бол түүнтэй хэлцэл хийсэн этгээд бусдыг төлөөлж байгаа этгээдтэй хэлцэл хийж байгаагаа мэдэх ёстой байсан тохиолдолд төлөөлүүлэгчид хэлцлийн үр дагавар үүснэ.
65.3.Хэлцлийн нөгөө талд хэнтэй хэлцэл хийж байгаа нь ач холбогдолгүй байсан бол энэ хуулийн 65.2 нэгэн адил хамаарна.
66 дугаар зүйл. Төлөөлүүлэгчийн хүсэл зоригийн илэрхийллийн давуу байдал
66.1.Төлөөлөгч хүсэл зоригийг хангалтгүй илэрхийлж, хүссэн үр дагаврыг бий болгож чадаагүйгээс хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах бол төлөөлүүлэгчийн хүсэл зоригийн илэрхийллийг илүү харгалзан үзнэ.
66.2.Хэрэв төлөөлөгч нь төлөөлүүлэгчээс итгэмжлэлээр олгосон бүрэн эрх, өгсөн зааврын дагуу хэлцэл хийсэн бол төлөөлүүлэгч өөрөө сайн мэдэж байсан буюу мэдэх ёстой байсан нөхцөл байдлын талаар төлөөлөгч мэдээгүй гэх үндэслэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхгүй.
67 дугаар зүйл. Төлөөлөл өөрчлөгдөх, дуусгавар болох
67.1.Төлөөлөх бүрэн эрх хүчингүй болсон буюу өөрчлөлт орсон бол энэ тухай анх бүрэн эрх олгосон тэр хэлбэрээр гуравдагч этгээдэд мэдэгдэнэ. Энэ шаардлагыг хангаагүй тохиолдолд уг өөрчлөлтийг гуравдагч этгээдийн хувьд хэлцэл хийх үед мэдэж байсан, эсхүл мэдэх ёстой байснаас бусад тохиолдолд талууд ашиглахыг хориглоно.
67.2.Төлөөлөл дараахь үндэслэлээр дуусгавар болно:
67.2.1.төлөөлөгч бүрэн эрхээсээ татгалзсан;
67.2.2.төлөөлүүлэгч нь өөрийн олгосон бүрэн эрхийг хүчингүй болгосон;
67.2.3.хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол төлөөлүүлэгч буюу төлөөлөгч нас барсан, эсхүл эрх зүйн бүрэн чадамжгүй болсон;
67.2.4.итгэмжлэл олгосон хуулийн этгээдийн үйл ажиллагаа дуусгавар болсон;
67.2.5.бүрэн эрхийг хэрэгжүүлсэн;
67.2.6.бүрэн эрх хэрэгжүүлэх хугацаа дууссан;
67.2.7.хуулиар тогтоосон төлөөлүүлэх үндэслэл дуусгавар болсон бол хуульд заасан журмаар.
67.3.Хэдийд ч төлөөлүүлэгч итгэмжлэлээ хүчингүй болгох, төлөөлөгч итгэмжлэлээс татгалзах эрхтэй. Энэ эрхийг эдлэхгүй гэж тохирсон хэлцэл хүчин төгөлдөр бус байна.
67.4.Төлөөлөгч нь бүрэн эрх дуусгавар болсныг мэдмэгц итгэмжлэлийг төлөөлүүлэгчид буцааж өгөх үүрэгтэй.
67.5.Төлөөлүүлэгч нь итгэмжлэлийг хүчингүй болгосон тухай төлөөлөгч буюу гуравдагч этгээдэд шууд, эсхүл тэдэнд хүргэх боломжтой албан ёсны мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэнэ.
67.6.Итгэмжлэл дуусгавар болсныг мэдээгүй буюу мэдэх боломжгүй байхдаа төлөөлөгчөөс бусад этгээдтэй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ.
68 дугаар зүйл. Төлөөлөх бүрэн эрхгүй этгээдийн хийсэн хэлцэл
68.1.Төлөөлөх бүрэн эрхгүй этгээд бусдын нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй дур мэдэн хэлцэл хийсэн бол уг хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь төлөөлүүлсэн этгээдийн зөвшөөрлөөс шалтгаална.
68.2.Хэрэв хэлцэл хийгч гуравдагч этгээд нь төлөөлүүлсэн этгээдээс уг хэлцлийг дэмжсэн зөвшөөрөл олгохыг хүсвэл түүнд зөвшөөрөл олгож болно.
68.3.Зөвшөөрлийг 14 хоногийн дотор олгоно. Энэ хугацаанд хариу өгөөгүй бол зөвшөөрөл олгохоос татгалзсан гэж үзнэ.
68.4.Хэлцэл хийгч гуравдагч этгээд хэлцэл хийх үедээ төлөөлөгчийн бүрэн эрхгүй болохыг мэдэж байснаас бусад тохиолдолд төлөөлүүлсэн этгээдээс уг хэлцлийг дэмжсэн зөвшөөрлийг олгохоос өмнө хэлцлээсээ татгалзах эрхтэй.
69 дүгээр зүйл. Төлөөлөх бүрэн эрхгүй этгээдийн хариуцлага
69.1.Төлөөлөгч бүрэн эрхээ нотолж чадаагүй, төлөөлүүлсэн этгээд уг хэлцлийг дэмжсэн зөвшөөрлийг олгохоос татгалзсан бол дур мэдэн хэлцэл хийсэн этгээд хэлцлээр хүлээсэн үүргийг хэлцлийн нөгөө талын шаардлагаар биелүүлэх, эсхүл нөгөө талд учирсан гэм хорыг арилгах үүрэгтэй.
69.2.Гуравдагч этгээд нь төлөөлөх бүрэн эрхгүй этгээдтэй хэлцэл хийснээ мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан бол төлөөлөх бүрэн эрхгүй этгээд уг хэлцлээс бий болсон үр дагаврыг хариуцахгүй.
69.3.Иргэний эрх зүйн чадамж нь хязгаарлагдсан буюу бүрэн бус чадамжтай төлөөлөгч нь хууль ёсны төлөөлөгчийн зөвшөөрөлтэйгээр өөр этгээд /төлөөлүүлэгч/-ийг төлөөлснөөс бусад тохиолдолд хариуцлага хүлээхгүй.
70 дугаар зүйл. Төлөөлөгч өөртэйгээ хэлцэл хийхгүй байх
70.1.Төлөөлөгч нь төлөөлүүлэгчийн нэрийн өмнөөс өөртэйгөө, түүнчлэн гуравдагч этгээдийн нэрээр өөрөө төлөөлүүлэгчтэй хэлцэл хийхийг хориглоно.
IV ДЭД ХЭСЭГ
ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙ ДЭХ ХУГАЦАА
 

НАЙМДУГААР БҮЛЭГ
Хугацааг тодорхойлох, тоолох

71 дүгээр зүйл. Хугацаа тодорхойлох
71.1.Хууль, хэлцэл буюу шүүхийн шийдвэрээр тогтоосон хугацааг хуанлийн он, сар, өдөр, гаригаар буюу жил, улирал, сар, долоо хоног, хоног, цагаар тодорхойлно.
71.2.Хугацааг зайлшгүй бий болох үйл явдлаар тодорхойлж болно.
72 дугаар зүйл. Хугацаа тоолох журам
72.1.Хугацааг тоолохдоо тогтоосон он, сар, өдрөөс, эсхүл уул хугацаа улиран өнгөрсөн буюу үйл явдал болж өнгөрсний дараахь өдөр, цагаас эхлэн тоолно.
72.2.Тоолох хугацааны эцсийн өдөр ажлын бус өдөр байвал түүний дараагийн ажлын өдөр уг хугацаа дуусна.
72.3.Хугацааг ямар нэгэн үүрэг гүйцэтгэхийн тулд тогтоосон бөгөөд хэлцэлд өөрөөр заагаагүй бол хугацааны эцсийн өдрийн хорин дөрвөн цагийн дотор уг үүргийг гүйцэтгэсэн байна.
72.4.Үүргийг ямар нэгэн байгууллагад гүйцэтгэх ёстой байсан бол зохих журмаар тогтоосон уг байгууллагын ажлын өдөр буюу үйлдвэрлэлийн ажиллагаа дуусах эцсийн цагийн дотор гүйцэтгэнэ.
72.5.Баримт бичгийг тогтоосон хугацааны эцсийн өдрийн хорин дөрвөн цагийн дотор шуудан, харилцаа холбооны байгууллагад шилжүүлсэн бол түүнийг хугацаанд нь гүйцэтгэсэн гэж үзнэ.
72.6.Цаг хугацааг тоолохдоо хуанлийн жилийг арван хоёр сараар, хагас жилийг зургаан сараар, улирлыг гурван сараар, хоногийг хорин дөрвөн цагаар тоолно.
72.7.Хугацааг сунгах тохиолдолд хугацаа дууссан үеэс шинэ хугацааг тоолно.
73 дугаар зүйл. Хугацаа тоолж дуусах
73.1.Жил, хагас жил, улирал, сараар тогтоосон хугацаа нь уг хугацаа дуусах сарын мөн өдөр дуусна. Хугацаа дуусах сарын мөн өдөр байхгүй бол уг хугацаа тухайн сарын эцсийн өдөр дуусна.
73.2.Хуанлийн жил нь нэгдүгээр сарын нэгний өдрөөс эхэлж арван хоёрдугаар дугаар сарын гучин нэгний өдрөөр дуусна.
73.3.Долоо хоног, хоногоор тогтоосон хугацаа уг хугацаа дуусах өдрийн мөн цагт дуусна.
73.4.Гаригаар тогтоосон хугацаа тухайн товлосон гариг дуусах эцсийн цагт дуусна.
73.5.Цагаар тогтоосон хугацаа уг хугацаа дуусах цагийн мөн хоромд дуусна.
 

ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
Хөөн хэлэлцэх хугацаа

74 дүгээр зүйл. Хөөн хэлэлцэх хугацаа хамаарах шаардах эрх
74.1.Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна.
74.2.Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх хугацаа эдийн бус хөрөнгөд хамаарахгүй.
74.3.Хуульд тусгайлан заасан бол эд хөрөнгийн зарим эрхэд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй.
75 дугаар зүйл. Хөөн хэлэлцэх ерөнхий болон тусгай хугацаа
75.1.Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна.
75.2.Энэ хуульд өөрөөр заагаагүй бол дараахь тохиолдолд хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчилнэ:
75.2.1.гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил;
75.2.2.үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил;
75.2.3.тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил;
75.2.4.бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа таван жил.
75.3.Талуудын хүсэлтээр шүүх хөөн хэлэлцэх хугацаа, түүнийг тоолох журмыг өөрчилж болно.
76 дугаар зүйл. Хөөн хэлэлцэх хугацааг тоолох
76.1.Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно.
76.2.Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ.
76.3.Тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүрэгтэй холбогдсон шаардлагад хөөн хэлэлцэх хугацааг уг шаардлага зөрчигдсөн үеэс эхлэн тоолно.
76.4.Шаардах эрх нь нэхэмжлэгчийн үйлдлээс шалтгаалах бол хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч уг үйлдлийг хийх ёстой байсан үеэс эхлэн тоолно.
76.5.Сөрөг үүргийн хөөн хэлэлцэх хугацааг үндсэн үүргийг гүйцэтгэсэн үеэс эхлэн тоолно.
77 дугаар зүйл. Нэмэгдэл үүргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болох
77.1.Үндсэн үүргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар нэмэгдэл үүрэг /анз, барьцаа, дэнчин, батлан даалт, баталгаа зэрэг/-ийн хөөн хэлэлцэх хугацаа нэгэн зэрэг дуусна.
78 дугаар зүйл. Хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох
78.1.Дараахь тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа түр зогсоно:
78.1.1.үүргийн гүйцэтгэлийг хойшлуулсан бол ийнхүү хойшлуулсан хугацаанд;
78.1.2.үүрэг гүйцэтгэгч үүргийг гүйцэтгэхээс татгалзсаныг үүрэг гүйцэтгүүлэгч хүлээн зөвшөөрсөн хугацаанд;
78.1.3.хөөн хэлэлцэх хугацаа дуусахын өмнөх зургаан сарын дотор гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас эрх бүхий этгээд шүүхэд хандах боломжгүй байсан, эсхүл шүүх үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй болсон бол энэхүү нөхцөл байдал арилах хүртэл хугацаанд;
78.1.4.гэрлэгчдийн хоорондын шаардлага нь гэрлэлт хүчин төгөлдөр байх хугацаанд;
78.1.5.эцэг, эх, хүүхдийн хоорондын шаардлагын тухайд хүүхдийн насанд хүрэх хүртэл;
78.1.6.асран хамгаалагч, харгалзан дэмжигч, түүний асрамжинд байгаа хүмүүсийн хоорондын шаардлага нь асран хамгаалалт, харгалзан дэмжилт хүчин төгөлдөр байгаа хугацаанд;
78.1.7.тухайн харилцааг зохицуулж байгаа эрх зүйн актын үйлчлэлийг түдгэлзүүлсэн хугацаанд.
78.2.Энэ хуулийн 209 дүгээр зүйл энэ хуулийн 78.1.2-т хамаарахгүй.
78.3.Хөөн хэлэлцэх хугацааг түр зогсоох нөхцөл байдал арилсан үеэс эхлэн хугацааг үргэлжлүүлэн тоолно. Хэрэв үлдсэн хугацаа гурван сараас бага бол гурван сар хүртэл, хөөн хэлэлцэх хугацаа нь зургаан сараас бага бол үлдсэн хөөн хэлэлцэх хугацаагаар тус тус сунгана.
78.4.Хэрэв иргэний эрх зүйн чадамжгүй буюу бүрэн бус чадамжтай этгээдэд хууль ёсны төлөөлөгч байхгүй бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа нь тэдгээрийн хууль ёсны ашиг сонирхолд харшлахаар бол тухайн этгээд иргэний эрх зүйн чадамжтай болсон, эсхүл хууль ёсны төлөөлөгч томилогдсоноос хойш зургаан сарын дотор хөөн хэлэлцэх хугацааг тоолохгүй.
79 дүгээр зүйл. Хөөн хэлэлцэх хугацаа тасалдах
79.1.Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана.
79.2.Шүүхэд нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацааны тасалдал нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох, эсхүл хэрэг шийдвэрлэх ажиллагаа бусад хэлбэрээр дуусгавар болох хүртэл үргэлжилнэ.
79.3.Талууд эвлэрсэн, эсхүл хэрэг шийдвэрлэх ажиллагааг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон бол талууд болон шүүхээс явуулсан сүүлийн ажиллагаа дуусгавар болсноор хөөн хэлэлцэх хугацааны тасалдал зогсоно. 
79.4.Энэ хуулийн 79.3-т заасан тохиолдолд хөөн хэлэлцэх хугацааг шинээр эхлэн тоолох боловч талуудын аль нэг нь хэрэг шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэхээр бол шаардлага гаргасны нэгэн адил үзэж хөөн хэлэлцэх хугацаа дахин тасалдана.
79.5.Эрх бүхий этгээд гаргасан шаардлагаасаа татгалзсан буюу шүүхийн шийдвэрээр шаардлагыг хэрэгсэхгүй болгосон бол хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзэхгүй.
79.6.Эрх бүхий этгээд зургаан сарын дотор шинэ нэхэмжлэл гаргавал анхны шаардлага гаргасан өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тасалдсанд тооцно. Энэ хугацаанд энэ хуулийн 78.1.3, 78.4-т заасан журам нэгэн адил үйлчилнэ.
79.7.Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно.
80 дугаар зүйл. Хуулийн хүчин төгөлдөр шаардлагын хөөн хэлэлцэх хугацаа
80.1.Тухайн шаардлагад хөөн хэлэлцэх богиносгосон хугацаа тогтоосон байсан ч шүүхийн шийдвэрийн үндсэн дээр уг шаардлага хуулийн хүчин төгөлдөр бол түүний хөөн хэлэлцэх хугацаа арван жил байна.
80.2.Хуулийн хүчин төгөлдөр шаардлага нь дахин давтагдах, ирээдүйд хийгдэх үүрэгт хамааралтай бол тухайн үүрэгт тогтоогдсон хөөн хэлэлцэх богиносгосон хугацаа хуулийн хүчин төгөлдөр байна.
81 дүгээр зүйл. Эрх залгамжлал дахь хөөн хэлэлцэх хугацаа
81.1.Нэхэмжлэгдвэл зохих эд хөрөнгө нь эрх залгамжлалын журмаар гуравдагч этгээдэд шилжсэн бол өмнөх эзэмшигчийн эзэмшилд байх үеэс хөөн хэлэлцэх хугацааг үргэлжлүүлэн тоолно.
82 дугаар зүйл. Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсний үр дагавар
82.1.Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй.
82.2.Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг үүрэг гүйцэтгэгч мэдээгүй байхдаа үүргийн гүйцэтгэлийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд үүргийн гүйцэтгэлээс татгалзах эрхгүй.
82.3.Үүрэг гүйцэтгэгч нь хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн болохыг мэдээгүй байхдаа үүргээ гүйцэтгэсэн бол гүйцэтгэсэн үүргээ буцааж шаардах эрхгүй.
82.4.Шүүх, арбитр хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл уг хугацааг сэргээж, зөрчигдсөн эрхийг хамгаалж болно.
V ДЭД ХЭСЭГ
ЭДИЙН БОЛОН ЭДИЙН БУС БАЯЛГИЙН ЭРХ
 

АРАВДУГААР БҮЛЭГ
Эдийн болон эдийн бус баялаг

83 дугаар зүйл. Хөрөнгө
83.1.Аливаа этгээд нь хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлахгүйгээр эдийн баялаг болох эд юмс болон эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлс, эрхийг олж авч болох бөгөөд энэ тохиолдолд дээрх баялаг нь хөрөнгө болно.
84 дүгээр зүйл. Эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгө
84.1.Аливаа этгээдийн эзэмшилд байгаа эд юмсыг эд хөрөнгө гэнэ.
84.2.Эд хөрөнгө нь үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө байна.
84.3.Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна.
84.4.Энэ хуулийн 84.3-т зааснаас бусад эд юмс хөдлөх эд хөрөнгөд хамаарна.
84.5.Эзэмшигч этгээддээ ашиг өгөх, эсхүл бусдаас шаардах эрх олгох эрх буюу шаардлага, оюуны үнэт зүйл нь эдийн бус хөрөнгөд хамаарна.
85 дугаар зүйл. Эд юмсын бүрдэл хэсэг
85.1.Устгах буюу зориулалтыг нь алдагдуулахгүйгээр салгаж үл болох бүрдэл хэсэг нь хуульд заасан тохиолдолд иргэний эрх зүйн харилцааны бие даасан объект болно.
85.2.Түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна.
86 дугаар зүйл. Эд юмсын дагалдах зүйл
86.1.Эд юмсын бүрдэл хэсэгт хамаарахгүй боловч, гол эд юмст үйлчлэн аж ахуйн нийтлэг зориулалтыг хангахад чиглэгдсэн, түүнтэй орон зайн хувьд хамаарал бүхий хөдлөх эд хөрөнгө нь дагалдах зүйл байна.
86.2.Үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой, түүнд үйлчилдэг, өөрийн өртгийг алдагдуулахгүйгээр буюу ноцтой хохирол учруулахгүйгээр түүнээс салган хэрэглэж болох эд юмс нь мөн дагалдах зүйл байна.
86.3.Эд юмсыг аж ахуйн зориулалтаар хэрэглэхэд өөр эд юмсыг түр ашигласан нь түүнийг тухайн эд юмсын дагалдах зүйл болгохгүй.
86.4.Дагалдах зүйлийг түр хугацаагаар гол эд юмсаас салгасан нь түүний дагалдах зүйл болох шинжийг алдагдуулахгүй.
87 дугаар зүйл. Салгаж үл болох буюу хязгаарлагдмал эрх
87.1.Өөр эрхтэй салшгүй холбоотой, түүнгүйгээр бие даан хэрэгжиж үл чадах эрхийг салгаж үл болох эрх гэнэ.
87.2.Илүү өргөн хүрээтэй эрхээс уламжлагдсан, тухайн эрхээр хязгаарлагдсан эрхийг хязгаарлагдмал эрх гэнэ.
88 дугаар зүйл. Эд юмс болон эрхийн үр шим
88.1.Эд юмсын төрөлх шинж чанарын дагуу шинээр бий болсон буюу эд юмсыг зориулалтын дагуу ашигласны үр дүнд гаргаж авсан бүтээгдэхүүн нь эд юмсын үр шим байна.
88.2.Эрхийг зориулалтын дагуу ашигласнаас бий болсон орлогыг тухайн эрхийн үр шим гэнэ.
88.3.Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол эд юмсын болон эрхийн үр шимийг тухайн эд юмс болон эрхийн хууль ёсны эзэмшигч олж авах эрхтэй.
88.4.Тухайн этгээд үр шимийг буцааж өгөх үүрэгтэй бол аж ахуйн хэвийн үйл ажиллагааны явцад үр шимийг бий болгоход зарцуулсан зардлыг тухайн үр шимийн өртгөөс хэтрүүлэхгүй хэмжээгээр эрх бүхий этгээдээс шаардах эрхтэй.
 

АРВАН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Эзэмшил

89 дүгээр зүйл. Эзэмшил үүсэх
89.1.Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ.
89.2.Өөр этгээдээс бүрэн эрх олгогдсоны дагуу түүний ашиг сонирхлын үүднээс эд хөрөнгийг тухайн үед өөрийн мэдэлд байлгаж байгаа этгээдийг эзэмшигч гэж үзэхгүй. Энэ тохиолдолд бүрэн эрх олгосон этгээд эзэмшигч байна.
89.3.Өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын дагуу хууль буюу хэлцлийн үндсэн дээр тодорхой хугацаагаар эд хөрөнгийг эзэмших эрх олж авсан буюу үүрэг хүлээсэн этгээд нь шууд эзэмшигч, эрх буюу үүргээ шилжүүлсэн этгээд нь шууд бус эзэмшигч байна.
89.4.Нэг эд хөрөнгийг хоёр буюу түүнээс дээш этгээд хамтран эзэмшиж байвал тэдгээр нь хамтран эзэмшигч байна.
89.5.Нэг эд хөрөнгийн тодорхой хэсгүүдийг хэд хэдэн этгээд эзэмшиж байвал тэдгээр нь тус бүрдээ өөрт оногдох хэсгийн эзэмшигч байна.
90 дүгээр зүйл. Шударга эзэмшигч
90.1.Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ.
90.2.Шударга эзэмшигч өөрийн эзэмшлээс алдсан эд хөрөнгөө гурван жилийн дотор шинэ эзэмшигчээс буцаан шаардах эрхтэй.
90.3.Хууран мэхлэх, хүч хэрэглэх замаар эд хөрөнгийг олж авснаас бусад тохиолдолд шинэ эзэмшигч тухайн эд хөрөнгийн хувьд өмнөх эзэмшигчээс илүү эрхтэй бол энэ хуулийн 90.2-т заасан журам үйлчлэхгүй.
91 дүгээр зүйл. Эд хөрөнгө эзэмшигчийг өмчлөгч гэж тооцох
91.1.Гуравдагч этгээдийн хувьд эд хөрөнгө эзэмшигч нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэж тооцогдоно.
91.2.Дараахь тохиолдолд энэ хуулийн 91.1 дэх хэсэг хамаарахгүй:
91.2.1.эд хөрөнгийг өмчлөх эрх улсын бүртгэлд үндэслэсэн бол;
91.2.2.мөнгө, мэдүүлгийн үнэт цааснаас бусад эд хөрөнгө нь өмнөх өмчлөгчийн хүсэл зоригоос үл хамаарах /гээгдүүлэх, хулгайд алдах гэх мэт/ үндэслэлээр эзэмшлээс нь гарсан бол өмнөх өмчлөгчийн хувьд.
92 дугаар зүйл. Эзэмших, ашиглах эрх хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг шаардах
92.1.Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй.
93 дугаар зүйл. Хууль ёсны эзэмшигчийн эрх
93.1.Эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй.
93.2.Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол хууль ёсны эзэмшигч эд хөрөнгийг эзэмшилдээ байлгах хугацаанд тухайн эд хөрөнгийн үр шимийг эзэмшинэ.
93.3.Шууд буюу шууд бус эзэмшигчдийн хоорондын харилцаанд энэ зүйлд заасан журам нэгэн адил үйлчилнэ.
94 дүгээр зүйл. Шударга эзэмшигчийн эрх, үүрэг
94.1.Эд хөрөнгийг эзэмших эрхгүй буюу энэ эрхээ алдсан шударга эзэмшигч нь уг эд хөрөнгийг эрх бүхий этгээдэд буцаан өгөх үүрэгтэй.
94.2.Эрх бүхий этгээд эд хөрөнгийг буцааж авах хүртэл эд хөрөнгө болон эрхийн үр шим нь өмнөх эзэмшигчийнх байна.
94.3.Шударга эзэмшигч нь эд хөрөнгийг шударгаар эзэмшиж байхдаа түүнийг хадгалах, арчлах, засан сайжруулах зэрэгт зарцуулсан зардлыг эрх бүхий этгээдээс шаардах эрхтэй.
94.4.Засан сайжруулалтын улмаас эд хөрөнгийн үнэ нэмэгдсэн бол уг эд хөрөнгийг буцааж өгөх үеийн засан сайжруулалтын үнэлгээгээр шаардлагын хэмжээг тодорхойлно. Энэ тохиолдолд шаардлагын үнийн дүн нь эд хөрөнгийн үнийн болон ашгийн нийлбэрээс хэтрэхгүй.
94.5.Шударга эзэмшигч өөрийн буруугаар эд хөрөнгийн үр шимийг олж авч чадаагүй бол олж авах байсан үр шимийн үнийн дүнгийн хэмжээгээр төлбөл зохих төлбөрийг хасч тооцно.
94.6.Шударга эзэмшигч, өөрийн шаардлага хангагдах хүртэл эд хөрөнгийг эрх бүхий этгээдэд буцааж өгөхөөс татгалзах эрхтэй.
95 дугаар зүйл. Шударга бус эзэмшигчийн эрх, үүрэг
95.1.Шударга бус эзэмшигч нь эрх бүхий этгээдэд эд хөрөнгө, эсхүл эрхийн үр шимийг буцааж өгөх, хэрэв өөрийн буруугаар үр шимийг олж авч чадаагүй бол олох ёстой байсан үр шимийг нөхөн төлөх үүрэгтэй.
95.2.Шударга бус эзэмшигч эд хөрөнгийг хадгалах, арчлах, засан сайжруулахад зориулж гаргасан зардал нь эрх бүхий этгээдэд орох ашгийг нэмэгдүүлсэн тохиолдолд дээрх зардлыг эрх бүхий этгээдээс шаардах эрхтэй. Энэхүү шаардлагын үнийн дүн нь эд хөрөнгийн үнэ болон ашгийн нийлбэрээс хэтрэхгүй байна.
96 дугаар зүйл. Эзэмшил дуусгавар болох
96.1.Эзэмшигч эзэмшлээсээ бүрмөсөн татгалзсан, эсхүл өмчлөгч буюу хууль ёсны эзэмшигч өөр хэлбэрээр эд хөрөнгийг мэдэлдээ байлгах эрхээ бусдад алдсан бол эзэмшил дуусгавар болно.
96.2.Өвийн журмаар шилжих эзэмшил өвлүүлэгчид байсан хэмжээгээр өвлөгчид шилжинэ.
96.3.Өмчлөгч буюу хууль ёсны эзэмшигч нь үндэслэл бүхий шаардлагыг эд хөрөнгө эзэмшигчид гаргаснаар эд хөрөнгө эзэмшигчийн эзэмшил дуусгавар болно.
97 дугаар зүйл. Эзэмшилд байх хугацаа тасалдах
97.1.Эзэмших эрхээ алдсан бол энэ хуулийн 104.1, 104.2-т заасан эзэмшилд байх хугацаа тасалдах бөгөөд ийнхүү тасалдсаны дараа эзэмшилд байх эрхийг сэргээн хэрэгжүүлэхэд өмнө өнгөрсөн хугацааг оруулахгүйгээр эзэмшилд байх хугацааг тасалдсан үеэс шинээр эхлэн тоолно.
97.2.Эзэмшигч өөрийн хүсэл зоригоос гадуур буюу гуравдагч этгээдийн нэхэмжлэлийн үндсэн дээр эзэмших эрхээ алдсанаас хойш 1 жилийн дотор уг эрхээ буцааж олж авсан бол эзэмшилд байх хугацааг тасалдсан гэж үзэхгүй.
98 дугаар зүйл. Оюуны үнэт зүйл, эрхийг эзэмшилдээ авах
98.1.Оюуны үнэт зүйл, эрхийг эзэмшилдээ авахад энэ хуулийн 89-94 дүгээр зүйлийн холбогдох хэсэг, заалт нэгэн адил хамаарна.
 

АРВАН ХОЁРДУГААР БҮЛЭГ
Өмч

Нэгдүгээр дэд бүлэг
Нийтлэг үндэслэл
99 дүгээр зүйл. Өмчийн төрөл, хэлбэр
99.1.Монгол Улсад нийтийн болон хувийн өмч байна.
99.2.Нийтийн өмч нь төрийн, орон нутгийн, шашны, олон нийтийн гэсэн хэлбэртэй байна.
99.3.Хувийн өмч нь иргэний болон дундын гэсэн хэлбэртэй байна.
99.4.Нийтийн болон хувийн өмч нь холимог хэлбэрээр байж болно
100 дугаар зүйл. Өмчлөгч
100.1.Хуульд өөрөөр заагаагүй бол төр, аймаг, нийслэл, сум, дүүрэг, иргэн болон хуулийн этгээд өмчлөгч байна.
101 дүгээр зүйл. Өмчлөх эрх
101.1.Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй.
101.2.Өмчлөгч бусдад гэм хор учруулах замаар өмчлөх эрхээ урвуулан ашиглахыг хориглоно. Харин ашиг сонирхлоо хамгаалахын тулд зайлшгүй шаардлагаар хийсэн түүний үйлдэл хууль ёсны болох нь тогтоогдсон бол эрхээ урвуулан ашигласан гэж үзэхгүй.
101.3.Мал, амьтан өмчлөгч нь өмчлөх эрхээ хэрэгжүүлэхдээ мал, амьтан, байгаль орчныг хамгаалах, эрүүл ахуйн шаардлага, бусдын аюулгүй байдлыг хангах талаар тогтоосон хэм хэмжээг сахин биелүүлэх үүрэгтэй.
101.4.Өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ зохих ёсоор ашиглаж, арчлан хамгаалж, хадгалахгүй байгаа нь нийтийн ашиг сонирхолд харшлахаар бол өмчлөлийн зүйлээ зохих ёсоор ашиглах, арчлан хамгаалах, хадгалах үүргийг өөрт нь даалгах буюу бусдаар зохих хөлс, шан харамжтайгаар гүйцэтгүүлэх үүргийг шүүх өмчлөгчид хүлээлгэж болно.
101.5.Эд хөрөнгө өмчлөх эрх тухайн эд хөрөнгийн бүрдэл хэсэгт нэгэн адил хамаарна.
101.6.Өмчлөгч энэ зүйлд заасан эрхээ бусдад шилжүүлж болох бөгөөд эрх шилжүүлэн авсан этгээд эд юмсыг өмчлөгчийн зөвшөөрсөн зориулалт, өөрийн үйл ажиллагааны зорилго, дүрмийн дагуу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй.
101.7.Гэрээнд өөрөөр заагаагүй бол гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас өмчлөлийн зүйл, түүний үр төл, үр шим устсан, гэмтсэний эрсдлийг өмчлөгч хариуцна.
102 дугаар зүйл. Газар өмчлөх
102.1.Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмчид байна.
102.2.Газар өмчлөгч эрхээ хэрэгжүүлэхдээ хүрээлэн байгаа орчинд хохирол учруулж, бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж болохгүй.
102.3.Газар өмчлөгч өмчлөлийн газраа бусдад ашиглуулахдаа түүний зориулалтыг заана. Ийнхүү тодорхой зориулалтаар олгосон газрыг өөр зориулалтаар ашиглахыг хориглоно.
102.4.Монгол Улсын иргэдэд газар өмчлүүлэх журмыг хуулиар тогтоох хүртэл энэ хуульд заасан “газар өмчлөгч” гэснийг “төр” гэж ойлгоно.
102.5.Төрийн өмчийн газрыг хувьчлах, эзэмших, ашиглахтай холбоотой харилцааг хуулиар зохицуулна.
103 дугаар зүйл. Өмчлөгчийн эрхийг хязгаарлах
103.1.Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлана.
104 дүгээр зүйл. Эзэмшилд байх хугацаанаас шалтгаалж өмчлөх эрх олж авах
104.1.Эзэнгүй эд юмсыг илээр, шударга аргаар олж авснаас хойш өөрийн өмчлөлийн зүйлийн адил 5 жил тасралтгүй илээр эзэмшсэн этгээд тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг олж авна.
104.2.Хуульд өөрөөр заагаагүй бол эзэнгүй үл хөдлөх эд хөрөнгийг олж авсан өмчлөгч бус этгээд уг эд хөрөнгийн өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлснээс хойш 15 жилийн хугацаанд уг эд хөрөнгийг өмчлөгчийн адил эзэмшиж байсан бол дээрх хугацаа дууссанаар уг этгээд өмчлөх эрхийг олж авна.
104.3.Эд хөрөнгийг шударга бусаар олж авсан, эсхүл энэ хуулийн 104.1, 104.2-т заасан хугацааны дотор хууль ёсны өмчлөгч нь тодорхой болсон бол эд юмсыг олж авсан этгээдэд өмчлөх эрх үүсэхгүй.
104.4.Энэ хуулийн 104.1, 104.2-т заасны дагуу олж авсан эд хөрөнгө эрх залгамжлалын үндсэн дээр гуравдагч этгээдэд шилжсэн бол өмнөх эзэмшигчийн эзэмшилд байсан хугацаа нь эрх залгамжлагчийн хувьд үргэлжлүүлэн тоологдоно.
104.5.Энэ хуулийн 104.1, 104.2-т заасан хугацаанаас өмнө өмчлөгч нь эд хөрөнгө олж авсан этгээдэд шаардлага гаргасан тохиолдолд уг хугацаа тасалдана.
105 дугаар зүйл. Эд хөрөнгө өмчлөх эрхийг олж авах давуу эрх
105.1.Хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийг арав буюу түүнээс дээш жилийн турш хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан эзэмшигч уг эд хөрөнгийг өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах давуу эрхтэй байна.
106 дугаар зүйл. Өмчлөгчийн шаардах эрх
106.1.Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.
106.2.Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй.
106.3.Энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна.
/Энэ хэсэгт 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
106.4.Энэ хуулийн 106.2, 106.3 нь хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарна.
107 дугаар зүйл. Үнэт цаасаар гэрчлэгдсэн зөрчигдсөн эрхийг сэргээх
107.1.Мэдүүлгийн болон зөвшөөрлийн үнэт цаасаар гэрчлэгдсэн зөрчигдсөн эрхийг хуульд заасан журмын дагуу шүүх сэргээнэ.
107.2.Нэрийн үнэт цаасаар гэрчлэгдсэн зөрчигдсөн эрхийг үнэт цаасны зах зээлийг зохицуулах, хянах эрх бүхий байгууллага сэргээнэ.
108 дугаар зүйл. Дундын өмч
108.1.Хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно.
108.2.Дундаа өмчлөгч тус бүр бусад өмчлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд харшлахгүйгээр гуравдагч этгээдийн эзэмшлээс өмчлөлийн зүйлээ бүхэлд нь шаардах эрхтэй.
108.3.Дундаа хэсгээр өмчлөгч бүр ногдох хэсгээ бусдын өмчлөлд шилжүүлэх буюу өөр байдлаар захиран зарцуулах эрхтэй бөгөөд ийнхүү захиран зарцуулахдаа хэсгээр өмчлөгч бусад өмчлөгчдөд мэдэгдэх үүрэгтэй.
108.4.Дундаа хамтран өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ бусад бүх этгээдийн зөвшөөрөлтэйгээр тэдгээрийн хэн нэгний эрх, хууль ёсны ашиг сонирхлын үүднээс бусдад шилжүүлэх буюу өөр хэлбэрээр захиран зарцуулж болно.
108.5.Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол дундын өмчлөлийн зүйлийг арчлан хамгаалах, хадгалахтай холбогдсон зардал, татвар, хураамж, бусад үүргийг дундаа хэсгээр өмчлөгчид нь өөрт ногдох хэсгээр хувь тэнцүүлэн, дундаа хамтран өмчлөгчид нь тэнцүү хэмжээгээр хариуцах дундын өмчлөлийн зүйлийг ашигласнаас олсон үр шимийг дээр дурдсан хувь хэмжээгээр хуваана.
108.6.Дундаа хэсгээр өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн тодорхой хэсгийг тэргүүн ээлжинд худалдан авах давуу эрхтэй байна.
108.7.Дундаа хэсгээр өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн өөрт ногдох хэсгээ худалдах болон үнийн тухай бусад өмчлөгчдөд мэдэгдсэнээс хойш 1 сарын дотор тэдгээр нь хариу өгөөгүй бол өөрт ногдох хэсгээ бусад өмчлөгчдөд санал болгосноос багагүй үнээр гуравдагч этгээдэд худалдах эрхтэй.
108.8.Дундаа хэсгээр өмчлөгч дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох хэсгээ салгаж авах, ийнхүү салгахад уг өмчлөлийн зүйлийн зориулалт, иж бүрдэл, бусад чанар алдагдахаар бол ногдох хэсгийнхээ үнийг гаргуулахаар шаардах эрхтэй.
Хоёрдугаар дэд бүлэг
Өмчлөх эрх үүсэх, дуусгавар болох
109 дүгээр зүйл. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлэх
109.1.Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй.
109.2.Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргана.
109.3.Эрх шилжүүлэгч нь өмчлөгч бус этгээд байсан ч улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлсэн бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн хувьд уг эрхийг шилжүүлж байгаа этгээд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч байх боловч өмчлөх эрх олж авч байгаа этгээд нь уг эрхийг шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг мэдэж байсан бол энэ заалт хамаарахгүй.
110 дугаар зүйл. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх дуусгавар болох
110.1.Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно.
111 дүгээр зүйл. Хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлэх
111.1.Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлагаар түүний эзэмшилд тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно.
111.2.Дараахь тохиолдолд эд хөрөнгийг шилжүүлсэн гэж үзнэ:
111.2.1.өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн эзэмшилд шилжүүлснээр;
111.2.2.өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн эзэмшилд тухайн эд хөрөнгө байгаа бол өмчлөх эрх шилжүүлэх тухай гэрээ байгуулснаар;
111.2.3.эд хөрөнгө нь гуравдагч этгээдийн эзэмшилд байвал өмчлөгч шаардах эрхээ өмчлөх эрхийг олж авч байгаа этгээдэд шилжүүлсэн гэрээ байгуулснаар.
112 дугаар зүйл. Эд хөрөнгийн үнийг төлснөөр өмчлөх эрх шилжих
112.1.Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ.
112.2.Өмчлөх эрх олж авч байгаа этгээд эд хөрөнгийн үнийг хугацаанд нь төлөөгүй байхад өмчлөх эрхээ шилжүүлж байгаа этгээд гэрээнээсээ татгалзвал үүрэг ёсоор талууд өмнө нь шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй. Энэ тохиолдолд тухайн эд хөрөнгийг өмчлөгч нь ердийн элэгдэл, хорогдлыг эс тооцон өөрт учирсан бодит хохирол, алдагдлаа нөхөн төлүүлэхээр үүргээ биелүүлээгүй талаас шаардах эрхтэй.
113 дугаар зүйл. Үнэт цаас буюу дагалдах баримт бичгийг шилжүүлснээр өмчлөх эрх шилжих
113.1.Хууль буюу гэрээнд заасан бол эд хөрөнгийн дагалдах баримт бичиг буюу үнэт цаасыг шилжүүлснээр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжсэнд тооцно.
113.2.Зөвшөөрлийн үнэт цаасаар гэрчлэгдэх эрхийн өмчлөх эрх уг үнэт цаасанд бичилт хийснээр шилжинэ.
113.3.Мэдүүлгийн үнэт цаасаар гэрчлэгдсэн эрхийг уг үнэт цаасыг бусдад гардуулах замаар шилжүүлнэ.
113.4.Нэрийн үнэт цаасаар гэрчлэгдсэн эрхийг шилжүүлэхдээ холбогдох хууль тогтоомжийг баримтална. 
113.5.Нэрийн үнэт цаасыг шилжүүлэгч нь түүний хүчин төгөлдөр байдлыг хариуцна. Харин эрх шилжүүлэх явдлыг хариуцахгүй.
113.6.Үнэт цаасыг өөр этгээдэд шилжүүлснээр түүгээр гэрчлэгдэж байгаа эрх бүхэлдээ шилжинэ.
113.7.Зөвшөөрлийн үнэт цаасыг шилжүүлж байгаа этгээд түүний хүчин төгөлдөр байдал болон эрх шилжүүлэхийг хариуцна.
114 дүгээр зүйл. Өмчлөх эрхийг шударгаар олж авах
114.1.Эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно. Харин эрхээ шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг тухайн үед мэдэж байсан буюу мэдэх ёстой буюу мэдэх боломжтой байсан бол өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй.
115 дугаар зүйл. Эзэнгүй эд юмсыг олж авах
115.1.Өмчлөгчгүй, эсхүл өмчлөгч нь өмчлөх эрхээ дуусгавар болгох зорилгоор эзэмшлээсээ татгалзсан эд хөрөнгийг эзэнгүй эд юмс гэж үзнэ.
115.2.Эзэнгүй эд юмсыг хуулиар хориглоогүй аргаар олж авсан, эсхүл тухайн эд юмсыг олж авахдаа эрх бүхий этгээдийн эрхийг зөрчөөгүй бол эзэнгүй эд юмсыг олж авсан этгээд энэ хуулийн 104.1, 104.2-т заасны дагуу түүнийг өөрийн эзэмшилдээ авч, өмчлөх эрхтэй.
115.3.Хуульд өөрөөр заагаагүй бол алдуул мал, тэжээвэр болон бусад амьтдыг олж авах, эзэмших, өмчлөхөд энэ зүйлд заасан журмыг баримталж болно.
116 дугаар зүйл. Гээгдэл эд хөрөнгө
116.1.Гээгдэл эд хөрөнгө олсон этгээд тухайн эд хөрөнгийн өмчлөгч буюу шаардах эрх бүхий этгээдэд нэн даруй мэдэгдэж, хүлээлгэн өгөх үүрэгтэй. Хэрэв тийм этгээд байхгүй бол орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж, тухайн эд хөрөнгийг хадгалж хамгаалах, эсхүл тэдгээр байгууллагад шилжүүлэх үүрэгтэй.
116.2.Энэ хуулийн 116.1-д заасны дагуу эрх бүхий байгууллагад мэдэгдсэнээс хойш нэг жилийн дотор өмчлөгч буюу эрх бүхий этгээд нь тогтоогдоогүй бол тухайн эд хөрөнгийг олсон этгээд өмчлөх эрхтэй. Эд хөрөнгийг олсон этгээд өмчлөхөөс татгалзвал тухайн эд хөрөнгийг орон нутгийн өмчлөлд шилжүүлнэ.
116.3.Гээгдэл эд хөрөнгийг олсон этгээд өмчлөгч буюу эрх бүхий этгээд, эсхүл орон нутгийн захиргааны зохих байгууллагаас шагнал авах, тухайн эд хөрөнгийг хадгалах, хамгаалах, эзнийг нь олохтой холбогдсон зардлаа нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.
116.4.Шагналын хэмжээг талууд тохиролцож тогтоох бөгөөд хэрэв тохиролцож чадаагүй бол шагналын хэмжээ нь гээгдэл эд хөрөнгийн үнийн дүнгийн арван хувьтай тэнцүү байна.
116.5.Гээгдэл эд хөрөнгө нь амархан муудаж болох, эсхүл түүнийг хадгалах, хамгаалахтай холбогдон гарах зардал нь тухайн эд хөрөнгийн үнээс үлэмж илүү байвал түүнийг олсон этгээд нь энэ хуулийн 116.1-д заасан эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр нийтийн худалдааны цэгээр дамжуулан худалдах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд тухайн эд хөрөнгийг борлуулсны орлогыг гээгдэл эд хөрөнгө гэж тооцно.
116.6.Олон нийтийн газар, албан тасалгаа, нийтийн тээврийн хэрэгслээс гээгдэл эд хөрөнгө олсон этгээд түүнийг тухайн байгууллагын захиргаанд хүлээлгэн өгнө.
116.7.Энэ хуулийн 116.6-д заасан байгууллагын захиргаа нь гээгдэл эд хөрөнгийн тухай нийтэд мэдээлэх, бүрэн бүтэн байдлыг хангах, эсхүл энэ хуулийн 116.1-д заасан эрх бүхий байгууллагад шилжүүлэх үүрэгтэй. Энэ тохиолдолд энэ хуулийн 116.4-т заасан шагналыг гээгдэл эд хөрөнгө олсон этгээд болон олдсон байгууллага тэнцүү хэмжээгээр, холбогдох зардлыг бодит хэмжээгээр тус тус шаардах эрхтэй.
116.8.Энэ хуулийн 116.5 дахь хэсэг нь 116.6-д заасан эд хөрөнгөд нэгэн адил хамаарах бөгөөд харин өмчлөгч буюу эзэмшигч нь энэ хуулийн 116.2-т заасан хугацаанд тогтоогдоогүй бол гээгдэл эд хөрөнгө олдсон байгууллага нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч болно.
117 дугаар зүйл. Алдуул мал
117.1.Алдуул мал олсон этгээд нь энэ тухай орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж малын эзнийг тогтоох хүртэл өөрийн эзэмшилд байлган маллах буюу орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад шилжүүлэх үүрэгтэй.
117.2.Алдуул малын талаар нийтэд мэдээлснээс хойш нэг жилийн дотор эзэн нь тогтоогдвол малыг үр төлийн хамт буцааж өгөх бөгөөд эзэн тогтоогдоогүй бол олсон этгээдийн өмчлөлд, уг этгээд татгалзвал орон нутгийн өмчлөлд шилжүүлнэ.
117.3.Алдуул мал олсон этгээд энэ хуулийн 116.3, 116.4-т заасны дагуу зардал, шагналаа шаардах эрхтэй.
118 дугаар зүйл. Дарагдмал үнэт зүйл
118.1.Хуульд өөрөөр заагаагүй бол өмчлөгчийг буюу эрх бүхий этгээдийг тогтоох боломжгүй болтол удаан хугацаагаар газарт булагдсан, эсхүл дарагдаж орхигдсон үнэт зүйл /дарагдмал үнэт зүйл/ олдсон бол түүнийг олсон болон тухайн зүйл олдсон газар буюу эд хөрөнгийн өмчлөгч нар хоорондоо өөрөөр тохиролцоогүй бол тэнцүү хэмжээгээр хувааж өмчлөх эрхтэй.
118.2.Дарагдмал үнэт зүйл олдсон газар буюу эд хөрөнгийн өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр, дарагдмал үнэт зүйлийг олох зорилгоор эрэл хайгуул хийж түүнийг олсон бол тухайн үнэт зүйл нь уг үнэт зүйл олдсон газрын буюу эд хөрөнгийн өмчлөгчид бүрэн хэмжээгээр шилжинэ.
118.3.Дарагдмал үнэт зүйлс дотор түүх, соёлын дурсгалт зүйл байвал тэдгээрийг төрийн өмчлөлд шилжүүлнэ. Энэ тохиолдолд дарагдмал үнэт зүйл олдсон газрын буюу эд хөрөнгийн өмчлөгч болон эд юмсыг олсон этгээдэд түүний үнийн дүнгийн 50 хувьтай тэнцэх мөнгөн шагналыг тэнцүү хувааж олгоно. 
118.4.Хайгуул, малталт хийх албан үүрэг бүхий этгээд уг үүргээ гүйцэтгэх явцдаа илрүүлсэн дарагдмал үнэт зүйлс, археологийн болон палентологийн олдворт энэ зүйлд заасан журам хамаарахгүй.
119 дүгээр зүйл. Эд хөрөнгө нийлэх, холилдох
119.1.Энэ хуулийн 85.2-т заасны дагуу эзэмшил газрын гол бүрдэл хэсэг болж түүнтэй холбогдсон хөдлөх эд хөрөнгө нь хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол тухайн эзэмшил газрын өмчлөгчийн өмч байна.
119.2.Хоёр буюу түүнээс дээш этгээдийн тус тусын өмчлөлийн зүйл болох хөдлөх эд хөрөнгө нийлсэн, холилдсоны үр дүнд салгах боломжгүй эд хөрөнгө шинээр бий болсон бол тэдгээр өмчлөгчид нь шинээр бий болсон эд хөрөнгийн хамтран өмчлөгч байна.
119.3.Энэ хуулийн 119.2-т заасны дагуу бий болсон эд хөрөнгийг өмчлөх эрхийн талаар маргаан гарвал эд хөрөнгө нийлэх, холилдохоос өмнө гол, эсхүл ихэнх хэсгийг өмчилж байсан этгээд шинээр бий болсон эд хөрөнгийн өмчлөгч байх бөгөөд нөгөө этгээд өөрт учирсан хохирлыг арилгуулах эрхтэй боловч эд хөрөнгийг анхны байдалд буцаан оруулахыг шаардах эрхгүй.
120 дугаар зүйл. Эд хөрөнгийг дахин боловсруулах
120.1.Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол бусдын эд хөрөнгийг засан сайжруулах, дахин боловсруулах замаар шинэ хөдлөх эд хөрөнгө бий болгосон бол уг этгээд болон эд хөрөнгийн өмчлөгч шинээр бий болсон эд хөрөнгийг дундаа хэсгээр өмчлөх бөгөөд тэдэнд ногдох хэсгийг материалын өртөг, үйлдвэрлэлийн зардалтай хувь тэнцүүлэн тодорхойлно.
120.2.Энэ зүйлд заасан талууд өмчлөх эрхийн талаар маргавал илүү хөрөнгө, эсхүл илүү хөдөлмөр зарцуулсан тал нь шинээр бий болсон эд хөрөнгийн өмчлөгч байх бөгөөд нөгөө тал нь өөрт учирсан хохирлыг арилгуулах эрхтэй боловч эд хөрөнгийг анхны байдалд буцаан оруулахыг шаардах эрхгүй.
121 дүгээр зүйл. Өмчлөх эрх шилжсэнээр бусдын эрх дуусгавар болох
121.1.Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 119, 120 дугаар зүйлд заасны дагуу өмчлөх эрх шилжсэн бол бусад этгээдийн тухайн эд хөрөнгийн хувьд эдлэх аливаа эрх дуусгавар болно.
/Энэ хэсэгт 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
122 дугаар зүйл. Эдийн бус хөрөнгө өмчлөх эрх олж авах
122.1.Хуульд өөрөөр заагаагүй бол оюуны өмчид хамаарах оюуны үнэт зүйлийг бүтээсэн этгээдийн өмчлөх эрх уг зүйлийг бүтээсэн үеэс үүснэ.
122.2.Эрх буюу шаардах эрх эзэмшигч нь уул эрхийг эзэмшиж байсан хэмжээгээрээ өөр этгээдийн өмчлөлд шилжүүлж болно.
122.3.Өмнөх эзэмшигч нь тухайн эрх, шаардах эрхтэй холбогдсон бүх баримт бичиг, тэдгээр эрхийг ашиглахад шаардагдах аливаа мэдээллийг шинэ эзэмшигчид өгөх, шинэ эзэмшигч шаардвал дээрх эрхээ шилжүүлсэн тухай нотариатаар гэрчлүүлсэн баримтыг шилжүүлэх бөгөөд холбогдох зардлыг шинэ эзэмшигч хариуцна.
123 дугаар зүйл. Шаардах эрхээ шилжүүлэх
123.1.Шаардах эрх шилжих тухай үүрэг гүйцэтгэгчид мэдэгдэх хүртэл үүрэг гүйцэтгэгч анхны үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэнэ.
123.2.Хууль, гэрээ буюу үүргийн мөн чанарт харшлахгүй бол шаардах эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилжүүлж болно.
123.3.Үүрэг гүйцэтгэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхөөр бол шаардах эрх шилжүүлэхийг гэрээгээр хязгаарлаж болно.
123.4.Үүрэг гүйцэтгэгч нь шаардах эрх шилжих тухай мэдэгдэл хүлээн авах үеийн бүх татгалзал, хариу шаардлагыг шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид гаргах эрхтэй.
123.5.Үүрэг гүйцэтгэгч нь үүргийг гүйцэтгэснээр тооцох тухай шаардлагыг шаардах эрх шилжихээс өмнө анхны үүрэг гүйцэтгүүлэгчид гаргаж байсан бол энэхүү шаардлагаа шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид гаргаж болно.
123.6.Шаардах эрхийг шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид шилжүүлснээр түүнтэй холбоотой бусад эрх болон түүнийг хангах арга нэгэн зэрэг шилжинэ.
123.7.Шаардах эрх бүхий этгээд уг эрхээ шилжүүлэхээр хэд хэдэн этгээдтэй хэлэлцэн тохирсон бол шаардах эрх эзэмшигчтэй хамгийн түрүүнд хэлэлцэн тохирсон этгээд үүрэг гүйцэтгэгчийн өмнө шаардах бүрэн эрхтэй байна. Түрүүлж тохирсон этгээдийг тогтоох боломжгүй бол үүрэг гүйцэтгэгчид түрүүлж мэдэгдсэн этгээдэд шаардах эрх шилжсэн гэж үзнэ.
123.8.Хууль буюу гэрээнд заасан хэлбэрээр хийх хэлцлийн хувьд шаардах эрхийг шилжүүлэхдээ уг хэлцлийг хийсэн хэлбэрээр шилжүүлнэ.
123.9.Хуульд зааснаар буюу төрийн эрх бүхий байгууллага, шүүхийн шийдвэрийн үндсэн дээр шаардах эрхээ шилжүүлэхэд энэ зүйлд заасан журам нэгэн адил хамаарна.
124 дүгээр зүйл. Өр шилжих
124.1.Эзэмшигчтэй нь тохиролцсоноор үүрэг гүйцэтгэгчийн өрийг гуравдагч этгээд шаардах эрхийг өөртөө шилжүүлэн авч үүрэг гүйцэтгэж болох бөгөөд энэ тохиолдолд энэ хуулийн 123.8-д заасан журам нэгэн адил үйлчилнэ.
124.2.Шаардах эрх эзэмшигч, өмнөх үүрэг гүйцэтгэгчийн хоорондын харилцаанаас бий болох бүхий л хариу шаардлагыг шинэ үүрэг гүйцэтгэгч шаардах эрх эзэмшигчид тавих эрхтэй.
124.3.Өрийг шилжүүлснээр батлан даагч болон барьцаалуулагч харилцаагаа үргэлжлүүлэхээс татгалзсан бол шаардлагыг хангахад чиглэгдсэн барьцаа, батлан даалт, баталгаа, банкны баталгаа дуусгавар болно.
Гуравдугаар дэд бүлэг
Гэр бүлийн хөрөнгийн эрх
125 дугаар зүйл. Гэр бүлийн хөрөнгө, түүний зохицуулалт
125.1.Гэр бүлийн хөрөнгө нь гэрлэгчдийн, гэр бүлийн бусад гишүүдийн хөрөнгөөс бүрдэнэ.
125.2.Гэрлэгчдийн хөрөнгийн эрхийн зарим харилцааг гэрээгээр зохицуулж болно.
126 дугаар зүйл. Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө
126.1.Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн.
126.2.Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид дараахь хөрөнгө хамаарна:
126.2.1.гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүн болон тэдгээрийн хамтын хөдөлмөр, аж ахуйн үйл ажиллагаанаас олсон болон бусад орлого, мөнгөн хуримтлал, шинээр бий болсон хөрөнгө;
126.2.2.гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийн орлогоор олж авсан үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө;
126.2.3.ногдол хувь, үнэт цаас;
126.2.4.гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө;
126.2.5.гэр бүлийн гишүүн өөрийн хуваарьт хөрөнгөөс дундаа хамтран өмчлөхөд зориулж шилжүүлсэн хөрөнгө, мөнгөн хуримтлал.
126.3.Гэр бүлийн гишүүний хуваарьт эд хөрөнгийг гэр бүлийн бусад гишүүд их засвар хийсэн, шинэчилсэн, өөрчлөн тоноглосны улмаас үнэ нь үлэмж нэмэгдсэн, эсхүл анх гэр бүл болоход нь зориулагдсан /орон сууц, гэр, хашаа, байшин зэрэг/ бол хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болгон тогтоож болно.
126.4.Гэрлэснээс хойш гэр ахуйн ажил эрхэлсэн, хүүхэд асарсан, өвчтэй байсан болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар орлого олоогүй байсан эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн хөрөнгөө хамтран өмчлөх эрх эдэлнэ.
127 дугаар зүйл. Гэр бүлийн гишүүний хуваарьт хөрөнгө
127.1.Гэр бүлийн гишүүний дараахь хөрөнгийг хамтран өмчлөх дундын өмчлөлд шилжүүлэхээр тохиролцоогүй бол хуваарьт хөрөнгөд хамаарна:
127.1.1.гэрлэхийн өмнө олж авсан эд хөрөнгө, мөнгөн хуримтлал, эд хөрөнгийн эрх;
127.1.2.өв, бэлэглэлийн журмаар шилжүүлэн авсан мөнгөн хуримтлал, эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх, тэдгээрийг худалдсан, арилжсаны үр дүнд олж авсан эд хөрөнгө, мөнгө;
127.1.3.амин хувийн хэрэгцээг хангахад зориулсан эд хөрөнгө;
127.1.4.оюуны өмчлөлийн зүйлийн үнэ буюу зохиогчийн шагнал;
127.1.5.хувийн авъяас, чадвар, ололт амжилтыг сайшаан шагнасны орлого;
127.1.6.хуваарьт эд хөрөнгөөрөө олж авсан, мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулахад шаардагдах хөрөнгө, мөнгө.
127.2.Гэр бүлийн гишүүн хуваарьт эд хөрөнгөө өөрийн үзэмжээр эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхтэй.
127.3.Гэр бүлийн гишүүд өөрөөр тохиролцоогүй бол тэдгээр нь хувийн үйл ажиллагаатай холбогдсон үүргээ өөрийн хуваарьт эд хөрөнгөөрөө хариуцна.
128 дугаар зүйл. Хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах
128.1.Гэр бүлийн гишүүд нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах адил эрх эдэлж, харилцан тохиролцсоны үндсэн дээр эд хөрөнгөө эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулна.
128.2.Гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авна.
128.3.Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 128.2-т заасны дагуу зөвшөөрөл аваагүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна.
128.4.Гэрлэснээс хойш гэр бүлийн гишүүний хэн нэг нь эд хөрөнгөө дур мэдэн бусдад шилжүүлсэн, олсон ашиг, орлогоо санаатайгаар нуун дарагдуулсан нь тогтоогдсон бол эрх нь зөрчигдсөн гэр бүлийн гишүүн зөрчигдсөн эрхээ сэргээлгэх эрхтэй.
129 дүгээр зүйл. Гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөөс гишүүнд ногдох хэсгийг тодорхойлох
129.1.Гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс гишүүнд ногдох хэсгийг дараахь тохиолдолд тодорхойлно:
129.1.1.гэр бүлийн гишүүн гэр бүлийн бүрэлдэхүүнээс гарахад ногдох хэсгийн талаар маргавал;
129.1.2.гэрлэгчдээс төлбөр гаргуулахад тэдгээрийн хуваарьт эд хөрөнгө хүрэлцэхгүй бол;
129.1.3.гэр бүлийн бусад гишүүнээс төлбөр гаргуулбал;
129.1.4.гэр бүлийн гишүүн нас барснаар өв нээгдсэн бол.
129.2.Гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэмжээ нь насанд хүрээгүй, хөдөлмөрийн чадваргүй бүх гишүүнийг оролцуулан нийт гишүүдэд адил байна.
129.3.Гэрлэлт цуцалсан буюу гэрлэлтийг хүчингүйд тооцсоноос гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэсгийг тодорхойлохдоо гэрлэгчдийн эрүүл мэндийн байдал, хүүхдийн ашиг сонирхлыг харгалзан шүүх өөрөөр тогтоож болно.
129.4.Энэ хуулийн 129.3-т зааснаас бусад гэр бүлийн гишүүнд ногдох эд хөрөнгийн хэсгийг тодорхойлохдоо гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө бий болгоход оруулсан түүний хөдөлмөрийн оролцоо, хөрөнгийн хэмжээг харгалзан багасгах, эсхүл олгохгүй байхаар шүүх шийдвэрлэж болно.
129.5.Гэр бүлийн гишүүн нь цэргийн жинхэнэ алба хаах, сургуульд суралцах, удаан хугацаагаар өвчлөх зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хамтран өмчлөх дундын эд хөрөнгө бүрэлдэхэд хөдөлмөрөөр буюу хөрөнгөөрөө оролцож чадаагүй бол энэ хуулийн 129.4 дэх хэсэг хамаарахгүй.
129.6.Гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс гишүүнд ногдох хэсгийг тодорхойлох талаар гарсан маргааныг шүүх шийдвэрлэнэ.
129.7.Гэр бүлийн гишүүдийн хамтран олсон, эсхүл гэр бүлийн гишүүний хэн нэгний хүлээх үүргийн дагуу олсон ашиг орлогыг гэр бүлийн хэрэгцээнд ашигласан нь нотлогдсон бол гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс төлбөр гаргуулж болох бөгөөд уг эд хөрөнгө хүрэлцэхгүй бол гэр бүлийн гишүүний хуваарьт эд хөрөнгөөс гаргуулна.
129.8.Бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөхөөс зайлсхийх зорилгоор, эсхүл хууль бус үйлдлээ халхавчлах үүднээс, олсон ашиг орлогоо гэр бүлийн бусад гишүүдийн хуваарьт эд хөрөнгөд, эсхүл хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд шилжүүлсэн нь нотлогдсон бол тэр хэмжээгээр уг эд хөрөнгөөс төлбөр гаргуулж болно.
130 дугаар зүйл. Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах
130.1.Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг гэрлэгчдийн хэн нэгний буюу гэр бүлийн насанд хүрсэн бусад гишүүний шаардлагаар гэрлэлт хүчин төгөлдөр байх хугацаанд, гэрлэлт цуцалсны дараа, эсхүл гэр бүлийн гишүүн хэн нэгний нь хуваарьт эд хөрөнгө төлбөр гаргуулахад хүрэлцэхгүй бол нэхэмжлэгчийн шаардлагаар хувааж болно.
130.2.Гэр бүлийн гишүүд нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө харилцан тохиролцох журмаар хувааж болно.
130.3.Маргаан гарсан тохиолдолд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс гэр бүлийн гишүүнд ногдох хэсгийг шүүх тогтоох бөгөөд энэ нөхцөлд гэр бүлийн гишүүний хэнд нь ямар хөрөнгө шилжихийг тодорхойлж аль нэг гишүүнд шилжүүлсэн хөрөнгийн үнэ нь түүнд ногдох хэсгээс давсан бол үнийн зөрүүг бусдад нь олгож болно.
131 дүгээр зүйл. Гэр бүлийн гишүүн гэр бүлийн бүрэлдэхүүнээс гарах
131.1.Гэр бүлийн нэг буюу хэд хэдэн гишүүн гэр бүлийн бүрэлдэхүүнээс гарвал хамтран өмчлөх дундын хөрөнгөөс ногдох хэсгээ авах боловч гэр бүлийн аж ахуйг цаашид явуулахад зайлшгүй шаардагдах хөрөнгийг авах эрхгүй.
131.2.Ногдох хэсгийг эд хөрөнгөөр өгөх боломжгүй бол үнийг нь төлнө.
132 дугаар зүйл. Гэрлэгчид хөрөнгийн эрхээ гэрээгээр зохицуулах
132.1.Гэрлэгчид гэрлэгч тус бүрээс өрхийн төсөв, зардлыг хариуцах журам, гэрлэлтийг цуцалсан нөхцөлд ногдох хөрөнгийг тодорхойлох, хөрөнгийн эрхтэй холбогдсон бусад нөхцөлийг энэ хуульд нийцүүлэн байгуулсан гэрээний үндсэн дээр зохицуулж болно.
132.2.Гэрлэгчид хөрөнгийн эрхтэй холбогдсон гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлэх бөгөөд энэ шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна.
132.3.Гэрлэгчид хөрөнгийн эрхтэй холбогдсон гэрээг гэрлэлтээ бүртгүүлэхийн өмнө болон гэрлэсний дараа хэдийд ч байгуулж болно.
132.4.Гэрлэлтээ бүртгүүлэхийн өмнө байгуулсан гэрээ гэрлэлтийг бүртгүүлсэн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.
132.5.Гэрлэгчид гэрээндээ хөрөнгийн бус харилцааг зохицуулсан, гэрлэгчдийн хэн нэгний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илтэд доройтуулсан, эрхийн чадамжийг хязгаарласан нөхцөл тусгахыг хориглоно.
133 дугаар зүйл. Гэрээг өөрчлөх, цуцлах
133.1.Гэрлэгчдийн тохиролцсоноор, эсхүл эхнэр, нөхрийн аль нэгний шаардсаны дагуу шүүхийн шийдвэрээр гэрээг цуцалж болох бөгөөд гэрээг өөрчлөх, цуцлах тухай тохиролцоог анхны гэрээтэй адил хэлбэрээр хийнэ.
Дөрөвдүгээр дэд бүлэг
Хөршийн эрх
134 дүгээр зүйл. Хөрш залгаа эд хөрөнгө
134.1.Хоёр талаасаа харилцан нөлөөлж болох хил залгаа эзэмшил газар болон бусад үл хөдлөх эд хөрөнгийг хөрш залгаа эд хөрөнгө гэж үзнэ.
134.2.Хөрш залгаа эд хөрөнгө өмчлөгч буюу эзэмшигч нь хуулиар тогтоосон эрх, үүргээ хэрэгжүүлэхээс бусад тохиолдолд нөгөө талынхаа эрхийг харилцан хүндэтгэх үүрэгтэй.
135 дугаар зүйл. Хөршийн нөлөөллийг хориглон хязгаарлах буюу хориглон хязгаарлаж үл болох
135.1.Хөрш залгаа эд хөрөнгийн нэг талын өмчлөгч буюу эзэмшигч нь өөрийн эд хөрөнгөө ашиглахад саад болохооргүй нөгөө талын зайлшгүй шаардлагатай нөлөөллийг хориглон хязгаарлаж болохгүй.
135.2.Нөлөөлөл нь ноцтой боловч нөгөө тал нь өөрийн эд хөрөнгөө аж ахуйн ердийн зориулалтаар ашиглах зайлшгүй шаардлагаар ийнхүү нөлөөлж байвал энэ хуулийн 135.1-д заасан журам нэгэн адил үйлчлэх бөгөөд хэрэв энэ нөлөөлөл нь ердийн ашиглалтын үед байж болох хэвийн хэмжээнээс хэтэрсэн гэж үзвэл нөгөө тал нь ийнхүү нөлөөлж байгаа талаас мөнгөн хэлбэрээр нөхөн төлбөр шаардах эрхтэй.
135.3.Хөрш залгаа газрыг эзэмшигч нь өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой хохироож болох барилга байгууламжийг газар дээр буюу доор барих, ашиглахыг хориглон нөгөө талын өмчлөгч буюу эзэмшигчээс эрх зөрчсөн үйлдлээ зогсоохыг шаардах эрхтэй.
135.4.Энэ хуулийн 135.3-т заасан барилга, байгууламж нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу хөрш залгаа газрын тогтоосон хил хязгаараас гадагш баригдсан боловч нөгөө талын өмчлөгч буюу эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илтэд харшилж байвал түүнийг буулгах буюу зайлуулахыг шаардах эрхтэй.
135.5.Хөрш залгаа газар дээрх барилга байгууламж нурж нөгөө талын эзэмшил газарт унах аюул тулгарвал уг аюулыг зайлуулах бүхий л арга хэмжээ авахыг хөрш нь уг барилга байгууламжийн өмчлөгч буюу эзэмшигчээс шаардах эрхтэй.
136 дугаар зүйл. Урсгал усыг ашиглах
136.1.Хэд хэдэн эзэмшил газраар дамжин урсдаг, газрын гүнээс гардаг цэвэр ус болон хаягдал усны чиглэлийг өөрчлөх, бусад эзэмшил газарт очих усны хэмжээг багасгах, чанарыг нь муутгах, урсгал болон газрын гүний цэвэр усыг бусдын хэрэгцээг хязгаарлах байдлаар ашиглахыг хориглоно.
136.2.Хуульд зааснаас бусад тохиолдолд голын байгалийн урсгалын чиглэлийг өөрчилж болохгүй.
137 дугаар зүйл. Хөршийн хил зөрчсөн үйлдлийг хүлээн зөвшөөрөх
137.1.Газар эзэмшигч нь хөршийн зөвшөөрөлгүйгээр хил зөрчин барилга байгууламж барьсан бөгөөд хөрш нь ийнхүү хил зөрчихөөс өмнө буюу хил зөрчсөн үйлдэл эхэлсэн даруй тухайн эзэмшигчид уг үйлдлээ зогсоох шаардлага гаргаагүй бол зөрчлийг хүлээн зөвшөөрөх үүрэгтэй.
137.2.Ийнхүү хөршийн эрх зөрчсөн тал нь хөршид жил бүр мөнгөн хэлбэрээр нөхөн төлбөр төлөх бөгөөд тухайн жилийн төлбөрийг өмнөх жилд багтаан урьдчилан төлөх үүрэгтэй.
138 дугаар зүйл. Хөршийн газраар дамжин өнгөрөх зам, шугам хоолой барьж байгуулах
138.1.Эзэмшил газар нь бусдын газраар хүрээлэгдсэн, нийтийн ашиглалтын замд хүрэх гарцгүй буюу цахилгаан, хий, усан хангамжийн нийтийн шугам ашиглах боломжгүй бол газар эзэмшигч нь хөршийн газраар дамжин өнгөрөх дээрх цэгүүдтэй холбогдох зам, шугам хоолойг тавих, байрлуулах эрхтэй.
138.2.Энэ хуулийн 138.1-д заасан тохиолдолд хөрш нь зохих зөвшөөрөл олгох, зам, шугам, хоолой барьж байгуулж байгаа тал нь хөршийн шаардсанаар түүнтэй хэлэлцэн тохиролцож нэг удаагийн нөхөн төлбөр төлөх бөгөөд түүний хэмжээг талууд тохиролцон тогтоож чадахгүй бол шүүх шийдвэрлэнэ.
138.3.Өмнө нь ашиглагдаж байсан зам, шугам, хоолойг хөршийн зөвшөөрөлгүйгээр өөрчилсөн, эсхүл ашиглалтгүй болгосон газар эзэмшигч энэ хуулийн 138.1-д заасан эрхээ алдана.
138.4.Эзэмшигч өөрийн эзэмшил газрын нийтийн ашиглалтын зам, шугам, хоолойтой холбогдсон хэсгийг өөр этгээдийн эзэмшилд шилжүүлсэн бөгөөд эзэмшил газрын үлдсэн хэсэг нь нийтийн ашиглалтын зам, шугам, хоолойд холбогдох шаардлагатай бол шинэ эзэмшигч нь өөрийн газар дээгүүр дамжин өнгөрөх зам, шугам хоолой тавих, байрлуулах зөвшөөрөл олгох үүрэгтэй.
139 дүгээр зүйл. Хөршийн хилийн зааг тогтоох
139.1.Газар эзэмшигч нь хөрш залгаа газрын хилийн зааг тогтоосон байгууламжийг барих, эсхүл өмнө баригдсан байгууламжийг сэргээх, засварлахад оролцохыг хөрш газар эзэмшигчээс шаардах эрхтэй бөгөөд талууд өөрөөр тохиролцоогүй бол холбогдох зардлыг тэнцүү хэмжээгээр хариуцна.
139.2.Хилийн заагийг нарийн тогтоох боломжгүй бол хөршүүдийн эзэмшилд бодитой байгаа талбайн хэмжээг харгалзан үзэх бөгөөд хэрэв уг хэмжээг тогтоох боломжгүй бол маргаантай байгаа хэсгийг талууд тэнцүү хувааж эзэмших буюу тохиролцож чадахгүй бол маргааныг шүүх шийдвэрлэнэ.
140 дүгээр зүйл. Хөршийн хилийн заагийн байгууламжийг дундаа ашиглах
140.1.Хөрш залгаа эзэмшил газрын хилийн зааг болон хоёр талаасаа нэгэн зэрэг ашиглагдаж байгаа хашаа буюу бусад байгууламжийг хөршүүд тэгш эрхтэй ашиглах бөгөөд энэ эрхээ хэрэгжүүлэхдээ нөгөө талынхаа газар ашиглах эрхэд саад болохгүй байх үүрэгтэй.
140.2.Хашаа, бусад байгууламжийг ашиглаж арчлан хамгаалахтай холбогдсон зардлыг талууд тэнцүү хэмжээгээр хариуцна.
140.3.Хилийн заагийг тодорхойлсон байгууламжийг нэг хөрш нь нөгөө хөршийнхөө зөвшөөрөлгүйгээр буулгах буюу өөрчилж болохгүй.
140.4.Хөрш залгаа эзэмшил газрын аль нэг талын өмчлөл буюу эзэмшилд байгаа барилгын бүрэлдэхүүн хэсэг болох хана нь хилийн заагийг тодорхойлж байвал энэ хуулийн 140.1-140.3-т заасан журам үйлчлэхгүй.
141 дүгээр зүйл. Хөршийн эрхэд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй байх
141.1.Энэ хуулийн 135.3-135.5, 138.1, 138.4, 139.1, 139.2-т заасан шаардлагад хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй. 
Тавдугаар дэд бүлэг
Нийтийн зориулалттай орон сууц өмчлөх эрх
142 дугаар зүйл. Нийтийн зориулалттай орон сууц өмчлөх
142.1.Нийтийн зориулалттай орон сууцны барилгын доторхи сууц /өрөө/ болон дундын өмчлөлийн зүйлд хамаарахгүй сууцны бус зориулалттай талбайн хэсгийг дангаар өмчилж болно.
142.2.Дангаар өмчлөх өмчлөлийн зүйлд хамаарахгүй орон сууцны барилга, байгууламж, төхөөрөмжийн хэсэг нь орон сууц өмчлөгчдийн дундын өмчлөлд байна.
142.3.Дундын өмчлөлийн эд хөрөнгөөс орон сууц өмчлөгчид ногдох хэсэг нь тэдгээрийн тус тусын өмчлөлд байгаа орон сууцны талбайн хэмжээ, нийт талбайн харьцаагаар тодорхойлогдоно.
142.4.Дангаар өмчлөх өмчлөлд гагцхүү тодорхой хил хязгаар бүхий тусгаарлагдсан сууцны байр /сууц, өрөө/ болон барилгын тусгаарлагдсан бусад байгууламж хамаарна.
143 дугаар зүйл. Сууц өмчлөгчдийн холбоо
143.1.Нийтийн зориулалттай орон сууцны нэг байшинд хоёр буюу түүнээс дээш өрх сууц өмчлөгч болсон тохиолдолд дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор сууц өмчлөгчдийн холбоо /цаашид “холбоо” гэх/-г байгуулна.
143.2.Зэрэгцэн орших хэд хэдэн орон сууцны барилгад сууц өмчлөгчид нэгдэн нэг холбоо байгуулж болно.
143.3.Сууц өмчлөгчдийн холбоо хуулийн этгээдийн эрхгүй байна.
143.4.Орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байна.
143.5.Орон сууцны бүрэлдэхүүнд төрийн болон орон нутгийн өмчийн сууц байгаа бол өмчлөгчийн эрх бүхий байгууллагаас томилсон төлөөлөгч холбооны гишүүн байна.
143.6.Сууц өмчлөгчдийн холбооны асуудлыг хуулиар зохицуулна.
144 дүгээр зүйл. Холбоог татан буулгах
144.1.Орон сууц болон бусад эд хөрөнгийн дийлэнх хэсэг нь устаж, гэмтсэн тохиолдолд эвдрэл хохирлыг даатгалаар буюу бусад аргаар арилгах боломжгүй бол сууц өмчлөгчид холбоог татан буулгаж болно.
145 дугаар зүйл. Орон сууц дангаар өмчлөх эрх үүсэх, дуусгавар болох
145.1.Орон сууцыг дангаар өмчлөх эрх хууль буюу хэлцлийн үндсэн дээр үүснэ.
145.2.Орон сууц дангаар өмчлөх эрх үүсгэх хэлцлийг нотариатаар гэрчлүүлэн улсын бүртгэлд бүртгүүлнэ.
145.3.Өмчлөгч тус бүр дангаар өмчлөх өмчлөлийн зүйл болох өөрийн сууц /өрөө/ болон бусад талбайг хуульд заасан журмын дагуу үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлэх эрхтэй.
146 дугаар зүйл. Орон сууцны дангаар өмчлөх болон дундын өмчлөлийн зүйл
146.1.Дангаар өмчлөх өмчлөлийн зүйлд энэ хуулийн 142 дугаар зүйлд заасан талбай, түүнчлэн дундаа буюу дангаар өмчлөгч өөр этгээдийн эрхийг зөрчихөөргүй, эсхүл барилгын гадаад төрх байдлыг алдуулахгүйгээр өөрчилж, тусгаарлаж, нэмж сайжруулж болох түүний бүрдэл хэсэг хамаарна.
146.2.Дангаар өмчлөх талбайд байрлаж байгаа боловч барилгын бат бэх чанар, аюулгүй байдлыг хангахад шаардагдах тэр хэсэг, мөн өмчлөгчдийн дундын ашиглалтад байгаа байгууламж болон бусад төхөөрөмж дангаар өмчлөх өмчлөлийн зүйл болохгүй.
146.3.Орон сууц өмчлөгчид нь дангаар өмчлөх өмчлөлийн зүйлд хамаарах талбайн зарим хэсгийг дундаа өмчлөх талаар хэлэлцэн тохиролцож болно.
146.4.Дангаар өмчлөх сууцны зориулалттай хэсгийг дундын өмчийн оногдох хэсгийг оролцуулахгүйгээр бусдад худалдах, барьцаалах, өөр бусад хэлбэрээр бусдын өмчлөлд шилжүүлэхийг хориглоно. Дангаар өмчлөх сууцны бус зориулалттай хэсэг энд хамаарахгүй.
147 дугаар зүйл. Орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн төлбөр, зардлыг хуваарилах
147.1.Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө.
147.2.Орон сууцны цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууц хоорондын талбай болон тагт, сууцны доторх дундын ашиглалтын талбай, орцны хаалга, довжоо, цонх, хог зайлуулах хоолойн засвар үйлчилгээтэй холбогдсон, түүнчлэн өөр нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд сууц өмчлөгчдийн оролцох хэмжээг тодорхойлохдоо уг зардлыг тухайн орон сууцны нийт сууцны тоонд хуваана.
147.3.Орон сууцны дээвэр, доод хонгил, халаалт болон халуун, хүйтэн усны удирдах зангилааны анхны хаалт хүртэл, цахилгаан оролтын самбар хүртэл холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэл, шалны +0.00 тэмдэгтээс дээшхи бохир усны шугам сүлжээ, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээ, даатгал болон холбогдох бусад зайлшгүй зардлыг санхүүжүүлэхэд сууц өмчлөгчийн оролцох хэмжээг тодорхойлохдоо сууц эзэмшигчийн дангаар өмчлөх талбайг, тухайн орон сууцны байшингийн дангаар өмчлөх өмчлөлд байгаа нийт талбайд харьцуулан гаргана.
147.4.Дангаар өмчлөх талбайн хэмжээг тодорхойлохдоо, сууц өмчлөгчийн сууцны талбай дээр дангаар өмчлөх сууцны бус зориулалттай талбайн гуравны нэгийг нэмнэ.
147.5.Орон сууцны ашиглалтын хэвийн, аюулгүй байдлыг хангах, урсгал засвар хийлгэхээс бусад асуудлаар санал өгөөгүй өмчлөгч уг асуудлыг хэрэгжүүлэхтэй холбогдсон зардлыг нөхөн төлөх үүрэг хүлээхгүй бөгөөд энэ тохиолдолд тухайн этгээд уг арга хэмжээг хэрэгжүүлсний үр дүнд бий болсон зүйлийг ашиглахаар шаардах эрхгүй.
147.6.Орон сууц өмчлөгчдийн холбоо нь дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээг гэрээний үндсэн дээр мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх бөгөөд гэрээний үүрэгтэй холбоотой бусдад учруулсан гэм хорыг холбооны дүрэм, сууц өмчлөгчтэй байгуулсан гэрээнд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 147.2, 147.3-т заасан журмын дагуу арилгана.
148 дугаар зүйл. Орон сууц өмчлөгчийн эрх, үүрэг
148.1.Орон сууц өмчлөгч нь дараахь эрх эдэлнэ:
148.1.1.хуульд өөрөөр заагаагүй бол дангаар өмчлөх өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах;
148.1.2.дундын өмчлөлийн зүйлсийг зориулалтын дагуу ашиглах;
148.1.3.дундын өмчлөлийн зүйлсийг ашиглах, захиран зарцуулахад өөрт оногдох хэсгээр саналын эрхтэй оролцох;
148.1.4.дундын өмчлөлийн зүйлд учирч болох гэм хорыг арилгах шаардлагатай арга хэмжээг бусад өмчлөгчдийн зөвшөөрөлгүйгээр авах, гарсан зайлшгүй зардлаа нөхөн төлүүлэхээр шаардах;
148.1.5.хуульд заасан бусад эрх.
148.2.Орон сууц өмчлөгч нь дараахь үүрэг хүлээнэ:
148.2.1.дангаар өмчлөх өмчлөлийн зүйлээ эзэмшиж, ашиглаж, хадгалж хамгаалахдаа бусад өмчлөгчийн хамтын аж байдлын хэв журмыг зөрчихгүй байх;
148.2.2.сууц, сууцны бус зориулалттай хэсгийг ашиглах, түүнд засвар өөрчлөлт, шинэчлэл хийхдээ хууль тогтоомж, норм, стандартад заасан шаардлагыг сахин биелүүлэх, бусад өмчлөгчдийн эд юмсад хохирол учруулахгүй, хууль ёсны бусад эрх, ашиг сонирхлыг зөрчихгүй байх;
148.2.3.дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох;
148.2.4.дангаар өмчлөх хэсэгт байгаа дундын өмчлөлийн зүйлийн хэвийн байдлыг хангах, засвар үйлчилгээ хийх зорилгоор нэвтрэн орохыг зөвшөөрөх;
148.2.5.холбоо, хангамжийн шугам сүлжээг байрлуулахтай холбогдсон зайлшгүй арга хэмжээг хүлээн зөвшөөрөх;
148.2.6.дангаар өмчлөх болон дундын өмчлөлийн зүйлийг бусад этгээдийн ашиглалтад шилжүүлсэн тохиолдолд тухайн этгээдээс энэ хуулийн 148.2.1-148.2.3-т заасан үүргийг биелүүлээгүйгээс үүсэх үүргийг хамтран хариуцах;
148.2.7.энэ хуулийн 148.2.4, 148.2.5-д заасан үүргээ биелүүлээгүйгээс бусдад учруулсан гэм хорыг арилгах.
148.3.Өмчлөгч дангаар өмчлөх болон дундын өмчлөлийн зүйлийг ашиглаагүй буюу ашиглахаас татгалзсан нь түүнийг дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлаас бүрэн буюу хэсэгчлэн чөлөөлөх үндэслэл болохгүй.
149 дүгээр зүйл. Орон сууц өмчлөгчдийн шаардах эрх
149.1.Дараахь зөрчил гаргасан сууц өмчлөгчийг бусад өмчлөгчид нь холбооны гишүүнээс гаргах, сууц өмчлөх эрхээ бусдад шилжүүлэхийг шаардах эрхтэй:
149.1.1.энэ хуулийн 148.2.1, 148.2.2, 148.2.6-д заасан үүргээ ноцтой буюу удаа дараа зөрчиж, түүнд холбооноос бичгээр сануулсаар байхад гурван сарын дотор уг зөрчлийг таслан зогсоож, арилгах арга хэмжээ аваагүй бол;
149.1.2.энэ хуулийн 148.2.3-т заасан үүргээ зургаан сарын турш биелүүлээгүй буюу төлбөл зохих төлбөр нь дангаар өмчлөх сууцны үнийн хорин хувиас хэтэрвэл;
149.1.3.хуульд заасан бусад үндэслэл.
149.2.Энэ хуулийн 149.1-т заасан шаардлагыг сууц өмчлөгч сайн дураар биелүүлэхгүй бол орон сууц өмчлөгчдийн холбоо өөрийн төлөөлөгчөөрөө дамжуулан шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.
Зургадугаар дэд бүлэг
Эрхээ хэрэгжүүлэх зорилгоор бусдын өмчлөх эрхийг хязгаарлах
150 дугаар зүйл. Бусдын газар дээр барилга, байгууламж барих эрх
150.1.Бусдын өмчийн газар дээр барилга, байгууламж барих эрх олж авсан этгээд уг эрхээ гуравдагч этгээдэд өвлүүлэх, барьцаалах, худалдах болон бусад хэлбэрээр захиран зарцуулах эрхтэйгээр тухайн газрыг өөрийн эзэмшилд шилжүүлэн авна.
150.2.Газар өмчлөгч нь барилга, байгууламж барихад зайлшгүй шаардлагатай бус боловч тэдгээрийг илүү зохистой ашиглах боломж олгож байгаа газрыг барилга байгууламж барих эрх олж авч байгаа этгээдийн шаардлагаар түүний эзэмшилд шилжүүлэх үүрэгтэй.
150.3.Барилга, байгууламж барих эрх нь заавал тодорхой хугацаатай байх бөгөөд энэ хугацаа нь 99 жилээс хэтрэхгүй. Уг эрхийг хугацаанаас өмнө дуусгавар болгох болзол тавьсан хэлцэл хүчин төгөлдөр бус байна. 
150.4.Энэ хуулийн 150.7-д зааснаас бусад тохиолдолд барилга байгууламж барих эрхийг нэг талын санаачилгаар дуусгавар болгохыг хориглоно.
150.5.Барилга, байгууламж барих эрхийн үндсэн дээр баригдсан барилга, байгууламж нь тухайн эрхийн гол бүрэлдэхүүн хэсэг байх бөгөөд барилга байгууламж нурсан, эвдэрсэн явдал нь уг эрх дуусгавар болох үндэслэл болохгүй.
150.6.Барилга байгууламж барих эрхийг бусдад худалдах, барьцаалах болон бусад хэлбэрээр захиран зарцуулахад газар өмчлөгчийн зөвшөөрлийг авах шаардлагатай бол өмчлөгч нь өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтойгоор зөрчигдөхөөс бусад тохиолдолд зөвшөөрөл өгөхөөс татгалзах эрхгүй.
150.7.Гэрээнд өөрөөр заагаагүй бол барилга, байгууламж барих эрх олж авсан этгээд уг эрхийг эзэмшсэний төлбөрийг энэ хуулийн 137.2-т заасан журмын дагуу газар өмчлөгчид төлнө. Уг төлбөрийг хоёр жилийн турш төлөөгүй тохиолдолд газар өмчлөгч нь гэрээг нэг талын санаачилгаар цуцлах эрхтэй.
150.8.Энэ хуулийн 150.7-д заасан төлбөрийн хэмжээг арван жил тутам шинэчлэн тогтоохоор талууд тохиролцож болно.
150.9.Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барилга, байгууламж барих зориулалтаар олгосон газар эзэмших эрх дуусгавар болоход газар өмчлөгч нь тухайн барилга, байгууламжийн үнийг уг эрхийг эзэмшиж байсан этгээдэд нөхөн төлөх үүрэгтэй.
150.10.Газар өмчлөгч нь энэ хуулийн 150.9-т заасан нөхөн төлбөрийн оронд тухайн барилга, байгууламж оршин байх ердийн боломжит хугацаагаар барилга, байгууламж барих зориулалтаар олгосон газар эзэмшүүлэх эрхийн хугацааг сунгаж болно.
150.11.Барилга, байгууламж барих зориулалтаар газар эзэмшиж байсан этгээд энэ хуулийн 150.10-т зааснаар хугацааг сунгахаас татгалзвал нөхөн төлбөр шаардах эрхээ алдана.
150.12.Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барилга, байгууламж барих зориулалтаар газар эзэмшиж байсан этгээд уг эрхийн хугацаа дуусгавар болоход тухайн газар дээр барьсан барилга, байгууламж болон түүний бүрэлдэхүүн хэсгийг салгаж авч явах эрхгүй.
150.13.Барилга, байгууламж барих эрхийг улсын бүртгэлд бүртгүүлнэ.
150.14.Энэ хуулийн 150.9-т заасны дагуу нөхөн төлбөр шаардах эрх нь барилга, байгууламж барих эрхтэй ижил дарааллаар хангагдах бөгөөд энэ дарааллыг талууд хэлэлцэн тохиролцож өөрчлөх эрхгүй.
150.15.Барилга, байгууламж барих эрхийн хугацаа дуусах үед уг эрх нь барьцаанд байгаа бол барьцаалагч нь барьцаагаар хангагдах үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.
150.16.Барилга, байгууламж барих зориулалтаар газар эзэмших эрх дуусгавар болоход газар өмчлөгч нь барилга байгууламж барих эрхтэй байсан этгээдийн гуравдагч этгээдтэй байгуулсан хөлслөх, түрээслэх гэрээний оролцогч болно.
150.17.Барилга, байгууламж барих эрх үүсэх, уг эрхийг олж авахтай холбогдсон харилцаанд энэ хуульд заасан үл хөдлөх эд хөрөнгө олж авах журмын холбогдох хэсэг нэгэн адил хамаарна.
151 дүгээр зүйл. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчийн эрхийг хязгаарлах эрх /сервитут/
151.1.Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь өмчлөх эрхээ хэрэгжүүлэх зорилгоор өөр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн эрхийг дараахь замаар хязгаарлах эрхтэй /цаашид “сервитут” гэх/:
151.1.1.хууль буюу гэрээнд заасан тохиолдолд бусдын үл хөдлөх эд хөрөнгийг тэргүүн ээлжинд хязгаартай ашиглах;
151.1.2.өмчлөх эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийнх нь эрх, хууль ёсны ашиг сонирхолд харшилсан үйл ажиллагаа явуулахгүй байхыг бусад өмчлөгчдөд даалгах;
151.1.3.сервитутаар эрх нь хязгаарлагдсан өмчлөгчөөс сервитут бүхий талын үл хөдлөх эд хөрөнгийн хувьд зарим эрх хэрэгжүүлэхийг хязгаарлах.
151.2.Эрх бүхий этгээд нь сервитутийг хэрэгжүүлэхдээ тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх үүрэгтэй.
151.3.Талууд хэлэлцэн тохиролцсон бол сервитут бүхий тал нь зохих төлбөр, шагналыг эрх нь хязгаарлагдсан талд тогтоосон хугацаанд тогтмол төлнө.
151.4.Барилга, байгууламжийн хувьд сервитут бүхий этгээд нь түүнийг бүрэн бүтэн байлгах, зохих ёсоор ашиглах үүрэгтэй бөгөөд үүнтэй холбогдсон зардлыг эрх нь хязгаарлагдсан тал дангаар буюу хэсэгчлэн хариуцахаар талууд тохиролцож болно.
151.5.Сервитут бүхий этгээдийн эзэмшил газар буюу бусад үл хөдлөх эд хөрөнгө нь хуваагдан хэд хэдэн этгээдийн өмчлөлд шилжсэн тохиолдолд сервитутаар эрх нь хязгаарлагдсан өмчлөгчийн эрх дордохооргүй байвал тэдгээр өмчлөгч тус бүрд сервитут хэвээр хадгалагдана. Сервитут нь хуваагдсан газар буюу бусад үл хөдлөх эд хөрөнгийн аль нэг хэсэгт нь хамаарах байсан бол бусад хэсгийн сервитут дуусгавар болно.
151.6.Сервитутаар эрх нь хязгаарлагдсан өмчлөгчийн эзэмшил газар нь хуваагдан хэд хэдэн этгээдэд шилжсэн тохиолдолд өмнө нь сервитутаар хязгаарлагдаж байснаас бусад газар эрхийн хязгаарлалтаас чөлөөлөгдөнө.
151.7.Сервитут бүхий этгээд эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад учруулж байвал уг саадыг арилгахыг шаардах эрхтэй.
151.8.Өмчлөгч бус этгээд хууль буюу гэрээнд заасан үндэслэлээр ахуйн хэрэгцээгээ хангах зорилгоор сервитут бүхий этгээдийн адил сервитутийн эрхийг эдэлж болох бөгөөд энэ тохиолдолд уг этгээд нь сервитутийг бусдад шилжүүлэх эрхгүй.
151.9.Эрх бүхий этгээдээс сервитутаа хэрэгжүүлэхэд ноцтой хүндрэл учруулахааргүй байвал эрх нь хязгаарлагдсан өмчлөгч сервитутийг өөрийн эзэмшил газрын өөр хэсэгт шилжүүлэх эрхтэй. Энэ эрхийг хязгаарласан аливаа хэлцэл хүчин төгөлдөр бус байна.
151.10.Энэ хуулийн 151.9-т зааснаар сервитутийг шилжүүлэхтэй холбогдсон зардлыг эрх нь хязгаарлагдсан өмчлөгч хариуцна.
/Энэ хэсгийг "151.11.Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчийн эрхийг хязгаарлах эрх /сервитут/-ийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлнэ." гэж 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
152 дугаар зүйл. Бусдын эд хөрөнгийг хязгаартайгаар эзэмших, ашиглах эрх /узуфрукт/
152.1.Үр шимийг хүртэх, ашиг олох зорилгоор бусдын эд хөрөнгийг хязгаартай эзэмшиж, ашиглах эрхийг узуфрукт гэнэ.
/Энэ хэсэгт "Үл хөдлөх эд хөрөнгийг хязгаартайгаар эзэмших, ашиглах эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлнэ." гэж 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
152.2.Узуфрукт эзэмшигч нь гагцхүү гуравдагч этгээдийн өмчлөлд бүрмөсөн шилжүүлэх замаар захиран зарцуулахаас бусдаар уг эд хөрөнгийг өмчлөгчийн нэгэн адил эзэмшиж, ашиглах эрхтэй бөгөөд харин гуравдагч этгээдэд уг эд хөрөнгийг барьцаалах, түрээслэх тохиолдолд өмчлөгчийн зөвшөөрлийг заавал авна.
152.3.Узуфрукт дуусгавар болоход тухайн эд хөрөнгийн өмчлөгч нь узуфрукт эзэмшигчийн гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний оролцогч болно.
152.4.Узуфруктийг олж авахад тухайн төрлийн хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгийг олж авах талаар энэ хуульд заасан журам нэгэн адил үйлчилнэ.
152.5.Узуфруктийг хариу төлбөртэй буюу төлбөргүй, тодорхой буюу тодорхой бус хугацаагаар, эсхүл узуфрукт эзэмшигчийн бүх насаар тогтоож болно.
152.6.Узуфрукт нь дараахь үндэслэлээр дуусгавар болно:
152.6.1.узуфрукт эзэмшигч иргэн нас барсан, хуулийн этгээд татан буугдсан;
152.6.2.узуфрукт эзэмшигч болон өмчлөгч нь нэг этгээд болсон;
152.6.3.узуфруктийн хугацаа дууссан.
152.7.Энэ хуулийн 236-240 дүгээр зүйлд заасан үндэслэлээр узуфрукт дуусгавар болоход узуфрукт эзэмшигч тухайн эд хөрөнгийг өмчлөгчид нь шилжүүлэх үүрэгтэй.
152.8.Узуфрукт эзэмшигч нь өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр узуфруктийн зүйлийг болон түүний ашиглалтын зориулалтыг өөрчилж болохгүй.
152.9.Эзэмшил газрын хувьд узуфрукт эзэмшигч нь тухайн газрын аж ахуйн зориулалтыг ноцтой өөрчлөхгүйгээр олборлох болон бусад зайлшгүй шаардлагатай байгууламжийг барих, тоног төхөөрөмжийг суурилуулах эрхтэй.
152.10.Талууд нь узуфруктийн зүйлийн тухайн байдлыг тодорхойлуулахаар өөрийн зардлаар шинжээч томилж болно.
152.11.Узуфруктийн зүйл нь эд юмсын цогцолбор байвал түүний жагсаалтыг гаргаж талууд уг жагсаалтад гарын үсэг зурж баталгаажуулах бөгөөд аль нэг талын шаардлага, зардлаар эрх бүхий этгээдээр гэрчлүүлэх буюу уг асуудлыг эрхэлсэн зохих байгууллага, мэргэжилтнээр дээрх жагсаалтыг гаргуулж болно.
152.12.Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол узуфрукт эзэмшигч нь бүрэн эрхийнхээ хугацаанд узуфруктийн зүйлийн урсгал засвар, аж ахуйн хэвийн байдлыг хангах болон түүний арчилгаатай холбогдсон зардал, холбогдох татвар, төлбөрийг хариуцан, узуфруктийн зүйлийг өөрийн эд хөрөнгөөр даатгуулах үүрэг хүлээх боловч узуфруктийн зүйлийн ашиглалтын ердийн элэгдэл хорогдлыг хариуцахгүй.
152.13.Даатгалын тохиолдол бий болсон нөхцөлд тухайн эд хөрөнгийн өмчлөгч нь узуфрукт эзэмшигчийн нэгэн адил даатгалын нөхөн төлбөрийг даатгагчаас шаардах эрхтэй.
152.14.Узуфруктийн зүйл устсан, гэмтсэн, эсхүл түүний бүрэн бүтэн байдлыг хангахад урьдчилан төлөвлөөгүй их хэмжээний зардал шаардагдсан, түүнчлэн тухайн зүйлийн хувьд гуравдагч этгээд ямар нэгэн шаардлага гаргасан бол узуфрукт эзэмшигч нь өмчлөгчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй. Өмчлөгч дээрх нөхцөл байдлыг арилгахтай холбогдсон зайлшгүй шаардлагатай арга хэмжээ авахад узуфрукт эзэмшигч татгалзах эрхгүй.
152.15.Узуфрукт эзэмшигч нь өмчлөгчид урьдчилан мэдэгдэж энэ хуулийн 152.14-т заасан зайлшгүй арга хэмжээг өөрийн зардлаар авсан бол узуфрукт дуусгавар болоход салгаж болох засвар, засан сайжруулалтыг салгаж авах буюу түүний үнийг төлүүлэхээр өмчлөгчөөс шаардах эрхтэй.
152.16.Узуфрукт эзэмшигч тухайн эд хөрөнгийн зарим эд анги, хэсгийг засан сайжруулах зорилгоор шинэ эд анги, зүйлээр сольсон бол узуфрукт дуусгавар болоход хуучин эд анги, зүйлийн оронд орлуулсан зүйлийг өмчлөгчид шилжүүлнэ.
152.17.Узуфрукт эзэмшигч нь аж ахуйн хэвийн ашиглалтаас гадуур буюу ердийнхөөс хэтэрсэн хэмжээгээр олж авсан үр шим, ашгийнхаа өмчлөгч болох боловч үүнтэй холбоотойгоор узуфруктийн зүйлд учирсан гэмтлийг өмчлөгчид нөхөн төлөх үүрэгтэй.
152.18.Узуфруктийг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр шилжүүлж, түүнд давхар узуфрукт тогтоохыг хориглоно.
152.19.Узуфруктийн зүйл нь эрх байвал гагцхүү узуфрукт эзэмшигчийн зөвшөөрлөөр хэлцлийн үндсэн дээр уг эрхийг өөрчилж, хүчингүй болгож болно.
 

АРВАН ГУРАВДУГААР БҮЛЭГ
Барьцааны эрх

Нэгдүгээр дэд бүлэг
Барьцааны нийтлэг зохицуулалт
153 дугаар зүйл. Барьцаа
153.1.Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй. 
/Энэ хэсэгт 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
153.2.Барьцааны эрх үүссэнээр тухайн этгээд үүргийн гүйцэтгэлийг шаардах давуу эрх эдэлнэ.
153.3.Барьцаа үүсэх үед тодорхойлж болох ирээдүйд бий болох, болзол тавьсан шаардлагыг, эсхүл талуудын харилцан тохиролцсон аливаа үүргийг хангахад барьцааг хэрэглэж болно.
/Энэ хэсэгт 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
153.4.Барьцааны эрх нь үндсэн шаардлага, түүнтэй холбоотой бусад дагалдах эрх болон энэ хуулийн 88 дугаар зүйлд заасан үр шимд нэгэн адил хамаарна.
154 дүгээр зүйл. Барьцааны зүйл
154.1.Хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эрх барьцааны зүйл байна.
154.2.Хууль болон барьцааны гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйл нь шаардах эрх байсан бөгөөд үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанаас өмнө гүйцэтгэсэн бол энэхүү гүйцэтгэл нь барьцааны зүйл болно.
/Энэ хэсэгт 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
154.3.Барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болно. Энэ тохиолдолд тухайн хөрөнгө барьцаалуулагчийн өмчлөлд шилжсэнээр барьцаагаар хангагдах шаардлага үүснэ.
/Энэ хэсгийг 2005 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн, энэ хэсгийн 2 дах өгүүлбэрийг Yндсэн хуулийн Цэцийн 2006 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 02 дугаар тогтоолоор хүчингүй болгосон/
154.4.Барьцааны зүйл нь ирээдүйд бий болох хөрөнгө байж болно. Энэ тохиолдолд тухайн хөрөнгө бий болж, барьцаалуулагчийн өмчлөлд шилжсэнээр барьцаагаар хангагдах шаардлага үүснэ.
/Энэ хэсгийг 2005 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн/
154.5.Энэ хуульд заасан тохиолдолд барьцааны нэг зүйлийг хэд хэдэн этгээдэд барьцаалж болох бөгөөд энэ тохиолдолд шаардлагыг барьцааны гэрээг байгуулсан дарааллаар хангана.
/Энэ хэсгийн дугаарт 2005 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
154.6.Тухайн хөрөнгийг эзэмшиж байсан боловч барьцаалах эрхгүй этгээд нь эзэмших эрхийг гэрчилсэн баримт бичгийг шилжүүлэх замаар тухайн хөрөнгийг барьцаалуулсан тохиолдолд барьцаалагч нь барьцаалуулагчийн барьцаалах эрхгүй болохыг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан бол барьцаалагчийг шударга эзэмшигч гэж үзнэ.
/Энэ хэсгийн дугаарт 2005 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
154.7.Энэ хуулийн 154.4-т заасан барьцаалагч нь шударга эзэмшигчийн хувьд бусад гуравдагч этгээдээс давуу эрхтэй байна.
/Энэ хэсгийн дугаарт 2005 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
154.8.Барьцааны зүйлийг солих зорилгоор барьцааны гэрээг талууд тохиролцон өөрчилж болно.
/Энэ хэсгийн дугаарт 2005 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
155 дугаар зүйл. Барьцааны эрхийг шилжүүлэх
155.1.Үүрэг гүйцэтгүүлэгч барьцаагаар хангагдах шаардлагыг гуравдагч этгээдэд шилжүүлэхэд барьцааны эрх шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид шилжинэ.
155.2.Хөрөнгө, бусдад шилжүүлж болох үнэт цаас, түүнчлэн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэхэд тэдгээрийг олж авах журам нэгэн адил хэрэглэгдэнэ.
155.3.Барьцааны зүйлийг бусдад шилжүүлэх нь гуравдагч этгээдийн эрхийг хөндөхөөр байвал тухайн гуравдагч этгээд үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах замаар барьцааны эрхийг өөртөө шилжүүлэн авч болно.
156 дугаар зүйл. Барьцааны гэрээ
156.1.Барьцааны гэрээг бичгээр байгуулна.
156.2.Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана.
/Энэ хэсэгт 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
156.3.Энэ хуулийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна.
156.4.Хуульд өөрөөр заагаагүй бол талуудын аль нэг нь хүсвэл үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлэх, барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлж болно.
/Энэ хэсэгт 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт, 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хууль, 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/
157 дугаар зүйл. Барьцааны зүйлийн талаар талуудын эдлэх эрх, хүлээх үүрэг
157.1.Барьцаалагч дараахь эрх эдэлнэ:
157.1.1.барьцаагаар хангагдах шаардлагын хэмжээнд барьцааны зүйлийн үр шимийг олж авах;
157.1.2.барьцааны зүйлийг худалдсан үнийн дүнгээс өөрийн шаардлагыг бусад үүрэг гүйцэтгүүлэгчээс тэргүүн ээлжинд хангуулах;
157.1.3.энэ хуулийн 157.2.2-т заасан хугацаанд барьцаалуулагч шаардлагыг хангах өөр арга сонгох буюу өөр зүйл барьцаанд бариулаагүй бол барьцааны зүйлийг хууль, гэрээнд заасан журмын дагуу худалдах;
/Энэ заалтад 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
157.1.4.барьцаалуулагч энэ хуулийн 157.6.1-д заасан үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй байна гэж үзвэл барьцааны зүйлийг өөрийн эзэмшилд шилжүүлэхийг шаардах;
157.1.5.барьцааны зүйлийг эзэмшилдээ шилжүүлэн авсан бол түүний бүрэн бүтэн байдлыг хангаж үүнтэй холбогдон гарсан зайлшгүй зардлаа барьцаалуулагчаас шаардах.
157.2.Барьцаалагч дараахь үүрэг хүлээнэ:
157.2.1.өөрийн эзэмшилд авсан барьцааны зүйл устах, үнэ нь ихээхэн буурах бодит нөхцөл бий болсон бол барьцаалуулагчид нэн даруй мэдэгдэх;
157.2.2.энэ хуулийн 157.2.1-т заасан тохиолдолд, барьцаалуулагчид шаардлага хангах өөр арга сонгох буюу барьцаанд өөр зүйлийг бариулах боломжит хугацаа зааж өгөх;
157.2.3.энэ хуулийн 157.1.3-т заасны дагуу барьцааны зүйлийг худалдсанаас олсон мөнгийг барьцааны хугацаа дуустал хадгалах.
157.3.Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах зорилгоор хэд хэдэн зүйлийг барьцаалсан тохиолдолд гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцаалагч нь шаардлагаа хангах барьцааны зүйлийг сонгох эрхтэй боловч энэ нь тухайн шаардлагыг хангахад шаардагдах тоо, хэмжээнээс хэтэрч болохгүй.
157.4.Барьцааны эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан нөхцөл байдал бий болсон тохиолдолд барьцаалагч нь энэ хуулийн 92 дугаар зүйлд заасан эрхийг эдэлнэ.
157.5.Барьцаалуулагч дараахь эрх эдэлнэ:
157.5.1.барьцааны зүйлийг эзэмшилдээ байлгах хугацаанд түүний үр шимийг олж авах;
157.5.2.энэ хуулийн 157.2.1-д заасан нөхцөл байдал бий болсон бол барьцааны зүйлийг буцаан авахаар шаардаж барьцаалагчийн шаардлагыг хангах өөр арга санал болгох;
157.5.3.барьцаалагч энэ хуулийн 157.1.5-д заасан үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй байна гэж үзвэл барьцааны зүйлийг бүрэн бүтэн байлгаж чадах гуравдагч этгээдэд шилжүүлэхийг шаардах;
157.5.4.барьцааны зүйлийг дуудлага худалдаагаар худалдсанаас олсон орлогоос үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлага, дуудлага худалдаа явуулахтай холбогдсон болон бусад зайлшгүй зардлыг хасаад үлдсэн хэсгийг өөртөө шилжүүлэхийг шаардах.
157.6.Барьцаалуулагч дараахь үүрэг хүлээнэ:
157.6.1.өөрийнхөө эзэмшилд байгаа барьцааны зүйлийн бүрэн бүтэн байдлыг хангах;
157.6.2.барьцааны гэрээ байгуулах үед барьцаалах хөрөнгийн хувьд гуравдагч этгээдийн шаардлага байгаа бол түүнд барьцааны эрх үүссэн тухай мэдэгдэх.
157.7.Барьцаагаар хангагдах шаардлагад барьцаалуулагч нь үүрэг гүйцэтгэгч биш бол үүрэг гүйцэтгэгчээс үүрэг гүйцэтгүүлэгчид гаргаж болох хариу шаардлагыг барьцаалуулагч гаргах эрхтэй.
157.8.Барьцаагаар хангагдах шаардлагыг үүрэг гүйцэтгэгч болон гуравдагч этгээд /барьцаалуулагч/-ийн хөрөнгөөр нэгэн зэрэг хангахаар бол уул шаардлагыг үүрэг гүйцэтгэгчийн хөрөнгөөр эхэлж хангуулах шаардлагыг барьцаалуулагч үүрэг гүйцэтгүүлэгчид тавих эрхтэй.
158 дугаар зүйл. Барьцаалагчийн шаардлагыг хангах
158.1.Шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана.
158.2.Үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгүүлэгчид зохих төлбөр хийснээр барьцаалагчийн шаардлагыг хангасан гэж үзнэ.
158.3.Хэрэв барьцаагаар хангах үүргийг гүйцэтгэх хугацаа болсон, эсхүл барьцааны гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй бол барьцаалагч нь барьцааны эрхээ хэрэгжүүлэхээр шаардах эрхтэй.
/Энэ хэсгийг 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
158.4.Барьцаагаар хангагдах шаардлагыг хангахын тулд хууль зүйн ач холбогдолтой ямар нэгэн үйлдэл хийх зайлшгүй шаардлагатай бол барьцаалагч уг үйлдлийг хийхийг барьцаалуулагчаас шаардах эрхтэй бөгөөд барьцаалуулагч арван дөрөв хоногийн дотор энэ үйлдлийг хийгээгүй бол барьцаалагч барьцаалуулагчийн нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй энэ үйлдлийг хийж болно.
158.5.Барьцааны зүйл нь хэд хэдэн этгээдэд барьцаалагдсан бол хамгийн түрүүнд түүнийг барьцаалсан этгээд уг зүйлийг борлуулахыг шаардах эрхтэй бөгөөд уг этгээд энэ эрхээ хэрэгжүүлэхээс татгалзсан бол дараагийн барьцаалагч шаардах эрхээ хэрэгжүүлнэ.
159 дүгээр зүйл. Барьцааны зүйлийг худалдах
159.1.Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана.
159.2.Барьцаалуулагч шаардсан бол барьцааны зүйлийг худалдахын өмнө түүний үнэлгээг шинжээчээр тогтоолгож болох бөгөөд холбогдох зардлыг барьцаалуулагч хариуцна.
159.3.Барьцааны зүйлийг худалдах ажиллагаанд барьцааны зүйлийн өмчлөгч оролцож, уг зүйлээ худалдан авах санал гаргаж болно.
159.4.Барьцааны зүйлийн үнийг төлөөгүй тохиолдолд худалдан авах эрхээ алдахыг дуудлага худалдаанд оролцогчдод тайлбарласан байвал зохино.
159.5.Барьцааны зүйлийг хууль ёсоор, шударгаар олж авсан этгээдэд барьцааны зүйл эрхийн хязгаарлалтгүйгээр шилжинэ.
160 дугаар зүйл. Барьцааны эрх дуусгавар болох
160.1.Дараахь тохиолдолд барьцааны эрх дуусгавар болно:
160.1.1.барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсон;
160.1.2.барьцаалагч барьцааны зүйлээс татгалзсан тухай барьцаалуулагч буюу өмчлөгчид мэдэгдсэн;
160.1.3.барьцаалагч эзэмшилдээ байсан барьцааны зүйлийг барьцаалуулагчид буцаан өгсөн;
160.1.4.барьцааны зүйлийг өмчлөх эрх барьцаалагчид шилжсэн;
160.1.5.барьцааны зүйл устаж үгүй болсон;
160.1.6.хуульд заасан бусад үндэслэл.
160.2.Энэ хуулийн 160.1.3-т заасан тохиолдолд гуравдагч этгээдийн хувьд барьцаагаар хангагдах шаардлага хэвээр байгаа бол барьцааны эрх дуусгавар болохгүй.
160.3.Энэ хуулийн 160.1.4, 160.1.5-д зааснаас бусад үндэслэлээр барьцааны эрх дуусгавар болсон бол барьцаалагч барьцааны зүйлийг барьцаалуулагч буюу өмчлөгчид буцаан өгөх үүрэгтэй.
Хоёрдугаар дэд бүлэг
Хөдлөх эд хөрөнгийн болон эрхийн барьцааны тусгай зохицуулалт
161 дүгээр зүйл. Барьцаагаар хангагдах шаардлагыг шилжүүлэх
161.1.Үүрэг гүйцэтгүүлэгч барьцаагаар хангагдах шаардлагыг шилжүүлэх замаар барьцааны эрхээ бусдад шилжүүлж болно.
161.2.Хэрэв шаардлагыг шилжүүлэхэд барьцааны зүйлийг шилжүүлэх боломжгүй бол барьцааны эрх үүсэхгүй.
162 дугаар зүйл. Зөвшөөрөл авах
162.1.Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол дараахь тохиолдолд барьцаалагч, барьцаалуулагч нь харилцан зөвшөөрөл авах үүрэгтэй:
162.1.1.барьцаалагч нь барьцааны зүйлийг барьцаалах бол барьцаалуулагчаас;
162.1.2.барьцаалуулагч нь барьцааны зүйлийн хувьд гуравдагч этгээдтэй хэлцэл хийх бол барьцаалагчаас.
/Энэ зүйлийг 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
163 дугаар зүйл. Хөдлөх эд хөрөнгө болон эрхийг худалдах
163.1.Хэрэв барьцааны зүйлийн биржийн буюу зах зээлийн үнэ тодорхой байвал барьцаалагч нь уг зүйлийг худалдааны тусгай байгууллагаар дамжуулан худалдахаар итгэмжилж болно.
163.2.Барьцаалагч нь барьцааны зүйлийг худалдах болсон тухай болон худалдах үнийн тухай өмчлөгчид урьдчилан мэдэгдэх үүрэгтэй. Ийнхүү мэдэгдсэнээс хойш арван дөрөв хоногийн дотор барьцааны зүйлийг худалдаж болохгүй.
/Энэ зүйлийг 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
164 дүгээр зүйл. Эрх барьцаалах
164.1.Эрх барьцаалахад энэ хуулийн 153-160 дугаар зүйлийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна.
Гуравдугаар дэд бүлэг
Үл хөдлөх эд хөрөнгийн барьцаа /ипотек/
165 дугаар зүйл. Ипотек
165.1.Бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд өөрийн шаардлагаа хангуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахыг ипотек гэнэ.
165.2.Үл хөдлөх эд хөрөнгөөс үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангаж болох үнийн дүнгийн дээд хязгаарыг тодорхойлж улсын бүртгэлд тэмдэглүүлсэн байвал зохино.
/Энэ хэсгийг 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
165.3.Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, үүрэг гүйцэтгүүлэгч нар харилцан тохиролцож ипотекоор хангагдах шаардлагыг өөр шаардлагаар сольж болох бөгөөд өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлнэ.
165.4.Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлага нь хэд хэдэн үл хөдлөх эд хөрөнгийн ипотекоор хангагдахаар байвал үл хөдлөх эд хөрөнгө тус бүрийг тухайн шаардлагыг бүхэлд нь хангахад ашиглах бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч шаардлагаа хангуулахдаа аль нэгэн үл хөдлөх эд хөрөнгийг сонгож болно.
165.5.Хэвийн бус аж ахуйн үйл ажиллагаагаар олж авсан, эсхүл аж ахуйн хэвийн үйл ажиллагаагаар олж авсан боловч бусдын өмчлөлд шилжээгүй байгаа үл хөдлөх эд хөрөнгийн бүрдэл хэсэг, үр шимд ипотек нэгэн адил хамаарна.
165.6.Гэрээнд өөрөөр заагаагүй бол ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн үнээс үндсэн үүргээс гадна хүү, анз, хохирол болон шүүхийн зардлыг гаргуулна.
166 дугаар зүйл. Ипотекийн бүртгэл
166.1.Ипотек нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ.
166.2.Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нь ипотекоор хангагдах шаардлагын хэмжээ, түүний хүү, шаардлагыг биелүүлэх хугацаа зэргийг хамтран тодорхойлсон баримт бичиг үйлдэж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болон үүрэг гүйцэтгүүлэгч хуульд заасан журмын дагуу ипотекийг бүртгүүлнэ.
167 дугаар зүйл. Баталгаат ипотек
167.1.Үүрэг гүйцэтгүүлэгч ипотекийн эрхийн бүртгэлийг нотолгоо болгохгүйгээр зөвхөн өөрийн шаардлагыг нотлох замаар ипотекийн эрхээ хангуулахаар хэлэлцэн тохиролцож болох бөгөөд уг ипотекийг улсын бүртгэлд баталгаат ипотек гэж бүртгэнэ.
167.2.Мэдүүлгийн болон зөвшөөрлийн үнэт цаасны төлбөрийн үүрэгтэй холбоотой шаардлагын хувьд баталгаат ипотек тогтоож болох бөгөөд энэ тохиолдолд баталгаат ипотекийг бүртгүүлэх шаардлагагүй.
168 дугаар зүйл. Ипотек өмчлөгчид шилжих
168.1.Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлага дуусгавар болсон, эсхүл тэрээр шаардлагаасаа татгалзсан бол ипотек үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчид шилжинэ.
168.2.Энэ хуулийн 168.1-д заасан тохиолдолд өмчлөгч ипотекийг дуусгавар болгож улсын бүртгэлээс хасуулах буюу бүртгүүлсэн дарааллыг хэвээр хадгалж өөр этгээдэд шилжүүлж болно.
168.3.Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч ипотекийг дуусгавар болгохоор гуравдагч этгээдийн өмнө үүрэг хүлээсэн, эсхүл үл хөдлөх эд хөрөнгө болон ипотек нэг этгээдэд шилжихээр бол энэ тухай улсын бүртгэлд урьдчилан тэмдэглүүлж болно.
168.4.Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь барьцаалагчийн өмнө өөрийн биеэр үүрэг хүлээгээгүй бол өөрийн биеэр үүрэг хүлээсэн этгээдтэй нэгэн адил эрх эдлэх бөгөөд шаардлагыг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах буюу түүний хэмжээг бууруулах талаар хүсэлт гаргах эрхтэй.
169 дүгээр зүйл. Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах
169.1.Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах хугацаа болсон, эсхүл үүрэг гүйцэтгэгч үүргийг гүйцэтгэх эрхтэй болсон үеэс буюу хуульд заасан бусад тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах үүрэгтэй.
/Энэ хэсэгт 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
169.2.Өмчлөгч үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангасан бол улсын бүртгэлд өөрчлөлт оруулах буюу ипотекийг дуусгавар болгоход шаардагдах баримт бичгийг үүрэг гүйцэтгүүлэгчээс шаардан авах эрхтэй.
169.3.Өмчлөгч нь өөрийн биеэр үүрэг хүлээгээгүй бол барьцаалагчийн зөвшөөрснөөр тухайн үүргийг гүйцэтгэхээр үүрэг хүлээсэн этгээдээс үүргийг өөртөө шилжүүлэн авч болно.
170 дугаар зүйл. Үүрэг гүйцэтгүүлэгчийн эрхийг хамгаалах
170.1.Өмчлөгч нь ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг бодитой тогтоолгох үүрэгтэй.
170.2.Үл хөдлөх эд хөрөнгөд аюул учрах бодит нөхцөл бий болсон бол үүрэг гүйцэтгүүлэгч нь өмчлөгчид уг аюулыг зайлуулах боломжийн хугацааг тогтоон өгч болно. Уг хугацаа дуусахад өмчлөгч аюулыг зайлуулах арга хэмжээ аваагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч тухайн эд хөрөнгөөс өөрийн шаардлагыг нэн даруй хангуулах эрхтэй.
170.3.Үл хөдлөх эд хөрөнгийг даатгуулсан бол даатгалын тохиолдол бий болоход даатгагч энэ тухай үүрэг гүйцэтгүүлэгчид мэдэгдсэний дараа даатгалын нөхөн төлбөрийг даатгуулагчид олгох үүрэгтэй.
170.4.Тухайн эд хөрөнгийг сэргээн засварлахад даатгалын нөхөн төлбөрийг ашиглахгүй гэж үзэх үндэслэл байвал үүрэг гүйцэтгүүлэгч даатгалын төлбөрийг даатгуулагчид олгуулахгүй байх шаардлагатай арга хэмжээ авах эрхтэй.
170.5.Өмчлөгч нь ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах талаар хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэж чадахгүй байгаа нь тогтоогдвол үүрэг гүйцэтгүүлэгч үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн эзэмшилд шилжүүлэхийг шаардах эрхтэй.
170.6.Өмчлөгч нь ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхээ гуравдагч этгээдэд шилжүүлэх хэлцэл хийх бол үүрэг гүйцэтгүүлэгчээс зөвшөөрөл авах үүрэгтэй.
/Энэ хэсгийг 2016 оны 1 дүгээр сарын 19-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ хэсгийг Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон/
171 дүгээр зүйл. Өмчлөгчийн хэлцэл хийх эрхийг үл хязгаарлах
171.1.Ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг ашиглахгүй, бусдын өмчлөлд шилжүүлэхгүй, өөр байдлаар гуравдагч этгээдэд эрх олгохгүй байх үүргийг өмчлөгчид хүлээлгэсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна.
171.2.Ипотекийн зүйлийг өмчлөгчийн гуравдагч этгээдтэй байгуулсан хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь үүрэг гүйцэтгүүлэгчийн зөвшөөрлөөс хамаарна.
/Энэ хэсгийг Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 11 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон/
171.3.Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг бүрэн буюу хэсэгчлэн хангаагүй бол үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх түүнд шилжинэ гэж тохирсон хэлцэл хуульд өөрөөр заагаагүй бол хүчин төгөлдөр бус байна.
/Энэ хэсэгт 2005 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/
172 дугаар зүйл. Ипотек болон шаардлага шилжих
172.1.Ипотек болон түүний үндэслэл болж байгаа шаардлага нь гагцхүү энэ хуулийн 87.1-д заасны дагуу өөр этгээдэд нэгэн зэрэг хамтдаа шилжиж болно.
172.2.Шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид ипотекийн баримт бичгийг шилжүүлж, түүнийг шинэ үүрэг гүйцэтгүүлэгч гэж улсын бүртгэлд бүртгэсэн нөхцөлд шаардлага шилжсэн гэж үзнэ.
/Энэ хэсэгт 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
172.3.Шаардлага шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид шилжсэний дараа үүрэг гүйцэтгэгч нь хуучин үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн бөгөөд ийнхүү шаардлага шилжсэн тухай мэдээгүй байсан бол хуучин үүрэг гүйцэтгүүлэгч нь үүрэг гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн үүргийн хэмжээгээр шинэ үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө үүрэг гүйцэтгэнэ.
172.4.Ипотек болон шаардлага нь өмнөх үүрэг гүйцэтгүүлэгчид байсан хэмжээгээр шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид шилжинэ.
172.5.Шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид ипотекийг шилжүүлсэн тухай улсын бүртгэлд бүртгүүлсэн баримт үнэн зөв гэж тооцогдох бөгөөд түүний талаар үүрэг гүйцэтгэгч шаардлага гаргах эрхгүй, харин бүртгэлийг буруу хийснийг шинэ үүрэг гүйцэтгүүлэгч мэдэж байсан бол энэ журам хамаарахгүй.
172.6.Ипотекийн үр дүнд гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хохирсон бол тухайн этгээд үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангаж, ипотекийг өөртөө шилжүүлэн авах эрхтэй.
172.7.Гуравдагч этгээд энэ хуулийн 172.6-д заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангасан бол холбогдох баримт болон бүртгэлийг өөрийн нэр дээр шилжүүлэхийг шаардах эрхтэй.
172.8.Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг энэ хуулийн 172.6-д заасны дагуу хангасан этгээдэд ипотек шилжсэн бол тэрээр өмчлөгчөөс учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.
172.9.Шаардах эрх эдэлж байгаа үүрэг гүйцэтгүүлэгч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнө адил хэмжээний үүрэг хүлээсэн бол тэдгээрийн шаардлага харилцан хангагдсанд тооцож болно.
173 дугаар зүйл. Ипотек болон шаардах эрхээс татгалзах
173.1.Үүрэг гүйцэтгүүлэгч шаардлага буюу ипотекоос татгалзаж, энэ тухай зохих журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн бол ипотек тухайн эд хөрөнгийн өмчлөгчид шилжинэ.
173.2.Үүрэг гүйцэтгүүлэгч ипотекоос татгалзаж, шаардлагаа хэвээр үлдээсэн бол үүрэг гүйцэтгэгч нь ипотекоос учирсан хохирлыг нөхөн төлсөн хэмжээгээр үүргээс чөлөөлөгдөнө.
173.3.Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч маргах эрхтэй болсноор ипотекийг удаан хугацаагаар ашиглах боломжгүй болсон тохиолдолд өмчлөгч үүрэг гүйцэтгүүлэгчээс ипотекоос татгалзахыг шаардах эрхтэй.
174 дүгээр зүйл. Үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах
174.1.Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй.
174.2./Энэ хэсгийг 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
174.3./Энэ хэсгийг Yндсэн хуулийн Цэцийн 2006 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 02 дугаар тогтоолоор хүчингүй болгосон/
174.4.Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах журмыг хуулиар тогтооно.
/Энэ хэсгийг 2005 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн/
175 дугаар зүйл. Шүүхийн шийдвэрийн үндсэн дээр барьцааны зүйлийг албадан худалдах
175.1.Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана.
/Энэ хэсэгт 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
175.2.Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, үүрэг гүйцэтгүүлэгчийн хамтран гаргасан өргөдөл, тухайн зүйлийн талаар эд хөрөнгийн эрх бүхий талуудын саналыг харгалзан үл хөдлөх эд хөрөнгийг худалдах өөр хэлбэрийг шүүх тогтоож болно.
175.3.Үүрэг гүйцэтгүүлэгч, үүрэг гүйцэтгэгч, өмчлөгч дуудлага худалдаанд оролцох эрхтэй.
175.4.Үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдах шийдвэр гарснаар үүрэг гүйцэтгэгч уг эд хөрөнгийн үр шимийг өөртөө үлдээх эрхээ алдана.
175.5.Үүрэг гүйцэтгэгч ипотекийн зүйл болох байшин, эсхүл түүний тодорхой хэсэгт өөрөө буюу гэр бүлийн гишүүдийн хамт оршин сууж байгаа бол ипотекийн зүйлийг албадан худалдах тухай шүүхийн шийдвэр гарсан үеэс хөлслөгч болж, үүрэг гүйцэтгүүлэгчид орон сууц хөлсөлсний хөлсийг, тухайн үеийн ханшаар төлөх үүрэгтэй.
175.6.Дуудлага худалдаа явуулахаар шүүхээс томилогдсон этгээд, дуудлага худалдааг шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 30 хоногийн дотор явуулна.
175.7.Дуудлага худалдаа явуулахаар шүүхээс томилогдсон этгээд дуудлага худалдаа эхлэхээс 14 хоногийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ.
176 дугаар зүйл. Дуудлага худалдааг зогсоох, түр хойшлуулах
176.1.Дуудлага худалдаа явуулснаар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болох өмчлөгч буюу гуравдагч этгээд үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг урьдчилан хангасан тохиолдолд дуудлага худалдаа явуулахыг зогсоож болно.
176.2.Шүүх өмчлөгчийн хүсэлтийг үндэслэн, эд хөрөнгийн эрх бүхий талуудын саналыг харгалзан дараахь тохиолдолд дуудлага худалдаа явуулах ажиллагааг 6 сар хүртэл хугацаагаар түр хойшлуулж болно:
176.2.1.үүрэг гүйцэтгэгчийн төлбөл зохих өрийн шинж чанараас шалтгаалан дуудлага худалдааг түр хойшлуулах боломжтой бол;
176.2.2.өмчлөгчийн хувийн болон эдийн засгийн харилцаа холбоог харгалзан үзэх шаардлагатай бол;
176.2.3.хуульд заасан бусад үндэслэл.
/Энэ заалтыг 2009 оны 7 сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/
176.3.Энэ хуулийн 176.2-т зааснаар дуудлага худалдаа явуулахыг түр хойшлуулах нь үүрэг гүйцэтгүүлэгчид илтэд сөрөг үр дагавар бий болгоно гэж шүүх үзвэл өмчлөгчийн гаргасан хүсэлтийг хангахгүй байж болно.
177 дугаар зүйл. Дуудлага худалдаа явуулах үеийн үнэ
177.1.Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно.
/Энэ хэсэгт 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан, энэ хэсгийг 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
177.2.Анхны дуудлага худалдаагаар санал болгосон үнэд хүрэх санал гараагүй буюу дуудлага худалдаанд хэн ч оролцоогүй бол хоёр дахь дуудлага худалдааг явуулна.
177.3.Хоёр дахь дуудлага худалдааг эхний дуудлага худалдаа явуулснаас хойш 30 хоногийн дотор явуулна. Дуудлага худалдааг хоёр дахь удаа явуулж байгаа тухай хуульд заасан журмаар нийтэд мэдээлнэ.
177.4.Хоёр дахь дуудлага худалдааны доод үнийг харилцан тохиролцож тогтоосон, эсхүл үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 50 хувиар тооцон тогтооно.
/Энэ хэсгийг 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
177.5.Дуудлага худалдаатай холбогдсон зардлыг үүрэг гүйцэтгэгч хариуцна.
/Энэ хэсгийг 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн/
178 дугаар зүйл. Дуудлага худалдааны зүйлийг өмчлөх эрх үүсэх
178.1.Хамгийн өндөр үнэ амласан худалдан авагч албадан дуудлага худалдаа явуулж байгаа бүрэн эрх бүхий этгээдэд үнийг шилжүүлэх үүрэгтэй бөгөөд уг үнээс дуудлага худалдаа явуулахтай холбогдсон зардлыг гаргуулна.
178.2.Дуудлага худалдаагаар худалдсан зүйлийн үнийг бүрэн төлсөн үеэс худалдан авагч тухайн зүйлийн өмчлөгч болно.
178.3.Өмчлөх эрх шилжсэнээр үүрэг гүйцэтгүүлэгчийн албадан гүйцэтгүүлж байгаа ипотекоос хойш бүртгүүлсэн бусад ипотек болон тухайн хөрөнгийн хувьд хязгаарласан эд хөрөнгийн бүх эрх дуусгавар болно.
178.4.Харин тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хувьд эдлэх бусад хязгаарлагдмал эрх хэвээр хадгалагдана.
178.5.Дуудлага худалдаагаар үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан шинэ өмчлөгч нь өмчлөх эрх шилжих үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хөлслөх, түрээслэх гэрээний тал болно.
179 дүгээр зүйл. Дуудлага худалдаанаас орсон орлогыг хуваарилах
179.1.Үүрэг гүйцэтгүүлэгч нь улсын бүртгэлд ипотекийн эрх бүхий цорын ганц этгээдээр бүртгэгдсэн, эсхүл дуудлага худалдаанаас орсон орлогоос түүнийг зохион байгуулсантай холбогдсон зардлыг төлөөд үлдсэн хэсэг нь бүх үүрэг гүйцэтгүүлэгчдийн шаардлагыг хангахад хүрэлцэхүйц байвал уг худалдааг зохион байгуулсан эрх бүхий этгээд зардлыг тооцсоны дараа үлдсэн орлогыг үүрэг гүйцэтгүүлэгч нарт зохих дараалал, журмын дагуу хуваарилж, үлдэгдлийг эд хөрөнгө нь дуудлага худалдаанд орсон өмчлөгчид шилжүүлнэ.
179.2.Хэрэв үл хөдлөх эд хөрөнгийг худалдсан үнэ нь ипотекийн эрх бүхий бүх үүрэг гүйцэтгүүлэгчдийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй байвал дуудлагын худалдааг зохион байгуулсан эрх бүхий этгээд дуудлага худалдаа зохион байгуулахтай холбогдон гарсан зардлыг хасаж, үлдсэн мөнгийг тусгай дансанд хийж, улсын бүртгэлд бүртгүүлсэн дарааллын дагуу үүрэг гүйцэтгүүлэгчдэд хуваарилна.
180 дугаар зүйл. Дуудлага худалдаа зохион байгуулах эрх бүхий этгээдийн үйл ажиллагаанаас үүсэх хариуцлага
180.1.Дуудлага худалдаа зохион байгуулахаар томилогдсон бүрэн эрх бүхий этгээд уг үүргээ зохих ёсоор биелүүлж чадаагүйгээс бусдад гэм хор учруулсан бол хохирлыг энэ хуулийн 497 дугаар зүйлд заасны дагуу хариуцна.
181 дүгээр зүйл. Үл хөдлөх эд хөрөнгийг бусдын удирдлагад шилжүүлэх
181.1.Ипотекийн шаардах эрх бүхий үүрэг гүйцэтгүүлэгчийн өргөдлийг үндэслэн шүүх үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар албадан худалдахын оронд бусдын удирдлагад албадан шилжүүлэхээр шийдвэрлэж болох бөгөөд энэ тохиолдолд шүүх үл хөдлөх эд хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх эрх бүхий этгээдийг томилох буюу энэ үүргийг өмчлөгчид шилжүүлж болно.
181.2.Шүүх энэ хуулийн 181.1-д заасан шийдвэрийг гаргахын өмнө ийнхүү үл хөдлөх эд хөрөнгийг бусдын удирдлагад албадан шилжүүлснээр эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хохирч болох, улсын бүртгэлд бүртгүүлсэн бүх этгээдийн саналыг сонсох үүрэгтэй.
181.3.Үл хөдлөх эд хөрөнгийг бусдын удирдлагад албадан шилжүүлснээр тухайн эд хөрөнгөөс олох орлого нь түүнийг удирдсантай холбогдсон зардлаас гагцхүү их байх нөхцөлд шүүх энэ хуулийн 181.1-д заасан шийдвэрийг гаргана.
181.4.Үүрэг гүйцэтгэгч нь өөрөө буюу гэр бүлийн гишүүдийн хамт бусдын удирдлагад албадан шилжүүлсэн барилга буюу түүний хэсэгт оршин суудаг бол орон сууц ашигласны хөлсийг тухайн үеийн ханшаар төлөх үүрэгтэй.
181.5.Үл хөдлөх эд хөрөнгийн албадан удирдлагыг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд нь тухайн эд хөрөнгийн үр шимийг авч, өөрийн боловсруулж шүүхээр батлуулсан саналын дагуу тухайн эд хөрөнгийг эрхлэн хөтөлсний болон холбогдох бусад бүх зардлыг суутган, үлдэгдлийг оны эцэст хуваарилна.
181.6.Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангасан бол үл хөдлөх эд хөрөнгийн албадан удирдлагыг хэрэгжүүлж байгаа эрх бүхий этгээд тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгчид нь шилжүүлнэ.
181.7.Албадан удирдсанаар үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах боломжгүй болох нь илт болсон бол албадан удирдлагыг дуусгавар болгож үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдана.
Дөрөвдүгээр дэд бүлэг
Улсын бүртгэл
182 дугаар зүйл. Улсын бүртгэлд бүртгүүлэх эрх
182.1.Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ.
182.2.Хууль буюу гэрээнд заасан тохиолдолд хөдлөх эд хөрөнгө болон түүнтэй холбоотой эрх болон мэдэгдлийг улсын бүртгэлд бүртгүүлнэ.
/Энэ хэсэгт 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
182.3.Энэ зүйлд заасан эрх болон мэдэгдлийг бүртгэх журмыг хуулиар зохицуулна.
/Энэ хэсэгт 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
182.4.Эдийн болон эдийн бус хөдлөх хөрөнгийн барьцааны эрхийг гуравдагч этгээдийн өмнө хүчин төгөлдөрт тооцуулан баталгаажуулах зорилгоор хуульд заасан журмын дагуу барьцааны эрхийн мэдэгдлийг бүртгүүлж болно.
/Энэ хэсгийг 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмсэн/
183 дугаар зүйл. Улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл үнэн зөв байх
183.1.Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно.
183.2.Хэрэв бүртгэлийг бүртгүүлэх эрхгүй этгээдийн нэрээр хийлгэсэн бол энэхүү бүртгэлийн үр дүнд эрх болон эрх зүйн байдлын хувьд хохирч байгаа этгээд бүртгэлд нэр нь байгаа этгээдээс бүртгэлийн тэмдэглэлд өөрчлөлт оруулахыг шаардаж болно.
183.3.Улсын бүртгэлд бүртгэлтэй эрхийн жинхэнэ эзэмшигчийг үнэн зөв тогтоохын тулд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл буруу, ташаа болох тухай өргөдлийг эрх нь зөрчигдөж байгаа этгээд бүртгэлийн байгууллагад гаргах эрхтэй.
184 дүгээр зүйл. Улсын бүртгэлд бүртгэлтэй эрхийн дараалал
184.1.Улсын бүртгэлд бүртгэлтэй эрхийн дараалал нь бүртгэлд бүртгүүлэхээр өргөдөл гаргасан дарааллаар тодорхойлогдоно.
184.2.Дарааллаа солилцож байгаа талуудын зөвшөөрлийн үндсэн дээр дарааллыг хожим өөрчилж болох бөгөөд улсын бүртгэлд уг өөрчлөлтийг бүртгүүлнэ.
184.3.Ямар нэгэн эрхийг бүртгүүлэхийн тулд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь аль нэгэн эрхийг нөгөө эрхийн өмнө бүртгүүлэх болзол тавьж болох бөгөөд энэхүү болзлыг улсын бүртгэлд тэмдэглүүлнэ.
185 дугаар зүйл. Улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийх
185.1.Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг бүртгүүлэх тухай шаардлагыг хангахын тулд улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийж болно.
185.2.Энэ хуулийн 185.1-д заасан тэмдэглэлийг ирээдүйд бий болох буюу болзол тавьсан шаардлагыг хангахын тулд хийж болно.
185.3.Урьдчилсан тэмдэглэл хийгдсэний дараа хийх бүртгэл нь урьдчилсан тэмдэглэлээр эрхээ хамгаалуулсан этгээдийн шаардах эрхийг дуусгавар болгох буюу хохироохгүй бол түүнд ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй.
185.4.Урьдчилсан тэмдэглэлийг эрх эзэмшигчийг тогтоох зорилгоор, үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшигчийн зөвшөөрлөөр хийнэ.
185.5.Урьдчилсан тэмдэглэл хийлгэснээр удаан хугацааны турш эд хөрөнгөө ашиглах боломжийг алдахаар байвал эд хөрөнгийн эзэмшигч нь тэмдэглэл хийлгэсэн этгээдээс урьдчилсан тэмдэглэлийг хүчингүй болгуулахыг шаардах эрхтэй.
185.6.Урьдчилсан тэмдэглэл хийлгэсэн этгээдийн хувьд ямар нэгэн эрх олж авсан нь хүчин төгөлдөр бус байвал тухайн этгээд урьдчилсан тэмдэглэлээр хангагдах шаардлагыг хэрэгжүүлэхэд шаардлагатай бүртгэл хийлгэх зөвшөөрөл олгохыг эд хөрөнгө эзэмшигчээс шаардах эрхтэй.
II ХЭСЭГ
ҮҮРЭГ
I ДЭД ХЭСЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
 

АРВАН ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Ерөнхий үндэслэл

186 дугаар зүйл. Үүргийн харилцаа
186.1.Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.
186.2.Үүргийн агуулга, шинж чанарыг харгалзан талуудын алинд ч нөгөө талын эрх, эд хөрөнгийн хувьд онцгой үүрэг ногдуулж болно.
187 дугаар зүйл. Үүрэг үүсэх үндэслэл
187.1.Үүрэг нь энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан үндэслэлээр үүснэ.
187.2.Гэрээ байгуулах бэлтгэл үе шатанд энэ хуулийн 186 дугаар зүйлд заасан үүрэг үүсч болно.
187.3.Хэлэлцээний явцад аль нэг талын хайхрамжгүй үйлдлээс болж гэрээг байгуулаагүй бол хэлэлцээ хийхтэй холбогдон гарсан зардлыг хайхрамжгүй хандсан тал нөгөө талд нөхөн төлөх үүрэг үүсч болно.
188 дугаар зүйл. Мэдээлэл өгөх үүрэг
188.1.Үүрэг нь ямар нэгэн мэдээлэл олж авах эрхийг аль нэг талд бий болгож болно.
188.2.Үүргийн агуулгыг тодорхойлоход шаардлагатай мэдээллийг түүнийг эзэмшигч тал нь өөрийн эрх, ашиг сонирхлыг хохироохгүйгээр өгөх боломжтой тохиолдолд нөгөө тал нь мэдээлэл авах эрхтэй.
188.3.Мэдээлэл өгөхтэй холбогдон гарсан зардлыг түүнийг хүлээн авагч тал нөгөө талдаа нөхөн төлөх үүрэгтэй.
 

АРВАН ТАВДУГААР БҮЛЭГ
Гэрээний эрх зүй

Нэгдүгээр дэд бүлэг
Нийтлэг үндэслэл
189 дүгээр зүйл. Гэрээний талуудын чөлөөт байдал
189.1.Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй.
189.2.Нийгэм, хувь хүний ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор зарим төрлийн гэрээг гагцхүү төрийн эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр байгуулж болно. Тусгай зөвшөөрөл олгох журмыг хуулиар тогтооно.
189.3.Тусгай зөвшөөрлийн үндсэн дээр байгуулсан гэрээ нь эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрлийг авснаар хүчин төгөлдөр болно.
189.4.Тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажил, үйлчилгээ эрхлэх талаар тухайн зах зээлд давамгайлж байгаа этгээд энэхүү үйл ажиллагааны хүрээнд түүнд хандсан этгээдтэй гэрээ байгуулах үүрэгтэй бөгөөд нөгөө талдаа тэгш бус нөхцөл тулган санал тавих буюу гэрээ байгуулахаас татгалзах эрхгүй.
189.5.Энэ хуулиар зохицуулаагүй, шууд нэрлэгдээгүй боловч гэрээний үндсэн шинж, хэлбэрийг илэрхийлсэн өвөрмөц агуулга бүхий гэрээг нэрлэгдээгүй гэрээ гэнэ. Нэрлэгдээгүй гэрээнд энэ хуулийн үүргийн тухай нийтлэг үндэслэл хамаарна.
190 дүгээр зүйл. Ирээдүйд бий болох буюу бэлэн байгаа эд хөрөнгийн хувьд хийх гэрээ
190.1.Хуульд өөрөөр заагаагүй бол гэрээний нэг тал нь ирээдүйд бий болох өөрийн бүх эд хөрөнгийг нөгөө талын өмчлөлд шилжүүлэх, эсхүл хязгаартайгаар эзэмшүүлж, ашиглуулах /узуфрукт/-аар үүрэг хүлээсэн гэрээ хүчин төгөлдөр бус байна.
/Энэ хэсэгт 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
190.2.Нэг тал нь өөрт бэлэн байгаа бүх эд хөрөнгө буюу түүний хэсгийг нөгөө талын өмчлөлд шилжүүлэх, эсхүл хязгаартайгаар эзэмшүүлж, ашиглуулах /узуфрукт/-аар үүрэг хүлээсэн гэрээг нотариатаар заавал гэрчлүүлнэ.
190.3.Хувийн болон гэр бүлийн хэрэгцээний зорилгоор өөрт бэлэн байгаа бүх эд хөрөнгө, эсхүл ирээдүйд бий болох бүх эд хөрөнгөө барьцаалуулахаар үүрэг хүлээсэн гэрээ хүчин төгөлдөр бус байна.
/Энэ хэсгийг 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмсэн/
191 дүгээр зүйл. Өвлөгдөх эд хөрөнгийн талаар байгуулах гэрээ
191.1.Иргэнд өвлөгдөх хөрөнгийн талаар гуравдагч этгээдийн хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бус байна.
191.2.Өвлөгдөх хөрөнгөөс иргэнд заавал ногдох хэсэг, түүнчлэн өвлүүлэгчийн гэрээслэлээр тогтоосон хязгаарлалтын талаар гуравдагч этгээдийн хооронд байгуулсан гэрээнд энэ хуулийн 191.1 нэгэн адил хамаарна.
191.3.Өвлөгдөх хөрөнгөөс ногдох хэсгийн талаар хууль ёсны өвлөгчдийн хооронд байгуулсан гэрээнд энэ хуулийн 191.1 хамаарахгүй.
192 дугаар зүйл. Эд хөрөнгийн дагалдах зүйлд үүрэг хамаарах
192.1.Нэг тал эд хөрөнгөө нөгөө талын өмчлөлд шилжүүлэх, хязгаартайгаар эзэмшүүлж, ашиглуулахаар шилжүүлэх үүрэг хүлээсэн тохиолдолд гэрээнд өөрөөр заагаагүй бол уг үүрэг тухайн эд хөрөнгийн дагалдах зүйлд нэгэн адил хамаарна.
193 дугаар зүйл. Үүргийн гүйцэтгэлийг тодорхойлох
193.1.Үүрэг гүйцэтгэх арга, хэлбэр, журмыг гэрээний аль нэг тал буюу гуравдагч этгээд тодорхойлсон нь нөгөө талд буюу талуудад эргэлзээ төрүүлэхээр бол шударга ёсны зарчимд нийцүүлэн харилцан хүсэл зоригоо илэрхийлэх замаар шийдвэрлэнэ.
193.2.Үүрэг гүйцэтгэх арга, хэлбэр, журмыг тодорхойлсон нь шударга ёсны зарчимд нийцээгүй, эсхүл үүргийн гүйцэтгэлийг тодорхойлохыг хэт удаашруулж байна гэж аль нэг тал нь үзвэл арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүхээр шийдвэрлүүлэхээр хандах эрхтэй.
/Энэ хэсэгт 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
194 дүгээр зүйл. Гэрээний бус үүрэгт хамаарах журам
194.1.Үүргийн шинж чанарт харшлахгүй бол гэрээний бус үүргийн харилцаанд гэрээний үүргийн холбогдох журмыг хэрэглэж болно.
Хоёрдугаар дэд бүлэг
Гэрээ байгуулах
195 дугаар зүйл. Гэрээ байгуулах санал
195.1.Нэг этгээд өөрийн хүсэл зоригийг хүлээн зөвшөөрсөн этгээдтэй эрх үүргийн хувьд холбогдохоор нэг буюу хэд хэдэн тодорхой этгээдэд хандан хүсэл зоригоо бодитойгоор, хангалттай тодорхой илэрхийлсэн илэрхийллийг гэрээ байгуулах санал гэнэ. 
195.2.Гэрээ байгуулах саналд гэрээний гол нөхцөл буюу түүнийг тодорхойлох журмыг заасан байна.
195.3.Хуульд заасан буюу гэрээнд зайлшгүй тусгавал зохих, түүнчлэн нэг талын хүссэний дагуу нөгөө тал нь зөвшөөрсөн нөхцөлийг гэрээний гол нөхцөл гэнэ.
195.4.Тодорхой бус этгээдүүдэд хандсан хүсэл зоригийн илэрхийлэлд гэрээ байгуулах санал болохыг шууд заагаагүй бол түүнийг санал гаргах дуудлага гэнэ.
195.5.Гэрээ байгуулах санал гаргасан тал хууль, гэрээ, эсхүл саналд заасан хугацаанд саналаасаа татгалзах эрхгүй.
195.6.Гэрээ байгуулах саналаас өөр нөхцөлөөр гэрээ байгуулахыг зөвшөөрсөн хариуг гэрээ байгуулах тухай шинэ санал гэж үзнэ.
195.7.Гэрээ байгуулах санал илгээсэн тал саналын хариуг хугацаа хожимдуулан хүлээн авсан бөгөөд энэ тухай нөгөө талдаа нэн даруй мэдэгдсэн бол хугацаа хожимдож ирсэн хариуг гэрээ байгуулах тухай шинэ санал гэж үзнэ.
196 дугаар зүйл. Гэрээг байгуулсанд тооцох
196.1.Дараахь үндэслэлээр гэрээг байгуулсанд тооцно:
196.1.1.эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр;
196.1.2.гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар;
196.1.3.гэрээний саналыг хариу ирүүлэх хугацаатайгаар илгээсэн бөгөөд дурдсан хугацаанд нөгөө талаас зөвшөөрсөн хариу авсан;
196.1.4.гэрээний саналыг хариу ирүүлэх хугацаа заалгүй бичгээр илгээсэн бөгөөд түүнийг зөвшөөрсөн тухай хариуг ердийн боломжит хугацаанд хүлээн авсан;
196.1.5.нүүр тулан амаар гаргасан саналд тэр даруй зөвшөөрсөн хариу өгсөн;
196.1.6.гэрээ байгуулах саналыг хүлээн авсан тал зөвшөөрсөн хариуг хугацаанд нь илгээсэн боловч уг хариу хожимдож ирсэн учир гэрээг байгуулахгүй гэж нөгөө тал нь хариу илгээсэн талд нэн даруй мэдэгдээгүй;
196.1.7.ажил хэргийн хүрээнд тогтсон заншил ёсоор санал гаргагч талыг хүлээн зөвшөөрнө гэж үзээд санал хүлээн авагч тал нь саналд дурдсанаас өөр нөхцөлөөр гэрээ байгуулахаар хариу илгээсэн тохиолдолд санал гаргагч татгалзсан тухайгаа нэн даруй мэдэгдээгүй;
196.1.8.цахим хэлбэрээр гэрээ хийх бол талууд цахим баримт бичиг үйлдэж, Цахим гарын үсгийн тухай хуульд заасан тоон гарын үсэг зурснаар.
/Энэ заалтыг 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/
196.2.Бусдад үйлчилгээ үзүүлэх аж ахуй эрхлэгч нь ажил төрлийн байнгын холбоо бүхий этгээдээс тухайн төрлийн үйл ажиллагаа гүйцэтгүүлэх тухай саналыг хүлээн авсан бол ердийн боломжит хугацааны дотор хариу явуулах үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүй бол түүнийг гэрээ байгуулахаар дуугүй хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.
196.3.Санал хүлээн авсан тал татгалзсан хариуг ердийн боломжит хугацааны дотор илгээсэн боловч санал гаргагч тал түүнийг мэдээгүйн улмаас саналд дурдсан үүрэг ёсоор бараа илгээсэн тохиолдолд санал хүлээн авсан тал уг бараанд учирч болох хохирлыг зайлуулах буюу багасгах зорилгоор барааг хүлээн авч хадгалах буюу гэмтээхгүй, муутгахгүй, үрэгдүүлэхгүй байх талаар өөрөөс шалтгаалах бүхий л арга хэмжээг авах үүрэгтэй бөгөөд гарсан зардлыг санал гаргагчаас шаардах эрхтэй.
197 дугаар зүйл. Үнэ хаялцуулах ажиллагаа
197.1.Үнэ хаялцуулах замаар гэрээ байгуулж болно.
197.2.Хуульд өөрөөр заагаагүй бол гэрээг үнэ хаялцаж ялсан этгээдтэй байгуулна.
197.3.Үнэ хаялцуулах ажиллагааг зохион байгуулагч нь өмчлөгч буюу эрх эзэмшигч, эсхүл эрх олгогдсон этгээд байж болно.
197.4.Эрх олгогдсон байгууллага өмчлөгч буюу эрх эзэмшигчтэй байгуулсан гэрээний үндсэн дээр тэдгээрийн нэрийн өмнөөс, эсхүл өөрийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулна.
197.5.Эд хөрөнгө буюу эд хөрөнгийн эрхийг худалдах гэрээг гагцхүү хуульд заасан бол үнэ хаялцуулах замаар байгуулна.
197.6.Үнэ хаялцуулах ажиллагааг дуудлага худалдаа буюу уралдааны хэлбэрээр явуулна.
197.7.Дуудлага худалдаагаар үнэ хаялцан ялагч нь хамгийн өндөр үнэ санал болгосон этгээд байна.
197.8.Уралдаанд ялагч нь уралдааныг зохион байгуулах комиссоос урьдчилан тодорхойлсноор хамгийн сайн нөхцөлийг хангасан этгээд байх бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол үнэ хаялцуулах ажиллагааны хэлбэрийг уг эд хөрөнгийн өмчлөгч буюу эд хөрөнгийн эрх эзэмшигч тогтооно.
197.9.Нэг этгээд оролцсон бол дуудлага худалдаа, уралдаан явагдаагүй гэж үзнэ.
197.10.Дуудлага худалдаа буюу уралдааныг нээлттэй буюу хаалттай явуулж болно.
197.11.Нээлттэй дуудлага худалдаа, уралдаанд ямар ч этгээд оролцож болно.
197.12.Хаалттай дуудлага худалдаа, уралдаанд энэ зорилгоор тусгайлан уригдсан этгээд оролцоно.
197.13.Хуульд өөрөөр заагаагүй бол зохион байгуулагч нь зарыг үнэ хаялцуулах ажиллагаа явуулахаас гучаас доошгүй хоногийн өмнө гаргах бөгөөд түүнд ажиллагаа явуулах хэлбэр, газар, хугацаа, гэрээний зүйл, анхны үнэ, оролцогчдыг бүртгэх, ялсан этгээдийг тогтоох журам болон бусад мэдээллийг тусгана. Гэрээний зүйл нь гэрээ байгуулах эрх бол гэрээ байгуулах хугацааг заана.
197.14.Хууль буюу зард өөрөөр заагаагүй бол нээлттэй дуудлага худалдаа, уралдаан зохион байгуулагч тэдгээрийг явуулахаас татгалзах эрхтэй. Гэхдээ дуудлага худалдаа явуулахаар товлон зарласан өдрөөс гурваас доошгүй хоногийн, уралдаан явуулахаар зарласан өдрөөс гучаас доошгүй хоногийн өмнө ийнхүү татгалзаж болно.
197.15.Энэ хуулийн 197.14-т заасан хугацааг зөрчиж дуудлага худалдаа хийх буюу уралдаан явуулахаас татгалзсан зохион байгуулагч оролцогчдод учирсан шууд хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй.
197.16.Хаалттай дуудлага худалдаа, уралдаан зохион байгуулагч нь түүнд уригдсан оролцогчдод учирсан хохирлыг ямар хугацаанд дуудлага худалдаа, уралдаан явуулахаас татгалзсанаас үл хамааран нөхөн төлөх үүрэгтэй.
197.17.Үнэ хаялцуулах ажиллагаанд оролцогч зард заасан хэмжээ, журмаар, заасан хугацаанд дэнчин тавина.
197.18.Үнэ хаялцуулах ажиллагааг явуулаагүй, түүнд оролцоогүй, эсхүл оролцсон боловч ялаагүй этгээдэд дэнчинг буцаан олгоно.
197.19.Ялсан этгээдтэй гэрээ байгуулахдаа дэнчинг гэрээний үүргийн гүйцэтгэлд оруулан тооцно.
197.20.Үнэ хаялцуулах ажиллагаанд ялсан этгээд болон ажиллагаа зохион байгуулагч дуудлага худалдаа, уралдааны үр дүнгийн тухай тэмдэглэлд явуулсан өдөрт нь гарын үсэг зурах бөгөөд энэ тэмдэглэл гэрээний адил хүчинтэй байна.
197.21.Ялсан этгээд тэмдэглэлд гарын үсэг зурахаас зайлсхийвэл тавьсан дэнчингээ алдана. 
197.22.Зохион байгуулагч тэмдэглэлд гарын үсэг зурахаас зайлсхийвэл нөгөө талын тавьсан дэнчинг буцааж өгөхийн зэрэгцээ ажиллагаанд оролцсоноос учирсан хохирлыг дэнчингээс давсан хэмжээгээр нөхөн төлөх үүрэгтэй.
197.23.Үнэ хаялцуулах ажиллагааг гэрээ байгуулах эрх олж авах нөхцөлтэйгөөр явуулсан бол уг ажиллагааг явуулж дуусаад тэмдэглэл үйлдсэнээс хойш хорь хоногийн дотор, эсхүл зард дурдсан хугацаанд талууд гэрээнд гарын үсэг зурна. Талуудын нэг нь гэрээ байгуулахаас зайлсхийвэл нөгөө тал нь гэрээг байгуулсанд тооцож, үүргийн гүйцэтгэлийг хангуулах, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.
197.24.Хуулиар тогтоосон журам зөрчиж явуулсан үнэ хаялцуулах ажиллагаа хүчин төгөлдөр бус байна.
197.25.Хүчин төгөлдөр бус үнэ хаялцуулах ажиллагаанд ялсан этгээдтэй байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бус байна.
197.26.Энэ зүйлд заасан журам шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар явуулах дуудлага худалдаанд нэгэн адил хамаарна.
198 дугаар зүйл. Гэрээг тайлбарлах
198.1.Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна.
198.2.Гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно.
198.3.Гэрээний зарим үг хэллэгийг нутгийн онцлогоос шалтгаалан өөр өөр агуулгаар тайлбарлаж болохоор байвал гэрээ байгуулсан талуудын оршин суугаа газарт хэрэглэж заншсан агуулгаар, талууд нь өөр өөр газар оршин суудаг бол гэрээ байгуулах саналыг хүлээн зөвшөөрсөн талын оршин суугаа газарт хэрэглэж заншсан агуулгаар тайлбарлана.
198.4.Хоорондоо зөрчилтэй буюу олон утга санааг агуулсан үг хэллэг байвал гэрээний агуулгад илүү тохирсон утга санаагаар тайлбарлана.
198.5.Холимог гэрээний агуулгыг тайлбарлахдаа гэрээний гүйцэтгэлд илүү төсөөтэй тухайн төрлийн гэрээг зохицуулсан хуулийн хэм хэмжээг анхаарна.
198.6.Энэ хуулийн 198.1-198.5-д заасан журмаар гэрээний агуулгыг тодорхойлох боломжгүй бол гэрээний зорилгыг харгалзан талуудын нэгдмэл санааг тодруулах бөгөөд үүний тулд гэрээ байгуулахаас өмнө хийсэн хэлэлцээ, харилцан илгээсэн баримт бичиг, талуудын хооронд тогтсон практик, ажил хэргийн хүрээнд тогтсон заншил зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзнэ.
199 дүгээр зүйл. Хүлээн зөвшөөрснөөр гэрээ хүчин төгөлдөр болох
199.1.Нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байвал зохино.
199.2.Хэлэлцэн тохирсон хэлбэрээр үүргийн харилцаа үүсэхэд гэрээг тохирсон хэлбэрээр байгуулсан байвал зохино.
199.3.Төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн буюу талууд хэлэлцэн тохиролцсон бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй.
Гуравдугаар дэд бүлэг
Гэрээний стандарт нөхцөл
200 дугаар зүйл. Стандарт нөхцөл гэрээний салшгүй хэсэг болох
200.1.Гэрээний нэг тал нь нөгөөдөө санал болгож байгаа, хуулиар тодорхойлоогүй буюу хуулийн заалтыг тодотгосон журам тогтоосон, байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон нөхцөлийг гэрээний стандарт нөхцөл гэнэ.
200.2.Талууд нэг бүрчлэн тохиролцож тогтоосон нөхцөлийг гэрээний стандарт нөхцөл гэж үзэхгүй.
200.3.Дараахь нөхцөл бүрдсэн тохиолдолд стандарт нөхцөл нь талуудын хооронд байгуулсан гэрээний салшгүй хэсэг болно:
200.3.1.санал гаргагч тал нь гэрээ байгуулж байгаа газарт стандарт нөхцөлийг ил тод харагдахаар бичиж энэ нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн этгээдтэй гэрээг байгуулахаар заасан бол;
200.3.2.нөгөө тал нь дээрх нөхцөлтэй танилцах боломжтой байсан бөгөөд уг нөхцөлийг зөвшөөрсөн бол.
200.4.Санал хүлээн авагч тал нь аж ахуй эрхлэгч этгээд бөгөөд ажил хэргийн онцлогоос хамаарч стандарт нөхцөлийг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан бол стандарт нөхцөл нь гэрээний салшгүй хэсэг болно.
200.5.Стандарт нөхцөлийг илэрхийлсэн гадаад нөхцөл нь хэвшсэн хэлбэрээс өөр байсан учир нөгөө тал нь түүнийг урьдчилан мэдэх боломжгүй байсан бол стандарт нөхцөл нь гэрээний салшгүй хэсэг болохгүй.
201 дүгээр зүйл. Стандарт нөхцөлийг тайлбарлах
201.1.Стандарт нөхцөлийг илэрхийлсэн үг хэллэгийн утга санаа ойлгомжгүй бол түүнийг санал хүлээн авагч талд ашигтайгаар тайлбарлана.
202 дугаар зүйл. Стандарт нөхцөл хүчин төгөлдөр бус байх
202.1.Стандарт нөхцөлийг гэрээнд тусгасан ч тэр нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой бол уг нөхцөл хүчин төгөлдөр бус байна. Энэ тохиолдолд стандарт нөхцөлийг гэрээнд тусгах болсон нөхцөл байдал, талуудын ашиг сонирхол болон бусад нөхцөл байдлыг харгалзан үзнэ.
202.2.Аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэггүй иргэнтэй гэрээ байгуулахаар санал гаргаж байгаа тал нь дараахь нөхцөлүүдийг гэрээний стандарт нөхцөлд тусгасан бол тэдгээр нь хүчин төгөлдөр бус байна: 
202.2.1.саналыг хүлээн авах, түүнээс татгалзах зэрэгт хэт урт буюу тодорхой бус хугацаа тогтоосон;
202.2.2.үүргээ гүйцэтгэхэд хэт урт буюу тодорхой бус, хуульд үл нийцэх хугацаа тогтоосон;
202.2.3.гэрээнд заагаагүй бөгөөд тодорхой үндэслэлгүйгээр гэрээг цуцлах эрхтэй байхаар заасан;
202.2.4.гэрээгээр нэгэнт тогтоосон үүргээ нөгөө талын хууль ёсны ашиг сонирхолд үл нийцэх байдлаар өөрчлөх буюу татгалзах эрхтэй байхаар заасан;
202.2.5.гаргасан зардлыг хэт өндрөөр буюу нэмэгдүүлэн тооцож шаардах эрхийг өөртөө олгосон;
202.2.6.онцгой ач холбогдол бүхий тайлбарыг нөгөө талд гаргасанд тооцохоор заасан;
202.2.7.урт хугацаатай үүргийн харилцаанд үнийг үндэслэлгүйгээр хэт богино хугацаанд огцом өсгөхөөр заасан;
202.2.8.нөгөө талын үүргээ гүйцэтгэх, эрхээ хэрэгжүүлэхээс татгалзах хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан буюу үгүйсгэсэн; 
202.2.9.нөгөө талдаа үүргээ гүйцэтгэхийг урьдчилан сануулах буюу үүргээ гүйцэтгэх боломжийн хугацаа олгох хуулиар тогтоосон үүргээс санал гаргагч талыг чөлөөлсөн;
202.2.10.санал гаргагч тал нь өөрт учирсан бодит хохирлоос хэт давсан хэмжээний нөхөн төлбөр шаардахаар тогтоосон;
202.2.11.санал гаргагч, түүний хууль ёсны төлөөлөгч зэрэг этгээдийн санаатай буюу хэт болгоомжгүй үйлдлийн улмаас учирсан хохирлыг хариуцахыг үгүйсгэсэн буюу хязгаарласан;
202.2.12.үүргээ зөрчсөнөөс учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шаардах нөгөө талын эрхийг хязгаарласан;
202.2.13.санал гаргагч тал нь үүргээ хэсэгчлэн гүйцэтгэснээс нөгөө талын хууль ёсны ашиг сонирхол хохирох тохиолдолд гэрээнээс татгалзах, гэрээгээ цуцалж, үүргээ гүйцэтгээгүйгээс учирсан хохирлыг бүхэлд нь шаардах эрхийг үгүйсгэсэн;
202.2.14.санал гаргагч талын бэлтгэн нийлүүлсэн бараа, гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний дутагдлын талаар хүлээх хариуцлагыг хуульд зааснаас бага хэмжээгээр тогтоосон;
202.2.15.санал гаргагч тал хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүйгээс нөгөө тал гэрээг цуцалсан бол санал гаргагч талд анз төлөхөөр заасан.
202.3.Бараа бүтээгдэхүүн тогтмол нийлүүлэх буюу ажил, үйлчилгээ тогтмол явуулах тухай гэрээний стандарт нөхцөлд дараахь нөхцөлийг тусгасан бол тэдгээр нөхцөл нь хүчин төгөлдөр бус байна:
202.3.1.нөгөө талд хоёроос илүү жилийн хугацаагаар үүрэг хүлээлгэж байгаа;
202.3.2.аль нэг тал нь гэрээг цуцлах санал гаргаагүй тохиолдолд гэрээг тухай бүр нэг жилээс урт хугацаагаар сунгасанд тооцохоор тогтоосон;
202.3.3.гэрээг цуцлах хугацаа нь гэрээг сунгасанд тооцох хугацаанаас гурван сараас илүү байхаар заасан нь нөгөө талын хууль ёсны ашиг сонирхолд үл нийцэхээр бол.
202.4.Дор дурдсанаас бусад тохиолдолд гуравдагч этгээд санал гаргагч талын оронд түүнтэй адил эрхтэйгээр тухайн гэрээний харилцаанд оролцохоор заасан буюу оролцох бололцоотой байхаар тогтоосон бол стандарт нөхцөл хүчин төгөлдөр бус байна:
202.4.1.гуравдагч этгээдийг нэрээр нь заасан;
202.4.2.нөгөө талд дангаар гэрээг цуцлах эрх олгосон.
202.5.Гэрээний стандарт нөхцөлд хамаарах хэсгүүдийн аль нэг нь хүчин төгөлдөр бус байх, эсхүл гэрээний гол бус нөхцөл болсон тохиолдолд гэрээ бүхэлдээ хүчин төгөлдөр байна.
Дөрөвдүгээр дэд бүлэг
Гуравдагч этгээдэд ашигтай гэрээ
203 дугаар зүйл. Гуравдагч этгээдэд ашигтай гэрээний шаардах эрх
203.1.Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүргийн мөн чанарт харшлахгүй бол гуравдагч этгээдэд ашигтай гэрээний үүрэг гүйцэтгүүлэгч, гуравдагч этгээдийн аль нь ч үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй.
203.2.Гэрээнд тусгайлан заагаагүй бол гуравдагч этгээд бие даан шаардах эрхтэй эсэх, энэ эрх нь шууд, эсхүл урьдчилсан тодорхой нөхцөл бүрдсэнээр үүсэх, гуравдагч этгээдийн зөвшөөрөлгүйгээр гэрээ байгуулсан талууд түүний эрхийг өөрчлөх буюу дуусгавар болгох эрхтэй эсэхийг гэрээний агуулга, түүний зорилгоос тодорхойлно.
203.3.Гуравдагч этгээдэд ашигтай гэрээнд энэ хуулийн 203.2-т заасан эрх үүргийн талаар тусгайлсан нөхцөлийг гэрээнд тусгасан тал нь нөгөө талын зөвшөөрлөөс үл шалтгаалан гуравдагч этгээдийг орлох эрхтэй.
203.4.Гэрээнд өөрөөр заагаагүй буюу үүргийн мөн чанарт харшлахгүй бол гуравдагч этгээд гэрээнд заасан эрхээсээ татгалзвал үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг шаардаж болно.
Тавдугаар дэд бүлэг
Гэрээнээс татгалзах
204 дүгээр зүйл. Гэрээнээс татгалзах журам
204.1.Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ.
204.2.Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол гэрээнээс татгалзах хугацааг татгалзах санал гаргаагүй тал нь тогтооно. Энэ хугацаанд гэрээнээс татгалзаж байгаа тухай нөгөө талд дахин мэдэгдээгүй бол гэрээнээс татгалзах эрхээ алдана.
204.3.Гэрээний аль нэг буюу хоёр талд хэд хэдэн этгээд оролцож байгаа бол гэрээнээс хамтран татгалзана. Тэдний хэн нэг нь гэрээнээс татгалзах эрхээ алдвал бусад нь мөн адил гэрээнээс татгалзах эрхээ алдана.
204.4.Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд гэрээнээс татгалзах эрхээ алдах болзолтойгоор гэрээ байгуулсан бол уг болзол бий болсон тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнээс татгалзах эрхтэй.
204.5.Гэрээний аль нэг тал үүргээ гүйцэтгээгүй бол нөгөө тал нь гэрээнээс татгалзах эрхтэй байхаар гэрээ байгуулсан боловч үүрэг гүйцэтгэгч тал нь харилцан шаардлага бүхий үүргээ тооцож дуусгавар болгох эрхтэй байсан бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнээс татгалзсаны дараа үүрэг гүйцэтгэгч нь үүргийг тооцсон тухай нэн даруй мэдэгдсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчийн татгалзал хүчин төгөлдөр бус байна.
205 дугаар зүйл. Гэрээний аль нэг тал нь гэрээнээс татгалзсанаас үүсэх үр дагавар
205.1.Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй.
205.2.Дараахь тохиолдолд үүрэг гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлийг биет байдлаар бус мөнгөөр нөхөн төлнө:
205.2.1.гүйцэтгэсэн үүргийн шинж чанараас шалтгаалан биет байдлаар эргүүлж өгөх боломжгүй;
205.2.2.үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан тал нь түүнийг ашиглаж байгаа буюу бусдын өмчлөлд шилжүүлсэн, эсхүл бусдын эрхээр хязгаарласан, түүнчлэн түүнийг боловсруулах, дахин боловсруулах замаар өөрчилсөн;
205.2.3.үүргийн зүйлийг ердийн элэгдэл, хорогдлоос гадуур гэмтээсэн, муутгасан, дутаасан, устгасан.
205.3.Хэрэв үүрэг гүйцэтгэгч нь гэрээ ёсоор хариу ямар нэгэн үүрэг гүйцэтгэсэн бол мөнгөн төлбөрийн оронд хариу гүйцэтгэсэн үүргийг орлуулж болно.
205.4.Дараахь тохиолдолд үүрэг гүйцэтгэгч нөхөн төлбөр төлөхгүй:
205.4.1.гэрээгээр үүрэг гүйцэтгүүлэгчийн шилжүүлсэн зүйлийн чанарын доголдол нь үүрэг гүйцэтгэгч гэрээнээс татгалзах үндэслэл болсон бөгөөд тэрээр гэрээний зүйлийг боловсруулах, дахин боловсруулах явцдаа энэхүү доголдлыг илрүүлсэн;
205.4.2.гэрээний зүйл үүрэг гүйцэтгүүлэгчийн буруугаас гэмтсэн, муудсан, дутсан, устсан;
205.4.3.үүрэг гүйцэтгэгч гэрээний зүйлийг зохих ёсоор хадгалж, арчилж, хамгаалсаар байхад тэр нь муудсан, гэмтсэн, устсан. Энэ тохиолдолд гэрээний зүйлээс үлдсэнийг нь үүрэг гүйцэтгүүлэгчид буцааж өгнө.
205.5.Үүрэг гүйцэтгэгч үүргийн зүйлийг ашиглах журам зөрчсөнөөс олох ёстой байсан ашгийг олж чадаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгчид учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.
205.6.Үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгүүлэгчид гэрээний зүйлийг буцааж өгсөн, үнийг нь төлсөн, эсхүл энэ хуулийн 205.4.1, 205.4.2-т заасны дагуу гэрээний зүйлийг буцааж өгөх буюу хохирол нөхөн төлөх шаардлага үүсээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэгчид зайлшгүй зардлыг нөхөн төлөх үүрэгтэй. Бусад зардлыг үүрэг гүйцэтгэгч гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгчид оруулсан ашгийн хэмжээгээр нөхөн төлнө.
205.7.Энэ хуулийн 205.1-д заасан үүргийг гэрээний талууд биечлэн, нэгэн зэрэг гүйцэтгэх үүрэгтэй.
 

АРВАН ЗУРГАДУГААР БҮЛЭГ
Үүрэг гүйцэтгэх

Нэгдүгээр дэд бүлэг
Нийтлэг үндэслэл
206 дугаар зүйл. Үүрэг гүйцэтгэх зарчим
206.1.Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ.
207 дугаар зүйл. Үүрэг гүйцэтгэх газар
207.1.Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, үүргийн мөн чанарт харшлахгүй бол үүрэг гүйцэтгэх газрыг дараахь байдлаар тодорхойлно:
207.1.1.үл хөдлөх эд хөрөнгөтэй холбогдсон үүргийг тухайн үл хөдлөх эд хөрөнгө байгаа газарт;
207.1.2.эд хөрөнгө тээвэрлэх үүргийг уул эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч буюу эрх бүхий этгээдэд хүргүүлэхээр анхны тээвэрлэгчид хүлээлгэн өгсөн газар;
207.1.3.мөнгөн төлбөрийн үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн оршин суугаа /оршин байгаа/ газар, харин үүрэг гүйцэтгүүлэгч дээрх газраа өөрчилсөн тухай үүрэг гүйцэтгэгчид мэдэгдсэн бол түүний шинээр оршин суугаа /оршин байгаа/ газар;
207.1.4.бусад бүх үүргийг үүрэг гүйцэтгэгчийн оршин суугаа /оршин байгаа/ газар.
207.2.Энэ хуулийн 207.1.3-т заасан тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн оршин суугаа /оршин байгаа/ газрын хаягаар мөнгийг илгээхээр банк, түүнтэй адилтгах бусад байгууллагад шилжүүлснээр үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэнд тооцно.
207.3.Үүрэг гүйцэтгэхээс өмнө үүрэг гүйцэтгүүлэгч, эсхүл үүрэг гүйцэтгэгч оршин суугаа /оршин байгаа/ газраа өөрчилсөн тухай нөгөө талдаа мэдэгдэх үүрэгтэй байсан тохиолдолд шинэ газар үүрэг гүйцэтгэх буюу үүргийн гүйцэтгэлийг хүлээн авахтай холбогдон гарсан зардлыг шилжсэн тал нь нөхөн төлж, эрсдэлийг хариуцна.
208 дугаар зүйл. Үүрэг гүйцэтгэх хугацаа
208.1.Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ.
208.2.Үүрэг гүйцэтгэх хугацаа тогтоогоогүй буюу болзол тавиагүй, үүргийн шинж чанараас шалтгаалан түүнийг тодорхойлох боломжгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг хэдийд ч шаардах эрхтэй, үүрэг гүйцэтгэгч нэн даруй гүйцэтгэх үүрэгтэй байна.
208.3.Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол үүргийн шинж чанараас шалтгаалан үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг шаардсанаас хойш арав хоногийн дотор үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэх үүрэгтэй.
208.4.Үүрэг гүйцэтгэх хугацааг хууль буюу гэрээгээр тогтоосон бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаанаас өмнө үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхгүй.
208.5.Үүрэг гүйцэтгүүлэгч татгалзаагүй бол үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанаас нь өмнө гүйцэтгэх эрхтэй.
208.6.Үүрэг гүйцэтгэгч төлбөрийн чадваргүй болсон буюу үүргийн гүйцэтгэлийг хангах эд хөрөнгийн хэмжээ багассан, эсхүл эд хөрөнгөгүй болсон бол үүрэг гүйцэтгүүлэгч нь энэ хуулийн 208.4-т заасан хугацаанаас өмнө үүргээ нэн даруй гүйцэтгэхийг түүнээс шаардах эрхтэй.
208.7.Болзол тавьж хийсэн хэлцлийн тухайд үүргийг уул болзол бий болсны дараагийн өдрөөс гүйцэтгэнэ.
209 дүгээр зүйл. Үүрэг гүйцэтгэхээс татгалзах
209.1.Хоёр талын гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нэг тал нөгөө талынхаа өмнө үүргээ эхлэн гүйцэтгэхээс бусад тохиолдолд нөгөө тал хариу үүрэг гүйцэтгэхээс өмнө үүргээ гүйцэтгэхээс татгалзаж болно.
210 дугаар зүйл. Гуравдагч этгээдээр үүрэг гүйцэтгүүлэх
210.1.Хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно.
210.2.Үүрэг гүйцэтгэгч нь гуравдагч этгээдийн үүргийн гүйцэтгэлээс татгалзвал үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг хүлээж авахгүй байх эрхтэй.
210.3.Гуравдагч этгээд хариуцлага хүлээхээр хуульд заагаагүй бол түүний гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн хариуцлагыг үндсэн үүрэг гүйцэтгэгч хариуцна.
210.4.Үүрэг гүйцэтгэгчийн эд хөрөнгөөс үүргийг албадан гүйцэтгүүлэхээр бол тухайн эд хөрөнгийн хувьд эрхээ алдаж болзошгүй гэж үзсэн этгээд нь үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах эрхтэй. Энэ тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардах эрх үүргийн гүйцэтгэлийг хангасан гуравдагч этгээдэд шилжинэ.
211 дүгээр зүйл. Үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгөх
211.1.Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө.
/Энэ хэсэгт 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
211.2.Үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно.
212 дугаар зүйл. Сонгох үүрэг
212.1.Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүргийн мөн чанарт харшлахгүй бол хэд хэдэн үүргээс аль нэгийг нь сонгож гүйцэтгэх эрхийг үүрэг гүйцэтгэгч эдэлнэ.
212.2.Үүрэг гүйцэтгэгч гүйцэтгэвэл зохих хэд хэдэн үйлдлийн аль нэгээс татгалзах эрхтэй бол татгалзсан тохиолдолд үлдсэн үйлдлийг гүйцэтгэх үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна.
212.3.Энэ хуулийн 212.1-д заасан сонголт хийхдээ үүрэг гүйцэтгэгч энэ тухай үүрэг гүйцэтгүүлэгчид мэдэгдэнэ.
213 дугаар зүйл. Үүргийг хэсэгчлэн гүйцэтгэх
213.1.Гэрээнд заасан, эсхүл үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүргээ хэсэгчлэн гүйцэтгэх эрхтэй.
213.2.Үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнд зааснаас өөр гүйцэтгэлийг хүлээн авахаас татгалзах эрхтэй. Үүргийн гүйцэтгэл нь зардал ихтэй байсан ч энэ журам нэгэн адил үйлчилнэ.
214 дүгээр зүйл. Үүргийн гүйцэтгэлийн чанар
214.1.Үүргийн гүйцэтгэлийн чанарын талаар гэрээнд тодорхой заагаагүй бол үүрэг гүйцэтгэгч нь ердийн шаардлагад нийцүүлэн үүргээ гүйцэтгэж, дундаас доошгүй чанарын эд хөрөнгө шилжүүлэх үүрэгтэй.
215 дугаар зүйл. Үүргийн гүйцэтгэлийг саатуулах эрх
215.1.Үүрэг гүйцэтгүүлэгч хүлээсэн үүргээ биелүүлж үүрэг гүйцэтгэх боломж бүрдүүлэх хүртэл үүрэг гүйцэтгэгч нь мөнгөн төлбөрийнхөөс бусад үүргийн гүйцэтгэлийг саатуулж болно.
215.2.Үүргийн зүйл нь төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө байвал үүрэг гүйцэтгэгч үүргээ ямар ч нөхцөлд биелүүлэх үүрэгтэй.
216 дугаар зүйл. Үүрэг гүйцэтгэх дараалал
216.1.Үүрэг гүйцэтгэгч нь ижил төрлийн хэд хэдэн үүргийн гүйцэтгэлийг хангах үүрэгтэй бөгөөд үүргийн гүйцэтгэл нь бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол үүрэг гүйцэтгэгч аль нэг үүргийг сонгож гүйцэтгэх эрхтэй. Үүрэг гүйцэтгэгч ийм сонголт хийгээгүй бол төлбөрийн хугацаа болсон өрийг тэргүүн ээлжинд төлүүлнэ.
216.2.Хэд хэдэн өрийг төлөх хугацаа нэгэн зэрэг болсон тохиолдолд гүйцэтгэхэд илүү хүнд нөхцөлтэй шаардлагыг тэргүүн ээлжинд гүйцэтгэнэ.
216.3.Шаардлагууд нь үүрэг гүйцэтгэгчийн хувьд ижил нөхцөлтэй бол биелэх боломж багатай үүргийг тэргүүн ээлжинд гүйцэтгэнэ.
216.4.Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ.
Хоёрдугаар дэд бүлэг
Мөнгөн төлбөрийн үүрэг гүйцэтгэх
217 дугаар зүйл. Төлбөр гүйцэтгэх мөнгөн тэмдэгт
217.1.Мөнгөн төлбөрийн үүргийг Монгол Улсын мөнгөн тэмдэгт төгрөгөөр гүйцэтгэнэ.
217.2.Хуулиар хориглоогүй бол талууд мөнгөн төлбөрийн үүргийг гадаадын мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэж болно.
218 дугаар зүйл. Төлбөр гүйцэтгэх мөнгөний ханш
218.1.Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө.
218.2.Хуульд өөрөөр заагаагүй бол мөнгөн тэмдэгтийн төрөл өөрчлөгдсөн бол мөнгөн тэмдэгт өөрчлөгдсөн өдөр мөрдөж байсан ханшаар тооцож төлбөрийг төлнө.
/Энэ нэсэгт 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
 

АРВАН ДОЛДУГААР БҮЛЭГ
Үүргийн гүйцэтгэлд саад болох нөхцөл байдал

Нэгдүгээр дэд бүлэг
Нийтлэг үндэслэл
219 дүгээр зүйл. Үүрэг гүйцэтгэгчийн буруугаас үүрэг гүйцэтгэх боломжгүй болох
219.1.Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй.
219.2.Үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч түүнд үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа зааж болно. Энэ хугацаанд үүргээ дахин биелүүлэхгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй.
219.3.Нэмэлт хугацаа тогтоосноор ямар нэгэн үр дүнд хүрч чадахгүй нь тодорхой, эсхүл үүрэг гүйцэтгүүлэгч учирсан гэм хорыг арилгуулахаар шаардах эрхээ хэрэгжүүлэх нь талуудын ашиг сонирхолд илүү нийцэхээр байвал нэмэлт хугацаа олгохгүй байж болно.
219.4.Үүрэг гүйцэтгэгч санаатайгаар үүргээ зөрчсөн тохиолдолд учирсан хохирлыг арилгах үүргээс түүнийг чөлөөлөхөөр урьдчилан тохиролцож болохгүй.
219.5.Хууль ёсны төлөөлөгч буюу бусад этгээдээр үүргээ гүйцэтгүүлсэн үүрэг гүйцэтгэгч тэдгээрийн үйлдлийн улмаас үүрэг гүйцэтгүүлэгчид учирсан хохирлыг бүрэн хэмжээгээр хариуцна.
219.6.Гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүргийн мөн чанарт харшлахгүй бол үүргийн зүйлийг өөр этгээдээс хүлээн авах ёстой байсан үүрэг гүйцэтгэгч түүнийгээ авч чадаагүйгээс үүрэг биелээгүй бол үүнээс үүдэн гарах хариуцлагыг өөрөө хүлээнэ.
220 дугаар зүйл. Нөхцөл байдал өөрчлөгдсөнөөс үүрэг гүйцэтгэх боломжгүй болох
220.1.Гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал гэрээ байгуулсны дараа илтэд өөрчлөгдсөн, ийнхүү өөрчлөгдөхийг талууд урьдчилан мэдэж байсан бөгөөд гэрээг байгуулахгүй байх буюу өөр агуулгаар байгуулах боломжтой байсан бол гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэхийг талууд харилцан шаардах эрхтэй.
220.2.Гэрээ байгуулах үндэслэлийн талаар талуудын төсөөлөл буруу байсан бол түүнийг гэрээ байгуулах нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй адилтгаж үзнэ.
220.3.Талууд өөрчлөгдсөн нөхцөл байдалд гэрээг зохицуулах арга хэмжээг тэргүүн ээлжинд авах үүрэгтэй.
220.4.Гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд зохицуулах боломжгүй, эсхүл нөгөө тал нь зөвшөөрөөгүй бол эрх ашиг нь хөндөгдсөн тал гэрээнээс татгалзах эрхтэй.
221 дүгээр зүйл. Хүндэтгэн үзэх үндэслэлээр талууд гэрээнээс татгалзах
221.1.Хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно.
221.2.Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал, эсхүл талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гэрээний хугацааг үргэлжлүүлэх, сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх үндэслэл гэж үзнэ.
221.3.Гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болно.
221.4.Эрх бүхий этгээд гэрээ цуцлах үндэслэл байгааг мэдсэнээс хойш ердийн боломжит хугацааны дотор гэрээнээс татгалзаж болно.
221.5.Гэрээг цуцалснаар өмнө гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэл ач холбогдлоо алдвал түүнийг нэгэн адил цуцлана. Ийнхүү цуцлахад энэ хуулийн 205 дугаар зүйлд заасан журам нэгэн адил үйлчилнэ.
221.6.Хохирлыг арилгахтай холбогдсон шаардлагад энэ хуулийн 227 дугаар зүйл нэгэн адил хамаарна.
Хоёрдугаар дэд бүлэг
Хугацаа хэтрүүлснээс үүсэх үр дагавар
222 дугаар зүйл. Үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлэх
222.1.Дараахь тохиолдолд үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ:
222.1.1.үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол;
222.1.2.үүрэг гүйцэтгэх хугацаа болсныг үүрэг гүйцэтгүүлэгч сануулснаас хойш үүргээ биелүүлээгүй бол.
222.2.Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй.
222.3.Хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгэгч аливаа болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ийн хариуцлагыг хүлээнэ.
222.4.Хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгэгч нь түүнд ямар нэг тохиолдол нөлөөлсөн эсэхийг харгалзахгүйгээр хохирлыг хариуцна. Харин үүргийг хугацаанд нь гүйцэтгэсэн ч тохиолдох байсан тохиолдлын улмаас үүссэн хохирлыг хариуцахгүй.
222.5.Мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй.
222.6.Хүүгээс анз тооцохгүй.
222.7.Үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй.
222.8.Үүрэг гүйцэтгэгч нь үүрэг гүйцэтгүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр үүргээ хугацаанаас нь өмнө гүйцэтгэсэн бол хугацаа хэтрүүлсэнтэй адилтгаж үзнэ.
223 дугаар зүйл. Үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлэх
223.1.Хугацаанд нь гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгч хүлээж аваагүй бол түүнийг хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ.
223.2.Үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ.
224 дүгээр зүйл. Үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлснээс үүсэх үүрэг
224.1.Энэ хуулийн 223 дугаар зүйлд зааснаар хугацаа хэтрүүлсэн гэм буруутай үүрэг гүйцэтгүүлэгч ийнхүү хугацаа хэтрүүлснээс үүрэг гүйцэтгэгчид учруулсан хохирлыг арилгах үүрэгтэй.
224.2.Хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгүүлэгч гэм буруутай эсэхээс үл хамааран түүнд дараахь үүрэг, үр дагавар үүснэ:
224.2.1.гэрээний зүйлийг хадгалсантай холбогдож үүрэг гүйцэтгэгчээс гарсан нэмэлт зардлыг нөхөн төлөх;
224.2.2.гэрээний зүйл тохиолдлоор устаж, гэмтсэний эрсдлийг хүлээх;
224.2.3.мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдах.
Гуравдугаар дэд бүлэг
Хоёр талын гэрээнд үүрэг зөрчих
225 дугаар зүйл. Үүрэг зөрчсөнөөс талууд гэрээнээс татгалзах
225.1.Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй.
225.2.Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ.
225.3.Үүрэг гүйцэтгэгч үүргийн зарим хэсгийг зөрчсөн боловч үлдэх хэсгийг гүйцэтгэх нь үүрэг гүйцэтгүүлэгчид ашиггүй болсон бол үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнээс татгалзаж болно.
225.4.Дараахь тохиолдолд талууд гэрээнээс татгалзаж болохгүй:
225.4.1.үүргийг ялимгүй зөрчсөн;
225.4.2.энэ хуулийн 186.2-т заасан шаардлагыг зөрчсөн боловч үүрэг гүйцэтгүүлэгч гэрээг хүчин төгөлдөр байлгахыг шаардах эрхтэй байвал;
225.4.3.үүрэг гүйцэтгэгч үүргээ зөрчсөн явдалд бүхэлд нь буюу ихэнх хэсэгт нь үүрэг гүйцэтгүүлэгч өөрөө буруутай;
225.4.4.үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнээс татгалзахаас өмнө үүрэг гүйцэтгэгч хариу шаардлага гаргасан, эсхүл үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнээс татгалзсаны дараа хариу шаардлага нэн даруй гаргах боломжтой бол.
225.5.Гэрээнээс татгалзах үндэслэл ирээдүйд бий болох нь гарцаагүй, илт байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэх хугацаа болохоос өмнө гэрээнээс татгалзах эрхтэй.
225.6.Үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнээс татгалзах хугацааг үүрэг гүйцэтгэгч тогтоож болно.
225.7.Энэ хуулийн 225.6-д заасан хугацаанд үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнээс татгалзах эрхээ эдлээгүй боловч үүрэг гүйцэтгэгч нь үүрэг гүйцэтгэх нэмэлт буюу урьдчилсан сануулгын хугацаанд гэрээг биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнээс татгалзаж болно.
226 дугаар зүйл. Нэмэлт хугацаа тогтоох, урьдчилан сануулах шаардлагагүй нөхцөл байдал
226.1.Дараахь нөхцөл байдал байвал энэ хуулийн 204.2, 219.2-т зааснаар үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох буюу урьдчилан сануулах шаардлагагүй:
226.1.1.ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт бол;
226.1.2.үүрэг гүйцэтгэгч гэрээгээр тогтоосон хугацаанд үүргээ гүйцэтгээгүй, харин нэмэлт хугацаанд үүргээ гүйцэтгэсэн тохиолдолд гэрээний харилцаа үргэлжлэх ёстой бол;
226.1.3.хоёр талын ашиг сонирхлын үүднээс онцгой үндэслэлээр гэрээг нэн даруй цуцлах шаардлагатай бол.
227 дугаар зүйл. Үүрэг зөрчсөнөөс үүсэх хариуцлага
227.1.Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй.
227.2.Нэг тал нь гэрээнээс татгалзсан явдалд нөгөө тал нь буруугүй бол энэ хуулийн 227.1-д заасан үндэслэл хамаарахгүй.
227.3.Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно.
227.4.Үүрэг гүйцэтгэгч тодорхой эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөл буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд шилжүүлэх үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч нь уг эд хөрөнгийг өөртөө шилжүүлэх, учирсан хохирлоо арилгахыг шаардах эрхтэй.
227.5.Үүрэг гүйцэтгэгч тодорхой ажил гүйцэтгэх, туслалцаа үзүүлэх үүргээ гүйцэтгээгүй, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч уг үүргийг өөрөө гүйцэтгэх буюу гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж, учирсан хохирлыг арилгахыг шаардах эрхтэй.
 

АРВАН НАЙМДУГААР БҮЛЭГ
Гэм хорыг арилгах

228 дугаар зүйл. Гэм хорыг арилгуулах эрх
228.1.Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно.
228.2.Хохирогч эрхээ сэргээлгэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдэд тодорхой хугацаа тогтоож болох бөгөөд энэ хугацаанд үүргээ гүйцэтгээгүй бол мөнгөөр гүйцэтгэхийг шаардаж болно.
228.3.Эрүүл мэндийг хохироосноос хохирогч хөдөлмөрийн чадвараа алдсан буюу хөдөлмөрийн чадвар нь буурсан, эсхүл хэрэглээ зардал нь нэмэгдсэн бол гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд хохирогчид сар тутам мөнгө /тэжээн тэтгэхтэй холбогдсон тэтгэлэг/ төлөх замаар гэм хорыг арилгах үүрэгтэй.
228.4.Хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй.
228.5.Хохирогч мэргэжлийн хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд дахин мэргэжил эзэмших зайлшгүй шаардлагатай бол үүнтэй холбогдсон зардлыг нөхөн төлөхөд энэ журам нэгэн адил хамаарна.
228.6.Хүндэтгэн үзэх шалтгаан байвал хохирогч энэ хуулийн 228.3-т заасан сар тутмын мөнгөн төлбөрийн оронд нэг удаагийн нөхөн төлбөр авахаар шаардаж болно.
229 дүгээр зүйл. Гэм хорыг арилгах хэмжээ
229.1.Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй.
229.2.Гэм хорын хэмжээг тодорхойлохдоо хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзнэ.
230 дугаар зүйл. Эдийн бус гэм хорыг арилгах
230.1.Эдийн бус гэм хорыг арилгуулахаар хохирогч шаардах эрхтэй.
230.2.Гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө.
230.3.Гэм хор учрах буюу түүнээс урьдчилан сэргийлэх, учирсан гэм хороос үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн буюу эрх бүхий этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/ нөлөөлсөн бол гэм хорыг арилгах үүрэг болон түүний хэмжээг тодорхойлохдоо тэдгээрийн гэм буруугийн хэмжээг харгалзана.
 

АРВАН ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
Үүргийн гүйцэтгэлийг хангах арга

231 дүгээр зүйл. Үүргийн гүйцэтгэлийг хангах арга
231.1.Үүргийн гүйцэтгэлийг дараахь аргаар хангана:
231.1.1.анз;
231.1.2.дэнчин;
231.1.3.баталгаа;
231.1.4.барьцаа;
231.1.5.батлан даалт;
231.1.6.үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/;
231.1.7.хуульд заасан бусад арга.
232 дугаар зүйл. Анз
232.1.Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ.
232.2.Дэнчингийн үүргээ биелүүлээгүй тохиолдолд анзыг нэгэн адил хэрэглэж болно.
232.3.Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ.
/Энэ хэсэгт 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
232.4.Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй.
232.5.Үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг торгууль гэнэ.
232.6.Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ.
232.7.Үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд анз төлөхөөр гэрээнд заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч анз шаардах эрхгүй бөгөөд харин учирсан хохирлоо арилгуулахыг шаардах эрхтэй.
232.8.Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно.
233 дугаар зүйл. Дэнчин
233.1.Гэрээнд оролцогч нэг тал нь гэрээ байгуулсны нотолгоо болгон нөгөө талдаа төлбөл зохих төлбөрт оролцуулан урьдчилан өгсөн мөнгийг дэнчин гэнэ.
233.2.Гэрээг цуцалсан, эсхүл дэнчин тавигч тал нь үүргээ гүйцэтгэхдээ үүргийн гүйцэтгэлд дэнчинг оролцуулаагүй бол үүрэг гүйцэтгэж дууссаны дараа дэнчин авсан тал нь дэнчинг буцааж өгнө.
233.3.Дэнчин тавьсан этгээд үүрэг гүйцэтгээгүйгээс хариуцлага хүлээхээр байвал дэнчинг дэнчин авсан этгээдэд үлдээнэ. Энэ тохиолдолд дэнчин авагчид учирсан хохирлыг төлөхдөө дэнчинг оролцуулан тооцно.
233.4.Дэнчин авсан этгээд үүрэг гүйцэтгээгүйгээс хариуцлага хүлээхээр байвал дэнчинг тавьсан этгээдэд буцааж өгнө. Энэ тохиолдолд дэнчин тавьсан этгээд учирсан гэм хорыг арилгуулахаар шаардах эрхтэй.
234 дүгээр зүйл. Баталгаа
234.1.Үүрэг гүйцэтгэгчийн хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гуравдагч этгээд үүрэг гүйцэтгүүлэгчид баталгаа гаргаж болно.
234.2.Хуульд өөрөөр заагаагүй бол баталгааны гэрээг бичгээр хийнэ.
/Энэ хэсэгт 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
234.3.Гэрээнд өөрөөр заагаагүй бол баталгаа гаргагч нэг талын санаачилгаар гэрээг цуцалж болохгүй.
234.4.Үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг баталгаа гаргагчаас үл маргах журмаар шаардана.
234.5.Үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө үүрэг хүлээсэн баталгаа гаргагч үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрхгүй.
234.6.Банкны баталгааг энэ хуулийн 457 дугаар зүйлд заасан журмаар зохицуулна.
235 дугаар зүйл. Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/
235.1.Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр /цаашид “фидуци” гэх/ үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.
235.2.Шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг хүлээгч ашиглах эрхтэй байхаар гэрээнд зааж болно.
235.3.Гэрээний дагуу шилжүүлсэн эд хөрөнгийг үндсэн үүргийг гүйцэтгэх хугацаа болохоос өмнө үүрэг гүйцэтгүүлэгч захиран зарцуулсан бол үүргээ гүйцэтгэсэн үүрэг хүлээгч учирсан хохирлоо шаардах эрхтэй.
235.4.Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно.
235.5.Хуульд өөрөөр заагаагүй бол үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг бичгээр хийнэ.
/Энэ хэсэгт 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
235.6.Үүрэг хүлээгчийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор эд хөрөнгийн өмчлөх эрхийг фидуцийн үндсэн дээр гуравдагч этгээдэд шилжүүлсэн бол гуравдагч этгээд нь энэ хуулийн 37 дугаар бүлэгт заасан хөрөнгө итгэмжлэх гэрээний журмаар уг эд хөрөнгийг үүрэг хүлээгчийн эрх ашгийн үүднээс өмчилж, удирдана.
/Энэ хэсгийг 2010 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн/
 

ХОРЬДУГААР БҮЛЭГ
Үүрэг дуусгавар болох

236 дугаар зүйл. Үүрэг гүйцэтгэснээр үүрэг дуусгавар болох
236.1.Үүрэг дараахь үндэслэлээр дуусгавар болно:
236.1.1.үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн; 
236.1.2.үүрэг гүйцэтгүүлэгч нь гүйцэтгэвэл зохих үүргийн гүйцэтгэлийн оронд өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан; 
236.1.3.талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон.
236.2.Энэ хуулийн 236.1.3-т заасан тохиолдолд өмнөх үүргийн харилцаа дуусгавар болно.
236.3.Үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээн авсныг гэрчлэх баримт бичгийг үүрэг гүйцэтгэгчийн шаардлагаар олгох үүрэгтэй.
236.4.Өрийг хүлээн авсан тухай баримт бичигт хүүгийн тухай заагаагүй бол хүүг төлсөн гэж үзэж мөнгөн төлбөрийн үүрэг бүхэлдээ дуусгавар болно.
236.5.Өрийг тодорхой хэсгээр, үе шаттайгаар төлж байсан бол хамгийн сүүлийн хэсгийг хүлээн авсан тухай баримт бичигт өөрөөр заагаагүй бол өмнөх хэсгүүдийг бүрэн төлсөн гэж үзнэ.
236.6.Үүрэг гүйцэтгүүлэгч, эсхүл эрх бүхий этгээдийн үйлдсэн үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан тухай баримт бичигт өрийн төрөл, хэмжээ, үүрэг гүйцэтгэгчийн буюу өр төлсөн этгээдийн овог, эцгийн нэр, үүрэг гүйцэтгэсэн газар, хугацаа зэргийг заана.
236.7.Үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг нотлох бичиг өгсөн бол үүрэг гүйцэтгэсэн тухай баримт бичгийн хамт нотлох бичгийг буцаах буюу түүнийг хүчингүй болгуулахаар шаардах эрхтэй.
236.8.Үүрэг гүйцэтгүүлэгч нотлох бичгийг буцааж өгч чадахгүй бол үүрэг дуусгавар болсон тухай баримт хийж өгөхийг үүрэг гүйцэтгэгч шаардах эрхтэй.
236.9.Талууд өөрөөр тохиролцоогүй бол үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан тухай баримт бичиг олгохтой холбогдсон зардлыг үүрэг гүйцэтгэгч, харин үүрэг гүйцэтгүүлэгч оршин суугаа /оршин байгаа/ газраа өөрчилсөн, эсхүл нас барсан бөгөөд өвлөгч нь өөр газар оршин суудаг /оршин байдаг/ бол үүрэг гүйцэтгүүлэгч буюу түүний өвлөгч тус тус хариуцна.
236.10.Дараахь үйлдэл хийхээс үүрэг гүйцэтгүүлэгч татгалзсан тохиолдолд үүрэг гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгөхөөс татгалзах эрхтэй:
236.10.1.үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан тухай баримт бичиг олгох;
236.10.2.энэ хуулийн 236.7-д заасан нотлох бичгийг буцааж өгөх буюу түүнийг хүчингүй болгох;
236.10.3.үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан тухай баримт бичигт нотлох бичгийг буцааж өгөх боломжгүй болсон тухай тэмдэглэл хийх буюу үүрэг дуусгавар болсон баримт хийж өгөх.
236.11.Энэ хуулийн 236.10-т заасан тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ.
237 дугаар зүйл. Хадгалалтад шилжүүлснээр үүрэг дуусгавар болох
237.1.Үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах хугацааг хэтрүүлсэн, эсхүл түүний оршин суугаа /оршин байгаа/ газар нь тодорхой бус бол үүрэг гүйцэтгэгч нь үүргийн зүйлийг уул үүргийг гүйцэтгэвэл зохих газрын нотариатад, мөнгө буюу үнэт цаасыг нотариатаар дамжуулан банкинд хадгалуулахаар шилжүүлэх үүрэгтэй. Энэ тохиолдолд үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэнд тооцогдож, үүргээс чөлөөлөгдөнө.
237.2.Үүрэг гүйцэтгэгчийн шилжүүлсэн үүргийн зүйлийг нотариат үүрэг гүйцэтгүүлэгчид шилжүүлэх үүрэгтэй. Ийнхүү шилжүүлэх хүртэл уг зүйлийг хадгалах этгээдийг өөрийн үзэмжээр сонгож хадгалуулах бөгөөд баримт бичгийг өөртөө хадгална.
237.3.Үүргийн зүйл нь хадгалалтын шаардлага хангасан байвал зохих бөгөөд түргэн муудах, чанар нь алдагдах зүйлийг хадгалалтад хүлээж авахгүй.
237.4.Нотариат үүргийн гүйцэтгэлийг хадгалалтад хүлээн авсан тухай үүрэг гүйцэтгүүлэгчид мэдэгдэж, үүргийн гүйцэтгэлийг хүлээн авахыг түүнээс шаардана.
237.5.Үүргийн зүйлийг хадгалахтай холбогдсон зардлыг үүрэг гүйцэтгүүлэгч хариуцна.
237.6.Үүрэг гүйцэтгэгч нотариатад хадгалуулахаар шилжүүлсэн зүйлийг үүрэг гүйцэтгүүлэгчид шилжүүлэхээс өмнө буцаан авахаар хэдийд ч шаардах эрхтэй. Буцаан авсан тохиолдолд үүргийн зүйлийг хадгалалтад шилжүүлээгүй гэж үзнэ.
237.7.Үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн зүйлийг хүлээн авахаас татгалзсан, эсхүл энэ хуулийн 237.9-д заасан хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч хадгалалтад шилжүүлсэн зүйлээ буцаан авч болно.
237.8.Энэ хуулийн 237.6, 237.7-д зааснаар хадгалалтад шилжүүлсэн зүйлээ буцааж авсан үүрэг гүйцэтгэгч хадгалахтай холбогдсон бүх зардлыг хариуцна.
237.9.Нотариат, өөртөө хадгалуулахаар шилжүүлсэн зүйлийг гурав хүртэл жил хадгалах бөгөөд энэ хугацаанд үүрэг гүйцэтгүүлэгч уг зүйлийг хүлээн аваагүй бол энэ тухай үүрэг гүйцэтгэгчид мэдэгдэж хадгалуулсан зүйлээ буцааж авахыг түүнээс шаардана. Хэрэв тогтоосон хугацаанд уг зүйлийг буцааж аваагүй бол түүнийг төрийн өмчлөлд шилжүүлнэ.
238 дугаар зүйл. Харилцан шаардлага бүхий үүргийг тооцож дуусгавар болгох
238.1.Биелүүлэх хугацаа нь болсон, хоёр этгээдийн хоорондох ижил төрлийн харилцан шаардлагыг хооронд нь тооцож үүргийг дуусгавар болгож болно.
238.2.Аль нэг талын шаардлагыг биелүүлэх хугацаа болоогүй байхад шаардах эрх бүхий тал зөвшөөрсөн бол харилцан шаардлагыг тооцож үүргийг дуусгавар болгож болно.
238.3.Хөөн хэлэлцэх хугацаа дууссан шаардлагуудыг хооронд нь тооцож үүргийг дуусгавар болгож болно.
238.4.Хооронд нь тооцож дуусгавар болгох шаардлагуудын хэмжээ харилцан адилгүй байвал бага хэмжээний шаардлагыг бүрэн хэмжээгээр тооцох бөгөөд их хэмжээний шаардлагын нөгөө шаардлагаар нөхөгдөөгүй хэсэг хүчин төгөлдөр хэвээр байна.
238.5.Үүргийг тооцуулах тухай саналыг хүлээн авсан тал хэд хэдэн шаардлагыг биелүүлэх ёстой байвал энэ хуулийн 216.1-216.3-т заасан журам нэгэн адил үйлчилнэ.
238.6.Нэг тал нь нөгөө талдаа үндсэн үүргийн зэрэгцээ хүү болон бусад зардал төлөх үүрэг хүлээсэн бол энэ хуулийн 216.4-т заасан журам нэгэн адил үйлчилнэ.
238.7.Өөр өөр газар гүйцэтгэвэл зохих үүргийг талууд тохиролцон тооцож үүргийг дуусгавар болгож болно.
238.8.Дараахь тохиолдолд үүргийг харилцан тооцож дуусгавар болгож болохгүй:
238.8.1.талууд үүргийг харилцан тооцохгүй гэж урьдчилан тохиролцсон;
238.8.2.үүргийн зүйлийг төлбөрт авч болохгүй, эсхүл амьжиргааны эх үүсвэр болсон зүйл байсан;
238.8.3.хүний амь нас, эрүүл мэндийг хохироосон гэм хорыг арилгах үүрэг үүссэн;
238.8.4.хуульд заасан бусад тохиолдол.
239 дүгээр зүйл. Өрийг хүчингүй болгосноор үүрэг дуусгавар болох
239.1.Талууд хэлэлцэн тохиролцсоны үндсэн дээр өрийг хүчингүй болговол энэхүү үүрэг дуусгавар болно.
239.2.Үүрэг гүйцэтгүүлэгч бусад үүрэг гүйцэтгэгчийн хувьд шаардах эрхээ хэвээр хадгалснаас бусад тохиолдолд хамтран үүрэг гүйцэтгэгчдийн хэн нэг нь бүх өрийг дуусгавар болгосон бол бусад үүрэг гүйцэтгэгчийг үүргээс чөлөөлнө.
239.3.Үүрэг гүйцэтгүүлэгч өрөөс чөлөөлөгдсөн үүрэг гүйцэтгэгчид оногдох хэсгийг хасаад үлдсэн хэсгийн хувьд бусад үүрэг гүйцэтгэгчдэд тавих шаардлагаа нэгтгэн гаргаж болно.
239.4.Үндсэн үүрэг гүйцэтгэгчийн өрийг хүчингүй болгосноор батлан даагч буюу баталгаа гаргагч үүргээс чөлөөлөгдөнө.
239.5.Батлан даагч буюу баталгаа гаргагчийг үүргээс чөлөөлсөн явдал нь үндсэн үүрэг гүйцэтгэгчийг үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.
239.6.Хамтран батлан даагчийн аль нэгийг өр төлөхөөс чөлөөлснөөр бусад батлан даагчид үүргээс чөлөөлөгдөнө.
239.7.Хоёр талын гэрээнд аль нэг тал нь шаардлагаасаа татгалзсанаар үүргийн харилцаа дуусгавар болохгүй. Энэ тохиолдолд шаардлагаасаа татгалзсан тал нь нөгөө тал шаардлагаасаа татгалзах хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх үүрэгтэй.
240 дүгээр зүйл. Үүрэг дуусгавар болох бусад үндэслэл
240.1.Үүрэг дараахь үндэслэлээр дуусгавар болно:
240.1.1.үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэгч хоёр нэг этгээд болсон;
240.1.2.үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан;
240.1.3.үүргийн гүйцэтгэл нь гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгчид хамааралтай тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан;
240.1.4.хуулийн этгээд эрх залгамжлалгүйгээр татан буугдаж улсын бүртгэлээс хасагдсан;
240.1.5.хууль буюу гэрээнд заасан бусад үндэслэл.
 

ХОРИН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Үүрэгт олон этгээд оролцох

241 дүгээр зүйл. Хамтран үүрэг гүйцэтгүүлэгчид
241.1.Хэд хэдэн этгээд үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй бөгөөд үүрэг гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх үүрэгтэй бол тэдгээрийг бүрэн эрх бүхий хамтран үүрэг гүйцэтгүүлэгчид гэнэ.
241.2.Хамтран үүрэг гүйцэтгүүлэгчдийн бүрэн эрх хууль буюу гэрээнд заасан үндэслэлээр, эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбогдож үүснэ.
241.3.Үүрэг гүйцэтгүүлэгчдийн хэн нэг нь энэ хуулийн 241.1-т заасан шаардлага гаргаагүй бол үүрэг гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлийг өөрийн үзэмжээр үүрэг гүйцэтгүүлэгчийн аль нэгд шилжүүлж болох бөгөөд энэ тохиолдолд бусад үүрэг гүйцэтгүүлэгчдийн өмнө хүлээх үүргээс чөлөөлөгдөнө.
241.4.Хамтран үүрэг гүйцэтгүүлэгчдийн хэн нэг нь шаардлагаасаа татгалзвал үүрэг гүйцэтгэгч тухайн үүрэг гүйцэтгүүлэгчид оногдох хэсгээр үүргээс чөлөөлөгдөнө.
241.5.Хамтран үүрэг гүйцэтгүүлэгчдийн хэн нэг нь хэд хэдэн өвлөгчтэй бол өвлөгч бүр өр шаардах эрхийн өөрт ногдох хэсгийг өвлөх эрхтэй.
241.6.Хамтран үүрэг гүйцэтгүүлэгчдийн хэн нэг нь үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь хүлээн авсан бол бусад үүрэг гүйцэтгүүлэгчид ногдох хэсгийг хүлээлгэн өгөх үүрэгтэй.
241.7.Хамтран үүрэг гүйцэтгүүлэгчид өөрөөр тохиролцоогүй бол тэдгээрийн үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх тэнцүү байна.
242 дугаар зүйл. Хамтран үүрэг гүйцэтгэгчид
242.1.Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ.
242.2.Хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ.
242.3.Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна.
242.4.Хамтран үүрэг гүйцэтгэгчдийн хэн нь ч гэрээгээр тогтоосон буюу түүнд эрх олгосон, эсхүл хамтран үүрэг гүйцэтгэгчдийн хувьд нийтлэг аливаа хариу шаардлагыг үүрэг гүйцэтгүүлэгчид гаргах эрхтэй.
242.5.Хамтран үүрэг гүйцэтгэгчдийн хэн нэг нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь хүлээлгэн өгсөн бол бусад үүрэг гүйцэтгэгчид үүргээс чөлөөлөгдөнө.
242.6.Үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэгч нэг этгээдэд шаардлага гаргаснаар бусад үүрэг гүйцэтгэгчдэд шаардлага гаргах эрхээ алдахгүй.
242.7.Үүрэг гүйцэтгүүлэгч нь үүрэг гүйцэтгэгч нэг этгээдээс үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах хугацаа саатуулсан тохиолдолд үүсэх үр дагавар нь бусад үүрэг гүйцэтгэгчдэд нэгэн адил хамаарна.
242.8.Үүрэг гүйцэтгэгч нэг этгээд үүрэг гүйцэтгэх хугацаа зөрчсөн тохиолдолд үүсэх үр дагавар нь бусад үүрэг гүйцэтгэгчдэд хамаарахгүй.
242.9.Хамтран үүрэг гүйцэтгэгч нэг этгээд хэд хэдэн өвлөгчтэй бол тэдгээр нь тус бүрдээ өв залгамжлалаар өөрт ногдох өвтэй хувь тэнцүү хэмжээгээр үүрэг хүлээх боловч шаардлага нь үл хуваагдах шинжтэй бол энэ журам хамаарахгүй.
242.10.Хамтран үүрэг гүйцэтгэгчдийн хэн нэгний өр нь үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагатай нэгдсэн бол уг үүрэг гүйцэтгэгчийн өрийн хэмжээгээр бусад үүрэг гүйцэтгэгчийн үүрэг дуусгавар болно.
242.11.Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна.
242.12.Хамтран хүлээх үүргийг гүйцэтгэсэн үүрэг гүйцэтгэгч нь хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол бусад үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг тус бүрд нь ногдох хэсгээр шаардах эрхтэй.
242.13.Хамтран үүрэг гүйцэтгэгчдийн хэн нэг нь төлбөрийн чадваргүй бол үүргийн түүнд оногдох хэсгийг төлбөрийн чадвартай бусад үүрэг гүйцэтгэгчид тэнцүү хуваарилна.
242.14.Хамтран үүрэг гүйцэтгэгч нэг этгээдийн хувьд хөөн хэлэлцэх хугацаа дууссан буюу түр зогссон нь бусад үүрэг гүйцэтгэгчдэд хамаарахгүй.
III ХЭСЭГ
ГЭРЭЭНИЙ ЭРХ ЗҮЙ
I ДЭД ХЭСЭГ
БУСДЫН ӨМЧЛӨЛД ХӨРӨНГӨ ШИЛЖҮҮЛЭХТЭЙ ХОЛБОГДСОН ГЭРЭЭНИЙ ҮҮРЭГ
 

ХОРИН ХОЁРДУГААР БҮЛЭГ
Худалдах-худалдан авах болон арилжаа

Нэгдүгээр дэд бүлэг
Нийтлэг үндэслэл
243 дугаар зүйл. Худалдах-худалдан авах гэрээ
243.1.Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.
243.2.Худалдагч нь худалдаж байгаа эд хөрөнгийн зориулалт, хэрэглээний шинж чанар, хадгалах, хэрэглэх, тээвэрлэх нөхцөл, журам, баталгаат болон эдэлгээний хугацаа, үйлдвэрлэгчтэй холбогдсон үнэн зөв, бүрэн мэдээллийг худалдан авагчид өгөх үүрэгтэй.
244 дүгээр зүйл. Худалдах-худалдан авах гэрээний үнэ
244.1.Худалдах-худалдан авах гэрээнд үнийг шууд заагаагүй бол талууд үнэ тодорхойлох арга хэрэгслийн тухай хэлэлцэн тохиролцож болно.
245 дугаар зүйл. Хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон зардлыг хуваарилах
245.1.Гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон /жигнэх, савлах, баглах гэх мэт/ зардлыг худалдагч, барааг худалдагчийн байгаа газраас өөр газар хүргэх, зөөх, тээвэрлэх, хүлээн авахтай холбогдсон зардлыг худалдан авагч хариуцна.
245.2.Гэрээнд өөрөөр заагаагүй бол үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авахад гэрээ болон шаардагдах баримт бичиг бүрдүүлэх, баримт бичгийг нотариатаар гэрчлүүлэх, улсын бүртгэлийн газар бүртгүүлэхтэй холбогдсон зардлыг худалдан авагч хариуцна.
246 дугаар зүйл. Эд хөрөнгө илгээх талаар худалдагчийн хүлээх үүрэг
246.1.Гэрээ ёсоор худалдагч эд хөрөнгийг тээвэрлэгчид шилжүүлсэн бөгөөд тухайн эд хөрөнгөд ямар нэгэн таних тэмдэг буюу бусад хэрэгслээр тэмдэглэл хийгээгүй бол түүнийг илгээсэн тухай худалдан авагчид мэдэгдэж, ачааны дэлгэрэнгүй жагсаалтыг илгээх үүрэгтэй.
246.2.Хэрэв худалдагч эд хөрөнгийг илгээх үүрэг хүлээсэн бол эд хөрөнгийг тохирсон газар хүргэхэд шаардагдах гэрээг тухайн төрлийн тээвэрлэлтийн ердийн нөхцөлөөр хийх үүрэгтэй.
246.3.Тээвэрлэлтийн явцад эд хөрөнгийг даатгуулах үүрэг худалдагч хүлээгээгүй бол худалдан авагчийн хүсэлтээр даатгалын гэрээ байгуулахад шаардагдах, өөрт байгаа бүхий л мэдээллийг түүнд өгөх үүрэг хүлээнэ.
247 дугаар зүйл. Үр шим болон эрсдэл худалдан авагчид шилжих
247.1.Гэрээнд өөрөөр заагаагүй бол худалдсан эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлснээр тухайн эд хөрөнгийг ашигласны үр дүнд олсон үр шим болон уг эд хөрөнгө тохиолдлоор устаж, гэмтсэний эрсдэл худалдан авагчид шилжинэ.
247.2.Худалдагч худалдсан эд хөрөнгийг худалдан авагчийн хүсэлтээр гэрээнд зааснаас өөр газар хүргүүлэхээр илгээсэн бол тухайн эд хөрөнгийг тээвэрлэгчид, эсхүл эрх бүхий этгээдэд шилжүүлсэн үеэс худалдан авагчид үр шим, эрсдэл нь шилжинэ.
248 дугаар зүйл. Эд хөрөнгийг хүлээн авсанд тооцох
248.1.Хуульд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгө хүлээн авах нөхцөлийг гэрээгээр тодорхойлно.
248.2.Худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно.
249 дүгээр зүйл. Гэрээний талууд үүргээсээ татгалзах
249.1.Гэрээ байгуулснаас хойш гэрээний аль нэг тал хүлээсэн үүргийнхээ дийлэнх хэсгийг биелүүлж чадахгүй бодит нөхцөл бий болсон бол нөгөө тал хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзаж болно.
249.2.Хэрэв нэг талын хүлээсэн үүргийн гүйцэтгэл нь хуульд заасан үүргийн гүйцэтгэлийг хангах аргаар урьдчилан хангагдсан бол нөгөө тал үүргээсээ татгалзаж болохгүй.
249.3.Худалдсан эд хөрөнгийг хэсэг хэсгээр нийлүүлэх тохиолдолд нэг тал нь эд хөрөнгийг нийлүүлэх нэг удаагийн үүргээ биелүүлээгүйгээс дараагийн нийлүүлэлт биелэгдэхгүй байх бодит нөхцөл бий болсон бол нөгөө тал нь энэ хуулийн 204.2, 219.2-т заасан хугацаа өнгөрсний дараа гэрээний үүргээсээ татгалзаж болно.
250 дугаар зүйл. Худалдсан эд хөрөнгийг эзэмшилдээ авах давуу эрх
250.1.Худалдагч нэг эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдсан бол уг эд хөрөнгийг хамгийн түрүүнд эзэмшилдээ авсан худалдан авагч, хэрэв эд хөрөнгө хэний ч эзэмшилд шилжээгүй байвал түрүүлж гэрээ хийсэн этгээд эзэмшилдээ шилжүүлэн авах давуу эрхтэй.
251 дүгээр зүйл. Худалдсан эд хөрөнгийн биет байдлын доголдол
251.1.Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ.
251.2.Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ.
251.3.Үүргийн гүйцэтгэлд ноцтой нөлөө үзүүлэхээргүй бол эд хөрөнгийн зарим хэсгийг дутуу буюу гэрээнд зааснаас өөр барааг бага хэмжээгээр шилжүүлсэн, эсхүл эд хөрөнгийн нэг хэсэг нь доголдолтой байсан ч түүнийг бүхэлд нь доголдолтой гэж үзэхгүй.
252 дугаар зүйл. Худалдсан эд хөрөнгийн эрхийн доголдол
252.1.Худалдсан эд хөрөнгийн хувьд гуравдагч этгээд өөрийн эдлэх эрхийн талаар худалдагчид гомдлын шаардлага гаргахааргүй бол эрхийн доголдолгүй эд хөрөнгө гэнэ.
252.2.Хүчин төгөлдөр бус эрхийг хөрөнгийн бүртгэлд бүртгүүлсэн бол түүнийг эрхийн доголдолтой гэнэ.
253 дугаар зүйл. Эд хөрөнгийн доголдлын талаархи худалдагчийн эрх, үүрэг
253.1.Худалдсан эд хөрөнгө нь доголдолтой бол худалдагч уг доголдлыг арилгах, хэрэв эд хөрөнгө нь төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө байвал тухайн төрлийн ижил эд хөрөнгөөр буюу тухайн цаг үед худалдан авагчид шаардлагатай өөр эд хөрөнгөөр сольж өгөх үүрэгтэй.
253.2.Энэ хуулийн 253.1-д зааснаар доголдлыг арилгахтай холбогдсон /ачих, тээвэрлэх, гүйцэтгэсэн ажлын хөлс, зарцуулсан материалын үнэ гэх мэт/ зардлыг худалдагч хариуцна.
253.3.Худалдагч нь доголдолтой эд хөрөнгийн оронд өөр доголдолгүй эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлсэн бол өмнө нь шилжүүлсэн доголдолтой эд хөрөнгөө худалдан авагчаас буцаан авахаар шаардах эрхтэй.
254 дүгээр зүйл. Эд хөрөнгийн доголдлын талаархи худалдан авагчийн эрх, үүрэг
254.1.Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй.
254.2.Худалдан авагч нь баталгаат болон гомдлын шаардлага гаргах хугацаанд энэ хуулийн 254.1-д заасан шаардлагыг гаргаагүй бол тэрээр доголдлыг арилгахад шаардлагатай мөнгөний хэмжээгээр анхны үнийг бууруулахаар шаардаж болно. Энэ тохиолдолд үнэлгээг гэрээ байгуулах үеийн үнээр тодорхойлно.
254.3.Энэ хуулийн 251.3-т зааснаас бусад тохиолдолд худалдагч нь гэрээнд заасан тоо, хэмжээнээс дутуу эд хөрөнгө илгээсэн бол худалдан авагч уг эд хөрөнгийг хүлээн авахаас татгалзах эрхтэй.
254.4.Худалдан авагч энэ хуулийн 254.3-т заасан эд хөрөнгийг хүлээн авсан бол худалдагч нь гэрээний үнэд хувь тэнцүүлэн дутуу эд хөрөнгийн үнийг буцааж төлнө.
254.5.Худалдагчийн шилжүүлсэн эд хөрөнгө нь гэрээнд заасан тоо хэмжээнээс их байвал худалдан авагч уг эд хөрөнгийг хүлээн авч, үнийг нь гэрээний үнэд хувь тэнцүүлэн төлөх буюу гэрээнд заасан хэмжээнээс илүү хэсгийг худалдагчийн зардлаар буцаана.
254.6.Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй.
254.7.Эд хөрөнгийн баталгаат хугацааг худалдан авагчид эрсдэл шилжсэн үеэс эхлэн тоолох бөгөөд хэрэв баталгаат хугацааны дотор гол доголдлыг илрүүлсэн бол худалдан авагчид эрсдэл шилжих үед уг доголдол байсан гэж үзнэ.
255 дугаар зүйл. Худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдах
255.1. Дараахь тохиолдолд худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдана:
255.1.1.эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан;
255.1.2.аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг худалдан авагч нь уг үйл ажиллагаатай холбоотой эд хөрөнгийг шилжүүлэн авах үедээ нэн даруй шалган авах үүргээ биелүүлээгүй;
255.1.3.тухайн эд хөрөнгийн доголдол нь худалдан авагч түүнийг тээвэрлэх, хадгалах, ашиглах журам зөрчсөнөөс, эсхүл гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас үүссэн.
255.2.Худалдагч эд хөрөнгийг шилжүүлэх үед түүний доголдлыг мэдсээр байж нуун дарагдуулсан бол энэ хуулийн 255.1 хамаарахгүй.
256 дугаар зүйл. Эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан гэрээг цуцлах
256.1.Эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдагч, худалдан авагчийн аль нь ч гэрээг цуцлах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол, зардлыг нөхөн төлөх үүрэгтэй.
256.2.Хэд хэдэн эд хөрөнгийг худалдсан тохиолдолд тэдгээрийн зарим хэсэг нь доголдолтой бол гэрээг зөвхөн доголдолтой хэсгээр, хэрэв доголдолтой хэсэг нь бусад хэсэгтэйгээ нэгдмэл зориулалттай ашиглагдах бол гэрээг бүхэлд нь цуцалж болно.
256.3.Гол эд хөрөнгө доголдолтой бол бүхэлд нь, дагалдах эд хөрөнгө нь доголдолтой бол гагцхүү тэр хэсгээр нь гэрээг цуцалж болно.
257 дугаар зүйл. Хариуцлагыг хязгаарласан хэлцэл хүчин төгөлдөр бус байх
257.1.Ямар нэгэн доголдолтой эд хөрөнгийг худалдсан тохиолдолд хариуцлага хүлээхгүй байх, эсхүл хүлээх хариуцлагыг хязгаарлахаар талууд тохиролцон гэрээнд зааж болох боловч худалдагч нь эд хөрөнгийн доголдлыг зориуд нуун дарагдуулсан бол уул тохиролцоо хүчин төгөлдөр бус байна.
258 дугаар зүйл. Худалдсан эд хөрөнгийг хадгалах үүрэг
258.1.Худалдан авагч худалдан авсан эд хөрөнгөө хугацаанд нь хүлээж аваагүй бол худалдагч уг эд хөрөнгийг хадгалах үүрэгтэй.
258.2.Худалдан авагч эд хөрөнгийн үнийг төлөх, зохих зардлыг нөхөн төлөх хүртэл худалдагч эд хөрөнгийг өөртөө үлдээж саатуулах эрхтэй.
258.3.Худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсан боловч эрхийнхээ дагуу буцааж өгөх хүсэлтэй бол түүнийг хадгалж, бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй бөгөөд худалдагч зохих зардлыг төлөх хүртэл худалдан авагч уг эд хөрөнгийг өөртөө үлдээх эрхтэй.
258.4.Харьцангуй өндөр зардал гаргахааргүй бол эд хөрөнгийг хадгалах үүрэг бүхий тал нь нөгөө талынхаа зардлаар гуравдагч этгээдийн агуулахад эд хөрөнгийг хадгалж болно.
259 дүгээр зүйл. Хадгалж байгаа эд хөрөнгийг худалдах
259.1.Гэрээний нэг тал эд хөрөнгийг хүлээж авахгүй удаасан буюу хадгалахтай холбогдсон зардлыг төлөхгүй бол эд хөрөнгийг хадгалж байгаа тал нь зохих журмын дагуу түүнийг худалдах эрхтэй. Эд хөрөнгийг худалдах тухай нөгөө талдаа долоо хоногийн дотор мэдэгдэх үүрэгтэй.
259.2.Энэ хуулийн 259.1-д зааснаар эд хөрөнгийг худалдсан үнээс түүнийг хадгалах, худалдахтай холбогдсон зардлыг суутган тооцож үлдсэн мөнгийг нөгөө талдаа шилжүүлнэ.
259.3.Энэ хуулийн 258 дугаар зүйлд заасан тохиолдолд хадгалах эд хөрөнгө нь түргэн муудах буюу үнэ нь буурах, эсхүл түүнийг хадгалахад харьцангуй өндөр зардал шаардагдахаар бол хадгалах үүрэг бүхий тал нь энэ зүйлд заасан журмын дагуу түүнийг худалдах үүрэгтэй.
260 дугаар зүйл. Эрх, шаардлага, бусад хөрөнгө худалдах-худалдан авах
260.1.Үүргийн агуулгад харшлахгүй бол эрх, шаардлага, бусад хөрөнгө худалдах-худалдан авахад эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний талаархи энэ хуулийн заалтууд нэгэн адил хамаарна.
260.2.Эрх худалдахад худалдагч нь уг эрх хүчин төгөлдөр болох тухай үндэслэл гаргах, эрх шилжүүлэхтэй холбогдсон зардлыг хариуцна.
260.3.Эд хөрөнгө эзэмших боломж олгож байгаа эрхийг худалдсан тохиолдолд худалдагч тухайн эд хөрөнгийг худалдан авагчид биет байдлын болон эрхийн доголдолгүй шилжүүлэх үүрэгтэй.
261 дүгээр зүйл. Гэрээний талууд үүргээ зөрчсөнөөс учирсан гэм хорыг арилгах
261.1.Худалдах-худалдан авах гэрээний нэг тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс нөгөө талдаа учруулсан хохирлыг гэм хор арилгах нийтлэг журмыг баримтлан арилгана.
Хоёрдугаар дэд бүлэг
Зээлээр худалдах-худалдан авах
262 дугаар зүйл. Зээлээр худалдах-худалдан авах гэрээ
262.1.Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ.
263 дугаар зүйл. Зээлээр худалдах-худалдан авах гэрээний хэлбэр
263.1.Хуульд өөрөөр заагаагүй бол зээлээр худалдах-худалдан авах гэрээг бичгээр хийнэ.
/Энэ хэсэгт 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
263.2.Гэрээнд дараахь нөхцөлийг заавал тусгана:
263.2.1.бэлэн мөнгөөр төлөх төлбөрийн хэмжээ;
263.2.2.хэсэгчлэн хийх төлбөрийн хэмжээ, хугацаа;
263.2.3.төлбөл зохих хүүгийн хэмжээ;
263.2.4.үнэ, эсхүл үнийг тодорхойлох журам.
263.3.Худалдагч гэрээ болон дагалдах баримт бичгийн хувийг худалдан авагчид шилжүүлэх үүрэгтэй.
263.4.Энэ зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан бол энэ хуулийн 196.1.1-д зааснаар гэрээг байгуулсан гэж үзэх бөгөөд энэ тохиолдолд худалдан авагч хүү төлөхгүй, гагцхүү эд хөрөнгийн үнийг төлнө. Төлбөрийг гэрээнд заасан хугацааны дотор гүйцэтгэнэ.
264 дүгээр зүйл. Худалдагч гэрээнээс татгалзах
264.1.Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ худалдан авагч биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол худалдагч гэрээнээс татгалзах эрхтэй. Хуульд өөрөөр заагаагүй бол талууд гэрээгээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй.
/Энэ хэсэгт 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
264.2.Энэ хуулийн 264.1-д заасан тохиолдолд худалдагч нь учирсан хохирол, зардлаа худалдан авагчаас шаардах эрхтэй.
Гуравдугаар дэд бүлэг
Эд хөрөнгө буцаан худалдан авах болзолтой хийсэн худалдах-худалдан авах гэрээ
265 дугаар зүйл. Эд хөрөнгө буцаан худалдан авах худалдагчийн эрх
265.1.Худалдах-худалдан авах гэрээнд заасан бол худалдагч нь худалдсан эд хөрөнгөө худалдан авагчаас буцаан худалдан авах эрхтэй бөгөөд худалдагчийн энэ эрх нь түүний хүсэл зоригоос хамааран хэрэгжинэ.
266 дугаар зүйл. Гэрээний үнэ
266.1.Гэрээнд өөрөөр заагаагүй бол тухайн эд хөрөнгийг анх худалдсан үнээр буцаан худалдаж авна.
266.2.Эд хөрөнгийг засан сайжруулсны үр дүнд өртөг нь нэмэгдсэн бол түүнийг буцаан худалдаж байгаа тал нь нэмэгдүүлсэн өртгийн хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр нийт зардлаа шаардах эрхтэй.
267 дугаар зүйл. Эд хөрөнгийг буцаан худалдаж байгаа талын хүлээх үүрэг
267.1.Эд хөрөнгийг буцаан худалдаж байгаа тал нь түүнийг дагалдах зүйлийн хамт худалдан авагчид шилжүүлэх үүрэгтэй.
267.2.Энэ хуулийн 265 дугаар зүйлд заасан эрхээ худалдагч хэрэгжүүлэхээс өмнө эд хөрөнгийг буцаан худалдагч нь түүнийг гэмтээсэн, үрэгдүүлсэн, өөр эд хөрөнгөөр орлуулсан тохиолдолд түүнээс болж учирсан гэм хорыг өөрөө хариуцан арилгах үүрэгтэй.
267.3.Энэ хуулийн 265 дугаар зүйлд заасан эрхээ худалдагч хэрэгжүүлэхээс өмнө эд хөрөнгийг буцаан худалдаж байгаа тал нь түүнийг гуравдагч этгээдийн өмчлөлд шилжүүлж болохгүй. Энэ журмыг зөрчиж хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна.
268 дугаар зүйл. Буцаан худалдан авах эрх хэрэгжүүлэх хугацаа
268.1.Эд хөрөнгийг буцаан худалдан авах эрх хэрэгжүүлэх хугацааг талууд тохиролцон тогтоох боловч энэ хугацаа нь таван жилээс хэтрэхгүй.
Дөрөвдүгээр дэд бүлэг
Ирээдүйд эд хөрөнгө худалдах-худалдан авах /опцион/
269 дүгээр зүйл. Ирээдүйд эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ
269.1.Тодорхой цаг хугацаа, эсхүл тодорхой үйл явдал болохоос өмнө ямар нэгэн зүйлийг худалдах, эсхүл худалдан авахаар гэрээний талууд тохиролцох буюу худалдан авагч талын санаачилгаар тодорхой эд хөрөнгийг олж авах эрхтэй байхаар гэрээ байгуулж болно.
269.2.Энэ хуулийн 269.1-д заасан гэрээнд худалдах-худалдан авах гэрээний талаархи энэ хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна.
Тавдугаар дэд бүлэг
Худалдан авах давуу эрх
270 дугаар зүйл. Худалдан авах давуу эрхийг хэрэгжүүлэх
270.1.Худалдагч нь тухайн эд хөрөнгийг гуравдагч этгээдэд худалдах тохиолдолд уг эд хөрөнгийг тэргүүн ээлжинд худалдан авах давуу эрх бүхий этгээдэд мэдэгдэх үүрэгтэй.
270.2.Худалдагч тухайн эд хөрөнгийг худалдан авах давуу эрх бүхий этгээдэд эрхээ хэрэгжүүлэх хугацаа тогтоох бөгөөд энэ хугацаанд давуу эрх бүхий этгээд эрхээ хэрэгжүүлээгүй бол худалдагч гуравдагч этгээдтэй худалдах-худалдан авах гэрээ байгуулж болно.
270.3.Худалдагч энэ хуулийн 270.1-д заасан үүргээ биелүүлээгүй бол худалдан авах давуу эрх бүхий этгээд нь худалдагчаас гуравдагч этгээдэд санал болгосон нөхцөлөөр худалдах-худалдан авах гэрээ байгуулахаар шаардах эрхтэй.
271 дүгээр зүйл. Худалдагчийн гуравдагч этгээдтэй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байх
271.1.Худалдан авах давуу эрхийг хэрэгжүүлэхгүй буюу уг эрхийг хэрэгжүүлэх нөхцөлд давуу эрх бүхий этгээдтэй хийсэн гэрээнээс татгалзахаар худалдагчийн гуравдагч этгээдтэй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна.
272 дугаар зүйл. Гуравдагч этгээдийн хүлээх нэмэгдэл үүрэг
272.1.Гуравдагч этгээд нь худалдагчтай байгуулсан гэрээ ёсоор нэмэгдэл ямар нэгэн үйлчилгээ үзүүлэх буюу үүрэг хүлээсэн бол худалдан авах давуу эрх бүхий этгээд уг үйлчилгээ буюу нэмэгдэл үүргийн үнийг төлнө.
272.2.Хэрэв нэмэгдэл үйлчилгээ буюу үүрэг нь мөнгөөр илэрхийлэгдэх боломжгүй бол худалдан авах давуу эрх хэрэгжихгүй.
272.3.Худалдан авах давуу эрхийг эдлүүлэхгүй байх зорилгоор гуравдагч этгээд нэмэгдэл үүрэг хүлээхээр худалдагчтай хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна.
273 дугаар зүйл. Худалдан авах давуу эрх үл шилжих
273.1.Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол худалдан авах давуу эрхийг бусдад шилжүүлж болохгүй.
Зургадугаар дэд бүлэг
Арилжаа
274 дүгээр зүйл. Арилжааны гэрээ
274.1.Арилжааны гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээнэ.
274.2.Арилжааны гэрээгээр талууд нь арилжиж байгаа хөрөнгийн хувьд худалдагч, арилжин авч байгаа хөрөнгийн хувьд худалдан авагч болно.
274.3.Арилжааны гэрээнд худалдах-худалдан авах гэрээний талаархи энэ хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна.
274.4.Төрийн өмчлөлийн мөнгө, үнэт цаасаар арилжаа хийх журмыг хуулиар тогтооно.
275 дугаар зүйл. Арилжих хөрөнгийн үнийн зөрүүг тооцох
275.1.Арилжааны гэрээгээр харилцан солилцож байгаа хөрөнгийн үнэ нь тэнцүү биш бол үнийн зөрүүг мөнгөөр тооцож болно.
 

ХОРИН ГУРАВДУГААР БҮЛЭГ
Бэлэглэл

276 дугаар зүйл. Бэлэглэлийн гэрээ
276.1.Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ.
276.2.Эд хөрөнгө шилжүүлснээр бэлэглэлийн гэрээг байгуулсанд тооцно.
276.3.Хуулиар тогтоосон хэлбэрээр гэрээ хийснээр өмчлөх эрх үүсдэг хөрөнгийн хувьд бэлэглэлийн гэрээг тухайн хэлбэрээр хийнэ.
276.4.Тодорхой хөрөнгө бэлэглэхээр амласан амлалтыг нотариатаар гэрчлүүлсэн бол үүрэг үүснэ.
276.5.Тодорхой хөрөнгийг тусгай зориулалтаар хандивын журмаар бэлэглэж болно.
276.6.Хандив хүлээн авагч нь хандивын хөрөнгийг зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд энэ үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол бэлэглэгч хандивласан хөрөнгийг зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулахыг шаардах эрхтэй.
277 дугаар зүйл. Бэлэглэгчийн эрхийг хязгаарлах
277.1.Бэлэглэгч нь өөрийн асрамжид байгаа этгээдэд амьжиргааны нэн тэргүүний хэрэгцээт хөрөнгийг бусдад бэлэглэх эрхгүй.
278 дугаар зүйл. Бэлэглэгчийн хүлээх хариуцлага
278.1.Бэлэглэгч нь бэлэглэсэн хөрөнгийн доголдлыг санаатай нуун дарагдуулсны улмаас бэлэг хүлээн авагчид учирсан гэм хорыг арилгах үүрэгтэй.
279 дүгээр зүйл. Тусгай зориулалттай хийсэн бэлэглэлийн гэрээ
279.1.Ямар нэгэн болзол хангасан, эсхүл тодорхой зорилгод хүрсэн нөхцөлд бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр болохоор талууд тохиролцож болно.
279.2.Энэ хуулийн 279.1-д заасан болзол буюу зорилго нь бусдын, эсхүл нийтийн ашиг тусын тулд зориулагдаж болно. Энэ тохиолдолд уг болзол, зорилгыг гүйцэтгэхийг бэлэглэгч болон сонирхогч этгээд шаардах эрхтэй.
279.3.Бэлэг хүлээн авах эрх бүхий этгээд гэрээнд заасан болзол буюу зорилгыг биелүүлээгүй бол бэлэглэгч гэрээнээс татгалзаж болно.
279.4.Хуульд өөрөөр заагаагүй бол тусгай зориулалттай хийсэн бэлэглэлийн гэрээг бичгээр хийнэ.
/Энэ хэсэгт 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
280 дугаар зүйл. Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох
280.1.Бэлэглэгч, түүний өвлөгч дараахь тохиолдолд бэлэглэлийг хүчингүй болгохоор бэлэг хүлээн авагчаас шаардах эрхтэй:
280.1.1.бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн;
280.1.2.бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийн, эсхүл түүний төрөл төрөгсдийн эрүүл мэнд, амь насыг санаатай хохироосон буюу хохироохыг завдсан.
280.2.Бэлэглэлийн гэрээ хүчингүй болсон бол бэлэглэлийн зүйлийг бэлэглэгчид, эсхүл түүний өвлөгчид буцаан олгоно.
280.3.Бэлэглэлийг хүчингүй болгох шаардах эрх үүссэнээс хойш 1 жил өнгөрсөн бол бэлэглэлийг хүчингүй болгож болохгүй.
 

ХОРИН ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Зээл

281 дүгээр зүйл. Зээлийн гэрээ
281.1.Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.
282 дугаар зүйл. Зээлийн гэрээний хүү
282.1.Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно.
282.2.Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно.
282.3.Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана.
/Энэ хэсэгт 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
282.4.Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно.
283 дугаар зүйл. Зээлийн гэрээний хугацаа
283.1.Зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ.
283.2.Зээлийн гэрээгээр хүү тогтоогоогүй бол зээлдэгч хугацаанаас нь өмнө зээлийг буцаан өгч болно.
283.3.Зээлийн гэрээгээр хүү тогтоосон бол гагцхүү талууд урьдчилан тохирсон буюу зээлдүүлэгч зөвшөөрсөн тохиолдолд зээлийг хүүгийн хамт хугацаанаас өмнө буцаан өгч болно.
283.4.Гэрээнд өөрөөр заагаагүй бол зээлийн хүүг жил тутам төлнө.
284 дүгээр зүйл. Зээлийг нэн даруй буцаан шаардах
284.1.Зээлдэгчийн эд хөрөнгийн байдал доройтож зээлийг буцаан төлөх чадваргүй болох нөхцөл байдал бий болсон бол зээлдүүлэгч зээлийг нэн даруй буцаан шаардах эрхтэй.
284.2.Энэ хуулийн 284.1-д заасан нөхцөл байдал зээлийн гэрээ байгуулахаас өмнө бий болсон бөгөөд зээлдэгч энэ тухай гэрээ байгуулсны дараа мэдсэн бол зээлийг нэн даруй буцаан шаардах эрх үүснэ.
285 дугаар зүйл. Зээл олгохоос татгалзах
285.1.Зээл авах гэж байгаа талын эд хөрөнгийн байдал доройтсоны улмаас зээлийг буцаан төлөх чадваргүй болох нөхцөл бий болохоор байвал зээл олгохоор амласан этгээд зээл олгохоос татгалзах эрхтэй.
286 дугаар зүйл. Барьцаалан зээлдэх журмаар зээл олгох
286.1.Барьцаалан зээлдэх газар нь зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчээс хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулахыг шаардах эрхтэй.
286.2.Барьцаалан зээлдэх газраас олгох зээлийн хүүг талууд тохиролцон тогтооно.
286.3.Зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалан зээлдэх газар барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэнэ. Ийнхүү мэдэгдсэнээс хойш арав хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг комиссийн буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулж үлдсэн мөнгийг буцаан олгоно.
286.4.Барьцаалан зээлдэх газар нь гэрээний хугацаанд барьцааны зүйлийн бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй, харин уг зүйлийг өмчлөх болон бусад хэлбэрээр захиран зарцуулах эрхгүй.
286.5.Хуульд өөрөөр заагаагүй бол барьцаалан зээлдэх газраас олгох зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна.
/Энэ хэсэгт 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
286.6.Барьцаалан зээлдэх газраас зээл олгоход энэ хуулийн 157.1.3, 157.2.1, 157.2.2, 157.3, 159.2, 159.5 дахь заалтууд нэгэн адил хамаарна.
II ДЭД ХЭСЭГ
БУСДЫН ЭЗЭМШИЛ, АШИГЛАЛТАД ХӨРӨНГӨ ШИЛЖҮҮЛЭХТЭЙ ХОЛБОГДСОН ГЭРЭЭНИЙ ҮҮРЭГ
 

ХОРИН ТАВДУГААР БҮЛЭГ
Эд хөрөнгө хөлслөх

Нэгдүгээр дэд бүлэг
Нийтлэг үндэслэл
287 дугаар зүйл. Эд хөрөнгө хөлслөх гэрээ
287.1.Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.
288 дугаар зүйл. Хөлслүүлэгчийн эрх, үүрэг
288.1.Хөлслүүлэгч нь дараахь үүрэг хүлээнэ:
288.1.1.хөлслөх хугацааны турш гэрээнд заасны дагуу ашиглах боломжтой, ашиглалтын шаардлага хангасан, биет байдлын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгө хөлслөгчид шилжүүлэх;
288.1.2.хууль буюу гэрээнд заасан бол хөлслөн авсан эд хөрөнгөтэй холбоотой зайлшгүй зардлыг хөлслөгчид нөхөн төлөх;
288.1.3.гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлслүүлсэн эд хөрөнгөд засвар, үйлчилгээ хийх;
288.1.4.хууль буюу гэрээнд заасан бусад үүрэг.
288.2.Хөлслүүлэгч дараахь эрхтэй:
288.2.1.хөлслөн өгсөн эд хөрөнгөөс салгаж болох засан сайжруулалтыг салган авч үлдэх;
288.2.2.хөлслөгч энэ хуулийн 289.1.3, 289.1.4-т заасан үүргээ биелүүлээгүйгээс өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах;
288.2.3.хөлслөгчид урьдчилан сануулсаар байхад хөлслөн авсан эд хөрөнгийг муутгасан, гэмтээсэн буюу муутгах, гэмтээх бодит нөхцөл бий болгосон, эсхүл хөлслөгч гурван сарын турш хөлсөө төлөөгүй бол гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах;
288.2.4.гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлслөн авсан эд хөрөнгөд өөрийнх нь зөвшөөрөлгүй хийсэн салгаж үл болох засан сайжруулалтын үнийг хөлслөгчид төлөхөөс татгалзах; 
288.2.5.хууль буюу гэрээнд заасан бусад эрх.
289 дүгээр зүйл. Хөлслөгчийн эрх, үүрэг
289.1.Хөлслөгч нь дараахь үүрэг хүлээнэ:
289.1.1.хөлслөн авсан эд хөрөнгийг гэрээнд заасан нөхцөл, зориулалтын дагуу ашиглах;
289.1.2.эд хөрөнгө ашигласны хөлсийг хугацаанд нь төлөх;
289.1.3.хөлслүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгө болон түүний хийц, зохион байгуулалтыг өөрчлөх буюу засахгүй байх;
289.1.4.хөлслөн авсан эд хөрөнгийг ердийн болон гэрээгээр тохиролцсон элэгдлээс илүү муутгахгүй байх;
289.1.5.гэрээ дуусгавар болоход эд хөрөнгийг хөлслүүлэгчид бүрэн бүтэн буцааж өгөх;
289.1.6.хөлслөн авсан эд хөрөнгөд доголдол илэрсэн буюу гэнэтийн нөхцөл байдал бий болсноор эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах зайлшгүй арга хэмжээ авах шаардлага гарсан бол энэ тухай хөлслүүлэгчид нэн даруй мэдэгдэх;
289.1.7.хууль буюу гэрээнд заасан бусад үүрэг.
289.2.Хөлслөгч нь дараахь эрхтэй:
289.2.1.хөлслөгчийн буруугүйгээр хөлслөн авсан эд хөрөнгө ашиглах боломжгүй болсон бол хөлс төлөхөөс татгалзах;
289.2.2.хөлслөн авсан эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангахтай холбогдсон зайлшгүй зардлыг хөлслүүлэгчээс шаардах;
289.2.3.хөлслөн авсан эд хөрөнгө нь бусдын амь бие, эрүүл мэндэд аюул учруулж болохуйц байдалд байвал энэ хуулийн 294.3-т заасан хугацааг харгалзахгүй гэрээг цуцлах;
289.2.4.гэрээний үлдсэн хугацаагаар эд хөрөнгийг хөлслөн авах хүсэлтэй, төлбөрийн чадвартай хөлслөгчийг санал болгон гэрээгээ цуцлах тухай хөлслүүлэгчид нэг сарын өмнө мэдэгдсэн бол хугацаанаас нь өмнө гэрээгээ цуцлах;
289.2.5.талууд өөрөөр тохиролцоогүй бол, хөлсөлж авсан эд хөрөнгийг хөлслүүлэгчийн зөвшөөрөлтэйгээр, өөрийн зардлаар засаж сайжруулахад гарсан зайлшгүй зардлыг гэрээ дуусгавар болсны дараа төлүүлэхээр хөлслүүлэгчээс шаардах;
289.2.6.хөлслөн авсан эд хөрөнгөд салгаж болох засан сайжруулалт хийсэн бол гэрээ дуусгавар болоход түүнийгээ салгаж авах;
289.2.7.хөлслүүлэгчийн зөвшөөрөлтэйгээр эд хөрөнгийг гуравдагч этгээдэд шилжүүлэх, дамжуулан хөлслөх;
289.2.8.хууль буюу гэрээнд заасан бусад эрх.
289.3.Энэ хуулийн 289.2.7-д заасан тохиолдолд хөлслүүлэгч нь зөвшөөрөл олгохоос үндэслэлгүйгээр татгалзах эрхгүй.
289.4.Бий болох аюулыг гэрээ байгуулах үедээ хөлслөн авагч мэдэж байгаад тухайн үедээ ямар нэгэн гомдол гаргаагүй тохиолдолд ч энэ хуулийн 289.2.3-т заасан журам нэгэн адил хамаарна.
289.5.Гэрээ байгуулах үед буюу хожим нь эд хөрөнгийн доголдол илэрсэн бөгөөд уг доголдлыг арилгах үүргээ хөлслүүлэгч биелүүлэхгүй саатуулж байвал хөлслөгч хөлсний хэмжээг бууруулах, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.
289.6.Энэ хуулийн 289.2.7-д зааснаар эд хөрөнгийг дамжуулан хөлслөх гэрээний хугацаа үндсэн гэрээний хугацаанаас хэтэрч болохгүй.
289.7.Эд хөрөнгө хөлслөх гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгэдэг хөлслөгч, гэрээний хугацаа дуусахад уг эд хөрөнгийг хөлслөн авах шинэ гэрээг тэргүүн ээлжинд байгуулах давуу эрхтэй бөгөөд хөлслүүлэгч үүнийг зөрчиж өөр этгээдтэй эд хөрөнгө хөлслөх гэрээ шинээр байгуулсан байвал шинэ хөлслөгчийн эрх, үүргийг өөртөө шилжүүлэн авахыг шаардах эрхтэй.
290 дүгээр зүйл. Эд хөрөнгийн доголдол
290.1.Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэнэ.
290.2.Гэрээнд эд хөрөнгийн шинж чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ.
290.3.Хөлслөгчийн хөлслөн авсан эд хөрөнгийн талаар гуравдагч этгээд ямар нэгэн шаардлага гаргах эрхгүй байвал тухайн эд хөрөнгийг эрхийн доголдолгүй гэнэ.
290.4.Хөлслөн өгсөн эд хөрөнгө нь гуравдагч этгээдийн эрхээр хязгаарлагдсан байвал үр дагаврыг хөлслүүлэгч хариуцна.
290.5.Хөлслөн өгсөн эд хөрөнгийн доголдлоос болж эд хөрөнгийн ашиглалт буурсан хэмжээгээр хөлслүүлэгчид төлөх хөлсийг бууруулна.
290.6.Эд хөрөнгийн доголдлыг хөлслүүлэгч арилгасан буюу доголдол нь тухайн эд хөрөнгийн хэвийн ашиглалтад саад болохооргүй, ялимгүй шинжтэй бол энэ хуулийн 290.5-д заасан журам хамаарахгүй.
290.7.Хөлслүүлэгч эд хөрөнгийн доголдлыг арилгах үүргээ биелүүлэхгүй байвал хөлслөгч уг доголдлыг арилгаж, холбогдох зардлыг хөлслүүлэгчээс шаардах эрхтэй.
290.8.Хөлслөгч гэрээ байгуулах үедээ эд хөрөнгийн доголдлын талаар мэдэж байсан бол хуульд зааснаас бусад тохиолдолд энэ талаар хожим гомдол гаргах эрх түүнд үүсэхгүй.
291 дүгээр зүйл. Хөлслөгч хариуцлага хүлээхгүй байх үндэслэл
291.1.Хөлслөгч хөлслөн авсан эд хөрөнгийг гэрээнд заасан нөхцөл, зориулалтаар ашигласны үр дүнд тухайн эд хөрөнгө муудсан тохиолдолд хариуцлага хүлээхгүй.
292 дугаар зүйл. Хөлс төлөх журам
292.1.Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлслөгч нь гэрээний хугацаа дуусахад хөлсийг төлнө.
292.2.Хөлсийг тогтмол хугацаанд төлөхөөр тогтоосон бол уг хугацаанд төлнө.
292.3.Талууд тохиролцсон бол нэмэлт зардлын төлбөрийг нэгэн адил төлнө.
292.4.Хөлслөн авагч өөрийн буруугаар эд хөрөнгийг ашиглаж чадаагүй бол хөлс төлөхөөс чөлөөлөгдөхгүй.
292.5.Хөлслөгч хөлс төлөх шаардлагын эсрэг эд хөрөнгө хөлслөх гэрээтэй холбоотой, өөрийн шаардлагыг хангуулах буюу түүнийг тооцуулахаар шаардах эрхтэй бөгөөд энэхүү шаардах, тооцуулах эрхийг хязгаарласан гэрээний нөхцөл хүчин төгөлдөр бус байна.
293 дугаар зүйл. Эд хөрөнгө хөлслөх гэрээний хугацаа
293.1.Эд хөрөнгө хөлслөх гэрээг тодорхой буюу тодорхой бус хугацаагаар байгуулж болно.
293.2.Эд хөрөнгө хөлслөх гэрээг арван жилээс дээш хугацаагаар байгуулсан бол арван жил өнгөрсний дараа энэ хуулийн 294.3-т заасан хугацааны дотор талуудын аль нь ч гэрээг цуцлах эрхтэй.
294 дүгээр зүйл. Эд хөрөнгө хөлслөх гэрээ дуусгавар болох
294.1.Эд хөрөнгө хөлслөх гэрээ дараахь үндэслэлээр дуусгавар болно:
294.1.1.гэрээний хугацаа дууссан;
294.1.2.гэрээг тодорхой бус хугацаагаар байгуулсан бол гэрээ цуцлах тухай аль нэг тал нь мэдэгдсэнээс хойш хууль буюу гэрээнд заасан хугацаа өнгөрсөн;
294.1.3.хууль буюу гэрээнд заасан үндэслэлээр гэрээг цуцалсан.
294.2.Хүндэтгэн үзэх дараахь шалтгаанаар талууд гэрээг цуцалж болно:
294.2.1.нэг тал нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй гэм буруутай бол нөгөө талын санаачилгаар;
294.2.2.хөлслүүлсэн сууцны талбай хөлслүүлэгчид өөрт нь буюу түүний ойрын төрөл төрөгсдөд хэрэгцээтэй болсон;
294.2.3.хөлслүүлэгчийн санал болгосон зах зээлийн үнэд тохирсон нэмэгдэл хөлс төлөхөөс хөлслөгч татгалзсан;
294.2.4.хуульд заасан бусад үндэслэл.
294.3.Гэрээнд өөрөөр заагаагүй, тодорхой нөхцөл байдлаас шалтгаалаагүй бол эд хөрөнгө хөлслөх гэрээг цуцлах хугацаа гурван сар байна. Энэ хугацааг гэрээг цуцлах тухай нөгөө талдаа мэдэгдэл өгснөөс хойш тоолно.
294.4.Хэрэв эд хөрөнгө хөлслөх гэрээний зүйл нь тавилга бүхий сууцны зориулалттай байр бол хөлслүүлэгч гэрээг цуцлахдаа энэ хуулийн 294.3-т заасан хугацааг баримтлах үүрэгтэй.
294.5.Энэ хуулийн 294.4-т заасан журам зочид буудал, нийтийн байранд хамаарахгүй.
294.6.Орон сууц хөлслөх гэрээг цуцлах шаардлагаа хөлслүүлэгч бичгээр гаргана.
295 дугаар зүйл. Эд хөрөнгө хөлслөх гэрээ дуусгавар болсны үр дагавар
295.1.Эд хөрөнгө хөлслөх гэрээ дуусгавар болоход хөлслөгч эд хөрөнгийн ердийн буюу гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцон тухайн эд хөрөнгийг хөлслүүлэгчид буцааж өгнө.
295.2.Газар хөлслөгч нь өөрийн ямар нэг шаардлагыг хангуулах зорилгоор гэрээ дуусгавар болсны дараа газрыг саатуулан барьж болохгүй.
295.3.Хөлслөгч эд хөрөнгийг гуравдагч этгээдийн ашиглалтад шилжүүлсэн тохиолдолд хөлслүүлэгч уг гуравдагч этгээдтэй дамжуулан хөлслөх харилцаа тогтоогоогүй бол гэрээ дуусгавар болоход хөлслүүлэгч гуравдагч этгээдээс эд хөрөнгөө шаардаж болно.
295.4.Гэрээ дуусгавар болоход хөлслөгч эд хөрөнгийг буцааж өгөх хугацааг хойшлуулсан бол хөлслүүлэгч өөрт учирсан хохирлоо хожимдуулсан хугацааны турш төлбөл зохих хөлсний хэмжээгээр шаардах эрхтэй.
296 дугаар зүйл. Эд хөрөнгө хөлслөх гэрээ үргэлжлэх буюу сунгах
296.1.Эд хөрөнгө хөлслөх гэрээний хугацаа дууссан боловч хөлслөгч эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байгааг хөлслүүлэгч татгалзаагүй бол гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгасанд тооцно.
296.2.Орон сууц хөлслөх гэрээг тодорхой хугацаагаар байгуулсан бол гэрээний хугацаа дуусахаас хоёр сарын өмнө хөлслөгч тодорхой буюу тодорхой бус хугацаагаар гэрээг сунгах тухай хүсэлтээ хөлслүүлэгчид бичгээр гаргаж болох бөгөөд энэ хуулийн 294.2-т заасан үндэслэл байхгүй бол хөлслүүлэгч гэрээг сунгаж болно.
297 дугаар зүйл. Эд хөрөнгө гуравдагч этгээдийн өмчлөлд шилжсэний үр дагавар
297.1.Эд хөрөнгө хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшилд байгаа эд хөрөнгөө гуравдагч этгээдийн өмчлөлд шилжүүлсэн бол хөлслүүлэгчийн бүх эрх, үүрэг нь гуравдагч этгээд буюу шинэ өмчлөгчид шилжинэ.
298 дугаар зүйл. Эд хөрөнгө хөлслөх гэрээний талуудын шаардлагыг хангах хөөн хэлэлцэх хугацаа
298.1.Хөлслүүлэгч эд хөрөнгийг өөрчилсөн, муутгаснаас өөрт учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр, хөлслөгч эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангахтай холбогдон гаргасан зардлаа нөхөн төлүүлэхээр гэрээ дуусгавар болсноос хойш зургаан сарын дотор тус тус нэхэмжлэл гаргах эрхтэй.
298.2.Хөөн хэлэлцэх хугацааг энэ хуулийн 76 дугаар зүйлд заасан журмаар тоолно.
299 дүгээр зүйл. Хөлслөгч эзэмшлээ хамгаалах эрх
299.1.Хөлслөгч нь хөлслөн авсан эд хөрөнгийн эзэмшлийг өмчлөгчийн болон бусад халдлагаас хуульд заасан арга хэрэгслээр хамгаалах эрхтэй.
300 дугаар зүйл. Эд хөрөнгө хөлслөх гэрээ хүчин төгөлдөр бус байх
300.1.Эд хөрөнгө хөлслөхтэй холбоотой дараахь гэрээ буюу тохиролцоо хүчин төгөлдөр бус байна:
300.1.1.хөлслүүлэгч эд хөрөнгийн доголдлын талаар мэдсээр байж санаатай дуугүй өнгөрсөн байхад түүнд эд хөрөнгийн доголдолтой холбоотой хариуцлага хүлээлгэхгүй буюу хүлээх хариуцлагыг багасгах;
300.1.2.орон сууц хөлслөх гэрээгээр гэрээ цуцлах эрхийг хассан буюу хязгаарласан;
300.1.3.учруулсан гэм хороос илүү хэмжээгээр хохирлыг нөхөн төлөхийг хөлслөгчид үүрэг болгосон;
300.1.4.энэ хуульд заасан бусад.
301 дүгээр зүйл. Хөлслүүлэгчийн саатуулан барих эрх
301.1.Газар, байшин болон орон сууц хөлслүүлэгч нь эд хөрөнгө хөлслөх гэрээг биелүүлэхтэй холбоотой шаардлагаа хангуулах зорилгоор тухайн газар, байшин орон сууцанд байгаа хөлслөгчийн эд хөрөнгийг саатуулан барих эрхтэй.
301.2.Хөлслүүлэгчийн барьцаалсан эд хөрөнгийг хөлслөгч нь аж ахуйн хэвийн үйл ажиллагаагаа хангахад ашиглах зориулалтаар, эсхүл амьдралын ердийн нөхцөлд тохирсон харилцааны улмаас буцаан авсан бол тухайн эд хөрөнгийн хувьд саатуулан барих эрх дуусгавар болно.
Хоёрдугаар дэд бүлэг
Орон сууц хөлслөх
302 дугаар зүйл. Орон сууц хөлслөх гэрээ
302.1.Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.
302.2.Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол орон сууц хөлслөх гэрээний бие даасан зүйл болохгүй, орон сууцны дундын ашиглалтын талбай /гал тогооны болон ариун цэврийн өрөө, байшингийн орц, шат зэрэг/-г уг орон сууцанд сууж байгаа хөлслөгчид адил тэгш ашиглах эрхтэй.
302.3.Хөлслүүлэгч орон сууцны байшин, сууц, өрөөний доторхи сайжруулалттай холбогдсон зайлшгүй шаардлагатай арга хэмжээ авахдаа ердийн боломжит хугацаанд хөлслөгчид урьдчилан мэдэгдэх, хөлслөгч нь саад болохгүй байх үүрэгтэй.
302.4.Орон сууц хөлслөх гэрээнд энэ хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна.
303 дугаар зүйл. Орон сууц хөлслөгчийн давуу эрх
303.1.Орон сууц хөлслөгч нь тухайн орон сууцыг сүүлийн гурван жил тасралтгүй эзэмшиж үүргээ зохих ёсоор биелүүлж байсан бол хөлслөгчийн тавьсан нөхцөлөөр уг орон сууцыг тэргүүн ээлжинд худалдан авах буюу орон сууц хөлслөх шинэ гэрээг тэргүүн ээлжинд байгуулах давуу эрхтэй.
304 дүгээр зүйл. Орон сууц хөлслөгч гэрээнээс татгалзах
304.1.Хөлслөн авсан орон сууцыг бүхэлд нь буюу түүний хэсгийг хөлслөгчид хугацаанд нь шилжүүлээгүйгээс уг гэрээ түүнд ашиггүй болсон, эсхүл хөлслөгч хожим нь уг орон сууцыг ашиглах эрхгүй болсон бол энэ хуулийн 294.3-т заасан хугацааг үл харгалзан хөлслөгч гэрээг цуцлах эрхтэй.
305 дугаар зүйл. Орон сууцыг дамжуулан хөлслөх
305.1.Хөлслөгч өөрийн хөлслөн авсан орон сууцыг хөлслүүлэгчийн зөвшөөрөлтэйгээр бүхэлд нь буюу түүний хэсгийг гуравдагч этгээдэд дамжуулан хөлслүүлэх эрхтэй.
305.2.Энэ хуулийн 305.1-д заасан тохиолдолд хөлслүүлэгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр татгалзах эрхгүй.
305.3.Дараахь үндэслэлийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэж болно:
305.3.1.дамжуулан хөлслөгчийн хувийн байдлаас шалтгаалсан, эсхүл татгалзах ноцтой үндэслэл хөлслүүлэгчид байвал;
305.3.2.орон сууцны талбайн ачаалал хэт ихэссэн;
305.3.3.хууль буюу гэрээнд заасан бусад шалтгаан.
305.4.Дамжуулан хөлслөх гэрээний хугацааг талууд тохиролцон тогтоох боловч орон сууц хөлслөх үндсэн гэрээний үлдсэн хугацаанаас хэтэрч болохгүй.
305.5.Дамжуулан хөлслөх гэрээг тодорхой бус хугацаагаар байгуулж болох бөгөөд энэ тохиолдолд талууд гэрээг хэдийд ч цуцлах эрхтэй боловч энэ хуулийн 294.3-т заасан хугацааг баримтлах үүрэгтэй.
305.6.Орон сууцыг дамжуулан хөлсөлсөн бол орон сууц хөлслөх гэрээ дуусгавар болоход дамжуулан хөлслүүлэгчийн эрх, үүрэг хөлслүүлэгчид шилжинэ.
306 дугаар зүйл. Орон сууц хөлслөгчийн гэр бүлийн гишүүдийн эрх
306.1.Хөлслөгчтэй хамт амьдарч байгаа нөхөр буюу эхнэр, хүүхэд, эцэг, эхийг түүний гэр бүлийн гишүүн гэж үзнэ.
306.2.Энэ хуулийн 306.1-д заасан гэр бүлийн гишүүний төрөл садангийн бусад хүмүүс, түүнчлэн түүний асрамжид байгаа хөдөлмөрийн чадваргүй нэг жилээс доошгүй хугацаагаар хамт амьдарч, хамтын аж ахуй эрхэлж байгаа тэтгүүлэгч хүмүүсийг хөлслөгчийн гэр бүлийн гишүүнд тооцож болно.
306.3.Гэр бүлийн гишүүний талаархи маргааныг шүүх шийдвэрлэнэ.
306.4.Орон сууц хөлслөгчтэй хамт амьдарч байгаа гэр бүлийн гишүүн нь хууль буюу орон сууц хөлслөх гэрээний дагуу хөлслөгчийн бүх эрхийг эдэлж, үүрэг хүлээнэ.
306.5.Орон сууц хөлслөгч буюу түүний гэр бүлийн гишүүний хүсэлтээр орон сууц хөлслөх гэрээг гэр бүлийн аль нэг гишүүнтэй байгуулж болно.
306.6.Гэр бүлийн насанд хүрсэн гишүүн гэр бүлийн бүрэлдэхүүнээс гарахад орон сууц эзэмших, ашиглах эрхийн талаар гарсан маргааныг орон сууц хөлслөх гэрээг хэн байгуулсныг харгалзахгүйгээр шүүхийн журмаар шийдвэрлэнэ.
306.7.Орон сууц хөлслөгч нас барсан тохиолдолд түүнтэй хамт амьдарч, хамтын ахуй эрхэлж байсан гэр бүлийн гишүүдэд хөлслөгчийн эрх, үүрэг шилжих бөгөөд энэ тохиолдолд гэр бүлийн гишүүд нь энэ хуулийн 294.3-т заасан хугацаанд гэрээг цуцлах эрхтэй.
306.8.Гэрлэлтээ цуцлахдаа гэрлэгчид нь хөлслөн авсан орон сууцыг эзэмших эрхийн талаар маргасан тохиолдолд маргааныг шүүх шийдвэрлэнэ. Энэ тохиолдолд шүүх хөлслөгч бус эхнэр буюу нөхөрт орон сууцыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн бол тэр нь орон сууц хөлслөгч болно.
307 дугаар зүйл. Түр суугч
307.1.Хөлслөгч, өөрийн эзэмшиж байгаа орон сууцад гэрээ болон хөлсгүйгээр түр суугчийг суулгаж болох бөгөөд түр суугч нь хөлслөгчийн анхны шаардлагаар уг орон сууцыг чөлөөлөх үүрэгтэй.
308 дугаар зүйл. Орон сууц өмчлөх эрх өөр өмчлөгчид шилжих
308.1.Бусдад хөлслүүлсэн орон сууцыг өмчлөх эрх өөр этгээдэд шилжихэд орон сууц хөлслөх гэрээ хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ.
309 дүгээр зүйл. Орон сууцны байшинг буулгахад орон сууц хөлслөх гэрээ дуусгавар болох
309.1.Эрх бүхий байгууллагын шийдвэрээр орон сууцны байшинг буулгахад орон сууц хөлслөх гэрээ дуусгавар болно.
309.2.Энэ хуулийн 309.1-д зааснаар гэрээ дуусгавар болсон тохиолдолд хөлслөгчид өөр орон сууц олгох буюу боломжгүй бол гарсан зардлыг уг байгууллагаас нөхөн төлнө.
309.3.Ашиглалтын шаардлага хангахгүй болсноос орон сууцны байшинг буулгахад энэ зүйлийн заалт хамаарахгүй.
310 дугаар зүйл. Ажил олгогчоос хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчтай хийсэн орон сууц хөлслөх гэрээ
310.1.Ажил олгогч нь өөрийн мэдлийн орон сууцыг хөлслүүлэхээр хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчтай тодорхой бус хугацаагаар гэрээ байгуулсан тохиолдолд тухайн ажиллагчтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон бол ажил олгогч орон сууц хөлслөх гэрээг цуцлах эрхтэй.
310.2.Ажил олгогч хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчтай орон сууц хөлслөх гэрээг тодорхой хугацаатай байгуулсан бөгөөд уг хугацаа болохоос өмнө ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон бол орон сууц хөлслөх гэрээг цуцлахад энэ хуулийн 294.2, 294.3-т заасан журам нэгэн адил үйлчилнэ.
311 дүгээр зүйл. Албаны орон сууц
311.1.Албан тушаалын байдал, түүнчлэн хөнгөлөлт эдлэх эрхтэй нь холбогдуулж хуульд заасан журмын дагуу тодорхой этгээдэд түр хугацаагаар шилжүүлсэн орон сууцыг албаны орон сууц гэнэ.
311.2.Энэ хуулийн 311.1-д заасан этгээдийн албан тушаалын, эсхүл хөнгөлөлт эдлэх эрх дуусгавар болсон бол уг орон сууцыг эрх бүхий этгээд буцаан авна.
311.3.Хуульд өөрөөр заагаагүй бол албаны орон сууц эзэмшихтэй холбогдсон харилцаанд эд хөрөнгө хөлслөх гэрээг зохицуулахтай холбогдох журам нэгэн адил хамаарна.
 

ХОРИН ЗУРГАДУГААР БҮЛЭГ
Санхүүгийн түрээс /лизинг/

312 дугаар зүйл. Санхүүгийн түрээсийн гэрээ
312.1.Санхүүгийн түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь гэрээнд заасан хугацаагаар түрээслэгчийн ашиглалтад эд хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээнэ.
312.2.Түрээслүүлэгч нь түрээслэгчийн хүсэлт, зааврын дагуу гэрээний зүйл болох эд хөрөнгийг өөрөө үйлдвэрлэх буюу гуравдагч этгээдээр үйлдвэрлүүлэх, эсхүл худалдан авах үүрэгтэй.
312.3.Түрээслэгч гэрээний хугацаа дууссаны дараа гэрээний зүйл болох эд хөрөнгийг худалдан авах буюу үргэлжлүүлэн түрээслэхээр санхүүгийн түрээсийн гэрээнд зааж болно.
312.4.Түрээслэгч гэрээний хугацаа дуусахад гэрээний зүйлийн элэгдэл, хорогдол болон нийт өртгийг барагдуулсан бол санхүүгийн түрээсийн гэрээний зүйлийг худалдан авах, эсхүл хөлслөх эрх, үүрэгтэй байж болно.
313 дугаар зүйл. Санхүүгийн түрээсийн гэрээний хэлбэр, нөхцөл
 313.1.Хуульд өөрөөр заагаагүй бол санхүүгийн түрээсийн гэрээг бичгээр хийнэ.
/Энэ хэсэгт 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
313.2.Гэрээнд гэрээний нийт үнэ, түрээсийн төлбөр, түүнийг төлөх журам, хугацаа, гэрээ хугацаанаас өмнө дуусгавар болох тохиолдолд гэрээний үнийг төлж дуусах журмыг заана.
313.3.Энэ зүйлд заасан журмыг зөрчсөн санхүүгийн түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус байна.
314 дүгээр зүйл. Түрээслүүлэгчийн хүлээх хариуцлага
314.1.Түрээслүүлэгч нь гэрээний зүйл болох эд хөрөнгийг түрээслэгчид шилжүүлээгүй, хугацаа хоцорч шилжүүлсэн, эсхүл шаардлага хангаагүй эд юмсыг шилжүүлсний хариуцлагыг эд хөрөнгө хөлслөх гэрээний нэг адил хүлээнэ.
314.2.Гэрээнд заасан бол түрээслэгч нь түрээслүүлэгчид гомдлын шаардлага тавихаас өмнө эд хөрөнгийг худалдагч буюу тээвэрлэгчээс өөрт учирсан хохирлыг нөхөн төлүүлэхийг шаардаж болно.
315 дугаар зүйл. Түрээслүүлэгчийн шаардлагын хэмжээг тодорхойлох
315.1.Түрээслэгчийн гэм буруугаар санхүүгийн түрээсийн гэрээ хугацаанаас өмнө дуусгавар болсон тохиолдолд түрээслүүлэгчээс тавих шаардлагын хэмжээг тодорхойлохдоо түрээсэлсэн эд юмсын элэгдлийг тооцсон үнэ, төлөгдөөгүй төлбөр болон хэмнэгдсэн бусад зардлыг харгалзан үзнэ.
316 дугаар зүйл. Санхүүгийн түрээсийн гэрээнд гуравдагч этгээдийн эрх, үүрэг
316.1.Гэрээнд заасан бол гуравдагч этгээд түрээслэгчийн захиалгаар гэрээний зүйл болох эд юмсыг үйлдвэрлэх буюу нийлүүлэх, түрээслүүлэгчээс зохих хөлс, зардлыг шаардах эрхтэй.
316.2.Гэрээнд заасан бол гуравдагч этгээд нь гэрээний зүйлд засвар үйлчилгээ хийх, түүнийг тохируулах, суурилуулах, ашиглахтай холбоотой үнэн зөв мэдээллийг түрээслэгчид өгөх үүрэгтэй.
317 дугаар зүйл. Санхүүгийн түрээсийн гэрээнд хамаарах бусад зүйл
317.1.Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол санхүүгийн түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний талаархи энэ хуульд заасан журам нэгэн адил үйлчилнэ.
 

ХОРИН ДОЛДУГААР БҮЛЭГ
Түрээс

318 дугаар зүйл. Түрээсийн гэрээ
318.1.Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.
318.2.Түрээслэгч нь гэрээнд заасан хугацааны туршид тухайн хөрөнгийг зориулалтын дагуу ашигласны үр дүнд бий болсон үр шимийг олж авах эрх эдэлнэ.
318.3.Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ.
/Энэ хэсэгт 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
318.4.Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна.
318.5.Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ.
319 дүгээр зүйл. Түрээсийн төлбөр
319.1.Түрээсийн төлбөрийг мөнгө, эсхүл өөр хэлбэрээр төлөхөөр тохиролцож болно.
319.2.Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас түрээсэлсэн эд хөрөнгийн чанар байдал алдагдвал талууд харилцан тохиролцож түрээсийн төлбөрийн хэмжээг өөрчилж болно.
320 дугаар зүйл. Түрээсийн гэрээний хугацаа
320.1.Түрээсийн гэрээний хугацааг талууд тохиролцож тогтооно.
320.2.Түрээсийн гэрээг арваас дээш жилийн хугацаатай хийсэн бол арван жил өнгөрмөгц аль нэг талын санаачилгаар, хуульд заасан журмаар гэрээг цуцалж болно.
320.3.Газар буюу эрх түрээслэх гэрээний хугацааг талууд тогтоогоогүй бол гэрээг түрээсийн жилийн эцэст буюу түрээсийн жил дууссанаас хойш нэг сарын дотор цуцалж болно.
320.4.Түрээсийн гэрээг хугацаанаас өмнө цуцлахад энэ хуулийн 320.3-т заасан журмыг баримтална.
321 дүгээр зүйл. Газрыг хэрэглэгдэхүүний хамт түрээслэх
321.1.Газрыг хэрэглэгдэхүүний хамт түрээсэлсэн түрээслэгч хэрэглэгдэхүүн тус бүрийг арчлан хамгаалах үүрэгтэй.
321.2.Түрээслэгчээс үл хамаарах шалтгаанаар хэрэглэгдэхүүн устах буюу гэмтсэн бол түрээслүүлэгч сольж өгөх үүрэгтэй.
321.3.Газар түрээслэгч хэрэглэгдэхүүнийг түрээслэхдээ тус тусад нь үнэлж, түрээсийн гэрээ дуусгавар болоход түрээслүүлэгчид эргүүлэн өгөхөөр гэрээнд тохиролцсон бол гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлаас хэрэглэгдэхүүн устсан буюу гэмтсэний үр дагаврыг хариуцна.
321.4.Гэрээнд заасан бол түрээслэгч нь түрээсэлж байгаа хэрэглэгдэхүүний зарим хэсгийг аж ахуйн зориулалтаар нь захиран зарцуулж болно.
321.5.Түрээслэгч түрээсэлсэн газрын хэрэглэгдэхүүнийг аж ахуйн зориулалтаар ашиглах шаардлагад нийцсэн хэмжээнд байлгах үүрэгтэй.
321.6.Түрээсийн гэрээ дууссаны дараа түрээсэлсэн хэрэглэгдэхүүнд нийлүүлсэн салгаж үл болох эд юмс түрээслүүлэгчийн өмчлөлд шилжинэ.
321.7.Түрээсийн гэрээ дуусгавар болсноор түрээслэгч түрээсэлсэн хэрэглэгдэхүүнийг түрээслүүлэгчид буцаан өгөх үүрэгтэй.
321.8.Хэрэв хэрэглэгдэхүүнийг түрээслэгчид шилжүүлсэн үеийн үнэ, түрээслэгчээс түрээслүүлэгчид буцаан өгөх үеийн үнийн хооронд зөрүү гарсан бол энэ зөрүүг түрээслэгч нөхөн төлнө. Хэрэглэгдэхүүний үнийг түрээсийн гэрээ дуусгавар болох үеийн ханшаар тогтооно.
321.9.Түрээслүүлэгч нь түрээслэгчийн нийлүүлсэн, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхэд ач холбогдолгүй, эсхүл хэт их үнэтэй хэрэглэгдэхүүнийг хүлээн авахгүй байх буюу төлбөр төлөхөөс татгалзах эрхтэй.
321.10.Түрээслэгч нь түрээсэлсэн газрын хэрэглэгдэхүүний талаар гаргасан шаардлагаа хангуулах үүднээс түрээсээр эзэмшиж байгаа газрын хэрэглэгдэхүүнээс барьцаалах эрхтэй. Түрээслүүлэгч шаардлагыг өөр байдлаар хангах болсон бол түрээслэгч барьцаалах эрхээсээ татгалзах, харин шаардлагын зохих хэсгийг мөнгөн хэлбэрээр хангасан бол түрээслэгч барьцаанд байгаа хэрэглэгдэхүүний аль нэг хэсгийг барьцаанаас чөлөөлнө.
322 дугаар зүйл. Үйлдвэр, аж ахуйг түрээслэх
322.1.Үйлдвэр, аж ахуйг хэрэглэгдэхүүний хамт түрээсэлж болно.
322.2.Хэрэглэгдэхүүнд хамаарах мал, тэжээвэр амьтан устсан буюу гэмтсэн бол түрээслэгч аж ахуйн үйл ажиллагааг зохих ёсоор эрхэлсэн эсэхээс үл хамааран түрээслүүлэгчид учирсан гэм хорыг арилгах үүрэгтэй.
322.3.Үйлдвэр, аж ахуйг түрээслэхэд энэ хуулийн 321 дүгээр зүйлд заасан журам нэгэн адил үйлчилнэ.
323 дугаар зүйл. Дамжуулан түрээслэх
323.1.Гэрээнд өөрөөр заагаагүй бол түрээслэгч түрээсэлсэн эд хөрөнгийг гагцхүү түрээслүүлэгчийн зөвшөөрөлтэйгээр дамжуулан түрээсэлж болно.
323.2.Дамжуулан түрээсэлсэн эд хөрөнгийг анхны түрээслүүлэгчийн зөвшөөрснөөс өөрөөр ашигласны үр дагаврыг дамжуулан түрээслэгч нь анхны түрээслүүлэгчийн өмнө хариуцна. Энэ тохиолдолд анхны түрээслүүлэгч дамжуулан түрээслэгчийн ашиглах эрхийг дуусгавар болгохыг шаардах эрхтэй.
324 дүгээр зүйл. Түрээслэгч солигдох
324.1.Түрээслэгч нь түрээсийн гэрээний хугацаа дуусахаас өмнө түрээсэлсэн эд хөрөнгийг түрээслүүлэгчид буцаан өгсөн тохиолдолд гэрээний хугацаа дуусах хүртэл түрээсийн төлбөрөөс чөлөөлөгдөхгүй.
324.2.Түрээслэгч өөрийнхөө оронд түрээсийн гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн, төлбөрийн чадвар бүхий өөр түрээслэгчийг санал болгосныг түрээслүүлэгч хүлээн зөвшөөрсөн нөхцөлд түрээслэгч энэ хуулийн 324.1-д заасан үүргээс чөлөөлөгдөнө.
325 дугаар зүйл. Түрээслэгч нас барсны дараа түрээсийн гэрээ үргэлжлэх
325.1.Түрээслэгч нас барсан тохиолдолд түүний өвлөгч буюу түрээслүүлэгч хуанлийн жилийн тухайн улирал дууссанаас хойш 6 сарын дотор түрээсийн гэрээг цуцалж болно.
325.2.Түрээслэгчийн өвлөгч өөрөө, эсхүл гуравдагч этгээдээр дамжуулан түрээсэлсэн эд хөрөнгийг аж ахуйн зориулалтаар ашиглаж чадна гэж үзвэл түрээсийн гэрээг цуцлахаас татгалзаж, гэрээг үргэлжлүүлэхээр түрээслүүлэгчээс шаардаж болно.
326 дугаар зүйл. Түрээслэгчийн хариуцлага
326.1.Түрээслэгч түрээсийн гэрээ дуусгавар болсны дараа ердийн буюу гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцож түрээсэлсэн эд хөрөнгийг буцаан өгөх үүрэгтэй.
326.2.Түрээслүүлэгч өөрт учирсан хохирол, хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөрийг нөхөн төлөхийг шаардаж болно.
 

ХОРИН НАЙМДУГААР БҮЛЭГ
Хөдөө аж ахуйн зориулалттай газрын түрээс

327 дугаар зүйл. Хөдөө аж ахуйн зориулалттай газрын түрээсийн гэрээ
327.1.Хөдөө аж ахуйн зориулалттай газрыг уг зориулалтаар ашиглуулахаар сууцны болон аж ахуйн зориулалтаар ашиглагдах байгууламжийн хамт, эсхүл тийм байгууламжгүйгээр түрээсэлж болно.
327.2.Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол хөдөө аж ахуйн зориулалттай газрыг түрээслэхэд түрээсийн гэрээний журам нэгэн адил үйлчилнэ.
328 дугаар зүйл. Гэрээгээр шилжүүлэх эд хөрөнгө
328.1.Түрээслүүлэгч нь газрыг гэрээнд заасан зориулалтаар ашиглах шаардлага хангасан эд хөрөнгийн хамтаар түрээслэгчид шилжүүлэх үүрэгтэй.
328.2.Гэрээнд өөрөөр заагаагүй бол түрээслэгч түрээсээр шилжүүлсэн сууцны болон аж ахуйн зориулалттай барилга байгууламж, зам, хашаа зэрэг эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангахтай холбогдсон урсгал засварыг өөрийн зардлаар хийх, түрээсэлж авсан эд хөрөнгийг аж ахуйн зориулалтаар нь ашиглах үүрэг хүлээнэ.
328.3.Түрээсийн гэрээний харилцаа үүсэх, дуусгавар болох үед талууд гэрээгээр шилжүүлбэл зохих эд хөрөнгийн тоо хэмжээ, үнэ, шилжүүлэх үеийн чанарын байдал зэргийг заасан жагсаалтыг хамтран үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулна.
329 дүгээр зүйл. Түрээслүүлэгчийн барьцааны эрх
329.1.Түрээслүүлэгч нь түрээсийн гэрээгээр түрээслэгчид гаргах шаардлагаа хангуулахын тулд түрээслэгчийн түрээсэлж авсан эд хөрөнгийг ашигласны үр дүнд олж авсан эд юмс, үр шимийг барьцаалах эрхтэй.
330 дугаар зүйл. Гэрээний хугацааг сунгах
330.1.Хөдөө аж ахуйн зориулалттай газрын түрээсийн гэрээг хоёр жилээс дээш хугацаагаар, бичгээр хийх бөгөөд энэ журмыг баримтлаагүй байгуулсан гэрээг тодорхой бус хугацаагаар байгуулсан гэж үзэж уг гэрээ үйлчилж эхэлснээс хойш нэг жил өнгөрснөөр дуусгавар болгоно.
330.2.Гурван жилээс дээш хугацаагаар байгуулсан гэрээг сунгах тухай гэрээний нэг талын саналыг ирснээс хойш 3 сарын дотор нөгөө тал татгалзаж байгаа тухай мэдэгдээгүй бол түүнийг тодорхой бус хугацаагаар байгуулсанд тооцно.
330.3.Гэрээг сунгах тухай санал болон татгалзлыг бичгээр үйлдэнэ.
331 дүгээр зүйл. Зайлшгүй зардал төлөх үүрэг
331.1.Түрээслүүлэгч түрээслэгчид түрээслэн авсан эд хөрөнгөтэй холбогдон гарсан зайлшгүй зардлыг нөхөн төлөх үүрэгтэй.
331.2.Энэ хуулийн 331.1-д зааснаас бусад зардлыг түрээслүүлэгч нөхөн төлөхөөр зөвшөөрсөн бол түрээсийн харилцаа дуусгавар болох үед төлнө.
332 дугаар зүйл. Гэрээ дуусгавар болох үеийн талуудын эрх, үүрэг
332.1.Аж ахуйн үйл ажиллагааг зохих ёсоор явуулсны үр дүнд бий болсон ургацаа хураан аваагүй байхад түрээсийн гэрээ дуусгавар болсон бол түрээслэгч түрээсийн гэрээг сунгахыг түрээслүүлэгчээс шаардах, эсхүл хураан аваагүй байгаа ургацын өртгийг түрээслүүлэгч түрээслэгчид төлөх үүрэгтэй.
332.2.Хөдөө аж ахуйн зориулалттай газрын түрээсийн хугацаа дуусахад түрээслэгч нь түрээслүүлэгчид газар, барилга байгууламж, тоног төхөөрөмжийг ердийн буюу гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцож аж ахуйн хэвийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх шаардлагад тохирохоор бүрэн бүтэн хүлээлгэн өгөх үүрэгтэй.
332.3.Түрээслэгч нь түрээслэн авсан эд хөрөнгийг анх хүлээн авах үеийнхээс илүү чанаржуулан үлдээхээр бол түрээслүүлэгчээс нөхөн төлбөр шаардах эрхтэй.
332.4.Түрээсийн гэрээ дуусгавар болоход түрээслэгч нь салгаж болох засан сайжруулалтыг салгаж авах буюу түрээслүүлэгч нь зохих үнийг төлж өөртөө авч болно.
 

ХОРИН ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
Франчайз, Мерчандайз

/Энэ бүлгийн гарчигт 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
333 дугаар зүйл. Франчайзийн гэрээ
333.1.Франчайзийн гэрээгээр эрх шилжүүлэгч нь өөрийн фирмийн нэр, бараа буюу ажил, үйлчилгээний тэмдэг, бүтээгдэхүүний загвар, баглаа, боодол, түүнчлэн ажил хэргийн удирдлагын тогтолцоо, төлөвлөлт, харилцаа холбоо, бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ олж авах үндсэн чиглэл зэрэг эдийн бус хөрөнгийг ашиглуулахаар тогтоосон журмаар бүрдүүлсэн лицензийг эрх хүлээн авагчид олгох, эрх хүлээн авагч нь эрх шилжүүлэгчийн боловсруулсан тогтолцоо, хамтын ажиллагааны хөтөлбөрийн дагуу үйл ажиллагаа явуулж, түүнд зохих шагнал, хураамж, эсхүл орлогын тодорхой хувийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.
334 дүгээр зүйл. Гэрээний талуудын үүрэг
334.1.Эрх шилжүүлэгч дараахь үүрэгтэй:
334.1.1.хамтын ажиллагааны хөтөлбөрийг гуравдагч этгээдийн оролцооноос хамгаалах;
334.1.2.хөтөлбөрийг байнга боловсронгуй болгох;
334.1.3.эрх хүлээн авагчийг шаардлагатай мэдээллээр хангах;
334.1.4.эрх хүлээн авагчид техникийн туслалцаа үзүүлэх;
334.1.5.эрх хүлээн авагчийн ажиллах хүчнийг сургах.
334.2.Эрх хүлээн авагч дараахь үүрэгтэй:
334.2.1.гэрээгээр хүлээж авсан эрх, эд хөрөнгийг зориулалтын дагуу үр ашигтай ашиглах;
334.2.2.зохих шагнал, хураамж, орлогын тодорхой хувийг тогтоосон хугацаанд төлөх;
334.2.3.гэрээнд заасан бол шилжүүлэн авсан эрх, эд хөрөнгийг эрх шилжүүлэгчид ашигтайгаар даатгуулах;
334.2.4.эрх шилжүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр лиценз болон франчайзийн гэрээг гуравдагч этгээдэд шилжүүлэхгүй байх;
334.2.5.гэрээнд заасан бол эрх шилжүүлэгчээс хэрэгжүүлж байгаа сургалтад ажиллагсдыг хамруулах, холбогдох зардлыг төлөх;
334.2.6.эрх шилжүүлэгчийн барааны болон ажил үйлчилгээний тэмдгийг хэрэглэхдээ лицензээр хэрэглэж байгаа тухай харилцагч болон үйлчлүүлэгчид заавал мэдэгдэх.
334.3.Талууд гэрээ байгуулахдаа шаардлагатай бүхий л мэдээллийг шударгаар харилцан солилцох, гэрээ байгуулагдахгүй тохиолдолд мэдээллийн нууцыг задруулахгүй байх үүрэгтэй.
335 дугаар зүйл. Франчайзийн гэрээний хэлбэр
335.1.Хуульд өөрөөр заагаагүй бол франчайзын гэрээг бичгээр хийнэ.
/Энэ хэсэгт 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
335.2.Франчайзийн гэрээнд гэрээний үргэлжлэх хугацаа, гэрээ цуцлах, хугацаа сунгах журам, талуудын хүлээх үүрэг бусад гол нөхцөлүүдийг заахын зэрэгцээ франчайзийг хэрэгжүүлэх хөтөлбөрийг бүрэн тусгана.
336 дугаар зүйл. Франчайзийн гэрээний хугацаа
336.1.Франчайзийн гэрээний хугацааг тухайн бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний эрэлт хэрэгцээ, борлуулалтын зах зээлээс шалтгаалан талууд тохиролцон тогтооно.
336.2.Франчайзийн гэрээг арван жилээс дээш хугацаагаар байгуулсан нөхцөлд 10 жил өнгөрсний дараа, хугацааг гэрээгээр тодорхойлоогүй бол талуудын аль нэг нь гэрээг цуцлах тухай нөгөө талдаа мэдэгдсэнээс хойш нэг жилийн дотор цуцалж болно.
336.3.Гэрээнд заасан хугацаа дууссан боловч аль нэг талын санаачилгаар талууд харилцан итгэлцэх, хамтран ажиллах зарчмыг удирдлага болгон ажил хэргийн харилцаа дуусгавар болох хүртэл гэрээгээ тодорхой буюу тодорхой бус хугацаагаар тухайн буюу шинэчилсэн нөхцөлөөр сунгаж болно.
337 дугаар зүйл. Өрсөлдөөнийг хязгаарлах
337.1.Эрх шилжүүлэгч нь франчайзийн гэрээ дуусгавар болсны дараа эрх хүлээн авагчийг тодорхой нутаг дэвсгэрт өөртэйгээ өрсөлдөхийг нэг жил хүртэл хугацаагаар хориглох эрхтэй.
337.2.Энэ хуулийн 337.1-д заасан хориг нь эрх хүлээн авагчийн үндсэн үйл ажиллагаанд ноцтой хохирол бий болгож байвал эрх шилжүүлэгч түүнд зохих мөнгөн төлбөр төлөх үүрэгтэй.
338 дугаар зүйл. Талуудын хүлээх хариуцлага
338.1.Талууд гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэл болон өгсөн мэдээллийн үнэн зөвийг хариуцна.
338.2.Эрх хүлээн авагч франчайзийн гэрээний үүрэгтэй холбоотой эрх шилжүүлэгчид учруулсан хохирол, зардлыг түүнд нөхөн төлөх үүрэгтэй.
338.3.Эрх шилжүүлэгч нь франчайзийн гэрээний үр дүнд эрх хүлээн авагчийн олох орлогын талаар баталгаа гаргахгүй, хариуцлага хүлээхгүй.
338.4.Эрх хүлээн авагчийн гэм буруутай үйл ажиллагаанаас болж үйлчлүүлэгчид учирсан хохирлыг эрх шилжүүлэгч хариуцахгүй.
3381 дүгээр зүйл. Мерчандайзийн гэрээ
3381.1.Мерчандайзийн гэрээгээр бие хүний нэр, төрх, дуу хоолой болон утга зохиол, урлагийн бүтээл, эд зүйлийн дүр, зургийг бүтээгдэхүүн, үйлчилгээнд ашиглах эрхийг өмчлөгч, эзэмшигчээс үйлдвэрлэгч, борлуулагчид олгох ба үйлдвэрлэгч, борлуулагч нь өмчлөгч, эзэмшигчид борлуулалтын орлогоос нэр, төрх, дуу, хоолой, дүр, зургийг ашигласны төлбөр төлөх үүргийг тус тус хүлээнэ.
3381.2.Хуульд өөрөөр заагаагүй бол мерчандайзийн гэрээг бичгээр хийнэ.
/Дээрх 3381 дүгээр зүйлийг 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/
 

ГУЧДУГААР БҮЛЭГ
Эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах

339 дүгээр зүйл. Эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээ
339.1.Эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээгээр нэг тал нь нөгөө талдаа нэг бүрийн шинжээр тодорхойлогдох тодорхой эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглуулахаар шилжүүлэх, нөгөө тал нь тухайн эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж, гэрээ дуусгавар болоход бүрэн бүтэн буцааж өгөх үүргийг тус тус хүлээнэ.
339.2.Эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээг зохицуулсан энэ хуулийн 289.1.3, 289.1.6, 289.2.6, 293, 295.3, 296, 297, 298 дугаар зүйлүүд нэгэн адил хамаарна.
340 дүгээр зүйл. Эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглаж байгаа этгээдийн үүрэг
340.1.Эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглаж байгаа этгээд нь дараахь үүрэг хүлээнэ:
340.1.1.эд хөрөнгийг гэрээнд заасны дагуу зориулалтаар нь ашиглах, ердийн элэгдлээс өөрөөр муутгахгүй байх;
340.1.2.шилжүүлсэн этгээдийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгийг гуравдагч этгээдийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэхгүй байх;
340.1.3.эд хөрөнгийн хэвийн байдлыг хангахад шаардлагатай зайлшгүй зардлыг хариуцах;
340.1.4.гэрээний хугацаа дуусахад эд хөрөнгийг бүрэн бүтэн буцааж өгөх.
341 дүгээр зүйл. Эд хөрөнгөө үнэ төлбөргүй ашиглуулах гэрээг цуцлах
341.1.Эд хөрөнгөө үнэ төлбөргүй ашиглуулахаар шилжүүлсэн этгээд дараахь тохиолдолд гэрээг цуцлах эрхтэй:
341.1.1.эд хөрөнгийг тодорхой зорилгоор тодорхой бус хугацаагаар ашиглуулахаар тохиролцсон бол тухайн зорилгоор ашиглахад зайлшгүй шаардагдах хугацаа өнгөрсний дараа, хэрэв зорилгыг нь тодорхойлоогүй бол хэдийд ч;
341.1.2.тухайн эд хөрөнгө өөрт нь зайлшгүй шаардлагатай болсон;
341.1.3.эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглаж байгаа тал нь энэ хуулийн 340.1.1-340.1.3-т заасан үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол;
341.1.4.эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглаж байсан этгээд нас барсан.
341.2.Эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглаж байгаа этгээд тухайн эд хөрөнгийг хэдийд ч буцаан өгөх эрхтэй.
342 дугаар зүйл. Талуудын хүлээх хариуцлага
342.1.Эд хөрөнгөө үнэ төлбөргүй ашиглуулахаар шилжүүлсэн этгээд түүний биет байдлын болон эрхийн доголдлын талаар санаатай нуун дарагдуулснаас болж учирсан хохирлыг тухайн эд хөрөнгийг ашиглаж байсан этгээдэд нөхөн төлөх үүрэгтэй.
342.2.Эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглаж байгаа этгээд нь гэм буруугийн хэлбэрээс үл шалтгаалан эд хөрөнгөд учирсан хохирлыг хариуцна.
342.3.Эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглаж байгаа этгээд ашиглалтын ердийн элэгдлээс илүүтэйгээр тухайн эд хөрөнгийг муутгасан, гэмтээсэн, үрэгдүүлсэн, өөрчилснөөс болж нөгөө талдаа учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй.
342.4.Эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглаж байгаа тал нь нөгөө талын зөвшөөрөлтэйгээр тухайн эд хөрөнгийг гуравдагч этгээдэд шилжүүлсэн ч гэсэн эд хөрөнгийг ашиглуулахаар шилжүүлсэн талын өмнө хүлээх хариуцлагаас чөлөөлөгдөхгүй.
III ДЭД ХЭСЭГ
АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ, ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛЭХТЭЙ ХОЛБОГДСОН ҮҮРЭГ
 

ГУЧИН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Ажил гүйцэтгэх

343 дугаар зүйл. Ажил гүйцэтгэх гэрээ
343.1.Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.
343.2.Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна.
343.3.Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ.
343.4.Төрлийн шинжээр тодорхойлогдох эд юмс хийж захиалагчийн өмчлөлд шилжүүлсэн бол худалдах-худалдан авах гэрээг зохицуулсан журам үйлчилнэ.
343.5.Ажил гүйцэтгэх зарим төрлийн гэрээний онцлог зохицуулалтыг тусгай хуулиар зохицуулж болно.
344 дүгээр зүйл. Ажил гүйцэтгэгчид төлөх хөлс
344.1.Хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно.
344.2.Ажил гүйцэтгэсний хөлсийг талууд тохиролцоогүй боловч гүйцэтгэсэн ажлын шинж, ажил гүйцэтгэх болсон нөхцөл байдал зэргээс шалтгаалан захиалагч тухайн төрлийн ажил гүйцэтгэхэд мөрддөг эрх бүхий байгууллагаас баталсан жишиг үнэлгээний жагсаалт байвал тухайн жагсаалтыг үндэслэн, тийм жагсаалт байхгүй бол тухайн үеийн зах зээлийн дундаж үнэлгээгээр бодож хөлс төлнө.
345 дугаар зүйл. Гүйцэтгэх ажлын төсөв
345.1.Гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхдээ ажил гүйцэтгэгч төсөв зохиож болно.
345.2.Гэрээ байгуулах үед урьдчилан төлөвлөх боломжгүй байснаас төсвийн хэмжээ нэмэгдэхээр байвал ажил гүйцэтгэгч энэ тухай захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй.
345.3.Төсвийн хэмжээ нэмэгдсэнээс захиалагч нь гэрээг дуусгавар болгохоор шийдвэрлэсэн бол гүйцэтгэсэн ажлын хөлсийг ажил гүйцэтгэгчид төсөвт заасан хэмжээгээр төлөх үүрэгтэй.
345.4.Ажил гүйцэтгэгч төсөв зохиохдоо үндэслэлгүй өндөр үнэлгээ тогтоосон бол захиалагч хөлс төлөхөөс татгалзах эрхтэй.
346 дугаар зүйл. Хөлс төлөх хугацаа
346.1.Талууд өөрөөр тохиролцоогүй бол ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлнө.
346.2.Ажлыг тодорхой хэсгээр, үе шаттайгаар гүйцэтгэхээр тохиролцож, ажлын хөлсийг хэсэг тус бүрээр тогтоосон бол тухайн хэсгийн үр дүнг хүлээлгэн өгөх үед зохих хөлсийг төлнө.
347 дугаар зүйл. Ерөнхий болон туслан гүйцэтгэгч
347.1.Ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд бусад этгээд /туслан гүйцэтгэгч/-ийг оролцуулж болно. Энэ тохиолдолд ажил гүйцэтгэгч нь захиалагчийн хувьд ерөнхий ажил гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн хувьд захиалагч болно.
347.2.Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэгч нь туслан гүйцэтгэгчийн ажлын үр дүнг захиалагчийн өмнө хариуцна.
348 дугаар зүйл. Ажил гүйцэтгэх гэрээний хугацаа
348.1.Хуульд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэх гэрээний хугацааг талууд тохиролцон тодорхойлох бөгөөд ажлын онцлогийг харгалзан завсрын буюу тусгай хугацаа тогтоож болно.
348.2.Хуульд өөрөөр заагаагүй бол завсрын буюу тусгай хугацааг зөрчсөнөөс үүсэх хариуцлагыг талууд тохиролцон тодорхойлж болох боловч тэр нь үндсэн хугацааг зөрчсөнөөс үүсэх хариуцлагаас илүү байж болохгүй.
349 дүгээр зүйл. Ажил гүйцэтгэгчийн хариуцлагын талаар гомдлын шаардлага гаргах хугацаа
349.1.Ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргана. Барилга, байшингийн ийм дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болно.
349.2.Хууль буюу гэрээнд баталгаат хугацаа заасан бөгөөд уг хугацааны дотор ажлын дутагдлыг илрүүлсэн бол гомдлын шаардлага гаргах хугацааг дутагдал илрүүлсэн өдрөөс эхлэн тоолно.
349.3.Энэ зүйлд заасан гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолно.
350 дугаар зүйл. Ажил гүйцэтгэгчийн үүрэг
350.1.Ажил гүйцэтгэгч нь дараахь үүрэг хүлээнэ:
350.1.1.гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх;
350.1.2.гүйцэтгэх ажлын мөн чанар, ажил гүйцэтгэгчийн хувийн байдалтай холбоотой биечлэн гүйцэтгэвэл зохих ажлыг биечлэн гүйцэтгэх;
350.1.3.дараахь тохиолдолд захиалагчид нэн даруй мэдэгдэх:
а/ ажил гүйцэтгүүлэхээр захиалагчийн шилжүүлсэн материал, ажил гүйцэтгэх аргын талаар захиалагчийн өгсөн зааварчилга нь ажлын чанар, үр дүнд муугаар нөлөөлөхөөр байвал;
б/ ажлын чанар, үр дүнд муугаар нөлөөлөхөөр, ажил гүйцэтгэгчээс үл хамаарах ямар нэгэн нөхцөл байдал бий болсон.
350.1.4.ажил гүйцэтгүүлэхээр захиалагчаас олгосон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах талаар өөрөөс шалтгаалах бүхий л арга хэмжээ авах;
350.1.5.ажил гүйцэтгүүлэхээр шилжүүлсэн захиалагчийн материалыг зориулалтын дагуу арвилан хэмнэлттэй ашиглаж, материалын зарцуулалтыг захиалагчид тайлагнах, үлдэгдэл материалыг ажил гүйцэтгэж дууссаны дараа захиалагчид шилжүүлэх;
350.1.6.захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх;
350.1.7.ажлын үр дүнгийн доголдлыг арилгахад шаардагдах зардлыг /ажлын хөлс, материалын зардал, замын хураамж болон тээврийн хөлс г.м/ хариуцах;
350.1.8.өөрийн материалаар ажил гүйцэтгэх бол зохих чанарын материалаар гүйцэтгэх.
351 дүгээр зүйл. Захиалагчийн үүрэг
351.1.Захиалагч дараахь үүрэг хүлээнэ:
351.1.1.гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх;
351.1.2.гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах;
351.1.3.гэрээнд заасан бол ажил гүйцэтгэхэд шаардлагатай материал, багаж, тоног төхөөрөмж, ажлын байр гаргаж ажил гүйцэтгэгчид шилжүүлэх;
351.1.4.ажил гүйцэтгэгчийн тавьсан шаардлагын дагуу чанар муутай буюу шаардлага хангахгүй материалыг сольж өгөх, буруу зааварчилгаагаа өөрчлөх, ажлын чанар, үр дүнд муугаар нөлөөлөх бусад нөхцөл байдлыг арилгах талаар өөрөөс шалтгаалах бүхий л арга хэмжээ авах.
351.2.Захиалагч гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүргээ биелүүлээгүй бол түүнийг тухайн ажлын үр дүнг хүлээн авсан гэж тооцно.
352 дугаар зүйл. Ажил гүйцэтгэх гэрээний талуудын гаргах шаардлага
352.1.Ажил гүйцэтгэх гэрээгээр талууд хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохирлыг нөхөн төлүүлэхэд энэ хуульд заасан нийтлэг журам үйлчилнэ.
352.2.Захиалагч дараахь шаардлага гаргах эрхтэй:
352.2.1.гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол ажил гүйцэтгэгчийн саналаар түүний зардлаар уг доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэх;
352.2.2.доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх;
352.2.3.доголдлын улмаас ажлын үр дүнгийн үнэ нь буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулах.
352.3.Доголдлыг арилгахад харьцангуй их зардал шаардагдахаас шалтгаалан ажил гүйцэтгэгч гэрээнээс татгалзсан бол энэ хуулийн 352.2.2-т заасан захиалагчийн эрх дуусгавар болно.
352.4.Ажлын үр дүнг хүлээж авах үед түүний доголдлыг захиалагч мэдэж байсан боловч ямар нэгэн гомдол гаргаагүй бол тэрээр энэ хуулийн 352.2-т заасан шаардлага гаргах эрхээ алдана.
352.5.Ажил гүйцэтгэгч дараахь шаардлага гаргах эрхтэй:
352.5.1.гүйцэтгэсэн ажлын үр дүнг захиалагч хүлээж аваагүй буюу ажил гүйцэтгэхэд зайлшгүй шаардагдах үйлдэл хийх энэ хуулийн 351.1-д заасан үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлоо нөхөн төлүүлэх;
352.5.2.ажлын үр дүнгийн доголдлыг арилгах зорилгоор ажлыг шинээр гүйцэтгэж шинэ үр дүнг захиалагчид шилжүүлсэн бол өмнө нь шилжүүлсэн зүйлээ буцааж авах;
352.5.3.захиалагч өөрийн буруугаар ажлын үр дүнг хүлээж аваагүй байхад гүйцэтгэсэн ажлын үр дүн гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас устсан, гэмтсэн, эсхүл захиалагчийн буруугаар ажлыг хугацаанд нь гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд ажлын хөлсөө төлүүлэх.
353 дугаар зүйл. Ажлын үр дүнгийн доголдол
353.1.Гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн талаар гуравдагч этгээд захиалагчид ямар нэгэн шаардлага гаргах эрхгүй бол уг ажлын үр дүнг эрхийн доголдолгүй гэнэ.
353.2.Гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт тохирч байвал ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ.
353.3.Хэрэв гэрээнд ажлын үр дүнгийн тоо, хэмжээ, чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ.
354 дүгээр зүйл. Ажил гүйцэтгэгчийн барьцааны эрх
354.1.Ажил гүйцэтгэгч өөрийн шаардлагыг хангах зорилгоор эзэмшилдээ байгаа, захиалагчийн захиалсан ажлын үр дүн болох хөдлөх эд хөрөнгийг барьцаалах эрхтэй.
354.2.Хэрэв гэрээний зүйл нь барилга байгууламж буюу түүний тодорхой хэсэг байвал ажил гүйцэтгэгч өөрийн шаардлагыг хангуулахаар барилга байгууламж барих газрын хувьд баталгаат ипотекийн эрхтэй.
355 дугаар зүйл. Гэрээ цуцлах
355.1.Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.
355.2.Ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй.
355.3.Энэ хуулийн 226 дугаар зүйлд заасан тохиолдлоос гадна ажил гүйцэтгэгч доголдлыг арилгахтай холбогдсон нэмэлт үүргээ гүйцэтгээгүй бол нэмэлт хугацаа тогтоох шаардлагагүй.
355.4.Захиалагчийн захиалгыг өөр байдлаар хангах боломжтой нөхцөлд ажил гүйцэтгэгч энэ хуулийн 355.2-т зааснаар гэрээг цуцлах эрхтэй.
355.5.Өөрөө гэм буруугүй, эсхүл хүндэтгэн үзэх онцгой нөхцөл байдал бий болсон бол ажил гүйцэтгэгч энэ хуулийн 355.4-т заасан нөхцөлийг харгалзахгүйгээр гэрээг хэдийд ч цуцлах эрхтэй. Энэ тохиолдолд захиалагчид учруулсан хохирлыг ажил гүйцэтгэгч нөхөн төлөх үүрэг хүлээхгүй, харин гэрээ цуцлахаас өмнө ажил гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын үр дүнд захиалагч ямар нэгэн ашиг сонирхолтой байвал ажил гүйцэтгэгч гүйцэтгэсэн ажлын хөлсөө шаардах эрхтэй.
355.6.Ажил дуусахаас өмнө захиалагч гэрээгээ цуцалсан бол гэрээ цуцлахаас өмнө ажил гүйцэтгэгчид орсон орлого, үр шимийг хасаж, учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй.
356 дугаар зүйл. Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын үед эрсдлийг хуваарилах
356.1.Гүйцэтгэсэн ажлын үр дүнг захиалагчид шилжүүлэхээс өмнө гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас тухайн ажлын үр дүн устсан, гэмтсэн тохиолдолд бий болох эрсдэлийг ажил гүйцэтгэгч хариуцна.
356.2.Гүйцэтгэсэн ажлын үр дүнг захиалагч хугацаанд нь хүлээн аваагүй бол ажлын үр дүн ажил гүйцэтгэгчийн эзэмшилд байсан ч гэсэн гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас бий болох үр дагаврыг захиалагч хариуцна.
356.3.Энэ хуулийн 356.1, 356.2-т заасан тохиолдолд ажил гүйцэтгэх материал устсан, гэмтсэн бол уг материалыг гаргасан тал нь эрсдэлийг хариуцна.
357 дугаар зүйл. Ажил гүйцэтгэхтэй холбогдсон хэлцэл хүчин төгөлдөр бус байх
357.1.Ажил гүйцэтгэгч ажлын үр дүнгийн доголдлын талаар санаатай нуун дарагдуулсан нь хожим илэрвэл тэрээр хариуцлагаас бүрэн буюу хэсэгчлэн чөлөөлөгдөхөөр хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна.
358 дугаар зүйл. Ажил гүйцэтгэх тодорхой төрлийн гэрээний зохицуулалт
358.1.Ажил гүйцэтгэх тодорхой төрлийн бүх гэрээнд энэ бүлгийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна.
 

ГУЧИН ХОЁРДУГААР БҮЛЭГ
Хөлсөөр ажиллах

359 дүгээр зүйл. Хөлсөөр ажиллах гэрээ
359.1.Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.
359.2.Энэ гэрээний зүйл нь бүх төрлийн ажил, үйлчилгээ байж болно.
360 дугаар зүйл. Хөлсөөр ажиллах гэрээний хөлс
360.1.Гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэсний хөлсийг ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэсний дараа төлнө.
360.2.Шаардлагатай бол хөлсийг хэсэгчлэн, тодорхой хугацаанд төлөхөөр тохиролцож болно.
361 дүгээр зүйл. Ажиллагч үүргийг биечлэн гүйцэтгэх
361.1.Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажиллагч нь гэрээнд заасан ажил, үйлчилгээг биечлэн гүйцэтгэх бөгөөд үүргийг бусдад шилжүүлж болохгүй.
362 дугаар зүйл. Ажил, үйлчилгээг хүлээн авахаас татгалзах
362.1.Ажиллуулагч нь ажил, үйлчилгээг хүлээн авах хугацааг хойшлуулсан, хүлээн авахаас татгалзсан тохиолдолд ажиллагч нь цаашид хийх ажлаа гүйцэтгэхээс татгалзаж тохиролцсон хөлсийг шаардах эрхтэй.
363 дугаар зүйл. Ажиллагчийг ажил, үйлчилгээ явуулах нөхцөлөөр хангах
363.1.Ажиллуулагч нь ажиллагчийн эрүүл мэнд, амь насанд аюулгүй, гүйцэтгэх ажлын онцлог, шаардлагад нийцэхүйц байр, багаж, тоног төхөөрөмжөөр хангах үүрэгтэй.
364 дүгээр зүйл. Гэрээ дуусгавар болох
364.1.Хөлсөөр ажиллах гэрээ тохирсон хугацаа дууссанаар дуусгавар болно.
364.2.Гэрээнд хугацаа тогтоогоогүй буюу ажил, үйлчилгээний онцлог, зорилгоос шалтгаалан хугацаа заагаагүй бол гэрээний талууд тохиролцон хэдийд ч гэрээг дуусгавар болгож болно.
365 дугаар зүйл. Гэрээг цуцлах хугацаа
365.1.Хөлс төлөх хугацаанаас хамаарч гэрээг дараахь хугацаанд цуцална:
365.1.1.хөлсийг өдрөөр төлөхөөр тохиролцсон бол хөлс төлсөн сүүлчийн өдрийн дараа өдөр;
365.1.2.хөлсийг долоо хоногоор төлөхөөр тохиролцсон бол хөлсийг төлсний дараагийн долоо хоногийн эхний ажлын өдөр;
365.1.3.хөлсийг сараар төлөхөөр тохиролцсон бол хөлс төлсөн сарын арван тавны дотор;
365.1.4.хөлсийг улирлаар, эсхүл илүү урт хугацаагаар төлөхөөр тохиролцсон бол уг хугацаа дуусахаас гуч хоногийн өмнө хөлсийг өгч;
365.1.5.хөлс төлөх хугацаа тохиролцоогүй бол арван дөрөв хоногийн өмнө хөлсийг төлснөөр.
365.2.Хөлсөөр ажиллах гэрээг таваас дээш жилийн хугацаатай байгуулсан бол ажиллагч нь гэрээ байгуулснаас хойш таван жилийн дараа гэрээг цуцалж болно. Гэрээг цуцлах тухай зургаан сарын өмнө нөгөө талдаа мэдэгдэнэ.
366 дугаар зүйл. Гэрээг сунгасанд тооцох
366.1.Гэрээний хугацаа дууссаныг ажиллагч нь нөгөө талдаа мэдэгдэн гэрээг үргэлжлүүлэхийг хүссэнийг ажиллуулагч эсэргүүцээгүй тохиолдолд гэрээг тодорхой бус хугацаагаар сунгасанд тооцно.
367 дугаар зүйл. Гэрээ цуцлах хүндэтгэн үзэх үндэслэл
367.1.Энэ хуулийн 221 дүгээр зүйлд заасан хүндэтгэн үзэх үндэслэлээр гэрээг цуцалсан тохиолдолд ажиллагч нь гэрээ цуцлах хүртэл хугацаанд гүйцэтгэсэн ажлынхаа хөлсийг шаардах эрхтэй.
367.2.Ажиллуулагч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн үйл ажиллагаа явуулаагүй, ажиллагч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу гэрээнд харш үйл ажиллагаа явуулсны улмаас гэрээг цуцалсан бол ажиллагч ажлын хөлс шаардах эрхээ алдана.
367.3.Ажиллагч ажлынхаа хөлсийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг урьдчилан авсан үед гэрээ цуцлагдсан бол урьд олгосон хөлсийг буцаан төлүүлнэ.
367.4.Ажиллуулагч гэрээнд харш үйл ажиллагаа явуулснаас болж гэрээг цуцлахад хүргэсэн бол гэрээ цуцалснаас учирсан хохирлыг ажиллуулагч хариуцна.
368 дугаар зүйл. Хөлсөөр ажиллаж байсныг нотлох баримт шаардах
368.1.Хөлсөөр ажиллах гэрээний харилцааг дуусгавар болгох үед ажиллагч нь ажиллуулагчаас хөлсөөр ажиллаж байсан тухай болон түүний үргэлжилсэн хугацааны талаар бичгээр тодорхойлолт гаргаж өгөхийг шаардах эрхтэй.
 

ГУЧИН ГУРАВДУГААР БҮЛЭГ
Хөдөлмөрлөх

369 дүгээр зүйл. Хөдөлмөрийн гэрээ
369.1.Иргэн нь иргэн болон хуулийн этгээдтэй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж болно.
369.2.Хөдөлмөрийн гэрээ байгуулах нөхцөл, журмыг хуулиар тогтооно.
369.3.Хуульд өөрөөр заагаагүй бол хөдөлмөрийн гэрээнд энэ хуулийн ерөнхий үндэслэлийг хэрэглэнэ.
 

ГУЧИН ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Аялал жуулчлал

370 дугаар зүйл. Аялал жуулчлалын гэрээ
370.1.Аялал жуулчлалын гэрээгээр аялал жуулчлал зохион байгуулагч нь жуулчинд хэлэлцэн тохиролцсон үйлчилгээ үзүүлэх, жуулчин нь ийнхүү үйлчилгээ үзүүлсний төлөө хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.
371 дүгээр зүйл. Аялал жуулчлалд гуравдагч этгээдийг оролцуулах
371.1.Жуулчин өөрийнхөө оронд гуравдагч этгээдийг аялалд оролцуулахаар аялал эхлэхээс өмнө аялал жуулчлал зохион байгуулагчид хүсэлт гаргах эрхтэй.
371.2.Энэ хуулийн 371.1-д заасан гуравдагч этгээд нь аялал жуулчлал хийхэд шаардагдах нөхцөлд тохирохгүй гэж үзвэл түүнийг өөр этгээдээр солихыг аялал жуулчлал эхлэхээс өмнө аялал жуулчлал зохион байгуулагч нь жуулчнаас шаардах эрхтэй.
371.3.Аялал жуулчлал зохион байгуулагч нь гуравдагч этгээдийг аялалд оролцуулахтай холбогдож гарсан нэмэлт зардлаа нөхөн төлүүлэхээр жуулчнаас шаардах эрхтэй.
372 дугаар зүйл. Доголдол гаргахгүй байх үүрэг
372.1.Аялал жуулчлал зохион байгуулагч нь гэрээнд заасан аяллын ач холбогдлыг бууруулах буюу үр ашиггүй болгох аливаа доголдол гаргахгүйгээр аяллыг зохион байгуулах үүрэгтэй.
372.2.Аялал зохион байгуулагч энэ хуулийн 372.1-д заасан үүргээ биелүүлээгүй бол жуулчин уг доголдлыг арилгахыг шаардах эрхтэй бөгөөд ийнхүү доголдлыг арилгахад харьцангуй их зардал гарахаар бол аялал жуулчлал зохион байгуулагч нь доголдлыг арилгахаас татгалзаж болно.
372.3.Жуулчны тогтоосон боломжийн хугацаанд аялал жуулчлал зохион байгуулагч доголдлыг арилгахгүй бол жуулчин өөрөө уг доголдлыг арилгаж, гарсан зардлыг аялал жуулчлал зохион байгуулагчаас нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.
372.4.Аялал жуулчлал зохион байгуулагч доголдлыг арилгахаас шууд татгалзсан буюу арилгах боломжгүй бол энэ хуулийн 372.3-т заасан хугацааг заавал тогтоох шаардлагагүй.
372.5.Аялал нь ямар нэгэн доголдолтой бол тухайн доголдлыг арилгасан хугацааг харгалзан аяллын үнийг бууруулж болно.
372.6.Жуулчин доголдлыг арилгуулах тухай аялал жуулчлал зохион байгуулагчид өөрийн буруугаас мэдэгдээгүй бол аяллын үнийг бууруулахгүй.
373 дугаар зүйл. Гэрээ дуусгавар болох
373.1.Дараахь үндэслэлээр гэрээг дуусгавар болгоно:
373.1.1.аяллын доголдлоос болж жуулчинд үлэмж хохирол учирсан;
373.1.2.жуулчин хүндэтгэн үзэх шалтгаанаар аялалд оролцох боломжгүй болсон тухай аялал зохион байгуулагчид мэдэгдсэн;
373.1.3.аялал жуулчлал зохион байгуулагч нь жуулчны тогтоосон хугацаанд доголдлыг арилгаагүй.
373.2.Энэ хуулийн 373.1-д заасан үндэслэлээр гэрээг дуусгавар болгосон бол аялал жуулчлал зохион байгуулагч нь хэлэлцэн тохиролцсон хөлс авах эрхээ алдана. Нэгэнт үзүүлсэн доголдолгүй үйлчилгээнийхээ хөлсийг шаардах эрхтэй.
373.3.Гэрээ дуусгавар болсны дараа аялал жуулчлал зохион байгуулагч жуулчныг буцааж хүргэх үүрэг гэрээгээр хүлээсэн бол энэ үүргээ гүйцэтгэх үүрэгтэй. Энэ тохиолдолд жуулчныг буцааж хүргэхтэй холбогдсон зардлыг аялал жуулчлал зохион байгуулагч хариуцна.
373.4.Гэрээ байгуулах үед урьдчилан мэдэх боломжгүй байсан гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас аялал хийхэд ноцтой хүндрэл учирсан буюу жуулчинд хохирол учруулж болох өөр бусад нөхцөл бий болсон бол аялал жуулчлал зохион байгуулагч, жуулчны аль нь ч гэрээг дуусгавар болгох эрхтэй бөгөөд жуулчныг буцаахтай холбогдох зардлыг талууд тэнцүү хэмжээгээр хариуцна.
374 дүгээр зүйл. Хохирол нөхөн төлөх
374.1.Аялал жуулчлал зохион байгуулагчийн гэм буруугаар доголдол бий болсон бол жуулчин хөлсийг бууруулах буюу гэрээг дуусгавар болгохын зэрэгцээ учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр аялал жуулчлал зохион байгуулагчаас шаардах эрхтэй.
374.2.Аялал болоогүй буюу түүнийг зохих ёсоор зохион байгуулаагүй бол жуулчин үр ашиггүй өнгөрүүлсэн хугацааныхаа нөхөн төлбөрийг аялал жуулчлал зохион байгуулагчаас мөнгөн хэлбэрээр нөхөн төлөхийг шаардах эрхтэй.
375 дугаар зүйл. Гомдлын шаардлага гаргах хугацаа
375.1.Жуулчин энэ хуулийн 372.3, 374 дүгээр зүйлд заасан шаардлагыг гэрээнд заасан аяллын хугацаа дууссанаас хойш нэг сарын дотор аялал жуулчлал зохион байгуулагчид гаргаж болно.
375.2.Энэ хуулийн 375.1-д заасан хугацаа хэтэрсэн явдалд жуулчин гэм буруугүй бол дээрх хугацаа өнгөрснөөс хойш гомдол гаргаж болно.
376 дугаар зүйл. Хөөн хэлэлцэх хугацаа
376.1.Жуулчны шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан сар байна.
376.2.Хөөн хэлэлцэх хугацааг аялал жуулчлал зохион байгуулагч гомдлын шаардлагаас татгалзсан буюу гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан өдрөөс эхлэн тоолно.
377 дугаар зүйл. Хариуцлагыг хязгаарлах
377.1.Дараахь тохиолдолд аялал жуулчлал зохион байгуулагч нь жуулчинтай зөвшилцөн үйлчилгээний хөлсийг гурав дахин өсгөсөнтэй тэнцэх хэмжээгээр өөрийн хүлээх хариуцлагаа хязгаарлаж болно:
377.1.1.жуулчинд учирсан хохирол нь аялал жуулчлал зохион байгуулагчийн санаатай, болгоомжгүй үйлдлээс болоогүй;
377.1.2.аялал зохион байгуулахад оролцогч бусад үүрэг гүйцэтгэгчийн хэн нэгний гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирлыг дангаараа бүрэн хариуцахаар аялал жуулчлал зохион байгуулагч үүрэг хүлээгээгүй.
378 дугаар зүйл. Гэрээнээс татгалзах эрх
378.1.Жуулчин аялал эхлэхээс өмнө хэдийд ч гэрээнээс татгалзаж болох бөгөөд энэ тохиолдолд аялал жуулчлал зохион байгуулаагүйгээс хэмнэсэн зардал болон бусад үйлчилгээний төлөө аялал жуулчлал зохион байгуулагчид урьдчилан төлсөн төлбөрөө буцаан авах эрхтэй.
378.2.Энэ хуулийн 378.1-д заасан тохиолдолд аялал жуулчлал зохион байгуулагч гэрээгээр тохиролцсон хөлс авах эрхээ алдах боловч өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр жуулчнаас шаардах эрхтэй.
379 дүгээр зүйл. Хуульд заасан журмыг өөрчилж үл болох
379.1.Талууд гэрээ байгуулахдаа энэ бүлэгт заасан журмыг жуулчинд хохиролтойгоор өөрчилж болохгүй.
 

ГУЧИН ТАВДУГААР БҮЛЭГ
Тээвэрлэлт

380 дугаар зүйл. Тээвэрлэлтийн гэрээ
380.1.Тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь зорчигч буюу ачаа, тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.
380.2.Зорчигч буюу ачаа, тээшийг тээвэрлэх нөхцөл, тээвэрлэлтийн талаар талуудын хүлээх хариуцлага нь хууль, хуульд нийцсэн тодорхой төрлийн тээврийн дүрмээр тодорхойлогдоно.
381 дүгээр зүйл. Гэрээ байгуулах
381.1.Зорчигч буюу ачаа, тээш тээвэрлэхийг нийтэд санал болгож байгаа этгээд нь зайлшгүй татгалзах үндэслэл байхгүй бол тээвэрлэлтийн гэрээг заавал байгуулах үүрэгтэй.
382 дугаар зүйл. Зорчигч тээвэрлэлт
382.1.Зорчигч тээвэрлэлтийн гэрээг зорчих пайз, тасалбарыг зорчигчид гардуулснаар байгуулагдсан гэж үзнэ.
382.2.Зорчих пайз, тасалбарыг бусдад дамжуулахаар буюу үл дамжуулахаар үйлдэж болох бөгөөд бусдад дамжуулах боломж тээвэрлэлт эхлэхэд дуусна.
383 дугаар зүйл. Гэрээг цуцлах
383.1.Гэрээнд ямар нэгэн байдлаар саатал учруулахааргүй бол зорчигч нь тээвэрлэлтийн гэрээг хэдийд ч цуцалж болох бөгөөд гэрээг цуцалснаас үүссэн хохирлыг тээвэрлэгчид төлөх үүрэгтэй.
383.2.Урьдчилан мэдэх боломжгүй байсан бөгөөд мэдсэн тохиолдолд гэрээг хийхгүй байх шалтгаан болохоор нөхцөл байдал тээвэрлэгчийн зүгээс илэрсэн, түүнчлэн гэрээнд заасан газарт хүрч очих болон замд явах хугацаа хожимдох магадлал байгаа тохиолдолд зорчигч гэрээ байгуулахаас татгалзаж болно. Энэ тохиолдолд хохирлыг нөхөн төлөх үүрэг үүсэхгүй.
384 дүгээр зүйл. Тээвэрлэгчийн хүлээх хариуцлага
384.1.Тээвэрлэлтийн явцад зорчигчид өөрт нь буюу түүний эд хөрөнгөд гэм хор учирсан, авч яваа зүйл нь алдагдсан, гэмтсэн бол тээвэрлэгч хууль болон тодорхой төрлийн тээврийн дүрэмд заасан хариуцлага хүлээнэ.
384.2.Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас, эсхүл зорчигчийн буруугаас буюу түүний авч явсан зүйлээс шалтгаалж гэм хор учирсан бол тээвэрлэгч хариуцлага хүлээхгүй.
384.3.Тухайн төрлийн тээврийн хэрэгслийн жолооч болон бусад ажилтнуудын үйл ажиллагааны дутагдал, тээврийн хэрэгслийн бүрэн бус ажиллагаа, эвдрэл, эд материалын доголдол, дутагдал зэргээс зорчигчид хохирол учирсан нь тээвэрлэгчийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
384.4.Тээвэрлэгчийн шууд санаатай буюу хэт болгоомжгүй үйл ажиллагаанаас шалтгаалаагүй болон гэрээнд өөрөөр заагаагүй бол тээвэрлэгч нь хугацаа хожимдсоноос учирсан хохирлыг хариуцахгүй.
384.5.Тээвэрлэгчийн хариуцлагыг гэрээгээр хязгаарлах буюу чөлөөлж болохгүй.
385 дугаар зүйл. Зорчигчийн хүлээх хариуцлага
385.1.Зорчигч нь өөрийн буруутай үйл ажиллагаа, түүнчлэн авч яваа ачаа, тээш болон бусад эд хөрөнгөөс шалтгаалж тээвэрлэгчид учирсан хохирлыг хариуцна.
385.2.Зорчигч нь ачаа тээвэрлэлтийн явцад баримтлах хадгалалт, тээвэрлэлтийн бүхий л нөхцөл, журмыг чанд баримталсан бол хохирлыг хариуцахгүй.
386 дугаар зүйл. Ачаа тээвэрлэлтийн гэрээ
386.1.Ачаа тээвэрлэлтийн гэрээг дагалдах бичгийн хэлбэрээр байгуулна.
386.2.Дагалдах бичгийг гурван хувь үйлдэж, талууд гарын үсгээ зурж эхний хувийг ачаа илгээгчид үлдээж, хоёр дахь хувийг ачаанд хавсаргаж, гурав дахь хувийг тээвэрлэгчид өгнө.
386.3.Ачааг хэд хэдэн тээврийн хэрэгслээр, эсхүл өөр өөр төрөл буюу тодорхой хэсэгт хувааж тээвэрлэхээр бол тээвэрлэгч, ачаа илгээгч талууд ачааны төрөл, тээврийн хэрэгслийн тоогоор дагалдах бичиг үйлдэхийг шаардах эрхтэй.
386.4.Дагалдах бичиггүй, түүнийг дутагдалтай үйлдсэн, эсхүл үрэгдүүлснээс үл хамааран энэ бүлгийн холбогдох заалт тээвэрлэлтийн гэрээний агуулга, хүчинтэй байх нөхцөлд нэгэн адил хамаарна.
387 дугаар зүйл. Дагалдах бичгийн агуулга
387.1.Дагалдах бичигт дараахь зүйлийг тусгасан байна:
387.1.1.дагалдах бичиг үйлдсэн газар, он, сар, өдөр;
387.1.2.ачаа илгээгчийн нэр, хаяг;
387.1.3.тээвэрлэгчийн нэр, хаяг;
387.1.4.ачааг тээвэрлэгчид шилжүүлэх он, сар, өдөр, газар болон хүргэх газар;
387.1.5.хүлээн авагчийн нэр, хаяг;
387.1.6.ачааны болон сав, баглаа, боодлын ердийн нэр, түүнчлэн аюултай ачаа тээвэрлэх үед түүний нийтээр хүлээн зөвшөөрсөн тэмдэг, тэмдэглэгээ;
387.1.7.тээвэрлэх ачааны тоо, хэмжээ, тэмдэг, дугаар;
387.1.8.ачааны жин буюу хэмжээний талаархи бусад тэмдэглэл;
387.1.9.тээвэрлэлттэй холбогдсон зардал /тээврийн хөлс, нэмэлт зардал, гаалийн хураамж, гэрээ байгуулснаас ачааг хүргэх хүртэл гарах бусад зардал/;
387.1.10.хуульд заасан бусад нөхцөл.
387.2.Шаардлагатай гэж үзвэл талууд дагалдах бичигт дараахь зүйлийг тусгаж болно:
387.2.1.ачааг өөр тээврийн хэрэгсэлд шилжүүлэх, ачихыг хориглосон заалт;
387.2.2.тээвэрлүүлэгч хариуцах зардал;
387.2.3.ачаа илгээх үед төлөх нэмэгдэл үнийн хэмжээ;
387.2.4.ачааны өртөг, түүнийг дурдсан газарт хүргэх онцгой сонирхол;
387.2.5.тээвэрлүүлэгчээс ачааг даатгуулах тухай тээвэрлэгчид өгсөн заалт;
387.2.6.тээвэрлэлтийг дуусгахаар тохиролцсон хугацаа;
387.2.7.тээвэрлэгчид хүлээлгэн өгсөн баримт бичгийн жагсаалт.
388 дугаар зүйл. Тээвэрлэгчид ачааг хүлээлгэн өгөх
388.1.Тээвэрлэгч ачааг хүлээн авахдаа дараахь зүйлийг шалгах үүрэгтэй:
388.1.1.дагалдах бичигт заасан ачааны тоо, хэмжээ, тэмдэг үнэн зөв эсэх;
388.1.2.ачааны гадаад байдал, сав, баглаа, боодол.
388.2.Тээвэрлэгч энэ хуулийн 388.1.1-д заасан үүргээ гүйцэтгэх бололцоогүй бол энэ тухай болон ачааны гадаад байдал, сав, баглаа, боодлын талаар дагалдах бичигт тэмдэглэнэ.
388.3.Ачаа илгээгч нь ачааны жин болон бусад хэмжигдэхүүнээр тэмдэглэсэн түүний тоо, хэмжээ, түүнчлэн тээвэрлэх ачааны бүрэлдэхүүн хэсгүүдийг шалгаж, дагалдах бичигт тэмдэглэхийг тээвэрлэгчээс шаардаж болох бөгөөд үүнтэй холбогдон гарах зардлыг тээвэрлэгч хариуцна.
388.4.Тээвэрлэгч нь ачааг хүлээн авсан болон гэрээний агуулга эсрэгээр нотлогдох хүртэл дагалдах бичгийг гэрээ байгуулсны нотолгоо гэж үзнэ.
388.5.Ачааны дагалдах бичигт энэ хуулийн 388.2-д заасан тэмдэглэл хийгээгүй бол эсрэгээр нотлогдох хүртэл ачааг хүлээн авахад түүний сав, баглаа боодлын гадаад байдал доголдолгүй, ачааны тоо хэмжээ, тэмдэг дугаар дагалдах бичигт заасантай тохирч байна гэж үзнэ.
388.6.Тээвэрлэгч ачааг хүлээн авах үед түүний илэрхий доголдлын талаар мэдэж байсан бөгөөд үүнтэй холбоотой ямар нэг болзол тавиагүйгээс бусад тохиолдолд ачааны сав, баглаа, боодлын улмаас бусдад учирсан хохирлыг ачаа илгээгч хариуцна.
388.7.Ачаа илгээгч нь ачааг зохих газарт хүргэхэд шаардагдах гаалийн болон бусад бүх баримт бичгийг дагалдах бичигт хавсаргах буюу тээвэрлэгчид өгч, тээвэрлэгчийг зохих мэдээллээр бүрэн хангах үүрэгтэй.
388.8.Тээвэрлэгч энэ хуулийн 388.7-д заасан баримт бичиг, мэдээллийн үнэн зөв болон хангалттай эсэхийг шалгах үүрэггүй.
388.9.Тээвэрлэгчийн буруутай үйл ажиллагаанаас бусад тохиолдолд ачаа илгээгч нь баримт бичиг, мэдээллийн дутуу болон буруугаас учирсан гэм хорыг тээвэрлэгчийн өмнө хариуцна.
388.10.Дагалдах бичигт хавсаргасан буюу өөрөө хүлээн авсан баримт бичгийг үрэгдүүлсэн, буруугаар ашигласны хариуцлагыг тээвэрлэгч хүлээнэ. Гэхдээ хариуцлагын хэмжээ нь ачааг үрэгдүүлснээс үүсэх хариуцлагаас ихгүй байна.
389 дүгээр зүйл. Ачааг захиран зарцуулах эрх
389.1.Ачаа илгээгч нь дагалдах бичигт дурдсанаас өөр газар буюу өөр этгээдэд ачааг хүргүүлэхгүй байх зорилгоор ачааг захиран зарцуулах, тээвэрлэлтийг зогсоох эрхтэй.
389.2.Тээвэрлэгч дагалдах бичгийн 2 дахь хувийг ачаа хүлээн авагчид өгснөөр ачаа илгээгчийн энэ хуулийн 389.1-д заасан эрх дуусгавар болох бөгөөд энэ үеэс тээвэрлэгч нь ачаа хүлээн авагчийн зааврыг биелүүлнэ.
389.3.Ачаа илгээгч нь дагалдах бичигт тусгай тэмдэглэл хийгээгүй бол ачаа хүлээн авагч нь дагалдах бичгийг хүлээн авсан үеэс эхлэн уг ачааг захиран зарцуулах эрхтэй болно.
389.4.Ачаа хүлээн авагч нь уг ачааг гуравдагч этгээдэд хүргүүлэхээр тээвэрлэгчид үүрэг хүлээлгэсэн бол гуравдагч этгээд нь ачаа хүлээн авагч өөр этгээдийг нэрлэх эрхгүй.
389.5.Ачааг захиран зарцуулах эрхийг хэрэгжүүлэхэд дараахь журмыг баримтална:
389.5.1.ачаа илгээгч, эсхүл ачааг захиран зарцуулах эрхтэй хүлээн авагч нь тээвэрлэгчид өгсөн шинэ зааврыг тусгасан дагалдах бичгийн эхний хувийг тээвэрлэгчид өгч, эдгээр зааврыг гүйцэтгэсний дараа түүнд учирсан зардал, хохирлыг нөхөн төлнө;
389.5.2.тээвэрлэгчид өгөх шинэ заавар нь хүлээн авмагц биелэгдэх боломжтой, тээвэрлэгчийн үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагаа болон ачаа илгээгч, ачаа хүлээн авагчийн бусад ачаанд саад, гэм хор учруулахааргүй байвал зохино;
389.5.3.ачааг задлан хуваах заавар өгч болохгүй.
389.6.Ачааг задлан хуваах тухай заавраас болж түүнд өгсөн бусад зааврыг биелүүлэх боломжгүй бол тээвэрлэгч нь энэ тухайгаа заавар өгөгчид нэн даруй мэдэгдэнэ.
389.7.Тээвэрлэгч нь энэ зүйлд заасан журмын дагуу өгсөн зааврыг биелүүлээгүй, эсхүл энэ хуулийн 389.5.1-д заасан дагалдах бичгийн эхний хувийг шаардалгүй эдгээр зааврыг гүйцэтгэснээс үүссэн гэм хорыг эрх бүхий этгээдийн өмнө хариуцна.
390 дүгээр зүйл. Хүлээн авагчид ачааг хүлээлгэн өгөх
390.1.Ачааг зохих газарт хүргэж, хүлээлгэн өгөх үед хүлээн авагч нь ачааг хүлээн авсны баталгаа болгож тээвэрлэгчээс дагалдах бичгийн 2 дахь хувийг шаардан авах эрхтэй.
390.2.Ачаа алдагдсан, дутсан буюу тохиролцсон хугацаандаа ирээгүй тохиолдолд ачаа хүлээн авагч нь гэрээнд заасан эрхийнхээ дагуу өөрийн нэрийн өмнөөс шаардлага гаргах эрхтэй.
390.3.Ачаа хүлээн авагч энэ хуулийн 390.2-д заасан эрхээ хэрэгжүүлэхдээ дагалдах бичгийн дагуу гарсан бүх зардлыг нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд энэ талаар маргаан гарсан тохиолдолд тээвэрлэгч өөрийн шаардлагыг хангах хүртэл ачааг хүлээн авагчид шилжүүлэхээс татгалзаж болно.
391 дүгээр зүйл. Тээвэрлэлтийг гэрээнд зааснаар гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал
391.1.Ачааг зохих газарт нь хүргэх, хүлээлгэн өгөхөөс өмнө тээвэрлэлтийн гэрээг дагалдах бичигт заасан нөхцөлөөр, эсхүл бүхэлд нь гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд тээвэрлэгч нь энэ хуулийн 389 дүгээр зүйлд заасны дагуу ачааг захиран зарцуулах эрхийг эрх бүхий этгээдээс шаардах эрхтэй.
391.2.Нөхцөл байдал нь дагалдах бичигт зааснаас өөрөөр тээвэрлэхэд хүргэж, тээвэрлэгч нь эрх бүхий этгээдээс энэ хуулийн 389 дүгээр зүйлд заасан шинэ зааврыг зохих хугацаанд авч чадаагүй тохиолдолд тэрээр эрх бүхий этгээдийн ашиг сонирхолд илүү нийцэх арга хэмжээг авах үүрэгтэй.
391.3.Түргэн муудах ачаа, эсхүл ачааны нөхцөл байдал зайлшгүй шаардсан буюу хадгалалтын зардал нь ачааны өртгөөс давахаар бол тээвэрлэгч нь эрх бүхий этгээдийн зааврыг хүлээлгүйгээр ачааг худалдах шийдвэр гаргаж болно.
391.4.Ачааг энэ хуулийн 391.3-т заасны дагуу худалдсанаас олсон орлогоос ачаатай холбогдон гарах зардлыг хасаж, үлдсэнийг нь эрх бүхий этгээдэд шилжүүлнэ. Ачаатай холбогдон гарах зардал ачааг худалдсан орлогоос давсан тохиолдолд тээвэрлэгч зөрүүг нөхөн төлүүлэхээр шаардаж болно.
391.5.Ачааг зохих газарт хүргэсний дараа түүнийг хүлээлгэн өгөхөд саад болох нөхцөл байдал үүсвэл тээвэрлэгч нь ачаа илгээгчээс зааварчилгаа шаардах эрхтэй.
391.6.Ачаа хүлээн авагч нь ачааг хүлээн авахаас татгалзсан тохиолдолд ачаа илгээгчээс өөр заавар өгөөгүй бол тээвэрлэгч нь ачааг хүлээн авахыг шаардаж болно.
391.7.Ачаа хүлээн авагч нь энэ хуулийн 389.4-т заасны дагуу ачааг гуравдагч этгээдэд хүлээлгэн өгөх заавар өгснөөс хойш ачааг хүлээлгэн өгөхөд саад болох нөхцөл байдал үүсч, энэ хуулийн 391.1, 391.2-т заасныг хэрэглэхэд хүлээн авагч нь ачаа илгээгчийн, 3 дахь этгээд нь хүлээн авагчийн эрх эдэлж, үүрэг хүлээнэ.
391.8.Энэ хуулийн 391.1, 391.3, 391.5-391.7-д заасан тохиолдолд тээвэрлэгч эрх бүхий этгээдийн зардлаар ачааг буулгаж болно. Энэ тохиолдолд тээвэрлэлтийг дууссанд тооцож тээвэрлэгч ачааг хадгалах буюу уг үүргийг гуравдагч этгээдэд даалгаж болно.
392 дугаар зүйл. Ачаа барьцаалах тээвэрлэгчийн эрх
392.1.Тээвэрлэлтийн зардлыг төлүүлэхийн тулд тээвэрлэгч нь ачааг захиран зарцуулах эрх үүсэх хүртэл ачааг барьцаалах эрхтэй.
393 дугаар зүйл. Тээвэрлэгчийн хариуцлага
393.1.Тээвэрлэгч ачааг хүлээн авснаас хойш хүлээлгэн өгөх хүртэлх хугацаанд ачаа алдагдсан, дутсан, гэмтсэн, түүнчлэн тээвэрлэлтийн хугацаа хоцроосны хариуцлагыг бүхэлд нь буюу хэсэгчлэн хариуцна.
393.2.Эрх бүхий этгээдийн буруугаас, эсхүл түүний зааварчилгыг биелүүлснээс ачаа алдагдсан, дутсан, гэмтсэн буюу тээвэрлэлтийн хугацаа хэтэрсэн, эсхүл дээрх нөхцөл байдал, түүний үр дагаврыг урьдчилан арилгах боломж тээвэрлэгчид байгаагүй бол тээвэрлэгч хариуцлагаас чөлөөлөгдөнө.
393.3.Тээвэрлэгч өөрийн буруугаас хохирол учруулсан бол түүний хүлээх хариуцлагыг хязгаарласан буюу нотлох үүргээс чөлөөлсөн энэ бүлэгт заасан журам хамаарахгүй.
393.4.Дараахь нөхцөл байдлын улмаас ачаа алдагдсан, дутсан буюу гэмтсэн бол тээвэрлэгч энэ хуулийн 393.6-393.8-д заасан хариуцлагаас чөлөөлөгдөнө:
393.4.1.талууд шууд тохиролцон, дагалдах бичигт тэмдэглэснээр задгай тээврийн хэрэгсэл ашигласан;
393.4.2.ачаа сав, баглаа, боодолгүй буюу түүний чанар муу байсан;
393.4.3.ачаа илгээгч, хүлээн авагч, эсхүл тэдгээрийг төлөөлөх гуравдагч этгээд ачаанд үзлэг хийж ачсан буюу буулгасан;
393.4.4.тодорхой төрлийн ачааны онцлогоос хамаарч эвдрэх, зэврэх, хатах, элэгдэх, хэвийн алдагдал гарах, асгарах болон мэрэгч амьтдын нөлөөлөл зэргээр хэсэгчлэн буюу бүрэн гэмтэх аюул байсан;
393.4.5.тээвэрлэх ачааны дугаар буюу тэмдэглэл шаардлага хангаагүй байсан;
393.4.6.амьтан тээвэрлэсэн.
393.5.Энэ хуулийн 393.4-т заасан нөхцөл байдал байсан боловч гэм хор учирсан шалтгаан нь дээрхээс өөр бол гэм хорыг тээвэрлэгч хариуцна.
393.6.Энэ хуулийн 393.4-т заасан нэг буюу хэд хэдэн нөхцөлийн улмаас ачаа алдагдсан, дутсан буюу гэмтсэнд гэм буруугүй болохоо тээвэрлэгч нотолж чадвал хариуцлагаас чөлөөлөгдөнө.
393.7.Энэ хуулийн 393.4.1-д заасан тохиолдолд давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас ачаа алдагдсан, дутсан, гэмтсэн бол энэ хуулийн 393.6 хамаарахгүй.
393.8.Энэ хуулийн 384.3-т заасан журам ачаа тээвэрлэгчид нэгэн адил хамаарна.
394 дүгээр зүйл. Гомдлын шаардлага гаргах
394.1.Ачаа хүлээн авагч ачааг хүлээн авахдаа тээвэрлэгчтэй хамт түүнийг шалгаагүй, эсхүл алдагдсан, дутсан ачааны болон учирсан хохирлын талаар ямар нэгэн шаардлага тээвэрлэгчид гаргаагүй бол эсрэгээр нотлогдох хүртэл ачаа хүлээн авагч ачааг дагалдах бичигт заасан байдлаар хүлээн авсанд тооцно.
394.2.Ачаа хүлээн авагч ачааны илэрхий гэмтэл, дутагдлын талаархи шаардлагыг ачаа хүлээн авсан өдөр, харин далд дутагдалтай холбоотой шаардлагыг ачааг хүлээн авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор бичгээр тээвэрлэгчид гаргана.
394.3.Ачаа хүлээн авагч, тээвэрлэгч талууд ачааны байдлыг хамтран шалгасан боловч нуугдмал дутагдал, гэмтлийг тухайн үед илрүүлж чадаагүй бол ажлын 7 хоногийн дотор шалгасан үр дүнгийн талаар эсрэг нотолгоо гаргаж болно.
394.4.Ачаа хүлээн авагч хугацаа хэтэрсэнтэй холбоотой шаардлагаа ачаа хүлээн авсан өдрөөс хойш 21 хоногийн дотор тээвэрлэгчид бичгээр гаргасан тохиолдолд хугацаа хэтэрснээс үүссэн хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй.
394.5.Энэ зүйлд заасан хугацааг тоолохдоо ачаа илгээсэн, шалгасан буюу хүлээлгэж өгсөн өдрийг оролцуулан тооцохгүй.
394.6.Тээвэрлэгч, ачаа хүлээн авагч талууд шаардлагатай шалгалт хийх, зайлшгүй хэрэгтэй гэж үзсэн хүчин зүйлүүдийг тогтооход бие биедээ харилцан туслах үүрэгтэй.
395 дугаар зүйл. Хөөн хэлэлцэх хугацаа
395.1.Тээвэрлэлтийн гэрээнээс үүсэх шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа нэг жил, санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлийн улмаас хохирол учирсан бол хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна.
395.2.Дор дурдсан үеэс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолно:
395.2.1.ачаа алдагдсан, гэмтсэн өдрөөс буюу энэ тухай мэдсэн, мэдэх ёстой байсан өдрөөс, эсхүл хүлээлгэн өгөх хугацааг хэтрүүлсэн бол ачааг хүлээн авах байсан өдрөөс;
395.2.2.ачааны зарим хэсэг алдагдсан тохиолдолд тээвэрлэлтийн гэрээгээр тохирсон ачааг хүлээлгэн өгөх хугацаа дууссанаас хойш 30 дахь өдрөөс, ийм хугацаа товлоогүй бол тээвэрлэгч ачаа хүлээн авснаас хойш 60 дахь өдрөөс;
395.2.3.бусад тохиолдолд гомдлын шаардлагын хариуг авсан буюу гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан өдрөөс.
396 дугаар зүйл. Дамжуулан гүйцэтгэх тээвэрлэлт
396.1.Нэг гэрээгээр хэд хэдэн тээвэрлэгч тээвэрлэлтийг дамжуулан гүйцэтгэхээр байвал тээвэрлэгч бүр тээвэрлэлтийн үүргийг бүхэлд нь хариуцах бөгөөд дамжуулан тээвэрлэхээр ачааг хүлээн авч байгаа тээвэрлэгч ачаа болон дагалдах бичгийг хүлээн авснаар гэрээний тал болно.
396.2.Өмнөх тээвэрлэгчээс ачааг хүлээн авсан тээвэрлэгч түүнийг хүлээн авсан он, сар, өдрийг тэмдэглэж, гарын үсэг зурж баталгаажуулсан баримт бичгийг өмнөх тээвэрлэгчид өгөх үүрэгтэй бөгөөд дагалдах бичгийн 2 дахь хувь дээр өөрийн нэр, хаягийг заана.
396.3.Шаардлагатай тохиолдолд ачааг хүлээн авч байгаа тээвэрлэгч нь энэ хуулийн 388.2-т заасан тэмдэглэл болон ачаа хүлээн авсныг гэрчлэх тэмдэглэлийг дагалдах бичгийн 2 дахь хувь дээр тусгаж болно.
396.4.Ачаа дамжуулан тээвэрлэхэд ачааг хүлээлгэн өгч байгаа болон хүлээн авч байгаа тээвэрлэгчдэд энэ хуулийн 388.4, 388.5 нэгэн адил хамаарна.
396.5.Ачаа алдагдсан, дутсан, гэмтсэн буюу хугацаа хэтэрснээс үүсэх гэм хорыг нөхөн төлүүлэх тухай шаардлагыг гагцхүү эхний болон эцсийн тээвэрлэгчид, эсхүл ачаа үрэгдүүлж, гэмтээсэн буюу хугацаа хэтрүүлсэн тээвэрлэгчид гаргаж болох бөгөөд нэг шаардлагыг хэд хэдэн тээвэрлэгчид гаргах эрхтэй.
396.6.Тээвэрлэгч дараахь тохиолдолд сөрөг шаардлага гаргах эрхтэй:
396.6.1.ачаа алдсан, дутаасан буюу гэмтээсэн тээвэрлэгч хэд хэдэн тээвэрлэгчийн хамтран хариуцвал зохих гэм хорыг дангаар нөхөн төлсөн;
396.6.2.хэд хэдэн тээвэрлэгч ачааг алдсан, дутаасан, гэмтээсэн бол тус тусдаа өөрийн хүлээх хариуцлагад хувь тэнцүүлэн гэм хорыг нөхөн төлөх бөгөөд үүнийг тогтоох бололцоогүй тохиолдолд тээвэрлэгч тус бүр авсан хөлстэйгээ хувь тэнцүүлэн хариуцлага хүлээсэн;
396.6.3.тээвэрлэгчдийн хэн нь гэм хорыг нөхөн төлөхийг тогтоох бололцоогүйгээс энэ зүйлд заасны дагуу хувь тэнцүүлэн хариуцлага хүлээсэн.
396.7.Хэрэв тээвэрлэгчдийн хэн нэг нь төлбөрийн чадваргүй бол түүний төлөх ёстой байсан төлбөрийг бусад тээвэрлэгчид авсан хөлстэйгээ хувь тэнцүүлэн хариуцна.
396.8.Сөрөг шаардлага гаргаж байгаа тээвэрлэгч нь үндэслэлгүйгээр төлбөр гүйцэтгэсэн, эсхүл төлбөр нөхөн төлөх тухай шийдвэрийг шүүх гаргахдаа үүрэг бүхий этгээдэд зохих журмын дагуу урьдчилан мэдэгдсэн бөгөөд тэрээр шүүх хуралдаанд оролцох боломжтой байгаад оролцоогүй бол сөрөг шаардлага гаргах буюу сөрөг шаардлагыг хангахаас татгалзах эрхгүй.
396.9.Ачаа дамжуулан тээвэрлэгчид нь энэ хуулийн 396.6, 396.7-д зааснаас бусад асуудлаар харилцан тохиролцож болно.
397 дугаар зүйл. Тээвэрлэлттэй холбоотой зарим хэлцэл хүчин төгөлдөр бус байх
397.1.Энэ хуулийн 396.9-д зааснаас бусад энэ бүлгийн заалтад харшилсан хэлцэл хүчин төгөлдөр бус байна.
397.2.Тээвэрлэгч ачааны даатгалаас үүсэх шаардлагаа, эсхүл нотлох үүргээ бусдад шилжүүлсэн аливаа хэлцэл хүчин төгөлдөр бус байна.
398 дугаар зүйл. Хохирлыг нөхөн төлөх нэмэгдүүлсэн хариуцлага
398.1.Тээвэрлэгчид итгэмжлэн өгсөн ачаа нь онцгой ач холбогдолтой бол түүнийг алдсан буюу дутаасан тохиолдолд үнийг 2 нугалж төлүүлэхээр ачаа илгээгч буюу хүлээн авагч тал нь тээвэрлэгчтэй урьдчилан тохиролцож болно.
 

ГУЧИН ЗУРГАДУГААР БҮЛЭГ
Даалгавар

399 дүгээр зүйл. Даалгаврын гэрээ
399.1.Даалгаврын гэрээгээр даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар тодорхой үйлдэл хийх, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол даалгавар өгөгч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.
399.2.Даалгавар гүйцэтгэгчийн хийж байгаа тухайн үйлдэл зайлшгүй хариу төлбөрийн шинжтэй бол талууд хөлсийг харилцан тохиролцсон гэж үзнэ. 
399.3.Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол даалгавар гүйцэтгэгч даалгаврыг биечлэн гүйцэтгэх үүрэгтэй.
399.4.Ямар ч үед даалгавар өгөгч даалгавраа цуцлах, даалгавар гүйцэтгэгч даалгавраас татгалзах эрхтэй. Энэ эрхийг хязгаарласан гэрээ хүчин төгөлдөр бус байна.
400 дугаар зүйл. Даалгавар гүйцэтгэгчийн үүрэг
400.1.Даалгавар гүйцэтгэгч даалгаврыг даалгавар өгөгчийн зааврын дагуу гүйцэтгэх үүрэгтэй.
400.2.Даалгавар өгөгчийн ашиг сонирхлын үүднээс түүний өгсөн зааврыг өөрчлөх зайлшгүй шаардлагатай бөгөөд энэ талаар урьдчилан мэдэгдэх боломжгүй байсан, эсхүл мэдэгдсэн боловч зохих хугацаанд хариу аваагүй бол даалгавар гүйцэтгэгч уг зааврыг өөрчлөх эрхтэй.
400.3.Даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн шаардлагаар гүйцэтгэж байгаа ажлын явцын талаар мэдээлэх, даалгавар гүйцэтгэхтэй холбогдуулан хүлээж авсан бүх зүйлийг даалгавар өгөгчид нэн даруй шилжүүлэх үүрэгтэй.
400.4.Даалгавар гүйцэтгэгч өгсөн даалгаврыг гүйцэтгэхээс татгалзсан тохиолдолд түүнийг гүйцэтгэхтэй холбогдуулан авсан зүйлийг гүйцэтгээгүй даалгаврын хэмжээгээр даалгавар өгөгчид буцааж өгөх үүрэгтэй.
401 дүгээр зүйл. Даалгавар өгөгчийн үүрэг
401.1.Даалгавар өгөгч нь өгсөн даалгаврынхаа гүйцэтгэлийг хүлээн авах, гэрээнд өөрөөр заагаагүй бол даалгавар гүйцэтгэхэд зайлшгүй шаардагдах зүйлийг даалгавар гүйцэтгэгчид олгох, даалгавар гүйцэтгэхтэй холбогдон гарсан зайлшгүй зардлыг төлөх үүрэгтэй.
402 дугаар зүйл. Даалгаврын гэрээгээр хохирлыг нөхөн төлөх
402.1.Даалгаврыг бүрэн гүйцэтгээгүй байхад даалгавар өгөгч нь даалгавраа өөрчилсөн, эсхүл даалгавраа цуцалсан тохиолдолд даалгавар гүйцэтгэхтэй холбогдон гарсан зардал, учирсан хохирлыг даалгавар гүйцэтгэгчид төлөх бөгөөд хөлс төлөхөөр тохиролцсон бол гүйцэтгэсэн даалгаврын хэмжээгээр түүнийг төлөх үүрэгтэй.
402.2.Даалгавар өгөгчийн зааварчилгаар аюултай нөхцөл байдалд даалгавар гүйцэтгэснээс үүссэн хохиролд даалгавар гүйцэтгэгч буруугүй бол даалгавар өгөгч уг хохирлыг хариуцна.
403 дугаар зүйл. Даалгавар гүйцэтгэгч нас барах буюу хуулийн этгээд татан буугдах
403.1.Даалгавар гүйцэтгэгч иргэн нас барвал түүний өвлөгч гэрээ дуусгавар болсон тухай даалгавар өгөгчид мэдэгдэж, түүний эд хөрөнгийг хамгаалах арга хэмжээ авах үүрэгтэй.
403.2.Даалгавар гүйцэтгэгч хуулийн этгээд татан буугдвал татан буулгах комисс, эсхүл татан буулгах ажлыг эрхлэн явуулж байгаа этгээд энэ тухай даалгавар өгөгчид мэдэгдэж, түүний эд хөрөнгийг хамгаалах арга хэмжээ авах үүрэгтэй.
404 дүгээр зүйл. Даалгаврыг өөр этгээдэд шилжүүлэх
404.1.Гэрээнд заасан буюу даалгавар өгөгч эрх олгосон, эсхүл даалгаврыг биечлэн гүйцэтгэх боломжгүй болсон үед түүнийг өөр этгээдээр гүйцэтгүүлэх нь даалгавар өгөгчийн ашиг сонирхолд нийцэж байвал даалгавар гүйцэтгэгч нь түүнийг гүйцэтгүүлэхээр өөр этгээд /орлон гүйцэтгэгч/-д шилжүүлж болно.
404.2.Даалгаврыг бүрэн буюу түүний зарим хэсгийг орлон гүйцэтгэгчид шилжүүлсэн даалгавар гүйцэтгэгч энэ тухай даалгавар өгөгчид даруй мэдэгдэх бөгөөд орлон гүйцэтгэгчийн талаархи мэдээллээр даалгавар өгөгчийг хангах үүрэгтэй.
404.3.Даалгавар гүйцэтгэгч шаардлага хангахгүй этгээдийг орлон гүйцэтгэгчээр сонгон авснаас уг даалгаврыг гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй, эсхүл даалгавар гүйцэтгэгч нь энэ хуулийн 404.1, 404.2-т заасныг зөрчсөн бол орлон гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн үүргийн үр дагаврыг даалгавар гүйцэтгэгч хариуцна.
404.4.Даалгавар өгөгч нь даалгавар гүйцэтгэгчийн сонгон авсан орлон гүйцэтгэгчийг хэдийд ч өөрчлөх эрхтэй.
405 дугаар зүйл. Даалгаврын гэрээ дуусгавар болох
405.1.Даалгаврын гэрээ нь хууль буюу гэрээнд зааснаас гадна дараахь үндэслэлээр дуусгавар болно:
405.1.1.даалгавар өгөгч даалгавраа цуцалсан;
405.1.2.даалгавар гүйцэтгэгч нь даалгавар биелүүлэхээс татгалзсан.
 

ГУЧИН ДОЛДУГААР БҮЛЭГ
Хөрөнгө итгэмжлэх

406 дугаар зүйл. Хөрөнгө итгэмжлэх гэрээ
406.1.Хөрөнгө итгэмжлэх гэрээгээр итгэмжлэгч нь хөдлөх эд хөрөнгө буюу эрхийг итгэмжлэгдсэн өмчлөгчид шилжүүлэх, итгэмжлэгдсэн өмчлөгч нь итгэмжилсэн хөрөнгийг хүлээн авч итгэмжлэгчийн эрх, ашиг сонирхолд нийцүүлэн, захиран зарцуулах үүрэг тус тус хүлээнэ.
406.2.Хуульд өөрөөр заагаагүй бол хөрөнгө итгэмжлэх гэрээг бичгээр хийнэ. 
/Энэ хэсэгт 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
406.3.Итгэмжлэгдсэн өмчлөгч нь итгэмжилсэн хөрөнгийг өөрийн нэрийн өмнөөс, итгэмжлэгчийн зардал, эрсдлээр захиран зарцуулах үүрэгтэй.
406.4.Итгэмжлэгдсэн өмчлөгч гуравдагч этгээдтэй харилцаанд орохдоо өмчлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлж, үр дагаврыг нь хариуцах бөгөөд итгэмжлэгчийн ашиг сонирхолд харш үйл ажиллагаа явуулсны улмаас түүнд учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй.
406.5.Гэрээнд өөрөөр заагаагүй бол итгэмжлэгдсэн өмчлөгч итгэмжилсэн хөрөнгөтэй холбоотой үйл ажиллагаа явуулсны төлөө итгэмжлэгчээс хөлс авахгүй.
406.6.Итгэмжилсэн хөрөнгөөс олсон орлого, үр шимийг итгэмжлэгч өмчилнө.
 

ГУЧИН НАЙМДУГААР БҮЛЭГ
Илгээмжийн гэрээ

407 дугаар зүйл. Илгээмжийн гэрээ
407.1.Илгээмжийн гэрээгээр илгээгч өөрийн нэрийн өмнөөс захиалагчийн зардлаар ачаа, илгээмжийг тээвэрлэхтэй холбоотой үйлдэл хийж, захиалагч гэрээнд заасан хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.
407.2.Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол илгээмжийн гэрээнд даалгаврын гэрээний журам нэгэн адил үйлчилнэ.
408 дугаар зүйл. Илгээгчийн эрх, үүрэг
408.1.Илгээгч нь илгээмжийн гэрээнд заасан нөхцөл, шаардлагыг хангахуйц байдлаар ачаа, илгээмжийг тээвэрлэх, тээвэрлэлтэд оролцох этгээдийг сонгох, захиалагчийн ашиг сонирхлын дагуу түүний өгсөн даалгаврыг биелүүлэх үүрэгтэй.
408.2.Захиалагч хүсвэл илгээгч илгээмжийг даатгуулах үүрэгтэй. Захиалагч хүсэлт гаргаагүй бол илгээгч ердийн нөхцөлийн дагуу илгээмжийг даатгуулж болно.
408.3.Захиалагч татгалзаж байгаагаа бичгээр тусгайлан илэрхийлээгүй бол илгээгч нь захиалагчийн зардлаар илгээгчийн үйлдлийн улмаас учирч болзошгүй гэм хорын даатгалын гэрээг өөрийн сонгосон даатгагчтай байгуулах бөгөөд энэ тухай захиалагчид мэдээлэх үүрэгтэй.
408.4.Энэ хуулийн 408.3-т заасан даатгалын гэрээг баримтлан захиалагч нь учирсан гэм хорын талаар илгээгчид нэн даруй мэдээлэх бөгөөд илгээгч уг мэдээллийг даатгагчид дамжуулна.
408.5.Илгээмж хүлээн авагч илгээмжийг хүлээн аваагүй, эсхүл бусад үндэслэлээр илгээмжийг хүлээн авах боломжгүй болсон бол илгээгчийн эрх, үүргийг тээвэрлэлтийн дүрмээр тодорхойлно.
408.6.Талуудын оролцоотойгоор илгээмжийг шалгах боломжгүй бол илгээмжийг хүлээн авагч нь ачаанд учирсан гэм хорыг олж тогтоон илгээмжийг хүлээлгэн өгөгчид мэдэгдсэнээс бусад тохиолдолд илгээмжийг бүрэн бүтэн, аливаа гэмтэлгүй болохыг хүлээн зөвшөөрч, хүлээж авсанд тооцно.
408.7.Хэрэв илгээмж илт дутагдсан, эсхүл гэмтсэн байвал илгээмж хүлээн авагч энэ тухай илгээмжийг хүлээн авсан өдөрт нь багтааж илгээгчид мэдээлнэ.
408.8.Гэрээнд өөрөөр заагаагүй бол илгээгч илгээмжийг өөрийн зардал, хэрэгслээр тээвэрлэж болно. Энэ тохиолдолд илгээгч нь тээвэрлэгчтэй нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээх бөгөөд энэ нь захиалагчийн эрх ашгийг үл хөндөнө.
408.9.Илгээгч өөрөө, эсхүл түүний ажилтан гэм буруутай бол гэрээнээс үүсэх хариуцлагыг хүлээнэ.
408.10.Гуравдагч этгээд гэрээний талуудад гэм хор учруулсан бол илгээгч нь захиалагчийн зөвшөөрснөөр түүний зардал, эрсдэлээр шаардах эрх эдлэхээс бусад тохиолдолд гуравдагч этгээдэд шаардлага гаргах эрхийг захиалагчийн шаардсанаар түүнд шилжүүлэх үүрэгтэй.
408.11.Илгээгч, түүний ажилтан санаатай, эсхүл илт хайхрамжгүй хандаж захиалагчид гэм хор учруулсан бол тэдгээрийн хариуцлагыг хязгаарласан, эсхүл гэм бурууг нотлох үүргийг бусдад ногдуулсан гэрээний заалтууд хүчин төгөлдөр бус байна.
409 дүгээр зүйл. Захиалагчийн эрх, үүрэг
409.1.Захиалагч илгээмжийн талаархи болон бусад шаардлагатай мэдээлэл, түүний тээвэрлэлттэй холбоотой баримт бичгийг бүрдүүлж илгээгчид өгөх үүрэгтэй.
409.2.Захиалагч энэ хуулийн 409.1-д заасан мэдээллийн үнэн зөвийг нотлох баримтыг илгээгчид шилжүүлж өгөх үүрэгтэй.
409.3.Захиалагч тээвэрлүүлэхээр шилжүүлсэн илгээмжийн онцлог шинж чанар, учруулж болзошгүй аюул, аюулгүй ажиллагааны талаар илгээгчид мэдээлнэ.
409.4.Захиалагч энэ хуулийн 409.3-т заасан үүргээ биелүүлээгүй бол илгээгч түүний шилжүүлсэн илгээмжийг аль ч үед устгах, буулгах, эсхүл аюулыг нь арилгах арга хэмжээ авч болох бөгөөд үүний улмаас захиалагчид учирсан гэм хорыг нөхөн төлөхгүй.
409.5.Захиалагч илгээмжийг тээвэрлэлтийн шаардлагад нийцүүлэн баглах үүрэгтэй.
409.6.Илгээмжийг бусдаас ялгах шаардлагатай бол захиалагч илгээмжийг эрх бүхий этгээдэд хүргэхээс өмнө таних тэмдэг тавих үүрэгтэй.
409.7.Баглаа боодол, таних тэмдэггүй, эсхүл тэдгээр нь дутуу буюу буруу байгааг илгээгч мэдсээр байж энэ талаар захиалагчид мэдээлээгүйгээс бусад тохиолдолд энэ хуулийн 409.5, 409.6-д заасан шаардлагыг биелүүлээгүйн улмаас учирсан гэм хорыг захиалагч хариуцна.
409.8.Захиалагч илгээмжийг нэг бүрчлэн шалгахыг илгээгчид даалгаж, нэмэлт хөлс төлж болно.
409.9.Захиалагч илгээмжийг илгээгчид шилжүүлсний дараа хөлсийг төлнө.
 

ГУЧИН ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
Зуучлал

Нэгдүгээр дэд бүлэг
Нийтлэг үндэслэл
410 дугаар зүйл. Зуучлалын гэрээ
410.1.Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ.
410.2.Хөлс, шагналын хэмжээг харилцан тохиролцоогүй бол тогтсон нийтлэг жишиг хэмжээгээр тохиролцсон гэж үзнэ.
410.3.Хугацааг харилцан тохиролцоогүй бол зуучлалын гэрээг хэдийд ч дуусгавар болгож болно.
411 дүгээр зүйл. Зуучлах онцгой эрх
411.1.Зуучлах онцгой эрхийн гэрээгээр зуучлуулагч нь тодорхой хугацааны турш өөр зуучлагчийн үйлчилгээнээс татгалзах, зуучлагч энэ хугацаанд гэрээ байгуулахад туслалцаа үзүүлэх үүргийг тус тус хүлээнэ.
411.2.Зуучлуулагч энэ хуулийн 411.1-д заасан хугацаанд өөр зуучлагчаар үйлчлүүлэх гэрээ байгуулсан бол зуучлагч өөрт учирсан хохирлыг нотлогдсон хэмжээгээр нөхөн төлүүлэх эрхтэй. Худалдах-худалдан авах гэрээ байгуулахад зуучлах байсан бол нөхөн төлүүлэх хохирлын хэмжээ гэрээний үнийн хоёр хувиас хэтрэхгүй.
411.3.Зуучлуулагч нь зуучлагчийн тусламжгүйгээр гуравдагч этгээдтэй гэрээ байгуулах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд зуучлагчид хөлс, шагнал олгохоор тохиролцож болно. Худалдах-худалдан авах гэрээ байгуулахад зуучлах бол хөлс, шагналын хэмжээ гэрээний үнийн таван хувиас хэтрэхгүй.
411.4.Зуучлах онцгой эрхийн гэрээг бичгээр хийнэ.
411.5.Зуучлах онцгой эрхийн гэрээг зөвхөн онцгой нөхцөл байдал бий болсон үед цуцалж болно.
411.6.Гэрээнд өөрөөр заагаагүй бол зуучлах даалгаврыг өгснөөс хойш зургаан сар өнгөрвөл түүнийг хугацаа харгалзахгүйгээр цуцалж болно.
411.7.Зуучлагч гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний зүйл нь зуучлагчийн өмчлөлийн зүйл байсан бол зуучлуулагч нь зуучлагчид зуучлалын хөлс, шагнал болон зардлыг нөхөн төлөхгүй бөгөөд энэ журам хожим илэрсэн дараахь тохиолдолд нэгэн адил үйлчилнэ:
411.7.1.зуучлагч өөрөө гуравдагч этгээд байсан;
411.7.2.зуучлагч нь гуравдагч этгээдийн оролцдог хуулийн этгээд байсан;
411.7.3.гуравдагч этгээд нь зуучлагчийн оролцдог хуулийн этгээд байсан;
411.7.4.зуучлагч болон гуравдагч этгээд хоорондоо албан тушаалын болон хөдөлмөрийн харилцаатай байсан;
411.7.5.зуучлагч нь гуравдагч этгээдийн гэр бүлийн гишүүн байсан.
411.8.Зуучлагч гуравдагч этгээдтэй гэрээ байгуулахаас өмнө зуучлуулагчид энэ хуулийн 411.7-д заасан нөхцөл байдлыг урьдчилан мэдэгдсэн бол хөлс, шагнал авах буюу гаргасан зардлаа нөхөн төлүүлэх эрхтэй.
411.9.Зуучлагч гэрээг зөрчиж, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хамгаалах үүднээс ажиллавал хөлс, шагнал авах буюу зардлаа нөхөн төлүүлэх эрхээ алдана.
411.10.Энэ хуулийн 411.7, 411.8-д заасан журмыг зөрчсөн хэлцэл хүчин төгөлдөр бус байна.
412 дугаар зүйл. Зээлийн гэрээ байгуулахад зуучлах
412.1.Хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээ байгуулахад зуучлахад зуучлалын гэрээний ерөнхий журам үйлчилнэ.
412.2.Хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээнд зуучлах гэрээг бичгээр хийнэ.
/Энэ хэсэгт 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
412.3.Гэрээнд зуучлалын хөлс, шагналын хэмжээ, зээлийн хэмжээ, хүү, төлөх хугацаа, төлбөрийн ханш, нэмэлт зардал, зээлдүүлэгчийн овог, нэр, хаяг зэргийг заана.
412.4.Зуучлуулагч зуучлалын дагуу зээл авсан тохиолдолд зээлийн зуучлагчид хөлс, шагнал төлнө.
Хоёрдугаар дэд бүлэг
Худалдааны зуучлагч, комисс
413 дугаар зүйл. Худалдааны зуучлагч
413.1.Аж ахуйн үндсэн үйл ажиллагааны хүрээнд худалдах-худалдан авах, даатгал, тээвэр, эд хөрөнгө хөлслөх, эсхүл худалдааны бусад үйл ажиллагаанд зуучлал явуулж байгаа этгээд худалдааны зуучлагчийн эрх эдэлж, үүрэг хүлээнэ.
413.2.Энэ хуулийн 413.1-д зааснаас бусад хэлцэл болон үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой хэлцлийг худалдааны зуучлагчийн тусламжтайгаар хэрэгжүүлсэн тохиолдолд худалдааны зуучлагч гэж үзэхгүй.
413.3.Гэрээний талууд хориглоогүй буюу тухайн үүргээс чөлөөлөөгүй бол хэлцэл байгуулагдсаны дараа зуучлагч нь гэрээний талуудад хэлцлийн зүйл, нөхцөл, оролцогч тал, бараа, үнэт цаас худалдах худалдан авах гэрээ байсан бол тэдгээрийн төрөл, тоо, хэмжээ, гэрээний үнэ, хугацаа зэргийг тусгасан баримтыг гарын үсэг зурж олгоно.
413.4.Нэн даруй биелэгдэхээс бусад хэлцэлд энэ хуулийн 413.3-т заасан баримт бичигт талууд гарын үсэг зурна.
413.5.Хэрэв хэлцлийн нэг тал баримтад гарын үсэг зурах буюу эсхүл түүнийг хүлээн авахаас татгалзвал худалдааны зуучлагч нөгөө талд энэ тухай нэн даруй мэдэгдэх үүрэгтэй.
413.6.Нөгөө талыг заагаагүй худалдааны зуучлагчийн баримтыг талуудын аль нэг нь хүлээн авсан бөгөөд хожим мэдэгдсэн талын эсрэг үндэслэл бүхий гомдол гаргаагүй бол түүнтэй хэлцэл хийсэн гэж үзнэ.
413.7.Гэрээний нэг талыг зуучлагч ердийн боломжит буюу үүргийн шинж чанарт тохирсон хугацаанд нөгөө талд мэдэгдэх үүрэгтэй.
413.8.Гэрээний нэг тал нь нэрлэгдээгүй, эсхүл нэрлэгдсэн этгээдийн эсрэг үндэслэл бүхий гомдол гаргасан бол нөгөө тал нь гэрээ байгуулахтай холбогдсон үр дагаврыг шаардах эрхтэй.
413.9.Дээж авах замаар барааг худалдаж байвал худалдааны зуучлагч нь барааны дээжид тусгай тэмдэг тавих, дээжийг гэрээний талуудад олгох зорилгоор худалдан авагч барааны чанарт гомдол гаргалгүйгээр хүлээж авах хүртэл хадгалах үүрэгтэй.
413.10.Талууд хоорондын зуучлалын үр дүнд байгуулагдсан гэрээнээс худалдааны зуучлагч аливаа ашиг олох, эсхүл мөнгөн төлбөр авах эрхгүй.
413.11.Худалдааны зуучлагч өөрийн буруугаас үүссэн хохирлыг талуудын өмнө хариуцна.
413.12.Худалдааны зуучлагчид олгох зуучлалын хөлс, шагналыг хэн төлөх талаар тохиролцоогүй бол гэрээний талууд тогтоосон хөлс, шагналыг тэнцүү хэмжээгээр төлөх үүрэгтэй.
414 дүгээр зүйл. Худалдааны зуучлагчийн хөтлөх тэмдэглэл
414.1.Худалдааны зуучлагч өдөр бүр дэс дараатай тэмдэглэл хөтөлж, түүнд байгуулсан бүх хэлцлээ бүртгэж, тухай бүр гарын үсэг зурна.
414.2.Худалдааны зуучлагч гэрээний талуудын шаардсан үед тэмдэглэлээс зуучлалын тусламжтайгаар байгуулсан хэлцлийн тухай мэдээллийг агуулсан өөрийн гарын үсэгтэй баримтыг олгох үүрэгтэй.
415 дугаар зүйл. Худалдааны төлөөлөгч, комисс
415.1.Үйлчлүүлэгчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар гэрээ байгуулах буюу бараа, эрх, үйлчилгээг борлуулахад зуучилж байгаа этгээдийг худалдааны төлөөлөгч гэнэ.
415.2.Өөрийн нэрийн өмнөөс, гэхдээ бусдын зардлаар барааг борлуулж, эрх хэрэгжүүлэх этгээдийг комисс гэнэ.
415.3.Худалдааны төлөөлөгч буюу комисс нь үйлчлүүлэгчийн заавраар түүний эрх ашиг, ердийн шаардлагад нийцүүлэн үүргээ гүйцэтгэж, үйлчлүүлэгчийг шаардлагатай мэдээллээр хангана. Гэрээнд өөрөөр заагаагүй бол улирал бүрийн сүүлчийн арав хоногт өөрийн үйл ажиллагааны үр дүн, үйлчилгээний хөлс, шагналын тооцоо, комиссийн төлбөрийн дүн зэргийг агуулсан тайланг үйлчлүүлэгчид гаргаж өгнө.
415.4.Сар бүрийн эцэст үйлчлүүлэгч хөлс, шагналыг, комисс нь олсон ашгаа үйлчлүүлэгчид тус тус төлнө.
415.5.Үйлчлүүлэгч гэрээнд заасан нөхцөлийг биелүүлээгүй, эсхүл зуучлалын үндсэн дээр зохих хэлцэл байгуулаагүй бол худалдааны төлөөлөгч, комисс нь хөлс, шагнал шаардах эрхтэй.
415.6.Хэрэв хэлцлийг үйлчлүүлэгчийн бус нөгөө талын буруугаас байгуулаагүй бол хөлс, шагнал шаардах эрх үүсэхгүй.
415.7.Хэлцэл хийгч нөгөө тал үүргээ гүйцэтгэж чадахгүй болох нь тогтоогдвол худалдааны төлөөлөгч, комисс нь хөлс, шагнал шаардах эрхээ алдаж, өмнө авсан хөлс, шагналыг үйлчлүүлэгчид буцаан өгнө.
415.8.Комисс нь барааг үйлчлүүлэгчийн тогтоосон үнээс өөр үнээр худалдах тохиолдолд түүнд энэ тухай нэн даруй мэдэгдэх бөгөөд энэ тохиолдолд үйлчлүүлэгч хариу өгөөгүй бол түүнийг зөвшөөрсөнд тооцно.
415.9.Барааг илүү ашигтайгаар худалдсан тохиолдолд олсон ашиг нь үйлчлүүлэгчид үлдэнэ.
416 дугаар зүйл. Хөлс, шагнал, шимтгэлийн хэмжээ
416.1.Хөлс, шагнал, шимтгэлийн хэмжээг харилцан тохиролцоогүй бол тогтсон нийтлэг жишиг, хэмжээгээр тохиролцсон гэж үзнэ.
416.2.Хөлс, шагналыг төлбөр төлөх талын төлбөрийн дүнгээс тооцох бөгөөд ингэхдээ төлбөрийг бэлэн мөнгөөр гүйцэтгэсний хөнгөлөлт, төлбөр тооцоо, савлалт, гаалийн хураамж, татвар төлөх зэрэгтэй холбогдон үүссэн нэмэлт зардлыг хасаж бодно.
416.3.Нэмэлт зардлыг гуравдагч этгээд төлсөн тохиолдолд энэ хуулийн 416.2 хамаарахгүй.
416.4.Даатгалын гэрээнд даатгалын үнийн дүнгээс хөлс, шагналыг тооцох бөгөөд ийм үнийн дүн байхгүй бол даатгалын хураамжаас тооцно.
417 дугаар зүйл. Худалдааны төлөөлөгч, комисстой байгуулах гэрээний хугацаа
417.1.Талууд өөрөөр тохиролцоогүй бол худалдааны төлөөлөгчтэй байгуулах гэрээ нэг жилийн хугацаатай байна. Гэрээний хугацаа дуусгавар болохоос гурван сарын өмнө түүнийг цуцлах тухай санал гаргаагүй бол гэрээг нэг жилээр сунгасанд тооцно.
418 дугаар зүйл. Худалдааны төлөөлөгчид олгох нөхөн олговор
418.1.Худалдааны төлөөлөгч гэрээ дуусгавар болсны дараа үйлчлүүлэгчээс дараахь тохиолдолд нөхөн олговор олгохыг шаардах эрхтэй:
418.1.1.үйлчлүүлэгч худалдааны төлөөлөгчийн зуучлалаар шинэ үйлчлүүлэгчтэй ажил хэргийн харилцаанд давуу эрх олж авсан;
418.1.2.шинээр хамрагдсан үйлчлүүлэгчтэй байгуулсан хэлцлийг сунгаснаар хөлс, шагнал авах эрхээ алдсан.
418.2.Шинээр үйлчлүүлэгч хамруулсан гэдэгт үйлчлүүлэгч их хэмжээний ашиг олох боломжтой ажил хэргийн холбоо тогтоосныг ойлгоно.
418.3.Нөхөн олговор нь худалдааны төлөөлөгчийн үйл ажиллагааны сүүлийн таван жилд авч байсан, эсхүл нэг жилд олох хөлс, шагналын дундаж хэмжээнээс илүүгүй байна. Нэг жилээс доош хугацаатай байгуулсан гэрээнд худалдааны төлөөлөгчийн үйл ажиллагааны хугацаанд олж болох хөлс, шагналын дундаж дүнгээс тооцно.
418.4.Нөхөн олговор олгохыг шаардах эрхээс татгалзах, гэрээ дуусгавар болохоос өмнө түүнийг урьдчилан олгохыг хориглоно.
418.5.Гомдол дараахь тохиолдолд хүчин төгөлдөр бус байна:
418.5.1.үйлдвэрийн үйл ажиллагаа нь гэрээг цуцлах үндэслэл болсноос бусад тохиолдолд худалдааны төлөөлөгч өөрийн санаачилгаар гэрээг цуцалсан, эсхүл өндөр нас, өвчний улмаас үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжгүй болсон;
418.5.2.худалдааны төлөөлөгчийн буруутай үйл ажиллагааны улмаас үйлчлүүлэгч гэрээг цуцалсан;
418.5.3.үйлчлүүлэгч, худалдааны төлөөлөгчийн хооронд байгуулсан гэрээний дагуу худалдааны төлөөлөгчийн оронд гэрээний харилцаанд гуравдагч этгээд оролцож байгаа.
418.6.Энэ хуулийн 418.5.3-т заасан хэлцлийг гэрээ дуусгавар болохоос өмнө байгуулж үл болно.
418.7.Нөхөн олговор авах эрхийг гэрээ дуусгавар болсон үеэс эхлэн нэг жилийн дотор хэрэгжүүлнэ.
419 дүгээр зүйл. Хариуцлага
419.1.Бий болсон нөхцөл байдлаас шалтгаалж өөрийн бүрэн эрхээс татгалзах эрхгүй байсан комисс нь үйлчлүүлэгчийн өгсөн зааврыг зөрчин үйл ажиллагаа явуулсан, эсхүл үйл ажиллагаанаас орсон орлогыг бүрэн хэмжээгээр шилжүүлээгүйгээс үйлчлүүлэгчид учирсан хохирлыг нөхөн төлнө.
419.2.Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал нөлөөлснөөс бусад тохиолдолд өөрт нь хариуцуулсан эд хөрөнгийг алдсан, дутаасан, гэмтээсэн комисс нь учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй.
419.3.Комисс, худалдааны төлөөлөгч нь хэлцлийн тодорхой талууд байгаа тохиолдолд хэлцлээс үүсэх бүх үүргийг хариуцна гэж үйлчлүүлэгчид урьдчилан бичгээр баталгаа гаргаж тусгай шагнал авч болно.
419.4.Комисс, худалдааны төлөөлөгч нь үйлчлүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр өөр өрсөлдөгч үйлчлүүлэгчийн ашиг сонирхлыг төлөөлөхийг хориглох бөгөөд харин гэрээ байгуулах үед худалдааны төлөөлөгч, комисс нь өрсөлдөгч үйлчлүүлэгчийн ашиг сонирхлыг төлөөлж байгааг үйлчлүүлэгч мэдэж байсан бол зөвшөөрөл олгосон гэж үзнэ.
419.5.Худалдааны төлөөлөгч энэ хуулийн 419.4-ийг зөрчвөл үйлчлүүлэгч учирсан хохирлыг нөхөн төлөхийг шаардах эрхтэй.
419.6.Гэрээ дуусгавар болсны дараа өрсөлдөгч байгууллагад ажиллахыг хориглосон нөхцөлийг гэрээнд тусгасан бол энэ нь үйлчлүүлэгч нөхөн төлбөр хийж байгаа тохиолдолд хүчинтэй байх бөгөөд нөхөн төлбөрийн хэмжээг энэ хуулийн 418 дугаар зүйлд заасан журмаар тооцно.
419.7.Гэрээ дуусгавар болсны дараа өрсөлдөгч байгууллагад ажиллахыг хориглосон нөхцөлтэй гэрээний хугацаа нэг жилээс илүүгүй байна.
 

ДӨЧДҮГЭЭР БҮЛЭГ
Шагнал олгохоор нийтэд амлах, уралдаант шалгаруулалт

420 дугаар зүйл. Шагнал олгохоор нийтэд амлах
420.1.Тодорхой үйлдэл хийсэн, эсхүл тодорхой үр дүн бий болгосон этгээдэд шагнал олгохоор амлаж нийтэд зарласан этгээд уг үйлдэл хийсэн буюу үр дүн бий болгосон этгээдэд шагнал олгох үүрэг хүлээнэ.
420.2.Энэ хуулийн 420.1-д заасан үйлдэл хийсэн буюу үр дүн бий болгосон этгээд түүнийг зарлалын дагуу гүйцэтгээгүй ч зарлалд заасан болзлыг хангасан бол шагнал авах эрхтэй.
420.3.Шагнал олгохоор амласан этгээд нийтэд зарласан үйлдлийг хийх буюу үр дүн бий болохоос өмнө зарласан арга, хэлбэр, журмаар, эсхүл тусгайлан мэдээлэх замаар уг амлалтыг хүчингүй болгож болно.
420.4.Зарласан хугацаанд болзлыг хангах нь эргэлзээтэй болсон тохиолдолд амлалтыг хүчингүйд тооцох тухай шагнал олгохоор нийтэд зарлахдаа зааж болно.
420.5.Шагнал олгох амлалтын болзлыг хэд хэдэн этгээд хангасан бол болзлыг хамгийн түрүүнд хангасан этгээд шагналыг авна.
420.6.Шагнал олгох амлалтын болзлыг хэд хэдэн этгээд нэгэн зэрэг хангасан бол шагналыг гүйцэтгэгч бүрт ижил хувь хэмжээгээр хувааж олгоно.
420.7.Шагнал нь үл хуваагдах шинжтэй буюу нийтэд зарласан амлалтын агуулгын дагуу гагцхүү нэг этгээд авах бол шагнал авах этгээдийг сугалаагаар тогтооно.
421 дүгээр зүйл. Уралдаант шалгаруулалт
421.1.Ямар нэгэн ажлыг гүйцэтгэх тодорхой болзлыг хангаж шалгарсан этгээдэд шагнал буюу эрх олгохоор нийтэд зарласан иргэн, хуулийн этгээд нь зарласан болзол ёсоор шалгарсан этгээдэд тухайн шагнал буюу эрхийг олгох үүрэг хүлээнэ.
421.2.Уралдаант шалгаруулалтын болзолд гүйцэтгэх ажил, түүний хугацаа, тодорхой эрх олгох нөхцөл, шагналын тоо, хэмжээ, гүйцэтгэсэн ажил буюу төслийг шалгаруулах журам, хугацааг тодорхой заах бөгөөд эдгээрээс бусад нөхцөлийг оруулж болно.
421.3.Нэгэнт зарласан уралдаант шалгаруулалтын болзлыг өөрийн хүсэл зоригоос үл хамаарах шалтгаанаар зайлшгүй өөрчлөх шаардлагатай бол уг ажлыг гүйцэтгэн ирүүлэхээр тогтоосон хугацааны дотор өөрчилж болно.
421.4.Уралдаант шалгаруулалтад ирүүлбэл зохих ажлын талаар тавих шаардлага ихээхэн өөрчлөгдөхөөр байвал уг ажлыг гүйцэтгэн ирүүлэх хугацааг түүнд зохицуулан сунгана.
421.5.Уралдаант шалгаруулалтын болзолд орсон өөрчлөлтийг уралдаант шалгаруулалт зарласан журмаар зарлах бөгөөд ийнхүү зарлаагүй бол уралдаант шалгаруулалтын болзол өөрчлөгдсөн гэж үзэхгүй.
421.6.Уралдаант шалгаруулалт зарласан этгээд уралдаант шалгаруулалтад оролцогчоос түүнд оролцохыг зөвшөөрсөн хариу буюу холбогдох материалыг хүлээн авснаас хойш саналаасаа татгалзах эрхгүй бөгөөд татгалзсан тохиолдолд болзол хангасан оролцогч зарласан шагналыг авахаар шаардах эрхтэй.
421.7.Уралдаант шалгаруулалт зарласан этгээд энэ зүйлд заасан журмыг зөрчсөн бол түүний улмаас оролцогчдод учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй.
421.8.Уралдаант шалгаруулалт зарласны дагуу зохиогчийн эрхэд хамаарах бүтээл туурвисан бөгөөд уг бүтээл нь уралдаант шалгаруулалтын шагнал авсан бол уралдаант шалгаруулалт зарласан этгээд түүнийг уралдаант шалгаруулалтын болзолд дурдсан аргаар ашиглах эрхтэй бөгөөд болзолд өөрөөр заагаагүй бол энэхүү бүтээлийн зохиогч бүтээлээ ашиглуулсны хөлс, шагналыг авах эрхтэй.
421.9.Хууль болон болзолд өөрөөр заагаагүй бол уралдаант шалгаруулалтад шалгарч тодорхой шагнал буюу эрх аваагүй ажил, түүнчлэн шагналд орсон буюу эрх авсан боловч дараа нь ашиглахаар болзолд зарлаагүй ажлыг уралдаант шалгаруулалт дуусмагц даруй буцаан өгнө.
421.10.Уралдаант шалгаруулалтаар зарласан ажлыг хэд хэдэн этгээд гүйцэтгэсэн бол шагнал олгоход энэ хуулийн 420.5, 420.6-д заасан журмыг баримтална.
 

ДӨЧИН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Хадгалалт

422 дугаар зүйл. Хадгалалтын гэрээ
422.1.Хадгалалтын гэрээгээр хадгалагч нь хадгалуулагчаас шилжүүлэн өгсөн хөдлөх эд хөрөнгийг хадгалах үүрэг хүлээнэ.
422.2.Гэрээнд өөрөөр заагаагүй бол хадгалалт төлбөргүй байх бөгөөд хэрэв хадгалагч хадгалалтыг аж ахуйн үндсэн үйл ажиллагааны хүрээнд явуулж байгаа бол урьдчилан тохиролцоогүй ч хадгалалтын хөлсийг харилцан тохиролцсон гэж үзнэ.
422.3.Хадгалагч дараахь эрх, үүрэгтэй:
422.3.1.хадгалалтыг төлбөргүй гүйцэтгэж байгаа бол хадгалж байгаа эд хөрөнгийг өөрийн эд хөрөнгийн адил нөхцөлөөр хадгалах;
422.3.2.хадгалж байгаа эд хөрөнгийг хадгалуулагчийн зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд шилжүүлэхгүй байх;
422.3.3.хадгалуулсан эд хөрөнгийг зайлшгүй ашиглах шаардлагатай болсноос бусад тохиолдолд хадгалуулагчийн зөвшөөрөлгүйгээр түүнийг ашиглахгүй байх;
422.3.4.шаардлагатай тохиолдолд хадгалуулагчид урьдчилан мэдэгдсэний үндсэн дээр хадгалж байгаа эд хөрөнгийн хадгалалтын журмыг өөрчлөх;
422.3.5.хадгалж байгаа эд хөрөнгийн талаар гаргасан гуравдагч этгээдийн шаардлагыг хадгалуулагчид мэдэгдэх;
422.3.6.хадгалуулсан эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангахад шаардлагатай бүх арга хэмжээг авах;
422.3.7.хадгалалтын хугацаанд хадгалж байгаа эд хөрөнгөөс бий болсон үр шимийг хадгалуулагчид шилжүүлэх;
422.3.8.хадгалалтын хөлс, шагнал, хадгалалтаас үүссэн зардлыг төлөх хүртэл хадгалуулсан эд хөрөнгийг буцааж шилжүүлэхээс татгалзах.
422.4.Хадгалуулагч дараахь эрх, үүрэгтэй:
422.4.1.хадгалагчид эд хөрөнгө хадгалсны зайлшгүй зардлыг төлөх;
422.4.2.хадгалалт төлбөртэй бол хадгалалтын гэрээ дуусгавар болсон тохиолдолд хадгалагчид хөлсийг төлөх;
422.4.3.тухайн эд хөрөнгийн аюултай шинж чанарыг мэдээгүй буюу мэдэх боломжгүй байснаас бусад тохиолдолд хадгалуулж байгаа эд хөрөнгөөс үүссэн хохирлыг хадгалагчид нөхөн төлөх.
422.5.Хадгалагч нь хадгалагдаж байгаа эд хөрөнгийг хадгалуулагчийн зөвшөөрлөөр гуравдагч этгээдэд шилжүүлсэн тохиолдолд үр дагаврыг хадгалуулагч хариуцна.
422.6.Хадгалалтын гэрээний хугацаа дууссан эд хөрөнгийг хадгалуулагчид буцаан өгөх үед хадгалагч өөрийн санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлийн улмаас учирсан хохирлыг хариуцна.
422.7.Талууд өөрөөр тохиролцоогүй бол хадгалж байгаа эд хөрөнгийг гэрээнд заасан газар буцаан шилжүүлэх бөгөөд тээвэрлэлтээс гарах зардлыг хадгалуулагч хариуцна.
423 дугаар зүйл. Хадгалалтын гэрээний хугацаа
423.1.Хадгалалтын гэрээг тодорхой буюу тодорхой бус хугацаагаар байгуулж болно.
423.2.Тодорхой бус хугацаагаар байгуулсан гэрээг талууд хэдийд ч дуусгавар болгох эрхтэй боловч нөгөө талдаа үүрэг гүйцэтгэх боломжийн хугацаа олгоно.
424 дүгээр зүйл. Хадгалалтын гэрээний талуудын хариуцлага
424.1.Гэрээнд өөрөөр заагаагүй бол хадгалагч нь хадгалалтад шилжүүлсэн эд хөрөнгийг алдсан, дутагдуулсан, гэмтээснээс хадгалуулагчид учирсан хохирлыг төлнө.
424.2.Эд хөрөнгийг хадгалалтад шилжүүлэх үед мэдэж байсан буюу мэдэх боломжтой байсан чанарын дутагдлын талаар хадгалуулагч нь хадгалагчид мэдэгдээгүй, эсхүл энэхүү дутагдлын талаар хадгалагч, хадгалуулагчийн хэн аль нь мэдээгүй буюу мэдэх боломжгүй байснаас шалтгаалан хадгалагчид учирсан хохирлыг хадгалуулагч төлөх үүрэгтэй.
424.3.Хадгалалтын болон эд хөрөнгийг хадгалуулахаар шилжүүлэх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд анз төлөхөөр тохиролцсон бол буруутай тал нь гэрээнд заасан анзыг төлнө.
425 дугаар зүйл. Хадгалж байгаа эд хөрөнгийг буцаан авахыг шаардах эрх
425.1.Хадгалалтын гэрээг тодорхой хугацаатай байгуулсан эсэхээс үл хамааран хадгалуулагч хадгалуулсан эд хөрөнгөө хэдийд ч буцаан авахаар шаардах эрхтэй.
426 дугаар зүйл. Хадгалалтын онцгой гэрээ
426.1.Хадгалуулагч орлуулан сольж болох нэг төрлийн эд хөрөнгийг чанар, тоо ёсоор нь буцаан авах нөхцөлтэйгөөр хадгалагчийн өмчлөлд шилжүүлэн хадгалуулсан гэрээнд зээлийн гэрээний журмыг баримтална.
427 дугаар зүйл. Зочид буудалд эд зүйл үлдээх
427.1.Зочид буудал, амралт, сувиллын газар болон түүнтэй адилтгах үйл ажиллагаа эрхэлдэг этгээд нь үйлчлүүлэгчид олгосон өрөө, тасалгаанд байгаа үйлчлүүлэгчийн тусгай журмаар хүлээлгэн өгөх ёстой мөнгө, үнэт эдлэлээс бусад эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ гүйцэтгээгүйгээс эд хөрөнгө алдагдсан, гэмтсэн, үгүй болсон бол үйлчлүүлэгчид учирсан хохирлыг хариуцна.
427.2.Энэ хуулийн 427.1-д заасан хохирол нь гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал, эсхүл тухайн үйлчлүүлэгч, түүнийг дагалдаж байгаа этгээдийн үйлдэл буюу уг эд хөрөнгийн өөрийн шинж чанараас шалтгаалан үүссэн бол зочид буудал, сувиллын газар хариуцлага хүлээхгүй.
427.3.Хохирлыг нөхөн төлөх үүрэг тээврийн хэрэгсэлд орхисон эд хөрөнгөд хамаарахгүй.
 

ДӨЧИН ХОЁРДУГААР БҮЛЭГ
Барааны агуулахад эд хөрөнгө хадгалуулах

428 дугаар зүйл. Барааны агуулахад эд хөрөнгө хадгалуулах гэрээ
428.1.Хуульд өөрөөр заагаагүй бол барааны агуулахад эд хөрөнгө хадгалуулах гэрээний хадгалагч нь эд хөрөнгийг хүлээн авахад түүний чанар, төрөл, жин, хэмжээ, тоо болон бусад шинжийг шалгах үүрэг хүлээхгүй.
428.2.Хадгалагчид шилжүүлж байгаа эд хөрөнгө шилжүүлэлтийн үеийн гадаад үзлэгээр гэмтсэн, эсхүл иж бүрдэл дутуу болох нь мэдэгдэж байвал хадгалагч хадгалуулагчид энэ тухай нэн даруй мэдэгдэх үүрэгтэй бөгөөд уг үүргээ биелүүлээгүйгээс хадгалуулагчид учирсан хохирлыг нөхөн төлнө.
428.3.Хадгалагч нь хадгалагдаж байгаа эд хөрөнгийг өөр агуулахад шилжүүлэх болон түүний шинж өөрчлөгдсөн, эсхүл өөрчлөгдөх аюул учирч байгаа талаар өөрийн мэдэж байгаа агуулахын баримтын сүүлчийн эзэмшигчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй бөгөөд уг үүргээ биелүүлээгүй бол хохирлыг хариуцна.
428.4.Хадгалагч нэг төрлийн эд хөрөнгийг гагцхүү өмчлөгчийн зөвшөөрөлтэйгээр түүнтэй ижил төрлийн эд хөрөнгөтэй нийлүүлж хадгалж болно. Ийнхүү нийлүүлснээс бий болсон эд хөрөнгө нь хадгалуулагчдын дундын өмч болох бөгөөд хадгалуулагчид оногдох хэсгийг хадгалуулсан эд хөрөнгийн хэмжээгээр тодорхойлно.
428.5.Хадгалуулагчид оногдох хэсгийг хадгалагч бусад хадгалуулагчийн зөвшөөрөлгүйгээр буцаан өгөх эрхтэй.
428.6.Хадгалалтад шилжүүлсэн эд хөрөнгө нь өөрийн үнэ цэнийг алдахуйцаар гэмтэж өөрчлөгдсөнийг хадгалагч эрх бүхий этгээдэд мэдэгдэх үүрэгтэй бөгөөд ийнхүү мэдэгдэх цаг хугацаа хүрэлцэхгүй буюу мэдэгдэх боломжгүй бол түүнийг худалдах эрхтэй.
428.7.Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол барааны агуулахад эд хөрөнгө хадгалуулах гэрээнд хадгалалтын гэрээний журам нэгэн адил үйлчилнэ.
429 дүгээр зүйл. Агуулахын баримт
429.1.Хадгалагч хадгалуулахаар шилжүүлж өгсөн эд хөрөнгийг хүлээн авахдаа хадгалуулагчид агуулахын баримт олгоно.
429.2.Агуулахын баримтад дараахь зүйлийг заавал тусгана:
429.2.1.агуулахын баримт олгосон огноо, бүртгэлийн дугаар;
429.2.2.гэрээний талуудын нэр, хаяг;
429.2.3.эд хөрөнгийг хадгалах газар;
429.2.4.хадгалах эд хөрөнгийн тоо, хэмжээ, жин, өнгө, чанар, боодлын тодорхойлолт;
429.2.5.хадгалалтын хөлс, бусад зайлшгүй зардлын хэмжээ;
429.2.6.хадгалах эд хөрөнгийг даатгуулах бол даатгалын үнэ;
429.2.7.гэрээний хугацаа;
429.2.8.хадгалагчийн гарын үсэг, тамга, тэмдэг.
429.3.Талууд энэ хуулийн 429.2-т зааснаас бусад нөхцөлийг агуулахын баримтад нэмж тусгаж болно.
429.4.Энэ хуулийн 429.2-т заасан нөхцөлийг агуулахын баримтад бүрэн тусгаагүй нь талуудыг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
429.5.Агуулахын баримт эзэмшигч нь өөр үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор эд хөрөнгийг агуулахаас гаргахгүй гэсэн баталгаа гаргаж, агуулахад байгаа эд хөрөнгөө барьцаалж болно.
429.6.Хадгалагч зөвшөөрсөн бол хадгалуулагч агуулахын баримтыг бичилт хийж гуравдагч этгээдэд шилжүүлж болно.
429.7.Агуулахын баримтыг бичилтийн дагуу шилжүүлсэн бол хадгалагч нь түүнд дурдсан мэдээллийн үнэн зөвийг баримт эзэмшигчийн өмнө хариуцах бөгөөд харин уг мэдээллийг хадгалуулагч, эсхүл гуравдагч этгээдийн өгсөн мэдээллийг үндэслэсэн гэж уг баримтад тэмдэглэсэн бол хадгалагч хариуцлага хүлээхгүй.
429.8.Хадгалагч мэдээлэл буруу ташаа гэдгийг мэдэж байсан бол баримтад тэмдэглэл хийсэн ч энэ хуулийн 429.7-д заасан хариуцлагыг хүлээнэ.
429.9.Эд хөрөнгийг нийлүүлж хадгалсан тохиолдолд хадгалагч энэ хуулийн 429.7-д заасан тэмдэглэлийг хийх эрхгүй.
429.10.Агуулахын зөвшөөрлийн баримт олгосон хадгалагч хадгалж байгаа эд хөрөнгийг гагцхүү агуулахын баримтын хууль ёсны эзэмшигчид олгоно.
429.11.Агуулахын барьцааны баримт олгосон бол хадгалагч түүнийг буцаан авахаар шаардах эрхтэй.
429.12.Хадгалагч бичилт хийн шилжүүлсэн баримтын үнэн эсэхийг шалгах үүрэггүй бөгөөд шилжүүлэлт нь агуулахын баримт дахь зохих тэмдэглэлээр баталгаажна.
429.13.Агуулахын баримт, эсхүл барьцааны баримтыг гээсэн, үрэгдүүлсэн тохиолдолд хууль ёсны эзэмшигч нь үрэгдүүлсэн баримт бичгийг хүчингүйд тооцуулахаар шүүхэд өргөдөл гаргаж болох бөгөөд хадгалагч шүүхийн шийдвэрийг үндэслэн агуулахын болон барьцааны баримтуудыг шинээр олгоно.
429.14.Агуулахад хадгалуулахаар шилжүүлсэн эд хөрөнгийг барьцаалахад өмчлөгч нь барьцааны баримтад тусгай тэмдэглэл хийж түүнийг шилжүүлнэ.
429.15.Бичилт хийн шилжүүлсэн баримтад хадгалуулагч, зээлдүүлэгч болон тэдгээрийн үүргийн талаархи мэдээллийг тусгана.
429.16.Эд хөрөнгө хадгалуулсан баримтыг шилжүүлсэн тухай хадгалагчид мэдэгдэх бөгөөд хадгалагч зохих бичилтийг хийнэ.
429.17.Эд хөрөнгийн хадгалалттай холбогдон үүссэн зардлыг төлүүлэхээр хадгалагч тухайн эд хөрөнгийг барьцаалах эрхтэй.
429.18.Агуулахын баримтыг бичилт хийн шилжүүлсэн бол шинэ эзэмшигчид барьцаалах эрх үүснэ.
430 дугаар зүйл. Хадгалалтын хугацаа дуусгавар болох
430.1.Хадгалалтын гэрээний хугацаа дуусгавар болохоос өмнө, хугацаа тогтоогоогүй бол эд хөрөнгө хадгалуулахаар шилжүүлсэн өдрөөс эхлэн гурван сарын дотор хадгалагч эд хөрөнгөө буцаан авахыг хадгалуулагчаас шаардах эрхгүй.
430.2.Хадгалалтын хугацаа дуусгавар болсны дараа агуулахын баримт эзэмшигч нь эд хөрөнгийг агуулахаас гаргах арга хэмжээ авахгүй бол хадгалагч түүнд арван дөрөв хоногийн нэмэлт хугацаа олгох бөгөөд энэ хугацаанд эд хөрөнгийг буцаан авахгүй бол хадгалагч түүнийг худалдах эрхтэй.
430.3.Эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хадгалалтын явцад гарсан зайлшгүй зардал, хөлсийг хасаж, үлдсэн хэсгийг агуулахын баримт эзэмшигчид шилжүүлнэ.
 

ДӨЧИН ГУРАВДУГААР БҮЛЭГ
Даатгал

431 дүгээр зүйл. Даатгалын гэрээ
431.1.Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ.
431.2.Даатгалын зүйл нь эд хөрөнгө, иргэдийн амь нас, эрүүл мэнд, түүнчлэн хуульд харшлаагүй эдийн бус ашиг сонирхол байна.
431.3.Хуульд өөрөөр заагаагүй бол даатгалын гэрээг бичгээр хийх бөгөөд энэ шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна.
/Энэ хэсэгт 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
431.4.Даатгалын гэрээнд дараахь нөхцөлийг тусгана:
431.4.1.даатгалын зүйл;
431.4.2.даатгалын эрсдэлийн төрөл;
431.4.3.даатгалын үнэлгээний хэмжээ;
431.4.4.даатгалын хугацаа, түүнийг дахин сунгах нөхцөл;
431.4.5.даатгалын хураамжийн хэмжээ, түүнийг төлөх хугацаа;
431.4.6.даатгагч, даатгуулагчийн эрх, үүрэг, хариуцлага;
431.4.7.гэрээг дүгнэх, цуцлах, түүнд өөрчлөлт оруулах нөхцөл.
432 дугаар зүйл. Даатгалын төрөл, хэлбэр
432.1.Даатгал нь сайн дурын болон албан журмын гэсэн төрөлтэй байна.
/Энэ хэсэгт 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
432.2.албан журмын даатгалын хэлбэрийг хуулиар тогтооно.
/Энэ хэсэгт 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
432.3.Энэ хуулийн 432.2-т зааснаас бусад даатгал сайн дурын даатгалд хамаарна.
433 дугаар зүйл. Даатгалын баталгаа
433.1.Даатгагч нь гарын үсэг зурсан даатгалын баталгааг даатгуулагчид гардуулах үүрэгтэй.
433.2.Даатгалын баталгааг тодорхой этгээдэд нэр заасан буюу мэдүүлгийн баталгааны хэлбэрээр олгосон бол даатгагч нь анхны даатгуулагчид тавих бүх шаардлагыг баталгаа эзэмшигчид гаргаж болно. Даатгалын баталгаа эзэмшигч нь даатгалтай холбогдсон эрхээ шилжүүлж байгаагаа даатгагчид мэдэгдсэн бөгөөд эрх шилжүүлэгч шаардлагаа нэн даруй гаргасан бол энэ журам хамаарахгүй.
433.3.Даатгуулагч гагцхүү даатгалын баталгаа үзүүлсэн тохиолдолд даатгагч үүргээ гүйцэтгэхээр гэрээнд заасан бөгөөд баталгааг алдаж үрэгдүүлсэн бол тусгай журмын дагуу уг баталгаа хүчингүй болсон тухай зарлан мэдэгдсэн тохиолдолд л даатгуулагч гэрээний биелэлтийг шаардах эрхтэй.
433.4.Даатгалын баталгааг алдаж үрэгдүүлсэн боловч энэ хуулийн 433.3-т заасны дагуу зарлуулсан бол даатгуулагч нь баталгааны хуулбар олгохыг даатгагчаас шаардаж болох бөгөөд хуулбар олгохтой холбогдсон зардлыг даатгуулагч хариуцна.
434 дүгээр зүйл. Даатгалын гэрээ дуусгавар болох үндэслэл
434.1.Даатгалын гэрээний хугацааг даатгагч, даатгуулагч харилцан тохиролцож тогтооно.
434.2.Даатгалын гэрээ дараахь тохиолдолд дуусгавар болно:
434.2.1.хууль, гэрээгээр тогтоосон хугацаа дуусгавар болсон;
434.2.2.даатгагч, даатгуулагчийн аль нэг дампуурсан, татан буугдсан;
434.2.3.шүүх гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцсон;
434.2.4.даатгуулсан эд хөрөнгийг шүүхийн шийдвэрээр хураасан;
434.2.5.талууд тохиролцож гэрээг цуцалсан;
434.2.6.даатгагч гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн.
435 дугаар зүйл. Даатгалын гэрээг цуцлах
435.1.Даатгалын гэрээг 5 жилээс илүү хугацаагаар байгуулсан бол нэг тал нь гэрээ цуцлах тухай нөгөө талдаа мэдэгдсэнээс хойш 3 сарын дараа цуцалж болно.
435.2.Даатгалын гэрээг нэг жилээс дээш хугацаагаар сунгах нөхцөлтэйгээр байгуулсан тохиолдолд талууд гэрээний хугацааг дуугүй хүлээн зөвшөөрөх замаар сунгах, даатгалын гэрээг хугацаанаас өмнө цуцлахгүй байх тохиролцоо хүчин төгөлдөр бус байна. Даатгуулагч гэрээг цуцлахдаа энэ хуулийн 435.1-д заасан хугацааг баримтлах үүрэгтэй.
435.3.Даатгагч даатгалын хураамжийг нэмэгдүүлсэн тохиолдолд даатгуулагч нь 1 сарын дотор гэрээг цуцалж болно.
436 дугаар зүйл. Гэрээ цуцалж болох ноцтой нөхцөл байдал
436.1.Даатгуулагч нь гэрээ байгуулахдаа өөрийн мэдэж байгаа аюул учруулах буюу даатгалын тохиолдол бий болоход нөлөөлж болох ноцтой нөхцөл байдал, түүнчлэн гэрээ байгуулснаас хойш бий болсон ийм нөхцөл байдлын талаар даатгагчид нэн даруй мэдээлэх үүрэгтэй.
436.2.Даатгагч нь гэрээнээс татгалзах буюу гэрээний агуулгыг өөрчлөх шийдвэр гаргахад нөлөөлж болох, түүнчлэн даатгагч нь даатгуулагчаас тодорхой, хоёрдмол утга санаагүйгээр шууд, бичгээр асуусан нөхцөл байдлыг ноцтойд тооцно.
436.3.Даатгуулагч энэ хуулийн 436.1-д заасан үүргээ биелүүлээгүй бол даатгагч нь гэрээнээс татгалзах, эсхүл энэ тухай мэдсэнээс хойш 1 сарын дотор гэрээг цуцлах буюу даатгалын хураамжийг зохих хэмжээгээр нэмэгдүүлэхийг шаардах эрхтэй. Харин даатгуулагч аюулыг санаатайгаар ихэсгэсэн бол даатгагч гэрээг хэдийд ч цуцалж болно.
436.4.Даатгуулагч энэ хуулийн 436.2-т заасан ноцтой нөхцөл байдлын тухай мэдээлэх гэж байхад даатгагч санаатайгаар зайлсхийсэн, эсхүл даатгагч тухайн нөхцөл байдлын талаар мэдэж байсан бол энэ хуулийн 436.3-т заасан журам үйлчлэхгүй.
436.5.Ноцтой нөхцөл байдлын тухай мэдээнд буруу ташаа баримт дурдсан бол даатгагч гэрээнээс татгалзаж болох бөгөөд даатгагч энэ мэдээ баримтын буруу ташааг мэдэж байсан, эсхүл ийм мэдээ ирүүлсэнд даатгуулагч буруугүй бол гэрээнээс татгалзах эрхгүй.
436.6.Даатгуулагч аюул учрах нөхцөл байдлын тухай бичгээр мэдээлэх үүргээ санаатайгаар биелүүлээгүй бол даатгагч гэрээг цуцлах эрхтэй.
436.7.Даатгалын тохиолдол бий болсноос хойш даатгагч гэрээ цуцлахаар мэдэгдсэн бөгөөд даатгуулагч ноцтой нөхцөл байдлын талаар заавал мэдээлэх үүргээ биелүүлээгүй нь даатгалын тохиолдол бий болох болон даатгагчаас үүргээ биелүүлэхэд нөлөөлөөгүй бол даатгагч үүргээс чөлөөлөгдөхгүй.
437 дугаар зүйл. Даатгалын хураамж төлөх үүрэг
437.1.Даатгуулагч даатгалын хураамжийг хугацаанд нь төлөөгүй бол даатгагч хураамж төлөх 15 хоногийн нэмэлт хугацаа тогтоож болох бөгөөд энэ хугацааг дахин хэтрүүлбэл үүсэх үр дагаврыг даатгагч бичгээр мэдэгдэнэ.
437.2.Даатгуулагч даатгалын хураамжийг хугацаанд нь төлөөгүй байхад даатгалын тохиолдол бий болсон бол даатгагч гэрээнд заасан үүрэг хүлээхгүй.
437.3.Даатгалын тохиолдол бий болохоос өмнө даатгуулагч даатгалын гэрээнээс татгалзсан бол даатгагч эрсдэлийг өөртөө хүлээж байсан хугацаанд тохирох даатгалын хураамж болон гэрээний дагуу үзүүлсэн үйлчилгээнийхээ хөлсийг даатгуулагчаас шаардах эрхтэй.
437.4.Даатгагчийн төлбөрийн чадвар үлэмж доройтож, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадахааргүй нөхцөл бий болсон бол даатгуулагч даатгалын хураамж төлөхөөс татгалзах эрхтэй.
438 дугаар зүйл. Даатгалын үнэлгээний хэмжээ
438.1.Даатгалын үнэлгээний хэмжээг талууд харилцан тохиролцож тодорхойлно.
438.2.Эд хөрөнгийг даатгах тохиолдолд даатгагч эд хөрөнгийг үзэж үнэлгээний хэмжээг тогтоох эрхтэй.
438.3.Эд хөрөнгийн даатгалын үнэлгээний хэмжээ түүний өртгөөс илүүгүй байна.
438.4.Гэрээнд заасан даатгалын үнэлгээний хэмжээ даатгуулсан эд хөрөнгийн өртгөөс илүү байвал эд хөрөнгийн өртгөөс илүү гарсан хэсэгт нь гэрээ хүчин төгөлдөр бус байна.
438.5.Гэрээнд заасан даатгалын үнэлгээний хэмжээ эд хөрөнгийн өртгөөс бага байвал даатгалын тохиолдол бий болоход даатгагч даатгуулагчид учирсан хохирлыг даатгуулсан эд хөрөнгийн өртөгт даатгалын үнэлгээний хэмжээг хувь тэнцүүлэн бодож нөхөн төлбөр олгоно.
438.6.Даатгалын гэрээгээр энэ хуулийн 438.5-д зааснаас илүү хэмжээгээр нөхөн төлбөр төлөхөөр зааж болох боловч энэ нь даатгалын үнэлгээний хэмжээнээс хэтэрч болохгүй.
438.7.Даатгалын гэрээнд заасан бол даатгалын тохиолдол бий болсны улмаас олж чадаагүй ашиг, орлогыг даатгалын үнэлгээний хэмжээнд хамааруулж болно.
438.8.Даатгалын үнэлгээний хэмжээ даатгуулсан эд хөрөнгийн өртгөөс үлэмж их болох нь тогтоогдвол даатгагч даатгалын үнэлгээний хэмжээг бууруулах, даатгуулагч хураамжийг багасгахыг тус тус шаардах эрхтэй.
438.9.Даатгуулагч даатгалын үнэлгээний хэмжээг зориуд өсгөсөн бол гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцох бөгөөд энэ байдлыг даатгагч гэрээ байгуулах үедээ мэдээгүй байсан бол гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцохоос өмнө даатгуулагчийн төлсөн хураамж даатгагчид үлдэнэ.
439 дүгээр зүйл. Даатгалын тохиолдол бий болох үед даатгагч, даатгуулагчийн хүлээх үүрэг
439.1.Даатгуулагч даатгалын тохиолдол бий болсон тухай даатгагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй.
439.2.Даатгалын тохиолдол бий болсон үед даатгагч даатгалын тохиолдол буюу нөхөн төлбөрийн хэмжээг тогтооход шаардлагатай аливаа мэдээг даатгуулагчаас шаардах эрхтэй.
439.3.Даатгуулагч даатгалын тохиолдол бий болсныг мэдээлэх үүргээ биелүүлээгүй боловч энэ нь даатгагчийн ашиг сонирхолд ноцтой хохирол учруулаагүй бол даатгагч үүргээс чөлөөлөгдөхгүй.
439.4.Даатгалын тохиолдол бий болж, даатгагчийн төлбөл зохих нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосны дараа даатгагч үүргээ гүйцэтгэх үүрэгтэй.
439.5.Даатгуулагч нь даатгалын тохиолдол бий болох үед аюулыг зайлуулах буюу хохирлыг багасгах арга хэмжээг даатгагчийн өгсөн зааврын дагуу авах бөгөөд үүнтэй холбогдон гарсан зардлыг даатгагч хариуцна.
440 дүгээр зүйл. Даатгалын төлөөлөгчийн эрх
440.1.Даатгалын төлөөлөгч даатгалын гэрээ байгуулах эрхтэй.
440.2.Даатгалын төлөөлөгчид даатгалын гэрээ байгуулах эрх олгосон бол гэрээний нөхцөлийг өөрчлөх, хугацааг сунгах буюу гэрээг цуцалж болно.
441 дүгээр зүйл. Бусад этгээдэд ашигтайгаар даатгах даатгал
441.1.Даатгуулагч өөрийн нэрийн өмнөөс бусад этгээдэд ашигтайгаар даатгалын гэрээ байгуулж болох бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр үүсэх бүхий л эрхийг ашиг сонирхол нь даатгагдсан этгээд /цаашид “ашиг сонирхол бүхий этгээд”-гэх/ эдлэх боловч даатгалын баталгаа олгохыг гагцхүү даатгуулагч шаардах эрхтэй.
441.2.Ашиг сонирхол бүхий этгээд зөвхөн даатгалын баталгааг өөртөө авсан тохиолдолд даатгуулагчтай зөвшилцөхгүйгээр гэрээнд заасан эрхээ эдлэх буюу ийнхүү эрхээ хэрэгжүүлэхээр шүүхэд хандах эрхтэй.
441.3.Даатгагч даатгуулагчид даатгалын баталгаа олгосон бол даатгуулагч ашиг сонирхол бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр гэрээ ёсоор эдлэх аливаа эрхийг эдлэх, гэрээнд зааснаар шагнал авах, эсхүл ашиг сонирхол бүхий этгээд даатгалын баталгаа авсан нөхцөлд түүнд эрхийг нь шилжүүлэх эрхтэй.
441.4.Ашиг сонирхол бүхий этгээд даатгалын гэрээг хүлээн зөвшөөрч байгааг даатгуулагч нотолсон тохиолдолд даатгагч ашиг сонирхол бүхий этгээдийн төлөө нөхөн төлбөр гүйцэтгэх үүрэгтэй.
442 дугаар зүйл. Нийгмийн даатгал
442.1.Нийгмийн даатгалын төрөл, хэлбэрийг хуулиар тогтооно.
442.2.Нийгмийн даатгалтай холбогдон үүсэх харилцааг хуулиар зохицуулна.
443 дугаар зүйл. Гэм хорын даатгал
443.1.Гэм хорын даатгалаар даатгагч нь даатгуулагчийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, эд хөрөнгийн бус ашиг сонирхолд учирсан гэм хорыг даатгалын үнэлгээний хэмжээгээр мөнгөн хэлбэрээр нөхөн төлөх үүрэг хүлээнэ.
443.2.Иж бүрдэл бүхий эд хөрөнгө даатгуулсан бол түүний бүрэлдэхүүнд багтах бүх эд хөрөнгөд даатгал нэгэн адил хамаарна.
443.3.Төлсөн даатгалын хураамж нь даатгалын тохиолдол бий болоход учирсан хохирлоос илүү эсэхээс үл хамааран даатгагч даатгуулагчид учирсан хохирлын хэмжээгээр нөхөн төлбөр төлнө.
443.4.Даатгуулагч нэг ашиг сонирхлыг хэд хэдэн даатгагчид нэгэн зэрэг даатгуулсан бол энэ тухай даатгагч бүрд нэн даруй мэдэгдэх үүрэгтэй.
443.5.Энэ хуулийн 443.4-т заасан тохиолдолд даатгалын үнэлгээний хэмжээ нь нийлбэр дүнгээрээ даатгуулсан эд хөрөнгийн өртгөөс давсан буюу өөр шалтгаанаар хохирлыг нөхөн төлөх хэлбэрээр олгох мөнгө нь нийлбэр дүнгээрээ хохирлын хэмжээнээс давж байвал даатгагчид хамтран үүргээ биелүүлнэ. Энэ тохиолдолд даатгуулагч хохирлын хэмжээнээс давсан нөхөн төлбөр шаардах эрхгүй.
443.6.Тусгай гэрээнд заасан тохиолдолд дайны үед учирсан гэм хорыг даатгагч хариуцна.
443.7.Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ. Харин даатгуулагч гуравдагч этгээдэд шаардлага гаргах буюу шаардлагыг хангуулах эрхээсээ татгалзсан бол тэр хэмжээгээр даатгагч гэм хорыг нөхөн төлөх үүргээс чөлөөлөгдөнө.
443.8.Хохирлыг нөхөн төлүүлэхээр шаардах даатгуулагчийн эрх нь түүнтэй хамт амьдран суугаа гэр бүлийн гишүүнд хамааралтай бол уг гишүүн санаатай хохирол учруулснаас бусад тохиолдолд түүний зөвшөөрөлгүйгээр шаардах эрхийг шилжүүлж болохгүй.
443.9.Даатгуулсан эд хөрөнгийг бусдын өмчлөлд шилжүүлсэн бол даатгуулагчийн эрх шинэ өмчлөгчид шилжинэ. Эд хөрөнгө ийнхүү шилжсэнийг даатгуулагч болон шинэ өмчлөгч даатгагчид нэн даруй мэдэгдэнэ.
443.10.Даатгуулагч болон шинэ өмчлөгч энэ хуулийн 443.9-т заасан үүргээ биелүүлээгүй тухай даатгагч мэдвэл зохих байсан үеэс хойш 1 сар өнгөрсний дараа даатгалын тохиолдол бий болсон бол даатгагч гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөгдөнө.
443.11.Даатгагч гэрээг цуцлах 1 сарын хугацааг баримтлан эд хөрөнгийн шинэ өмчлөгчтэй даатгалын харилцаагаа дуусгавар болгох эрхтэй. 
443.12.Энэ хуулийн 443.9-т зааснаар эд хөрөнгө өөр этгээдэд шилжсэнийг даатгагч мэдсэнээс хойш 1 сарын дотор шинэ өмчлөгчтэй даатгалын гэрээг дуусгавар болгох эрхээ хэрэгжүүлээгүй бол уг эрх хүчингүй болно.
443.13.Даатгалын эрх шилжүүлэн авсан этгээд нэн даруй буюу даатгалын тухайн үе дуусахад даатгалын гэрээг цуцлах эрхтэй.
443.14.Шинэ өмчлөгч эд хөрөнгө шилжүүлэн авахдаа даатгалын гэрээний тухай мэдээгүй бөгөөд энэ тухай мэдсэнээс хойш 1 сарын дотор гэрээ цуцлах эрхээ хэрэгжүүлээгүй бол уг эрх нь хүчингүй болно.
443.15.Гэрээг энэ хуулийн 443.11, 443.13-т заасан үндэслэлээр цуцалсан бол эд хөрөнгийн эрхээ шилжүүлсэн даатгуулагч даатгагчид даатгалын хураамж төлөх үүрэгтэй бөгөөд хураамж нь гэрээ цуцлах үеийг оролцуулан тооцсон гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байсан хугацаанд төлбөл зохих хэмжээнээс хэтрэхгүй. Энэ тохиолдолд эрх шилжүүлэн авсан этгээд даатгалын хураамж төлөх үүрэг хүлээхгүй.
443.16.Гуравдагч этгээдийн ашиг сонирхлын төлөө амь нас даатгах гэрээ байгуулах тохиолдолд уг этгээд буюу түүний хууль ёсны төлөөлөгчийн зөвшөөрлийг бичгээр авна.
443.17.Амь насаа даатгуулсан этгээд амиа хорлосон бол даатгагч гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөгдөнө.
443.18.Гуравдагч этгээдэд ашигтайгаар амь нас даатгасан тохиолдолд даатгалын нөхөн төлбөр авах эрх бүхий гуравдагч этгээдийн хууль бус үйлдлийн улмаас даатгагдсан этгээд нас барсан бол уг этгээд даатгалын нөхөн төлбөр авах эрхээ алдана.
443.19.Даатгалтай холбоотой шаардлагыг хангах шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэж байгаа буюу даатгагч дампуурсантай холбоотой хэргийг хянан шийдвэрлэж байгаа бол даатгалын гэрээнд нэр заагдсан даатгалын нөхөн төлбөр авах эрх бүхий этгээд даатгуулагчийн оронд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхтэй. Даатгуулагч дампуурсантай холбоотойгоор даатгалын гэрээ цуцлагдсан нөхцөлд даатгалын нөхөн төлбөр авах эрх бүхий этгээд нь даатгагчаас шаардвал зохих мөнгөний хэмжээгээр дампуурлын үед даатгуулагчийн бусдад хуваарилагдах хөрөнгийг бүрдүүлэхэд оролцох үүрэгтэй.
443.20.Хэрэв даатгалын нөхөн төлбөр авах эрх бүхий этгээд энэ хуулийн 443.19-д заасан эрхийг эдлэх сонирхолгүй буюу гэрээнд даатгалын нөхөн төлбөр авах этгээдийн нэрийг заагаагүй бол даатгуулагчийн хууль ёсны өв залгамжлагч уг эрхийг эдэлж болно.
444 дүгээр зүйл. Хариуцлагын даатгал
444.1.Хариуцлагын даатгалаар даатгагч нь даатгалын хугацаанд үүсэх хариуцлагатай холбоотойгоор гуравдагч этгээдийн өмнө хүлээх үүргээс даатгуулагчийг чөлөөлөх үүрэгтэй.
444.2.Гуравдагч этгээд өөрт учирсан гэм хорыг нөхөн төлүүлэхээр даатгагчид шууд шаардлага гаргасан бол даатгагч гэрээгээр хүлээсэн үүргийн хэмжээнд уг гэм хорыг арилгах үүрэг хүлээнэ.
444.3.Гуравдагч этгээдийн шаардлагаас өөрийгөө хамгаалах зорилгоор гаргасан шүүхийн болон шүүхийн бус бусад зардлыг хэргийн нөхцөл байдлаас шалтгаалан зайлшгүй нөхөн төлөх шаардлагатай бол энэхүү зардал даатгалд нэгэн адил хамаарна.
444.4.Гуравдагч этгээдийн өмнө хариуцлага хүлээхэд хүргэсэн нөхцөл байдлыг даатгуулагч санаатай бий болгосон бол даатгагч гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөгдөнө.
444.5.Даатгагч даатгуулагчийн өмнө хүлээсэн үүргээсээ бүрэн буюу хэсэгчлэн чөлөөлөгдсөн байсан ч албан журмаар даатгах даатгалын хувьд даатгагчийн гуравдагч этгээдийн өмнө хүлээх хариуцлага хүчин төгөлдөр байна.
/Энэ хэсэгт 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
444.6.Энэ хуулийн 444.5-д заасан үүргийнхээ дагуу даатгагч нь гуравдагч этгээдийн шаардлагыг хангасан бол гуравдагч этгээдээс даатгуулагчид гаргах шаардлага даатгагчид шилжинэ.
 

ДӨЧИН ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Зээл тооцооны үүрэг

Нэгдүгээр дэд бүлэг
Төлбөр тооцоо
445 дугаар зүйл. Төлбөр тооцооны гэрээ
445.1.Төлбөр тооцооны гэрээгээр банк, эрх бүхий бусад хуулийн этгээд /цаашид “төлбөр тооцоо гүйцэтгэгч” гэх/ нь иргэн болон хуулийн этгээд /цаашид “харилцагч” гэх/-ийн бэлэн бусаар хийх төлбөр тооцоог гүйцэтгэх үүрэг хүлээнэ. 
445.2.Хуульд өөрөөр заагаагүй бол бэлнээр хийх төлбөр тооцоог банк, эрх бүхий хуулийн этгээдээр дамжуулан гүйцэтгэж болно.
445.3.Бэлэн бусаар хийх төлбөр тооцоог төлбөрийн даалгавар, аккредитив, инкасс, чек, вексель, төлбөрийн карт, электрон төлбөр тооцоо, зээлжих эрх, зээлээр хийх төлбөр тооцоо болон төлбөр тооцооны бусад хэрэгслээр гүйцэтгэж болно.
445.4.Төлбөр тооцоо гүйцэтгэгч нь харилцагчийн өгсөн үүрэг буюу зөвшөөрлийн үндсэн дээр гэрээнд заасны дагуу төлбөр тооцоог гүйцэтгэнэ.
445.5.Хуульд өөрөөр заагаагүй бол дансан дахь мөнгөн хөрөнгөө захиран зарцуулах харилцагчийн эрхийг төлбөр тооцоо гүйцэтгэгч хязгаарлах, хянах эрхгүй.
445.6.Банк, эрх бүхий хуулийн этгээд нь харилцагчийн төлбөр тооцооны баримтын бүрдүүлбэрийг шалгах эрхтэй.
445.7.Төлбөр тооцооны гэрээгээр талууд төлбөр тооцоо гүйцэтгэх үйлчилгээний хөлс төлөхөөр тохиролцож болно.
445.8.Банк, төлбөр тооцоо хийх эрх бүхий хуулийн этгээдээр дамжуулан хийх төлбөр тооцооны харилцааг хуулиар зохицуулна.
446 дугаар зүйл. Төлбөр тооцоо гүйцэтгэгчийн үүрэг
446.1.Төлбөр тооцоо гүйцэтгэгч дараахь үүрэгтэй:
446.1.1.бэлэн болон бэлэн бус төлбөр тооцооны нягтлан бодох бүртгэлийг хөтлөх;
446.1.2.гэрээнд заасан хугацаанд харилцагчид түүний дансны талаар мэдээлэл, дансны хуулга өгөх;
446.1.3.харилцагчийн данснаас түүний өгсөн үүрэг буюу зөвшөөрлийн үндсэн дээр гүйлгээ хийх;
446.1.4.хуульд зааснаас бусад тохиолдолд данс, гүйлгээтэй холбоотой нууцыг задруулахгүй байх;
446.1.5.алдаатай хийсэн мөнгөн төлбөрийн гүйлгээг залруулж, харилцагчийг хохиролгүй болгох;
446.1.6.харилцагчийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй байх;
446.1.7.хуульд заасан бусад үүрэг.
447 дугаар зүйл. Харилцагчийн эрх
447.1.Харилцагч дараахь эрхтэй:
447.1.1.өөрийн данс, гүйлгээний талаархи мэдээллийг хэдийд ч авах;
447.1.2.мөнгөн төлбөрийн гүйлгээг гүйцэтгэхээс өмнө төлбөрийн даалгавраа цуцлах;
447.1.3.хуульд заасан бусад эрх.
447.2.Энэ хуулийн 447.1.2-т заасан тохиолдолд харилцагч нь төлбөр тооцоо гүйцэтгэгчид нэн даруй мэдэгдэх бөгөөд төлбөр тооцоо гүйцэтгэгч нь төлбөрийн даалгаварт заасан мөнгийг харилцагчийн дансанд буцаан оруулна.
448 дугаар зүйл. Төлбөр тооцооны гэрээг цуцлах
448.1.Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол талууд төлбөр тооцооны гэрээг хэдийд ч харилцан тохиролцож цуцалж болно.
449 дүгээр зүйл. Аккредитив
449.1.Аккредитив нээсэн банк нь үйлчлүүлэгчийн гаргасан хүсэлт, өгсөн үүрэг, зааврын дагуу гуравдагч этгээд /төлбөр авагч/-ээс тодорхой бичиг баримт хүлээн авч, хариуд нь түүнд буюу түүний заасан этгээдэд мөнгө шилжүүлэх, төлбөр авагчийн бичсэн шилжих вексельд заасан төлбөрийг төлөх буюу зөвшөөрөх, эсхүл уг гүйлгээг гүйцэтгэхийг өөр банкинд даалгах үүрэг хүлээнэ. 
449.2.Үйлчлүүлэгч нь харилцан тохиролцсон хөлсийг банкинд төлнө.
449.3.Аккредитивийн төлбөр тооцоог гүйцэтгэхэд олон улсад хэрэглэгддэг нийтлэг зохицуулалт, ажил хэргийн хүрээнд тогтсон заншлыг баримтална. 
450 дугаар зүйл. Инкасс
450.1.Инкассийн төлбөр тооцоогоор төлбөр тооцоо гүйцэтгэгч нь үйлчлүүлэгчийн өгсөн даалгаврын дагуу, түүний зардлаар, төлбөр хариуцагчаас төлбөрийг хүлээн авах буюу төлбөр хийх үүрэг хүлээнэ.
450.2.Инкассийн төлбөр тооцоог гүйцэтгэхэд хууль, олон улсад хэрэглэгддэг нийтлэг зохицуулалт, ажил хэргийн хүрээнд тогтсон заншлыг баримтална.
Хоёрдугаар дэд бүлэг
Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох
451 дүгээр зүйл. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ
451.1.Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.
451.2.Хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ.
/Энэ хэсэгт 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
451.3.Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн үйл ажиллагааг хуулиар зохицуулна.
452 дугаар зүйл. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлийн хүү
452.1.Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно.
452.2.Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй.
452.3.Зээлдүүлэгч зээлийн хүүгийнхээ хэмжээг нийтэд мэдээлэх үүрэгтэй.
453 дугаар зүйл. Зээлдэгчийн хариуцлага
453.1.Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.
453.2.Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлийг үл маргах журмаар зээлдүүлэгчид шилжүүлэхээр гэрээнд заасан бол тухайн барьцааны зүйлийг гэрээний хугацаа дууссан өдрөөс эхлэн зээлдүүлэгч захиран зарцуулах эрхтэй. Энэ заалт зөвхөн хөдлөх эд хөрөнгөнд хамаарна.
/Энэ хэсэгт 2005 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/
Гуравдугаар дэд бүлэг
Мөнгөн хадгаламж
454 дүгээр зүйл. Мөнгөн хадгаламжийн гэрээ
454.1.Мөнгөн хадгаламжийн гэрээгээр банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд нь хадгалуулагчийн мөнгийг хадгалах, хадгалуулсан мөнгийг тухайн мөнгөн тэмдэгтээр хүүгийн хамт буцаан олгох үүрэг хүлээнэ.
454.2.Мөнгөн хадгаламжийн гэрээнд хадгалалтын хугацаа, хүүгийн хэмжээ, түүнийг тооцох журам, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс талуудын хүлээх хариуцлагыг тусгана.
454.3.Хуульд өөрөөр заагаагүй бол мөнгөн хадгаламжийн гэрээг хадгаламжийн дэвтэр, хадгаламжийн сертификат болон хуульд заасан бусад арга хэрэгслийг ашиглан бичгээр байгуулна.
/Энэ хэсэгт 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
454.4.Хадгалуулагч хэдийд ч гэрээг цуцалж, хадгалуулсан мөнгөө хүүгийн хамт буцаан авах эрхтэй.
454.5.Хуульд өөрөөр заагаагүй бол банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд хадгалуулагчийн мөнгөн хадгаламжийн нууцыг хадгалах, холбогдох гүйлгээний талаархи мэдээллийг задруулахгүй байх үүрэгтэй.
454.6.Банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд мөнгөн хадгаламжийг даатгуулж болно.
454.7.Банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд мөнгөн хадгаламжийн үйл ажиллагааг хуулиар зохицуулна.
454.8. Мөнгөн хадгаламжийн гэрээгээр хадгалуулсан мөнгөө шаардахад хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй.
455 дугаар зүйл. Мөнгөн хадгаламжийн гэрээний хугацаа
455.1.Мөнгөн хадгаламжийн гэрээг тодорхой буюу тодорхой бус хугацаагаар байгуулна.
455.2.Мөнгөн хадгаламжийн гэрээг тодорхой бус хугацаагаар байгуулсан бол хадгалагч нь хадгалуулагчийн хүссэн цагт түүний хадгалуулсан мөнгийг буцаан өгч, хүүг төлөх үүрэгтэй.
455.3.Мөнгөн хадгаламжийн гэрээг тодорхой хугацаагаар байгуулсан бол банк уг хугацаа дууссаны дараа хадгалуулагчийн анхны шаардлагаар хадгалуулсан мөнгийг буцаан өгч, хүү төлөх бөгөөд гэрээнд заасан хугацаа дууссан боловч хадгалуулагч мөнгөө буцаан авах шаардлага тавиагүй бол уг гэрээг цаашид тодорхой бус хугацаагаар сунгасанд тооцно.
455.4.Тодорхой хугацаагаар байгуулсан гэрээг банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд нэг талын санаачилгаар өөрчлөх, хугацаанаас нь өмнө цуцлах эрхгүй.
456 дугаар зүйл. Банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдийн мэдээлэл
456.1.Банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд санхүүгийн тайлан, мэдээллийг хуульд заасан хугацаанд нийтэд мэдээлэх үүрэгтэй.
456.2.Банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд өөрийн төлбөр гүйцэтгэх чадвар, найдвартай байдлын талаархи мэдээллийг хадгалуулагчид гаргаж өгөх үүрэгтэй.
456.3.Энэ хуулийн 456.2-т заасан мэдээллийг буруу, ташаа мэдээлсэн банк нөхөх хариуцлага хүлээнэ.
Дөрөвдүгээр дэд бүлэг
Банкны баталгаа
457 дугаар зүйл. Банкны баталгааны гэрээ
457.1.Банкны баталгааны гэрээгээр банк нь үүрэг гүйцэтгүүлэгчийн бичгээр тавьсан шаардлагаар үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс мөнгөн төлбөрийг гүйцэтгэх, үүрэг гүйцэтгэгч нь баталгаа гаргагч банкинд төлбөр төлөх үүргийг тус тус хүлээнэ.
457.2.Баталгаа гаргагч банк үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх үүргээ үндсэн гэрээгээр үүрэг гүйцэтгэгчийн хүлээсэн үүргээс үл хамааран гүйцэтгэнэ.
457.3.Гэрээнд өөрөөр заагаагүй бол баталгаа гаргагч банк нь нэг талын санаачилгаар гэрээг цуцлах эрхгүй.
457.4.Үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнд өөрөөр заагаагүй бол банкны баталгааны талаархи шаардах эрхээ бусдад шилжүүлж болохгүй.
457.5.Үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээсэн баталгаа бүхий үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч нь баталгаа гаргагч банкнаас мөнгөн төлбөр төлөхийг бичгээр шаардана.
457.6.Энэ хуулийн 457.5-д заасан шаардлагыг банкны баталгааны гэрээнд заасан хугацаанд гаргана.
457.7.Баталгаа гаргагч банк үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хүлээн авсан даруй үүрэг гүйцэтгэгчид энэ тухай мэдэгдэж, үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлага болон түүнд хавсаргасан баримт бичгийн хуулбарыг шилжүүлнэ.
457.8.Баталгаа гаргагч банк ердийн боломжит хугацааны дотор үүрэг гүйцэтгүүлэгчээс гаргасан шаардлага, түүнд хавсаргасан баримт бичиг нь гэрээний нөхцөлд нийцэж байгаа эсэхийг тогтооно.
457.9.Үүрэг гүйцэтгүүлэгчээс гаргасан шаардлага, түүнд хавсаргасан баримт бичиг нь гэрээний нөхцөлд нийцээгүй, эсхүл гэрээнд заасан хугацаанд гаргаагүй бол баталгаа гаргагч банк үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангахаас татгалзах эрхтэй бөгөөд энэ тухай үүрэг гүйцэтгүүлэгчид нэн даруй мэдэгдэнэ.
457.10.Банк үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангахаас өмнө үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн, тухайн үүрэг бусад үндэслэлээр дуусгавар болсон, эсхүл хүчин төгөлдөр бус болсон бол баталгаа гаргагч банк энэ тухай үүрэг гүйцэтгүүлэгчид нэн даруй мэдэгдэнэ. Үүрэг гүйцэтгүүлэгч энэхүү мэдэгдлийг хүлээн авснаас хойш баталгаа гаргагч банкнаас мөнгөн төлбөр төлөхийг дахин шаардвал банк шаардлагыг хангаж, гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлнэ.
457.11.Баталгаа гаргагч банкны хүлээх хариуцлага гэрээнд заасан хэмжээгээр хязгаарлагдана.
457.12.Банкны баталгааны гэрээнд өөрөөр заагаагүй бол баталгаа гаргагч банкны үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас хүлээх хариуцлага энэ хуулийн 457.11-д заасан хэмжээнээс үл хамаарна.
457.13.Баталгаа гаргагч банкны үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх үүрэг дараахь тохиолдолд дуусгавар болно:
457.13.1.баталгаа гаргагч банк үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн;
457.13.2.гэрээнд заасан хугацаа дуусгавар болсон;
457.13.3.үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнд заасан шаардах эрхээсээ татгалзсан.
457.14.Баталгаа гаргагч банкны үүрэг энэ хуулийн 457.13-т заасны дагуу дуусгавар болсон бол банк энэ тухай нэн даруй үүрэг гүйцэтгүүлэгчид мэдэгдэнэ.
457.15.Банк, үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэж төлсөн мөнгийг үүрэг гүйцэтгэгчид сөрөг нэхэмжлэл гаргах замаар буцаан авах журмыг баталгаа гаргагч болон үүрэг гүйцэтгэгч гэрээгээр харилцан тохиролцоно.
457.16.Баталгаа гаргагч банк гэрээний нөхцөлийг зөрчиж үүрэг гүйцэтгүүлэгчид төлбөр төлсөн, эсхүл энэ хуулийн 457.12-т заасны дагуу хариуцлага хүлээсэн бөгөөд гэрээнд өөрөөр заагаагүй бол үүрэг гүйцэтгэгчээс дээрх мөнгийг шаардах эрхгүй.
457.17.Энэ хуулиар зохицуулаагүй банкны баталгаатай холбогдсон бусад харилцааг олон улсын хэмжээнд хэрэглэдэг нийтлэг зохицуулалт, ажил хэргийн хүрээнд тогтсон заншлаар зохицуулна.
 

ДӨЧИН ТАВДУГААР БҮЛЭГ
Батлан даалт

458 дугаар зүйл. Батлан даалтын гэрээ
458.1.Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээнэ.
458.2.Ирээдүйд бий болох, эсхүл болзол бүхий үүргийг хариуцаж батлан даалтын гэрээ байгуулж болно.
458.3.Батлан даалтын гэрээгээр батлан даагчийн хүлээсэн үүрэг нь үүрэг гүйцэтгэгчээс үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээсэн үүрэгт хамаарна.
458.4.Үндсэн үүрэг хүчин төгөлдөр бус болсноор түүний гүйцэтгэлийг хангах тухай батлан даалтын гэрээ хүчин төгөлдөр бус болно.
458.5.Батлан даалтын гэрээг байгуулсны дараа үүрэг гүйцэтгэгчийн хийсэн хэлцлээс бий болох үр дагаврыг батлан даагч хариуцахгүй.
459 дүгээр зүйл. Батлан даалтын гэрээний хэлбэр
459.1.Хуульд өөрөөр заагаагүй бол батлан даалтын гэрээг бичгээр байгуулна.
/Энэ хэсэгт 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
459.2.Ажил үүргийнхээ хүрээнд батлан даалт гаргасан бол батлан даалтын гэрээг бичгээр байгуулахгүй байж болно.
459.3.Үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд түүний өмнөөс батлан даагчийн хүлээх хариуцлагын дээд хэмжээг батлан даалтын гэрээнд заана.
460 дугаар зүйл. Батлан даагчийн хариуцлага
460.1.Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээнэ.
460.2.Үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг батлан даагч үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцахаар гэрээнд заасан бол үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, эсхүл үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэхийг батлан даагчаас шаардах эрхтэй.
460.3.Хэд хэдэн этгээд батлан даагч байх тохиолдолд тэдгээр нь батлан даалтыг хамтран гаргасан эсэхээс үл хамааран үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг хамтран хүлээнэ.
460.4.Батлан даагч батлан даалтын гэрээнд заасан хэмжээгээр хариуцлага хүлээнэ.
460.5.Батлан даагч нь энэ хуулийн 460.4-т заасан хэмжээний дотор дараахь төлбөрийг төлнө:
460.5.1.үндсэн өр;
460.5.2.гэрээнд заасан бол анз, учирсан гэм хор;
460.5.3.гэрээг дуусгавар болгохтой холбогдон гарсан зардал;
460.5.4.шүүхийн зардал;
460.5.5.гэрээнд өөрөөр заагаагүй бол үүрэг гүйцэтгэгчийн үндсэн гэрээний дагуу төлөх ёстой хүү.
461 дүгээр зүйл. Батлан даагчийн эрх, үүрэг
461.1.Үүрэг гүйцэтгүүлэгчээс батлан даагчид шаардлага гаргавал үүрэг гүйцэтгэгчээс үүрэг гүйцэтгүүлэгчийн эсрэг гаргаж болох бүх татгалзлыг батлан даагч гаргах эрхтэй.
461.2.Үүрэг гүйцэтгэгч нас барсан тохиолдолд өвлөгч нь өвлөсөн хөрөнгийн хэмжээгээр үүргийн гүйцэтгэлийг хариуцах бөгөөд батлан даагч нь нөхөн төлөгдөөгүй хэсгээр хариуцлага хүлээнэ.
461.3.Үүрэг гүйцэтгүүлэгчийн эсрэг гаргаж болох татгалзлаасаа үүрэг гүйцэтгэгч татгалзсан ч батлан даагч татгалзал гаргах эрхээ алдахгүй.
461.4.Үүрэг гүйцэтгэгч үндсэн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шүүхэд хандах эрхтэй бол батлан даагч үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангахаас татгалзах эрхтэй.
462 дугаар зүйл. Үндсэн гэрээний тухай мэдээлэх үүрэг гүйцэтгүүлэгчийн үүрэг
462.1.Үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч нь энэ тухай батлан даагчид мэдэгдэнэ.
462.2.Батлан даагч шаардсан бол үүрэг гүйцэтгүүлэгч үндсэн гэрээгээр үүрэг гүйцэтгэгчийн хүлээх үүргийн талаар түүнд үнэн зөв мэдээлэл өгөх үүрэгтэй.
462.3.Үүрэг гүйцэтгүүлэгч, энэ хуулийн 462.2-т заасан үүргээ биелүүлээгүй бол тэрээр үүрэг гүйцэтгээгүйн улмаас үүсэх хохирлын хэмжээгээр батлан даагчийн эсрэг шаардлага гаргах эрхээ алдана.
463 дугаар зүйл. Батлан даалтын гэрээг дуусгавар болгох
463.1.Батлан даалтын гэрээг тодорхой хугацаа заалгүй хийсэн бол батлан даагч нь гэрээг дуусгавар болгохоос гурваас доошгүй сарын өмнө мэдэгдэнэ.
463.2.Таван жилээс дээш хугацаатайгаар байгуулсан батлан даалтын гэрээг таван жил өнгөрсний дараа энэ хуулийн 463.1-д заасны дагуу дуусгавар болгож болно.
463.3.Батлан даагч нэг талын санаачилгаар батлан даалтын гэрээг цуцалсан бол ийнхүү цуцлахаас өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй.
464 дүгээр зүйл. Батлан даагч үүргээсээ татгалзах
464.1.Батлан даагч үүрэг гүйцэтгэгчийн даалгавраар үүрэг хүлээсэн, эсхүл бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэх журмын дагуу үүрэг гүйцэтгэгчийн төлөөлөгчийн үүргийг гүйцэтгэх тохиолдолд дараахь үндэслэлээр батлан даагчийн үүргээсээ татгалзах эрхтэй:
464.1.1.үүрэг гүйцэтгэгчийн эд хөрөнгийн байдал эрс муудсан;
464.1.2.үүрэг гүйцэтгэгч оршин суугаа /оршин байгаа/ газраа өөрчилсний улмаас түүнээс үүргийн гүйцэтгэлийг шаардахад хүндрэлтэй болсон;
464.1.3.үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй.
464.2.Үүргээ гүйцэтгэх хугацаа болохоос өмнө үүрэг гүйцэтгэгч батлан даагчид үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг санал болгож болно.
465 дугаар зүйл. Батлан даагчид үүрэг гүйцэтгүүлэгчийн бүх эрх шилжих
465.1.Батлан даагч үүрэг гүйцэтгэсэн бол энэхүү үүргийн талаархи үүрэг гүйцэтгүүлэгчийн бүх эрх түүнд шилжих бөгөөд ийнхүү эрх шилжих нь батлан даалттай холбогдолгүй үүрэг гүйцэтгүүлэгчийн бусад эрхийг хөндөхгүй.
465.2.Үүрэг гүйцэтгэгч нь үүрэг гүйцэтгүүлэгчийн эрх батлан даагчид шилжих үед үүрэг гүйцэтгүүлэгчид гаргах байсан бүх татгалзлаа батлан даагчид гаргах эрхтэй.
 

ДӨЧИН ЗУРГАДУГААР БҮЛЭГ
Тооцоо нийлэх

466 дугаар зүйл. Тооцоо нийлэх гэрээ
466.1.Тооцоо нийлэх гэрээгээр талууд хоорондын ажил хэргийн харилцаанаас үүссэн шаардлагыг гэрээнд заасан хугацааны дотор харилцан тооцоо нийлэх замаар хаахаар тохиролцох бөгөөд тооцоо нийлэх хүртэл шаардлага гаргахгүй байх үүрэг хүлээнэ.
466.2.Тооцооны үлдэгдлийг гэрээнд заасан хугацаанд төлөх бөгөөд тооцоог хааснаар тооцооны үлдэгдлийг төлөхийг шаардах эрх үүснэ.
466.3.Тооцооноос үүссэн үлдэгдлийг төлснөөр тооцоо нийлэх гэрээний шаардлагыг хангасанд тооцно.
466.4.Гэрээнд өөрөөр заагаагүй бол тооцоог жилд нэг удаа хаана.
466.5.Тооцоо нийлэх гэрээний дагуу төлөх төлбөрт хүү тооцож болно.
466.6.Тооцоо нийлэх гэрээний дагуу үүссэн шаардлагыг үүргийн гүйцэтгэлийг хангах аль нэг аргаар хангасан бол үүрэг гүйцэтгүүлэгч тооцоо нийлсний дараа ийнхүү хангасан хэмжээгээр тооцооны үлдэгдлийг төлөхийг үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй.
 

ДӨЧИН ДОЛДУГААР БҮЛЭГ
Үнэт цаасны эргэлтээс үүсэх үүрэг

467 дугаар зүйл. Үнэт цаас, түүний төрөл, хэлбэр
467.1.Үнэт цаас нь биет болон биет бус төрөлтэй байна.
467.2.Тогтоосон журмын дагуу хэвлэсэн үнэт цаасыг биет, тусгайлан хэвлээгүй, бүрдүүлбэр нь тусгай бүртгэл/ердийн болон тооцоолох машин/-д байгаа үнэт цаасыг биет бус үнэт цаас гэнэ.
467.3.Үнэт цаас нь тогтоосон хэлбэр, бүрдүүлбэртэй байна.
467.4.Бүрдүүлбэр, гарын үсэг буруу үнэт цаасыг хүчин төгөлдөр бус гэж үзнэ.
467.5.Үнэт цаас нь нэрийн, мэдүүлгийн, зөвшөөрлийн гэсэн хэлбэртэй байна.
467.6.Тодорхой этгээдээс зарим хэлбэрийн үнэт цаасыг гаргахыг хуулиар хориглож болно.
467.7.Үнэт цаасаар гэрчлэгдсэн эрхийг дараахь этгээд эдэлнэ:
467.7.1.мэдүүлгийн үнэт цаасаар гэрчлэгдсэн эрхийг уг үнэт цаасыг хууль ёсоор олж авсан этгээд;
467.7.2.нэрийн үнэт цаасаар гэрчлэгдсэн эрхийг гагцхүү түүнд нэр заасан этгээд;
467.7.3.зөвшөөрлийн үнэт цаасаар гэрчлэгдсэн эрхийг уг үнэт цаасыг өмчлөгч буюу түүнээс уг эрхийг шилжүүлж авахаар өөрийн нэр дээр холбогдох бичилт хийсэн этгээд.
467.8.Үнэт цаасаар гэрчлэгдсэн эрхийг эдлэгч нь үнэт цаасны өмчлөгч байна.
468 дугаар зүйл. Мэдүүлгийн үнэт цаас
468.1.Үнэт цаас гаргагчаас мөнгө төлөх үүрэг хүлээснээ гэрчилж олгосон үнэт цаасыг эзэмшигч мөнгө төлөхийг шаардах эрхтэй.
468.2.Үнэт цаасан дээрх гарын үсгийг боломжтой аливаа арга, хэрэгслийг ашиглан үйлдэж болно.
469 дүгээр зүйл. Үнэт цаас гаргагчийн эрх, үүрэг
469.1.Үнэт цаас эзэмшигч нь үнэт цаасыг эзэмших эрхийг санаатай, илт хайхрамжгүй зэрэг хууль бус бусад замаар олж авсан бол түүнийг шударга бус эзэмшигч гэж үзнэ.
469.2.Үнэт цаас гаргагч нь үнэт цаастай холбоотой аливаа шаардлагыг үнэт цаас эзэмшигчид гаргаж болно.
469.3.Үнэт цаас гаргагч үнэт цаасан дээр гарын үсгээ техник хэрэгслийн тусламжтайгаар үйлдсэн бол үнэт цаас эзэмшигч нь гарын үсэг хуурамч болохыг мэдэж байсан, эсхүл хайхрамжгүй хандсанаас бусад тохиолдолд үнэт цаас гаргагч нь тухайн техник хэрэгслийг ашиглах эрхгүй байсан гэсэн тайлбарыг үнэт цаас эзэмшигчид гаргах эрхгүй.
469.4.Үнэт цаасыг өөр этгээдийн өмчлөлд шилжүүлсэн бол үнэт цаас гаргагч нь түүнд санаатайгаар хохирол учруулснаас бусад тохиолдолд өмнөх эзэмшигчид шууд тавьж болох шаардлагыг дараагийн эзэмшигчид тавих эрхгүй.
469.5.Шууд тавьж үл болох татгалзлыг зөвхөн бусдад санаатайгаар гэм хор учруулах, эсхүл илт хайхрамжгүй хандах замаар үнэт цаасыг өмчлөлдөө шилжүүлэн авсан эзэмшигчид гаргаж болно.
469.6.Үнэт цаас гаргагч хүлээсэн үүргээ үнэт цаасыг түүнд шилжүүлэн өгсөн тохиолдолд биелүүлнэ. 
470 дугаар зүйл. Үнэт цаасаар гэрчлэгдэж байгаа үүргийг гүйцэтгэх нөхцөл
470.1.Үнэт цаасыг гаргасан, үнэт цаасаар гэрчлэгдсэн эрхийг болон үнэт цаасыг шилжүүлсэн бүх этгээд үнэт цаас өмчлөгчийн өмнө хууль тогтоомжид заасны дагуу хамтын хариуцлага хүлээнэ.
470.2.Үнэт цаас өмчлөгч үнэт цаас нь хуурамч буюу засвартай болохыг нь илрүүлсэн бол энэ хуулийн 470.1-д заасан этгээдээс үүргээ зохих ёсоор гүйцэтгэх, учирсан хохирлыг төлөхийг шаардах эрхтэй.
471 дүгээр зүйл. Үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэх
471.1.Үнэт цаас эзэмшигчийн өмнө үүргээ гүйцэтгэсэн үүрэг гүйцэтгэгч санаатайгаар, эсхүл илт хайхрамжгүйгээр хандаж үнэт цаас эзэмшигчийн шударга бус эзэмшигч болохыг нотолж чадаагүйгээс бусад тохиолдолд хүлээсэн үүргээсээ чөлөөлөгдөнө.
472 дугаар зүйл. Үнэт цаасыг нэрийн үнэт цаас болгож өөрчлөх
472.1.Гагцхүү үнэт цаас гаргагч үнэт цаасыг нэрийн үнэт цаас болгон өөрчлөх эрхтэй.
472.2.Үнэт цаас гаргагч үнэт цаасны төрлийг өөрчлөх үүрэг хүлээхгүй.
473 дугаар зүйл. Үнэт цаас гэмтэх буюу устах
473.1.Мэдүүлгийн үнэт цаас гэмтсэний улмаас түүнийг эргэлтэд оруулах боломжгүй болсон бөгөөд агуулга, таних тэмдгийг нь ялгах боломжтой байвал оронд нь шинэ мэдүүлгийн үнэт цаас олгохыг үнэт цаас эзэмшигч шаардах эрхтэй бөгөөд ийнхүү солихтой холбоотой зардлыг эзэмшигч урьдчилан төлөх үүрэгтэй.
473.2.Үнэт цаасны дагуу гүйцэтгэх үүргийг шүүхийн шийдвэрээр хүчингүй болгуулсан этгээд үнэт цаасаар гэрчлэгдсэн шаардлагыг хангасан эсэхээс үл хамааран хүчин төгөлдөр бус болсонд тооцогдсон үнэт цаасны оронд үнэт цаас гаргагчаас шинэ мэдүүлгийн үнэт цаас олгохыг шаардах эрхтэй бөгөөд ийнхүү солихтой холбоотой зардлыг эзэмшигч урьдчилан төлөх үүрэгтэй.
474 дүгээр зүйл. Зөвшөөрлийн үнэт цаас
474.1.Зөвшөөрлийн үнэт цаасыг бичилт хийлгэж эзэмшилдээ авсан бол энэ хуулийн 469 дүгээр зүйлд заасан журмыг баримтална.
474.2.Хуульд өөрөөр заагаагүй бол өөрийн нэр дээр холбогдох бичилтийг хийлгэж, зөвшөөрлийн үнэт цаасыг эзэмшсэн этгээд үнэт цаасаар гэрчлэгдсэн эрхийн дагуу мөнгө төлөхийг шаардах эрхтэй.
474.3.Зөвшөөрлийн үнэт цаасыг шударгаар эзэмшигчид мөнгө шилжүүлсэн үүрэг гүйцэтгэгчийг санаатайгаар буюу илт хайхрамжгүй хандсанаас бусад тохиолдолд үүргээ гүйцэтгэсэнд тооцно.
474.4.Үнэт цаас эзэмшигчид мөнгө шилжүүлэх үүргээ гүйцэтгэсэн үүрэг гүйцэтгэгч тухайн үнэт цаасыг өмчлөх эрхтэй.
475 дугаар зүйл. Нэрийн үнэт цаас
475.1.Тодорхой этгээдийн нэрээр гарсан үнэт цаасыг уг үнэт цаасыг үүрэг гүйцэтгэгчид өгсөн тохиолдолд төлбөр хийх нөхцөлөөр гаргаж болно.
475.2.Өөрөөр тодорхойлоогүй бол баримт дээр дурдсан эрх энэхүү эрхийг шилжүүлэхээр тогтоосон журмын дагуу шилжинэ.
475.3.Нэрийн үнэт цаас устгагдсан буюу үрэгдсэн тохиолдолд хуульд өөрөөр заагаагүй бол түүнийг хэрэг шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар устгагдсан буюу үрэгдсэнд тооцно.
475.4.Тодорхой этгээдийн нэр дээр бичигдсэн үнэт цаас нь амласан төлбөрийг түүнийг үзүүлэгч аливаа этгээдэд хийх тухай заалт агуулсан бол үүрэг гүйцэтгэгч болон үнэт цаас эзэмшигчийн хооронд хийсэн аливаа хэлцэл үүрэг гүйцэтгэгч нь санаатай, эсхүл илт хайхрамжгүй хандсанаас үл хамааран хүчин төгөлдөр байна.
 

ДӨЧИН НАЙМДУГААР БҮЛЭГ
Хамтран ажиллах

476 дугаар зүйл. Хамтран ажиллах гэрээ
476.1.Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ.
476.2.Хуульд өөрөөр заагаагүй бол хамтран ажиллах гэрээг бичгээр буюу амаар байгуулж болно.
/Энэ хэсэгт 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
476.3.Хамтран ажиллах гэрээг бичгээр байгуулах тохиолдолд дараахь зүйлийг тусгана:
476.3.1.гэрээний талуудын нэр, хаяг;
476.3.2.хамтын үйл ажиллагааны төрөл, зорилго;
476.3.3.талуудын эрх, үүрэг;
476.3.4.удирдлагын бүтэц, эрх, үүрэг;
476.3.5.ашиг, алдагдлыг хуваарилах журам;
476.3.6.гэрээнээс гарах журам;
476.3.7.гэрээний хугацаа;
476.3.8.гэрээг дуусгавар болгох үндэслэл, дундын эд хөрөнгийг хуваарилах журам.
477 дугаар зүйл. Оролцогчдын хураамж, хувь
477.1.Хамтран ажиллах гэрээний талууд гэрээнд заасны дагуу хураамж төлөх бөгөөд гэрээнд хураамжийн хэмжээг тодорхойлоогүй бол тэнцүү хэмжээгээр хариуцна.
477.2.Хураамжийг мөнгөн, эсхүл хөрөнгийн, түүнчлэн үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр төлж болно.
477.3.Гэрээнд өөрөөр заагаагүй бол талуудын төлсөн хураамж нь тэдгээрийн дундаа өмчлөх хөрөнгө байна.
477.4.Дундаа өмчлөх хөрөнгийн үр шим, түүнийг нэгтгэсэн, нийлүүлснээс бий болсон хөрөнгө талуудын дундаа өмчлөх хөрөнгө байна.
477.5.Талууд өөрт ногдох хувиа бусад талын зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд шилжүүлэхийг хориглох бөгөөд гагцхүү зайлшгүй хүндэтгэн үзэх үндэслэл байвал зөвшөөрөл өгөхөөс татгалзаж болно.
477.6.Талууд гуравдагч этгээдэд шилжүүлэх хөрөнгийг тэргүүн ээлжинд авах давуу эрхтэй.
478 дугаар зүйл. Хамтын үйл ажиллагаа
478.1.Гэрээнд өөрөөр заагаагүй бол талууд хамтын үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэх бөгөөд талууд аливаа хэлцэл хийхдээ харилцан зөвшөөрлийг авна.
478.2.Гэрээний талууд шийдвэрийг олонхийн саналаар гаргахаар гэрээнд заасан бол төлсөн хураамжийн хэмжээнээс үл хамааран оролцогч бүр нэг саналын эрхтэй байна.
478.3.Хамтын үйл ажиллагааг хэд хэдэн тал бие даан эрхлэн явуулахаар тохиролцсон бол энэ тухай гэрээнд тусгах бөгөөд ийнхүү зөвшилцөж чадаагүй бол гэрээ байгуулахыг хориглоно.
478.4.Хамтын үйл ажиллагааг аль нэг тал нь эрхлэн явуулахаар талууд тохиролцсон бол түүнийг талуудыг төлөөлж гэрээ хэлцэл хийх, маргаан гарвал төлөөлөх эрхтэй гэж тооцно.
478.5.Хамтран ажиллах гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн талыг санал нэгтэйгээр гэрээнээс гаргаж болно.
478.6.Гэрээний аль ч тал хамтран ажиллах гэрээг эрхлэн явуулахад оролцохоос татгалзах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд шаардлагатай гэж үзсэн мэдээлэл өгөхийг удирдлагаас шаардах эрхтэй.
478.7.Хамтран ажиллах гэрээнд өөрөөр заагаагүй бол удирдлагад ажиллах талын эрх, үүргийг даалгаврын гэрээний журамд нийцүүлэн тодорхойлно.
478.8.Гэрээнд өөрөөр заагаагүй бол ашгийг талуудын төлсөн хураамжид хувь тэнцүүлэн хуваарилна.
478.9.Гэрээний тал бүр аливаа оролцогч талаас гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэхийг шаардаж болно.
478.10.Гэрээнээс үүсэн гарах хоорондын шаардлагыг талууд гуравдагч этгээдэд шилжүүлэхийг хориглоно.
478.11.Хамтын үйл ажиллагааны улмаас бий болсон алдагдлыг гэрээний талууд хамтран хариуцна.
478.12.Гэрээнд өөрөөр заагаагүй бол талуудын хоорондын хүлээх хариуцлагын хэмжээг гишүүний төлсөн хураамжид хувь тэнцүүлэн хуваарилна.
478.13.Хамтран ажиллах гэрээний оролцогч нь үүргээ биелүүлэх явцад олж авсан мэдээллийн нууцыг задруулахгүй байх үүрэгтэй.
479 дүгээр зүйл. Хамтран ажиллах гэрээнээс гарах
479.1.Гэрээнд хамтын үйл ажиллагааны үргэлжлэх хугацааг шууд заагаагүй тохиолдолд гэрээний талууд хамтын үйл ажиллагаанд хохирол учруулахааргүй бол хэдийд ч хамтран ажиллах гэрээнээс гарч болно. 
479.2.Хамтын үйл ажиллагааны үргэлжлэх хугацааг гэрээнд заасан тохиолдолд, гагцхүү зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгаанаар хугацаанаас өмнө гэрээнээс гарч болно.
479.3.Гэрээнд өөрөөр заагаагүй бол аль нэг тал гэрээнээс гарснаар хамтын үйл ажиллагаа дуусгавар болно.
479.4.Нэг тал гэрээнээс гарсан боловч үлдсэн талууд хамтын үйл ажиллагааг үргэлжлүүлэхээр тохиролцсон бол гэрээнээс гарсан талд ногдох хувийг мөнгөн хэлбэрээр эргүүлэн олгох боловч ингэхдээ түүний гарах үед биелүүлээгүй байсан хэлцлийг харгалзана.
479.5.Гэрээнээс гарахад талуудын дундын хөрөнгө тэдний хүлээсэн нийт үүргийг биелүүлэхэд хүрэлцэхгүй байвал гэрээнээс гарч байгаа тал өөрт ногдох хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг бусдад төлнө.
479.6.Гэрээнээс гарч байгаа талын үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээсэн үүрэг хэвээр үлдэнэ.
479.7.Хамтран ажиллах гэрээнээс гарах эрхийг хориглосон, эсхүл хязгаарласан хэлцэл хүчин төгөлдөр бус байна.
480 дугаар зүйл. Хамтран ажиллах гэрээ дуусгавар болох
480.1.Хамтран ажиллах гэрээ дараахь үндэслэлээр дуусгавар болно:
480.1.1.гэрээний хугацаа дууссан;
480.1.2.талууд шийдвэрлэсэн;
480.1.3.талуудын дундын өмчийн хөрөнгийг дампуурлын ажиллагааны дагуу төлбөрт гаргуулах хөрөнгөд оруулсан;
480.1.4.хамтын үйл ажиллагааны зорилгыг биелүүлэх боломжгүй болсон.
480.2.Гэрээнд өөрөөр заагаагүй бол хамтран ажиллах гэрээг дараахь үндэслэлийн аль нэг нь байвал дуусгавар болсонд тооцно:
480.2.1.гэрээг цуцалсан;
480.2.2.талуудын аль нэг нь дампуурсныг шүүхээс зарласан, татан буугдсан;
480.2.3.талуудын аль нэг нас барсан.
480.3.Хамтран ажиллах гэрээ дуусгавар болсноор биелүүлээгүй хэлцлийг дуусгавар болгож, үлдэх хөрөнгийн жагсаалтыг үйлдэж, талуудад хуваарилна.
480.4.Хөрөнгийг хуваарилахад хамтын үйл ажиллагааны явцад бий болсон үүргийг гүйцэтгэсэн байх бөгөөд хэрэв үгүй бол талууд өөрт ногдох хэсэгт хувь тэнцүүлэн үүргийг гүйцэтгэнэ.
481 дүгээр зүйл. Бүртгэгдээгүй холбоо, нөхөрлөл
481.1.Хамтран ажиллах гэрээний үндсэн дээр хэд хэдэн этгээд холбоо болон нөхөрлөлийн хэлбэрээр зохион байгуулагдаж үйл ажиллагаа явуулж болох бөгөөд ийм байгууллагыг улсын бүртгэлд бүртгүүлэхгүй, бүтэц, зохион байгуулалтыг гишүүд харилцан тохиролцож тодорхойлно.
481.2.Бүртгэгдээгүй холбоо, нөхөрлөл нь иргэний эрх зүйн харилцаанд бүрэн эрх бүхий төлөөлөгч буюу гишүүдээр дамжин оролцоно.
482 дугаар зүйл. Бүртгэгдээгүй холбоо, нөхөрлөлийн гишүүдийн дундын хөрөнгө
482.1.Холбооны гишүүдийн татвар, хандив, үйл ажиллагааныхаа орлогоор олж авсан хөрөнгө нь гишүүдийн дундын хөрөнгө байна.
482.2.Дундын хөрөнгөд оруулах татвар, хуримтлалын хэмжээг гишүүд тохиролцон тогтоох бөгөөд тэдгээр нь мөнгө, эд хөрөнгө болон үйл ажиллагаагаараа дундын хөрөнгийг бүрдүүлэхэд оролцож болно.
482.3.Дундын хөрөнгийг гишүүдээс томилогдсон эрх бүхий төлөөлөгч захиран зарцуулна.
482.4.Нэхэмжлэгчдийн шаардлагыг гишүүдийн дундын хөрөнгөөр хангана. Орон сууцны дундын өмчлөлийн зүйл энэ заалтад хамаарахгүй.
482.5.Гишүүд өөрөөр тохиролцоогүй бол дундын хөрөнгө шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд холбоо, нөхөрлөлийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулах бүрэн эрх бүхий этгээдүүд ижил хэмжээгээр нөхөх хариуцлага хүлээнэ.
 

ДӨЧИН ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
Асран тэтгэх

483 дугаар зүйл. Асран тэтгэх гэрээ
483.1.Гэрээнд өөрөөр заагаагүй бол асран тэтгэх гэрээгээр асран тэтгэгч нь асруулагчийг тэжээн тэтгэх үүрэг хүлээнэ.
483.2.Мөнгөн, эсхүл биет хэлбэрээр /орон сууц, хоол, хувцсаар хангах г.м/ асран тэтгэж болно.
483.3.Талууд биет хэлбэр бүхий тэжээн тэтгэх үүргийг мөнгөн хэлбэрээр солихоор тохиролцож болно.
 483.4.Хуульд өөрөөр заагаагүй бол асран тэтгэх гэрээг бичгээр байгуулна. 
/Энэ хэсэгт 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
483.5.Тэжээн тэтгэх хугацааг түүний зорилго, шинж чанарыг харгалзан гэрээгээр тогтооно.
483.6.Асран тэтгэгч нь асруулагчийн шилжүүлэн өгсөн хөрөнгийг түүний зөвшөөрөлгүйгээр худалдах, барьцаалах, бусад хэлбэрээр шилжүүлэх эрхгүй.
483.7.Асран тэтгэгчийн бусдын өмнө хүлээсэн үүргийг гүйцэтгэхэд энэ хуулийн 483.6-д заасан хөрөнгийг захиран зарцуулахыг хориглоно.
483.8.Асруулагч асран тэтгэгчид үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлж өгсөн бол асран тэтгэгч шаардах эрхээ баталгаажуулах зорилгоор уг хөрөнгийн хувьд барьцааны эрх эдэлнэ.
483.9.Асран тэтгэгчид шилжүүлсэн хөрөнгө устсан, гэмтсэн нь асран тэтгэгчийг үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.
484 дүгээр зүйл. Асран тэтгэх гэрээ дуусгавар болох
484.1.Гэрээг зөрчсөний улмаас талуудын хоорондын харьцаа эрс муудсан, эсхүл бусад ноцтой үндэслэлээр гэрээг мөрдөх боломжгүй бол асран тэтгэгч, асруулагч аль нь ч гэрээг цуцлах эрхтэй.
484.2.Гэрээнд өөрөөр заагаагүй бол гэрээ дуусгавар болоход ийнхүү дуусгавар болгохоос өмнө асран тэтгэгчийн гаргасан зардлыг нөхөн төлөхгүй.
484.3.Асран тэтгэх гэрээ дуусгавар болсон тохиолдолд асруулагчид хөрөнгийг нь буцаан олгоно.
485 дугаар зүйл. Асран тэтгэгч нас барах
485.1.Асран тэтгэгч нас барсан тохиолдолд шилжүүлсэн хөрөнгийг өвлөсөн этгээд асруулагчийг тэжээн тэтгэх үүрэг хүлээнэ.
485.2.Өвлөгч тэжээн тэтгэх үүргээс татгалзсан бол хөрөнгийг асруулагчид буцаан олгосноор гэрээ дуусгавар болно.
 

ТАВЬДУГААР БҮЛЭГ
Тоглоом, мөрий

486 дугаар зүйл. Тоглоом, мөрий
486.1.Тоглоом болон мөрий нь шаардах эрхийг бий болгохгүй.
486.2.Тоглох, мөрий тавихад зориулан олгосон зээл, урьдчилгаа, түүнчлэн мөрийний шинжийг агуулсан хөрөнгө нийлүүлэх тухай биржийн болон түүнтэй төстэй хэлцэлд энэ хуулийн 486.1-д заасан журам нэгэн адил үйлчилнэ.
486.3.Хуулиар хориглосноос бусад тоглоом болон мөрийний дагуу төлсөн мөнгө, шилжүүлсэн хөрөнгө, бусад зүйлийг эргүүлэн шаардаж болохгүй.
486.4.Хонжворт сугалаа, түүнтэй төсөөтэй бусад тоглоом нь эдгээрийг төрөөс зөвшөөрсөн тохиолдолд л шаардах эрхийг бий болгоно.
lV ХЭСЭГ
ГЭРЭЭНИЙ БУС ҮҮРЭГ
l ДЭД ХЭСЭГ
ХУУЛЬД ЗААСНААР ҮҮСЭХ ҮҮРЭГ
 

ТАВИН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Хуулийн дагуу үүсэх үүргийн харилцаа

Нэгдүгээр дэд бүлэг
Дундын өмчөөс үүсэх үүрэг
487 дугаар зүйл. Дундаа хэсгээр өмчлөх
487.1.Дундаа хэсгээр өмчлөгчид харилцан өөрөөр тохиролцоогүй бол өмчлөгч бүр тэнцүү хэмжээгээр өмчлөх эрхтэй бөгөөд өөрт оногдох хэсэгт ногдох үр шимийг өмчлөх эрхтэй.
487.2.Хуульд өөрөөр заагаагүй бол тодорхой эрхийг хэд хэдэн этгээд дундаа хэсгээр өмчилж байвал энэ бүлэгт заасан журмыг баримтална.
488 дугаар зүйл. Дундын өмчийг ашиглах, удирдах
488.1.Дундаа хэсгээр өмчлөгчдийн олонхийн саналаар дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, удирдлагын талаар шийдвэр гаргах бөгөөд саналыг өөрт оногдох хэсэгт хувь тэнцүүлэн тооцно.
488.2.Олонхийн шийдвэр буюу хэлцлээр өөрөөр тогтоогүй бол дундаа хэсгээр өмчлөгч бүр шударга ёсны дагуу бусад өмчлөгчдийн ашиг сонирхолд нийцүүлэн ашиглалт болон удирдлагын талаар шаардлага гаргах эрхтэй.
488.3.Дундаа хэсгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр, түүний оногдох хэсгээ ашиглах эрхийг хязгаарлаж үл болно.
488.4.Дундаа хэсгээр өмчлөгчид нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, удирдлагын журмыг тогтоосон бол уг журмыг эрх шилжүүлэн авсан этгээдүүд нэгэн адил мөрдөнө.
489 дүгээр зүйл. Дундын өмчийн эрхийг хүчингүй болгохыг шаардах
489.1.Дундаа хэсгээр өмчлөгчдийн хэн нь ч дундын өмчийн эрхийг хүчингүй болгохыг шаардах эрхтэй.
489.2.Энэ хуулийн 489.1-д заасан эрхийг гэрээгээр эдлэхгүй гэж өмчлөгчид тохирсон, эсхүл хугацаагаар хязгаарласан байсан ч хүндэтгэн үзэх шаардлага гарвал энэхүү эрхийг хэрэгжүүлж болно.
489.3.Энэ хуулийн 489.2-т зааснаас өөрөөр дундын өмчийн эрхийг хүчингүй болгохыг шаардах эрхийг хязгаарласан, эдлэхгүйгээр заасан хэлцэл хүчин төгөлдөр бус байна.
489.4.Гэрээнд өөрөөр заагаагүй бол дундаа хэсгээр өмчлөгчдийн дундын өмчийн эрхийг хүчингүй болгох эрхийг тодорхой хугацаанд эдлэхгүйгээр тохиролцсон хэлцэл аль нэг өмчлөгч нас барснаар хүчингүй болно.
489.5.Дундын өмчлөлийн зүйлийн үнэ, өртгийг бууруулахгүйгээр өмчлөгчдөд оногдох хэсгийн дагуу хувааж болохоор бол өмчлөлийн зүйлийг биет байдлаар хуваасан гэж үзэж дундын өмчийн эрхийг хүчингүй болгоно.
489.6.Дундын өмчлөлийн зүйлийг биет байдлаар хувааж болохгүй бол энэ хуулийн 159 дүгээр зүйлд заасан журмын дагуу худалдах, эдэлбэр газар болон үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах, олсон ашгийг хуваарилах замаар дундын өмчийн эрхийг дуусгавар болгож болно.
489.7.Дундын өмчлөлийн зүйлийг гуравдагч этгээдийн өмчлөлд шилжүүлж болохгүй тохиолдолд дундаа хэсгээр өмчлөгчдийн дунд дуудлага худалдаа явуулж худалдана.
489.8.Дундын өмчлөлийн зүйлийг энэ хуулийн 489.6, 489.7-д зааснаар худалдаж чадаагүй бол дундаа хэсгээр өмчлөгч нь дуудлага худалдааг давтан явуулахыг шаардах эрхтэй. Хоёр дахь дуудлага худалдаа үр дүнгүй болбол дуудлага худалдаа давтан явуулахыг шаардсан этгээд дуудлага худалдаа явуулахтай холбогдон гарсан зардлыг хариуцна.
490 дүгээр зүйл. Дундаа хэсгээр өмчлөгчдийн үүргийн гүйцэтгэлийг хангах
490.1.Дундаа хэсгээр өмчлөгч нь өөрт оногдох хэсгээр үүргийн гүйцэтгэлийг хариуцах бол өмчлөгч бүр дундын өмчийн эрх дуусгавар болсон тохиолдолд тухайн ногдох хэсгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шаардах эрхтэй.
490.2.Үүргийн гүйцэтгэлийг хангахад дундын өмчлөлийн зүйлийг зайлшгүй худалдах шаардлагатай бол энэ хуулийн 489.6-489.8-д заасныг баримтална.
490.3.Дундаа хэсгээр өмчлөгчид нь харилцан хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахад энэ хуулийн 490.1, 490.2-т заасан журам нэгэн адил хамаарна.
490.4.Дундын өмчийн эрх дуусгавар болсноор дундын өмчлөлийн зүйл дундаа хэсгээр өмчлөгчдийн хэн нэгэнд шилжсэн үед бусад өмчлөгч нь өөрт ногдох хэсгийн дутагдлыг бараа худалдагчийн нэгэн адил хариуцна.
490.5.Дундын өмчийн эрхийг хүчингүй болгох шаардлагад хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй.
Хоёрдугаар дэд бүлэг
Бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэх
491 дүгээр зүйл. Бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэх
491.1.Бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэж байгаа этгээд түүнийг шударгаар гүйцэтгэх үүрэгтэй.
491.2.Бусдын эд хөрөнгө болон эрх ашигт учирч болзошгүй аюулыг урьдчилан зайлуулах зорилгоор үүрэг гүйцэтгэсэн этгээд зөвхөн санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ.
491.3.Бусдын эд хөрөнгө болон эрх ашигт учирч болзошгүй аюулыг урьдчилан зайлуулах үйлдэл хийсэн этгээдэд хохирол учирсан бол энэхүү хохирлыг ашиг сонирхлоо хамгаалуулсан этгээд нөхөн төлөх бөгөөд талууд тохиролцож чадаагүй бол хохирлын хэмжээг шүүх тогтооно.
491.4.Бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэж байгаа этгээд боломж гармагц ашиг сонирхлоо хамгаалуулж байгаа этгээдэд мэдэгдэх үүрэгтэй бөгөөд ашиг сонирхлоо хамгаалуулж байгаа этгээд өөрөө уг үүргийг гүйцэтгэж эхлэх буюу уг үүргээс татгалзах хүртэл үүргийг гүйцэтгэнэ.
491.5.Бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэж байгаа этгээд ашиг сонирхлоо хамгаалуулж байгаа этгээдэд гүйцэтгэлийн тайланг гаргаж, үүргийн үр дүнгээс олсон бүх зүйлийг ашиг сонирхлоо хамгаалуулж байгаа этгээдэд шилжүүлэх үүрэгтэй.
491.6.Бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэсэн этгээд үүрэг гүйцэтгэхтэй холбогдон гарсан зайлшгүй зардлыг нөхөн төлөхийг ашиг сонирхлоо хамгаалуулсан этгээдээс шаардах эрхтэй.
491.7.Үүргийн гүйцэтгэл ашиг сонирхлоо хамгаалуулсан этгээдийн хүсэл зориг, ашиг сонирхолд нийцэхгүй бол үйлдэл хийсэн этгээд зардлаа нөхөн төлүүлэхийг шаардах эрхгүй бөгөөд хэрэв үйлдэл хийсэн этгээд үүнийг мэдэж байсан бол ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй.
Гуравдугаар дэд бүлэг
Үндэслэлгүйгээр хөрөнгөжих
492 дугаар зүйл. Бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүрэг
492.1.Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй:
492.1.1.хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон;
492.1.2.үүрэг гүйцэтгүүлэгч шаардлага гаргаж болохооргүй үлэмж маргаантай.
492.2.Дараахь тохиолдолд бусдад шилжүүлсэн хөрөнгийг буцаан шаардаж болохгүй:
492.2.1.үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн явдал нь нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд нийцсэн;
492.2.2.шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн;
492.2.3.хүчин төгөлдөр бус болсон үүргийн хувьд өмнө нь гүйцэтгэсэн үүрэг ёсоор шилжүүлсэн өр төлбөрийн гэрээг гүйцэтгэх үед хөрөнгөө буцаан шаардах шаардлага нь хуульд харшилж байвал;
492.2.4.хөөн хэлэлцэх хугацаа дууссаныг мэдэлгүйгээр нэг тал нөгөөдөө үүргийн гүйцэтгэл болгон хөрөнгө шилжүүлсэн.
492.3.Үүрэг гүйцэтгүүлэхээр бус харин тодорхой үйлдэл хийлгэх буюу үйлдэл хийхгүй байхаар хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн тохиолдолд нөгөө этгээдийн үйлдэл буюу эс үйлдэхүй хөрөнгө шилжүүлсэн этгээдийн хүсэл зоригт нийцэхгүй бол шилжүүлсэн зүйлээ буцаан шаардаж болно.
492.4.Дараахь тохиолдолд ийнхүү шилжүүлсэн хөрөнгөө буцаан шаардаж болохгүй:
492.4.1.анхнаасаа зорилгодоо хүрэх боломжгүй байсныг хөрөнгө шилжүүлсэн этгээд мэдэж байсан;
492.4.2.хөрөнгө шилжүүлсэн этгээд шударга бус хандаж нөгөө этгээдийнхээ үйлдэлд саад хийсэн.
492.5.Үүрэг гүйцэтгэхээр бус харин хүч хэрэглэсэн буюу заналхийлсэн үйлдлийн үндсэн дээр хэн нэгэн этгээд нөгөө этгээдэд хөрөнгө шилжүүлсэн бол хөрөнгө олж авсан этгээд тухайн хөрөнгийг өөрийн эзэмшилд байлгах эрхтэй байхаас бусад тохиолдолд хөрөнгө шилжүүлсэн этгээд нь түүнийг буцаан шаардах эрхтэй.
493 дугаар зүйл. Буцаан шаардах шаардлагад хамаарах зүйлс
493.1.Буцаан шаардах шаардлагад өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө, түүнээс олсон орлого, үр шим, түүнчлэн тухайн хөрөнгийг эвдсэн, устгасан, гэмтээсэн буюу хураалгасан бол нөхөн төлбөрт авах бүх зүйл хамаарна.
493.2.Үндэслэлгүй олж авсан зүйлийн чанар байдлын улмаас буюу өөр шалтгаанаар түүнийг буцааж өгөх боломжгүй бол олж авсан этгээд түүний үнийг төлнө.
493.3.Эд хөрөнгийг үндэслэлгүй олж авсан этгээд уг зүйлээ хэрэглэх, бусдад шилжүүлэх зэргээр ашиглахдаа, эсхүл тухайн зүйлийг үрэгдүүлсэн, устгасан, чанарыг нь муудуулсан буюу бусад шалтгаанаар ямар нэгэн ашиг, орлого олоогүй бол олох байсан орлого, ашиг, үр шимийг нөхөн төлөх үүрэг хүлээхгүй.
493.4.Гэрээ хүчингүй болсны улмаас уг гэрээгээр олж авсан зүйлээ буцааж өгөх үүрэг бүхий тал нь биет байдлаар буюу мөнгөн хэлбэрээр буцааж өгөх бололцоогүй бол гэрээ хүчин төгөлдөр бус болсон үндэслэл, түүний үр дагаварт шууд хамааралтайгаас бусад тохиолдолд уг хөрөнгийг буцаан өгөх үүрэг үүсэхгүй.
493.5.Эд хөрөнгө олж авсан этгээд тухайн хөрөнгийг бүрмөсөн өөрийн болгосон гэж бодсоны улмаас түүнтэй холбоотой зардал гаргасан бол зардал, хохирлоо нөхөн төлүүлж уг зүйлийг буцааж өгөх үүрэгтэй. Харин хөрөнгийн шинж байдлаас түүнийг бүрмөсөн өөрийн болгож авсан гэж бодох үндэслэлгүй нь илтэд байвал энэ журам үл хамаарна.
493.6.Бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр, шударга бусаар олж авсан этгээд ийнхүү эд хөрөнгийг олж авсан үеэс, шударгаар олж авсан этгээд нь үндэслэлгүйгээр олж авсан гэдгээ мэдсэн буюу мэдэх ёстой байсан үеэс эхлэн уг хөрөнгөөс олсон буюу өөрийн буруугаас олж чадаагүй зайлшгүй олох ёстой байсан орлого үр шимийг хууль ёсны өмчлөгч буюу эзэмшигчид буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэг хүлээнэ.
493.7.Эд хөрөнгө олж авсан этгээд тухайн эд хөрөнгийг буцаан шилжүүлэх үед эвдэж гэмтээсэн буюу үрэгдүүлснээс үүссэн хохирлыг гагцхүү өөрөө гэм буруутай тохиолдолд нөхөн төлөх үүрэгтэй.
493.8.Даалгаваргүйгээр бусдын эрх ашгийн үүднээс үйлдэл хийсний үндсэн дээр хөрөнгө олж авсан этгээд уг хөрөнгөтэй холбогдож гаргасан зардлаа нөхөн төлөхийг шаардаж болно. Энэ тохиолдолд ашиг сонирхлоо хамгаалуулсан этгээд нь зайлшгүй зардлаас бусад зардлыг нөхөн төлөх үүрэг хүлээхгүй.
493.9.Буцаан шаардах шаардлагад энэ хуулийн 232 дугаар зүйл хамаарахгүй.
494 дүгээр зүйл. Хөрөнгийг буцаан шилжүүлэх гуравдагч этгээдийн үүрэг
494.1.Үндэслэлгүйгээр хөрөнгө олж авсан этгээд тухайн хөрөнгийг гуравдагч этгээдэд үнэ төлбөргүй шилжүүлсэн тохиолдолд гуравдагч этгээд уг хөрөнгийг эрх бүхий этгээдэд буцаан шилжүүлэх үүрэгтэй.
494.2.Энэ зүйлд энэ хуулийн 492, 493 дугаар зүйлийн холбогдох заалт нэгэн адил хамаарна.
495 дугаар зүйл. Бусдын эд хөрөнгийг хууль бусаар захиран зарцуулснаас үүсэх үүрэг
495.1.Хууль ёсны өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгийг ашиглах, өөр зүйлтэй холих, нийлүүлэх, нэгтгэх, дахин боловсруулах зэргээр захиран зарцуулж бусдын эрхийг зөрчсөн этгээд үүнээс учирсан хохирлыг эрх бүхий этгээдэд нөхөн төлөх үүрэгтэй.
495.2.Энэ хуулийн 495.1-д зааснаар бусдын эрхийг зөрчсөн тохиолдолд эрх бүхий этгээд нь хохирлыг нэн даруй нөхөн төлөхийг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй.
495.3.Эрх бүхий этгээдийн эд хөрөнгийг хариу төлбөртэйгээр захиран зарцуулсан бол түүнээс олсон орлогыг эрх бүхий этгээдэд учирсан хохиролд тооцно.
495.4.Бусдын эрхийг зөрчсөн этгээд илтэд болгоомжгүйн улмаас өөрийгөө эрхгүй болохыг мэдээгүй бөгөөд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл байхгүй тохиолдолд түүнийг хариуцлагаас чөлөөлж болно.
495.5.Бусдын эрхийг зөрчсөн этгээд хөрөнгийг ашиглах явцад зардал гаргасан нь түүний үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэмжээг бууруулах үндэслэл болохгүй.
495.6.Бусдын эрхийг зөрчсөн этгээд нөгөө этгээдийнхээ эрхийг мэдэж байсан боловч санаатай зөрчсөн бол эрх бүхий этгээд эд хөрөнгийн хохирлоос давсан ашгийг нөхөн төлөхийг шаардаж болно.
495.7.Бусдын эрхийг зөрчсөн этгээд тухайн эд хөрөнгийг ашигласнаас олсон ашгийн талаар үнэн зөв мэдээлэх үүрэгтэй.
496 дугаар зүйл. Бусдын зардлаар болон өөрийн хөрөнгийг хэмнэх аргаар хөрөнгөжих
496.1.Хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно.
496.2.Хэн нэг этгээд өөр этгээдийн хөрөнгөд сайн дураараа өөрөө мэдэж буюу андуурч зардал гаргасан бөгөөд нөгөө этгээд үүний улмаас хөрөнгөжсөн бол зардал гаргасан этгээд түүнээс зардлаа нөхөн төлөхийг шаардах эрхтэй.
496.3.Дараахь тохиолдолд шаардлага гаргаж болохгүй:
496.3.1.шаардлага хариуцах этгээд өөрөө хариу шаардлага гаргах эрхтэй байсан бөгөөд түүнийгээ суутган авсан;
496.3.2.шаардлага гаргагч гаргасан зардлын тухай шаардлагаа хариуцагчид өөрийн буруугаас ердийн боломжит хугацаанд мэдэгдээгүй;
496.3.3.шаардлага хариуцах этгээд зардлыг нөхөн төлөхөөс өмнө түүний талаар маргасан.
II ДЭД ХЭСЭГ
ЗӨРЧЛИЙН УЛМААС ҮҮСЭХ ҮҮРЭГ
 

ТАВИН ХОЁРДУГААР БҮЛЭГ
Гэм хор учруулснаас үүсэх үүрэг

497 дугаар зүйл. Гэм хор учруулснаас хариуцлага хүлээх үндэслэл
497.1.Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.
497.2.Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө.
497.3.Гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ.
498 дугаар зүйл. Байгууллага, албан тушаалтан бусдад гэм хор учруулсны хариуцлага
498.1.Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ.
498.2.Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана.
498.3.Хохирогч өөрөө санаатай буюу илтэд болгоомжгүй хандсан, эсхүл хууль тогтоомжид нийцсэн арга хэрэгслээр үүсч болох хохирлоос урьдчилан сэргийлэх оролдлого хийгээгүйгээс өөрт нь гэм хор учирсан бол энэ хуулийн 498.1, 498.2-т заасан байгууллагыг хариуцлагаас чөлөөлж болно.
498.4.Хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны  журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг мөрдөгч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгана.
/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
498.5.Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй.
499 дүгээр зүйл. Тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах
499.1.Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй.
499.2.Агаарынхаас бусад тээврийн хэрэгслийг ашиглах явцад гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал үүссэнээс гэм хор учирсан бол энэ хуулийн 499.1-д заасан үүрэг үүсэхгүй.
499.3.Хэн нэг этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг тухайн этгээд хариуцах боловч өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй.
499.4.Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй.
500 дугаар зүйл. Барилга байгууламж барих, ашиглах явцад учирсан гэм хорыг хариуцах
500.1.Зохих ёсоор арчилж хамгаалаагүй, гэмтэл согогтой байснаас бусад тохиолдолд байшин барилга бүтэн буюу хэсэгчлэн нурсны улмаас учирсан гэм хорыг тухайн барилгыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцна.
500.2.Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас, эсхүл хохирогчийн буруутай үйл ажиллагааны улмаас байшингаас ямар нэг зүйл унасан, хаягдсан буюу асгарсны улмаас гэм хор учирсан бол тухайн байшин барилгыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцлага хүлээхгүй.
501 дүгээр зүйл. Амьтны учруулсан гэм хорыг хариуцах
501.1.Амьтны үйлдлээс хүний амь нас, эрүүл мэндэд учирсан гэм хорыг тухайн амьтныг өмчлөгч буюу эзэмшигч хариуцна.
501.2.Гэрийн тэжээвэр амьтан, эсхүл мэргэжлийн үйл ажиллагааны зүйл болдог бусад амьтны үйлдлээс бусдад гэм хор учирсан нь тухайн амьтныг өмчлөгч буюу эзэмшигчийн санаатай буюу илт болгоомжгүй үйлдэлтэй холбоогүй бол тэрээр гэм хорыг хариуцахгүй.
502 дугаар зүйл. Орчин тойрондоо аюултай үйл ажиллагаа болон орчин тойрондоо аюултай бусад зүйлээс учирсан гэм хорыг хариуцах
502.1.Барилга байгууламжийн хийц, зохион байгуулалтыг дур мэдэн өөрчилсөн, эсхүл түүнд байрлуулсан буюу дамжуулан оруулсан эрчим хүч, галын болон тэсрэх аюултай, хортой бодисын улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд гэм хор учирсан бол уг гэм хорыг тухайн үйл ажиллагаа явуулж байгаа этгээд, эсхүл аюултай зүйлийг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй.
502.2.Онцгой аюул учруулж болох барилга байгууламж, эд хөрөнгийг өмчлөгч буюу эзэмшигч нь гэм буруутай байсан эсэхээс үл хамааран энэ хуулийн 502.1-д заасан гэм хорыг хариуцна.
502.3.Өмчлөгчийн эзэмшилд байгаа барилга байгууламж дотор буюу түүний эдлэн газрын хил хязгаарын дотор бусдад гэм хор учирсан боловч түүнд өмчлөгч буруугүй бол тэрээр хариуцлага хүлээхгүй.
503 дугаар зүйл. 7-14 хүртэлх насны, насанд хүрээгүй болон эрх зүйн чадамжгүй иргэн гэм хор учруулсны хариуцлага
503.1. 7-14 хүртэлх насны болон эрх зүйн чадамжгүй иргэний бусдад учруулсан гэм хорыг тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, эцэг эх, асран хамгаалагч хариуцан арилгана.
503.2. 7-14 хүртэлх насны иргэн сургууль, хүүхэд хүмүүжүүлэх болон эрүүл мэндийн байгууллагын шууд хяналтын дор байхдаа бусдад учруулсан гэм хорыг эдгээр хуулийн этгээд хариуцан арилгана.
503.3.Сэтгэцийн өвчний улмаас иргэний эрх зүйн чадамжгүй гэж тооцогдсон иргэний бусдад учруулсан гэм хорыг түүний асран хамгаалагч буюу түүнд байнгын хяналт тавих үүрэг бүхий этгээд хариуцан арилгана.
503.4.Эцэг, эх, асран хамгаалагч нь хяналт тавих үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэдгээ нотолж чадвал тэдгээрийг гэм хор арилгах үүргээс чөлөөлж болно.
503.5.Насанд хүрээгүй хүмүүс бусдад учруулсан гэм хорыг өөрөө хариуцан арилгах бөгөөд түүний цалин хөлс, орлого, захиран зарцуулах эрхэд нь байгаа хөрөнгө гэм хорыг арилгахад хүрэлцэхгүй бол хүрэлцэхгүй байгаа тэр хэмжээгээр эцэг эх, харгалзан дэмжигч нь нөхөх хариуцлага хүлээнэ.
503.6.Энэ хуулийн 503.5-д заасан гэм хорыг арилгахад энэ хуулийн 503.4-т заасан журам нэгэн адил үйлчилнэ.
504 дүгээр зүйл. Үйлдлийнхээ учир холбогдлыг ойлгохгүй буюу өөрийгөө зөв удирдах чадваргүй байхдаа учруулсан гэм хорыг хариуцах
504.1.Иргэний эрх зүйн бүрэн чадамжтай иргэн өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүй буюу зөв удирдах чадваргүй байхдаа бусдад учруулсан гэм хорыг хариуцахгүй.
504.2.Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис, согтууруулах ундааны зүйл хэрэглэж өөрийгөө тийм байдалд хүргэсэн этгээдэд энэ хуулийн 504.1 хамаарахгүй.
505 дугаар зүйл. Бусдын эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгах
505.1.Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.
505.2.Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй.
506 дугаар зүйл. Арван зургаан нас хүрээгүй хүмүүст учруулсан гэм хорыг арилгах
506.1.Арван зургаан нас хүрээгүй бөгөөд цалин, хөлс, орлогогүй иргэний эрүүл мэндэд гэм хор учруулсан бол гэм хор учруулсан этгээд нь ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зардлыг энэ хуулийн 505.1-д зааснаар нөхөн төлнө.
506.2.Энэ хуулийн 506.1-д заасан хохирогч арван зургаан нас хүрсэн боловч эрүүл мэнд нь сайжраагүй бол хөдөлмөрийн чадвар алдсанаас учирсан хохирлыг хууль тогтоомжоор тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээгээр тооцож төлүүлэхээр түүний эцэг, эх, харгалзан дэмжигч шаардах эрхтэй.
506.3.Арван зургаан нас хүрээгүй иргэн эрүүл мэндэд нь гэм хор учруулах үед байнгын цалин, хөлс, орлоготой байсан бол хохирлыг дутуу авсан цалин, хөлс, орлогын хэмжээгээр төлүүлнэ.
507 дугаар зүйл. Гэм хор учруулсны төлбөрийн хэмжээ өөрчлөгдөх
507.1.Эрүүл мэндэд нь гэм хор учирснаас болж, хөдөлмөрийн чадвараа хагас алдсан иргэний хөдөлмөрийн чадвар нь цаашид дордох буюу авч байгаа тэтгэврийн хэмжээ багасвал гэм хор учруулсны төлбөрийг зохих хэмжээгээр нэмэгдүүлэхийг хариуцагчаас шаардах эрхтэй.
507.2.Хохирогчийн хөдөлмөрийн чадвар сайжирсантай холбоотойгоор авч байгаа цалин, хөлс, орлого болон тэтгэврийн хэмжээ нэмэгдвэл хариуцагч нь гэм хор учруулсны төлбөрийн хэмжээг багасгахыг шаардах эрхтэй.
508 дугаар зүйл. Хохирогч нас барснаас учирсан гэм хорыг арилгах
508.1.Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй.
508.2.Гэм хор учруулсны төлбөрийг нас барсан хохирогчийн асрамжид байсан буюу нас барах үед түүнээс тэтгэвэр авах эрхтэй байсан хөдөлмөрийн чадваргүй этгээд, хохирогчийг нас барсны дараа төрсөн хүүхэд тус тус, түүнчлэн нас барагчийн найман нас хүрээгүй хүүхэд, дүү, ачийг асран хүмүүжүүлж байгаа байнгын цалин хөлс орлогогүй эцэг, эх, нөхөр /эхнэр/-ийн аль нэг нь авах эрхтэй.
508.3.Төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтооно. Түүнчлэн төлбөр авагч тус бүрт тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасна.
508.4.Гэм хор учруулсны төлбөрийг дор дурдсан хугацаанд нөхөн төлнө:
508.4.1.бага насны буюу насанд хүрээгүй иргэнд арван зургаан нас хүртэл, харин суралцаж байгаа бол арван найман нас хүртэл;
508.4.2.тавин таваас дээш насны эмэгтэй, жараас дээш насны эрэгтэйд бүх насаар нь;
508.4.3.тахир дутуу иргэнд хөдөлмөрийн чадвар алдалт тогтоогдсон хугацаанд;
508.4.4.нас барагчийн найман нас хүрээгүй хүүхэд, дүү, ачийг асран хүмүүжүүлж байгаа байнгын цалин, хөлс, орлогогүй нас барагчийн эцэг, эх, нөхөр /эхнэр/-ийн аль нэгэнд түүний нас, хөдөлмөрийн чадварыг харгалзахгүйгээр уг хүүхдийг найман нас хүртэл.
509 дүгээр зүйл. Хохирогч нас барсан буюу хөдөлмөрийн чадвар алдсантай холбогдуулан төлбөр төлөх
509.1.Хохирогч нас барсан буюу хөдөлмөрийн чадвараа алдсантай холбогдсон төлбөрийг сар тутам төлнө.
509.2.Гэм хор учруулсны төлбөр төлөх үүрэг бүхий хуулийн этгээдийн үйл ажиллагаа зогссон бөгөөд түүний эрх залгамжлагч байхгүй бол хохирогч нас барсан буюу хөдөлмөрийн чадвараа алдсантай холбогдуулан уг хуулийн этгээдээс төлбөл зохих төлбөрт шаардагдах хэмжээний хөрөнгийг энэ хуулийн 32.5-д заасны дагуу тэргүүн ээлжинд хуримтлуулж, тогтоосон хугацаанд хохирогчид олгож байхын тулд нийгэм хангамжийн байгууллагад шилжүүлнэ.
509.3.Шүүх төлбөр авагчийн хүсэлтээр мөнгөний ханшийн өөрчлөлтийг харгалзан төлбөрийн үнийн дүнг өөрчилж болно.
510 дугаар зүйл. Эд хөрөнгөд учруулсан гэм хорыг арилгах
510.1.Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.
511 дүгээр зүйл. Эдийн бус гэм хорыг арилгах
511.1.Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ.
511.2.Эдийн бус гэм хорыг арилгах хэмжээг мэдээ тараасан арга хэрэгсэл, тарсан хүрээ, хохирогчийн сэтгэл санаанд учирсан үр дагавар зэргийг харгалзан нэхэмжлэгчийн шаардлагын хүрээнд мөнгөөр тооцож тогтоох бөгөөд мэдээ тараасан уг хэлбэр болон бусад аргаар няцаалт хийхийг гэм хор учруулсан этгээдэд үүрэг болгоно.
511.3.Энэ зүйлд энэ хуулийн 21.4, 21.5, 21.6-д заасан журам нэгэн адил үйлчилнэ.
512 дугаар зүйл. Бараа, бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний дутагдлын улмаас үүссэн гэм хорыг арилгах
512.1.Чанар муутай бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нь хохирогчтой гэрээний харилцаатай байсан эсэхээс үл хамааран уг бараа, бүтээгдэхүүний улмаас учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.
512.2.Бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч дараахь тохиолдолд энэ хуулийн 512.1-д заасан хариуцлагаас чөлөөлөгдөж болно:
512.2.1.уг бараа, бүтээгдэхүүнийг борлуулах зорилгоор үйлдвэрлээгүй;
512.2.2.борлуулахаар үйлдвэрлэн гаргах үед тухайн бараа, бүтээгдэхүүн бусдад хохирол учруулахуйц байгаагүй гэдгийг баримтаар нотолсон;
512.2.3.бараа, бүтээгдэхүүн гэмтэл согогтой боловч үйлдвэрлэн гаргах үед тухайн үеийн норм, стандартад тохирч байсан;
512.2.4.бараа, бүтээгдэхүүнийг борлуулахаар үйлдвэрлэн гаргах үеийн шинжлэх ухаан, техникийн түвшнээс шалтгаалан тэдгээрийн гэмтэл согогийг илрүүлэх боломжгүй байсан;
512.2.5.тухайн бараа, бүтээгдэхүүнийг хадгалах, ашиглах журам зөрчсөний улмаас гэм хор учирсан болохыг түүнийг худалдсан буюу үйлдвэрлэсэн этгээд нотолсон.
512.3.Энэ хуулийн 512.2.5-д заасан зөрчлийн улмаас бусдад гэм хор учирсан бол уг зөрчил гаргасан этгээд гэм хорыг хариуцна.
512.4.Ажил, үйлчилгээний дутагдлын улмаас үүссэн гэм хорыг хариуцахад энэ зүйлд заасан журам нэгэн адил үйлчилнэ.
513 дугаар зүйл. Гэм хор учруулснаас төлсөн төлбөрийг буцаан нэхэмжлэх шаардлага
513.1.Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй.
513.2.Гэм хорыг хариуцвал зохих иргэн, хуулийн этгээд нь буцаан нэхэмжилсэн шаардлагын дагуу уг хуулийн этгээдийг хохиролгүй болгох үүрэгтэй.
513.3.Гэм хор учруулсны төлбөрийн хэмжээ нь энэ хуулийн 507 дугаар зүйлд заасан үндэслэлээр багасвал буцаан нэхэмжлэх шаардлагын дагуу хүлээх хариуцлагын хэмжээ нэгэн адил багасна.
514 дүгээр зүйл. Хохирогчийн гэм буруу, гэм хор учруулагчийн эд хөрөнгийн байдлыг харгалзан үзэх
514.1.Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно.
514.2.Санаатай гэмт хэргийн улмаас учруулснаас бусад гэм хорыг нөхөн төлөх хэмжээг тогтоохдоо гэм хор учруулагчийн эд хөрөнгийн байдлыг харгалзан шүүх багасгаж болно.
V ХЭСЭГ
ӨВЛӨХ
 

ТАВИН ГУРАВДУГААР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл

515 дугаар зүйл. Өвлөх үндэслэл
515.1.Өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөнө.
515.2.Өвлөгч өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээнэ.
515.3.Өв залгамжлалыг хуульд зааснаар буюу гэрээслэлээр гүйцэтгэнэ.
515.4.Хуульд заасан өв залгамжлалыг гагцхүү өвлүүлэгч гэрээслэлээр өөрчлөх эрхтэй.
515.5.Хууль ёсны буюу гэрээслэлээр өвлөх эрхээ алдсан бол нас барагчийн өвлөгдвөл зохих эд хөрөнгө эзэнгүй эд хөрөнгийн нэг адил төрийн өмчлөлд шилжинэ.
515.6.Өвлүүлэгчийн эд хөрөнгийн зарим хэсэг нь гэрээслэгдсэн бөгөөд үлдсэн хэсгийг өвлөх хууль ёсны өвлөгч байхгүй бол түүнийг төрийн өмчлөлд эзэнгүй эд хөрөнгийн нэг адил шилжүүлнэ.
516 дугаар зүйл. Оюуны үнэт зүйлийг өвлөх
516.1.Оюуны үнэт зүйлийг өвлөх эрх гагцхүү эд хөрөнгийн эрхэд хамаарна. Оюуны үнэт зүйлийг өвлөх эрхийг хуульд зааснаар буюу гэрээслэлээр олж авч болно.
516.2.Оюуны үнэт зүйлийг өвлөх эрх 50 жилийн хугацаанд хадгалагдана.
516.3.Энэ хуулийн 516.1-д зааснаас бусад амин хувийн эрх нь хуульд заасан үндэслэлээр төрд шилжинэ.
517 дугаар зүйл. Өвлөх эрхээ алдах
517.1.Өвлүүлэгчийг, эсхүл хууль ёсны буюу гэрээслэлээр өвлөгчийг санаатайгаар алсан, түүнчлэн тэдгээрийн аль нэгний нас барах шалтгаан болсон бусад гэмт хэргийг санаатайгаар үйлдсэн нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол уг гэм буруутай этгээд хуульд зааснаар болон гэрээслэлээр өвлөх эрхээ алдана.
517.2.Энэ хуулийн 517.1-д заасан гэмт хэргийн учир шалгагдаж байгаа этгээдэд шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох буюу хэргийг хэрэгсэхгүй болгох хүртэл эд хөрөнгийг өвлүүлж болохгүй бөгөөд өвлөгдөх эд хөрөнгөөс түүнд оногдох хэсгийг энэ хуулийн 537 дугаар зүйлд заасны дагуу хамгаалах арга хэмжээ авна.
518 дугаар зүйл. Өв нээгдэх үе
518.1.Өвлүүлэгч нас барсан өдрөөс, түүнчлэн иргэнийг нас барсан гэж зарласан бол энэ хуулийн 24 дүгээр зүйлд заасан өдрөөс өв нээгдэнэ.
519 дүгээр зүйл. Өв нээгдэх газар
519.1.Өвлүүлэгчийн сүүлчийн оршин сууж байсан газар, тэр нь мэдэгдэхгүй бол өвлөгдөх эд хөрөнгө буюу түүний гол хэсэг нь байгаа газрыг өв нээгдсэн газар гэнэ.
 

ТАВИН ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Хуульд зааснаар өвлөх

520 дугаар зүйл. Хууль ёсны өвлөгч
520.1.Дор дурдсан этгээдийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй.
520.1.1.нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх;
520.1.2.энэ хуулийн 520.1.1-д заасан өвлөгч байхгүй, эсхүл тэдгээр нь өвлөхөөс татгалзсан буюу өвлөх эрхээ алдсан бол нас барагчийн өвөг эцэг, эмэг эх, ах, эгч, дүү, ач, зээ.
520.2.Энэ хуулийн 520.1-д заасан өвлөгч байхгүй, эсхүл тэдгээр нь өв хүлээн авахаас татгалзсан буюу өвлөх эрхээ алдсан бол өвлүүлэгчийн ачинцар, зээнцэр нь эцэг, эхдээ хуульд зааснаар өвлөгдвөл зохих байсан эд хөрөнгийн хэсгийг хуваан өвлөнө.
520.3.Энэ хуулийн 520.1, 520.2-т дурдсан иргэнээс гадна өвлүүлэгч нас барахаас өмнө нэгээс доошгүй жилийн хугацаанд түүний асрамжинд байсан хөдөлмөрийн чадваргүй иргэн хууль ёсны өвлөгчид тооцогдох бөгөөд өөр өвлөгч байвал энэхүү асрамжинд байсан этгээд нь тэдгээртэй адил хэмжээгээр өвлөнө.
520.4.Гэрийн эд хогшил нь ээлж дараалал, эд хөрөнгийн өвлөгдөх хэсгийн шинж байдлаас үл шалтгаалан өвлүүлэгчийг нас барах үед түүнтэй хамт амьдарч байсан хууль ёсны өвлөгчид шилжинэ.
520.5.Гэрлэгчдийн хуваарьт эд хөрөнгийг энэ хуулийн 520.1-520.3-т зааснаар өвлөнө.
520.6.Гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийн гишүүнд оногдох хэсгийг гагцхүү энэ хуулийн 520.1.1-д заасан этгээд биет байдлаар буюу мөнгөн хэлбэрээр өвлөх эрхтэй.
521 дүгээр зүйл. Гэрээслээгүй үлдээсэн эд хөрөнгийг өвлөх
521.1.Эд хөрөнгийн зарим хэсэг нь гэрээслэлээр өвлөгчид шилжсэн бол үлдэх хэсэг нь хууль ёсны өвлөгчид шилжинэ.
 

ТАВИН ТАВДУГААР БҮЛЭГ
Гэрээслэлээр өвлөх

522 дугаар зүйл. Гэрээслэлийн агуулга
522.1.Иргэн нь хуульд зааснаар өвлөх эрхтэй буюу эрхгүй нэг буюу хэд хэдэн иргэн, түүнчлэн төр буюу хуулийн этгээдэд өөрийн эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг бүхэлд нь буюу зарим хэсгийг нь үзэмжээрээ хуваарилан гэрээсэлж болно.
522.2.Төр буюу хуулийн этгээдэд эд хөрөнгө гэрээслэгч нь түүний зориулалтыг зааж болно.
522.3.Гэрээслэгч бүх эд хөрөнгөө хууль ёсны өмчлөгч бус этгээдэд гэрээслэх тохиолдолд өвлүүлэгчийн насанд хүрээгүй буюу хөдөлмөрийн чадваргүй, түүнчлэн түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, түүний асрамжинд байсан хөдөлмөрийн чадваргүй нөхөр /эхнэр/, төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх, хууль ёсны бусад өвлөгчдөд хуульд зааснаар өвлүүлбэл зохих хөрөнгийн хоёрны нэгээс багагүй хэсгийг заавал өвлүүлнэ. Ийнхүү заавал өвлүүлэх хэсгийн хэмжээг тодорхойлохдоо хуваарьт болон дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийн өвлүүлэгчид оногдох хэсгийг оролцуулан тооцно.
522.4.Хуульд зааснаар өвлөх эрхтэй нэг буюу хэд хэдэн, эсхүл бүх этгээд өвлөх эрхээ хасуулсан тохиолдолд энэ хуулийн 522.3 хамаарахгүй.
522.5.Өв нээгдэхээс өмнө гэрээслэлд заасан өв залгамжлагч нас барсан буюу өвийг хүлээн авахаас татгалзсан бол гэрээслэгч нь өөр өв залгамжлагчийг томилж болно.
523 дугаар зүйл. Гэрээслэлийн хэлбэр, гэрээслэлийг гэрчлүүлэх
523.1.Гэрээслэлийг бичгээр хийж, үйлдсэн газар, он, сар, өдрийг зааж, нотариатаар, гэрээслэл хийсэн газар нотариат байхгүй бол баг, сумын Засаг даргаар гэрчлүүлнэ.
523.2.Дараахь тохиолдолд нотариатаар гэрчлүүлсний нэг адил үзнэ:
523.2.1.цэргийн алба хаагчийн гэрээслэлийг түүний алба хааж байгаа цэргийн ангийн удирдлага гэрчилсэн;
/Энэ заалтад 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
523.2.2.хорих газар хоригдож байгаа буюу ажиллаж байгаа иргэний гэрээслэлийг хорих ангийн дарга гэрчилсэн;
523.2.3.хөлөг онгоцонд зорчиж яваа иргэн болон багийн гишүүдийн гэрээслэлийг онгоцны ахмад гэрчилсэн.
523.3.Энэ хуулийн 523.1, 523.2-т заасан шаардлагыг хангаагүй гэрээслэл хүчин төгөлдөр бус байна.
524 дүгээр зүйл. Гэрээслэлээр өвлөгчид даалгах үүрэг
524.1.Гэрээслэгч нь хууль ёсны өвлөгч буюу өөр этгээд, эсхүл нийтийн тусын тулд гэрээслэлээр өвлөгчид аливаа үүрэг хүлээлгэх эрхтэй.
524.2.Гэрээслэлээр өвлөгч нь гагцхүү түүнд өвлүүлсэн эд хөрөнгийн хэмжээнд даалгасан үүргийг гүйцэтгэнэ.
524.3.Гэрээслэлээр өвлөгч нас барсан буюу өвлөхөөс татгалзсан бол түүнд даалгасан үүрэг уг өвийг хүлээн авсан бусад өвлөгчдөд шилжинэ.
525 дугаар зүйл. Гэрээслэлийг өөрчлөх, цуцлах
525.1.Гэрээслэгч хэдийд ч гэрээслэлээ өөрчлөх буюу цуцлах эрхтэй.
525.2.Шинэ гэрээслэл хийсэн буюу түрүүчийн гэрээслэлийг цуцалсан тухай зохих баримт бичиг гаргаснаар гэрээслэл өөрчлөгдсөн буюу цуцлагдсанд тооцогдоно. Ийнхүү шинээр хийсэн гэрээслэл буюу гэрээслэлээ цуцалсан тухай баримт бичгийг энэ хуулийн 523 дугаар зүйлд заасны дагуу гэрчлүүлнэ.
526 дугаар зүйл. Гэрээслэлийг биелүүлэх
526.1.Гэрээслэл биелүүлэхийг гэрээслэлээр томилогдсон өвлөгчид даалгана.
526.2.Гэрээслэгч нь гэрээслэл биелүүлэгчээр өөр этгээдийг томилж болно.
526.3.Гэрээслэл биелүүлэгч нь даалгасан үүргийг биелүүлэхийг зөвшөөрснөө баталж, гэрээслэлд гарын үсэг зурах буюу энэ тухай баримт бичиг үйлдэж, гэрээслэлд хавсаргаснаар уг даалгаврыг гүйцэтгэх үүрэг хүлээнэ.
526.4.Гэрээслэл биелүүлэгч гэрээслэлийг биелүүлэхэд шаардагдах бүхий л арга хэмжээг авах үүрэгтэй бөгөөд түүнийг биелүүлэх, өвлөгдсөн эд хөрөнгийг эрхлэн удирдах, хамгаалахад гарсан зайлшгүй зардлаа өвлөгдөх хөрөнгөөс гаргуулан авах эрхтэй.
526.5.Гэрээслэл биелүүлэгч түүнийг биелүүлмэгц өвлөгчид тайлагнах үүрэгтэй.
 

ТАВИН ЗУРГАДУГААР БҮЛЭГ
Өв хүлээн авах, татгалзах

527 дугаар зүйл. Өв хүлээн авах
527.1.Өвлөгдөх эд хөрөнгийг өвлөгч хүлээн авснаар өв залгамжлалыг гүйцэтгэсэнд тооцно.
527.2.Өвлөгч ямар нэг нөхцөл заах буюу болзол тавьж өвлөгдөх эд хөрөнгийг түр хүлээн авах эрхгүй.
527.3.Өвлөгчийн хүлээн авсан эд хөрөнгийг, өв нээгдсэн өдрөөс эхлэн өвлөгчид шилжсэн гэж үзнэ.
528 дугаар зүйл. Өв хүлээн авах, хүлээн авахаас татгалзах журам
528.1.Өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ.
528.2.Энэ хуулийн 528.1-д зааснаас бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ.
528.3.Энэ хуулийн 528.1, 528.2-т заасан хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ.
528.4.Хүндэтгэн үзэх шалтгаан байвал өв хүлээн авах хугацааг шүүх сунгаж болно. Хугацаа сунгасан бол хугацаа хожимдуулсан өвлөгч нь бусад өвлөгчид буюу төрийн өмчлөлд шилжсэн эд хөрөнгөөс өөрт оногдох бэлэн байгаа эд хөрөнгө, эсхүл түүнийг борлуулсан үнийн зохих хэсгийг шаардан авах эрхтэй.
528.5.Өвлөгч өвлөх эрхээ өвлөвөл зохих бусад этгээдэд шилжүүлэхээр зааж, өв хүлээн авахаас татгалзах эрхтэй.
529 дүгээр зүйл. Өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн авах эрх шилжих
529.1.Хууль ёсны буюу гэрээслэлээр өвлөгч нь өв нээгдсэний дараа уг өвийг хүлээн авч чадалгүй нас барсан бол өвлөгдөх эд хөрөнгөөс түүнд оногдох хэсгийг хүлээн авах эрх түүний өвлөгчид шилжинэ.
529.2.Ийнхүү шилжсэн эрх нь өв хүлээн авах хугацааны дотор нийтлэг журмын дагуу хэрэгжих боловч үлдсэн хугацаа нь эрх шилжих үед гурван сараас доош байсан бол гурван сарын дотор хэрэгжинэ.
530 дугаар зүйл. Өв залгамжлагч нь бусад өв залгамжлагчдыг ирэхээс өмнө өвлөгдөх эд хөрөнгийг авах
530.1.Өвлөгч нь өвлөгдөх эд хөрөнгийг бусад өвлөгчдийн ирэхийг хүлээхгүйгээр авч болох боловч өв нээгдсэн өдрөөс хойш нэг жил өнгөрөөгүй буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүртэл уг эд хөрөнгийг худалдах, бэлэглэх буюу барьцаалах, гэрээслэх эрхгүй.
530.2.Энэ хуулийн 530.1-д заасны дагуу эд хөрөнгө хүлээн авсан өвлөгч тухайн эд хөрөнгөөс дараахь зардлыг гаргах эрхтэй:
530.2.1.өвлүүлэгчийг өвчтэй байхад асрах болон түүнийг оршуулахад гарсан зардал;
530.2.2.өвлүүлэгчийн асрамжид байсан буюу өвлүүлэгчээс тэтгэвэр авах эрхтэй этгээдийг асран тэтгэсний зардал;
530.2.3.хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах бусад төлбөрийн шаардлагыг хангах зардал;
530.2.4.өвлөгдсөн эд хөрөнгийг хамгаалахад гарсан зардал.
531 дүгээр зүйл. Өвлөх эрхийн гэрчилгээ олгох
531.1.Хууль ёсны буюу гэрээслэлээр өвлөгч нь өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлтийг өв нээгдсэн газрын нотариат, нотариатгүй газар баг, сумын Засаг даргад гаргана.
531.2.Хууль ёсны өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээг өв нээгдсэнээс хойш нэг жил өнгөрсний дараа олгоно.
531.3.Гэрчилгээ олгох тухай хүсэлт гаргасан буюу өвлөгдсөн эд хөрөнгийг авсан этгээдээс өөр өвлөгч байхгүй нь лавтай баримтаар нотлогдвол гэрчилгээг энэ хуулийн 531.2-т заасан хугацаанаас өмнө олгож болно.
531.4.Энэ хуулийн 522.3-т заасан өвлөх эрх бүхий этгээд байхгүй тохиолдолд гэрээслэлээр өвлөх эрхийн гэрчилгээг өв нээгдсэн өдрөөс хойш нэг жилийн дотор өвлөгч гэрээслэлээ үзүүлснээр олгоно.
531.5.Эзэнгүй эд хөрөнгийг төрийн өмчлөлд шилжүүлэх гэрчилгээг өв нээгдсэнээс хойш нэг жилийн дараа төрийн зохих байгууллагад олгоно.
532 дугаар зүйл. Өвлөгдсөн эд хөрөнгийг хуваарилах
532.1.Өвлөгдсөн эд хөрөнгийг өв залгамжлалд оролцсон бүх өвлөгчид хэлэлцэн зөвшөөрөлцөж, хууль ёсны буюу гэрээслэлээр өвлөгч бүрт оногдвол зохих хэмжээгээр хуваарилах бөгөөд энэ талаар маргаан гарвал шүүх шийдвэрлэнэ.
532.2.Өвлүүлэгчийг амьд байхад олдсон бөгөөд төрөөгүй байгаа өвлөгчид оногдох хэсгийг тусгаарлан гаргана.
532.3.Төрөөгүй өвлөгчийн ашиг сонирхлыг хамгаалахын тулд өвлөгдвөл зохих эд хөрөнгийг хуваарилахдаа асран хамгаалах байгууллагын төлөөлөгчийг оролцуулна.
 

ТАВИН ДОЛДУГААР БҮЛЭГ
Өвлөх эд хөрөнгийн хэмжээ нэмэгдэх

533 дугаар зүйл. Өвлөх эд хөрөнгийн хэмжээ нэмэгдэх
533.1.Хууль ёсны өвлөгчдийн аль нэг нь өөрт оногдох хэсгийг хэнд олгохыг заалгүй өвлөхөөс татгалзсан, эсхүл өвлөх эрхээ алдсан бол түүнд оногдох хэсгийг хууль ёсны бусад өвлөгчдөд тэгш хуваан олгоно.
533.2.Гэрээслэгч өөрийн бүх эд хөрөнгийг гэрээсэлсэн тохиолдолд гэрээслэлээр өвлөгчдийн аль нэг нь өөрт оногдох хэсгийг, хэнд олгохыг заалгүйгээр өвлөхөөс татгалзсан, эсхүл өвлөх эрхээ алдсан бол түүнд оногдох хэсгийг энэ хуулийн 522.3-т заасан хууль ёсны өвлөгчдөд тэгш хуваан олгоно.
533.3.Гэрээслэгч эд хөрөнгийнхөө зарим хэсгийг гэрээсэлсэн бөгөөд гэрээслэлээр өвлөгчдийн аль нэг нь энэ хуулийн 533.2-т заасан үндэслэлээр өвлөгчдийн тооноос хасагдвал, түүнд оногдох хэсгийг хууль ёсны өвлөгчдөд тэгш хуваан олгоно.
533.4.Энэ хуулийн 533.1-533.3-т заасан өвлөгдөх эд хөрөнгийн оногдох хэсгийг хүлээн авах өвлөгч байхгүй бол тухайн эд хөрөнгийг төрийн өмчлөлд шилжүүлнэ.
534 дүгээр зүйл. Гэрээслэлээр өвлөгчийг өөрчилсний үр дагавар
534.1.Гэрээслэлээр өвлөгч нь энэ хуулийн 517 дугаар зүйлд заасны дагуу өвлөх эрхээ алдсан тохиолдолд өвлүүлэгч нь түүний оронд өөр өвлөгчийг томилсон бол энэ хуулийн 533.2, 533.3 хамаарахгүй.
 

ТАВИН НАЙМДУГААР БҮЛЭГ
Өвлүүлэгчийн үүргийг өвлөгч хариуцах

535 дугаар зүйл. Өвлөгчийн хариуцлага
535.1.Өв хүлээн авсан өвлөгч буюу энэ бүлэгт заасан журмаар эд хөрөнгийг шилжүүлэн авсан төрийн байгууллага нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ.
535.2.Хэд хэдэн өвлөгч байвал, тэдгээр нь энэ хуулийн 535.1-д заасан үүргийг тус тусын өвлөсөн эд хөрөнгийн хэмжээнд хувь тэнцүүлэн хүлээнэ.
536 дугаар зүйл. Өвлүүлэгчийн үүрэг гүйцэтгүүлэгч гомдлын шаардлага гаргах
536.1.Өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийн талаархи гомдлын шаардлагыг түүний үүрэг гүйцэтгүүлэгч өв нээгдсэн өдрөөс хойш нэг жилийн дотор өвлөгч буюу гэрээслэл биелүүлэгч, нотариат, эсхүл эд хөрөнгийг шилжүүлэн авсан төрийн байгууллагад гаргана.
536.2.Үүрэг гүйцэтгүүлэгч энэ хуулийн 536.1-д заасны дагуу гомдлын шаардлага гаргасан бол түүний хариуг авсан, эсхүл гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан өдрөөс хойш нэг жилийн дотор нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болно.
 

ТАВИН ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
Өвлөгдөх эд хөрөнгийг хамгаалах

537 дугаар зүйл. Өвлөгдөх эд хөрөнгийг хамгаалах журам, хугацаа
537.1.Өв нээгдсэн газрын нотариат, нотариатгүй газар баг, сумын Засаг дарга шаардлагатай гэж үзвэл өвлөгч, өвлүүлэгчийн үүрэг гүйцэтгүүлэгч, түүнчлэн төрийн ашиг сонирхлын үүднээс өвлөгдөх эд хөрөнгийг хамгаалах арга хэмжээ авна.
537.2.Өвлөгдөх эд хөрөнгийг бүх өвлөгч хүлээн авах буюу төрийн өмчлөлд шилжих хүртэл хамгаална.
538 дугаар зүйл. Өвлөгдөх эд хөрөнгөд эрхлэн хамгаалалт тогтоох
538.1.Өвлүүлэгчийн үүрэг гүйцэтгүүлэгч нэхэмжлэл гаргасан буюу шаардлагатай бусад тохиолдолд нутгийн захиргааны байгууллага өвлөгдөх эд хөрөнгөд эрхлэн хамгаалалт тогтооно. Эд хөрөнгөд эрхлэн хамгаалалт тогтоохтой холбогдон гарсан зардлыг өвлөгдөх эд хөрөнгөөс гаргана.
VI ХЭСЭГ
ОЛОН УЛСЫН ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙ
 

ЖАРДУГААР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл

539 дүгээр зүйл. Олон улсын гэрээ
539.1.Монгол Улс олон улсын гэрээ байгуулахдаа Монгол Улсын Иргэний хуулийн нийтлэг үндэслэлийг харгалзана.
539.2.Монгол Улсын олон улсын гэрээнд Монгол Улсын Иргэний хуульд зааснаас өөрөөр заасан бөгөөд энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн заалтад харшлаагүй бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
540 дүгээр зүйл. Гадаад улсын эрх зүйн хэм хэмжээг хэрэглэх
540.1.Шаардлагатай бол шүүх иргэний хэрэг, маргаан шийдвэрлэх буюу иргэний эрх зүйн бусад харилцааг зохицуулахад Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд харшлаагүй гадаад улсын хууль, эрх зүйн болон олон улсын нийтээр хүлээн зөвшөөрсөн заншлын хэм хэмжээг хэрэглэж болно.
540.2.Гадаад улсын хуульд Монгол Улсын хуулийг баримтлахаар заасан бол Монгол Улсын хууль тогтоомжийг хэрэглэнэ.
540.3.Монгол Улсын эрх зүйн хэм хэмжээнд ямарваа нэгэн эрх зүйн харилцааг тодорхойлоогүй, эсхүл түүнийг өөр нэрийн дор ялгаатай агуулгаар тодорхойлсон бөгөөд Монгол Улсын эрх зүйн хэмжээг тайлбарлах аргаар тодорхойлж болохооргүй бол түүний эрх зүйн ангиллыг тогтооход тухайн эрх зүйн харилцаа зохицуулсан гадаад улсын эрх зүйн хэм хэмжээг харгалзаж болно.
541 дүгээр зүйл. Гадаад улсын хуулийн агуулгыг тогтоох
541.1.Шүүх, арбитр гадаад улсын хуулийг хэрэглэхдээ түүний хэм хэмжээний агуулгыг тэдгээрийн албан ёсны тайлбар, хэрэглэдэг практикт нийцүүлэн тогтооно.
541.2.Гадаад улсын хуулийн хэм хэмжээний агуулгыг тогтоох зорилгоор шүүх, арбитр нь зохих дэмжлэг туслалцаа үзүүлэх, тайлбар хийхийг хүсч, тогтоосон журмын дагуу Монгол Улсын хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Монгол Улсад буюу хилийн чанадад байгаа бусад эрх бүхий байгууллагад хандах буюу мэргэжилтэн урьж болно.
541.3.Талууд гадаад улсын хуулийн зохих хэм хэмжээний агуулгыг тодорхойлсон баримт бичгийг гаргаж өгөх эрхтэй.
541.4.Энэ зүйлд заасны дагуу зохих арга хэмжээ авсан боловч гадаад улсын хуулийн хэм хэмжээний агуулгыг тодорхойлох боломжгүй бол Монгол Улсын хуулийг хэрэглэнэ.
542 дугаар зүйл. Хөөн хэлэлцэх хугацаа
542.1.Хөөн хэлэлцэх хугацааг тухайн харилцааг зохицуулж байгаа Монгол Улсын хууль, Монгол Улсын олон улсын гэрээний дагуу шийдвэрлэнэ.
 

ЖАРАН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Олон улсын иргэний эрх зүйн харилцаанд оролцогчид

543 дугаар зүйл. Гадаад улсын иргэн, харьяалалгүй хүний иргэний эрх зүйн чадвар, чадамж
543.1.Гадаад улсын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсын иргэний нэгэн адил иргэний эрх зүйн чадвартай байна. Энэхүү чадварыг Монгол Улсын хуулиар хязгаарлаж болно.
543.2.Гадаад улсын иргэний иргэний эрх зүйн чадамжийг түүний харьяалагдаж байгаа улсын хуулиар тодорхойлно.
543.3.Харьяалалгүй хүний иргэний эрх зүйн чадамжийг түүний байнга оршин суугаа улсын хуулиар тодорхойлно.
543.4.Дүрвэгчийн эрх зүйн байдлыг тухайн этгээдийг орогнуулсан улсын хууль тогтоомжоор тодорхойлно.
543.5.Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хийсэн хэлцэл, гэм хор учруулснаас үүсэх үүргийн талаархи гадаад улсын иргэн, харьяалалгүй хүний иргэний эрх зүйн чадамжийг Монгол Улсын хуулиар тодорхойлно.
543.6.Иргэнийг Монгол Улсын нутаг дэвсгэр дээр иргэний эрх зүйн бүрэн чадамжгүйд тооцох буюу чадамжийг нь хязгаарлах асуудлыг Монгол Улсын хуулийн дагуу шийдвэрлэнэ.
543.7.Монгол улсын нутаг дэвсгэр дээр аливаа этгээдийг сураггүй алга болсонд тооцох, нас барсан гэж зарлах асуудлыг Монгол Улсын хуулийн дагуу шийдвэрлэнэ.
544 дүгээр зүйл. Гадаад улсын хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар
544.1.Гадаад улсын хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадварыг харьяалсан улсын хуулиар тодорхойлсныг тус улсад хүлээн зөвшөөрнө.
544.2.Гадаад улсын хуулийн этгээд хэлцэл хийхдээ Монгол Улсын хуулиар тогтоогоогүй хязгаарлалтыг хэрэглэж болохгүй.
545 дугаар зүйл. Олон улсын иргэний эрх зүйн харилцаанд төр оролцогч болох нь
545.1.Олон улсын иргэний эрх зүйн харилцаанд төр нэг тал болон оролцож байгаа тохиолдолд хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийг хэрэглэнэ.
546 дугаар зүйл. Иргэнийг сураггүй алга болсонд тооцох, нас барсан гэж зарлах
546.1.Иргэнийг сураггүй алга болсонд тооцох, нас барсан гэж зарлахад тухайн этгээд алга болохоосоо өмнө, амьд байгаа тухай хамгийн сүүлчийн мэдээ ирэх үед харьяалагдаж байсан улсын хуулийг баримтална.
546.2.Харьяалалгүй хүнийг сураггүй алга болсонд тооцох, нас барсан гэж зарлахад тухайн этгээдийн байнга оршин суудаг газрын хуулиар, хэрэв байнгын оршин суух газар байхгүй бол Монгол Улсын хуулиар зохицуулна.
 

ЖАРАН ХОЁРДУГААР БҮЛЭГ
Өмчийн болон үүргийн эрх зүй

547 дугаар зүйл. Өмчлөх эрх
547.1.Эд хөрөнгийг өмчлөх эрхийг дараахь байдлаар тодорхойлно:
547.1.1.эд хөрөнгийг өмчлөх эрхийг тухайн эд хөрөнгө байгаа улсын хуулиар;
547.1.2.бүртгэгдвэл зохих эд хөрөнгийг өмчлөх эрхийг тухайн эд хөрөнгийг бүртгэсэн улсын хуулиар;
547.1.3.Монгол Улсын хуульд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийг өмчлөх эрх үүсэх, дуусгавар болох асуудал нь ийнхүү өмчлөх эрх үүсэх, дуусгавар болох үндэслэл болсон үйл баримт, бусад нөхцөл байдал үүсэх үед тухайн эд хөрөнгө байсан улсын хуулиар;
547.1.4.талууд өөрөөр тохиролцоогүй бол хэлцлийн зүйл болж байгаа эд хөрөнгийг өмчлөх эрх үүсэх, дуусгавар болох асуудал нь уг хэлцэлд хэрэглэгдэх хуулиар;
547.1.5.талууд өөрөөр тохиролцоогүй бол гадаад эдийн засгийн хэлцлээр замд яваа эд хөрөнгийг өмчлөх эрхийн асуудлыг уг эд хөрөнгийг илгээсэн улсын хуулиар;
547.1.6.өмчлөх эрхээ хамгаалах тухай эд хөрөнгийн шаардлага гаргасан өмчлөгчийн эрхийг түүний сонгосноор уг эд хөрөнгө байгаа буюу түүнийг бүртгэсэн улсын, эсхүл шүүхэд нь нэхэмжлэл гаргасан улсын аль нэгний нь хуулиар;
547.1.7.эдийн бус баялагт холбогдох эрх нь тухайн эдийн бус баялгийг ашиглаж байгаа улсын хуулиар. 
548 дугаар зүйл. Хэлцэл
548.1.Хэлцэл хийх, хэлцэл буюу хэлцлийн заалтыг хүчин төгөлдөр эсэхийг тодорхойлоход тухайн хэлцлийг хүчин төгөлдөр хийгдсэн гэж тооцоход баримтлах хуулийг мөрдөнө.
548.2.Хэлцлийн хэлбэрийг түүнийг хийсэн буюу тухайн хэлцлийн зүйлээс хамаарч холбогдох улсын хуулиар тодорхойлно.
548.3.Хэлцэл хийж байгаа этгээдүүд өөр өөр улсад оршин суудаг бөгөөд аль нэг улсын нь хуулиар тогтоосон хэлцлийн хэлбэрийг харилцан тохиролцож баримталсан бол тухайн хэлцэл нь хэлбэрийн хувьд хүчин төгөлдөр байна. 
548.4.Монгол Улсын хуулийн шаардлагыг хангасан бөгөөд гадаадад хийсэн хэлцлийг зөвхөн хэлбэр зөрчсөн гэх үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж тооцож болохгүй.
548.5.Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байгаа үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой хэлцлийн хэлбэрийг Монгол Улсын хуулиар тодорхойлно.
548.6.Хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийсэн бөгөөд энэ хуулийн 548.2-т заасныг баримтлах бол төлөөлөгчийн хэлцэл хийсэн улсын хуулийг дагаж мөрдөнө.
548.7.Хэлцэл хийсэн газрыг тогтоох асуудлыг Монгол Улсын хуулиар тодорхойлно.
548.8.Итгэмжлэлийн хэлбэр, хугацааг түүнийг олгосон улсын хуулиар тодорхойлох бөгөөд итгэмжлэл нь Монгол Улсын хуулийн шаардлагыг хангаж байвал зөвхөн хэлбэрийн талаархи шаардлагыг зөрчсөн гэх үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж тооцож болохгүй.
549 дүгээр зүйл. Гэрээний талууд хуулийг сонгох
549.1.Гэрээний дагуу эдлэх эрх, үүрэг, гэрээний агуулга, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, гэрээ дуусгавар болох буюу хүчин төгөлдөр бус болох, гэрээний үүргээ гүйцэтгэхгүй буюу зохих ёсоор гүйцэтгэхгүй байх зэрэг асуудлаас үүсэх үр дагаврыг гэрээ байгуулагч талууд харилцан тохиролцож тодорхойлсон улсын хуулиар зохицуулна.
549.2.Тухайн гэрээний харилцааг аль улсын хуулиар зохицуулах талаар талууд гэрээ байгуулсныхаа дараа харилцан тохиролцож өөрчилж болно.
549.3.Тухайн гэрээнд хэрэглэхээр заасан улсын хууль тогтоомжийг бус өөр улсын хуулийг баримталсан тохиолдолд түүнийг хүчингүйд тооцно. 
549.4.Талууд энэ хуулийн 549.1-д заасны дагуу хэрэглэх хуулийг сонгоогүй бол дор дурдсан талын оршин суугаа /оршин байгаа/ буюу үйл ажиллагааныхаа голыг явуулдаг улсын хуулиар тодорхойлно:
549.4.1.худалдах, худалдан авах гэрээнд худалдагчийн;
549.4.2.эд хөрөнгө хөлслөх гэрээнд хөлслүүлэгчийн;
549.4.3.хадгалалтын гэрээнд хадгалагчийн;
549.4.4.комиссийн гэрээнд комиссийн;
549.4.5.даалгаврын гэрээнд даалгавар гүйцэтгэгчийн;
549.4.6.тээвэрлэлтийн гэрээнд тээвэрлэгчийн;
549.4.7.даатгалын гэрээнд даатгуулагчийн;
549.4.8.зээлийн гэрээнд зээлдүүлэгчийн;
549.4.9.бэлэглэлийн гэрээнд бэлэглэгчийн;
549.4.10.батлан даалтын гэрээнд батлан даагчийн;
549.4.11.барьцааны гэрээнд барьцаалуулагчийн.
549.5.Талууд өөрөөр тохиролцоогүй бол үйлдвэрлэлийн хамтын ажиллагаа явуулах, мэргэшүүлэх, хорших, их барилга барих, угсрах, бусад ажил гүйцэтгэх гэрээнд нутаг дэвсгэр дээр нь уг үйл ажиллагааг явуулж байгаа буюу гэрээний үр дагавар бий болж байгаа улсын хуулийг хэрэглэнэ.
549.6.Гадаад улсын хуулийн этгээд буюу иргэн оролцсон хамтарсан үйлдвэр байгуулах тухай гэрээнд тухайн хамтарсан үйлдвэрийн оршин байгаа улсын хуулийг хэрэглэнэ.
549.7.Биржийн хэлцэл, үнэ хаялцуулах ажиллагааны үр дүнд байгуулагдсан гэрээнд тухайн биржийн хэлцэл хийсэн буюу үнэ хаялцуулах ажиллагаа явуулсан улсын хуулийг хэрэглэнэ.
549.8.Энэ хуулийн 549.1-549.4-т заагаагүй бусад гэрээний талуудын эрх, үүрэг нь тухайн гэрээний агуулгад шийдвэрлэх ач холбогдол бүхий үүргийг гүйцэтгэж байгаа талын оршин суугаа /оршин байгаа/ буюу үйл ажиллагааныхаа голыг явуулдаг улсын хуулиар тодорхойлогдоно.
549.9.Талууд өөрөөр тохиролцоогүй бол үүргийн гүйцэтгэлийг хүлээн авахад хүлээн авч байгаа улсын хуулийг харгалзан үзнэ.
550 дугаар зүйл. Шаардах эрх шилжих
550.1.Шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид шаардах эрх шилжих нь хуучин үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэгч нарын тухайн гэрээг байгуулахдаа баримталсан улсын хуулиар тодорхойлогдоно.
550.2.Үүрэг гүйцэтгэгчийн хуучин болон шинэ үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх эрх, үүрэг нь шаардах эрх шилжүүлэхэд баримталсан улсын хуулиар тодорхойлогдоно.
551 дүгээр зүйл. Гэм хор учруулсны улмаас үүсэх үүрэг
551.1.Гэм хор учруулсны улмаас үүсэх үүргийн талуудын эрх, үүргийг нутаг дэвсгэр дээр нь гэм хор учруулсан үйл баримт буюу гэм хор арилгуулах тухай шаардлага гаргах үндэслэл болсон бусад нөхцөл байдал бий болсон улсын хуулиар тодорхойлно.
551.2.Гэм хор учруулсны улмаас хилийн чанадад үүссэн үүргийн талууд нь Монгол Улсын иргэн буюу хуулийн этгээд байвал тэдгээрийн эрх, үүргийг Монгол Улсын хуулиар тодорхойлно.
 

ЖАРАН ГУРАВДУГААР БҮЛЭГ
Өвлөх харилцаа

552 дугаар зүйл. Өвлөхөд хэрэглэгдэх хууль
552.1.Өвлөх харилцааг өвлүүлэгч хамгийн сүүлд нутаг дэвсгэр дээр нь байнга амьдран сууж байсан улсын хуулиар зохицуулна.
552.2.Өвлүүлэгчийн иргэний эрх зүйн чадвар, гэрээслэлийн хэлбэр, гэрээслэл хийх, түүнийг өөрчлөх асуудлыг уг гэрээслэлийг хийх болон түүнийг өөрчлөх үед гэрээслэгчийн байнга амьдран сууж байсан улсын хуулиар тодорхойлно.
552.3.Гэрээслэл хийх, өөрчлөх нь түүний хийгдсэн улсын хууль болон Монгол Улсын хуулийн шаардлагад тохирч байвал зөвхөн хэлбэрийг баримтлаагүй гэх үндэслэлээр гэрээслэл болон түүнийг өөрчилснийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болохгүй.
552.4.Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа үл хөдлөх эд хөрөнгийг өвлүүлэх, гэрээслэх, түүнийг өөрчлөхөд Монгол Улсын хуулийг хэрэглэнэ.
 
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             С.ТӨМӨР-ОЧИР
 

 

ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ 2006 /шинэчилсэн найруулга/


 
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 
2006 оны 6 дугаар сарын 16-ны өдөр   Улаанбаатар хот
 
ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ
/шинэчилсэн найруулга/
 

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Ерөнхий зүйл
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь хувь хүний орлогод албан татвар ногдуулах, уг албан татварыг төсөвт төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Хууль тогтоомж
2.1.Хувь хүний орлогын албан татвар /цаашид "албан татвар" гэх/-ын тухай хууль тогтоомж нь Татварын ерөнхий хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
3.1.Орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгчээс бусад хувь хүний орлогод албан татвар ногдуулах харилцааг энэ хуулиар зохицуулна.
4 дүгээр зүйл. Хуулийн нэр томъёоны тодорхойлолт
4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1.“гадаад улсад олсон орлого” гэж албан татвар төлөгчийн гадаад улсад хөдөлмөр эрхлэх, үйл ажиллагаа явуулах, хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгө, эрх өмчлөх, эзэмших, ашиглах, шилжүүлэх, худалдах замаар олсон орлого болон мөнгөн хадгаламжийн хүүгийн орлогыг;
/Энэ заалтад 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
 4.1.2.“малчин өрх” гэж хувийнхаа өмчийн малыг байнга маллаж, ашиг шимээр нь үндсэн орлогоо олдог гэр бүлийг;
 4.1.3.“мал бүхий этгээд” гэж энэ хуулийн 4.1.2-т зааснаас бусад мал өмчилж байгаа хувь хүнийг;
 4.1.4.“суутгагч” гэж албан татвар төлөгчийн орлогод энэ хуулийн дагуу албан татвар ногдуулан суутгаж, улсын болон орон нутгийн төсөвт шилжүүлэх үүрэг бүхий этгээдийг.
 

ХОЁРДУГААР БҮЛЭГ
Албан татвар төлөгч

5 дугаар зүйл. Албан татвар төлөгч
5.1.Тухайн татварын жилд албан татвар ногдох орлого олсон, эсхүл тийм орлого олоогүй ч хуульд заасны дагуу албан татвар төлөх үүрэг бүхий Монгол Улсад оршин суугч Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн энэ хуулийн дагуу албан татвар төлөгч байна.
 5.2.Энэ хуулийн 5.1-д заасан албан татвар төлөгчийг Монгол Улсад байнга оршин суугч болон Монгол Улсад оршин суугч бус албан татвар төлөгч гэж ангилна. 
 6 дугаар зүйл. Монгол Улсад байнга оршин суугч албан татвар төлөгч
6.1.Дараахь хувь хүнийг Монгол Улсад байнга оршин суугч албан татвар төлөгч гэж үзнэ:
6.1.1.Монгол Улсад оршин суух байртай;
6.1.2.тухайн татварын жилд 183 ба түүнээс дээш хоног Монгол Улсад амьдарсан;
6.1.3.гадаад улсад томилогдон ажиллаж байгаа Монгол Улсын төрийн албан хаагч.
6.2.Энэ хуулийн 6.1.2-т заасан хугацааг Монгол Улсын хилээр орсон өдрөөс хуанлийн хоногоор тоолох бөгөөд олон удаа орж гарсан тохиолдолд албан татвар төлөгчийн Монгол Улсад байсан хоногийн нийлбэрээр тодорхойлно.
 6.3.Монгол Улсад суугаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, Нэгдсэн үндэстний байгууллага, түүний төрөлжсөн салбарт томилогдон ажиллаж байгаа гадаадын иргэн, түүний гэр бүлийн гишүүд нь Монгол Улсад оршин суугчид хамаарахгүй.
 7 дугаар зүйл. Монгол Улсад оршин суугч бус албан татвар төлөгч
 7.1.Монгол Улсад оршин суух байргүй, тухайн жилд 183 ба түүнээс дээш хоног Монгол Улсад оршин суугаагүй хувь хүн нь оршин суугч бус албан татвар төлөгч байна.
 7.2.Оршин суугч бус албан татвар төлөгчийн Монгол Улсад байсан хугацааг энэ хуулийн 6.2-т заасны дагуу тодорхойлно.
 

ГУРАВДУГААР БҮЛЭГ
Албан татвар ногдох орлого, албан татвараас чөлөөлөх орлого

8 дугаар зүйл. Албан татвар ногдох орлого
8.1.Албан татвар төлөгчийн татварын жилд олсон дараахь орлогод албан татвар ногдуулна:
8.1.1.цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого;
 8.1.2.үйл ажиллагааны орлого;
 8.1.3.хөрөнгийн орлого;
 8.1.4.хөрөнгө борлуулсны орлого;
 8.1.5.
/Энэ заалтыг 2009 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
 8.1.6.шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээл туурвих, шинэ бүтээл, бүтээгдэхүүний болон ашигтай загвар зохион бүтээх, спортын тэмцээн, урлагийн тоглолт зохион байгуулах, тэдгээрт оролцох замаар олсон орлого, тэдгээртэй адилтгах бусад орлого;
 8.1.7.урлагийн тоглолт, спортын тэмцээний шагнал, наадмын бай шагнал;
 8.1.8.төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны орлого;
 8.1.9.шууд бус орлого.
8.1.10.бусдаас үнэ төлбөргүй авсан газар эзэмших, ашиглах эрхийн орлого.

/Энэ заалтыг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн/
 9 дүгээр зүйл. Албан татвар ногдох орлогыг тодорхойлох
 9.1.Дор дурдсан журмыг баримтлан албан татвар ногдох орлогыг тодорхойлно:
 9.1.1.Монгол Улсад байнга оршин суугч албан татвар төлөгчийн тухайн татварын жилд Монгол Улсын нутаг дэвсгэрт болон гадаад улсад олсон орлогод албан татвар ногдуулна;
 9.1.2.Монгол Улсад оршин суугч бус албан татвар төлөгчийн тухайн татварын жилд Монгол Улсын нутаг дэвсгэрт олсон орлогод албан татвар ногдуулна;
 9.1.3.албан татвар төлөгч өөрөө буюу түүний өмнөөс хөрөнгө оруулсан, хуримтлуулсан бол уг хөрөнгийг албан татвар ногдох орлогод оруулан тооцсоныг албан татвар төлөгч нотлох үүрэгтэй бөгөөд хэрэв нотолж чадахгүй бол оруулсан хөрөнгө, хуримтлалын дүнг албан татвар төлөгчийн тухайн жилийн татвар ногдуулах орлогын дүнд оруулан тооцно;
 9.1.4.бараа, ажил, үйлчилгээний хэлбэрээр хийгдсэн албан татвар ногдох орлогыг тодорхойлохдоо харилцан хамааралгүй этгээдүүдийн хооронд хийгдсэн ижил төрлийн бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын үнийг жишиг болгоно;
 9.1.5.харилцан хамаарал бүхий этгээдүүд зах зээлийнхээс хямд, эсхүл өндөр үнээр хоорондоо бараа борлуулсан, ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн, бараа, хөрөнгө шилжүүлсэн бол харилцан хамааралгүй этгээдүүдийн хооронд хийгдсэн ижил төрлийн бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын зах зээлийн үнийг жишиг болгон татварын алба тодорхойлно.
 9.2.Гадаад валютаар олсон орлого, гарсан зардлыг төгрөгт шилжүүлэхдээ Монголбанкнаас тогтоосон тухайн өдрийн ханшийг үндэслэнэ.
 10 дугаар зүйл. Харилцан хамаарал бүхий этгээд
 10.1.Албан татвар төлөгчтэй дор дурдсан харилцаатай бол “харилцан хамаарал бүхий этгээд” гэж үзнэ:
 10.1.1.тухайн албан татвар төлөгчийн эцэг, эх, хүүхэд, өвөө, эмээ, ач, зээ бол;
 10.1.2.тухайн албан татвар төлөгчийн ах, эгч, дүү, эсхүл тэдний хүүхэд бол;
 10.1.3.тухайн албан татвар төлөгчийн эхнэр, нөхөр, эсхүл тэдний эцэг, эх, хүүхэд, ах, эгч, дүү бол;
 10.1.4.тухайн албан татвар төлөгчийн буюу энэ хуулийн 10.1.1-10.1.3-т заасан харилцан хамаарал бүхий хувь хүний хяналтад байдаг хуулийн этгээд.
 11 дүгээр зүйл. Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого
 11.1.Албан татвар төлөгчийн цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод дараахь орлого хамаарна:
 11.1.1.ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу авч байгаа үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал, урамшуулал, амралтын олговор, тэтгэвэр, тэтгэмж, тэдгээртэй адилтгах бусад орлого;
 11.1.2.ажил олгогчоос ажилтан, түүний гэр бүлийн гишүүнд олгосон тэтгэмж болон түүнтэй адилтгах орлого;
 11.1.3.ажил олгогчоос ажилтан, түүний гэр бүлийн гишүүнд өгсөн бэлэг;
 11.1.4.төлөөлөн удирдах зөвлөл, хяналтын зөвлөл, орон тооны бус зөвлөл болон бусад зөвлөл, хороо, ажлын хэсгийн гишүүний цалин хөлс, шагнал, урамшуулал, тэдгээртэй адилтгах орлого;
 11.1.5.гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, иргэн болон бусад этгээдээс өгсөн бүх төрлийн шагнал, урамшуулал;
 11.1.6.үндсэн ажлын газраас бусад хуулийн этгээд болон хувь хүнтэй байгуулсан гэрээний үндсэн дээр ажил, үүрэг гүйцэтгэж авсан хөдөлмөрийн хөлс, шагнал, нэмэгдэл, тэтгэмж, тэдгээртэй адилтгах бусад орлого.
 12 дугаар зүйл. Үйл ажиллагааны орлого
 12.1.Үйл ажиллагааны орлогод хуулийн этгээд байгуулахгүйгээр бие даан мэргэжлийн үйлчилгээ, үйлдвэрлэл, арилжаа эрхэлж олсон дараахь орлогыг хамруулна:
 12.1.1.эмч, хуульч, өмгөөлөгч, архитекторч, нягтлан бодогч, багш зэрэг мэргэжлээр ажиллаж олсон үйлчилгээний орлого;
 12.1.2.хувиараа ажил гүйцэтгэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах, үйлчилгээ үзүүлэх зэргээр олсон үйлдвэрлэл, арилжааны орлого.
 12.2.Тогтмол бус үйл ажиллагаа эрхэлж олсон орлогыг үйл ажиллагааны орлогод хамруулна.
 13 дугаар зүйл. Хөрөнгийн орлого
 13.1.Хөрөнгийн орлогод дараахь орлого хамаарна:
 13.1.1.түрээсийн орлого;
 13.1.2.эрхийн шимтгэлийн орлого;
 13.1.3.ногдол ашгийн орлого;
 13.1.4.хүүгийн орлого;
 13.1.5.өмчлөл, эзэмшилд байгаа хөрөнгийг бусдад ашиглуулснаас олсон орлого.
 13.2.Түрээсийн орлогод хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө түрээслүүлсний орлого хамаарна.
 13.3.Эрхийн шимтгэлийн орлогод дараахь төлбөр хамаарна:
 13.3.1.Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуульд заасан зохиогчийн эрхэд хамаарах бүтээлийг ашигласны төлбөр;
 13.3.2.Патентийн тухай хуульд заасан шинэ бүтээл, бүтээгдэхүүний болон ашигтай загвар ашигласны төлбөр;
 13.3.3.Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн дагуу барааны тэмдэг ашигласны төлбөр;
 13.3.4.Технологи дамжуулах тухай хуульд заасны дагуу технологи дамжуулсны төлбөр;
 13.3.5.үйлдвэрлэл, худалдааны талаархи болон шинжлэх ухааны туршилттай холбогдсон мэдээллийг ашигласны төлбөр;
 13.3.6.энэ хуулийн 13.3.1-13.3.5-д заасантай адилтгах бусад эрх ашигласны төлбөр. 
 13.4.Энэ хуулийн 13.1.3-т заасан ногдол ашгийн орлогод хувь нийлүүлсэн хуулийн этгээдээс ашиг хуваах, хувь хүртээх хэлбэрээр авсан мөнгөн болон мөнгөн бус орлого, түүний хүү хамаарна.
 13.5.Энэ хуулийн 13.1.4-т заасан хүүгийн орлогод зээлийн хүү, харилцах дансны үлдэгдэл, мөнгөн хадгаламжийн хүү, батлан даалт гаргасны төлбөр, өрийн бичиг /бонд/, хууль болон гэрээний дагуу авч байгаа хүү, анз хамаарна.
 14 дүгээр зүйл. Хөрөнгө борлуулсны орлого
 14.1.Хөрөнгө борлуулсны орлогод дараахь орлого хамаарна:
 14.1.1.үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлого;
 14.1.2.хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлого;
 14.1.3.хувьцаа, үнэт цаас борлуулсны орлого.
14.1.4.газар эзэмших, ашиглах эрх борлуулсны орлого. Борлуулалт гэдэгт тухайн газар эзэмших, ашиглах эрхийг өөр төрлийн хөрөнгө, үйл ажиллагаагаар харилцан солилцохыг мөн ойлгоно.

/Энэ заалтыг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн/
 15 дугаар зүйл. Шууд бус орлого
 15.1.Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал дээр ажил олгогчоос нэмж олгож байгаа тухайн ажилтнаас албан үүргээ гүйцэтгэхэд шууд холбогдолгүй дараахь бараа, үйлчилгээний орлогыг албан татвар ногдох шууд бус орлогод хамруулна:
 15.1.1.үнэ төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үнээр тээврийн хэрэгслээр үйлчилсэн, түүнчлэн бэлнээр олгосон унааны мөнгө;
 15.1.2.орон сууцны ашиглалтын зардлын төлбөр, бэлнээр олгосон байрны хөлс, түлшний зардал;
 15.1.3.бэлнээр олгосон хоолны мөнгө, түүнчлэн үзвэр үйлчилгээний олговор;
 15.1.4.ахуйн үйлчлэгч, жолооч, цэцэрлэгчийн болон бусад үйлчилгээ үзүүлсний зардал;
 15.1.5.ажил олгогч, эсхүл бусад этгээдэд төлөх өр барагдуулсны төлбөр;
 15.1.6.арилжааны зээлийн хүүгээс доогуур хүүтэй олгосон зээлийн хүүгийн зөрүү;
 15.1.7.энэ хуулийн 15.1.1–15.1.6-д заасантай адилтгах бусад орлого.
 15.2.Ажил үүргээ биелүүлэх нөхцөлийг нь сайжруулах зорилгоор ажил олгогчоос ажилтанд олгож байгаа дараахь шууд бус орлогыг албан татвар ногдох орлогод хамааруулахгүй:
 15.2.1.тухайн ажлын байранд ажлын цагаар ажиллуулдаг цайны газар, кафе, амралтын өрөөнд бүх ажилтныг адил нөхцөлөөр хоолоор хангасан;
15.2.2.суурин газраас алслагдсан ажлын байранд ажилладаг ажиллагсдыг амрах байр, бусад үйлчилгээгээр хангах, тухайн ажлын байранд ирэх, буцахад нэгдсэн журмаар унаагаар үйлчилсэн;
 15.2.3.орон сууц худалдан авах, барихад зориулж ажилтанд арилжааны зээлийн хүүгээс доогуур хүүтэй олгосон зээлийн хүүгийн зөрүү;
 15.2.4.эмчилгээний зардал.
 15.3.Энэ хуулийн 15.1-д заасан шууд бус орлогыг ажил олгогчоос уг орлогыг олгохтой холбогдон гарсан зардлын дүнгээр тодорхойлно.
 16 дугаар зүйл. Албан татвараас чөлөөлөх орлого
 16.1.Дараахь орлогыг албан татвараас чөлөөлнө:
 16.1.1.хууль тогтоомжид тусгайлан заасны дагуу олгож байгаа тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, үзүүлж байгаа хөнгөлөлт, нөхөх олговор болон нэг удаагийн буцалтгүй тусламж;
 16.1.2.донорын олговор;
 16.1.3.албан томилолтын зардал;
 16.1.4.даатгалын нөхөн төлбөр;
 16.1.5.Засгийн газар, аймаг, нийслэлийн Засаг даргын болон Монгол Улсын Хөгжлийн банкны өрийн бичиг /бонд/-ийн төлбөр, хүү, анз;

/Энэ заалтад 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
/Энэ заалтад 2013 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
 16.1.6.хууль тогтоомжийн дагуу олгож байгаа хөдөлмөр хамгааллын болон дүрэмт хувцас, хор саармагжуулах ундааны үнэ, тэдгээртэй адилтгах бусад хангамжийн үнэ;
 16.1.7.гамшгийн үед олон улсын байгууллага, гадаад улсын Засгийн газар, хуулийн этгээд, иргэнээс Монгол Улсын Засгийн газар болон орон нутгийн байгууллага, хуулийн этгээд, иргэдэд үзүүлж байгаа тусламж;
 16.1.8.энэ хуулийн 6.3-т заасан хувь хүний цалин, нэмэгдэл;
 16.1.9.энэ хуулийн 16.1.8-д заасан гадаадын иргэн, түүний гэр бүлийн гишүүдийн гадаад улсад олсон орлого;
 16.1.10.хөгжлийн бэрхшээлийн улмаас хөдөлмөрийн чадвараа 50-иас дээш хувиар алдсан хувь хүний орлого;
 16.1.11.Монгол Улсын төрийн шагнал, Засгийн газрын шагнал, Монгол Улсын ардын болон гавьяат цолтны шагнал, шинжлэх ухааны нээлтийн шагнал;
 16.1.12.хувь хүн өөрийн орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа орон сууцны барилга барих, эсхүл худалдан авахад зарцуулсан 30.0 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлого.
 16.1.13.малчин өрх, мал бүхий этгээдийн зөвхөн малын тоо толгойд ногдох орлого.

/Энэ заалтыг 2009 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн/
 16.1.14.Монгол Улсын нутаг дэвсгэрт жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл үйлдвэрлэх, үйлдвэрлэн борлуулах үйл ажиллагаанаас олсон орлого.
/Энэ заалтыг 2011 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/
 16.1.15.албан татвар төлөгчийн өөрийн хэрэгцээнд зориулан худалдан авсан нар, салхи, газрын гүний дулааны болон бусад сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж, нүүрснээс хагас коксон түлш, хийн болон шингэн түлш гарган авах тоног төхөөрөмж, стандартад нийцсэн зуух, нам даралтын зуух, дулаалгын материал, цахилгаан болон хийн халаагуур худалдан авсан баримтаар нотлогдож байгаа төлбөрийн хэмжээтэй тэнцэх орлого.
/Энэ заалтыг 2011 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн/
16.1.16.мөнгөн хадгаламжийн нийт хэмжээ нь 100 сая төгрөгөөс дээш нэг жил ба түүнээс бага хугацаатай болон хугацаагүй хадгаламжийн хүүгийн орлогоос бусад Монгол Улсын иргэний мөнгөн хадгаламжийн хүүгийн орлогыг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд.
/Энэ заалтыг 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ заалтад 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ заалтыг 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
 16.1.17.соёлын өвийг хамгаалах, сэргээн засварлахад зориулж өгсөн хандив.

/Энэ заалтыг 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/
 16.1.18.нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллаас орсон орлого.
/Энэ заалтыг 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/
16.1.19.Гэр бүлийн тухай хуулийн 3.1.4-т заасан этгээдүүд хоорондоо газар ашиглах, эзэмших эрхийн гэрчилгээгээ үнэ төлбөргүйгээр шилжүүлэх замаар олсон энэ хуулийн 8.1.10-т заасан орлого.
/Энэ заалтыг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн/
16.2.Албан татвар ногдох орлогын дүнд албан татвараас чөлөөлөгдөх орлого хамаарахгүй.
16.3.Энэ хуулийн 16.1.14-т заасан жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн жагсаалтыг ,16.1.15-д заасан тоног төхөөрөмж, бараа, материалын жагсаалтыг тус тус Засгийн газар батална.

/Энэ хэсгийг 2011 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ хэсэгт 2011 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
 

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Албан татвар ногдуулах орлогыг тодорхойлох

 17 дугаар зүйл. Цалин хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй  адилтгах орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлох
 17.1.Цалин хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах орлогод албан татвар ногдуулах орлогыг дараахь байдлаар тодорхойлно:
 17.1.1.энэ хуулийн 11.1.1, 11.1.6-д заасан орлогоос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд төлсөн шимтгэлийг хассан дүнгээр;
 17.1.2.энэ хуулийн 11.1.2-11.1.5-д заасан орлогын тухайд нийлбэр дүнгээр нь.
 18 дугаар зүйл. Үйл ажиллагааны орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлох
 18.1.Үйл ажиллагааны орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлохдоо Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12.1.1-12.1.3, 12.1.5-12.1.14, 12.1.17, 12.1.19-12.1.26-д заасан зардлыг хасч, 12.2, 12.3, 12.5-12.8-д заасан зарчмыг баримталж 13-15 дугаар зүйлийг дагаж мөрдөнө.
 18.2.Энэ хуулийн 18.1-д заасан хасагдах зардал баримтаар нотлогдоогүй бөгөөд тухайн үйл ажиллагаатай холбоогүй, түүнчлэн албан татвар төлөгч хувийн хэрэгцээндээ зарцуулсан бол албан татвар ногдох орлогоос хасахгүй.
 18.3.Албан татвар төлөгчийн гэр бүлийн гишүүдэд олгосон хөдөлмөрийн хөлсийг нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хэмжээтэй хувь тэнцүүлэн бодож хасагдах зардалд тооцно.
 18.4.Албан татвар төлөгч нь үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, гүйцэтгэсэн ажил, үйлчилгээнээс өөрийн болон гэр бүлийн хэрэгцээнд зориулсан байвал тэдгээрийг хасагдах зардалд тооцохгүй.
 18.5.Албан татвар төлөгч нь үйл ажиллагаа эрхлэхэд ашиглаж байгаа машин, механизм, тоног төхөөрөмж, барилгыг гэр бүлийнхээ хэрэгцээнд нэгэн зэрэг ашиглаж байгаа бол ашиглалтын зардлыг хувь тэнцүүлэн тооцож хасагдах зардалд тусгана.
 19 дүгээр зүйл. Хөрөнгийн орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлох
 19.1.Хөрөнгийн орлогод албан татвар ногдуулах орлогыг дараахь байдлаар тодорхойлно:
 19.1.1.хөрөнгө түрээслүүлснээс олсон нийт орлогоос тухайн хөрөнгийг түрээслүүлэхтэй холбогдон гарсан зардлыг хассан зөрүүгээр нь;
 19.1.2.эрхийн шимтгэлийн орлогыг дүнгээр нь;
 19.1.3.ногдол ашгийн орлогыг дүнгээр нь;
 19.1.4.хүүгийн орлогыг дүнгээр нь;
 19.1.5.өмчлөл, эзэмшилд байгаа хөрөнгөө бусдад ашиглуулж олсон орлогыг дүнгээр нь.
 19.2.Албан татвар төлөгчийн хувь нийлүүлсэн аж ахуйн нэгж татан буугдсан бол тухайн аж ахуйн нэгжийн үлдсэн эд хөрөнгийг худалдаж олсон орлогоос татвар төлөгчийн хүртсэн хувийг тодорхойлохдоо түүний хувь нийлүүлэхдээ гаргасан зардлыг хасч тооцно.
19.3.Албан татвар ногдуулах мөнгөн хадгаламжийн хүүгийн орлогыг тодорхойлохдоо албан татвар төлөгчийн тухайн банкин дахь нийт хадгаламжийн хүүгийн орлогоос энэ хуулийн 16.1.16-д заасан чөлөөлөгдөх хадгаламжийн хүүгийн орлогыг хасч тооцно.
/Энэ хэсгийгг 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ хэсгийг 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
 20 дугаар зүйл. Хөрөнгө борлуулсны орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлох
 20.1.Хөрөнгө борлуулсны орлогод албан татвар ногдуулах орлогыг дараахь байдлаар тодорхойлно:
 20.1.1.үл хөдлөх эд хөрөнгө борлуулснаас олсон орлогыг дүнгээр нь;
 20.1.2.хувьцаа борлуулсны орлогын тухайд түүнийг борлуулсан үнээс уг хувьцааг худалдаж авсан үнийг хассан зөрүүгээр нь;
 20.1.3.хамтран эзэмшиж байсан хувьцааг борлуулсан бол энэ хуулийн 20.1.2-т заасны дагуу хассан зөрүүг тодорхойлсны дараа тухайн албан татвар төлөгчид ногдох хэсгийн үнийн дүнгээр нь; 
20.1.4.хувьцаа бусад үнэт цаас борлуулсан тохиолдолд нийт хувьцаа, бусад үнэт цаас худалдсан үнээс тэдгээрийг худалдан авсан үнэ болон худалдан авахад төлсөн баримтаар нотлогдож байгаа шимтгэлийн нийт дүнг хассан зөрүүгээр нь;

/Энэ заалтыг 2013 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
20.1.5.хөдлөх эд хөрөнгө борлуулснаас олсон орлогоос тухайн хөрөнгийг худалдан авсан болон ийнхүү худалдан авахтай холбогдон гарсан баримтаар нотлогдох зардлыг хассан зөрүүгээр нь.
20.1.6.газар эзэмших, ашиглах эрх борлуулсны орлогыг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 16.13-т заасан аргачлалаар тогтоосон дүнгээр;

/Энэ заалтыг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн/
 21 дүгээр зүйл./Энэ зүйлийг 2009 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
 22 дугаар зүйл. Бусад орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлох
 22.1.Дор дурдсан орлогод ногдуулах албан татварыг дараахь байдлаар тодорхойлно:
 22.1.1.шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээл туурвих, шинэ бүтээл, бүтээгдэхүүний болон ашигтай загвар зохион бүтээх, спортын тэмцээн, урлагийн тоглолт зохион байгуулах, тэдгээрт оролцох замаар олсон болон тэдгээртэй адилтгах бусад орлогод албан татвар ногдуулах орлогыг тухайн орлогын дүнгээр;
 22.1.2.урлагийн тоглолт, спортын тэмцээний шагнал, наадмын бай шагналын орлогод албан татвар ногдуулах орлогыг тухайн шагналын орлогын дүнгээр;
 22.1.3.төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны орлогод албан татвар ногдуулах орлогыг тухайн орлогын дүнгээр;
 22.1.4.шууд бус орлогод ногдуулах албан татварыг тухайн орлогын дүнгээр.
22.1.5.бусдаас үнэ төлбөргүй авсан газар эзэмших, ашиглах эрхийн орлогыг Татварын ерөнхий хуулийн 48 дугаар зүйлд заасны дагуу шууд бус аргаар тодорхойлсон дүнгээр.

 /Энэ заалтыг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн/
221 дүгээр зүйл.Оршин суугч бус албан татвар төлөгчийн Монгол Улсын нутаг дэвсгэрт олсон орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлох
221.1.Энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан оршин суугч бус албан татвар төлөгчийн Монгол Улсын нутаг дэвсгэрт олсон орлогын нийт дүнгээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно.
221.2.Оршин суугч бус албан татвар төлөгчид орлого олгогч этгээд нь суутгагчийн үүрэг хүлээж энэ хуулийн 221.1-д заасны дагуу тодорхойлсон орлогод албан татвар ногдуулж, суутгал хийнэ.

/Энэ зүйлийг 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/
 

ТАВДУГААР БҮЛЭГ
Албан татварын хувь, хэмжээ

 23 дугаар зүйл. Албан татварын хувь, хэмжээ
23.1.Энэ хуулийн 17 дугаар зүйл, 22.1.4-т зааснаар тодорхойлсон орлогын жилийн дүнд 10 хувиар тооцож, албан татвар ногдуулна. 

/Энэ хэсгийг 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
/Энэ хэсгийг 2018 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
 23.2.Энэ хуулийн дараахь зүйл, заалтад дурдсан орлогод дор дурдсан хувь, хэмжээгээр тооцож албан татварыг тусгайлан ногдуулна:
 23.2.1.энэ хуулийн 20.1.1-д заасан орлогын дүнд 2 хувиар;
 23.2.2.энэ хуулийн 22.1.1-22.1.2-т заасан орлогын дүнд 5 хувиар;
 23.2.3.энэ хуулийн 22.1.3-т заасан орлогын дүнд 40 хувиар.
23.2.4.энэ хуулийн 18, 19 дүгээр зүйл, 20.1.2-20.1.5-т зааснаар тодорхойлсон орлогын жилийн дүнд 10 хувиар;

/Энэ заалтыг 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ заалтын 2018 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
23.2.5.энэ хуулийн 221 дүгээр зүйлд зааснаар тодорхойлсон орлогын дүнд 20 хувиар.
/Энэ заалтыг 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/
23.2.6.энэ хуулийн 20.1.6, 22.1.5-д заасан орлогын дүнд 10 хувиар.

/Энэ заалтыг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн/
 23.3./Энэ хэсгийг 2009 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
 

ЗУРГАДУГААР БҮЛЭГ
Албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт

 24 дүгээр зүйл. Албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх
24.1.Энэ хуулийн 11.1.1-11.1.6-д заасан орлогод ногдох жилийн албан татварт дараахь хэмжээгээр албан татварын хөнгөлөлт үзүүлнэ:
Д/д Албан татвар ногдуулах жилийн орлогын хэмжээ /төгрөгөөр/ Албан татварын хөнгөлөлтийн хэмжээ /төгрөгөөр/
2018 он 2019 он ба түүнээс хойш
1 0-6 000 000 хүртэл 160 000 240 000
2 6 000 000-12 000 000 хүртэл 140 000 220 000
3 12 000 000-18 000 000 хүртэл 120 000 200 000
4 18 000 000-24 000 000 хүртэл 100 000 180 000
5 24 000 000-30 000 000 хүртэл 80 000 160 000
6 30 000 000-36 000 000 хүртэл 60 000 140 000
7 36 000 000 ба түүнээс дээш - -
 
 
/Энэ хэсэгт 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсгийг 2018 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
 24.2./Энэ хэсгийг 2009 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
 24.3./Энэ хэсгийг 2009 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
 24.4./Энэ хэсгийг 2009 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
 24.5.Дор дурдсан бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн буюу тариалсан Монгол Улсад оршин суугч хувь хүний зөвхөн тухайн үйлдвэрлэлээс олсон орлогод ногдуулах албан татварыг 50 хувиар хөнгөлнө:
 24.5.1.үр тариа;
 24.5.2.төмс, хүнсний ногоо;
 24.5.3.жимс, жимсгэнэ;
 24.5.4.тэжээлийн ургамал.
 24.6.Албан татвар төлөгчийн төрсөн буюу үрчилсэн хүүхэд гадаад, дотоодын их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид элсэн суралцаж байгаа бол түүний сургалтад төлсөн, баримтаар нотлогдож байгаа төлбөрийн хэмжээгээр албан татварын хөнгөлөлт үзүүлнэ.
 24.7.Суралцаж байх хугацаандаа хөдөлмөр эрхлэлтийн орлогоосоо албан татвар төлж, улмаар сургалтын төлбөр төлсөн их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид суралцагчийг энэ хуулийн 24.6-д заасан хөнгөлөлтөд хамааруулна.
 25 дугаар зүйл. Гадаад улсад төлсөн албан татварт хөнгөлөлт үзүүлэх
 25.1.Хувь хүнээс гадаад улсад төлсөн албан татварт хөнгөлөлт үзүүлэхдээ орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай гэрээний дагуу шийдвэрлэнэ.
 

ДОЛДУГААР БҮЛЭГ
Албан татвар ногдуулах, төсөвт төлөх, тайлагнах

 26 дугаар зүйл. Албан татвар ногдуулах, төсөвт төлөх
 26.1.Энэ хуулийн 4.1.4-т заасан суутгагч албан татвар ногдуулахдаа дор дурдсан журмыг баримтална:
26.1.1.энэ хуулийн 11 дүгээр зүйл, 15.1-д заасан орлогын дүнд 23.1-д заасан хувиар, 14.1.1-д заасан орлогын дүнд 23.2.1-д заасан хувиар, 8.1.6, 8.1.7-д заасан орлогын дүнд 23.2.2-т заасан хувиар, 8.1.8-д заасан орлогын дүнд 23.2.3-т заасан хувиар, 12.2, 13.1.2, 13.1.3, 13.1.4-т заасан орлогын дүнд 23.2.4-т заасан хувиар тус тус албан татвар ногдуулж, холбогдох төсөвт шилжүүлэх;

/Энэ хэсгийг 2018 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
 26.1.2.энэ хуулийн 11.1.1-д заасан албан татварыг сар бүрийн эцэст ногдуулж, мөн хуулийн 24.1-д заасан хөнгөлөлтийг хасч, холбогдох төсөвт шилжүүлэх;
 26.1.3.энэ хуулийн 11.1.2-11.1.5-д заасан албан татварыг тухай бүр нь ногдуулж, мөн хуулийн 24.1-д заасан хөнгөлөлтийг хасч, холбогдох төсөвт шилжүүлэх;
 26.1.4.энэ хуулийн 11.1.6-д заасан албан татварыг уг орлогыг олгох тухай бүрт ногдуулж, мөн хуулийн 24.1-д заасан хөнгөлөлтийг хасч, холбогдох төсөвт шилжүүлэх;
 26.1.5.аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг албан татвар төлөгч нь энэ хуулийн 16.1.12, 24.6-д заасан хөнгөлөлт эдлэх бол татварын алба ажил олгогчтой албан татварын жилийн эцсийн тооцоо хийхдээ уг хөнгөлөлтийг албан татвар төлөгчийн албан татвар ногдох орлогоос хасч тооцох;
26.1.6.банк, санхүүгийн байгууллага албан татвар төлөгчийн мөнгөн хадгаламжид хүү бодох бүрдээ энэ хуулийн 23.1-д заасан хувиар албан татвар ногдуулан суутгаж, тухай бүр холбогдох төсөвт шилжүүлэх.
26.1.7.суутгагч нь энэ хуулийн 221 дүгээр зүйлд заасан орлогыг оршин суугч бус албан татвар төлөгчид олгох тухай бүр энэ хуулийн 23.2.5-д заасан хувиар албан татвар ногдуулж, тухай бүр холбогдох төсөвт шилжүүлэх.
/Энэ заалтыг 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/
26.2.Суутгагч энэ хуулийн 26.1.2-26.1.5-д зааснаар гүйцэтгэсэн ажиллагааг албан татвар төлөгчийн орлого, татварын бүртгэлийн дэвтэрт тэмдэглэл хийж баталгаажуулна.
 26.3.Суутгагч нь албан татвар төлөгчийн орлогоос суутган авсан албан татварыг энэ хуулийн 26.1.6-д зааснаас бусад тохиолдолд дараа сарын 10-ны өдрийн дотор холбогдох төсөвт шилжүүлнэ.
 27 дугаар зүйл. Албан татварыг төсөвт төлөх
 27.1.Албан татвар төлөгч албан татвар ногдуулах орлогоо энэ хуулийн дагуу өөрөө үнэн зөв тодорхойлж, дор дурдсан хугацаанд албан татварыг төсөвт төлнө:
 27.1.1.
/Энэ заалтыг 2009 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
 27.1.2.үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлогод ногдох албан татварыг энэ хуулийн 23.2.1-д заасан хувиар ногдуулан дараа улирлын эхний сарын 15-ны өдрийн дотор;
 27.1.3.түрээсийн орлогод ногдох албан татварыг энэ хуулийн 23.1-д заасан хувиар ногдуулан дараа улирлын эхний сарын 15-ны өдрийн дотор;
 27.1.4.энэ хуулийн 12 дугаар зүйл, 13.1.5, 14.1.2, 14.1.3-т заасан орлогод энэ хуулийн 23.1-д заасан хувиар тооцон улирал тутам албан татвар ногдуулан дараа улирлын эхний сарын 15-ны өдрийн дотор.
27.1.5.гадаад улсад олсон энэ хуулийн 13.1.4-т заасан мөнгөн хадгаламжийн хүүгийн орлогод ногдох албан татварыг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл энэ хуулийн 23.1-д заасан хувиар, 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн энэ хуулийн 23.2.4-т заасан хувиар ногдуулан дараа сарын 10-ны дотор.
/Энэ заалтыг 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/
 27.2.Албан татвар төлөгч энэ хуулийн 11.1.6, 12 дугаар зүйл, 13.1.1, 14.1.2, 14.1.3-т заасан орлого олж байгаа бол уг орлогод энэ хуулийн 23.1-д заасан хувиар, 8.1.6-д заасан орлого олж байгаа бол уг орлогод энэ хуулийн 23.2.2-т заасан хувиар тус тус албан татвар ногдуулан төлж, албан татвар төлөгчийн орлого, татварын бүртгэлийн дэвтэрт тухай бүр бүртгэн харьяа татварын албаар баталгаажуулах бөгөөд татварын жилийн эцэст уг албатай татварын тооцоо хийнэ.
 27.3.
/Энэ хэсгийг 2009 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
 27.4./Энэ хэсгийг 2009 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
 271 дугаар зүйл. Албан татварт хасалт хийх, буцаан олгох
 271.1.Хувь хүн энэ хуулийн 16.1.12-т заасны дагуу албан татвар ногдох орлогын чөлөөлөлт, 24.6-д заасны дагуу албан татварын хөнгөлөлт эдлэх бол тухайн хувь хүний холбогдох төсөвт төлөх албан татвар, албан татвар ногдох орлогыг хасч тооцож болно.
 271.2.Энэ хуулийн 271.1-д заасны дагуу тухайн жилд хийх хасалтын хэмжээ нь мөн хугацаанд төлбөл зохих албан татварын дүнгээс их байвал татварын алба дараахь байдлаар зохицуулна:
 271.2.1.дараагийн сар, улирал, жилд төлөх албан татварт шилжүүлэн тооцох;
 271.2.2.хууль тогтоомжийн дагуу орон нутгийн төсөвт төлөх бусад төрлийн албан татварын төлбөрт шилжүүлэн тооцох.
 271.3.Энэ хуулийн 271.1-д заасны дагуу тухайн жилд хийх хасалтын хэмжээ нь мөн хугацаанд албан татвар ногдвол зохих хувь хүний орлогын дүнгээс их байвал татварын алба дараагийн сар, улирал, жилд ногдох албан татвар ногдох орлогын дүнд шилжүүлэн тооцно.
 271.4.Илүү төлсөн албан татварыг дор дурдсан журмаар албан татвар төлөгчид буцаан олгоно:
 271.4.1.албан татварыг илүү төлсөн албан татвар төлөгч нь түүнийг буцаан авах хүсэлтээ татварын тооцоо хийж, тайлан тушаах үедээ харьяалах татварын албанд бичгээр гаргах;
 271.4.2.харьяалах татварын алба энэ хуулийн 271.4.1-д зааснаар ирүүлсэн хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 20 өдөрт багтаан хянаж, буцааж олгох албан татварын хэмжээг тодорхойлон, энэ тухайгаа албан татвар төлөгчид бичгээр мэдэгдэж, албан татвар төлөгчийн нэр, регистрийн дугаар, харилцагч банкны дансны дугаар, буцааж олгох албан татварын хэмжээг тодорхойлсон саналыг ажлын 5 өдөрт багтаан аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын санхүүгийн асуудал эрхэлсэн нэгжид хүргүүлэх;
 271.4.3.аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын санхүүгийн асуудал эрхэлсэн нэгж энэ хуулийн 271.4.2-т заасан саналыг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтаан албан татварыг буцаан олгох.
 271.5.Албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгахтай холбогдсон харилцааг зохицуулсан журмыг санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
 271.6.Буцаан олгох албан татвар нь орон нутгийн төсвийн бүрэлдэхүүн хэсэг байх бөгөөд тухайн жилд орон нутгийн төсөвт төвлөрүүлэх тухайн төрлийн татварын 20 хувиас хэтрэхгүй байна.

/Энэ зүйлийг 2008 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/
 28 дугаар зүйл. Албан татварын тайланг хүргүүлэх хугацаа
 28.1.Суутгагч нь энэ хуулийн 8.1.7, 8.1.8, 11 дүгээр зүйл, 13.1.2-13.1.4, 14.1.1, 15 дугаар зүйлд заасны дагуу суутгасан албан татварын улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор, жилийн тайланг дараа оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор өссөн дүнгээр гаргаж, харьяа татварын албанд ирүүлнэ.
 28.2.Энэ хуулийн 8.1.6, 11.1.6, 12.1.1, 12.1.2, 12.2, 13.1.1, 13.1.5, 14.1.2, 14.1.3, 15 дугаар зүйлд заасан орлогын албан татвар төлсөн тайланг хувь хүний орлогын албан татвар тодорхойлох тайлангийн хуудсаар гаргаж, дараа оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор татварын албанд хүргүүлнэ.
 

НАЙМДУГААР БҮЛЭГ
Бусад

 29 дүгээр зүйл. Албан татвар төлөгчийг бүртгэх
 29.1.Үндэсний татварын алба албан татвар төлөгчийг дараахь журмаар бүртгэнэ:
 29.1.1.албан татвар төлөгч нь тухайн нутаг дэвсгэрийнхээ татварын албанд бүртгүүлж, татвар төлөгчийн бүртгэлийн дугаар авах;
 29.1.2.албан татвар төлөгч нь татвар төлөгчийн бүртгэлийн дугаар авахдаа бүртгэлийн маягт авч бөглөх;
 29.1.3.татварын алба нь татвар төлөгчийн дугаар бүхий гэрчилгээг татвар төлөгчид олгох;
 29.1.4.суутгагч нь иргэнд орлого олгох бүрдээ түүний татвар төлөгчийн дугаарыг орлого олгосон тухай баримтад тэмдэглэж, иргэн бүрт олгосон орлого, түүнд ногдуулан суутгасан албан татварын хэмжээг тухайн нутаг дэвсгэрийн татварын албанд улирал тутам өссөн дүнгээр гаргаж мэдэгдэх.
 29.2.Энэ хуулийн 29.1.2, 29.1.3-т дурдсан маягт, гэрчилгээний загварыг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага батална.

/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
 30 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох
 30.1.Энэ хуулийг 2007 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
 30.2.Энэ хуулийн 13.1.3, 13.1.4-т заасан орлогод 2013 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн албан татвар ногдуулна.

/Энэ хэсэгт 2007 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
 
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Ц.НЯМДОРЖ
 

 

НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ 2015 /Шинэчилсэн найруулга/


 
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
 
2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр   Улаанбаатар хот
 
НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ
/Шинэчилсэн найруулга/
 

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь нэмэгдсэн өртгийн албан татвар /цаашид “албан татвар” гэх/-ыг ногдуулах, төсөвт төвлөрүүлэх, буцаан олгох, тайлагнахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Хууль тогтоомж
2.1.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль тогтоомж нь Татварын ерөнхий хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ
3.1.Хувь хүн, хуулийн этгээдийн Монгол Улсад импортоор оруулсан, эсхүл Монгол Улсаас экспортод гаргасан болон Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулахад энэ хууль үйлчилнэ.
4 дүгээр зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1.“борлуулалт” гэж барааг бусдын өмчлөлд шилжүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэхийг;
4.1.2. “бараа”гэж мөнгөн хөрөнгөнөөс бусад бүх төрлийн хөрөнгийг;
4.1.3."ажил" гэж Иргэний хуулийн Гучин нэгдүгээр бүлэгт заасан "ажил гүйцэтгэх" гэснийг;
4.1.4."үйлчилгээ" гэж бараа борлуулах, ажил гүйцэтгэхээс бусад аливаа үйл ажиллагааг;
4.1.5."аж ахуйн үйл ажиллагаа" гэж ашиг олох зорилготой болон тийм зорилгогүй, бүхэлд нь буюу хэсэгчлэн бараа борлуулах, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг;
4.1.6."оршин суугч эсхүл оршин суугч бус" гэж Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль болон болон Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд дараах байдлаар тус тус тодорхойлсон этгээдийг хэлнэ:
4.1.6.а."оршин суугч", гэж Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 5.3-т заасан Монгол Улсад байнга байрладаг албан татвар төлөгч, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан Монгол Улсад байнга оршин суугч албан татвар төлөгчийг;
4.1.6.б."оршин суугч бус" гэж Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 5.4-т заасан Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгч, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Монгол Улсад оршин суугч бус албан татвар төлөгчийг;
4.1.7."орон сууцны зориулалтаар ашиглаж байгаа байр" гэж хүн суурьшин амьдрах зориулалттай баригдан уг зорилгоор, аж ахуйн үйл ажиллагааны бус хэлбэрээр ашиглагдаж байгаа бөгөөд энэ хуулийн дагуу нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулсан нийтийн болон амины орон сууцны барилгыг;
4.1.8."нэмэгдсэн өртгийн албан татвар суутгах үүрэг үүсэх өдөр" гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан үйл ажиллагаа эрхэлж, орлого олж байгаа хувь хүн, хуулийн этгээдийн уг үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэн өдрийг;
4.1.9."гадаад улсын Засгийн газар, олон улсын байгууллагаас хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр авсан бараа" гэж давагдашгүй хүчин зүйл болон түүнтэй адилтгах бусад гамшгийн улмаас учирсан хохирлыг арилгахад зориулсан, түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас гадаад улсын Засгийн газар, олон улсын байгууллагатай байгуулсан гэрээний дагуу хариу төлбөргүйгээр хүлээн авсан барааг. Үүнд буцалтгүй болон хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд гадаад улсын Засгийн газар, олон улсын байгууллагаас мөнгөөр өгсөн санхүүжилтээр дотоодын зах зээлээс худалдан авч байгаа бараа, ажил, үйлчилгээ мөн хамаарна;
4.1.10."төлбөр тооцоо хийх" гэж бэлэн ба бэлэн бусаар төлбөр тооцоо хийхийг;
4.1.11."нэгдсэн систем хариуцагч" гэж Монгол Улсад импортоор оруулсан, эсхүл Монгол Улсаас экспортод гаргасан болон Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа борлуулсан, ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн этгээдийн бараа, ажил, үйлчилгээний цахим баримтын мэдээллийг цуглуулах, боловсруулах, тайлагнах үйл ажиллагааг зохион байгуулах татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагыг;
4.1.12."хэрэглэгчийн систем нийлүүлэгч" гэж Монгол Улсад импортоор оруулсан, эсхүл Монгол Улсаас экспортод гаргасан болон Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа борлуулсан, ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн этгээдийн үйл ажиллагаанд зориулсан бүртгэл, төлбөр тооцооны бүрэлдэхүүн хэсэг, нэгдсэн системтэй холбогдон ажиллах баталгаажсан тоног төхөөрөмж болон системийг нийлүүлэх хуулийн этгээдийг;
4.1.13."нэмэгдсэн өртгийн албан татварын падаан" гэж тухайн төлбөр тооцоо хийснийг нотлох он, сар, өдөр, дахин давтагдашгүй төлбөрийн дугаар, албан татвар суутган төлөгчийн буюу худалдаа эрхлэгч, худалдан авагч албан татвар суутган төлөгчийн нэр, хаяг, татвар төлөгчийн дугаар, худалдаа хийгдсэн бараа, ажил, үйлчилгээний нэр, код, тоо хэмжээ, үнэ, төлбөр тооцооны болон татварын дүн зэрэг мэдээллийг агуулсан зориулалтын тоног төхөөрөмжөөс гаргасан цаасан болон цахим баримтыг;
4.1.14."төлбөрийн баримт" гэж тухайн төлбөр тооцоо хийгдсэнийг нотлох он, сар, өдөр, дахин давтагдашгүй төлбөрийн дугаар бүхий нэгдсэн системээр баталгаажсан, албан татвар суутган төлөгч буюу худалдаа эрхлэгчийг таних тэмдэг бүхий нэр, хаяг, татвар төлөгчийн дугаар, худалдаа хийгдсэн бараа, ажил, үйлчилгээний нэр, код, тоо хэмжээ, үнэ, төлбөр тооцооны болон татварын дүн зэрэг мэдээллийг агуулсан зориулалтын тоног төхөөрөмжөөс гаргасан цаасан болон цахим баримтыг;
4.1.15."дахин давтагдашгүй төлбөрийн дугаар" гэж худалдаа, үйлчилгээ эрхлэгч албан татвар суутган төлөгчийн татвар төлөгчийн дугаар, салбар, төлөөлөгчийн газартай бол салбарын дугаар, төлбөр тооцооны он, сар, өдөр, төлбөр тооцооны дэс дугаарыг дунд нь ямар нэг тэмдэгт хэрэглэлгүйгээр үргэлжлүүлэн тоон утгаар илэрхийлсэн дугаарыг;
4.1.16."бүртгэлийн хэрэгсэл" гэж бараа, ажил, үйлчилгээг худалдан авч, төлбөр төлж, борлуулалт хийснийг нотлох зориулалт бүхий төлбөрийн баримтын мэдээллийг агуулсан тусгай таних тэмдэг бүхий эрх бүхий байгууллагаас баталгаажуулсан төлбөр, төлбөрийн карт болон түүнтэй адилтгах мэдээлэл хадгалах, дамжуулах боломж бүхий бүх төрлийн төлбөр тооцооны бүртгэлийн хэрэгслийг;
4.1.17."бүртгэлийн машин" гэж албан татвар суутган төлөгчийн борлуулалтыг төлбөрийн баримтад заагдсаны дагуу бүртгэж, бүртгэлийн мэдээллийг төлбөр тооцооны бүртгэлийн системд дамжуулах тусгай зориулалт бүхий кассын машин, түүний салшгүй хэсэг болсон пос терминал буюу түүнтэй адилтгах программ хангамж бүхий тоног төхөөрөмжийг;
4.1.18."бүртгэлийн систем" гэж албан татвар суутган төлөгчийн борлуулалтын мэдээллийг иргэн, хуулийн этгээдийн худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний мэдээлэл бүхий бүртгэх хэрэгслээр дамжуулан бүртгэлийн машинд бүртгэн, татварын албаны мэдээллийн санд төвлөрүүлэх үйл ажиллагааны нийлбэр цогцыг;
4.1.19."нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгч болсон өдөр" гэж энэ хуулийн дагуу нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгэгдэн гэрчилгээ авсан өдрийг;
4.1.20."нэгдсэн систем" гэж Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа этгээдийн бараа борлуулсан, ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсний төлбөрийн баримтын мэдээллийг цуглуулах, боловсруулах, тайлагнах үйлдэлтэй системийг;
4.1.21."хэрэглэгчийн систем" гэж Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа этгээдэд зориулсан бараа, агуулах, борлуулалтын бүртгэл, төлбөр тооцооны бүрэлдэхүүн хэсэг, бараа, ажил, үйлчилгээний нэгдсэн системтэй холбогдон ажиллах баталгаажсан тоног төхөөрөмж болон системийг.
 

ХОЁРДУГААР БҮЛЭГ
АЛБАН ТАТВАР ТӨЛӨГЧ, АЛБАН ТАТВАР СУУТГАН ТӨЛӨГЧИЙГ ТОДОРХОЙЛОХ, ТҮҮНИЙГ БҮРТГЭХ, БҮРТГЭЛЭЭС ХАСАХ

5 дугаар зүйл.Албан татвар төлөгч, албан татвар суутган төлөгч
5.1.Бараа, ажил, үйлчилгээг аливаа хэлбэрээр борлуулахгүй, аж ахуйн үйл ажиллагааны бус, зөвхөн өөртөө хэрэглэх зориулалтаар худалдан авч, импортоор оруулсан хувь хүнийг албан татвар төлөгч гэнэ.
5.2.Үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ нь 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрч, албан татвар ногдуулан суутган авч, төсөвт төвлөрүүлэх үүрэг бүхий дараах этгээд албан татвар суутган төлөгч байна:
5.2.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа, ажил, үйлчилгээний борлуулалт хийсэн;
5.2.2.бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулсан;
5.2.3.бараа, ажил, үйлчилгээг экспортод гаргасан.
5.3.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд заасан гадаад улсын аж ахуйн нэгжийн төлөөний газрын Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын орлогын хэмжээ нь 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэн бол энэ хуулийн 5.2-т хамаарна.
5.4.Хөдөлмөрийн гэрээгээр байнга болон түр хугацаагаар ажиллаж байгаа иргэнд олгосон цалин, хөдөлмөрийн хөлс, нэмэгдэл, тэтгэвэр, тэтгэмж, шагнал, урамшуулалд албан татвар ногдуулахгүй.
5.5.Энэ хуулийн 4.1.19, 5.2-т заасан борлуулалтын орлогын хэмжээ 50 сая ба түүнээс дээш төгрөгт гэдэгт тухайн этгээдийн хөрөнгөөр бүртгэлтэй байсан үндсэн хөрөнгийн борлуулалт хамаарахгүй.
5.6.Энэ хуулийн 5.2-т заасан борлуулалтын орлогын хэмжээ нь нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтаар нотлогдсон байна.
6 дугаар зүйл.Албан татвар суутган төлөгчийн бүртгэл
6.1.Энэ хуулийн 4.1.19-д заасны дагуу албан татвар суутгах үүрэг үүссэн хувь хүн, хуулийн этгээд ажлын 10 өдөрт багтаан албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх өргөдлөө харьяалах татварын албанд гаргана.
6.2.Харьяалах татварын алба энэ хуулийн 6.1-д заасан этгээдийн өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын гурван өдөрт багтаан албан татвар суутган төлөгчөөр бүртгэж, тухайн этгээдэд гэрчилгээ олгоно.
6.3.Энэ хуульд заасан албан татвараас чөлөөлөгдөх бараа, ажил, үйлчилгээг дагнан эрхэлж байгаа хувь хүн, хуулийн этгээдэд энэ хуулийн 6.1, 6.2 дахь хэсэг хамаарахгүй.
6.4.Албан татвар суутган төлөгч нь зохион байгуулалтын төрөл, хэлбэрээ өөрчилсөн тохиолдолд албан татвар суутган төлөгчийн харилцаа, эрх, үүрэг хэвээр хадгалагдаж, гэрчилгээнд холбогдох өөрчлөлтийг оруулна.
6.5.Хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ нь энэ хуулийн 5.2-т заасан орлогын 20 буюу түүнээс дээш хувьд хүрсэн бол албан татвар суутган төлөгчөөр сайн дураар бүртгүүлж болно.
6.6.Албан татвар суутган төлөгчөөр сайн дураар бүртгүүлэх тухай өргөдөл гаргах болон гэрчилгээ олгоход энэ хуулийн 6.1, 6.2-т заасан хугацаа нэгэн адил хамаарна.
6.7.Энэ хуулийн 6.2-т заасны дагуу албан татвар суутган төлөгчөөр бүртгэгдэж, гэрчилгээг олгосноор тухайн албан татвар суутган төлөгч нь бүртгэлийн системд шууд бүртгэгдэнэ.
6.8.Хувь хүн, хуулийн этгээд албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлснээс хойш энэ хуульд заасан албан татвар ногдох орлогогүй, эсхүл орлогын хэмжээ нь албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн босгын хэмжээнд хүрээгүй нь дараалсан 12 сарын албан татварын тайлангаар, эсхүл үйл ажиллагаа явуулаагүй нь нотлогдсон бол харьяалах татварын алба албан татвар суутган төлөгчийн бүртгэлээс хасч, гэрчилгээг хүчингүй болгоно.
6.9.Албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн болон уг бүртгэлээс хасагдсан хувь хүн, хуулийн этгээдийн нэрийн жагсаалтыг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага сар бүр хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим хуудсаар улсын хэмжээнд нийтэд мэдээлнэ.
6.10.Албан татвар суутган төлөгчийн бүртгэлээс хасагдсан этгээд нь албан татвар суутган төлөгч байх үеийн үүргээс чөлөөлөгдөхгүй бөгөөд шинээр бүртгүүлэхгүй байх үндэслэл болохгүй.
6.11.Энэ хуулийн 4.1.13, 4.1.14, 4.1.15, 6.2-т заасан падаан, баримт, гэрчилгээний загвар, албан татвар суутган төлөгч болон албан татвар төлөгчийг бүртгэх, бүртгэлээс хасахтай холбоотой журмыг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга батална.
 

ГУРАВДУГААР БҮЛЭГ
АЛБАН ТАТВАР НОГДОХ БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ

7 дугаар зүйл.Албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээ
7.1.Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна:
7.1.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ;
7.1.2.гадаад улсаас Монгол Улсад импортоор оруулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ;
7.1.3.Монгол Улсаас экспортод гаргасан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ.
7.2.Доор дурдсан үйл ажиллагааг 7.1-д нэгэн адил хамааруулна:
7.2.1.эрх борлуулах;
7.2.2.албан татвар суутган төлөгч нь энэ хуулийн 6.9-д заасан болон бусад үндэслэлээр албан татвар суутган төлөгчийн бүртгэлээс хасагдсан, түүнчлэн албан татвар суутган төлөгч хуулийн этгээд нь Иргэний хуулийн 32 дугаар зүйлд заасан үндэслэлээр татан буугдах үед хувьцаа эзэмшигч, хувь нийлүүлэгч болон албан татвар суутган төлөгч өөртөө бараа үлдээх;
7.2.3.нотариатын үйлчилгээ;
7.2.4.өрийн төлбөрийг бараа шилжүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх замаар хаах;
7.2.5.оршин суугч бус этгээдийн оршин суугч этгээдэд борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ;
7.2.6.цахилгаан, дулаан, хий, ус хангамж, ариутгах татуурга, шуудан, харилцаа холбооны болон бусад үйлчилгээ үзүүлэх;
7.2.7.бараа түрээслүүлэх, бусад хэлбэрээр эзэмшүүлэх, ашиглуулах;
7.2.8.зочид буудал буюу түүнтэй адилтгах байранд байр түрээслүүлэх, бусад хэлбэрээр эзэмшүүлэх, ашиглуулах;
7.2.9.үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө түрээслүүлэх, бусад хэлбэрээр эзэмшүүлэх, ашиглуулах;
7.2.10.шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загвар, зохиогчийн эрхэд хамаарах бүтээл, программ хангамж, барааны тэмдэг, ноу-хау, хөрөнгийн мэдээллийг шилжүүлэх, түрээслүүлэх, худалдах;
7.2.11.эд мөнгөний хонжворт сугалаа гаргах, төлбөрт таавар, бооцоот тоглоом тоглуулах үйлчилгээ үзүүлэх;
7.2.12.Иргэний хуулийн Гучин есдүгээр бүлэгт заасан зуучлал /зуучлах, зуучлах онцгой эрх, худалдааны төлөөлөл, комисс болон тэдгээртэй адилтгах бусад/-ын үйлчилгээ үзүүлэх;
7.2.13.бусдын буруутай үйл ажиллагааны улмаас хүү, торгууль, алданги авах;
7.2.14.хөрөнгийн үнэлгээний үйлчилгээ;
7.2.15.төрөөс олгож байгаа төсвийн санхүүжилт, татаас, урамшуулал;
7.2.16.шаардах эрхийг худалдан авах замаар санхүүжилт хийх /факторинг, форфайтинг зэрэг тэдгээртэй адилтгах хэлцэл/;
7.2.17.өмгөөлөл, хууль зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээ;
7.2.18.үсчин, гоо сайхан, засвар үйлчилгээ, угаалга, хими цэвэрлэгээ зэрэг энэ хуулийн 13 дугаар зүйлд зааснаас бусад бүх төрлийн үйлчилгээ.
7.3.Энэ хуулийн 7.1, 7.2-т заасан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулахад доор дурдсан нөхцөлийг хангасан байна:
7.3.1.тухайн этгээд нь энэ хуулийн 5, 6 дугаар зүйлд заасны дагуу албан татвар суутган төлөгч байх;
7.3.2.борлуулалтыг аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд хийсэн байх.
7.4.Энэ хуулийн 7.3.1-д энэ хуулийн 7.2.5 дахь заалт хамаарахгүй.
 

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
АЛБАН ТАТВАРЫГ НОГДУУЛАХ ЖУРАМ

8 дугаар зүйл.Албан татвар ногдуулах
8.1.Албан татварыг доор дурдсан журмаар ногдуулна:
8.1.1.бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулсан, экспортод гаргасан, түүнчлэн борлуулсан бол тухай бүрд;
8.1.2.санхүүгийн түрээсийн зүйлийг худалдан авсан бол түрээсийн төлбөр хийхээр тохирсон хуваарийг баримтлан тухай бүрд;
8.1.3.энэ хуулийн 7.2.16-д заасан шаардах эрхийг худалдан авах санхүүжилтийн хэлэлцээрийн зүйлийг худалдан авсан бол төлбөр хийхээр тохирсон хуваарийг баримтлан тухай бүрд.
8.2.Энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан орлогод албан татвар ногдуулах, энэ хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу уг албан татвараас чөлөөлөхдөө "Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал"-ыг баримтална.
8.3.Энэ хуулийн 8.2-т заасан "Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал"-ыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Үндэсний статистикийн хорооны дарга хамтран батална.
8.4.Энэ хуулийн 11.4-т заасан албан татварыг төсөвт төлөхтэй холбогдсон журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
9 дүгээр зүйл.Албан татвар тооцох үнэлгээ
9.1.Албан татвар тооцох үнэлгээг доор дурдсан журмаар тодорхойлно:
9.1.1.импортын барааны албан татвар тооцох үнэлгээг Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд заасны дагуу тодорхойлсон гаалийн үнэ дээр гаалийн албан татвар, онцгой болон бусад албан татварыг нэмж;
9.1.2.Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бараа, ажил, үйлчилгээний албан татвар тооцох үнэлгээг тэдгээрийн тухайн үеийн зах зээлийн үнэ, тарифыг үндэслэн;
9.1.3.энэ хуулийн 7.2.1, 7.2.2-т заасан үйл ажиллагаанд албан татвар тооцох үнэлгээг тэдгээр бараа, ажил, үйлчилгээний тухайн үеийн зах зээлийн үнэ, тарифыг үндэслэн;
9.1.4.эд мөнгөний хонжворт сугалаа, төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйлчилгээ эрхэлдэг хувь хүн, хуулийн этгээдийн албан татвар тооцох үнэлгээг оролцогчийн төлсөн нийт мөнгөн дүнгээр;
9.1.5.өрийн төлбөрийг бараа шилжүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх замаар барагдуулсан бол үнийн дүнгээр;
9.1.6.энэ хуулийн 7.2.12-т заасан зуучлалын үйлчилгээний хувьд зуучлалын гэрээнд заасан зуучлалын шагнал, хөлсний дүнг гэрээнд тусгайлан заагаагүй бол тухайн үеийн зах зээлийн үнэ, тарифыг үндэслэн;
9.1.7.энэ хуулийн 7.2.16-д заасан шаардах эрхийг худалдан авч, санхүүжилт хийж байгаа этгээдийн татвар тооцох үнэлгээг шаардах эрхэд хамаарах нийт үнийн дүнгээр санхүүжилтэд өгсөн үнийн дүнг хасч.
9.2.Дараах тохиолдолд албан татвар тооцох үнэлгээг харьяалах татварын алба тухайн үеийн зах зээлийн үнэ, тарифыг үндэслэн тодорхойлно:
9.2.1.борлуулсан бараа, ажил, үйлчилгээний үнэ, тариф тодорхойгүй;
9.2.2.бараа,ажил, үйлчилгээг харилцан солилцсон;
9.2.3.харилцан хамаарал бүхий этгээдүүд үнэгүй, эсхүл зах зээлийн үнээс хямд буюу өндөр үнэ, тарифаар хоорондоо бараа, ажил, үйлчилгээ борлуулсан.
9.3.Албан татвар тооцох үнэлгээг гадаад валютаар хийсэн бол түүнийг энэ хуулийн 10.2-т зааснаар тогтоосон өдрийн Монголбанкны ханшийг үндэслэн төгрөгт шилжүүлнэ.
10 дугаар зүйл.Албан татвар ногдуулах хугацаа
10.1.Албан татвар суутган төлөгчийн борлуулалтад албан татвар ногдуулах хугацааг татварын албанаас гэрчилгээ олгосон өдрөөс эхлэн тооцно.
10.2.Бараа, ажил, үйлчилгээ борлуулсан тухай бүрд албан татвар ногдуулах хугацааг доор дурдсан үйлдлийн аль түрүүнд хийгдсэн өдрөөр тогтооно:
10.2.1.борлуулагч бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын орлогыг хүлээн авсан өдөр;
10.2.2.бараа, ажил, үйлчилгээг борлуулж төлбөрийн баримт үйлдсэн өдөр;
10.2.3.бараа, ажил, үйлчилгээг худалдан авсан өдөр.
10.3.Цахилгаан, дулаан, хий, усан хангамж, шуудан, харилцаа холбооны болон бусад тогтмол үйлчилгээнд албан татвар ногдуулах хугацааг төлбөрийн баримт үйлдсэн буюу төлбөрийг хүлээн авсан өдрийн аль түрүүнд хийгдсэнээр нь тогтооно.
10.4.Энэ хуулийн 7.2.2-т заасан бараанд албан татвар ногдуулах хугацааг тухайн барааг өөртөө үлдээсэн өдрөөр тогтооно.
10.5.Бараа импортоор оруулсан бол уг барааг гаалийн байгууллагад мэдүүлсэн өдрөөр албан татвар ногдуулах хугацааг тогтооно.
 

ТАВДУГААР БҮЛЭГ
АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ

11 дүгээр зүйл.Албан татвар ногдуулах хувь
11.1.Энэ хуулийн 7.1.1, 7.1.2-т заасан бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын үнэлгээнд 10 хувиар ногдуулна.
11.2.Энэ хуулийн 7.1.3-т заасан бараа, ажил, үйлчилгээнд ногдуулах албан татварын хувь тэг /"0"/-тэй тэнцүү байна.
11.3.Импортоор оруулсан, эсхүл үйлдвэрлэн борлуулсан автобензин, дизелийн түлшний албан татвар тооцох үнэлгээнд 0-10 хувиар ногдуулна.
11.4.Импортоор оруулсан, эсхүл үйлдвэрлэн борлуулсан автобензин, дизелийн түлшний албан татварын хувийг энэ хуулийн 11.3-т заасан хязгаарт багтаан салбарын онцлогийг харгалзан Засгийн газар тогтооно.
12 дугаар зүйл.Албан татварын тэг /"0"/ хувь хэрэглэх
12.1.Экспортод гаргасан дараах бараа, ажил, үйлчилгээнд энэ хуулийн 11.2-т заасан хувиар албан татвар ногдуулна:
12.1.1.Монгол Улсын нутаг дэвсгэрээс экспортод гаргасан, гаалийн байгууллагад мэдүүлсэн бараа;
12.1.2.Монгол Улсын Олон улсын гэрээнд заасны дагуу Монгол Улсаас гадаад улсад, гадаад улсаас Монгол Улс хүртэл, түүнчлэн гадаад улсаас Монгол Улсын хилээр дамжуулан бусад улсад гаргасан олон улсын зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээ;
12.1.3.Монгол Улсын нутаг дэвсгэрээс гадна үзүүлсэн /албан татвараас чөлөөлсөн үйлчилгээг оролцуулан/ үйлчилгээ;
12.1.4.Монгол Улсад оршин суугч бус этгээдэд үзүүлсэн үйлчилгээ /түүний дотор албан татвараас чөлөөлсөн үйлчилгээг оролцуулан/;
12.1.5.олон улсын нислэг үйлдэж байгаа дотоодын болон гадаадын агаарын тээврийн хөлөгт үзүүлэх нислэгийн хөдөлгөөний удирдлага, техникийн болон шатахууны үйлчилгээ, цэвэрлэгээ, нислэгийн явцад нисэх бүрэлдэхүүн, зорчигчдод худалдаа, хоол, ундаагаар үйлчилсэн үйлчилгээ;
12.1.6.Засгийн газар, Монголбанкны захиалгаар дотоодод үйлдвэрлэсэн төрийн одон медаль, мөнгөн тэмдэгт, зоос;
12.1.7.ашигт малтмалын эцсийн бүтээгдэхүүн.
12.2.Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа хөдлөх, үл хөдлөх хөрөнгөтэй шууд холбоотойгоор үзүүлсэн үйлчилгээнд энэ хуулийн 12.1.4 дэх заалт хамаарахгүй.
12.3.Энэ хуулийн 12.1.1 дэх заалт нь Монгол Улсад оршин суугч бус этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр экспортын үйл ажиллагаа эрхэлж байгаа албан татвар суутган төлөгчид хамаарна.
12.4.Олон улсын зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээг эрхлэхтэй холбогдуулан Монгол Улсын хилийн дотор салгаж хийсэн тээвэрлэлтэд энэ хуулийн 12.1.2 дахь заалт хамаарахгүй.
12.5.Энэ хуулийн 12.1.7-д заасан экспортод гаргасан ашигт малтмалын эцсийн бүтээгдэхүүний нэр төрөл, ангилал, кодыг Засгийн газар тогтооно.
 

ЗУРГААДУГААР БҮЛЭГ
АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ

13 дугаар зүйл.Албан татвараас чөлөөлөх
13.1.Дараах барааг албан татвараас чөлөөлнө:
13.1.1.гаалийн байгууллагаас баталсан, зорчигчдод татваргүй нэвтрүүлэхийг зөвшөөрсөн хэмжээ бүхий биедээ авч яваа хувийн хэрэглээний бараа;
13.1.2.Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга оршин суудаг гадаадын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, Нэгдсэн үндэсний байгууллага, түүний төрөлжсөн салбарын хэрэгцээнд зориулан импортоор оруулсан бараа;
13.1.3.гадаад улсын Засгийн газар, олон улсын байгууллагаас буцалтгүй болон хүмүүнлэгийн тусламж, хөнгөлөлттэй зээлээр авсан бараа;
13.1.4.хөгжлийн бэрхшээлтэй иргэний хэрэглээнд зориулсан тусгай зориулалтын хэрэгсэл, тоног төхөөрөмж, автотээврийн хэрэгсэл;
13.1.5.зэвсэгт хүчин, цагдаа, улсын аюулгүй байдлыг хангах, шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагын хэрэгцээнд зориулан импортоор оруулж байгаа зэвсэг, тусгай техник хэрэгсэл;
13.1.6.агаарын зорчигч тээврийн хөлөг, түүний сэлбэг;
13.1.7.орон сууцны зориулалтаар ашиглаж байгаа байр буюу түүний хэсгийг борлуулсны орлого;
13.1.8.эмчилгээний зориулалтаар хэрэглэх цус, цусан бүтээгдэхүүн, эд эрхтэн;
13.1.9.хийн түлш, түүний сав, тоног төхөөрөмж, тусгай зориулалтын машин механизм, техник хэрэгсэл, тоноглол;
13.1.10.гадаад улсад захиалгаар хийлгэсэн Монгол Улсын үндэсний мөнгөн тэмдэгт;
13.1.11.борлуулсан алт;
13.1.12.эрдэм шинжилгээ, судалгааны ажлын туршилтын бүтээгдэхүүн;
13.1.13.энэ хуулийн 12.1.7-д зааснаас бусад экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүн;
13.1.14.банк, банк бус санхүүгийн байгууллага болон бусад хуулийн этгээдээс банк, тусгай зориулалтын компани, орон сууцны санхүүжилтийн компанид хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах зориулалтаар шилжүүлсэн зээл, санхүүгийн түрээсийн гэрээнээс үүсэх аливаа шаардах эрх;
13.1.15.газар тариалан эрхлэгчийн дотооддоо тарьж борлуулсан үр тариа, төмс, хүнсний ногоо, суулгац, жимс жимсгэнэ, үйлдвэрлэсэн гурил;
13.1.16.Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрийн аргаар төхөөрч бэлтгэн дотооддоо борлуулсан тураг болон шулж ангилсан мах, боловсруулаагүй дотор эрхтэн, дайвар бүтээгдэхүүн;
13.1.17.Монгол Улсын нутаг дэвсгэрт дотоодын түүхий эдээр боловсруулан дотооддоо борлуулсан хүнсний сүү, сүүн бүтээгдэхүүн;
13.1.18.Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн, үйлдвэрлэн борлуулсан жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл;
13.1.19.инновацийн төслөөр дотоод, гадаадын зах зээлд шинэ бараа, бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулахад шаардлагатай, дотоодод үйлдвэрлэдэггүй түүхий эд, материал, урвалж бодис;
13.1.20.импортоор оруулж байгаа бөөрөнхий мод, гуалин, зүсмэл материал, банз, модон бэлдэц, хагас боловсруулсан модон материал;
13.1.21.экспортод гаргасан түүхий болон угаасан, самнасан ноолуур, арьс шир;
13.1.22.соёлын өвийг судалж шинжлэх, сэргээн засварлахад ашиглах материал, техник, тоног төхөөрөмж, бодис, багаж хэрэгсэл;
13.1.23.Монгол Улсаас гадаад улсад суугаа дипломат төлөөлөгчийн болон консулын газрын албан ажлын болон тэдгээрт ажиллагсдын хувийн хэрэгцээнд зориулан худалдаж авсан бараа, ажил, үйлчилгээг тухайн улсад албан татвараас чөлөөлдөг бол тэр улсаас Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн болон консулын газрын албан ажлын болон тэдгээрт ажиллагсдын хувийн хэрэгцээнд зориулж Монгол Улсын нутаг дэвсгэрт худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ;
13.1.24.нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин, зөөврийн компьютерийн хувьд 30 дахин нэмэгдүүлснээс дээшгүй үнийн дүнтэй, ижил төрлийн хоёроос илүүгүй бараа бүхий хувь хүний нэр дээр илгээсэн улс хоорондын шуудангийн илгээмж;
13.1.25.гэрээлэгч болон туслан гүйцэтгэгч нь газрын тос, уламжлалт бус газрын тостой холбогдсон үйл ажиллагаанд зориулан хайгуулын нийт хугацаанд болон ашиглалтын эхний таван жилд импортолсон тусгай зориулалтын машин, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, тоноглол, түүхий эд, материал, химийн болон тэсрэх бодис, сэлбэг хэрэгсэл;
13.1.26.газрын тос болон уламжлалт бус газрын тостой холбогдсон тайлан материал, дээж болон газрын тос;
13.1.27.чөлөөт бүсэд зорчигчийн худалдаж авсан гурван сая төгрөг хүртэл үнийн дүнтэй бараа.
13.1.28.сэргээгдэх эрчим хүчний судалгаа шинжилгээний болон үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, түүний дагалдах хэрэгсэл, сэлбэг.
/Энэ заалтыг 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/
13.2.Энэ хуулийн 13.1.9, 13.1.18, 13.1.19, 13.1.20, 13.1.28-д хамаарах барааны жагсаалтыг Засгийн газар батална.
/Энэ заалтыг 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
13.3.Тусгай зориулалтын бус автомашин худалдан авахад энэ хуулийн 13.1.4 дэх заалт хамаарахгүй.
13.4.Худалдах зориулалтаар шинээр барьсан орон сууцны зориулалттай байр, түүний хэсэгт энэ хуулийн 13.1.7 дахь заалт хамаарахгүй.
13.5.Дараах үйлчилгээг албан татвараас чөлөөлнө:
13.5.1.валют солих үйлчилгээ;
13.5.2.мөнгө хүлээн авах, шилжүүлэх, баталгаа, төлбөрийн нэхэмжлэл гаргах, вексель, хадгаламжийн данстай холбогдсон банкны үйлчилгээ;
13.5.3.даатгал, даатгалын зуучлал, давхар даатгал, эд хөрөнгийн бүртгэлийн үйлчилгээ;
13.5.4.үнэт цаас, хувьцаа гаргах, шилжүүлэх, борлуулах, хүлээн авах, тэдгээрт баталгаа гаргах үйлчилгээ;
13.5.5.зээл олгох үйлчилгээ;
13.5.6.нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийг байршуулсны хүүг олгох, шилжүүлэх үйлчилгээ;
13.5.7.банкны болон банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооны зээлийн хүү, санхүүгийн түрээсийн хүү, ногдол ашиг, зээлийн баталгааны хураамж, даатгалын гэрээний хураамж төлөх үйлчилгээ;
13.5.8.орон сууцны зориулалтаар баригдсан зориулалтын дагуу ашиглагдаж байгаа байрыг болон түүний тодорхой хэсгийг хөлслүүлэх үйлчилгээ;
13.5.9.боловсролын болон мэргэжлийн сургалт явуулах тусгай зөвшөөрөлтэй хувь хүн, хуулийн этгээдийн эрхлэн гүйцэтгэж байгаа дүрэмд нь заасан боловсрол, мэргэжил олгох үйлчилгээ;
13.5.10.эрүүл мэндийн үйлчилгээ;
13.5.11.шашны байгууллагын үйлчилгээ;
13.5.12.төрийн байгууллагаас үзүүлж байгаа үйлчилгээ. Үүнд Засгийн газар, түүний агентлагууд, төсөвт байгууллагуудаас үзүүлж байгаа төрийн үйлчилгээ хамаарна;
13.5.13.Автотээврийн тухай хуулийн[6] 3.1.11-д заасан нийтийн тээврийн үйлчилгээ;
13.5.14.аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд гадаад улсын аялал жуулчлалын байгууллагатай гэрээ байгуулж жуулчдыг нь хүлээн авах, уг үйлчилгээг төлөвлөх, сурталчлах, бичиг баримтыг нь бүрдүүлэх зэрэг гадаадын жуулчдад үзүүлсэн /туроператор/ үйлчилгээ;
13.5.15.соёлын өвийг сэргээн засварлах үйлчилгээ;
13.5.16.оршуулгын үйлчилгээ.
13.5.17.Ирээдүйн өв санд улсын төсвөөс хуваарилсан орлого эх үүсвэр, сангийн хөрөнгө оруулалтын орлого.
/Энэ заалтыг 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн/
13.5.18.мал эмнэлгийн үйлчилгээ.

/Энэ заалтыг 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн./
13.6.Жилийн 50 саяас доош төгрөгийн бараа, ажил, үйлчилгээ борлуулсан этгээд /импортоор оруулахаас бусад/-ийг албан татвараас чөлөөлнө.
13.7.Эм, эм бэлдмэл, эмнэлгийн багаж, техник хэрэгсэл үйлдвэрлэх, худалдан борлуулахад энэ хуулийн 13.5.10 дахь заалт хамаарахгүй.
13.8.Энэ хуулийн 13.5.14-т заасан үйлчилгээнд жуулчдад үйлчлэх бааз, ресторан, жуулчин тээвэрлэх, газарчлах болон зочид буудлын үйлчилгээ хамаарахгүй.
13.9.Бараа, ажил, үйлчилгээг үйлдвэрлэлийн дотоод эргэлтэд ашигласнаас бусад хэлбэрээр бусдад үнэ төлбөргүй шилжүүлсэн буюу хувийнхаа хэрэгцээнд ашигласан бол нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхгүй.
13.10.Энэ хуулийн 13.1.15, 13.1.16, 13.1.17-д заасан барааг дамжуулан борлуулж байгаа этгээдэд энэ хуулийн 13.1 дэх хэсэг хамаарахгүй.
13.11.Гадаад улсын Засгийн газар, олон улсын байгууллагаас хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламжаар авсан бараа, буцалтгүй болон хүмүүнлэгийн тусламж, хөнгөлөлттэй зээлийн хүрээнд гадаад улсын Засгийн газар, олон улсын байгууллагаас өгсөн санхүүжилт /мөнгөн хөрөнгө/-ээр дотоодын зах зээлээс худалдан авч байгаа бараа, ажил, үйлчилгээг албан татвараас чөлөөлөхөд мөрдөх журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
13.12.Засгийн газрын бус байгууллагууд Засгийн газрын шийдвэр, гэрээний үндсэн дээр санхүүжилт авч төрийн гүйцэтгэх байгууллагын тодорхой чиг үүргийг бүрэн буюу хэсэгчлэн гүйцэтгэж байгаа үйлчилгээ 13.5.12-т хамаарахгүй.
13.13.Гадаадын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, тэдгээрт ажиллагсдад энэ хуулийн 13.1.23-т заасан албан татварын чөлөөлөлтийг эдлүүлэхдээ төлсөн албан татварыг буцаан олгох зарчмыг баримтална.
13.14.Монгол Улсын Засгийн газраас гадаад улсын Засгийн газар, олон улсын байгууллагатай байгуулж соёрхон баталсан олон улсын гэрээний дагуу санхүүжигдэх бараа, ажил, үйлчилгээ; 
13.15.Энэ хуулийн 13.14-д заасан төсөл, арга хэмжээний нэр, түүнийг хэрэгжүүлэгч этгээд, төслийн санхүүжилтын дүн, төсөл хэрэгжүүлэх хугацааг Засгийн газар батална.
 

ДОЛООДУГААР БҮЛЭГ
АЛБАН ТАТВАРЫН ХАСАЛТ, БУЦААН ОЛГОЛТ

14 дүгээр зүйл.Албан татварт хасалт хийх
14.1.Хувь хүн, хуулийн этгээдийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлснээс хойшх хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн доор дурдсан албан татварыг түүний төсөвт төлөх албан татвараас хасч тооцно:
14.1.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн;
14.1.2.худалдах, түүнчлэн үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар импортоор оруулсан бараанд төлсөн;
14.1.3.албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэхээр өргөдөл гаргасан өдрөөс албан татвар суутган төлөгчөөр бүртгэгдсэн өдөр хүртэлх хугацаанд импортоор оруулсан болон бусдаас худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн;
14.1.4.мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг хувь хүн, хуулийн этгээд өөрөө бэлтгэсэн буюу тариалсан, үйлдвэрлэлийн анхан шатны боловсруулалтад ороогүй мах, сүү, өндөг, арьс шир, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ болон дотооддоо үйлдвэрлэсэн гурилыг дотоодын үйлдвэрлэгчдэд борлуулсан бол үнийн дүнд нь 10 хувийн албан татвар шингэсэн гэж үзэж, тэдгээрийг худалдан авсан албан татвар суутган төлөгчийн албан татварыг уг хувиар;
14.1.5.үндсэн хөрөнгө бэлтгэхэд зориулж импортоор оруулсан буюу худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн болон үндсэн хөрөнгө худалдан авахад төлсөн албан татварыг хасахгүй.
14.2.Энэ хуулийн 14.1.4-т заасан анхдагч түүхий эдийг импортоор оруулсан буюу худалдан авч дамжуулан борлуулсан бол төлбөл зохих албан татвараас хасалт хийхгүй.
14.3.Албан татвар суутган төлөгч хоорондын бараа борлуулсан, ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн тухай бүрд төлбөрийн баримт олгох бөгөөд уг баримтуудыг дангаар, эсхүл хамтатган нэмэгдсэн өртгийн албан татварын падаан үйлдэнэ.
14.4.Албан татвар суутган төлөгч хоорондын бараа, ажил, үйлчилгээний борлуулалтыг баталгаажуулсан нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг үндэслэн албан татварын хасалтыг хийнэ.
14.5.Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй.
14.6.Дараах бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулах, худалдаж авахад төлсөн албан татварыг албан татвар суутган төлөгчийн төлөх уг албан татварын нийт дүнгээс хасахгүй:
14.6.1.суудлын автомашин, түүний эд анги, сэлбэг;
14.6.2.хувийн болон ажиллагсдын хэрэгцээнд зориулан худалдаж авсан бараа, ажил, үйлчилгээ;
14.6.3.энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан үйлдвэрлэл, үйлчилгээнд зориулж импортоор оруулсан болон худалдаж авсан бараа, ажил, үйлчилгээ;
14.6.4.тайлант хугацааны албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээтэй хамааралгүй импортоор оруулсан болон худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ;
14.6.5.хайгуулын ажил болон ашиглалтын өмнөх үйл ажиллагаанд зориулж импортоор оруулсан болон худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ.
14.7.Суудлын автомашин, түүний эд анги, сэлбэгийг худалдан борлуулах үйл ажиллагааг эрхлэн явуулахаар өөрийн гэрээ, дүрэмд тусган түүний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа албан татвар суутган төлөгчид энэ хуулийн 14.6.1 дэх заалт хамаарахгүй.
14.8.Энэ хуулийн 14.1-д заасны дагуу тухайн сард хийх хасалтын хэмжээ нь мөн хугацаанд төлбөл зохих албан татварын дүнгээс их байвал татварын алба дараах байдлаар зохицуулна:
14.8.1.дараагийн сар, улирал, жилд төлөх албан татварт шилжүүлэн тооцох;
14.8.2.хууль тогтоомжийн дагуу төсөвт төлөх бусад төрлийн татварын төлбөрт шилжүүлэн тооцох;
14.8.3.татвар төлөгчид буцаан олгох.
14.9.Албан татвар суутган төлөгч нь үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар импортоор оруулсан болон худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний зарим хэсгийг албан татвар ногдох, үлдсэн хэсгийг албан татвараас чөлөөлөгдөх орлого олоход, эсхүл албан татвар ногдох орлого олоход хамааралгүй үйлдвэрлэл, үйлчилгээнд зориулсан тохиолдолд зөвхөн албан татвар ногдох үйлдвэрлэл, үйлчилгээнд ногдох албан татварыг хасч тооцно.
14.10.Албан татвар суутган төлөгч нь энэ хуулийн 13.1.3-т заасан этгээдэд бараа борлуулж, ажил үйлчилгээ үзүүлсэн тохиолдолд энэ хуулийн 14.9 дэх хэсэг хамаарахгүй.
14.11.Албан татвар суутган төлөгч нь энэ хуулийн 7.2.16-д заасны дагуу бараа, ажил, үйлчилгээг худалдан авсан гэрээний хуваарьт үндэслэж, хуваарийн дагуу төлсөн албан татварын дүнгээр хасалт хийнэ.
15 дугаар зүйл.Албан татварыг буцаан олгох
15.1.Албан татвар суутган төлөгчийн илүү төлсөн албан татварыг дараах журмаар буцаан олгоно:
15.1.1.албан татвар суутган төлөгч буцаан авах хүсэлтээ албан татварын тооцоо хийж, тайлан тушаах үедээ харьяалах татварын албанд бичгээр ирүүлнэ;
15.1.2.харьяалах татварын алба энэ хуулийн 15.1.1-д заасан хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдөрт багтаан хянаж баталгаажуулан, албан татварыг буцаан олгуулах саналын хамт татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
15.2.Албан татвар төлөгчид дараах хэлбэрээр урамшуулал олгож болно:
15.2.1.энэ хуулийн 15.3-т заасан нөхцөл, шаардлага хангасан албан татвар төлөгчийн тухайн татварын жилд албан татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгох;
15.2.2.сугалааны тохирлоор.
15.3.Албан татвар төлөгчид буцаан олголтыг дараах нөхцөл, шаардлагыг бүрэн хангасан тохиолдолд олгоно:
15.3.1.албан татвар суутган төлөгчөөс худалдан авсан байх;
15.3.2.худалдан авалт татварын албанд бүртгэгдсэн байх;
15.3.3.албан татвар ногдсон бараа, ажил, үйлчилгээ байх;
15.3.4.бүртгэлийн хэрэгсэл буюу бүртгэлийн машинд бүртгэгдсэн байх.
15.4.Татварын алба нь энэ хуулийн 15.2.1-д заасны дагуу тухайн жилд олгох буцаан олголтын дүнг дараа жилийн эхний сарын 15-ны өдрийн дотор албан татвар төлөгч бүрээр бүртгэлийн системээс гаргаж, баталгаажуулан, албан татварыг буцаан олгуулах саналын хамт татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
15.5.Дипломат төлөөлөгчийн болон консулын газрын албан ажлын болон тэдгээрт ажиллагсдын хувийн хэрэгцээнд зориулж Монгол Улсын нутаг дэвсгэрт худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн албан татварыг буцаан олгоно.
15.6.Энэ хуулийн 15.5-д заасан буцаан олголт авах этгээд тухайн сард дотоодын зах зээлээс худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн албан татварыг буцаан авах хүсэлтээ холбогдох баримтын хамт дараа сарын 10-ны өдрийн дотор татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
15.7.Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 15.1.2, 15.4, 15.6-д зааснаар ирүүлсэн хүсэлт, саналыг хүлээн авснаас хойш ажлын долоон өдөрт багтаан хянаж буцаан олгох татварын хэмжээг тодорхойлж, энэ тухай албан татвар төлөгчид бичгээр буюу цахим хэлбэрээр мэдэгдэж, буцааж олгох албан татварын хэмжээ, өрийн дүн зэргийг хянан баталгаажуулж, албан татвар буцаан олгох саналыг ажлын хоёр өдөрт багтаан санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
15.8.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага саналыг хүлээн авснаасаа хойш ажлын 45 өдөрт багтаан албан татварыг буцаан олгох шийдвэрийг гаргана.
15.9.Энэ хуулийн 14 дүгээр зүйлд заасан хасалт, 15.1, 15.2.1, 15.5-д заасан буцаан олголтыг хянан баталгаажуулах, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгах журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
15.10.Энэ хуулийн 15.2.1-д заасан буцаан олгох татварын хэмжээг төлбөр тооцооны хэлбэрээс хамааруулж, 15.2.2-т заасан урамшууллын хэлбэр, түүнийг явуулах журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
15.11.Энэ хуулийн 6.7-д заасан этгээд нь албан татварын хасалт хийлгэх буюу илүү төлсөн татварыг буцаан авах эрхтэй.
15.12.Өөрийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг экспортод гаргасан бол албан татварыг сар бүр, бусад албан татвар төлөгчийн албан татварыг улиралд нэг удаа улсын төсвөөс буцаан олгоно.
15.13.Буцааж олгох албан татвар болон урамшуулал нь улсын төсвийн бүрэлдэхүүн хэсэг байх бөгөөд тухайн сар, улирал, жилд улсын төсөвт төвлөрүүлэх тухайн төрлийн татварын 30 хувиас хэтрэхгүй байна.
15.14.Энэ хуулийн 14 дүгээр зүйлд заасан хасалт, 15 дугаар зүйлийн 15.2-т заасан урамшуулал давхцахгүй.
 

НАЙМДУГААР БҮЛЭГ
АЛБАН ТАТВАРЫГ ТӨСӨВТ ТӨВЛӨРҮҮЛЭХ, ТАЙЛАГНАХ

16 дугаар зүйл.Албан татвар ногдуулах, төсөвт төвлөрүүлэх, тайлагнах
16.1.Албан татвар суутган төлөгч нь борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг доор дурдсан журмаар дараа сарын 10-ны өдрийн дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, баталсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана:
16.1.1.тухайн сард борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг албан татвар суутган төлөгч төсөвт төлнө;
16.1.2.оршин суугч бус этгээдээс энэ хуулийн 7.2.5-д заасан гаалийн бүрдүүлэлт хийлгээгүй бараа, ажил, үйлчилгээг худалдан авахдаа үнийн дүнгээс албан татварыг суутган авч төсөвт төлнө;
16.1.3.энэ хуулийн 16.2-т заасны дагуу албан татвар ногдсон бараанд 16.1.2 дахь заалт хамаарахгүй;
16.1.4.энэ хуулийн 7.2.4-т заасан өрийн төлбөрт тооцогдох бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг тухайн төлбөр төлж байгаа этгээд төсөвт төлөх.
16.2.Импортын бараанд албан татварыг доор дурдсан журмаар ногдуулж тайлагнана:
16.2.1.гаалийн байгууллага энэ хуулийн 7.1.2, 8.1.1-д заасан импортын бараанд энэ хуулийн 9.1.1, 11.1-д заасны дагуу албан татвар ногдуулж, төсөвт төлүүлэх арга хэмжээ авна;
16.2.2.импортлогч нь энэ хуулийн 16.2.1-д заасны дагуу ногдуулсан албан татварыг төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлнэ;
16.2.3.гаалийн удирдах төв байгууллага албан татвар төлүүлсэн тухайн сарын тайланг дараа сарын 10-ны өдрийн дотор, жилийн тайланг дараа оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дотор гаргаж санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ;
16.2.4.компанийн нөөц бүрдүүлэх зорилгоор импортоор оруулж байгаа автобензин, дизелийн түлшинд ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг компанийн нөөц бүрдүүлэх аж ахуйн нэгжийн нэр, автобензин, дизелийн түлшний заавал байлгах нөөцийн тоо хэмжээ, сэлгээ хийх хугацааг тогтоосон Засгийн газрын шийдвэрийг үндэслэн компанийн нөөцийг сэлгэх зорилгоор борлуулж эхэлсэн өдөр ногдуулна;
16.2.5.газрын тосны бүтээгдэхүүний бөөний худалдаа, үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн импортоор оруулж байгаа компанийн нөөц бүрдүүлэхээс бусад Монгол Улсын 30 хоногийн хэрэглээтэй тэнцэх хэмжээний автобензин, дизелийн түлшинд ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг 30 хоногоор хойшлуулан ногдуулна.
16.3.Энэ хуулийн 16.2-д заасан импортын барааны албан татварын тайлангийн маягтыг гаалийн удирдах төв байгууллагын дарга батална.
16.4.Импортын бараанд ногдуулж төлүүлсэн албан татварын тухай мэдээллийг гаалийн байгууллага тухай бүр татварын албанд гаргаж өгнө.
 

ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ

17 дугаар зүйл.Нэгдсэн ба хэрэглэгчийн систем
17.1.Нэгдсэн ба хэрэглэгчийн системийн үйлчилгээ эрхлэгч этгээдийн ажиллах журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
17.2.Нэгдсэн систем хариуцагч дараах үүрэгтэй:
17.2.1.нэгдсэн системийн хэвийн үйл ажиллагааг хангах;
17.2.2.хэрэглэгчийн системийн дамжуулсан мэдээллийг үндсэн системийн санд бүрэн, үнэн зөв нэгтгэх, эрх бүхий этгээдэд тайлагнах;
17.2.3.нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын тохирол, буцаан олголтын үйл ажиллагааг зохион байгуулах бөгөөд үйл ажиллагааны журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
17.3.Албан татвар суутган төлөгч доор дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
17.3.1.албан татвар төлөгчийн хийсэн төлбөр тооцооны мэдээллийг хэрэглэгчийн системд төлбөр хийсэн тухай бүр бүртгэнэ;
17.3.2.бараа, ажил, үйлчилгээг борлуулсан тухай бүр төлбөрийн баримтыг татвар төлөгчид олгоно;
17.3.3.хэрэглэгчийн системд бүртгэгдсэн төлбөрийн баримтын мэдээллийг гурав хоногийн дотор багтаан борлуулалтын нэгдсэн системд илгээнэ;
17.3.4.албан татвар суутган төлөгч хоорондын бараа, ажил, үйлчилгээний борлуулалтыг баталгаажуулсан нэмэгдсэн өртгийн албан татварын падааны бүртгэлийг холбогдох мэдээллийн санд оруулж, мэдээллийг 7 хоногт багтаан нэгдсэн системд илгээнэ.
17.4.Албан татвар суутган төлөгч хэрэглэгчийн системтэй байна.
17.5.Албан татвар суутган төлөгч төлбөрийн баримт олгохоос татгалзах, хуурамч буюу хийгдсэн төлбөр тооцооноос өөр дүнтэй төлбөрийн баримт олгохыг хориглоно.
17.6.Албан татвар суутган төлөгч төлбөрийн баримтыг өөр дүнгээр олгосон, эсхүл төлбөрийн баримт олгохоос татгалзсан бол албан татвар төлөгч энэ талаар татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад, эсхүл харьяа татварын албанд нэн даруй мэдэгдэх үүрэгтэй.
17.7.Хэрэглэгчийн систем нийлүүлэгчийн дамжуулсан төлбөрийн баримтын мэдээллийг доор дурдсанаас бусад этгээд танилцах эрхгүй бөгөөд задруулахыг хориглоно:
17.7.1.татварын алба;
17.7.2.статистикийн алба;
17.7.3.тухайн мэдээллийг дамжуулагч этгээд.
18 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох
18.1.Энэ хуулийг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөнө.
 
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             З.ЭНХБОЛД
 

АЖ АХУЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ /2001/


 
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
 
2001 оны 2 дугаар сарын 01-ний өдөр   Улаанбаатар хот
 
АЖ АХУЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ
 
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй, тодорхой нөхцөл, нарийн мэргэжил шаардах аж ахуйн зарим үйл ажиллагааг эрхлэхэд тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгохтой холбоотой харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль тогтоомж
2.1.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль тогтоомж нь Иргэний хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
2.3.Газар, байгалийн баялгийг ашиглахтай холбогдож олгох зөвшөөрлийг Газрын тухай, Газрын хэвлийн тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай, Байгалийн ургамлын тухай, Амьтны тухай, Ойн тухай, Усны тухай, Ховордсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай, Ашигт малтмалын тухай, Цөмийн энергийн тухай, Хувиргасан амьд организмын тухай хуулиар тус тус зохицуулна. 
/Энэ хэсэгт 2002 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
/Энэ хэсэгт 2006 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
/Энэ хэсэгт 2007 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
/Энэ хэсэгт 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
/Энэ хэсэгт 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёо
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1.”аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл” /цаашид “тусгай зөвшөөрөл” гэх/-гэж тодорхой төрлийн аж ахуйн үйл ажиллагааг тогтоосон хугацаа, нөхцөл, шаардлагын дагуу эрхлэн явуулах эрхийг иргэн, ашгийн ба ашгийн бус хуулийн этгээдэд эрх бүхий байгууллагаас олгосон албан ёсны баримт бичгийг;
3.1.2.“тусгай зөвшөөрөл эзэмшигч” гэж тодорхой төрлийн үйл ажиллагаа эрхлэхээр эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрөл авсан этгээдийг.
 

ХОЁРДУГААР БҮЛЭГ
ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ОЛГОХ, ТҮДГЭЛЗҮҮЛЭХ, ХҮЧИНГҮЙ БОЛГОХ

4 дүгээр зүйл. Тусгай зөвшөөрлийн агуулга
4.1.Тусгай зөвшөөрөлд дор дурдсан зүйлийг тусгана:
4.1.1.тусгай зөвшөөрлийг олгосон байгууллагын нэр;
4.1.2.тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нэр, хаяг;
4.1.3.эрхлэх аж ахуйн үйл ажиллагааны төрөл;
4.1.4.тусгай зөвшөөрлийн хугацаа;
4.1.5.тусгай зөвшөөрлөөр эрхлэх аж ахуйн үйл ажиллагаанд тавих нөхцөл, шаардлага;
4.1.6.тусгай зөвшөөрлийн дугаар, олгосон он, сар, өдөр;
4.1.7.тусгай зөвшөөрөл олгосон байгууллагын эрх бүхий албан тушаалтны гарын үсэг, тамга /тэмдэг/.
5 дугаар зүйл. Тусгай зөвшөөрлийн үйлчлэх хүрээ
5.1.Тусгай зөвшөөрөл шаардах аж ахуйн үйл ажиллагааг хэрэв тусгайлан заасан бол тухайн нутаг дэвсгэрт явуулна.
5.2.Тусгай зөвшөөрөл шаардахаас бусад төрлийн аж ахуйн үйл ажиллагааг хууль тогтоомж, стандарт шаардлагад нийцүүлэн, зөвхөн татварын байгууллагад бүртгүүлсний үндсэн дээр чөлөөтэй эрхэлж болно.
/Энэ хэсэгт 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
5.3.Тусгай зөвшөөрлийг хуульд зааснаас бусад тохиолдолд бусдад худалдах, бэлэглэх, барьцаалах зэргээр шилжүүлж үл болно.
5.4.Тусгай зөвшөөрөл шаардагдах үйл ажиллагааг эрхлэх эрх энэ хуульд заасны дагуу тусгай зөвшөөрлийг авсан өдрөөс үүснэ.
/Энэ хэсгийг 2002 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар нэмсэн/
6 дугаар зүйл. Тусгай зөвшөөрлийн хугацаа, түүнийг сунгах
6.1.Хуульд өөрөөр заагаагүй бол тусгай зөвшөөрлийг 3 жилээс доошгүй хугацаагаар олгоно.
6.2.Тусгай зөвшөөрлийг хуульд өөрөөр заагаагүй бол анх олгосон хугацаанаас нь доошгүй хугацаагаар сунгаж болно.
6.3.Хэрэв хуульд өөрөөр заагаагүй, энэ хуулийн 13.1-д заасан нөхцөл байдал илрээгүй тохиолдолд зөвхөн зөвшөөрөл эзэмшигчийн өргөдлийг үндэслэн 3 хоногийн дотор тусгай зөвшөөрлийн хугацааг сунгана.
6.4.Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй.
7 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл олгох журам
7.1.Энэ хуулийн 15 дугаар зүйлд заасан тусгай зөвшөөрлийг хуульд өөрөөр заагаагүй бол төрийн захиргааны холбогдох төв байгууллага олгоно.
7.2.Хуульд заасан бол хүнсний чиглэлийн үйл ажиллагааг зөвшөөрөл авсны үндсэн дээр эрхэлнэ.
/Энэ хэсгийг 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
7.3.Тухайн төрлийн аж ахуйн үйл ажиллагаанд хамаарах тусгай зөвшөөрөлтэй холбоотой нарийвчилсан журмыг тус тусын хуулиар зохицуулна.
7.4.Эрх бүхий байгууллага шаардлагатай гэж үзвэл сонгон шалгаруулалтын үндсэн дээр тусгай зөвшөөрөл олгож болно.
8 дугаар зүйл. Хориглох аж ахуйн үйл ажиллагаа
8.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт дараахь төрлийн аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно:
8.1.1.хар тамхи, хуульд өөрөөр заагаагүй бол мансууруулах бодис үйлдвэрлэх, импортлох, худалдах;
/Энэ заалтад 2002 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
8.1.2.садар самуун явдлыг зохион байгуулах, түүнийг аливаа хэлбэрээр сурталчлах, дэмжих;
8.1.3.казиногийн үйл ажиллагаа эрхлэх;
8.1.4.олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны замаар хууран мэхэлж ашиг хонжоо олох үйл ажиллагаа.
8.2.Энэ хуулийн 8.1.3 дахь заалт нь чөлөөт бүсийн тухай хууль тогтоомжид хамаарахгүй
/Энэ хэсгийг 2002 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар нэмсэн/
9 дүгээр зүйл. Тусгай зөвшөөрөл олгоход баримтлах зарчим, шаардлага
9.1.Эрх бүхий байгууллага тусгай зөвшөөрөл олгохдоо дараахь зарчмыг баримтална:
9.1.1.улс орныг батлан хамгаалах болон аюулгүй байдлыг хангах, нийтийн эрх ашиг, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах;
9.1.2.аж ахуй эрхлэх таатай орчныг бүрдүүлэх;
9.1.3.ил тод, шуурхай байх;
9.1.4.зөвхөн хуульд заасан тохиолдолд тусгай зөвшөөрөл олгох.
10 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл олгох байгууллагын эрх
10.1.Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага нь дараахь эрхтэй:
10.1.1.хуульд заасан нөхцөл, журмын дагуу тусгай зөвшөөрөл олгох;
10.1.2.тусгай зөвшөөрлийг бүртгэх;
10.1.3.тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг биелүүлж байгаад хяналт тавих;
10.1.4.тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх;
10.1.5.тусгай зөвшөөрлийг сунгах, хүчингүй болгох.
11 дүгээр зүйл. Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг
11.1.Тусгай зөвшөөрөл хүсэгч дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ:
11.1.1.тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл /эрхлэх үйлдвэрлэл, үйлчилгээний төрөл, хугацааг тодорхой дурьдах/;
11.1.2.тусгай зөвшөөрөл хүсэгч нь хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ;
11.1.3.тусгай зөвшөөрөл хүсэгч нь иргэн бол иргэний үнэмлэхийн хуулбар /баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн зөв болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ/, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар;
/Энэ заалтыг 2011 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
11.1.4.улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт;
11.1.5.тухайн үйлдвэрлэл, үйлчилгээний онцлогоос шалтгаалан хуульд заасан бусад баримт бичиг;
11.1.6.үйл ажиллагаа явуулах барилга байгууламжийн гаднах орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор дүрс бичлэгийн техник, хэрэгсэл суурилуулж, энэ талаар цагдаагийн байгууллагын саналыг авсан байх;
/Энэ заалтыг 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/
11.1.7.энэ хуулийн 15.5.7; 15.5.8; 15.6.1-15.6.3; 15.6.5; 15.8.3; 15.8.8; 15.8.18; 15.8.20; 15.10.4-15.10.6; 15.10.14; 15.11.1; 15.11.2; 15.12.1-15.12.6-д заасан аж ахуйн үйл ажиллагааг эрхлэхэд аймаг, нийслэлийн Засаг даргын саналыг авсан байна.
/Энэ заалтад 2005 оны 7 дугаар 1-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан, энэ заалтын дугаарыг 2017 оны 2 дугаар 09-ний өдрийн хуулиар өөрчилсөн/
11.1.8.энэ хуулийн 15.11.4-т заасан аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхэд улсын болон бүс, нутгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах тохиолдолд хяналтын төв албаны, орон нутгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах тохиолдолд аймаг, нийслэлийн хяналтын албаны дүгнэлт авсан байна.

/Энэ заалтыг 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн./
11.2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад баримт бичиг, төлбөр, хураамж шаардаж болохгүй.
11.3.Энэ хуулийн 15.10.5, 15.10.6-д заасан аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход аймаг, нийслэлийн Засаг дарга саналаа 30 хоногийн дотор Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад ирүүлээгүй бол зөвшөөрсөн гэж үзнэ.
/Энэ хэсгийг 2006 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн/
11.4.Энэ хуулийн 11.1.6-д заасан дүрс бичлэгийн техник, хэрэгслийн стандартыг Стандартчиллын үндэсний зөвлөл батална.
/Энэ хэсгийг 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/
12 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл олгох
12.1.Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага нь тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл, холбогдох бусад баримт бичгийг хянан үзэж, тусгай зөвшөөрөл олгох эсэх тухай асуудлыг хуульд өөрөөр заагаагүй бол өргөдөл хүлээн авснаас хойш ажлын 21 хоногийн дотор шийдвэрлэнэ.
12.2.Тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан бол татгалзсан үндэслэлийг зааж бичгээр хариу өгнө.
12.3.Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага нь шаардлагатай бол өргөдөл гаргагчийн баримт бичгийг холбогдох байгууллагаар нягтлан шалгуулах, магадлан шинжилгээ хийлгэх эрхтэй.
12.4.Магадлан шинжилгээ хийлгэх тохиолдолд өргөдлийг шийдвэрлэх хугацааг 14 хоногоор сунгаж болно.
12.5.Энэ хуулийн 15.10.17-д заасан тусгай зөвшөөрлийг холбогдох мэргэжлийн холбооны гишүүн хуулийн этгээдэд олгоно.
/Энэ хэсгийг 2013 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн/
13 дугаар зүйл. Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх
13.1.Тусгай зөвшөөрлийн хугацаа, нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтийг үндэслэн тусгай зөвшөөрлийг олгосон байгууллага түүнийг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж болно.
13.2.Тусгай зөвшөөрлийг олгосон эрх бүхий байгууллага нь түдгэлзүүлсэн шийдвэрийн талаар тусгай зөвшөөрөл эзэмшигч болон харьяалах татварын албанд 3 хоногийн дотор бичгээр мэдэгдэнэ.
13.3.Тусгай зөвшөөрлийг олгосон байгууллага нь тусгай зөвшөөрлийн үйлчлэлийг түдгэлзүүлсэн нөхцөл арилсан тохиолдолд уул зөвшөөрлийг сэргээнэ.
14 дүгээр зүйл. Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох
14.1.Тусгай зөвшөөрлийг олгосон байгууллага нь дараахь тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно:
14.1.1.тусгай зөвшөөрөл эзэмшигч хүсэлт гаргасан;
14.1.2.хуулийн этгээд татан буугдсан;
14.1.3.тусгай зөвшөөрлийг авахдаа хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон;
14.1.4.тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн;
/Энэ заалтад 2003 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
14.1.5.тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлийг арилгах талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй.
14.1.6.стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль тогтоомжийг зөрчсөн.
/Энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн, 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
14.2.Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон тухай шийдвэрийн талаар тусгай зөвшөөрөл олгосон байгууллага нь шийдвэр гарснаас хойш 3 хоногийн дотор тусгай зөвшөөрөл эзэмшигч болон харьяалах татварын албанд бичгээр мэдэгдэнэ.
15 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэх аж ахуйн үйл ажиллагааны төрөл
15.1.Энэ зүйлд заасан үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгээр эрхэлнэ.
15.2.Банкны үйл ажиллагааны чиглэлээр:
15.2.1.банк байгуулах, банкны үйл ажиллагаа эрхлэх.
15.2.2./Энэ заалтыг 2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
15.3.Банкнаас бусад санхүүгийн үйл ажиллагааны чиглэлээр:
15.3.1.банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх;
15.3.2.арилжааны даатгалын үйл ажиллагаа эрхлэх;
15.3.3.даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа эрхлэх;
15.3.4.банкнаас бусад этгээд хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх;
15.3.5.үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх;
/Энэ заалтыг 2013 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
15.3.6.хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах;
/Энэ заалтыг 2010 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн/
15.3.7.барьцаат үнэт цаасны хөрөнгийн багцын бүртгэлийг хянагчийн үйл ажиллагаа эрхлэх;
/Энэ заалтыг 2010 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн/
15.3.8.хөрөнгөөр баталгаажсан үнэт цаастай холбоотойгоор хөрөнгө итгэмжлэн удирдах үйл ажиллагаа эрхлэх;
/Энэ заалтыг 2010 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн/
15.3.9.зээлийн мэдээллийн үйл ажиллагаа эрхлэх.
/Энэ заалтыг 2011 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ хэсгийг 2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
15.4.Санхүү, эдийн засгийн чиглэлээр:
15.4.1.нийгмийн даатгалын үйл ажиллагаа эрхлэх;
/Энэ заалтад 2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
15.4.2.аудитын үйл ажиллагаа эрхлэх;
15.4.3.үнэт цаас үйлдвэрлэх;
15.4.4.эд мөнгөний хонжворт сугалаа гаргах;
15.4.5./Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
15.4.6./Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
15.4.7.гаалийн зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх;
15.4.8.гаалийн баталгаат бүсэд үйл ажиллагаа эрхлэх;
/Энэ заалтад 2008 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
15.4.9.хөрөнгийн үнэлгээ хийх;
/Энэ заалтыг 2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/
15.4.10.татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ эрхлэх.
/Энэ заалтыг 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн/
15.5.Хууль зүйн чиглэлээр:
15.5.1.нотариатын үйл ажиллагаа эрхлэх;
15.5.2.галт зэвсэг, сум импортлох, нийтэд худалдах;
15.5.3.галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл үйлдвэрлэх;
15.5.4.галт зэвсгийн сум үйлдвэрлэх, дахин цэнэглэх;
15.5.5.галт зэвсгийн сум импортлох, нийтэд худалдах;
15.5.6.галт зэвсэг, сум ашиглан спорт-сургалтын үйл ажиллагаа эрхлэх;
15.5.7.хуулийн этгээд харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх;
15.5.8.төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх;
15.5.9.тамга, тэмдэг үйлдвэрлэх.
/Энэ хэсэгт 2004 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
/Энэ хэсгийг 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
15.6.Байгаль орчны чиглэлээр:
15.6.1.озон задалдаг бодис, түүнийг агуулсан бүтээгдэхүүнийг импортлох, худалдах, ашиглах;
15.6.2.тэсэрч, дэлбэрэхээс бусад химийн хорт болон аюултай бодис үйлдвэрлэх;
/Энэ заалтад 2006 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
15.6.3.тэсэрч дэлбэрэхээс бусад химийн хорт болон аюултай бодис импортлох, экспортлох, хил дамжуулан тээвэрлэх, ашиглах, худалдах, устгах;
/Энэ заалтад 2006 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн хууль, 2008 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн хуулиар тус тус өөрчлөлт, 2013 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
15.6.4./Энэ заалтыг 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
15.6.5.стандартаар хүлцэх хэмжээг нь тогтоогоогүй бохирдуулах бодис агаарт гаргах;
15.6.6.байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх;
15.6.7.байгаль орчинд онцгой хор хөнөөл учруулж болзошгүй нөлөө бүхий химийн хорт болон аюултай бодис импортлох, худалдах, үйлчилгээ эрхлэх.
/Энэ заалтыг 2008 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн/
15.7.Боловсрол, соёл, шинжлэх ухааны чиглэлээр:
15.7.1.их сургууль, дээд сургууль, коллежийн үйл ажиллагаа эрхлэх;
/Энэ заалтыг 2009 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хууль, 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар тус тус өөрчлөн найруулсан/
15.7.2.магистр, докторын зэрэг олгох сургалт эрхлэх;
15.7.3.түүх, соёлын хосгүй үнэт, үнэт дурсгалт зүйлсийг улсын хилээр нэвтрүүлэх;
15.7.4.дээд боловсролын шинэ мэргэжлээр сургалт явуулах;
/Энэ заалтыг 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
15.7.5.мэргэжлийн боловсрол, сургалтын үйл ажиллагаа эрхлэх;
/Энэ заалтыг 2009 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн, 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
15.7.6.мэргэжлийн боловсрол, сургалтын шинэ мэргэжлээр сургалт явуулах;
/Энэ заалтыг 2009 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн, 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
15.7.7.гадаад улсад боловсрол эзэмшүүлэх, сургалтад хамруулахад зуучлах үйлчилгээ;
/Энэ заалтыг 2012 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/
15.7.8.олон улсын хөтөлбөрийн сургалттай ерөнхий боловсролын сургууль болон ерөнхий боловсролын лаборатори сургуулийг байгуулах;
/Энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/
15.7.9.гадаадын хөрөнгө оруулалттай цэцэрлэг, сургууль байгуулах;
/Энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/
15.7.10.соёлын өвийг сэргээн засварлах, палеонтологи, археологийн хайгуул, малтлага, судалгаа хийх.
/Энэ заалтыг 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/
15.8.Түлш, эрчим хүчний чиглэлээр:
15.8.1./Энэ заалтыг 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
15.8.2.эрчим хүчний эх үүсвэр, шугам сүлжээ барьж байгуулах;
15.8.3.эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, диспетчерийн зохицуулалт хийх, түгээх, хангах, борлуулах үйл ажиллагаа эрхлэх;
15.8.4. /Энэ заалтыг 2005 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
15.8.5.зуух, даралтат сав, шугам хоолойн угсралт, засвар үйлчилгээ эрхлэх.
/Энэ заалтыг 2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн, энэ хэсэгт 2003 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан, энэ хэсгийг 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
15.9.Нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр:
15.9.1.гадаадад ажиллах хүч гаргах, гадаадаас ажиллах хүч авах, хөдөлмөр эрхлүүлэх талаар иргэдэд зуучлах үйлчилгээ эрхлэх.
15.10.Үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр:
15.10.1./Энэ заалтыг 2011 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
15.10.2.үнэт металл, эрдэнийн чулуугаар эдлэл хийх үйлдвэрлэл эрхлэх;
15.10.3./Энэ заалтыг 2008 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
15.10.4.тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл импортлох, экспортлох, худалдах үйлдвэрлэх, тэсэлгээний ажил явуулах;
/Энэ заалтад 2004 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ заалтад 2006 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ заалтад 2008 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
 /Энэ заалтад 2013 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
15.10.5.ашигт малтмалын хайгуул хийх;
15.10.6.ашигт малтмал ашиглах;
15.10.7./Энэ заалтыг 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
15.10.8. /Энэ заалтыг 2003 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ заалтыг 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
15.10.9. /Энэ заалтыг 2003 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
15.10.10. /Энэ заалтыг 2003 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
15.10.11.газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулах.
/Энэ заалтыг 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар хассан/
15.10.12.согтууруулах ундаа импортлох;
/Энэ заалтыг 2003 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн/
15.10.13.газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэх;
/Энэ заалтыг 2005 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмсэн, энэ заалтад 2013 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
15.10.14.тамхи импортлох;
/Энэ заалтыг 2005 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн/
15.10.15.төмөрлөг боловсруулах, машины үйлдвэрлэл эрхлэх;
/Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн/
15.10.16.үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх;
/Энэ заалтыг 2009 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/
15.10.17.бүх төрлийн шатахууныг импортлох, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэх;
/Энэ заалтыг 2013 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн/
15.10.18.газрын тос хайх;
/Энэ заалтыг 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн/
15.10.19.уламжлалт бус газрын тос хайх;
/Энэ заалтыг 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн/
15.10.20.газрын тос ашиглах;
/Энэ заалтыг 2014 оны 07 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмсэн/
15.10.21.уламжлалт бус газрын тос ашиглах;
/Энэ заалтыг 2014 оны 07 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмсэн/
15.10.22.үүсмэл орд ашиглах.
/Энэ заалтыг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн/
15.11.Хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр:
15.11.1.тамхины ургамал тарих, тамхи үйлдвэрлэх;
15.11.2.сүүн бүтээгдэхүүнээр нэрсэн шимийн архинаас бусад согтууруулах ундаа үйлдвэрлэх;
15.11.3.таримал ургамлын үр үйлдвэрлэх;
15.11.4.малын эм, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэх, импортлох;
15.11.5./Энэ заалтыг 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
15.11.6.ургамал хамгаалахад ашиглах бодисыг импортлох, борлуулах;
15.11.7.шинээр малын үүлдэр, омог бий болгох, үр, өндгөн эс, хөврөлийг үйлдвэрлэх, үйлчилгээнд нэвтрүүлэх, бичил биетнийг өсгөвөрлөх, мал, үржүүлгийн бүтээгдэхүүн гадаадад гаргах, гадаадаас сайжруулагч мал, амьтан авах;

/Энэ заалтыг 2017 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
15.11.8./Энэ заалтыг 2011 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
15.11.9./Энэ заалтыг 2011 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
15.12.Эрүүл мэндийн чиглэлээр:
15.12.1./Энэ заалтыг 2011 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
15.12.2.хүний эм, эмнэлгийн хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмж, протез үйлдвэрлэх, худалдах, импортлох;
/Энэ заалтад 2006 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
15.12.3.эмнэлгийн тусламж үзүүлэх бүх төрлийн үйлчилгээ эрхлэх;
15.12.4.мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бодис, тэдгээрийн угтвар бодис болон эмийн үйлдвэрлэл, худалдаа эрхлэх, импортлох, экспортлох;
/Энэ заалтад 2002 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хууль, 2011 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар тус тус нэмэлт оруулсан/
15.12.5./Энэ заалтыг 2011 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
15.12.6.өвчин үүсгэгч нян, түүний хорыг өсгөвөрлөх, үржүүлэх, хадгалах, нөөцлөх, тээвэрлэх, худалдах, улсын хилээр нэвтрүүлэх;
15.12.7./Энэ заалтыг 2002 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
15.12.8.ахуйн шавьж, мэрэгч устгах, халдваргүйжүүлэх үйлчилгээ эрхлэх;
/Энэ заалтыг 2006 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/
15.12.9.биологийн идэвхт үйлчилгээтэй бүтээгдэхүүнийг импортлох, үйлдвэрлэх, ханган нийлүүлэх үйлчилгээ эрхлэх;
/Энэ заалтыг 2006 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/
15.12.10.
/Энэ заалтыг 2006 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ заалтыг 2011 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
15.12.11.улсын хэмжээний болон гадаадын хөрөнгө оруулалттай эрүүл мэндийн байгууллага мэргэжлийн үйл ажиллагаа явуулах.
/Энэ заалтыг 2011 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн/
15.13.Зохиогчийн эрх, патентийн чиглэлээр:
15.13.1.оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллах.
/Энэ заалтад 2010 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
15.13.2./Энэ заалтыг 2010 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
/Энэ хэсгийг 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн/
15.14.Барилга, хот байгуулалтын чиглэлээр:
15.14.1./Энэ заалтыг 2011 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
15.14.2./Энэ заалтыг 2011 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
15.14.3.цахилгаан шат, өргөх краны угсралт, засвар үйлчилгээ эрхлэх;
15.14.4. /Энэ заалтыг 2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
15.14.5.нийтийн аж ахуйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх;
15.14.6.барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажил эрхлэх, барилгын материалын үйлдвэрлэл, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх;
/Энэ заалтад 2008 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
15.14.7.геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх.
15.14.8./Энэ заалтыг 2011 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
/Энэ хэсгийг 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн/
15.15.Зам, тээвэр, аялал жуулчлалын чиглэлээр:
15.15.1.төмөр замын суурь бүтэц барих, ашиглах;
/Энэ заалтыг 2007 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
15.15.2.иргэний нисэхийн үйл ажиллагаа эрхлэх;
15.15.3.төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэх;
/Энэ заалтыг 2007 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
15.15.4.автозам, замын байгууламжийг барих, засварлах;
15.15.4.авто зам, замын байгууламжийн техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах, барих, арчлах, засварлах, техник технологийн хяналт тавих зөвлөх үйлчилгээ үзүүлэх;
/Энэ заалтыг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
15.15.5.автотээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх ажил эрхлэх;
15.15.6./Энэ заалтыг 2011 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
15.15.7./Энэ заалтыг 2011 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
15.15.8./Энэ заалтыг 2011 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
15.15.9.усан замын тээврийн үйлчилгээ эрхлэх;
15.15.10./Энэ заалтыг 2011 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
15.15.11.төмөр замын суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүнийг үйлдвэрлэх, угсрах, засварлах;
/Энэ заалтыг 2007 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн/
15.15.12.тээврийн хэрэгслийн улсын дугаар үйлдвэрлэх.
/Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ хэсгийг 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн/
15.16.Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн чиглэлээр:
15.16.1.радио давтамж, радио давтамжийн зурвас ашиглах;
15.16.2.харилцаа холбооны үйлчилгээний сүлжээ байгуулах, түүний ашиглалт, үйлчилгээ эрхлэх;
15.16.3.контентийн үйлчилгээ эрхлэх;
/Энэ заалтыг 2011 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн/
15.16.4.тоон гарын үсгийн гэрчилгээ олгох.
/Энэ заалтыг 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ хэсгийг 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн/
15.17.Стандарчлал, хэмжил зүйн чиглэлээр:
15.17.1.хэмжих хэрэгслийг үйлдвэрлэх, суурилуулах, засварлах, худалдах.
/Энэ хэсгийг 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн/
15.18.Цацраг идэвхт ашигт малтмал, цөмийн энергийн чиглэлээр:
15.18.1.цөмийн төхөөрөмж барих, өөрчлөх, шинэчлэх, ашиглалтаас гаргах;
15.18.2.цөмийн төхөөрөмж ашиглах;
15.18.3.цөмийн бодис эзэмших, ашиглах;
15.18.4.цөмийн бодис импортлох, экспортлох, тээвэрлэх, хаягдлыг булшлах;
15.18.5.цацраг идэвхт ашигт малтмал эрэх, хайх;
15.18.6.цацраг идэвхт ашигт малтмал ашиглах;
15.18.7.цацраг идэвхт ашигт малтмал импортлох, экспортлох, тээвэрлэх, хаягдлыг булшлах, ашиглалтын дараа газар сэргээх;
15.18.8.цацрагийн үүсгүүрийг эзэмших, ашиглах, худалдах, угсрах, байрлуулах, түрээслэх, үйлдвэрлэх, ашиглалтаас гаргах, задлах, хадгалах, тээвэрлэх, импортлох, экспортлох, хаягдлыг булшлах, аюулгүй болгох болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагаа.
/Энэ хэсгийг 2009 оны 7 дугаар сарын 16-ний өдрийн хуулиар нэмсэн/
15.19.Батлан хамгаалах чиглэлээр:
15.19.1.цэргийн зориулалттай зэвсэглэл, техник, галт хэрэглэлийг экспортлох, импортлох;
/Энэ зүйлийг 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн/
15.20.Гамшгаас хамгаалах чиглэлээр:
/Энэ хэсгийг 2017 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмсэн/
15.20.1.гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх.
/Энэ заалтыг 2017 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмсэн/
16 дугаар зүйл. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, мэргэжлийн хяналтын байгууллагаас зөвшөөрөл олгох аж ахуйн үйл ажиллагааны төрөл
/Энэ зүйлийн гарчигт 2002 оны 7 дугаар сарын 10-ны хуулиар өөрчлөлт оруулсан/
16.1.Дараахь аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхэд мэргэжлийн хяналтын байгууллага тусгай зөвшөөрөл олгоно:
/Энэ хэсэгт 2002 оны 7 дугаар сарын 10-ны хуулиар өөрчлөлт оруулсан/
16.1.1./Энэ хэсгийг 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
16.2.Дараахь аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхэд Аймаг, нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрөл олгоно:
16.2.1./Энэ заалтыг 2011 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
16.2.2.эрүүл мэндийн байгууллага мэргэжлийн үйл ажиллагаа явуулах;
16.2.3./Энэ заалтыг 2008 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
16.2.4.ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг байгуулах;
/Энэ заалтад 2006 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
16.2.5.согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх;
16.2.6.эмчилгээний гоо заслын үйлчилгээ;
/Энэ заалтыг 2006 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/
16.2.7.түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах.
/Энэ заалтыг 2014 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/
16.3.Дараахь аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхэд сум, дүүргийн Засаг дарга тусгай зөвшөөрөл олгоно:
16.3.1.агаарт бохирдуулах бодис гаргадаг, физикийн хортой нөлөөлөл үзүүлдэг үйлдвэрлэл эрхлэх, суурин эх үүсвэр ашиглах;
16.3.2./Энэ заалтыг 2011 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
16.3.3./Энэ заалтыг 2006 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
16.3.4.тамхи худалдах.
/Энэ заалтыг 2005 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн/
16.4.Чөлөөт бүсийн захирагч нь энэ хуулийн 16.2.2, 16.2.5, 16.2.6, 16.3.4-т заасан тусгай зөвшөөрлийг олгоно.
/Энэ хэсгийг 2015 оны 2 дугаар сарын 12-ний өдрийн хуулиар нэмсэн/
 

ГУРАВДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ

17 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл олгохтой холбогдсон маргааныг шийдвэрлэх
17.1.Тусгай зөвшөөрөл олгохтой холбогдон гарсан маргааныг тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагын холбогдох дээд шатны байгууллагад нь тавьж шийдвэрлүүлэх бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно.
18 дугаар зүйл. Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
18.1.Энэ хуулийн 6.3, 11.2, 12.1, 12.4, 13.2, 14.2-т заасныг зөрчсөн албан тушаалтанд Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
18.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
19 дүгээр зүйл. Хууль хүчин төгөлдөр болох
19.1.Энэ хуулийг 2002 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
/Энэ хэсгийг 2001 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
 
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Л.ЭНЭБИШ
 

ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛЬ /2015/


 
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
 
2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр   Улаанбаатар хот
 
ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛЬ
I ХЭСЭГ
ЕРӨНХИЙ ҮНДЭСЛЭЛ
 

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилго
1.1.Энэ хуулийн зорилго нь нийтийн эрх зүйн хүрээнд гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэн захиргааны байгууллагаас захиргааны акт, захиргааны хэм хэмжээний акт гаргах, захиргааны гэрээ байгуулах замаар иргэн, хуулийн этгээдтэй харилцах үйл ажиллагааны эрх зүйн суурь зохицуулалтыг бүрдүүлэхэд оршино.
2 дугаар зүйл.Захиргааны хууль тогтоомж
2.1.Захиргааны үйл ажиллагаатай холбоотой хууль нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан бусад хуулиас бүрдэнэ.
3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ
3.1.Энэ хууль дараах харилцаанд үйлчлэхгүй:
3.1.1.хууль тогтоомжийн төсөл боловсруулах болон хууль тогтоох үйл ажиллагаа;
3.1.2.Монгол Улсын олон улсын гэрээ байгуулах үйл ажиллагаа;
3.1.3.Үндсэн хуулийн цэц, бүх шатны шүүхийн гэмт хэрэг, эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа;
3.1.4.хууль сахиулах, гэмт хэрэг хянан шийдвэрлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа, түүнд тавих прокурорын хяналт, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа;
/Энэ заалтад 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өрчлөлт оруулсан/
3.1.5.онц болон дайны байдал зарласан үед зэвсэгт хүчин ашиглах, цэрэг хөдөлгөх;
3.1.6.тагнуул, үндэсний аюулгүй байдлыг хамгаалах болон төрийн гадаад бодлогыг шууд хэрэгжүүлэхтэй холбоотой ажиллагаа;
3.1.7.улс төрийн шийдвэр гаргах ажиллагаа.
Тайлбар: Улс төрийн шийдвэр гаргах ажиллагаа гэж улс төрийн байгууллага, албан тушаалтны хуульд заасан бүрэн эрхэд шалгуургүйгээр заасан, эсхүл шүүхийн журмаар шалган тогтоох боломжгүй шийдвэр гаргах ажиллагааг ойлгоно. Улс төрийн албан тушаалтан, байгууллага дангаараа шийдвэр гаргасныг улс төрийн шийдвэр гаргах ажиллагаанд хамааруулах үндэслэл болохгүй.
3.2.Үндсэн хуулийн цэц, бүх шатны шүүх, мөрдөн байцаах, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын энэ хуулийн 3.1.3, 3.1.4-т зааснаас бусад захиргааны үйл ажиллагаатай холбогдсон харилцаанд энэ хууль үйлчилнэ.
3.3.Захиргааны байгууллагын үйл ажиллагааг тухайлсан хуулиар зохицуулаагүйгээс бусад харилцааг энэ хуулиар зохицуулна.
4 дүгээр зүйл.Захиргааны үйл ажиллагааны зарчим
4.1.Захиргааны үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим үйлчилнэ.
4.2.Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална:
4.2.1.хуульд үндэслэх;
4.2.2.шуурхай, тасралтгүй байх;
4.2.3.хуульд заасан нууцад хамаарахаас бусад үйл ажиллагаанд ил тод, нээлттэй байх;
4.2.4.үр нөлөөтэй байх;
4.2.5.зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх;
4.2.6.бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах;
4.2.7.ашиг сонирхлын зөрчилтэй захиргааны үйл ажиллагаанаас татгалзан гарах, татгалзан гаргах боломжийг хангах;
4.2.8.хууль ёсны итгэлийг хамгаалах.
Тайлбар: Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим гэж нийтийн эрх зүйн аливаа харилцаанд захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдлыг ойлгоно. Харин энэ хуулийн 48.2-т заасан тохиолдол үүсвэл захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдийн итгэл хамгаалагдахгүй. Иргэн, хуулийн этгээдэд эерэг үр дагавар үүсэхээр байсан ч уг харилцаа дууссан бол итгэл хамгаалах зарчим хэрэглэгдэхгүй.
 

ХОЁРДУГААР БҮЛЭГ
ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА

5 дугаар зүйл.Захиргааны байгууллага
5.1.Нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг дараах нийтийн эрх зүйн этгээдийг захиргааны байгууллага гэж ойлгоно:
5.1.1.төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллага;
5.1.2.хууль тогтоомжийг биелүүлж, захирамжилсан шийдвэр гаргадаг Засгийн газрын бус бие даасан агентлаг, түүнтэй адилтгах нийтийн эрх зүйн бусад байгууллага;
5.1.3.захиргааны чиг үүргийг хууль болон нийтийн эрх зүйн гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан этгээд;
5.1.4.үйлчилгээг нь нийтээс заавал хэрэглэдэг төрийн ба холимог өмчийн сургууль, эмнэлэг, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, тээвэр, эрчим хүчний зэрэг байгууллагын захиргаа;
5.1.5.нутгийн өөрөө удирдах байгууллага болон шийдвэр, үйл ажиллагаанд нь захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргахаар хуульд тусгайлан заасан байгууллага.
5.2.Захиргааны байгууллага байнгын бус, нэг удаагийн шинжтэй асуудлыг шийдвэрлэж зохицуулахаар байгуулагдаж болох бөгөөд татан буугдсан тохиолдолд түүнийг байгуулсан, томилсон эрх бүхий этгээд эрх зүйн үр дагаврыг хариуцна.
5.3.Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, бүх шатны шүүх, прокуророос хуульд заасан эрх мэдэл буюу хууль тогтоох, гэмт хэрэг, эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх онцгой бүрэн эрхийнхээ дагуу гаргасан шийдвэрээс бусад захиргааны чиг үүрэг, шийдвэртэй нь холбогдуулан уг байгууллагыг захиргааны байгууллагад тооцно.
5.4.Нийтийн эрх зүйн асуудлаар бие даан, өөрийн нэрийн өмнөөс дангаар захиргааны шийдвэр гаргах бүрэн эрх хуулиар тусгайлан олгогдсон албан тушаалтныг захиргааны байгууллага гэж үзнэ.
6 дугаар зүйл.Захиргааны байгууллагыг төлөөлөх
6.1.Захиргааны байгууллагыг хуулиар бүрэн эрх олгогдсон удирдах албан тушаалтан хуульд заасны дагуу итгэмжлэлгүйгээр, эсхүл хуулиар эрх олгогдсон удирдах албан тушаалтны шийдвэрээр итгэмжлэлийн үндсэн дээр төлөөлнө.
6.2.Хамтын удирдлагатай захиргааны байгууллагын шийдвэрийг нэг гишүүн дангаар, цөөнхөөр, эсхүл эрх олгогдоогүй этгээд гаргахгүй.
6.3.Эрх хэмжээгээ төлөөлүүлсэн захиргааны байгууллага хэдийд ч төлөөллийг цуцлах эрхтэй.
7 дугаар зүйл.Захиргааны байгууллагыг төлөөлөхгүй байх
7.1.Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд захиргааны байгууллагыг төлөөлөхөд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан хязгаарлалт хүчин төгөлдөр үйлчилнэ.
7.2.Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хойшлуулшгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд энэ хуулийн 7.1-д заасан этгээд оролцож болно.
8 дугаар зүйл.Захиргааны байгууллагын эрх шилжүүлэх
8.1.Хуульд зааснаас бусад тохиолдолд захиргааны байгууллага хуулиар тусгайлан заасан бүрэн эрхийг бусдад шилжүүлэхийг хориглоно.
9 дүгээр зүйл.Захиргааны байгууллагын харьяалал
9.1.Захиргааны байгууллагын чиг үүрэг, нутаг дэвсгэрийн харьяаллыг хууль болон түүнийг үндэслэн гаргасан шийдвэрээр тогтооно.
9.2.Нутаг дэвсгэрийн харьяаллаар захиргааны байгууллагын албан ёсны хаягийг бүртгэнэ.
9.3.Тухайн асуудал хэд хэдэн захиргааны байгууллагын чиг үүрэгт хамаарч байвал анхан шатны захиргааны байгууллага, ижил түвшний захиргааны байгууллагын чиг үүрэгт хамаарч байвал анх хүлээн авсан захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт хамаарах асуудлыг шийдвэрлэнэ.
10 дугаар зүйл.Захиргааны байгууллагын харилцан туслах үүрэг
10.1.Захиргааны байгууллага дараах тохиолдолд бичгээр хүсэлт гарган бусад захиргааны байгууллагаас туслалцаа авч болно:
10.1.1.эрх зүйн хувьд өөрөө тодорхой үйл ажиллагаа явуулах боломжгүй бол;
10.1.2.үйл ажиллагаа явуулахад шаардлагатай хүний нөөц, эсхүл бүтэц, тогтолцоо бодитоор дутагдсан бол;
10.1.3.чиг үүргээ хэрэгжүүлэхэд бодит нөхцөл байдлын талаарх мэдээлэлгүй, олж авах боломжгүйгээс холбогдох мэргэжлийн байгууллагын туслалцаа шаардлагатай бол.
10.2.Захиргааны байгууллага туслалцаа хүссэн бусад захиргааны байгууллагатай хамтран ажиллах үүрэгтэй.
10.3.Энэ хуулийн 10.1-д заасан асуудлыг шийдвэрлэхтэй холбоотой гарсан зардлыг туслалцаа хүссэн байгууллага хариуцна.
10.4.Захиргааны байгууллага дараах тохиолдолд туслалцаа үзүүлэхгүй:
10.4.1.хуулиар хориглосон бол;
10.4.2.нийтийн ашиг сонирхолд ноцтой хохирол учруулахаар бол;
10.4.3.тухайн асуудал Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай, Төрийн болон албаны нууцын тухай, Байгууллагын нууцын тухай, Хувь хүний нууцын тухай хуулиар туслалцаа үзүүлэх боломжгүй бол.
/2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өрчлөлт оруулсан /
10.5.Захиргааны байгууллага дараах тохиолдолд туслалцаа үзүүлэхгүй байж болно:
10.5.1.өөр захиргааны байгууллага шуурхай, эсхүл бага зардлаар албан туслалцаа үзүүлж чадахаар бол;
10.5.2.тухайн байгууллагын бодит боломжоос давсан бол;
10.5.3.туслалцаа үзүүлснээр өөрийн чиг үүргээ хэрэгжүүлэхэд бэрхшээл учрахаар бол.
10.6.Дээд болон доод шатны захиргааны байгууллагын хүсэлтийг шийдвэрлэх, тодорхой үйл ажиллагааг тухайлсан хуулиар захиргааны байгууллагын чиг үүрэгт хамааруулж, хэрэгжүүлснийг харилцан туслалцаа гэж үзэхгүй.
 

ГУРАВДУГААР БҮЛЭГ
ЗАХИРГААНЫ ШИЙДВЭР ГАРГАХ АЖИЛЛАГАА

11 дүгээр зүйл.Захиргааны үйл ажиллагааны хэлбэр
11.1.Захиргааны үйл ажиллагаа дараах хэлбэртэй байна:
11.1.1.захиргааны акт;
11.1.2.захиргааны гэрээ;
11.1.3.захиргааны хэм хэмжээний акт.
11.2.Захиргааны үйл ажиллагааны хэлбэрийг хуульд өөрөөр заасан тохиолдолд захиргааны байгууллага тухайн хуульд заасны дагуу хэрэглэнэ.
11.3.Хуульд өөрөөр заагаагүй тохиолдолд захиргааны байгууллага энэ хуулийн 11.1-д заасан үйл ажиллагааны хэлбэрээс сонгон хэрэглэнэ.
11.4.Хуульд өөрөөр заагаагүй, энэ хуулийн 11.1-д заасан хэлбэрээс сонгож хэрэглэх боломжгүй тохиолдолд захиргааны байгууллага захиргааны үйл ажиллагааны өөр бусад хэлбэрийг өөрөө тогтооно.
12 дугаар зүйл.Захиргааны шийдвэр гаргах ажиллагаа
12.1.Захиргааны шийдвэр гаргах ажиллагаа гэж энэ хуулийн 11.1.1, 11.1.2-т заасан шийдвэртэй холбогдсон үйл ажиллагааг ойлгоно.
12.2.Энэ хуулийн 11.1.3-т заасан шийдвэр гаргах ажиллагааг энэ хуулийн Зургаадугаар бүлэгт зааснаар зохицуулна.
13 дугаар зүйл.Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогч
13.1.Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогч /цаашид “оролцогч” гэх/ гэж захиргааны байгууллагад өргөдөл, хүсэлт гаргасан этгээд, захиргааны акт, захиргааны гэрээний эрх зүйн үйлчлэл шууд болон шууд бусаар чиглэсэн этгээд болон захиргааны байгууллагаас шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулсан этгээдийг ойлгоно.
13.2.Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээд захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцоно.
13.3.Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг түүний хүсэлтээр, эсхүл захиргааны байгууллага өөрийн санаачилгаар, оролцогчийн зөвшөөрснөөр шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулна.
13.4.Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хөгжлийн бэрхшээлтэй хүн оролцох тохиолдолд дохио, зангаа, тусгай тэмдэгт ашиглан хэлмэрчийн тусламжтайгаар оролцоно.
14 дүгээр зүйл.Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцох эрх зүйн чадамж
14.1.Хуульд заасан эрх зүйн чадамжтай иргэн, хуулийн этгээд болон хуулиар эрх олгогдсон этгээд захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцох эрхтэй.
14.2.Оролцогчийг хуульд заасан эрх зүйн чадвар, чадамжтай байхыг шаардана.
15 дугаар зүйл.Оролцогчийн эрх
15.1.Оролцогч захиргааны байгууллагатай харилцахдаа дараах эрхийг эдэлнэ:
15.1.1.захиргааны шийдвэр гаргах ажиллагааны талаар хуульд заасан журмын дагуу мэдээлэл авах, холбогдох баримт бичгийг хуулбарлан авах;
15.1.2.тухайн захиргааны шийдвэрийг гаргах эрх бүхий албан тушаалтны талаар Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан журмын дагуу мэдээлэл авах;
15.1.3.өөрийн гаргаж өгсөн баримт бичгийн баталгаажсан хуулбар болон эх хувийг буцаан авах;
15.1.4.захиргааны шийдвэр гаргахаас өмнө оролцогч нотлох баримт гаргах, шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэн өгөх;
15.1.5.хэрэгжүүлэхийг хүссэн төсөл, үйл ажиллагаа, төлөвлөгөө, өргөдөл, хүсэлтийн талаар мэдээлэл авах;
15.1.6.хуульд заасан журмын дагуу захиргааны байгууллагын бүртгэл, архивын баримттай танилцах;
15.1.7.захиргааны байгууллагыг хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхийг шаардах;
15.1.8.хуульд заасан бусад эрх.
15.2.Энэ хуулийн 15.1-д заасан мэдээлэл авах эрх төр, байгууллага, хувь хүний нууцын тухай хууль тогтоомжоор хамгаалагдсан мэдээллээр хязгаарлагдана.
16 дугаар зүйл.Хууль зүйн болон бусад мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа авах
16.1.Оролцогч захиргааны шийдвэр гаргах ажиллагааны аль ч үе шатанд хууль зүйн болон бусад мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа авч болно.
17 дугаар зүйл.Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд төлөөлөх
17.1.Оролцогч захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд өөрийн төлөөлөгчийг оролцуулж болно.
17.2.Хуульд өөрөөр заагаагүй бол оролцогчийг итгэмжлэлийн үндсэн дээр төлөөлөх бөгөөд итгэмжлэл нь Иргэний хуулийн 64.2-т заасан шаардлагыг хангасан байна.
17.3.Итгэмжлэлээр төлөөлж байгаа этгээдийн бүрэн эрхийг оролцогч тодорхойлно.
17.4.Иргэний эрх зүйн зарим чадамж болон бүрэн бус чадамжтай оролцогчийг түүний хууль ёсны төлөөлөгч төлөөлнө.
17.5.Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч томилогдсон бол түүнтэй, харин оролцогч нь хуульд заасны дагуу хамтран оролцох үүрэгтэй бол захиргааны байгууллага тэдгээртэй харилцана.
18 дугаар зүйл.Захиргааны шийдвэрийг төлөөлөн хүлээн авах этгээд
18.1.Оролцогч Монгол Улсад оршин суух хаяггүй, эсхүл байнга оршин суудаггүй бол захиргааны байгууллагын шаардсан хугацаанд түүний өмнөөс захиргааны шийдвэрийг төлөөлөн хүлээн авах этгээдийг нэрлэж болно.
18.2.Оролцогч энэ хуулийн 18.1-д заасан этгээдийг нэрлээгүй бол түүнд хаяглагдсан баримт бичгийг баталгаат шуудангаар явуулснаас хойш нийслэлд ажлын таван өдөр, орон нутагт ажлын 10 өдөр, харин цахим шуудангаар явуулсан баримт бичгийг түүнийг илгээснээс хойш ажлын таван өдөр өнгөрснөөр баримт бичиг гардуулсанд тооцно.
18.3.Захиргааны байгууллага энэ хуулийн 18.1-д заасан этгээдийг нэрлээгүйгээс үүсэх эрх зүйн үр дагаврын талаар оролцогчид урьдчилан мэдэгдэнэ.
19 дүгээр зүйл.Төлөөлөгчийг томилох
19.1.Захиргааны байгууллагын оршин байгаа газрын сум, дүүргийн Засаг дарга дараах оролцогчийн хувьд эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь хамгаалан оролцох төлөөлөгчийг томилно:
19.1.1.оролцогч хэн болох нь тодорхойгүй бол;
19.1.2.оролцогчийн оршин байгаа хаяг нь тодорхойгүй, байнгын оршин суугаа хаягтаа байхгүй, эсхүл удаа дараа /хоёр буюу түүнээс дээш/ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол;
19.1.3.Монгол Улсад байнга оршин суудаггүй, төлөөлөн хүлээн авах этгээдийг нэрлээгүй бол;
19.1.4.захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах эзэнгүй эд юмстай холбоотой үүсэх эрх, үүргийг хэрэгжүүлэх шаардлагатай бол.
20 дугаар зүйл.Хэд хэдэн оролцогчийг төлөөлөх
20.1.Ижил утгатай өргөдөл, гомдол гаргасан 20 ба түүнээс дээш этгээд дундаасаа төлөөлөгчөө томилж, захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцож болно.
20.2.Энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчийг өргөдөл, гомдол гарсныг мэдэгдсэнээс хойш 14 хоногийн дотор томилоогүй тохиолдолд захиргааны байгууллага нэр, хаягаа тодорхой бичсэн эхний этгээдийг захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд төлөөлүүлнэ.
21 дүгээр зүйл.Захиргааны байгууллагад хүрэлцэн очих
21.1.Хуульд заасан тохиолдолд оролцогч захиргааны байгууллагад өөрийн биеэр ирэх бөгөөд бусад тохиолдолд төлөөлөгчөө томилон ирүүлж болно.
21.2.Оролцогч биечлэн ирэх шаардлагатай тохиолдолд мэдэгдэх хуудаст хүрэлцэн очих газар, өдөр, цаг, зорилго болон ирээгүй тохиолдолд гарах эрх зүйн үр дагаврын талаар тодорхой тусгана.
21.3.Оролцогч захиргааны байгууллагад өөрийн биеэр ирсэн талаарх тодорхойлолтыг түүний хүсэлтээр захиргааны байгууллага гаргаж өгөх үүрэгтэй.
22 дугаар зүйл.Захиргааны шийдвэр гаргах ажиллагаа эхлэх
22.1.Захиргааны байгууллага өөрийн санаачилгаар хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх, дээд шатны захиргааны байгууллагаас өгсөн үүргийг биелүүлэх, эсхүл оролцогчийн гаргасан өргөдөл, гомдлыг үндэслэн захиргааны шийдвэр гаргах ажиллагааг эхлүүлнэ.
23 дугаар зүйл.Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны хэл
23.1.Захиргааны шийдвэр гаргах ажиллагааг монгол хэлээр хөтлөн явуулна.
23.2.Оролцогч захиргааны байгууллагад гадаад хэлээр хандсан тохиолдолд орчуулгыг хавсаргасан байх бөгөөд орчуулгын зөрүүтэй байдлаас үүсэх үр дагаврыг өөрөө хариуцна.
24 дүгээр зүйл.Нөхцөл байдлыг тогтоох
24.1.Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно.
24.2.Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ.
24.3.Энэ хуулийн 24.1-д заасан ажиллагаа явагдах хэлбэр болон хамрах хүрээг захиргааны байгууллага тогтоохдоо оролцогчийн гаргасан нотлох баримт, өргөдөл, хүсэлтийг харгалзан өөрөө бие даан шийдвэрлэнэ.
24.4.Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно.
24.5.Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны явцад өөрийн чиг үүрэгт хамаарах асуудлаар гаргасан тайлбар болон өргөдөл, гомдлыг хүлээж авахаас захиргааны байгууллага татгалзаж болохгүй.
25 дугаар зүйл.Нотлох баримт цуглуулах
25.1.Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага дараах байдлаар цуглуулна:
25.1.1.ач холбогдол бүхий мэдээллийг цуглуулах;
25.1.2.оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах;
25.1.3.шинжээч оролцуулан дүгнэлт гаргуулах;
25.1.4.гэрч, гуравдагч этгээдээс тайлбар гаргуулах;
25.1.5.баримт бичиг болон хууль, бусад шийдвэртэй танилцах, хуулбарлах;
25.1.6.шаардлагатай бол туршилт хийх;
25.1.7.оролцогчийн хүсэлтээр зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг гаргуулан авах.
25.2.Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход оролцогч энэ хуульд заасан хүрээнд оролцож болно.
25.3.Захиргааны байгууллага өөрт байгаа болон байх ёстой мэдээлэл, нотлох баримтыг оролцогчоос шаардахгүй.
26 дугаар зүйл.Оролцогчийг сонсох
26.1.Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно.
26.2.Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ.
27 дугаар зүйл.Сонсох ажиллагааг явуулах
27.1.Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно.
27.2.Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ:
27.2.1.хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх;
27.2.2.хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх.
27.3.Сонсох ажиллагааны талаарх мэдэгдэлд дараах мэдээллийг тусгана:
27.3.1.сонсох ажиллагааг явуулах журам, ажиллагаа явуулах он, сар, өдөр, цаг, байрлал, дарааллын талаарх мэдээлэл;
27.3.2.захиргааны шийдвэр гаргах эрх олгогдсон хууль, захиргааны хэм хэмжээний актын зүйл, заалт;
27.3.3.захиргааны шийдвэр гаргах тухайн асуудлын талаарх мэдээлэл, үндэслэл.
27.4.Сонсох ажиллагааг дараах арга хэлбэрээр явуулна:
27.4.1.сонсгол зохион байгуулах;
27.4.2.саналыг бичгээр авах;
27.4.3.биечлэн уулзах;
27.4.4.утсаар санал авах;
27.4.5.цахим хэлбэрээр санал авах;
27.4.6.төлөөлөгчөөр дамжуулан санал авах;
27.4.7.бусад.
27.5.Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна.
27.6.Сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэж баримтжуулна.
27.7.Сонсох ажиллагааны үед гарсан саналыг захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд заавал тусгах үүрэг хүлээхгүй боловч тусгаагүй шалтгааныг тайлбарлах үүрэгтэй.
28 дугаар зүйл.Сонсох ажиллагааг хийхгүй байх
28.1.Дараах тохиолдолд сонсох ажиллагаа хийхгүй байж болно:
28.1.1.нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол;
28.1.2.гарцаагүй байдлын улмаас, эсхүл нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай бол;
28.1.3.иргэн, хуулийн этгээдийн өргөдөл, гомдлыг ханган шийдвэрлэж байгаа тохиолдолд;
28.1.4.захиргааны шийдвэрийг техник хэрэгслийн тусламжтайгаар гаргаж байгаа бол;
28.1.5.захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа бол;
28.1.6.төр, байгууллага, хувь хүний нууцын тухай хууль тогтоомжоор хамгаалагдсан бусдад дамжуулах боломжгүй мэдээлэлд хамаарах бол.
28.2.Энэ хуулийн 28.1-д заасан сонсох ажиллагааг хийгээгүй шалтгаанаа захиргааны байгууллага нотлох үүрэгтэй.
29 дүгээр зүйл.Захиргааны шийдвэрийн хувийн хэрэг, хяналтын дагалдах хуудас
29.1.Захиргааны байгууллагаас захиргааны шийдвэрийн хувийн хэргийг хөтлөх бөгөөд уг хувийн хэрэгт шийдвэр гаргах үйл ажиллагааны үндэслэл, үе шат, оролцогчийн санал, холбогдох баримт, сонсох ажиллагаа, уулзалт, хуралдааны тэмдэглэл, шийдэл, хүргүүлсэн, мэдэгдсэн баримт зэргийг бүрдүүлэн, архивт хадгална.
29.2.Захиргааны шийдвэр бүрд хяналтын дагалдах хуудас хавсаргах бөгөөд дагалдах хуудсанд захиргааны шийдвэр боловсруулахад оролцсон албан хаагч бүрийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, албан тушаал, оролцоо, гүйцэтгэлийн тухай дэлгэрэнгүй тэмдэглэсэн байна. Дагалдах хуудсанд албан хаагчийн захиргааны шийдвэр боловсруулахад оролцсон оролцоо, гүйцэтгэлийг тэмдэглэсэн байна.
29.3.Энэ хуулийн 29.2-т заасан дагалдах хуудсыг албан хаагчид шагнал олгох, үр дүнгийн урамшуулал тооцох, сахилгын шийтгэл хүлээлгэх, эсхүл хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгоход харгалзана.
29.4.Энэ хуулийн 29.1, 29.2, 29.3 дахь хэсэг бичмэл хэлбэрээр гаргах захиргааны шийдвэрт хамаарна.
30 дугаар зүйл.Нууцыг хадгалах
30.1.Оролцогч төр, байгууллага болон хувь хүний нууцыг задруулахгүй байхыг захиргааны байгууллагаас шаардах эрхтэй.
30.2.Захиргааны байгууллага энэ хуулийн 30.1-д заасан нууцыг задруулахгүй байх үүрэгтэй бөгөөд задруулсан тохиолдолд холбогдох хуульд заасан хариуцлага хүлээнэ.
31 дүгээр зүйл.Зөвлөгөө, мэдээлэл өгөх
31.1.Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргахтай холбоотой мэдээлэл өгөх үүрэгтэй.
31.2.Оролцогчоос гаргасан хүсэлт, тайлбар, мэдээлэл зэрэг нь захиргааны шийдвэр гаргах ажиллагааны явцад бүрэн бус, эсхүл буруу бичигдсэн байвал захиргааны байгууллага оролцогчид холбогдох зөвлөгөө өгөх үүрэгтэй.
32 дугаар зүйл.Оролцогч баримт бичигтэй танилцах эрх
32.1.Захиргааны байгууллага өөрийн шийдвэрийн хүчин төгөлдөр байдлыг урьдчилан мэдэгдэх, тухайн шийдвэртэй холбоотой оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад шаардлагатай баримт бичигтэй оролцогч, түүний төлөөлөгчид танилцах боломж олгоно.
32.2.Энэ хуулийн Долоодугаар бүлэгт заасан нийтийг хамарсан төлөвлөлтөөс бусад тохиолдолд захиргааны шийдвэр хүчин төгөлдөр болсноор оролцогч, түүний төлөөлөгч тухайн шийдвэртэй холбоотой баримт бичигтэй танилцах эрхтэй.
32.3.Баримт бичигтэй танилцуулах ажиллагааг тухайн захиргааны шийдвэр гаргасан байгууллага хариуцна.
33 дугаар зүйл.Хугацааг тодорхойлох
33.1.Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны хугацааг хуанлийн жил, сар, гараг, хоног, ажлын өдөр, цаг, минутаар тодорхойлно.
33.2.Хугацааг хуульд заасны дагуу бий болох үйл явдлаар тодорхойлж болно.
33.3.Хугацааг тоолохдоо тогтоосон он, сар, өдрөөс, эсхүл уул хугацаа улиран өнгөрсөн буюу үйл явдал болж өнгөрсний дараах өдөр, цагаас эхлэн тоолно.
33.4.Тоолох хугацааны эцсийн өдөр ажлын бус өдөр байвал түүний дараагийн ажлын өдөр уг хугацаа дуусна.
33.5.Үүргийг захиргааны байгууллага гүйцэтгэх бол зохих журмаар тогтоосон тухайн байгууллагын ажлын өдөр дуусах эцсийн цагийн дотор гүйцэтгэнэ.
33.6.Баримт бичгийг тогтоосон хугацааны эцсийн өдрийн хорин дөрвөн цагийн дотор шуудан, харилцаа холбооны байгууллагад шилжүүлсэн бол түүнийг хугацаанд нь гүйцэтгэсэн гэж үзнэ.
33.7.Цаг хугацааг тоолохдоо хуанлийн жилийг арван хоёр сараар, хагас жилийг зургаан сараар, улирлыг гурван сараар, хоногийг хорин дөрвөн цагаар тоолно.
33.8.Хугацааг сунгах тохиолдолд хугацаа дууссан үеэс шинэ хугацааг тоолно.
33.9.Жил, хагас жил, улирал, сараар тогтоосон хугацаа нь уг хугацаа дуусах сарын мөн өдөр дуусах бөгөөд хугацаа дуусах сарын мөн өдөр байхгүй бол уг хугацаа тухайн сарын эцсийн өдөр дуусна.
33.10.Хуанлийн жил нь 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж, 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусна.
33.11.Долоо хоног, хоногоор тогтоосон хугацаа уг хугацаа дуусах өдрийн мөн цагт дуусна.
33.12.Гарагаар тогтоосон хугацаа тухайн товлосон гараг дуусах эцсийн цагт дуусна.
33.13.Цагаар тогтоосон хугацаа уг хугацаа дуусах цагийн мөн хоромд дуусна.
33.14.Иргэн, хуулийн этгээдээс захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг энэ хуулийн 94 дүгээр зүйлд зааснаар, захиргааны хэргийн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар тодорхойлно.
З3.15.Иргэн, хуулийн этгээд тогтоосон журмаар гомдол гаргасан, захиргааны байгууллага, албан тушаалтан иргэн, хуулийн этгээдийн гомдлыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана.
33.16.Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно.
33.17.Захиргааны байгууллагаас эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд эрх олгосон, эсхүл ашигтай нөхцөл байдлыг бий болгосон хууль бус захиргааны актад энэ хуулийн 33.16 дахь хэсэг хамаарахгүй.
33.18.Захиргааны байгууллага, албан тушаалтнаас захиргааны шийтгэл оногдуулах хөөн хэлэлцэх хугацааг тоолоход Захиргааны хариуцлагын тухай хууль болон бусад хуульд заасныг баримтална.
/Энэ хэсгийг 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
34 дүгээр зүйл.Хугацааны эрх зүйн үр дагавар
34.1.Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны хугацаа дуусгавар болсноос хойш сонсох ажиллагаа хийхгүй.
35 дугаар зүйл.Хугацааг сунгах
35.1.Хуульд өөрөөр заагаагүй бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй бол захиргааны байгууллага оролцогчийн хүсэлтээр анх тогтоосон хугацаанаас илүүгүй хугацаагаар нэг удаа хугацааг сунгаж болно.
35.2.Хугацааг сунгасан тухай захиргааны байгууллага оролцогчид бичгээр мэдэгдэнэ.
36 дугаар зүйл.Хугацааг сэргээх
36.1.Оролцогч тайлбар, санал гаргахдаа энэ хуулийн 27.5-д заасан хугацааг хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай бол захиргааны байгууллага уг хугацааг сэргээж болно.
II ХЭСЭГ
ЗАХИРГААНЫ ШИЙДВЭР
 

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ЗАХИРГААНЫ АКТ

37 дугаар зүйл.Захиргааны акт
37.1.Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно.
/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
37.2.Захирамжилсан үйл ажиллагаа гэж хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно.
37.3.Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно.
37.4.Эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд эрх олгосон, эсхүл ашигтай нөхцөл байдлыг бий болгосон захиргааны актыг ойлгоно.
37.5.Сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд үүрэг бий болгосон, эсхүл түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан захиргааны актыг ойлгоно.
37.6.Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно.
37.7.Нийтлэг шинжээр тодорхойлогддог, эсхүл тодорхойлж болохуйц этгээдэд чиглэсэн, эсхүл эд юмсын нийтийн эрх зүйн байдлыг тодорхойлох, түүнийг ашиглахтай холбоотой захиргааны акт байж болно.
38 дугаар зүйл.Захиргааны актын нэмэлт зохицуулалт
38.1.Захиргааны актад тавьсан хуулийн шаардлагыг хангахын тулд, эсхүл хууль, захиргааны хэм хэмжээний актад тодорхой заасан бол захиргааны актын үндсэн зохицуулалтад нэмэлт зохицуулалт хийж болно.
38.2.Захиргааны байгууллага захиргааны акт гаргахдаа энэ хуулийн 38.1-д зааснаас гадна дараах нэмэлт зохицуулалтыг хэрэглэнэ:
38.2.1.эерэг, сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт тодорхой цагт эхлэх, дуусгах, эсхүл тодорхой хугацааны туршид үйлчлэхээр;
38.2.2.эерэг, сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт хожим бий болох үйл явдлаас хамаарч болох, эсхүл болохгүйг тогтоох;
38.2.3.захиргааны актыг цуцлах нөхцөлийг тогтоох;
38.2.4.эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт урьдчилан тодорхой зүйл хийх, түдгэлзэх, эсхүл тодорхой зүйл хийхийг үүрэг болгох;
38.2.5.захиргааны актаар хожим бий болох, өөрчлөгдөх, эсхүл нөхөн гүйцээх үүргийн үндэслэлийг тодруулах.
38.3.Нэмэлт зохицуулалт нь захиргааны актын зорилго, агуулгад нийцсэн байна.
39 дүгээр зүйл.Захиргааны актын агуулга ба хэлбэр
39.1.Захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна.
39.2.Захиргааны актыг энэ хуулийн 37.1-д заасан хэлбэрээс гадна цахимаар, эсхүл техник хэрэгслийн тусламжтайгаар гаргаж болно.
39.3.Цахимаар, эсхүл техник хэрэгслийн тусламжтайгаар гарсан захиргааны акт нь энэ хуулийн 40.2-т заасан шаардлагаас гадна эрх бүхий албан тушаалтны гарын үсэг нь Цахим гарын үсгийн тухай хуульд заасан шаардлагыг хангасан байна.
40 дүгээр зүйл.Захиргааны актыг бичгээр гаргах
40.1.Энэ хуулийн 41 дүгээр зүйлд зааснаас бусад тохиолдолд захиргааны актыг бичгээр гаргана.
40.2.Бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байна:
40.2.1.захиргааны актыг гаргасан захиргааны байгууллагын нэр, хаяг, тамга, тэмдэг болон гарын үсэг зурах эрх бүхий албан тушаалтны нэр, гарын үсэг, захиргааны актын нэр, он, сар, өдөр, дугаарыг тодорхой заасан байх;
40.2.2.захиргааны акт хаяглагдсан этгээд нь хувь хүн бол эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хаяг, холбоо барих мэдээлэл, хуулийн этгээд бол түүний нэр, хаяг, бүртгэлийн дугаар, холбоо барих мэдээлэл, хуулийн этгээдийн эрхгүй бусад этгээд бол түүний төлөөлөгч, нэр, хаяг, холбоо барих мэдээлэл;
40.2.3.захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах;
40.2.4.захиргааны шийдвэр гаргах ажиллагааг өргөдөл, гомдлын үндсэн дээр үүсгэсэн бол түүнийг тусгах;
40.2.5.захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах.
40.3.Захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл, заалтыг тодорхой заана.
40.4.Захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана.
40.5.Дараах тохиолдолд энэ хуулийн 40.4-т заасан шаардлага хамаарахгүй:
40.5.1.захиргааны байгууллагаас өргөдөл, гомдлыг хангаж шийдвэрлэсэн, захиргааны акт бусдын эрхийг хөндөхгүй бол;
40.5.2.хаяглагдсан этгээдэд захиргааны актын үндэслэл тодорхой, ойлгомжтой байгаа, эсхүл бодит нөхцөл байдал болон хууль зүйн үндэслэлийг өмнө нь мэдэж байсан бол;
40.5.3.тус бүрд нь үндэслэл шаардлагагүй нэг ижил захиргааны актыг олон тоогоор, эсхүл техник хэрэгслийн тусламжтайгаар гаргаж байгаа бол.
41 дүгээр зүйл.Захиргааны актыг бичмэл бус хэлбэрээр гаргах
41.1.Дараах тохиолдолд захиргааны актыг амаар, эсхүл бичмэл бус хэлбэрээр гаргаж болно:
41.1.1.захиргааны актыг хойшлуулшгүй гаргах шаардлагатай бол;
41.1.2.хууль, захиргааны хэм хэмжээний актад тодорхой хэлбэрийг заасан бол;
41.1.3.эрх зүйн ялимгүй үр дагавар бүхий асуудлыг шийдвэрлэх бол;
41.1.4.захиргааны актыг бичгээр гаргах боломжгүй, эсхүл тохиромжгүй бол.
41.2.Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээдээс шаардвал захиргааны байгууллага амаар, эсхүл бичмэл бус хэлбэрээр гаргасан захиргааны актыг бичгээр баталгаажуулж болно.
42 дугаар зүйл.Сонгох боломж
42.1.Захиргааны байгууллагаас тодорхой асуудлыг шийдвэрлэхдээ хууль, захиргааны хэм хэмжээний актаар зөвшөөрөгдсөн боломжит хувилбаруудаас аль нэгийг хэрэглэх, эсхүл хэрэглэхгүй байхыг сонгох боломж гэнэ.
42.2.Хуульд өөрөөр заагаагүй бол захиргааны байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан шаардлагад үндэслэн зорилгодоо нийцүүлэн сонгох боломжийг хэрэглэнэ.
43 дугаар зүйл.Захиргааны актыг мэдэгдэх
43.1.Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна.
43.2.Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна.
43.3.Захиргааны актыг баталгаат шуудангаар явуулснаас хойш нийслэлд ажлын таван өдөр, орон нутагт ажлын 10 өдөр өнгөрсний дараа уг актыг мэдэгдсэнд тооцно.
43.4.Хуульд өөрөөр заасан тохиолдолд захиргааны актыг гардуулах бөгөөд гардан авсан этгээд гарын үсгээ зурж баталгаажуулна. Захиргааны актыг албан ёсоор гардуулснаар түүнийг мэдэгдсэнд тооцно.
43.5.Захиргааны актын хаяглагдсан этгээд өөрийн албан ёсны хаягтаа байхгүй, хаягийн өөрчлөлтийг захиргааны байгууллагад мэдэгдээгүй, эсхүл зориуд санаатайгаар хүлээн авахаас зайлсхийсэн тохиолдолд хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлснээс хойш ажлын 10 өдөр өнгөрсний дараах өдрийг уг актыг албан ёсоор мэдэгдсэнд тооцно.
43.6.Захиргааны актыг мэдэгдвэл зохих этгээд 20 буюу түүнээс дээш тооны байх тохиолдолд төлөөлөгчид, төлөөлөгч байхгүй бол хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдэж болно.
43.7.Хуульд өөрөөр заасан тохиолдолд захиргааны актыг нийтэд мэдэгдэх бөгөөд захиргааны актыг үйлчлэх тодорхой нутаг дэвсгэрийн хэмжээнд хэвшсэн журмаар нийтэд танилцуулснаас хойш ажлын 10 өдөр өнгөрсний дараа уг актыг мэдэгдсэнд тооцно.
Тайлбар: Хэвшсэн журмаар нийтэд танилцуулах гэж захиргааны байгууллагын албан ёсны мэдээллийн самбар, цахим хуудас, орон нутгийн болон үндэсний шинжтэй хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэхийг ойлгоно.
43.8.Захиргааны актыг мэдэгдсэн эсэх талаар маргаан гарсан тохиолдолд захиргааны актыг гаргасан байгууллага захиргааны актыг мэдэгдсэн хугацааг нотлох үүрэгтэй.
44 дүгээр зүйл.Захиргааны актын талаар тайлбарлах
44.1.Оролцогч захиргааны актаар бий болсон эрх, үүргийн талаар тайлбар хүсвэл захиргааны байгууллага амаар, эсхүл бичгээр тайлбарлах үүрэгтэй.
45 дугаар зүйл.Захиргааны актын илэрхий алдааг засах
45.1.Захиргааны актын бичилт болон тооцооны алдаа, түүнтэй адилтгаж болохоор өөр бусад илэрхий алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт, утга, агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага өөрөө, эсхүл оролцогчийн хүсэлтээр засах эрхтэй бөгөөд уг засварыг оролцогчид мэдэгдэх үүрэгтэй.
45.2.Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актын илэрхий алдааг засахыг шаардах эрхтэй.
46 дугаар зүйл.Захиргааны акт хүчин төгөлдөр болох
46.1.Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдснээр хүчин төгөлдөр болно.
46.2.Захиргааны актыг цуцлах, хүчингүй болгох, эрх бүхий байгууллагын шийдвэр гарах, эсхүл захиргааны актад заасан хугацаа дуусгавар болох, түүнчлэн бусад байдлаар биелэгдэх хүртэл тухайн захиргааны акт хүчин төгөлдөр байна.
47 дугаар зүйл.Захиргааны акт илт хууль бус болох
47.1.Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно:
47.1.1.утга агуулгын илэрхий алдаатай;
47.1.2.бичгээр гаргасан захиргааны актыг баталсан байгууллага тодорхойгүй;
47.1.3.тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан;
47.1.4.захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус;
47.1.5.хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан;
47.1.6.иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй;
47.1.7.түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй.
47.2.Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна.
47.3.Захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна.
47.4.Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны байгууллагад хэдийд ч хандаж болно.
48 дугаар зүйл.Хууль бус захиргааны актыг хүчингүй болгох
48.1.Сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс үл хамааран захиргааны байгууллага тухайн захиргааны актыг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хүчингүй болгоно.
48.2.Эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг дараах тохиолдолд хүчингүй болгоно:
48.2.1.хууль, захиргааны хэм хэмжээний актаар, эсхүл захиргааны актад түүнийг хүчингүй болгохоор заасан;
48.2.2.бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн;
48.2.3.захиргааны актаар олгосон эрхийг хэрэгжүүлээгүй;
48.2.4.захиргааны актыг гаргуулахдаа хууран мэхлэх, айлган сүрдүүлэх, авлига өгөх буюу бусад хууль бус аргыг хэрэглэсэн;
48.2.5.нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан.
48.3.Захиргааны байгууллага энэ хуулийн 48.2.1, 48.2.2, 48.2.3, 48.2.5-д заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно.
49 дүгээр зүйл.Эрх зүйн зөрчилгүй захиргааны актыг цуцлах
49.1.Захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс үл хамааран түүнийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн цуцалж болно.
49.2.Энэ хуулийн 49.1-д заасан захиргааны актыг ижил агуулгаар дахин батлах шаардлагатай, эсхүл хууль зүйн үндэслэлгүй бол цуцлахгүй.
49.3.Эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг түүнд гомдол гаргах боломжгүй болсон хэдий ч дараах тохиолдолд цуцалж болно:
49.3.1.цуцлах нөхцөлийг хууль, захиргааны хэм хэмжээний актад, эсхүл тухайн захиргааны актад заасан бол;
49.3.2.захиргааны актад нэмэлт зохицуулалт заасан бөгөөд түүнийг тухайн этгээд хуульд заасан хугацааны дотор биелүүлээгүй бол;
49.3.3.шинэ нөхцөл байдал бий болсноор нийтийн ашиг сонирхол зөрчигдөхөөр бол;
49.3.4.хууль, захиргааны хэм хэмжээний акт өөрчлөгдсөний үндсэн дээр захиргааны байгууллага тухайн захиргааны актыг гаргах эрхгүй болсон бөгөөд уг актаар эрх олгогдсон этгээд эрхээ хэрэгжүүлж эхлээгүй бол;
49.3.5.нийтийн ашиг сонирхолд ноцтой сөрөг нөлөө үзүүлэхээс урьдчилан сэргийлэх, эсхүл түүнийг зайлуулахын тулд.
49.4.Захиргааны актаар олгосон болон олгож байгаа мөнгөн тэтгэмж, эсхүл тодорхой зорилго бүхий үйлчилгээг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн ч уг захиргааны актыг дараах тохиолдолд бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн цуцална:
49.4.1.захиргааны актаар олгосон тэтгэмж, үйлчилгээ уг актад заасан зориулалтаар ашиглагдаагүй бол;
49.4.2.захиргааны актаар нэмэлт зохицуулалт заасан бөгөөд тухайн этгээд уг үүргийг биелүүлээгүй, эсхүл захиргааны актад заасан хугацаанд биелүүлээгүй бол.
49.5.Захиргааны байгууллагаас өөрөөр заагаагүй бол захиргааны акт цуцлагдснаар хүчин төгөлдөр бус болно.
49.6.Энэ хуулийн 49.3.3, 49.3.4, 49.3.5-д заасан үндэслэлээр захиргааны актыг цуцалсан тохиолдолд учирсан эд хөрөнгийн хохирлыг тухайн этгээдийн шаардснаар нөхөн төлнө.
50 дугаар зүйл.Захиргааны акт гаргах ажиллагааг дахин хийх
50.1.Захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэдий ч хаяглагдсан этгээдийн хүсэлтээр дараах тохиолдолд захиргааны акт гаргах ажиллагааг дахин хийж болно:
50.1.1.захиргааны актын үндэслэж байгаа бодит эсхүл эрх зүйн нөхцөл байдал нь хаяглагдсан этгээдийн талд хожим эерэгээр өөрчлөгдсөн;
50.1.2.хаяглагдсан этгээдийн хувьд ашигтай нотлох баримт бий болсон.
50.2.Хаяглагдсан этгээд нь өргөдөл, гомдлыг шийдвэр гаргах ажиллагааг дахин явуулах үндэслэл бий болсныг мэдсэнээс хойш гурван сарын дотор гаргана.
51 дүгээр зүйл.Баримт бичиг болон эд юмсыг буцаан өгөх
51.1.Баримт бичиг, эд юмсыг хураах тухай захиргааны актыг цуцалсан, эсхүл хүчингүй болгосон тохиолдолд уг баримт бичиг, эд юмсыг буцаан өгөхийг шаардах эрхтэй.
51.2.Эд юмсыг устгасан, эсхүл гэмтээсэн тохиолдолд Иргэний хуульд зааснаар хохирлыг барагдуулна.
 

ТАВДУГААР БҮЛЭГ
ЗАХИРГААНЫ ГЭРЭЭ

52 дугаар зүйл.Захиргааны гэрээ
52.1.Захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн харилцааг үүсгэж, өөрчилж, эсхүл дуусгавар болгохоор захиргааны гэрээг эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлэн байгуулж болно.
52.2.Дараах харилцаанд захиргааны гэрээг хэрэглэж болно:
52.2.1.төрийн алба, боловсрол, эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах болон бусад захиргааны эрх зүйн харилцаанд;
52.2.2.захиргааны байгууллага өөрийн зарим чиг үүрэг, эрх мэдлийг бусад этгээдэд шилжүүлэх харилцаанд;
52.2.3.дэд бүтцийн болон нийгмийн суурь үйлчилгээг бий болгох, тогтвортой ашиглахтай холбогдсон харилцаанд;
52.2.4.концессын харилцаанд;
52.2.5.хуульд өөрөөр заасан бусад харилцаанд.
53 дугаар зүйл.Захиргааны гэрээний хэлбэр
53.1.Захиргааны гэрээг бичгээр байгуулна.
54 дүгээр зүйл.Бусад байгууллагын зөвшөөрөл
54.1.Захиргааны гэрээ байгуулахад бусад захиргааны байгууллагын зөвшөөрөл, баталгааг авах, эсхүл тухайн захиргааны байгууллагыг оролцуулах талаар хуульд заасан бол энэ шаардлагыг биелүүлсний үндсэн дээр захиргааны гэрээг байгуулна.
54.2.Захиргааны байгууллага гадаад улсын ижил төрлийн захиргааны байгууллага, хуулийн этгээдтэй байгуулах байгууллага хоорондын гэрээний төсөлд тухайн асуудлыг хариуцсан дээд шатны захиргааны байгууллага болон гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг авна.
54.3.Энэ хуулийн 54.2-т заасан гэрээг байгуулсны дараа 14 хоногийн дотор гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж бүртгүүлнэ.
54.4.Энэ хуулийн 54.2, 54.3-т заасан гэрээг хянаж, бүртгэхтэй холбоотой журмыг Засгийн газар батална.
55 дугаар зүйл.Захиргааны гэрээ илт хууль бус болох
55.1.Дараах тохиолдолд захиргааны гэрээ илт хууль бус байна:
55.1.1.захиргааны гэрээ хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн;
55.1.2.захиргааны гэрээгээр зохицуулагдахгүй харилцааг зохицуулсан;
55.1.3.захиргааны гэрээ байгуулсан захиргааны байгууллага тодорхой бус;
55.1.4.захиргааны байгууллага өөрийн эрх хэмжээнд хамаарахгүй асуудлаар захиргааны гэрээ байгуулсан;
55.1.5.захиргааны байгууллага захиргааны гэрээнд хэрэгжүүлэх боломжгүй зүйлийг амласан;
55.1.6.захиргааны байгууллага гэрээний талуудаас хууль зөрчсөн зүйл шаардсан;
55.1.7.илэрхий алдаатай, хор уршигтай үр дагавар бүхий;
55.1.8.эрх зүйн чадваргүй этгээд хүсэл зоригоо илэрхийлсэн;
55.1.9.аль нэг тал нь эрх зүйн чадамжгүй;
55.1.10.насанд хүрээгүй хүний зөвшөөрлийг авах шаардлагыг зөрчиж байгуулсан;
55.1.11.хүсэл зоригийн илэрхийлэл бүрэн бус;
55.1.12.талууд ноцтой төөрөгдөлд орсон, хууран мэхэлсэн, хүчинд автсан;
55.1.13.хуульд заасан хэлбэрийг зөрчсөн;
55.1.14.төлөөлөх эрхгүй этгээд байгуулсан.
55.2.Захиргааны гэрээний зарим хэсэг нь илт хууль бус байх нь түүнийг бүхэлд нь илт хууль бусад тооцох үндэслэл болохгүй.
56 дугаар зүйл.Захиргааны гэрээнд өөрчлөлт оруулах, цуцлах тусгай тохиолдол
56.1.Захиргааны гэрээний агуулгын голлох ач холбогдол бүхий харилцаа тухайн гэрээг байгуулснаас хойш бүхэлдээ өөрчлөгдсөн, гэрээний аль нэг тал гэрээний анхны зохицуулалтыг цаашид баримтлах боломжгүй гэж үзсэн бол уг гэрээнд өөрчлөлт оруулахыг шаардах эрхтэй.
56.2.Өөрчлөх боломжгүй, эсхүл гэрээний аль нэг тал өөрчлөлт оруулахгүй гэж үзвэл захиргааны гэрээг цуцална.
56.3.Захиргааны байгууллага нийтийн ашиг сонирхолд ноцтой хор уршиг учруулахаар бол түүнээс урьдчилан сэргийлэх, эсхүл арилгах үүднээс захиргааны гэрээг дангаар цуцалж болно.
56.4.Захиргааны гэрээг цуцлах үндэслэл тодорхой байхыг шаардах бөгөөд түүнийг бичгээр илэрхийлнэ.
57 дугаар зүйл. Захиргааны гэрээний гүйцэтгэл
57.1.Захиргааны байгууллага захиргааны гэрээний биелэлтийг хангах үүрэгтэй бөгөөд энэ тохиолдолд энэ хуулийн Наймдугаар бүлэгт заасан зохицуулалтыг хэрэглэнэ.
58 дугаар зүйл.Эрх зүйн хэм хэмжээг нөхөн тохируулж хэрэглэх
58.1.Захиргааны гэрээнд энэ хуулийн Тавдугаар бүлэгт зааснаас гадна Иргэний хуульд заасан гэрээний суурь зохицуулалт нэгэн адил үйлчлэх бөгөөд өөрөөр зохицуулсан захиргааны хэм хэмжээ байхгүй тохиолдолд нөхөн тохируулж хэрэглэнэ.
Тайлбар: Нөхөн тохируулж хэрэглэх гэж тухайн асуудлыг зохицуулсан заалт энэ хуульд байхгүй тохиолдолд Иргэний хуулиас нөхөж хэрэглэх бөгөөд түүнийг хэрэглэхдээ нийтийн эрх зүйн зарчимтай уялдуулан захиргааны үйл ажиллагаа болон захиргааны гэрээнд тохирч байгаа эсэхийг нягтлан шалгаж тохируулан хэрэглэхийг ойлгоно.
 

ЗУРГААДУГААР БҮЛЭГ
ЗАХИРГААНЫ ХЭМ ХЭМЖЭЭНИЙ АКТ

59 дүгээр зүйл.Захиргааны хэм хэмжээний акт
59.1.Захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгоно.
59.2.Хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллага хуулиар зөвшөөрснөөс бусад тохиолдолд захиргааны хэм хэмжээний акт гаргах эрхээ бусад этгээдэд шилжүүлэхийг хориглоно.
60 дугаар зүйл.Захиргааны хэм хэмжээний актад тавих шаардлага
60.1.Захиргааны хэм хэмжээний акт дараах шаардлагыг хангасан байна:
60.1.1.Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон бусад хуульд нийцсэн байх;
60.1.2.тусгайлан эрх олгосон тухайн хуулийн агуулга, зорилго, хүрээнд нийцсэн байх;
60.1.3.тэмдэглэх хэсэгт үндэслэл болгож байгаа хуулийн заалтыг заасан байх;
60.1.4.шийдвэрийн заалт хоорондоо болон эрх бүхий бусад этгээдийн гаргасан шийдвэрийн заалттай зөрчилдөхгүй байх;
60.1.5.Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд хэрэглэсэн нэр томьёог үндсэн болон нийтээр хүлээн зөвшөөрсөн утгаар хэрэглэх;
60.1.6.хуулиар хориглоогүй асуудлаар хориглосон зохицуулалт тогтоохгүй байх;
60.1.7.тухайн шийдвэрээр урьд нь гарсан шийдвэрийг хүчингүй болсонд тооцож байгаа, эсхүл түүнд өөрчлөлт оруулж байгаа бол энэ тухай заалтыг тусгасан байх;
60.1.8.бусад хуулийн заалтыг давхардуулан заалгүйгээр шаардлагатай тохиолдолд эшлэл хийгдсэн байх;
60.1.9.баталсан байгууллага, албан тушаалтны болон захиргааны хэм хэмжээний актын нэр, он, сар, өдөр, дугаарыг тодорхой заасан байх;
60.1.10.хуульд заасан бусад шаардлага.
60.2. Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 4.1.2-т заасан баримт бичиг энэ журамд хамаарахгүй.

/Энэ хэсэгт 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
61 дүгээр зүйл.Захиргааны хэм хэмжээний актын төслийг бэлтгэх
61.1.Захиргааны хэм хэмжээний актын төсөл бэлтгэх ажиллагааг тухайн актыг гаргах эрх бүхий захиргааны байгууллага зохион байгуулна.
61.2.Зохицуулах харилцаа нь бусад захиргааны байгууллагын чиг үүрэгт давхар хамаарч байгаа бол тухайн захиргааны байгууллагаас албан ёсоор санал авна.
61.3.Энэ хуулийн 61.2-т заасан саналыг аваагүй бол үндэслэл, шаардлагыг тайлбарлан хүргүүлнэ.
61.4.Захиргааны хэм хэмжээний актын төслийг бэлтгэх явцад нөлөөллийн шинжилгээг энэ хуулийн 61.6-д заасан аргачлалын дагуу хийж, түүнд дараах нөхцөл байдлыг тусгаж, танилцуулга бэлтгэнэ:
61.4.1.акт гаргах үндэслэл, шаардлага, зорилт;
61.4.2.тухайн актын ерөнхий бүтэц, зохицуулах харилцаа, хамрах хүрээ;
61.4.3.акт гарсны дараа эрх, хууль ёсны ашиг сонирхол нь аливаа байдлаар хөндөгдөх бүлгийг тодорхойлох;
61.4.4.хүний эрх, эрх чөлөө, өрсөлдөөнийг хязгаарласан, эдийн засаг, нийгмийн болон бусад үйл ажиллагаанд саад хориг учруулсан, аливаа хүнд суртал, авлига гарах нөхцөл боломж бүрдүүлсэн байж болзошгүй зохицуулалт агуулж байгаа эсэх;
61.4.5.тухайн асуудлыг зохицуулж байгаа хүчин төгөлдөр хууль, захиргааны хэм хэмжээний акт байгаа эсэх;
61.4.6.актыг хэрэгжүүлэхэд шаардлагатай хүний нөөц, техник, эдийн засгийн тооцоо.
61.5.Энэ хуулийн 61.4-т заасан нөлөөллийн шинжилгээ гэж тухайн захиргааны хэм хэмжээний актын эдийн засаг, нийгмийн амьдралд үзүүлэх нөлөөлөл, үр дагаврыг урьдчилан судалж, тооцоолох цогц үйл ажиллагааг ойлгоно.
61.6.Нөлөөллийн шинжилгээ хийх аргачлалыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
62 дугаар зүйл.Захиргааны хэм хэмжээний актын төсөлд санал авах
62.1.Захиргааны хэм хэмжээний актын төслийг тухайн захиргааны байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбарт 30-аас доошгүй хоногийн хугацаанд байрлуулж санал авна.
62.2.Нийтийн ашиг сонирхол, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх тохиолдолд захиргааны хэм хэмжээний актын төсөлд нийтийн санаа бодлыг тусгах зорилгоор хэлэлцүүлэг зохион байгуулж, оролцох боломжоор хангах бөгөөд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлгийн хүрээнд хэлэлцүүлэг заавал хийнэ.
62.3.Энэ хуулийн 62.2-т зааснаас гадна дараах хүрээнд хэлэлцүүлэг хийж болно:
62.3.1.эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлгийн хүрээнд;
62.3.2.эрдэмтэн, судлаач, шинжээч зэрэг мэргэшсэн хүрээнд;
62.3.3.тодорхой нутаг дэвсгэрийн хүрээнд;
62.3.4.тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагын хүрээнд.
62.4.Хэлэлцүүлгийг дараах хэлбэрээр зохион байгуулж болно:
62.4.1.уулзалт, ярилцлага;
62.4.2.өдөр тутмын сонин хэвлэлд төслийг нийтэлж санал авах;
62.4.3.цахим хуудас, харилцаа холбооны хэрэгслээр санал авах;
62.4.4.бусад.
62.5.Хэлэлцүүлгийн явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг захиргааны хэм хэмжээний актын төсөлд хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэнэ.
62.6.Захиргааны байгууллага захиргааны хэм хэмжээний актын төслийг нөлөөллийн шинжилгээний танилцуулга болон хэлэлцүүлгийн мэдээллийн хамт өөрийн байгууллагын хууль зүйн асуудал хариуцсан нэгж /газар, хэлтэс/, мэргэжилтнээр хянуулна.
63 дугаар зүйл.Санал авахгүй байх
63.1.Захиргааны хэм хэмжээний актыг нэн даруй батлах шаардлагатай хойшлуулшгүй тохиолдолд энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан санал авах ажиллагааг хийхийг шаардахгүй.
64 дүгээр зүйл.Захиргааны хэм хэмжээний актыг баталж, хүргүүлэх
64.1.Захиргааны хэм хэмжээний актыг хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллага батална.
64.2.Засгийн газраас баталсан захиргааны хэм хэмжээний акт /Засгийн газрын тогтоол/-ыг Улсын Их Хуралд хүргүүлнэ.
64.3.Захиргааны хэм хэмжээний актыг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хянаж, бүртгэнэ.
64.4.Захиргааны хэм хэмжээний актыг баталснаас хойш ажлын таван өдрийн дотор эрх бүхий байгууллагад хянуулж, бүртгүүлэхээр хүргүүлнэ.
64.5.Сум, дүүргийн Засаг дарга гаргасан захиргааны хэм хэмжээний актаа ажлын 10 өдөрт багтаан дээд шатны Засаг даргаар дамжуулан хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
65 дугаар зүйл.Захиргааны хэм хэмжээний актыг бүртгэх
65.1.Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага захиргааны хэм хэмжээний актыг бүртгэхдээ энэ хуулийн 60, 61, 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхийг хянаж, улсын нэгдсэн бүртгэлд бүртгэнэ.
65.2.Энэ хуулийн 60, 61, 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй захиргааны хэм хэмжээний актыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэхгүй.
66 дугаар зүйл.Хянан бүртгэх үйл ажиллагаа
66.1.Захиргааны хэм хэмжээний актыг хянуулж, бүртгүүлэхдээ дараах баримт бичгийн бүрдлийг хангасан байна:
66.1.1.хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллага дангаар баталсан бол захиргааны хэм хэмжээний актыг гурван хувь /албан ёсны эх хувь, түүний баталгаажуулсан хуулбар хоёр хувь/, цахим хувилбар, нөлөөллийн шинжилгээний танилцуулга, хэлэлцүүлгийн талаарх мэдээлэл;
66.1.2.хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагууд захиргааны хэм хэмжээний актыг хамтран баталсан бол тухайн актад нэр нь эхэлж бичигдсэн захиргааны байгууллага хариуцан энэ хуулийн 66.1.1-д заасан баримт бичгээс гадна хамтран баталсан бусад захиргааны байгууллагын тоогоор тухайн актыг баталгаажуулсан хуулбар.
66.2.Захиргааны хэм хэмжээний актыг хянуулж, бүртгүүлэхээр хүргүүлж байгаа этгээд энэ хуулийн 66.1.1, 66.1.2-т заасан баримт бичгийн бүрдлийг хангаагүй тохиолдолд хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага бүрдлийг хангуулахаар албан бичгээр буцаана.
66.3.Энэ хуулийн 66.2-т зааснаас бусад тохиолдолд хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 66.1-д заасны дагуу хүргүүлсэн захиргааны хэм хэмжээний акт, холбогдох баримт бичгийг ажлын таван өдөрт багтаан хянаж, дараах арга хэмжээний аль нэгийг авна:
66.3.1.захиргааны хэм хэмжээний акт нь энэ хуулийн 60, 61, 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж байгаа бол актын албан ёсны эх хувь дээр улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн тухай тусгай тэмдэглэл хийж баталгаажуулан, захиргааны хэм хэмжээний актыг улсын нэгдсэн санд бүртгэж, бүртгэсэн тухай албан бичиг болон улсын бүртгэлийн дугаар олгож тэмдэглэл хийсэн захиргааны хэм хэмжээний актын баталгаажуулсан хуулбарыг тухайн захиргааны байгууллагад, хамтарч баталсан бол бүх захиргааны байгууллагад хүргүүлэх;
66.3.2.захиргааны хэм хэмжээний акт бүхэлдээ, эсхүл түүний аль нэг заалт энэ хуулийн 60, 61, 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд уг зөрчлийг арилгуулах тухай тодорхой үндэслэл, тайлбар бүхий дүгнэлт гаргаж, албан бичгээр хүргүүлэх;
66.3.3.тухайн акт энэ хуулийн 59.1-д заасан захиргааны хэм хэмжээний актын шинжийг агуулаагүй бол улсын нэгдсэн бүртгэлд бүртгэх шаардлагагүй тухай хариуг бичгээр мэдэгдэж буцаан хүргүүлэх;
66.3.4.энэ хуулийн 66.3.1, 66.3.2, 66.3.3-т заасан арга хэмжээг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний албан бичгээр мэдэгдэх.
66.4.Захиргааны хэм хэмжээний акт эрх зүйн зөрчилтэй байгаа тухай хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний энэ хуулийн 66.3.2-т заасан дүгнэлтийг хүлээн авсан захиргааны байгууллага өөрийн гаргасан захиргааны хэм хэмжээний актын хууль зүйн үндэслэлийг хянан үзэж, түүний эрх зүйн зөрчлийг арилгасан, эсхүл зохих нэмэлт, өөрчлөлт оруулсан бол энэ тухай ажлын 10 өдрийн дотор бүртгүүлэхээр дахин хүргүүлнэ.
66.5.Бүртгэгдсэн захиргааны хэм хэмжээний актад нэмэлт, өөрчлөлт оруулсан бол уг актыг хянуулж, улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхдээ энэ хуулийн 66.1-д заасан баримт бичгийн бүрдлийг хангасан байна.
66.6.Хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллага энэ хуулийн 66.3.2-т заасан дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзвэл энэ тухай хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ажлын 10 өдрийн дотор албан бичгээр хариу мэдэгдэнэ.
66.7.Энэ хуулийн 66.6-д заасны дагуу ирүүлсэн мэдэгдлийг хүлээж авах үндэслэлгүй гэж үзвэл хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн дүгнэлт гарган Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр ажлын 10 өдөрт багтаан хүргүүлнэ.
66.8.Засгийн газар энэ хуулийн 66.7-д заасны дагуу ирүүлсэн дүгнэлтийг хуралдаанаараа хэлэлцэж уг дүгнэлтийг үндэслэн захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгох эсэхийг шийдвэрлэнэ.
67 дугаар зүйл.Захиргааны хэм хэмжээний акт хүчин төгөлдөр болох
67.1.Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн захиргааны хэм хэмжээний актыг бүртгэсэн өдрөөс хойш 10 өдрийн дотор “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д бүрэн эхээр нь нийтлүүлнэ.
67.2.Захиргааны хэм хэмжээний актыг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ.
67.3.Энэ хуулийн 67.2-т заасан шаардлагыг зөрчсөн тохиолдолд тухайн захиргааны хэм хэмжээний акт эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй бөгөөд биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд үүрэг, хариуцлага хүлээлгэхгүй.
67.4.Хүчин төгөлдөр бус захиргааны хэм хэмжээний актыг дагаж мөрдүүлснээс үүсэх үр дагаврыг захиргааны хэм хэмжээний акт гаргасан хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллага хариуцна.
67.5.Улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн, хүчин төгөлдөр болсон захиргааны хэм хэмжээний актыг бүрэн эхээр нь эрх зүйн мэдээллийн нэгдсэн сан болон баталсан байгууллагын цахим хуудсанд байршуулна.
67.6.Захиргааны хэм хэмжээний актыг үндэслэл болгох, хэсэгчлэн нийтлэх болон байгууллагын албан ёсны цахим хуудас, мэдээллийн самбарт байршуулахдаа улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн он, сар, өдөр, дугаарыг заана.
68 дугаар зүйл.Нэмэлт, өөрчлөлт оруулах болон хүчингүй болсныг бүртгэх
68.1.Захиргааны хэм хэмжээний актад нэмэлт, өөрчлөлт оруулсан болон хүчингүй болсонд тооцсон тохиолдолд уг шийдвэрийг энэ хуулийн 65 дугаар зүйлд заасан журмын дагуу хянан улсын нэгдсэн бүртгэлд хөдөлгөөн хийж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтлэнэ.
68.2.Улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн захиргааны хэм хэмжээний акт эрх зүйн зөрчилтэйн улмаас энэ хуульд заасан журмын дагуу хүчингүй болсон бол хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллага энэ тухай албан бичгийг хүчингүй болгосон захиргааны хэм хэмжээний актын хуулбарын хамт хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ажлын гурван өдөрт багтаан хүргүүлнэ.
69 дүгээр зүйл.Хяналт-шинжилгээ, үнэлгээ
69.1.Хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллага өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хүчин төгөлдөр үйлчилж байгаа захиргааны хэм хэмжээний актад жил бүр хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, хэрэгжилтийн явц, үр дүнгийн тайланг цаашид авах арга хэмжээний талаарх саналын хамт хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
69.2.Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага мэргэжил, арга зүйн удирдлагаар хангана.
69.3.Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас ирүүлсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлан, төлөвлөгөө, саналыг нэгтгэн судалж, цаашид авах арга хэмжээний талаарх саналаа Засгийн газарт танилцуулна.
69.4.Улсын нэгдсэн санд бүртгэлтэй боловч Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчид өөрчлөлт орсны улмаас эрхлэн хариуцах байгууллага нь тодорхойгүй болсон захиргааны хэм хэмжээний актыг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Засгийн газрын хуралдаанд танилцуулж, эцэслэн шийдвэрлүүлнэ.
69.5.Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцэд өөрчлөлт орсон тохиолдолд хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага холбогдох байгууллагатай хамтран тухайн салбарт мөрдөгдөж байгаа захиргааны хэм хэмжээний актын талаар өөрчлөлт орсноос хойш зургаан сарын дотор шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
69.6.Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тодорхой салбарыг сонгон хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагын гаргасан захиргааны хэм хэмжээний актад хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж болно.
70 дугаар зүйл.Тусгай зохицуулалт
70.1.Захиргааны хэм хэмжээний актыг нэн даруй батлах шаардлагатай хойшлуулшгүй тохиолдолд эрх бүхий захиргааны байгууллага уг актыг батлан гаргаж, нийтэд мэдээлснээр тухайн акт хүчин төгөлдөр болно.
70.2.Хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллага энэ хуулийн 70.1-д заасан захиргааны хэм хэмжээний акт гарсан өдрөөс хойш ажлын гурван өдөрт багтаан хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
70.3.Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 70.2-т заасан захиргааны хэм хэмжээний актыг хүлээн авч, энэ хуулийн 60.1-д заасан шаардлагыг хангасан эсэхийг шалгаж, энэ хуулийн 65 дугаар зүйл, 67.1-д заасны дагуу бүртгэн, “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтлүүлнэ.
71 дүгээр зүйл.Захиргааны хэм хэмжээний актын салбарын сан
71.1.Захиргааны хэм хэмжээний актыг батлан гаргах эрх бүхий захиргааны байгууллагын мэдээллийн сан хариуцсан ажилтан тухайн актад оруулах нэмэлт, өөрчлөлтийг хийж гүйцэтгэнэ.
71.2.Захиргааны хэм хэмжээний актын салбарын сан улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн тухайн байгууллагын нийт актаас бүрдэнэ.
72 дугаар зүйл.Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сан
72.1.Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сан улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн нийт актаас бүрдэнэ.
72.2.Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санг эрхлэн хөтлөх журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
72.3.Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд байгаа хүчин төгөлдөр захиргааны хэм хэмжээний актын жагсаалтыг шинэчлэн “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д жил бүрийн 02 дугаар сарын 01-ний дотор нийтэлж байна.
III ХЭСЭГ
ЗАХИРГААНЫ БУСАД ҮЙЛ АЖИЛЛАГАА
 

ДОЛООДУГААР БҮЛЭГ
ТӨЛӨВЛӨЛТ

73 дугаар зүйл.Төлөвлөлт
73.1.Төлөвлөлт гэж захиргааны байгууллага дараах асуудлаар иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах төлөвлөгөө боловсруулах, түүнтэй холбогдон энэ хуульд заасны дагуу сонсох ажиллагааг явуулж, саналыг хянан үзэж батлах ажиллагааг ойлгоно:
73.1.1.нисэх онгоцны буудал, дагалдах байгууламж, төмөр зам, төмөр замын өртөө, буудал барих, өөрчлөх, засварлах, нүүлгэн шилжүүлэх;
73.1.2.хот байгуулалт болон газар зохион байгуулалт хийх;
73.1.3.олон улсын, улсын, орон нутгийн чанартай авто зам барих, засварлах;
73.1.4.усны барилга байгууламж, усан цахилгаан станц барих;
73.1.5.хог, хаягдлын цэгийг байгуулах, өөрчлөх, нүүлгэх;
73.1.6.зам, талбай, гудамж, усан сан зэрэг нийтийн эзэмшлийн байгууламж, цогцолборыг байгуулах, өөрчлөх, нүүлгэх, буулгах;
73.1.7.хуульд өөрөөр заасан нийтийн ашиг сонирхлыг хөндөх бусад асуудал.
74 дүгээр зүйл.Төлөвлөгөөнд сонсох ажиллагаа явуулах
74.1.Төлөвлөгөөнд сонсох ажиллагааг төлөвлөгөөг боловсруулж байгаа захиргааны байгууллага хариуцна.
74.2.Төлөвлөгөөнд сонсох ажиллагааг явуулахдаа энэ хуулийн 27 дугаар зүйлийг баримтална.
74.3.Төлөвлөгөөг танилцуулснаас хойш 30 хоногийн дотор чиг үүргийн дагуу санал өгөх үүрэгтэй захиргааны байгууллага болон төлөвлөлт хийгдэх засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн Засаг дарга тайлбар, саналаа гаргаж өгөх үүрэгтэй.
74.4.Энэ хуулийн 74.3-т заасан хугацааг төлөвлөлтийн цар хүрээ, онцлогоос хамааран нэг удаа 60 хүртэл хоногоор сунгаж болох бөгөөд хугацаа сунгасан захиргааны актад хууль зүйн болон бодит үндэслэлийг тодорхой заасан байна.
74.5.Энэ хуулийн 74.3-т заасан этгээд тогтоосон хугацаанд тайлбар, саналаа ирүүлээгүй, эсхүл тухайн төлөвлөгөө өмнө нь танилцуулагдаж байсан бол саналыг авах шаардлагагүй.
75 дугаар зүйл.Төлөвлөгөөнд эсрэг санал гаргах
75.1.Төлөвлөгөөний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээд, энэ хуулийн 74.3-т заасан хугацаа дууссанаас хойш, эсхүл албан ёсоор мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор төлөвлөгөөний талаар эсрэг санал байвал төлөвлөгөөг боловсруулж байгаа захиргааны байгууллагад уг саналаа гаргах эрхтэй.
75.2.Энэ хуулийн 75.1-д заасан хугацааг төлөвлөлтийн цар хүрээ, онцлогоос хамааран нэг удаа 60 хүртэл хоногоор сунгаж болох бөгөөд хугацаа сунгасан захиргааны актад хууль зүйн болон бодит үндэслэлийг тодорхой заасан байна.
75.3.Эсрэг саналыг төлөвлөгөөнд тусгаагүй тохиолдолд төлөвлөгөөг боловсруулж байгаа захиргааны байгууллага тайлбарлах үүрэгтэй.
76 дугаар зүйл.Хэлэлцүүлэг
76.1.Төлөвлөгөөнд эсрэг санал ирсэн тохиолдолд төлөвлөгөөг боловсруулж байгаа захиргааны байгууллага уг төлөвлөгөөнд санал өгсөн болон эсрэг санал гаргасан бүх оролцогчид 10-аас доошгүй хоногийн өмнө урьдчилан мэдэгдсэнээр хэлэлцүүлэг зохион байгуулна.
76.2.Энэ хуулийн 76.1-д заасан хэлэлцүүлгийг урьдчилан мэдэгдэхэд энэ хуулийн 27.2-т заасан зохицуулалт үйлчилнэ.
76.3.Төлөвлөгөөг боловсруулж байгаа захиргааны байгууллага энэ хуулийн 74.3-т заасан этгээдийн тайлбар, санал, энэ хуулийн 75.1-д заасан этгээдээс гаргасан эсрэг саналыг төлөвлөгөөг батлах захиргааны байгууллагад хүргүүлнэ.
76.4.Төлөвлөгөөг боловсруулах болон батлах байгууллага нэг байгууллага бол энэ хуулийн 76.3 дахь хэсэг хамаарахгүй.
77 дугаар зүйл.Сонсох ажиллагаа хийхгүй байх
77.1.Нийтийн болон бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, эсхүл тухайн этгээдэд өмнө нь танилцуулж байсан бол энэ хуулийн 74, 76 дугаар зүйлд заасан ажиллагааг хийхийг шаардахгүй.
78 дугаар зүйл.Төлөвлөгөөг батлах
78.1.Төлөвлөгөөг батлах захиргааны актад энэ хуулийн Дөрөвдүгээр бүлэгт заасан захиргааны актын зохицуулалт нэгэн адил үйлчилнэ.
79 дүгээр зүйл.Төлөвлөлтийн эрх зүйн үйлчлэл
79.1.Төлөвлөлтийг хэрэгжүүлэх үүрэг бүхий захиргааны байгууллага болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийн хооронд үүссэн нийтийн эрх зүйн харилцааг энэ хуулиар зохицуулна.
79.2.Нийтийн болон хувийн ашиг сонирхолтой холбоотой гомдлыг энэ хуулийн Есдүгээр бүлэгт заасан гомдол гаргах журмын дагуу шийдвэрлэнэ.
79.3.Холбогдох захиргааны байгууллага нийтийн ашиг сонирхлыг хангахын тулд, эсхүл гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нөлөөлж болохуйц сөрөг нөлөөг арилгах арга хэмжээг авах үүрэгтэй.
79.4.Энэ хуулийн 79.3-т заасан арга хэмжээг авах, эсхүл уг төлөвлөгөөг өөрчлөх боломжгүй бол нөхөн төлбөр олгоно.
79.5.Төлөвлөлтийн улмаас урьдчилан таамаглаагүй сөрөг нөлөө хожим бий болсон тохиолдолд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээдийн шаардсанаар шийдвэр гаргах захиргааны байгууллагаас тухайн сөрөг нөлөөг арилгах болон багасгах арга хэмжээг авах үүрэгтэй.
79.6.Энэ хуулийн 79.5-д заасан сөрөг нөлөөг арилгах болон багасгах боломжгүй бол нөхөн төлбөр олгоно. Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас учирсан хохирол энэ зүйлд хамаарахгүй.
80 дугаар зүйл.Төлөвлөгөөг өөрчлөх
80.1.Төлөвлөгөөг эцэслэн батлахаас өмнө өөрчлөлт оруулбал сонсох ажиллагааг дахин явуулна.
80.2.Нийтийн болон бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүйгээр өөрчлөлт оруулах тохиолдолд сонсох ажиллагаа дахин явуулахыг шаардахгүй.
81 дүгээр зүйл.Төлөвлөгөөг баталсан захиргааны актыг хүчингүй болгох
81.1.Төлөвлөгөөг хэрэгжүүлэх үүрэг бүхий захиргааны байгууллага эхлүүлсэн төлөвлөгөөг зогсоохоор албан ёсоор хүсэлт гаргасан бол шийдвэр гаргах эрх бүхий захиргааны байгууллага захиргааны актыг хүчингүй болгоно.
81.2.Төлөвлөгөөг хэрэгжүүлснээр нийтийн ашиг сонирхлыг ноцтой хохироох тохиолдолд тухайн захиргааны актыг хүчингүй болгож болно.
81.3.Төлөвлөгөөг баталсан захиргааны актыг хүчингүй болгосон тохиолдолд төлөвлөлтийг хэрэгжүүлэх үүрэг бүхий захиргааны байгууллага төлөвлөгөө батлахын өмнө байсан нөхцөл байдлыг сэргээх үүрэгтэй.
81.4.Батлагдсанаас хойш таван жилийн дотор төлөвлөгөөг хэрэгжүүлж эхлээгүй бол холбогдох захиргааны байгууллага захиргааны актыг хүчингүй болгож болно.
 

НАЙМДУГААР БҮЛЭГ
ЗАХИРГААНЫ ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭЛ

82 дугаар зүйл.Захиргааны шийдвэр гүйцэтгэл
82.1.Нийтийн эрх зүйн хүрээнд захиргааны байгууллагаас гаргасан захиргааны шийдвэрийг гүйцэтгэхэд энэ журам үйлчилнэ.
82.2.Дараах тохиолдолд захиргааны актад шийдвэр гүйцэтгэнэ:
82.2.1.гомдол гаргах хугацаа өнгөрсөн;
82.2.2.захиргааны актыг түдгэлзүүлэх шийдвэр хүчингүй болсон.
83 дугаар зүйл.Захиргааны шийдвэр гүйцэтгэлд тавих шаардлага
83.1.Захиргааны шийдвэр гүйцэтгэхэд дараах шаардлагыг хангасан байна:
83.1.1.шийдвэр гүйцэтгэх эрхийг нотолсон шийдвэр байх;
83.1.2.үүрэг хүлээгчээс уг шаардлагыг биелүүлээгүй байх;
83.1.3.хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх бүхий шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн байх;
83.1.4.үүрэг хүлээгчид 14 буюу түүнээс доошгүй хоногийн хугацаанд захиргааны шийдвэрийг биелүүлэх тухай мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн байх.
84 дүгээр зүйл.Захиргааны шийдвэр гүйцэтгэх байгууллага
84.1.Захиргааны шийдвэрийг дараах байгууллага гүйцэтгэнэ:
84.1.1.захиргааны актыг батлан гаргасан захиргааны байгууллага;
84.1.2.дээд шатны захиргааны байгууллагаас гаргасан захиргааны шийдвэрийг анхан шатны захиргааны байгууллага;
84.1.3.хуулиар тусгайлан эрх олгосон цагдаагийн болон мэргэжлийн байгууллага.
84.2.Захиргааны байгууллага шийдвэр гүйцэтгэлийн талаар өөр захиргааны байгууллагаас тусламж авч болно.
85 дугаар зүйл.Албадлага хэрэглэх
85.1.Албадлагыг хуульд зааснаар нэн даруй хэрэглэхээс бусад тохиолдолд албадлага хэрэглэх тухай мэдэгдлийг үүрэг хүлээгчид бичгээр өгөх бөгөөд уг мэдэгдэлд үүрэг биелүүлэх хугацааг заана.
85.2.Захиргааны шийдвэрээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй этгээдэд захиргааны байгууллага хуульд заасан журмын дагуу албадлага хэрэглэнэ.
86 дугаар зүйл.Албадлагын хэлбэр
86.1.Захиргааны шийдвэр гүйцэтгэлийн журмаар хэрэглэх албадлага дараах хэлбэртэй байна:
86.1.1.торгууль оногдуулах;
86.1.2.бусдаар гүйцэтгүүлэх;
86.1.3.албадан гүйцэтгэх.
86.2.Албадлага нь шийдвэрийн зорилгод тохирсон, тухайн албадлага чиглэсэн этгээд болон олон нийтэд хамгийн бага хохирол учруулахаар байна.
87 дугаар зүйл.Торгууль оногдуулах
87.1.Захиргааны шийдвэрийг сайн дураараа биелүүлэхгүй бол торгууль оногдуулна.
87.2.Тодорхой үйл ажиллагаа хийхийг түдгэлзүүлэх, эсхүл зогсоох үүргийн хувьд ч торгуулийг хэрэглэж болно.
88 дугаар зүйл.Бусдаар гүйцэтгүүлэх
88.1.Тодорхой үйл ажиллагааг хийх үүрэг хүлээсэн этгээд түүнийг хийгээгүй бөгөөд бусад этгээдээр уг ажлыг хийлгэх боломжтой бол захиргааны шийдвэр гүйцэтгэх байгууллага тухайн этгээдээр хийлгэж, гарсан зардлыг үүрэг хүлээсэн этгээдээс гаргуулан ажил гүйцэтгэсэн этгээдэд олгоно.
89 дүгээр зүйл.Албадан гүйцэтгэх
89.1.Торгууль оногдуулах, бусдаар гүйцэтгүүлэх ажиллагаа зорилгодоо хүрч чадаагүй, тэдгээрийг хийх боломжгүй бол захиргааны шийдвэр гүйцэтгэх байгууллага албадан гүйцэтгэх ажиллагааг зохион байгуулна.
Тайлбар: Албадан гүйцэтгэх гэж хүний бие болон эд юмст биеийн хүчээр, эсхүл бусад арга хэрэгслийн тусламжтайгаар халдахыг ойлгоно.
89.2.Албадан гүйцэтгэх үйл ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулна.
90 дүгээр зүйл.Албадлага хэрэглэх шийдвэр гаргах
90.1.Мэдэгдэлд заасан хугацаанд үүргийг биелүүлээгүй бол захиргааны шийдвэр гүйцэтгэлийг хариуцсан захиргааны байгууллага албадлага хэрэглэхийг шийдвэрлэсэн захиргааны акт гарган, түүнийг нэн даруй биелүүлнэ.
90.2.Энэ хуулийн 90.1-д заасан захиргааны актад зөвхөн захиргааны шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбоотой гомдол гаргах бөгөөд харин захиргааны акт гаргах журам үйлчлэхгүй.
91 дүгээр зүйл.Албадлагыг хэрэгжүүлэх
91.1.Албадлагыг захиргааны шийдвэрт заасан хэлбэрээр хэрэгжүүлнэ.
91.2.Захиргааны шийдвэрийг албадан гүйцэтгэх үйл ажиллагаанд цагдаагийн болон мэргэжлийн байгууллага туслалцаа үзүүлнэ.
IV ХЭСЭГ
ЗАХИРГААНЫ АКТАД ГОМДОЛ ГАРГАХ, ТҮҮНИЙГ ШИЙДВЭРЛЭХ ЖУРАМ
 

ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
ГОМДОЛ ГАРГАХ ЖУРАМ

92 дугаар зүйл.Захиргааны актад гомдол гаргах
92.1.Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээдээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар гомдол гаргах эрхтэй.
92.2.Энэ хуулийн 92.1-д заасан гомдол нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байна.
93 дугаар зүйл.Гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллага
93.1.Иргэн, хуулийн этгээд гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана.
93.2.Энэ хуулийн 93.1-д заасан байгууллага байхгүй бол тухайн актыг гаргасан байгууллагад гомдол гаргаж болно.
94 дүгээр зүйл.Гомдол гаргах, түүнийг хянан шийдвэрлэх хугацаа
94.1.Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана.
94.2.Энэ хуулийн 94.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтэрсэн нь тогтоогдвол гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллага уг хугацааг хэтэрснээс хойших гурван сарын дотор нөхөн сэргээх бөгөөд хугацаа сэргээхтэй холбогдсон хүсэлтийг гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана.
94.3.Гомдлыг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хүлээн авч, хуульд өөрөөр заагаагүй бол 30 хоногийн дотор хянан шийдвэрлэж хариу өгнө.
94.4.Шаардлагатай тохиолдолд уг хугацааг захиргааны байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор сунгаж болох бөгөөд энэ тухай гомдол гаргасан иргэн, хуулийн этгээдэд мэдэгдэнэ.
95 дугаар зүйл.Гомдлыг хянан шийдвэрлэх журам
95.1.Захиргааны байгууллага гомдлыг хянан шийдвэрлэх талаар дараах ажиллагаа явуулна:
95.1.1.захиргааны акт хууль тогтоомж болон зорилгодоо нийцсэн эсэхийг шалгах;
95.1.2.захиргааны байгууллага сонгох боломжоо хэрэглэсэн байдлыг шалгах;
95.1.3.гомдол гаргагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шаардлагатай бол эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн гуравдагч этгээдэд гомдлыг шийдвэрлэх он, сар, өдөр, газрыг урьдчилан мэдэгдэж, уг ажиллагаанд хүсэлтээр нь байлцуулах.
95.2.Энэ хуулийн 95.1.3-т заасан этгээд хүрэлцэн ирээгүй бол түүний оролцоогүйгээр гомдлыг хянан шийдвэрлэж болно.
95.3.Иргэн хүсэлт гаргасан, эсхүл захиргааны байгууллага шаардлагатай гэж үзвэл шинжээч томилон дүгнэлт гаргуулна.
95.4.Гомдол хянан шийдвэрлэх ажиллагааны явцын талаар тэмдэглэл хөтлөх бөгөөд уг тэмдэглэлд дараах зүйлийг тусгана:
95.4.1.захиргааны акт гаргаж байгаа байгууллагын нэр, хаяг, албан тушаалтны эцэг /эх/-ийн нэр болон өөрийн нэр;
95.4.2.захиргааны акт гаргасан, гомдлыг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан он, сар, өдөр, газар;
95.4.3.гомдол гаргагч, хариуцагч, бусад оролцогчийн эцэг, /эх/-ийн нэр болон өөрийн нэр;
95.4.4.гомдлын агуулга, шаардлага;
95.4.5.мэргэжлийн байгууллага болон шинжээчийн дүгнэлт, гэрчийн мэдүүлэг, бусад нотлох баримт;
95.4.6.тэмдэглэл хөтөлсөн болон гомдлыг шийдвэрлэсэн албан тушаалтан, захиргааны байгууллагын эрх баригчийн гарын үсэг.
95.5.Гомдол гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэхээр бол энэ хуулийн 95.4 дэх хэсэг үйлчлэхгүй бөгөөд гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллага захиргааны актыг шууд гаргаж болно.
95.6.Шаардлагатай тохиолдолд энэ хуулийн 95.1, 95.2, 95.3, 95.4-т заасан ажиллагаанд холбогдуулан гаргасан гомдлын талаар гомдол хянан шийдвэрлэх ажиллагаа явуулна.
95.7.Гомдол гаргагчийн хүсэлтийг захиргааны байгууллага хүлээн зөвшөөрч өөрөө шийдвэрлэж болно.
95.8.Хамтын удирдлага бүхий захиргааны байгууллага гомдлыг хэлэлцсэн бол асуудал шийдвэрлэх ердийн журмыг баримтлан захиргааны акт гаргана.
95.9.Гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага гомдлыг шийдвэрлүүлэхээр бусдад шилжүүлэхийг хориглоно.
96 дугаар зүйл.Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх
96.1.Энэ хуулийн 97 дугаар зүйл болон бусад хуульд өөрөөр зааснаас бусад тохиолдолд захиргааны үйл ажиллагааны оролцогч болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа иргэн, хуулийн этгээдийн хүсэлтээр гомдлыг хянан шийдвэрлэх эрх бүхий захиргааны байгууллага захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлнэ.
96.2.Энэ хуулийн 96.1-д заасны дагуу биелэлтийг нь түдгэлзүүлсэн захиргааны акт тухайн гомдлыг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд хүчин төгөлдөр байна.
97 дугаар зүйл.Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж болохгүй нөхцөл
97.1.Захиргааны актын биелэлтийг дараах тохиолдолд түдгэлзүүлж болохгүй:
97.1.1.захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх нь бусдын амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой, хуулийн этгээдэд илт хохирол учруулахаар бол;
97.1.2.иргэн, хуулийн этгээдээс албан татвар гаргуулах тухай акт бол;
97.1.3.захиргааны журам зөрчсөн этгээдэд хариуцлага хүлээлгэсэн болон уг зөрчлийг таслан зогсоох тухай захиргааны хяналтын байгууллага, албан тушаалтны захиргааны акт бол;
/Энэ заалтыг 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
97.1.4.хууль тогтоомжид заасан тохиолдолд үл маргах журмаар биелүүлэх бол.
98 дугаар зүйл.Гомдлыг хянан үзээд гаргах захиргааны акт
98.1.Энэ хуулийн 93 дугаар зүйлд заасан захиргааны байгууллага гомдлыг хянан үзээд дараах захиргааны актын аль нэгийг гаргана:
98.1.1.захиргааны акт илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрөх;
98.1.2.гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг захиргааны актыг бүхэлд нь, эсхүл холбогдох хэсгийг хүчингүй болгох;
98.1.3.захиргааны байгууллагын эс үйлдэхүй нь иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол захиргааны зохих акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах;
98.1.4.захиргааны актыг өөрчлөх;
98.1.5.захиргааны актыг хэвээр үлдээх.
98.2.Энэ хуулийн 98.1-д заасан захиргааны актыг холбогдох захиргааны байгууллага заавал биелүүлнэ.
99 дүгээр зүйл.Гомдлыг шийдвэрлэсэн захиргааны актыг мэдэгдэх
99.1.Гомдлыг хянан шийдвэрлэсэн захиргааны байгууллага энэ тухай захиргааны акт гарсан өдрөөс хойш ажлын таван өдрийн дотор гомдол гаргагч этгээдэд бичгээр мэдэгдэж, түүнийг баримтжуулна.
99.2.Гомдлыг шийдвэрлэсэн захиргааны актыг мэдэгдэхэд энэ хуулийн 43 дугаар зүйлд заасан журам нэгэн адил үйлчилнэ.
 

АРАВДУГААР БҮЛЭГ
ХОХИРОЛ БАРАГДУУЛАХ

100 дугаар зүйл.Хохирол арилгахыг шаардах эрх
100.1.Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй.
101 дүгээр зүйл.Хохирол барагдуулах этгээд
101.1.Төрийн албаны тухай хуулийн 4.2.7, Иргэний хуулийн 498.2-т заасны дагуу захиргааны байгууллагын гаргасан алдааны улмаас учруулсан хохирлыг төр хариуцна.
101.2.Иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна.
102 дугаар зүйл.Хохиролтой холбоотой маргааныг хянан шийдвэрлэх журам
102.1.Захиргааны актад гаргасан гомдолд захиргааны актын улмаас учирсан хохирлыг нэхэмжилж болно.
102.2.Хохирлын хэмжээний талаарх маргааныг захиргааны журмаар хамтатган нэхэмжлээгүй бол иргэний хэргийн шүүхээр хянан шийдвэрлэнэ.
103 дугаар зүйл.Захиргааны байгууллага хохирлоо барагдуулах
103.1.Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ.
103.2.Энэ хуулийн 103.1-д заасан гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг тухайн захиргааны байгууллагын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж хариуцна.
103.3.Энэ хуулийн 103.2-т заасан дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж байхгүй бол гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг төрийн аудитын байгууллага хариуцна.
103.4.Гомдлыг хянан шийдвэрлэсэн дээд шатны захиргааны байгууллага болон шүүх хохирлыг буруутай албан тушаалтнаар төлүүлэхээр гаргасан актын хувийг холбогдох аудитын байгууллагад хүргүүлэх үүрэгтэй.
104 дүгээр зүйл.Нөхөх олговор, түүний хэмжээг тогтоох
104.1.Захиргааны байгууллагын хууль ёсны үйл ажиллагаанаас иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөний улмаас хохирол учирсан бол төрөөс нөхөх олговор олгож хохирлыг барагдуулна.
104.2.Нөхөх олговор олгох журмыг хуулиар тусгайлан зохицуулна.
104.3.Захиргааны байгууллага нөхөх олговрын хэмжээг иргэн, хуулийн этгээдтэй харилцан тохиролцож болно.
104.4.Нөхөх олговрын хэмжээний талаар маргаан гарвал захиргааны журмаар хамтатган нэхэмжлээгүй бол иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлнэ.
V ХЭСЭГ
БУСАД АСУУДАЛ
 

АРВАН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
ХАРИУЦЛАГА

105 дугаар зүйл.Хууль зөрчсөн албан тушаалтанд хүлээлгэх хариуцлага
105.1.Захиргааны байгууллагын захиргааны шийдвэр гаргах ажиллагаа болон захиргааны акт энэ хуулийн дагуу эрх зүйн зөрчилтэйд тооцогдож эрх зүйн үр дагаваргүй болсон бол тухайн гэм буруутай албан тушаалтны санаатай болон санамсаргүй үйлдсэн зөрчилд нь тохирох шийтгэлийг оногдуулна.
105.2.Тухайн албан тушаалтныг томилсон болон дээд шатны байгууллагын албан тушаалтан энэ хуулийн 105.1-д заасан зөрчил гаргасан, эсхүл захиргааны шийдвэрийг сайн дураараа эс биелүүлсэн албан тушаалтанд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол дараах шийтгэлийн аль нэгийг оногдуулна:
105.2.1.хууль биелүүлж ажиллахыг хаалттай болон нээлттэй сануулах;
105.2.2.албан тушаалын цалингийн хэмжээг зургаан сар хүртэл хугацаагаар 2О хүртэл хувиар бууруулах;
105.2.3.ажлаас халах;
105.2.4.нийтийн албанд нэгээс арав хүртэл жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах.
Тайлбар: Энэ хуулийн 105.2.1-д заасан зөрчил гаргасан албан тушаалтанд өөрт нь ганцаарчлан сануулахыг хаалттай сануулах, нийтэд зарлаж сануулахыг нээлттэй сануулах гэж ойлгоно.
105.3.Албан тушаалтан хууль зөрчиж гаргасан захиргааны актаа хүчингүй болгосон тохиолдолд тухайн акт хувь хүнд чиглэсэн бол ганцаарчилсан уучлалт, харин хэд хэдэн хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны актыг хүчингүй болгосон тохиолдолд энэ хуулийн 105.2-т заасан шийтгэлээс аль нэгийг оногдуулахаас гадна энэ талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан тэднээс уучлалт хүснэ.
105.4.Энэ хуулийн 105.1, 105.2 дахь хэсгээс бусад зүйл, заалтыг зөрчсөн албан хаагчид Төрийн албаны тухай хууль, тус харилцааг нарийвчлан зохицуулсан холбогдох бусад хуулиар хариуцлага хүлээлгэнэ.
106 дугаар зүйл.Шийтгэл оногдуулахад харгалзах нөхцөл байдал
106.1.Шийтгэл оногдуулахдаа гарсан зөрчилтэй холбогдсон дараах нөхцөл байдлыг харгалзана:
106.1.1.зөрчлөөс үүдсэн хохирлын үр дагавар;
106.1.2.санаатай үйлдсэн эсэх;
106.1.3.давтан үйлдсэн эсэх;
106.1.4.ажил мэргэжлийн чиглэлээр хүлээсэн үүрэг, хариуцлагаа биелүүлээгүй.
107 дугаар зүйл.Шийтгэлийн талаар шүүхэд нэхэмжлэл гаргах
107.1.Эрх зүйн зөрчил гаргасан албан тушаалтанд энэ хуулийн 105.2-т заасан шийтгэл оногдуулаагүй, эсхүл тохирсон шийтгэлийг ногдуулаагүй тохиолдолд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж болно.
107.2.Захиргааны байгууллагын болон шүүхийн шийдвэрийг үл биелүүлсэн албан тушаалтанд холбогдох хуульд заасан хариуцлагыг шүүх оногдуулна.
107.3.Энэ хуулийн 105.2.4-т зааснаар ажлаас халахад энэ хуулиас бусад хуулиар тогтоосон нөхцөл, журам хэрэглэгдэхгүй.
108 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох
108.1.Энэ хуулийг 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
 
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             З.ЭНХБОЛД
 

ЗӨРЧЛИЙН ТУХАЙ 2017 /Шинэчилсэн найруулга/


 
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
 
2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр   Төрийн ордон, Улаанбаатар хот
 
ЗӨРЧЛИЙН ТУХАЙ
/Шинэчилсэн найруулга/
ЕРӨНХИЙ АНГИ
 

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1 дүгээр зүйл.Хуулийн зорилго
1.Энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино.
1.2 дугаар зүйл.Хууль ёсны зарчим
1.Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно.
2.Зөрчил, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг энэ хуулиар тогтооно.
3.Тодорхой үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцсоныг мэдээгүй нь тухайн зөрчлийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг шийтгэл, албадлагын арга хэмжээ хэрэглэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй.
4.Энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй.
5.Энэ хуульд өөрөөр заагаагүй бол хуулийн этгээдэд түүний төрөл, хэлбэр, өмч хөрөнгө, оршин байгаа газар, үйл ажиллагааны чиглэлээс үл хамааран шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэнэ.
1.3 дугаар зүйл.Шударга ёсны зарчим
1.Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна.
2.Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна.
1.4 дүгээр зүйл.Зөрчлийн тухай хууль үйлчлэх нутаг дэвсгэр, хугацаа
1.Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын нутаг дэвсгэрт зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд энэ хуулиар шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэнэ.
2.Монгол Улсын нутаг дэвсгэрт хамаарах хилийн чанадад байгаа дипломат төлөөлөгчийн газрын эзэмшил нутаг, усан болон агаарын орон зайд байгаа Монгол Улсын усан онгоц, агаарын хөлөгт зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд энэ хуулиар шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэнэ.
3.Зөрчилд тооцох, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг тухайн зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэнэ.
4.Зөрчилд тооцохгүй болсон, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг хөнгөрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.
5.Шинээр зөрчилд тооцсон, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг хүндрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.
6.Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль хүчин төгөлдөр болохоос өмнө шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шийдвэрийг гүйцэтгэсэн бол хуулийг буцаан хэрэглэхгүй ба шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шийдвэрийг гүйцэтгээгүй байгаа тохиолдолд буцаан хэрэглэнэ.
1.5 дугаар зүйл.Хөөн хэлэлцэх хугацаа
1.Хуульд өөрөөр заагаагүй бол зөрчил үйлдсэнээс хойш дараахь хугацаа өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй:
1.1.энэ хуульд хүнд арваас таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн;
1.2.энэ хуульд хүнд таван зуугаас дээш арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн;
1.3.энэ хуульд хүнд арван мянгаас дээш хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш хоёр жил өнгөрсөн.
2.Энэ хуулийн тусгай ангид баривчлах шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй.
3.Зөрчлийг хуулийн этгээд үйлдсэн бол энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох шийтгэлийн хэмжээг арав дахин нэмж дүйцүүлэн хөөн хэлэлцэх хугацааг тогтооно.
4.Энэ хуулийн тусгай ангид зөвхөн хуулийн этгээдэд шийтгэл оногдуулахаар заасан бол торгох шийтгэлийн хэмжээг арав дахин багасгаж энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох шийтгэлийн хэмжээтэй дүйцүүлэн хөөн хэлэлцэх хугацааг тогтооно.
5.Хэд хэдэн зөрчил үйлдсэн бол зөрчил бүрд хөөн хэлэлцэх хугацааг тус тусад нь тоолно.
6.Хөөн хэлэлцэх хугацааг зөрчил үйлдсэн өдрөөс эхлэн зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаа эхлүүлэх өдрийг хүртэл тоолно.
7.Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа эхэлснээр хөөн хэлэлцэх хугацааг тоолохыг зогсооно.
8.Зөрчлийг хөөн хэлэлцэх хугацааг өөр хуулиар тогтоосон бол тухайн хуулийг дагаж мөрдөнө.
9.Хэрэв хүн, хуулийн этгээдийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй ба энэ хуулийн дагуу шийтгэл оногдуулах үндэслэлтэй бол хөөн хэлэлцэх хугацааг эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай шийдвэр гарсан өдрөөс эхлэн тоолно.
 

ХОЁРДУГААР БҮЛЭГ ЗӨРЧИЛ
2.1 дүгээр зүйл.Зөрчил
1.Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ.
2.Хүн, хуулийн этгээд нь хууль, захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэх боломжтой байсан боловч түүнийг биелүүлэх зохих арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол зөрчил үйлдсэнд тооцно.
3.Хуулийн этгээдийг төлөөлөн, түүний ашиг сонирхлын төлөө энэ хуульд заасан зөрчил үйлдсэн бол хуулийн этгээдэд энэ хуулийн тусгай ангид заасан шийтгэл оногдуулна.
4.Хуулийн этгээдэд шийтгэл оногдуулсан, албадлагын арга хэмжээ хэрэглэсэн нь тухайн зөрчлийг үйлдсэн хүнийг эрүүгийн хариуцлага, шийтгэл, албадлагын арга хэмжээнээс чөлөөлөх үндэслэл болохгүй.
5.Зөрчил үйлдсэн хүнд шийтгэл оногдуулсан нь тухайн зөрчлийг үйлдсэн хуулийн этгээдийг шийтгэл, албадлагын арга хэмжээнээс чөлөөлөх үндэслэл болохгүй.
2.2 дугаар зүйл.Зөрчил хамтран үйлдэх
1.Зөрчлийг хамтран үйлдсэн хүн, хуулийн этгээд тус бүрд шийтгэл оногдуулна.
2.3 дугаар зүйл.Шийтгэлээс чөлөөлөх үндэслэл
1.Тулгарсан аюулыг өөр арга хэрэгслээр арилгах боломжгүй нөхцөлд учирч болох аюулын хэр хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр үйлдсэн энэ хуульд заасан зөрчлийн шинжтэй үйлдэлд шийтгэл оногдуулахгүй.
2.Сэтгэцийн эмгэгийн улмаас өөрийн үйлдлийн бодит шинж чанар, аюулыг ухамсарлах, өөрийн үйлдлээ удирдан жолоодох чадваргүй хүнийг хэрэг хариуцах чадваргүйд тооцно.
3.Зөрчил үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан хүнд шийтгэл оногдуулахгүйгээр хуульд заасан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.
4.Төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуульд заасан зөрчлийн шинжтэй бол түүнд холбогдох хууль тогтоомжид заасан сахилгын шийтгэл хүлээлгэнэ. Төрийн албан хаагчийн албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн үйлдэл, эс үйлдэхүйтэй холбоогүй зөрчилд энэ хуульд заасан нийтлэг журмаар шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэнэ.
2.4 дүгээр зүйл.Зөрчил үйлдсэн хугацаа
1.Зөрчлийн үр дагавар хэзээ илэрснээс үл хамааран тухайн зөрчил үйлдэгдсэн үеийг зөрчил үйлдсэн хугацаанд тооцно.
2.Зөрчил тодорхой хугацаанд үргэлжилсэн бол үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг зөрчил үйлдсэн хугацаанд тооцно.
2.5 дугаар зүйл.Зөрчил үйлдсэн газар
1.Зөрчил үйлдэгдсэн, түүний үр дагавар илэрсэн газрыг зөрчил үйлдсэн газарт тооцно.
 

ГУРАВДУГААР БҮЛЭГ ШИЙТГЭЛ
3.1 дүгээр зүйл.Шийтгэл оногдуулах үндэслэл
1.Шийтгэлийн зорилго нь хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтооход оршино.
2.Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна.
3.Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг үүргээ биелүүлээгүйтэй нь холбогдуулж шийтгэл оногдуулсан нь уг үүргээ биелүүлэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй.
4.Нэг үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, эсхүл түүнээс дээш зөрчлийн шинжтэй бол аль хүнд шийтгэл оногдуулахаар заасан зөрчилд нь шийтгэл оногдуулна.
5.Энэ хуулийн тусгай ангид заасан бол энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан зөрчилд оногдуулах үндсэн шийтгэл дээр нэмж бусад зөрчилд оногдуулахаар заасан нэмэгдэл шийтгэл, албадлагын арга хэмжээг оногдуулна.
3.2 дугаар зүйл.Шийтгэл хүлээх хүн, хуулийн этгээд
1.Зөрчил үйлдсэн, зөрчил үйлдэх үедээ арван зургаан насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэнэ.
2.Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд хуулийн этгээдэд шийтгэл оногдуулна.
3.Зөрчил үйлдсэн арван зургаагаас арван найман насны хүний хувийн байдал, зөрчлийн шинж, зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдлыг харгалзан шийтгэлээс чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.
4.Гадаад улсын дипломат эрх ямба, дархан эрх эдэлж байгаа хүнд шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх эсэхийг Монгол Улсын олон улсын гэрээ, хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
5.Зөрчил үйлдсэн хуулийн этгээд өөрчлөн байгуулагдсан, түүнийг санаатайгаар дампууруулсан, татан буулгасан бол доор дурдсан журмаар шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэнэ:
5.1.бусад хуулийн этгээдтэй нийлүүлэн нэг хуулийн этгээд үүсгэсэн бол шинээр бий болсон хуулийн этгээдэд;
5.2.бусад хуулийн этгээдэд нэгтгэсэн бол нэгтгэж авсан хуулийн этгээдэд;
5.3.хуваах, тусгаарлах замаар өөр хуулийн этгээд үүсгэн байгуулсан бол үйлдсэн зөрчилд холбогдох эд хөрөнгө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрх, үүрэг, үйл ажиллагааг шилжүүлэн авсан хувь хэмжээгээр нь зохих хуулийн этгээдэд;
5.4.хуулийн этгээдийн зохион байгуулалтын төрөл, хэлбэр, үндсэн зорилгоо өөрчлөх замаар өөрчлөгдсөн бол тухайн өөрчлөгдөн зохион байгуулагдсан хуулийн этгээдэд;
5.5.компани нь толгой компани, түүний үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн ашиг сонирхлын үүднээс зөрчил үйлдсэн нь тогтоогдсон бол толгой компанид;
5.6.зөрчлийн хэргийг шалган шийдвэрлэх явцад хуулийн этгээдийг санаатайгаар татан буулгасан бол торгох шийтгэл, хохирол, хор уршиг нөхөн төлүүлэх албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх зардлыг эд хөрөнгө хуваарилагдсан хувьцаа эзэмшигчид;
5.7.аливаа хэлбэр, арга, хэрэгслээр эд хөрөнгө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрхийг үндэслэлгүйгээр тухайн хуулийн этгээдээс шилжүүлэн авсан нэгдмэл сонирхолтой этгээдэд, эсхүл эд хөрөнгө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрхийг хариу төлбөргүйгээр шилжүүлэн авсан бусад хуулийн этгээдэд шилжүүлэн авсан хөрөнгийн хувь хэмжээгээр.
6.Хуулийн этгээдэд энэ зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь шийтгэлийн зорилгыг хангах боломжгүй бол шүүгч зөрчил үйлдэгдэх үед тухайн зөрчилд холбогдох эд хөрөнгө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрх, үүрэг, үйл ажиллагааг бүхэлд нь хариуцаж байсан хуулийн этгээдэд шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэнэ.
7.Энэ зүйлд заасан хуулийн этгээд өөрчлөн байгуулагдахаас өмнө тухайн зөрчлийн талаар мэдсэн эсэхээс нь үл хамааран шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэнэ.
8.Гадаад улсын хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газар Монгол Улсын нутаг дэвсгэрт зөрчил үйлдсэн бол хуулийн этгээдийн нэгэн адил шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэнэ.
3.3 дугаар зүйл.Шийтгэлийн төрөл
1.Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд дараахь шийтгэл оногдуулна:
1.1.торгох шийтгэл;
1.2.баривчлах шийтгэл;
1.3.эрх хасах шийтгэл.
2.Торгох, баривчлах шийтгэлийг үндсэн, эрх хасах шийтгэлийг нэмэгдэл шийтгэлийн хэлбэрээр оногдуулна.
3.4 дүгээр зүйл.Торгох шийтгэл
1.Энэ хуулийн тусгай ангид заасан хэмжээгээр эрх бүхий албан тушаалтнаас мөнгөн төлбөр оногдуулахыг торгох шийтгэл гэнэ.
2.Торгох шийтгэлийн хэмжээ нь хүнд арваас хорин мянган торгуулийн нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, хуулийн этгээдэд нэг зуугаас хоёр зуун мянган торгуулийн нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг байна.
3.Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан нэг торгуулийн нэгж /цаашид “нэгж” гэх/ нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна.
4.Эрх бүхий албан тушаалтан зөрчил үйлдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлогыг харгалзан торгох шийтгэлийг нэг жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж болно.
5.Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд хөрөнгө, орлого, нөхөн төлбөр, хохирлын тодорхой хувиар тооцсон хэмжээгээр торгох шийтгэлийг оногдуулна.
6.Хувиар тооцсон торгох шийтгэлийн хэмжээнд энэ зүйлийн 2 дахь хэсэг хамаарахгүй.
7.Энэ хуулийн тусгай ангид заасны дагуу торгох шийтгэлийг сонгож оногдуулахаар заасан зөрчилд оногдуулсан торгох шийтгэлийг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол эрх бүхий албан тушаалтны саналаар шүүх баривчлах шийтгэлээр солино.
3.5 дугаар зүйл.Баривчлах шийтгэл
1.Зөрчил үйлдсэн хүнийг долоо хоногоос гуч хоногийн хугацаагаар тусгай зориулалтын байранд саатуулахыг баривчлах шийтгэл гэнэ.
2.Баривчлах шийтгэлийг шүүгч оногдуулна.
3.Баривчлах шийтгэл эдлүүлэх журмыг хуулиар тогтооно.
4.Шүүх баривчлах шийтгэлийг энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд оногдуулах ба жирэмсэн эмэгтэй, арван дөрөв хүртэлх насны хүүхэдтэй ганц бие эцэг, эх, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүн, баривчлах шийтгэл эдлүүлэхэд саад болохуйц өвчтэй хүнд оногдуулахгүй.
5.Энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу баривчлах шийтгэл оногдуулахгүй тохиолдолд нэг хоногийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож торгох шийтгэл оногдуулж болно.
6.Хуульд заасан тохиолдолд баривчлах шийдвэр биелүүлэхийг хойшлуулж болно.
7.Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үед саатуулагдсан хугацааг баривчлах шийтгэл эдлүүлэх хугацаанд оруулан тооцно.
8.Цэргийн алба хаагчид оногдуулсан баривчлах шийтгэлийг цэргийн ангийн саатуулан хорих байранд эдлүүлнэ.
3.6 дугаар зүйл.Эрх хасах шийтгэл
1.Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн тодорхой мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, эсхүл бусад тодорхой эрхийг гурван сараас хоёр жил хүртэл хугацаагаар хязгаарлах, эсхүл зөвшөөрлийг хүчингүй болгохыг эрх хасах шийтгэл гэнэ.
2.Хууль, захиргааны хэм хэмжээний актад заасан журмын дагуу тооцсон онооны бүртгэлийг үндэслэж эрх хасах шийтгэлийг оногдуулж болно.
3.Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах шийтгэлийг торгох шийтгэл дээр нэмж оногдуулна.
4.Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд тусгайлан олгогдсон зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулах, эрхээ хэрэгжүүлэх хууль, захиргааны хэм хэмжээний актаар тогтоосон журмыг байнга, эсхүл ноцтой зөрчсөн, эсхүл тусгайлан олгогдсон зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулах, эрхээ хэрэгжүүлэх журмыг зөрчсөн зөрчилд нь оногдуулсан шийтгэлийг биелүүлэхээс санаатайгаар зайлсхийсэн бол эрх хасах шийтгэлийг үндсэн шийтгэл дээр нэмж оногдуулна.
3.7 дугаар зүйл.Зөрчлийн үр дагаврыг арилгах
1.Хууль, эсхүл энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх бүхий албан тушаалтан зөрчлийн үр дагаврыг арилгах, учирч болзошгүй хохирол, хор уршгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авна.
2.Хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлгүйгээр эрхэлсэн бол зөрчил илэрсэн өдрөөс үйл ажиллагааг зогсооно.
3.8 дугаар зүйл.Тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигчид шийтгэл оногдуулах
1.Тээврийн хэрэгсэл ашиглан энэ хуулийн Арван дөрөвдүгээр бүлэгт заасан зөрчил үйлдсэн нь автомат ажиллагаатай зураг-дүрс бичлэгийн техник, хэрэгслээр бэхжүүлэгдсэн бол тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигчид энэ хуульд заасан шийтгэл оногдуулна.
2.Тээврийн хэрэгслийг өөр хүн эзэмшиж, эсхүл ашиглаж байсан нь тогтоогдсон бол өмчлөгч, эзэмшигчийг шийтгэлээс чөлөөлж, зөрчил үйлдсэн хүнд шийтгэл оногдуулна.
 

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ АЛБАДЛАГЫН АРГА ХЭМЖЭЭ
4.1 дүгээр зүйл.Хөрөнгө, орлогыг хураах, шилжүүлэх
1.Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулж, зөрчил үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр хураана.
2.Хураасан хөрөнгө, орлогыг хохирол нөхөн төлөхөд зарцуулах, эсхүл устгах, шилжүүлэх эсэхийг холбогдох хуульд заасан журмын дагуу шийдвэрлэнэ.
3.Хуульд өөрөөр заагаагүй бол энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө, орлогоос хохирол нөхөн төлөхөд зарцуулж, үлдсэн хэсгийг улсын төсөвт төвлөрүүлнэ.
Тайлбар: “Зөрчил үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж зөрчил үйлдэн олж авсан мөнгө, эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх, тэдгээрийг арилжаалж бий болгосон бусад эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх, тэдгээрийг түрээслэх, ашиглах замаар олсон бүх төрлийн орлогыг ойлгоно.
4.2 дугаар зүйл.Зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгслийг хураах
1.Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх бүхий албан тушаалтан зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, зэвсэг, хэрэгслийг хураана.
2.Зөрчил үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналгыг хураах, эсхүл түүний үнийг гаргуулах эсэхийг шүүх шийдвэрлэнэ.
3.Зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл нь зөрчил үйлдсэн хүний амьжиргааны эх үүсвэр болсон эд зүйл, хэрэгсэл бол тэдгээрийг хураахгүй.
4.Зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл гэдэгт зөрчил үйлдэхдээ ашигласан зэвсэг, хэрэгсэл, эд зүйл, тээврийн хэрэгсэл, уналга, зөрчилтэй бараа, бүтээгдэхүүн, эд зүйлийг ойлгоно.
4.3 дугаар зүйл.Хохирол, нөхөн төлбөр гаргуулах
1.Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдээс учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, зөрчлийн улмаас учирсан хохирол барагдуулах, хор уршгийг арилгах арга хэмжээнд зарцуулж, үлдсэн хэсгийг улсын төсөвт төвлөрүүлнэ.
Тайлбар: Энэ бүлэгт заасан “эрх бүхий албан тушаалтан” гэж зөрчлийг шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтныг ойлгоно.
4.4 дүгээр зүйл.Албадан эмчлэх
1.Зөрчил үйлдсэн хүн донтох сэтгэцийн эмгэгтэй болох нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон бол шүүх түүнийг албадан эмчилгээнд хамруулахаар шийдвэрлэж болно.
2.Албадан эмчлэхтэй холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.
4.5 дугаар зүйл.Албадан сургалт
1.Энэ хуулийн тусгай ангид өөрөөр заагаагүй бол шүүх баривчлах шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэн хүнд албадан сургалтад хамруулах албадлагын арга хэмжээг хэрэглэж болно.
2.Албадан сургалтыг баривчлах шийтгэлийг эдэлж байх хугацаанд эрх бүхий байгууллага хэрэгжүүлнэ.
3.Албадан сургалт арван цагаас тавин цагийн хугацаатай байна.
4.Албадан сургалттай холбоотой харилцааг хуулиар зохицуулна.
ТУСГАЙ АНГИ
 

ТАВДУГААР БҮЛЭГ НИЙТИЙН ХЭВ ЖУРАМ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЭСРЭГ ЗӨРЧИЛ
5.1 дүгээр зүйл.Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах
1.Олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, гудамж, талбайд бие зассан, эсхүл нус, цэр, тамхины иш, хог хаясан бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон газарт архидан согтуурсан, эсхүл ажил, үйлдвэрлэлийн зайлшгүй шаардлагатай нөхцөл, эсхүл заншлын дагуу хэрэглэж байгаагаас бусад тохиолдолд хот, суурин газарт биедээ хутга, эсхүл хүний биед гэмтэл учруулж болох тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл авч явсан бол зэвсэг, хэрэгслийг хурааж хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Мансуурсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.
5.2 дугаар зүйл.Танхайрах
1.Олон нийтийн газарт:
1.1.хэрүүл маргаан үүсгэж;
1.2.бусдыг өдөөн хатгаж;
1.3.бусдын амгалан тайван байдал алдагдуулж;
1.4.олон нийтийг үл хүндэтгэж;
1.5.үйлчилгээний болон дарааллын журам зөрчиж биеэ авч явах нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчсөн, эсхүл аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.
5.3 дугаар зүйл.Хүний биед халдах
1.Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.4 дүгээр зүйл.Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих
1.Гэр бүлийн хүчирхийллийн талаар хуулиар хүлээсэн мэдээлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Түр хамгаалах байрны журам зөрчиж нэвтэрсэн бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Түр хамгаалах байрны зориулалтыг өөрчилсөн, эсхүл хуульд зааснаас өөр зориулалтаар ашигласан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг:
4.1.зодсон;
4.2.хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан;
4.3.бусадтай харилцахыг хязгаарласан;
4.4.хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.
Тайлбар: Энэ хуулийн тусгай ангид заасан “хууль зөрчих” гэж Захиргааны ерөнхий хууль, бусад хуульд заасан журмын дагуу хүчин төгөлдөр болсон захиргааны хэм хэмжээний акт зөрчсөнийг ойлгоно.
5.5 дугаар зүйл.Нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах
1.Нийтийн зориулалттай орон сууцанд шөнийн цагаар бусад оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.6 дугаар зүйл.Хууль бусаар зэвсэг эзэмших
1.Хууль бусаар тусгай хэрэгсэл, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл, агсамжийг биедээ авч явсан, хадгалсан бол зөрчил үйлдэхэд ашигласан зэвсэг, хэрэгслийг хурааж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Иргэний, эсхүл харуул хамгаалалтын зориулалттайгаас өөр төрлийн галт зэвсэг өмчилсөн, эсхүл эзэмшсэн бол тухайн галт зэвсгийг хурааж хүнийг дөчин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Хуульд зааснаас өөр зориулалтаар галт зэвсэг өмчилсөн бол тухайн галт зэвсгийг хурааж хүнийг дөчин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Хуульд заасны дагуу сургалтад сууж гэрчилгээ аваагүй, хуульд заасан өмчлөх эрхгүй этгээд галт зэвсэг олж авсан, эзэмшсэн, ашигласан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол тухайн галт зэвсгийг хурааж хүнийг дөчин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.Галт зэвсэг бүртгүүлэх, хадгалах, ашиглах, эзэмших, худалдан авах журам зөрчсөн бол хүнийг дөчин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6.Галт зэвсэг эзэмшүүлэх гэрээг хуульд заасан хугацаанд бүртгүүлээгүй бол хүнийг дөчин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
7.Тусгай зөвшөөрөлгүйгээр галт зэвсэг, сум импортолсон, худалдсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол тухайн галт зэвсэг, сумыг хурааж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
8.Галт зэвсэг, сумыг худалдан авагч иргэний үнэмлэх, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг хуульд заасны дагуу цахим бүртгэлд хадгалаагүй бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
9.Галт зэвсэг, сумыг улсын хилээр нэвтрүүлэх журам зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
10.Спорт-сургалт, ан агнуурын зориулалтаар галт зэвсэг улсын хилээр нэвтрүүлэх журам зөрчсөн бол хүнийг дөчин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
11.Галт зэвсэг авч явах, эсхүл тээвэрлэх журам зөрчсөн, эсхүл хуульд заасан хугацаанд галт зэвсгийн тооллогод хамрагдаагүй бол хүнийг дөчин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.7 дугаар зүйл.Мөрийтэй тоглоом зохион байгуулах
1.Олон нийтийн газар ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар байгуулсан, эсхүл ажиллуулсан бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.8 дугаар зүйл.Жагсаал, цуглаан зохион байгуулах журам зөрчих
1.Хуулиар хориглосон газарт, эрх бүхий байгууллагад мэдэгдэлгүйгээр жагсаал, цуглаан зохион байгуулсан, эсхүл жагсаал, цуглааны явцад түүний зорилгыг өөрчилж хориглосон жагсаал, цуглаан зохион байгуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Хуульд заасан журмын дагуу жагсаал, цуглаан зохион байгуулахад санаатайгаар саад учруулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Хууль бус жагсаал, цуглааныг зохион байгуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Гудамж, талбайд өлсгөлөн зарлахыг хөндлөнгөөс зориуд зохион байгуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.Согтууруулах ундаа хэрэглэсэн, эсхүл сэтгэцийн өвчтэй хүнийг жагсаал, цуглаанд оролцуулсан, эсхүл жагсаал, цуглаанд оролцуулахын тулд бусдыг эд мөнгөөр татсан, эсхүл дарамт шахалт үзүүлсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан зэвсэг, хэрэгслийг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

/Энэ хэсэгт 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
6.Жагсаал цуглааныг зохион байгуулагч, оролцогч зэвсэг, хорт бодис, тэсэрч дэлбэрэх бодис, орчин тойрон, хүний амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болохуйц аливаа зүйл, амьтан авч явсан бол зөрчил үйлдэхэд ашигласан зэвсэг, хэрэгслийг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.9 дүгээр зүйл.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль зөрчих
1.Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, хуулийн этгээд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар хуульд заасан:
1.1.байгууллагынхаа дотоодод болон үйл ажиллагаа явуулж байгаа хүрээндээ гэмт хэрэг гарч байгаа шалтгаан нөхцөлийг арилгах талаар тодорхой арга хэмжээ авах;
1.2.ажилтнууддаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор холбогдох хууль тогтоомжийг мэдээлэх, сурталчлах;
1.3.гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгах талаар шүүхийн энгийн магадлал, прокурорын болон бусад эрх бүхий албан тушаалтны мэдэгдэл, зөвлөмжийг хүлээж авсан байгууллага, аж ахуйн нэгж түүний дагуу тодорхой арга хэмжээ авч, хариуг хугацаанд нь өгөх үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.10 дугаар зүйл.Терроризмтой тэмцэх тухай хууль зөрчих
1.Терроризмоос сэргийлэхтэй холбогдсон аливаа мэдээллийг төрийн холбогдох байгууллагад даруй өгөх, эсхүл террор ажиллагаа, үйлдэлд өдөөн хатгасан аливаа явуулгад автахгүй байх, эсхүл терроризмоос сэргийлэх арга хэмжээ, террор үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд дэмжлэг үзүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Зохицуулах зөвлөлийн терроризмоос сэрэмжлүүлэх талаар өгсөн үүрэг, эсхүл террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааг удирдах шуурхай штабын хүсэлт, шаардлагыг хуулийн этгээд даруй биелүүлэх, эсхүл түүнд бүх талын дэмжлэг, туслалцаа үзүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхээс сэргийлэхтэй холбогдсон аливаа мэдээллийг төрийн холбогдох байгууллагад даруй өгөх, эсхүл террор ажиллагаа, үйлдэлд өдөөн хатгасан аливаа явуулгад автахгүй байх, эсхүл үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхээс сэргийлэх арга хэмжээ, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд дэмжлэг үзүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

/Энэ хэсгийг 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн./
4.Зохицуулах зөвлөлийн үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхээс сэрэмжлүүлэх талаар өгсөн үүрэг, эсхүл үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх үйлдлийн сөрөг тусгай ажиллагааг удирдах шуурхай штабын хүсэлт, шаардлагыг хуулийн этгээд даруй биелүүлэх, эсхүл түүнд бүх талын дэмжлэг, туслалцаа үзүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
/Энэ хэсгийг 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн./
5.11 дүгээр зүйл.Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль зөрчих
1.Химийн хорт, аюултай бодис:
1.1.экспортлох;
1.2.импортлох;
1.3.хилээр дамжуулан тээвэрлэх;
1.4.үйлдвэрлэх;
1.5.тээвэрлэх;
1.6.хадгалах;
1.7.худалдах;
1.8.ашиглах;
1.9.устгах үндсэн шаардлага, журам, аюулгүй ажиллагааны дүрэм, технологийн горимыг зөрчсөн бол зөрчлийг арилгуулж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Хуульд заасныг зөрчиж:
2.1.ашиглаж болох бодис, пестицид, химийн бордоо, ахуйн хортон шавж, мэрэгч устгал, ариутгал, халдваргүйтгэлийн бодисыг турших, ашиглах журам зөрчсөн, эсхүл ашиглалтын хэмжээг хэтрүүлсэн;
2.2.химийн хорт, аюултай бодисын эрсдэлийн үнэлгээ хийх журам зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Хуульд заасны дагуу батлагдсан химийн хорт, аюултай бодистой холбогдох үйл ажиллагааг зохицуулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах талаархи журам зөрчсөн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гучин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Химийн хорт, аюултай бодистой холбогдсон үйл ажиллагааг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр явуулсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гучин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.Химийн хорт, аюултай бодисын хүний эрүүл мэнд, байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийн хүлцэх хэмжээний талаархи стандартыг зөрчсөн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6.Химийн хорт болон аюултай бодисын ашиглалт, зарцуулалтад дотоод хяналт тавиагүй бол хүнийг гучин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.12 дугаар зүйл.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хууль зөрчих
1.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тухай мэдээ, тайланг холбогдох байгууллагад тогтоосон хугацаанд ирүүлээгүй, эсхүл зориуд буруу мэдээлсэн бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг эзэмших эрх бүхий этгээд:
2.1.түүнийг үйлдвэрлэх, импортлох, экспортлох, хадгалах, худалдах, тээвэрлэх, ашиглах, устгах, аюулгүй байдлыг хангахад тавигдах шаардлага;
 2.2.тэсэлгээний ажил явуулах, үйлчилгээ үзүүлэх журам;
2.3.аюулгүй байдлын бүсийн дэглэм, журам зөрчсөн бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилсан бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.13 дугаар зүйл.Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих
1.Гамшиг, аюулт үзэгдэл, осол, аюул, гамшгийн эрсдэлийн талаар олон нийтийг төөрөгдүүлэх мэдээ, мэдээлэл түгээсэн, эсхүл эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын дэглэмийг зөрчсөн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Гамшгаасхамгаалах талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Гамшиг, аюулт үзэгдэл, осол, аюул, гамшгийн эрсдэлээс хамгаалах зорилгоор байгуулсан барилга байгууламжийг эвдэж гэмтээсэн, эсхүл зориулалтыг дур мэдэн өөрчилсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Тусламж үзүүлэгч хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.14 дүгээр зүйл.Галын аюулгүй байдлын тухай хууль зөрчих
1.Иргэн, хуулийн этгээд галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, эсхүл галын аюулгүй байдлын дүрэм, журам, галын аюулгүй байдлыг хангах талаар тавигдах нийтлэг шаардлагыг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Хуульд заасныг зөрчиж:
2.1.хот, тосгоны ерөнхий төлөвлөгөө боловсруулах, шинэчлэх, өөрчлөх;
2.2.барилга байгууламжийг шинээр барих, өргөтгөх, ашиглах, засварлах;
2.3.үйлдвэрийн технологийн горимыг өөрчлөхөд холбогдох хууль, галын аюулгүй байдлын норм, нормативыг зөрчсөн, эсхүл шатах, тослох материалыг зориулалтын бус газар хадгалсан бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Гал түймэр унтраах удирдагчийн шаардсанаар:
3.1.гал түймэр гарсан обьектын байршлын зураг, онцлог, агуулж байгаа бодис, материалын талаархи мэдээллийг өгөөгүй;
3.2.бэлтгэл, бэлэн байдлыг хангах, гал түймэр унтраахад усны аливаа эх үүсвэрийг өмчийн хэлбэр үл харгалзан үнэ төлбөргүй ашиглахад саад учруулсан, ашиглуулаагүй;
3.3.гал түймэр унтраах үйл ажиллагааг удирдан зохион байгуулах үед гал түймэр унтраах удирдагчийн гаргасан шийдвэрийг биелүүлээгүй;
3.4.анги, нэгжийн бүрэлдэхүүнийг үүргээ биелүүлэхэд хөндлөнгөөс саад учруулсан бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Хуульд заасан:
4.1.барилга байгууламжид гал унтраах тоног төхөөрөмж, анхан шатны багаж хэрэгсэл, бодис, материал байрлуулах журам;
4.2.галын аюултай материал хадгалах, ашиглах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулахдаа эрх бүхий байгууллагын мэргэжлийн дүгнэлт гаргуулах, эсхүл зөвшөөрөл авах журам зөрчсөн бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.Заавал хийлгэх галын аюулын үнэлгээг хийлгүүлээгүй бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6.Шатамхай бодис, эсхүл пиротехникийн эдлэхүүнийг:
6.1.бүртгэх;
6.2.хадгалах;
6.3.тээвэрлэх;
6.4.ашиглах журам зөрчсөн бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.15 дугаар зүйл.Аюулгүй ажиллагааны журам зөрчих
1.Техник ашиглалт, аюулгүй ажиллагааны журмыг:
1.1.түлш, эрчим хүч үйлдвэрлэх, хэрэглэх;
1.2.ашигт малтмалын хайгуул хийх, олборлолт явуулах;
1.3.зуух, даралтат сав, өргөх, тээвэрлэх механизмыг ашиглах;
1.4.уул уурхайн, барилгын ажил, тэсэрч дэлбэрэх аюул гарч болзошгүй бусад ажлыг гүйцэтгэх явцад зөрчсөн бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Тэсэрч дэлбэрэх, цацраг идэвхт, хүчтэй үйлчлэх, хорт бодисыг:
2.1.бүртгэх;
2.2.хадгалах;
2.3.ашиглах;
2.4.тээвэрлэх;
2.5.илгээх;
2.6.борлуулах;
2.7.олж авах;
2.8.бэлтгэх журам зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.16 дугаар зүйл.Энгийн харуул, манааны журам зөрчих
1.Энгийн харуул хамгаалалт, манааны талаар төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тогтоосон журам зөрчсөн бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.17 дугаар зүйл.Дайчилгааны тухай хууль зөрчих
1.Гамшиг, аюулт үзэгдэл, осол, аюултай тэмцэх улсын аюулгүй байдал хангахтай холбогдсон хүн хүч, тээвэр, холбооны хэрэгслийн дайчилгаанаас санаатайгаар зайлсхийсэн, эсхүл саад учруулсан бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Монгол Улсын иргэн хуульд заасны дагуу сургалт, дайчилгаатай сургууль, цугларалтад оролцох үүргээ биелүүлээгүй бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Монгол Улсын иргэн дайчлан татах үед тогтоосон хугацаанд, заасан газарт ирээгүй, эсхүл дайчилгааны даалгаврын дагуу эд хөрөнгийг нийлүүлээгүй бол хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.18 дугаар зүйл.Онц байдлын тухай хууль зөрчих
1.Онц байдал тогтоосон шийдвэр, онц байдлын үеийн онцгой арга хэмжээ, нэмэлт онцгой арга хэмжээ, онцгой арга хэмжээг тогтоох, хэрэглэх хүрээ заагийн хязгаарлалтыг зөрчсөн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Холбооны, эсхүл олшруулах, дуу авиаг чангаруулах техник хэрэгслийн ашиглалтын талаар тогтоосон журам зөрчсөн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд тогтоосон хяналтын журам зөрчсөн, эсхүл үйл ажиллагааг нь түр зогсоосон тогтмол хэвлэлийг хэвлэлд бэлтгэсэн, үйлдвэрлэсэн, тараасан, худалдсан, борлуулсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Тайлбар: Хуульд заасны дагуу нийтийн эмх замбараагүй байдлыг арилгахад саад учруулсны улмаас үйл ажиллагаа нь зогссон улс төрийн нам, эвсэл холбоо, олон нийтийн байгууллагын хөрөнгийг улсын орлого болгоно.
 

ЗУРГАДУГААР БҮЛЭГ
НИЙТИЙН ЁС СУРТАХУУН, ХҮН АМЫН ЭРҮҮЛ МЭНД, ЭРҮҮЛ АХУЙН ЖУРМЫН ЭСРЭГ ЗӨРЧИЛ

6.1 дүгээр зүйл.Хог хаягдлын тухай хууль зөрчих
1.Хог хаягдлыг зориулалтын цэгээс бусад газарт хаясан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гучин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Хог хаягдлыг ил задгай шатаасан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Хүн амын төвлөрсөн суурьшлын бүс, усны эх үүсвэрийн хамгаалалтын бүс, эрүүл ахуйн бүс, ашигт малтмалын нөөц тогтоогдсон газарт зөвшөөрөлгүйгээр, эсхүл хуулиар хориглосон бусад газарт хог хаягдлын төвлөрсөн цэг байгуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Хууль, дүрэм, журам, стандартад заасан хэмжээ, шаардлагад нийцээгүй сав, баглаа боодлыг:
4.1.үйлдвэрлэсэн;
4.2.импортолсон;
4.3.худалдаа, үйлчилгээнд хэрэглэсэн бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.Хог хаягдлыг:
5.1.ангилах;
5.2.цуглуулах;
5.3.тээвэрлэх;
5.4.дахин боловсруулах;
5.5.эргүүлэн ашиглах;
5.6.устгах журам зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6.Аюултай хог хаягдлыг:
6.1.цуглуулах;
6.2.савлах;
6.3.түр байршуулах;
6.4.тээвэрлэх;
6.5.устгах;
6.6.дахин боловсруулах;
6.7.хадгалахад эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авахаар заасныг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
7.Аюултай хог хаягдлын өмчлөгч нь өмчлөх эрхээ шилжүүлсэн талаар хуульд заасан мэдэгдэх үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
8.Эмнэлгийн аюултай хог хаягдлыг:
8.1.цуглуулах;
8.2.тээвэрлэх;
8.3.түр хадгалах;
8.4.устгах журам зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
9.Барилгын хог хаягдлыг:
9.1.тээвэрлэх;
9.2.устгах;
9.3.дахин боловсруулах;
9.4.эргүүлэн ашиглах журам зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6.2 дугаар зүйл.Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль зөрчих
1.Усны тоолуурын битүүмжлэл, байрлал, холболтыг дураараа өөрчилсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гучин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Ус хангамжийн байгууламж, ариутгах татуургын шугам сүлжээнд хангагчийн зөвшөөрөлгүйгээр холбосон бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Бохир усны найрлагын зөвшөөрөгдөх хэмжээнд хүртэл урьдчилан цэвэрлээгүй бохир усыг ариутгах татуургын сүлжээнд нийлүүлсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, үйл ажиллагааг зогсоож, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Ус хангамж, ариутгах татуургын барилга байгууламжийн хамгаалалтын бүс, эсхүл эрүүл ахуйн бүсийн дэглэмийг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.Ус хангамж, ариутгах татуургын барилга байгууламжийн хамгаалалтын бүс, эсхүл эрүүл ахуйн бүсийн заагт зөвшөөрөлгүй нэвтэрч хохирол учруулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг зургаан мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6.Ус хангамж, ариутгах татуургын барилга байгууламж, шугам сүлжээний хамгаалалтын бүс, эсхүл эрүүл ахуйн бүсэд зөвшөөрөлгүйгээр барилга байгууламж, шугам сүлжээ барьсан бол түүнийг буулгаж, үйл ажиллагааг зогсоож учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг найман мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
7.Ус хангамж, ариутгах татуургын барилга байгууламж, шугам сүлжээний хамгаалалтын бүс, эсхүл эрүүл ахуйн бүсэд газрын тосны бүтээгдэхүүн, химийн бодис, цацраг идэвхт бодис:
7.1.хадгалсан;
7.2.боловсруулсан;
7.3.үйлдвэрлэсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
8.Ус хангамж, ариутгах татуургын барилга байгууламж, шугам сүлжээний хамгаалалтын бүс, эсхүл эрүүл ахуйн бүсэд байгаль орчин, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөөгүй бордоо ашиглан таримал ургамал тарьсан, эсхүл бодис, арга технологи хэрэглэн хөнөөлт шавж, мэрэгчийг устгасан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
9.Ус хангамж, ариутгах татуургын барилга байгууламж, шугам сүлжээний хамгаалалтын бүс, эсхүл эрүүл ахуйн бүсэд унд, ахуйн бус зориулалтаар ашиглах худаг, цооног өрөмдсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
10.Хуульд заасны дагуу техникийн нөхцөлд тусгагдсан шаардлагыг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
11.Хангагч, эсхүл хэрэглэгч ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын талаархи хууль тогтоомж, норм, стандарт, дүрэм, зааврыг үйл ажиллагаандаа мөрдөөгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
12.Цэвэр усны алдагдал, шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн гэмтлийг тогтоосон хугацаанд засварлаагүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6.3 дугаар зүйл.Тамхины хяналтын тухай хууль зөрчих
1.Утаат тамхи татахыг хориглосон газарт тамхи татсан, эсхүл татах боломж олгосон бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Монгол Улсын нутаг дэвсгэрт утаат тамхи:
2.1.импортлох;
2.2.экспортлох;
2.3.үйлдвэрлэх;
2.4.худалдах;
2.5.хэрэглэхэд тавигдах шаардлагыг зөрчсөн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Хуулиар хориглосон хэлбэрээр утаат тамхийг сурталчилсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Тамхи үйлдвэрлэгч шууд, эсхүл өөр байгууллагаар дамжуулан нийгмийн хариуцлага нэрийн доор нийгмийн халамжийн, эрүүл мэндийн, байгаль орчныг хамгаалах байгууллагад:
4.1.санхүүгийн, эсхүл эд материалын хандив, тусламж үзүүлсэн;
4.2.бусдад дэмжлэг үзүүлсэн;
4.3.ивээн тэтгэх үйл ажиллагаа явуулсан бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6.4 дүгээр зүйл.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль зөрчих
1.Монгол Улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөлтэй мансууруулах, тайвшруулах үйлчилгээтэй, сэтгэцэд нөлөөт эм, бодис, тэдгээрийн түүхий эдийг:
1.1.эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрөл, экспортлогч, импортлогч талууд байгуулсан гэрээнд заасан нэр төрөл, тоо, хэмжээнээс хэтрүүлсэн;
1.2.эмийн сан, эм ханган нийлүүлэх байгууллагад зохих зөвшөөрөлгүйгээр олгосон бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Мансууруулах, тайвшруулах үйлчилгээтэй, сэтгэцэд нөлөөт эм, бодис, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг:
2.1.үйлдвэрлэх;
2.2.бэлтгэх;
2.3.боловсруулах;
2.4.хадгалах;
2.5.бүртгэх;
2.6.хуваарилах;
2.7.тээвэрлэх;
2.8.улсын хилээр нэвтрүүлэх;
2.9.устгах журам зөрчсөн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Мансууруулах, тайвшруулах үйлчилгээтэй, сэтгэцэд нөлөөт эм, бодисыг:
3.1.зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн худалдаалсан;
3.2.зохих зөвшөөрөлгүйгээр худалдаалсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6.5 дугаар зүйл.Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих
1.Согтууруулах ундааны үйлдвэрлэл шинээр эрхлэх тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан, эсхүл худалдаа, үйлчилгээнд улсын техникийн зохицуулалт, стандартын шаардлага хангаагүй, эсхүл чанар, аюулгүй байдлыг баталгаажуулаагүй, эсхүл тохирлын гэрчилгээгүй согтууруулах ундаа нийлүүлсэн бол согтууруулах ундаа, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, үйл ажиллагааг зогсоож, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож хүнийг гучин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Хүнсний зориулалтын бус түүхий эдээр, эсхүл эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр согтууруулах ундаа үйлдвэрлэсэн бол согтууруулах ундаа, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, үйл ажиллагааг зогсоож, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Согтууруулах ундааны үйлдвэрлэлийн шугамын оролт, гаралтыг тоолууржуулаагүй, эсхүл зориулалтын бус төхөөрөмж ашигласан, эсхүл технологийн горим, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд үйлдвэрлэл явуулсан бол согтууруулах ундаа, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, үйл ажиллагааг зогсоож, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Согтууруулах ундааны үйлдвэрлэлийг хүүхдийн цэцэрлэг, бүх шатны сургууль, эмнэлэг, оюутан, сурагчдын хичээлийн, нийтийн байр, орон сууц, түүний орц, хонгилд явуулсан, эсхүл хүнсний болон техникийн зориулалтаар ашиглах спиртийн хуваарилалт, олголт, зарцуулалт, түүнд хяналт тавих журам зөрчсөн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, үйл ажиллагааг зогсоож, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.Согтууруулах ундаагаар үйлчлэх зөвшөөрөлтэй зоогийн, эсхүл шөнийн цэнгээний газрыг хүүхдийн цэцэрлэг, бүх шатны сургууль, эмнэлэг, оюутан, сурагчдын хичээлийн, нийтийн байр, орон сууц, түүний орц, хонгил /зориудаар тохижуулснаас бусад/-д ажиллуулсан бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, үйл ажиллагааг зогсоож, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6.Согтууруулах ундааны шошгод тавигдах стандартын шаардлага хангаагүй бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, үйл ажиллагааг зогсоож, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож хүнийг гучин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, тусгайлан олгосон эрхийг хасаж хуулийн этгээдийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
7.Согтууруулах ундааны шошгыг:
7.1.хуурамчаар үйлдсэн;
7.2.хууль бусаар хэрэглэсэн;
7.3.худалдсан бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, үйл ажиллагааг зогсоож, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож хүнийг гучин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, тусгайлан олгосон эрхийг хасаж хуулийн этгээдийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
8.Согтууруулах ундаа үйлдвэрлэх, худалдах, түүгээр үйлчлэх зөвшөөрлийг бусдад шилжүүлсэн, эсхүл үйлдвэрийн байршлыг өөрчилсөн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, үйл ажиллагааг зогсоож, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож хүнийг гучин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
9.Согтууруулах ундаа:
9.1.импортлох;
9.2.экспортлох;
9.3.реэкспортлохдоо нэр заасан боомтоор улсын хил нэвтрүүлэх журам зөрчсөн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
10.Согтууруулах ундаа импортлох жагсаалтад орсон согтууруулах ундаа импортлохдоо дээжийг мэргэжлийн байгууллагаар урьдчилан шинжилгээ хийлгүүлээгүй, эсхүл хилийн, гаалийн эрүүл ахуйн хяналт, шалгалт хийлгүүлээгүй бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
11.Согтууруулах ундаа:
11.1.үйлдвэрлэх;
11.2.тээвэрлэх;
11.3.хадгалах;
11.4.борлуулах;
11.5.худалдах, түүгээр үйлчлэх ажилд арван найман насанд хүрээгүй хүн ажиллуулсан, эсхүл хорин нэгэн насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдсан, түүгээр үйлчилсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
12.Согтууруулах ундаагаар шагнаж урамшуулсан, эсхүл цалин хөлс орлуулж олгосон, эсхүл төрийн өмчит, эсхүл төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, улсын төсвөөс, эсхүл орон нутгийн төсвөөс санхүүждэг байгууллагын хөрөнгөөр согтууруулах ундаа худалдан авсан бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
13.Зохих зөвшөөрөлгүйгээр, эсхүл зөвшөөрөлд зааснаас бусад газарт, эсхүл гар дээрээс согтууруулах ундаа худалдсан, эсхүл түүгээр үйлчилсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
14.Согтууруулах ундааг сурталчлах журам зөрчсөн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг гучин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, тусгайлан олгосон эрхийг хасаж хуулийн этгээдийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6.6 дугаар зүйл.Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль зөрчих
1.Эм, эмийн түүхий эд, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх, шинэ эм хэрэглээнд гаргах шаардлага, нөхцөлийг зөрчсөн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Эм, эмийн түүхий эд, эмнэлгийн хэрэгсэл импортлох, эсхүл экспортлоход тавигдах шаардлага, эсхүл хориглох зүйлийг зөрчсөн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Тайлбар: Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөрчил гаргасан этгээдийн зардлаар улсын бүртгэлд бүртгэгдээгүй, улсын бүртгэлийн загвараас зөрүүтэй /өнгө, дүрс, бичгийн хэлбэр зэрэг/ эм, эмнэлгийн хэрэгслийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхгүйгээр гаалийн бүсээс буцаана.
 3.Эмнэлгийн мэргэжилтэн:
3.1.эмийн жор, эм олгохдоо хэрэглэх арга, хадгалах нөхцөл, эсхүл зохистой хэрэглээний талаар буруу мэдээлэл өгсөн;
3.2.эмийн жорыг стандартын дагуу бичээгүй;
3.3.жороор олгох эмийг жоргүйгээр олгосон;
3.4.эмийг хүчингүй жороор олгосон бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн байгууллага, эм хангамжийн байгууллага:
4.1.Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, эсхүл чанарын баталгаажуулалтгүй, эсхүл хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан эм, эмийн түүхий эд, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнээр үйлчилсэн;
4.2.ашиг орлогоо нэмэгдүүлэх зорилгоор эмчийг эм, эмнэлгийн хэрэгсэл худалдах, үр дүнгээр урамшуулах, түүнтэй адилтгах үйл ажиллагаанд оролцуулсан бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.Эм хангамжийн байгууллага, эрүүл мэндийн байгууллага эмийн хадгалалт, эсхүл хамгаалалтын журам зөрчсөн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6.Эмнэлзүйн өмнөх судалгаа хийх, эсхүл эмнэлзүйн туршилт явуулах талаар хуульд заасан журам зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
 7.Хуульд заасныг зөрчиж:
7.1.эмийн сав, баглаа боодлын хаяглалт, эсхүл тэмдэглэгээнд тавигдах шаардлагыг зөрчсөн;
7.2.Монгол Улсад үйлдвэрлэх, импортлох, худалдах эм, эмийн түүхий эд, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг эмийн улсын бүртгэлд бүртгүүлээгүй;
7.3.хүн, мал эмнэлгийн зориулалтаар хэрэглэх эм, эмнэлгийн хэрэгслийн чанарын баталгаажуулалтыг хийлгээгүй бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
8.Хуулиар хориглосон хэлбэрээр эмийн зар сурталчилгаа явуулсан бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
9.Эм барих үйл ажиллагааг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр явуулсан бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
10.Хуульд заасан:
10.1.эмчийн жорын дагуу эмийн бүртгэлд бүртгэгдсэн үндсэн түүхий эд, чанарын шаардлага хангасан туслах түүхий эдийг ашиглаагүй;
10.2.эмийн сангаас бусад газарт;
10.3.эм найруулах стандартын шаардлага хангаагүй эмийн санд;
10.4.эм барих эрхгүй хүн;
10.5.эм зүйн технологийг мөрдөөгүй эм найруулах үйл ажиллагааг гүйцэтгэсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
11.Эмч, эмнэлгийн байгууллага, тусгай зөвшөөрөлгүйгээр эм, эмийн түүхий эд худалдсан бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6.7 дугаар зүйл.Эрүүл мэндийн тухай хууль зөрчих
1.Эмчлэх, сувилах, эх барих, сэргээн засах үйл ажиллагааг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр явуулсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Өвчтөн, эсхүл нас барагчийн өвчин, эмгэгийн талаархи хуулиар хориглосноос бусад үнэн зөв мэдээллийг холбогдох байгууллага, иргэн, өвчтөн, эсхүл нас барагчийн ар гэрийнхэнд өгөх үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Өвчин үүсгэгч нян, түүний хорыг лаборатори, үйлдвэрлэлийн зориулалтаар зөвшөөрөлгүйгээр:
3.1.өсгөвөрлөсөн;
3.2.үржүүлсэн;
3.3.хадгалсан;
3.4.нөөцөлсөн;
3.5.мэдсээр байж тээвэрлэсэн бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Бусдын эрүүл мэндэд аюул учруулах халдварт өвчтэй хүн, нян тээгч, тэдгээртэй хавьтагчийг тусгаарлах, эсхүл хөл хорио тогтоох журам зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.Иргэнээс, эсхүл арван найман насанд хүрээгүй хүн, сэтгэцийн өвчний улмаас эрх зүйн чадамжгүй болох нь тогтоогдсон өвчтөний хувьд хууль ёсны төлөөлөгч /эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч/-өөс нь бичгээр зөвшөөрөл авахгүйгээр нарийн төвөгтэй оношилгоо, мэс засал, анагаах ухааны судалгаа, туршилт хийсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6.Өвчнийг оношлох, эмчлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэх шинэ арга, технологийг эмнэл зүйн туршилт хийлгүйгээр эмнэлгийн практикт хэрэглэсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
7.Хуульд заасныг зөрчиж:
7.1.жирэмслэлтийг эмнэлгийн аргаар таслан зогсоох журам зөрчсөн;
7.2.эх барих, эмэгтэйчүүдийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй эмч нь эмнэлгийн бус нөхцөлд үр хөндсөн бол үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
8.Тусгай зөвшөөрөлгүй эмч хууль бусаар үр хөндсөн бол хүнийг долоон зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг долоон мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
9.Эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл, протез:
9.1.үйлдвэрлэх;
9.2.худалдах;
9.3.импортлох,
9.4.ханган нийлүүлэх талаар тогтоосон журам зөрчсөн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6.8 дугаар зүйл.Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль зөрчих
1.Мэргэшсэн эмч, эсхүл резидент эмч хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, тодорхой мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг нэг жил хүртэл хугацаагаар хасаж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Хуульд заасан:
2.1.эмнэлгийн мэргэшсэн тусламж, үйлчилгээ үзүүлээгүй;
2.2.эх барихын тусламж, үйлчилгээнд тавигдах шаардлагыг биелүүлээгүй;
2.3.эмнэлгийн болон төрөх үеийн яаралтай тусламжийг тухайн иргэнд хамгийн ойр байгаа эрүүл мэндийн байгууллага үзүүлэх үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, тодорхой мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг нэг жил хүртэл хугацаагаар хасаж хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6.9 дүгээр зүйл.Дархлаажуулалтын тухай хууль зөрчих
1.Дархлаажуулалт, эсхүл сэргийлэх тарилгад хамрагдах үүргээ биелүүлээгүй бол хүнийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Дархлаажуулалт, эсхүл сэргийлэх тарилга:
2.1.хийх шаардлага хангаагүй;
2.2.хийхэд зөвшөөрөлгүй бэлдмэл хэрэглэсэн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Дархлаажуулалтын бэлдмэл хадгалах, эсхүл тээвэрлэх нөхцөлийг зөрчсөн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Сэргийлэх тарилгыг хүүхэд, иргэний эрх зүйн чадамжгүй гэж тооцогдсон иргэнд эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагчийн зөвшөөрөлгүйгээр хийсэн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6.10 дугаар зүйл.Донорын тухай хууль зөрчих
1.Эрх бүхий байгууллагын зөвшөөрөл, магадлан итгэмжлэлгүйгээр донорын цус сэлбэсэн, эсхүл эд, эрхтэн шилжүүлэн суулгах ажилбар хийсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Ашиг олох зорилгоор донорын үйл ажиллагаа явуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Амьд донороос эд, эрхтэн авах шаардлага, нөхцөлийг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Донорын эд, эрхтнийг худалдан авах, эсхүл худалдан борлуулахаар сурталчилсан бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.Ашиг олох зорилгоор баталгаажаагүй цус, цусан бүтээгдэхүүн, эд, эрхтэн экспортолсон, эсхүл импортолсон бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6.Амьгүй донороос эд, эрхтэн авахдаа нас барагчийн өөрийн гэрээслэл, эсхүл түүний төрөл, садангийн зөвшөөрлийг бичгээр аваагүй, эсхүл хуульд заасны дагуу хуулийн байгууллагын зөвшөөрлийг үндэслээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6.11 дүгээр зүйл.Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль зөрчих
1.Хүн амд сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийн мэргэжилтэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл тусгаарлах, номхотгох аргыг хэрэглэх журам зөрчсөн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6.12 дугаар зүйл.Нялх, балчир хүүхдийн хүнсний тухай хууль зөрчих
1.Найрлага, сав баглаа боодол, шошгод тавих ерөнхий болон тусгай шаардлагыг хангаагүй, стандартыг мөрдөөгүй, эсхүл битүүмжлэл алдагдсан, импортлох, худалдахыг хориглосон, зориулалтын бүтээгдэхүүнийг хүнсний сүлжээнд оруулсан, эсхүл хуулиар хориглосон үйл ажиллагаа, сурталчилгаа явуулсан бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Нялх, балчир хүүхдийн хүнсний тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6.13 дугаар зүйл.Давс иоджуулж иод дутлаас сэргийлэх тухай хууль зөрчих
1.Хүнсний давсыг үйлдвэрлэлийн аргаар стандартын дагуу иоджуулаагүй бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Монгол Улсын стандартын шаардлагад тохироогүй иодын агууламж бүхий давс импортолсон бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6.14 дүгээр зүйл.Хүнсний тухай хууль зөрчих
1.Хүнсний эрэлт, нийлүүлэлтэд тулгуурлан тухайн жилд экспортлох, импортлох стратегийн хүнсийг:
1.1.нэр төрөл, тоо хэмжээнд зааснаас илүү хэмжээгээр;
1.2.зөвшөөрөлгүйгээр экспортолсон, эсхүл импортолсон бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Хуульд заасан стандарт, техникийн зохицуулалтад нийцсэн барилга байгууламж, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, агуулах, тээврийн хэрэгсэлтэй байх журам зөрчиж хүнсний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлсэн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай барилга байгууламжийг:
3.1.шинээр барих;
3.2.өргөтгөх;
3.3.шинэчлэх;
3.4.тоног төхөөрөмжийг шинээр суурилуулах ажлыг эрх бүхий байгууллагын хянан баталгаажуулсан зураг төслийн дагуу гүйцэтгээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхэд зохих мэргэжлийн, эсхүл мэргэшсэн хүний нөөцтэй байх талаар хуульд заасан шаардлагыг зөрчиж үйл ажиллагаа явуулсан бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.Хуулиар зөвшөөрсөн дээд хэмжээнээс хэтрүүлж пестицид, химийн бордоо, ахуйн хортон шавж, мэрэгч устгал, ариутгал, халдваргүйтлийн бодисыг хүнсний чиглэлийн үйл ажиллагаанд хэрэглэсэн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6.Хүнс экспортлох, импортлоход тавих хуульд заасан шаардлагыг зөрчиж хүнсний бүтээгдэхүүнийг экспортолсон, эсхүл импортолсон бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
7.Баяжуулагч бэлдмэл, хүнсний нэмэлт, өсгөврийн хөрөнгө, органик ба шинэ технологиор үйлдвэрлэсэн хүнсийг бүртгэх, нийтийн хэрэгцээнд гаргах журам зөрчсөн бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6.15 дугаар зүйл.Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах  тухай хууль зөрчих
1.Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь:
1.1.харьяалах нутаг дэвсгэр дэх хүнсний хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагад хуульд заасны дагуу мэдээлэх үүргээ биелүүлээгүй;
1.2.зөвшөөрөл аваагүй;
1.3.хяналтын байгууллагаас үйл ажиллагааг нь хориглосон, эсхүл үйл ажиллагааг нь үргэлжлүүлэн явуулах тухай шийдвэр гараагүй байхад хүнсний чиглэлийн үйл ажиллагаа явуулсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг гардан боловсруулдаг, үйлдвэрлэдэг, тээвэрлэдэг, худалддаг, түүгээр үйлчилгээ үзүүлдэг, хүнсний бүтээгдэхүүн болон хүнсний сүлжээнд ашиглах, хэрэглэх эд зүйлстэй биечлэн харьцдаг ажилтныг эрүүл ахуй, ариун цэврийн сургалтад хамруулаагүй, эсхүл эрүүл мэндийн үзлэгт оруулаагүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Хуульд заасныг зөрчиж:
3.1.хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх, эсхүл хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн, эсхүл хуурамч хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, үйлчилсэн;
3.2.хүний эрүүл мэндэд хортой сав, баглаа боодол ашиглан хүнсний бүтээгдэхүүн худалдан борлуулсан бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх, эсхүл үзүүлж болзошгүй, хуурамч, эсхүл шаардлага хангаагүй шошго бүхий хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг буцаан татаж аваагүй бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.Хуульд заасныг зөрчиж:
5.1.хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхдээ үйлдвэрлэлийн холбогдох дүрэм, журам стандарт мөрдөөгүй;
5.2.үйл ажиллагаандаа хуульд заасан зохистой дадлыг нэвтрүүлээгүй;
5.3.хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн бүрд ул мөр мөрдөн тогтоох бүртгэлийг хөтлөөгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6.Устгахаар шийдвэрлэсэн хүнсний бүтээгдэхүүнийг дахин боловсруулсан, эсхүл зохих зөвшөөрөлгүйгээр дахин боловсруулсан бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйлийг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
7.Хувиргасан амьд организмаас гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнд эрсдэлийн үнэлгээ хийх, тэдгээрийг бүртгэх журам зөрчиж хүнсний бүтээгдэхүүнийг худалдан борлуулсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
8.Хуульд заасны дагуу хүнсний үйлдвэрлэл, нийтийн хоолны үйлчилгээг үйлдвэрлэлийн нөхцөл, технологийн ажиллагаа, бүтээгдэхүүний дээжийг зохих хяналтын байгууллагад шалгуулж, зохих зөвшөөрөл аваагүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6.16 дугаар зүйл.Органик хүнсний тухай хууль зөрчих
1.Органик үйлдвэрлэл эрхлэгч хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Хуульд заасан органик үйлдвэрлэл эрхлэгчид тавигдах шаардлагыг хангаагүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Хуульд заасан:
3.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт худалдах импортын органик хүнс;
3.2.органик хүнсний тэмдэг, тэмдэглэгээ, шошгод тавигдах шаардлагыг хангаагүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6.17 дугаар зүйл.Эрүүл ахуйн тухай хууль зөрчих
1.Хүн амыг хуульд заасан ундны болон ахуйн нөхцөл, шаардлагыг хангасан усаар хангаагүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Барилга байгууламж барих газрын байршил тогтоох, барилгын зураг төсөл зохиох, барилга барих, ашиглалтад оруулах, өргөтгөх, зориулалтыг нь өөрчлөхөд холбогдох хяналтын байгууллагаар эрүүл ахуйн дүгнэлт гаргуулаагүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Үйлдвэрлэл, үйлчилгээний барилга байгууламж нь эрх бүхий байгууллагаас хянаж баталгаажуулсан зураг төслийн дагуу баригдаагүй, эрүүл ахуйн шаардлагад нийцээгүй, эсхүл үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч нь түүхий эд, бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанар, аюулгүй байдлыг хангаж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, үүсэх сөрөг үр дагавар, илэрсэн зөрчил дутагдлыг шуурхай арилгах арга хэмжээг аваагүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Түүхий эд, бараа, бүтээгдэхүүн, бодис, бэлдмэлд тавих эрүүл ахуйн шаардлагыг хангаагүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.Хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй, өндөр эрсдэлтэй түүхий эд, бараа, бүтээгдэхүүн, бодис, бэлдмэлийг импортлоход холбогдох хяналтын байгууллагаар эрүүл ахуйн дүгнэлт гаргуулаагүй нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол үйл ажиллагааг зогсоож, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6.Импортлох түүхий эд, бараа, бүтээгдэхүүн, бодис, бэлдмэл, техник, технологи нь хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөгүй, эрүүл ахуйн шаардлага хангасан тухай эрх бүхий байгууллагаас олгосон гэрчилгээгүй нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол үйл ажиллагааг зогсоож, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
7.Бараа, бүтээгдэхүүн, бодис, бэлдмэлийг эрүүл ахуйн шаардлагын дагуу хадгалж, зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
8.Хүний ажиллах, суралцах байр нь эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангаагүй бол үйл ажиллагааг зогсоож, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
9.Эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангуулахаар хуулиар хориглосон зүйлийг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6.18 дугаар зүйл.Садар самуун явдалтай тэмцэх тухай хууль зөрчих
1.3өвшөөрөлгүйгээр хэвлэл, ном, зохиол, зураг, кино, дүрс бичлэг бэлтгэх, тараах, борлуулах замаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр садар самууныг сурталчилсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.3өвшөөрөлгүйгээр хэвлэл, ном, зохиол, зураг, кино, дүрс бичлэг бэлтгэх, тараах, борлуулах зорилгоор улсын хилээр оруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Эротик сурталчилгаа, эсхүл үйлчилгээнд тавигдах шаардлагыг зөрчсөн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Биеэ үнэлэн бусадтай бэлгийн харьцаанд орсон, эсхүл бусдын биеийг үнэлэн бэлгийн харьцаанд орсон бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.Эротик хэвлэл, ном зохиол, дүрс бичлэгийг худалдах журам зөрчсөн, эсхүл хуульд заасан эротик кино, дүрс бичлэг, жүжиг, бүжиг үзүүлэхэд хориглох зүйлийг зөрчсөн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6.Эротикийн сурталчилгаанд хяналт тавих журам, эсхүл эротик тоглолт явуулах журам зөрчсөн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлого, зөрчил үйлдсэн эд зүйлийг хурааж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
7.Өөрийн эзэмшлийн байр, газарт биеэ үнэлэхийг зохион байгуулсан, биеэ үнэлэхэд зуучилсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6.19 дүгээр зүйл.Биеийн тамир, спортын тухай хууль зөрчих
1.Биеийн тамир, спортод хориглосон эм, сэргээш, эсхүл хориотой мэх, арга барилыг санал болгосон бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Үндэснийшигшээ багийн үйл ажиллагааны журам, Үндэсний шигшээ багийн тамирчин, дасгалжуулагчийн үүрэг, хориглолтын талаар тогтоосон журам зөрчсөн бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Биеийн тамир, спортын арга хэмжээ зохион байгуулахдаа тухайн барилга байгууламжийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны шаардлагыг хангаагүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Хуульд заасны дагуу боловсролын байгууллага нь:
4.1.хичээлийн агуулга, төлөвлөгөөндөө биеийн тамирын хичээлийг оруулаагүй;
4.2.биеийн тамирын хичээлийн хугацааг боловсролын стандартаар тогтоогоогүй бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.Биеийн тамир, спортод хориглосон эм, сэргээш, хориотой мэх, арга барил хэрэглэсэн, эсхүл бусдыг доромжилсон, эрүүл мэндэд хортой эм, сэргээш худалдсан бол спортын тэмцээнд оролцох эрхийг хасах эсэх асуудлыг зохих спортын холбооны дүрмээр зохицуулж тамирчныг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6.Биеийн тамир, спортын арга хэмжээ зохион байгуулахдаа иргэдийн эрүүл мэнд, нэр төр, алдар хүндэд гэм хор учруулах, харгис хэрцгий байдал, хүчирхийллийн илэрхийлэл үүсэхээс урьдчилан сэргийлэх үүргийг биелүүлээгүй бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6.20 дугаар зүйл.Хүүхдийн эрхийг зөрчих
1.Хүүхдийн эрхийг зөрчиж:
1.1.хүүхдийг хувцас, хоол хүнс, орон байраар зориуд гачигдуулсан;
1.2.хүүхдэд эрүүл ахуйн шаардлагад нийцээгүй хоол хүнсний зүйлийг хэрэглүүлсэн;
1.3.хүүхдийн сурч боловсрох, хөгжих, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хязгаарласан бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Хүүхдийг дархлаажуулалт, эсхүл эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх тарилгад хамруулах үүргээ биелүүлээгүй бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Хүүхдийг:
3.1.өөрийнх нь ба эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зөвшөөрөлгүйгээр мэдээлэл, сурталчилгаанд ашигласан;
3.2.бусад хэлбэрээр хууль бусаар нэрийг нь барьж, ашиг олох, эрүүл мэнд, амь нас, нэр хүндэд нь харшлах, эсхүл аюул учруулах тоглоом, наадамд оролцуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Хүүхдийн хүсэл зоригийн эсрэг шашны үйл ажиллагаанд татан оролцуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.Сургууль, сургуулийн дотуур байр, тэдгээрийн гаднах орчинд сурагч бусад сурагчийг дарамталж, зүй бусаар харьцаж сургуульд суралцах боломжгүй байдлыг бий болгосон бол сургуулийн нийгмийн ажилтан, багшийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, сургуулийн захиргааг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6.Тэтгэлэг төлөгч шүүхийн шийдвэрээр тогтоосон сар бүр төлбөл зохих хүүхдийн тэтгэмжийг гурван сараас дээш хугацаанд төлөөгүй нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
7.Хүүхдийн эрхийг хангах талаар эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
8.Хүүхдийг хөгжлийн бэрхшээлээс нь шалтгаалан ялгаварлан гадуурхсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
9.Хүүхдийн бие махбодод халдсан, эсхүл үл хайхарсан, эсхүл хүүхдийн дэргэд архидан согтуурсан, мансуурсан, хүчирхийлэл үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6.21 дүгээр зүйл.Гүтгэх
1.Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, эсхүл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6.22 дугаар зүйл.Зөвшөөрөлгүй гэрэл зураг авах, дууны, дүрсний,  дуу-дүрсний бичлэг хийх
1.Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд, эсхүл гадна талаас орон байрны доторх орчны гэрэл зураг авсан, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийсэн бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
 

ДОЛДУГААР БҮЛЭГ
БАЙГАЛЬ ОРЧИН, АМЬТАН, УРГАМЛЫГ ХАМГААЛАХ ЖУРМЫН ЭСРЭГ ЗӨРЧИЛ

7.1 дүгээр зүйл.Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль зөрчих
1.Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэхгүйгээр, эсхүл зохих байгууллагын шийдвэр гаргуулахгүйгээр үйл ажиллагаа явуулсан бол хууль бус үйл ажиллагааг зогсоож, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүй ажилласан, эсхүл уг төлөвлөгөөг хэрэгжүүлээгүй, биелэлтийг тогтоосон хугацаанд гаргаж, холбогдох газарт тайлагнаагүй бол хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний шинжилгээ, хянан магадлагаагаар байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг буруу хийсэн нь тогтоогдсон бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
7.2 дугаар зүйл.Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хууль зөрчих
1.Хуульд заасан:
1.1.хөрс хамгаалах;
1.2.цөлжилтөөс сэргийлэх;
1.3.цөлжилттэй тэмцэх арга хэмжээний тухай журам зөрчсөн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
7.3 дугаар зүйл.Ховордсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай хууль зөрчих
1.Монгол Улсын хуулиар ховор, нэн ховор амьтны жагсаалтад ороогүй боловч Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай Конвенцийн хавсралтад орсон амьтан, ургамал, эсхүл тэдгээрийн гаралтай эд зүйлийг зохих зөвшөөрөлгүйгээр улсын хилээр нэвтрүүлсэн бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
7.4 дүгээр зүйл.Агаарын тухай хууль зөрчих
1.Агаарын чанарт сөргөөр нөлөөлж байгаа өөрийн үйл ажиллагааны тухай мэдээлэл, озон задалдаг бодис, түүнийг орлуулах бусад бодис, тэдгээрийг агуулсан тоног төхөөрөмжийн импорт, үйлдвэрлэлийн тухай мэдээлэл, агаарын бохирдлын эх үүсвэрийн тухай мэдээлэл, агаарт гаргасан бохирдуулах бодисын агууламж, хаягдлын хэмжээ, дотоод хяналтын мэдээг:
1.1.тогтоосон хугацаанд мэдээлээгүй;
1.2.зориуд буруу мэдээлсэн;
1.3.нуун дарагдуулсан, эсхүл хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Агаар бохирдуулах бодисын хаягдлын стандартаас хэтэрсэн бохирдуулах бодис гаргадаг, физикийн сөрөг нөлөөлөл үзүүлдэг тээврийн хэрэгсэл, эсхүл хөдөлгөөнт бусад эх үүсвэр ашиглан агаар бохирдуулсан бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Агаар хамгаалах талаар тавигдах шаардлага хангаагүй:
3.1.барилга байгууламж, тоног төхөөрөмжийг ашиглалтад оруулсан;
3.2.техник, технологи нэвтрүүлсэн бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Агаарт бохирдуулах бодис гаргах, физикийн сөрөг нөлөөлөл үзүүлэх талаар зөвшөөрөлд заасан хэмжээ, нөхцөл, шаардлагыг зөрчсөн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.Агаарт гаргах бохирдуулах бодис, физикийн сөрөг нөлөөллийг багасгах, цэвэрлэх, хянах тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг ашиглах журам зөрчсөн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6.Хүн амын оршин суугаа орчны агаарыг бохирдуулан хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх нөхцөлийг бүрдүүлсэн бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
7.Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр бохирдуулах бодис гаргадаг, физикийн сөрөг нөлөөлөл үзүүлдэг эх үүсвэр ашиглан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж агаар бохирдуулсан бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
7.5 дугаар зүйл.Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль зөрчих
1.Агаар бохирдуулсны нөхөн төлбөрөө төлөөгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Агаарын бохирдлын эх үүсвэрийн тухай мэдээлэл, агаарт гаргасан бохирдуулах бодисын агууламж, хаягдлын хэмжээг:
2.1.нуун дарагдуулсан;
2.2.худал мэдээлэл өгсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
7.6 дугаар зүйл.Амьтны тухай хууль зөрчих
1.Хугацаадууссан гэрээ, зөвшөөрлөөр, эсхүл гэрээ, зөвшөөрөлгүйгээр амьтныг:
1.1.ашигласан;
1.2.барьсан;
1.3.агнасан бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Амьтныг ашиглах, барих, агнах зөвшөөрлийг бусдад шилжүүлсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Ан агнах, загас барих гэрээ, тусгай зөвшөөрөл, эрхийн бичгийг бусдад шилжүүлсэн, гэрээнд заасан хэмжээнээс хэтрүүлэн ан агнасан, барьсан, зохих гэрээ байгуулахгүйгээр үйлдвэрлэлийн зориулалтаар агнуурын амьтан агнасан, барьсан бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Агнуурынбүс нутгаас бусад газарт, эсхүл амьтныг агнах хориотой үед, эсхүл хориглосон хугацаанд, эсхүл хориглосон арга хэрэгслээр амьтныг барьсан, агнасан бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.Агнуурын амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг тусгай зөвшөөрөл, гарал үүслийн бичиг, дагалдах тодорхойлолтгүйгээр худалдсан, худалдан авсан бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6.Амьтныг зөвшөөрөлгүйгээр нутагшуулсан бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
7.Харь амьтныг зөвшөөрөлгүйгээр нутагшуулсан бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
7.7 дугаар зүйл.Байгалийн ургамлын тухай хууль зөрчих
1.3охих зөвшөөрөлгүйгээр, эсхүл зөвшөөрөлд заасан хугацаа, хэмжээ, ургамал түүж бэлтгэх журам зөрчиж:
1.1.байгалийн ховор ургамлыг ахуйн хэрэгцээнд;
1.2.элбэг ургамлыг үйлдвэрлэлийн түүхий эд болгон ашиглах, орлого олох зорилгоор түүсэн, бэлтгэсэн, худалдсан бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Байгаль орчны тэнцвэрт байдлыг хангах ач холбогдолтой нутаг дэвсгэр, бэлчээр, хадлангийн газар, мал тэжээх зориулалтаар ашиглахыг хориглосон газар үйлдвэрлэлийн зориулалтаар ургамал түүж бэлтгэсэн, эсхүл мал бэлчээсэн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Харь ургамлыг зөвшөөрөлгүйгээр байгальд тарималжуулсан, эсхүл гадаад улсаас оруулсан бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Ургамлыг түүж бэлтгэх журам зөрчсөн, эсхүл ахуйн зориулалтаар ашиглахаар түүж бэлтгэсэн ургамлыг үйлдвэрлэлийн түүхий эд болгон ашигласан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
7.8 дугаар зүйл.Ургамал хамгааллын тухай хууль зөрчих
1.Ургамлынөвчин, хөнөөлт шавж, мэрэгч амьтан, хог ургамалтай тэмцэх технологи зөрчсөн бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Ургамлын өвчин, хөнөөлт шавж, мэрэгч амьтан, хог ургамал устгах ажил гүйцэтгэсэн талбайд хорионы хугацаа дуусаагүй байхад аж ахуйн, эсхүл бусад үйл ажиллагаа явуулж ургамал, хорио цээрийн дэглэм зөрчсөн бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Ургамал хамгаалах бодис:
3.1.үйлдвэрлэх;
3.2.хадгалах;
3.3.тээвэрлэх;
3.4.борлуулах;
3.5.хэрэглэх технологи, стандартыг зөрчсөн, эсхүл зориулалтын бусаар ашигласан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Ашиглаж, эзэмшиж байгаа, өмчилсөн газарт нь ургамлын өвчин, хөнөөлт шавж, мэрэгч амьтан, хог ургамал илэрвэл өөр газарт тархахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай авах, холбогдох байгууллагад мэдэгдэх хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
7.9 дүгээр зүйл.Ойн тухай хууль зөрчих
1.3өвшөөрөлгүйгээр ойн дагалт баялаг бэлтгэсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Гэрээний дагуу эзэмшүүлсэн ойг:
2.1.түймэр;
2.2.хөнөөлт шавж;
2.3.өвчнөөс хамгаалах арга хэмжээ аваагүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Зохих зөвшөөрөлтэйгээр мод бэлтгэсэн талбайгаа цэвэрлээгүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Мод бэлтгэх, эсхүл ойн дагалт нөөц ашиглахдаа технологийн горимыг зөрчсөн бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.Ойн сан бүхий газарт хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлого, зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгслийг хурааж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6.Мод, ойн дагалт нөөцийг менежментийн төлөвлөгөөнд туссан хэмжээнээс хэтрүүлэн ашигласан, бэлтгэсэн бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
7.Ойн сан бүхий газарт гал түймэртэй тэмцэх, түүнээс сэргийлэх талаар хуульд заасан шаардлагыг биелүүлээгүй бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
8.Түймрийн аюултай үед:
8.1.ой, хээрийн бүс нутагт өсвөр, залуу шилмүүст ой, шатсан ой, хуурай, унанги мод ихтэй ой, мод бэлтгэлийн хаягдал, үлдэгдлийг цэвэрлээгүй талбай, өвслөг ургамлын нөөц ихтэй газар, модны доор ил задгай гал түлсэн;
8.2.мод бэлтгэлийн талбайг цэвэрлэхдээ шатаах аргыг хэрэглэсэн;
8.3.шатах, тослох материал шингээсэн цаас, даавуу, хөвөн, бусад зүйлийг зориулалтын бус газар ил хаясан;
8.4.тээврийн хэрэгсэл, бусад техникийг шатахуунаар цэнэглэх үед тамхи татах, цонх, хаалгаар нь шатах, дэлбэрэх аюул бүхий хог хаягдал, үнс, шүдэнз хаях, оч баригчгүй тээврийн хэрэгсэл ашигласан бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
9.Гэрээний дагуу ашиглалт явуулж байгаа газарт түймэр унтраах багаж, хэрэгсэл, техник, тоног төхөөрөмжийг тогтоосон норм, нормативын дагуу бүрдүүлээгүй, эсхүл түймэр гарсан үед тэдгээрийг ашиглахад бэлэн байлгаагүй бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
10.Ойн тухай хуулиар тогтоосон шаардлагыг биелүүлээгүй бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
11.Гэрээ байгуулахгүйгээр ойгоос мод бэлтгэсэн, эсхүл гэрээний нөхцөл, болзлыг зөрчин үйл ажиллагаа явуулсан бол хууль бусаар бэлтгэсэн зүйл, олсон орлогыг хурааж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
7.10 дугаар зүйл.Газрын хэвлийн тухай хууль зөрчих
1.Газрын хэвлийг дур мэдэн ашигласан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Ашигт малтмал бүхий талбайд барилга байгууламж дур мэдэн барьсан, эсхүл газар доорх усны горимыг ашиглах цооног, геодези, маркшейдерийн тэмдгийг устгасан, эсхүл гэмтээсэн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Газрын хэвлийд геологийн судалгаа хийх журам, шаардлагыг зөрчсөн нь хайгуул хийсэн ашигт малтмалын нөөцийг буруу үнэлэх, ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар газар доор барилга байгууламж барих нөхцөлийг буруу тодорхойлоход хүргэсэн бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Газрын хэвлийг:
4.1.ашиглах явцад эвдэрсэн газрыг аюул осолгүй болгож цаашид ашиглаж болохуйцаар засаж тохижуулаагүй;
4.2.ашиглах үед илэрсэн үнэт металл, үнэт чулуу, шинжлэх ухаан, түүх, соёлын үнэт зүйлийг зохих байгууллагад мэдэгдээгүй;
4.3.ашиглах үед илэрсэн үнэт металл, үнэт чулуу, шинжлэх ухаан, түүх, соёлын үнэт зүйлийг улсад тушаах хуульд заасан шаардлагыг биелүүлээгүй;
4.4.ашиглах үед түүнийг хамгаалах талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.Ашигт малтмал олборлох, эрдэс түүхий эдийг боловсруулах, ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар газар доор барих барилга байгууламжийн:
5.1.зураг төсөл зохиох;
5.2.тэдгээрийг барих, ашиглалтад оруулах талаар хуульд заасан шаардлагыг зөрчсөн хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6.Газрын хэвлийг ашиглах аюулгүй ажиллагааны дүрэм, хэм хэмжээг зөрчсөн бол хүнийг гучин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
 7.Газрын хэвлийг хамгаалах журам, түүнийг ашиглахад үүсч болзошгүй аюул осол, хортой нөлөөнөөс ажиллагчид, хүн ам болон мал, ан амьтан, байгаль орчин, барилга байгууламжийг хамгаалах шаардлагыг биелүүлээгүй бол хүнийг гучин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
8.Ашигт малтмалын ордыг гэмтээж сүйтгэсэн, баялаг хэсгийг нь сорчлон олборлосон, эсхүл ашигт малтмалын балансын нөөцийг зохистой ашиглах шаардлагыг зөрчсөн, олборлох үед ашигт малтмалын хаягдал, бохирдлыг тогтоосон хэм хэмжээнээс хэтрүүлсэн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
7.11 дүгээр зүйл.Ашигт малтмалын тухай хууль зөрчих
1.Тусгай зөвшөөрөл эзэмшигч олборлосон ашигт малтмалын хэмжээг нуун дарагдуулсан, эсхүл энэ зорилгоор хуурамч гэрээ байгуулсан, эсхүл үндэслэлгүй бага үнээр борлуулж борлуулалтын орлогыг санаатайгаар бууруулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь:
2.1.ашигт малтмал эрэх, хайх, ашиглахдаа хүлээх нийтлэг үүргийг биелүүлээгүй;
2.2.хайгуулын, ашиглалтын талаар хуульд заасан мэдээ, тайлан, төлөвлөгөөг хугацаанд нь гаргаж өгөөгүй, эсхүл хуурамч мэдээ, тайлан гаргасан;
2.3.тусгай зөвшөөрлийн талбайгаас хэтрүүлэн үйл ажиллагаа явуулсан бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Үнэт металл, эрдэнийн чулууны сорьц, чанарыг тогтоолгох, эсхүл бүртгүүлэх журам зөрчсөн бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Хайгуулын талбайгаас авсан дээж, сорьц, анхдагч материалыг санаатайгаар устгасан бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.Ашигт малтмалын балансын нөөцийг зохистой ашиглах шаардлагыг зөрчсөн, эсхүл олборлох үед ашигт малтмалын хаягдал, бохирдлыг тогтоосон хэм хэмжээнээс хэтрүүлсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6.Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохтой холбогдсон харилцааг зохицуулах талаар тогтоосон журам зөрчсөн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
7.Тусгай зөвшөөрөлгүй хүн, хуулийн этгээд хуулиар тогтоосон журам зөрчиж байгалийн үнэт, эсхүл өнгөт чулууг:
7.1.олборлосон;
7.2.худалдсан;
7.3.худалдан авсан;
7.4.тээвэрлэсэн;
7.5.хадгалсан бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
7.12 дугаар зүйл.Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль зөрчих
1.Тусгай зөвшөөрөлгүй хүн, хуулийн этгээд:
1.1.түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул хийсэн;
1.2.түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон, эсхүл борлуулсан;
1.3.ашигт малтмалын орд ашигласан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Хуульд заасан мэдээ, тайлан, төлөвлөгөөг хугацаанд нь гаргаж өгөөгүй, эсхүл хуурамч мэдээ, тайлан гаргасан бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэхэд нь хууль бусаар саад учруулсан бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Тусгай зөвшөөрөл эзэмшигч хуульд заасан нийтлэг үүргийг биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Тайлбар: Энэ зүйлд заасан зөрчлийг үйлдсэн бол эрх бүхий улсын байцаагч тусгай зөвшөөрөл эзэмшигчийн ашигт малтмал хайх, ашиглах үйл ажиллагааг хоёр сар хүртэл хугацаагаар зогсоох ба энэ хугацаанд зөрчлийг засаагүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг энэ хуульд заасны дагуу цуцлах тухай асуудлыг тухайн тусгай зөвшөөрлийн талбай оршиж байгаа аймаг, нийслэлийн эрх бүхий албан тушаалтанд гаргана.
7.13 дугаар зүйл.Газрын тосны тухай хууль зөрчих
1.Төрийнзахиргааны байгууллагатай гэрээ байгуулаагүй этгээд эрлийн ажил хийсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Хайгуул,олборлолтын үйл ажиллагаа явуулахыг хориглосон, хязгаарласан газар нутагт газрын тосны хайгуул, эсхүл олборлолтын үйл ажиллагаа явуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож хүнийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Гэрээлэгч хөрөнгө оруулалт, өмчлөлтэй холбоотой аливаа мэдээллийг Монгол Улсын Засгийн газрын хүсэлтээр гарган өгөх үүргээ биелүүлээгүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Эрэл, хайгуул, ашиглалтын ажлын тайлан, холбогдох баримт бичгийн хувийг хуульд заасны дагуу төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй бол тухайн тайлан, баримт бичгийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.Тусгай зөвшөөрөл эзэмшигч мэдээ, тайлан, төлөвлөгөөг хууль, журам, гэрээнд заасан хугацаанд гаргаж өгөөгүй, эсхүл хуурамч мэдээ, тайлан гаргасан бол тухайн тайлан, баримт бичгийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6.Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч олборлолтын туршилтын хугацааг хэтрүүлж олборлолт явуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
7.Тусгайзөвшөөрөл эзэмшигч олборлосон газрын тосны хэмжээг нуун дарагдуулсан, эсхүл хөрөнгө оруулалтын зардлыг зохиомлоор өсгөсөн, эсхүл энэхүү зорилгоор хуурамч гэрээ байгуулсан, эсхүл үндэслэлгүй бага үнээр борлуулж борлуулалтын орлогыг санаатайгаар бууруулсан, эсхүл бууруулахыг завдсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хуулийн этгээдийг тухайн хугацаанд олсон орлогын 50 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
8.Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч дотоодын боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр хангах үүргээ биелүүлээгүй, эсхүл биелүүлэхээс санаатайгаар зайлсхийсэн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
9.Тусгайзөвшөөрөл эзэмшигч хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулахдаа:
9.1.өөрийн үйл ажиллагаанд шаардагдах бараа, ажил, үйлчилгээ худалдан авах, туслан гүйцэтгэгч сонгохдоо Монгол Улсад бүртгэлтэй татвар төлөгч аж ахуйн нэгжид тэргүүн ээлжид давуу эрх олгох;
9.2.хөрөнгө оруулалт, борлуулалтын орлоготой холбоотой гүйлгээг Монгол Улсад бүртгэлтэй арилжааны банкаар дамжуулан гүйцэтгэх ба уг гүйлгээг санхүүгийн тайланд ил тод, нээлттэй бүрэн тусгах;
9.3.үйл ажиллагаандаа дэвшилтэт технологи нэвтрүүлэх, Монгол Улсын иргэн-мэргэжилтэн, мэргэжлийн ажилтныг ажилд авах, сургах, дадлагажуулах, газрын тосны салбарт хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, үр дүнг олон нийтэд таниулахад төрийн захиргааны байгууллагатай хамтран ажиллах;
9.4.ижил төрлийн ажил хөдөлмөр эрхлэгч гадаад, дотоодын ажилтны цалин, урамшууллыг тэгш тогтоох, ажилтны хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах;
9.5.төрийн захиргааны байгууллагын зөвшөөрөлгүйгээр хайгуул, ашиглалттай холбогдсон анхдагч, үр дүнгийн тайлан, материалыг гуравдагч этгээдэд дамжуулахгүй байх үүргийг зөрчсөн бол хүнийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
10.Хайгуулын ажлын дээж, сорьц, чулуун дээж, анхдагч материалыг үрэгдүүлсэн, эсхүл устгасан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
11.Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
12.Тусгай зөвшөөрөл эзэмшигч хуульд заасан журмын дагуу талбайн хилийн шав тэмдэг тавиагүй, эсхүл шав тэмдгийг шилжүүлэн байрлуулаагүй бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
13.Тусгай зөвшөөрөл эзэмшигч үйл ажиллагаандаа:
13.1.зөвшөөрөлгүйгээр химийн хорт бодис, бэлдмэл хэрэглэсэн;
13.2.хуулиар хориглосон химийн хорт бодис, бэлдмэл хэрэглэсэн;
13.3.химийн хорт бодис, бэлдмэлийг хэрэглэхдээ тогтоосон технологийн горим, дүрэм, журмыг дагаж мөрдөөгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
14.Гэрээлэгч хуульд заасан хугацаанд хөтөлбөр, төсвөө батлуулаагүй бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
15.Гэрээндзаасан хайгуулын ажлын доод хэмжээг гүйцэтгээгүй бол хүнийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
16.Гэрээлэгч:
16.1.байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ бүрэн гүйцэд биелүүлэх;
16.2.хайгуул, ашиглалтын барилга байгууламжийг татан буулгах баталгаа болгон тухайн жилийн хайгуулын ажлын хөрөнгө оруулалтын 3 хувь, ашиглалтын үед гэрээлэгчид ногдох ашигт газрын тосны 1 хувьтай тэнцэх мөнгөн хөрөнгийг жил бүр төлөвлөгөө батлагдсанаас хойш 60 хоногийн дотор Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг банкны эскроу дансанд байршуулах;
16.3.байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлыг стандартын дагуу бүрэн хийж дуусгах;
16.4.хайгуул, ашиглалтын барилга байгууламжийг татан буулгах ажлын зардлыг гаргах;
16.5.хайгуул, ашиглалтын үйл ажиллагаанд шаардагдах автомашин, техник, тоног төхөөрөмж, материал түүхий эд, сэлбэг хэрэгсэл, газрын тосны бүтээгдэхүүнийг импортлохдоо тэдгээрийн нэр төрөл, тоо хэмжээ, нэгж үнийн мэдээлэл, Монгол Улсын нутаг дэвсгэрт барьж байгуулах барилга байгууламжийн зураг төсөл, техникийн баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад гаргаж өгөх;
16.6.газрынтосны нөөцийн хөдөлгөөний тооцоог жил бүр гаргаж төрийн захиргааны байгууллагаар хянуулах;
16.7.үйл ажиллагааных нь явцад түүх, соёлын олдвор, эд өлгийн зүйл илэрсэн тохиолдолд тухайн газарт явуулж байгаа үйл ажиллагаагаа зогсоож холбогдох байгууллагад даруй мэдэгдэх;
16.8.ашиглалтынтусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчныг хамгаалах;
16.9.орон нутгийн хөгжилд сайн дурын үндсэн дээр дэмжлэг үзүүлэх асуудлыг тусгасан гэрээг тухайн тусгай зөвшөөрлийн талбай орших сум, дүүргийн Засаг даргатай байгуулж ажиллах;
16.10.газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад байгаль орчин, нөхөн сэргээлт, хайгуул, ашиглалтын барилга байгууламжийг татан буулгах асуудлаар тогтмол мэдээлэх үүрэг бүхий ажилтантай байх;
16.11.техникийн осол, саатал, алдагдал урт хугацаанд үргэлжлэн санхүүгийн хүнд байдалд орсон нь тогтоогдсон, эсхүл шүүхийн шийдвэр болон улсын байцаагчийн актаар үйл ажиллагааг зогсоосон, эсхүл давагдашгүй хүчин зүйл, бусад шалтгаанаар хайгуул, бүтээн байгуулалт, ашиглалт, экспортын үйл ажиллагааг зогсоохдоо газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гучин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
7.14 дүгээр зүйл.Газрын тосны бүтээгдэхүүний тухай хууль зөрчих
1.Газрынтосны бүтээгдэхүүний тухай хуулиар хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Газрын тосны бүтээгдэхүүнийг:
2.1.импортлох;
2.2.үйлдвэрлэх;
2.3.худалдах;
2.4.тээвэрлэх;
2.5.хадгалах техник, технологи болон аюулгүй ажиллагааг хангахтай холбогдсон стандарт, дүрэм, нормыг биелүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Тусгай зөвшөөрөлгүйгээр:
3.1.газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн;
3.2.бүх төрлийн шатахууныг импортолсон;
3.3.жижиглэнгийн, эсхүл бөөний худалдаа эрхэлсэн бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Тайлбар: Энэ зүйлд заасан зөрчлийг үйлдсэн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, зөрчлийг арилгах хүртэл үйл ажиллагааг түр зогсооно.
7.15 дугаар зүйл.Усны тухай хууль зөрчих
1.Хуульд заасны дагуу:
1.1.усыг зөвшөөрөл авснаас өөр зориулалтаар ашигласан;
1.2.цооног өрөмдөх зөвшөөрөлгүйгээр газрын доорх усыг ашигласан;
1.3.ус ашиглахад тавигдах нөхцөлийг хангуулахаар төрийн албан хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй;
1.4.ус ашиглагчийн үүрэг, тавигдах шаардлагыг биелүүлээгүй;
1.5.усны эх үүсвэрийн онцгой, эсхүл энгийн хамгаалалтын бүс, эсхүл эрүүл ахуйн бүсийн дэглэмийг зөрчсөн;
1.6.ашиглаж дууссан цооногоо битүүмжилж хүлээлгэн өгөөгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Ус ашиглах зөвшөөрлийг бусдад худалдсан, эсхүл бусдад шилжүүлсэн, эсхүл усыг үйлдвэрлэлийн зориулалтаар зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр, эсхүл гэрээнд заасан хэмжээнээс хэтрүүлэн ашигласан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Усныэх, ундаргын онцгой хамгаалалтын бүсэд хориглосон үйл ажиллагаа явуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Гол, мөрний урсацын байгалийн үндсэн голдирлыг өөрчилсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.Хуульд заасан:
5.1.усны сан бүхий газарт энгийн хамгаалалтын бүс, эсхүл эрүүл ахуйн бүс тогтоох шаардлага биелүүлэх;
5.2.усны тоо бүртгэл, эрэл, хайгуул, судалгааны тайлан, хяналт- шинжилгээний дүн мэдээ, ус ашиглалтын бүртгэл, хаягдал усны бүртгэлийг хугацаанд нь явуулах;
5.3.тайлан, мэдээг гаргаж өгөх журам зөрчсөн бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6.Рашааны эх үүсвэрийн хамгаалалтын бүс, хязгаарлалтын бүс, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг зөрчсөн, эсхүл эдгээр бүсэд хориглосон үйл ажиллагаа явуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
7.Рашааныг:
7.1.гэрээ, эсхүл зөвшөөрөлгүй ашигласан;
7.2.горимын хэмжээнээс хэтрүүлэн гэрээгүйгээр ашигласан;
7.3.зориулалтыг дур мэдэн өөрчилсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
8.Усны сан бүхий газарт хог хаягдал хаясан, эсхүл машин техник, бохир зүйл угаасан, эсхүл усны нөөцийг бохирдохоос хамгаалах үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
9.Ус ашигласны төлбөрийг хугацаанд нь төлөөгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
7.16 дугаар зүйл.Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль зөрчих
1.Ус бохирдуулагчийн тухай болон хаягдал усны хэмжээ, найрлага, бохирдуулах бодисын тухай мэдээллийг нуун дарагдуулсан, эсхүл худал мэдээлэл өгсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Зөвшөөрөлгүйгээр, эсхүл зөвшөөрөлгүй цэгт хаягдал ус нийлүүлсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Ус бохирдуулсны төлбөрийг хугацаанд нь төлөөгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
7.17 дугаар зүйл.Тусгай хамгаалалттай газар нутагт хориглосон үйл ажиллагаа явуулах
1.Тусгайхамгаалалттай газар нутагт:
1.1.хууль, захиргааны хэм хэмжээний акт, стандарт, дэглэм, горим зөрчсөн;
1.2.менежментийн төлөвлөгөөнд тусгагдаагүй үйл ажиллагаа явуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гучин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Тусгайхамгаалалттай газар нутагт хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
 

НАЙМДУГААР БҮЛЭГ
НИЙТИЙН ӨМЧ, ӨМЧЛӨХ ЭРХИЙН ЭСРЭГ ЗӨРЧИЛ

8.1 дүгээр зүйл.Газрын тухай хууль зөрчих
1.Бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газарт нэвтрэх, дайран өнгөрөхийг хориглосон дохио тэмдэг тавих, хашаа барих зэргээр тусгайлан хамгаалсан газарт зөвшөөрөлгүйгээр нэвтэрсэн бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч нь эд хөрөнгөө ашиглах, хамгаалах зорилгоор бусдын газраар дайран өнгөрөх зам, цахилгаан, холбооны, инженерийн шугам татах, гарц гаргах, бусад зориулалтаар бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглах журам зөрчсөн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Газар эзэмшигч, ашиглагч газар чөлөөлөх үүргээ тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Хуульд заасан журмын дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээгээ барьцаалах, шилжүүлэх тохиолдолд улсын бүртгэлд бүртгүүлэх, эсхүл газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр зөвхөн Монгол Улсын иргэн, хуулийн этгээдэд шилжүүлэх, эсхүл барьцаалах журам зөрчсөн бол газар эзэмших, ашиглах гэрээг цуцалж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.Эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр шинээр тариалангийн талбай бий болгосон бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6.Бэлчээрийг зохистой ашиглах, эсхүл хамгаалах журам зөрчсөн бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
7.Хуульд заасан гэрээний дагуу хэсэг бүлгээр ашиглуулахаар шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлгүйгээр газар эзэмших эрхээ бусдад шилжүүлсэн, барьцаалсан, эсхүл 183 хоногоос дээш хугацаагаар бусдад ашиглуулах журам зөрчсөн бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
8.Газрын нэгдмэл сангийн ангилалд бүртгэгдсэн хадлангийн талбайд хадлан авч дуустал мал бэлчээх, эсхүл тариалангийн газрыг өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн албан ёсны зөвшөөрөлгүйгээр тухайн газарт мал, амьтан оруулах, бэлчээхийг хориглосон хязгаарлалтыг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
9.Хуульд заасныг зөрчиж:
9.1.газар эзэмшигч, ашиглагч газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах шаардлагыг биелүүлээгүй;
9.2.иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар ашиглахтай холбогдолтой зураг төсөл боловсруулах, эсхүл шинэ технологи нэвтрүүлэх, эсхүл Монгол Улсад өмнө нь сорьж, шалгаагүй химийн бодис, бордоог газарт хэрэглэхдээ мэргэжлийн эрх бүхий байгууллагаар байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хийлгээгүй;
9.3.иргэн, хуулийн этгээд нь байгаль орчны тэнцвэрт байдал, хүн амын эрүүл мэнд, мал, амьтан, агаар, ой, ус, ургамалд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй барилга байгууламж барих, эсхүл тоног төхөөрөмж байршуулах, эсхүл үйлдвэрийн хаягдал, бохир ус, хортой, бусад бодисыг газрын доор хадгалах, эсхүл булах ажлыг мэргэжлийн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэсэн;
9.4.газрыг бохирдуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
10.Хуульд заасныг зөрчиж:
10.1.эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан;
10.2.улсын тусгай хэрэгцээний газарт дур мэдэн үйл ажиллагаа явуулсан;
10.3.газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу эзэмшүүлэхээр зааснаас бусад газарт газар эзэмшсэн;
10.4.газар эзэмших, ашиглах эрх дуусгавар болоход хууль, гэрээнд өөрөөр заагаагүй бол тухайн газрыг эзэмшиж, ашиглаж байсан иргэн, хуулийн этгээд газрыг нөхөн сэргээгээгүй, сайжруулаагүй;
10.5.хот, тосгоны өнгө үзэмж, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах, газрыг хамгаалах, нөхөн сэргээх шаардлагын дагуу газар эзэмшигч нь эзэмшилд авсан газрын 10-аас доошгүй хувийг ногоон байгууламжтай байлгах үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
11.Газрын тухай хуульд заасныг зөрчиж:
11.1.албан ёсны баримт бичиг, арга хэмжээнд газар усны давхар нэр хэрэглэсэн;
11.2.газар усны албан ёсны нэрийг монгол хэлнээс бусад хэлээр орчуулсан, эсхүл бусад хэлний дуудлагаар галиглан бичсэн бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
12.Бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглах эрх бүхий этгээдэд хуульд заасан зориулалтаар уг газрыг ашиглахад нь санаатайгаар саад учруулсан бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
13.Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг тогтоосон журмын дагуу хийлгээгүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
14.Газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах болон эрүүл ахуйн нийтлэг шаардлагыг биелүүлээгүй бол газар эзэмших, ашиглах гэрээг цуцалж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
8.2 дугаар зүйл.Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль зөрчих
1.Газар өмчлөх эрх бүхий иргэн хуульд заасан үүрэг, эсхүл хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан төрийн эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг биелүүлээгүй бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Өмчилж авсан газраа кадастрын, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгүүлэх, өмчийн газраа бусад иргэний өмчлөлд шилжүүлэх, бусдад эзэмшүүлэх, ашиглуулахтай холбогдсон журам, эсхүл барьцааны гэрээ, эд хөрөнгө өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлэх журам зөрчсөн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Тогтоосон цэгт байрлуулсан заагийн цэг, геодезийн цэг, тэмдэгтийг хамгаалах, бүрэн бүтэн байлгах, эсхүл газрын төлөв байдал, чанарыг дордуулахгүй байх үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Иргэн газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд нь аливаа хэлбэрээр саад учруулсан бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.Өмчийнхөө газрыг ашиглах явцад барилгын, экологийн, ариун цэврийн, эрүүл ахуйн, галын аюулгүй байдлын болон бусад холбогдох стандарт, дүрэм, журам, шаардлагыг сахиж мөрдөх, эсхүл өмчийн газрынхаа газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг өөрийн зардлаар 5 жил тутамд эрх бүхий байгууллагаар хийлгүүлж байх үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6.Өмчийн газраа худалдах, арилжих, өвлүүлэх, бэлэглэх, барьцаалах зэргээр гадаадын хуулийн этгээд, гадаадын иргэн, харьяалалгүй хүний өмчлөл, эзэмшилд шилжүүлсэн, эсхүл өмчийн газраа Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 29.1-д заасан зөвшөөрөлгүйгээр бусдад эзэмшүүлсэн, ашиглуулсан бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
7.Иргэний өмчийн газрыг гэрээний үндсэн дээр хөлсөлж, түрээсэлж байгаа гадаадын хуулийн этгээд, гадаадын иргэн, харьяалалгүй хүн уг газрыг бусдад дамжуулан хөлсөлсөн, дамжуулан түрээсэлсэн бол түрээсийн гэрээг цуцалж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
8.3 дугаар зүйл.Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль зөрчих
1.Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйлс, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, үйл ажиллагааг зогсоож, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Эрх эзэмшигчийн таних тэмдгийн хамт бичигдсэн зүйлийг өөрчилсөн, устгасан, хууль бусаар өөрчилсөн, тараасан, хилээр нэвтрүүлсэн, нийтэд түгээсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчилтэй бараа бүтээгдэхүүн, эд зүйлс, хууль бусаар олсон орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
8.4 дүгээр зүйл.Патентийн тухай хууль зөрчих
1.Патентийн тухай хуулийг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйлс, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, үйл ажиллагааг зогсоож, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
8.5 дугаар зүйл.Барааны тэмдэг эзэмшигчийн эрх, газар зүйн заалт хэрэглэгчийн эрхийг зөрчих
1.Барааны тэмдэг эзэмшигчийн эрх, газар зүйн заалт хэрэглэгчийн эрхийг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйлс, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, үйл ажиллагааг зогсоож, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
8.6 дугаар зүйл. Хулгайлах
1.Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг албадан сургалтад хамруулж долоо хоногоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.
8.7 дугаар зүйл.Хөрөнгө завших
1.Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж долоо хоногоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.
8.8 дугаар зүйл.Эд хөрөнгө устгах, гэмтээх
1.Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
 

ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРМЫН ЭСРЭГ ЗӨРЧИЛ

9.1 дүгээр зүйл.Боловсролын тухай хууль зөрчих
1.Суралцагчид сэтгэл санааны дарамт үзүүлсэн, эсхүл мөнгө өгөх, ном, бүтээгдэхүүн худалдаж авахыг тулгасан, эсхүл хуульд заагаагүй төлбөр, хураамж авсан бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Боловсролын стандарт, эсхүл сургалтын байгууллагад тавигдах шаардлагыг зөрчсөн бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Аж ахуйн нэгж, байгууллага нь ажилтанд бие дааж сурч боловсрох, хүүхдээ сургахад нь дэмжлэг, туслалцаа үзүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Багшийг ажил үүргээ гүйцэтгэхэд нь зориуд саад учруулсан бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.Хуульд заасан тусгай зөвшөөрөл аваагүй, эсхүл боловсролын сургалтын байгууллагыг улсын бүртгэлд бүртгүүлэлгүй боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхэлсэн бол хууль бусаар олсон орлогыг хурааж, учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулж, сургалтын төлбөрийг суралцагчид буцаан олгож хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
9.2 дугаар зүйл.Бага, дунд боловсролын тухай хууль зөрчих
1.Бага, дунд боловсролын сурах бичгийн боловсролын стандарт, эрүүл ахуйн шаардлагыг хангуулаагүй бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн эхлэх, үргэлжлэх, дуусах, эсхүл суралцагчдын амралтын хугацааг Бага, дунд боловсролын тухай хуульд зааснаас бусад үндэслэлээр өөрчилсөн, эсхүл хичээлийг түр хугацаагаар хаасан бол хуулийн этгээдийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
9.3 дугаар зүйл.Дээд боловсролын тухай хууль зөрчих
1.Их сургууль, дээд сургууль, коллежийн үндсэн сургалтын хичээлийн жилийн эхлэх хугацааг дээд боловсролын сургалтын тухайн байгууллага тогтоогоогүй, эсхүл хичээлийн жил нь улиралд хуваагдаагүй бол хүнийг дөчин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Их сургууль, дээд сургууль, коллеж нь статистикийн, эсхүл бусад шаардлагатай мэдээллийг тогтоосон хугацаанд нь үнэн зөв гаргаж холбогдох байгууллагад өгөөгүй бол хүнийг дөчин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Тусгай зөвшөөрөлд заагдсан нөхцөл, орчныг бүрдүүлэлгүй сургалт явуулсан бол хүнийг дөчин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
9.4 дүгээр зүйл.Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хууль зөрчих
1.Санхүүжилт, санхүүгийн дэмжлэг, хандивын талаархи нягтлан бодох, санхүүгийн бүртгэлээ зохих ёсоор хөтлөөгүй бол хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Санхүүгийн дэмжлэг олгох нөхцөл, болзлын талаар суралцагчид мэдээлэл, зөвлөгөө өгөөгүй бол хүнийг гучин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Дээд боловсролын сургалтын байгууллагын:
3.1.үйл ажиллагаа нь хаалттай;
3.2.хөрөнгө орлого, санхүүжилтийн эх үүсвэр нь тодорхойгүй;
3.3.үйл ажиллагаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис, хүн, байгаль орчинд халтай үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг байгууллага, аж ахуйн нэгжээс хандив, тусламж авсан, тэдний үйл ажиллагааг сурталчилсан, дэмжсэн, хувьцааг нь худалдан авсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Дээд боловсролын байгууллага сургалтын дүнг засаж сургалтын зээл, суралцагчийн тэтгэлэг авсан, суралцагчид үзүүлэх хөнгөлөлт эдэлсэн, холбогдох мэдээ тайлан, мэдээллийг удаа дараа буруу гарган ирүүлсэн бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.Улсын төсвөөс санхүүжилт, санхүүгийн дэмжлэг авсан дээд боловсролын сургалтын байгууллага жил бүр аудитын байгууллагаар аудит хийлгэж, улсын төсвийн хөрөнгийн зарцуулалт, үр дүнгийн тайланг олон нийтэд ил тод мэдээлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
9.5 дугаар зүйл.Номын сангийн тухай хууль зөрчих
1.Номын сангийн тухай хуулиар тогтоосон журам зөрчсөн, эсхүл номын заавал авах хувийг шилжүүлэх үүрэг бүхий этгээд зохих журмын дагуу номыг хүлээлгэн өгөөгүй бол зардлыг буруутай этгээдээр төлүүлж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
9.6 дугаар зүйл.Соёлын тухай хууль зөрчих
1.Соёлын байгууллагыг улсын бүртгэлд бүртгүүлэлгүй соёлын үйл ажиллагаа эрхэлсэн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Соёлын зориулалтаар ашиглаж байгаа төрийн өмчийн барилга байгууламж, эзэмшил газрыг тухайн байгууллагын үндсэн чиг үүрэгт нь харшлах өөр зориулалтаар ашигласан, эсхүл эзэмшсэн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
9.7 дугаар зүйл.Соёлын өвийг хамгаалах тухай хууль зөрчих
1.Хуульд заасны дагуу:
1.1.соёлын өвийн бүртгэл, мэдээллийн сан бүрдүүлээгүй, эсхүл уг сангийн нууцлал, хадгалалт, хамгаалалтын аюулгүй байдал, мэдээлэл үнэн зөв, бүрэн гүйцэд, зөрүүгүй байх шаардлагыг хангаагүй;
1.2.соёлын өвийг хуульд заасан хугацаанд бүртгэл, мэдээллийн санд бүртгүүлээгүй;
1.3.соёлын өвийг зөөж тээвэрлэх журам зөрчсөн;
1.4.түүх, соёлын дурсгалт зүйлийг улсын хилээр нэвтрүүлсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол эд зүйлийг хурааж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Соёлын өвийн судалгаа, шинжилгээ хийхдээ язгуур шинж, унаган төрх байдал, хүрээлэн байгаа орчны зохиомжийг эвдэж хуулиар тогтоосон журам, эсхүл стандартыг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийг худалдах анхны саналыг төрд тавихгүйгээр худалдсан, эсхүл гадаад улсын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүний өмчлөлд шилжүүлсэн, эсхүл зуучилсан бол уг дурсгалт зүйлийг хураан авч улсын орлого болгон хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Соёлын биет өвийг сэргээн засварлах хуулиар тогтоосон журам, эсхүл стандартыг зөрчсөн бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.Соёлын биет өвийг хадгалах, хамгаалах, ашиглах талаар хуулиар тогтоосон хориглолт, журам, стандартыг зөрчсөн, эсхүл анхны төрх, нэгдмэл цогц байдлыг алдагдуулсан, эсхүл зөвшөөрөлгүй хөдөлгөж, зөөж тээвэрлэсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6.Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын дэргэд байрлуулсан танилцуулга, тайлбар, тэмдэг, тэмдэглэгээг эвдэж устгасан, эсхүл дурсгал дээр ханын самбар, зурагт хуудас, түүнтэй адилтгах бусад хэрэгслийг байрлуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
7.Соёлын өвийн, эсхүл түүх, соёлын дурсгалт газрын хамгаалалтын дэглэм зөрчсөн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
8.Газрын хэвлийг эзэмших, ашиглах явцад илэрсэн соёлын биет өвийг хамгаалах, мэдээлэх арга хэмжээ аваагүй бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
9.Нийтийн өмчийн соёлын биет өвийг 1:1 масштабаар зөвшөөрөлгүй хувилан олшруулсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
10.Палеонтологи, археологийн хайгуул, малтлага, судалгаа хийхдээ:
10.1.геологийн ховор илэрц, эрдэсжилтийн онцгой тогтоц, усны эх, рашаан, булаг, бүрд зэрэг байгалийн унаган тогтоц, эмзэг хэсгийг гэмтээсэн;
10.2.тэсэрч дэлбэрэх бодис хэрэглэсэн;
10.3.судалгааны үр дүнд хохирол учруулж болзошгүй техник, тоног төхөөрөмж ашигласан;
10.4.малтлага, судалгааны явцад үүссэн нүх, хонхор болон хүрээлэн байгаа орчны үзэмжийг эвдсэн элс, шороо, чулуун овоолго үлдээсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
11.Түүх, соёл, шинжлэх ухааны ач холбогдол бүхий олдворыг хадгалах, хамгаалах, судлахдаа түүний анхны төрх байдал, хэлбэр, шинж чанарыг алдагдуулж гэмтээсэн, олдворыг стандартын шаардлага хангаагүй өрөө тасалгаа, орчинд хадгалсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
12.Соёлын биет өвийг сурталчлах, судалгаа, шинжилгээ хийх, сургалт явуулах зориулалтаар ашиглахдаа гэмтээсэн, эсхүл үрэгдүүлсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
13.Соёлын өвийн дурсгалт газрын хамгаалалтын болон орчны бүсэд хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
14.Соёлын өвийн бүртгэл, мэдээллийн санд бүртгүүлээгүй палеонтологи, археологийн олдвор, дурсгалаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага үзэсгэлэн гаргасан, эсхүл музей байгуулсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хураан авч улсын орлого болгож хүнийг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг зургаан мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
9.8 дугаар зүйл.Ирээдүйн өв сангийн тухай хууль зөрчих
1.Хуульд заасныг зөрчиж:
1.1.хөрөнгө оруулах шийдвэр нь тооцоо, судалгаанд суурилсан үндэслэлтэй байх;
1.2.мандат, хөрөнгө оруулалтын стратегийг чанд мөрдөж ажиллах зарчмыг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Сангийн хөрөнгөөс хөрөнгө оруулахыг хориглосон хориглолтыг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Хуульд заасныг зөрчиж зээл авсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
9.9 дүгээр зүйл.Шинжлэх ухаан, технологийн тухай хууль зөрчих
1.Хүн, мал, амьтан, байгаль орчинд хортой судалгаа явуулсан, эсхүл эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын явц, үр дүнд байгаль орчин, хүн, мал, амьтны эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлэхээр байдал илэрснийг мэргэжлийн байгууллагад мэдэгдээгүй, эсхүл ажлаа зогсоогоогүй бол хүнийг гучин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Эрдэм шинжилгээний байгууллага, ажилтан:
2.1.эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын тайланг уг ажлыг дууссанаас хойш 60 хоногт багтаан шинжлэх ухаан, технологийн мэдээллийн санд хүргүүлж хадгалуулаагүй;
2.2.эрдэм шинжилгээний ажлын явц, гүйцэтгэл, санхүүжилтийн зориулалтаар олгосон хөрөнгийн зарцуулалтын мэдээ, тайланг захиа­лагч, санхүүжүүлэгч байгууллагын шаардсанаар тухай бүр үнэн зөв гаргаж өгөөгүй бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын захиалагч хуульд заасан үүргээ биелүүлээгүй, эсхүл биелүүлэхээс зайлсхийсэн бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Гадаад, дотоодын байгуул­лага, хуулийн этгээд, иргэний хөрөнгөөр гүйцэтгэж байгаа эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын гүйцэтгэгч нь уг ажлын сэдвийг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад мэдэгдээгүй бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
9.10 дугаар зүйл.Монгол хэлний тухай хууль зөрчих
1.Монгол хэлний тухай хуулиар тогтоосон хориглосон зохицуулалт, эсхүл журам зөрчсөн бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Монгол хэлний тухай хуулиар тогтоосон:
2.1.хот, суурин газрын гудамж, талбайн нэр, хаяг, төрийн байгууллагын нэрийг төрийн албан ёсны хэлээр бичих;
2.2.хуульд тусгайлан заасан суралцагчдад боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын баталсан хөтөлбөрийн дагуу төрийн албан ёсны хэлний мэдлэгийг эзэмшүүлэх;
2.3.хүн амын өөр хэл бүхий үндэстний цөөнх иргэдэд үндэсний, төрийн албан ёсны хэлийг зааж сургахад дэмжлэг үзүүлэх;
2.4.төрийн албан ёсны хэлээр гарч байгаа олон нийтэд зориулсан хэвлэл, мэдээлэл нь орчин цагийн монгол утга зохиолын хэлний хэм хэмжээ, нэр томьёог баримтлах тухай журам зөрчсөн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Монгол Улсад аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа гадаад улсын хуулийн этгээд, төрийн бус байгууллага нь Монгол Улсын төрийн байгууллагатай төрийн албан ёсны хэлээр харилцах, санхүү, татвар, хөдөлмөр, ажлын байрны аюулгүй байдал, эрүүл ахуйн холбогдолтой баримт бичгийг төрийн албан ёсны хэлээр хөтлөх журам зөрчсөн бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
 

АРАВДУГААР БҮЛЭГ
АЖ АХУЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРМЫН ЭСРЭГ ЗӨРЧИЛ

10.1 дүгээр зүйл.Зар сурталчилгааны тухай хууль зөрчих
1.Зар сурталчилгааны тухай хуульд заасан:
1.1.зар сурталчилгаа захиалах, бүтээх, түгээхэд тавигдах нийтлэг шаардлагыг зөрчсөн;
1.2.интернетээр түгээж байгаа зар сурталчилгаанд зар сурталчилгаа түгээгчийн холбогдох мэдээллийг тусгаагүй;
1.3.хуулиар түгээхээр тусгайлан заасан сэрэмжлүүлгийг тухайн хэвлэл мэдээллийн хэрэгслийн нэвтрүүлгийн хөтөлбөрийг харгалзалгүйгээр холбогдох шийдвэрт заасан давтамжаар үнэ төлбөргүйгээр түгээгээгүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Хуульд заасны дагуу:
2.1.зар сурталчилгаа бүтээгч зар сурталчилгаа захиалагчаас өгсөн захиалга, даалгавар нь Зар сурталчилгааны тухай хуулийг зөрчиж байгааг түүнд урьдчилан мэдэгдээгүй;
2.2.зар сурталчилгаанд хүн, түүний нэр, алдар хүнд, эд хөрөнгө, уран бүтээлийг үзүүлэх, дүрслэх, хэлсэн үгнээс нь эшлэл татах, бусад хэлбэрээр ашиглахдаа тухайн хүн, өв залгамжлагч, эрх залгамжлагчийн зөвшөөрлийг урьдчилан аваагүй;
2.3.нийтэд танил, нэр хүнд бүхий хуулийн этгээдийн нэр, бэлгэдэл, бүтээгдэхүүн, барааны тэмдэг, нэрийн товчлолыг зар сурталчилгаанд ашиглахад тухайн хуулийн этгээдийн зөвшөөрлийг урьдчилан аваагүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Зар сурталчилгаа захиалагч, бүтээгч, түгээгч:
3.1.зар сурталчилгааны материал, тэдгээрийн хуулбарыг тухайн зар сурталчилгааг сүүлчийн удаа түгээснээс хойш зургаан сараас доошгүй хугацаагаар хадгалаагүй;
3.2.мэдээлэх хэрэгсэл ашиглан сурвалжлага, мэдээ, тоймчийн нийтлэл, зар сурталчилгааны бус хэлбэрээр зар сурталчилгаа байрлуулсан, эсхүл түгээсний төлөө төлбөр авсан бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Хуулиар хориглосон зар сурталчилгааг захиалсан, эсхүл бүтээсэн, эсхүл түгээсэн бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.Хатуулаг багатай дарс, пиво, шимийн архины зар сурталчилгаа бүтээх, түгээх журам зөрчсөн бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
10.2 дугаар зүйл.Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль зөрчих
1.Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль зөрчиж:
1.1.үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгч барааны талаар үнэн зөв, бодит мэдээллээр хэрэглэгчийг хангах;
1.2.бараа, ажил, үйлчилгээний доголдлыг арилгах хугацаа тогтоох;
1.3.бараанд засвар хийх, техникийн үйлчилгээ үзүүлэх, чанарын доголдлыг арилгах үүргээ биелүүлээгүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн үүргээ хэрэгжүүлээгүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Бараа, ажил, үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар худалдах, гүйцэтгэх, эсхүл хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулсан, эсхүл хууль, гэрээнд заасан чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан бараа хэрэглэх, ажил, үйлчилгээгээр хангуулах эрхийг зөрчсөн бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Үйлдвэрлэгч, худалдагч барааны баталгаат хугацааны шаардлагыг хангаагүй бараа борлуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн зах зээлд нийлүүлж байгаа бараа, ажил, үйлчилгээ нь хэрэглэгчийн амь нас, эрүүл мэнд болон хүрээлэн байгаа орчинд гэм хор учруулсан, эсхүл заавал мөрдөх стандартын болон техникийн зохицуулалтын шаардлагыг хангаагүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг есөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6.Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчээс хэрэглэгчид бараа, ажил, үйлчилгээтэй холбоотой худал мэдээлэл өгсний улмаас хэрэглэгчийн эрх ашигт хохирол учирсан бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
10.3 дугаар зүйл.Хуурамч бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, худалдах
1.Хуурамчаар үйлдэхээс хамгаалсан тохирлын тэмдэг заавал байх бараа, бүтээгдэхүүнийг ашиг олох зорилгоор:
1.1.улсын хилээр нэвтрүүлсэн, нэвтрүүлэхийг завдсан;
1.2.үйлдвэрлэсэн;
1.3.хадгалсан;
1.4.тээвэрлэсэн;
1.5.борлуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
10.4 дүгээр зүйл.Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагааны журам зөрчих
1.Зөвшөөрөлтэйгөөр эрхлэх худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээг зөвшөөрөлгүйгээр явуулсан бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Эрх бүхий байгууллагын шийдвэрээр хориглосон газар, цэгт худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ явуулсан бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
10.5 дугаар зүйл.Дампуурлын тухай хууль зөрчих
1.Дампуурлын хэрэг гүйцэтгэгчийн тавьсан хууль ёсны шаардлагыг хариуцагч, нэхэмжлэгч, холбогдох бусад этгээд биелүүлэхээс үндэслэлгүйгээр татгалзсан бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Шүүх дампуурлын хэрэг үүсгэсэн, эсхүл үүсгэх гэж байгааг мэдсээр байж тухайн аж ахуйн нэгжийн эд хөрөнгө, баримт бичгийг нуусан, эсхүл нуухад тусалсан бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Хариуцагчийн өмчлөлийн эд хөрөнгийн тооллогын баримт бичгийг хуурамчаар үйлдсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
10.6 дугаар зүйл.Жижиг, дунд үйлдвэрийн тухай хууль зөрчих
1.Жижиг, дунд үйлдвэр эрхлэгч контракт, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдын тоо, жилийн борлуулалтын орлогын хэмжээ нь хуульд заасан хязгаараас хэтэрснийг бүртгэх байгууллагад мэдэгдээгүй бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
10.7 дугаар зүйл.Өрсөлдөөний тухай хууль зөрчих
1.Аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн:
1.1.бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох;
1.2.зах зээлийг нутаг дэвсгэр, үйлдвэрлэл, үйлчилгээ, борлуулалт, барааны нэр, төрөл, худалдан авагчаар хуваарилах;
1.3.бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлт, борлуулалт, ачилт болон тээвэрлэлт, зах зээлд нэвтрэн орох боломж, хөрөнгө оруулалт, техник, технологийн шинэчлэлийг хязгаарлах гэрээ, хэлцэл (картель) байгуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлого, эд зүйлийг хурааж аж ахуй эрхлэгчийг тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 6 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Аж ахуй эрхлэгчдийн хооронд байгуулсан:
2.1.эдийн засгийн болон технологийн үндэслэлгүйгээр аж ахуйн харилцаа тогтоохоос татгалзах;
2.2.барааг гуравдагч этгээдэд худалдах, худалдан авахыг хязгаарлах;
2.3.өрсөлдөөнд чухал ач холбогдол бүхий хэлцэл, тохиролцооноос хамсан татгалзах;
2.4.аж ахуйг ашигтай эрхлэх зорилгоор аль нэг байгууллагад гишүүнээр элсэхэд нь өрсөлдөгчид саад учруулах гэрээ, хэлцэл (картель) нийтийн ашиг сонирхолд харшилсан эсхүл өрсөлдөөнийг хязгаарлах нөхцөлийг бүрдүүлсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлого, эд зүйлийг хурааж аж ахуй эрхлэгчийг тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 6 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Аж ахуй эрхлэгч энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэрээ, хэлцэл (картель)-ийг дэмжиж оролцсон бол хууль бусаар олсон хөрөнгө, орлого, эд зүйлийг хурааж аж ахуй эрхлэгчийг тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 6 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн:
4.1.өрсөлдөгчийн, эсхүл түүний бараа бүтээгдэхүүний нэр хүндийг гутаах, эсхүл өрсөлдөгчөө алдагдалд оруулж болохуйц худал, зөрүүтэй, эсхүл гуйвуулсан мэдээ тараах;
4.2.өөрийн бараа бүтээгдэхүүний талаар худал, зөрүүтэй мэдээлэх, эсхүл үнэн байдлыг гуйвуулах зэргээр бусдыг төөрөгдүүлэх;
4.3.барааны чанарын доголдол, хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд аюултай шинж чанарыг нуун дарагдуулах;
4.4.өөрийн бараа бүтээгдэхүүнийг борлуулахдаа өрсөлдөгчийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авахуулахгүй байх болзол тулгах;
4.5.тухайн бараа бүтээгдэхүүний борлуулалтад урамшуулал, хямдрал байгаа гэсэн хуурамч мэдээлэл түгээх, эсхүл уг урамшууллыг аль нэг этгээдэд өгөхөөр урьдаас тохиролцож зориуд хуурамчаар зохион байгуулах;
4.6.уралдаант шалгаруулалт, дуудлага худалдаа, эсхүл төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаанд оролцохдоо өрсөлдөгчөө тухайн үйл ажиллагааны бодит нөхцөлөөс төөрөгдүүлэх, тэдэнд дарамт, шахалт үзүүлэх;
4.7.хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.Зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгч бараа бүтээгдэхүүнийхээ тоо, хэмжээ, үнийн өөрчлөлтийг хуульд заасны дагуу холбогдох байгууллагад мэдэгдэж зөвшөөрөл аваагүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлого, эд зүйлийг хурааж бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 3 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6.Өрсөлдөөний нөхцөлийг бүрдүүлэх, зах зээлийн байдлыг судлах, хяналт шалгалтын ажилд шаардлагатай мэдээ, мэдээлэл, баримт материалыг тогтоосон хугацаанд үнэ төлбөргүйгээр, үл маргах журмаар, даруй үнэн зөв гаргаж өгөөгүй, эсхүл түүнийг гэмтээсэн, устгасан бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
7.Давамгай байдалтай хуулийн этгээд бусад этгээдтэй, эсхүл харилцан хамаарал бүхий этгээдтэй нэгдэх, нийлэх замаар өөрчлөн байгуулагдсан, эсхүл ижил төрлийн бараа бүтээгдэхүүн борлуулдаг өрсөлдөгч компанийн энгийн хувьцааны 20-иос дээш, давуу эрхийн хувьцааны 15-аас дээш хувийг худалдан авсан аж ахуй эрхлэгч энэ тухайгаа өрсөлдөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад мэдэгдээгүй бол хүнийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
8.Өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн, нийтийн ашиг сонирхолд харшилсан, өрсөлдөөнийг хязгаарлах нөхцөлийг бүрдүүлсэн гэрээ, хэлцэл байгуулсан, эсхүл аж ахуй эрхлэгч нь эдгээр гэрээ, хэлцлийг дэмжиж оролцсон, эсхүл хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хуулийн этгээдийг бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 6 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
9.Зүй ёсны монополь байдалтай, давамгай байдалтай аж ахуй эрхлэгч өөрийн зүй ёсны монополь байдал, давамгай байдлаа хууль бусаар ашиглаж хуулиар хориглосон ноёлох үйл ажиллагаа явуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хуулийн этгээдийг бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 4 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
10.Давамгай байдалтай хуулийн этгээдийн удирдлага өрсөлдөгч хуулийн этгээдийн удирдах албан тушаал хавсран ажилласан бол хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Тайлбар: Энэ зүйлийн 1, 2, 3, 4, 7, 8 дахь хэсэгт заасан шийтгэл оногдуулахад аж ахуй эрхлэгчийн өмнөх жилийн борлуулалтын орлогыг тооцох боломжгүй, эсхүл борлуулалт хийгдээгүй тохиолдолд тухайн аж ахуй эрхлэгчийг өөрийн хөрөнгийн 5 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
-Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн аж ахуй эрхлэгч энэ тухайгаа сайн дураараа илчилсэн бол хохирлын хэмжээг харгалзан энэ хуульд заасны дагуу оногдуулах шийтгэлийг багасгаж болно.
-Энэ зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасныг зөрчсөн аж ахуй эрхлэгч энэ тухайгаа сайн дураараа илчилсэн бол энэ хуульд заасны дагуу оногдуулах шийтгэлийг 100 хүртэл хувиар, хуульд заасан зөрчлийг хянан шалгах ажиллагаа эхэлсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн аж ахуй эрхлэгчид 50 хүртэл хувиар багасгаж болно.
-Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан аж ахуй эрхлэгч тухайн зөрчлийн талаар хангалттай нотлох баримтыг гаргаж өгсөн, хяналт шалгалтын явцад шаардлагатай баримт материалаар хангах үүрэг хүлээсэн байх нөхцөлийг хангасан бол шийтгэлээс хөнгөлөх тухай шийдвэрийг өрсөлдөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргана.
10.8 дугаар зүйл.Аж ахуйн үйл ажиллагааны нууцад халдах
1.Аж ахуйн нэгж, байгууллага, банк, санхүүгийн үйл ажиллагааны нууцад хамаарах мэдээ, баримтыг хариуцсан ажилтан, албан тушаалтан, эсхүл хууль ёсны дагуу танилцсан этгээд, эсхүл уг мэдээ, баримтыг хууль бусаар олж авсан этгээд ашигласан, эсхүл бусдад тараасан, задруулсан бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
10.9 дүгээр зүйл.Нөхөрлөлийн тухай хууль зөрчих
1.Нөхөрлөлийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй үйлдвэрлэл, үйлчилгээ явуулсан, эсхүл дүрэм болон дүрмийн санд орсон өөрчлөлтийг бүртгэх байгууллагад хуульд заасан хугацаанд мэдэгдээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Гэрээ, дүрэмд зааснаас өөр үйл ажиллагаа явуулсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
10.10 дугаар зүйл.Хоршооны тухай хууль зөрчих
1.Дүрэмд орсон өөрчлөлтийг бүртгүүлэх журам зөрчсөн, эсхүл дүрэмд зааснаас өөр үйл ажиллагаа явуулсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
10.11 дүгээр зүйл.Компанийн тухай хууль зөрчих
1.Хувьцаат компани хуульд заасан тайлан тэнцэл, мэдээ, мэдээллийг:
1.1.нийтэд, эрх бүхий байгууллага, хувьцаа эзэмшигчид танилцуулах;
1.2.мэдээлэх;
1.3.тайлагнах;
1.4.мэдэгдэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Компанийн тухай хуульд заасныг зөрчиж:
2.1.охин компани нь санхүүгийн тайлангаа тусдаа гаргах үүргээ биелүүлээгүй;
2.2.толгой компани нь охин компанитайгаа нэгдсэн санхүүгийн тайлан гаргах үүргээ биелүүлээгүй;
2.3.хувьцааг нэрлэсэн үнээс нь доогуур үнээр гаргасан;
2.4.зээлдүүлэгчийн хууль ёсны эрхийг хамгаалах зорилгоор компанийн өөрийн хөрөнгө тухайн үеийн компанийн дүрэмд заасан хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнээс багасгасан, эсхүл компани төлбөрийн чадваргүй болохоор байвал компанийн эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрх, үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнийг зах зээлийн үнээс доогуур үнээр бусдад худалдсан;
2.5.компани нь тухайн жилд гүйлгээнд байсан нийт хувьцааны дунджийн 25 хувиас хэтэрсэн үнэт цаасыг худалдан авсан;
2.6.компани өөрийн компанийн үнэт цаасыг анхдагч зах зээлд гаргах үед худалдан авсан;
2.7.хувьцаагаа эргүүлэн худалдаж авснаар өөрийн хөрөнгө нь тухайн үеийн балансад тусгагдсан нийт гаргасан хувьцааны нэрлэсэн үнийн дүн, хувь нийлүүлсэн хөрөнгөөс багассан тохиолдолд компани өөрийн энгийн хувьцааг эргүүлэн худалдаж авсан;
2.8.компанийн нийт гаргасан энгийн хувьцааны 1-ээс дээш хувьтай тэнцэх бүхэл тооны хувьцааг нэгтгэсэн;
2.9.хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэх асуудалд ороогүй асуудлыг хэлэлцсэн;
2.10.хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах тухай шийдвэр гарснаас хойш хурлын товд өөрчлөлт оруулсан;
2.11.хувьцаа эзэмшигчдийн хурлын хэлэлцэх асуудалтай шууд холбоотой компанийн эрх бүхий албан тушаалтан, түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээдийг хурлын тооллогын комиссын гишүүнээр томилсон;
2.12.компанийн саналын эрх бүхий хувьцааны 50-иас дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцоогүйн улмаас хойшлуулсан хурлаар хэлэлцэх асуудлыг өөрчилсөн;
2.13.хувьцаат компани нь хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхэд хамаарах асуудлыг хурал хуралдуулахгүйгээр хувьцаа эзэмшигчдээс эчнээ санал хураалт явуулах замаар шийдвэрлэхдээ саналын хуудас ашиглахгүйгээр санал хураалтыг явуулсан;
2.14.төрийн болон нутгийн захиргааны байгууллага, цэрэг, цагдаа, шүүх, прокурорын байгууллагад удирдах албан тушаал хашдаг, эсхүл ял шийтгэл эдэлж байгаа хүнийг компанийн эрх бүхий албан тушаалд ажиллуулсан;
2.15.хувьцаат компанийн дүрэмд аудитын байгууллагыг заавал ажиллуулахаар заагаагүй;
2.16.аудитын байгууллагын гаргасан дүгнэлтийн шинж чанараас хамааруулан олгох хөлсний хэмжээ тогтоосон;
2.17.хуульд заасан баримт бичгийг хадгалах үүргээ биелүүлээгүй;
2.18.зохих журмын дагуу холбогдох этгээдээс хүлээн авч хадгалах, эрх бүхий этгээдэд танилцуулах, архивт шилжүүлэх зэрэг ажиллагааг гүйцэтгээгүй, эсхүл хуульд зааснаас өөр албан тушаалтнаар гүйцэтгүүлсэн;
2.19.компани хуульд заасан хадгалбал зохих баримт бичгийг өөрийн үйл ажиллагаа эрхлэн явуулах газар, эсхүл хувьцаа эзэмшигчдийн мэдэх, тэдний нэвтрэх боломж бүхий газарт хадгалах үүргээ биелүүлээгүй;
2.20.анхан шатны болон нягтлан бодох бүртгэл, компанийн гүйцэтгэх удирдлагын хурлын тэмдэглэл, тушаал, шийдвэр болон хууль тогтоомжоор нийтэд мэдээлэхийг хориглосноос бусад баримт бичигтэй танилцах, үнэ төлбөртэй хуулбарлан авах бололцоог хувьцаа эзэмшигчид олгох үүргээ биелүүлээгүй;
2.21.хувьцаат компанийн гаргасан энгийн хувьцаанд хөрвөх үнэт цаасны хөрвөх үнийг уг үнэт цаасыг гаргах өдрөөс өмнөх тухайн төрлийн хувьцааны сүүлийн нэг сарын арилжааны жигнэсэн дундаж үнээс дээгүүр байлгах үүргээ биелүүлээгүй;
2.22.хувьцаат компанийн гаргасан энгийн хувьцааг худалдах, худалдан авах опционд заасан хувьцааны үнийг опционыг гаргах өдрөөс өмнөх тухайн хувьцааны сүүлийн нэг сарын арилжааны жигнэсэн дундаж үнээс дээгүүр байлгах үүргээ биелүүлээгүй бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хувьцаат компанийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигч нь хувьцаагаа үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагаар дамжуулан худалдахаас бусад хэлбэрээр шилжүүлсэн тохиолдолд хувьцаа эзэмшигчийн бүртгэл хөтлөх этгээдэд бүртгүүлэх үүргээ биелүүлээгүй, эсхүл нийтэд худалдахаар гаргаж байгаа үнэт цаас, хувьцаат компанийн нэмж гаргаж байгаа хувьцааг үнэт цаасны зах зээлийг зохицуулах төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Хувьцаат компанийн хувьцааг дангаараа, эсхүл түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран худалдан авснаар тухайн этгээдийн эзэмшиж байгаа хувьцаа нь хяналтын багц, эсхүл түүнээс дээш хэмжээнд хүрсэн бол хяналтын багц эзэмшигч болсон өдрөөс хойш ажлын 60 өдрийн дотор бусад хувьцаа эзэмшигчийн эзэмшиж байгаа хувьцааг уг хувьцааны сүүлийн зургаан сарын зах зээлийн үнийн жигнэсэн дунджаас доошгүй үнээр худалдан авахаар санал гаргаагүй бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.Компанийн хувьцааг дангаараа, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран эзэмшигч нь өөрийн эзэмшлийн үнэт цаасны тухай мэдээллээ нэгдмэл сонирхолтой этгээд болсон өдрөөс, эсхүл компанийн хувьцааны тав, түүнээс дээш багц болон хяналтын багцыг хамтран эзэмших болсноос хойш ажлын 3 өдрийн дотор компанид бичгээр мэдэгдээгүй бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6.Компанийн тухай хуульд заасан бусад үүргээ биелүүлээгүй, хориглосон хэм хэмжээ, үнэт цаасны зах зээлийг зохицуулах төрийн эрх бүхий байгууллагаас баталсан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
10.12 дугаар зүйл.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль зөрчих
1.Хөдөлмөрийн хувийн бирж, нэгдсэн сүлжээнд бүртгэгдсэн ажил хайгчдаас ажилд зуучлуулсан, оруулсан хүний тоогоор хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас тогтоосон тарифаар тооцож санхүүжилт олгох, хөдөлмөрийн хувийн бирж ажилд зуучлуулсан иргэнээс шууд, шууд бус байдлаар үйлчилгээний төлбөр авахыг хориглох тухай хуулиар тогтоосон журам зөрчсөн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Ажил олгогч ажиллах хүч, ажлын байрны холбогдолтой мэдээллийг холбогдох журмын дагуу бүртгэл, мэдээллийн сүлжээнд бүртгүүлэх, мэдээллээ байршуулах, мэдээлэлд оруулж байгаа өөрчлөлтийг тухай бүрд нь хийж байх үүргээ биелүүлээгүй, эсхүл ажлын байрныхаа талаархи мэдээллийг хуулиар тогтоосон хугацаанд холбогдох байгууллагад гаргаж өгөөгүй бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн, эсхүл ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон үндэслэлээр ажил олгогч нь ажилтнуудыг олноор халах тухайгаа хуульд заасан журмын дагуу харьяалах аймаг, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад нэг сараас доошгүй хугацааны өмнө мэдэгдэх үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
10.13 дугаар зүйл.Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хууль зөрчих
1.Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон зохих зөвшөөрөлгүйгээр ажиллах хүч, мэргэжилтэн гадаадаас авч ажиллуулсан, эсхүл ажиллах хүч гадаадад гаргасан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Аж ахуйн нэгж, байгууллага, иргэн нь гадаадын иргэнийг ажлын байраар хангаж, орлого бүхий ажил, үйлчилгээ эрхлүүлсний төлөө ажлын байрны төлбөрийг хуульд заасан хэмжээгээр төлөөгүй бол төлбөрийг нөхөн төлүүлж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Байгууллага нь:
3.1.гадаадад ажиллах хүч гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай гэрээний биелэлт, гадаадад хөдөлмөр эрхлүүлж байгаа иргэд, гадаадаас авч ажиллуулж байгаа ажиллах хүч, мэргэжилтний талаархи тайлан, мэдээг хуульд заасан журмын дагуу гаргаагүй;
3.2.цуцлагдсан, эсхүл сунгасан гэрээний тухай мэдээллийг тухай бүр гаргаагүй;
3.3.хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эсхүл түүний эрх олгосон байгууллагад албан ёсоор ирүүлээгүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Байгууллага нь гадаадад хөдөлмөр эрхлүүлж байгаа монгол иргэд, гадаадаас авч ажиллуулж байгаа ажиллах хүч, мэргэжилтнийг хөдөлмөрийн гэрээ дуусмагц эх оронд нь буцаах арга хэмжээ авах үүргээ биелүүлээгүй бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.Хуульд заасныг зөрчиж:
5.1.гадаадын иргэн, харьяалалгүй хүн, арван найман насанд хүрээгүй хүнийг хөдөлмөр эрхлүүлэхээр зуучилсан;
5.2.химийн хортой, тэсрэх, эсхүл цацраг, биологийн идэвхт бодистой харьцах, хар тамхи, мансууруулах бодис үйлдвэрлэх, борлуулах зэрэг олон улсын хэмжээнд хориглосон ажилд зуучилсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
10.14 дүгээр зүйл.Аялал жуулчлалын тухай хууль зөрчих
1.Жуулчны үйлчилгээний байгууллага нь:
1.1.аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг төлөвлөх, бүрдүүлэх, сурталчлах, бөөнөөр, жижиглэнгээр худалдах, аялал зохион байгуулах;
1.2.виз авах, аяллын бусад баримт бичгийн бүрдүүлэлт хийх;
1.3.онгоц, төмөр зам, тээврийн хэрэгслээр зорчих билет /тийз/-ийн захиалга хийх, билет /тийз/ худалдах, худалдан авах;
1.4.зочид буудал, жуулчны бааз, байр, үзвэрийн захиалга хийх;
1.5.жуулчныг угтан авах, үйлчлэх, үдэн гаргах ажлыг зохион байгуулах үйл ажиллагаа явуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Хөтөч-тайлбарлагч жуулчнаас шан харамж шаардсан, эсхүл аялал жуулчлалын байгууллагын үйл ажиллагаанд эрхлэхийг хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Аялал жуулчлалын талаархи мэдээллийг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хугацаанд нь гаргаж өгөөгүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Аялал жуулчлалын байгууллага үйлчилгээний ажилтнуудаа мэргэжлийн сургалт, дамжаанд хамруулах үүргээ биелүүлээгүй бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.Жуулчны үйлчилгээний байгууллага нь өөрийн үйлчилгээний стандарт, зэрэглэлд тавигдах шаардлагын дагуу үйл ажиллагаа явуулах шаардлагыг хангаж ажиллаагүй бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
10.15 дугаар зүйл.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль зөрчих
1.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль зөрчиж:
1.1.сахин хангуулах үүргээ биелүүлээгүй;
1.2.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, дүрэм, журам хангаж ажиллаагүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг нуун дарагдуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай барилга байгууламж барих, машин механизм, тоног төхөөрөмжийг суурилуулах, тэдгээрийг шинэчлэх, өргөтгөх, ашиглалтад өгөх, зуух, даралтат сав, шугам хоолой, өргөх зөөх механизмд тавигдах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангаж ажиллаагүй бол хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан ажилтны хөдөлмөрийн чадвар алдалтын хувийг буруу тогтоосон бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.Ажилтныг эрүүл мэндийн урьдчилсан ба хугацаат үзлэгт оруулаагүй бол хүнийг далан таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг долоон зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
10.16 дугаар зүйл.Хөдөлмөрийн тухай хууль зөрчих
1.Хуульд заасны дагуу ажил, албан тушаалынхаа дөрөв, түүнээс дээш хувийн орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй, эсхүл одой хүнийг ажиллуулах үүрэгтэй аж ахуйн нэгж, байгууллага сар бүр төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Насанд хүрээгүй хүнээр зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү хүнд ачааг өргүүлсэн, зөөлгөсөн, насанд хүрээгүй хүнийг шөнө, амралтын өдөр, эсхүл илүү цагаар ажиллуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Ажилтныг хуульд заасан илүү цагаар ажиллуулах хязгаарлалтыг зөрчиж илүү цагаар ажиллуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Ажил олгогч:
4.1.хамтын гэрээ, хэлэлцээр байгуулах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар хийх хэлэлцээнд оролцохоос зайлсхийсэн, эсхүл хугацаанд нь эхлүүлээгүй;
4.2.хамтын маргааныг зуучлагч, эсхүл хөдөлмөрийн арбитраар шийдвэрлүүлэхээс үндэслэлгүй татгалзсан;
4.3.хүнийг ажилд авахдаа түүнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулахгүйгээр ажил, үүрэг гүйцэтгүүлсэн;
4.4.хөдөлмөрийн хамтын маргаан шийдвэрлэхэд оролцсон ажилтны ажлын байранд гаднаас ажилтан авч ажиллуулсан;
4.5.хөдөлмөрийн хамтын маргаан шийдвэрлэх, хэлэлцээ хийхэд оролцсон ажилтны төлөөлөгчдөд Хөдөлмөрийн тухай хуульд заасныг зөрчиж сахилгын шийтгэл ногдуулсан, эсхүл ажлаас нь өөрчилсөн, эсхүл халсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.Хамтын гэрээ, хэлэлцээр байгуулах, ажил хаялт зохион байгуулах, ажлын байрыг түр хаах, санал зөрүүтэй асуудлаар талууд санал солилцох, чөлөөтэй сонголт хийхэд нь хөндлөнгөөс оролцсон, эсхүл хуульд заасан хязгаарлалтыг зөрчиж, ажил хаяхыг хориглосон байгууллагад ажил хаялт зохион байгуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6.Хөдөлмөрийн дотоод журам, ажил, албан тушаалын жагсаалт, ажлын байрны тодорхойлолт болон албан тушаалын лавлах, хөдөлмөрийн норм, норматив, үндсэн цалингийн сүлжээ, жишгийг баталж мөрдөөгүй, өөрийн буруугаас нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээгээгүй, зохих бичилтийг хийж баталгаажуулаагүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
7.Ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд цуцалсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж ажил олгогчийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
8.Хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн:
8.1.иргэнийг ажилд авсан тушаал гаргаагүй;
8.2.нийгмийн даатгалын дэвтэр нээгээгүй;
8.3.эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээгээгүй;
8.4.нийгмийн даатгалын, эсхүл эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилтийг хийж баталгаажуулаагүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
9.Ажил олгогч:
9.1.ажилтныг хөдөлмөрийн гэрээ, хөлсөөр ажиллах гэрээ, тэдгээртэй адилтгах бусад гэрээгээр ажиллуулж байгаа тохиолдолд ажилтанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага үндсэн цалин, хөлс олгосон;
9.2.ажилтны цалин хөлсийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд нь олгоогүй, эсхүл саатуулсан;
9.3.ажилтны буруугүйгээс үүссэн сул зогсолтын олговрыг олгоогүй, эсхүл түүнийг хуулиар тогтоосон хэмжээнээс доогуур тогтоож олгосон бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
10.17 дугаар зүйл.Нийгмийн даатгалын тухай хууль зөрчих
1.Ажил олгогч нь хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос хуульд заасан хувь хэмжээгээр тооцсон шимтгэлийг хугацаандаа төлөөгүй бол шимтгэлийг тооцсон алдангийн хамт нөхөн төлүүлж хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлого нуусан, эсхүл худал мэдүүлсэн, эсхүл эрх бүхий байгууллагаас эцэслэн тогтоосон төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэл, алданги, торгуулийг төлөхөөс зайлсхийсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
10.18 дугаар зүйл.Инновацийн тухай хууль зөрчих
1.Инновацитай холбоотой хуулиар тогтоосон журам, нууцыг хадгалах, хууль бус эзэмшлээс хамгаалах тухай гэрээгээр тогтоосон журам зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Инновацийн төсөлтэй холбоотой мэдээллийг хууль бусаар шилжүүлсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Өндөр технологи, үндэсний инновацийг хөгжүүлэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрөлгүйгээр улсын төсвийн санхүүжилтээр гүйцэтгэсэн эрдэм шинжилгээний ажлын үр дүнд бий болсон оюуны өмчийг ашиглан гадаад улсад үйлдвэрлэл, үйлчилгээ явуулсан бол зөрчил үйлдэж олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
10.19 дүгээр зүйл.Эрүүл мэндийн даатгалын тухай хууль зөрчих
1.Даатгуулагчийн шимтгэлийг эрүүл мэндийн даатгалын санд хариуцан төлүүлэх этгээд нь шимтгэлийг төлөх, хуульд заасан этгээдээр төлүүлэх үүргээ биелүүлээгүй бол төлбөл зохих шимтгэлийг нөхөн төлүүлж хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Тайлбар: Ажил олгогч, ерөнхий менежер шимтгэлийг энэ хууль, Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хугацаанд шилжүүлээгүй бол уг шимтгэлийг нөхөн төлүүлж, хугацаа хэтэрсэн хоног тутамд төлбөл зохих шимтгэлийн 0.3 хувьтай тэнцэх хэмжээний алданги ногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна.
10.20 дугаар зүйл.Тамга, тэмдэг үйлдвэрлэх, хэрэглэх, хадгалах журам зөрчих
1.Тамга, тэмдэг үйлдвэрлэх хэрэглэх, хадгалах журам зөрчсөн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
10.21 дүгээр зүйл.Тайлан, мэдээ, тооллого, судалгаа, бүртгэлийн журам зөрчих
1.Хүнам, эд хөрөнгө, мал, тэжээвэр амьтан, аж ахуйн нэгжийн улсын тооллого, бүртгэх ажлаас зайлсхийсэн, эсхүл тооллого, судалгаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Хуулийн дагуу улсад гаргаж өгвөл зохих бүртгэл, тайлан, мэдээг гаргаж өгөөгүй, эсхүл хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хугацаа хожимдуулсан, эсхүл санаатайгаар буруу гаргасан бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
10.22 дугаар зүйл.Цахим гарын үсгийн тухай хууль зөрчих
1.Цахим гарын үсгийн тухай хуульд заасан:
1.1.тусгай зөвшөөрөлгүйгээр гэрчилгээ олгох үйл ажиллагаа эрхэлсэн;
1.2.тусгай зөвшөөрлийн нөхцөлийг зөрчиж үйл ажиллагаа явуулсан;
1.3.тусгай зөвшөөрөл эзэмшигч холбогдох иргэн, хуулийн этгээдийн мэдээлэл үнэн зөв эсэхийг шалгах;
1.4.гэрчилгээ олгохын эрх зүйн үр дагаврыг тайлбарлан таниулах үүргээ зөрчин гэрчилгээ олгосон бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.3өрчил илэрч гэрчилгээ эзэмшигчийн хүсэлтээр маргааныг хянаж байгаа тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигч тухайн зөрчлийг шалгаж, арилгах хүртэл гэрчилгээг түдгэлзүүлэх, зөрчил арилснаар гэрчилгээг сэргээх журмын дагуу гэрчилгээг хүчингүй болгоогүй, эсхүл гэрчилгээг хүчингүйд тооцох хуулиар тогтоосон нөхцөлийн дагуу гэрчилгээг хүчингүйд тооцоогүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Хуульдтодорхойлон заасан бүртгэлийн нэгж хэрэглэгчийн бүртгэлийн мэдээллийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид өгөх, тусгай зөвшөөрөл эзэмшигчээс олгосон тоон гарын үсгийн хэрэгслийг ашиглах, эсхүл хэрэглэгчийн мэдээллийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид дамжуулахдаа нийтийн түлхүүрийг хуулбарлаж авахгүй байх үүргээ биелүүлээгүй бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Тусгайзөвшөөрөл эзэмшигч гэрчилгээ олгох үйл ажиллагааны талаархи мэдээллийг бүрдүүлэх, шалгах боломжийг хангах зорилгоор гэрчилгээтэй холбогдох бүртгэл хөтлөх үүргээ биелүүлээгүй бол хүнийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.Цахим баримт бичгийн агуулгад хууль зөрчиж өөрчлөлт оруулсан бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6.Тоонгарын үсгийн мэдээллийн санг устгасан, эсхүл хууль бусаар өөрчлөлт оруулсан бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
7.Хувийнтүлхүүрийн нууцлалыг задруулсан бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
10.23 дугаар зүйл.Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль зөрчих
1.Хуульд заасан насны хязгаарыг зөрчиж хүүхэд харах үйлчилгээнд хүүхдийг хамруулсан бол зөвшөөрлийг хүчингүй болгож хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Хүүхэд харах үйлчилгээнд тавигдах нийтлэг шаардлагыг зөрчсөн, эсхүл хориглосон үйл ажиллагааг явуулсан бол зөвшөөрлийг хүчингүй болгож хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Хүүхэд харах үйлчилгээний зохион байгуулалтын талаархи журам зөрчсөн, эсхүл хүүхэд харагч хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
10.24 дүгээр зүйл.Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хууль зөрчих
1.Хуульд заасан:
1.1.Монгол Улсад хэрэглэхийг зөвшөөрснөөс бусад хэмжлийн нэгжийг хэрэглэхгүй байх;
1.2.хэмжлийн нэгжийн нэр, тэмдэглэгээ, тэдгээрийг бичих, хэрэглэх журам зөрчсөн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Савласанбүтээгдэхүүнд тавигдах шаардлага, холбогдох дүрэм, журам, стандартыг зөрчиж савласан бүтээгдэхүүн худалдсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Улсын бүртгэлд бүртгэгдээгүй, эсхүл баталгаажуулалтад хамрагдаагүй, эсхүл ашиглалт, суурилуулалтын шаардлага хангаагүй хэмжих хэрэгслийг ашигласан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Тусгай зөвшөөрөлгүйгээр, эсхүл улсын бүртгэлд бүртгэгдээгүй, баталгаажуулалтад хамрагдаагүй хэмжих хэрэгслийг үйлдвэрлэсэн, худалдсан, эсхүл суурилуулсан, эсхүл засварласан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.Хэмжих хэрэгслийн сонголт, холболт, хэмжлийг буруу хийсэн, эсхүл хэмжих хэрэгслийн хэмжил зүйн үзүүлэлт, программ хангамжийг өөрчилсөн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
10.25 дугаар зүйл.Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль зөрчих

/Энэ зүйлийн гарчигт 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
1.Итгэмжлэгдсэн сорилтын лаборатори, баталгаажуулалт, техникийн хяналтын байгууллага нь тохирлын үнэлгээний үр дүнг зориуд буруу гаргасан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй обьектод сорилт, баталгаажуулалт, техникийн хяналт явуулах байгууллага нь хуульд заасан журмын дагуу нэг жилээс дээш хугацаагаар итгэмжлэгдээгүйгээр тохирлын үнэлгээний үйл ажиллагаа явуулсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Итгэмжлэгдсэн байгууллага тохирлын үнэлгээг итгэмжлэлээр тогтоосон хүрээнд явуулах эрхээ хэтрүүлж үйл ажиллагаа явуулсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4. Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн төрийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэхэд шаардагдах мэдээ, мэдүүлгийг хуурамчаар гаргасан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гучин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

/Энэ хэсэгт 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
5.Нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдлыг хамгаалах обьектод тогтоосон техникийн зохицуулалтыг мөрдөөгүй, эсхүл үндэсний стандарт, техникийн зохицуулалтын үзүүлэлт шаардлагыг хангаагүй байгууллагын стандартыг баримтлан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлсэн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
/Энэ хэсэгт 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
6.Нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй бүтээгдэхүүнийг үйлдвэрлэл эхэлснээс хойш гурван сарын дотор тохирлын баталгаанд хамруулаагүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
7.Хуульд заасныг зөрчиж:
7.1.үндэсний стандартыг худалдах зорилгоор хувилж олшруулсан;
7.2.үндэсний стандарт, эсхүл стандарт хэрэглэх журамд зааснаас өөр стандарт хэрэглэсэн;

/Энэ хэсгийг 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
7.3.стандартын шаардлага хангаагүй бүтээгдэхүүнд стандартын товчилсон тэмдэглэгээ тавьсан;
7.4.бүтээгдэхүүний чанарын ангилал, зэргийг зориуд өсгөсөн, эсхүл улсын стандартын тэмдэглэгээ, тохирлын үнэлгээний үр дүнг хууль бусаар ашигласан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
10.26 дугаар зүйл.Гэрээт харуул, хамгаалалтын тухай хууль зөрчих
1.Хуульд заасны дагуу бүртгүүлэлгүйгээр харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхэлсэн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Гэрээт харуул хамгаалалтын талаар хуулиар тогтоосон журам зөрчсөн, эсхүл харуул хамгаалалтын үйл ажиллагааны хязгаарлалтыг зөрчсөн бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Харуул хамгаалалт эрхлэх хуулийн этгээд нь хууль тогтоомжид заасан:
3.1.галт зэвсэг, тусгай хэрэгсэл олж авах, бүртгүүлэх, хэрэглэх, хадгалах, биедээ авч явах;
3.2.гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, дохиоллын хэрэгсэл ашиглах журам зөрчсөн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
10.27 дугаар зүйл.Тусгай зөвшөөрөл эзэмшигч эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулах
1.Тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэхэд нь хууль бусаар саад учруулсан бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
10.28 дугаар зүйл.Гадаад улсын төрийн байгууллага, олон улсын байгууллагын албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглах
1.Гадаад улсын төрийн байгууллага, олон улсын байгууллагын албан тушаалтан, албаны чиг үүрэг, бүрэн эрхээ албаны эрх ашигт харшаар ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
 

АРВАН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
ҮНЭТ ЦААС, БАНК, САНХҮҮ, ГААЛЬ, ТАТВАР, ДААТГАЛЫН ЖУРМЫН ЭСРЭГ ЗӨРЧИЛ

11.1 дүгээр зүйл.Аудитын тухай хууль зөрчих
1.Аудитын хуулийн этгээд:
1.1.аудит баталгаажуулалтын үйл ажиллагааг чанарын хяналт, аудит, нягтлах ажил, бусад баталгаажуулалт болон холбогдох үйлчилгээний олон улсын стандартын дагуу хийж гүйцэтгээгүй;
1.2.аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайланд аудит хийхдээ аудитын олон улсын стандартыг баримтлаагүй;
1.3.аудитын үйл ажиллагаанд баримтлах аудитын олон улсын стандартад заасан арга, хэлбэрээр аудитын үйл ажиллагааг явуулаагүй;
1.4.аудитын үйл ажиллагаанд баримтлах хараат бус байх, хараат бус байдлыг алдагдуулахад нөлөөлж болох шахалт, эрхшээлд орох аливаа нөхцөл байдлаас зайлсхийгээгүй;
1.5.аудитын үйл ажиллагаанд баримтлах харилцагчийн мэдээллийн нууцыг хадгалах үүргээ биелүүлээгүй;
1.6.шударга өрсөлдөөний зарчмыг мөрдөх, үйлчлүүлэгчдийг төөрөгдүүлэхээргүй бодитой зар сурталчилгаа явуулах, өөрийн байгууллагыг бусад аудитын хуулийн этгээдтэй харьцуулах, тэдний нэр төрд харшлах үйлдэл гаргахгүй байх үүргээ биелүүлээгүй;
1.7.аудитын үйл ажиллагаа явуулахдаа мэргэжлийн үл итгэх байр сууринаас хандах зарчмыг баримтлаагүй;
1.8.санхүүгийн тайлангийн аудит, эсхүл санхүүгийн тайланг нягтлах ажил, эсхүл бусад баталгаажуулах ажил /аудитын үйлчилгээ үзүүлэх/ -ыг нэг аж ахуйн нэгж байгууллагад дараалсан таван жилээс илүү хугацаанд үзүүлсэн;
1.9.хуульд заасны дагуу таван жил өнгөрсний дараа солигдсон аудитын хуулийн этгээд нь солигдсоноос хойш дараагийн гурван жилийн хугацаанд тухайн үйлчлүүлэгч байгууллагад аудитын үйлчилгээ үзүүлсэн;
1.10.хөрөнгийн үнэлгээ, татварын болон нягтлан бодох бүртгэлийн зөвлөх үйлчилгээ үзүүлсэн үйлчлүүлэгч байгууллагынхаа тухайн санхүүгийн жилийн тайланд аудит хийсэн бол аудиторыг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, аудитын хуулийн этгээдийг арван таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Аудитор, аудитын хуулийн этгээд:
2.1.аудитын ажлын баримтыг хуульд заасан хугацаагаар хадгалах үүргээ биелүүлээгүй;
2.2.хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй;
2.3.өөрийн салбартаа үндсэн орон тооны нэгээс доошгүй аудитортай байх үүргээ биелүүлээгүй бол аудиторыг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, аудитын хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Хууль тогтоомжид заасны дагуу санхүүгийн тайландаа заавал аудит хийлгэх хуулийн этгээд:
3.1.аудит хийлгэх үүргээ биелүүлээгүй;
3.2.аудитыг хуульд заасан хугацаанд хийлгээгүй;
3.3.хуульд заасан бусад үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Аудитын хуулийн этгээд хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан, эсхүл түүнд тавигдах шаардлагыг зөрчсөн бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож аудиторыг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, аудитын хуулийн этгээдийг арван таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.Аудитын үйлчилгээний хөлсийг үйлчлүүлэгч байгууллагын үйл ажиллагааны үр дүн, санхүүгийн байдал, аудитын дүгнэлтийн шинж чанараас хамааруулан тогтоохгүй байх, эсхүл тусгай зөвшөөрөл авсан аудитын хуулийн этгээд нь “Аудит” гэсэн үгийг оноосон нэрийн ард хэрэглэх шаардлагыг зөрчсөн бол зөрчил үйлдэж олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6.Аудитын хуулийн этгээдээр үйлчлүүлэгч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл биелүүлэхээс зайлсхийсэн, эсхүл татгалзсан, эсхүл aудитын үйл ажиллагаанд саад учруулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
7.Үйлчлүүлэгчтэй ажил төрлийн холбоотой хүн, хуулийн этгээд нь санхүүгийн тайланд аудит хийхэд шаардлагатай баримт, бусад материалыг танилцуулах, тайлбар гаргаж өгөхөөс татгалзаж, аудитын үйл ажиллагаанд саад учруулсан бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
8.Аудитын хуулийн этгээдэд ажилладаг мэргэшсэн нягтлан бодогч өөр байгууллагад давхар ажил эрхэлсэн, эсхүл бусад аудитын хуулийн этгээдэд гэрээгээр ажилласан бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
9.Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4.1.1-д заасан стандартыг мөрдөх аж ахуйн нэгж, байгууллагад аудитын үйлчилгээ үзүүлэх эрхтэй аудитын хуулийн этгээд нь хугацаагүй эрхтэй дөрвөөс доошгүй мэргэшсэн нягтлан бодогчтой байх үүргээ биелүүлээгүй бол аудиторыг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, аудитын хуулийн этгээдийг арван таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Тайлбар: Энэ зүйлийн 1.9 дэх заалт нь нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомжид заасан жижиг, дунд аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлагналын болон улсын секторын нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартыг мөрдөх аж ахуйн нэгж, байгууллагад хамаарахгүй.
11.2 дугаар зүйл.Төрийн хяналт шалгалтын тухай хууль зөрчих
1.Төрийн хяналт шалгалтад хамрагдах үүрэг бүхий этгээд:
1.1.хяналт шалгалтаас зайлсхийсэн;
1.2.дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Төрийн хяналт шалгалтад хамрагдах үүрэг бүхий этгээд төрийн хяналт шалгалтад холбогдолтой баримт бичгийг:
2.1.гаргаж өгөхөөс үндэслэлгүйгээр татгалзсан;
2.2.засварласан;
2.3.гэмтээсэн;
2.4.зайлсхийсэн;
2.5.устгасан;
2.6.хуурамч баримт бичиг гаргаж өгсөн бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
11.3 дугаар зүйл.Банкны тухай хууль зөрчих
1.Банкны үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлгүй эрхэлсэн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Банкны тухай хууль тогтоомжид тусгайлан заасан банканд хориглох үйл ажиллагаа эрхэлсэн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

/Энэ хэсэгт 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
3.Банкны тухай хуульд заасан, эсхүл Монголбанкнаас тогтоосон зээл, зээлтэй адилтган тооцох актив хөрөнгө, баталгаа, батлан даалтад тавьсан хязгаарлалтыг таван нэгж-хувь хүртэл зөрчсөн бол банкийг дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Банкны тухай хуульд заасан, эсхүл Монголбанкнаас тогтоосон зээл, зээлтэй адилтган тооцох актив хөрөнгө, баталгаа, батлан даалтад тавьсан хязгаарлалтыг таваас арван таван нэгж-хувь хүртэл зөрчсөн бол банкийг далан мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.Банкны тухай хуульд заасан, эсхүл Монголбанкнаас тогтоосон зээл, зээлтэй адилтган тооцох актив хөрөнгө, баталгаа, батлан даалтад тавьсан хязгаарлалтыг арван таваас дээш нэгж-хувиар зөрчсөн бол банкийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6.Банкны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангаагүй нь банканд бүтцийн өөрчлөлт хийх, эсхүл татан буулгах нөхцөл бүрдүүлээгүй бол банкийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.”

/Энэ хэсгийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
7.Урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд Монголбанкнаас тавьсан шаардлага, үүрэг, даалгаврыг биелүүлээгүй, эсхүл Монголбанкны шийдвэрийг зөрчсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно
/Энэ хэсгийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
8.Хуульд заасан хяналт, шалгалт, банканд хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд саад учруулсан бол хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
/Энэ хэсгийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
9.Төлбөр тооцооны баримтыг нуун дарагдуулсан, эсхүл гүйлгээг саатуулсан бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
10.Тайлан, тэнцэл, мэдээ баримт, банкийг тогтворжуулах төлөвлөгөөг Монголбанканд зохих журмын дагуу гаргаж өгөөгүй, ирүүлээгүй эсхүл нийтэд мэдээлбэл зохих санхүүгийн тайлан, бусад мэдээллийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нийтэд мэдээлээгүй бол хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

/Энэ хэсэгт 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан/
11.Банкны заавал байлгах нөөцийн болон энэ зүйлийн 6 дахь хэсэгт зааснаас бусад байдлаар Банкны тухай хуульд заасан банканд тавих шаардлагыг хангаагүй бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
/Энэ хэсэгт 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
12.Банкны нийтлүүлсэн тайлан, мэдээлэлд хуурамч, худал, ташаа мэдээлэл агуулагдсан бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
13.Банкны тухай хуульд заасныг зөрчиж хуульд нийцээгүй, эсхүл хуурамч, худал, ташаа мэдээлэл бүхий зар сурталчилгааг тараасан бол хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, уг зар сурталчилгаа, тайлан, мэдээллийг бэлтгэсэн, эсхүл баталгаажуулсан хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
14.Банкны тухай хууль тогтоомжоор хориглосон үйл ажиллагаа эрхэлсэн бол олсон орлогыг хурааж хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

/Энэ хэсэгт 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
15.Энэ зүйлийн 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14 дэх хэсэгт зааснаас бусад байдлаар Банкны тухай хууль тогтоомж зөрчсөн, эсхүл Монголбанк, түүний хянан шалгагч, улсын байцаагчийн шийдвэр, шаардлагыг биелүүлээгүй бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
/Энэ хэсэгт 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
11.4 дүгээр зүйл.Эрдэнэсийн сангийн тухай хууль зөрчих
1.Эрдэнэсийн сангийн эрдэнэсийг:
1.1.хүлээн авах;
1.2.хадгалах;
1.3.хамгаалах;
1.4.шилжүүлэх;
1.5.байршуулах;
1.6.тээвэрлэх журам зөрчсөн бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Эрдэнэсийн санд үнэт металл, эрдэнийн чулуу, түүгээр хийсэн эдлэл, түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийг нэг эд хариуцагчаас нөгөөд шилжүүлэхдээ нэг бүрчлэн тоолж, жинлэж, бүртгэлтэй тулган тооцож, удирдлагын хяналттайгаар хүлээлцэх журам зөрчсөн бол хүнийг жаран нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
11.5 дугаар зүйл.Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль зөрчих
1.Банк бус санхүүгийн байгууллагын салбарыг зөвшөөрөлгүй нээсэн, эсхүл банк бус санхүүгийн байгууллагаас бусад этгээд банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа эрхэлсэн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль тогтоомж, тэдгээрийг хэрэгжүүлэх талаар Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан шийдвэрийг биелүүлээгүй бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
 3.Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэгч:
3.1.төлбөр тооцооны баримтыг нуун дарагдуулсан, эсхүл гүйлгээг саатуулсан;
3.2.тайлан, тэнцэл, мэдээ баримтыг Санхүүгийн зохицуулах хороонд зохих журмын дагуу гаргаж өгөөгүй, эсхүл энэ хуульд заасны дагуу нийтэд мэдээлэх санхүүгийн тайланг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нийтэд мэдээлээгүй, эсхүл нийтлүүлсэн тайлан мэдээлэлд хуурамч, худал, ташаа мэдээлэл агуулагдсан;
3.3.хуульд заасан журам зөрчиж хуурамч, худал, ташаа мэдээлэл бүхий зар сурталчилгааг тараасан бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэгч хуульд заасан шаардлагыг хангаагүй бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.Хуулиар хориглосон, эсхүл тусгай зөвшөөрөлд зааснаас өөр үйл ажиллагаа эрхэлсэн бол олсон орлогыг хурааж хүнийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
11.6 дугаар зүйл.Санхүүгийн үйл ажиллагааг хууль бусаар эрхлэх
1.Хадгаламж, зээл, төлбөр тооцоо, даатгал, даатгалын мэргэжлийн оролцогчийн, эсхүл хуульд заасны дагуу зөвшөөрөл, тусгай зөвшөөрөлтэй явуулах санхүүгийн бусад үйл ажиллагааг зөвшөөрөлгүйгээр, эсхүл хууль бусаар явуулсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
11.7 дугаар зүйл.Төрийн бус байгууллагын тухай хууль зөрчих
1.Төрийн бус байгууллагын орлогоос:
1.1.ногдол ашиг хуваарилсан;
1.2.иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын төлбөрийг төлсөн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн, ажилтнаас тухайн байгууллагын эд хөрөнгөөр хувийн ашиг олох зорилгоор санхүүгийн, эсхүл аж ахуйн үйл ажиллагаа явуулсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Хуульд заасан хугацаанд үйл ажиллагааныхаа тайланг холбогдох эрх бүхий байгууллагад гаргаж өгөөгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
11.8 дугаар зүйл. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль зөрчих
1.Хадгалагч:
1.1.мөнгөн хадгаламжийн гэрээг тодорхой бус хугацаагаар байгуулсан тохиолдолд хадгалуулагчийн хүссэн үед түүний хадгалуулсан мөнгийг буцаан өгч, хүү төлөх үүргээ биелүүлээгүй;
1.2.мөнгөн хадгаламжийн гэрээг тодорхой хугацаагаар байгуулсан тохиолдолд уг хугацаа дууссаны дараа хадгалуулагчийн анхны шаардлагаар мөнгийг буцаан өгч, хүүг төлөх үүргээ биелүүлээгүй;
1.3.тодорхой хугацаагаар байгуулсан мөнгөн хадгаламжийн гэрээг хадгалагч нэг талын санаачилгаар өөрчилсөн, эсхүл хугацаанаас өмнө цуцалсан;
1.4.хугацаатай мөнгөн хадгаламжийн хүүгийн хэмжээ нь мөнгөн хадгаламжийн гэрээнд заасан хугацааг дуустал анх тохиролцсон хэвээр хадгалах үүргээ биелүүлээгүй;
1.5.хадгалуулагч нь мөнгөн хадгаламжийн орлого, зарлагын гүйлгээг итгэмжлэгдэгчээр дамжуулан хийлгэх эрхийг зөрчсөн;
1.6.хуульд заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр итгэмжлэл, итгэмжлэгдэгчийн иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичгийг үндэслэн гүйлгээ хийх үүргээ биелүүлээгүй;
1.7.мөнгөн хадгаламжийг өв залгамжлуулах, гэрээслэх тохиолдолд гүйлгээ хийх журам зөрчиж хадгалуулагчид хохирол учруулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Хадгалагч:
2.1.хадгалуулагчийн мөнгөн хөрөнгөөс зөвхөн түүний зөвшөөрөл, эсхүл даалгавраар гүйлгээ хийх;
2.2.мөнгөн хадгаламжийн хүүгийн хэмжээг үнэн зөв бодож, олгох;
2.3.хадгалуулагчийн дансны нууцыг хадгалах;
2.4.өөрийн буруугаас учруулсан хохирлыг нөхөн төлөх;
2.5.талуудын харилцан тохиролцсон бусад үүргийг биелүүлэх журам зөрчсөнөөс хадгалуулагчид хохирол учруулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Банк, төлбөр тооцооны үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд:
3.1.төлбөрийн нэхэмжлэлээр хийх төлбөрийг гагцхүү төлбөр хариуцагчийн мөнгөн хөрөнгийг зарцуулах эрх бүхий этгээдийн зөвшөөрсөн нөхцөлд гүйцэтгэх;
3.2.хуулийн этгээд оролцсон төлбөр тооцоог гүйцэтгэхдээ уг төлбөр тооцооны баримтын бүрдүүлбэрийг шалгах;
3.3.хүлээн авсан дэс дарааллыг баримтлан төлбөр тооцоог гүйцэтгэх;
3.4.төлбөр хариуцагчаас ирүүлсэн төлбөрийн гүйлгээг тухайн өдөрт нь багтаан гүйцэтгэх үүргийг зөрчиж бүрдүүлбэр дутуу төлбөр тооцооны баримтаар гүйлгээ хийсэн, эсхүл төлбөр тооцооны баримтыг дарагдуулсан, эсхүл гүйлгээг саатуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Хуульд заасан зээлийн батлан даалт, барьцаалсан эд хөрөнгийн талаархи баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
11.9 дүгээр зүйл.Хадгаламж, зээлийн хоршооны тухай хууль зөрчих
1.Хадгаламж, зээлийн хоршоо, түүний эрх бүхий албан тушаалтан, хадгаламж зээлийн хоршоодын холбоо:
1.1.идэвхгүй гишүүнээр тооцох тухай тэргүүлэгчдийн зөвлөл шийдвэр гаргахаас ажлын 30 өдрийн өмнө тухайн гишүүнд бичгээр мэдэгдэх үүргээ биелүүлээгүй;
1.2.энэ зүйлийн 1.1 дэх заалтад заасан мэдэгдлийг хүлээн авах боломжтой байсан, эсхүл хүлээн авсан боловч ажлын 15 өдрийн дотор хариу тайлбар ирүүлээгүй гишүүнийг идэвхгүй гишүүнд тооцож, түүний оруулсан хувь хөрөнгөтэй дүйцэх хөрөнгө, хадгаламжийн үлдэгдэл, тухайн жилийн орлогоос хүртэх хувь хөрөнгө, хүүгийн төлбөр зэргийг тусгайлсан дансанд төвлөрүүлж, санхүүгийн тайлан, мэдээнд тусгайлан тусгах үүргээ биелүүлээгүй;
1.3.идэвхгүй гишүүнтэй хийх төлбөр тооцоог хуульд заасан журмын дагуу гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй;
1.4.санхүүгийн хүндрэлтэй хадгаламж, зээлийн хоршоонд тогтворжилтын сангаас эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн туслалцааг Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрлөөр олгох үүргээ биелүүлээгүй бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Хадгаламж, зээлийн хоршоо, түүний гишүүн:
2.1.хуульд заасан хадгаламж, зээлийн хоршооны гишүүний хангасан байвал зохих нөхцөлийг хангаагүй;
2.2.тэргүүлэгчдийн зөвлөл нь гишүүдийн бүртгэлийг хөтөлж, хадгалах, түүний үнэн зөвийг хариуцаж, гарсан өөрчлөлтийг хуульд заасан хугацаанд Санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй;
2.3.хадгаламж, зээлийн хоршооны дүрэмд заасан тохиолдолд гишүүний эрх нь хадгаламж, зээлийн хоршоонд оруулах хувь хөрөнгийн доод хэмжээг бүрэн оруулснаар үүсэх, энэ тохиолдолд тухайн гишүүн дүрмээр тогтоосон хугацаанд хувь хөрөнгийг бүрэн оруулах үүргээ биелүүлээгүй, эсхүл хувь хөрөнгөө оруулаагүй; 
2.4.хуульд заасан бүх гишүүдийн хурлыг заавал хуралдуулах тохиолдолд бүх гишүүдийн хурлыг хуралдуулаагүй;
2.5.бүх гишүүдийн ээлжит хурлыг хуульд заасан хугацаанд зарлан хуралдуулаагүй;
2.6.хадгаламж, зээлийн хоршооны нэг гишүүний оруулж болох хувь хөрөнгийн дээд хэмжээ нь нийт гишүүний оруулсан хувь хөрөнгийн 10 хувиас хэтэрсэн бол хүнийг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг зургаан мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэгч нь:
3.1.хадгаламж, зээлийн үйл ажиллагааг төрийн эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөл, эсхүл хуульд нийцүүлэн баталсан дүрэм, журам, нөхцөл шаардлагын үндсэн дээр эрхлэх үүргээ биелүүлээгүй;
3.2.төрийн эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрөл аваагүй, эсхүл хууль тогтоомжоор хориглосон санхүүгийн ажил, үйлчилгээг эрхэлсэн;
3.3.бичгээр байгуулсан гэрээний үндсэн дээр зөвхөн гишүүдийнхээ мөнгөн хөрөнгийг хадгалах журам зөрчсөн;
3.4.хууль, эсхүл хадгаламж, зээлийн хоршооны дүрэм, зээлийн үйл ажиллагааны журамд заасны дагуу зөвхөн гишүүддээ зээл олгох журам зөрчсөн;
3.5.нэг гишүүн, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдэд олгох зээлийн хэмжээ нь төрийн эрх бүхий байгууллагаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг зөрчсөн;
3.6.санхүүгийн тайлангаа улирал, жилээр гаргаж тогтоосон хугацаанд төрийн эрх бүхий байгууллагад хүргүүлээгүй;
3.7.төрийн эрх бүхий байгууллагаас шаардсан хадгаламж, зээлийн хоршооны санхүүгийн тайлантай холбогдсон нэмэлт нотлох баримтыг ирүүлээгүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
11.10 дугаар зүйл.Үнэт цаасны зах зээлийн тухай хууль зөрчих
1.Зохицуулалттай этгээдийн эрхлэх үйл ажиллагааг төрийн эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөл, бүртгэл, эрхгүйгээр эрхэлсэн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гучин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Хүн, хуулийн этгээд:
2.1.үнэт цаас гаргах тухай шийдвэрийг эрх бүхий байгууллагад бүртгүүлснээс хойш түүний зөвшөөрснөөс бусад тохиолдолд тухайн үнэт цаасыг үнэт цаасны анхдагч зах зээлд арилжих хүртэл хугацаанд өөрчилсөн;
2.2.урьд нь нийтэд санал болгон гаргасан тухайн төрлийн үнэт цаасыг нэмж гаргахдаа хаалттай хүрээнд худалдахаар шийдвэрлэсэн тухайгаа эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй;
2.3.урьд нь нийтэд санал болгон үнэт цаас гаргасан хуулийн этгээд өөр төрлийн үнэт цаасыг хаалттай хүрээнд худалдахаар гаргаж байгаа бол уг үнэт цаасыг эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй;
2.4.Засгийн газраас гаргасан үнэт цааснаас бусад нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэлд бүртгүүлээгүй, эсхүл эрх бүхий байгууллага уг бүртгэлд бүртгэхээс татгалзсан үнэт цаасыг нийтэд танилцуулсан, эсхүл зар сурталчилгаа явуулсан;
2.5.нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэлд бүртгүүлээгүй, эсхүл хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцааг нийтэд санал болгосон;
2.6.үнэт цаасны анхдагч зах зээлд үнэт цаасыг зээлээр худалдсан, эсхүл хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол үнэ төлбөргүйгээр эзэмшүүлсэн;
2.7.үнэт цаас гаргагч нь үнэт цаасыг үнэт цаасны анхдагч зах зээлд худалдаж дууссанаас хойш ажлын 3 өдрийн дотор тухайн үнэт цаасыг үнэт цаасны анхдагч зах зээлд арилжсан тухай тайланг тогтоосон журмын дагуу эрх бүхий байгууллагад ирүүлэх үүргээ биелүүлээгүй;
2.8.үнэт цаас гаргагч нь үнэт цаасны арилжаанаас төвлөрүүлсэн мөнгөн хөрөнгийг тухайн үнэт цаасны танилцуулгад зааснаас өөр зориулалтаар зарцуулсан;
2.9.Монгол Улсад бүртгэгдсэн хуулийн этгээд гадаад улсын хөрөнгийн биржид бүртгүүлэх тохиолдолд эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүргээ биелүүлээгүй;
2.10.шүүхийн шийдвэрийн дагуу үнэт цаас гаргагчийн дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлттэй зөрчилдсөн нэмэлт, өөрчлөлтийг уг дүрэмд оруулсан;
2.11.эрх бүхий байгууллагаас тогтоосон журам зөрчиж санал гаргасан, эсхүл санал гаргалгүй компанийн хувьцааг худалдан авахад чиглэсэн үйл ажиллагаа явуулсан;
2.12.хуульд заасан зохицуулалттай үйл ажиллагааг эрхлэх зохицуулалттай этгээдийн хувьцаа эзэмшигч нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хувьцаагаа худалдах, арилжих, барьцаалах болон бусад хэлбэрээр шилжүүлсэн;
Тайлбар: Энэ заалт нь хувьцаат компанийн хэлбэртэй зохицуулалттай этгээдийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигчид хамаарна.
2.13.хуульд зааснаас өөр этгээд өөрийн оноосон нэртэй “Үнэт цаасны компани” гэсэн дэлгэрэнгүй тэмдэглэгээ, эсхүл “ҮЦК” гэсэн товчилсон тэмдэглэгээ хэрэглэсэн;
2.14.тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд, эсхүл хүчингүй болгосны дараа тухайн хуулийн этгээдийн харилцагчийн эрх ашгийг хамгаалах зорилгоор эрх бүхий байгууллагын зөвшөөрснөөс бусад аливаа гэрээ, хэлцэл, гүйлгээ хийсэн;
2.15.хөрөнгө оруулалтын сан хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан;
2.16.хөрөнгө оруулалтын менежментийн компани нь үйлчилгээний зардлын төлбөр, гүйцэтгэлийн урамшууллаас бусад төлбөр, хураамжийг сангийн хөрөнгөөс гаргасан;
2.17.үнэт цаасны өмчлөх эрхийн бүртгэлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээд үнэт цаасны өмчлөх эрхийн бүртгэлийн мэдээлэл, баримтыг хууль тогтоомжоор тогтоосон хугацаанд бүрэн бүтэн хадгалах, эсхүл зохих журмын дагуу мэдээлэх, тайлагнах үүргээ биелүүлээгүй;
2.18.үнэт цаас өмчлөгч /итгэмжлэгдсэн өмчлөгч/, кастодианы болон брокерын үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээд нь үнэт цаасны тухайлсан бүртгэлд гаргаж өгөх шаардлагатай мэдээллийг үнэн зөв, шуурхай гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй;
2.19.нэг үнэт цаасыг үнэт цаасны тухайлсан бүртгэлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа зөвхөн нэг хуулийн этгээдэд бүртгүүлсэн, эсхүл өөр хуулийн этгээдэд давхар бүртгүүлсэн;
2.20.үнэт цаасны өмчлөх эрхийн бүртгэлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээд нь өөрийн үнэт цаасны бүртгэлд байгаа үнэт цаасыг өмчлөгчийнх нь зөвшөөрөлгүйгээр дур мэдэн захиран зарцуулсан;
2.21.үнэт цаасны арилжааны төлбөрийн гүйлгээг төлбөр бүрэн хийгдсэн тохиолдолд үнэт цаасны өмчлөх эрхийг шилжүүлэх зарчмыг баримтлан гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй;
2.22.үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь үнэт цаасны өмчлөх эрх шилжсэн тухай үнэт цаас гаргагчид хүсэлтээр болон үнэт цаасны бүртгэлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээдэд мэдээлэх үүргээ биелүүлээгүй;
2.23.үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд бусдын өмнө хүлээсэн үүргийг түүний харилцагчийн дансан дахь үнэт цаас, түүнтэй холбоотой мөнгөн хөрөнгөөр гүйцэтгэсэн;
2.24.кастодианы үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээд өөрт хадгалагдаж байгаа үнэт цаасны талаар өмчлөгчөөс бусад аливаа этгээдтэй гэрээ, хэлцэл байгуулсан, эсхүл захиран зарцуулсан;
2.25.кастодианы үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээдийн бусдын өмнө хүлээсэн үүргийг түүний харилцагчийн дансан дахь үнэт цаас болон мөнгөн хөрөнгөөр гүйцэтгэсэн;
2.26.хөрөнгийн бирж хуулиар үүрэг болгосон журмыг баталж, нийтэд мэдээлэх үүргээ биелүүлээгүй;
2.27.хөрөнгийн бирж үнэт цаасны арилжааны талаархи хуульд заасан мэдээллийг нийтэд мэдээлэх үүргээ биелүүлээгүй;
2.28.хөрөнгийн бирж энэ хуулиар хориглосон үйл ажиллагаа эрхэлсэн;
2.29.хөрөнгийн биржийн эрх бүхий албан тушаалтан үнэт цаасны арилжаанд оролцогч зохицуулалттай хуулийн этгээдэд аливаа албан тушаал эрхэлсэн;
2.30.хуулиар зөвшөөрснөөс бусад зохицуулалттай үйл ажиллагааг хавсран эрхэлсэн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гучин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Хууль тогтоомжид заасан үнэт цаас гаргагчийн нийтлэг үүргийг хэрэгжүүлээгүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Үнэт цаасны зэх зээлийн оролцогч, зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэгч, аудитор:
4.1.кастодианы үйл ажиллагаа эрхлэх байгууллага хувьцаат компанийн хувьцааны хяналтын багцыг дангаараа, эсхүл холбогдох этгээдтэй хамтран худалдан авснаар тухайн хувьцаа эзэмшигчийн эзэмшиж байгаа хувьцаа нь хяналтын багц болон түүнээс дээш хэмжээнд хүрсэн бол хяналтын багц эзэмшигч болсон өдрөөс хойш ажлын 60 өдрийн дотор бусад хувьцаа эзэмшигчийн эзэмшиж байгаа хувьцааг уг хувьцааны сүүлийн зургаан сарын зах зээлийн үнийн жигнэсэн дунджаас доогуур үнээр худалдан авахаар санал гаргах үүрэг үүссэн тухай мэдээллийг компанийн хувьцааны хяналтын багцыг худалдан авснаас хойш ажлын 5 өдрийн дотор эрх бүхий байгууллага, хөрөнгийн биржид мэдэгдэх ба нийтэд өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдээлэх үүргээ биелүүлээгүй;
4.2.компанийн хувьцааны хяналтын багцыг дангаараа болон холбогдох этгээдтэй хамтран эзэмшиж байгаа этгээд нь уг хувьцааны хяналтын багцын хэмжээ нь 5 хувиар нэмэгдсэн, буурсан тохиолдол бүрд ажлын 5 өдрийн дотор эрх бүхий байгууллага, хөрөнгийн биржид мэдэгдэх, нийтэд өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдээлэх үүргээ биелүүлээгүй;
4.3.санал гаргагч нь компанийн хувьцааг худалдан авах саналаа эрх бүхий байгууллага болон нийтэд нэгэн зэрэг мэдэгдэх үүргээ биелүүлээгүй;
4.4.зохицуулалттай этгээд тусгай зөвшөөрөл бүхий үйл ажиллагаатай холбоотой хийсэн хэлцэл, өөрийн болон харилцагчийн хөрөнгийн хөдөлгөөн, өөрчлөлтийг бүрэн тусгасан анхан шатны болон нягтлан бодох бүртгэл хөтлөх, баланс орлого, үр дүнгийн тайланг цаг тухайд нь үнэн зөв гаргах үүргээ биелүүлээгүй;
4.5.зохицуулалттай этгээд энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан баримт бичиг, бүртгэлийг өөрийн байгууллагад 5-аас доошгүй жил хадгалан архивт шилжүүлэх үүргээ биелүүлээгүй;
4.6.зохицуулалттай этгээд нь тусгай зөвшөөрөл авснаас хойш нэг сарын дотор эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн аудитын байгууллагыг сонгон гэрээ байгуулах, эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүргээ биелүүлээгүй;
4.7.хуулиар хориглосон этгээдийг аудитороор томилсон;
4.8.зохицуулалттай этгээд нь аудитын байгууллагатай байгуулсан гэрээг цуцалснаас, эсхүл дуусгавар болсноос хойш 7 хоногийн дотор энэ тухайгаа эрх бүхий байгууллагад бичгээр мэдэгдэх үүргээ биелүүлээгүй;
4.9.зохицуулалттай этгээд нь тухайн санхүүгийн тайлангийн жил дуусах тухай бүр нягтлан бодох болон бусад бүртгэлдээ аудитын шалгалт хийлгэж, санхүүгийн тайлангийн аудитаар баталгаажуулсан хувийг аудитын дүгнэлтийн хамт Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасан хугацаанд эрх бүхий байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй;
4.10.хуульд заасны дагуу аудитын шалгалт хийх явцад зохицуулалттай этгээдийн санхүүгийн байдалд ноцтой сөрөг нөлөө үзүүлэхүйц болон санхүүгийн бусад зохицуулалтыг зөрчсөн нөхцөл байдал илэрвэл аудитор энэ тухай эрх бүхий байгууллагад, эсхүл зохицуулалттай этгээдэд даруй бичгээр мэдэгдэх үүргээ биелүүлээгүй;
4.11.үнэт цаасны анхдагч зах зээлд үнэт цаас гаргагч нь хуульд заасан мэдээллийг үнэ төлбөргүйгээр сонирхсон этгээдэд өгөх үүргээ биелүүлээгүй;
4.12.үнэт цаасны хоёрдогч зах зээлд үнэт цаасаа арилжиж байгаа үнэт цаас гаргагч нь хуульд заасан нөхцөл байдал үүссэнээс хойш ажлын 1 өдөрт багтаан энэ талаар эрх бүхий байгууллага, хөрөнгийн бирж, эсхүл өөрийн цахим хуудсаар дамжуулан нийтэд мэдээлэх үүргээ биелүүлээгүй;
4.13.хөрөнгийн бирж нь өөрийн бүртгэлд байгаа үнэт цаас, үнэт цаас гаргагчийн талаархи хуульд заасан мэдээллийг цахим хуудсаар дамжуулан нийтэд мэдээлэх үүргээ биелүүлээгүй;
4.14.тусгай зөвшөөрөлтэйгөөр зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх этгээд нь хуульд заасан мэдээллийг хуульд заасан этгээдэд мэдээлэх үүргээ биелүүлээгүй;
4.15.хөрөнгө оруулагч нь өөрийн өмчлөл дэх үнэт цаасыг бүртгүүлэх, номиналь эзэмшигчид шилжүүлэхдээ үнэт цаастай холбоотой, шаардлагатай бүх мэдээллийг үнэт цаасны бүртгэл хөтлөгч, эсхүл номиналь эзэмшигчид мэдэгдэх үүргээ биелүүлээгүй;
4.16.Санхүүгийн зохицуулах хороо шаардсан тохиолдолд хөрөнгө оруулагч нь өөрийн, эсхүл түүний холбогдох этгээдийн өмчлөл дэх үнэт цаасны талаархи мэдээллийг гаргаж өгөөгүй;
4.17.өөрийгөө зохицуулах байгууллага нь түүний гишүүдийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар эрх бүхий байгууллагаас ирүүлсэн аливаа мэдээллийг гишүүн бүрд шуурхай хүргэх үүргээ биелүүлээгүй;
4.18.өөрийгөө зохицуулах байгууллага нь эрх бүхий байгууллагаас өгсөн даалгаврыг биелүүлээгүй;
4.19.өөрийгөө зохицуулах байгууллага нь түүний гишүүдээс хууль тогтоомж, байгууллагын дүрэм, журам зөрчсөн талаар болон уг зөрчилтэй холбогдуулан авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тухай эрх бүхий байгууллагад даруй мэдэгдэх үүргээ биелүүлээгүй;
4.20.өөрийгөө зохицуулах байгууллага санхүүгийн, эсхүл үйл ажиллагааны тайлангаа тогтоосон хугацаанд эрх бүхий байгууллагад ирүүлэх, нийтэд мэдээлэх үүргээ биелүүлээгүй;
4.21.хуульд заасны дагуу эрх бүхий байгууллагаас өөрийгөө зохицуулах байгууллага, түүний эрх бүхий албан тушаалтан, мэргэжилтэнд арга хэмжээ авсан өдрөөс хойш уг асуудлыг удирдах зөвлөл, эсхүл бүх гишүүдийн хурлаар 60 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэж, эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүргээ биелүүлээгүй;
4.22.эрх бүхий байгууллага бүрэн эрхээ хэрэгжүүлэх, эсхүл гадаад улсын эрх бүхий зохицуулагч байгууллага, эсхүл олон улсын байгууллагын хүсэлтэд заасан шаардлагатай мэдээллийг тогтоосон хугацаанд, шаардсан хэлбэрээр баталгаажуулж ирүүлэхийг зохицуулалттай этгээд, үнэт цаас гаргагч, тэдгээрийн холбогдох этгээд, эсхүл тухайн нөхцөл байдалтай холбоотой аливаа этгээдээс бичгээр шаардсаныг биелүүлээгүй;
4.23.энэ зүйлийн 4.22 дахь заалтад заасан эрх хэмжээний хүрээнд олж авсан баримт, материал, мэдээллийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр аливаа этгээдэд мэдээлсэн, шилжүүлсэн;
4.24.зохицуулалттай этгээд нь харилцагчийн хөрөнгийг хамгаалахад шаардлагатай холбогдох бүх данс, баримт, материалын эхийг эрх хүлээн авагчид шилжүүлээгүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.Үнэт цаас гаргагч:
5.1.нийтэд санал болгон гаргах үнэт цаасны танилцуулгад дутуу, худал, төөрөгдүүлсэн мэдээлэл тусгаж нийтэд танилцуулсан, худал амлалт өгсөн;
5.2.үнэт цаасны танилцуулгад эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр аливаа өөрчлөлт оруулсан;
5.3.хуульд заасан журам зөрчиж үнэт цаасны зах зээлийг зохицуулах төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй үнэт цаасыг олон нийтэд танилцуулсан;
5.4.энэ зүйлийн 5.1, 5.2, 5.3 дахь заалтад заасан үнэт цаасны талаар аливаа зар сурталчилгаа явуулсан;
5.5.санхүүжилт татах зорилгоор энэ зүйлийн 5.4 дэх заалтад заасан үнэт цаасны талаархи бусад төрлийн мэдээллийг нийтэд нээлттэй зарласан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Түүнд андеррайтерийн үйлчилгээ үзүүлсэн тусгай зөвшөөрөл бүхий этгээдийг гучин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6.Үнэт цаасны тухай хууль тогтоомжид заасан дотоод мэдээлэл эзэмшигч:
6.1.уг мэдээллийн улмаас ханш, арилжааны хэмжээ нь хэлбэлзэх үнэт цаас, түүнд суурилсан санхүүгийн хэрэгслийн арилжаанд оролцсон;
6.2.уг мэдээллийг дотоод мэдээлэл гэдгийг мэдсэн эсэхээс үл хамааран ханш, арилжааны хэмжээ нь хэлбэлзэх үнэт цаас, түүнд суурилсан санхүүгийн хэрэгслийн арилжаанд оролцохыг бусдад санал болгосон, эсхүл ятгасан;
6.3.албан тушаал, ажил үүргийн хувьд мэдээллийг нээлттэй болгох үүрэг хүлээснээс бусад тохиолдолд бусдад дотоод мэдээллийг задруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
7.Үнэт цаасны тухай хууль тогтоомжид заасан:
 7.1.үнэт цаас гаргагч нь хуульд заасан дотоод мэдээллийг хөрөнгийн бирж, эрх бүхий байгууллагаас тогтоосон журмын дагуу нийтэд мэдээлэх, дотоод мэдээллийг нийтэд мэдээлэхдээ эрх бүхий байгууллага, эсхүл үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагад мэдэгдэх үүргээ биелүүлээгүй;
7.2.дотоод мэдээллийг хуульд заасан хэлбэрээр нийтэд мэдээлэх журам зөрчсөн;
7.3.үнэт цаасны зах зээлд хуурамч арилжаа хийсэн, эсхүл үнэт цаасны үнэ ханшийг зохиомлоор тогтоосон;
7.4.үнэт цаасны зах зээлд оролцогч, харилцагчийг хууран мэхлэх замаар арилжаанд оролцуулсан, эсхүл оролцуулахгүй байх, эсхүл бусад арга хэлбэрээр үнэт цаасны зах зээлийг урвуулан ашигласан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
8.Хөрөнгийн бирж хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүргээ биелүүлээгүй, эсхүл үнэт цаасны зах зээлд оролцогч этгээд үнэт цаасны зах зээлийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зорилгоор эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг биелүүлээгүй, эсхүл эрх бүхий байгууллагын даалгаврыг тогтоосон хугацаанд заавал биелүүлж, гүйцэтгэлийг зохих журмын дагуу тайлагнах үүргээ биелүүлээгүй, эсхүл компанийн нэгдлийн гишүүн-зохицуулалттай этгээд тухайн компанийн нэгдлийн бусад гишүүд эрх бүхий байгууллагын шаардсан шаардлагатай мэдээллийг гаргаж ирүүлээгүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
9.Хуульд заасан хадгаламжийн бичиг гаргахтай холбогдсон журам зөрчсөн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
10.Хуульд заасан:
10.1.брокер;
10.2.дилер;
10.3.андеррайтерийн үйл ажиллагааны журам зөрчсөн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
11.Үнэт цаасны анхдагч зах зээлд үнэт цаас гаргагч нь үнэ төлбөргүйгээр сонирхсон этгээдэд мэдээлэл өгөх үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
11.11 дүгээр зүйл.Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хууль зөрчих
1.Тусгай зориулалтын компанийг хуульд зааснаас бусад этгээд үүсгэн байгуулсан бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Тусгай зориулалтын компани, орон сууцны санхүүжилтийн компани:
2.1.оноосон нэрэндээ хуульд заасан дэлгэрэнгүй, товчилсон тэмдэглэгээ хэрэглээгүй;
2.2.хуулиар зөвшөөрснөөс бусад этгээд оноосон нэрэндээ хуульд заасан тусгай зориулалтын компанийн дэлгэрэнгүй, товчилсон тэмдэглэгээ хэрэглэсэн;
2.3.хуулиар хориглосон үйл ажиллагаа эрхэлсэн;
2.4.түүний эрх бүхий албан тушаалтан, хөрөнгө итгэмжлэн удирдагч нь хөрөнгө болон хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалахад шаардлагатай бүх арга хэмжээ авч, тусгай зориулалтын компанийн нийт хөрөнгө, санхүүгийн тайлан, тэнцэл, баримт бичиг, албан бичгийн хэвлэмэл хуудас, тэмдгийг эрх хүлээн авагчийн эзэмшилд шилжүүлэх бөгөөд эрх, үүргээ хэрэгжүүлэхэд нь эрх хүлээн авагчтай бүх талаар хамтран ажиллах үүргээ биелүүлээгүй хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Барьцаат үнэт цаас гаргагч хөрөнгийн багцын бүртгэлийг хянагчийн зөвшөөрөлгүйгээр хөрөнгийн багцад байгаа хөрөнгийг сольсон, эсхүл үнэт цаас гаргагч, барьцаат үнэт цаас гаргагч нь хуульд заасан журмын дагуу тайлан гаргаж эрх бүхий байгууллагад хүргүүлээгүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Барьцаат үнэт цаас гаргагч:
4.1.хөрөнгийн багцын бүртгэлийн хянагчийг томилоогүй;
4.2.хөрөнгийн багцын бүртгэлийн хянагчийг томилсон тухай хуульд заасан хугацаанд үнэт цаасны зах зээлийг зохицуулах төрийн эрх бүхий байгууллагад хуульд заасны дагуу мэдэгдээгүй;
4.3.хуульд заасан үүргээ биелүүлээгүй, эсхүл зохицуулах эрх бүхий байгууллагаас хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн;
4.4.банк бол барьцаат үнэт цаасны хөрөнгийн багцын бүртгэлийг эрх бүхий байгууллага болон Монголбанканд, орон сууцны санхүүжилтийн компани бол эрх бүхий байгууллагад хүргүүлээгүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.Хөрөнгийн багцын бүртгэлийг хянагч нь үнэт цаасыг баталгаажуулж байгаа багцыг хамгаалахад шаардлагатай холбогдох бүх данс, баримт, материалын эхийг эрх хүлээн авагчид хүргүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
11.12 дугаар зүйл.Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль зөрчих
1.Монголбанкны хяналт шалгалтын тайлангаар банкны санхүүгийн байдал муудахад нөлөөлсөн, эсхүл банкны үйлчилгээ авахдаа санхүүгийн давуу эрх эдэлсэн нь тогтоогдсон хадгаламж эзэмшигчид даатгалын нөхөн төлбөр төлсөн, эсхүл даатгалын нөхөн төлбөр олгох банкинд зориудаар худал мэдээлэл өгсөн, эсхүл уг мэдээллийг ашиглан даатгалын нөхөн төлбөр олгосон бол ажилтныг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

/Энэ хэсгийг 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
2.Хуульд заасны дагуу даатгалын нөхөн төлбөр олгоогүй, эсхүл хуульд заасны дагуу олгох даатгалын нөхөн төлбөрийн хэмжээг зориудаар буруу тооцсон эсхүл худал мэдээлэл өгсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Хадгаламжийн даатгалын сангийн актив хөрөнгийг хуульд зааснаас өөр зориулалтаар зарцуулсан, эсхүл хуулиар зөвшөөрснөөс бусад санхүүгийн хэрэгсэлд байршуулсан, эсхүл Хадгаламжийн даатгалын корпораци хуульд зааснаас бусад үйл ажиллагаа эрхэлсэн, эсхүл ашгийн төлөө хуулийн этгээд байгуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Хуульд зааснаас бусад тохиолдолд хадгаламжийн даатгалын Үндэсний хорооны гишүүн, Корпорацийн ажилтан, хянан шалгагч, Корпорацид гэрээгээр ажил гүйцэтгэж байгаа этгээд албан үүргийнхээ дагуу олж мэдсэн Корпораци, банкны талаархи мэдээ, мэдээллийг бусдад задруулсан бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

/Энэ хэсэгт 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
5.Хадгаламжийн даатгалын Үндэсний хорооноос баталсан хадгаламжийн даатгалын хураамжийн журмын дагуу хуульд заасан хураамжийг төлөөгүй, эсхүл төлбөл зохих хугацаанд төлөөгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хуулийн этгээдийг гүйцэтгээгүй дүнгээс Монголбанкны бодлогын хүү дээр 5 хувийг нэмсэн хувиар үржүүлсэн дүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
/Энэ хэсгийг 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
6.Банк нь хадгаламжийн даатгалын корпораци хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээ, мэдээллийг банк тогтоосон хэлбэрээр, хугацаанд нь хадгаламжийн даатгалын корпорацид хүргүүлээгүй бол хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
/Энэ хэсгийг 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
7.Банк нь корпорацийн хүсэлтээр шаардлагатай нэмэлт мэдээллийг тухай бүр гаргаж өгөөгүй бол хүнийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гучин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
/Энэ хэсгийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн/
8.Банк нь Үндэсний хорооноос баталсан банкны тайлан, мэдээ, мэдээлэл ирүүлэх журам зөрчсөн бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
/Энэ хэсгийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн/
9.Банк нь дутуу, эсхүл буруу мэдээ, мэдээллийг ирүүлсэн бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
/Энэ хэсгийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн/
10.Банк нь Үндэсний хорооноос баталсан журмын дагуу хадгаламжийн даатгалын тогтолцоо, даатгалын нөхөн төлбөрийн хэмжээ, түүнийг тооцох хугацааны талаархи мэдээллээр хадгаламж эзэмшигчийг хангах үүргээ биелүүлээгүй, эсхүл хадгаламжийн даатгалын тогтолцооны талаар буруу мэдээлэл хүргэсэн бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
/Энэ хэсгийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн/
11.Банк нь энэ зүйлийн 10 дахь хэсэгт заасан мэдээллийг зар сурталчилгааны зорилгоор, эсхүл банкны салбарын тогтвортой байдал, хадгаламж эзэмшигчдийн итгэлд сөргөөр нөлөөлөх байдлаар ашигласан бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
/Энэ хэсгийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн/
12.Банк нь даатгалын тохиолдол бий болоход хуульд заасны дагуу хадгаламжийн даатгалд хамаарахгүй хадгаламж эзэмшигч этгээдэд даатгалын нөхөн төлбөр төлсөн бол зориудаар худал мэдээлэл өгсөн, эсхүл уг мэдээллийг ашиглан даатгалын нөхөн төлбөр олгосон хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
/Энэ хэсэгт 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
11.13 дугаар зүйл.Даатгалын тухай хууль зөрчих
1.Тусгай зөвшөөрөлгүйгээр даатгалын үйл ажиллагаа явуулсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Монгол Улсад оршин суугч хүн, хуулийн этгээд Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа эд хөрөнгөө хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл аваагүй гадаадын даатгагчтай даатгалын гэрээ байгуулахдаа эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авах үүргээ биелүүлээгүй бол хүнийг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг зургаан мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Хуульд заасныг зөрчиж:
3.1.даатгагчийн энгийн хувьцааны 10, түүнээс дээш хувийг дангаараа, эсхүл бусад этгээдтэй хамтран эзэмшиж байгаа этгээд өөрийн өмчлөл, эзэмшилд байгаа хөрөнгийг эрх бүхий байгууллагын бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлсэн;
3.2.аливаа этгээд эрх бүхий байгууллагаас бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр даатгагчийн энгийн хувьцааны 10, түүнээс дээш хувийг дангаараа, эсхүл бусад этгээдтэй хамтран шууд, шууд бусаар эзэмшсэн, эсхүл өмчилсөн;
3.3.даатгагч өөрийн эзэмшил, өмчлөлд байгаа энэ хэсэгт заасан хөрөнгийн талаар эрх бүхий байгууллагаас бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр хуулиар хориглосон үйлдэл хийсэн бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Даатгагч:
4.1.хуулиар тогтоосон даатгалын компанийн дүрмийн сангийн доод хэмжээг бүрдүүлээгүй;
4.2.хуульд заасан даатгалын нөөц санг бүрдүүлээгүй;
4.3.хуулиар тогтоосон ногдол ашиг хуваарилах нөхцөлийг зөрчиж ногдол ашиг хуваарилсан, эсхүл хуваарилахаар зарласан;
4.4.хуульд заасан төлбөрийн чадварын шалгуур үзүүлэлтийг дагаж мөрдөөгүй;
4.5.хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан;
4.6.даатгагч нь нягтлан бодох бүртгэлээ аккруэл сууриар хөтлөөгүй;
4.7.нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлангаа зохих ёсоор
хөтлөөгүй;
4.8.хуульд заасан шаардлагыг хангаагүй аудиторыг санхүүгийн тайлангаа баталгаажуулах зорилгоор томилсон;
4.9.компанийн нэгдлийн гишүүнчлэлтэй нь холбогдуулан эрх бүхий байгууллагаас шаардсан тухайн нэгдлийн гишүүн аль ч этгээдийн санхүүгийн болон компанийн нэгдлийн нэгдсэн тайланг ирүүлээгүй;
4.10.эрх бүхий байгууллагаас даатгагчийн санхүүгийн байдлын талаархи шаардлагатай гэж үзсэн асуудлыг актуарчаар шалгуулах, эсхүл актуарын тайлан гаргаж өгөхийг шаардсаныг биелүүлээгүй;
4.11.урт хугацааны даатгагч хуульд заасны дагуу өөрийн актуарчийг томилоогүй, эсхүл хуульд заасан хугацаанд актуарын хяналт шалгалт хийлгээгүй;
4.12.даатгалын эрсдэлийг хариуцах үүргээ давхар даатгуулах төлөвлөгөөг даатгалын багц дүрэмд заасны дагуу эрх бүхий байгууллагаар батлуулаагүй;
4.13.бизнес төлөвлөгөөг батлуулах, үйл ажиллагаагаа эрх бүхий байгууллагаас хамгийн сүүлд баталсан бизнес төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэх, дагаж мөрдөх үүргээ биелүүлээгүй;
4.14.давхар даатгалын төлөвлөгөөний нарийвчилсан тайланг тогтоосон хугацаанд гаргаж эрх бүхий байгууллагад хүргүүлэх, эсхүл тайланд давхар даатгалын гэрээний хуулбарыг хавсаргах үүргээ биелүүлээгүй;
4.15.зөвхөн даатгалын үйл ажиллагаа эрхлэх журам зөрчиж даатгалын үйл ажиллагаа, түүнтэй холбоогүй үйл ажиллагаа эрхэлсэн; 
4.16.урт хугацааны даатгагчийн сан байгуулах, түүнийг зарцуулах журам зөрчсөн;
4.17.ерөнхий захиргааныхаа хаяг болон түүний өөрчлөлтийг эрх бүхий байгууллагад мэдэгдээгүй;
4.18.хуульд заасан салбар, төлөөлөгчийн газар нээхтэй холбогдсон журам зөрчсөн;
4.19.эрх бүхий албан тушаалтныг томилох журам зөрчиж эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр томилсон;
4.20.оноосон нэрийн ард “даатгал” гэсэн үгийг заавал хэрэглэх журам зөрчсөн;
4.21.даатгагч, түүний холбогдох этгээд үйл ажиллагааны шалгалтын үед хуулиар тогтоосон үүргээ биелүүлээгүй;
4.22.үйл ажиллагааны шалгалтын тайлантай холбогдуулан хариу шаардсан тохиолдолд тайланг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 14 өдрийн дотор, эсхүл тайланд тусгайлан заасан хугацаанд эрх бүхий байгууллагад хариу мэдэгдэх үүргээ биелүүлээгүй;
4.23.эрх бүхий байгууллагаас хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх зорилгоор, эсхүл гадаадын зохицуулах байгууллагын тавьсан хүсэлтийн дагуу мэдээлэл, баримт бичгээр хангахыг даалгасан мэдэгдлийг хүлээн авсан боловч биелүүлээгүй; 
4.24.тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн, эсхүл хүчингүй болгосон тухай мэдэгдлийг хүлээн авсан өдрөөс хойш эрх бүхий байгууллагаас бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр шинээр даатгалын гэрээ байгуулсан, эсхүл тухайн өдрөөс өмнө байгуулсан даатгалын гэрээг шинэчилсэн, эсхүл өөрчилсөн;
4.25.эрх бүхий байгууллагаас өгсөн даалгаврыг биелүүлээгүй;
4.26.эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр даатгалын үйл ажиллагааг шилжүүлсэн, эсхүл нэгтгэсэн;
4.27.дүрмийн сангийн доод хэмжээ хуульд заасан хэмжээнд хүрэхгүй болсон тохиолдолд эрх бүхий байгууллагад даруй бичгээр мэдэгдэх үүргээ биелүүлээгүй;
4.28.төлбөрийн чадвар хуульд заасан үзүүлэлтэд хүрэхгүй болсон тохиолдолд эрх бүхий байгууллагад даруй бичгээр мэдэгдэх үүргээ биелүүлээгүй;
4.29.өөрийн актуарчийг томилсон, эсхүл чөлөөлсөн тухай бүрд эрх бүхий байгууллагад ажлын 5 өдрийн дотор бичгээр мэдэгдэх үүргээ биелүүлээгүй;
4.30.өөрийн эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх дуусгавар болсон, эсхүл хүсэлтээрээ чөлөөлөгдсөн тохиолдолд энэ тухай ажлын 5 өдрийн дотор эрх бүхий байгууллагад бичгээр мэдэгдэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.Даатгалын компанийн гаргасан бүх хувьцааны төлбөрийг мөнгөн бус хэлбэрээр хийсэн бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6.Аудитор нь даатгагчийн баримт материалд үндэслэн гаргасан:
6.1.даатгагч төлбөрийн чадваргүй болсон, эсхүл төлбөрийн чадваргүй болж болзошгүй байгаа;
6.2.даатгалын үйл ажиллагаатай холбоотой гэмт хэрэг үйлдсэн, эсхүл үйлдсэн байж болзошгүй;
6.3.даатгагч дүрмийн сангийн доод хэмжээ, компанийн хувьцаа, төлбөрийн чадварын шалгуур үзүүлэлт, даатгалын нөөц сан, ногдол ашиг хуваарилах, урьдчилгаа, эсхүл зээлтэй холбоотой хязгаарлалтыг ямар нэг хэлбэрээр зөрчсөн гэж үзсэн;
6.4.даатгагч хууль тогтоомж, даатгалын багц дүрмийг ноцтойгоор зөрчсөн гэж үзсэн дүгнэлтийг эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг зургаан мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. 
7.Даатгагч аудитортай байгуулсан гэрээгээ цуцалсан, эсхүл аудитор өөрөө ажиллах боломжгүй гэдгээ мэдэгдэж чөлөөлөгдсөн тохиолдолд аудитор нь:
7.1.гэрээ цуцалсан, эсхүл чөлөөлөгдсөн тухай, түүний үндэслэлийн талаар;
7.2.энэ зүйлийн 6.1, 6.2, 6.3, 6.4 дэх заалтад заасан дүгнэлт гарсан тохиолдолд энэ талаар эрх бүхий байгууллагад мэдээлэл өгөх үүргээ биелүүлээгүй бол хүнийг зургаан мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. 
8.Актуарчийн үйл ажиллагаа эрхлэх эрхгүй этгээд актуарчаар ажилласан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг зургаан мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. 
9.Актуарч нь:
9.1.өөрийн үйл ажиллагаандаа даатгалын багц дүрэмд заасан актуарын стандартыг дагаж мөрдөөгүй;
9.2.даатгагч хууль тогтоомж, даатгалын багц дүрмийг зөрчсөн, эсхүл зөрчсөн байж болзошгүй, эсхүл даатгагч хууль тогтоомж зөрчсөн нь даатгуулагчийн эрх ашигт ноцтой нөлөөлнө гэж үзсэн тухай даатгагчийн баримт материалд үндэслэн гаргасан дүгнэлтийн талаар эрх бүхий байгууллагад мэдэгдээгүй;
9.3.даатгагчийн санхүүгийн байдал, нөөцийн сан, төлбөрийн чадвар, даатгагч болон даатгуулагчийн ашиг сонирхолд нөлөөлж болох аливаа асуудлаар шаардлагатай арга хэмжээ авах талаар даатгагчид мэдэгдэх үүргээ биелүүлээгүй; 
9.4.хуульд заасны дагуу энэ зүйлийн 9.3 дахь заалтад заасныг даатгагчид мэдэгдсэн бөгөөд тогтоосон хугацаанд даатгагч ямар нэг арга хэмжээ аваагүй бол энэ тухай эрх бүхий байгууллагад даруй мэдэгдэх үүргээ биелүүлээгүй;
9.5.даатгагч түүнтэй байгуулсан гэрээгээ цуцалсан, эсхүл өөрөө ажиллах боломжгүй гэдгээ мэдэгдэж чөлөөлөгдсөн тохиолдолд эрх бүхий байгууллагад хуульд заасан асуудлаар мэдээлэл өгөхөөс татгалзсан бол хүнийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
10.Даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүсч байгаа этгээд, эсхүл даатгагч болон бусад этгээдээс хууль, даатгалын багц дүрэмд заасны дагуу эрх бүхий байгууллагад гаргаж байгаа аливаа зөвшөөрөл хүссэн өргөдлийг хэлэлцэн шийдвэрлэхээс өмнө эрх бүхий байгууллагад ирүүлсэн мэдээлэл, баримтад өөрчлөлт орвол зөвшөөрөл хүссэн этгээд энэ тухай даруй бичгээр мэдэгдэх үүргээ биелүүлээгүй, эсхүл аливаа хүн, хуулийн этгээд даатгалын тухай хууль тогтоомж, тэдгээрийг хэрэгжүүлэх талаар эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг биелүүлээгүй бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
11.Хуулиар тогтоосон албан журмын даатгалд даатгуулаагүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
12.Даатгалын тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй, эсхүл хориглосон хэм хэмжээг зөрчсөн, эсхүл нөхөн төлбөрийн хэмжээг тогтооход шаардлагатай мэдээллийг даатгагчийн шаардсан хугацаанд гаргаж өгөөгүй бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
11.14 дүгээр зүйл.Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хууль зөрчих
1.Тусгай зөвшөөрөлгүйгээр даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа эрхэлсэн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж даатгалын зуучлагч, даатгалын хохирол үнэлэгчийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Даатгалын зуучлагч, даатгалын хохирол үнэлэгч дүрмийн сангийн доод хэмжээг хуульд заасны дагуу бүрдүүлээгүй, эсхүл дүрмийн сан хуульд заасан хэмжээнд хүрэхгүй болсон тохиолдолд эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүргээ биелүүлээгүй бол даатгалын зуучлагч, даатгалын хохирол үнэлэгчийг зургаан мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Даатгалын зуучлагч, даатгалын хохирол үнэлэгчийн гаргаж буй бүх хувьцааны төлбөрийг мөнгөн бус хэлбэрээр хийсэн бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Даатгалын мэргэжлийн оролцогч нягтлан бодох бүртгэлээ аккруэл сууриар хөтлөөгүй бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.Хуульд заасан шаардлага хангаагүй аудиторыг томилсон бол хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6.Даатгалын мэргэжлийн оролцогч тусгай зөвшөөрөл аваагүй даатгагчтай хамтран үйл ажиллагаа явуулсан, эсхүл хуульд зааснаас бусад тохиолдолд даатгагчийн байгуулсан гэрээний дагуу төлөгдөж буй хураамжийг хүлээн авсан, эсхүл эзэмшсэн, эсхүл түүнтэй холбоотой хэлцэл хийсэн, эсхүл хуульд заасны дагуу хүргүүлсэн эрх бүхий байгууллагын даалгаврыг биелүүлээгүй бол хүнийг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг зургаан мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
7.Эрх бүхий байгууллагаас явуулж буй шалгалтын үед холбогдох этгээд, түүний эрх бүхий албан тушаалтан, ажилтан хуульд заасан үүргээ биелүүлээгүй, эсхүл шалгалтын тайлантай холбогдуулан эрх бүхий байгууллагаас хариу шаардсан бол холбогдох этгээд тайланг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл тайланд тусгайлан заасан хугацаанд эрх бүхий байгууллагад хариу мэдэгдэх, эсхүл эрх бүхий байгууллагаас бичгээр шаардсан зүйлийг хүргүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
8.Даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэж байгаа этгээд, эсхүл даатгалын мэргэжлийн оролцогч болон бусад этгээдээс хууль, даатгалын багц дүрэмд заасны дагуу эрх бүхий байгууллагад гаргаж буй зөвшөөрөл хүссэн өргөдлийг хэлэлцэн шийдвэрлэхээс өмнө эрх бүхий байгууллагад ирүүлсэн мэдээлэл, баримтад өөрчлөлт орвол зөвшөөрөл хүссэн этгээд энэ тухай даруй бичгээр мэдэгдэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
9.Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй, эсхүл хориглосон хэм хэмжээг зөрчсөн, нөхөн төлбөрийн хэмжээг тогтооход шаардлагатай мэдээллийг даатгагчийн шаардсан хугацаанд гаргаж өгөөгүй бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
11.15 дугаар зүйл.Жолоочийн даатгалын тухай хууль зөрчих
1.Даатгалын тохиолдол, нөхөн төлбөрийн хэмжээг тогтооход шаардлагатай мэдээллийг даатгагчийн шаардсан хугацаанд гаргаж өгөөгүй бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Даатгагч,жолоочийн даатгалын сангийн төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, даатгуулагч өргөдөл гаргаснаас хойш 3 хоногийн дотор даатгалын тохиолдлыг шалгаж даатгалын хохирол үнэлэгчийг томилох үүргээ биелүүлээгүй бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Хуульд заасан нөхцөл, журам, хугацаанд нийцүүлэн нөхөн төлбөрийг олгоогүй, эсхүл тодорхой үндэслэлийг заан татгалзах хариуг хохирогчид өгөөгүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авалгүйгээр даатгалын гэрээг шилжүүлсэн, эсхүл үйл ажиллагаагаа нэгтгэсэн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.Жолоочийн даатгалын санд хөрөнгө төвлөрүүлэх үүргээ биелүүлэлгүй жолоочийн даатгалын үйл ажиллагаа эрхэлсэн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6.Тээврийнхэрэгслийн өмчлөгч, эсхүл хуульд заасан тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолооч, эсхүл “С”, “D” ангиллын тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох жолооч жолоочийн даатгалд заавал хамрагдах үүргээ биелүүлээгүй, эсхүл даатгалтай холбоотой бусад журам зөрчсөн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
7.Жолооч нь жолоочийн даатгалд даатгуулалгүйгээр тээврийн хэрэгслээ ашиглан замын хөдөлгөөнд оролцсон бол даатгалыг нөхөн төлүүлж хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлэх даатгалын 50 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
8.Жолоочийн даатгалын тухай хуулийг зөрчсөн, эсхүл хуульд заасан үүргээ биелүүлээгүй, тээврийн хэрэгслийн өмчлөгчийн тээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгт оруулсан, эсхүл улсын бүртгэлд бүртгэсэн бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
9.Жолоочийн даатгалын сангийн хөрөнгийг хуульд заасан зориулалт бусаар ашигласан бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
10.Зөвшөөрөлгүйгээр жолоочийн даатгалын үйл ажиллагаа эрхэлсэн бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
11.16 дугаар зүйл.Зээлийн батлан даалтын сангийн тухай хууль зөрчих
1.Хуульд заасны дагуу тогтоосон Сангийн өөрийн хөрөнгийн доод хэмжээ, өөрийн хөрөнгийн зохистой харьцааг зөрчиж батлан даалт гаргасан, хуулиар хүлээсэн үүргийн дагуу тайлан, тэнцэл, мэдээ баримт, эрх бүхий байгууллагаас шаардсан тодруулга, мэдээллийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гаргаж өгөхөөс зайлсхийсэн бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
11.17 дугаар зүйл.Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хууль зөрчих
1.Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуульд заасан төсөл, хөтөлбөрт тавигдах шаардлагыг зөрчсөн бол хүнийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд тус банкны хянан шалгагчийн хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулж байгаа хяналт шалгалтад саад учруулсан бол хүнийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Төлбөр тооцооны баримтыг нуун дарагдуулсан, эсхүл гүйлгээг саатуулсан бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Тайлан тэнцэл, мэдээ баримтыг зохих хууль, журмын дагуу гаргаж өгөөгүй, эсхүл Хөгжлийн банкны жилийн эцсийн санхүүгийн тайлан, түүнд хийсэн аудитын дүгнэлтийг Монголбанк, Засгийн газар, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлээгүй, эсхүл нийтэд мэдээлэх санхүүгийн тайланг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нийтэд мэдээлээгүй бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.Нийтлүүлсэн тайлан, мэдээлэлд хуурамч, худал, ташаа мэдээлэл агуулагдсан бол уг тайлан, мэдээллийг баталгаажуулсан Гүйцэтгэх захирал, эрх бүхий бусад хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6.Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх, баталгаа, батлан даалт гаргах нийт санхүүжилтийн дүнгийн 60-аас доошгүй хувийг экспортыг дэмжсэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд зарцуулах үүргээ зөрчсөн бол хүнийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
7.Энэ зүйлийн 1, 2, 3, 4, 5, 6 дахь хэсэгт зааснаас бусад байдлаар Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хууль зөрчсөн бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
11.18 дугаар зүйл.Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль зөрчих
1.Аж ахуйн нэгж, байгууллага:
1.1.хуульд заасан бүртгэлийн стандартыг дагаж мөрдөөгүй;
1.2.Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа бол нягтлан бодох бүртгэлээ монгол хэлээр хөтлөөгүй;
1.3.Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа бол ажил, гүйлгээгээ үндэсний мөнгөн тэмдэгтээр бүртгэж, тайлагнаагүй;
1.4.аж ахуйн нэгж, байгууллага болон төлөөний газар нь санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцсөн тохиолдолд ажил, гүйлгээгээ гадаад валютаар бүртгэх, энэ тохиолдолд санхүүгийн тайлангийн үзүүлэлтийг үндэсний мөнгөн тэмдэгт болох төгрөгөөр илэрхийлж тайлагнах үүргээ биелүүлээгүй;
1.5.гүйцэтгэх удирдлага болон ерөнхий нягтлан бодогч санхүүгийн тайланд гарын үсэг зурж, тамга /тэмдэг/ дарж баталгаажуулах үүргээ биелүүлээгүй;
1.6.аж ахуйн нэгж, байгууллага санхүүгийн тайлангаа хуулиар тогтоосон хугацаанд харилцагч санхүүгийн байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэх үүргээ биелүүлээгүй;
1.7.санхүүгийн тайланг цахим хэлбэрээр хүлээн авсан харилцагч санхүүгийн байгууллага хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй;
1.8.харилцагч санхүүгийн байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлж байгаа санхүүгийн тайланг аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага, эсхүл ерөнхий нягтлан бодогч цахим гарын үсэг зурж баталгаажуулаагүй;
1.9.харилцагч санхүүгийн байгууллагын баталгаажуулсан цахим санхүүгийн тайланд үндэслэн холбогдох байгууллага татвар, шимтгэл, хураамжийн тооцоо хийх үүргээ биелүүлээгүй;
1.10.хуульд заасан стандартыг мөрдөх үүрэгтэй аж ахуйн нэгж, байгууллага нь эхний хагас жилийн болон жилийн санхүүгийн тайланг хуульд заасан хугацаанд харилцагч санхүүгийн байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлээгүй;
1.11.нэгтгэсэн санхүүгийн тайлан гаргах үүрэг хүлээсэн аж ахуйн нэгж, байгууллага нь жилийн санхүүгийн тайланг хуульд заасан хугацаанд толгой компанийн харилцдаг харилцагч санхүүгийн байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлээгүй;
1.12.нягтлан бодох бүртгэлийн баримт болон санхүүгийн тайланг Архивын тухай хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол 10-аас доошгүй жил хадгалах үүргээ биелүүлээгүй;
1.13.нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтын нийтлэг загвар, бүрдүүлэх аргачлал, удирдах байгууллагаар батлуулсан өөрийн онцлогт тохирсон дотооддоо мөрдөх анхан шатны баримт, маягтыг мөрдөөгүй;
1.14.гүйцэтгэх удирдлага, нягтлан бодогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний шат дамжлага, аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд гарсан хөрөнгө, эх үүсвэрийн хөдлөл, өөрчлөлт бүрийг анхан шатны баримтад бичгээр болон цахимаар бичилт хийж баталгаажуулах үүргээ биелүүлээгүй;
1.15.анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, эсхүл шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, /тэмдэг/ дарж баталгаажуулах, цахим хэлбэрээр бүрдүүлсэн анхан шатны баримтыг цахим гарын үсгээр баталгаажуулах үүргээ биелүүлээгүй;
1.16.анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэсэн, санхүүгийн тайланд тусгасан;
1.17.нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлан гаргаагүй;
1.18.нягтлан бодох бүртгэлээ давхар бичилтийн аргаар хөтлөөгүй;
1.19.нягтлан бодох бүртгэлийн мэдээлэл боловсруулах ажиллагааг хуульд заасан дарааллаар гүйцэтгээгүй, эсхүл заавал бүртгэх зүйлсийг бүртгээгүй;
1.20.аж ахуйн ажил, гүйлгээ нь аль улсын нутаг дэвсгэрт гарснаас үл хамааран холбогдох анхан шатны баримт, бүртгэлийн маягтыг хуульд заасны дагуу бусад баримт, бүртгэлийн маягттай хамт хадгалах үүргээ биелүүлээгүй;
1.21.нягтлан бодох бүртгэл хөтлөлтөд гарсан алдааг алдаа гарсан шалтгаан, залруулах аргыг тодорхой тусгасан баримт, тайланг үндэслэн залруулах, уг залруулгыг зөвшөөрсөн болон залруулга хийсэн албан тушаалтан гарын үсэг зурж баталгаажуулах, алдаа гарсан үеийн санхүүгийн тайланд тусгах замаар залруулах үүргээ биелүүлээгүй;
1.22.хуулиар эрх олгосон этгээдийн шаардсан санхүүгийн тайлангийн үзүүлэлтийн талаар нэмэлт тайлбар, тодруулгыг цаг тухайд нь, үнэн зөв гаргаж өгөөгүй;
1.23.удирдлага нь нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомж, стандарт, дүрэм, журам, зааварт нийцүүлэн нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг баталж, мөрдөж ажиллаагүй;
1.24.нягтлан бодох бүртгэлийг хөтөлж, санхүүгийн тайланг гаргаж, тайлагнах этгээд нь мэргэжлийн, эсхүл мэргэшсэн нягтлан бодогч байх үүргээ биелүүлээгүй;
1.25.ерөнхий нягтлан бодогч хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
11.19 дүгээр зүйл.Татварын ерөнхий хууль зөрчих
1.Татвар төлөгч хүн, хуулийн этгээд татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор:
1.1.татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийг нуун дарагдуулсан, эсхүл бусад хүн, хуулийн этгээдэд үндэслэлгүйгээр шилжүүлсэн, эсхүл нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд тусгахгүй орхигдуулсан;
1.2.татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийн тоо хэмжээ, үнийг нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгасан, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг үндэслэлгүйгээр өсгөсөн;
1.3.нягтлан бодох, анхан шатны бүртгэл, татварын тайлан, холбогдох баримт бичгийг устгасан, эсхүл нуусан, эсхүл нягтлан бодох бүртгэл хөтлөөгүй, холбогдох баримт бичгийг бүрдүүлэлгүй татварын тайлан гаргах боломжгүй болгосон;
1.4.хуулийн этгээдийн нэр, хаяг, тамга, тэмдэг, данс, улсын бүртгэлийн гэрчилгээ, эсхүл зөвшөөрөл, эд хөрөнгө, баримт бичгийг бусдад шилжүүлсэн, эсхүл ашиглуулсан бол татварыг нөхөн төлүүлж хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Татварыг хугацаанд нь төлөөгүй бол хүн, хуулийн этгээдийг хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй татварын дүнгийн 0.1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх үүрэг бүхий хүн, хуулийн этгээд харьяалах татварын албанд бүртгүүлж, гэрчилгээ авалгүйгээр бараа үйлдвэрлэсэн, эсхүл борлуулсан, эсхүл ажил гүйцэтгэсэн, эсхүл үйлчилгээ үзүүлсэн бол татварыг нөхөн төлүүлж хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн иргэн, хуулийн этгээд үйлдвэрлэсэн, борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээндээ нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй, эсхүл ногдуулсан татварыг төлөөгүй бол татварыг нөхөн төлүүлж хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэлгүй бараа үйлдвэрлэж, борлуулж, ажил гүйцэтгэж, үйлчилгээ үзүүлж тэдгээрт ногдуулсан нэмэгдсэн өртгийн албан татварыг төлөөгүй бол татварыг нөхөн төлүүлж хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлэх татварын дүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6.Татвар төлөгч хүн, хуулийн этгээд:
6.1.хууль тогтоомжид заасан тайланг хуулиар тогтоосон хугацаанд татварын албанд гаргаж өгөөгүй;
6.2.хуулиар татвар төлөх, суутгах үүрэг хүлээсэн хүн, хуулийн этгээд татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлээгүй;
6.3.хуульд заасан хугацаанд харьяа татварын албанд бүртгүүлж хувийн хэрэг нээлгээгүй;
6.4.орлогоос бусад татвар ногдох зүйлийг өмчлөгч, эсхүл эзэмшигч нь уг зүйлийг өмчилж, эсхүл эзэмшиж эхэлснээс хойш хуулиар тогтоосон хугацаанд мэдэгдэх, хувийн хэрэг нээлгэх, хувийн хэрэгтээ өөрчлөлт хийлгэх үүргээ биелүүлээгүй;
6.5.Монгол Улсын стандартын шаардлага хангасан кассын машин хэвлэх төхөөрөмж, хэвлэлийн хор, тасалбарын цаас, пос терминал машин хэрэглэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
7.Татвар төлөгч хүн, хуулийн этгээд:
7.1.үл хөдлөх эд хөрөнгө худалдах, бэлэглэх зэргээр өмчлөх эрхээ бусдад шилжүүлсэн өдрөөс хойш хуульд заасан хугацаанд харьяалагдах татварын албанд мэдэгдэх;
7.2.хуулийн этгээдийн мэдээлэл, хувийн хэрэгт тусгагдсан зүйл өөрчлөгдөх бүрд өөрчлөлт орсноос хойш хуульд заасан хугацаанд татварын албанд мэдэгдэж, бүртгэл, хувийн хэрэгтээ өөрчлөлт хийлгэх;
7.3.олгосон регистрийн дугаарыг татварын хууль тогтоомжийн дагуу гаргаж байгаа тайлан, мэдээ, гаалийн мэдүүлэг, төлбөрийн, эсхүл бусад шаардлагатай баримтуудад заавал тусгах үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
8.Татвар төлөгч хүн, хуулийн этгээд:
8.1.байнга, эсхүл түр оршин суугаа, аж ахуйн үйл ажиллагаа явуулж байгаа газрын хаягаа буруу тодорхойлох;
8.2.татварын албанаас дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирэхгүй байх;
8.3.шүүх тухайн татвар төлөгчийг сураггүй алга болсонд тооцоогүй байхад хаана оршин суугаагаа үл мэдэгдэж татвар, алданги, торгууль төлөхөөс зайлсхийсэн бол татварыг нөхөн төлүүлж хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
9.Татварын байгууллагын эрх бүхий албан тушаалтны битүүмжилсэн, барьцаалсан эд хөрөнгийг:
9.1.үрэгдүүлсэн;
9.2.дур мэдэн бусдад шилжүүлсэн;
9.3.гэмтээсэн;
9.4.зөвшөөрөлгүйгээр худалдсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
10.Татвар төлөгч хүн, хуулийн этгээд:
10.1.шаардлагатай нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын мэдээ, холбогдох баримт бичгийг гаргаж өгөөгүй;
10.2.байр, агуулахад нь нэвтрэн орох боломж олгоогүй;
10.3.тооллого хийлгээгүй;
10.4.ажлын зураг авалт, үзлэг, хөрөнгө барьцаалах, эсхүл битүүмжлэх үйл ажиллагааг хийлгээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
11.Татвар төлөгч хүн, хуулийн этгээд, аливаа банк, банк бус санхүүгийн байгууллага, хөрөнгийн бирж:
11.1.татварын хууль тогтоомжийг улсын хэмжээнд нэг мөр дагаж мөрдөх нөхцөлийг бүрдүүлэх, түүний биелэлтийг хангахтай холбогдуулан хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг дагаж мөрдөөгүй;
11.2.татвар төлөгч ажлаас халагдсан, чөлөөлөгдсөн тохиолдолд ажил олгогч нь түүний гарсан өдрөөс хойш хуульд заасан хугацаанд татварын өрд суутгасан мөнгөний хэмжээ, хаана шилжсэнийг тэмдэглэж, төлбөрийн хуудсыг татварын албанд буцаах үүргээ биелүүлээгүй;
11.3.татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй;
11.4.татвартай холбогдсон баримт бүрдүүлэх, бүртгэл хөтлөх, хадгалах талаархи хуулиар тогтоосон журам зөрчсөн бол хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
12.Үйл ажиллагаа явуулж байгаа хүн, хуулийн этгээд нь бэлэн мөнгөний системийн хэрэглэгч гишүүнд бэлэн мөнгөний тасалбар олгоогүй, эсхүл олгохоос татгалзсан, эсхүл үнийн дүнгээс зөрүүтэй дүнгээр олгосон тохиолдолд:
12.1.бэлэн мөнгөний бүртгэлийн тасалбар олгоогүй бол тайлант сарын хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн хоёр хувь;
12.2.бэлэн мөнгөний тасалбарыг борлуулалтын үнийн дүнгээс зөрүүтэй олгосон бол тайлант сарын хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
13.Хуульд тодорхойлсон аливаа системийг зохисгүй ашигласан, эсхүл албаны чиг үүрэгт хамаарах зорилгоос гадуур хэрэглэсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
14.Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол төлбөл зохих татварыг нөхөн төлүүлж, хүнийг нөхөн төлүүлэх татварын 10 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Тайлбар: Энэ зүйлийн 1, 2, 3, 4, 5 дахь хэсэгт заасан нөхөн төлүүлэх хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох ба уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байна.
-Энэ зүйлийн 12 дахь хэсэгт заасан торгуулийг тухайн тайлант хугацаанд төлбөл зохих албан татвар дээр нэмж төлнө.
11.20 дугаар зүйл.Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хууль зөрчих
1.Татварын мэргэшсэн зөвлөх:
1.1.хууль тогтоомжоор хориглосон үйл ажиллагаа явуулсан;
1.2.татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээдийн үндсэн орон тоон дээр ажилладаг татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч өөр байгууллагад эрдэм шинжилгээ, сургалтын чиглэлээс өөр давхар ажил эрхэлсэн, эсхүл бусад татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээдэд гэрээгээр ажилласан бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Хуульд заасан эрх, тусгай зөвшөөрөл авахгүйгээр зөвлөх үйлчилгээ эрхэлсэн бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Үйлчлүүлэгч нь татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээдээс зөвлөх үйлчилгээг үзүүлэхэд нь хууль бус үйлдэл хийлгүүлэхээр шахалт үзүүлсэн, эсхүл энэ чиглэлийн удирдамж, заавар өгч, биелүүлэхийг шаардсан, эсхүл хуульд заасан татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээнд баримтлах зарчмыг алдагдуулахад чиглэсэн үйл ажиллагаа явуулсан бол хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг тусгай зөвшөөрөл олгогдсон, эсхүл тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгосон татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээдийн талаар, эсхүл эрх олгосон, эсхүл эрхийг нь хүчингүй болгосон татварын мэргэшсэн зөвлөхийн нэрийг тухай бүр нийтэд мэдээлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Тайлбар: Татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх ажиллагаанд оролцсон, эсхүл хуульд зааснаас бусад тохиолдолд бусдад мэдээлсэн, хувийн ашиг сонирхлын үүднээс ашигласны улмаас учруулсан хохирлыг татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээд нөхөн төлнө.
-Татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээд нь энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасныг хэрэгжүүлээгүйгээс үүсэх хариуцлагыг татварын мэргэшсэн зөвлөх хүлээхгүй.
-Татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээдийн өгсөн зөвлөгөөг хүлээн аваагүйгээс үүсэх хариуцлагыг татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээд хүлээхгүй.
-Энэ хуульд заасны дагуу шийтгэл ногдуулсан нь гэм буруутай этгээдийг учруулсан хохирлоо нөхөн төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.
11.21 дүгээр зүйл.Гаалийн тухай хууль зөрчих
1.Гаалийн тухай хууль зөрчиж:
1.1.гаалийн мэдүүлэгт барааг бичихгүй орхисон, эсхүл худал бичсэн;
1.2.гаалийн үнэ, барааны тоо хэмжээ, гаалийн бүрдүүлэлтийн горим, барааны нэр төрөл, марк, зориулалт, ангилал, гарал үүслийг худал мэдүүлсэн;
1.3.барааны хэлбэр дүрс, баглаа боодлыг өөрчилсөн, эсхүл гаалийн шалгалтаас нуун далдалсан;
1.4.гаалийн бичиг баримтыг сольсон, эсхүл засварласан;
1.5.гаалийн тэмдэглэгээг өөрчилсөн, эсхүл сольсон, эсхүл гэмтээж татвараас зайлсхийсэн болон зайлсхийхийг завдсан бол татварыг нөхөн төлүүлж, хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлсэн татварын дүнгийн 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Бараа, тээврийн хэрэгслийг нуувч болгон ашигласан, эсхүл гаалийн хяналт шалгалтаас гадуур улсын хилээр барааг нэвтрүүлсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол тухайн зөрчилд холбогдох барааг хурааж, эсхүл үнийг гаргуулж, хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлэх татварын дүнгийн 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Гаалийн мэдээллийн систем ашиглах журам зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Гаалийн хяналтын бүсийн дэглэмийг зөрчсөн нь бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлэхтэй холбогдолгүй бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.Гаалийн хяналтад байгаа барааг гаалийн байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлгөсөн, эсхүл ачсан, эсхүл буулгасан, эсхүл шилжүүлэн ачсан нь энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6.Гаалийн хяналтад байгаа барааг гаалийн байгууллагын зөвшөөрөлгүй олгосон, гаалийн хилээр гаргасан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
7.Гаалийн зорилгоор хийх тэмдэглэгээг гэмтээсэн, өөрчилсөн, устгасан, эсхүл гаалийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийн хүрэх газрын хаягийг өөрчилсөн нь барааг хууль бусаар нэвтрүүлэхтэй холбоогүй бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
8.Гаалийн, эсхүл бусад татвар ногдуулахгүйгээр гаалийн хилээр түр хугацаагаар нэвтрүүлсэн бараа, тээврийн хэрэгслийг тогтоосон хугацаанд буцаан нэвтрүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
9.Гаалийн татвар, бусад татварыг хууль бусаар буцаан авах зорилгоор гаалийн үнийг худал мэдүүлсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
10.Гаалийн татвар, бусад татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдсан барааг зориулалтын бусаар захиран зарцуулсан, эсхүл үрэгдүүлсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хууль тогтоомж, валютын ханш, тарифын хувь хэмжээг үндэслэн татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлсэн татварын дүнгийн 50 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
11.Тарифын бус хязгаарлалт тогтоосон барааг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, эсхүл нэвтрүүлэхийг завдсан бол тухайн зөрчилд холбогдох барааг хурааж, эсхүл үнийг гаргуулж хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлэх татварын дүнгийн 50 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
12.Гаалийн удирдах төв байгууллагаас баталсан барааг мэдүүлэх журам зөрчсөн нь энэ зүйлийн 1, 11 дэх хэсэгт заасан, бусад зөрчлийн бүрэлдэхүүнгүй бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
13.Хуульд заасан үүргээ зөрчсөн тээвэрлэгчийг долоон зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
14.Гаалийн зуучлагч, мэдүүлэгч гаалийн хууль тогтоомжийг зөрчсөн, эсхүл хууль тогтоомжид заасан эрхээ хэтрүүлсэн бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
15.Хуульд заасан гаалийн бүрдүүлэлтийн горимын шаардлага зөрчсөн бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
16.Гаалийн баталгаат бүсэд оруулсан бараа, тээврийн хэрэгсэл алдагдсан, эсхүл гаалийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр устгагдсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
17.Гаалийн бүрдүүлэлтэд холбогдох бичиг баримтыг засварласан, хуурамчаар үйлдсэн нь энэ хуульд заасан зөрчлийн шинжгүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
18.Гаалийн хууль тогтоомжид заасан мэдээ, тайланг буруу гаргасан, эсхүл хугацаанд нь гаргаж өгөөгүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Тайлбар: Энэ зүйлийн 14 дэх хэсэгт заасан зөрчлийг давтан гаргасан гаалийн бүртгэгдсэн мэргэжилтний эрхийг цуцалж, гаргасан зөрчилд нь хуульд заасан шийтгэл ногдуулна.
-Барааг гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлэх зорилгоор тээврийн хэрэгслийг зориудаар тоноглох, зориулалтыг нь өөрчлөх зэргээр нуувч болгон ашигласан бол уг тээврийн хэрэгслийг хурааж, эсхүл үнийг нь гаргуулж улсын төсөвт төвлөрүүлнэ.
-Энэ зүйлд заасан “нөхөн төлбөр” гэдэгт зөрчил гарах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хууль тогтоомжид заасан татвар, хураамжийг хамруулан ойлгоно.
11.22 дугаар зүйл.Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хууль зөрчих
1.Хорио цээрийн хяналт, шалгалтын үед амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын байцаагчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслээс буулгасан бол хүнийг дөчин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Тээврийн хэрэгсэлд цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйжүүлэлт, ачилтыг хийлгээгүй, эсхүл амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний сав, баглаа боодлын битүүмжлэлийг задалсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Илгээмжийн үйлчилгээ эрхлэгч байгууллага амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн бүхий илгээмж ирсэн тухай мал эмнэлэг, ургамлын хорио цээрийн байгууллагад мэдэгдэж үзлэг, шалгалт хийлгээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Импорт, экспортын гэрчилгээгүй, эсхүл гэрчилгээнд бичигдсэн мэдээлэл хуурамч, эсхүл дагалдах бусад баримт бичигтэй тохирохгүй амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлсэн бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхэд хүн, хуулийн этгээд амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүн, тэдгээрийн хашлага, дэвсгэр, сав, баглаа боодол, тээврийн хэрэгсэлд хорио цээрийн үзлэг, шалгалтыг хилийн боомт, гүний гаалийн хяналтын талбай дээр хийлгээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6.Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг:
6.1.импортлох;
6.2.экспортлох;
6.3.дамжуулан өнгөрүүлэх;
6.4.тээвэрлэх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
7.Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд шинжилгээ хийж баталгаажуулах, тэдгээрийг саатуулах, эмчилгээ, цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйжүүлэлт хийхэд шаардагдах зардлыг хариуцахаас зайлсхийсэн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
8.Хуульд заасан тохиолдолд улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон тухай мэдэгдэл хүлээн авсан хүн, хуулийн этгээд хориглосон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлогч улсад буцаах үүргээ биелүүлээгүй бол хүлээн авсан амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг устгаж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
11.23 дугаар зүйл.Векселийн тухай хууль зөрчих
1.Векселийн бүрдүүлбэрийн бичилтийг дутуу хийж вексель гаргасан, эсхүл вексельд заасан төлбөрийг хэсэгчилж төлөхийг зөвшөөрсөн, эсхүл төлбөр төлөхөөс үндэслэлгүйгээр татгалзсан, эсхүл төлбөрийн зөвшөөрөл өгөх хугацаа хэтрүүлсэн, эсхүл харилцан тохиролцолгүйгээр векселийг бусдад шилжүүлсэн, эсхүл дамжуулах бичилтгүйгээр векселийг шилжүүлсэн бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
11.24 дүгээр зүйл.Онцгой албан татварын тэмдгийн тухай хууль зөрчих
1.Онцгой албан татварын тэмдгийн тухай хууль зөрчиж:
1.1.тэмдэггүй согтууруулах ундаа, тамхийг бэлтгэн нийлүүлсэн, эсхүл импортолсон, эсхүл худалдсан, эсхүл борлуулсан;
1.2.өөрийн үйлдвэрлэсэн бараанд тэмдэг нааж борлуулах үүргээ биелүүлээгүй;
1.3.үйлдвэрлэлд хэрэглэж байгаа спиртийн хэмжээ, үйлдвэрлэсэн архины тоо хэмжээг үнэн зөвөөр тодорхойлох, холбогдох татварын, эсхүл мэргэжлийн хяналтын байгууллагад өгч байх үүргээ биелүүлээгүй;
1.4.импортлох архи, тамхины тоо хэмжээг үнэн зөвөөр тодорхойлох, харьяалах татварын алба, холбогдох гаалийн байгууллагад өгөх үүргээ биелүүлээгүй;
1.5.импортлох архи, тамхинд онцгой албан татварын тэмдэг наагаагүй;
1.6.архи, тамхины үйлдвэрлэл, эсхүл импортын үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага үндэсний татварын албанаас авсан тэмдгийг бусдад шилжүүлсэн, эсхүл худалдсан бол тэмдэггүй, эсхүл хуурамч тэмдэг бүхий архи, тамхийг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
11.25 дугаар зүйл.Хөрөнгө оруулалтын тухай хууль зөрчих
1.Хөрөнгө оруулагчийн үйлдвэрлэж байгаа бараа, үзүүлж байгаа ажил, үйлчилгээ нь үндэсний, эсхүл олон улсын стандартад нийцээгүй бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Тогтворжуулах гэрчилгээ эзэмшигч хуулийн этгээд хуульд заасны дагуу хөрөнгө оруулалт хийгээгүй бол хүнийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Тогтворжуулах гэрчилгээг хууль бус бичиг баримт бүрдүүлэн авсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, тодорхой эрхийг хасаж хүнийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
11.26 дугаар зүйл.Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль зөрчих
1.Зохицуулалттай этгээдийн эрхлэх үйл ажиллагааг эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөл, бүртгэл, эрхгүйгээр эрхэлсэн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Хөрөнгө оруулалтын сангийн танилцуулгад дутуу, худал, төөрөгдүүлсэн мэдээлэл тусгаж нийтэд танилцуулсан, эсхүл худал амлалт өгсөн, эсхүл танилцуулгад эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр аливаа өөрчлөлт оруулсан, эсхүл хуулийг зөрчиж эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй танилцуулгыг нийтэд танилцуулсан, эсхүл уг үнэт цаасны талаар аливаа зар сурталчилгаа явуулсан, эсхүл санхүүжилт татах зорилгоор бусад төрлийн мэдээллийг нийтэд нээлттэй зарласан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг найман мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг наян мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3. Хуульд заасныг зөрчиж:
3.1.хөрөнгө оруулалтын сан, хөрөнгө оруулалтын менежментийн компанийн үйл ажиллагааны журам зөрчсөн;
3.2.хориглосон үйл ажиллагаа явуулсан;
3.3.хамтын хөрөнгө оруулалтын сан үүсгэн байгуулах ажиллагаа явуулсан, эсхүл бусдад мэдээлэл өгсөн, эсхүл бусдаас хөрөнгө төвлөрүүлсэн;
3.4.хамтын хөрөнгө оруулалтын сан хуульд тусгайлан заасан зохицуулалттай зах зээлд нийтэд нээлттэй арилжаалагддаг санхүүгийн хэрэгслээс бусад төрлийн хөрөнгө оруулалтын хэрэгсэлд хөрөнгө оруулсан;
3.5.хамтын хөрөнгө оруулалтын сан нь санхүүгийн хөшүүрэг хэрэглэсэн, эсхүл үнэт цаасны үнийн бууралтаас ашиг хүртэх нөхцөлтэй хөрөнгө оруулалтын хэрэгсэл активын бүтэцдээ оруулсан;
3.6.хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгө оруулалт хийсэн хөрөнгө оруулалтын хэрэгслийн хөрвөх чадвараас хамаарч хөрөнгө оруулалтын менежментийн компани сангийн дүрэм, хөрөнгө оруулалтын бодлогод нийцүүлэн хугацаа дуусахаас өмнө хөрөнгө оруулалтын хэрэгслийг бусдад худалдах, мөнгөн хөрөнгийн санг бүрдүүлэх ажиллагааг тухайн сангийн үйл ажиллагаа эрхлэх хугацаа дуусахаас өмнө тодорхой төлөвлөгөөний дагуу урьдчилан гүйцэтгэсэн ажиллагааны улмаас бий болсон мөнгөн хөрөнгөөр өөр бусад хөрөнгө оруулалтын хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийсэн;
3.7.хамтын хөрөнгө оруулалтын санг татан буулгах шийдвэр гарснаас хойш сангийн хөрөнгийг хуульд тусгайлан заасны дагуу худалдан борлуулахаас өөрөөр захиран зарцуулсан;
3.8.гадаад улсад бүртгэлтэй хөрөнгө оруулалтын сан нь Монгол Улсын нутаг дэвсгэрт сангийн хувьцаа, нэгж эрхээ нийтэд санал болгон худалдсан;
3.9.кастодиан нь нэг хөрөнгө оруулалтын сангийн тухайд хөрөнгө оруулалтын менежментийн, кастодианы үйлчилгээг нэгэн зэрэг үзүүлсэн;
3.10.хөрөнгө оруулалтын менежментийн компани нь хууль тогтоомж, эрх бүхий байгууллагаас баталсан журам, заавар, сангийн дүрэм, сангийн хөрөнгийг итгэмжлэн удирдах журмаар тогтоосон, хөрөнгө оруулалтын бодлогын баримт бичигт заасан, эсхүл хөрөнгө оруулалтын сантай байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ хэрхэн хэрэгжүүлж байгаа эсэхэд сангийн хөрөнгийг гэрээгээр хадгалж байгаа кастодиан нь хяналт тавих үүргээ биелүүлээгүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Хуульд заасан мэдээлэл, мэдэгдлийг зохих журмын дагуу холбогдох этгээдэд гаргаж өгөөгүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.Хөрөнгө оруулалтын менежментийн компани сангийн хөрөнгийг захиран зарцуулахтай холбогдсон хэлцлийг өөрийн нэрийн өмнөөс хийгээгүй, эсхүл итгэмжлэн удирдлагыг хэрэгжүүлж байгаа гэдгээ мэдэгдээгүй, эсхүл татан буулгах хуульд заасан хугацаанд аудитын байгууллагыг сонгож гэрээ байгуулаагүй, эсхүл тавих шаардлагыг биелүүлээгүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6.Хуульд заасныг зөрчиж:
6.1.хөрөнгө оруулалтын сангийн дэлгэрэнгүй, эсхүл товчилсон тэмдэглэгээг хэрэглэсэн;
6.2.хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхэд суурилсан үүсмэл санхүүгийн хэрэгсэл гаргасан;
6.3.эрх бүхий байгууллагаас эрх олгосон, хүлээн зөвшөөрснөөс бусад тохиолдолд хөрөнгө оруулалтын сантай холбоотой зар сурталчилгаа явуулсан;
6.4.хөрөнгө хадгалах гэрээнд хуулиар, эсхүл сангийн дүрмээр хөрөнгө оруулалтын менежментийн компани, эсхүл кастодианы хүлээхээр заасан үүрэг, хариуцлагыг бууруулах, эсхүл чөлөөлөх тухай заалт тусгасан бол хүнийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гучин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
7.Эрх хүлээн авагч эрх, үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээллийг гаргаж өгөхөөс санаатайгаар зайлсхийсэн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
11.27 дугаар зүйл.Хөрөнгийн үнэлгээний тухай хууль зөрчих
1.Хөрөнгийн үнэлгээ хийж байгаа үнэлгээчний үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцсон бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Хөрөнгийн үнэлгээний аргачлалд заасныг зөрчиж:
2.1.хөрөнгийн үнэлгээг тодорхойлсон;
2.2.хөрөнгийн үнэлгээ хийж болохгүй нөхцөлийг мэдсээр байж үнэлгээ хийсэн;
2.3.хөрөнгийн үнэлгээ хийх явцад олж авсан үйлчлүүлэгчийн нууцад хамаарах мэдээллийг өөрийн, эсхүл гуравдагч этгээдийн ашиг сонирхолд нийцүүлэн ашигласан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, үйл ажиллагаа явуулах эрхийг хасаж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Хөрөнгийн үнэлгээг тусгай зөвшөөрөлгүйгээр хийсэн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг найман мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
11.28 дугаар зүйл.Валютын зохицуулалтын тухай хууль зөрчих
1.Монгол Улсын иргэн, Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан, Монгол Улсад оршин байрладаг хуулийн этгээд, түүний гадаадад байгаа салбар, төлөөлөгчийн газар нь гадаадад хөрөнгө байршуулах, зээл тусламж олгохдоо санхүү төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад бүртгүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан этгээд нь орлогоо гадаад валютаар бэлнээр буюу бэлэн бус төлбөрийн хэрэгслээр авсан бол Монголбанкнаас эрх олгосон арилжааны банкинд уг орлогыг авсан өдрөөс хойш 60 хоногийн дотор худалдах буюу хадгалуулах үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно
3.Арилжааны банк:
3.1.төгрөгийн ханшид нөлөө үзүүлэхүйц гүйлгээг Монголбанкны зөвшөөрлөөр гүйцэтгэх;
3.2.харилцагчийнхаа гадаад валютын дансны нууцыг хадгалж, найдвартай байдлыг хангах;
3.3.гадаад валютын гүйлгээг харилцагчийн анхны шаардлагаар хийх, хөрөнгийнх нь үлдэгдэлд хүү төлөх үүргээ биелүүлээгүй бол хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан этгээд, валютын харилцаанд оролцогч түр оршин суугч нь гадаад валютыг худалдах, худалдан авах болон зээлдэх, шилжүүлэх ажиллагааг зөвхөн Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банкаар дамжуулан гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.Өөрийн гадаадаас авсан валютын зээлийг Монголбанканд бүртгүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6.Монголбанкны зөвшөөрөлгүйгээр буюу олгогдсон зөвшөөрлийн хүрээнээс гадуур:
6.1.гадаад валютын бэлэн бус төлбөр, тооцооны үйл ажиллагаа эрхлэх;
6.2.гадаад валютыг бэлнээр худалдах, худалдан авах;
6.3.байнга болон түр оршин суугчдын нэр дээр гадаад валютын данс нээж, гүйлгээ хийх;
6.4.гадаад валютаар зээл олгох, баталгаа гаргах зэрэг актив, пассивын бүх төрлийн ажил, гүйлгээ эрхлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
7.Валютын арилжааны мэдээг ирүүлэхдээ хугацаа хоцроосон, эрх бүхий байгууллагаас баталсан журмын дагуу ирүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
11.29 дүгээр зүйл.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль зөрчих

/Энэ зүйлийг 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
1.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд заасны дагуу:
1.1.нэргүй, дугаарласан, хуурамч нэрээр данс нээх, эсхүл гүйлгээ хийх;
1.2.хаагдсан данс ашиглах;
1.3.халхавч банктай харилцсан;
1.4.халхавч банктай харилцаа тогтоосон банктай харилцсан;
1.5.халхавч банктай өмнө нь харилцаа тогтоосон байсан харилцааг үргэлжлүүлэхийг хориглосон журам зөрчсөн бол зөрчилтэй гүйлгээний үнийн дүнтэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг хурааж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Эцсийн өмчлөгчийг тогтоох талаар хуульд заасан зохицуулалтыг зөрчсөн бол зөрчилтэй гүйлгээний үнийн дүнтэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг хурааж хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Мэдээлэх үүрэгтэй этгээд нь хуульд заасны дагуу харилцагчийг албан ёсны эх сурвалж, баримт бичиг, мэдээ, мэдээллийн эх үүсвэр ашиглан таньж мэдэх үүргээ биелүүлээгүй бол зөрчилтэй гүйлгээний үнийн дүнтэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг хурааж хүнийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Мэдээлэх үүрэгтэй этгээд нь хуульд заасан харилцагчийг таньж мэдэхийн тулд авах арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй бол зөрчилтэй гүйлгээний үнийн дүнтэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг хурааж хүнийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.Мэдээлэх үүрэгтэй этгээд нь хуульд заасны дагуу харилцагчийг таньж мэдэх хүрээнд шаардсан мэдээллийг өгөхөөс татгалзсан хүн, хуулийн этгээдэд аливаа үйлчилгээ үзүүлсэн бол зөрчилтэй гүйлгээний үнийн дүнтэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг хурааж хүнийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гучин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6.Мэдээлэх үүрэгтэй этгээд нь хялбаршуулсан журмаар харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагаа явуулах тухай холбогдох зохицуулалтыг зөрчсөн бол зөрчилтэй гүйлгээний үнийн дүнтэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг хурааж хүнийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гучин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
7.Хуульд заасны дагуу улс төрд нөлөө бүхий этгээд, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиг үүрэг бүхий олон улсын байгууллагаас мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хяналтын хангалтгүй тогтолцоотой гэж зарлагдсан улсын хүн, хуулийн этгээд, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний эрсдэлийн үнэлгээгээр өндөр эрсдэлтэй гэж үнэлэгдсэн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа хүн, хуулийн этгээдийг өндөр эрсдэлтэй харилцагчийн нэгэн адил авч үзээгүй бол зөрчилтэй гүйлгээний үнийн дүнтэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг хурааж хүнийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гучин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
8.Мэдээлэх үүрэгтэй этгээдийн хийх, хүлээн авах, дамжуулах шилжүүлэг нь шилжүүлэгч, хүлээн авагчийн талаархи хуульд заасан мэдээллийг бүрэн агуулаагүй байхад шилжүүлэг хийсэн, хүлээн авсан, эсхүл дамжуулсан бол зөрчилтэй гүйлгээний үнийн дүнтэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг хурааж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
9.Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аюулгүйн зөвлөлөөс, эсхүл төрийн холбогдох байгууллагаас гаргасан хориг арга хэмжээг хэрэгжүүлэх талаар хуульд заасныг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчилтэй гүйлгээний үнийн дүнтэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг хурааж хүнийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
10.Мэдээллийн нууцлалыг хадгалах талаар хуульд заасныг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
11.Мэдээлэх үүрэгтэй этгээдийн хуулиар хүлээсэн үүргийн хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих зорилгоор баримт, тайлан, мэдээлэл, тайлбар гаргуулан авах талаар хуульд заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд саад учруулсан, хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, биелүүлэхгүй байхыг уриалсан, шаардсан мэдээллийг цаг хугацаанд нь гаргаж өгөөгүй, хөндлөнгөөс нөлөөлөхийг оролдсон нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гучин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
12.Мэдээлэх үүрэгтэй этгээд нь өндөр эрсдэлтэй харилцагчийн хувьд харилцагчийг таньж мэдэх нарийвчилсан үйл ажиллагааг авч хэрэгжүүлэх журмыг зөрчсөний улмаас уг дутагдлыг арилгах талаар хянан шалгагч, улсын байцаагчийн өгсөн үүрэг,  даалгавар, шаардлагыг биелүүлээгүй бол зөрчилтэй гүйлгээний үнийн дүнтэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
13.Хуульд заасан мэдээлэх үүрэгтэй этгээд нь гадаад гуйвуулга, шилжүүлэг, төлбөр тооцоо хийх зорилгоор гадаад улсын банктай корреспондент харилцаа тогтоохоос өмнө хуульд заасны дагуу мэдээллийг авах үүргээ биелүүлээгүйн улмаас уг дутагдлыг арилгах талаар хянан шалгагчийн өгсөн үүрэг, даалгавар, шаардлагыг биелүүлээгүй бол зөрчилтэй гүйлгээний үнийн дүнтэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
14.Мэдээлэх үүрэгтэй этгээд нь шинэ бүтээгдэхүүн, технологи нэвтрүүлэхийн өмнө түүний мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхэд ашиглагдаж болох эрсдэлийн үнэлгээг хийх, эрсдэлийг бууруулах үр дүнтэй арга хэмжээг авч хэрэгжүүлэх хуульд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас уг дутагдлыг арилгах талаар хянан шалгагч, улсын байцаагчийн өгсөн үүрэг, даалгавар, шаардлагыг биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
15.Мэдээлэх үүрэгтэй этгээд нь харилцагчийг таньж мэдэх талаар хуульд заасан мэдээлэлд байнгын хяналт тавих, өөрчлөлт орох бүрд мэдээллийг шинэчлэх үүргээ биелүүлээгүйн улмаас уг дутагдлыг арилгах талаар хянан шалгагч, улсын байцаагчийн өгсөн үүрэг, даалгавар, шаардлагыг биелүүлээгүй бол зөрчилтэй гүйлгээний үнийн дүнтэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
16.Хуульд заасан мэдээлэх үүрэгтэй этгээд нь харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагааг гуравдагч этгээдээр хийлгэх тохиолдолд тавигдах шаардлагыг  зөрчсөний улмаас уг дутагдлыг арилгах талаар хянан шалгагч, улсын байцаагчийн өгсөн үүрэг,  даалгавар, шаардлагыг биелүүлээгүй бол зөрчилтэй гүйлгээний үнийн дүнтэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
17.Хуульд заасан тусгай хяналтын талаар тогтоосон журмыг зөрчсөний улмаас уг дутагдлыг арилгах талаар хянан шалгагчаас өгсөн үүрэг,  даалгавар, шаардлагыг биелүүлээгүй бол зөрчилтэй гүйлгээний үнийн дүнтэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
18.Хуульд заасан мэдээлэх үүрэгтэй этгээдийн дотоод хяналтын талаар тогтоосон журмыг зөрчсөний улмаас уг дутагдлыг арилгах талаар хянан шалгагч, улсын байцаагчийн өгсөн үүрэг, даалгавар, шаардлагыг биелүүлээгүй бол зөрчилтэй гүйлгээний үнийн дүнтэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гучин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
19.Мэдээлэх үүрэгтэй этгээд нь:
19.1.дотоод хяналтын хөтөлбөрийг баталж бүртгүүлээгүй;
19.2.шаардлага хангаагүй албан тушаалтныг ажилд томилсон бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван  мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
20.Гүйлгээний талаар мэдээлэх, сэжигтэй гүйлгээний тухай мэдээлэл, хөрөнгө битүүмжлэх, түдгэлзүүлэхтэй холбоотой хуульд заасан бусад үүргээ биелүүлээгүй бол зөрчилтэй гүйлгээний үнийн дүнтэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
21.Хуульд заасан харилцагчийг таньж мэдэх, тусгайлан хяналт тавих, гүйлгээний талаар мэдээлэх, харилцагчийн талаархи баримт материалыг хадгалахтай холбоотой үүргийг биелүүлээгүй бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
22.Гаалийн байгууллагад:
22.1.үнэн зөв мэдүүлэг гаргахаас зайлсхийсэн;
22.2.үнэн зөв мэдүүлэг гаргахаас татгалзсан;
22.3.худал мэдүүлсэн бол зөрчилтэй төлбөрийн хэрэгслийн, эсхүл валютын үнийн дүнтэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг хурааж хүн, хуулийн этгээдийг зөрчилтэй төлбөрийн хэрэгслийн, эсхүл валютын үнийн дүнгийн 15 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
11.30 дугаар зүйл.Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр  гүйцэтгэх тухай хууль зөрчих
1.Банк, банк бус санхүүгийн байгууллагын мөнгөн хадгаламж, зээл, тэдгээртэй адилтгах аливаа үйлчилгээ, санхүүгийн үүсмэл хэрэгслэлтэй холбоотой байгуулах гэрээ, түүгээр хүлээх үүргийг гадаад валютаар илэрхийлж, гүйцэтгэлийг гадаад валютаар хангуулахаас бусад тохиолдолд:
1.1.бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлэх, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй;
1.2.Монголбанкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоосон, эсхүл төлбөр тооцоо гүйцэтгэсэн, эсхүл зарлан сурталчилсан бол тухайн үйл ажиллагаанаас олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд зөрчлөө арилгах талаар эрх бүхий байгууллагаас тавьсан шаардлагыг хэрэгжүүлээгүй бол тусгайлан олгосон эрхийг хасаж хуулийн этгээдийг дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
11.31 дүгээр зүйл.Зээлийн мэдээллийн тухай хууль зөрчих
1.Зээлийн мэдээллийн тухай хуулиар хориглосон мэдээллийг зээлийн мэдээлэлд оруулсан бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Мэдээлэл нийлүүлэгч болон зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээд мэдээлэл цуглуулах, нийлүүлэхэд хуульд заасан шаардлагыг зөрчсөн бол хүнийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Зээлдэгч, мэдээлэл нийлүүлэгч, зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээд нь зээлийн мэдээллийг санаатайгаар буруу ташаа нийлүүлсэн, бүрдүүлсэн, эсхүл мэдээлсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Зээлийн мэдээллийг ашиглах журам зөрчсөн, хууль бусаар ашигласан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.Зээлийн мэдээллийн нууцлалыг хамгаалах, аюулгүй байдлыг хангаагүйгээс бусдад хохирол учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
 

АРВАН ХОЁРДУГААР БҮЛЭГ
БАРИЛГА, ҮЙЛДВЭРЛЭЛ, ЭРЧИМ ХҮЧНИЙ ЖУРМЫН ЭСРЭГ ЗӨРЧИЛ

12.1 дүгээр зүйл.Барилгын тухай хууль зөрчих
1.Барилгын тухай хуульд заасан:
1.1.барилгын үйл ажиллагаанд заавал, эсхүл сонгож мөрдөх барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийг дагаж мөрдөөгүй;
1.2.барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрөлгүйгээр хэвлэсэн;
1.3.захиалагч, гүйцэтгэгч барилга байгууламжийг барихаар олгогдсон газрын хил хязгаар, хэмжээг дур мэдэн өөрчилсөн;
1.4.улс, орон нутгийн төсөв, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлэх барилга байгууламжийн төсвийн тооцоог мэргэшлийн зэрэгтэй төсөвчнөөр хийлгээгүй;
1.5.барилгын ажлыг зураг төсөлгүйгээр гүйцэтгэсэн;
1.6.барилга байгууламж барих, шинэчлэх, өргөтгөх, засварлах ажилд олон улсын, эсхүл үндэсний стандартын шаардлага хангаагүй, эсхүл гарал үүсэл, тохирлын гэрчилгээгүй материал, бүтээгдэхүүн, эдлэхүүн, барилгын хэв хашмалын тулаасанд мод хэрэглэсэн;
1.7.зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээд барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын нэгдсэн бүртгэлд бүртгүүлээгүй;
1.8.барилгын материал үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлээгүй;
1.9.өмчлөгч, эзэмшигч барилга байгууламжид эвдрэл, гэмтэл учруулах, зохих мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр үндсэн хийц, бүтээц, төлөвлөлт, зориулалтыг өөрчлөх, эсхүл тухайн барилга байгууламжид байгаль орчин, хүний амь нас, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулж болзошгүй хориглосон үйл ажиллагаа эрхэлсэн;
1.10.барилга байгууламжийг барилгын ажлын явцад шаардагдах цахилгаан, дулаан, халуун, хүйтэн усаар түр хангах бөгөөд байнгын ашиглалтад оруулаагүй барилга байгууламжийг цахилгаан, харилцаа холбоо, дулаан, халуун, хүйтэн усаар хангасан;
1.11.гэрчилгээ олгогдоогүй, эсхүл дуусаагүй барилга байгууламжид үйл ажиллагаа эрхэлсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Аж ахуйн нэгж, байгууллага:
2.1.хуульд заасан барилгын ажлын зөвшөөрөл аваагүй;
2.2.хуульд заасан магадлал хийлгэх барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийлгээгүй;
2.3.зураг төслийн магадлалын татгалзсан дүгнэлт гарсан байхад олгосон барилгын ажлын зөвшөөрлөөр барилгын ажлыг эхлүүлсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Барилгын ажлын явцад төсөлд заасан тухайн барилга байгууламжийн барилгын ажлын талбайн хэмжээ, хил хязгаар, зураг төсөл, барилга архитектурын эх загвар /эскиз/ зураг, барилгын материалыг дур мэдэн өөрчилсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл аваагүй, эсхүл барилгын салбарын нэгдсэн санд бүртгүүлээгүй барилгын үйл ажиллагаа эрхэлсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.Барилгын ажлын захиалагч хуульд заасан:
5.1.барилга байгууламжид тавих шаардлагыг хангаагүй;
5.2.чиг үүргээ хэрэгжүүлээгүй;
5.3.барилга байгууламжийн хамгаалалтын горимыг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6.Зураг төсөл зохиогч хуульд заасан:
6.1.барилгын зураг төсөлд тавих шаардлагыг хангаагүй;
6.2.барилга байгууламжид тавих шаардлагыг хангаагүй;
6.3.чиг үүргээ хэрэгжүүлээгүй;
6.4.өөрийн боловсруулсан зураг төсөлд магадлал хийхгүй байх журам зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
7.Барилгын ажлын гүйцэтгэгч:
7.1.тухайн барилга байгууламж дээр ажиллах ажилтнуудыг амь насны даатгалд хамруулаагүй;
7.2.барилга байгууламжид тавих шаардлагыг хангаагүй;
7.3.барилгын ажлын талбайд тавих шаардлагыг хангаагүй;
7.4.чиг үүргээ хэрэгжүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
8.Барилга байгууламжийн ашиглагч, эзэмшигч хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
9.Барилгын салбарт ажиллах гадаадын иргэн, хуулийн этгээд нь:
9.1.барилгын үйл ажиллагаанд оролцох хүсэлт гаргахдаа мэргэжлээрээ ажилласан туршлагатай, хууль тогтоомжийн дагуу ажиллах зөвшөөрөл авах;
9.2.барилгын үйл ажиллагаа эрхлэхдээ хуульд заасан тусгай зөвшөөрөл авах;
9.3.Монгол Улсын хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол улс, орон нутгийн төсөв, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлэх барилгын үйл ажиллагааг хуульд заасан эрх бүхий Монгол Улсын хуулийн этгээдтэй хамтран гэрээ байгуулж, эрхлэх; 
9.4.хуульд заасан тусгай зөвшөөрөл авах хүсэлтэд тухайн орны эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн гэрчилгээг хавсаргах;
9.5.барилгын үйл ажиллагаа эрхлэх бүртгэлд хуульд заасны дагуу бүртгүүлэх журам зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж гадаадын иргэнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, гадаадын хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
12.2 дугаар зүйл.Геодези, зураг зүйн тухай хууль зөрчих
1.Төрөл бүрийн масштаб, бүх ангиллын газрын зураг, геодезийн хэмжилт, магадлан хэмжилтийг:
1.1.солбилцол, өндрийн нэгдсэн тогтолцоонд нийцүүлээгүй, эсхүл хийгээгүй;
1.2.тогтоосон нарийвчлал, стандарт, норм, дүрмийн шаардлагад нийцүүлэн гүйцэтгээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Газрын зургийн масштабыг томруулан хэрэглэсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхдээ:
3.1.геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл аваагүй;
3.2.хэмжлийн багажиндаа баталгаажуулалт хийлгээгүй;
3.3.улсын болон орон нутгийн төсөв, төрийн байгууллага хэрэгжүүлж байгаа төслийн хөрөнгөөр гүйцэтгэсэн ажлынхаа тайлан, эх материал, солбицлын жагсаалт (каталог), бүдүүвч зураг, бичлэг, бусад тоон мэдээллийг нэгдсэн санд үнэ төлбөргүй шилжүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Геодези, зураг зүйн байнгын цэг, тэмдэгтийг устгасан, эсхүл гэмтээсэн, эсхүл хэмжилт хийх нөхцөлийг алдагдуулсан, эсхүл хамгаалах арга хэмжээ авч ажиллаагүй, эсхүл зохих зөвшөөрөлгүй хөдөлгөсөн, эсхүл нүүлгэн шилжүүлсэн, эсхүл байгуулах явцад газар, барилга, байгууламж, бусад обьектод хохирол учруулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.Геодезийн байнгын цэг, тэмдэгт байрлуулж уг цэг, тэмдэгтийн байрлаж байгаа сум, дүүргийн Засаг даргад, эсхүл хилийн зурваст бол хил хамгаалах ерөнхий газрын харьяа тусгай ангийн удирдлагад хүлээлгэж өгөөгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6.Иргэн, хуулийн этгээд нь өөрийн хэрэгцээнд барьсан барилга, байгууламжид газрын зураг хийлгээгүй, эсхүл хийлгэсэн газрын зургийг геодези, зураг зүйн мэдээллийн нэгдсэн санд үнэ төлбөргүй оруулаагүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
7.Геодезийн байнгын цэг, тэмдэгт байрлаж байгаа газар, барилга байгууламжийг өмчлөгч, эзэмшигч, ашиглагч нь геодезийн үйл ажиллагааг саадгүй явуулах нөхцөлийг бүрдүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
12.3 дугаар зүйл.Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хууль зөрчих
1.Хуульд заасан:
1.1.холбогдох зөвшөөрөлгүйгээр газрын кадастрын үйл ажиллагаа явуулсан, эсхүл газрын кадастрын холбогдох материалд засвар хийсэн;
1.2.газрын нэгдмэл сангийн тоо бүртгэл, эсхүл газрын улсын бүртгэлийг буруу хийсэн;
1.3.газрын кадастрын мэдээллийн санд дур мэдэн өөрчлөлт хийсэн, эсхүл тэдгээрийг олшруулж бусдад дамжуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Газрын кадастр, кадастрын зураглалын үйл ажиллагаанд:
2.1.саад учруулсан;
2.2.хөндлөнгөөс оролцсон;
2.3.үүргийн дагуу оролцоогүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Хүн, хуулийн этгээд:
3.1.өөрийн эдлэн газрын хилийн эргэлтийн цэгүүдийг газар дээр нь тэмдэглэсэн тэмдэгтийг хамгаалалтдаа авч бүрэн бүтэн байдлыг хариуцаагүйгээс;
3.2.эзэмшиж, ашиглаж байгаа газартаа геодезийн цэг, тэмдэгт, эдлэн газрын хил заагийн тэмдэглээсийг гэмтээсэн, эсхүл устгасан, эсхүл зохих зөвшөөрөлгүй нүүлгэн шилжүүлснээс эдлэн газрын эргэлтийн цэгүүдийг хөдөлгөсөн, эсхүл нүүлгэн шилжүүлсэн, эсхүл устгасан бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Эдлэн газар, нэгж талбарын:
4.1.хэмжээ, байршлыг дур мэдэн өөрчилсөн;
4.2.хил заагийг тогтоосон цэг тэмдэгтийг хөдөлгөсөн, эсхүл гэмтээсэн, эсхүл устгасан бол хүнийг гучин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.Кадастрын зураглалын солбицлын тогтолцоо, масштаб, нарийвчлалын талаар хуульд заасныг зөрчиж, бүх ангиллын кадастрын зургийг мөрдөгдөж байгаа солбицол, өндрийн нэгдсэн тогтолцоо, масштаб, нарийвчлалд хийгээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
12.4 дүгээр зүйл.Орон сууцны тухай хууль зөрчих
1.Орон сууцны төлөвлөлт, барилгын үндсэн бүтэц, хийц, инженерийн шугам сүлжээг зөвшөөрөлгүйгээр анхны зураг төслөөс өөрчилсөн бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Орон сууцны дэвсгэр газар, орчны зам, талбайг зориулалтын бусаар ашигласан, эсхүл зам, талбайн хөдөлгөөнийг хаасан бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Ус алдах, эсхүл цахилгаан таслах зэргээр орон сууц ашиглалтын журам зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Нийтийн зориулалттай орон сууцны байшинд барилгын төлөвлөлт, эрүүл ахуй, аюулгүй байдлын норм зөрчсөн, эсхүл хориглосон үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлсэн бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.Төв, суурин газарт зөвшөөрөлгүйгээр орон сууц барьсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6.Орон сууцны байшингийн инженерийн гадна шугам сүлжээ, дэд өртөө, ус, дулаан дамжуулах төв, бусад үйлчилгээний газарт зарцуулсан хөрөнгийг орон сууцны өртөгт оруулж тооцсон бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
12.5 дугаар зүйл.Хот байгуулалтын тухай хууль зөрчих
1.Хот байгуулалтын тухай хуульд заасан:
1.1.орон сууц, олон нийтийн барилга, үйлдвэр, үйлдвэрийн туслах барилга байгууламжийн хоорондын гал тусгаарлах зайг тооцох;
1.2.барилга байгууламжийн төлөвлөгөөнд хамааруулсан нийт газар нутгийн 30-аас доошгүй хувь нь цэцэрлэг, ногоон байгууламж, автомашины зогсоол байх;
1.3.барилга байгууламжийн зураг төсөл нь хот, тосгоны батлагдсан хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний шийдлүүд, олгогдсон газрын хэмжээ, зориулалттай уялдсан байх;
1.4.барилгажих талбай нь тухайн газрын 70 хувиас илүүгүй байх хуульд заасан журам зөрчсөн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Хот байгуулалтын тухай хуульд заасан:
2.1.нутаг дэвсгэрийн бүсчлэлд тавигдах шаардлага;
2.2.хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан дэд бүтэц бий болгох журам;
2.3.хот байгуулалтын үйл ажиллагааг хязгаарласан журам;
2.4.хот байгуулалтын кадастрын мэдээлэл нээлттэй байх журам;
2.5.хот байгуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд хориглох журам зөрчсөн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Хот байгуулалтын баримт бичгийг боловсруулахдаа:
3.1.тусгай зөвшөөрөлгүй, эсхүл сонгон шалгаруулалтаар шалгараагүй аж ахуйн нэгж, байгууллага боловсруулсан;
3.2.хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан норм, дүрэм, журам мөрдөөгүй;
3.3.барилга байгууламжид тавигдах шаардлага, тэдгээрийн дэд бүтцийн хангамж, ногоон байгууламж, эрүүл ахуй, экологи, галын аюулгүй байдлыг тусгаагүй;
3.4.хот байгуулалтын баримт бичгийн захиалагч нь хот байгуулалтын баримт бичигт холбогдох хууль тогтоомж, норм ба дүрэм, журамд заасны дагуу улсын экспертизийн дүгнэлт гаргуулаагүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг найман мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Хот байгуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх аж ахуйн нэгж, байгууллага, иргэний үүргээ биелүүлээгүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
12.6 дугаар зүйл.Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль зөрчих
1.Төсөл хэрэгжүүлэх талаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр гарснаас хойш төсөл хэрэгжүүлэхээр сонгосон талбайд, эсхүл хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу инженерийн бэлтгэл ажил, инженерийн, нийгмийн дэд бүтэц, нийтээр ашиглах барилга байгууламж барихаар төлөвлөсөн газарт:
1.1.шинээр барилга байгууламж барих;
1.2.газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх олгосон, эсхүл эрх шилжүүлсэн;
1.3.барилга байгууламжид дураараа өргөтгөл, шинэчлэл хийсэн;
1.4.эрхийг бусдад шилжүүлсэн;
1.5.түрээсэлсэн;
1.6.нүүн ирж суурьшсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Гэрээнийүүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Хотыг дахин хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэхээр сонгосон талбайд газрыг чөлөөлөөгүй, эсхүл газар чөлөөлөх үйл ажиллагаанд саад учруулсан бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
12.7 дугаар зүйл.Хаягжуулалтын тухай хууль зөрчих
1.Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийн хаягийн тэмдэглэгээний стандартыг, эсхүл хаягжуулах журам зөрчсөн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
12.8 дугаар зүйл.Эрчим хүчний тухай хууль зөрчих
1.Эрчим хүчний тухай хуульд заасныг зөрчиж:
1.1.тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа эрхэлсэн;
1.2.тусгай зөвшөөрлөө бусдад шилжүүлсэн;
1.3.бусдын тусгай зөвшөөрлөөр үйл ажиллагаа явуулсан;
1.4.эрх бүхий байгууллагаас хянан баталснаас өөр үнэ тарифаар эрчим хүчийг борлуулсан бол борлуулалтын орлогыг хурааж хүнийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Эрчим хүчний тухай хуулиар, эсхүл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
З.Хууль, гэрээ, тусгай зөвшөөрөлд заагаагүй нөхцөл, шаардлага тавьж, хэрэглэгчийн эрхийг хязгаарласан, эсхүл хуульд зааснаас бусад үндэслэлээр эрчим хүчний хангамж, хэрэглээг түдгэлзүүлсэн бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Эрчим хүчний тухай хуульд заасныг зөрчиж:
4.1.эрчим хүчний тоолуур, хэмжүүр, тэдгээрийн эд анги, битүүмжлэл, байрлал холболтыг дур мэдэн өөрчилсөн, эсхүл хэвийн ажиллагааг алдагдуулсан;
4.2.зөвшөөрөлгүйгээр эрчим хүч хэрэглэсэн;
4.3.шугам сүлжээг хамгаалах, цахилгаан, дулаан хэрэглэх журам зөрчсөн;
4.4.хамгаалах зурваст газар олгосон бол хууль бусаар хэрэглэсэн эрчим хүчний үнэ, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.Тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага, хуульд заасан үүрэг, нэгдсэн сүлжээ, төвлөрсөн дулаан хангамжийн дүрэм, эрчим хүчний барилга байгууламж, тоног төхөөрөмжийн угсралт, засвар ашиглалт, аюулгүй ажиллагааны норм, стандарт, дүрэм, журам, Эрчим хүчний зохицуулах хорооны тогтоолыг зөрчсөн, эсхүл үйлдвэрлэлийн осол, аваар гаргасан, эд хөрөнгийн хохирол учруулсан, эсхүл техникийн гэмтэл гаргахад хүргэсэн бол учруулсан хохирлыг нөхөн төлүүлж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Тайлбар: Хэрэглэгч нь эрх бүхий байгууллагаас олгосон техникийн нөхцөл шаардлагын дагуу холбогдоогүй, эсхүл хүчин чадлыг дур мэдэн нэмэгдүүлснээс эрчим хүч түгээх, хангах байгууллагад хохирол учруулсан, хохирлыг барагдуулах тухай шаардлагыг биелүүлээгүй бол тухайн хэрэглэгчийн эрчим хүчний хэрэглээг түдгэлзүүлнэ.
12.9 дүгээр зүйл.Эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль зөрчих
1.Үүрэг хүлээсэн хэрэглэгч нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
12.10 дугаар зүйл.Нийтийн зориулалттай инженерийн байгууламжид хууль бусаар холбогдох хэрэгсэл хэрэглэх журам зөрчих
1.Нийтийн зориулалттай инженерийн байгууламжид хууль бусаар холбогдох хэрэгсэл хэрэглэсэн, эсхүл холбогдох дүрэм, журам зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
12.11 дүгээр зүйл.Цөмийн энергийн тухай хууль зөрчих
1.Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой аюулгүй ажиллагааны шаардлагыг зөрчсөн бол үйл ажиллагааг нь гурван сарын хугацаагаар түр, хэсэгчлэн зогсоож хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Цацраг идэвхт ашигт малтмал, цацрагийн үүсгүүр, цөмийн энерги ашиглах талаархи тусгай зөвшөөрөлд заасныг зөрчиж үйл ажиллагаа явуулсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлого, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хурааж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Цацрагийн осол, зөрчлийн тохиолдлыг зохих журмын дагуу мэдэгдээгүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлого, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хурааж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Шаардлагатаймэдээ, тайлан гаргаж өгөөгүй, эсхүл худал мэдээлэл гаргаж өгсөн, эсхүл цацрагтай ажиллагчийг мэргэжлийн шарлагын хувийн тунгийн хяналтад хамруулаагүй бол үйл ажиллагааг нь гурван сарын хугацаагаар түр, хэсэгчлэн зогсоож хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.Цацрагийн үүсгүүрийг хүлээн авсан тухайгаа төрийн захиргааны байгууллагад тогтоосон хугацаанд мэдээлж бүртгүүлээгүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6.Цацрагийн үүсгүүрийн нэр төрлийг өөрчилсөн бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
7.Тусгай зөвшөөрлийг зохих журмын дагуу сунгуулаагүй үйл ажиллагаа явуулсан бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
8.Хайгуулын талбайгаас авсан дээж, сорьц, анхдагч материалыг санаатайгаар устгасан бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
9.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь:
9.1.олборлосон цацраг идэвхт ашигт малтмалын хэмжээг нуун дарагдуулсан;
9.2.нуун дарагдуулах зорилгоор хуурамч гэрээ байгуулсан;
9.3.борлуулалтын орлогыг санаатайгаар бууруулсан бол олборлосон цацраг идэвхт ашигт малтмалын хэмжээ, борлуулалтын үнийн зөрүүг тооцож улсын орлогод нөхөн төлүүлж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
 

АРВАН ГУРАВДУГААР БҮЛЭГ
ХӨДӨӨ АЖ АХУЙ, ГАЗАР ТАРИАЛАНГИЙН ТАЛААР ТОГТООСОН ЖУРМЫН ЭСРЭГ ЗӨРЧИЛ

13.1 дүгээр зүйл.Тариалангийн тухай хууль зөрчих
1.Хуульд заасан холбогдох байгууллагын зөвшөөрөлгүйгээр атар газрыг тариалангийн зориулалтаар эзэмшүүлсэн, эсхүл ашиглуулсан бол атар газрыг хагалсан хүн, хуулийн этгээдээр газрыг нөхөн сэргээлгэж, хагалсан нэг га тутамд хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Атар, атаршсан газрыг эхний удаа эргэлтэд оруулах, холбогдох технологийн дагуу усалгаатай талбайг боловсруулах, эсхүл ногоон бордуурт уринш хийхээс бусад тохиолдолд үр тарианы үйлдвэрлэлд газрын хөрсийг хөмрүүлж хагалах техник, технологи ашигласан бол газрыг хагалсан хүн, хуулийн этгээдээр газрыг нөхөн сэргээлгэж, хагалсан нэг га тутамд хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч:
3.1.тариалангийн газраа бүхэлд нь, эсхүл тодорхой хэсгийг нь хоёр жил ашиглахгүй өнжөөхдөө сум, дүүргийн Засаг даргад албан ёсоор мэдэгдээгүй;
3.2.тариалангийн газарт хорио цээртэй өвчин, хөнөөлт шавж, мэрэгч амьтан, хог ургамал илэрсэн тохиолдолд мэргэжлийн байгууллагад ажлын 5 өдрийн дотор мэдэгдээгүй, эсхүл шаардлагатай арга хэмжээг аваагүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Тариалангийн газрыг атаршуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.Тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа газарт хориглосон үйл ажиллагаа явуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6.Тариалангийн талбайн захаас гадагш 500 метрийн зайд:
6.1.мал бэлчээсэн;
6.2.оторлосон;
6.3.бэлчээрийн мал аж ахуйн өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа байлгасан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
7.Агрохими, агрофизикийн шинжилгээний явцад зөрчил илэрсэнийг итгэмжлэгдсэн лаборатори сумын газрын даамал, тариалангийн асуудал хариуцсан мэргэжилтэн, дүүргийн газрын албанд мэдэгдээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг дөчин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
8.Агрохими, агрофизикийн шинжилгээг таван жил тутам тариалангийн газрын эзэмшигч, ашиглагч өөрийн хөрөнгөөр хийлгээгүй бол хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
13.2 дугаар зүйл.Таримал ургамлын үр, сортын тухай хууль зөрчих
1.Хуульд заасныг зөрчиж:
1.1.тарималургамлын үр, сортыг хуульд заасан хяналтад хамруулаагүй;
1.2.чанарын улсын стандарт хангаагүй үр борлуулсан, эсхүл импортолсон, эсхүл бэлтгэн нийлүүлсэн бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
13.3 дугаар зүйл.Үрийн тариалангийн даатгалын тухай хууль зөрчих
1.Даатгагч үрийн тариалангийн даатгалын үнэлгээний 80 хувьтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг хохирол учирсныг тогтоосон дүгнэлт гаргасан өдрөөс хойш 21 хоногийн дотор олгоогүй, эсхүл олгохоос зайлсхийсэн бол учруулсан хохирлыг нөхөн төлүүлж хугацаа хэтэрсэн хоног тутамд олгоогүй, эсхүл дутуу олгосон төлбөрийн 0.1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Тухайн жилд усалгаагүй тариалсан үр тарианы нийт талбайн 20 хувь, усалгаатай тариалсан үр тариа, эсхүл баруун бүсийн усалгаагүй тариалсан үр тарианы нийт талбайн 10 хувийг даатгуулаагүй бол хуульд заасан хураамжийг нөхөн төлүүлж хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
13.4 дүгээр зүйл.Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хууль зөрчих
1.Хуульд заасан:
1.1.мал сүргийг байгалийн гэнэтийн гамшиг, аюулаас хамгаалах;
1.2.малын генетик нөөцийг ашиглах, шилжүүлэх;
1.3.генийг хамгаалах;
1.4.малын үржлийн ажил, үйлчилгээ эрхлэх, ашиг шим, удамшлыг сайжруулах;
1.5.малыг улсын нэгдсэн бүртгэлд хамруулах талаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Хуульд заасан:
2.1.малын эрүүл мэндийг хамгаалах;
2.2.малын өвчинтэй тэмцэх, хорио цээр тогтоох, урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх;
2.3.малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд хяналт тавих талаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуульд заасныг зөрчиж:
3.1.тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйл ажиллагааг зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэсэн;
3.2.малын үүлдэрлэг байдлыг дур мэдэн өөрчилсөн;
3.3.тухайн бүс нутагт хянан баталгаажуулаагүй хээлтүүлэгч ашигласан;
3.4.малын генетик нөөцийг хууль бусаар импортолсон, эсхүл импортлохыг завдсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Иргэн, хуулийн этгээд хуулиар хүлээсэн бусад үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.Мал бүхий иргэн, эсхүл хуулийн этгээд хуулиар хүлээсэн бусад үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6.Мал эмнэлэг, үржлийн хэрэгжүүлэгч байгууллага нь харьяалах нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд хүлээх нийтлэг үүргээ биелүүлээгүй, эсхүл аймаг, нийслэлийн мал эмнэлэг, үржлийн алба, цөм сүргийн үржлийн төв нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
7.Орон нутгийн үйлчилгээний нэгж нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл мал эмнэлэг, үржлийн мэргэжлийн ажил, үйлчилгээг малын эмч, эсхүл мал зүйчээр ажиллах зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
8.Мал эмнэлгийн журам зөрчсөний улмаас халдварт өвчин тараасан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
13.5 дугаар зүйл.Мал, махны үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэх журам зөрчих
1.Мал, махны үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэх журам зөрчиж:
1.1.мал, мах бэлтгэлийн зориулалтаар гарал үүслийн гэрчилгээгүй мал тууварласан, эсхүл мал, мах тээвэрлэсэн;
1.2.тусгайлан бэлтгэсэн төвлөрсөн цэгээс өөр газарт мал, мах бэлтгэсэн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
13.6 дугаар зүйл.Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хууль зөрчих
1.Биржээс гадуурх бараа, түүхий эдийн арилжаанд биржийн нэр ашиглан бараа, түүхий эдийг худалдсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Бирж, биржийн ажилтны үйл ажиллагааны талаархи хуулиар хориглосон зохицуулалтыг зөрчсөн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хүчингүй болгож хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Биржийн арилжаанд оролцогч бараа, түүхий эдийн чанар, тоо хэмжээг үнэн зөв мэдээлж, бүртгүүлээгүйгээс хохирол учирсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Биржийн арилжаанд оролцогч хуулиар хориглосон зүйлийг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, арилжаанд оролцогчийн зөвшөөрлийг хүчингүй болгож хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.Биржээр арилжих бараа, түүхий эдийн жагсаалтад орсон бараа, түүхий эдийг экспортлохдоо биржээр арилжсан байх шаардлагыг зөрчсөн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
13.7 дугаар зүйл.Хувиргасан амьд организмын тухай хууль зөрчих
1.Хувиргасан амьд организмын тухай хуулиар тогтоосон журам зөрчсөн бол тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг гурван сарын хугацаагаар хасаж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
13.8 дугаар зүйл.Малын индексжүүлсэн даатгалын тухай хууль зөрчих
1.Давхар даатгалын гэрээ байгуулахгүйгээр малын индексжүүлсэн даатгалын үйл ажиллагаа явуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Нөхөн төлбөр бүрэн олгоогүй, эсхүл олгохоос үндэслэлгүйгээр татгалзсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Зохих журмыг зөрчин Хамтын эрсдэлийн сангийн хөрөнгийг зарцуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.3охих журмыг зөрчин давхар даатгалын компанийн сангийн хөрөнгийг зарцуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
 

АРВАН ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБОО, ТЭЭВЭР, ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН АШИГЛАЛТ, ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЖУРМЫН ЭСРЭГ ЗӨРЧИЛ

14.1 дүгээр зүйл.Харилцаа холбооны тухай хууль зөрчих
1.Харилцаахолбооны шугам, сүлжээний дагуу тавигдсан аливаа тэмдэг, шон, хамгаалах хэрэгслийг унагасан, эсхүл эвдсэн, эсхүл устгасан, эсхүл тэдгээрийн бичээсийг арилгасан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Кабелийн шүүгээ, худаг, сувагчлал, шуудангийн хайрцагт хог хаясан, эсхүл бусад зүйлээр бохирдуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Харилцаа холбооны хамгаалалтын зурвас газарт:
3.1.хориглосон үйл ажиллагаа явуулсан;
3.2.урьдчилан зөвшөөрөл авалгүйгээр ажил гүйцэтгэсэн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Харилцаа холбооны тоног төхөөрөмжийг:
4.1.шинэчлэх;
4.2.өргөтгөх;
4.3.үйлчилгээний зориулалтыг өөрчлөх, түр зогсоох тухай Харилцаа холбооны зохицуулах хороо, хэрэглэгчид урьдчилан мэдэгдээгүй бол хүнийг гучин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.Харилцаахолбооны ашиглалт, үйлчилгээ, үйлдвэрлэлийн стандарт, техник, технологийн нөхцөл, горимыг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6.Нийтийн эзэмшлийн газарт байрлуулсан харилцаа холбооны тоног төхөөрөмжийг эвдсэн, эсхүл гэмтээсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
7.Барилга байгууламж, инженерийн шугам, сүлжээний хайгуул хийх, зураг төсөл зохиох, барилга байгууламж, шугам сүлжээ байгуулахдаа тэдгээрийн талбайд орсон харилцаа холбооны шугам, сүлжээг зохих зөвшөөрөлгүйгээр тасалсан, эсхүл зөөсөн, эсхүл үүний улмаас тухайн шугам сүлжээ /холбооны кабель, агаарын баганат шугам, хэрэглэгчийн кабелийн хайрцаг, шүүгээ, оруулгын утас, трансформатор, сувагчлал, шуудангийн хайрцаг зэрэг/-г гэмтээсэн, эсхүл ашиглалтгүй болгосон бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гучин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
8.Тусгай зөвшөөрөлгүйгээр харилцаа холбооны сүлжээнд холболт хийж, харилцаа холбооны сүлжээ ашигласан, эсхүл үйлчилгээ эрхэлсэн, эсхүл зөвшөөрөлгүйгээр холбооны шугам, сүлжээний техник, тоног төхөөрөмж ашигласан бол үйл ажиллагааг нь зогсоож учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гучин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
9.Үйлчлэгч:
9.1.харилцаа холбооны ашиглалт, үйлчилгээ, үйлдвэрлэлийн стандарт, техник, технологийн нөхцөл, горимыг дагаж мөрдөөгүй;
9.2.харилцаа холбооны тоног төхөөрөмжийг шинэчлэх, өргөтгөх, үйлчилгээний зориулалтыг өөрчлөх, түр зогсоох тухай Харилцаа холбооны зохицуулах хороо, эсхүл хэрэглэгчид урьдчилан мэдэгдээгүй;
9.3.хууль тогтоомжид зааснаас бусад үед харилцаа холбооны үйлчилгээг зогсоосон бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гучин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
14.2 дугаар зүйл.Радио долгионы тухай хууль зөрчих
1.Радио төхөөрөмжийг:
1.1.тусгай зөвшөөрөлгүй;
1.2.эрхийн бичиг аваагүй;
1.3.бүртгэлгүйгээр ажиллуулсан бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Тусгай зөвшөөрөл, эрхийн бичигт зааснаас өөр зорилгоор радио төхөөрөмж ажиллуулсан, эсхүл байршил, хамрах хүрээ, хүчин чадал, техникийн үзүүлэлтийг өөрчилсөн, эсхүл тэдгээрийг бүртгүүлээгүй, эсхүл нуун дарагдуулсан бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Радио давтамжийн зурвасыг зөвшөөрөлгүйгээр өөрчилсөн, эсхүл гэрээ, нөхцөл, шаардлагыг зөрчсөн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Тусгай хэрэглээний зориулалтаар хуваарилагдсан давтамжийн зурваст ажилласан, эсхүл түүнд харилцан нөлөөлөл учруулсан бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.Бусад радио холбоо, эсхүл радио төхөөрөмж хэрэглэгчийн ажиллагаанд:
5.1.харилцан нөлөөлөл учруулсан;
5.2.хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан;
5.3.баталгаажуулаагүй төхөөрөмж ашигласан бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6.Тусгай зөвшөөрөл, эсхүл эрхийн бичиг эзэмшигч эрхээ хэрэгжүүлэхэд хууль бусаар саад учруулсан бол хүнийг гучин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
14.3 дугаар зүйл.Шуудангийн тухай хууль зөрчих
1.Шуудангийн үйлчилгээ үзүүлэх эрх бүхий хуулийн этгээд шуудангийн үйлчилгээ үзүүлэх талаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Ажил үүргээ гүйцэтгэж яваа шуудангийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагын ажилтны үйлчлүүлэгчийн нутаг дэвсгэрт, эсхүл бүх төрлийн тээврийн буудал, зогсоолд аливаа төлбөр, хураамжгүйгээр саадгүй нэвтрэх эрхийг зөрчсөн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Шуудангаар үйлчлэгч:
3.1.хаяг тодорхойгүй шуудангийн илгээмжийг хуульд заасан шуудангийн илгээмжийг түр хадгалах, задлах, хураах, устгах журмаар тодорхойлсон хадгалах хугацаа дуусмагц хүлээн авах этгээд, эсхүл илгээсэн этгээдийн хаягийг тогтоох зорилгоор задлах журам зөрчсөн;
3.2.шуудангийн илгээмжийг задалсны дараа хүлээн авах, эсхүл илгээсэн этгээдийн хаяг тодорсны дараа түүнд зохих шалтгаан, үндэслэлийг мэдэгдээгүй;
3.3.энэ зүйлийн 3.1, 3.2 дахь заалтад заасан үйл ажиллагаа явуулсан боловч хаягт эзнийг тогтоох боломжгүй болсон тохиолдолд илгээмжийг холбогдох байгууллагад шилжүүлээгүй, эсхүл хуульд заасан журмын дагуу устгаагүй;
3.4.дотоодын, эсхүл улс хоорондын шуудангийн үйлчилгээний тарифын талаархи саналаа үндэслэл, тооцооны хамт Зохицуулах хороонд хүргүүлээгүй бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
14.4 дүгээр зүйл.Авто замын тухай хууль зөрчих
1.Авто зам, замын байгууламжийг эвдэж, гэмтээсэн, эсхүл ашиглах боломжгүй болгосон бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Авто зам, замын байгууламжийг ашиглагч:
2.1.эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр авто замын зорчих хэсэг, зурвас, хяналт тавих зурвас газарт авто зам, замын байгууламж барих, засварлах, ажилд саад учруулж болзошгүй, эсхүл замын хөдөлгөөнд оролцогчид осол аюул бүхий үйл ажиллагаа явуулсан;
2.2.авто замын зорчих хэсэг, хөвөө, зурвас газар дээр хог, бохир ус, чулуу, төмөр, бусад зүйлсийг хаясан, эсхүл байрлуулсан, эсхүл овоолсон;
2.3.авто замын зурвас газарт худалдаа хийсэн, эсхүл авто замын ашиглалттай холбоогүй бусад үйл ажиллагаа явуулсан;
2.4.тусгай хамгаалалтгүй, эсхүл зөвшөөрөлгүйгээр гинжит, эсхүл тухайн авто зам, замын байгууламжийн техник ашиглалтын үзүүлэлтээс хэтэрсэн овор, даацтай тээврийн хэрэгслээр авто замаар зорчсон бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Тайлбар: Авто замын ашиглалтын нөхцөл хангагдаагүйгээс аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд хохирол учирсан болохыг хууль, хяналтын байгууллага тогтоосон бол тухайн авто замын арчлалт, хамгаалалт хариуцсан авто замын байгууллага уг хохирлыг хариуцан төлнө.
 14.5 дугаар зүйл.Авто зам, замын байгууламж, тэмдэг, тэмдэглэлийг гэмтээх, өөрчлөх, бохирдуулах
1.Шинээр барих, эсхүл их засвар хийхээр төлөвлөсөн зам, гүүр, замын байгууламжийн батлагдсан зураг, төслийг зөрчиж гүйцэтгэсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.3амын хөдөлгөөний чиглэл, урсгалыг зөвшөөрөлгүйгээр өөрчилсөн, эсхүл хаасан, эсхүл замын хөдөлгөөнийг зохион байгуулсан бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Замын тэмдэг, тэмдэглэл, хөдөлгөөн зохицуулах техник хэрэгслийн байрлалыг зөвшөөрөлгүйгээр өөрчилсөн, эсхүл шинээр тавьсан, эсхүл хурааж авсан бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.3ам, замын зорчих хэсэгт замын тэмдэг, тэмдэглэл, гэрлэн дохио, хаалт, хашилт, чиглүүлэх хэрэгслийг стандартын дагуу бүрэн бүтэн байрлуулаагүйгээс замын хөдөлгөөнд оролцогчид буруу мэдээлэл өгч, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад саад учруулж зам тээврийн осол, хэрэг гаргах нөхцөлийг бүрдүүлсэн, эсхүл зам тээврийн осол, зөрчил гарсан бол хариуцдаг аж ахуйн нэгж, байгууллагаар учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.3ам, замын байгууламжийн засвар арчлалтыг стандартын дагуу хийгээгүйгээс замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад саад учруулж зам тээврийн осол, зөрчил гаргах нөхцөлийг бүрдүүлсэн, эсхүл зам тээврийн осол, зөрчил гарсан бол холбогдох аж ахуйн нэгж, байгууллагаар учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6.Зам, эсхүл замын зорчих хэсэгт эвдрэл, гэмтэл учруулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
7.Инженерийн шугам сүлжээ хийх, эсхүл өргөтгөх зорилгоор зөвшөөрөлгүй авто зам эвдэж сэтлэх, орц, гарц гаргах, зогсоолын талбай, хурд сааруулагч хийх зэргээр замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа явуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
8.3ам дээр хийгдсэн үзлэгийн, шүүрт худгийн таг алга болсон, эвдэрсэн, замын зорчих хэсгийн түвшинтэй нэг түвшинд байрлуулаагүйгээс зам тээврийн осол, зөрчил гарах нөхцөлийг бүрдүүлсэн бол хариуцсан аж ахуйн нэгж байгууллагаар учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
9.3ам дээр, эсхүл замын дагуу суурилуулсан гэрэлтүүлэг асахгүй, эд анги нь дутуу /ламп, гэрэлтүүлэгч, тахир толгой гэх мэт/, шон нь тахийсан, гэрэлтүүлэг хангалтгүй асаж байгаа зэргээс зам тээврийн осол гарах нөхцөлийг бүрдүүлсэн бол хариуцсан аж ахуйн нэгж, байгууллагаар учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
10.Замын тэмдэг, хөдөлгөөн зохицуулах бусад хэрэгсэлтэй андуурагдах, тэдгээрийн үзэгдэлт ба үр дүнг бууруулах, замын хөдөлгөөнд оролцогчийг гялбуулах, эсхүл анхаарлыг сарниулах, эсхүл замын хөдөлгөөний аюулгүй байдлыг алдагдуулах үзүүлэн чимэглэлийн зүйл, зар сурталчилгааны самбар, электрон самбар, мэдээллийн байгууламж, бусад техник, тоног төхөөрөмж, хэрэгсэл байрлуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
11.Замын тэмдэг, гэрлэн дохио, эсхүл тэдгээрийн тулгуур, ар тал дээр хөдөлгөөний зохион байгуулалтад үл хамаарах бусад зүйл байрлуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
12.Зам, эсхүл замын байгууламж дээр:
12.1.автомашин угаах;
12.2.худалдаа наймаа хийх зэргээр замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа явуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
13.Зам, эсхүл замын байгууламж дээр:
13.1.зөвшөөрөлгүй барилга байгууламж, хашаа барих;
13.2.түргэн үйлчилгээний цэг, чингэлэг байрлуулах;
13.3.үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах;
13.4.үзвэр, үзэсгэлэнгийн зүйл байрлуулах зэргээр замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа явуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
14.Зөвшөөрөлгүйгээр замын хөдөлгөөнд саад болох:
14.1.ажил хийх;
14.2.гэрэл тавих;
14.3.мод тарих, зүлэгжүүлэх үйл ажиллагаа явуулсан бол зөрчлийг арилгуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
15.Шатах, тослох материалыг төвлөрсөн хот, суурин газрын замаар өдрийн цагаар тээвэрлэсэн бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
16.Барилга, газар шорооны ажил эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан, албан тушаалтан нь хатуу хучилттай зам, төмөр замын гармаар зорчих тээврийн хэрэгслийн дугуйн шавар шавхайг цэвэрлүүлэх, эсхүл замын гадаргууг бохирдуулахгүй байх үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
17.Төв замын зөвшөөрөлгүй, эсхүл маршрут зөрчсөн, эсхүл зориулалтын бүтээлэггүй, цацруулагчгүй, тосгуургүй, замын зорчих хэсэгт хайрга, шороо, зуурмаг, ус асгасан ачааны автомашиныг замын хөдөлгөөнд оролцуулсан бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
18.3ам дээр зөвшөөрөлгүй биеийн тамирын бэлтгэл, уралдаан, тэмцээн, жагсаал, цуглаан, тоглолт зэрэг үйл ажиллагаа явуулж замын хөдөлгөөнд саад учруулсан бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
19.Жолоодлогын дадлагын чиглэл, хугацааг тогтоолголгүйгээр жолоодлогын дадлага хийлгэсэн бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
20.Авто зам, замын байгууламжаар зорчих, тээвэрлэлт хийхдээ стандарт, норм, дүрэм зөрчиж нэг тэнхлэг дээрх, эсхүл нийт жинг хэтрүүлсэн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
14.6 дугаар зүйл.Автотээврийн тухай хууль зөрчих
1.Нийтийнтээврийн хэрэгслээр зорчихдоо зорчих тасалбар худалдан аваагүй бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо:
2.1.бусдын амь нас, эрүүл мэндэд аюул, гэм хор учруулж болзошгүй эд зүйлийг авч явсан;
2.2.нийтийн тээврийн хэрэгслийн эд ангийг эвдсэн, эсхүл гэмтээсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Тээвэрлэгч нь ачаа, зорчигчийг тээвэрлэлтийн нөхцөл, техникийн шаардлага хангасан зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлээгүй бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Автотээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч, жолооч:
4.1.автотээврийн хэрэгслийг гал түймрээс урьдчилан сэргийлэх;
4.2.замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах;
4.3.байгаль орчныг хамгаалах;
4.4.иргэдийн эрүүл мэнд, амгалан тайван байдлыг алдагдуулахгүй байх нөхцөлийг хангах;
4.5.зориулалтын, зөвшөөрөгдсөн байр, зогсоол, талбайд автотээврийн хэрэгслийг тавих үүргээ биелүүлээгүй бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.Техникийн хяналтад ороогүй автотээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулсан бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6.Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн жолоочийг замд гарах зөвшөөрөл олгосон бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
7.Чиглэлийн тээврийн хэрэгслийн чиглэл, замналын зогсоолыг зөвшөөрөлгүйгээр шинээр тогтоосон, эсхүл өөрчилсөн бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
8.Хуульд заасан тусгай зөвшөөрөлгүйгээр автотээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийсэн, дугаар үйлдвэрлэсэн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
9.Хуульд заасны дагуу эрх бүхий байгууллагаас гаргасан нийтээр дагаж мөрдөх дүрэм, журам зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
10.Хуульд заасан үүргээ:
10.1.тээвэрлэгч;
10.2.тээвэрлүүлэгч;
10.3.зорчигч биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
11.Техникийн хяналтын үзлэг хийх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гучин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
12.Тээвэрлэлтийн гэрээгүй нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлсэн бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
13.Авто үйлчилгээний байгууллага нь хуульд заасан шаардлагыг хангаагүй бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
14.7 дугаар зүйл.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих
1.Тээврийнхэрэгсэл жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн тээврийн хэрэгсэл жолоодсон бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Тээврийнхэрэгсэл жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл эрх нь дуусгавар болсон хүнд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Жолооч:
3.1.согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон;
3.2.согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Согтууруулахундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн хүнд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.
6.Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй, эсхүл ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
7.3амын хөдөлгөөний аюулгүй байдалд саад учруулахуйц өвчтэй, эсхүл ядарсан этгээдээр тээврийн хэрэгсэл жолоодуулсан бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
8.3амын хөдөлгөөний дүрэмд заасан баримт бичиггүй тээврийн хэрэгсэл жолоодсон бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
9.Жолооч Замын хөдөлгөөний дүрэмд заасан баримт бичиггүй хүнд тээврийн хэрэгслийг шилжүүлсэн бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
10.Хуульд заасан журмын дагуу:
10.1.улсын бүртгэлд бүртгүүлээгүй;
10.2.техникийн хяналтын үзлэгт оруулаагүй;
10.3.техникийн хяналтын үзлэгт тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
11.Улсын бүртгэлийн дугаар нь:
11.1.арилсан;
11.2.бүдгэрч үзэгдэх байдал нь муудсан;
11.3.танигдахгүй бохирдсон, эсхүл дугаарыг буруу байрлуулсан тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
12.Улсынбүртгэлийн дугааргүй, эсхүл дугаараа нуун далдалсан тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
13.Хуурамчулсын бүртгэлийн дугаар бүхий тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол гурван сарын хугацаагаар жолоодох эрхийг хасаж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
14.Ажлын тоормосын систем, жолооны механизм ажиллахгүй, чиргүүлийн холбоос /чиргүүлтэй үед/ эвдэрсэн, эсхүл харанхуй, үзэгдэх орчин хязгаарлагдмал үед гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл нь бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
15.Энэ зүйлийн 14 дэх хэсэгт зааснаас бусад ашиглахыг хориглосон бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
16.Хуулиар хориглосон тусгай дуут болон гэрлэн дохио суурилуулсан тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
17.Тусгай дуут болон гэрлэн дохио ажиллуулсан тээврийн хэрэгслийн жолоочид Замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу хөдөлгөөний давуу эрх эдлүүлээгүй бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
18.3ам тээврийн осолд холбогдсон жолооч ослын газрыг орхиж зугтаасан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
19.Зам тээврийн осолд холбогдсон жолооч энэ зүйлийн 18 дахь хэсэгт зааснаас бусад замын хөдөлгөөний дүрэмд заасан үүргээ биелүүлээгүй бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
20.Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар тээврийн хэрэгслийн жолооч, эсхүл зорчигч хамгаалах бүс хэрэглээгүй бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
21.Мотоцикл, мопедын жолооч, эсхүл зорчигч хамгаалалтын малгай өмсөөгүй бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
22.Тээврийн хэрэгсэл жолоодох үед хөдөлгөөнт утас хэрэглэсэн бол жолоочийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
23.Жолооч гэрлэн, эсхүл зохицуулагчийн дохиог зөрчин замын хөдөлгөөнд оролцсон бол хүнийг хорин нэгжтэй хэмжээний тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
24.3амын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгслийн дуут дохио өгөх журам зөрчсөн бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
25.3амын хөдөлгөөний дүрэмд заасан ослын дохио, ослын зогсолтын тэмдэг хэрэглэх журам зөрчсөн бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
26.Жолооч замын хөдөлгөөний дүрэмд заасан давуу эрх бүхий тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх шаардлагыг биелүүлээгүй бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
27.Жолооч замын хөдөлгөөний дүрэмд заасан хөдөлгөөнийг эхлэх, эсхүл хөдөлгөөний чиг өөрчлөх, эсхүл эгнээ байр эзлэх журам зөрчсөн бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
28.Жолооч замын хөдөлгөөний дүрэмд заасан хориглосон газарт буцаж эргэх, эсхүл ухрах үйлдлийг хийсэн бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
29.3амын хөдөлгөөний дүрэмд заасныг зөрчин:
29.1.тээврийн хэрэгслээр замын зорчих хэсгийн гадна талаар, явган хүний зам, хөвөөгөөр явсан;
29.2.цуваанд яваа тээврийн хэрэгслүүдийн, эсхүл жагсаалаар яваа хүмүүсийн дундуур нэвтрэн гарсан, эсхүл тэдний хооронд байр эзэлсэн;
29.3.тээврийн хэрэгсэл байрлан явах журам зөрчсөн бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
30.3амын хөдөлгөөний дүрэмд хориглосон нөхцөлөөр жолооч урсгал сөрсөн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван сарын хугацаагаар хасаж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
31.Жолооч замын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас 10-50 хүртэл хувиар хэтрүүлсэн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
32.Жолооч замын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас 50-иас дээш хувиар хэтрүүлсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан сарын хугацаагаар хасаж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
33.Жолооч шаардлагагүй үед огцом тоормосолсон, эсхүл аюултай нөхцөл үүсгэсэн, эсхүл хүндэтгэх шалтгаангүйгээр хэт удаан явж бусдын хөдөлгөөнийг саатуулж замын хөдөлгөөнд оролцсон бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
34.Замын хөдөлгөөний дүрэмд заасан гүйцэж түрүүлэх журам зөрчсөн бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
35.3амын хөдөлгөөний дүрэмд зааснаар жолооч тээврийн хэрэгслийг:
35.1.зорчих хэсэг дээр түр, удаан зогсоох журам зөрчиж бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд;
35.2.явган хүний гарц дээр, замын тэмдгээр зөвшөөрөгдөөгүй явган хүний зам дээр зогсоож явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулсан бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
36.Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар жолооч хорооллын доторх хөдөлгөөний журам зөрчсөн бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
37.Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар жолооч энэ зүйлийн 35, 36 дахь хэсэгт зааснаас бусад байдлаар тээврийн хэрэгслийг түр, удаан зогсоох журам зөрчсөн бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
38.Тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцож уулзвар, явган хүний гарц нэвтрэх үед давуу эрхтэй явган зорчигчид зам тавьж өгөөгүй бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
39.Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар гүйцэж түрүүлэх хориотой газарт энэ зүйлийн 38 дахь хэсэгт заасан үйлдлийг гүйцэтгэсэн бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
40.Төмөр замын гарамгүй хэсгээр нэвтэрсэн, эсхүл төмөр замын гарам нэвтрэх журам зөрчсөн бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
41.Жолооч тээврийн хэрэгслийн холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлээгүй, эсхүл тээврийн хэрэгслийн гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл хэрэглэх журам зөрчсөн бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
42.Тууш замын хөдөлгөөний журам зөрчсөн бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
43.Жолоодлогын дадлагын багш замын хөдөлгөөний дүрэмд заасан дадлага хийх журам зөрчсөн бол хүнийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
44.Тээврийн хэрэгсэл чирэх журам зөрчсөн бол хүнийг гучин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
45.3амын хөдөлгөөний дүрэмд заасан хүн тээвэрлэх журам зөрчсөн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
46.3амын хөдөлгөөний дүрэмд зааснаар хүнд, овор ихтэй, хортой, аюултай ачаа тээвэрлэх журам зөрчсөн бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
47.Энэ зүйлийн 46 дахь хэсэгт зааснаас бусад байдлаар замын хөдөлгөөний дүрэмд заасан ачаа тээвэрлэх журам зөрчсөн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
48.3амын тэмдэг, тэмдэглэлийн заалтыг зөрчиж зүүн гар тийш эргэсэн, эсхүл буцаж эргэсэн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
49.Тээврийн хэрэгслийн бодит жин, тэнхлэгийн ачааллын хязгаарлал тогтоосон хориглох тэмдгийн заалтыг зөрчсөн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
50.Энэ зүйлийн 48, 49 дэх хэсэгт зааснаас бусад байдлаар замын тэмдэг, тэмдэглэлийн заалтыг зөрчсөн бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
51.Жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
52.Хүн, хуулийн этгээд:
52.1.замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх;
52.2.зам дээр, түүний ойр орчимд ажил, үйлчилгээ хийхдээ замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүй;
52.3.оршин байгаа газартаа хамаарах замын бохирдол, цас, мөсийг цэвэрлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
53.Явганзорчигч, эсхүл тээврийн хэрэгслээр зорчигч замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
54.Эцэг, эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан арав хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулж замын хөдөлгөөний аюулгүй байдлын зөрчил гаргахад хүргэсэн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
55.Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн этгээдээр тээврийн хэрэгсэл жолоодохыг шаардсан, эсхүл нөлөөлсөн бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
56.Жолоочийн:
56.1.хөдөлмөр, амралтын горимыг зөрчсөн, эсхүл холбогдох хуульд нийцүүлээгүй;
56.2.жолоочийн ажил үүргийг замын хөдөлгөөний аюулгүй байдлын шаардлагад нийцүүлэн зохион байгуулаагүй бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Тайлбар: Энэ зүйлд заасан “тээврийн хэрэгсэл” гэж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.1-д заасныг, “жолооч” гэж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.3-т заасныг тус тус ойлгоно.
14.8 дугаар зүйл.Иргэний нисэхийн тухай хууль зөрчих
1.Иргэний нисэхийн багц дүрэмд заасан баримт бичгийн бүрдэлгүй, эсхүл тусгай зөвшөөрөлгүйгээр нисэхийн үйл ажиллагаа эрхэлсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Хуулиар эрх олгогдсон этгээд нислэгийн аюулгүй байдлын, эсхүл аюулгүй ажиллагааны үзлэг, шалгалтыг зохих журмын дагуу хийгээгүй бол үзлэг, шалгалт хийх эрхийг нэг жил хүртэл хугацаагаар хасаж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Иргэний нисэхийн үйл ажиллагаанд нийтээр дагаж мөрдөх дүрэм, журам зөрчсөн бол нисэхийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Нислэгийн үед нислэгийг хэвээр үргэлжлүүлэх боломжгүй онцгой тохиолдлын талаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр мэдээлээгүй бол мэргэжлийн эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж агаарын хөлгийн даргыг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.Иргэний нисэхийн үйл ажиллагаатай холбоотой хамгаалагдсан бүсэд хууль бусаар нэвтэрсэн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
14.9 дүгээр зүйл.Агаарын зайг нисэхэд ашиглах тухай хууль зөрчих
1.Агаарын зайн аюулгүй байдлын хяналтын үед нисэхэд ашиглах журам зөрчсөн бол агаарын хөлгийн даргыг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Агаарын зайн хяналтын үед илэрсэн зөрчлийг таслан зогсоох ажиллагааг хэтрүүлсэн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Агаарын зайн зөрчил үйлдсэн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж агаарын хөлгийн багийн даргыг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
14.10 дугаар зүйл.Төмөр замын тээврийн тухай хууль зөрчих
1.Төмөр замын сүйрэл, осол, гологдлоос сэргийлэх арга хэмжээг зохих ёсоор аваагүй, эсхүл төмөр замын ажилтанд зааварчилгааг тогтоосон журмын дагуу өгөөгүй бол төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогч, нийтийн, эсхүл дагнасан хэрэглээний зам, талбай эзэмшигчийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Төмөр замын тээврийн нийтлэг багц дүрэм, стандарт, холбогдох норм, дүрмийг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Төмөр замын аюултай бүсийн дэглэм зөрчсөн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Төмөр замын зурвас газар, эсхүл аюулгүйн бүсийн дэглэм зөрчсөн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.Хуульд заасныг зөрчиж:
5.1.галт тэрэгний хөдөлгөөнийг саатуулж болох зүйлсийг төмөр зам дээр тавих, мал, ердийн хөсөг, тээврийн хэрэгслийг төмөр замын гарамгүй гарцаар гаргах;
5.2.төмөр замын аюултай бүсэд зөвшөөрөлгүй нэвтрэх;
5.3.мал бүхий иргэд малаа хариулгагүй орхисноос төмөр замын хориг хашаанд оруулах;
5.4.галт тэргийг дур мэдэн зогсоох;
5.5.хөдлөх бүрэлдэхүүний дээвэр, гишгүүр дээр зорчих;
5.6.галт тэрэгний хөдөлгөөн дунд буух, суух зэргээр галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6.Төмөр замын байгууламж, хамгаалалтын тор, хаалт, галт тэрэг түүний хөдлөх бүрэлдэхүүний эд анги, суудлын галт тэрэгний тоноглолыг эвдсэн, эсхүл гэмтээсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
7.Төмөр замын суурь бүтэц ашиглах, төмөр замын тээвэрлэлтийн ажиллагаа эрхлэх, эсхүл суурь бүтэц, бүрэлдэхүүнийг үйлдвэрлэх, угсрах, засварлах үйл ажиллагааг эрхлэхдээ:
7.1.тусгай зөвшөөрөлгүй;
7.2.тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг өөрчилж;
7.3.тусгай зөвшөөрлийг бусдад шилжүүлж;
7.4.бусдын тусгай зөвшөөрлөөр эрхэлсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
8.Төмөр замын тээврийн аюулгүй ажиллагааны журам зөрчсөн бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
9.Хуульд заасан үүргээ:
9.1.тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогч;
 9.2.суурь бүтэц эзэмшигч;
9.3.тээвэрлэгч;
9.4.нийтийн, эсхүл дагнасан хэрэглээний зам, талбай эзэмшигч биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
 

АРВАН ТАВДУГААР БҮЛЭГ
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ХЭВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЭСРЭГ ЗӨРЧИЛ

15.1 дүгээр зүйл.Эрүүл мэндийн байгууллага, хууль сахиулах байгууллагад туслалцаа үзүүлэхгүй байх
1.Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр:
1.1.гэмт хэрэг, үйлдвэрлэлийн осол, гал түймэр гарсан, байгалийн гамшиг гэнэтийн бусад аюул тохиолдсон, нийтийн эмх замбараагүй байдал үүссэн газарт хүрэлцэн очих;
1.2.гэмт хэрэгтнийг мөрдөн хөөх;
1.3.амь нас, эрүүл мэндэд нь ноцтой хохирол учирч болох гэмтэлтэй хүнийг эмнэлэгт хүргэх;
1.4.гэмт этгээдийг цагдаагийн байгууллагад хүргэх;
1.5.гэмт хэрэгт сэжиглэгдсэн этгээдийг мөрдөн хөөх, баривчлах;
1.6.гэмт хэрэг, зөрчил гарсан тухай яаралтай мэдээллийг дамжуулахад тээвэр, холбоо, эсхүл мэдээллийн хэрэгслээ төрийн албан хаагч, эрүүл мэндийн байгууллагын ажилтан, хууль сахиулагчид ашиглуулахаас татгалзсан бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
15.2 дугаар зүйл.Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах
1.Төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор:
1.1.тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсхүл биелүүлэхгүй байхыг бусдад уриалсан;
1.2.хууль ёсны дагуу шаардсан холбогдох мэдээ, мэдээллийг цаг хугацаанд нь гаргаж өгөөгүй, эсхүл санаатайгаар худал мэдээлэл өгсөн, эсхүл төөрөгдүүлсэн;
1.3.хийсэн үйл ажиллагаанд нь саад учруулсан, эсхүл хөндлөнгөөс нөлөөлөхийг оролдсон бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Хууль сахиулах чиг үүргийг хэрэгжүүлж байгаа:
2.1.төрийн албан хаагчаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсхүл биелүүлэхгүй байхыг уриалсан;
2.2.төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд нь саад учруулсан;
2.3.төрийн албан хаагчийг хүч хэрэглэхгүйгээр эсэргүүцсэн, эсхүл доромжилсон бол хүнийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Тайлбар: Энэ хуульд заасан “хууль сахиулах чиг үүрэг” гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагчийн хуульд заасан чиг үүргийг ойлгоно.
15.3 дугаар зүйл.Шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр оролцохоос зайлсийх, шүүхийн үйл ажиллагаанд саад учруулах
1.Шүүхийниргэдийн төлөөлөгчөөр сонгогдон шалгарсан хүн хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хурлын үйл ажиллагаанд оролцохоос санаатайгаар зайлсхийсэн бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Хуульд заасан ажил олгогч шүүх хуралдаанд шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр оролцох болсон ажилтандаа чөлөө олгоогүй, эсхүл аливаа байдлаар саад учруулсан бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
15.4 дүгээр зүйл.Шүүгчийн хараат бус байдалд нөлөөлөхийг оролдох
1.Шүүгчийн хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад аливаа хэлбэрээр нөлөөлөх, доромжлох, халдах, эсэргүүцэхийг оролдсон, эсхүл шүүх, шүүгчийн аюулгүй байдлын журам зөрчсөн бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
15.5 дугаар зүйл.Шүүх хуралдааны дэг, журам зөрчих
1.Шүүх хуралдааны дэг, журмыг зөрчсөн бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
15.6 дугаар зүйл.Прокурорыг бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулах
1.Хуулиар хүлээсэн бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь прокурорт санаатайгаар саад учруулсан, эсхүл доромжилсон, эсхүл эрх чөлөөнд нь халдсан бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
15.7 дугаар зүйл.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах
1.Шүүх, прокурорын дуудсанаар хүрэлцэн ирэхээс зориуд зайлсхийсэн, эсхүл гэрч, хохирогч, шинжээч мэдүүлэг өгөхөөс зайлсхийсэн, татгалзсан, эсхүл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч шүүхэд хүрэлцэн ирэх, эсхүл шүүхэд мэдүүлэг өгөхөөс татгалзсан, зайлсхийсэн, эсхүл шүүхийн иргэдийн төлөөлөгч, шүүхийн захиргааны ажилтны үйл ажиллагаанд саад учруулсан бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
15.8 дугаар зүйл.Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх  хууль зүйн туслалцааны тухай хууль зөрчих
1.Хэрэг шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа яллагдагч нь төлбөрийн чадваргүй болохоо худал тодорхойлсон бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
15.9 дүгээр зүйл.Хуурамч дуудлага, мэдээлэл өгөх
1.Гэмт хэрэг, зөрчил, түргэн тусламж, гамшиг, аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол, гал түймрийн талаар эрх бүхий байгууллагад хуурамч дуудлага, мэдээлэл өгсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Гэмт хэрэгтэй тэмцэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гамшгаас сэргийлэх, аврах, сэргээн босгох үйл ажиллагаа, эмнэлгийн түргэн тусламжид дуудлагаар явж байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулсан, эсхүл санаатайгаар эсэргүүцсэн, эсхүл зам гарцыг хаасан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
15.10 дугаар зүйл.Гэмт хэргийг үл мэдээлэх
1.Санаатай хүнд гэмт хэргийг үйлдэхээр бэлтгэж байгаа, эсхүл үйлдсэнийг лавтай мэдсэн атлаа эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
 15.11 дүгээр зүйл.Гэмт хэргийг нуун далдлах
1.Санаатай хүнд гэмт хэргийг урьдаас амлалгүйгээр нуун далдалсан бол хүнийг долоон зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг долоон мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
15.12 дугаар зүйл.Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль зөрчих
1.Эвлэрүүлэн зуучлах ажиллагаатай холбоотой хуулиар тогтоосон журам зөрчсөн бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
15.13 дугаар зүйл.Тагнуулын байгууллагын хууль ёсны шаардлагыг үл биелүүлэх, үйл ажиллагаанд саад учруулах, оролцох, нөлөөлөх
1.Тагнуулын байгууллагад санаатайгаар худал мэдээлэл өгсөн, төөрөгдүүлсэн, эсхүл тагнуулын байгууллагын хууль ёсны шаардлагыг үл биелүүлсэн, үйл ажиллагаанд нь хөндлөнгөөс оролцсон, саад учруулсан бол мэдээллийг шалгахад гарсан шууд зардлыг төлүүлж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно
15.14 дүгээр зүйл.Төрийн нууцын тухай хууль зөрчих
1.Хуульд заасан:
1.1.төрийн нууцад хамааруулах;
1.2.төрийн нууцтай танилцах;
1.3.төрийн нууцыг нууцлах, эсхүл ил болгох;
1.4.төрийн нууцыг шилжүүлэх, эсхүл хамгаалах дэглэмийг хангах талаархи тогтоосон журам зөрчсөн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Төрийн нууцад үл хамаарах мэдээлэл нууцалсан, эсхүл хувийн зорилгоор ашигласан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
15.15 дугаар зүйл.Төрийн тусгай хамгаалалтын тухай хууль зөрчих
1.Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулиар хориглосон журам зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
15.16 дугаар зүйл.Монгол Улсын Төрийн ордны тухай хууль зөрчих
1.Төрийн ордонд:
1.1.хориглосон үйл ажиллагаа явуулсан;
1.2.хориглосон эд зүйл авч орсон, эсхүл орохыг завдсан;
1.3.төрийн ордны эд зүйлийг гэмтээсэн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Төрийн ордон, түүний нутаг дэвсгэрт:
2.1.жагсаал, цуглаан, өлсгөлөн, суулт хийх зэргээр шаардлагаа илэрхийлсэн;
2.2.нэвтрэгчид саад хийсэн;
2.3.согтуугаар нэвтэрсэн, эсхүл хууль зөрчиж согтууруулах ундаа хэрэглэсэн бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
15.17 дугаар зүйл.Цэргийн албаны тухай хууль зөрчих
1.Зарлан дуудах мэдэгдэл авсан иргэн тогтоосон өдөр, цагт цэрэг татлагын байр, товлосон газарт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Ажил олгогч байгууллага хуулиар тогтоосон үүргийг биелүүлээгүй, эсхүл цэргийн үүргээ биелүүлэхэд нь иргэнд саад учруулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Цэргийн бүртгэлийн журам зөрчсөн, эсхүл дайчилгаатай сургууль, цугларалт, цэрэг татлагаас зайлсхийсэн цэргийн үүрэгтэн, цэргийн насны иргэнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

/Энэ хэсэгт 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
15.18 дугаар зүйл.Цагдаагийн албаны тухай хууль зөрчих
1.Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд олон нийтийн хяналт тавих үүрэг бүхий Иргэний зөвлөлийн гишүүн цагдаагийн байгууллагын хэрэг бүртгэх, эсхүл мөрдөн байцаах, эсхүл гүйцэтгэх ажлын үйл ажиллагаанд оролцсон, эсхүл улс төрийн үйл ажиллагаа явуулсан бол хүнийг дөчин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Хүн, хуулийн этгээд өөрийн аюулгүй байдлыг хангахад ашиглаж байгаа нийтийн эзэмшлийн зам, гудамж, талбайг хянах зориулалт бүхий дүрс бичлэгийн хэрэгсэл, сүлжээг цагдаагийн байгууллагын мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбоогүй, эсхүл шаардлагатай техникийн нөхцөл боломжоор хангаагүй, эсхүл дүрс бичлэгийг цагдаагийн байгууллага, алба хаагчид гаргаж өгөөгүй, эсхүл зориуд устгасан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
15.19 дүгээр зүйл.Хүн ам, орон сууцны улсын тооллогын тухай хууль зөрчих
1.Иргэн:
1.1.тооллогын асуулгад үнэн зөв, бүрэн хариулт өгөх;
1.2.тооллогын ажилтныг байр, орон сууцандаа нэвтрүүлэх;
1.3.тооллогод хамрагдсан тухай баримт бичиг тооллогын ажилтнаас авах үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Тооллогын мэдээллийг хуулиар хориглосон хугацаанд задруулсан бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
15.20 дугаар зүйл.Төрийн бэлгэ тэмдгийн тухай хууль зөрчих
1.Төрийн бэлгэ тэмдгийг үйлдэх, дүрслэхдээ хуульд заасан хэмжээ, харьцааг алдагдуулсан бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Төрийн бэлгэ тэмдгийг санаатайгаар гуйвуулан өөрчлөх, устгах, гэмтээх зэргээр гутаасан бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
15.21 дүгээр зүйл.Улсын цол, одон, медаль, төрийн албан хаагчийн  дүрэмт хувцас, таних тэмдгийг хууль бусаар ашиглах
1.Улсын цол, одон, медалиар шагнуулаагүй этгээд цолны тэмдэг, одон, медалийг зүүсэн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Улсын цол, одон медалийг хууль бусаар үйлдвэрлэсэн, эсхүл худалдсан бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Төрийн албан хаагчийн дүрэмт хувцас, цол, таних тэмдгийг хэрэглэх эрхгүй этгээд хэрэглэсэн бол дүрэмт хувцас, цол, таних тэмдгийг хурааж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Төрийн албан хаагч, хууль сахиулагчийн нэр барьж үйл ажиллагаа явуулсан бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
15.22 дугаар зүйл.Төр, сүм хийдийн харилцааны тухай хууль зөрчих
1.Иргэнийшашин шүтлэгийн байдлыг уг хүн өөрөө хүссэнээс бусад тохиолдолд албан баримт бичигт тусгасан, эсхүл хуульд зааснаас бусад тохиолдолд сүм хийдийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Сүмхийдээс:
2.1.төрийн байгууллагын үүргийг эрхлэн гүйцэтгэсэн;
2.2.төрийн эрх мэдлийн төлөө улс төрийн үйл ажиллагаа явуулсан, эсхүл түүнд оролцсон, эсхүл санхүүжүүлсэн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
З.Төрийн харьяалал бүхий сургууль, байгууллагад шашны сургалт, цугларалт зохион байгуулсан бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Тайлбар: Төрийн харьяалал бүхий сургууль, байгууллагад шашны сургалт, цугларалт зохион байгуулах нь шашны соёл, мэдлэг ухааны өв уламжлалын тухай шинжлэх ухааны сургалтад үл хамаарна.
15.23 дугаар зүйл.Улсын бүртгэлд бүртгүүлэх журам зөрчих
1.Улсын бүртгэлд бүртгүүлэхээр мэдүүлэг гаргагч:
1.1.хуульд заасан үүргээ биелүүлээгүй;
1.2.хуульд заасан улсын бүртгэлийн мэдүүлэг, өргөдөл, хүсэлт, хавсаргасан нотлох баримтыг үнэн зөв мэдүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
15.24 дүгээр зүйл.Иргэний улсын бүртгэлийн тухай хууль зөрчих
1.Тогтоосон хугацаанд иргэний улсын бүртгэлд бүртгүүлээгүй бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Иргэний үнэмлэх, энгийн гадаад паспорт, улсын бүртгэлийн гэрчилгээг барьцаалсан, барьцаалуулсан, зориуд гэмтээсэн бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Дипломат болон албан паспортыг барьцаалсан, эсхүл зориуд гэмтээсэн бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Иргэний улсын бүртгэлийн талаар тогтоосон журам зөрчсөн бол хүнийг гучин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
15.25 дугаар зүйл.Статистикийн мэдээг мэдээлэх журам зөрчих
1.Статистикийн мэдээг удаа дараа тасалж хожимдуулсан, эсхүл санаатайгаар буруу мэдээлсэн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Тайлбар: Статистикийн мэдээг удаа дараа тасалж, хожимдуулсан, санаатайгаар буруу мэдээлсэн аж ахуйн нэгж, байгууллагыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлэх замаар бизнесийн нэр хүндэд нөлөөлж болно.
15.26 дугаар зүйл.Архив, албан хэрэг хөтлөлтийн журам зөрчих
1.Архив, албан хэрэг хөтлөлтийн журам зөрчсөн бол хүнийг гучин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
15.27 дугаар зүйл.Шүүхийн шийдвэрийг үл биелүүлэх
1.Эрх хасах ял шийтгүүлсэн этгээд шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч бус этгээд төлбөр төлөгчийн хөрөнгийн талаархи мэдүүлгийг зориуд худал мэдүүлсэн бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч бус иргэн, хуулийн этгээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үед:
3.1.шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудсаар хүлээлгэсэн үүргийг зөрчсөн;
3.2.төлбөр төлөгчийн хөрөнгийн талаархи мэдээллийг хуульд заасан хугацаанд ирүүлээгүй;
3.3.тогтоосон хугацаанд төлбөр төлөгчийн хөрөнгийг битүүмжлээгүй, эсхүл битүүмжилсэн тухай хариу мэдэгдээгүй;
3.4.битүүмжилсэн хөрөнгийг бусдад дур мэдэн шилжүүлсэн, үрэгдүүлсэн, тэдгээрт холбогдох хууль бус гүйлгээ хийсэн, эсхүл хөрөнгөө битүүмжлүүлсэн этгээдийн хууль бус хүсэлт, шаардлагыг хүлээн авсан;
3.5.битүүмжилсэн, төлбөрт суутган авахаар шийдвэрлэсэн хөрөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, эсхүл шийдвэр гүйцэтгэгчийн заасан этгээдэд шилжүүлээгүй;
3.6.гэрээ, хэлцлийн дагуу үүссэн хөрөнгийн шинжтэй төлбөр төлөх үүргийг гүйцэтгүүлэхтэй холбогдсон гэрээ, хэлцэлд өөрчлөлт оруулах, дуусгавар болгох, тухайн гэрээ, хэлцлийн дагуу үүссэн төлбөр төлөх үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхээ бусдад шилжүүлэхийг хориглох тухай шийдвэрийг биелүүлээгүй;
3.7.хуульд заасны дагуу битүүмжилсэн, хураан авсан, худалдан борлуулахаар шийдвэрлэсэн хөрөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлээгүй;
3.8.төлбөр төлөгчийн цалин хөлс, бусад орлогоос төлбөр гаргуулах, суутгал тооцох үүргээ биелүүлээгүй;
3.9.нийтэд тустай ажил хийлгэх ял, албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй, эсхүл, ялтан, албадлагын арга хэмжээ авагдсан этгээдийн гаргасан зөрчлийг нуун дарагдуулсан, ялтан, албадлагын арга хэмжээ авагдсан этгээдийн цагийн бүртгэлийг хуурамчаар үйлдсэн;
3.10.эрх хасах ял, шийтгэл, эрх хасах, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй;
3.11.хоригдлыг хөдөлмөрлүүлэх хууль, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй;
3.12.хоригдолд хууль, хорих ангийн дотоод журмаар хориглосон зүйлийг дамжуулсан;
3.13.хоригдлыг чөлөөгөөр авч явахдаа хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй;
3.14.ялтан, албадлагын арга хэмжээ авагдсан этгээдийн эрүүл мэндийн байдлын талаар худал лавлагаа, тодорхойлолт, дүгнэлт гаргасан бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
15.28 дугаар зүйл.Орон нутгийн хамгаалалтын тухай хууль зөрчих

/Энэ зүйлийг 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн/
1.Орон нутгийн хамгаалалтын томилгоот үүргээ гүйцэтгээгүй, аюул заналын талаар холбогдох байгууллагад цаг тухайд нь мэдээлээгүй, эсхүл орон нутгийн хамгаалалтын сургалт, зохион байгуулалттай бусад арга хэмжээнд оролцох үүргээ биелүүлээгүй бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Орон нутгийн хамгаалалтын томилгоот нэгжийн бүрэлдэхүүн болон ажилтныг үүрэг гүйцэтгэх боломжоор хангах, орон нутгийн хамгаалалтын сургалт, зохион байгуулалттай бусад арга хэмжээнд хамруулах үүргээ биелүүлээгүй, эсхүл аймаг, нийслэлийн Засаг даргаас тогтоосон даалгавар, орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөөгөөр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй бол хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
 

АРВАН ЗУРГАДУГААР БҮЛЭГ
МОНГОЛ УЛСЫН ХИЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН БОЛОН ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАЛАЛГҮЙ ХҮН МОНГОЛ УЛСАД ЗОРЧИХ ЖУРМЫН ЭСРЭГ ЗӨРЧИЛ

16.1 дүгээр зүйл.Монгол Улсын хилийн тухай хууль зөрчих
1.Монгол Улсын:
1.1.хилийн болон хил орчмын дэглэм;
1.2.хилийн боомтод мөрдөх журам зөрчсөн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Хилийн боомтод хяналт шалгалтын тогтоосон дарааллыг зөрчсөн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Зөвшөөрөлгүйгээр хилийн боомтын хяналт шалгалтын бүсэд үйл ажиллагаа явуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
16.2 дугаар зүйл.Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль зөрчих
1.Гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсын:
1.1.бүртгэлийн талаар тогтоосон журам зөрчсөн;
1.2.нутаг дэвсгэрт оршин суух үнэмлэхийг эзэмших, ашиглах, хадгалах журам зөрчсөн;
1.3.нутаг дэвсгэрт паспорт, паспортыг орлох баримт бичиг, эсхүл оршин суух үнэмлэхээ биедээ авч явах журам зөрчсөн;
1.4.нутаг дэвсгэрт хөдөлмөр эрхлэх журам зөрчсөн;
1.5.хөрш орнуудтай байгуулсан олон улсын гэрээ, хэлэлцээрт заасан хил орчмын нутаг дэвсгэрт зорчих бичиг баримтаар зөвшөөрснөөс бусад нутаг дэвсгэрт зорчсон бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Гадаадын иргэнийг хууль тогтоомжид заасан хугацаанд зохих байгууллагад бүртгүүлээгүй бол хүнийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсад:
3.1.хуульд заасан хугацаанд оршин суух зөвшөөрөл аваагүй;
3.2.оршин суух хугацааг хэтрүүлсэн;
3.3.визийн хугацааг хэтрүүлсэн бол хэтрүүлсэн хоног тутам арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Тайлбар: Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан торгох шийтгэлийн дээд хэмжээ нь хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс хэтрэхгүй байна.
4.Уригч нь гадаадын иргэн, харьяалалгүй хүний Монгол Улсад:
4.1.хуульд заасан хугацаанд оршин суух зөвшөөрөл аваагүй;
4.2.оршин суух зөвшөөрлийн хугацааг хэтрүүлсэн;
4.3.визийн байх хугацааг хэтрүүлсэн бол гадаадын иргэн тус бүрээр зөрчилд тооцон хэтрүүлсэн хоног тутам арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
16.3 дугаар зүйл.Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хууль зөрчих
1.Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр:
1.1.зорчих, цагаачлах зөвшөөрөл олгох;
1.2.зорчих, цагаачлах эрхийг түдгэлзүүлэх журам зөрчсөн бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
16.4 дүгээр зүйл.Чөлөөт бүсийн тухай хууль зөрчих
1.Чөлөөт бүсэд баримтлах тусгай дэглэмийг зөрчсөн бол чөлөөт бүсэд үйл ажиллагаа эрхлэх бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
 

АРВАН ДОЛДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ

17.1 дүгээр зүйл.Хууль хүчин төгөлдөр болох
1.Энэ хуулийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
 
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА                                                             Ц.НЯМДОРЖ
 

КОНЦЕССЫН ТУХАЙ /2010/


 
МОНГОЛ  УЛСЫН  ХУУЛЬ
2010 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр   Улаанбаатар хот
 
КОНЦЕССЫН ТУХАЙ
 
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь төрийн болон орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгийг концессын гэрээгээр хөрөнгө оруулагчид олгох уралдаант шалгаруулалт явуулах, концессын гэрээ, түүнийг байгуулах, өөрчлөх, дуусгавар болгох, маргаан хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Концессын тухай хууль тогтоомж
2.1.Концессын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Төсвийн тухай, Өрийн удирдлагын тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль болон энэ хууль, эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

/Энэ хэсэгт 2011 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
/Энэ хэсэгт 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
/Энэ хэсэгт 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
2.3.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 74 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан төрийн болон орон нутгийн нийтийн зориулалттай өмчийг концессын гэрээгээр эзэмшүүлэх, ашиглуулах, шинээр бий болгох, шинэчлэн сайжруулахтай холбогдсон харилцаа энэ хуулийн үйлчлэлд хамаарахгүй.
2.4.Энэ хуульд заасан журмын дагуу эзэмших, ашиглах, өмчлөх эрх нь шилжсэн,  шинээр бий болсон эд хөрөнгийг концессын гэрээнд өөрөөр заагаагүй бол төрийн болон орон нутгийн өмчид авах, улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбогдсон харилцааг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулиар тус тус зохицуулна.

/Энэ хэсэгт 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
2.5.Концессын зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг бол тухайн газрыг Газрын тухай, Газрын хэвлийн тухай, Газрын төлбөрийн тухай хуульд заасан журмын дагуу эзэмшүүлж, ашиглуулна.
2.6.Концесс олгох үйл ажиллагаанд ил тод байдлыг хангахтай холбогдсон харилцааг Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулиар зохицуулна.

/Энэ хэсгийг 2011 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн/
3 дугаар зүйл.Хуулийн нэр томъёоны тодорхойлолт
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1.“концесс” гэж төрийн, эсхүл орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгийг дэд бүтцийн болон нийгмийн суурь үйлчилгээг нийтэд үзүүлэх зорилгоор энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу гэрээний үндсэн дээр эзэмших, ашиглах, шинээр бий болгох, шинэчлэн сайжруулах онцгой эрхийг;
3.1.2.“концессын зүйл” гэж Улсын Их Хурал, Засгийн газар, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан, концессын гэрээгээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтад тусгасан зүйлийг;

/Энэ заалтыг 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
/Энэ заалтад 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ заалтад 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
3.1.3.“концессын гэрээ” гэж концессыг хэрэгжүүлэхээр эрх бүхий этгээд, концесс эзэмшигч нарын хооронд бичгээр байгуулсан гэрээг;
3.1.4.“концесс эзэмшигч” гэж энэ хуульд заасан журмын дагуу концесс авсан Монгол Улсын болон гадаад улсын хуулийн этгээд, түүний нэгдлийг;
3.1.5.“концессыг санхүүжүүлэгч” гэж концесс эзэмшигчийн үйл ажиллагаанд зориулан зээл олгох, баталгаа гаргах зэрэг санхүүгийн үйлчилгээ үзүүлсэн этгээдийг;
3.1.6.“зохицуулах байгууллага” гэж концессыг хэрэгжүүлэхэд  шаардлагатай зөвшөөрөл, тусгай зөвшөөрөл олгох, үнэ тариф тогтоох, концессын зүйл, эсхүл түүгээр үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон дүрэм, журмыг батлах, мөрдүүлэх үүрэг бүхий төрийн байгууллагыг;
3.1.7.“эрх бүхий этгээд” гэж төрийн өмчийн концессын зүйлийн хувьд концессын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагыг, орон нутгийн өмчийн концессын зүйлийн хувьд аймаг, нийслэлийн Засаг даргыг.

/Энэ заалтад 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ заалтад 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ заалтад 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
4 дүгээр зүйл.Концессын төрөл
4.1.Концесс нь дараахь төрөлтэй байж болно:
4.1.1.“Барих-ашиглах-шилжүүлэх”–концесс эзэмшигч концессын зүйлийг өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр барьж ашиглалтад оруулан, гэрээнд заасан  хугацаанд ашиглан, гэрээний хугацаа дуусгавар болоход гэрээнд заасан нөхцөлөөр төрийн болон орон нутгийн өмчлөлд шилжүүлэх;
4.1.2.“Барих-шилжүүлэх”-концесс эзэмшигч концессын зүйлийг  өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр барьж  ашиглалтад оруулан, гэрээнд заасан нөхцөлөөр төрийн болон орон нутгийн өмчлөлд шилжүүлэх;
4.1.3.“Барих-өмчлөх-ашиглах”-концесс эзэмшигч концессын зүйлийг өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр барьж ашиглалтад оруулан,  гэрээнд заасан нөхцөлөөр өмчлөх, ашиглах эрх эдэлж, үүрэг хүлээх;
4.1.4.“Барих-өмчлөх-ашиглах-шилжүүлэх” – концесс эзэмшигч  концессын зүйлийг өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр барьж ашиглалтад оруулан, гэрээнд заасан  хугацаанд өмчлөн ашиглаж, гэрээний хугацаа дуусгавар болоход гэрээнд заасан нөхцөлөөр төрийн болон орон нутгийн өмчлөлд  шилжүүлэх;
4.1.5.“Барих-түрээслэх-шилжүүлэх”-концесс эзэмшигч концессын зүйлийг өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр барьж ашиглалтад оруулан, гэрээнд заасан нөхцөлийн дагуу эрх бүхий этгээдэд санхүүгийн түрээсээр эзэмшүүлэх, түрээсийн хугацаа дуусгавар болоход төрийн болон орон нутгийн өмчлөлд шилжүүлэх;
4.1.6.“Зураг төсөл боловсруулах-барих-санхүүжүүлэх-ашиглах”- концесс эзэмшигч концессын зүйлийн зураг төслийг боловсруулан өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр барьж гэрээнд заасан хугацаанд ашиглан, хугацаа дуусгавар болоход гэрээнд заасан нөхцөлөөр төрийн болон орон нутгийн өмчлөлд шилжүүлэх;       
4.1.7.“Шинэчлэн сайжруулах-ашиглах-шилжүүлэх”-концесс эзэмшигч концессын зүйлийг өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр шинэчлэн сайжруулж гэрээнд заасан хугацаанд ашиглан, гэрээнд заасан нөхцөлөөр концессын зүйлийг шинэчлэн сайжруулсан зүйлийн хамт төрийн болон орон нутгийн өмчлөлд  шилжүүлэх.
4.2.Тухайн концессын зүйл, гүйцэтгэх ажил, үзүүлэх үйлчилгээний онцлогоос шалтгаалан энэ хуулийн 4.1-д зааснаас бусад концессын төрөл байж болно. 
5 дугаар зүйл.Концессын зүйлтэй холбоотой өмчийн эрх
5.1.Концессын зүйл болон түүний эд анги, тоног төхөөрөмжийн өмчлөлийн асуудлыг концессын гэрээгээр зохицуулах бөгөөд тэдгээрийг дараахь байдлаар ангилан гэрээнд тусгаж болно:
5.1.1.концессын гэрээний дагуу төрийн болон орон нутгийн өмчлөлд, эсхүл бусад этгээдэд шилжүүлэх эд хөрөнгө;
5.1.2.концесс эзэмшигчээс төр болон орон нутаг өмчлөлдөө худалдан авч болох эд хөрөнгө;
5.1.3.концессын гэрээг дуусгавар болсны дараа концесс эзэмшигч өөртөө үлдээх болон захиран зарцуулж болох эд хөрөнгө.
5.2.Концессын гэрээнд өөрөөр заагаагүй бол концессын гэрээгээр шинэчлэн сайжруулах концессын зүйл нь төрийн, эсхүл орон нутгийн өмчид хамаарна.
5.3.Концессын гэрээнд өөрөөр заагаагүй бол концессын зүйлийг ашиглах явцад бий болсон биет эд хөрөнгө болон оюуны үнэт зүйл нь төрийн, эсхүл орон нутгийн өмчид хамаарна.
5.4.Концессын гэрээнд өөрөөр заагаагүй бол концессын зүйлийг эзэмших, ашиглах хугацаанд олсон энэ хуулийн 5.3-т зааснаас бусад орлого, ирээдүйд бий болох ашиг нь концесс эзэмшигчийн өмчид хамаарна.
5.5.Концессын гэрээнд өөрөөр заагаагүй бол концесс эзэмшигчид ашиглуулахаар шилжүүлсэн концессын зүйл, газар ба бусад эд хөрөнгө нь гэрээнд заасан зориулалтаар цаашид ашиглагдах боломжгүй, эсхүл шаардлагагүй болсноос бусад тохиолдолд эрх бүхий этгээд болон төрийн бусад байгууллага, албан тушаалтан  концессын гэрээ дуусгавар болохоос өмнө түүнийг буцаан авах, эсхүл захиран зарцуулах шийдвэр гаргахыг хориглоно.
 

ХОЁРДУГААР БҮЛЭГ
КОНЦЕССЫН ТАЛААР ТӨРИЙН, НУТГИЙН ЗАХИРГААНЫ БОЛОН НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГЫН БҮРЭН ЭРХ

6 дугаар зүйл.Төрийн байгууллагын бүрэн эрх
6.1. Засгийн газар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
6.1.1.Төсвийн тухай хуулийн 33.2.9-т зааснаас бусад төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтыг батлах;

/Энэ заалтыг 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
/Энэ заалтад 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ заалтад 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
6.1.2.концесс олгох шийдвэр гаргаж, концессын гэрээ байгуулах эрхийг энэ хуулийн 6.2-т заасан байгууллагад олгох;
6.1.3.концессын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороонд жил бүр мэдээлэх;
6.1.4.хууль тогтоомжид заасан бусад.
6.2.Концессын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараахь  бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

/Энэ хэсэгт 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсэгт 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсэгт 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
6.2.1./Энэ заалтыг 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
6.2.2./Энэ заалтыг 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
6.2.3./Энэ заалтыг 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
6.2.4.төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтын талаарх саналыг бэлтгэж Засгийн газарт оруулах;
/Энэ заалтыг 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар нэмсэн/
6.2.5.концессын зүйлийн талаар судалгаа хийх, санал боловсруулах;
/Энэ заалтыг 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар нэмсэн/
6.2.6.концессын зүйлийн жагсаалтыг нийтэд мэдээлэх;
/Энэ заалтыг 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар нэмсэн/
6.2.7.концесс олгох, хэрэгжүүлэх талаар холбогдох бусад байгууллагад мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх;
/Энэ заалтын дугаарт 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
            6.2.8.концессын гэрээний хэрэгжилтэд үнэлгээ хийх, хяналт тавих, концессын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх;
/Энэ заалтын дугаарт 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
            6.2.9.улсын хэмжээнд концессын талаархи нэгдсэн бүртгэл хөтөлж, мэдээллийн сан бүрдүүлэх;
/Энэ заалтын дугаарт 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
            6.2.10.хууль тогтоомжоор тусгайлан эрх олгосон тохиолдолд нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоох;
/Энэ заалтын дугаарт 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
6.2.11.энэ хуулийн 11 дүгээр зүйлд заасан уралдаант шалгаруулалтын баримт бичгийг төрийн захиргааны холбогдох байгууллагатай хамтран боловсруулах, уралдаант шалгаруулалтыг зарлах, түүнийг зохион байгуулж дүгнэх;
/Энэ заалтын дугаарт 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
6.2.12.концессын гэрээ болон түүнтэй холбоотой бусад гэрээ, тухайлбал, концесс эзэмшигч санхүүжилт олохтой холбогдсон гэрээг концесс эзэмшигч болон бусад этгээдтэй байгуулах;
/Энэ заалтын дугаарт 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
6.2.13.холбогдох журмын дагуу концесс эзэмшигчээс концессын гэрээний ашиглалт, төсөл, арга хэмжээний гүйцэтгэлийн тайланг улирал бүр гаргуулан авч, нэгтгэн санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх;
/Энэ заалтыг 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн/
                      6.2.14.хууль тогтоомжид заасан бусад.
/Энэ заалтын дугаарт 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ заалтын дугаарт 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
6.3.Концессын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь концессын талаар орон нутгийн холбогдох байгууллагад мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлнэ.
/Энэ хэсэгт 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсэгт 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсэгт 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
            7 дугаар зүйл.Нутгийн захиргааны болон нутгийн өөрөө
 удирдах байгууллагын бүрэн эрх
            7.1.Аймаг, нийслэлийн Засаг дарга орон нутгийн өмчийн концессын зүйлийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
7.1.1.концессын зүйлийн жагсаалтын төслийг бэлтгэж, иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулах;
           7.1.2.концессын зүйлийн талаар судалгаа хийх, санал боловсруулах;
                       7.1.3.концессын зүйлийн жагсаалтыг нийтэд мэдээлэх;
            7.1.4.энэ хуулийн 6.2.4-6.2.6, 6.2.8-6.2.10-т заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэх. 

/Энэ хэсгийг 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
7.2.Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь орон нутгийн өмчийн концессын зүйлийн хувьд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
7.2.1.орон нутгийн өмчийн концессын зүйлийн жагсаалтыг батлах, түүнд өөрчлөлт оруулах;
            7.2.2.энэ хуулийн 6.1.2, 6.1.4-т заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэх.

/Энэ хэсгийг 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
7.3.Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал энэ хуулийн 4.1.1, 4.1.3, 4.1.4, 4.1.5, 4.1.6, 4.1.7-д заасан концессын төрлийн концессын зүйлийн жагсаалтыг батална.
/Энэ хэсгийг 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн/
8 дугаар зүйл.Байгууллага, албан тушаалтны
                        үйл ажиллагаанд хориглох зүйл
            8.1.Төрийн, нутгийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд дараахь зүйлийг хориглоно: 
                        8.1.1.концессын зүйлийн жагсаалтад ороогүй төрийн, эсхүл орон нутгийн өмчийн зүйлийг концессоор олгох;
            8.1.2.концессын гэрээний хугацаанд концессын зүйлийг хувьчлах шийдвэр гаргах;
                        8.1.3.хууль тогтоомж, гэрээнд зааснаас бусад тохиолдолд концесс эзэмшигчийн аж ахуйн үйл ажиллагаанд оролцох;
            8.1.4.хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 11 дүгээр зүйлд заасан уралдаант шалгаруулалтад оролцогч, концесс эзэмшигчийн худалдаа, аж ахуйн үйл ажиллагаанд хамаарах нууцыг задруулах.
8.2.Төрийн, нутгийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газар нь концесс эзэмшигчид шилжүүлсэн концессын зүйлийг ажиллуулах, засвар үйлчилгээ хийх, шинэчлэн сайжруулах эрх буюу үүрэг хүлээхгүй бөгөөд концесс эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр концессын зүйлтэй холбогдсон зээлийн гэрээ, эсхүл барьцааны гэрээ байгуулахыг хориглоно.
8.3.Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал орон нутгийн төсвөөс эргэн төлөх нөхцөлтэй концессын зүйлийн жагсаалт батлах, концессын гэрээ байгуулах эрх олгох, аймаг, нийслэлийн Засаг дарга орон нутгийн төсвөөс эргэн төлөх нөхцөлтэй гэрээ байгуулахыг хориглоно.

/Энэ хэсгийг 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн/
 

ГУРАВДУГААР БҮЛЭГ
            КОНЦЕССЫН ЗҮЙЛИЙН ЖАГСААЛТ

            9 дүгээр зүйл.Концессын зүйлийн жагсаалт боловсруулах
9.1.Төрийн өмчийн коцессын зүйлийн жагсаалтын төслийг боловсруулахтай холбогдсон харилцааг Төсвийн тухай хуульд заасны дагуу зохицуулна.

/Энэ хэсгийг 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
9.2./Энэ хэсгийг 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
9.3./Энэ хэсгийг 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
9.4.Төрийн өмчийн концессын зүйлийн хувьд тухайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ хуулийн 10.1-д заасан жагсаалтад оруулах концессын зүйлийн талаарх энэ хуулийн 10.3-т заасны дагуу боловсруулсан саналаа зардал, ашгийн тооцооны хамт эрх бүхий этгээдэд хүргүүлнэ.
/Энэ хэсгийг 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар нэмсэн/
9.5.Концессын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь концессын зүйлийн жагсаалтын талаархи саналаа энэ хуулийн 10.3-т заасны дагуу болон зардал, ашгийн тооцооны хамт боловсруулж, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авсны үндсэн дээр Засгийн газарт хүргүүлнэ.
/Энэ хэсгийг 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
9.6.Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 10.2-т заасан жагсаалтад оруулах концессын зүйлийн талаархи энэ хуулийн 10.3-т заасны дагуу боловсруулсан саналаа, зардал, ашгийн тооцоо болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрлийн хамт тухайн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлнэ.

/Энэ хэсгийн дугаарт 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсгийг 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
9.7.Аймаг, нийслэлийн Засаг дарга нь энэ хуулийн 9.4-т заасны дагуу саналаа иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлэхээс өмнө тухайн асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, концессын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын саналыг авсан байна.
/Энэ хэсэгт 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсгийн дугаарт 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсэгт 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсэгт 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
            9.8.Концессын зүйлийн зардал, ашгийн тооцоо хийх аргачлалыг концессын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага батална.
/Энэ хэсгийг 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсэгт 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсгийн дугаарт 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсэгт 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсэгт 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
9.9.Аймаг, нийслэлийн засаг дарга концессын зүйлийн жагсаалтыг боловсруулан, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад энэ зүйлийн 9.6-д заасан зөвшөөрлийг авахаар хүргүүлнэ.
/Энэ хэсгийг 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн/
            10 дугаар зүйл.Концессын зүйлийн жагсаалт батлах
10.1.Төсвийн тухай хуулийн 33.2.9-т зааснаас бусад төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтыг Засгийн газар батална.
/Энэ хэсгийг 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
            10.2.Орон нутгийн өмчийн концессын зүйлийн жагсаалтыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална.
            10.3.Концессын зүйлийн жагсаалтад дараахь зүйлийг тусгана:
                        10.3.1.концессын зүйлийн нэр, тодорхойлолт, концессын төрөл, гүйцэтгэх ажил, үзүүлэх үйлчилгээ;
                        10.3.2.төсвийн хөрөнгөөр санхүүгийн дэмжлэг үзүүлэх, баталгаа гаргах эсэх;
                        10.3.3.энэ хуулийн 11 дүгээр зүйлд заасан уралдаант шалгаруулалт явуулах, эсхүл шууд гэрээ байгуулах эсэх.
 

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
КОНЦЕСС ОЛГОХ

            11 дүгээр зүйл.Төсөл сонгон шалгаруулах уралдаант шалгаруулалт
            11.1.Энэ хуулийн 17 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд концессыг төсөл сонгон шалгаруулах уралдаант шалгаруулалт /цаашид “уралдаант шалгаруулалт” гэх/ -ын аргаар олгоно.
            11.2.Уралдаант шалгаруулалтыг эрх бүхий этгээд зохион байгуулж, дүгнэх бөгөөд дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:
                        11.2.1.уралдаант шалгаруулалтын баримт бичиг болон түүнийг явуулах үе шат, үнэлэх журмыг боловсруулж, батлах;
                        11.2.2.уралдаант шалгаруулалтыг товлон зарлах;
                        11.2.3.төслийн саналыг хүлээн авч, үнэлж, оролцогчтой хэлэлцээр хийж, уралдаант шалгаруулалтыг дүгнэх;
                        11.2.4.энэ хуулийн 11.2.3-т заасан дүгнэлтээ Засгийн газар, эсхүл аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлж, шийдвэрлүүлэх.
            11.3.Уралдаант шалгаруулалтыг дараахь үе шаттайгаар зохион байгуулна:
11.3.1.уралдаант шалгаруулалтыг зарлах;
11.3.2.уралдаант шалгаруулалтад оролцох саналыг хүлээн авах;
                        11.3.3.уралдаант шалгаруулалтад оролцох саналыг үнэлж уралдаант шалгаруулалтад оролцогчийг /цаашид “оролцогч” гэх/ сонгох ;
11.3.4.оролцогчдод уралдаант шалгаруулалтын баримт бичиг олгох;
11.3.5.шаардлагатай бол оролцогч эрх бүхий этгээдтэй уулзалт зохион байгуулах, холбогдох мэдээлэл, баримт бичигтэй танилцах;
11.3.6.оролцогч төслийн саналаа боловсруулж ирүүлэх;
11.3.7.төслийн саналыг зохих журмын дагуу хүлээн авах;  
11.3.8.төслийн саналыг үнэлж, шалгарсан оролцогчдын жагсаалтыг гаргах;
11.3.9.шалгарсан оролцогчидтой гэрээний нөхцөлийн талаар хэлэлцээр хийх;
11.3.10.уралдаант шалгаруулалтын дүнг холбогдох байгууллагад хүргүүлж, зохих шийдвэр гаргуулах. 
            11.4.Уралдаант шалгаруулалтын нарийвчилсан журам, жишиг баримт бичиг, санал үнэлэх журмыг Засгийн газар батална.
11.5.Уралдаант шалгаруулалтыг зохион байгуулахдаа нийт оролцогч  харилцан эрх тэгш оролцох нөхцөлийг бүрдүүлж, тэднийг мэдээллээр ижил түвшинд хангах, ижил шаардлага тавих, уралдаант шалгаруулалтын үйл ажиллагаа ил тод байх зарчмыг баримтална.
11.6.Эрх бүхий этгээдээс шаардсан аливаа мэдээллийг оролцогч гаргаж өгөх үүрэгтэй.
            11.7.Барааны тэмдэг, нэр, хэлбэр, төрөл, гарал үүсэл, газар зүйн байршил, үйлдвэрлэлийн арга, үйлдвэрлэгч, нийлүүлэгчийг тухайлан заасан шаардлага, нөхцөлийг уралдаант шалгаруулалтын баримт бичигт урьдчилан заахыг хориглоно.
            12 дугаар зүйл.Уралдаант шалгаруулалтыг зарлах
12.1.Уралдаант шалгаруулалтын зар мэдээнд дараахь мэдээллийг тусгана:
12.1.1.концессын зүйлийн тодорхойлолт;
12.1.2.шаардлагатай бол гэрээний ерөнхий нөхцөл;
12.1.3.оролцогчид тавих ерөнхий шаардлага;
            12.1.4.уралдаант шалгаруулалтад хуулийн этгээдийн нэгдэл оролцож болох эсэх;
            12.1.5.уралдаант шалгаруулалтад зөвхөн хязгаарлагдмал тооны этгээдийг оруулах эсэх;
12.1.6.уралдаант шалгаруулалтын ялагч концессыг хэрэгжүүлэх хуулийн этгээд байгуулах эсэх;
12.1.7.уралдаант шалгаруулалт явуулах үе шат, журам;
12.1.8.уралдаант шалгаруулалтад оролцох хүсэлт хүлээн авах хаяг, хэлбэр, хугацаа;
12.1.9.эрх бүхий этгээдээс шаардлагатай гэж үзсэн бусад мэдээлэл.
12.2.Уралдаант шалгаруулалтын зар мэдээг үндэсний хэмжээний өдөр тутмын сонин, хэвлэл мэдээллийн бусад хэрэгслээр нийтэд зарлан мэдээлэхээс гадна, шаардлагатай бол олон улсад өргөн хэрэглэгддэг хэлээр гардаг тухайн салбарын хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж болно.
            12.3.Уралдаант шалгаруулалтад оролцох санал ирүүлсэн этгээд саналыг хүлээн авах эцсийн хугацаа дуусахаас өмнө урьд нь өгсөн саналаа буцаан авах, эсхүл дахин санал ирүүлэх эрхтэй.
12.4.Уралдаант шалгаруулалтад оролцох санал ирүүлэх хугацаа нь түүнийг нийтэд зарласнаас хойш хоёр сараас доошгүй байна.
12.5.Эрх бүхий этгээд нь уралдаант шалгаруулалтын талаар танилцуулга хийх, уулзалт зохион байгуулах зэргээр нийтэд мэдээлэл өгөх үүрэгтэй.
13 дугаар зүйл.Оролцогчийг сонгон шалгаруулах
13.1.Энэ хуулийн 12.1.3-т заасан ерөнхий шаардлагыг хангасан Монгол Улсын болон гадаад улсын хуулийн этгээд, түүний нэгдэл уралдаант шалгаруулалтад оролцохоор энэ хуулийн 12.1-д заасан мэдээллийн дагуу бүрдүүлсэн саналаа битүүмжлэн эрх бүхий этгээдэд ирүүлэх эрхтэй.
13.2.Эрх бүхий этгээд нь энэ хуулийн 13.1-д заасан саналыг ирүүлсэн хугацааны дарааллаар бүртгэн хүлээн авна.
13.3.Энэ хуулийн 13.1-д заасан саналыг дараахь шалгуур үзүүлэлтээр үнэлэн оролцогчийг сонгон шалгаруулна:
            13.3.1.санхүүгийн чадавхи;
            13.3.2.удирдлага, мэргэжлийн боловсон хүчин, техник, технологийн чадвар, туршлага;
            13.3.3.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай
[10] хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэх аж ахуйн үйл ажиллагааны хувьд уг зөвшөөрлийг авах шаардлагыг хангасан эсэх;
13.3.4.энэ хуулийн 12.1.3-т заасан шаардлагыг хангасан эсэх;
13.3.5.эрх бүхий этгээд шаардлагатай гэж үзсэн бусад шалгуур үзүүлэлт.
            13.4.Уралдаант шалгаруулалтад оролцох санал ирүүлсэн хуулийн этгээдийн нэгдлийг үнэлэхдээ дараахь зарчмыг баримтална:
13.4.1.энэ хуульд заасан шалгуур үзүүлэлт нь зөвхөн хуулийн этгээдийн нэгдэлд бүхэлд нь хамаарах;
13.4.2.хуулийн этгээдийн нэгдлийн гишүүн нь нэг уралдаант шалгаруулалтын явцад нэг хуулийн этгээдийн нэгдлийн гишүүн байх;
13.4.3.уралдаант шалгаруулалтын зар мэдээнд өөрөөр заагаагүй бол хуулийн этгээд нь нэг уралдаант шалгаруулалтад хуулийн этгээдийн нэгдлийн гишүүнээр оролцсон бол тухайн шалгаруулалтад бие даан оролцохгүй байх.
13.5.Эрх бүхий этгээд концессын зүйлийн онцлогоос шалтгаалан оролцогчдын жагсаалтыг тодорхой тоогоор хязгаарлах, түүнчлэн оролцогч энэ хуулийн 13.3, 13.4-т заасан шалгуур үзүүлэлтийг хангаж байгаа эсэхийг уралдаант шалгаруулалтын аль ч шатанд дахин шалгаж болно.
            13.6.Эрх бүхий этгээд энэ хуулийн 13.3, 13.4-т заасан шалгуур үзүүлэлтийг хангасан оролцогчдоор хязгаарлан төслийн саналаа ирүүлэх эрх бүхий оролцогчдын жагсаалтыг гарган тэдгээрт мэдэгдэж, уралдаант шалгаруулалтын баримт бичиг олгох ажлыг зохион байгуулна.
13.7.Уралдаант шалгаруулалтын баримт бичигт дараахь зүйлийг тусгана:
13.7.1.төслийн талаархи ерөнхий мэдээлэл;
13.7.2.шинээр бий болгох, шинэчлэн сайжруулах концессын зүйлийн тоо хэмжээ, хүчин чадал зэрэг нарийвчилсан үзүүлэлт;
13.7.3.концессын зүйлийг эзэмших, ашиглах эрхийн хязгаар, түүнчлэн гүйцэтгэх ажил, үзүүлэх үйлчилгээний тоо хэмжээ, хүчин чадал зэрэг нарийвчилсан үзүүлэлт;
13.7.4.концессын зүйлийг ашиглах, эзэмшихтэй холбогдсон үнэ, тариф, тусгай зөвшөөрөл болон холбогдох бусад мэдээлэл;
13.7.5.байгаль орчин, эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдлын стандартын тусгай шаардлага;
           
            13.7.6.ерөнхий нөхцөлийг тусгасан гэрээний төсөл, нэмэлт гэрээ байх эсэх, байх бол тэдгээрийн талаархи мэдээлэл, гэрээ байгуулах талтай үл тохиролцох нөхцөл;
            13.7.7.концессын зүйлийг ашигласны төлөө төлбөр төлөх эсэх, төлөх бол түүний хэмжээ, төлөх хэлбэр;
13.7.8.төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх эсэх, үзүүлэх бол түүний хэлбэр, хэмжээ;
13.7.9.төслийн саналыг хүлээн авах, задлах, үнэлэх журам, шалгуур үзүүлэлт;
13.7.10.дэнчингийн хэмжээ, түүнийг байршуулах данс, хугацаа, нөхцөл;
13.7.11.төслийн санал хүлээн авах хаяг, хэлбэр, хугацаа.
13.8.Эрх бүхий этгээд нь уралдаант шалгаруулалтын баримт бичигт өөрчлөлт оруулж болох бөгөөд ийнхүү өөрчлөлт оруулсан бол түүнийг оролцогчид төслийн саналаа гаргах боломжит хугацаанд мэдэгдэх буюу, эсхүл төслийн саналаа ирүүлэх хугацааг нь сунгаж болно.
13.9.Эрх бүхий этгээд нь уралдаант шалгаруулалтын баримт бичигтэй холбогдуулан нийт оролцогчид мэдээлэл өгөх зорилгоор уулзалт зохион байгуулж болно.
13.10.Эрх бүхий этгээд нь уралдаант шалгаруулалтын баримт бичгийг батлах,  төслийн саналыг үнэлэх болон энэ хуулийн 15 дугаар зүйлд заасан хэлэлцээр хийх үүрэг бүхий ажлын хэсгийг холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулан томилон ажиллуулж болно.
            14 дүгээр зүйл.Төслийн санал ирүүлэх, түүнийг үнэлэх
14.1.Энэ хуулийн 13.6-д заасан оролцогч уралдаант шалгаруулалтын баримт бичгийн дагуу боловсруулсан төслийн саналаа техник, эдийн засгийн үндэслэлийн хамт битүүмжлэн  ирүүлнэ.
 14.2.Эрх бүхий этгээд нь төслийн саналыг ирүүлсэн хугацаа, хэлбэрийг нь тэмдэглэн хүлээн авч, уралдаант шалгаруулалтын баримт бичигт заасны дагуу задлан, үнэлэх ажлыг зохион байгуулна.
14.3.Төслийн саналыг дараахь шалгуур үзүүлэлтээр үнэлнэ:
            14.3.1.техникийн үзүүлэлт, үйл ажиллагааны үнэлгээ;
14.3.2.үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмж;
14.3.3.концессын гэрээний төслийн ерөнхий нөхцөлийн үнэлгээ;
14.3.4.концессын гэрээний хугацаанд гүйцэтгэх ажил, үзүүлэх үйлчилгээний үнэ, төлбөрийн тухайн үеийн нийт хэмжээ, тэдгээрийн өнөөгийн үнэ цэнэ;
14.3.5.зураг төсөл, барилгын ажлын өртөг, урсгал зардал, нийт хөрөнгө оруулалтын хэмжээ, өнөөгийн үнэ цэнэ;
14.3.6.төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэг, түүний хэлбэр, хэмжээ;
14.3.7.санхүүжилтийн төлөвлөгөө;
14.3.8.улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд үзүүлэх нөлөө;
14.3.9.байгаль орчныг хамгаалах шаардлагыг хангаж байгаа эсэх;
14.3.10.эрх бүхий этгээд шаардлагатай гэж үзсэн бусад шалгуур үзүүлэлт.
14.4.Эрх бүхий этгээд төслийн саналыг энэ хуулийн 14.3-т заасны дагуу харьцуулан үнэлж хамгийн сайн нөхцөл санал болгосноос нь эхлэн дараалуулсан жагсаалт гаргана.
14.5.Төслийн саналаа ирүүлэх, түүнийг үнэлэх журам нь нийтэд нээлттэй байх бөгөөд шаардлагатай бол түүнийг үндэсний хэмжээний өдөр тутмын хэвлэлд нийтэлж болно.
15 дугаар зүйл.Оролцогчтой хэлэлцээр хийх, уралдаант
                                       шалгаруулалтыг дүгнэх
15.1.Эрх бүхий этгээд оролцогчтой концессын болон холбогдох бусад гэрээний нөхцөлийн талаар хэлэлцээр хийнэ.
15.2.Энэ хуулийн 15.1-д заасан хэлэлцээр хийхэд дараахь журмыг баримтална:
15.2.1.эрх бүхий этгээд нь хамгийн сайн нөхцөл санал болгосон оролцогчтой эхэлж хэлэлцээр хийх боловч тухайн хэлэлцээрийг дуусгалгүйгээр орхиж,    дараагийн оролцогчтой хэлэлцээр хийх эрхтэй байх;
15.2.2.хэлэлцээр хийхдээ энэ хуулийн 14.4-т заасан жагсаалтын дарааллыг баримтлах.
15.3.Эрх бүхий этгээд хэлэлцээрийн үр дүнд гэрээний нөхцөлийг хамгийн сайн харилцан тохирсон нэг оролцогчтой гэрээ байгуулах дүгнэлт гарган ажлын таван өдөрт багтаан Засгийн газарт, эсхүл аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлнэ.
            16 дугаар зүйл.Төслийн санал гаргах ажиллагааг
                                                хоёр шаттай явуулах
16.1.Концессын зүйлийн төрөл, салбарын онцлогоос шалтгаалан техник, эдийн засгийн үндэслэл, санхүүжилтийн нөхцөл, шаардлага, шалгуур үзүүлэлтийг уралдаант шалгаруулалтын баримт бичигт нарийвчлан тусгах боломжгүй гэж эрх бүхий этгээд үзвэл төслийн санал гаргах ажиллагааг хоёр шаттай явуулж болно.
16.2.Төслийн санал гаргах ажиллагааг хоёр шаттай явуулахдаа энэ хуулийн 13.7-д заасан асуудлаар тусгайлан санал ирүүлэх хүсэлтийг оролцогчид тавина.
16.3.Эрх бүхий этгээд  оролцогчоос ирүүлсэн энэ хуулийн 16.2-т заасан  саналыг харгалзан уралдаант шалгаруулалтын баримт бичгийг эцэслэн боловсруулна.
16.4.Эрх бүхий этгээд энэ хуулийн 16.2-т заасан саналыг тодруулах, нэмэлт мэдээлэл авах зорилгоор оролцогчтой уулзалт зохион байгуулж болно.
16.5.Оролцогч энэ хуулийн 16.3-т заасан баримт бичгийн хүрээнд төслийн саналаа эрх бүхий этгээдэд хүргүүлнэ.
16.6.Эрх бүхий этгээд төслийн саналыг үнэлэх, хэлэлцээр хийх, дүгнэхдээ энэ хуулийн 14, 15 дугаар зүйлд заасан журмыг баримтална.
            17 дугаар зүйл.Шууд гэрээ байгуулах
            17.1.Дор дурдсан тохиолдолд шууд гэрээ байгуулах аргаар концессыг олгож болно:
           
                        17.1.1.уралдаант шалгаруулалт явуулах нь үндэсний аюулгүй байдалд харшилна гэж үзсэн;
                        17.1.2.концессыг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай оюуны үнэт зүйлтэй холбоотой эрх нэг буюу нэгдмэл сонирхолтой этгээдийн өмчлөлд байгаа;
                        17.1.3.уралдаант шалгаруулалт зарласан боловч санал ирээгүй, эсхүл шаардлагад нийцсэн санал ирээгүй бөгөөд уралдаант шалгаруулалт дахин зарласан ч шаардлагатай хугацаанд санал ирэх магадлал бага гэж эрх бүхий этгээд үзсэн;
                        17.1.4.концессын зүйлийг энэ хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу бусад этгээдэд шилжүүлсэн.
            17.2.Шууд гэрээ байгуулах дүгнэлтийг эрх бүхий этгээд гаргаж Засгийн газар, эсхүл аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлнэ.
           
18 дугаар зүйл. Өөрийн санаачилгаар концессын
                                                гэрээ байгуулах санал ирүүлэх
       18.1.Монгол Улсын болон гадаад улсын хуулийн этгээд, түүний нэгдэл нь өөрийн санаачилгаар концессын гэрээ байгуулах төслийн саналаа зардал, ашгийн тооцооны хамт төрийн өмчийн концессын зүйлийн хувьд концессын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд, орон нутгийн өмчийн концессын зүйлийн хувьд аймаг, нийслэлийн Засаг даргад ирүүлж болно.

/Энэ хэсэгт 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсэгт 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
       18.2.Төрийн өмчийн концессын зүйлийн хувьд энэ хуулийн 18.1-д заасан саналд төсвийн дэмжлэг шаардлагатай бол санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг авсан байна.
/Энэ хэсэгт 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсгийг 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
18.3.Орон нутгийн өмчийн концессын зүйлийн хувьд аймаг, нийслэлийн Засаг дарга уг саналыг концессын зүйлийн жагсаалтад тусгуулахаар бол саналаа энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэлтгэж, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлнэ.
       18.4. Засгийн газар, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн зүйлийг концессын зүйлийн жагсаалтад тусгахаар шийдвэрлэсэн бол эрх бүхий этгээд энэ хуульд заасны дагуу уралдаант шалгаруулалт  явуулна.

/Энэ хэсэгт 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
18.5.Энэ хуулийн 18.4-т заасан уралдаант шалгаруулалтад оролцох хүсэлтээ өөр оролцогч ирүүлээгүй бол эрх бүхий этгээд анх санаачилга гаргасан этгээдийг хамгийн сайн нөхцөл санал болгосон оролцогч гэж үзэж дүгнэлт гарган Засгийн газар, эсхүл аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлнэ.
            18.6.Уралдаант шалгаруулалтад хэд хэдэн оролцогч оролцсон бол төслийн саналыг үнэлж, дүгнэлт гаргахдаа анх санаачилга гаргасан этгээдэд давуу байдал олгох бөгөөд энэ талаар уралдаант шалгаруулалтын баримт бичигт урьдчилан заана.

/Энэ зүйлийг 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
            19 дүгээр зүйл.Гэрээ байгуулах шийдвэр
            19.1.Энэ хуулийн 15.3, 17.2, 18.5, 18.6-д заасны дагуу ирүүлсэн дүгнэлтийг үндэслэн Засгийн газар  гэрээ байгуулах зөвшөөрлийг эрх бүхий этгээдэд олгоно.

/Энэ хэсэгт 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
            19.2.Концессын гэрээнд концесс эзэмшигчид татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэхээр заасан бол Засгийн газар уг асуудлыг Улсын Их Хурлаар батлуулна.
            19.3.Энэ хуулийн 15.3, 17.2, 18.5, 18.6-д заасан дүгнэлтийг харгалзан аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал гэрээ байгуулах зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг даргад олгоно.  

/Энэ хэсэгт 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
            19.4.Засгийн газар, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал концессын гэрээ байгуулахыг дэмжээгүй бол хэлэлцээрийг дахин хийх эсэх, эсхүл уралдаант шалгаруулалтыг дахин явуулах эсэх шийдвэрийн аль нэгийг гаргана.
            19.5.Хэлэлцээр дахин хийх, уралдаант шалгаруулалтыг дахин явуулахад энэ хуульд заасан холбогдох журмыг баримтална.
 

ТАВДУГААР БҮЛЭГ
КОНЦЕССЫН ГЭРЭЭ

            20 дугаар зүйл.Концессын гэрээний талууд
           
            20.1.Дараахь этгээд концессын гэрээний тал байна:
                        20.1.1.төрийн өмчийн зүйлийн концессын гэрээний хувьд концессын асуудал эрхэлсэн төрийн захиргааны  байгууллага, орон нутгийн өмчийн зүйлийн концессын гэрээний хувьд аймаг, нийслэлийн Засаг дарга;

/Энэ заалтад 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ заалтад 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ заалтад 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
20.1.2.уралдаант шалгаруулалтын ялагч;
20.1.3.шууд гэрээ байгуулах аргыг хэрэглэж байгаа бол энэ хуульд заасан шууд гэрээ байгуулах шаардлага хангасан этгээд.
            21 дүгээр зүйл.Концессын гэрээний нөхцөл
           
            21.1.Хууль тогтоомж, гэрээнд өөрөөр заагаагүй бол концессын гэрээг Монгол Улсын хуулийн дагуу байгуулж, тайлбарлах бөгөөд түүнд дараахь зүйлийг тусгасан байвал зохино:
21.1.1.концесс эзэмшигчид шилжүүлэх эд хөрөнгийн өмчлөл, концессыг хэрэгжүүлэхэд шаардлагатай эрх бүхий этгээд болон зохицуулах байгууллагын үүрэг хариуцлага;
21.1.2.концесс эзэмшигчийн гүйцэтгэх ажил, үзүүлэх үйлчилгээний нөхцөл, хамрах хүрээ, хязгаар, концесс эзэмшигчийн эдлэх онцгой эрхийн хэмжээ;
21.1.3.концессын зүйлийг ашиглуулсны болон үйлчилгээ үзүүлсний төлөө концесс эзэмшигчийн төлбөр авах эрх, үнэ, төлбөр тогтоох, өөрчлөх аргачлал, түүнд хяналт тавих арга хэлбэр;
21.1.4.концесс эзэмшигчийн хувьцааны хяналтын багцыг шилжүүлэх, ийнхүү шилжүүлэхэд эрх бүхий этгээдийн зөвшөөрлийг авах нөхцөл;
21.1.5.концесс эзэмшигчийн гүйцэтгэх ажил, эсхүл үзүүлэх үйлчилгээний төлөө эрх бүхий этгээд төлбөр төлөхөөр бол түүний хэмжээ;
21.1.6.концесс эзэмшигчийн санхүүжилт олох, барьцааны эрх үүсгэх эсэх;
21.1.7.төрөөс концессын гэрээг хэрэгжүүлэхэд үзүүлэх санхүүгийн дэмжлэг;
                        21.1.8.концесс эзэмшигчид концессыг хэрэгжүүлэхэд шаардлагатай зөвшөөрөл, тусгай зөвшөөрөл, газар буюу газар ашиглах эрх олж авахад дэмжлэг үзүүлэх талаар зохицуулах байгууллагын эрх, үүрэг;
21.1.9.газар, түүний хэвлийг эзэмших, ашиглахтай холбоотойгоор талуудын хүлээх эрх, үүрэг;
21.1.10.гүйцэтгэх ажил, үзүүлэх үйлчилгээний тасралтгүй байдал, чанарын шаардлагыг хангах, гэрээнд заасан шаардлагад нийцүүлэн гүйцэтгэх ажил, үзүүлэх үйлчилгээг өөрчлөх концесс эзэмшигчийн эрх;
21.1.11.үйлчилгээг нэг ангиллын бүх үйлчлүүлэгчид ижил нөхцөлөөр үзүүлэх концесс эзэмшигчийн үүрэг;
21.1.12.концессыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын хууль тогтоомжид заасны дагуу хуулийн этгээд байгуулах бол түүний өөрийн хөрөнгийн доод хэмжээ, хуулийн этгээдэд тавих шаардлага;
21.1.13.тухайн концессыг хэрэгжүүлэхтэй шууд холбогдсон хууль тогтоомжид өөрчлөлт орсноор концесс эзэмшигчийн зардал нэмэгдсэн, орлого багассан тохиолдолд концесс эзэмшигчийн нөхөх олговор авах эрх;
21.1.14.эрх бүхий этгээдээс концессын зүйлийг түр шилжүүлэн  авах нөхцөл байдал;
21.1.15. концесс эзэмшигчийг өөрчлөх нөхцөл;
21.1.16.концессын гэрээ хүчин төгөлдөр болохоос өмнө концессын зүйлийг эзэмших, ашиглах, түүнчлэн түүнийг ашиглан ажил гүйцэтгэж, үйлчилгээ үзүүлсэнтэй холбогдон үүссэн өр төлбөр, авлага, төрийн болон нутгийн захиргааны байгууллагын, эсхүл төрийн буюу орон нутгийн өмчит хуулийн этгээдийн хүлээсэн үүрэг, хариуцлага, тэдгээрийг шийдвэрлэх журам;
21.1.17.концесс эзэмшигчээс тайлан, ашиглалтын тайлан, мэдээ гаргаж өгөх үүрэг;

/Энэ заалтад 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
21.1.18.өндөр өртөгтэй, эсхүл сонирхлын зөрчилтэй хэлэлцээр хийх, түүнд төрийн эрх бүхий байгууллагаас хяналт тавих журам;
21.1.19.концессын гэрээ дуусгавар болж концессын зүйлийг шилжүүлсний дараа уг зүйлийн чанарын баталгааны талаар концесс эзэмшигчийн хүлээх үүрэг, хариуцлага;
21.1.20.концессын зүйлийг шалгах, турших, хүлээж авах, зөвшөөрөл олгох, концесс эзэмшигчийн үйл ажиллагаанд хяналт тавих, концессын зүйлийг шилжүүлснээр түүнийг ашиглах технологийг шилжүүлэх,  ажилтныг сургах журам;
21.1.21.шаардлагатай бол концессын зүйлийг шилжүүлсний дараа түүнийг ашиглахтай холбогдуулан концесс эзэмшигчээс үргэлжлүүлэн үзүүлэх үйлчилгээ;
21.1.22.концессын зүйлийг гэрээнд заасан этгээдэд, эсхүл шинэ концесс эзэмшигчид шилжүүлсэнтэй холбогдуулан төлбөр төлөхөөр бол түүний хэмжээ;
21.1.23.концессын гэрээний хугацаа, түүнийг сунгах, гэрээний эрх, үүргийг шилжүүлэх, нэмэлт, өөрчлөлт оруулах, концессын гэрээ ба холбогдох бусад гэрээний хоорондын харилцаа, гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл, үүргээ биелүүлээгүй тохиолдол ба гэрээ цуцлах, дуусгавар болох үндэслэл, концессын зүйлийг хүлээлгэн өгөх ба шилжүүлэх арга хэмжээ, маргаан шийдвэрлэх журам;
21.1.24.талууд харилцан тохиролцсон бусад.
22 дугаар зүйл.Концессын гэрээний хугацаа, түүнийг сунгах
22.1.Концессын гэрээний хугацааг тухайн салбарын онцлог, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг хэрэгжүүлэх хугацаа, хөрөнгө оруулалтын хэмжээ, түүнийг нөхөх хугацаа, олох ашиг, концессын зүйлийн ашиглалтын хугацаа зэргийг харгалзан гэрээний талууд тохиролцоно.
            22.2.Дор дурдсан тохиолдолд концессын гэрээний хугацааг эрх бүхий этгээд сунгана: 
                        22.2.1.гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас концессын гэрээнд заасан үйл ажиллагаа тасалдсан, хойшлогдсон;
                        22.2.2.төрийн байгууллагаас гаргасан шийдвэрийн дагуу концессын гэрээнд заасан үйл ажиллагаа тасалдсан, хойшлогдсон;
                        22.2.3.эрх бүхий этгээдийн концессын гэрээнд тусгагдаагүй хүсэлт, шаардлага нь концесс эзэмшигчийн зардлыг өсгөхөд хүргэсэн бөгөөд концесс эзэмшигч гэрээний хугацааг сунгалгүйгээр тухайн зардлыг нөхөх боломжгүй болсон.
            22.3.Концесс эзэмшигчид санхүүгийн үр дагавар үүсгэх, эсхүл нийтэд хэт өндөр үнэ тариф, төлбөр ногдуулахад хүргэх урьдчилан тооцоогүй нөхцөл байдал үүссэн үед концессын гэрээг эрх бүхий этгээд сунгаж болно.
            23 дугаар зүйл.Концессын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах
            23.1.Гэрээний талууд харилцан тохиролцож концессын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж болно.
            23.2.Концесс эзэмшигч дараахь тохиолдолд нөхөн төлбөр авахаар гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах санал гаргаж болно:
                        23.2.1.санхүү, эдийн засгийн нөхцөл байдал өөрчлөгдсөн;
                        23.2.2.хууль тогтоомж өөрчлөгдсөн.
            23.3.Энэ хуулийн 23.2.1, 23.2.2-т заасан нөхцөл нь гэрээг байгуулсны дараа үүссэн бөгөөд ийм нөхцөл байдал бий болохыг урьдчилан мэдэх боломжгүй байсан, түүнчлэн уг нөхцөл байдлыг концесс эзэмшигч өөрөө даван гарах боломжгүй болсон тохиолдолд энэ хуулийн 23.2-т заасан саналыг гаргана.   
            23.4.Энэ хуулийн 23.2, 23.3-т заасны дагуу гэрээний нөхцөлийг өөрчлөх журмыг концессын гэрээнд заана.
            24 дүгээр зүйл.Концессын гэрээ дуусгавар болох, гэрээг цуцлах
            24.1.Дараахь тохиолдолд концессын гэрээ дуусгавар болно:
                        24.1.1.талууд харилцан тохиролцсон;
                        24.1.2.гэрээний хугацаа дууссан бөгөөд гэрээг сунгаагүй;
                        24.1.3.хууль, концессын гэрээнд өөрөөр заагаагүй бол концесс эзэмшигч дампуурсан буюу татан буугдсан;
                        24.1.4.энэ хууль болон концессын гэрээнд заасны дагуу гэрээг цуцалсан.
            24.2.Концессын гэрээг дараахь тохиолдолд эрх бүхий этгээдийн санаачилгаар цуцална:
                        24.2.1.концесс эзэмшигч нь уралдаант шалгаруулалтад оролцохдоо хууль зөрчсөн буюу хуурамч баримт бичиг бүрдүүлсэн нь шүүхээр тогтоогдсон;
                        24.2.2.концесс эзэмшигч нь Монгол Улсын хууль тогтоомжийг удаа дараа буюу ноцтой зөрчсөнийг эрх бүхий байгууллага тогтоосон ;
                        24.2.3.концесс эзэмшигч концессын гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй нь гэрээнд зааснаар гэрээг цуцлах үндэслэл болсон;
                        24.2.4.үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах болон нийтийн эрх ашгийн үүднээс концессын гэрээг цуцлахаар Засгийн газар шийдвэрлэсэн;
                        24.2.5.концессын гэрээнд зааснаас бусад тохиолдолд концесс эзэмшигчийн хувьцааны хяналтын багцыг эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлсэн;
                        24.2.6.хууль, концессын гэрээнд өөрөөр заагаагүй бол концесс эзэмшигч дампуурсан буюу татан буугдсан.
            24.3.Концессын гэрээг дараахь тохиолдолд концесс эзэмшигчийн санаачилгаар цуцална:
                        24.3.1.эрх бүхий этгээд буюу зохицуулах байгууллага концессын гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй нь гэрээнд зааснаар гэрээг цуцлах үндэслэл болсон;
                        24.3.2.энэ хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу концессын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар гэрээний талууд харилцан тохиролцож чадаагүй нь гэрээнд зааснаар түүнийг цуцлах үндэслэл болсон;
                        24.3.3.хууль, концессын гэрээнд заасан бусад.
24.4.Концессын гэрээг цуцлахад талуудад олгох нөхөх олговрыг хэрхэн тооцохыг гэрээнд заах ба ингэхдээ концессын гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын зохих үнэ цэнэ, гарсан зардал, тухайн талд учирсан хохирол, үүний дотор шаардлагатай тохиолдолд олох боломжтой байсан ашгийг оруулна.
            24.5.Энэ хууль болон концессын гэрээнд өөрөөр заагаагүй бол гэрээ дуусгавар болсноор концессын зүйлийг эзэмших, ашиглах, захиран зарцуулахтай холбогдох эрх төрийн өмчийн, эсхүл орон нутгийн өмчийн асуудал эрхэлсэн холбогдох этгээдэд шилжинэ.
            25 дугаар зүйл.Концессын гэрээний хэрэгжилтэд хяналт тавих
25.1.Концессын гэрээний хэрэгжилтэд дараахь этгээд хяналт тавина:
            25.1.1.концессын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон орон нутгийн өмчийн асуудал эрхэлсэн байгууллага;

/Энэ хэсэгт 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ заалтад 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ заалтад 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
            25.1.2.тухайн концессын зүйлийг хариуцсан төрийн захиргааны төв байгууллага;
25.1.3.хуульд заасан хяналт тавих эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтан.
 

ЗУРГААДУГААР БҮЛЭГ
                              КОНЦЕСС ЭЗЭМШИГЧ, КОНЦЕССЫГ

                                САНХҮҮЖҮҮЛЭГЧИЙН БҮРЭН ЭРХ
26 дугаар зүйл.Концесс эзэмшигчийн эрх, үүрэг
26.1.Концесс эзэмшигч нь дараахь нийтлэг эрхтэй:
            26.1.1.гэрээнд заасны дагуу гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнийхээ үнэ, төлбөрийн хэмжээг эрх бүхий этгээд, зохицуулах байгууллагатай зөвшилцөн тогтоох, өөрчлөх, хураах;
            26.1.2.шаардлагатай бол концессын гэрээтэй холбоотой бусад гэрээг зохицуулах байгууллага, эрх бүхий этгээдтэй хамтран байгуулах;
            26.1.3.гэрээнд заасан хэлбэрээр санхүүжилт олж авах;
26.1.4.концессын гэрээнд өөрөөр заагаагүй бол концессыг хэрэгжүүлэх санхүүжилтийг олох зорилгоор өөрийн аливаа өмч, үүний дотор концессын зүйлтэй холбоотой өмч, эрхийг барьцаалах.
26.2.Энэ хуулийн 26.1.4-т заасан өмч, эрхэд дараахь зүйл орж болно:
26.2.1.концессын зүйлийг ашигласан, эсхүл үйлчилгээг нь хүртсэний төлөө төлөх бүх төрлийн төлбөр буюу ирээдүйд олох ашиг;
26.2.2.концесс эзэмшигч шинээр бий болгосон, шинэчлэн сайжруулсан концессын зүйл, эсхүл өөрийн худалдаж авсан эд хөрөнгө.
26.3.Концесс эзэмшигчийн хувьцаа эзэмшигч концессын үйл ажиллагааг  санхүүжүүлэх зорилгоор өөрийн хувьцаагаа барьцаалж болно.
26.4.Концесс эзэмшигч нь дараахь нийтлэг үүрэгтэй:
            26.4.1.хууль тогтоомж болон концессын гэрээнд заасан үйл ажиллагаа эрхлэх;
            26.4.2.гэрээний дагуу концессын төлбөр төлөхөөр бол  тогтоосон журмын дагуу төлөх;
            26.4.3.гүйцэтгэх ажил, үзүүлэх үйлчилгээний чанар, тоо, хэмжээг концессын гэрээнд заасан хэмжээнээс бууруулахгүй байх;
            26.4.4.концессын зүйлийг концессын гэрээнд заасан зориулалтын дагуу эзэмших, ашиглах, засвар, үйлчилгээ хийх;
            26.4.5.хууль тогтоомжоор ногдуулсан татвар, хураамж төлөх;
            26.4.6.Концесс эзэмшигч нь концессын гэрээний дагуу гарсан ашиглалт, гүйцэтгэлийг холбогдох журмын дагуу улирал бүр концессын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад тайлагнах үүрэгтэй.

/Энэ заалтыг 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн/
26.4.7.хуульд заасан бусад.
/Энэ заалтын дугаарт 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
26.5.Концесс эзэмшигч нь концессын гэрээнд заасан тохиолдолд концессын зүйлийг гэнэтийн ослын даатгалд даатгуулах үүрэгтэй.
26.6.Концессын гэрээг хэрэгжүүлэхтэй холбоотой тодорхой ажил, үйлчилгээг туслан гүйцэтгүүлэгчээр гүйцэтгүүлж болох бөгөөд тухайн ажил, үйлчилгээний чанар,  гүйцэтгэлийг концесс эзэмшигч хариуцна. 
27 дугаар зүйл. Концесс эзэмшигчид хориглох зүйл
27.1.Концесс эзэмшигчид дараахь зүйлийг хориглоно:
            27.1.1.хууль болон концессын гэрээнд зааснаас бусад тохиолдолд эрх, үүргээ бусдад шилжүүлэх;
            27.1.2.концессын зүйлийг бэлэглэх, арилжих, худалдах зэргээр бусдад шилжүүлэх, концессын үйл ажиллагааг санхүүжүүлэх, эсхүл концессын гэрээнд зааснаас  бусад зорилгоор  концессын зүйлийг барьцаалах;
            27.1.3.концессын гэрээнд өөрөөр заагаагүй бол концессын гэрээгээр гүйцэтгэхээр тохиролцсон ажил, үйлчилгээг эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр тасалдуулах буюу зогсоох;
            27.1.4.концессын гэрээнд өөрөөр заагаагүй бол эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр хувьцааны хяналтын багцаа худалдах, барьцаалах зэргээр бусдад шилжүүлэх.
28 дугаар зүйл. Концессыг санхүүжүүлэгчийн эрх
28.1.Концессыг санхүүжүүлэгч нь дараахь эрх эдэлнэ:
              28.1.1.концесс эзэмшигчийн үйл ажиллагаанд хяналт тавих;      
 28.1.2.энэ хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх зорилгоор концессын зүйл, түүний барилга байгууламжид нэвтрэх;
28.1.3.концесс эзэмшигчийн барьцаалсан эд хөрөнгө, эрхийг хууль тогтоомж болон холбогдох гэрээнд заасан журмын дагуу өөртөө шилжүүлэн авах;
28.1.4.концесс эзэмшигч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй, концесс эзэмшигч дампуурсан буюу татан буугдсан тохиолдолд концессын гэрээнд заасан журмын дагуу эрх бүхий этгээдийн зөвшөөрлөөр концессын зүйлийг удирдах, өөр этгээдэд концессын зүйлийг шилжүүлэх саналыг эрх бүхий этгээдэд тавих;
28.1.5.концессын гэрээ болон санхүүжилттэй холбоотой бусад гэрээнд заасан эрх.
28.2.Эрх бүхий этгээд, концесс эзэмшигч, концессыг санхүүжүүлэгч нар харилцан тохиролцож гэрээ байгуулж болох ба түүнд дараахь зүйлийг тусгана:
28.2.1.концесс эзэмшигчийг өөрчлөх нөхцөл, журам;
28.2.2.концессыг эзэмшүүлэхээр шинээр санал болгосон этгээдээс эрх бүхий этгээд татгалзах үндэслэл;
28.2.3.концессын гэрээний дагуу шаардагдах нөхцөл, стандартын дагуу үйлчилгээ үзүүлэх концессыг санхүүжүүлэгчийн үүрэг;
28.2.4.концессын тухай хууль тогтоомжид заасан бусад.
 

ДОЛООДУГААР БҮЛЭГ
 КОНЦЕССЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ БАТАЛГАА

29 дүгээр зүйл.Зөвшөөрөл, эрх олгох
29.1.Уралдаант шалгаруулалтад оролцогч нь тухайн ажлыг гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай хуульд заасан тусгай зөвшөөрөл аваагүй нь түүнийг уралдаант шалгаруулалтад оролцуулахаас татгалзах үндэслэл болохгүй.
29.2.Концесс эзэмшигчийн гүйцэтгэх ажил, үзүүлэх үйлчилгээ нь аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэх үйл ажиллагаа бол концесс эзэмшигчтэй концессын гэрээ байгуулснаас хойш холбогдох тусгай зөвшөөрлийг зохих журмын дагуу нэн даруй олгоно.
29.3.Концессын зүйл нь газрын бүрдэл хэсэг бол концессын гэрээ байгуулснаас хойш тухайн газрыг ашиглах асуудлыг зохицуулах байгууллага зохих журмын дагуу нэн даруй шийдвэрлэх үүрэгтэй.
29.4.Концессыг хэрэгжүүлэхэд гуравдагч этгээдийн эзэмшил, ашиглалт, өмчлөлд байгаа газрыг дайран өнгөрөх, эсхүл уг газар дээр байгаа концессын зүйлтэй холбоотой аливаа барилга байгууламж, тоног төхөөрөмжид ажил, засвар, үйлчилгээ хийх шаардлагатай бол концесс олгохоос өмнө эрх бүхий этгээд буюу зохицуулах байгууллага уг асуудлыг холбогдох хуулийн дагуу шийдвэрлэсэн байвал зохино.    
30 дугаар зүйл.Төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэг
30.1.Төрөөс дараахь төрлийн санхүүгийн дэмжлэгийг концесс эзэмшигчид үзүүлж болно:
            30.1.1.зээлийн баталгаа гаргах;
            30.1.2.концессын санхүүжилтийн тодорхой хэсгийг гаргах;
            30.1.3.татварын болон бусад санхүүгийн дэмжлэг үзүүлэх;
/
Энэ заалтыг 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
            30.1.4. даатгалд хамруулах;
30.1.5.концесс эзэмшигчийн концессын гэрээний дагуу олох орлогын хамгийн доод хэмжээнд баталгаа гаргах;
30.1.6.энэ хууль болон концессын гэрээнд заасан бол нөхөх олговор олгох;
30.1.7.бусад.
30.2.Энэ хуулийн 30.1.3-т зааснаас бусад санхүүгийн дэмжлэгийн хэмжээ, нөхцөл, шаардлагыг концессын гэрээгээр тогтооно.
/
Энэ хэсэгт 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
30.3.Талууд концессын гэрээний дагуу гүйцэтгэх ажил, үзүүлэх үйлчилгээний үнэ, төлбөрийг бодит зардлаас бага байхаар тогтоосон бол зөрүүг улсын, эсхүл орон нутгийн төсвөөс нөхөн төлүүлэхээр харилцан тохиролцож болно.
30.4.Тухайн салбарын болон концессын зүйлийн онцлогийг харгалзан уг концесс эзэмшигч санхүүгийн хувьд алдагдалгүй ажиллах хүртэлх хугацаанд энэ хуулийн  30.3-т заасан нөхөн төлбөрийг олгоно.
30.5.Энэ хуулийн 30.1.3-т заасан татварын дэмжлэгийг татварын хууль тогтоомжид заасны дагуу, татварын хувь, хэмжээг болон татварын орчныг  тогтворжуулах асуудлыг Хөрөнгө оруулалтын тухай хууль тогтоомжид заасны дагуу зохицуулна.
/
Энэ хэсгийг 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн/
30.6.Концессын гэрээний дагуу төсвөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх, эсхүл төлбөр төлөх тохиолдолд Төсвийн тухай хуулийн 30.4-т заасны дагуу уг дэмжлэг, төлбөрийн эх үүсвэрийг төсөвт тусгасан байна.
/Энэ хэсгийг 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/
            30.7.Улсын болон орон нутгийн төсвөөс эргэн төлөгдөх нөхцөл бүхий концессын гэрээ байгуулахад Өрийн удирдлагын тухай хуульд заасан шаардлагыг удирдлага болгоно.
/Энэ хэсгийг 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/
            31 дүгээр зүйл.Эрсдэлийг хуваах
            31.1.Концессын гэрээнд өөрөөр заагаагүй бол концессыг хэрэгжүүлэхэд учирсан аж ахуйн үйл ажиллагааны эрсдэлийг концесс эзэмшигч бүрэн хариуцна.
            31.2.Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас үүссэн эрсдэлийг хариуцах асуудлыг концессын гэрээгээр зохицуулна.
           
31.3.Концессын зүйлийг эзэмших, ашиглах хугацаанд өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас бусдад учруулсан хохирол, гэм хор, гуравдагч этгээдийн өмнө хүлээх үүргийг концесс эзэмшигч бүрэн хариуцна. 
            32 дугаар зүйл.Концесс, концессын зүйлийг
                                             бусдад шилжүүлэх
32.1.Хууль, концессын гэрээнд өөрөөр заагаагүй бол концесс эзэмшигчийн эрх, үүргийг эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд шилжүүлж болохгүй.
32.2.Эрх бүхий этгээдээс концесс эзэмшигчийн эрх, үүргийг бусдад шилжүүлэх зөвшөөрөл өгөх нөхцөл, шинэ концесс эзэмшигч эрх, үүргийг хүлээн авах, концессын гэрээнд заасан үйлчилгээг үзүүлэхэд шаардлагатай техникийн болон санхүүгийн чадвартай гэдгийг нотлох журам зэргийг концессын гэрээнд тусгана.
            32.3. Концесс эзэмшигч концессын гэрээг ноцтой буюу удаа дараа зөрчиж, эдгээр зөрчлийг арилгах шаардлагыг биелүүлээгүй бол эрх бүхий этгээд концессын зүйлээр гүйцэтгэх ажил, үзүүлэх үйлчилгээг  саадгүй хангах  зорилгоор концессын гэрээнд заасан нөхцөлөөр концессын зүйлийг өөрийн мэдэлд түр шилжүүлэн авч ажиллуулж болно.
 

НАЙМДУГААР БҮЛЭГ
                                                  БУСАД ЗҮЙЛ

33 дугаар зүйл. Мэдээллийн сан

/Энэ зүйлийн гарчигт 2011 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
33.1./Энэ хэсгийг 2011 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
33.2./Энэ хэсгийг 2011 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
33.3./Энэ хэсгийг 2011 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
33.4.Эрх бүхий этгээд уралдаант шалгаруулалттай холбоотой аливаа баримт бичиг,  материалыг нэгтгэн мэдээллийн сан үүсгэж хадгална.
34 дүгээр зүйл.Маргаан шийдвэрлэх
34.1.Концесс олгох ажиллагаатай холбогдсон гомдлыг тухайн ажиллагаа явагдсанаас хойш ажлын арван өдрийн дотор эрх бүхий этгээдэд гаргах бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргах эрхтэй.
34.2.Концессын гэрээний талуудын хооронд үүссэн аливаа маргааныг гэрээгээр харилцан тохиролцсон аргаар шийдвэрлэнэ.
34.3.Концесс эзэмшигч, өөрийн хувьцаа эзэмшигч, концессыг санхүүжүүлэгч болон аж ахуйн үйл ажиллагааных нь хувьд хамтран ажиллаж байгаа бусад этгээдийн хооронд үүссэн маргааныг тэдгээрийн харилцан тохиролцсон аргаар шийдвэрлэнэ.
34.4.Концессын гэрээнд заасан үйл ажиллагаатай нь холбогдуулж концесс эзэмшигч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүхээр шийдвэрлэнэ.
/Энэ хэсэгт 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
35 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
35.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
35.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
36 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох
36.1.Энэ хуулийг 2010 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
            МОНГОЛ УЛСЫН  ИХ ХУРЛЫН ДАРГА                                                          Д.ДЭМБЭРЭЛ

[1]  Монгол Улсын Үндсэн хууль- “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 1992 оны 1 дугаарт нийтлэгдсэн.
[2]  Иргэний хууль- “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2002 оны 7 дугаарт нийтлэгдсэн.
[3] Монгол Улсын Засгийн газрын тухай хууль- “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 1993 оны 3 дугаарт  
  нийтлэгдсэн.
[4] Тєрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль- “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 1996 оны 11
  дугаарт нийтлэгдсэн.
[5] Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль-“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 1993 оны 4-5 дугаарт нийтлэгдсэн.
[6] Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль- “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2003 оны 25 дугаарт нийтлэгдсэн.
[7]  Газрын тухай хууль- “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2002 оны 7 дугаарт нийтлэгдсэн.
[8]  Газрын хэвлийн тухай хууль- ХЗТЭС –ийн 1988 оны 11 дугаарт нийтлэгдсэн.
[9]  Газрын төлбөрийн тухай хууль- “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 1997 оны 5 дугаарт нийтлэгдсэн.
[10]Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль-“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2001 оны 6 дугаарт нийтлэгдсэн.
[11]Төрийн албаны тухай хууль- “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2002 оны 28 дугаарт нийтлэгдсэн.

ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭГ ДЭМЖИХ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭГ ДЭМЖИХ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/
 
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
 
2019 оны 06 сарын 06 өдөр   Төрийн ордон,Улаанбаатар хот
 
ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭГ ДЭМЖИХ ТУХАЙ
/Шинэчилсэн найруулга/
 

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилго, зорилт
1.1.Энэ хуулийн зорилго нь жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг төрөлжүүлэн хөгжүүлж, өрсөлдөх чадварыг сайжруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, тэдгээрийн эдийн засагт эзлэх хувь оролцоог дээшлүүлэхэд чиглэнэ.
1.2.Энэ хуулийн зорилт нь жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээнд үзүүлэх төрийн дэмжлэгийн хамрах хүрээ, хэлбэр, удирдлага, зохицуулалтын эрх зүйн үндсийг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих хууль тогтоомж
2.1.Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих хууль тогтоомж нь Монгол Улсын Yндсэн хууль, Иргэний хууль, Компанийн тухай хууль, Хоршооны тухай хууль, Нөхөрлөлийн тухай хууль, Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, Зээлийн батлан даалтын сангийн тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ
3.1.Энэ хууль Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга байрлан үйл ажиллагаа эрхэлдэг улсын бүртгэлд бүртгүүлсэн ашиг олох зорилго бүхий дотоодын жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжид үйлчилнэ.
3.2.Төрийн бус байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой компани, улсын төсөвт үйлдвэрийн газар, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой газар, гадаад улсын хуулийн этгээд энэ хуулийн зохицуулалтад хамаарахгүй.
4 дүгээр зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1.“жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч” гэж 200 хүртэл ажилтантай, жилийн 2.5 тэрбум төгрөг хүртэл борлуулалтын орлоготой, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийг;
4.1.2.“борлуулалтын орлого” гэж аж ахуйн нэгжийн санхүүгийн тайланд тодорхойлсон борлуулалтын орлогыг;
4.1.3.“ажилтан” гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 3.1.2-т заасныг;
4.1.4.“кластер” гэж аж ахуйн нэгж нь үйлдвэрлэл, үйлчилгээний зорилго, төрөл, чиглэл, газарзүйн байршлын хувьд хорших, төрөлжих хэлбэрээр харилцан уялдаатай хамтран ажиллахыг.
 

ХОЁРДУГААР БҮЛЭГ
ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧ

5 дугаар зүйл.Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч
5.1.Дараах нөхцөлийг хангасан аж ахуйн нэгжийг жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид хамааруулна:
5.1.1.“бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч” гэж 10 хүртэл ажилтантай, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулдаг, жилийн 300.0 сая төгрөг хүртэл борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжийг;
5.1.2.“жижиг үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч” гэж 10-50 хүртэл ажилтантай, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулдаг, жилийн 300.0 сая-1.0 тэрбум төгрөг хүртэл борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжийг;
5.1.3.“дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч” гэж 50-200 хүртэл ажилтантай, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулдаг, жилийн 1.0--2.5 тэрбум төгрөг хүртэл борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжийг.
5.2.Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн борлуулалтын орлогын хэмжээг тогтоохдоо түүнтэй харилцан хамааралтай этгээдийн борлуулалтын орлогын хэмжээг нэгтгэн тооцно.
5.3.Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч нь энэ хуулийн 5.1.1, 5.1.2, 5.1.3-т заасан ангиллын нөхцөлийг нэгэн зэрэг хангаагүй тохиолдолд ажилтны тоог голлох үзүүлэлт болгон зохих ангилалд хамааруулна.
5.4.Аж ахуйн нэгж нь хоёр ба түүнээс дээш чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд тэдгээрийн аль нэг нь энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан үйл ажиллагаанд хамаарч байвал энэ хуульд заасан жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид хамаарахгүй.
5.5.Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч нь компани, хоршоо, нөхөрлөлийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулна.
5.6.Энэ хуулийн 5.2-т заасан “Харилцан хамааралтай этгээд” гэдэгт Татварын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасныг ойлгоно.
6 дугаар зүйл.Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийг бүртгэх
6.1.Энэ хуульд заасан нөхцөлийг хангасан аж ахуйн нэгж жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчээр бүртгүүлэх хүсэлтээ жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, эсхүл орон нутаг дахь тухайн асуудал хариуцсан эрх бүхий этгээдэд бичгээр, эсхүл цахимаар гаргана.
6.2.Энэ хуулийн 6.1-д заасан хүсэлтэд дараах баримт бичгийг хавсаргана:
6.2.1.улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
6.2.2.ажилтныг нийгмийн даатгалд хамруулсан тухай нийгмийн даатгалын байгууллагын тодорхойлолт;
6.2.3.эхлэлтийн баланс, эсхүл өмнөх жилийн санхүүгийн тайлан.
6.3.Хүсэлт гаргагч энэ хуулийн 5.1-д заасан нөхцөлийг хангасан гэж үзвэл хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор түүнийг зохих ангиллын жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчээр бүртгэж, тодорхойлолт олгоно.
6.4.Хүсэлт гаргагч энэ хуулийн 5.1-д заасан нөхцөлийг хангаагүй, эсхүл баримт бичгийн бүрдэл дутуу байвал үндэслэл бүхий бүртгэхээс татгалзсан хариуг ажлын 5 өдрийн дотор бичгээр мэдэгдэнэ.
6.5.Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн бүртгэл, түүнд орсон нэмэлт, өөрчлөлтийн талаар жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага албан ёсны цахим хуудсаар дамжуулан тухай бүр нийтэд мэдээлнэ.
6.6.Жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага доор дурдсан үндэслэлээр жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийг бүртгэлээс хасна:
6.6.1.ажилтны тоо, борлуулалтын орлогын хэмжээ нь энэ хуулийн 4.1.1-д заасан хязгаараас хэтэрсэн;
6.6.2.жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч бүртгэлээс хасуулах хүсэлт гаргасан;
6.6.3.бүртгүүлэхдээ хуурамч баримт бичиг бүрдүүлсэн нь тогтоогдсон;
6.6.4.аж ахуйн нэгж татан буугдсан;
6.6.5.жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч байгаль орчин, хүний эрүүл мэндэд хортой технологи, материал хэрэглэсэн, экологийн хохирол учруулсан нь тогтоогдсон.
6.7.Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийг бүртгэхтэй холбогдуулан үйлчилгээний хөлс, хураамж авахыг хориглоно.
7 дугаар зүйл.Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид хамаарахгүй этгээд
7.1.Дараах үйл ажиллагааг эрхэлдэг аж ахуйн нэгж энэ хуульд заасан жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид хамаарахгүй:
7.1.1.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.2, 15.3, 15.4, 15.5, 15.6, 15.7, 15.8, 15.9, 15.10.4, 15.10.5, 15.10.6, 15.10.7, 15.10.8, 15.10.9, 15.10.10, 15.10.11, 15.10.12, 15.10.13, 15.10.14, 15.10.16, 15.10.17, 15.10.18, 15.10.19, 15.10.20, 15.10.21, 15.10.22, 15.11.1, 15.11.2, 15.11.6, 15.12.4, 15.12.5, 15.12.6, 15.12.7, 15.12.8, 15.12.9, 15.12.10, 15.12.11, 15.13.1, 15.14.3, 15.14.7, 15.15.1, 15.15.2, 15.15.3, 15.15.4, 15.15.5, 15.15.6, 15.15.7, 15.15.8, 15.15.9, 15.15.10, 15.15.11, 15.16, 15.18.1, 15.18.2, 15.18.3, 15.18.4, 15.18.5, 15.18.6, 15.18.7, 15.18.8, 15.19, 15.20-д заасан үйл ажиллагаа;
7.1.2.барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ;
7.1.3.зуучлалын үйлчилгээ;
7.1.4.хууль зүйн зөвлөх үйлчилгээ;
7.1.5.худалдаа, үйлчилгээний сүлжээ;
7.1.6.Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 13.4, 13.5-д заасан үйл ажиллагаа;
7.1.7.ашигт малтмал хайх, газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, боловсруулах.
 

ГУРАВДУГААР БҮЛЭГ
ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭГ ДЭМЖИХ ТӨРИЙН БОДЛОГО

8 дугаар зүйл.Төрөөс жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих талаар баримтлах бодлогын чиглэл
8.1.Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний цар хүрээ, хөгжлийн үе шат, бүс нутгийн хөгжилд үзүүлэх нөлөө, гадаад зах зээлд нэвтрэх чадамж, техник, технологийн байдлыг нь харгалзан төрөөс дараах чиглэлийн дэмжлэгийг үзүүлнэ:
8.1.1.жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний зах зээлийн эрэлт, хэрэгцээ шаардлагыг үндэслэн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарын хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэх, сургах, давтан сургах тогтолцоог хөгжүүлэх;
8.1.2.санхүүгийн дараах дэмжлэгийг үзүүлэх: 
8.1.2.а.хөнгөлөлттэй зээл олгох;
8.1.2.б.шинээр бий болгосон ажлын байрны тоо, борлуулалтын орлогын хэмжээг харгалзан зээлийн хүүгийн хэмжээг бууруулах;
8.1.2.в.зээлийн давхар батлан даалт гаргах;
8.1.2.г.зээлийн хүүгийн татаас олгох;
8.1.2.д.тоног төхөөрөмжийн санхүүгийн түрээсийн үйлчилгээ, түрээсийн хүүгийн дэмжлэг үзүүлэх.
8.1.3.татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх;
8.1.4.экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих;
8.1.5.бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний борлуулалтад төрийн худалдан авалтаар дэмжлэг үзүүлэх;
8.1.6.бизнесийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх;
8.1.7.шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх, бүтээмжийг нэмэгдүүлэх судалгааг дэмжих;
8.1.8.техник, технологийн дэвшлийг дамжуулах, нутагшуулах, шинжлэх ухаан, технологийн судалгааны үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
8.1.9.кластерын хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийг тухайн орон нутаг дахь түүхий эдийн болон ажиллах хүчний нөөц, чадавх бусад онцлогоос хамааран дэмжих;
8.1.10.гадаад, дотоод зах зээлд нэвтрэхэд дэмжлэг үзүүлэх.
9 дүгээр зүйл.Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний кластерыг дэмжих                                                                 
9.1.Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг кластераар хөгжүүлэхэд төрөөс дараах дэмжлэгийг үзүүлнэ:
9.1.1.түүхий эдийн бэлтгэл, нийлүүлэлт, үйлдвэрлэл, тээвэрлэлт, борлуулалтын харилцан уялдаа бүхий үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгжид татвар, санхүүгийн цогц дэмжлэг үзүүлэх;
9.1.2.дэд бүтцийн хангамжийг сайжруулах;
9.1.3.үйл ажиллагаагаараа хорших, төрөлжих, хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлэх.
9.2.Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч нь кластерын хэлбэрээр үйл ажиллагаа явуулах тохиолдолд тэдгээрийн ажилтны тоо, борлуулалтын орлогын хэмжээг нэгтгэн тооцож, зохих ангилалд хамааруулж болно.
9.3.Энэ хуулийн 9.2-т заасан ажилтны тоо, борлуулалтын орлогын хэмжээг нэгтгэн тооцох үндэслэлийг хянаж, зохих ангилалд хамааруулахтай холбогдсон журмыг жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
9.4.Орон нутагт кластерын хэлбэрээр үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжийн төсөл нь энэ хуулийн 15.1.2-т заасан чиглэлд хамаарч байвал төрөөс тэргүүн ээлжинд дэмжинэ.
10 дугаар зүйл.Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөр
10.1.Жижиг, дунд үйлдвэрийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлох, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, ажлын байр, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, кластераар төрөлжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн дунд хугацааны хөтөлбөртэй байна.
10.2.Ахуйн үйлчилгээний салбарт дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, стандартад нийцсэн үйлчилгээг иргэдэд хүргэх, албан бус хөдөлмөр эрхлэлтийг багасгаж ажлын байрыг нэмэгдүүлэхэд чиглэсэн дунд хугацааны хөтөлбөртэй байна.
10.3.Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэх, дүгнэхэд эрдэм шинжилгээний болон төрийн бус байгууллага, олон нийтийн оролцоог хангана.
11 дүгээр зүйл.Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан
11.1.Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгийг санхүүжүүлэх зорилго бүхий Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан /цаашид “Сан” гэх/ байна.
11.2.Сангийн хуульд заасан чиг үүргийг жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлнэ.
11.3.Сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах, хянахтай холбогдсон харилцааг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиар зохицуулна.
11.4.Санд Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 14.2-т заасны дагуу улсын төсвөөс жил бүр хөрөнгө хуваарилна.
11.5.Сангаас хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах журмыг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 14.6-д заасны дагуу Засгийн газар батална.
11.6.Сангаас жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид нэг удаа олгох зээлийн хэмжээг доор дурдсанаар тодорхойлно:
11.6.1.бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид жилийн борлуулалтын орлогоос хамааруулан 300.0 сая төгрөг хүртэл;
11.6.2.жижиг үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид жилийн борлуулалтын орлогоос хамааруулан 1.0 тэрбум төгрөг хүртэл;
11.6.3.дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид жилийн борлуулалтын орлогоос хамааруулан 2.5 тэрбум төгрөг хүртэл.
11.7.Бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид зээлийг Сангаас шууд, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид банкаар дамжуулж олгоно. Банкийг сонгон шалгаруулалтаар сонгоно. Банканд Сангийн эх үүсвэрийг байршуулах, зээл олгох журмыг Засгийн газар батална.
11.8.Дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч бүтээгдэхүүнээ экспортод гаргасан тохиолдолд банкнаас авсан зээлийн жилийн хүүгийнх нь 5.0 хүртэл хувийг Сангаас олгож болно.
11.9.Сангаас зээл, зээлийн хүүгийн татаас олгоход доор дурдсан хязгаарлалтыг баримтална:
11.9.1.Сангийн тухайн жилийн улсын төсвийн санхүүжилтийн 80-аас доошгүй хувийг үйлдвэрлэлийг дэмжих зориулалтаар олгох;
11.9.2.зээлийн хүүгийн татаасын зориулалтаар олгох хөрөнгийн нийт хэмжээ нь Сангийн тухайн жилийн улсын төсвийн санхүүжилтийн 20 хувиас хэтрэхгүй байх.
11.10.Энэ хуулийн 11.8-д заасны дагуу Сангаас зээлийн хүүгийн татаас олгох журмыг жижиг, дунд үйлдвэрийн болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.
11.11.Дараах жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид хөнгөлөлттэй зээл олгохгүй:
11.11.1.Сангаас авсан зээлийн үлдэгдэлтэй;
11.11.2.зээлийн мэдээллийн санд муу зээлийн түүхтэй;
11.11.3.Сангаас авсан зээлийг зориулалтын бусаар ашигласан нь тогтоогдсон;
11.11.4.шүүхийн шийдвэрээр бусдад төлөх өртэй;
11.11.5.төсөл хүлээн авах сүүлийн өдрийн байдлаар нийгмийн даатгал, татварын байгууллагад өртэй.
11.12.Зээлийн эх үүсвэрээр хэрэгжүүлэх төслийн талаар санал, дүгнэлт гаргах, сонгон шалгаруулалт явуулах, шийдвэр гаргахад аливаа этгээд хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглоно.
11.13.Албан үүргээ гүйцэтгэхэд нь хөндлөнгөөс нөлөөлсөн гэж үзвэл тухайн албан тушаалтан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх үүрэгтэй.
11.14.Сангаас хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулахад жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 111.1, 111.2-т заасныг хэрэгжүүлсэн эсэхийг харгалзан үзнэ.
11.15.Сан төсөл сонгон шалгаруулсан шийдвэрийг тухайн шийдвэр гарснаас хойш Сангийн албан ёсны цахим хуудас болон өдөр тутмын хэвлэлээр ажлын 5 өдрийн дотор нийтэд мэдээлнэ.
11.16.Сан нь зээлийн болон дамжуулан зээлдүүлэх гэрээний биелэлтэд хяналт тавина.
 

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРЫН ХАРИЛЦААНД ОРОЛЦОГЧ

12 дугаар зүйл.Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид үзүүлэх үйлчилгээ
12.1.Хувийн өмчит хуулийн этгээд дараах үйлчилгээг жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид үзүүлж болно:
12.1.1.зөвлөгөө, мэдээллээр хангах;
12.1.2.бизнесийн зөвлөх үйлчилгээ;
12.1.3.сургалт зохион байгуулах;
12.1.4.борлуулалтыг дэмжих үйл ажиллагаа;
12.1.5.үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ажлын байр, тоног төхөөрөмжийг хөнгөлөлттэй нөхцөлөөр түрээслүүлэх;
12.1.6.бизнес инкубацийн үйлчилгээ.
13 дугаар зүйл.Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн эрх, үүрэг
13.1.Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч дараах эрх эдэлнэ:
13.1.1.жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих талаар төрөөс хэрэгжүүлж байгаа хөтөлбөр, төсөл, арга хэмжээнд хамрагдах, санхүүгийн дэмжлэг авах;
13.1.2.төрийн байгууллага, албан тушаалтны хууль бус аливаа шийдвэр, шаардлагыг биелүүлэхээс татгалзах, зохих журмын дагуу гомдол гаргах;
13.1.3.жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид зориулан энэ хуулийн 12.1-д заасан этгээд болон бусад байгууллагаас зохион байгуулж байгаа сургалтад хамрагдах, мэдээлэл, зөвлөгөө авах;
13.1.4.жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний талаар төрөөс хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрийн төсөлд санал өгөх, хэрэгжилтэд хяналт тавих;
13.1.5.хуульд заасан бусад эрх.
13.2.Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч дараах үүрэг хүлээнэ:
13.2.1.хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны хууль ёсны шийдвэр, шаардлагыг биелүүлэх;
13.2.2.зохих стандарт, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэх;
13.2.3.эрхлэх үйл ажиллагаа нь энэ хуулийн 7.1-д заасан чиглэлд хамаарч байвал энэ тухайгаа мэдэгдэж, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн бүртгэлээс хасуулах;
13.2.4.бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанарыг сайжруулж, өрсөлдөх чадвараа дээшлүүлэх, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх;
13.2.5.ажилтны мэдлэг, туршлага, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, менежментийн арга барилыг сайжруулах;
13.2.6.ажилтны нийгмийн хамгааллын баталгааг хангах, хуулиар тогтоосон хэмжээнээс доошгүй цалин хөлс олгох;
13.2.7.ажилтны тоо, борлуулалтын орлогын хэмжээ нь энэ хуулийн 4.1.1-д заасан хязгаараас хэтэрсэн бол жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, эсхүл орон нутаг дахь тухайн асуудал хариуцсан эрх бүхий этгээдэд мэдэгдэх;
13.2.8.Сангаас олгосон хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулах, зээлийн гэрээний үүргээ биелүүлэх;
13.2.9.зээлийн зарцуулалтын явц, байдлын талаарх тайланг Санд 6 сар тутам ирүүлэх;
13.2.10.хуулиар хүлээсэн бусад үүрэг.
 

ТАВДУГААР БҮЛЭГ
 ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛААРХ ТӨРИЙН БОЛОН НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГЫН БҮРЭН ЭРХ

14 дүгээр зүйл.Улсын Их Хурлын бүрэн эрх
14.1.Улсын Их Хурал жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
14.1.1.жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох, санхүү, татвар, зээл, хөрөнгө оруулалтын таатай нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн төрийн бодлогыг тодорхойлох;
14.1.2.жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих хөтөлбөр, төсөл, арга хэмжээнд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг батлах;
14.1.3.жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарт улсын төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөр, Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний биелэлт, гүйцэтгэлийн тайланг хэлэлцэх;
14.1.4.хуульд заасан бусад бүрэн эрх.
15 дугаар зүйл.Засгийн газрын бүрэн эрх
15.1.Засгийн газар жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
15.1.1.энэ хуулийн 10.1, 10.2-т заасан хөтөлбөрийг 5 жилийн хугацаатай баталж, хэрэгжилтийг хангах;
15.1.2.орон нутгийн түүхий эдийн нөөц, эрэлт, хэрэгцээ, энэ хуулийн 18.3-т заасан саналыг харгалзан кластераар бүсчлэн хөгжүүлэх чиглэлийг батлах;
15.1.3.жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөр, төсөл, арга хэмжээнд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг гадаадын зээл, тусламж, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх жил бүрийн үндсэн чиглэл, төсвийн хүрээний мэдэгдэл, улсын төсөвт тусган шийдвэрлүүлэх;
15.1.4.аж үйлдвэрийн парк байгуулах, эдийн засгийн чөлөөт бүсийг хөгжүүлэхэд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн оролцоог нэмэгдүүлэх;
15.1.5.жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг төрөөс дэмжих зорилгоор Улсын Их Хурлын зөвшөөрлөөр Засгийн газрын үнэт цаас гаргах;
15.1.6.хуульд заасан бусад бүрэн эрх.
16 дугаар зүйл.Жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх
16.1.Жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
16.1.1.жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих хууль тогтоомж, энэ хуулийн 10.1, 10.2, 15.1.2-т заасан хөтөлбөр, баримт бичгийн төслийг боловсруулах, биелэлтэд хяналт тавих;
16.1.2.жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарт улсын төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээ, Санг нэгдсэн бодлого, удирдлагаар хангах;
16.1.3.Зээлийн батлан даалтын сангийн удирдлагад төрийн төлөөллийг хэрэгжүүлэх;
16.1.4.жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид үзүүлэх төрийн үйлчилгээг нээлттэй, шуурхай хүргэх, шат дамжлагыг багасгах, хяналт шалгалт, бүртгэл, зөвшөөрлийн тогтолцоог боловсронгуй болгох санал боловсруулж шийдвэрлүүлэх;
16.1.5.энэ хуулийн 17.1.7-д заасан судалгааны тайланг үндэслэн салбартаа шаардлагатай хүний нөөцийн асуудлыг мэргэжлийн болон техникийн боловсролыг хөгжүүлэх талаарх төлөвлөгөө, үндсэн чиглэл, хөтөлбөр, суралцагч элсүүлэх мэргэжлийн чиглэлд тусгуулах;
16.1.6.хуульд заасан бусад бүрэн эрх.
16.2.Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний талаарх энэ хуульд заасан төрийн зарим чиг үүргийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн төрийн бус байгууллагад шилжүүлж болно.
17дугаар зүйл.Жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх
17.1.Жижиг, дунд үйлдвэрийн талаарх төрийн бодлогыг хэрэгжүүлэх чиг үүргийг жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага эрхлэн дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
17.1.1.жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний хууль тогтоомж, төрийн бодлого, чиглэлийг хэрэгжүүлэх, биелэлтийг тайлагнах;
17.1.2.эрдэм шинжилгээ, судалгааны үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авах;
17.1.3.жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарын харилцаанд оролцогчидтой харилцах, мэдээлэл солилцох, нэг цонхны үйлчилгээг нэвтрүүлэх;
17.1.4.энэ хуулийн 12.1-д заасан этгээдийг зөвлөгөө, мэдээллээр хангах;
17.1.5.хүний нөөцийг сургах, чадавхжуулах, бүтээгдэхүүн хөгжүүлэх, олон улсын зах зээлд нэвтрэх болон бусад чиглэлээр сургалт зохион байгуулах;
17.1.6.жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих цахим мэдээллийн санг бүрдүүлэх, эрхлэн хөтлөх;
17.1.7.жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарт шаардлагатай хүний нөөцийн судалгааг жил бүр хийж, үр дүнг жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тайлагнах;
17.1.8.жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний талаарх судалгааг тогтмол хийж, тэдгээрийг хөгжүүлэх, дэмжихтэй холбогдсон санал боловсруулж шийдвэрлүүлэх;
17.1.9.жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид зориулсан үндэсний болон олон улсын хэмжээний үзэсгэлэн, худалдаа, чуулга уулзалт зохион байгуулах;
17.1.10.жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах асуудлаар төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллах, мэдээлэл солилцох;
17.1.11.хариуцсан асуудлаар шаардлагатай мэдээ, судалгаа, холбогдох бусад баримт бичгийг аж ахуйн нэгж, байгууллагаас гаргуулан авах;
17.1.12.цахим худалдаа нэвтрүүлэх, зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх;
17.1.13.хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг.
18 дугаар зүйл.Нутгийн өөрөө удирдах байгууллага болон Засаг даргын бүрэн эрх
18.1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
18.1.1.тухайн шатны жил бүрийн төсөвт жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг хөгжүүлэх зориулалтаар хөрөнгө тусгаж батлах;
18.1.2.тухайн нутаг дэвсгэрт жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих орон нутгийн дэд хөтөлбөрийг энэ хуулийн 10.1, 10.2, 15.1.2-т заасан бодлогын баримт бичигт нийцүүлэн батлах, хэрэгжилтэд хяналт тавих.
18.2.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, дэмжлэг үзүүлэх арга хэмжээг орон нутагт зохион байгуулах ажлыг хариуцан гүйцэтгэнэ.
18.3.Тухайн шатны Засаг дарга жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг кластераар хөгжүүлэх тухай саналаа боловсруулж, дээд шатны эрх бүхий албан тушаалтанд хүргүүлнэ.
19 дүгээр зүйл.Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний бодлогын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх
19.1.Жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийнэ.
19.2.Хяналт-шинжилгээ, үнэлгээг Хууль тогтоомжийн тухай хуулийн 50, 51 дүгээр зүйл, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 20.2-т заасан журмын дагуу хийж, тайланг Засгийн газарт хүргүүлнэ.
19.3.Энэ хуулийн 19.1-д заасан хяналт-шинжилгээ, үнэлгээг хийхэд шаардлагатай мэдээллийг цуглуулах, судалгаа, шинжилгээ хийх, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарын оролцогчдын дунд хэлэлцүүлэг зохион байгуулах, санал зөвлөмжийг авах ажлыг жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага гүйцэтгэнэ.
19.4.Хэрэгжилтийн тайланд хийх хяналт-шинжилгээ, үнэлгээг хөндлөнгийн байгууллагаар гүйцэтгүүлж болох ба шаардагдах зардлыг улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ.
20 дугаар зүйл.Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний цахим мэдээллийн сан
20.1.Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний цахим мэдээллийн сан /цаашид “Мэдээллийн сан” гэх/ нь дараах мэдээллээс бүрдэнэ:
20.1.1.жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний хууль тогтоомж, төрийн байгууллага, албан тушаалтнаас гаргасан холбогдох эрх зүйн акт;
20.1.2.техник, технологийн хөгжил, зах зээлийн мэдээлэл;
20.1.3.гадаад, дотоодын жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний сайн туршлага;
20.1.4.эрдэм шинжилгээний байгууллага, судлаачийн тайлан, бүтээл;
20.1.5.төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах захиалга;
20.1.6.жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг санхүүжүүлэх гадаад, дотоодын буцалтгүй тусламж, зээлээр хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрийн талаарх мэдээлэл;
20.1.7.жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид зориулан гадаад, дотоодод зохион байгуулах үзэсгэлэн, худалдааны тухай мэдээлэл;
20.1.8.хуулиар нууцад хамааруулаагүй бусад мэдээлэл.
20.2.Мэдээллийн сан нь жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн эрэлт, нийлүүлэлт, хэрэгцээ, шаардлагыг холбох цахим хөтөчтэй байна.
20.3.Мэдээллийн санг бүрдүүлэх, хөтлөх, мэдээлэл цуглуулах, үйлчилгээ үзүүлэх журмыг жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
 

ЗУРГАДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ

21 дүгээр зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
21.1.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
21.2.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
21.3.Энэ хуулийн 6.3, 6.4, 6.7, 11.6, 11.7, 11.8, 11.9, 11.12-т заасныг зөрчсөн буруутай албан тушаалтныг Төрийн албаны тухай хуульд заасан сахилгын шийтгэл ногдуулна.
21.4.Албан тушаалтан энэ хуулийн 11.13-т заасан үүргээ биелүүлээгүй бол Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29.2.2-т заасан, энэ хуулийн 11.12-т заасныг зөрчсөн бол мөн хуулийн 29.2.4-т заасан хариуцлага хүлээлгэнэ.
 
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Г.ЗАНДАНШАТАР
 

 
  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?