• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Нүүр хуудас
  2. ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • ББДХ-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Ч.ДАВААБАЯР ЖДҮ-ИЙН ТАЛААР ТӨРӨӨС БАРИМТЛАХ БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ШИНЖЛЭН СУДАЛСАН АНХНЫ ДОКТОР БОЛЛОО.
  • БНХАУ-ЫН ӨМӨЗО-НЫ ЖДҮ-ИЙН ХӨГЖЛИЙН СУДАЛГААГААР ЭРДЭМТЭН ТӨРЛӨӨ
  • МОНГОЛ УЛСЫН ЖДҮ-ИЙН СУДАЛГААГААР ДАХИН НЭГ ЭРДЭМТЭН ТӨРЛӨӨ.
  • КАЗАХСТАН УЛСЫН ЖДҮ-ИЙН БОДЛОГООР АРДАХ АЗИМХАН ЭРДМИЙН ЗЭРЭГ ХАМГААЛЛАА.
  • МОНГОЛ УЛСЫН ЭРДМИЙН ИХ СУРГУУЛИАС 2020 ОНЫ ОТГОН ДОКТОРУУД ТӨРӨН ГАРЛАА
  • "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо"-ны Гүйцэтгэх захирал Н.Есүхэн "Жижиг, дунд үйлдвэрлэлийн бизнесийн орчин" сэдвээр Докторантурт суралцаж байна.
  • "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо"-ны УЗ-ийн гишүүн Н.Дулам "Жижиг, дунд үйлдвэрийн борлуулалт маркетингийн судалгаа" сэдвээр Докторантурт суралцаж байна.
  • ББДХ-НЫ СОНГИНО ХАЙРХАН ДҮҮРГИЙН САЛБАР ХОРООН ДАРГА Х.АЗЖАРГАЛ "ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ СУДАЛСАН НЬ" СЭДВЭЭР ДОКТОРАНТУРТ СУРАЛЦАЖ БАЙНА.
  • ББДХ-НЫ СҮХБААТАР АЙМГИЙН САЛБАР ХОРООН ДАРГА О.БАТСАЙХАН "ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН КЛАСТЕРИЙГ СУДАЛСАН НЬ" СЭДВЭЭР ДОКТОРАНТУРТ СУРАЛЦАЖ БАЙНА.
  • ББДХ-НЫ БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН САЛБАР ХОРООН ДАРГА Г.ОДОНЗАЯА "ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН МАРКЕТИНГИЙГ САЙЖРУУЛАХ НЬ" СЭДВЭЭР ДОКТОРАНТУРТ СУРАЛЦАЖ БАЙНА.
  • ББДХ-НЫ БУЛГАН АЙМГИЙН САЛБАР ХОРООН ДАРГА Л.АЛИМАА "САВ, БАГЛАА БООДЛЫН БИЗНЕСИЙГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ" СЭДВЭЭР ДОКТОРАНТУРТ СУРАЛЦАЖ БАЙНА.
  • "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо"-ны гишүүн Б.Цэнд-Аюуш "Үндэсний үйлдвэрлэл инновацийг хөгжүүлэх нь" сэдвээр Докторантурт суралцаж байна.

ББДХ-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Ч.ДАВААБАЯР ЖДҮ-ИЙН ТАЛААР ТӨРӨӨС БАРИМТЛАХ БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ШИНЖЛЭН СУДАЛСАН АНХНЫ ДОКТОР БОЛЛОО.

 

"Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо"-ны Ерөнхийлөгч Чимиддоржийн Даваабаяр "Монгол улсын жижиг дунд үйлдвэрийг төрөөс дэмжих бодлогын хэрэгжилтийг судалсан нь" сэдвээр Бизнесийн ухааны доктор (Ph.D)-ын зэргийг  Монгол улсын Эрдмийн Их Сургуульд амжилттай хамгааллаа. 


 

Тэрээр Доктор (Sc.D профессор Ш.Бат-Эрдэнэ удирдлага дор судалгааны ажил хийжээ.  
Түүний эрдмийн ажил нь Монгол улсын ЖДҮ салбарын бодлого хэрэгжилтийн олон талт асуудлуудыг судалсан маш үр өгөөжтэй бүтээл болсныг эрдэмтэд хэлж байна.

 
 

Ч.Даваабаяр судалгааны ажлын гол зорилго нь 1990–2016 оны хугацаанд Монгол Улсын жижиг, дунд үйлдвэрийг дэмжих талаар төрөөс явуулсан бодлогын хэрэгжилтийг Улаанбаатар хот болон орон нутгийн жижиг, дунд үйлдвэрийн жишээгээр судлаж, жижиг, дунд үйлдвэр, үйлдвэрлэгчдын өмнө тулгамдаж буй асуудлууд, түүнийг шийдвэрлэх арга замуудыг тодорхойлж, холбогдох байгууллагуудад хандан санал зөвлөмж боловсруулахад чиглэсэн гэдгийг онцоллоо. Үүгээрээ Монгол улсын ЖДҮ-ийн талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилтийг шинжлэн судалсан анхны доктор боллоо. 


 

Ч.Даваабаяр нь олон жил Монгол улсын ЖДҮ-г хөгжүүлэхэл дуу хоолой нь болж, ялангуяа сүүлийн жилүүдэд олон улс орноор явж тэргүүн туршлага, дэвшилтэт технологийг судалж, түүнийгээ нутагшуулах чиглэлээр идэвхи санаачилгатай ажиллаж байна. 



"Баялагийг бүтээх замаар улс орноо хөгжүүлэх, ард иргэдээ хөрөнгөжүүлэхийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, тэмцэж яваа эрхэм таны их үйлсэд нь өндөр амжилт хүсье.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай"

БНХАУ-ЫН ӨМӨЗО-НЫ ЖДҮ-ИЙН ХӨГЖЛИЙН СУДАЛГААГААР ЭРДЭМТЭН ТӨРЛӨӨ


Монгол Улсын Эрдмийн Их сургуулийн Докторант Хан Сингхуа “БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх судалгаа” сэдвээр доктор (PH.D)-ын зэрэг амжилттай хамгааллаа. Тэрээр "Нийгэм, улс төрийн тайван, тогтвортой орчин нь ЖДҮ-ийг тогтвортой хөгжүүлэх үндэс суурь бөгөөд хамтарсан баталгаат зээл, авлага, орон сууцны зээл, дижитал санхүүжилтээр дамжуулан санхүүжүүлэх түлхүүр бол аж ахуйн нэгж, банк хооронд мэдээллийн тэгш хэмийн асуудлыг тогтоох явдал юм" гэж үзэж буйгаа өөрийн эрдмийн ажлын дүгнэлт хэсэгт бичжээ.  

Хан Сингхуй дээрх сэдвийг сонгох болсон үндэслэлдээ "ЖДҮ-ийн судалгааны өнөөгийн үе шатнаас харахад санхүүжилтийн асуудал, бодлогын асуудал, хөдөлмөр эрхлэлт, хүний нөөцийн менежмент гэх мэт олон судалгаа, эдгээр нөлөөлөх хүчин зүйлсийн талаар цогц судалгаа бага байна. ЖДҮ-ийг хөгжүүлэх нь хүний, санхүүгийн материаллаг, менежментийн нөөцийг хамарсан системчилсэн төсөл бөгөөд энэхүү олон орц, олон гарц бүхий нарийн төвөгтэй тогтолцооны судалгааны аргад мэдээлэл боловсруулалтын дүн шинжилгээ хийх нь тохиромжтой" гэж тайлбарлажээ. 

Түүний эрдэм шинжилгээний ажлыг “Баялаг Бүтээгчдийг Дэмжих Холбоо”-ны Ерөнхийлөгч Доктор (Ph.D),  профессор Ч.Даваабаяр удирдсан байна.

Хан Сингхуаас гадна МУЭИС-ийн эрдэмтэн, багш нарийн удирдлага дор “Казахстан улсын төрөөс жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд үзүүлсэн дэмжлэгийг судалсан нь” сэдвээр  Азимхан Ардах, “Монгол Улсын жижиг, дунд бизнесийн санхүүжилтийн эрсдэлийг үнэлэх аргачлал” сэдвээр Л.Ундаргаа нар доктор (Ph.D)-ын зэргээ амжилттай хамгаалсан билээ. 


 

Монгол Улсын Эрдмийн Их сургууль  нь боловсролын салбарт орчин үеийн судалгаа, эрдмийн зэргийн өндөр эрэмбийн сургалтыг дагнан явуулдаг судалгааны анхны их сургууль гэдгээрээ онцлог юм. 

МОНГОЛ УЛСЫН ЖДҮ-ИЙН СУДАЛГААГААР ДАХИН НЭГ ЭРДЭМТЭН ТӨРЛӨӨ.

МОНГОЛ УЛСЫН ЖДҮ-ИЙН СУДАЛГААГААР ДАХИН НЭГ ЭРДЭМТЭН ТӨРЛӨӨ.

Монгол Улсын Эрдмийн Их сургуулийн докторант Азимхан Ардах Казахстан улсын ЖДҮ-ийн бодлогоор саяхан докторын зэрэг хамгаалсан бол энэ удаа тус сургуулийн докторант Л.Ундаргаа “Монгол Улсын жижиг, дунд бизнесийн санхүүжилтийн эрсдэлийг үнэлэх аргачлал” сэдвээр доктор (Ph.D)-ын зэрэг амжилттай хамгааллаа. Тэрээр эрдэм шинжилгээний ажилдаа Монголын Улсын жижиг, дунд үйлдвэрлэгчдэд нэн тэргүүнд тулгамддаг санхүүжилтийн асуудлыг хөндөж, тэдний санхүүжилтийн эрсдэлийг тооцоолох аргачлалыг олон улсын жишигтэй харьцуулан өөрийн орны нөхцөлд тохируулан боловсруулжээ.

Түүний эрдэм шинжилгээний ажлыг “Баялаг Бүтээгчдийг Дэмжих Холбоо”-ны Ерөнхийлөгч Доктор (Ph.D), дэд профессор Ч.Даваабаяр удирдсан байна.

Ингээд Монгол Улсын Эрдмийн Их сургуулийн докторант Л.Ундаргаа “Монгол Улсын жижиг, дунд бизнесийн санхүүжилтийн эрсдэлийг үнэлэх аргачлал” эрдэм шинжилгээний ажлаас товчлон хүргэе:

Манай Улсад жижиг, дунд бизнесийн тоо жил ирэх тусам өсөж байгаа хэдий ч идэвхтэй урт хугацаанд үйл ажиллагаа эрхэлдэг нь цөөхөн байна. Энэ нь жижиг, дунд бизнес эрхлэхэд санхүүжилтийн эрсдэл тулгамдсан асуудлын нэг болдог байна. Санхүүжилтийн эрсдэл үүсэх нөхцөлийг зээлийн хатуу нөхцөл, барьцаа хөрөнгө, банкны баталгаа, хөнгөлөлттэй зээлийн олдоц хомс байдаг зэрэг шалтгаанууд нөлөөлж байна.

Тус докторын судалгааны ажлын хүрээнд жижиг, дунд бизнесийн санхүүжилтийн эрсдэлд нөлөөлж буй хүчин зүйлсийг дурдвал: олгосон зээлийн зориулалт үр ашигт тавих хяналт сул байгаа нь нөлөөлөхөөс гадна, нөгөө талаас зээлдэгчийн зээлжих чадварыг үнэлж, сонгон шалгаруулж буй банкнуудын аргачлал нь санхүүжилтийн эрсдэлийг бүрэн тооцож чадахгүй байна. Тухайлбал тухайн жижиг, дунд бизнес эрхлэгчийн үйл ажиллагааны онцлог, түүний нийт хөрөнгө, борлуулалтын орлого, ажлын байрыг тогтвортой хадгалж байгаа эсэх зэрэг үзүүлэлтүүдийг арилжааны банкнууд тооцоололдоо тэр бүр хамруулахгүй байна.

Дээрх судалгааны үр дүнд бий болсон аргачлал нь арилжааны банкнуудын ашиглаж буй аргачлалыг бодвол харьцангуй уян хатан төдийгүй 2 талд учирч болох бүхий л эрсдэлийг бүрэн хамруулсан. Дан ганц тоон, чанарын болон асуулгын аргаар цуглуулсан мэдээлэлд бус салбарын эрсдэлийг давхар тооцож үнэлсэн нь чухал ач холбогдолтой.

 
 

КАЗАХСТАН УЛСЫН ЖДҮ-ИЙН БОДЛОГООР АРДАХ АЗИМХАН ЭРДМИЙН ЗЭРЭГ ХАМГААЛЛАА.

КАЗАХСТАН УЛСЫН ЖДҮ-ИЙН БОДЛОГООР АРДАХ АЗИМХАН ЭРДМИЙН ЗЭРЭГ ХАМГААЛЛАА
 

Монгол Улсын Эрдмийн Их сургуулийн Докторант Ардах Азимхан “Казахстан улсын төрөөс жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд үзүүлсэн дэмжлэгийг судалсан нь” сэдвээр доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалжээ. Ардах Азимхан нь багаасаа Монголд амьдарч байсан учир Монголын түүх, соёл, уламжлалыг сайн мэддэг аж. Тиймээс тэрээр Казахстан Улсын ЖДҮ-г Монгол Улсын ЖДҮ-тэй харьцуулан ийнхүү судалгаа гаргажээ.

Гол нь судлаач Казахстаныг хөгжүүлэхийн тулд  ЖДҮ-ийн яам байгуулах хэрэгтэй гэж үзэж байгаа бөгөөд энэхүү судалгаа нь олон улсын шинжтэй болж байгаа нь сайшаалтай хэрэг юм.

Тэрээр энэхүү сэдвийг сонгох болсон үндэслэлээ ийнхүү тайлбарлажээ.

Бүгд Найрамдах Казахстан Улсын хүн амын дундаж давхаргыг бий болгоход жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид шийдвэрлэгч үүрэг гүйцэтгэдэг. Өөрөөр хэлбэл, хэрэгцээний бараагаар хангахад голлох үүрэг гүйцэтгэж, засаг захиргааны нэгж, бүс нутгийн болон улс орны хэмжээнд эдийн засгийн хөгжлийн үндсэн хүчин зүйлийн нэг болдог учраас нутгийн удирдлагын болон төрийн захиргааны төв байгууллагуудын үйл ажиллагаа, бодлогын хамгийн их ач холбогдол өгдөг чухал хэсэг нь төрөөс ЖДҮ-ийг дэмжих бодлого болдог. Иймд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төрийн бодлого нь Бүгд Найрамдах Казахстан Улсын төрөөс хэрэгжүүлж байгаа нийгэм, эдийн засгийн бодлогын салшгүй хэсэг болон хэрэгжиж байна. Казахстаны ЖДҮ-ийн хөгжлийн зам урт боловч бүтээгдэхүүний борлуулалт болон зах зээлд эзлэх байр сууринаас шууд хамааралтайгаар цаашдын хөгжлийнх нь төвшин тодорхойлогддог учраас төрийн  бодлого, дэмжлэг, чухал үүрэг гүйцэтгэдэг. Түүнчлэн Казахстаны эдийн засгийн олон салбар ЖДҮ-ийн хөгжлөөс тодорхой хэмжээгээр хамаарч байдаг учир салбаруудын ойрын болон хэтийн хөгжлийн төрийн бодлогод ч нөлөөлөх хандлагатай.

Сүүлийн арав гаруй жилд ЖДҮ-д инноваци, техник технологийн дэвшил, аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын ололт нэвтэрч, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний чанар дээшилж, өрсөлдөх чадавх нэмэгдэх болсноор Казахстаны төрөөс ЖДҮ-ийг дэмжих бодлогоо төгөлдөржүүлэх шинэ шинэ шаардлагуудыг дэвшүүлэн тавьсан болно. Эдгээр шаардлагуудыг хангах зорилгоор судлаачдын оролцоотой өргөн хүрээтэй судалгааны ажлыг Казахстанд зохион байгуулж байгааг харгалзан судалгааны ажлын сэдвийг сонгох үндэслэл болгосон гэжээ.

Харин Ардах Азимхан​ судалгааны ач холбогдлын талаар ийнхүү бичжээ

Судалгаагаар ЖДҮ-ийг төрөөс дэмжих механизмыг бүрдүүлэх уламжлалт онолын үндэсийг орчин үеийн инновацийн онолтой хослуулан хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай гэдэг санааг анх удаа дэвшүүлсэн нь онолын чухал ач холбогдолтой дүгнэлт болсон гэж үзэж байна. Түүнчлэн судалгааны ажлаар ЖДҮ-ийг төрөөс дэмжих бодлогод төрийн институцийн бүтцийн өөрчлөлтийн арга замыг тодорхойлсон нь практик ач холбогдолтой гэжээ.

Төгсгөлд нь Ардах Азимхан​ы “Казахстан улсын төрөөс жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд үзүүлсэн дэмжлэгийг судалсан нь” сэдвийн дүгнэлт, санал хэсгээс уншигчид даа товч хүргэе.

Жижиг дунд бизнесийн  зохицуулалтыг сайжруулах зорилгоо одоо байгаа засгийн газрын бүтэц дээр нэмэлт хөрөнгө гаргахгүйгээр дараах орчин үеийн удирлагын институцийг санал болгож байна. Үүнд:

  • Казахстан Улсын Худалдаа – Үйлдвэрлэлийн яаманд санхүүгийн институт, техникийн төвүүдийн сүлжээтэй шинэ хэлбэрийн судалгааны нэгж байгуулах
  • Үйлдвэрлэл эрхлэлтийг судлах, хямралын эрсдэл менеджментээр эксперт шинжээч бэлтгэх хүрээлэн бий болгох

Судалгаанаас авч үзэхэд үйлдвэрлэл эрхлэлтийн хөгжлийг сааруулж буй олон шалтгаанууд байсаар байгаа бөгөөд ЖДҮ-г төрөөс дэмжих механизмыг орчин үеийн шаардлага хангахуйц хэмжээнд боловсруулж чадаагүйгээс төрийн дэмжлэг төдийлөн үр дүнтэй болж чадахгүй, заримдаа тодорхой зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэх үед санхүүгийн эх үүсвэр байдаггүй, макро төлөвлөлтийн төвшинд зөрчилтэй байдаг зэрэг дутагдал ажиглагддаг...

... Өөр нэг асуудал бол үйлдвэрлэл эрхэлж буй гарааны эрхлэгчид үйл ажиллагаа явуулах хөрөнгө, санхүүгийн эх үүсвэр дутагдалтай байдаг. Банкны салбараас гаргадаг зээл өндөр хүүтэй, богино хугацаатай хүссэн болгон авах боломжгүй, мөн банкууд эрсдэл өндөртэй жижиг, дунд бизнес эрхлэгчдэд барьцаагүй зээл өгөх сонирхолгүй байдаг.

Нийгмийн судалгааны үр дүнгээс харахад арван жижиг бизнес эрхлэгчдийн долоо нь үйл ажиллагаа эхэлснээс жилийн дараа “замаас гардаг” байна.

Иймээс төрийн дэмжлэг нэн шаардлагатай  бөгөөд ойлгомжтой, тусалцаа нь ЖДҮ эрхлэгчдэд илт мэдрэгдэхүйц байх шаардлагатай гэж үзэж байна тэрээр дүгнэлт, санал хэсэгтээ бичжээ.

 

МОНГОЛ УЛСЫН ЭРДМИЙН ИХ СУРГУУЛИАС 2020 ОНЫ ОТГОН ДОКТОРУУД ТӨРӨН ГАРЛАА

Монгол Улсын боловсролын салбарт орчин үеийн судалгаа, эрдмийн зэргийн өндөр эрэмбийн сургалтыг  дагнан явуулдаг судалгааны анхны Их сургууль болох Монгол Улсын Эрдмийн Их сургуулиас хоёр эрдэмтэн, докторын зэрэг горилж судалгааны ажлаа танилцууллаа. 

 

Тодруулбал, тус сургуулийн Олон улс судлал, докторын зэрэг хамгаалуулах зөвлөлөөр эрдэмтэн П.Ганхуяг “Япон улсаас монгол улсад үзүүлсэн хөгжлийн албан ёсны тусламжийн хэрэгжилтийг судалсан нь” сэдвээр докторын зэрэг горилж, судалгааны ажлаа тус сургуулийн эрдэмтэн доктор, профессоруудад танилцуулж, дүгнүүллээ.  Мөн нөхцөл байдалтай холбогдуулан зарим эрдэмтэн докторууд цахимаар холбогдож эрдмийн зэрэг горилогчдод санал, шүүмжлэлээ хэлэв. 

П.Ганхуяг нь 1977-2017 оны хооронд буюу 40 жилийн хугацаанд Япон-Монгол хоёр улсын харилцаа, зээл тусламжийн үр дүн, саад бэрхшээлийн талаар судалгаандаа тусгажээ.  Тэрбээр Олон Улс судлал тэр тундаа Япон-Монголын харилцааны талаар олон жил судалгаа, шинжилгээний ажил хийсэн эрдэмтэн юм.  

Мөн энэ үеэр тус сургуулийн докторант  Д.Отгонжаргал “Хүний экологийн судалгаа” сэдвээр докторын зэрэг горилж, судалгааны ажлаа танилцуулсан бөгөөд тэрбээр сүүлийн 10 гаруй жил  хүн ба байгаль экологийн чиглэлээр ажиллаж, судалгаагаа үргэлжлүүлсээр байна. 

Ийнхүү докторын зэрэг горилогч  П.Ганхуяг, Д.Отгонжаргал нарын  судалгааны ажилд Олон  улс судлал, удирдахуйн ухааны докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн гишүүд санал, шүүмжлэлээ хэлж, докторын зэрэг олгох талаар санал хураалт явуулахад зөвлөлийн гишүүд бүгд дэмжиж, тэдэнд МУЭИС-иас докторын зэрэг олгох шийдвэрийг гаргалаа. Ингэснээр Монгол улсын эрдмийн Их сургуулиас 2020 оны отгон докторууд төрлөө.

Улиран өнгөрч буй 2020 он МУЭИХ-ийн хувьд ололт амжилтаар дүүрэн жил байсан бөгөөд нийт 20 гаруй эрдэмтэн докторуудыг бэлтгэн гаргажээ. Тус сургуулиас төрөн гарсан эрдэмтдийн судалгааны ажлууд монгол улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, салбартаа манлайлагчид болон ажиллаж байна.  

ШУУД ҮЗЭХ 
 

"Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо"-ны Гүйцэтгэх захирал Н.Есүхэн "Жижиг, дунд үйлдвэрлэлийн бизнесийн орчин" сэдвээр Докторантурт суралцаж байна.


"Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо"-ны Гүйцэтгэх захирал Н.Есүхэн "Жижиг, дунд үйлдвэрлэлийн бизнесийн орчин" сэдвээр Докторантурт суралцаж байна. 
 

"Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо"-ны УЗ-ийн гишүүн Н.Дулам "Жижиг, дунд үйлдвэрийн борлуулалт маркетингийн судалгаа" сэдвээр Докторантурт суралцаж байна.


"Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо"-ны УЗ-ийн гишүүн Н.Дулам "Жижиг, дунд үйлдвэрийн борлуулалт маркетингийн судалгаа" сэдвээр Докторантурт суралцаж байна. 

Н.Дулам дээрх сэдвийг сонгох болсон үндэслэлдээ "Хамгийн олон хүн ажиллаж, эдийн засагт тус бүрдээ бага боловч, хамтдаа хамгийн том хувь нэмэр оруулдаг ААН бол жижиг дунд үйлдвэрүүд (ЖДҮ) юм. ЖДҮ бол эдийн засгийн ноён нуруу" ЖДҮ бизнес эрхлэгчдэд тулгараад буй томоохон асуудлуудыг нэг нь борлуулалт. ЖДҮ-ийн судалгааны өнөөгийн үе шатнаас харахад Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн борлуулалтын зах зээлд маркетингийн судалгаа бага байна.  ЖДҮ эрхлэгчид ямар бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгааг төр болон иргэд өөрсдөө ч мэддэггүй. Нэг үгээр хэлбэл ЖДҮ-ийг хөгжүүлэхийн тулд нь борлуулалт маркетингийн цогц судалгааг хамарсан дүн шинжилгээ хийх нь тохиромжтой" гэж тайлбарлажээ. 
















ББДХ-НЫ СОНГИНО ХАЙРХАН ДҮҮРГИЙН САЛБАР ХОРООН ДАРГА Х.АЗЖАРГАЛ "ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ СУДАЛСАН НЬ" СЭДВЭЭР ДОКТОРАНТУРТ СУРАЛЦАЖ БАЙНА.




2021 оны 01 сарын 29-ны өдөр Монгол улсын Эрдмийн их сургууль дээр Докторын зэрэг горилсон нэг сэдэвт бүтээлийн хэлэлцүүлэг боллоо. 
Уг хэлэлцүүлэгт "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо"-ны Сонгино хайрхан дүүрэг дэх Салбар хороон дарга Х.Азжаргал "Жижиг, дунд үйлдвэрлэлийн эрх зүйн орчныг судалсан нь" сэдвээр Докторын зэрэг горилж хамгаалах сэдвээ Монгол улсын Эрдмийн Их Сургуулийн Их семинараар хэлэлцүүллээ. 
 





 

ББДХ-НЫ СҮХБААТАР АЙМГИЙН САЛБАР ХОРООН ДАРГА О.БАТСАЙХАН "ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН КЛАСТЕРИЙГ СУДАЛСАН НЬ" СЭДВЭЭР ДОКТОРАНТУРТ СУРАЛЦАЖ БАЙНА.


ББДХ-НЫ СҮХБААТАР АЙМГИЙН САЛБАР ХОРООН ДАРГА О.БАТСАЙХАН "ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН КЛАСТЕРИЙГ СУДАЛСАН НЬ" СЭДВЭЭР ДОКТОРАНТУРТ СУРАЛЦАЖ БАЙНА. 

2021 оны 01 сарын 29-ны өдөр Монгол улсын Эрдмийн их сургууль дээр Докторын зэрэг горилсон нэг сэдэвт бүтээлийн хэлэлцүүлэг боллоо. 
Уг хэлэлцүүлэгт "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо"-ны Сүхбаатар аймгийн Салбар хороон дарга О.Батсайхан "Жижиг, дунд үйлдвэрлэлийн Кластерийг судалсан нь" сэдвээр Докторын зэрэг горилж хамгаалах сэдвээ Монгол улсын Эрдмийн Их Сургуулийн Их семинараар хэлэлцүүллээ. 



ББДХ-НЫ БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН САЛБАР ХОРООН ДАРГА Г.ОДОНЗАЯА "ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН МАРКЕТИНГИЙГ САЙЖРУУЛАХ НЬ" СЭДВЭЭР ДОКТОРАНТУРТ СУРАЛЦАЖ БАЙНА.



ББДХ-НЫ БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН САЛБАР ХОРООН ДАРГА Г.ОДОНЗАЯА "ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН МАРКЕТИНГИЙГ САЙЖРУУЛАХ НЬ" СЭДВЭЭР ДОКТОРАНТУРТ СУРАЛЦАЖ БАЙНА. 


2021 оны 01 сарын 29-ны өдөр Монгол улсын Эрдмийн их сургууль дээр Докторын зэрэг горилсон нэг сэдэвт бүтээлийн хэлэлцүүлэг боллоо. 
Уг хэлэлцүүлэгт "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо"-ны Баянзүрх дүүрэг дэх Салбар хороон дарга Г.Одонзаяа "Жижиг, дунд үйлдвэрлэлийн маркетингийг сайжруулах нь" сэдвээр Докторын зэрэг горилж хамгаалах сэдвээ Монгол улсын Эрдмийн Их Сургуулийн Их семинараар хэлэлцүүллээ. 





ББДХ-НЫ БУЛГАН АЙМГИЙН САЛБАР ХОРООН ДАРГА Л.АЛИМАА "САВ, БАГЛАА БООДЛЫН БИЗНЕСИЙГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ" СЭДВЭЭР ДОКТОРАНТУРТ СУРАЛЦАЖ БАЙНА.


 
ББДХ-НЫ БУЛГАН АЙМГИЙН САЛБАР ХОРООН ДАРГА Л.АЛИМАА "САВ, БАГЛАА БООДЛЫН БИЗНЕСИЙГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ" СЭДВЭЭР ДОКТОРАНТУРТ СУРАЛЦАЖ БАЙНА.  


2021 оны 01 сарын 29-ны өдөр Монгол улсын Эрдмийн их сургууль дээр Докторын зэрэг горилсон нэг сэдэвт бүтээлийн хэлэлцүүлэг боллоо. 
Уг хэлэлцүүлэгт "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо"-ны Булган аймгийн Салбар хороон дарга Л.Алимаа "Сав баглаа боодлын бизнесийг хөгжүүлэх нь" сэдвээр Докторын зэрэг горилж хамгаалах сэдвээ Монгол улсын Эрдмийн Их Сургуулийн Их семинараар хэлэлцүүллээ 




"Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо"-ны гишүүн Б.Цэнд-Аюуш "Үндэсний үйлдвэрлэл инновацийг хөгжүүлэх нь" сэдвээр Докторантурт суралцаж байна.

"Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо"-ны гишүүн Б.Цэнд-Аюуш "Үндэсний үйлдвэрлэл инновацийг хөгжүүлэх нь" сэдвээр Докторантурт суралцаж байна.

2021 оны 01 сарын 29-ны өдөр Монгол улсын Эрдмийн их сургууль дээр Докторын зэрэг горилсон нэг сэдэвт бүтээлийн хэлэлцүүлэг боллоо. 
Уг хэлэлцүүлэгт "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо"-ны гишүүн Б.Цэнд-Аюуш "Үндэсний үйлдвэрлэл инновацийг хөгжүүлэх нь" сэдвээр Докторын зэрэг горилж хамгаалах сэдвээ Монгол улсын Эрдмийн Их Сургуулийн Их семинараар хэлэлцүүллээ 







  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2023 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?