• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Ярилцлага

Ярилцлага

"БАЯЛАГ БҮТЭЭГЧ" нэвтрүүлэг №3:“G&A Mining” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Монголын Хөлбөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгч Х.Азжаргал

  • interview
  • 2021-03-31 15:00:00
  • 1713
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

Шинэ өглөөний нар мандаж, их хотын амьдрал эхэллээ. Өнөөдөр бол амралтын өдөр. Гэсэн ч “Бизнесийн салбарынханд амралтын өдөр байдаггүй” гэсэн бичигдээгүй хууль байдаг билээ. Нэвтрүүлгийн баг нэгэн гайхалтай Баялаг бүтээгч, шаргуу хөдөлмөрч бүсгүйг нэвтрүүлэгтээ оруулахаар цаг товлон хүлээж сууна.

Хөтлөгч Ч.Даваабаяр (2021.03.27 08.30 цаг)
Нэвтрүүлгийн Ерөнхий ивээн тэтгэгч Сарнай цэцгийн дэлгүүр https://roseshop.mn/

“БАЯЛАГ БҮТЭЭГЧ” нэвтрүүлгийн энэ удаагийн зочин бол G&A Mining ХХК-ийн үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал, Монголын Хөлбөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгч, хүмүүнлэг, нийгмийн үйлсийг өрнүүлэгч Х.Азжаргал юм.
Тэрбээр “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны Сонгинохайрхан дүүрэг дэх салбар хороон даргаар ажилладаг бөгөөд Монголын жижиг, дунд үйлдвэрлэл тэр дундаа тавилга үйлдвэрлэлийн салбарт эрчүүдээс дутахгүй зүтгэж, хүчээ сорьж яваа Үндэсний үйлдвэрлэгч – businesswoman билээ.

Эрхэлдэг ажил: 

  • “Жи энд Эй Майнинг” ХХК Олон улсын стандартад нийцсэн тавилгын үйлдвэр Үүсгэн багуулагч/Гүйцэтгэх захирал
  • “Монголын Хөлбөмбөгийн холбоо“-ны дэд ерөнхийлөгч
  • Мянганы Санаалчилга Хөгжлийн Төлөө ТББ-ын Тэргүүн

Хэрэглэдэг гар утас: iPhone X

Хэрэглэдэг компьютер: Dell laptop

Сошиал хуудас: Azjargal Sunshine (Facebook), Azjargal Khashbat (Page)

Цаг 08:50 болоход утас дуугарч Х.Азжаргал захирал маань ирсэн гэдгээ дуулгалаа.
Орос элчингийн баруун хойно байрлах Сарнай цэцгийн дэлгүүр. https://roseshop.mn/


HELLO CEO

Нэвтрүүлэг маань оролцогчдыг баярлуулдаг заншилтай. Амжилттай яваа бизнесмен бүрийн ард тэдний ар талыг бүрэн хариуцаж явдаг хүмүүс байдаг. Сарнай цэцгийн дэлгүүрийн хамт олон асаалттай танк шиг арыг нь хариуцаж явдаг дотны хүмүүсийг нь баярлуулж сюрприз барьдгаараа онцлог билээ.
ХАМГААС ИЛҮҮ ХҮНДЭТГЭН, ДЭЭДЭЛЖ ЯВДАГ ХҮНДЭЭ СЭТГЭЛИЙН БЭЛЭГ БАРИХААР ВААРТАЙ ЦЭЦГИЙН БАГЛАА СОНГОЛОО.

Нэвтрүүлгийн зочин маань цэцгийн баглаагаа хэнд хүргэсэн бэ ? Бүтэн дугаар 2021 Дөрөвдүгээр сарын 12-ны Даваа гарагт Масс телевизээр 20:30 цагт, ETV HD телевизээр 21:25 цагт тус тус орон даяар цацагдах тул хүлээн авч үзнэ үү.

Түүний хувийн амьдрал, ажлын нэг өдөр хэрхэн эхэлдэг талаар нэвтрүүлгийн яриагаа өрнүүлсэн юм.

Эмэгтэй хүний хувьд ар гэрээ хариуцах, үр хүүхдээ өсгөх, бас хажуугаар нь бизнесээ босгох гээд олон ажил байгаа, тэднийг яаж зохицуулдаг вэ. Ер нь өөрийнхөө хувийн амьдралыг танилцуулж болхуу?

АЗЖАРГАЛ: Энэ сайхан өглөөний мэндийг хүргэе. Намайг Азжаргал гэдэг. Би нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг. Ирландын Дублин хотод EuroCollage of Ireland сургуулийг Олон улсын Аялал жуулчлалын мэргэжлээр төгсч, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг Эрх зүйн магистр, Удирдлагын академийг Төрийн захиргааны менежмент, ХБНГУ-д Олон улсын мэргэшсэн менежерээр дүүргэсэн, Монгол улсын Эрдмийн их сургуульд “Жижиг, дунд үйлдвэрлэлийн эрх зүйн орчинг судалсан нь” сэдвээр Докторантурт суралцаж байна. Мөн АНУ Бостон -Харвардын их сургуульд Гүйцэтгэх дээд удирдлага, манлайлал чиглэлээр онлайнаар сураад явж байна. 2010 оноос хойш тавилга үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байгаад 2017 оноос хоббигоо бизнес болгоод хувийн бизнесээ эхлүүлээд ажиллаж байна. Ер нь Монгол эмэгтэйчүүд ямар нэгэн ажлыг эхлүүлсэн бол заавал ард нь гардаг аливаад тууштай дайчин хүмүүс шүү дээ. Миний хувьд цаг төлөвлөлтөө сайн хийж чаддаг. Ажилдаа анхаарлаа гээд ар гэрээ, хувийн ажлаа орхигдуулаад байдаггүй ээ. Алинг нь ч орхигдуулалгүй зохицуулчихдаг /инээв/

ХОББИГОО АЖИЛ БОЛГОЖ БУЙ БҮСГҮЙ

Түүний ажил амьдралын гараа, ирээдүйд хийхийг зорьж байгаа зорилт, хувь хүний хобби зэрэг сонирхолтой ярилцлагыг ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ

Дэлхийд тэргүүлэгч тавилга үйлдвэрлэгчидтэй хамтран олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүнийг Монголдоо  үйлдвэрлэдэг “G&A Furniture” тавилгын үйлдвэртэй танилцахаар хөдөллөө.

ХУД 3-р хороо “G&A Furniture” тавилгын үйлдвэрийн байр
“G&A Furniture” тавилгын үйлдвэрийн байр

Урт удаан хугацаанд сэтгэл хангалуун мэдрэмж төрүүлэхүйц, Шинэлэг давтагдашгүй интерьерийн төгс чимэглэл “G&A Furniture”

ХУД Мишээл Мега Молл
Мишээл экспо “G&A Furniture” SHOWROOM 2021.03.27

Байгальд ээлтэй, хүний биед сөрөг нөлөөгүй түүхий эд, материалыг Европоос сонгож авчруулдаг давуу талтай. Тиймээс хамгийн чанартай материал, түүхий эдийг ашиглан уламжлалт ур ухаан, орчин үеийн техник технологийн боловсронгуй шийдэл бүхий тавилгыг танд зориулан үйлдвэрлэж байна. Тус компани нь Монголд анх удаа тавилга дээр хэвлэл хийж байгаа юм байна. Тухайлбал, Хүүхдийн өрөөний тавилга дээр хүүхэлдэйн баатар, үлгэрийн баатрыг хэвлэх гэх мэт. ” G&A Furniture” тавилгын үйлдвэрийн амьдралын тав тух, тааламжит орчныг илтгэсэн тавилгуудтай танилцахыг хүсвэл 

  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?