Шинэ өглөөний нар мандаж, их хотын амьдрал эхэллээ. Өнөөдөр бол амралтын өдөр. Гэсэн ч “Бизнесийн салбарынханд амралтын өдөр байдаггүй” гэсэн бичигдээгүй хууль байдаг билээ. Нэвтрүүлгийн баг нэгэн гайхалтай Баялаг бүтээгч, шаргуу хөдөлмөрч бүсгүйг нэвтрүүлэгтээ оруулахаар цаг товлон хүлээж сууна.
“БАЯЛАГ БҮТЭЭГЧ” нэвтрүүлгийн энэ удаагийн зочин бол G&A Mining ХХК-ийн үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал, Монголын Хөлбөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгч, хүмүүнлэг, нийгмийн үйлсийг өрнүүлэгч Х.Азжаргал юм.
Тэрбээр “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны Сонгинохайрхан дүүрэг дэх салбар хороон даргаар ажилладаг бөгөөд Монголын жижиг, дунд үйлдвэрлэл тэр дундаа тавилга үйлдвэрлэлийн салбарт эрчүүдээс дутахгүй зүтгэж, хүчээ сорьж яваа Үндэсний үйлдвэрлэгч – businesswoman билээ.
Эрхэлдэг ажил:
- “Жи энд Эй Майнинг” ХХК Олон улсын стандартад нийцсэн тавилгын үйлдвэр Үүсгэн багуулагч/Гүйцэтгэх захирал
- “Монголын Хөлбөмбөгийн холбоо“-ны дэд ерөнхийлөгч
- Мянганы Санаалчилга Хөгжлийн Төлөө ТББ-ын Тэргүүн
Хэрэглэдэг гар утас: iPhone X
Хэрэглэдэг компьютер: Dell laptop
Сошиал хуудас: Azjargal Sunshine (Facebook), Azjargal Khashbat (Page)
HELLO CEO
Нэвтрүүлгийн зочин маань цэцгийн баглаагаа хэнд хүргэсэн бэ ? Бүтэн дугаар 2021 Дөрөвдүгээр сарын 12-ны Даваа гарагт Масс телевизээр 20:30 цагт, ETV HD телевизээр 21:25 цагт тус тус орон даяар цацагдах тул хүлээн авч үзнэ үү.
Түүний хувийн амьдрал, ажлын нэг өдөр хэрхэн эхэлдэг талаар нэвтрүүлгийн яриагаа өрнүүлсэн юм.
Эмэгтэй хүний хувьд ар гэрээ хариуцах, үр хүүхдээ өсгөх, бас хажуугаар нь бизнесээ босгох гээд олон ажил байгаа, тэднийг яаж зохицуулдаг вэ. Ер нь өөрийнхөө хувийн амьдралыг танилцуулж болхуу?
ХОББИГОО АЖИЛ БОЛГОЖ БУЙ БҮСГҮЙ
Түүний ажил амьдралын гараа, ирээдүйд хийхийг зорьж байгаа зорилт, хувь хүний хобби зэрэг сонирхолтой ярилцлагыг ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ
Дэлхийд тэргүүлэгч тавилга үйлдвэрлэгчидтэй хамтран олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүнийг Монголдоо үйлдвэрлэдэг “G&A Furniture” тавилгын үйлдвэртэй танилцахаар хөдөллөө.
Урт удаан хугацаанд сэтгэл хангалуун мэдрэмж төрүүлэхүйц, Шинэлэг давтагдашгүй интерьерийн төгс чимэглэл “G&A Furniture”
Байгальд ээлтэй, хүний биед сөрөг нөлөөгүй түүхий эд, материалыг Европоос сонгож авчруулдаг давуу талтай. Тиймээс хамгийн чанартай материал, түүхий эдийг ашиглан уламжлалт ур ухаан, орчин үеийн техник технологийн боловсронгуй шийдэл бүхий тавилгыг танд зориулан үйлдвэрлэж байна. Тус компани нь Монголд анх удаа тавилга дээр хэвлэл хийж байгаа юм байна. Тухайлбал, Хүүхдийн өрөөний тавилга дээр хүүхэлдэйн баатар, үлгэрийн баатрыг хэвлэх гэх мэт. ” G&A Furniture” тавилгын үйлдвэрийн амьдралын тав тух, тааламжит орчныг илтгэсэн тавилгуудтай танилцахыг хүсвэл