• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Нийтлэл

Нийтлэл

Халдвар авсан "Монгол шир" компанийн 18 ажилтан зургаан дүүргийн 12 хороонд амьдардаг тул өвчлөлийн голомт нэмэгдэж байна

  • article
  • 2021-02-04 12:00:00
  • 1132
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

Улаанбаатар хотод хоёр том голомт шинээр үүссэн тухай ХӨСҮТ-ийн ТАндалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлсэн.

 

 

"Өчигдөр л гэхэд 250 ойрын хавьтлыг шинээр илрүүлж тусгаарлалаа"

Хэвлэлийн хурлын үеэр тэрбээр “Сүүлийн үед халдварын тохиолдлуудын тоо нэмэгдэж, голомтын цар хүрээ тэлсээр байна.

Тухайлбал, "Монгол шир" компаниас бүртгэгдсэн 18 тохиолдол зургаан дүүргийн 12 хороонд амьдардаг тул тухайн газруудад өвчлөл шинээр нэмэгдэнэ гэсэн үг.

Тодруулбал, 24 цагийн хугацаанд БЗД-ийн дөрвөн хороо, БГД-ийн хоёр хороо, СБД-ийн нэг хороо, Чингэлтэй дүүргийн нэг хороо, СХД-ийн таван хороо, ХУД-ийн гурван хороонд тус тус өвчлөлийн голомт нэмэгдэж байгаа.

"Монгол шир" компанийн халдварын эхний тохиолдол болсон хүн нэгдүгээр сарын 31-н хүртэл ажлаа хийсэн бөгөөд халдварын шинж тэмдэг хэд хоногийн турш үргэлжилсэн байсан. Хоёрдугаар сарын 1-нд онош батлагдсан.

Халдварын тохиолдол нэмэгдэхийн хэрээр ойрын хавьтлын тоо эрс өсөж байна. Зөвхөн өчигдөр л гэхэд нийтдээ 250 ойрын хавьтлыг шинээр илрүүлж тусгаарлалаа. Мөн хоёр дахь хавьтлын тоо 128-аар нэмэгдсэн байна.

Ингээд одоогоор нийт 1,052 ойрын хавьтал, 5,383 хоёр дахь хавьтлын хүмүүс хяналтад байна" гэв.

"Халдварын голомтууд тэлж, нийтийг хамарсан халдварын тархалт гарчхаад байна"

Үргэлжлүүлэн "Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлуудын 90 гаруй хувьд нь халдвар илэрч байна. Одоогоор улсын хэмжээнд байгаа ойрын хавьтлуудын 21 хувь нь халдварт өртөн батлагдсан тохиолдол болоод буй.

Шинээр үүссэн "Монгол шир" компани болон "Амгалан" амаржих газрын голомтоос гадна Улаанбаатар хотод нийтдээ найман том голомтын халдвар идэвхтэй үргэлжилж байна. Тухайн голомтуудад өргөжүүлсэн тандалт, судалгаа хийгдэж буй.

Хавьтал, батлагдсан тохиолдол нэмэгдэж тусам халдвар тархах эрсдэл маш өндөр байгаа.

Халдварын тархалт, голомтууд нэлээд тэлэгдэж нийтийг хамарсан халдварын тархалт гарчхаад байгаа тул иргэд маш онцгой анхааралтай байхыг хүсэж байна" гэдгийг нэмж хэллээ. 

Эх сурвалж:  https://ikon.mn/n/24ce

  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?