• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Онцлох баялаг бүтээгч

Онцлох баялаг бүтээгч

image

АНХДУГААР БОГД ӨНДӨР ГЭГЭЭНИЙ ӨЛГИЙ НУТАГ-ЕСӨНЗҮЙЛ

  • special
  • 2015-09-17 08:10:00
  • 2009
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

Сум орон нутаг болгон өөрийн гэсэн түүх, өв уламжлал, бахархах шүтээнтэй байдаг. Үүний нэг адилаар Өвөрхангай аймгийн Есөнзүйл сум гэхээр хэн бүхний санаанд нэг л зүйл буудаг. Тус сумыг Есөнзүйл хэмээсэн нь Өндөр гэгээний мэндэлсэн газарт есөн зүйлийн цэцэг ургасан байдагтай холбон нэрлэсэн ажээ. Есөнзүйл сум нь 1932 онд  Илдэнбээлийн хошуунаас тасарч Зүйл сум нэртэйгээр үүссэн түүхтэй.

Халх Монголын анхдугаар Богд, шашин төр, соёлын нэрт зүтгэлтэн, уран барималч, яруу найрагч, их соён гэгээрүүлэгч Түшээт хан Гомбодоржийн Занабазарын нутаг гэдгээр нь сумынхан төдийгүй Монголчууд бахархдаг.

Өвөрхангай аймгийн Есөнзүйл сум нь 1933 онд таван баг, 382 өрх, 1600 хүнтэй үүсгэн байгуулагдсан бол  одоо дөрван баг, 3072 хүн амтай бөгөөд 168313 толгой малтай. Хүн амын  тоогоор аймагтаа 16, малын тоо толгойгоор 14 байранд бичигддэг байна.

Сумын иргэд уламжлалт мал аж ахуйг голлон эрхлэхийн зэрэгцээ тариалангийн талбайд үр тариа, малын тэжээл, хүнсний ногоо тариалж, аймагтаа төдийгүй улсад алдаршин амт чанар сайтай айраг, арвайн гурил нь “Зүйл”-ийн хэмээн алдаршсан байдаг.

Тус суманд гэр ахуйн эдлэл хэрэглэл, гутал, хийх засварлах, хувцас эсгэж оёх, арьс ширэнд анхан шатны боловсруулалт хийх, дархан мужаан, талх нарийн боовны үйлдвэрлэл уламжлагдан хөгжиж ирсэн бөгөөд айраг цагаан идээ, эсгий хийх, нэхий, сур элдэх арга чадвараараа алдартай. Ийнхүү арвин их өв соёлтой Есөнзүйл сумын баялаг бүтээгчидтэй танилцахаар “Mass агентлаг”-ийн“ Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төслийн багийнхан ирсэн юм.  Бидний зорьж очсон эхний үйлдвэр сумандаа найм дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа “Даншиг дэнж” ХХК байлаа. Тус хамт олны урласан бүрэн хийцийн гэр, сийлбэртэй тавилга модон эдлэлийг нутгийн ард түмэн төдийгүй зэргэлдээ аймаг суманд магтан сайшаадаг байна. “Даншиг дэнж” компани нь тоонын заадлыг углуургатай хийж, багана, далбааг нь зузаан модоор ширхэгийг нь дагуулж хийж өгдөгөөрөө онцлог давуу талтай юм.

Есөнзүйл сумын дараагийн онцлох үйлдвэрлэгч бол Бизнес хөгжлийн төвийн гуталчин С.Санжаасүрэн юм. Тэрбээр сумандаа ур хийц сайтай монгол гутал хийхийн сацуу иргэдийнхээ хуучирч муудсан монгол гутлын уллагааг хийдэг байна.

Тиймээс ч Есөнзүйл сумынхан гар аргаар хийсэн чанар сайтай, үзэмжтэй гутал хийдэг хэмээн ам сайтай байдаг аж.

Бидний очсон сүүлийн  үйлдвэрлэгч нутагтаа Франц үүлдрийн үнээг үржүүлж, шим тослог сайтай сүүний худалдаа эрхэлж буй “Шилмэл сүрэг” хоршоо байсан юм. Уг хоршоо нь өдөртөө нэг үнээнээс 17-20 литр сүү цагаан идээний бизнес эрхэлж буй иргэдэд нийлүүлдэг байна. Ийнхүү Есөнзүйл сумын баялаг бүтээгчид уламжлалт зан заншлаа хадгалан нутаг усныхаа нэрийг гаргаж, сумандаа амжилттай ажилласаар байна.

М.Цацрал

 

 

Түлхүүр үг:
  • баялаг бүтээгч-өвөрхангай
  •  
  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?