• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Онцлох баялаг бүтээгч

Онцлох баялаг бүтээгч

image

УР ХИЙЦЭЭРЭЭ АЛДАРТАЙ УЯАНГА СУМАНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН АЯН ӨРНӨЖ БАЙНА

  • special
  • 2015-09-19 20:11:00
  • 1845
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

Гэрийн мод, модон хийц, байгалийн баялгаараа алдартай Өвөрхангай аймгийн Уянга суманд “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төслийн баг баялаг бүтээгчдийг сурвалжлан орон даяар танилцуулахаар зорьж очсон юм.

Уянга сум эрт дээр үеэсээ л модон хийцээрээ алдартай. Монголчууд “Уянгын хийцтэй гэр үнэхээр сайн” гэж амнаас ам дамжин ярьдаг нь энэ нутгийн ур, ухаант өвөг дээдсийн ур чадвартай саршгүй холбоотой. Тийм учраас гэрийн мод авахаар Монголын нөгөө хязгаараас ч хүмүүс зорьж ирдэг юм билээ. Мэдээж борлуулалт сайтай аливаа бүтээгдэхүүний үйлдвэрлэл өсөн хөгжиж байдаг жишгээр энэ суманд модны үйлдвэр, цех, бэлтгэх бүлэг, хоршоо олон байдаг юм байна. Тэр олон үйлдвэрээс “Уянга ур” мод, тавилгын үйлдвэрийг, өрхийн үйлдвэрлэгчдээс Ц.Бат-Өлзий хэмээх айлыг “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төслийн баг онцолсон юм.

“Уянга ур” мод, тавилгын үйлдвэрийнхэн монгол гэрийн мод, иж бүрэн тавилга үйлдвэрлэхээс гадна шахмал хавтангаар орон сууцны бүх төрлийн тавилгыг үйлчилүүлэгчдийнхээ хүссэн хэмжээ загвараар хийж өгдөг байна. Өнгөрсөн жилээс тус үйлдвэр төмрөөр орон сууцны болон монгол гэрийн хаалга, зүлэг саадны хайс, хашаа болон хашааны гүйдэг хаалга хийх болжээ. Харин өрхийн үйлдвэрлэгч Ц.Бат-Өлзийгийн хувьд өөрөө гэрийн мод хийдэг бол эхнэр нь бэлэн болсон модыг эрээлдэг юм.

 

  

 

Уянга сум сарлагийнхаа тоогоор улсад тэргүүлдэг төдийгүй уул уурхайн олборлолтоороо чамгүй дээгүүрт бичигддэг юм байна. Сумын иргэдийн дийлэнх нь хувиараа алт олборлож, амьдрал ахуйдаа нэмэр болдог гэдгийг тэд нуусангүй.  Угаасаа алт ихтэй сумын ард түмний амьдрал ч бусад сумынхаас хавь илүү байдаг шүү дээ. Энэ сумын бас нэгэн анхаарал татсан зүйл нь ихэр хүүхэд олон төрдөг гэсэн. Бидний очсон хоёр ч өрхийн үйлдвэрлэгч айлд ихэр хүүхэд байсан нь зүгээр нэг хараад өнгөрөх зүйл байсангүй.

  

Ийм нэгэн сонирхол татам сумаас мод эрээлдэг, тавилга хийдэг хоёр үйлдвэрлэгчээс гадна бүх төрлийн хувцас урладаг “Чамбай” оёдлын салон, талх нарийн боовны томоохон үйлдвэрлэгч “Өег” цехийг онцлон сурвалжилсан юм. “Чамбай” оёдлын салоны хувьд сумын хэд хэдэн оёдлын цехүүдээс гоёлын хувцас хийдэг салон гэдгээрээ онцлог давуу талтай. Харин “Өег” цехийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн цээж хорсгохгүй, зүсэхэд үйрч бутардаггүй гэдгээрээ сумандаа алдартай юм.

  

Сумдаар явж байхад нийтлэг ажиглагдсан нэг зүйл бол сумдын олон үйлдвэрлэл эрхлэгчид “Манайхаар орооч, бид яаж танай төсөлд орох вэ, танай нэвтрүүлэгт орж бүтээгдэхүүн, үйлдвэрлэлээ сурталчилмаар байна” гэж асууж байлаа. “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөл орон даяар хэвлэл мэдээллийн хэрэгслээр тардаг болохоор монголын ард түмэн мэддэг болж. Тэр ч бүү хэд “Хэзээ дахин ирэх бол” гэж хүсэн хүлээдэг болсноо ч нутгийнхан нуусангүй. Тиймээс төр засгийн хийх ёстой том ажлыг эхлүүлж, төрөөс нэг ч төгрөгийн дэмжлэггүйгээр хийж , амжилттай хэрэгжүүлж буй “Масс” агентлагын хамт олонд талархах хүн олон байна. 

 

С.Цацрал

Түлхүүр үг:
  • баялаг бүтээгч-өвөрхангай
  •  
  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?