• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Онцлох баялаг бүтээгч

Онцлох баялаг бүтээгч

image

ТЭДЭНД БАХАРХАХ ЗҮЙЛ ИХ БИЙ

  • special
  • 2015-09-19 20:43:00
  • 1730
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

Өвөрхангай аймгийн Өлзийт сум

 

Өвөрхангай аймаг байгалийн өвөрмөц зүй тогтоцтой говь, хангай хосолсон үнэхээрийн сайхан нутаг юм. Аймгийнхаа зүүн хэсгээр говь  хээрийн бүс голлосон саруул сайхан тал ноёрхох бол баруун тал руугаа байгалийн үзэмж тогтоц бүхий өндөр уулс сүндэрлэнэ. Ийм л үзэмж төгс нутгаар явахад сэтгэл санаа нэг л сайхан тэнэгэр. Бид сумаас суманд, малчны хотноос сумын төв гэхчлэн газар газрын сайхныг бахдан зорчсоор  Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумаас хүлгийн жолоо залж Өвөрхангай аймгийн Өлзийт суманд ирлээ.

Өлзийт сумын Сангийн далай нуур мэлтийн биднийг угтсан юм.  Сангийн далай нуурын өргөн нь 1.5 км, урт нь 2,2 км, эргийн шугамын урт нь 6.2 км, гадгаш урсгалтай, Зэгэстэйн гол урсаж Сарын голтой нийлээд Орхон голд цутгадаг. Тус нуурын хунгийн чуулганыг үзэх гэж гадна, дотнын олон жуулчид ирдэг ажээ.

Өвөрхангай аймгийн Өлзийт сум нь 1931 онд байгуулагдсан бөгөөд хуучнаар Сайн Ноён хан аймгийн Илдэн бэйлийн хошууны нутаг. Тус сум нь Борхошуу, Агуйт, Яргайт, Гуулин гэсэн дөрвөн багтай. Нийт 764   өрхөд 2472 хүн амьдардаг. Хүн амын тоогоор аймагтаа сүүлээсээ тавд, газар нутгийн хэмжээгээр аравдугаарт ордог.

“Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төслийн багийнхан маань сумын Засаг дарга н.Баярхүүтэй уулзсан даруй нутгийнх нь онцлог брэнд болох бүтээгдэхүүний талаар яриа дэлгэсэн юм. Өлзийт сум нь уруул чимчигнэсэн айргаараа нутаг усандаа алдартай бөгөөд нутгийн Б. Шаарав гуай гэх буурал сайн чанарын хөхүүр, модон хувин хийхийн зэрэгцээ нутгийн иргэдээ сайхан айргаар хангадаг гэдгийг хүн бүр ярьж байв. Сумын төвөөс 30-аад км зайд байрлах Б.Шаарав гуайнхыг зорилоо.

Зам ч саадгүй явсаар зорьсон газраа очиход нохой хорио гэсэн дуунаар залуу гарч ирэн биднийг гэрт орууллаа. Б.Шаарав гуай одоо 70 насны босгыг шүргэж яваа бөгөөд хүү, бэр охинтойгоо амьдардаг аж. Нэгдэлд 50 гаруй жил адуу малласан тэрбээр одоо мэдсэн сурсанаа үр ачдаа зааж сурган суугаа нь энэ. Ингээд бид Шаарав гуайтай амт чанартай сайхан айраг исгэх арга технологийнх нь талаар хэсэг хором хөөрөлдсөн юм.  

Өлзийт сумын үйлдвэрлэгчтэй танилцаж тэдний үйл хэргийг олонд таниулан сурталчилах нь бидний зорилго юм. Тиймээс ч сумандаа төдийгүй аймагтаа алдартай Шаарав гуайтай уулзсандаа бид баяртай байлаа. Баярхүү даргын бидэнд санал болгосон дараагийн үйлдвэрлэгч бол 105 га талбайд хүнсний ногоо, жимс болон малын тэжээл тариалдаг Бадамжунай хоршоо юм.

Тус хоршоо нь 2005 онд  байгуулагдсан бөгөөд мал аж аж ахуй, газар тариалан хослуулан ажиллаж, аймаг болон зэргэлдээх сумдадаа өөрсдийн бүтээгдэхүүнээ худалдаалдаг байна. Биднийг очиход нягтлан Я.Маруся угтаж хоршооныхоо бүхий л мэдээллийг өгсөн юм. Я.Маруся эгч хоршоондоо ажиллаж хөдөлмөрлөхийн зэрэгцээ ханийнхаа хамтаар эмийн ургамал түүж, ач тусыг нутгийнхаа иргэдэд таниулж яваа буянтай хүн байлаа. Ийнхүү бид хоёр дахь баялаг бүтээгчидтэйгээ танилцан сумын төвийн зүг хөдөллөө.

Сумын төвийн брэнд бүтээгдэхүүний эздийг бид баялаг бүтээгчээр онцлон  ярилцлага нэвтрүүлгээ бэлтгэсэн юм. “Баян хайрханы баялаг” ХХК-ийн савхан боорцогоороо сумандаа төдийгүй зэргэлдээ сумдадаа алдартай.

Тиймээс сумын захиргаанаас амт чанартай бүтээгдэхүүнийг нь үнэлэн 2014 онд брэнд бүтээгдэхүүн хэмээн онцлон сайшаажээ. “Баян хайрханы баялаг” ХХК одоогоор гурван нэрийн талх,  есөн нэрийн нарийн боов, нийт 12 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдаг аж. Тэд сумынхаа сургууль, цэцэрлэг төдийгүй зэргэлдээ Есөнзүйл, Сант, Баян-өндөр, Бүрд сумуудын үдийн цай хөтөлбөрт тендерээр оролцон шалгарч бүтээгдэхүүнээ нийлүүлдэг байна. Бид ийнхүү бахархах зүйл олонтой нэгэн сумаас сурвалжлага бэлтгэсэн нь энэ.

 

М.Цацрал

Түлхүүр үг:
  • баялаг бүтээгч-өвөрхангай 
  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?