• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Онцлох баялаг бүтээгч

Онцлох баялаг бүтээгч

image

ОМГИЙН ХОНИНЫ ЭЗЭД БАЯНГОЛЧУУД

  • special
  • 2015-09-22 09:55:00
  • 1372
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

Өвөрхангай аймгийн Баянгол сум

Очсон газар бүхэн элэгсэг дотно угтаж, цагаан сүүгээ өргөсөөр үдэж байгаад өөрийн эрхгүй хийж буй ажлаараа бахархах сэтгэл төрж байлаа. Ийм л сайхан буянтай ажил хийж буй “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төслийн багийнхан маань сүүн зам татуулсаар дараагийн сум болох Баянгол суманд хүрэлцэн ирлээ. Биднийг очих үеэр тус суманд омгийн хонины баяр буюу малчдын цугларалт болох гээд хөл хөдөлгөөн ихтэй байсан юм. Баянгол сум нь нутагтаа хонины сүүн ээзгий, тагар сонгино, омгийн хониороо алдартай. Тиймдээ ч баянголчууд өөрсдийн  нэг брэнд болох омгийн хонио өөрийн нэр дээр баталгаажуулж, омгийн хонины баяраа хийх гэж байгаа нь энэ ажээ.

Өвөрхангай аймгийн Баянгол сум нь говь хээрийн бүсэд багтах бөгөөд баруун, хойд, зүүн талаараа өөрийн аймгийн Tөгрөг, Тарагт, Сант,  өмнөд талаараа Дундговь аймгийн Сайхан-овоо сумтай тус тус хиллэдэг. 354257 га нутаг дэвсгэртэй, засаг  захиргааны зургаан баг, 1141 өрх, 3967  орчим хүн амтай байна.

Тус сум нь “Хүний хөгжлийг дээдэлсэн удирдлагын зөв тогтолцоотой, байгаль орчны тэнцвэртэй байдлыг хангасан, өөрийгөө тэтгэсэн тогтвортой эдийн засаг бүхий загвар сум” болох зорилго тавьж ажиллаж байгаа юм.

Сумын нийт өрхийн 72.5 хувь  нь мал аж ахуй эрхлэн амьдарч байгаа бөгөөд нэг өрхөд дунджаар 154 толгой мал, өрхийн нэг ам бүлд 42.7 толгой мал оногддог байна.

Өрхийн тариалан Бизнес Хөгжил ТББ-ын хоршоог дэмжих төсөл суманд хэрэгжиж нийт 40 өрхийг  гурван жилийн хугацаанд хүнсний ногоо, малын тэжээл тариалах арга барилд сургаж ажлын байраар хангаж, санхүүгийн болон арга зүйн дэмжлэг үзүүлжээ.

Энэ төслийн хүрээнд голын сав дагуу 3.5 га газарт боловсруулалт тариалалт хийсэн аж. Мөн дэлхийн зөн олон улсын байгууллагын Услалтын систем бүхий бичил орчин “Нутгийн зөн” хоршоо, Агропарк  сургалтын талбай бүхий хоёр газар тариалангийн үйл ажиллагаа явагдаж байна.

Энэхүү ажлын жишээ болж, үр дүнтэй ажиллаж буй нэгэн айлыг бид онцолж очсон юм. С.Батцэнгэлийнх  чацаргана тарьж эхлээд 11 жил болж буй. Анх 800 мод  тарьсан гэр бүл одоогоор 2000 гаруй чацарганы модтой болоод байгаа ажээ. Тэрбээр “Энэ бол нэг төрлийн бизнес, хувь хүнд төдийгүй суманд ч хэрэгтэй ажил.  Манайх нэг ёсны сайн үйлсийн байгууллага шиг  л ажилладаг” хэмээн ярьж байсан юм.

Тиймдээ ч сумын төвийн эмнэлэг, цэцэрлэг, сургуульд чацарганаа үнэ төлбөргүй нийлүүлдэг байна. Мөн С.Батцэнгэл гуай чацарганаа боловсруулах үйлдвэртэй болохыг хүсдэг тухайгаа хуучилсан юм. Тиймээс аймгийн засаг захиргаа ажилч, хичээнгүй иргэнээ дэмжиж үйлдвэржилтэд нь хөрөнгө оруулалт хийнэ гэдэгт итгэлтэй байна.

Сумын төвд үйлдвэрлэл явуулж, борлуулалтаа өсгөнө гэдэг амаргүй ажил. Харин Баянгол суманд үйлдвэрлэлээ амжилттай эрхэлж яваа олон иргэд биднийг угтсан юм. Үүний нэг жишээ бол яах аргагүй  “МЖД” ХХК болон “Зөөлөн эдлэл” бүл байлаа.

 “МЖД” ХХК-ийн хувьд үүсгэн байгуулагдаад хоёр жилийн нүүрийг үзэж байгаа ч хэдийнэ өөрсдийн гэсэн хүрээлэлийг бий болгож, чанартай эсгийг худалдаанд гаргаж эхэлжээ. Тус компани орон нутгийн малчдаас түүхий эдээ татдаг бөгөөд өөрсдийн нэрийн бүтээгдэхүүний чанар, эдэлгээнд 100 хувь баталгаа өгч байлаа. “МЖД” ХХК-ийн үйлдвэрлэн гаргаж буй эсгийний чанарын нууц нь  дан ахар, хурганы ноос ашиглаж хийдэгт оршдог аж. Одоогоор тус хамт олон улирлын чанартай буюу  6-10 сарын хооронд үйлдвэрлэлээ явуулж байна.

Харин “Зөөлөн эдлэл” бүлийн хамт олон ур хийц, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн дээр сургуулийнхаа нийт хүүхдүүдийн дүрэмт хувцсыг оёж нийлүүлдэг байна.

Анх хоёр хүний бүрэлдэхүүнтэй ажлын гараагаа эхэлж байсан тус хамт олон таван жилийн дотор үйл ажиллагаагаа өргөжүүлж, нутгийн иргэдийн сэтгэлд хүрсэн сайхан хийцтэй хувцсаараа гайхагдсаар байгаа юм.

Ийнхүү бид нутагтаа баялаг бүтээж буй баянголчуудыг алдаршуулсан юм.

М. Цацрал

 

Түлхүүр үг:
  • баялаг бүтээгч-өвөрхангай
  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?