Аж үйлдвэрийн салбар эрчимтэй хөгжсөн Дархан хотод өнөөдрийн байдлаар 200 гаруй баялаг бүтээгчид үйл ажиллагаа явуулж байна. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн дийлэнх хувь нь оёдлын чиглэлээр үйлдвэрлэл, үйлчилгээг үзүүлдэг байна.“Босс савхи” компани нь 1993 оноос савхин хувцас захиалга, худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Савхин хувцас хэрэглэл захиалга худалдааны салбарт 23 дахь жилдээ ажиллаж байгаа туршлагатай хамт олон юм.
Босс савхи компани өнөөдрийн байдлаар сард 100-150 савхин хувцас үйлдвэрлэж Дархан, Орхон, Сэлэнгийн хэрэглэгчдэд нийлүүлж байна. Эднийх орон нутагтаа загвар, чанараараа танигдаад зогсохгүй гадны зах зээлд ч бүтээгдэхүүнээ нийлүүлж байгаа юм. Тодруулбал нийт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний 60-70 хувийг Өвөрмонгол, Шинжан Уйгар, Ордос хотуудад худалдаалж байна.
Эрэгтэй эмэгтэй, хүүхдийн гээд бүх төрлийн савхин хувцсыг өнгө загварын өргөн сонголттойгоор хэрэглэгчиддээ нийлүүлж байгаа Босс савхийн хамт олон гадаад худалдаагаа өргөжүүлэх зорилготой.Одоогийн байдлаар ОХУ-д бүтээгдэхүүнээ экспортлохоор төлөвлөж байгаа юм байна.
Харилцах утас: 9937-2891, 9908-4263