• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Онцлох баялаг бүтээгч

Онцлох баялаг бүтээгч

image

ОЮУНЫ САЛБАРЫН БАЯЛАГ БҮТЭЭГЧ ДАРХАНЫ АНАГААХ УХААНЫ СУРГУУЛЬ

  • special
  • 2015-10-29 15:52:00
  • 1541
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

Монгол орны өнцөг булан бүрт салбар бүрийн баялаг бүтээгчид үйл ажиллагаагаа явуулсаар байна. ЭМШУИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар сургууль нь БНМАУ-ийн Сайд нарын зөвлөлийн тогтоолын үндсэн дээр 1969 онд Сувилагчийн техник мэргэжлийн сургууль нэртэйгээр хоёр багш, 50 сурагчтайгаар байгуулагдаж сувилагч мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн түүхтэй. 

Харин өнөөдрийн байдлаар АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь Анагаах Ухааны сургууль болж 1600 гаруй оюутан, 100 гаруй багш ажилтантайгаар сургалтын үйл ажиллагаа явуулж байна.

 

Дарханы анагаах нь 1969 он Сувилагчийн ТМС нэртэйгээр 2 багш 50 сурагчтайгаар байгуулагдаж байсан.

Одоо АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь Анагаах Ухааны сургууль болж 1600 гаруй оюутан, 100 гаруй багш ажилтантайгаар сургалтын үйл ажиллагаа явуулж байна.

Анх сувилагч бэлтгэж эхэлсэн бол одоо эх баригч, эм найруулагч, лабораторын техникч, уламжлалтын сувилагч, их эмч, нийгмийн эрүүл мэндийн эмч мэргэжилтнүүдийг бэлтгэн гаргаж байна.

Дарханы Анагаах Ухааны сургууль нь сургалтын шинэ хөтөлбөр хэрэгжүүлэн “САЙН МЭРГЭЖИЛТЭН” бэлтгэхийн зэрэгцээ, уламжлал түүх өв соёл, ёс заншлаа сайн мэддэг “САЙН ХҮН” сайхан монгол иргэнийг бэлтгэх зорилготой ажиллаж байна.

 2014 онд хичээлийн шинэ байртай болж лекцийн танхим, номын сан, интернет орчинг бүрдүүлж суралцах орчин нөхцөлийг бүрэн хангаж өгчээ.

Дарханы Анагаахын сургуулийн анги танхимууд нь мэргэжлийн хичээл явуулахад шаардлагатай багаж тоног төхөөрөмж, ном сурах бичиг, үзүүлэн тараах материал, сургалтын техник хэрэгслээр бүрэн хангагдсан.

Гадаадын олон улс оронд Анагаах ухааны сургуулиуд нь дэргэдээ томоохон эмнэлэг байгуулан эмчилгээ хийхээс гадна туршилт судалгааны олон ажлыг хийдэг. Тэгвэл Дарханы Анагаахын сургууль 2014 онд “Сайхан сэтгэл” нэртэй эмнэлэгийг байгуулсан байна.

“Сайхан сэтгэл” эмнэлэг нь сургуулийнхаа оюутнуудыг үзэхээс гадна Дархан хотод үйл ажиллагаа явуулдаг арав гаруй их дээд сургуулийн оюутан залуус зүрх судас, мэс засал, дотор, чих хамар хоолой зэрэг нарийн мэргэжлийн эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг.

400 хүний багтаамжтай оюутны дотуур байрандаа амьдрах аятай таатай орчин нөхцөлийг бүрдүүлжээ.

Дарханы анагаах ухааны сургуульд эх орны өнцөг булан бүрээс оюутан залуус суралцаж, чадварлаг боловсон хүчин болж гардаг юм. 46 жилийн түүхэндээ нийт 8000 гаруй эмч мэргэжилтнийг төгсгөсөн. Төгсөгчдийн 90 орчим хувь нь ажлын байраар хангагджээ. 

Түлхүүр үг:
  • баялаг бүтээгч 
  • сургууль
  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?