• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Онцлох баялаг бүтээгч

Онцлох баялаг бүтээгч

image

Б.БЯМБАЖАРГАЛ : БИД ШИНЭ ЭРИНИЙ ТӨГС УДИРДАГЧДЫГ БЭЛТГЭНЭ

  • special
  • 2015-10-08 15:03:00
  • 1410
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

Үндэсний баялаг бүтээж буй гол хүчин зүйл бол мэдээж “хүн”. Тодруулбал нийгмийн баялгийг бүтээгч хүн та хамгийн дээд баялаг юм. Тэгвэл нийгмийн баялаг болсон чадварлаг боловсон хүчнийг бэлтгэдэг оюуны баялаг бүтээгчийг энэ удаагийн “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөл хөтөлбөртөө онцлон танилцуулж байна.

Нийслэлийн Баянгол дүүргийн оюуны баялаг бүтээгч  Монголын Үндэсний Их сургууль нь 1998 онд байгуулагдсан. Өнөөдрийн байдлаар 11 мянган оюутан, 500 гаруй багш ажилтантай Үндэсний хэмжээний хамгийн том хувийн их сургууль юм. Тус сургууль нь арав гаруй мэргэжлээр сургалт явуулдаг бөгөөд магистр, доктор, оройн ангиудад элсэлт авч байна.

Монголын Үндэсний Их сургууль нь11 мянган оюутан, 500 гаруй багш ажилтантай Үндэсний хэмжээний хамгийн том хувийн их сургууль юм

Тус сургуулийн Мэдээлэл технилоги, дизайны сургуулийн захирал Б.Бямбажаргалтай ярилцлаа.

- Монголын Үндэсний Их сургуулийн түүхэн замналаас яриагаа эхэлье?

- Монголын Үндэсний Их сургууль 1998 онд байгуулагдсан. Тухайн үеийн хувийн сургуулиуд үүсган байгуулагдсан тэр цагаас эхлэн зөвхөн хуулийн чиглэлээр “Чандмань эрдэнэ” коллеж нэртэйгээр үүд хаалгаа нээж байлаа.

- Арвандолоон жилийн түүхтэй сургууль өнөөдөр өргөжин тэлсэн нь гарцаагүй?

- Тэгэлгүй яахав. Өнөөдрийн байдлаар арван салбар сургууль, 11 мянган оюутантэй Үндэсний хэмжээний хамгийн том хувийн  их сургууль болж өргөжжээ.   

- Энэ хугацаанд хүндрэл бэрхшээл алдаа оноотой хэрхэн тулгарч байв?

- Мэдээж 11 мянган оюутантай Их сургууль болохын тулд багагүй хүндрэл бэрхшээлтэй тулгарч байсан. Гэхдээ тасралтгүй хөгжлийн үр дүнд Их сургууль бий болж оршин тогтнож байна.   

Тасралтгүй хөгжлийн үр дүнд Их сургууль бий болж оршин тогтнож байна

- Жил ирэх бүр Монголын Үндэсний Их сургууль оюутнуудад олон төрлийн мэргэжлээс сонгох боломж олгодог. Тэгвэл танай хамт олны цаашдын зорилго юу вэ?

- Бид дэлхийн топ сургуулиудтай эн зэрэгцэх сургууль болно гэсэн зорилго тавьдаг. Үүний дагуу тасралтгүй хөгжсөөр байна. Мэдээж Монгол Улсад хэрэгтэй чадварлаг боловсон хүчин бэлтгэх нь бидний эрхэм зорилго. Ингэхийн тулд тусгай хөтөлбөр гарган ажилладаг. Зөвхөн хичээл зааж мэргэжил эзэмшүүлэх биш тухайн оюутныг мэдлэг болон бие бялдрын хувьд өв тэгш, харилцааны соёлтой, өргөн цар хүрээтэйгээр сэтгэдэг, мэргэжилдээ эзэн болсон боловсон хүчнийг бэлтгэж байна.  

Бид дэлхийн топ сургуулиудтай эн зэрэгцэх сургууль болно гэсэн зорилго тавьдаг

- Тэгвэл танай сургуулийн давуу тал гэж ойлгож болох уу?

- Тэгэлгүй яахав. Ихэнх их дээд сургуулиуд зөвхөн сургалт судлагаан дээр төвлөрч ажилладаг. Дэлхийн топ сургуулиудын жишгээс харахад сургалт судлагаан дээр нэмээд үйлдвэрлэлийг хослуулдаг. Ингэснээр тухайн суралцагч илүү хөгждөг. Онолын түвшинд судласан зүйлээ практик дээр хэрэгжүүлэхэд үр дүнтэй байх нь гарцаагүй. Бид шинэ эриний төгс удирдагчдыг бэлтгэнэ. Өөрөөр хэлбэл удирдагч, манлайлагч, мэргэжилдээ эзэн болсон өөртөө итгэлтэй залуусыг бэлтгэхээр ажиллаж байна.

Удирдагч, манлайлагч, мэргэжилдээ эзэн болсон өөртөө итгэлтэй залуусыг бэлтгэнэ

- Иноваци технилогийн цогц төвийг удахгүй нээхээр зэхэж байгаа талаар дууллаа. Шинээр нээгдэх цогц төвийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

- Иноваци технилогийн төв нь хамгийн том төсөл юм. Монголын Үндэсний Их сургууль  та бидний мэдэхээр Гандангийн дэнж дээр байрладаг. Бид сургуулийнхаа ойр орчмыг залуусын цогцолбор болгохоор зорьж байна. Зорилтынхоо хүрээнд орчин үеийн стандартын шаардлага хангасан хичээлийн байр, оюутны дотуур байр, номын сан, урлаг спортын заалыг ашиглалтад оруулахаар зэхэж байна. Мөн 33 мянган метр квадрат, 16 давхар  Иноваци технилогийн төвийг барьж байна.  Монгол Улс хөгжихийн тулд юуны түрүүнд технилогийн салбараа хөгжүүлэх ёстой. Тухайлбал Техник тоног төхөөрөмжөөр тоноглогдсон өндөр хүчин чадалтай оношилгоо эмчилгээний нэгдсэн 200 ортой сүүлийн үеийн эмнэлэг байгуулахаар ажиллаж байна. Тус эмнэлгийг ирэх оны арванхоёрдугаар сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй.  Мөн салбар бүрийн лабортарийг цогцоор нь нээнэ.

Монгол Улс хөгжихийн тулд юуны түрүүнд технилогийн салбараа хөгжүүлэх ёстой

- Томоохон зорилгуудыг өмнөө тавин ажиллаж буй та бүгдийн ажилд гадаад хамтын ажиллагаа чухал байх нь гарцаагүй?

- Тийм шүү. Сургуулийн сургалт, стандарт сайжрахын хэрээр гадаад харилцаа хөгждөг. Тиймээс 26 орны 50 гаруй их дээд сургуультай хамтран ажилладаг. Цаашид хамтран ажиллахын хажуугаар оюутан солилцоо хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

- Чанартай сургалт явуулж, чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд багш нарын ур чадвар чухал. Багш нарынхаа ур чадварт хэрхэн анхаардаг вэ?

- Манай сургууль 500  гаруй багш ажилтантай. Мэргэжлийн ур чадвартай багш нараар багаа бүрдүүлсэн. Мөн хамгийн олон гадаад болон доктор, профессор багш нар ажилладаг. Багш нараа гаднын улс орнуудад сургалтад хамруулж мэргэжил дээшлүүлдэг.

Хаяг:Баянгол дүүрэг 11 дүгээр хороо 3,4 дүгээр хороолол Төв Гандангийн ард Монголын Үндэсний Их сургуулийн төв байр

Холбоо барих:30-03-01

               96-72-22-22

 

 

Түлхүүр үг:
  • баялаг бүтээгч
  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?