Монгол орны өнцөг булан баялаг бүтээгчид өөрсдийн баялагаа бүтээсээр байна. Бид баялаг бүтээгчдийг дэмжинэ төслийнхөө хүрээнд энэ удаа Өвөрхангай аймгийн Хар хорин сумыг зорилоо.
Тус сумын "Зөөлөн сувд" хоршоо нь нь хоршоо болохоосоо өмнө 2004 оноос эхлээд бүл болоод үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Харин 2008 онд үйл ажиллагаагаа өргөжүүлэн хоршоо болж, хөгжлийн бэрхшээлтэй таван хүнийг ажлын байраар хангажээ.
Харин одоо 14 ажилтантай эсгийгээр төрөл бүрийн бүтээгдэхүүн хийж, борлуулж байгаа юм.
Н.Одгийв