• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Онцлох баялаг бүтээгч

Онцлох баялаг бүтээгч

image

О.БОЛОРТУЯА: ЭНЭ ХОРВОО ДЭЭР ГАР УТАСНААС ИЛҮҮ СОНИРХОЛТОЙ ЗҮЙЛ ОЛОН БАЙГАА ШҮҮ

  • special
  • 2022-01-22 12:20:00
  • 2417
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Цар тахлын нөлөөгөөр бага насны хүүхдүүд дэлгэцний хамааралд орох нь нэмэгдсэн гэх албан бус мэдээлэл бий. Харин О.Болортуяа охин чөлөөт цагаа үр бүтээлтэй ашиглаж “Өхөөрдөм хөл” түлхүүрний оосор хийж байгаа нь олон хүний хайрыг татсан. “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны хамт олон түүнийг онцлон хүргэсэн нь олон эцэг эхчүүдэд үр хүүхдийнхээ чөлөөт цагт анхаарал хандуулах сэдэл өгч чадсан юм. Тэгвэл О.Болортуяа охинтой хийсэн бяцхан ярилцлагыг та бүхэнд хүргэе.
Сайн байна уу. Уншигчдад зориулаад өөрийгөө танилцуулж болох уу?
  • Намайг О.Болортуяа гэдэг. Би 8 настайгаасаа эхлэн гар урлал сонирхож эхэлсэн. Ээж минь гарын уртай, байнга хөдөлмөрлөж байдаг нь надад их нөлөөлсөн гэж боддог. Одоо би 13 настай болсон тул илүү их хөдөлмөр шаардсан, шинэ зүйлүүд туршиж үзмээр байгаа. “Өхөөрдөм хөл” түлхүүрний оосор бол миний цаашид хийх зүйлийн дөнгөж эхлэл юм.
“Өхөөрдөм хөл” түлхүүрний оосор хийх санааг анх яаж олсон бэ? Ер нь энэ түлхүүрний оосор ямар онцлогтой вэ?
  • Дүүгийнхээ жижигхэн хөлийг хараад хайр хүрээд байсан юм. Тэгээд яагаад ч юм хэмжиж үзмээр санагдсан. Дараа нь тэрийгээ ямар нэг зүйл болгох санаа төрсөн. Ээж минь тухайн үед анзаарч хараад, намайг дэмжээгүй бол үргэлжлүүлж хийж чадахгүй байсан байх. Миний хийдэг түлхүүрний оосор нярай хүүхдийн хөлний хэмжээгээр хийгддэг. Ихэнхдээ шинэхэн ээж аав нар захиалдаг. Тэд хүүхдийнхээ хөлний хэмжээгээр хийлгээд нэг нэгээр нь салгаж авдаг юм билээ. Мөн гадаад явж байгаа ээж аав нар хүүхдийнхээ хөлний хэлбэр, хэмжээгээр хийлгэх нь их.
Сонсоод байхад ээж нь их тусладаг юм байна. Гэр бүлийхэн нь чиний хийж байгаа зүйлийг яаж дэмждэг вэ?
  • Тийм ээ манай ээж хамгийн их дэмждэг. Бас аав минь түлхүүрний оосор захиалсан хүмүүст хүргэж өгдөг. Эмээ минь цагаан сар болж байгаа гээд зөндөө олон захиалга өгсөн. Гэр бүлийн дэмжлэггүй бол энийг хийхэд хүндрэлтэй байх байсан. Намайг байнга дэмждэг та нартаа хайртай шүү. Бас зөвхөн гэр бүл гэлтгүй найзууд маань урам өгдөг. Тэд нар ямар гоё юм хийдэг юм, Надад заагаад өгөөч, хамт хийе гэх мэт саналууд тавьдаг. Бас хийсэн зүйлийг минь худалдаж авдаг.
Том болоод ямар мэргэжилтэй болохыг хүсэж байна вэ?
  • Би алдартай загвар зохион бүтээгч болмоор байна. Одооноос зургийн дугуйланд явж, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлнэ гэж бодож байна. Гадуур цар тахалтай байгаа болохоор одоогоор гэртээ өөрийгөө хөгжүүлж байгаа. “Өхөөрдөм хөл” түлхүүрний оосор хийгээд олсон мөнгөө би өөрийнхөө хүсэл мөрөөдлийн төлөө хадгалж байгаа. Өөрийнхөө хүчээр олсон гэж бодохоор сайхан байдаг юм.
Үеийн найзууддаа ямар зөвлөгөө өгөх вэ?
Өөрийнхөө эргэн тойрны хүүхдүүдийг харахаар ихэвчлэн гар утаснаас хамааралтай болчихсон юм шиг санагдсан. Энэ нь эрүүл мэнд, хувь хүний хөгжил гэх мэт олон зүйлд сөрөг нөлөөтэй. Мэдээж огт утасгүй байх хэцүү. Тиймээс тохируулж хэрэглээд илүү гарсан цагаа үр бүтээлтэй өнгөрүүлээрэй гэж хэлмээр байна. Гар утаснаас илүү сонирхолтой зүйл энэ хорвоо дээр олон байгаа шүү.
 
 
 

  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?