• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Онцлох баялаг бүтээгч

Онцлох баялаг бүтээгч

Г.АДЬЯАХҮҮ: БИД СУРАГЧИДДАА “ЭВЕРЕСТ” УУЛ ШИГ ӨНДӨР БОЛОВСРОЛ ОЛГОХ ЗОРИЛГОТОЙ

  • special
  • 2021-08-24 15:20:00
  • 2781
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

“Баялаг бүтээгч” нэвтрүүлгийн энэ удаагийн зочноор оюуны баялаг бүтээгч “Эрин Эверест интернэйшнл” сургуулийн захирал, боловсрол судлалын ухааны магистр, докторант Г.Адьяахүү уригдлаа. Боловсролын салбарт 20 орчим жил ажилласан Г.Адьяахүүгийн удирдан чиглүүлсэн “Эрин Эверест интернэйшнл” сургууль нь сургалтын чанар, хүртээмжээрээ Монгол улсын топ 10 сургуулийн нэгээр нэрлэгдэж байна.
 

"Баялаг бүтээгч" нэвтрүүлгийн хөтлөгчөөр “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны Ерөнхийлөгч доктор /PhD/ Ч.Даваабаяр ажиллаа. 

 “Эрин Эверест интернэйшнл” сургууль нь 2019 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд чанартай сургалтын хөтөлбөр, олон улсын стандартад нийцсэн суралцах орчныг бүрдүүлж өгснөөрөө давуу талтай. Агч модон шалтай спорт заал, хөлбөмбөгийн талбай, 200 үзэгчийн багтаамжтай урлаг театр, мэргэжлийн хөгжмийн танхим, бүжгийн тусгай заал гээд сурагчдын тав тухтай суралцах орчин нөхцлийг бүрдүүлж чадсан байна. Мөн цар тахлын улмаас ерөнхий боловсролын сургуулиуд танхимаар хичээллэх боломжгүй болсон. Тэгвэл цаг үеийн нөхцөл байдалд нийцүүлэн "Эрин Эверест интернэйшнл" сургууль смарт платформыг хэрэгжүүлжээ. Танхимын болон цахим сургалтыг төгс дэмжсэн үндэсний платформыг хөгжүүлснээр тус сургуулийн сурагчид хичээлийн ямар ч хоцрогдолгүй байгаа гэдгийг Г.Адьяахүү захирал онцолж байлаа. 


Дэлхийн монгол иргэнийг бэлтгэх зорилготой тус сургууль нь дотооддоо ШУТИС, МУБИС, МУИС зэрэг үндэсний томоохон сургуулиудтай, гадаадад АНУ-ын Өрнө, дорнын их сургууль, БНСУ-ын Нам сөүлийн их сургууль, БНХАУ-ын Наньжин хотын их сургуулиудтай хамтран ажилладаг бөгөөд төгсөгчдөө хамтын ажиллагаатай сургуулиудад суралцах төрөл бүрийн тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамруулдаг байна.

“ЭРИН ЭВЕРЕСТ ИНТЕРНЭЙШНЛ” ҮНЭ ЦЭНЭ БҮХИЙ МОНГОЛ ИРГЭДИЙГ ТӨЛӨВШҮҮЛНЭ

Цар тахалтай хүнд үед үйл ажиллагаагаа эхлүүлсэн ч “Эрин Эверест Интернэшнл” сургуулийн сурагч математикийн улсын олимпиадаас алт, дэлхийн монголчуудын дунд зохиогддог олимпиадаас хүрэл медаль хүртсэн амжилт гаргажээ. Тиймдээ ч боловсролын чанар, стандартаараа дээгүүрт үнэлэгддэг, дотоодын топ 10 сургуулийн нэг юм.
Г.АДЬЯАХҮҮ: БИД СУРАГЧИДДАА “ЭВЕРЕСТ” УУЛ ШИГ ӨНДӨР БОЛОВСРОЛ ОЛГОХ ЗОРИЛГОТОЙ

Тус сургуулийн сургалтын хөтөлбөрийн онцлог давуу талууд: Бага боловсролын тухайд сургалтын хамгийн шинэлэг арга зүйг боловсруулсан байна. Тодруулбал нэгдүгээр ангийн сурагчдыг маш богино хугацаанд уншиж, бичиж, тоо бодож сургадаг арга зүйг хэрэгжүүлжээ. “Эрин Эверест Интернэшнл” сургуулийн хамт олон дээрх арга зүйгээ улс орон даяар түгээн дэлгэрүүлэх ажил эхлүүлсэн гэж байна. 


Нэвтрүүлгийг бүрэн эхээр нь энд дарж үзээрэй
Баялаг бүтээгч нэвтрүүлгийн бүх дугаарыг эндээс үзнэ үү: https://www.youtube.com/channel/UCWD-yYAGHARRmvCkg5ii8tw
“Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо“-ны гишүүн “Эрин Эверест интернэйшнл”  сургуультай холбогдох утас: 95906890
Фейсбүүк хаяг: https://www.facebook.com/ErinEverestInternational 
“Баялаг бүтээгч”  нэвтрүүлэгтэй холбогдох утас: 99444444; 99044075

ФОТО АГШИН



 

  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?