• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Онцлох баялаг бүтээгч

Онцлох баялаг бүтээгч

Г.МЯГМАРСҮРЭН: УТСАН ЧИМЭГЛЭЛИЙН АРГААГ МӨНГӨН АЯГА, МАЛГАЙН ГОЁЛ УРЛАЖ БАЙГАА

  • special
  • 2021-08-24 14:31:00
  • 1954
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ


Баялаг бүтээгч нэвтрүүлгийн шинэ дугаарын зочноор уламжлалт технологийг алдагдуулахгүйгээр, орчин үеийн технологиор урлаж үл давтагдах донжтой үндэсний бүтээлээр салбартаа тэргүүлэхийг зорьж буй “Нүүдэлчний соёл ХХК” үүсгэн байгуулагч хатагтай Т.Даваажаргал болон түүний хань уран дархан Г.Мягмарсүрэн нар уригдан оролцлоо. Нэвтрүүлгийн хөтлөгчөөр “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” -ны Ерөнхийлөгч /PhD/ Ч.Даваабаяр ажиллаа.

Т.Даваажаргал бизнесээ анх 2001 онд эхлүүлж байсан ба тэр үедээ Баянгол зочид буудлын дэргэд гэр шоп ажиллуулж байжээ. Тухайн үед гадаадын жуулчид гэр шопоор үйлчлүүлж Монгол бэлэг дурсгалын зүйлсийг ихээхэн сонирхож авдаг байсан гэнэ.

Гэхдээ ихэнх жуулчид бэлэн мөнгөөр биш картаар тооцоо хийхийг хүсдэг байсан учир 2001 оны үед манай улсад карт унших машин дөнгөж нэвтэрч байсан нь зөвхөн компаниуд хэрэглэх шаардлагатай байжээ. Ингээд компани байгуулж картны машин авах шаардлагын дагуу Нүүдэлчний соёл ХХК үүссэн түүхтэй гэнэ.

Нүүдэлчний соёл компанийн хамт олон аяга, цүнх, халуун барьдаг сав, эвлүүлдэг зураг гэх мэт зүйлс дээр монгол ахуйг сурталчилсан зураг хэвлэж гаргахаас гадна үйлчлүүлэгч нарын захиалгын дагуу маш олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

Одоогоор хоёр төрлийн брэнд хөгжүүлэхээр ажиллаж байгаа гэнэ. Үүний нэг нь Made with love буюу хайраар бүтээв гэх агуулгатай үг бичсэн бүтээгдэхүүн гаргаж аль хэдийн сүлжээ дэлгүүрүүдээр борлуулж эхэлжээ.

Мөн хатуу хөл хорионы үеэр зарим нэг салбар дэлгүүрээ хаасан ч гэсэн компани нь хаалгаа барих дээрээ тулахгүйгээр давж гарсан тухайгаа ч ярьсан юм. Түүний хувьд банкны зээлээ ч цагт нь дарж, ажилчдын цалингаа ч таслалгүй өгч чадсан нь хөл хорионы үеийн хямралын том давааг харьцангуй сайн давж гарсан гэж дүгнэж байгаа гэнэ.

МУ-ын засгийн газраас ажлын байрыг дэмжих 3 хувийн хүүтэй зээлийг ЖДҮ эрхлэгчдэд олгож байгаа. Энэ зээлд хамрагдаж чадсан уу?

Зээлд хамрагдах хүсэлтээ өгөөд гурван сар болж байна. Хөл хорионы дараа маш олон газрууд материалаа бүрдүүлж өгсөн. Тийм учир маш их ачаалал үүссэн байгааг ойлгож хүлээцтэйгээр хариугаа хүлээж байна.

Нэвтрүүлгийн зочин Г.Мягмарсүрэн Монгол уран дархан үзэсгэлэнд оролцож шилдэг дархан шагнал хүртэж байсан чадварлаг нэгэн билээ. Уран дархан үзэсгэлэнд тэргүүн байр эзэлсэн бүтээл нь гурван хос мөнгөн аяга юм. Онцлог нь мөнгийг маш олон удаа давтаж утас болгоод аяганы чимэглэл болох үнэт чулуу, хээ угалз гэх зүйлсийг бүгдийг нь тойруулж хэвэнд оруулж хүрээлсэн ба 247 ширхэг чулуу шигтгэж 2 жил гаруй хугацаанд бүтээсэн бүтээл байлаа.

Түүний хувьд өөрийн сонирхлоороо янз бүрийн гоёл чимэглэл, үнэт эдлэл урладаг байсан бол одоо маш нарийн хийцтэй цэвэр мөнгөн аяга урлаж байна. Хүн олон төрлийн зүйл рүү үсчихгүйгээр чаддаг нэг зүйлээ маш сайн чанартай хийх л чухал гэж бодож явдаг тухайгаа дурдсан юм.

Нэвтрүүлгийг бүрэн эхээр нь энд дарж үзээрэй

-Баялаг бүтээгч нэвтрүүлгийн бүх дугаарыг эндээс үзнэ үү: https://www.youtube.com/channel/UCWD-yYAGHARRmvCkg5ii8tw
“Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо“-ны гишүүн “Нүүдэлчний соёл ХХК” холбогдох утас: 99074947
-Нүүдэлчний соёл Page хаяг: https://www.facebook.com/NuudelchniiSoyol
-Баялаг бүтээгч нэвтрүүлэгтэй холбогдох утас: 99444444; 99044075

Сэтгүүлч: О.Одонтунгалаг

Фото агшин

  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?