Баялаг бүтээгч нэвтрүүлгийн шинэ дугаарт амины орон сууцийг 100% нарны илчээр халаах шинэ Hybrid технологийг санаачлан хэрэгжүүлэн ажиллаж мөн цахилгаан халаагуур, төмөр хийцийн чиглэлд үйл ажиллагаа явуулдаг нар мэт элчийг таны гэрт уриатай “HYBRID HOUSE LLC” үүсгэн байгуулагч Ц.Бат-эрдэнэ уригдаж оролцлоо. Нэвтрүүлгийн хөтлөгчөөр “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны Ерөнхийлөгч доктор /PhD/ Ч.Даваабаяр ажиллаа.
Тэрээр дэлхийд ч хараахан нэвтрээгүй шинэ технологиор байгаль орчинд ээлтэй, гэртээ гал түлж халаагуур ажиллуулах шаардлагагүйгээр дулаахан өвөлжих жишиг хотхон барих ажилдаа ханцуй шамлан орсон байгааг онцлон нэвтрүүлэгтээ урьсан билээ. -40C хэмд байшин барьсан хүн энэ дэлхийд надаас өөр байхгүй гэх энгийн нэгэн инженер залуу Ц.Бат-эрдэнэ эхнэр болон хоёр хүүхдийн хамт амьдардаг гэнэ.
Багаасаа бодож хүсэж явдаг мөрөөдөлдөө хүрэхийн төлөө дор бүрнээ маш их хичээж өнөөдрийг хүртэл хөдөлмөрлөж явсны үндсэнд тус бүрдээ амжилттай яваа гэх түүний гэр бүлийг танилцуулах гэж байна.
Тэрээр ам бүл тавуулаа өссөн ба ээж, ах, хоёр эмэгтэй дүүтэй айлын дундах хүү гэнэ. Онцолбол ах Баярмагнай нь дуучин мэргэжилтэй. Дүү Уранцэцэг Жүдогийн дэлхийн аварга. Бага дүү нь сэтгүүлч мэргэжилтэй бол түүний ээж Цэрмаа нь бага ангийн багш мэргэжилтэй гээд л салбар бүрд хэрэгтэй төрөл бүрийн чадвартай гэр бүл юм.
Энэ дашрамд Токио 2020 олимпын наадмаас хүрэл медаль хүртсэн Монгол улсын Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг танд Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны хамт олноос халуун баяр хүргэе.
Ц.Бат-эрдэнэ хүмүүс анхдагч хэрэгцээ болох байшин,орон сууцтай болох гэж маш их хөдөлмөрлөж хүнд даваануудыг туулж явсаар эцэст нь нэг юм байртай болдог. Дараа нь түүнийхээ зардалд бүх орлогоо тушааж явсаар эрүүл мэнд, боловсрол, үр хүүхдүүдээ зарцуулах хуримтлалгүй болоод л дуусдаг.
Тэгэхээр энэ их орлогоо тушааж зарцуулаад байгаа тэр халаалт дулааны асуудлын маш хямдаар бас чанартай шийдчихвэл хүмүүсийн зарлагыг багасгах том шийдэл болно.
Анх тэрээр ОХУ-д ажиллаж хөдөлмөрлөж туршлага хуримтлуулсан ба тэнд хураасан хөрөнгөөрөө бизнесээ эхлүүлэх гэсэн ч хангалттай биш байсан учир гэр бүлийнхээ гишүүдээс болон найз нөхөд гэх мэт олон хүмүүсээс тусламж хүсэж амжилттайгаар санхүүгээ босгож байжээ.
Бизнес эрхэлж байгаа хүмүүст санхүү, хөрөнгө оруулалтын асуудал маш том дарамт болдог. ЖДҮ-ийг дэмжих сангаас зээл авах хүсэлт өгч маш их хөөцөлдөж үзсэн ч бүтээгүй тухай ярьж байлаа. Зээлийн хүсэлт өгөөд эхний шатууддаа тэнцээд явж байхад сүүлийн шийдвэрлэх үед хахууль хүссэн мессеж ирсэн тухай ч ярьсан юм.
Нэвтрүүлгийн уламжлалт асуулт болох баялаг бүтээгч гэж хэнийг хэлэх вэ? Гэх асуултанд хүрэлцэн ирсэн зочид бүр өөрийн өнцгөөс харж өөр, өөрөөр тодорхойлдог. Тэгвэл энэ удаагийн нэвтрүүлгийн зочин Ц.Бат-эрдэнэ: Бүтээсэн бүтээгдэхүүн гэхээсээ илүү тэр бүтээгдэхүүн хийх чадавхыг олж авч байгаа хүнийг л баялаг бүтээгч гэж хэлнэ гэсэн юм.
Нийслэлийн хүн амын 60% нь гэр хороололд амьдарч байна. Тэдний дулааны асуудал бол маш том асуудал шүү дээ. Бүгд төвийн дулааны шугаманд холбогдож чадахгүй учир нүүрсээр галладаг. Энэ байдал нь агаарын бохирдлыг үүсгэх хамгийн том эх үүсвэр болж байгаа. Тийм болохоор миний цаашдын зорилго бол гал түлж агаарын бохирдол үүсгэхгүйгээр халаалтын асуудлыг шийдэх юм.
HYBRID HOUSE LLC үүсгэн байгуулагч Ц.Бат-эрдэнэ 2019 онд өвөл -40C хэмийн хүйтэнд шинэ технологиор бүтээж байгаа байшингаа Яармагийн дэнжид барьсан байна. Өмнө нь энэ технологиороо олон айлуудад барьж өгсөн ч яг ийм загвар гээд үзүүлэх гэхээр барьсан айлуудад нь дахин, дахин очих хүндрэл үүсээд байгаа учир шинээр загвар болгож нэгийг барьсан байна.
Ерөнхийдөө түүний бүтээсэн энэ шийдэл 100 хувь нарны илчийг өөртөө шингээн халаах hybrid технологи юм. Ямар ч гал түлэхгүйгээр, цахилгаан зарцуулахгүйгээр, дулааны шугаманд холбогдохгүйгээр -40C хүртэл хүйтэнд нарнаас дулаан хуримтлуулсан хоргоныхоо тусламжтайгаар бүх дулаанаа шийддэг байна.
Зардлын хувьд М2 нь 1.500.000-1.800.000 хооронд үнэ өртөгтэйгөөр хаана ч байсан Hybrid технологиор барих бүрэн боломжтой гэнэ.
Одоогоор 30 гаруй хүнийг тогтмол ажлын байраар хангаж байгаа ч барилга байгууламж барих үеэр улирлын чанартай 60-80 хүнийг ажлын байраар ханган ажиллаж байна.
Мөн жаргалантын аманд hybrid технологиор 40 айлын амины орон сууж байгаа ба удахгүй дэнжийн мянгад 7 айлын амины орон сууц барих ажилдаа орно гэв.
Нэвтрүүлгийг бүрэн эхээр нь энд дарж үзнэ үү
-Баялаг бүтээгч нэвтрүүлгийн бүх дугаарыг эндээс үзнэ үү: https://www.youtube.com/channel/UCWD-yYAGHARRmvCkg5ii8tw
“Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо“-ны гишүүн “HYBRID HOUSE LLC” холбогдох утас: 91118929
-Hybrid house LLC Page хаяг: https://www.facebook.com/Hybrid-House-LLC-771704623211588
-Баялаг бүтээгч нэвтрүүлэгтэй холбогдох утас: 99444444; 99044075
Сэтгүүлч: О.Одонтунгалаг
Фото агшин