Баялаг бүтээгч нэвтрүүлгийн шинэ дугаарт Мөөг тариалалтын кластерийн системийг Монголдоо нэвтрүүлэн хэрэглэгчдэд уургаар баялаг, эрүүл хүнс нийлүүлдэг “Мөөгний Мөөжиг” гэж нэрлэгдээд байгаа С.Мөнхжаргал хатагтай маань уригдан оролцлоо. Нэвтрүүлгийн хөтлөгчөөр “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны Ерөнхийлөгч /PhD/ Ч.Даваабаяр ажиллаа.
Хувийн амьдралын хувьд нөхөр болон дөрвөн хүүхдийн хамт амьдардаг гэнэ.
С.Мөнхжаргал Аялал жуулчлалын менежер мэргэжилтэй ч хүлэмжийн аж ахуйг ихээхэн сонирхож тэр дотроо хүйтэн сэрүүнд ч ургадаг жилийн дөрвөн улиралд тасралтгүй ургацаа өгдөг мөөгийг тариалж энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулаад 6 дах жилдээ амжилттай бизнес эрхэлж байгаа ба Франц хэлтэй туршлагатай, чадвартай бас нэгэн Баялаг бүтээгч эмэгтэй юм.
Мөөг нь уургийн маш өндөр агууламжтай амин дэмээр баялаг бүтээгдэхүүн юм. Дотроо маш олон төрөл байх ба Хясаан мөөгний хувьд хонины махтай тэнцүү хэмжээний уурагтай ч тослог нь 0 буюу ямар ч тослоггүй гэнэ. Ийм өндөр хэмжээний уурагтай ч тослоггүй бүтээгдэхүүн хоол хүнсэндээ хэрэглэх нь эрүүл мэндэд маш чухал нөлөөтэйгөөс гадна бид хоол хүнсээрээ дамжуулан биедээ авч чадахгүй байгаа шим тэжээлийг зөвхөн мөөгнөөс нэг дор авч чаддаг тухай ярьж байлаа.
Мөөгний Мөөжиг хатагтайн тариалж буй мөөгнөөс 49 төрлийн хүний биеийг маш их шим тэжээлээр хангах элемент ялгаруулсан ба тухайн элементүүд нь:
Илүүдэл жин үүсгэхгүй
Хоол боловсруултын асуудалгүй байхад тустай
Цусны эргэлтийг сайжруулах
Холестерин шүүж
Хөгшрөлтийг удаашруулдаг гэх мэт энэ бүх үйл ажиллагаанд мөөгний оролцоо маш их байдаг гэнэ.
Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс хүн амын хоол тэжээлийн судалгааг 5 жил дутамд хийдэг байна. Тэгвэл энэ судалгаагаар Монголчууд A, B, D амин дэмийн дутагдалтай гарч байгаагаас гадна сүүлийн үед ялангуяа хүүхдүүдийн дотор таргалалт маш ихээр нэмэгдэж байгааг онцолжээ.
Энэ асуудлуудыг нэг дор шийдэх боломж нь мөөгийг хүнсэндээ хэрэглэх юм.
Анх Франц улсад ажиллаж амьдарч байхдаа тэр үеэс судалгаа хийж эхэлсэн ба хэрхэн мөөг тариалж, яаж борлуулж байна гээд бүх судалгааг олж мэдээд Монголдоо ирж хэрэгжүүлж байгаа гэнэ.
Бизнес эрхэлхэд үүсдэг хамгийн том асуудал бол санхүүгийн асуудал шүү дээ. Тэгвэл та энэ асуудлыг яаж шийдэж анхны санхүүжилтээ бий болгосон бэ?
Бизнес хийхээр хураасан 40 сая төгрөгтэй байсан. Дараа нь Шарк Танк нэвтрүүлэгт орж 110 сая төгрөгний хөрөнгө оруулалт авч чадсан нь маш их боломжийг нээж өгсөн.
Мөн мөөг тариалж эхэлсэн цагаасаа хойш нийт 200 гаруй хүнийг сургалтанд хамруулж мөөгний аж ахуйг танилцуулж байна.
Манай улс импортоор орж ирж байгаа хүнсэнд шинжилгээ хийдэггүй. Дотооддоо үйлдвэрлэж байгаа адилхан хүнстэйгээ харьцуулж аль нь ямар хөрсөнд хаана ургаж хүнд хичнээн төрлийн шим тэжээлтэй байгаа вэ? гэдгийг тодорхой болгож байгаа зүйл нэг ч байхгүй нь харамсалтай.
Монгол улсын хүн амын хэрэглэж байгаа мөөгний 97-99% нь импортоор орж ирсэн мөөг байдаг. Цаг хугацаа өнгөрөх тусам мөөгний хэрэглээ маш ихээр нэмэгдэнэ. Зөвхөн нэг жилд хамгийн бага импортын мөөг оруулж ирсэн жил бол 2,2 тэрбумын мөнгөн дүнтэй тэнцэж байна.
Иймд энэ салбарыг дэмжиж дотоодынхоо хэрэгцээг дотооддоо үйлдвэрлэх боломжийг бий болгох хэрэгтэй гэж бодож явдаг тухайгаа ярьлаа.
-Нэвтрүүлгийг бүтнээр нь энд дарж үзнэ үү
-Баялаг бүтээгч нэвтрүүлгийн бүх дугаарыг эндээс үзнэ үү: https://www.youtube.com/channel/UCWD-yYAGHARRmvCkg5ii8tw
“Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо“-ны гишүүн Мөөжиг органик мөөгтэй холбогдох утас: 91990901
-Мөөжиг органик мөөг Page хаяг: https://www.facebook.com/MuujigMushroom
-Баялаг бүтээгч нэвтрүүлэгтэй холбогдох утас: 99444444; 99044075
Сэтгүүлч: О.Одонтунгалаг
Фото агшин