10жилийн өмнө аавтайгаа улаанчулуутын хогийн цэг дээрээс очиж хог түүдэг хүмүүсээс хягдал гялгар уут худалдаж авч байсан. Хог түүдэг хүмүүс хэлсэн үнээр авахгүй бол ална шүү ч гэж хэлж байсан учир маш их айсан гэж тухайн үеийн сэтгэгдэлээ хуваалцсан хаягдал гялгар уутыг дахин боловсруулж нүхэн жорлонгийн доторлогоо, бохирын хуванцар кольцо, шилжүүлэгч таг, траншейний таг үйлдвэрлэдэг Plastic center ХХК-ий үүсгэн байгуулагч С.Цэвэгсүрэн “Баялаг бүтээгч” нэвтрүүлэгт уригдан оролцлоо. Нэвтрүүлгийн хөтлөгчөөр Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Ерөнхийлөгч, доктор /PhD/ Профессор Ч.Даваабаяр ажиллаа.
Нэвтрүүлгийн зочин С.Цэвэгсүрэн нь хоёр ах, хоёр эгчтэй айлын отгон охин гэнэ. Тэрээр одоо нөхөр болон хоёр хүүхдийн хамт амьдардаг залуу үеийн Баялаг бүтээгчдийн нэг билээ. Анх түүний аав Л.Санжаасүрэн гуай 2010 оны үед хаягдал гялгар уутыг дахин боловсруулах санаа гаргаж энэ чиглэлээр ажиллаж байсан учир аавынхаа эхлүүлсэн энэ ажлыг үргэлжлүүлэн хийх хэрэгтэй гэж шийдээд энэ хүнд салбарлуу хоёр ахтайгаа хамт ханцуй шамлан орсон тухайгаа ярьлаа.
Анх 2016 онд 7сая төгрөгтэйгөөр бизнесээ эхлүүлж 3сая төгрөгөөр нь амжиргаа цагаан аваад бүх юм эхэлж байлаа. Анхны ажлын байр маань жижигхэн граш байсан. Ах маань анхны бүтээгдэхүүн хийгээд угсарч дуусах мөчид хамгийн сайхан байсан. Хэдий хүнд байсан ч гэсэн ирээдүйд хэрэгтэй, эргээд харахад маш их үнэ цэнэтэй байх учир энэ ажлыг хийхэд маш их амттай байдаг. Бид ажлын гараагаа дөрвүүлээ эхэлсэн бол одоо 30 гаруй хүнийг ажлын байраар ханган ажиллаж байгаа.
10 гаруй жилийн өмнө Аавыгаа дагаад Улаанчулуутын хогийн цэг дээрээс хаягдал гялгар уут цуглуулж тушаадаг хүмүүсээс уут худалдаж авахаар хамт очсон. Тэнд байсан хүмүүс бидний хэлсэн үнээр хаягдал уутаа авахгүй бол ална шүү гэж хэлж байсан нь хамгийн аймар санагдаж байсан.
Одоо бол морингийн даваа, улаанчулуут, цагаан даваа гэсэн Улаанбаатрын төвлөрсөн гурван хогийн цэгээс түүхий эдээ авахаас гадна хоёрдогч түүхий эд авдаг цэгүүдээс түүхий эдээ авч байгаа. Мөн үйлдвэрийн байр нь дээрээ тогтмол авдаг гэнэ.
Монголд байгаа том хогийн цэгүүдээс ирж байгаа хогнуудыг дахин нэг ангилдаг үйлдвэр хэрэгтэй юм болов уу гэж боддог. Тэгвэл дахин боловсруулах үйлдвэрүүд түүхий эдийн хомсдолд орохгүй байх боломж байгаа гэж байлаа.
Энэ үеэр Үйлдвэрлэл үйлчилгээ явуулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт хэрэгтэй үед төр засгаас олгож байгаа онцгой хөнгөлөлттэй 3%-ийн зээл их чухал. Тэгэхээр ЖДҮ дэмжих зээл өмнө нь авч байсан уу? Материалаа бүрдүүлж өгсөн эсэхийг асуулаа.
Энэ зээлэнд хамрагдах хүсэлтээ 3 сарын сүүлээр өгсөн. Улсаас ямар нэгэн байдлаар хөнгөлөлттэй зээл авч байгаагүй. Харин банкнаас зээл авдаг. Ингэснээр найдвартай зээлдэгч сайн харилцагч болсон. гэсэн ч хэцүү байна. Нийгмийн чухал бодлого бидэнд маш хэрэгтэй байгаа. Жишээ нь манай хог хаягдлыг дахин боловсруулах салбарт татварын хөнгөлөлт байдаггүй. Мөн НӨАТ-ийн хөнгөлөлт байхгүй. Энэ асуудлыг л шийдэж эргэж нэг хараад боломжийн шийдвэр гаргаасай гэж хүсэж байна.
Төр засгаас ЖДҮ-ийн салбарыг яаж дэмжээсэй гэж хүсэж байна: Экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа газрууддаа урамшуулал олгоосой. Зээл нь бас хэрэгтэй хүндээ очдог байгаасай. Судалгаа хийж зээлээ олгомоор байгаа юм. Яг л хэрэгтэй хүндээ очвол маш том баялаг бий болно шүү дээ.
Ч.Даваабаяр: Халамжаар биш хөдөлмөрлөж байж илүү сайхан амьдарна. Онцгой хөнгөлөлттэй 3%-ийн зээл хэрэгтэй хүмүүст нь очиж чадвал ЖДҮ эрхэлж байгаа 800.000 гаруй хүмүүс ажлын байртайгаа үлдэнэ.
Бид “Зүгээр битгий хая” аян санаачилж гялгар уутны хог хаягдлаа хандивлах сав томоохон дэлгүүр, үйлчилгээний газруудаар байршуулж байна. Ингэснээр бид тухайн дэлгүүрт байршуулсан саванд цугларсан гялгар уутыг худалдаж авч байгаа мөнгөө шилэн данс үүсгэж байршуулаад “ид шидийн орон” буюу хүүхэд хамгаалах төвд байгаа хүүхдүүдэд хандивлаж байгаа гэв.
Судалгаагаар Улаанбаатар хотод жилд дунджаар 44000тонн гялгар уут хаягддаг гэсэн тоо гарсан. Үүнээс манай компани 1000 тонн уутыг л дахин боловсруулж байгаа. Боловсруулсан түүхий эдээрээ эцсийн бүтээгдэхүүн болох нүхэн жорлонгийн доторлогоо, бохирын хуванцар кольцо, шилжүүлэгч таг, траншейний таг үйлдвэрлэдэг.
Хашааны наад талд нь шаардлага хангаагүй нүхэн жорлон байхад хашааны цаад талд нь таван метр ч хүрэхгүй зайд гүний худаг байх жишээтэй. Бид нэг дэлхий, нэг нутаг дэвсгэр дээр амьдарч байгааг мартаж болохгүй.
Үндсэндээ нийт хүн амын тал нь нийслэл хотдоо төвлөрдөг манай улсын хувьд нүхэн жорлонгийн бохирдолт нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээний асуудал нэгэнтээ болсон.
Нүхэн жорлонгоос үүссэн хөрсний бохирдлын хор уршиг нь төрөл бүрийн халдварт болон халдварт бус өвчин, хорт хавдар, сүрьеэ тархах шалтгаан болоод зогсохгүй иргэдийн нийт өвчлөлийн 9,9% нь хөрсний бохирдолтой шууд холбоотой.
Гялгар уут 15-1000 жилийн дараа хөрсөнд бүрэн шингэдэг шүү дээ. Тэгэхээр эх дэлхийгээ хайрлаж гялгар уутыг цуглуулаад ангилсан саванд хийж хэвших хэрэгтэй байгаа юм.
Нүхэн жорлон нь хөрс, гүний усыг бохирдуулж хүчирхийлж байна.
Хог гэдэг нь өөрөө байгалд хүчирхийлэл үйлдэж байгаа
Хүн өөрөө нийгэмд хүчирхийлэл үйлдэж байгааг бид сайн мэднэ
С.Цэвэгсүрэн
Ерөнхийдөө түүхий эд болох боломжтой зүйлсийг нь ялгаад үлдсэн хэсгийг л хог гэж нэрлэнэ. Гадуур явж байхдаа дахин боловсруулах боломжтой хаягдалыг хараад хог биш эргээд мөнгө болдог зүйл дээ гэж боддог.
Манайх хөрс нь дээр үүссэн хаягдлаар, хөрс нь доор үүсээд байгаа бохирдлыг, хөрсөнд нэвчүүлэхгүйгээр цуглуулаад дараа нь соруулж авах нөхцөл бүрдүүлэх шаардлагатай арга хэмжээ авах маягаар үйл ажиллагаа явуулсаар байна.
Анх 7 сая төгрөгтэй эхэлсэн бол 2016-2021оны хооронд хийсэн ажил маань 2 тэрбум төгрөг болсон. Аав минь 2014 онд хог хаягдлыг 2 тэрбум төгрөг болгох боломжтой гэж ярилцлага өгсөн байдаг бол бид тэр ярьсан зүйлийг нь гүйцэтгэж чадсан. Аав минь бидний маш сайн зөвлөгч.
Бүтэн нэвтрүүлгийг энд дарж үзнэ үү
Баялаг бүтээгч нэвтрүүлгийн бүх дугаарын эндээс үзнэ үү: https://www.youtube.com/channel/UCWD-yYAGHARRmvCkg5ii8tw
Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны гишүүн "Plastic center" ХХК холбогдох утас: 70004308; 88104308
Plastic center Facebook хаяг: https://www.facebook.com/plasticcentermongolia
Баялаг бүтээгч нэвтрүүлэгтэй холбогдох утас: 99444444; 99044075
Сэтгүүлч: О.Одонтунгалаг
Фото агшин