Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье уриатай "Баялаг бүтээгч" нэвтрүүлэг энэ удаагийн дугаараар Монголын анхны оймсны үйлдвэрийг нээж тасралтгүй 16 дах жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа "Янмал" брендийг онцлон үйлдвэрийн бүхий л шат дараалалтай танилцсанаа та бүхэнд хүргэж байна. Нэвтрүүлгийн хөтлөгчөөр Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Ерөнхийлөгч, доктор /PhD/ Профессор Ч.Даваабаяр ажиллаа.
Анх 2005 онд нийт 3 ажилчинтайгаар ажлын гараагаа эхэлсэн "Янмал" брендийн үүсгэн байгуулагч Д.Лхагважав одоо 140гаруй хүнийг ажлын байраар хангаж Монгол улсын оймсны зах зээлийг дангаараа 25% хангадаг маш том салбар болсон байна. Өнгөрсөн он жилүүдэд ямар зүйл туулж, яаж энэ зэрэгтэй томоохон үйлдвэр болж өргөжиж байгаа бүхий л замын баяр гуниг, уналт босолт, амжилт зэргийг маш томоор үнэлж "Баялаг бүтээгч" нэвтрүүлэгт урьсан билээ.
Янмал брендийн захирал Д.Лхагважав нь эхнэр Энхжаргал болон охин хүү хоёрын хамт амьдардаг хөдөлмөрч нэгэн юм. Тэрээр нэвтрүүлгийн зураг авалт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс эхлэхэд анх удаа л хүрээлэнд ирж үзэж байна гэв. Учир нь тэрээр үйлдвэрээ хөл дээр нь босгож дэлхийн зах зээлд ноосон оймс ярихад л Монгол санаанд ортол нь тэгж үйлдвэрлэхийн төлөө тасралтгүй 16 жил ажиллаж байгаа гэнэ. Энэ үеэр нийслэл хотын хүүхэд залуусын чөлөөт цагаа зугаатай өнгөрөөдөг хүрээлэнгийн тохижилт бүтээн босголтыг хараад маш их баярлаж байгаагаа хэлсэн юм.
Анх 2005 онд нийт 3 ажилчинтайгаар ажлын гараагаа эхэлсэн "Янмал" брендийн үүсгэн байгуулагч Д.Лхагважав одоо 140гаруй хүнийг ажлын байраар хангаж Монгол улсын оймсны зах зээлийг дангаараа 25% хангадаг маш том салбар болсон байна. Өнгөрсөн он жилүүдэд ямар зүйл туулж, яаж энэ зэрэгтэй томоохон үйлдвэр болж өргөжиж байгаа бүхий л замын баяр гуниг, уналт босолт, амжилт зэргийг маш томоор үнэлж "Баялаг бүтээгч" нэвтрүүлэгт урьсан билээ.
Янмал брендийн захирал Д.Лхагважав нь эхнэр Энхжаргал болон охин хүү хоёрын хамт амьдардаг хөдөлмөрч нэгэн юм. Тэрээр нэвтрүүлгийн зураг авалт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс эхлэхэд анх удаа л хүрээлэнд ирж үзэж байна гэв. Учир нь тэрээр үйлдвэрээ хөл дээр нь босгож дэлхийн зах зээлд ноосон оймс ярихад л Монгол санаанд ортол нь тэгж үйлдвэрлэхийн төлөө тасралтгүй 16 жил ажиллаж байгаа гэнэ. Энэ үеэр нийслэл хотын хүүхэд залуусын чөлөөт цагаа зугаатай өнгөрөөдөг хүрээлэнгийн тохижилт бүтээн босголтыг хараад маш их баярлаж байгаагаа хэлсэн юм.
Д.ЛХАГВАЖАВ: БҮГДЭЭРЭЭ НИЙЛЖ МОНГОЛ УЛСАА ХӨГЖҮҮЛЬЕ
Том охин Л.Хулан нь Янмал брендийн гүйцэтгэх захиралын алба хашиж байгаа ба аавынхаа эхлүүлсэн энэ томоохон бизнесийг орчин үеийн хэв магт оруулж загвар дизайн тал дээр маш их анхаардаг тухай ярьж байлаа. Бага хүү нь 15 настай ба тэрээр ааваа би том болоод оймсны үйлдвэрлүү орохгүй шүү л гэж хэлдэг дээ хэмээн инээж байлаа.
Д.Лхагважав ахлах сургуулиа төгсөөд их сургуульд орж чадаагүй ч шантрахгүйгээр, арван жилээсээ үерхсэн эхнэр Энхжаргалтайгаа хамт БНСУ-ыг зорьж тэндээ 8 жил ажилласан байна. Тухайн үед нийгэм эдийн засгийн байдал хүнд байсан учир сарын 300 долларын цалинтай ажилладаг байжээ. Хүний нутагт янз бүрийн л үйлдвэрт ажилладаг байсны нэг нь оймсны үйлдвэр гэнэ. Ийнхүү гадаад орноос санаа авч сурсан мэдсэн чадвараа Монголдоо зориулах хэрэгтэйг ойлгож 8жил хуримтлуулсан 50000 доллартойгоор эх орондоо ирсэн байна. Тухайн үед долларын ханш бага байсан учир 50000 доллар дээрээ ах дүү хамаатан садныхаа байрыг зээлж худалдаад анхны санхүүжилтаа бүрдүүлсэн гэнэ.
2005 онд Үйлдвэр эхлүүлсэн анхны байраа 4х6 хэмжээтэй барьчихсан. Арай л жижигдүүлсэн байсан. Тухайн үедээ байгаа хөрөнгөндөө тааруулсан нь тэр байх даа. Сүүлд анхныхаа ажлын байраа хараад ядаж 10х5 барьчихгүй яав даа гэж бодож байлаа.
Манай нэвтрүүлгийн уламжлалт асуулт болох Баялаг бүтээгч гэж хэнийг хэлэх вэ? гэх асуултанд "Янмал" брендийн ерөнхий захирал Д.Лхагважав: Экспортонд нэмүү өртөг шингээхгүйгээр гаргаж байгаа бараа бүтээгдэхүүнээс жижиг хэсгийг л эх орондоо үлдээхэд Баялаг бүтээгч шүү дээ гэж хариулав.
Харин түүний охин "Янмал" брендийн гүйцэтгэх захирал Л.Хулан: Монгол улсдаа бүтээгдэхүүн үйлдвэрлэж нэмүү өртөг шингээж байгаа бүх л хүнийг Баялаг бүтээгч гэж бодож явдаг тухайгаа хэллээ.
Одоо бол анх үүссэн янмал брендийн ажлын байр болон үйлдвэрлэлийн үе шат бүр маш их ялгаатай болсон. Анхны хоёр ажилчинтайгаа ганцхан төрлийн оймс хйидэг байсан бол одоо үндсэн 6 төрлөөс салаалсан 1000 нэр төрлийн оймс үйдвэрлэж байгаа гэнэ.
Үндэсний том үйлдвэр Янмал бренд маань оймсны түүхий эдээ өөрсдөө боловсруулдаг гэдгээрээ маш том давуу талтай. 2005 онд ганцхан ажлын байртай байсан бол ноос угаах үйлдвэрээ 2019 онд ашиглалтанд оруулж, 2016онд утас ээрэх үйлдвэр, Монголдоо хонины ноос самнах хамгийн том үйлдвэрийг 2015 онд барьж шат дараалалтайгаар өргөжин тэлсээр байна.
Ноос угаах үйлдвэр, ноос самнах үйлдвэр, самнасан ноосоороо утас ээрэх үйлдвэр, будаг оруулах үйлдвэр, оймс үйлдвэрлэх үйлдвэр гэх 5 кластер үйлдвэрийг зэрэг ажиллуулж Монголдоо маш том салбаруудын хөгжүүлж байгаад бахархаж байлаа.
Ноос угаах үйлдвэр нь эмээлтэд байрладаг ба угаагдаж ирсэн ноосоо самнах, ээрэх, оймс болгон эцсийн бүтээгдэхүүн болгох үе шатны бүх үйлдвэрүүд Бэлх зусланд байрлаж байна.
Үйлдвэрүүдийн хүчин чадлын хувьд ноос угаах үйлдвэр нь 1га талбайтай ба өдөрт 7тонн ноос угаах хүчин чадалтай.
Ноос самнах үйлдвэр нь 2800м2 хэмжээтэй ба нийт 56 самнах машин зэрэг ажиллаж хоногт 450кг самнасан ноос гаргах чадалтай байна.
Самнасан ноосоороо утас ээрэх үйлдвэр мөн 2800м2 хэмжээтэй бол
Оймсны үйлдвэр 2500м2 хэмжээтэй, өдөрт 1000 нэр төрлийн 30000 гаруй оймс үйлдвэрлэж гаргах хүчин чадалтай маш том үйлдвэр юм.
Мөн янмал бренд Монголынхоо оймсны зах зээлийн дангаараа 25% хангахаас гадна Хятад, Орос, Франц, Солонгос, Япон зэрэг гадаадын 7 улсад экспортод гаргадаг байна.
Борлуулалтын хувьд нийслэл хотдоо өөрсдийн нэрийн 10 дэлгүүр нээж ажиллуулхаас гадна гэрээт борлуулагч нараараа дамжуулан Монгол орныхоо өнцөг булан бүрд хүрч үйлчилж байна.
Энэ олон том үйлдвэрүүдийг барьж байгуулах санхүүжилт нь 2008 оноос эхэлж ЖДҮ-ийг дэмжих зээлүүдээр бүтсэн ба сүүлд 2018 онд Азийн хөгжлийн банкнаас авсан 3.5 тэрбумын зээлийн сахүүжилтаар хийж буй бүтээн байгуулалтуудаас маш томоохон үр дүн гарсаар байна.
Харин цар тахлын энэ үед МУ-ын засгийн газраас банк санхүүгийн салбартай хамтран ЖДҮ дэмжих 3хувийн хүүтэй олгож буй зээлэнд хамрагдаж 500 сая төгрөгний санхүүжилт авчээ. Бизнес эрхэлхлэгч нарт санхүүгийн асуудал маш том дарамт болдог ч Янмал бренд бусдын адил авсан өр зээлээ цаг тухайд нь төлж явхын тулд өдөр бүр маш хичээнгүй ажилсаар байна.
16 жил тасралтгүй бизнес эрхэлж байгаа хүний хувьд бусад ЖДҮ нартаа хандаж банк санхүүгийн салбарт зээлийн түүх үүсгэж найдвартай харилцагч байх шаардлагатай байдаг тухай ч зөвлөж байлаа.
Монголдоо анхдагч оймсны үйлдвэр болсон Янмал брендээс салаалсан маш олон оймсны үйлдвэрүүд бий болсон ба үүсгэн байгуулагч Д.Лхагважав энэ талаар: Өөртөө өрсөлдөгч нар аа бэлдэж байна. Мөн бид гадаадаас орж ирж байгаа оймснуудтай тэмцэх нэг зорилготой бол гадаадад гарах нэг зорилготой гэв. Учир нь би мөнх биш. Сурсан мэдсэн зүйлээ хойч үедээ үлгэрлэж үлдээгээд явах л чухал асуудал хэмээн хуучиллаа.
Мөн ноос ноолуураар бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа энэ үйлдвэрийн ажилчид ноолуураа цагаан алт гэж нэрлэдэг гэнэ шүү.
"БАЯЛАГ БҮТЭЭГЧ" нэвтрүүлгийн өмнөх дугааруудыг энд дарж үзнэ үү.
СЭТГҮҮЛЧ: О.Одонтунгалаг
ФОТО АГШИН