Хүнд хэцүү салбар гэж хаяхгүйгээр Адууны дэл сүүл, сарлагийн хөөвөр, хялгас, саваг зэрэг бүх төрлийн малын гаралтай ширхэгт материалыг угааж боловсруулж, савлаж, хаяглан чанарын өндөр түвшинд бэлтгэн нийлүүлж байгаа "МОН ТОРГОН ДЭЛ" компани энэ удаагийн "БАЯЛАГ БҮТЭЭГЧ" нэвтрүүлгийн зочноор уригдан оролцлоо. Нэвтрүүлгийн хөтлөгчөөр Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Ерөнхийлөгч, доктор /PhD/ Профессор Ч.Даваабаяр ажиллаа.
Монголдоо андууны дэл сүүлийг боловсруулах анхны үйлдвэр болсон "МОН ТОРГОН ДЭЛ" компанийг үүсгэн байгуулахаар залуу үеийн төлөөлөл болсон 4 залуу нэгдэж эргэн төлждөг Монголын том үнэт баялаг болох адууны дэл сүүлээр хийсэн бүтээгдэхүүн Дэлхийд мандаасай, зах зээлд чухал болоосой гэдэг зорилгыг өмнөө тавин ажиллаж байгаа учир бид энэ салбарын жаргал, зовлон, баяртай, гунигтай бүхий л үеийг нь сонсохоор урьсан билээ. Байгуулагдаад 3 дах жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа тус компани анх санаа нийлсэн 4 залуу ачаа буулгах, зөөх, цэвэрлэх, угаах гээд үйлчлэгчээс захирал хүртэлх бүх албыг хашиж байсан бол өнөөдөр 9-12 шат дамжлагаар бүтээгдэхүүн үйлдвэрлэж 30 гаруй ажилчинтай болж өргөжсөн байна.
Ингээд үүсгэн байгуулсан залуусын нэг "МОН ТОРГОН ДЭЛ" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.ГАНХУЯГ-тай танилцъя. Тэрээр эхнэр болон 3 хүүхдийнхээ хамтаар амьдардаг. Багаасаа л морь малтай ойр өссөн учир адууны дэл сүүл гэдэг ямар их үнэ цэнэтэй баялаг болохыг хүн бүрт ойлгуулах цаашид хойч үеийнхэндээ хаяж мартахгүйгээр заавал авч явах ёстой салбарынх нь суурийг тавих нь хамгийн чухал хэмээн ярьж байлаа.

Ж.ГАНХУЯГ: УХААД ДУУСДАГ БИШ ЭРГЭН ТӨЛЖДӨГ БАЯЛГИЙНХАА ЗАМЫГ НЭЭЖ ӨГӨӨЧ ЭЭ.
Тус үйлдвэр СХД-ийн 32-р хороонд буюу эмээлтэд байдаг ч түүхий эд болох дэл, сүүл, сарлагийн саваг гэх мэт зүйлсээ хятадуудтай өрсөлдөж авдаг гэнэ. Учир нь бидний нэг том баялгийг бид хараагүй байхад хятадууд түрүүлж хараад нэмүү өртөг шингээхгүйгээр экспортод гаргаж байгаа нь тун харамсалтай.
Манай улс адууны тоо толгойгоор дэлхийд эхний тавд ордог бол адууны сүүл бат бөх, чанартай, эргээд байгаль орчинд ээлтэй учир нэгдүгээрт ордог гэнэ.
Боловсорч дууссан эхний бүтээгдэхүүнийг кино урлагийнхан сахал болон хиймэл үс болгон ашигладаг ба нумт хөгжмийн бүх зэмсэгт татлага, нум хийдэг байна.
Одоогоор тэд зөвхөн түүхий эд ээ боловсруулж байгаа учир цаашид эцсийн бүтээгдэхүүн болох бийр, багс, сойтог гэх мэт зүйлсийг өөрсдөө хийхээр төлөвлөж байна. Мөн цаашид 21 аймагт салбартай болж ажилгүйдлийг бууруулж орон нутагтаа хувь нэмэр болох том зорилготой баг хамт олон юм.
-Баялаг бүтээгч гэж хэнийг хэлэх вэ? Таны бодлоор
Том жижиг ямар ч ялгаагүй дотооддоо үйлдвэрлэл явуулж байгаа бүхий л хүмүүс миний хувьд баялаг бүтээгч.
-Анхны санхүүжилтын тухай дурсах уу? Энэ сэдэв их сонирхолтой байдаг шүү дээ?
Бид 4 анх тус тусдаа зээл авч нийт 65 сая төгрөгтэй эхэлж байлаа. Ерөнхийдөө хасах баланстай эхэлсэн гэж хэлж болно.
-Яг адууны дэл сүүлийг боловсруулахад хэчнээн шат дамжлагатай вэ?
Эцсийн бүтээгдэхүүн хараахан хийж эхлээгүй ч түүхий эд ээ сайтар боловсруулах үйл явц бол 9-12 шат дамжлагатай. Угаах, хайчлах, самнах, тослох, ангилах гэх мэт маш олон нарийн дарааллаар явдаг.
-Үйлдвэрийн хүчин чадал тоног төхөөрөмжийн хувьд тодорой мэдээлэл өгнө үү?
Манай бүтээгдэхүүний хувьд хүчин чадлаа нэмье гэвэл хүн хүч л нэмэх шаардлагатай. Яагаад гэвэл угаахаас бусад бүх процесс ямар нэгэн тоног төхөөрөмжийн шаардлагагүй бүгд хүний гараар хйидэг онцлогтой. Үүнийгээ дагаад ажлын байр нэмэгдэх хандлагатай байдаг.
-Засгийн газар дэлхий дахиныг нөмрөөд буй Ковид 19 цар тахлын хүндрэлээс эдийн засгаа аварч үлдэхээр Ажлын байрыг дэмжих 3 хувийн хүүтэй , 3 жилийн хугацаатай зээлийг иргэд ААН-үүдэд олгох шийдвэр гарсан. Уг зээлийг бодит эзэндээ хүрэхгүй байна гэсэн гомдолтой иргэд ААН-үүд нилээдгүй байгаа. Энэ талаар таны бодол. Мөн танай байгууллага зээлийн хүсэлт өгсөн үү?
Ерөнхийдөө биднийг улсдаа хөрөнгө оруулалт хийе! Гэхээр дэмжих боломжгүй гэдэг хариу өгдөг шүү дээ.
Гэхдээ ковидын хөл хорионы 3 хувийн зээлэнд хамрагдаж магнай хагартал баярласан. Бүтэн хоёр сар хөөцөлдөж явсны үндсэнд ямар ч гэсэн цар тахлын энэ хүнд үед хамрагдаж чадсандаа маш их баяртай байгаа. Авсан зээлээрээ түүхий эд ээ хангаж авлаа.
- ЖДҮ, ҮЙЛДВЭРЛЭЛ эрхлэгчдийг дэмжих төрийн систем ямар байгаасай гэж хүсдэг вэ?
Залуу үеийн бизнес эрхлэгчдийнхээ сэтгэл зүрхийг битгий мохоогоосой. Ашигтай үр дүнтэй ЖДҮ-ийг дэмжих зайлшгүй шаардлагатай шүү. Ухаад дуусдаг биш эргэн төлждөг бүтээгдэхүүнийхээ замыг нээж өгөөч ээ. Бид энэ харанхуй нүхнээс яаж гарах вэ? Биднийг тултал нь дэмжээд өгвөд 100% үр дүн харуулж чадна.
Дашрамд дуулгахад "МОН ТОРГОН ДЭЛ" компани хүрээлэн буй орчиндоо ногоон байгууламж барьхаас гадна өнгө үзэмж нэмж олны жишиг компани болохыг хүсдэг гэнэ. Тэрээр өөрсдийн хөрөнгөөр эмээлтийн төв зам дагуу 250м газарт 8ширхэг замын гэрэлтүүлэг, 8ширхэг хашлага, 2ширхэг хурд сааруулагч хийсэн ба үүнээс гадна зам дагуу ногоон байгууламж бүтээж саравч хйисэн байна. Энэ бүтээн байгуулалтанд 24 сая төгрөг зарцуулсан ба сар бүр 8 гэрэлтүүлгийн цахилгааны мөнгийг ч төлж явдаг үлгэр жишээ байгууллага юм.
"БАЯЛАГ БҮТЭЭГЧ" нэвтрүүлгийн өмнөх дугааруудыг энд дарж үзнэ үү.
СЭТГҮҮЛЧ: О.Одонтунгалаг
ФОТО АГШИН