Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье уриатай "БАЯЛАГ БҮТЭЭГЧ" нэвтрүүлгийн шинэ дугаарт ЭХИЙН СЭТГЭЛЭЭР УРЛАВ ХХК буюу үйлчлүүлэгч нарын сайн мэдэхээр ҮР МИНЬ хүүхдийн хувцасны брендийн үүсгэн байгуулагч А.Уянга уригдан оролцож байна. Нэвтрүүлгийн хөтлөгчөөр Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Ерөнхийлөгч, доктор /PhD/ Профессор Ч.Даваабаяр ажиллаа.
А.Уянга нь нөхөр болон 3 сайхан хүүгийнхээ хамт амьдардаг Монголын Баялаг бүтээж яваа залуухан гэр бүлүүдийн нэг юм.
А. УЯНГА: Хүүхэд гэдэг саад биш урам зориг эрч хүч авдаг бэлэг шүү.
Анх нөхрөөсөө 200 мянган төгрөг, хадам ээжээсээ 300 мянган төгрөг зээлээд 10м2 байранд 3 оёдлын машин, нэг оёдолчинтойгоор нийт 2 хүний бүрэлдэхүүнтэй ажлын гараагаа эхэлж байсан тэрээр одоогоор 15 ажилчинтай жижиг дунд бизнес эрхлэгч болон өргөжөөд байна.
ЭХИЙН СЭТГЭЛЭЭР УРЛАВ компанийн хамт олон бүх бүтээгдэхүүнээ үйлдвэрлэхдээ дараах зарчмыг баримталдаг байна.
1. Хүүхдийн эрүүл мэндэд тустай;
2. Хүүхдийн насны онцлогт тохирсон, өсөлтийг дэмжих;
3. Дурсамж бүтээх;
4. Импортыг орлох чанартай.
ҮР МИНЬ бренд нь 9 хүртэл насны хүүхдийн хувцас болон гэр бүлийн хэвлэлттэй хувцас үйлдвэрлэдэг бөгөөд хэрэглэгчийн хүсэлтээр урт хугацаанд захиалгаар бүх размерийн хувцас үйлдвэрлэх боломжтой. Бид БНХАУ –н GB18401-2010A тоот үндэсний даавуун бүтээгдэхүүний эрүүл ахуйн чанарын шаардлага хангасан хүүхдийн эрүүл өсөлтийг хангах уриалгатай нярай хүүхдийн хувцасны даавуу үйлдвэрлэгч Гуангминг үйлдвэрээс даавуугаа албан ёсоор импортлодог. Хэвлэлийн хувьд бид хүүхдэд ямар нэг харшил өгөхгүй байх хуулган хэвлэлийн технологийг ашигладаг.
Айлын ганц охин А.Уянга гэх турьхан бүсгүй том хүүгээ төрүүлээд удаагүй байхдаа хүүгээ хараад төрж буй эхийн хайрын сэтгэлээр бусад нялх, нярай хүүхдүүдэд биед нь маш эвтэйхэн, арьсанд нь тохирсон материалаар хувцас хийх ёстой юм байна гэдэг санаа төрж судалж эхэлжээ. Тэрээр ойролцоо насны дэрсхэн 3 үртэй учир 2дахь хүүгээ төрөөд 4 сартай байхад нь том хүүгээ гэртээ ээждээ үлдээгээд 4 сартай хүүгээ тэврэн чанартай материал сонгохоор нөхөр Э.Жаргалын хамт Гуанжоу хотыг зорьж байсан зоригтой ээж билээ.
Үйлдвэр байгуулах зорилгодоо сэтгэл шулуудаж 4 сартай нярай хүүхдээ аваад гадаад орныг зорьсон тэр үеийн сэтгэгдэл үйл явдлынхаа талаар дурсах уу?
Нялх биетэй ч найдвартай нэг тал минь байж чаддаг ханьтайгаа хамт явах учир санаа амар байсан. Гуанжоу хотод очоод буудаллаж байсан өрөөндөө тэр том бөс даавууны захаас сайн гэж сонгосон эхний материалуудаасаа өөдөс тасдаж аваад яваад л байсан. Орой нь буудалдаа очоод эхлээд угааж үзсэн. Будаг гарч байгааг, хэр их сунаж байгааг нь хараад хатааж үзсэн. Хамгийн сүүлд өөдөснөөс нь шатаад шалгаж байлаа. Учир нь хөвөн даавуу материалаас үнс гардаг, бусад материал хоорондоо барьцалдсан хар, хатуу зүйл болдог. Сэтгэлд таарах даавуу олдохгүй маш удаан хайсан. Хүүгээ ээлжилж тэврээд л, зах дотор сүүгээр угжиж, мөөмөө хөхүүлж, хуурайлж хоёулаа хөлийн улаа эргэтэл явсан даа хэмээн эргэн дурсаж байлаа.
Энэ үйл явдлаас хойш дөрвөн жилийн хугацаа өнгөрч ҮР МИНЬ бренд 4 нас хүрлээ.
Баялаг бүтээгч гэх хэнийг хэлэх вэ? Таны бодлоор
Мөнгийг эргэлтэнд оруулж ажлын байрыг бий болгож, төр засагтаа татвараа төлж яваа хүмүүсийг хэлнэ .
Монголд яг бага насны хүүхдэд зориулсан арьсанд нь тохирсон чанартай материалаар хувцас үйлдвэрлэдэг газрууд тун ховор байдаг. Тэр дундаа дутуу төрсөн, өөрөөр хэлбэл бага жинтэй төрсөн нярай хүүхдийн хувцас олддоггүй талтай байдаг. Энэ асуудлыг шийдэж 900гр-2,5кг төрсөн бяцхан үрсүүддээ тусгай зориулалтын даавуугаар бүх төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг давуу талтай.
Ковидын хөл хорионы үед танай байгууллагад үзүүлсэн нөлөө, тулгарсан хүндрэл бэрхшээлийн тухайд ? Яаж давж гарсан бэ?

А.УЯНГА: БИЗНЕСЭЭ ЭХЛЭЭД ЯВЖ БАЙХАД ДУНД НЬ ХУГАРАЛЫН ЦЭГ БАЙСАН Ч БОСОЖ ЧАДСАН.
Мэдээж хэрэг маш их нөлөөлсөн. Хил хаагдаж материал дутагдсан. Үйлдвэрлэсэн барааны нөөц дуусаж борлуулалт хийх бүх суваг зогссон байдалтайгаар л хөл хориог өнгөрөөсөн. Энэ үед өөрийгөө бодохоос илүүтэйгээр надад итгэж ажилдаг ажилчид хамт олондоо их санаа зовж байлаа. Гэсэн хэдий ч цааш нь явах ёстой болно, бүтнэ гэж өөрийгөө зоригжуулж үйл ажиллагаагаа явуулсаар Шинэ үйлдвэрийн байрандаа нүүж ороод удаагүй байна.
Ямарваа нэгэн зүйлийн хийж бүтээхээр зорьсон л бол хиймлээр ч хамаагүй өөртөө урам зориг оруулах хэрэгтэй.

Ч.ДАВААБАЯР: ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛД МОНГОЛЫН ЗЭЭЛИЙН ХҮҮ МАШ ӨНДӨР БАЙНА. ЖДҮ ЭРХЛЭГЧИДДЭЭ ДЭВШИХ БОЛОМЖ ОЛГОХ ХЭРЭГТЭЙ. ӨНДӨР ХҮҮТЭЙ ЗЭЭЛ АВСНААР ХӨЛ ДЭЭРЭЭ БОСОЖ ЧАДАХГҮЙ БАЙНА.
-ЖДҮ, ҮЙЛДВЭРЛЭЛ эрхлэгчдийг дэмжих төрийн систем ямар байгаасай гэж хүсдэг вэ?
Хэзээ нэгэн цагт дотооддоо ямар нэгэн үйлдвэрлэл эрхэлж мөнгийг эргэлтэнд оруулж байгаа бүхий л ЖДҮ эрхлэгчидээ дэмжинэ гэдэгт итгэж явдаг. Яг одоогоор 3 хувийн зээлийг хэн аваад хэн авч чадахгүй үлдээд байгааг ойлгохгүй байгаа. Дэмжлэг авах гэхээр өгөхгүй тэгсэн байж татвараа сайн авдаг. Ийм систем байж болохгүй шүү дээ.
ҮР МИНЬ брендийн хувцаснууд дээр эцэг эхчүүдийн хүүхдээ өхөөрдөж дууддаг, сэтгэлээс нь ундран гарсан өхөөрдөм үгнүүд хэвлэгдсэн байдгаараа маш их онцлогтой. Мөн хэрэглэгч нар нь өөрсдөө хэвлүүлэх үг ээ тусгайлан захиалаад хайртай бяцхан үрсдээ цор ганц хувилбар гаргуулж авах боломжтой гэнэ.
Хувцас загварын хувьд олон ээж нарын судалгаа, сэтгэгдэл, зөвөлгөөнд үндэслэж мөн өрхийн эмнэлгүүдийн судалгаагаар хүүхэд өмсөөд явахад биед эвтэйхэн загварыг гаргадаг байна.
Бид нэвтрүүлгийн зураг авалтын үеээр цар тахлын энэ үед ард иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө бага насны 4настай болон 2настай хүүхдүүдээ гэртээ хүнээр харуулж үлдээгээд ажилдаа орж бүр PCR шинжилгээ авч байгаа Хавдар судлалын үндэсний төв-ийн ээлжийн сувилагч Э.Бямбажаргал гэх залуухан ээжид нэвтрүүлгийн зочин ҮР МИНЬ брендийн үүсгэн байгуулагч А.Уянгын гарын бэлэн мөн Баялаг бүтээгч нэвтрүүлгийн баг хамт олны зүгээр сарнай цэцгийн байглаатай хамтад нь бэлэглэж гэр бүлээ үл хайхран, ард түмэн биднийхээ төлөө ажиллаж байгаад нь чинь сэтгэлээсээ баярлаж талархаж байгаагаа илэрхийлсэн юм.
Ажил дээрээ гэнэтийн бэлэг авсан Сувилагч Э.Бямбажаргал эрүүл мэндийн салбарын эмч сувилагч нар маань цар тахлын эсрэг тэмцэж байх үедээ маш олноороо өвдөж байгааг хараад гэртээ суухыг бодоогүй. Тийм болохоор миний хувьд хамт олондоо хувь нэмэр болох үүднээс ард иргэдийнхээ төлөө эрсдэлтэй бүсэд орж ажиллахаар шийдсэн тухайгаа ярьлаа. Мөн Баялаг бүтээгч нэвтрүүлгийн багийнхны барьсан бэлэг маш их урам зориг, эрч хүчийг хайрласан гэдгийг хэлж бидэнд фото зургаа ирүүлсэн юм.
Энэ дашрамд Монголын мянга мянган эмч сувилагч, эмнэлгийн ажилчиддаа бүгдэнд нь баярлаж талархаж явдгаа илэрхийлье.
"БАЯЛАГ БҮТЭЭГЧ" нэвтрүүлгийн өмнөх дугааруудыг энд дарж үзнэ үү.
СЭТГҮҮЛЧ: О.Одонтунгалаг