"БАЯЛАГ БҮТЭЭГЧ" нэвтрүүлэг энэ удаагийн дугаараар хонь ямааны гүзээ сархинагийг боловсруулж хүний биед ашиг тустай цусан дах сахарын хэмжээг бууруулагч "УУДАГ ГҮЗЭЭ" гэж нэрлэдэг эрүүл мэндийн цайг Дэлхийд бүртгэгдээгүй онцгой орцоор Монголдоо хийж үйлдвэрлэж байгаа “САНЖАЙН ХИШИГ” компанийг онцлон танилцуулж байна.
Нэвтрүүлгийн хөтлөгчөөр Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Ерөнхийлөгч, доктор /PhD/ Профессор Ч.Даваабаяр ажиллаа.
Тус байгууллагын хувьд үйл ажиллагаа явуулж эхлээд 4 дэх жилдээ тасралтгүй ажиллаж байгаа ба үүсгэн байгуулагч хатагтай О.Отгонжаргал нь ханьтайгаа хамтран энэхүү бизнесээ эрхэлдэг. Өдгөө хоёр сайхан хүүхдийн эцэг эх болсон тэд малын гүзээ сархинагаар сахар бууруулагч маш үр дүнтэй цайг үйлдвэрлэж байгаагаараа дэлхийд анхдагч гэж хэлж болно. Одоогоор нийт 9 хүнийг тогтвортой ажлын байраар хангаж ажиллаж байна.
"САНЖАЙН ХИШИГ" компани цусан дах сахарын хэмжээг бууруулагч цай үйлдвэрлэхээс гадна өөр найман нэр төрлийн хүний биед ашиг тустай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Үүнд:
- Сахар бууруулагч цай: Цусан дах сахарыг 50,6% бууруулна. Нойр булчирхайн үйл ажиллагааг сайжруулж, холестрины хэмжээг бууруулна. Мөн цус шингэлж, бодисын солилцоог сайжруулах ач тустай.
- Хордлого тайлах цай: Хамгийн хүчтэй хордлого тайлах ургамаруудын нэгдэл. Шарталт, агаарын бохирдол, гар утас компьютерийн хор зэргийн гадагшлуулна.
- Элэгний эмч цай: Элэгний вирус устгах, элэг төлжүүлэх, элэг эрүүлжүүлэх, элэгний хатуурлаас урьдчилан сэргийлдэг.
- Зөгийн балтай хар сармис: Монгол хар сармис, зөгийн балаар хийсэн уг бэлдмэл нь эрчүүдэд онцгой нөлөөтэй. Дархлаа үрэвсэл, вирус устгах үр дүнтэй.
- Увидасу үе мөчний тос: Адууны далангийн тос, чөмөгний тос, халгай, боловсруулан үйлдвэрлэсэн үе мөч, арьс гоо сайхан харшил, тууралтын тос.
- Хурдан морины амин дэм/ horse power/: хурдан морины нэмэлт тэжээл. Хурд хүч нэмж хөвөө суухаас сэргийлнэ. 18 төрлийн амино агуулсан.
- Байгалийн амино амин дэм/ man power/: Байгалийн гаралтай амино. Фитнессийн хүнд дасгалын үед хүч тамир нэмэх, хэт туранхай болон жин нэмэх хүсэлтэй хүмүүс биеийн жинг нэмэгдүүлэх зорилгоор хэрэглэж болох онцгой бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэж нийслэлийн томоохон худалдааны төвүүд болох НОМИН, САНСАР, E MART болон бусад эмийн сангуудаар худалдаалдаг байна.
Хосуудын хувьд Аялал жуулчлалаар Монголд бакалаврын зэрэг эзэмшиж төгсөөд үргэлжлүүлэн хамтдаа БНСУ-д Бизнесийн удирдлага чиглэлээр сурч төгссөн билээ.
Ш.ХАНГАЛ: Анх найзаасаа гүзээ сархинагийг байнга хэрэглээд сахар нь маш сайн буурсан тухай дотны хүнийх нь түүх сонсоод энэ талаар судалж эхэлсэн.
Өмнө нь өндөгний хальснаас кальци гаргаж авах санаа төрж судалж байсан. Дараа нь найзаасаа малын гүзээ сархинаг чихрийн шижин өвчний үе хүнд маш сайн үр дүн үзүүлсэн тухай түүх сонсоод судалгаа хийж эхэлсэн. Удаан хугацаанд сайтар судалж хийсэн эхний бүтээгдэхүүнээ Эм судлалын хүрээлэнд 30хоногийн туршилтанд шинжлүүлэхэд чихрийн шижингийн өвчлөлийн үед 30 хоногийн хугацаанд 8 цагаар өдрийн 3 тун ууж хэрэглэхэд 54.5% цусан дах сахарын хэмжээг бууруулсан гайхалтай үр дүн гарсан. Дараагаар нь МХЕГ лавлагаа лабораторид хүний биед сөрөг нөлөөгүйг баталгаажуулж шинжилгээд хамрагдсан. Ингээд Монгол улсын Оюуны өмчид бүртгүүлж ШИНЭ САНААГААР патент авчээ.
- Бизнес эрхлэгч бүрт тэр дундаа үйлдвэрлэл эрхэлж байгаа хүнд анхны санхүүжилт гэдэг зүйл байдаг. Анхны санхүүжилт, анхны хөрөнгө оруулагч, анхны хамтрагч гэх мэтчилэн. Таны хувьд бизнесээ босгож байсан түүхээ хуваалцаач?
Анхны санхүүжилт 5 сая төгрөгнөөс эхэлсэн. Өмнө нь олон зүйл туршиж үзээд санхүүгийн хувьд дахиад шинэ бизнес эхлэхэд хүндхэн байсан үед найзынхаа найзаас 5 сая төгрөгний зээл аваад ханцуй шамлан ажилдаа орсон.
- Таны бодлоор Баялаг бүтээгч гэж хэн бэ?
Ажлын байрыг бий болгоод улс эх орондоо татвараа төлөөд явж байгаа хүмүүсийг Баялаг бүтээгч гэж хэлнэ.
О.ОТГОНЖАРГАЛ: Гүзээ сархинагаар шөл биш найруулаад л уучих цай хийнэ гэдэг хаана ч байхгүй өвөрмөц эм гэж хэлж болно.
Анх найзууд маань гүзээ цэвэрлэж байгааг хараад гоо сайхны бүтээгдэхүүн хийгээч ээ гэж хэлж байлаа. Малын гүзээ сархинаг ямар байдгийг хүн бүр мэднэ. Хонь ямаа уул хаданд авирч бэлчиж тэнд ургасан 200 гаруй төрлийн ургамал ногоог идэж байгаа учир Гүзээний доторх жиржгэр хэсэгт идсэн ургамал ногооны шим шүүс хадгалагдаж байдаг. Тийм учраас бид гүзээгээ маш болгоомжтой цэвэрлэж шим шүүсийг нь алдагдуулахгүйгээр боловслуулан эцсийн бүтээгдэхүүнийг усанд найруулж уух хатаамал болгон гаргадаг.
Ш.ХАНГАЛ: Хүмүүс ил гарсан шарх сорви байхгүй л бол өөрийгөө эрүүл гэж бодоод байдаг. Энэ бол ташаа ойлголт
Хүн ямар нэгэн байдлаар өөрийгөө амьдралын туршид үүсэж болох өвчин эмгэгээс урьдчилан сэргийлж хамгаалж байх хэрэгтэй. Наад захын асуудал нь агаарын бохирдол, гар утас компьютерийн хор гэх мэт зүйл маш их хор хөнөөлтэй.
- Ажлын байрыг дэмжих 3 хувийн хүүтэй , 3 жилийн хугацаатай зээлийг иргэд ААН-үүдэд олгох шийдвэр гарсан. Уг зээлийг танай компани авсан шүү дээ. Энэ талаараа тодорхой ярилцъя.
- Ажлын байрыг дэмжих 3 хувийн хүүтэй , 3 жилийн хугацаатай зээлийг иргэд ААН-үүдэд олгох шийдвэр гарсан. Уг зээлийг танай компани авсан шүү дээ. Энэ талаараа тодорхой ярилцъя.
О.ОТГОНЖАРГАЛ: БАРЬЦАА ХӨРӨНГГҮЙ ХҮМҮҮС 3%-ИЙН ЗЭЭЛИЙН САНГААС ХАСАГДДАГ.
Энэ зээлийн хувьд эхлээд зээлийн хүсэлт өгсөн газруудаас хамгийн том компаниудын асуудал шийдэгдчихдэг юм байна. Дараа нь ЖДҮ эрхлэгчид үлдсэн санхүү дээр л бужигнадаг. Уг нь ЖДҮ эрхлэгчидэд 50-150 сая байхад хангалттай шүү дээ. Яг өөрөө хүсэлт өгөөд гурван сарын хугацаанд уйгагүй хөөцөлдөж эцэст нь энэ зээлийг авсан хүний хувьд барьцаа хөрөнггүй л бол зээлийн сангаас хасаад явдаг гэдгийг анзаарсан.
-Бүтээсэн зээлээрээ танайх бизнесээ хэрхэн дэмжиж байгаа вэ?
Зээлээр авсан 100сая төгрөгөөрөө бүтээгдэхүүнийхээ түүхий эдийг авч, сав баглаа боодлоо захиалан хийлгэж байгаа. Гол түүхий эд болох гүзээ маань анх 4 жилийн өмнө 200 төгрөгний ханштай байсан бол бензин түлшний үнэ өссөнттэй холбоотойгоор бас л нэмэгдэж өнөөдрийн байдлаар 1200 төгрөг болж өссөн.
Гэсэн хэдий ч бид өнгөрсөн 4 жилийнхээ хугацаанд анх байсан үнээ барьж одоо хүртэл нэг ч төгрөг нэмэхгүйгээр цар тахлын үед үйлчлүүлэгч нартаа хүндрэл учруулахгүйгээр ажиллаж байна.
-ЖДҮ, ҮЙЛДВЭРЛЭЛ эрхлэгчдийг дэмжих төрийн систем ямар байгаасай гэж хүсдэг вэ?
Яг биднийг дэмжих систем гэвэл ЖДҮ эрхлэгчдийн дунд тусад нь зээл авах сан байгуулах. Дээр хэлсэнчлэн барьцаа хөрөнгө ихтэй том компаниуд тусдаа, бид тусдаа гэсэн системээр явбал ЖДҮ эрхлэгчид маш сайн хөгжиж дэвших боломжтой гэж харж байгаа.
"САНЖАЙН ХИШИГ'' компани үүсгэн байгуулагдаад нэг жилийн дараа Худалдаа аж үйлдвэрийн танхимаас "ШИЛДЭГ ГАРААНЫ БИЗНЕС" гэх шагналыг хүртсэн байна. Эрүүл мэндэд ач тустай, онцлог түүхий эдээр бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа Монголын бас нэгэн бизнесмэн гэр бүл юм.
Дашрамд дуулгахад “САНЖАЙН ХИШИГ” компаний үйлдвэрийн ажил өглөө 5 цагаас өдрийн 1 цаг хүртэл ажиллаад тардаг нь ажилчдын ажлын бүтээмжийг сайжруулж, өдрийн ихэнхи цагийг гэр бүлдээ зориулахад зарцуулдаг нь тун таатай байдаг тухай үйлдвэрийн ажилчид ярьж байлаа. / Д.Отгонсүрэн туслах ажилчин/
Ш.Амарсайхан цехийн дарга
Б.Ганзориг /Борлуулалтын ажилтан/
Мөн үүсгэн байгуулагч О.Отгонжаргал өглөө эртлэн босож амьдардаг хотхоныхоо иргэддээ үнэгүй фитнесс болон дасгал хөдөлгөөн хийхийг уриалдаг хөдөлмөрч нэгэн билээ.