Бид энэ удаагийн “Баялаг бүтээгч” буландаа залуу ээж нарт хэрэгтэй нэгэн онцгой брэнд болох “Tezard” ХХК-ийн “Diaperworld” брэндийн монгол угаадаг живхийг сонголоо.
Нэг удаагийн хүүхдийн живх дэлхийн экологийн дайсан
Хүүхэд асаргааны талаар эргэн тойронд зайлшгүй шаардлагатай зүйл бол яах аргагүй хүүхдийн живх юм. Живх ээж нарын ажлыг хамгийн ихээр хөнгөлж өгдөг гол туслах билээ. Гэхдээ нөгөө талаар бол хүүхдийн нэг удаагийн живх эдийн засгийн хувьд ёстой л “дайсан”. Тухайлбал, нэг удаагийн памперс дэлхийн хог хаягдлын хамгийн гэсэн үзүүлэлтийн гуравдугаарт бичигддэг. Мөн хотын хатуу хогийн дөрвөн хувийг эзэлдэг гэнэ. Зөвхөн АНУ-д жил бүр 3.5 сая, дэлхий даяар хэдэн тэрбум памперс хаягдал болдог аж. Нэг хүүхэд хоёр нас хүртлээ 2000-8000 живх хэрэглэдэг хэмээн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаа байдаг. Живх 100 жилийн турш байгаль дээр усташгүй хог хэвээр үлдсээр байна. Харин нэг удаагийн живхний эсрэг экологид ээлтэй угаадаг живхийг шинэ үеийн ээж нэр ихээр хэрэглэх болжээ. Тэр тус манай улсад энэ живхийг үйлдвэрлэж байна гэвэл та итгэх үү.
Монгол брэнд болох “Diaperworld” угаадаг живх
Монголд үйлдвэрлэгдэж буй “Tezard” ХХК-ийн менежер “Diaperworld” брэндийг санаачлагч Ч.Долгорсүрэнгээс дараах зүйлсийг тодрууллаа.
-Угаадаг живх хийх санаа хэрхэн төрсөн бэ?
-Нийгмийн халамжийн чиглэлээр ажилдаг маань нөлөөлсөн болов уу. Ажлын шугамаар асрамжийн газрын үйл ажиллагаанд шалгалт хийж явтал өнчин, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ямар хүнд нөхцөлд өсч, бойжиж байгааг нүдээр үзээд эх хүний хувьд ихээхэн сэтгэл өвдөж байсан. Хамгийн өрөвдмөөр нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд живх худалдаж авах мөнгө байдаггүйгээс орондоо бие засах тохиолдол байнга шахуу гардаг гэж асрагч нь хэлж байсан юм. Харин нэг өдөр хүүхдээ харангаа интернэтээс элдэв мэдээлэл үзэж байгаад “Америк” ээжийн даавуун живх хэрэглэж байгаа талаар мэдээлэл, бичлэгийг үзээд маш их таалагдаж тэр даавуун живхийг хайж, эрсээр АНУ-аас захиалж билээ. Захиалсан живх маань их зүгээр санагдсан ч үнэ, тээвэрлэлтийн зардал гээд өртөг нь дундаж амьдралтай над шиг хүний хувьд арай л чангадсан юм шиг санагдсан. Тэр үеэс л хүүхэддээ эрүүл мэндэд нь хоргүй бүтээгдэхүүн хэрэглэх хүсэлтэй над шиг Монгол ээж нартаа, мөн өөрийн үзэж харсан тэр хөөрхийлөлтэй дүр төрх, уулзсан хүмүүст нэмэр болох юмсан гэсэн хүсэл маань дийлж улмаар даавуун живхийг түгээх санаа төрж “Diaperworld” живх үүссэн юм.
Монгол угаадаг живх “Diaperworld” брэнд
-Бүтээдэхүүн гаргах даа хичнээн хугацааг зарцуулсан бэ?
-Ээжүүд бидний даавуу угаах болоод санхүүд нөлөөх хүүхдийн живх хийх санаа болоод хийхэд нийт зургаан сар гаруй болсон. Бид эхлээд инпортоор орж ирж буй угаадаг живхийг сонирхож, судалж үзсэн. Зургаан сарын хугацаанд туршилт хийн энэхүү загвараа худалдаанд гаргасан.
-“Diaperworld” брэндийн угаадаг живхний онцлог тал юу вэ?
-Угаадаг живх бол байгальд ээлтэй бүтээгдэхүүн бөгөөд нэг удаагийн живхнээс ялгаагүй хэрэглэж болдог гэдгийг манай ээжүүд төдийлөн сайн ойлгохгүй байгаа юм шиг санагддаг. “Diaperworld” брэндийн угаадаг живхний онцлог тал нь 2-3 цаг шингэнийг шингээдэг яг л нэг удаагийн живхтэй адил бүтээгдэхүүн юм.
-Живхний материалын талаар. Хаанаас материалаа авдаг вэ?
-Манай үйлдвэр хүүхдийн арьсанд харшил үүсгэдэггүй, 100 хувийн органик даавуу, болон сайтар агаар нэвтрүүлдэг, усны хамгаалалттай тусгайлан хүүхдийн живхэнд зориулан үйлдвэрлэгддэг даавуугаар живхээ хийдэг. Живхний материалаа урдаас Цэндаогоос уруулж ирдэг.
-“Diaperworld” брэндийн живх хэдэн төрөл байдаг вэ?
-Гурван төрлын живх үйлдвэрлэж байгаа. Тодруулбал, Халаастай живхмаань гадна талаасаа ус нэвтрүүлдэггүй “PUL” материалаар, дотор тал нь “microfleece” хүүхдийн арьсыг хуурай байлгах зориулалттай “stay-dry fleece” буюу даавуугаар хийсэн, дотор талын урд хэсэг нь халаастай учир живхэнд шингээгч хийх боломжтой мөн ташааны болон бүсэлхийн кнопуудаар хүүхдийн жин, насанд нь тохируулан өөрчлөх боломжтой. Энэ живх нь дөрвөн сартайгаас эхлэн 14кг жинтэй болох хүртэл хэрэглэх боломжтой. Живхний дотор талыг 100 хувийн органик даавуугаар хийсэн. Дараагийн төрөл болох Живхний бүрхэвч нь таны өөрийн хүссэн болон танд өөрт байгаа даавуу, шингээгчийг хүүхэддээ хэрэглэх боломжтой. Уг бүрхэвч дотор даавуу болон шингээгчийг байрлуулан живхний гадуур шингэн гоожихоос сэргийлэх зорилгоор хэрэглэж болох юм. “PUL” материалаар хийсэн учраас байнга угаалгүйгээр арчиж олон дахин хэрэглэх боломжтой. Живхний бүрхэвчийг нэг ширхэг хуурай байлгах зориулалттай шингээгч дагалдана. Харин дараагийн төрөл бол Өтөвчний өмд нь 1-2 хүртэлх насны хөтөвчинд сууж бие засч сурч байгаа хүүхэд өмсөхөд зориулагдсан. Нэг багцдаа хоёр ширхэгтэй. Хөлд орж буй болон мөлхөж буй хүүхдийг тосч шээлгэж сургаж буй үед хэрэглэж болно. Учир нь зарим хөдөлгөөнтэй хүүхдүүд дээш харж хэвтэн живхээ солиулах дургүй байдаг. Хөтөвчний өмдний гол хэсэг нь шингэн нэвтэрдэггүй материалаар хийсэн ба энэ нь хүүхэд санаандгүй өмдөндөө бие зассан тохиолдолд шингэнийг гадагшлуулахгүй барина. Хүүхэд бие зассан тохиолдолд нойтныг даруй мэдэрнэ. Ингэснээр хөтөвчинд сууж сурч байгаа хүүхэд дахин өмдөндөө бие засахгүй байх ёстойгоо ойлгоход тустай. Энэхүү хөтөвчний өмд нь яг дотуур өмд шиг хийсэн учир хүүхдийг бие засах үед нь түргэн доош шувтлан тайлахад хялбархан живх юм. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд захиалгаар хийдэг.
Охидын сет
-Цаашдаа бүтээгдэхүүнийхээ төрлийг нэмэгдүүлэх үү?
-Бүтээгдэхүүнийхээ төрлийг нэмэх төлөвлгөө гарган ажиллаж байна. Бид хүүхдийн зөөлөн тоглоом, тоглоомын гудас зэргийг хийх төлөвлөгөөтэй байна. Ерөнхийдөө давуун зүйл хийхийг хичээдэг. Аль болох хүндээ хүргэхийг л хичээж байна.
Яагаад угаадаг живх гэж
Даавуун живхний үнэ таны ямар төрлийг сонгон хэрэглэхээс хамаарч дунджаар нэг хүүхдэд 75,000-150,000 төгрөг болно. Харин нэг удаагийн живхний нэг хүүхдийн нийт хэрэгцээг хангах живх худалдаж авахад 3,000,000 төгрөг болно.
Живхээ зөв арчилж угааж хэрэглэвэл дахин дахин хэрэглэх боломжтой. Дан ганц санхүү ч биш хүүхдэд харшил өгөхгүй, биенд эвтэйхэн зэрэг олон давуу талтайг монгол брэнд болох “Diaperworld” живх харуулах болно.
Живхийг долоо хоногт 3-4 удаа угаахад зарцуулдаг цахилгаан ус, угаалгын нунтагын зардлыг нэмээд ч нэг удаагийн живхнээс хэд дахин хямд тусах аж. Энгийн тооцоолол хийж үзээрэй ээж нар аа !