• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Онцлох баялаг бүтээгч

Онцлох баялаг бүтээгч

image

Т.ДУНЖАА : ИМПОРТЫГ ОРЛОЖ , ЭКСПОРТОД ГАРГАХ БҮТЭЭГДЭХҮҮН ХИЙХ ЗОРИЛОГОТОЙ

  • special
  • 2015-12-19 19:24:00
  • 1741
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

“Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөл нийслэл хотын баялаг бүтээгчдийг танилцуулж байгаа билээ. Энэ удаа бид Сонгинохайрхан дүүргийн баялаг бүтээгч “Үлэмж чанар” сургалтын төвийг онцолж байна.

3000 гаруй хүн мэргэжлийн ур чадвартай, ажилтай орлоготой болоод гарсан

Тус төвийг Монгол Улсын гавьяат багш, ноос ноолуурын зөвлөх инженер Т.Дунжаа гуай 1992 онд анх үүсгэн байгуулж, 2007 онд оноос сургалтын төвийнхөө үйл ажиллагааг албан ёсоор  эхлүүлж өдгөөг хүртэл олон зуун хүнийг гар урлалын салбарт бэлтгэн, ажилтай амьдралтай болгожээ. Үйл ажиллагаагаа эхлүүлсэн цагаасаа хойш 4000 гаруй шавь бэлтгэсэн бөгөөд тэдний 80 гаруй хувь нь өрхийн болон жижиг дунд үйлдвэрлэлд, 20 хувь нь бүлэг хоршоо байгуулан ажиллаж байгаа аж.

Түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Сайн байна уу. Танай сургалтын төв хэдэн төрлийн сургалт явуулдаг вэ?

-Сайн байна уу. Манай сургалтын төв эсгий урлал, арьсан урлал, шүр сувдан урлал, гар хивс нэхмэл, оёдол эсгүүр гэсэн таван мэргэжлээр сургалтаа явуулж байна.

-Сургалтын төвд нь хичнээн залуучууд хамрагдсан бэ. Хэдэн багш багшилж байгаа вэ?

-Өнгөрсөн хугацаанд манай сургалтын төвөөс 3000 гаруй хүн мэргэжлийн ур чадвартай, ажилтай орлоготой болоод гарсан. Сургалтын төв хоёр ээлжээр 10 багштай үйл ажиллагаагаа явуулдаг.

-Сургалтын төв төгссөн хүмүүст сертификат олгодог уу?

-Тэгэлгүй яахав. Хөдөлмөрийн яамнаас баталгаажсан чадамжийн гэрчилгээ олгодог. Төгсөгчид маань бүгд л ямар нэг ажлын байртай үр, бүтээлтэй ажилладаг.

Найман аймагт очиж сургалт зохион байгуулсан

-Багш нараа хэрхэн шалгаруулж авдаг бэ?

-Тухайн мэргэжлээрээ мэргэшсэн, багшлах эрхийн үнэмлэхтэй, гурваас доошгүй жил багшилсан байхыг шаарддаг. Яагаад гэхээр насанд хүрэгчдийн сургалтанд маш өндөр шаардлага тавигддаг, богино хугацаанд явагддаг болохоор багш нараас маш их ур чадвар, эв дүй шаарддаг л даа.

Түүнчлэн зөвхөн нийслэлд ч биш бүх аймгуудад очиж сургалт явуулах анхны эрхийг манай төв авсан. Энэ утгаараа найман аймагт очиж сургалт зохион байгуулсан.

-Захиалга хэр байдаг вэ?

-Ихэвчлэн гадаад хүмүүс захиалга өгдөг. Бас гадаад руу явах гэж байгаа, гадаадаас ирсэн хүмүүс авдаг. Би хувьдаа зөвхөн захиалгын түвшинд байгаа энэ үйл ажиллагааг өргөтгөж импортыг орлож, экспортод гаргах бүтээгдэхүүн хийх зорилготой.

 

Түлхүүр үг:
  • баялаг бүтээгч 
  • дунжаа
  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?