• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Онцлох баялаг бүтээгч

Онцлох баялаг бүтээгч

image

БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИНЭ ТӨСӨЛ , ХӨТӨЛБӨРИЙН 2 ДАХЬ УДААГИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЭХЭЛЛЭЭ

  • special
  • 2015-03-28 20:17:00
  • 2267
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

Масс Агентлагаас санаачлан хэрэгжүүлж байгаа Баялаг бүтээгчдийг дэмжинэ төсөл , хөтөлбөрийн хоёр дахь удаагийн  хэлэлцүүлэг эхэллээ.  Энэ удаагийн хэлэлцүүлэг  ЖДҮ эрхлэгчдэд  тулгамдаад байгаа  гол асуудал зээл , санхүүгийн талаар хөндөн ярилцаж байна .  Хэлэлцүүлгийн зочдоор  Жайка  Хоёр үе шаттай зээлийн төслийн 2 дахь шатны  Төслийн зохицуулагч/ Ахлах зөвлөх Д.Чимэддагва ,  Зээлийн батлан даалтын сангийн  Гүйцэтгэх захирал Ш.Алтанхуяг ,  Капитал банкны Зээлийн бодлого, зохицуулалтын газрын захирал Д.Бадамчулуун,  Метропласт ХХК -ны Гүйцэтгэх захирал Д.Алтангэрэл нар  оролцож байна . 

 

 

Зээлийн батлан даалтын сангийн Гүйцэтгэх захирал Ш.Алтанхуяг

Зээлийн батлан даалтын сан нь 2012 оны 11 дүгээр сард  байгуулагдаад үйл ажиллагаагаа амжилттай хэрэгжүүлээд явж байна . Одоогийн байдлаар 346  аж ахуй нэгж, иргэдэд  56 тэрбум төгрөгний зээлэнд 23 тэрбум төгрөгний батлан даалт гаргаад байна.  Он гарсаар 34 ААН хүсэлтээ ирүүлснээс 21 байгуулагад батлан даалт гаргаж өгөөд явж байна. Энэ жил эдийн засгийн нөхцөл байдлаас хамаараад батлан даалтад хамрагсдын тоо харьцангуй бага байна. Энэхүү хэлэлцүүлэг нэвтрүүлэгт оролцсоны үр дүнд  батлан даалтад хамрагсдын тоог нэмэгдүүлэх , батлан даалтад хамрагдагсдад эрсдэлээс хэрхэн хамгаалах вэ талаар  мэдээ мэдээлийг хүргэх юм . Зээлийн батлан даалтын сан гэдэг маань  зээл авахыг хүсэж байгаа ЖДҮ эрхлэгчдэд хүсэж байгаа зээлийнх нь 60  хүртэлх хувьд батлан даалт гаргадаг . ЖДҮ эрхлэгчид үйл ажиллагаагаа явуулахад нь тулгардаг гол бэрхшээлийн нэг барьцаа хөрөнгийн дутагдалтайгаас болоод санхүүжилт авч чаддаггүй. Энэ асуудлыг шийдэхийн тулд Зээлийн батлан даалтын сан байгуулагдсан юм.

Жайка хоёр үе шаттай зээлийн төсөл 2 дахь шатны Төслийн зохицуулагч Д.Чимэддагва

ЖДҮ -ийг дэмжих , байгаль орчныг хамгаалах  хоёр үе шаттай төсөл юм. Монголын Засгийн газар , Японы Засгийн газартай хамтарсан төсөл бөгөөд эхний шат нь 2006-2010 он , хоёр дахь шат нь 2011-2015 оны хооронд болсон . Энэ төслийн үндсэн зорилго ЖДҮ эрхлэгчдийг урт хугацаатай санхүүгийн эх үүсвэрээр хангах , арилжааны банкуудын чадавхийг сайжруулах , байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа хувийн хэвшлийг дэмжихэд оршиж байгаа юм.  Манай арилжааны банкууд богино хугацаатай зээл олгодог.  Манайх урт хугацааны зээл олгож байгаа юм. Өнгөрсөн хугацаанд энэ төсөлд 600 гаруй ААН  хамрагдаад явж байна. Манай төсөл хэрэгжээд найман жил болсон маш их туршлага хуримтлууллаа.  Энэхүү нэвтрүүлэгт оролцсоноор Олон улсын туршлага, манай дотоодод хэрэгжиж байгаа зарим арга хэмжээний сул талууд юу байна вэ гэдэгт санал бодлоо илэрхийлж байна.

Метропласт вакум цонхны бэлдэцийн үйлдвэрийн Гүйцэтгэх захирал Д.Алтангэрэл

Манайх Вакум цонхны бэлдэцийг дотооддоо үйлдвэрлээд гурван жил  болж байна.  Тулгамдаж байгаа асуудал бэрхшээл бий л дээ  санхүүжилтийн асуудал , борлуулалтын асуудал гэх мэтчилэн энэ бүхнийг даван туулах  төр засгийн дэмжлэг авахаар энэхүү хэлэлцүүлэгт үйлдвэрлэгчдийн төлөөлөл болон  оролцож байна. Энэ зохион байгуулж байгаа төсөл ,хөтөлбөр маш эерэг тэр дундаа үнэ төлбөргүй явуулж байгаа нь их авууштай . Өнөөдрийн сэдэв санхүүжилтийн талаар  байна яаж санхүүжилт авах вэ, хаана хандах вэ, санхүүжилт яаж явдаг вэ гэхчилэн мэдээлэл санал бодлоо  солилцохоор ирлээ .  Үйлдвэрлэгчид зээл авахаар төлөвлөж байгаа бол  зах зээлийн судалгаагаа сайн хийж төлөвлөсний дагуу зээлээ авч үйлдвэрлэлээ явуулах хэрэгтэй гэж бодож байна даа .


Капитал банкны Зээлийн бодлого , зохицуулалтын газрын захирал Д.Бадамчулуун

Монголын арилжааны банкууд өөрсдийнхөө төвшинд ЖДҮ эрхлэгчдийгээ дэмжиж ажилладаг . Тэр дундаа манай Капитал банк  үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжиж болох бүхий л хэлбэрээр дэмжин ажилладаг байгаа.  Бидний хувьд хөнгөлөлттэй төсөл , хөтөлбөрт санхүүгийн зуучлагчаар оролцож, дамжуулан зээл олгогч болон өөрийн эх үүсвэрээс боломжит нөхцлүүдийг санал болгодог. ЖДҮ эрхлэгчдэд тулгамддаг асуудал бол барьцаа хөрөнгийн асуудал байгаа. Үүнийг шийдвэрлэхийн тулд манай банк Зээлийн батлан даалтын сантай хамтран ажилладаг . Бид цаашид ЖДҮ эрхлэгчдэд зээлийн хүү , нөхцлөө уян хатан таатай болгох бодлого чиглэлийг барин ажиллана.

ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн мэргэжилтэн Б.Цогтбаяр

ЖДҮ-ийг хөгжүүлэх сан маань үйлдвэрлэл эрхлэгчдэдээ зориулан гурван төрлийн үйлчилгээ үзүүлдэг. Үүнд : Хөнгөлөлттэй зээл жилийн 9 хувийн хүүтэй 5 жилийн хугацаатай,  лизингийн зээл жилийн 10.8 хувийн хүүтэй,  мөн Зээлийн батлан даалтын сантай хамтран  60 хүртэлх хувийн батлан даалтын зээлийг олгодог байгаа. Өнгөрсөн хугацаанд 945 зээлдэгчдэд 147.8 тэрбум төгрөгний хөнгөлөлттэй зээлийг олгосон. Одоогийн байдлаар Засгийн газрын тогтоолын дагуу 70 тэрбумыг олгохоор бэлэн болоод байна.

  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?