“Масс агентлаг”-ийн санаачлан, хэрэгжүүлж буй “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөл хөтөлбөр хөдөө орон нутагт үргэлжилж байна. Монгол орны өнцөг булан бүрт байрлах жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилготой учир энэхүү төсөл хөтөлбөрийг үнэ төлбөргүй хэрэгжүүлж байгаа билээ. Тиймээс төслийн хүрээнд “Масс агентлаг”-ийн баг бүрэлдэхүүн Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан, Тарагт. Богд сумдад ажиллаж, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзаж, ярилцлаа.
“Масс агентлаг”-ийн баг бүрэлдэхүүн Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан, Тарагт. Богд сумдад ажиллаж, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзаж, ярилцлаа
Тодруулбал Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод үйл ажиллагаа явуулж буй “Өвлөх урлаг” оёдлын цех, “Уран сүлжмэл” оёдлын үйлдвэр, Баруунбаян-Улаан суманд байрлах “Алтан нуга даваа” хоршоо болон талх нарийн боов үйлдвэрлэгч “Жинстийн өгөөж” цехээс сурвалжлага бэлтгэсэн юм. Мөн гэрийн аргаар молоко хийдэг Тарагт сумын үйлдвэрлэгч эмэгтэйтэй хийсэн ярилцлагыг хүргэх болно.
“Масс агентлаг”-ийн ТУЗ-ийн дарга Ч.Даваабаяр: Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг бодитойгоор дэмжинэ
“Масс агентлаг”-ийн хамт олон 2015 онд “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөл хөтөлбөрийг Монгол орон даяар эхлүүлж байна. Энэхүү төсөл хөтөлбөр Улаанбаатар хотод сарын өмнө эхэлж, амжилттай үргэлжилж байгаа. Харин орон нутаг дахь төсөл хөтөлбөрийг Өвөрхангай аймгаас ийнхүү эхлүүллээ. Жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжих зорилготой энэхүү төсөл хөтөлбөр нь бүтэн жил үргэлжлэх юм. Эдийн засаг хүнд байгаа энэ үед үндэсний үйлдвэрлэгчдэдээ дэмжихийг эрхэм зорилгоо болгосон учир жижиг дунд үйлдвэрлэгчддээ бараа бүтээгдэхүүн, үйлдвэрлэлээ үнэ төлбөргүй сурталчилах боломжийг олгож байгаа. Өөрөөр хэлбэл ямар нэг үнэ төлбөргүй жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжиж байгаагаараа онцлогтой юм. Бид 2015 ондоо багтаж бүх аймаг сумдад ажиллаж, жижиг дунд үйлдвэрлэгчдийн үйл явцыг газар дээрээс нь сурвалжилж бодитойгоор дэмжихээр ажиллаж байна.
Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг бодитойгоор дэмжинэ
Өвөрхангай аймгийн төв Арвайхээр хотод байрлах "Өвлөх урлаг" оёдлын цехийн уран гарт ажилчид
"Өвлөх урлаг" оёдлын цехийн ажилтан эмээлийн гөлөм оёж байна
Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан суманд үйл ажиллагаа явуулдаг "Жинстийн өгөөж" нарийн боовны цехийн ажилчид
Мөн Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан суманд үйл ажиллагаа явуулдаг "Говь сүү" цехийн бүтээгдэхүүнүүд
"Говь сүү" цехийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг тоног төхөөрөмж
Гэрийн аргаар молоко үйлдвэрлэгч Өвөрхангай аймгийн Тарагт сумын иргэн Н.Даариймаа
Тэрбээр гэртээ молоко үйлдвэрлэж байгаа нь
Мөн Н.Даариймаа нь гэртээ молоко хийхийн хажуугаар үхрийн нойтон баасыг нүүрсний үйрмэгтэй хольж илчлэг сайтай түлш гарган авдаг хөдөлмөрч эмэгтэй юм.