Монгол улсын хэмжээнд 64 сая м3 ойн хаягдал хуримтлагдсан гэсэн статистик байдаг. Бид ойн цэвэрлэгээ, мод боловсруулах үйлдвэрээс гарсан хаягдлаа ашиглалгүйгээр хаягдал болгоод орхидог байсан. Тэгвэл энэхүү модны хаягдлыг МСРТ компани эдийн засгийн эргэлтэд оруулж 2009 оноос модны нүүрсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг эхлүүлжээ.
Өнөөдрийн байдлаар “МСРТ” ХХК нь Монгол улсад стратегийн өндөр ач холбогдолтой үйлдвэрлэлийг эхлүүлж модны хаягдлыг 2 шатлалтайгаар боловсруулан:
- шорлогны түлш
- сайжруулсан шахмал түлш
- бионүүрс
зэрэг модны нүүрсэн бүтээгдэхүүн эх орондоо үйлдвэрлэж байна. Тус үйлдвэр жилдээ 1000-1500 тонн шорлогны түлш үйлдвэрлэж дотоодын хэрэгцээгээ бүрэн хангахаас гадна БНХАУ, Япон, БНСУ-руу экспорт хийхээр болжээ.
Уншигч та бүхэн эх орондоо үйлдвэрлэсэн шорлогны түлшийг Улаанбаатар хотын бүх сүлжээ дэлгүүрээс худалдан авах боломжтой. Мөн ширхэг бүтээгдэхүүнийг ч хүргэж үйлчилж байгааг дуулгахад таатай байна.
харилцах утас: 8809-9099, 8811-5011
https://www.facebook.com/Mongoliancharoal/