• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Үйл явдлын мэдээ

Үйл явдлын мэдээ

image

САЯ ГАРУЙ ӨНДӨГЛӨГЧ ШУВУУТАЙ ТАХИАНЫ АЖ АХУЙ БҮРЭН АШИГЛАЛТАНД ОРСНООР ДОТООДЫН ӨНДӨГНИЙ ХЭРЭГЦЭЭГ БҮРЭН ХАНГАХ БОЛОМЖТОЙ

  • now
  • 2023-01-14 14:00:00
  • 1250
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар хэрэгжиж буй "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний хүрээнд Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр нэг дор 300 мянган ширхэг өндөр дарах хүчин чадалтай инкубаторын цех, цагт 4000 шувуу нядлах бүрэн автомат цех, цагт 10 тонн тэжээл үйлдвэрлэх тэжээлийн үйлдвэр, 1 сая өндөглөгчийн аж ахуйн дэд бүтцийн ажлуудтай танилцлаа.

НВЦ" групп нь 2003 оноос өндөгний үйлдвэрлэлийг эхлүүлж, 2011 оноос орчин үеийн дэвшилтэт техник, технологи бүхий 1 сая толгой өндөглөгчтэй эко шувууны аж ахуйн төслийг эхлүүлж өнөөдрийн байдлаар 650 000 толгой өндөглөгч, 110 000 дэгдээхэй буюу нийт 760 000 шувууны аж ахуйг бүрэн ашиглалтанд оруулан ажиллаж байна. Ирэх жилийн төлөвлөгөөнд өндөглөгч тахиан тоог 1 сая болгохоор зорин ажиллаж байгаа гэдгийг тус компанийн зүгээс хэллээ.Тус компани нь нэг дор 300 мянган ширхэг өндөр дарах хүчин чадалтай инкубаторын цех, цагт 4000 шувуу нядлах бүрэн автомат цех, цагт 10 тонн тэжээл үйлдвэрлэх тэжээлийн үйлдвэр, 1 сая өндөглөгчийн аж ахуйн дэд бүтцийн ажлуудыг 100% барьж байгуулсан байна.

Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр: "НВЦ" группын Баян өндөгний аж ахуй өнөөдрийн байдлаар 700 мянган өндөглөгч тахианы аж ахуйтай, түүгээрээ дотоодынхоо нийт өндөгний хэрэгцээний 50 хувийг хангаад ажиллаж байна. Цаашлаад "Хүнсний хувьсгал"-ын хүрээнд өндөглөгч тахиагаа 1.2 сая болгосноор дотоодынхоо хэрэгцээг 100 хувь хангаж, импортын өндгийг халах хэмжээний хүчин чадалтай үндэсний мега үйлдвэр болохоор зорьж байгаагаа танилцууллаа. Энэ бол чамлахааргүй амжилт бөгөөд олон жилийн нөр их хөдөлмөр. Энэ мэт үндэсний үйлдвэрлэгч баялаг бүтээгчид маань Төрийн тэргүүнийхээ санаачилсан ""Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөнийг үйлдвэрлэлээ өргөтгөх, нийлүүлэлтийн гарцаа сайжруулах, ажлын байраа өргөтгөх, хүчин чадлаа нэмэгдүүлэх боломж" гэж харж төлөвлөгөө, зорилтоо танилцуулж байна. "Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай" УИХ-ын 36-р тогтоолд тусгаснаар Мал аж ахуйн чиглэлээр: гахай, тахианы болон өсвөр хонь, үхэр бордох аж ахуйг өргөтгөх, шинээр байгуулахад аж ахуйн нэгжийн оролцоог нэмэгдүүлэх, урт хугацаатай хөрөнгө оруулалт, санхүүгийн дэмжлэг үзүүлнэ гэж заасан байгаа.

Монгол Улс жилдээ дунджаар 400 сая ширхэг өндөг хүнсэндээ хэрэглэдэг бөгөөд дотоодын үйлдвэрүүд 60 хувийг нь хангадаг аж. Үүний 50 хувийг "НВЦ" группийн БАЯН өндөг -ний үйлдвэр дангаараа нийлүүлж, 400 гаруй хүнийг тогтмол ажлын байраар ханган, өнөөдрийн байдлаар улсад нийтдээ 90 гаруй тэрбум төгрөгийн татвар тушаажээ. Энэ нь 16 сургууль, 44 цэцэрлэг барих хэмжээний мөнгө юм. Төр засгаас үндэсний үйлдвэрлэгчдээ бодлогоор хүчтэй дэмжин ажиллавал эдийн засаг нь солонгорч, хүчирхэг хөгжингүй улс болох боломжтой.

  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?