• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Үйл явдлын мэдээ

Үйл явдлын мэдээ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 50 хувийг нь эргэн төлөх нөхцөлтэй зээл олгоно.

  • now
  • 2022-05-10 09:10:00
  • 1333
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт дараах иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хамрагдана:

Иргэн:

  • Эмнэлэг хөдөлмөр магадлах комиссын хүчин төгөлдөр шийдвэртэй, “Бие махбодь, оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүйн байнгын согог нь орчны бусад саадтай нийлсний улмаас бусдын адил нийгмийн амьдралд бүрэн дүүрэн, үр дүнтэй оролцох чадвар нь хязгаарлагдсан хүн;

  • Хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлийн гишүүнээ гэртээ асарч байгаа хүн.

  • Аж ахуйн нэгж, байгууллага:

  • Хөгжлийн бэрхшээлтэй  иргэнийг ажлын байраар хангаж буй ажил олгогч;

  • Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий, үйл ажиллагаагаа тогтвортой явуулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байраар хангаж байгаа төрийн бус байгууллага.

Санхүүгийн дэмжлэг олгох:

Ажлын байр шинээр бий болгох, хадгалахад чиглэсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын төсөл, санал, санаачилгыг дэмжих зорилгоор дараах барьцаагүй, хүүгүй санхүүгийн дэмжлэгийг олгож, аж ахуй эрхлэлтийн сургалтад хамруулна.

Иргэнд санхүүгийн дэмжлэг олгох:

Бичил үйлдвэрлэл, үйлчилгээ, өрхийн аж ахуй, хувиараа хөдөлмөр эрхэлж, ажлын байр бий болгох зорилготой хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлийн гишүүнээ гэртээ асарч байгаа хүний боловсруулсан төслийг шалгаруулж, барьцаагүй, хүүгүй, 50 хувийг нь эргэн төлөх нөхцөлтэй, 5.0-10.0 хүртэл сая төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг 36 хүртэл сарын хугацаатай олгоно. Хэрэв иргэн санхүүгийн дэмжлэгийг 5.0 сая төгрөгөөс бага хэмжээгээр авах бол хүсэлтээ бичгээр гаргана;

Сонгон шалгаруулалтыг 3-аас доошгүй долоо хоногийн өмнө тухайн нутаг дэвсгэрийн иргэд, олон нийтэд энэ тухай зар мэдээлэл, сурталчилгаа хийнэ;

Төрийн бус байгууллагад санхүүгийн дэмжлэг олгох:

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хамгаалах чиглэлээр байнгын үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын боловсруулсан хөгжлийн бэрхшээлтэй хүнийг нийгэмшүүлэх зорилготой, төрийн бус байгууллагынхаа үндсэн үйл ажиллагааны чиглэлээр хэрэгжүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэний онцлогт нь нийцсэн тусгайлсан ажлын байр бий болгож, тогтвортой ажиллуулах тухай төслийг сонгон шалгаруулж, барьцаагүй, хүүгүй, 20.0 хүртэл сая төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг 50 хувийн эргэн төлөх нөхцөлтэйгөөр 36 хүртэл сарын хугацаатайгаар  олгоно.

Сонгон шалгаруулалтыг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар зохион байгуулна.

Аж ахуйн нэгжид санхүүгийн дэмжлэг олгох:

Хөгжлийн бэрхшээлтэй хүний үүсгэн байгуулсан аж ахуйн нэгжийн болон нийт ажиллагчдын 50-иас доошгүй хувь нь хөгжлийн бэрхшээлтэй хүн ажилладаг аж ахуйн нэгжийн бизнесээ өргөжүүлэх, шинээр тохируулгатай ажлын байр бий болгох тухай, мөн бусад аж ахуйн нэгжийн шинээр тохируулгатай ажлын байр бий болгож хөгжлийн бэрхшээлтэй хүнийг тогтвортой ажиллуулах тухай боловсруулсан төслийг шалгаруулж, барьцаагүй, хүүгүй, 30.0-50.0 хүртэл сая төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг 100 хувь эргэн төлөх нөхцөлтэйгөөр 36-48 сарын хугацаатай олгоно;

Эх сурвалж: Mass.mn 

  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?