Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны удирдах зөвлөлийн хурал энэ сарын 25 нд зохион байгуулагдлаа. Удирдах зөвлөлийн ээлжит хуралдаанаар баялаг бүтээгчдэд тулгамдаж байгаа цаг үеийн асуудлаар хэлэлцэж ярилцсан юм. Манай улсад тогтмол үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн тоо сүүлийн хоёр жилийн хугацаанд огцом багассан. Иймд баялаг бүтээгчдийг дэмжих холбоо салбартаа тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн ярилцлаа.