• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Үйл явдлын мэдээ

Үйл явдлын мэдээ

БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИХ ХОЛБОО, ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

  • now
  • 2021-06-15 13:30:00
  • 1298
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, мэдээллээр хангах, харилцан хамтын ажиллагааг эрчимжүүлэх, цаашид тогтвортой хөгжүүлэх чиглэлд хувь нэмрээ оруулах зорилготой “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” ТББ-ын  Ерөнхийлөгч Ч.Даваабаяр, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэ нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
 Талууд санамж бичгийн хүрээнд бичил, жижиг, дунд үйлдвэр эрхлэгч эрхлэгч иргэд, аж ахуй нэгийн эрх ашгийг хамгаалах, чадваржуулах, сургалт зохион байгуулах, зөвлөгөө мэдээллээр хангахад дэмжлэг үзүүлэх чиглэлд хамтран ажиллах юм.

Цар тахлын хүнд хэцүү цаг үед  Монгол Улсын эдийн засгийг тогтворжуулахад баялаг бүтээгчид, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих, тэдний эрх ашгийг хамгаалах нь нэн чухал юм. Иймд хоёр талын хамтын ажиллагаа үр өгөөж өгч, цаашид тогтвортой хөгжүүлэхэд хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
"Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо" ТББ-ын Ерөнхийлөгч Ч.Даваабаяр: Импортын хямдхан бараатай үндэсний үйлдвэрлэгчид өрсөлдөж байна. Иймд импортын хямдхан барааны татварыг нэмэгдүүлэх, үндэсний буюу дотоодын үйлдвэрлэлийг сэргээх, дэмжих бодлогын хүрээнд ШӨХТГ-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Мөн эрүүл мэндээ хамгаалах, эдийн засгаа сэргээх 10 их наядын хүрээнд ажлын байрыг дэмжих зориулалттай 2 их наядын зээлтэй холбоотой хууль бус үйлдлийг таслан зогсоох, иргэдийн санал гомдлыг шийдвэрлэх тал дээр түлхүү хамтарч ажиллах зорилгын хүрээн энэхүү хамтын ажиллагааг эхлүүлж байна. 

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэ: ШӨХТГ өрсөлдөөний тухай хууль болон хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд хяналт тавьж ажилладаг. Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо 21 аймаг, 9 дүүрэг, 330 суманд идэвхтэй үйл ажиллагаагаа явуулдаг томоохон байгууллагуудын нэг. Ялангуяа энэ зах зээл дээрх өрсөлдөөнийг дэмжих, нөгөө талдаа дотоодын үйлдвэрлэл буюу баялаг бүтээгчдээ дэмжих тал дээр хамтарч ажиллах гэж байна.  Мэдээж хэрэглэгчдийн эрх ашгийг хөндөх асуудлууд гарна. Тиймээс хэрэглэгчээ дээдэлсэн дотоодын үйлдвэрлэлийг, ялангуяа импортын бараа бүтээгдэхүүнээс ялгаж салгах, нөгөө талдаа зэх зээл дээрх өрсөлдөөнийг ижил тэгш байдлаар зохицуулах, эргээд төр засгийн хүрээнд эрх хүрээний өөрчлөлтүүдийг зайлшгүй оруулах шаардлагатай гэж харж байгаа. энэ чиглэлд Баялаг бүтээгчдийг дэмжих холбоотой хамтран ажиллана.

  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?