Хөл хориог өчигдөр буюу 5 дугаар сарын 8-ны өдрөөс эхлэн сулруулж, халдвар хамгааллын дэглэмийг нэг түвшин бууруулсантай холбогдуулан зах, худалдааны төвүүдийг үе шаттайгаар нээж байгаа билээ.
Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга тушаал гаргаж, тусгай шаардлага нөхцөлийг 106 аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагад цахимаар танилцуулан, мэдээлэл өгсөн байна.
Ингээд өнөөдрөөс үйл ажиллагаагаа явуулж эхлээд байгаа худалдаа, үйлчилгээний байгууллагын мэдээллийг хүргэж байна.