Монгол Улсын судалгааны анхны их сургууль болох Монгол Улсын Эрдмийн Их Сургууль нь хүн төрөлхтний өмнө тулгамдаж буй асуудлыг мэргэжлийн өндөр төвшинд шийдвэрлэж чадах, дэлхийд өрсөлдөх, оюуны элитүүд-эрдэмтэн судлаачдыг бэлтгэн гаргадаг билээ.
Тус сургуулийг 10 мянга гаруй (250 гаруй доктор Ph.D ) Монгол Улсын болон гадаадын иргэд суралцан төгсөж, нийгмийн бүхий л салбарт манлайлан ажиллаж байна.
МУЭИС-ийг төгссөн 30 гаруй эрдэмтэд орчин үеийн байгууллага судлалын чиглэлээр туурвисан “Байгууллага судлал” Онол ~ Үзэл баримтлал цуврал I боть номоо гарган уншигчдийн хүртээл болгоход бэлэн болжээ.
Байгууллага судлал чиглэлээр бүтээл, судалгаа, материал тун ховор байдаг. Тэгвэл уг бүтээл нь 30-аад жилийн дараа “Байгууллага судлал“-ын талаар томоохон цуврал боть болон гарч байгаагаараа онцлог юм.
Уг номын санаачлагч Монгол улсын Эрдмийн их сургуулийн Удирдах зөвлөлийн дарга Уве П.Гюнтер бөгөөд харин номыг ажил хэрэг болгоход Доктор (Ph.D), Профессор З.Сүхбаатар удирдан чиглүүлжээ.
Доктор (Ph.D), Профессор З.Сүхбаатар: Байгууллага бол аливаа улс, төр, тодорхой бүлэг, хувь хүний үүсгэн байгуулсан үйл ажиллагаандаа хүмүүсийг татан оролцуулах, хүний нөөц, боловсон хүчнийг удирдан ажиллуулах замаар өөрийн хэрэгцээг хангахад чиглэсэн нийгмийн удирдлагын тогтолцооны нэг төрөл мөн. “Байгууллага судлал” хэмээх олон зохиогч бүхий энэхүү хамтын бүтээлийн зорилго нь байгууллагын шинжлэх ухааныг хөгжүүлэх бөгөөд энэхүү Нэгдүгээр ботид байгууллагын онол, үзэл баримтлалыг олон талт асуудлаар 30 зохиогчийн, 27 бүтээлийг багтаасан болно.
Уг бүтээл нь:
-
Байгууллагын хөгжлийн орчин үеийн онол, үзэл баримтлал
-
Байгууллагын соёл, ногоон хөгжил,
-
Байгууллагын бүтэц, зохион байгуулалт
-
Байгууллагын менежмент
-
Байгууллагын хүний нөөцийн удирдлага, онол арга зүй
-
Байгууллагын чанар болон хяналтын менежмент
-
Байгууллагын санхүү
-
Байгууллагын төрөл гэсэн агуулгыг багтаасан байна.
Доктор (Sc.D), Профессор Ч.Зэгиймаа: Энэхүү бүтээл бол Онол үзэл баримтлал гэж шинжлэх ухааны суурь бүтээл байгаа. Ийм ном Монголд байдаггүй, ховор. Тийм учраас өөрийнхөө десертаци бичиж, хамгаалсан сэдвээсээ онолынхоо хэсгийг улам баяжуулах замаар хамтаараа 30 гаруй эрдэмтэд нийлээд энэ бүтээлийг гаргасан явдал бол судлаачид төдийгүй байгуулагатай холбоотой бүх хүнд чухал бүтээл болж чадсан юм. Ингэснээр орчин үеийн байгууллагын онол, үзэл баримтлалыг нэгтгэн судалсан дэлхийд үнэлэгдэх бүтээл болсон.
Эдийн засагч, Доктор (Ph.D) Л.Оюун: Банкны байгууллагын судлал талаас нь арилжааны банкны жишээн дээр судалгаа хийж оролцсон. Судалгаа хийж байж бодлого боловсруулна. Бодлогын үндэс нь судалгаа байдаг учраас судалгаа хийж байж бодлого боловсруулах ёстой. Энэ ном нь байгууллагын хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулна гэж үзэж байна.
Бизнесийн ухааны Доктор (Ph.D), Профессор Ч.Даваабаяр: Дэлхий дээр өдөрт 2 сая ном нээлтээ хийж байдаг. Ном гэдэг өөрөө ертөнцийг харах толь билээ. Эдүгээ Эрдмийн их сургуульд төдийгүй Монголд улсад байгууллага судлалын цоо шинэ цонх нээгдэж байна. Уг бүтээлд Миний бие “Байгууллагын менежмент-Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих олон улсын туршлага” болон, “Байгууллагын төрөл – Монгол улсад жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх бодлогын хэрэгжилтийн судалгаа” талаас нь оролцсон. Энэхүү дэлхийд үнэлэгдэх бүтээлийг албан ёсоор аудио хувилбарт шилжүүлэх нь зүйтэй. Эрдмийн их сургуулийн шинэхэн доктор, профессорын хувьд уг номыг аудио хувилбарт шилжүүлж сургуульдаа бэлэг барих болно
ШУ-ны Доктор (Sc.D), Профессор, МУ-ын Гавьяат багш О.ПҮРЭВ: Орчин үед нийгмийн институцийг эрчимтэй хөгжүүлэхийг ихэд чухалчилж байна. Үүний нэг бодит хэлбэржилт нь байгууллага юм. Байгууллага бол хүмүүсийн хэрэгцээг хангагч бүтэц бүхий үнэт тогтолцоо. Иймд “Байгууллага судлал” онол, үзэл баримтлал энэхүү ном нь байгууллага судлалын шинжлэх ухааны хөгжилд хувь нэмэр оруулахуйц бүтээл болжээ.
Зөвлөх профессор, Доктор (Sc.D), Профессор С.Будням: “Монголын Нийгмийн Шинжлэх ухаанд бол цоо шинэ үзэгдэл бий боллоо” гэж хэлж болно. Байгууллага судлал гэдэг манай Монгол улсад нэг их анхаарагдахгүй явж байсан судалгааны чиглэл юм. Уг судалгааны эхлэлийг тавьж байгаа нь Эрдмийн их сургуулийн үргэлж шинийг санаачилж, бусдаас түрүүлж явдгийн тод жишээ юм. Байгууллага судлал гэдэг нийгмийн шинжлэх ухаан ялангуяа улс төрийн салбарт, эдийн засгийн салбарт, бизнесийн салбарт цоо шинэ үг хэлэгдэж байгаа учраас цаашдаа энэ судалгаа улам эрчимжиж, 21-р зуунд байгууллагын бүтэц, байгууллага хэрхэн хөгжих вэ? гэсэн чиглэлд судалгааг улам эрчимжүүлэх байх гэж найдаж байна.
Тогтвортой хөгжлийн судлаач, Доктор (Ph.D) Т.Бат-Эрдэнэ: Өнөөдөр та бидний хийж буй үйлдэл бүр ирээдүй хойч үеийнхээ өмнө хүлээх хариуцлага болно. Тиймээс байгаль орчинд ээлтэй аливаа техник технологид тулгуурлан өнөөгийн нийгмийн хэрэгцээг хангах нь туйлын чухал юм.
Дэд профессор, Доктор Б.Алтанзул: Миний бие одоогоос 2 жилийн өмнө Монгол улсын Цагдаагийн байгууллагын төлөвшилтийг сайжруулах нь сэдвээр Бизнесийн удирдлагын доктор хамгаалсан. Эрдмийн их сургуулийн 30 гаруй гадаад, дотоодын эрдэмтэд хамтран “Байгууллага судлал” хэмээх энэхүү бүтээлийг гаргаж байна. Орчин үеийн байгууллагын онол үзэл баримтлалыг багтаасан энэхүү ном нь залуу судлаачид төдийгүй улс орны хөгжилд өндөр ач холбогдолтой, үнэ цэнэтэй бүтээл болсон.
Зөвлөх профессор, Доктор (Sc.D), Профессор С.Будням: 21-р зуунд мэдлэгт суурилсан цахим технологи бүхий шинэ эдийн засгийн хөгжил явагдаж байна. Иймд өрсөлдөөн оюуны салбарт шилжиж байгууллагын чадавх оюунлаг төвшнөөр хэмжигдэх болж үйл ажиллагааг судалдаг шинэ чиглэл үүсэж байгаагийн илрэл бол “Байгууллагын онол” юм.
Монгол улсын Эрдмийн их сургуулийг дотоодын болон гадаадын 10 мянга гаруй иргэн суралцаж төгссөнөөс 250 гаруй Доктор, Профессор төрөн гарсан байдаг. Номын нээлтийн үеэр олон улсад ажиллаж амьдарч байгаа Доктор, Профессорууд номын нээлтэд цахимаар холбогдож баяр хүргэлээ.