Өнөөдөр уул уурхай, ЖДҮ, тендэр, төсөл, хөтөлбөр гээд олон янзын маргаан их гарч байна. Энэ бүгд нэг л зүйл рүү чиглэж байгаа юм. Яагаад хэсэг бүлэг хүмүүст эрх олгож, первилижд өгөөд байна вэ. Бусдад нь яагаад олгогдохгүй байна. Зүй нь бүгд ижил эрх эдэлдэг байх ёстой. Капиталист системийн үндсэн чанар бүгдэд ижил боломж олгоход оршдог. Хэн нэгэнд давуу эрх олгодоггүй. Гэтэл өнөөдөр нийгэм яагаад шудрага бус байна гэхээр первилижд буюу давуу, онцгой эрхтэй тусгай нөхцөл байдлыг бий болгосон. Ингэснээр энэ нь буцаад социализмтай адилхан болчихож байгаа юм. Өнөөдөр цөөн хэсэг хүмүүст зориулсан бүлэг баян амьдардаг бусад нь массаараа ядуу амьдарч байна.
Ядуу, эмзэг бүлэг, жирийн хүмүүсийг чинээлэг амьдралтай, дундаж орлоготой , эрх чөлөөтэй болгодог систем бол капитализм. Үүнийг чөлөөт зах зээл лезецфе гэж хэлдэг. Нөгөө талаасаа энэ нь хамгийн ёс суртахуунлаг зүйл. Бизнесменүүд нэг их ёс суртахуун ярилаа гэж хүмүүс хэлнэ л дээ. Хувиа хичээх шиг сайхан юм байхгүй шүү дээ. Хувиа хичээх бол үнэхээр хамгийн сайн хувилбар буюу хүмүүсийн өөрөө өөрийгөө авч явах мөн чанар.
Хүн төрөлхтөний хамгийн анхны эрх нь “би”-гээс эхэлдэг. Төрснөөс эхлээд яг одоо байгаа “би “гэдэг эрх. Хүн төрөлхтний анхны үүрэг нь өөрөө өөрийнхөө төлөө амьдрах, өөрөө өөрийгөө авч явах. Тэр утгаараа хувиа хичээх гэдэг бол хамгийн ёс суртахуунлаг, хамгийн нандигдах зүйл. Гэхдээ анхаарах ганц л зүйл бий. Энэ бол бусдад садаа болохгүй, бусдыг золиослохгүй, бусдыг хохироохгүй, бусдаас давуу эрх эдлэхгүй байх.
Манай том том компаниуд бүгд сайн сайхан үйл ажиллагаагаа явуулдаг. Харамсалтай нь яагаад бүгд асуудалд орчихоод байна вэ гэвэл тэд төртэй нийлж ямар нэгэн давуу эрх эдэлчихсэн, ямар нэг первилжид, онцгой эрх авчихсанд байгаа юм. Тийм болохоор энэ нь өөрөө муухай харагддаг. Бусадтай илжилхэн замаар яваагүй. Улсаас маш их татаас, хөнгөлөлттэй зээл авчихсан, эсвэл ямар нэг давуу эрхээр төсөл, хөтөлбөр, тендэрт хамрагдчихсан байдаг. Бүтээн байгуулалт нэрээр татвар төлөгчдийн мөнгөөр баахан үйлдвэр, обьект барьдаг. Ингэснээр бүгдэд ижил боломж олголгүй , цөөн хэдэн бүлэг, цөөн хэдэн компанид давуу эрх олгосноор социалист систем рүү эргэж ордог. Хувийн өмчид ч гэсэн давуу эрх олгож ийм зүйл хийж байна. Түүнийгээ нийгмийн сайн сайхны төлөө гэсэн сайхан нэр өгч бүтээн байгуулалт гэж нэрлэдэг. Тиймээс өнөөдөр өөрөө өөрсдийнхөө төлөө бус нийгмийн сайн сайхны төлөө юм хийж бүтээх нь аюултай. Эрх чөлөө, нийгэмд хамгийн хортой. Тэгш бус байдал, ядуурал улам газар авна.
Хэдийчинээ олон хууль гаргаж, хэдийчинээ төрийн эрх мэдэл нь зах зээлээ тэлээд зохицуулалт нь нэмэгдээд, хэдэн арван сангаараа хямдхан зээл, татаас, урамшуулал авна үнэ тогтворжихгүй, төлбөр төдий чинээ өсч нийгэм өөдлөхгүй, ядуурал, шударга бус байдал улам ихсэж, улмаар хувьсгал гарах, Венесуэлийн араас орох бодит аюулд хүрэхийг үгүйсгэхгүй.
Эх сурвалж: Мэдээ.МН