БНСУ
-
Засгийн Газар нь Жижиг, Дунд Үйлдвэр, Үйлчилгээний салбарын ажилчдыг гэрээсээ ажиллах боломжийг дэмжсэн байна.
-
Солонгосын компаниуд “Зайнаас ажиллах” арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Энэ нь ажлын цагийг уян хатан байлгах, хурал уулзалтыг онлайнаар явуулах зэрэг арга хэмжээнүүдээс бүрдэнэ.
-
Өмнөд Солонгосын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамнаас цар тахлын эдийн засгийн үр дагаврыг арилгах чиглэлээр олон тооны бодлогын өөрчлөлт хийжээ. Тухайлбал:
-
Цалингүй чөлөө авсан ажилчдад санхүүгийн туслалцаа үзүүлэх.
-
Сургууль, цэцэрлэг, хүүхэд асрах төвүүд хаалттай байгаа тул 5 хүртэлх хоногийн хугацаанд гэр бүлийн амралтаа авч байгаа ажилчдад цалинтай амралт олгох.
-
Жижиг, дунд салбарын ажил олгогчдод ажилчдынхаа цалинг үргэлжлүүлэхэд санхүүгийн туслалцаа үзүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг авчээ.
Kовид-19 цар тахлаас үүдсэн эдийн засгийн хямралыг даван туулах, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжиж, менежментийн бэрхшээлийг арилгах зорилгоор “ХЭРЭГЛЭЭ БОЛ ЭХ ОРОНЧ ҮЙЛДЭЛ” уриатай KSALE FESTIVAL компанит ажлыг зохион байгуулжээ.
Тус компанит ажлыг БНСУ-ын “Жижиг дунд аж ахуйн эргэлтийн төв”-ийн санаачлагаар БНСУ-ын “Жижиг, дунд үйлдвэрлэлийн яам” гардан зохион байгуулжээ. Эдийн засгийн хямралыг даван туулах, дотоодын зах зээлийг сэргээх уг арга хэмжээнд оролцох үеэрээ Мүн Жэ Ин ерөнхийлөгч “Өмнө нь хуримтлалыг бид эх оронч үйлдэл гэж үздэг байсан бол одоо хэрэглэх нь эх оронч байдлыг илэрхийлнэ” гэж хэлжээ.
Эх оронч худалдан авалтын үеэр зах худалдааны төвийн үйлчлүүлэгчдийн тоо 7-10%, цахим борлуулалт 21%, амралтын өдрийн борлуулалт 10% тус тус өсч, 30 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг борлуулахад 21 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн нэг ч үлдэгдэлгүй бүгд зарагдаж дууссанаар олон олон ЖДҮ эрхлэгчдийг бодитоор дэмжсэн сайн арга хэмжээ болсон байна. Арга хэмжээг тус улсын ерөнхийлөгч, сайд нар идэвхтэй дэмжиж, ЖДҮ-ийн бараа бүтээгдэхүүнийг сурталчлан борлуулсан байна.
ИРЛАНД
Бүгд Найрамдах Ирланд Улс ЖДҮҮ салбартаа 7.6сая евротой тэнцэхүйц хөрөнгө оруулалтыг хийж, бизнесийн бүх сургалт, зөвлөгөөг үнэ төлбөргүй болгож өгсөн байна. Ингэснээр эмэгтэй ЖДҮҮ эрхлэгч нарт илүү үр дүнгээ өгчээ.
АВСТРАЛИ
Засгийн газар нь Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн хөрөнгө оруулалтыг дэмжиж, хүмүүсийг ажлын байраар хангахад чиглэсэн 17.6 тэрбум долларын эдийн засгийн дэмжлэгийн багцыг олгосон байна.
-
Нийслэл Мельбурн хот нь “гэртээ байх” тушаалаас “аюулгүй байх” гэсэн алхам руу шилжиж орсон бөгөөд буцаад хэвийн амьдралдаа орж болохоор болсон.
-
Фитнесс болон усан сан зэргийг хамгийн дээд талдаа 20 хүний багтаамжтай байхаар нээж байгаа юм.
-
Бүх жижиглэн дэлгүүрүүдийг нээх шийдвэр гарсан.
-
Ресторан, зочид буудал, кафе, барууд нь хамгийн дээд талдаа 40 хүний багтаамжтай байхаар нээж байгаа юм
-
Жижиг барилга байгууламжийг нэг дор таван хүн байж болохоор хязгаарласан.
ТАЙВАНЬ
Татварын арга хэмжээ
-
Шууд ба шууд бус Татварын төлбөрийг хойшлуулах эсвэл хэсэгчлэн төлөх (хамгийн ихдээ 12 сараар буюу сар бүр 36 сар хүртэл хугацаагаар хойшлуулах хүсэлт гаргаж болно.)
-
Орон сууцны татвар, тээврийн хэрэгслийн гэрчилгээний албан татварыг түр хөнгөлөх
-
Бизнесийн үйл ажиллагааг түр хугацаанд зогсоох явцад тусгай үнэлгээний үндсэн дээр ногдуулсан татвар төлөгчдөөс НӨАТ-ийн татварыг хувь тэнцүүлэн чөлөөлөх.
Эдийн засгийг сэргээх арга хэмжээ
-
Олон нийтийн банкнуудаас тусламж үзүүлэх
-
Бодлогын зээлийн багц: Жижиг, Дунд Үйлдвэрийн санхүүжилтийг дэмжих.
-
Зээлийн хугацааг сунгах: Компаниуд эсвэл хувь хүмүүс үндсэн төлбөрөө хойшлуулах эсвэл зээлийн хугацааг сунгуулах хүсэлт гаргаж болно.
-
Зээлийн картын төлбөрийг хойшлуулах: Хувь хүн картын төлбөрөө торгууль, хүүгүйгээр хойшлуулах хүсэлт гаргаж болно.
ЯПОН
Нийт компани, байгууллагуудын:
-
Тэд нийт ажилтнуудын 48% нь зайнаас ажиллах боломжийг бүрдүүлж – 33% нь цомхтгол хийж, – 10% нь ажлын байран дээр үйл ажиллагаа явуулах сонголтуудыг хийж байна.
-
Санхүүгийн эх үүсвэргүй болсон ажилтнуудад улсаас дараах тэтгэмжүүдийг олгож байгаа, үүнд:
-
Улсаас 100,000-200,000 иен нэг удаа олгох
-
Байрны мөнгө улс өмнөөс нь төлөх
-
Улсаас зээл авах /Одоо зээл аваад дараа жилээс төлж болох зэрэг тухайн зээл авсан хүнтэй хуулийн хугацаа болон хэзээнээс төлөх зэрэг уян хатан нөхцөлийг олгож байгаа/