• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Үйл явдлын мэдээ

Үйл явдлын мэдээ

"Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо"-ноос Засгийн газар, Монгол банк, Зээлийн батлан даалтын сангуудад хүргүүлсэн шаардлага 100 хувь биелэлээ оллоо

  • now
  • 2021-03-09 15:00:00
  • 1211
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ



Засгийн газраас хүнд нөхцөлд орсон ЖДҮ эрхлэгчдийг дэмжиж, ажлын байрыг хадгалах зорилгоор гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай, хоёр их наяд төгрөгийн зээл олгохоор шийдвэрлэсэн.

Энэхүү зээлд жижиг болон бичил бизнес эрхлэгчдийг шударгаар хамруулах нь чухал байгааг бизнес эрхлэгчид онцолж байсан. 

Тодруулбал, ЖДҮ эрхлэгч, бизнес эрхлэгчдийн дуу хоолой болж, монголын баялаг бүтээгч, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийн саналыг төрд дамжуулан хүргэдэг ББДХ-ны ерөнхийлөгч Ч.Даваабаяр хэлэхдээ "2019 оны эцсийн байдлаар Нийгмийн даатгалын шимтгэл, Татварыг өргүй ЖДҮ эрхлэгчид байхгүй. Татвар болон Нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг тогтмол гаргасан гэх шаардлагыг тавьбал зээл авч чадах жинхэнэ ЖДҮ эрхлэгч авч чадахгүй. 2020 оны Нийгмийн даатгалын шимтгэлд татварын тайлангаа бүрэн мэдүүлсэн  байх шаардлага бодит байдлаас хол давсан шаардлага. Тиймээс шаардлагаа өөрчлөхгүй бол зээл жинхэнэ эзэндээ хүрч чадахгүй, бичил болон Жижиг бизнес эрхлэгч нарт тохирохгүй" гэж байлаа. 



Тэгвэл өнөөдөр /2021.03.09/ Сангийн яам, Монголбанкнаас энэ сарын 10-нд буюу маргаашнаас иргэн, ААН-д олгож эхлэх ажлын байрыг дэмжих зорилготой гурван хувийн хүүтэй зээл болон зээл хүсэгчдэд тавигдах шаардлагыг танилцуулахад:

Иргэнд: 50 хүртэл сая төгрөгийн, гурван хувийн хүүтэй зээлийг бичил болон өрхийн бизнес эрхлэгч, ажлын байр бий болгогч иргэнд олгох бол 

Аж ахуйн нэгжид тавигдах гол шаардлага нь НӨАТ төлөгч байх. И баримт системд бүртгэлтэй НӨАТ төлөгч байгууллагад 500 сая хүртэл төгрөгийн зээл олгохоор боллоо. 

Ийнхүү Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос Засгийн газар, Монгол банк, Зээлийн батлан даалтын сангуудад хүргүүлсэн шаардлага 100 хувь биелэлээ олж ЖДҮ эрхлэгчдэд олгох зээлийг түлхүү дотоодын үйлдвэрлэлээ дэмжихэд зарцуулахаар болж, өмнө тавьсан хатуу шаардлагуудыг хүчингүй болгож зөвхөн НӨАТ төлөгч байхыг шаардлаа. Ингэснээр бичил, жижиг бизнес эрхлэгчид зээл авах бүрэн боломжтой боллоо. 


МОНГОЛЫН БИЧИЛ БИЗНЕС ЭРХЛЭГЧИД БОЛОН ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭГЧИДДЭЭ "БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИХ ХОЛБОО"-НООС ХАЛУУН БАЯР ХҮРГЭХИЙН САЦУУ ТӨР ЗАСГААС ИРСЭН ЭНЭХҮҮ ДЭМЖЛЭГИЙГ ҮР АШИГТАЙ ЗӨВ ЗАРЦУУЛЖ, УЛС ОРНЫХОО БОЛОН АЖИЛТАН АЛБАН ХААГЧ, ӨРХ ГЭРИЙНХЭЭ ЭДИЙН ЗАСГИЙГ СЭРГЭЭХ ИХ ҮЙЛСТ ШУДАРГА БӨГӨӨД ЁС ЗҮЙТЭЙ АЖИЛЛАХЫГ УРИАЛЖ БАЙНА. 

"БИЧИЛ, ЖИЖИГ ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧИД, ТЭДНИЙ АРД БАЙГАА АЖИЛТАН АЛБАН ХААГЧДЫН ТӨЛӨӨ ЗӨВ ШИЙДВЭР ГАРГАСАН ТӨР ЗАСАГТАА ТАЛАРХЛАА. " 


АЖЛЫН БАЙРЫГ ДЭМЖИХ 3 ХУВИЙН ХҮҮТЭЙ ЗЭЭЛИЙГ ХҮСЭГЧ ИРГЭН БОЛОН АНН-Д ТАВИГДАХ ШААРДЛАГЫГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ
 
  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?