• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Үйл явдлын мэдээ

Үйл явдлын мэдээ

ЖДҮ- 2 ИХ НАЯД: Зээлийн батлан даалт болон банкуудын зээл олголтын нөхцөл шаардлагын тухай хэлэлцүүлэг болно

  • now
  • 2021-02-22 15:00:00
  • 1248
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ



2020 оны 02 сарын 14-ны өдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд тусгасан  Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай хоёр их наяд төгрөгийн зээл олгох шийдвэр гарсан. Уг шийдвэртэй холбоотойгоор Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос ” ЖДҮ- 2 ИХ НАЯД: Зээлийн батлан даалт болон банкуудын зээл олголтын нөхцөл шаардлагын тухай” нээлттэй хэлэлцүүлэг 2021 оны 2 сарын 22-ны өдөр 18:00 цагт “CLUBHOUSE дээр болно. @davaa4448. 

Хэлэлцүүлэгт “Зээлийн батлан даалтын сан”-гийн Гүйцэтгэх захирал Ш.Алтанчимэг, Голомт банкны Зээлийн газрын захирал. Б.Баяртбилэг, Батлан даалтын сангийн бодлого зохицуулалтын газрын дарга Д.Батзогсох нар оролцоно. Хэлэлцүүлгийн модератороор “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны Ерөнхийлөгч, Доктор(Ph.D), Профессор Ч.Даваабаяр ажиллаж тэдгээрийн санал бодлыг сонсож дүгнэнэ.

“Зээлийн батлан даалтын сан”-гийн Гүйцэтгэх захирал Ш.Алтанчимэг
Батлан даалтын сангийн бодлого зохицуулалтын газрын дарга Д.Батзогсох
Голомт банкны Зээлийн газрын захирал. Б.Баяртбилэг

“ЖДҮ – 2 ИХ НАЯД” зээлтэй холбоотойгоор хөндөгдөж буй 5 дахь удаагийн хэлэлцүүлгийн энэ удаагийн зорилго нь Зээл олгох, зээлийн төсөл сонгон шалгаруулах журам, Зээлийн батлан даалтын сангийн журам гэх мэт жижиг, дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч нарт нэн шаардлагатай асуудлыг хэлэлцэх юм. ЖДҮ, бичил бизнес эрхлэгч та бүхнийг урьж байна.

Тодруулбал, Зээлийн батлан даалт болон банкны нөхцөл шаардлагын талаар дэлгэрэнгүй ярилцах юм. 

Өмнөх хэлэлцүүлэгт УИХ-ын дарга Г. Занданшатар урилгаар оролцож “Энэ бол цэвэр арилжааны банк өөрөө олгох зээл учраас эрсдлийг 100 хувь арилжааны банк хариуцна. Тийм учраас арилжааны банкууд өөрсдийнхөө зээл олгох журмаар олгоно. Судалсан зээл дээр нь 60 хувийн баталгааг Зээлийн батлан даалтын сан гаргана. Зээлийн батлан даалтын сангийн “батлан даах чадавхи”-ийг нэмэгдүүлэх зорилгоор Хадгаламжийн даатгалын корпорациас 50 тэрбум төгрөгийг төрийн санд нэмэгдүүлж өгнө. Үүнийг бол Засгийн газар эргүүлж төлнө” хэмээн хэлж байсан юм.  

Тэгвэл маргааш болох тав дахь удаагийн хэлэлцүүлгээр энэхүү асуудлын хүрээнд баялаг бүтээгч болон холбогдох албаны хүмүүс оролцож ярилцана. Хэрвээ хэлэлцүүлэгт оролцож санал бодлоо хуваалцахыг хүсвэл доорх холбоосоор орно уу 
https://www.joinclubhouse.com/event/M4LZnn7W?fbclid=IwAR3_T21ED2IHt5L8Zjg3DT4ifSiujYw8qqQGARKp1L1x8csRsS7p8Mzf6jA

 

ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ – МОНГОЛЫН БАЯЛАГ

  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?