• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Үйл явдлын мэдээ

Үйл явдлын мэдээ

"Жижиг, дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдэд жилийн 3 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай 2 их наяд төгрөгийн зээл олгох" талаар нээлттэй хэлэлцүүлэг болно (CLUBHOUSE дээр 2021.02.18-ны 18:00 цагт)

  • now
  • 2021-02-18 10:00:00
  • 1330
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ


Засгийн газраас баталсан эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц  хөтөлбөрийн хүрээнд хоёр их наяд төгрөгөөр бизнес эрхлэгчдийг дэмжих шийдвэр гарсан.  Тэрхүү  мөнгө жинхэнэ эзэддээ очоосой гэж бизнес эрхлэгчид, жижиг дунд бизнесийнхэн хүсч байна. Учир нь ЖДҮ-ийн салбар хамгийн их ажлын байр бий болгож, ядуурлыг бууруулдаг билээ. Яг үүнтэй холбоотой "Жижиг, дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдэд жилийн 3 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай 2 их наяд төгрөгийн зээл олгох" талаар нээлттэй хэлэлцүүлэг 2021 оны 02 сарын 18-ны өдөр 18:00 цагт Clubhouse дээр болно @davaa4448. 
Хэлэлцүүлгийн гол зорилго нь "2 их наяд төгрөгийн зээл ЖДҮ салбарт олгох" болсон талаар Зочин оролцогчид болох төр, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний төлөөллүүдийг нэг дор цуглуулж тэдгээрийн санал бодлыг сонсох юм.  
Хэлэлцүүлэгт Монгол улсын Их хурлын дарга Г.Занданшатар, УИХ гишүүн ЖДҮ хөгжүүлэх Дэд хороон дарга Ж.Бат-Эрдэнэ, Зээлийн батлан даалтын сангийн захирал Алтанчимэг, ЖДҮ газрын Бодлого зохицуулалтын газрын дарга Гэрэлзаяа, ЖДҮ Зээлийн сонгон шалгаруулах хорооны гишүүн "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо"-ны Гүйцэтгэх захирал Н.Есүхэн нар оролцоно. Хэлэлцүүлгийн модератороор "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо"-ны Ерөнхийлөгч, Доктор(Ph.D), Профессор Ч.Даваабаяр ажиллаж тэдгээрийн санал бодлыг сонсож дүгнэнэ.






(Зээлийн батлан даалтын сангийн захирал Ш.Алтанчимэг)


(ЖДҮ газрын Бодлого зохицуулалтын газрын дарга Б.Гэрэлзаяа)


("Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо"-ны Ерөнхийлөгч, Доктор(Ph.D), Профессор Ч.Даваабаяр)


(ЖДҮ Зээлийн сонгон шалгаруулах хорооны гишүүн "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо"-ны Гүйцэтгэх захирал Н.Есүхэн)

Хэлэлцүүлэгт уригдан ирсэн оролцогчид ЖДҮ салбартай олгогдох 2 их наяд төгрөгийн зээлийн талаар ярилцах бөгөөд Хэлэлуүүлгийн өөрийн ажилладаг салбар болох Төрийн байгууллага, Хувийн хэвшил болон судалгааны салбар гэж 3 салбарт хуваагдсан бөгөөд өөрийн салбар, байгууллагын хүрээнд саналаа нээлттэй хэлэлцэнэ. 
Та бүхнийг хэлэлцүүлгээр зочилж Жижиг, дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдэд жилийн 3 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай 2 их наяд төгрөгийн зээл олгох  тал дээр саналаа бодлоо хуваалцахыг урьж байна.  

Хэлэлцүүлэг 2021 оны 02 сарын 18-ны өдөр 18:00 цагаас CLUBHOUSE дээр болно. @davaa4448 хаяг руу Follow хийж оролцох хүсэлтээ илгээгээрэй. 
  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?