• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Үйл явдлын мэдээ

Үйл явдлын мэдээ

ЖДҮ ЭРХЛЭГЧДЭД ЗЭЭЛИЙН ХҮҮ, ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТ, ЗАХ ЗЭЭЛД ӨРСӨЛДӨХ ЧАДВАРГҮЙ БОЛОХ ЗЭРЭГ САНХҮҮГИЙН ТӨРӨЛ БҮРИЙН ХҮНДРЭЛ АСУУДАЛТАЙ ТУЛГАРЧ БАЙНА.

  • now
  • 2021-01-22 09:00:00
  • 1426
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

"БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИХ ХОЛБОО"-НД ЗЭЭЛИЙН ХҮҮ, ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТ, ЗАХ ЗЭЭЛД ӨРСӨЛДӨХ ЧАДВАРГҮЙ БОЛОХ ЗЭРЭГ САНХҮҮГИЙН ТӨРӨЛ БҮРИЙН ХҮНДРЭЛ АСУУДАЛТАЙ ТУЛГАРЧ БАЙГАА ЖДҮ ЭРХЛЭГЧ, НАРААС ХАМТРАН АЖИЛЛАХ ХҮСЭЛТҮҮД ИРСЭЭР БАЙНА.

“Ковид-19” цар тахалтай холбоотойгоор Эдийн засгийн хүндрэлийг даван туулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Засгийн газраас иргэд болон зарим ААН-ийн цахилгаан, дулаан, ус, уур, тогны үнийг ирэх 2021 оны долдугаар сарын 1 хүртэл тэглэх шийдвэр гаргасан. Энэ шийдвэр нь цар тахлын нөлөөнд шууд өртөөд байсан Монгол Улсын 90 гаруй мянган ААН-үүд, 60 гаруй мянган ЖДҮ эрхлэгчид үйлдвэрлэлээ тасалдуулахгүй явуулах, үүд хаалгаа барихаас сэргийлсэн урт хугацааны бодлогын нэг дэмжлэг болж чадсан.

Гэвч манай улсын нийт ажиллах хүчний 80 хувийг, ААН-ийн 70 орчим хувийг бүрдүүлж буй ЖДҮ-ийн салбар “Ковид-19” цар тахалтай холбоотойгоор эдийн засгийн уналтад орсон. ББДХ-ноос гаргасан судалгаагаар ЖДҮ эрхлэгчдийн эдийн засаг хүндэрч эхнээсээ ажлын байрны цомхтгол хийж, цалингаа тавьж чадахгүйд хүрч, бэлэн мөнгөний орлого саатах зэрэг нөхцөл байдал үүсээд байгааг харуулсан. Энэ дагуу тус холбооны зүгээс ЖДҮ эрхлэгч нарын асуудлыг онцгой анхааран хэлэлцэж байгаа.

Тус холбоонд Монгол улсад тархсан цар тахлын хатуу хөл хорионы улмаас ажилчдын цалин хөлс, зээлийн хүү, зээлийн эргэн төлөлт, борлуулалтын орлого буурах, зах зээлд өрсөлдөх чадваргүй болох зэрэг санхүүгийн төрөл бүрийн хүндрэлтэй асуудалтай тулгарч байгаа бизнес, эрхлэгч нараас Засгийн газар, Монгол банк, яамдуудаас МҮХАҮТ-ын зүгээс хэрэгжүүлэх гэж буй жижиг дунд үйлдвэрт зориулсан дунд болон урт хугацааны төсөл хөтөлбөр, дэмжлэг, урамшуулал хөнгөлөлт, хөнгөлөлттэй зээлэнд хамруулах, тухайн шийдвэрүүдтэй холбоотой мэдээллээр цаг тухай бүр ханган хамтран ажиллах дэмжлэг хүссэн хүсэлтүүд ирсээр байгаа аж.


Холбооны зүгээс Баялаг бүтээгч, жижиг дунд үйлдвэрлэгч нарыг байнга дэмжин ажиллах, ЖДҮ эрхлэгч нартай хамтран ажиллах нь үргэлж нээлттэй гэдгийг байнга илэрхийлсээр байдаг.

  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?