• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Үйл явдлын мэдээ

Үйл явдлын мэдээ

Дэлхийн хамгийн олон орноор визгүй зорчдог паспорттой улсууд.

  • now
  • 2021-01-07 01:00:00
  • 861
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МОСКВА. /Kommersant/. “Henley & Partners” зөвлөх үйлчилгээ үзүүлэгч компани Олон улсын агаарын тээврийн холбоотой хамтран дэлхийн хамгийн олон улсаар визгүй зорчдог паспорттой орнуудын жагсаалтыг гаргажээ. Визгүй зорчих тухай хэлэлцээрүүдийн дийлэнх нь цар тахлын улмаас хэрэгжих боломжгүй болоод байгаа учир энэ удаагийн жагсаалт онцгой ач холбогдолгүй юм.

Шинээр нийтлэгдсэн “Passport Index” чансааг Япон улс тэргүүлсэн хэвээр байна. Өнгөрсөн оныхтой харьцуулахад жагсаалтын эхний гурван байр өөрчлөгдөөгүй аж.
Тодруулбал, Японы иргэд 191 орноор визгүй зорчих боломжтой байсан бол Сингапурын иргэд 190 орноор жагсаалтын хоёрдугаарт бичигдсэн юм. Цаашлаад 189 орноор визгүй зорчдог БНСУ, Герман жагссан байна.

Өнгөрсөн арван жилийн хугацаанд жагсаалтыг тэргүүлэх чиг хандлага Шенгений хэлэлцээрийн давуу талыг ашигладаг байсан Европын орнуудаас Ази, Номхон далайн бүс нутгийн орнууд руу аажмаар шилжиж байгааг судлаачид цохон тэмдэглэжээ.

Жагсаалтын эхний аравт мөн Шинэ Зеланд, Австрали багтсан байна.

Гэсэн ч эдгээр үзүүлэлт нь дийлэнх улс орнуудын хил хаалттай байгаа цар тахлын энэ үед онцын ач холбогдолгүй юм. Ийм нөхцөлд ч хилээ хамгийн түрүүнд нээсэн Азийн орнуудад давуу талтай.

Халдварт өвчний дэгдэлтийг зогсоож чадахгүй байгаа АНУ, Их Британийн иргэд визгүй зорчих хэлэлцээрийн ашиг тусыг ойрын хугацаандаа хүртэж чадахгүй болов уу. Жагсаалтад энэ хоёр улс долдугаарт жагсаж, иргэд нь 185 улс орноор визгүй зорчих боломжтой юм. 

Ганц онцлох хэлэлцээрийг эс тооцвол өнгөрсөн жилийн хугацаанд визгүй зорчих тухай чухал хэлэлцээр байгуулагдаагүй. Арабын улс орнуудтай харилцаагаа хэвийн болгосонтой холбоотойгоор Израил АНЭУ-тай хэлэлцээр байгуулсан юм. Иргэд нь 35-хан улс орноор визгүй зорчих боломжтой байсан АНЭУ-д энэ үзүүлэлт 2006 онд 62 болж нэмэгдсэн юм. Одоогоор тус улсын иргэд 173 орноор визгүй аялах эрхтэй. 

Эх сурвалж: 
sonin.mn 

  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?