• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Үйл явдлын мэдээ

Үйл явдлын мэдээ

Энэ сарын 7-нд “Мах, арьс ширний бэлтгэлийн чанарыг сайжруулах, технологи дамжуулах” сургалт болно

  • now
  • 2019-03-06 09:06:00
  • 1685
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

 

НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага (НҮБАҮХБ) нь Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх Монгол Улсын Засгийн газрын бодлого, зорилтуудыг дэмжиж, Европын Холбооны санхүүжилтээр Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран “Монгол Улсад Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төслийг 2018 оны 3-р сараас эхлэн хэрэгжүүлж байна.

 

2020 он хүртэл хэрэгжих уг төсөл мал аж ахуйн салбарт, ялангуяа нэмүү өртөг шингэсэн арьс шир, ноос ноолуур, мах, сүү үйлдвэрлэлийг хөгжүүлж, хувийн хэвшлийн өрсөлдөх чадавх, экспортыг нэмэгдүүлж зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэж байгаа юм. Ингэхдээ боловсруулах үйлдвэрүүдэд олон улсын туршлагыг дотоодын туршлагатай хослуулан нэвтрүүлж, технологи дамжуулах замаар стандартад нийцсэн бүтээгдэхүүн экспортлоход хувь нэмэр оруулах зорилготой.



Төслийн хүрээнд 2018 оны 12 дугаар сараас Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо (МАШҮХ), салбарын зөвлөх инженерүүдийн хамтын оролцоотойгоор “Арьс, шир үйлдвэрлэл, мах бэлтгэлийн чанарыг сайжруулах” дэд төслийг хэрэгжүүлж эхэллээ. Энэ ажлыг зохион байгуулахад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мал эмнэлгийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хараат бус судалгааны хүрээлэн (ИРИМ), Монголын махны холбоо (ММХ), хувийн хэвшлүүд хамтран ажиллаж айна.







Одоогоор Улаанбаатар, Дархан-Уул, Орхон аймгийн махны 5-7 үйлдвэр, арьс шир боловсруулах гурван үйлдвэрт арьс ширний гэмтэл, гологдлыг нарийвчлан тодорхойлох зорилгоор 2749 ширхэг түүхий эдэд судалгаа, туршилтын ажил хийгээд байна. Мөн цахим-ажлын байрны интерактив сургалтын модулиудыг боловсруулж, “Арьс ширний үйлдвэрлэлийн ээлтэй, тогтвортой аргууд” бэлэн сургалтын агуулгаар 70 гаруй ажилчдад ажлын байрны сургалт зохион байгуулав. Түүнчлэн мах, арьс шир бэлтгэлийн чанарыг сайжруулахын тулд зориулалтын технологи, мэргэжлийн багаж хэрэгслэлийг нэвтрүүлж туршилт хийхээр төлөвлөж байна. Тус дэд төслийн эцсийн үр дүнг 2019 оны гуравдугаар улиралд дүгнэнэ.


 

Дэд төслийн шугамаар ХБНГУ-аас мэргэжлийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж ирсэнтэй холбогдуулан 2019 оны гуравдугаар сарын 7-нд Улаанбаатар дахь "Мах маркет" ХХК-ийн үйлдвэрийн байранд  "Мах, арьс ширний бэлтгэлийн чанарыг сайжруулах, технологи дамжуулах" сургалт болно. Уг арга хэмжээнд Мах маркет, Мах импекс, Дархан Мийт Фүүдс, Эдмийт, Баруун Монгол Интернэшнл, Мийт Фүүдс, Баяндэлгэрэх Хүнс зэрэг мах боловсруулах үйлдвэрүүдийн технологич, ажилчид, удирдлагууд, ХХААХҮЯ, МЭЕГ, МХЕГ, Европын Холбоо, НҮБХХААБ, МАШҮХ, ММХ, ХҮСХХ, ИРИМ, Мерси Кор, Адра, зарим ЭСЯ-дын төлөөлөл урилгаар оролцох юм.

 
Эх сурвалж: ХХААХҮЯам
 
  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?