• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Үйл явдлын мэдээ

Үйл явдлын мэдээ

МАРГААШ “БИЗНЕСИЙН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛНО

  • now
  • 2018-10-22 11:18:00
  • 1797
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас “Бизнесийн зөвлөх үйлчилгээ” уулзалт, хэлэлцүүлгийг 2018 оны 10 дугаар сарын 23-нд ХХААХҮЯ-ны хурлын танхимд зохион байгуулах гэж байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцох уулзалт, хэлэлцүүлгээр бизнесийн зөвлөх үйлчилгээ үзүүлэхэд ямар асуудал тулгарч байна, түүнийг хэрхэн шийдэх, төрөс энэ төрлийн үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагыг яаж дэмжих, хамтран ажиллах талаар хэлэлцэж ярилцана. Тодруулбал

ЖДҮ эрхлэгчдэд үзүүлж буй бизнесийн зөвлөх үйлчилгээний өнөөгийн байдал, менежментийн зөвлөх үйлчилгээний хөгжил, олон улсын туршлага, Монгол Улсын зөвлөх үйлчилгээний салбарын асуудал, зөвлөх үйлчилгээний цар хүрээ, үр өгөөжийг дээшлүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэгчдэд зөвлөх үйлчилгээний хэрэгцээ шаардлага зэрэг сэдвээр ХХААХҮЯ, МҮХАҮТ, Монголын менежментийн зөвлөхүүдийн институт, Монголын бизнес инкубаторуудын үндэсний нэгдсэн холбоо, Хөгжлийн шийдэл ТББ-ын төлөөллүүд илтгэл, танилцуулга хийх юм.

Уг уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулснаар Монголд үйл ажиллагаа явуулж буй бизнесийн зөвлөх үйлчилгээг олон улсын жишигт хүргэн хөгжүүлэхэд туслалцаа үзүүлж, харилцан мэдээлэл солилцож, туршлага судлах ач холбогдолтой гэж зохион байгуулагчид үзэж байна. 

Монгол Улсын бизнес регистрийн санд бүртгэлтэй 75585 аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулж байгаагаас 77 хувь буюу 60330 аж ахуйн нэгж жижиг, дунд үйлдвэр эрхлэгч байна. Шинээр бизнес эрхлэх хүсэл сонирхолтой иргэд, бизнесийн санаа шийдэлтэй гарааны компани, өрхийн үйлдвэрлэгч олон бий. Эдгээр аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүмүүст юун түрүүнд зах зээлээ танин мэдэх, тандан судлах, боломжийг эрж хайхад нь бизнесийн зөвлөх үйлчилгээ хамгийн том туслалцаа гэж олон улсад үнэлэгддэг. 

Тиймээс ч санхүүгийн бус дэмжлэг буюу бизнесийн зөвлөх үйлчилгээ хүч төрөн хөгжиж, зах зээлд эрэлттэй байгаа юм. Зөвлөх үйлчилгээ авахын хэрээр бизнес нь илүү үр ашигтай, хэмнэлттэй, өсөлттэй байж, компани нь өргөжин хөгжиж буй жишээ олон байна. Ийнхүү өдөр ирэх тусам бизнес эрхлэгчид сайн төсөл, стратегийн төлөвлөлт, маркетингийн төлөвлөгөө, санхүүгийн болон хүний нөөцийн бодлоготой байх нь зүйтэй гэдгийг ойлгон, олон улсын жишиг, дүрэм журмын дагуу үйл ажиллагаагаа явуулахыг эрмэлзэх болжээ.

Эх сурвалж: ХХААХҮЯам

  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?