Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны санаачилгаар “Батзуу ХХК”-ны хөрөнгө оруулалттай Өвөрхангай оёдлын үйлдвэр шинээр байгуулагдлаа. Одоогийн байдлаар 30 хүнийг ажлын байраар хангаад байгаа бөгөөд цаашид 100 ажилчинтай болох зорилго тавин ажиллаж байна.