Монголын Хүний нөөцийн удирдлага шинэчлэлийн академи нь 2010 оноос эхлэн хөдөлмөрийн зах зээл дээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд тасралтгүй, системтэй сургалт явуулж ирсэн хүний нөөцийн салбарын мэргэжлийн байгууллага юм.
Тус байгууллагын оршин байгаа үндсэн зорилго бол нийгмийн сэтгэлгээг өөрчлөх бөгөөд энэ зорилгоо сургалтаар дамжуулан хэрэгжүүлж байна. Одоогийн байдлаар нийт хувь хүн болон албан байгууллагад зориулсан 400 гаруй удаагийн албан ёсны сургалт, судалгаа, зөвлөх үйлчилгээг үр дүнтэй зохион байгуулжээ. Ингээд “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төслийн энэ удаагийн зочноор оролцож буй тус академийн захирал, докторант Ё.Мөнхдэмбэрэлтэй ярилцсанаа хүргэж байна.
-“Монголын Хүний нөөцийн удирдлагын шинэчлэлийн Академи” анх хэзээ байгуулагдаж байв. Нийт хэчнээн хүн төгсөж гарсан бэ?
-Анх “Монголын Хүний нөөцийн мэдээллийн төв” нэрээр 2010 оны зургаадугаар сарын 17-ны өдрөөс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд хүний нөөцийн зуучлал, хүний нөөцийн менежерийн сургалт, хүний нөөцийн менежментийн зөвлөгөө өгөх зэрэг чиглэлтэй ажиллаж байгаад 2011 оны зургаадугаар сарын 2-ны өдрийн Удирдах зөвлөлийн хурлаар тус төв нь “Монголын Хүний нөөцийн удирдлагын шинэчлэлийн Академи” /МХНУША/ нэрээр өргөжин үйл ажиллагаагаа явуулахаар шийдвэрлэн ажилласан.
Мөн 2012 оны 11 дүгээр сараас эхлэн Хүний нөөцийн менежерүүдийн холбоо, 2013 оноос Төслийн төв, Монгол бичиг судлалын төв, 2015 оноос Инкубатор төвийг нээж, одоогоор нийт зургаан төвтэйгөөр үйл ажиллагаа явуулж байна. Манайд одоо 30 гаруй багш, ажилтан ажиллаж, энэ хугацаанд 5000 гаруй хүн төгсөн гарсан.
-Төгсөгчдийн ажлын байранд хамрагдалт хэр байдаг бол?
-Төгсөгчдөө бойжуулах, чадваржуулж туршлага суулгах үүднээс гадны орнуудын мэргэжлийн сургуулийн жишгээр академийн дэргэдэх инкубатор төвийг нээсэн.
Түүнчлэн сургалтын хөтөлбөрийг хөдөлмөрийн зах зээлийн бодит судалгаан дээр үндэслэн боловсруулж үр дүнтэй, агуулга өндөртэй явуулахыг үйл ажиллагаандаа анхааран ажилладаг. Тийм ч учраас манай академийн нийт 5000 гаруй төгсөгчдийн 80 гаруй хувь нь хөдөлмөрийн зах зээл дээр амжилттай ажиллаж байна.
-Сургалтын гол онцлог нь юу байдаг вэ?
-Нийгмийн сэтгэлгээг өөрчлөх, тэр дундаа монгол хүний үнэлэмжийг нэмэгдүүлэх, мөн монгол хүний хөгжлийг дэмжих зорилготой нийгэмд хандсан үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж ирсэн. Эзэмшсэн мэргэжлээрээ ажиллах боломжгүй, мэргэжил сонголтоо буруу хийснээс болоод нийгэмд эзлэх байр суурь нь тодорхойгүй байгаа залууст өөр салбарт, өөр ажил мэргэжлээр хөрвөн ажиллах боломжийг нээн өгч өөрийгөө өөрөөр харах тэр боломжийг нь гаргаж өгч чадсан сургалтуудыг явуулдаг.
Мөн сургалтын арга зүй, тэр дундаа суралцагч бүр онолын мэдлэгийг бодит байдалтай холбож практикт хэрэгжүүлж ажилладагаараа онцлог. Сургалт бол хамтын үйл ажиллагаа. Нэг талаас хөдөлмөрийн зах зээлийн бодит байдал, судалгаан дээр үндэслэж боловсруулсан сургалтын хөтөлбөр, нөгөө төлөөс тухайн суралцагчын оролцоо, энэ мэргэжилд хайртай, дуртай байх хандлага хамгийн чухал байдаг. Сургалтын хөтөлбөрт мэргэжлийн талаас гадна сэтгэлгээний, хандлагын нөлөөллүүдийг хувь хүнд нь түлхүү суулгахыг зорьдог. Эс оршихуйтай бас ажилладаг гэсэн үг. Энэ нь өөрөө төгсөгчдийг хөдөлмөрйин зах зээл дээр гараад өрсөлдөхөд нь маш том давуу тал болж өгдгөөрөө онцлог юм.
-Танай академийн суралцагчид ижил хувцасаар жигдэрсэн нь их содон харагдаж байна л даа?
-Манай академийн анги болгон өөр өөрийн онцлогийг харуулсан оффисийн хувцсаар жигдэрдэг. Энэ нь нэг талаас суралцагчид хичээлд суух гэж биш харин ажил хийх гэж ирж байгаа гэсэн ойлголтыг өгөх зорилготой. Сургалт маань практикт суурилж явагддаг учраас энд сурч байх хугацаандаа тухайн анги, баг хамт олон албан байгууллагын ажилтны зүгээс асуудалд хандаж тухайн албан тушаалын ажлыг өдөр тутам системтэй хийж хэрэгжүүлээд явдаг. Энэ нь нэг ёсондоо ажлын байранд бэлтгэгдэх нэг хэлбэр юм.
Нөгөө талаас энэ нь манай байгууллагын бахархал юм. Бид суралцагчдынхаа энэ хандалгаар бахархадаг. Тэгэхдээ академийн зүгээс заавал ийм байх ёстой гэсэн шаардлага тавьдаггүй. Энэ хувцаслалт бол тухайн мэргэжилд хайртай, дуртай болж, өөрөө өөртөө шаардлага тавьж, ач холбогдол өгч, зориулалт гаргаж байгаагийн илрэл гэж үздэг юм.
-Одоо яг ямар сургалтуудыг явуулж байна?
-Одоогийн байдлаар урт, дунд, богино хугацааны ангийн нийт 400 шахам суралцагч танихимаар суралцаж байна. Үүнд: "Хүний нөөцийн менежер"-ээр ажлын байранд бэлтгэх богино, дунд, урт хугацааны сургалтууд, "Санхүүч, нягтлан бодогч"-оор ажлын байранд бэлтгэх богино, дунд, урт хугацааны сургалтууд, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан” бэлтгэх богино, дунд, урт хугацааны сургалт сургалтууд, хосолсон, мэргэшүүлэх сургалтууд, Хувь хүний хөгжлийн сургалтууд, Байгууллагад зориулсан сургалтууд, Захирал, албаны дарга нарт зориулсан сургалтууд нь цагийн уян хатан нөхцөлтэйгээр явагдаж байна.
Өөрөөр хэлбэл ажил хийдэггүй хүмүүсийн хувьд өглөө 09.00-11.30, өдөр 13.00-15.30, үдээс хойш 15.40-18.10 цагийн сонголттой, ажлын таван өдрөөр явагдана.
Ажил хийдэг, өдрөөр сурах боломжгүй хүмүүийн хувьд орой 18.30-21.00, бямба гарагаар мөн хичээллэх боломжтой байдаг.
-Төгсөгчид маань ямар батлах бичигтэйгээр төгсдөг вэ?
-Тухайн сургалтын хугацаа, хөтөлбөр, онцлогоос шалтгаалан тодорхой шалгуурын дагуу төгсөгчдөд амжилттай төгссөнийг гэрчлэх хуулийн дагуу бичиг баримтууд олгоно.
Богино хугацааны сургалт нь 45 хоног, 120 цагийн хичээл үзэж сертификаттай төгсдөг бол дунд хугацааны сургалт гурван сар, 240 цагийн сургалтыг авсанаар "Чадамжийн гэрчилгээ"-тэй төгсөнө. Харин урт хугацааны буюу нэг жилийн сургалтанд хамрагдагсаддаа Мэргэшлийн диплом, ромбо олгодог байгаа.
Сургалтын үйл ажиллагааны явцад суралцагчдыг ажилд орох стратегид сургаж, төгсөсний дараа сонгон шалгаруулалтад эерэг үр дүн үзүүлж ажлын байртай болоход дэмжлэг үзүүлж ажилладаг.
Утас:94009090, 70110550, 94002200