• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Ярилцлага

Ярилцлага

image

Ж.ТИЛЕУБЕРДИ: ӨДӨРТ 12 ШУУДАЙ ГУРИЛААР ГОЙМОН ХИЙХ ХҮЧИН ЧАДАЛТАЙ

  • interview
  • 2015-04-26 17:26:00
  • 1258
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

“Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөл хөтөлбөрийн хүрээнд Баян-Өлгий аймагт үйл ажиллагаа явуулж буй “Алтыншах” ХХК-ийн гоймонгийн үйлдвэрээр зочиллоо. Энэхүү үйлдвэр нь 2012 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар найман ажилтантай аж. Түүнчлэн аймгийнхаа гоймонгийн хэрэгцээний 70 гаруй хувийг хангадаг юм байна. Мөн тус үйлдвэр нь 180 грамм, 300 граммтай хоёр төрлийн ууттай гоймон үйлдвэрлэхээс гадна төрөл бүрийн нарийн боов хийдэг ажээ.

Захирал Жулдыз Тилеуберди

-Үйлдвэрийнхээ тоног төхөөрөмжийг хаанаас оруулж ирсэн бэ. Үйлдвэрийн чинь байрыг стандартын бус гэх юм билээ?

-Үйлдвэрээ байгуулахдаа тоног төхөөрөмжөө Казахстан улсаас оруулж ирсэн. Ингэхдээ аавынхаа тэтгэврийн зээл, дээрээс нь өөрийн болон эхнэрийнхээ цалингийн зээлийг авч 40 гаруй сая төгрөгөөр авч байлаа. Анх үйлдвэрлэлээ эхэлж байхад тоног төхөөрөмж маань үйлдвэрийнхээ байранд багтддаггүй байсан болохоор өөр байр олох шаардлага тулгарсан. Тэгээд одоогийн байгаа байрыг түрээсэлж орсон. Гэхдээ энэ байр стандартын бус.

-Төрөөс хэрэгжүүлж буй аливаа зээл, тусламжинд хамрагдаж байв уу?

-Анх үйлдвэрээ байгуулж байхдаа жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас зээл авахаар хэд хэдэн удаа төсөл бичиж өгсөн ч авч чадаагүй. Харин өнгөрсөн жил 10 сая төгрөгийн зээл аваад талх, нарийн боовны цехийг давхар ажиллуулж эхэлсэн.

-Хоёр төрлийн гоймон үйлдвэрлэдэг гэсэн. Сав, баглаа боодлыг хэрхэн шийддэг вэ?

-Анх цаасан ууттай гоймон л хийдэг байлаа. Дараа нь илүү боловсронгуй болгоод Улаанбаатар хотоос стандартын дагуу гялгар уут хийлгэж авчруулдаг болсон. Одоогийн байдлаар өдөрт 1500 ширхэг цаасан ууттай гоймон болон 900 ширхэг гялгар ууттай гоймон үйлдвэрлэж худалдаанд гаргадаг. Манай техник технологийн хүчин чадал их сайн гэж хэлж болно. Цагт 100 килограмм гурил, өдөрт 12 шуудай гурилаар гоймон хийх хүчин чадалтай ч бид бүрэн ашиглаж чадаагүй. Анх хоёр шуудай гурилаар хийдэг байсан бол одоо өдөрт зургаан шуудай гурилаар хийж байна.

-Тухайн үед борлуулалт хэр байсан бэ. Одоо аймгийн хэмжээнд зах зээл хэр өрсөлдөөнтэй байгаа вэ?

-Зах зээлийн хувьд анх үйлдвэрлэл явуулж эхэлсэн цагаас эхлэн сайн байсаар ирсэн. Баян-Өлгий аймагт гоймонгийн хоёр үйлдвэр байдаг ч манайх аймгийн нийт гоймонгийн хэрэгцээний 70 гаруй хувийг хангаж байгаа гэж бодож байна.

-Тэгвэл одоо шаардлагатай байгаа зүйл бий юу. Жижиг, дунд үйлдвэрлэлийг төр засгийн зүгээс хэрхэн анхаарах ёстой гэж үздэг вэ?

-Бид ОХУ-ын “Султан” хэмээх гоймонгийн технологийг оруулж ирэхээр төсөл бичиж байгаа. Ингэхийн тулд Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас 73 сая төгрөгийн зээл авах хэрэгтэй байгаа. Үлдсэнийг нь өөрсдийн эргэлтийн хөрөнгөөс гаргах төлөвлөгөөтэй байна.

“Алтыншах” ХХК-ийн менежер К.Гүлболдог

-Манайх гурилаа “Улаанбаатар” ХХК-иас авдаг. Үйлдвэрлэлийнхээ үйл явцаас товч танилцуулья. Гоймонгийн үйлдвэрийн хамгийн эхний шат дамжлага зуурагч машинаас эхэлдэг. Энэхүү машин маань нэг удаад 25 килограмм гурилыг зуурах хүчин чадалтай. Үүнд гурилаа 15-20 минут зуураад, элдэгч машин руу дөрвөн шат дамжлагад ордог. Үүний дараа зүсүүрийн машинд зүсэгдэж гарч ирээд өлгүүрийн тасаг дээр ирнэ. Дараа нь хатаагч вакум өрөөнд орсны эцэст гоймон маань бэлэн болох юм.

“Алтыншах” ХХК-ийн Захирал Жулдыз Тилеуберди - 99419927

Түлхүүр үг:
  • баялаг бүтээгч
  •  
  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?