• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Ярилцлага

Ярилцлага

image

Т. ОЙДОВ: АЖЛАА ХӨНГӨВЧЛӨХИЙН ТУЛД ААРЦ ШАХАГЧ, УНДАА БҮЛЭГЧИЙГ ӨӨРӨӨ ХИЙСЭН

  • interview
  • 2015-09-26 19:00:00
  • 1566
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

Ажил хийвэл ам тосдоно гэж эртний сайхан үг бий. Үүний нэгэн адилаар залуу насандаа улс эх орондоо зүтгэж, хэдий тэтгэвэртээ гарсан ч сум орон нутгийнхаа иргэдийн хэрэгцээг хангахаар үйлдвэрлэл эрхлээд явна гэдэг бахархууштай. Сант сумын  иргэн Т.Ойдов гуай сүүний чиглэлийн 10 үнээтэй. Өвөлдөө сүүгээ борлуулж, зун намартаа  цагаан идээний бизнес эрхэлдэг ажээ. Нас дээр гарсан гэж хойш суулгүй хөдөлмөрлөж яваа хоёр буурай залууст үлгэр дуурайл үзүүлж буй баялаг бүтээгчид гэдэгтэй хүн бүр санал нийлэх бизээ. Ингээд өрхийн үйлдвэрлэл эрхлэгч Т.Ойдов гуайтай уншигч таныг танилцуулъя.

-Танайх хэдэн үхэртэй вэ?

-Манайх 2011 оноосхойш сүүний чиглэлийн 10 эрлийз үнээ аваад сүү, цагаан идээ боловсруулж байна. Өвөл, хаврын цагт зах зээлд сүүгээ нийлүүлж, зун намаруламжлалт аргаар монгол архи,ааруул, хуруудыг олон төрлөөр нь хийж худалдаалдаг. Одоогоор өрхийн жижиг үйлдвэрлэлийн хэмжээндл ажиллаж байна даа.

-Арван үнээнээс өдөрт хэдэн литр сүү саадаг вэ?

-Зуны цагт өдөрт 20 литр сүү авна. Махныхаа хэрэгцээг бас хангана. Үүлдэр угсаа сайтай сүү, махны чиглэлийн бухтай.

-Өдөрт хэр хэмжээтэй цагаан идээ бэлтгэдэг вэ?

-Өдөрт хоёр удаа аарц буцалгаадтүүгээрээ 10 кг орчим ааруул хийдэг. Мөн нэрмэл нэрж, тараг бүрнэ.Мөн шар тосгаргаж авдаг. Сүүлийн үед хүмүүс хотоос Цагаан сарын таваг засах ааруул их захиалах болж.Өдөрт захиалга хэр байна, түүнээс л шалтгаална даа. Үнэ ханшийн хувьд хотынхтой ойролцоо боловч  чанар сайн шүү.

-Танайх бас чацаргана тарьдаг юм аа даа?

-Тиймээ. Хашаандаа бага зэргийн чацаргана тарьж байгаа. Чацарганыг өргөн дэлгэр тарьвал арчилж дийлэхгүй юм байна лээ. Хамгийн гол нь манайх шиг ийм муу хөрсөнд сайн арчилж чадвал ургуулж, чаддаг юм шүү гэдгийг нутгийнхандаа харуулах зорилгоор анх тарьсан. Цаашдаа нутгийнхан маань  чацаргана үржүүлэх хэрэгтэй гэж уриалмаар байна.

-Чацарганаа хэзээнээс тарив. Хэр хэмжээний жимс хураадаг вэ?

-Чацаргана тариад зургаан жил болж байна. Жилдээ 10 кг ургац авчихдаг.

-Ажлаа хөнгөвчилсөн төхөөрөмж гар аргаар хийсэн тань сонирхол татаж байна. Яаж үүнийг хийв ээ?

-Бидэн шиг хөгшин хүмүүст хөдөлмөр хөнгөвчлөх зүйлс зайлшгүй хэрэг болдог. Тиймээс мод, эрэг боолт гэх зэрэг материал ашиглаж, аарц шахагч хийсэн. Хөдөөгийнхөн бол том чулуугаар хийдэг юм байна лээ. Мөн ундаа  бүлэгчхийсэн байгаа. Гараар 800-1000 бүлж байж амт чанар сайтай ундаа бэлэн болдог. Гэтэл арван минут бүлээд  ундаа бэлэн болно гэхээр ажил их хөнгөвчилж байгаа биз.

-Танай хот хороо чинь ч их цэмцгэр юм. Нутгийн иргэд танайхыг өвөлдөө үнээгээ тосож шээлгэдэг гэж байсан.  Үнэхээр тэгдэг юм уу?

-Тийм ээ. Цөөн тооны үхэртэй болохоор аль болох цэвэр, цэмцгэр байлгахыг хичээдэг. Манай үхэрнүүд зундаа хэвтэр дээрээ шээдэггүй гарч шээдэг. Харин өвөлдөө 10 литрийн хувин тосчихдог юм. Сурчихсан болохоор тосохоор л шээчихнэ. Нэгт цэвэрхэн, хоёрт хэвтэр норохгүй учраас даарахгүй л гэсэн үг.

-Энэ жил хадлан тэжээлээ бэлтгэж амжсан уу?

-Бага зэргийн юм хураасан. Гэхдээ ихэвчлэн өвс, хивэг худалдаадавчихдаг юм. Нэг сайн бэлдээд авчихсан байхад өвөлдөө алзахгүй шүү дээ.

Утас: 96491244, 95721344

  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?