• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Ярилцлага

Ярилцлага

image

С. ГАНХУЯГ: МАНАЙ БҮТЭЭГДЭХҮҮН ХЯМД, БАС ЧАНАРТАЙ

  • interview
  • 2015-09-30 13:10:00
  • 1234
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

Блок, тоосгоны үйлдвэрлэл эрхлэгч С.Ганхуягийнх гэх айлын үүдээр нь ороход л ажилч хичээнгүй, хөдөлмөрч нэгэн болох нь харагдаж байлаа. Тэрбээр эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг бөгөөд сумынхаа хийдийг удирдахын зэрэгцээ зундаа блокны үйлдвэрлэлээ эрхэлдэг байна. Амьдралаа өөд нь татахын төлөө хамтдаа зүтгэж буй тэд мөн гэрээрээ цээж зураг авч, бичиг хэргийн багавтар дэлгүүр ажиллуулдаг аж. Ингээд хөдөлмөрч нэгэн өрхийг “Баялаг  бүтээгч” төсөлдөө онцоллоо.

Өрхийн үйлдвэрлэгч С.Ганхуяг

-2013 онд үйлдвэрлэлээ эхлүүлсэн гэсэн. Яагаад заавал энэ чиглэлийг сонгох болсон бэ?

-Тухайн үед  хөдөө орон нутагт блокны хэрэгцээ их байсан учраас эхлүүлсэн. Сум хөгжүүлэх сангаас 10 сая төгрөгийн зээл аваад тоног төхөөрөмжөө оруулж  ирж байлаа.

-Борлуулалтаа ер нь хаагуур хийдэг вэ?

-Есөнзүйл, Сант сумын иргэд нэлээд ирж авна шүү. Ерөнхийдөө хөдөөгийн иргэд маань л их авдаг.

-Хэдээс  хэдэн сарын хооронд хэчнээн тоосго, блок гаргаж байна?

-Тавдугаар сараас есдүгээр сар хүртэл хийнэ. Тус бүр нь 10000 гаруй тоосго, блок хавтан үйлдвэрлэдэг. Өнгөрсөн жил сумын захиргааны урд тал болон хийдийн гадна талбайд өнгөт хавтан хийж тохижуулсан. Энэ жилийн хувьд борлуулалт жаахан муу л байна.

10000 гаруй тоосго, блок хавтан үйлдвэрлэдэг. Өнгөрсөн жил сумын захиргааны урд тал болон хийдийн гадна талбайд өнгөт хавтан хийж тохижуулсан.

-Технологийн хувьд ямар дэс дараалалтайгаар хийж байна?

-Нэг, хоёрдугаар  хайрга ордог. Хоёрдугаар хайргаа шигшээд тэрийгээ цемент, будаг бэхжүүлэгчтэйгээ холиод доод талынхаа өнгийг гаргах маягаар хийнэ дээ.

-Энэ төрлийн бизнес эрхэлдэг олон газар бий. Та өөрийнхөө хийж байгаа бүтээгдэхүүнд чанарын ямар баталгаа өгөх вэ?

-Орц нормын дагуу хийж байгаа учраас  чанарын хувьд баталгаатай шүү. Би өөрийн байшингийнхаа блок, тоосгыг өөрөө хийж барьсан. Ер нь эдэлгээ урттай дажгүй л болсон. Манай үйлдвэрийн онцлог гэвэл блок нь бүтэн даацын блок гэж явдаг. Тоосготойгоо хослоод байшин барихад илүү эдэлгээтэй чанартай гэсэн үг. Тоосгоны хувьд энгийнийг бодвол шууд бетоноор хийж байгаа учраас эдэлгээ удаан байдаг.

Тоосгоны хувьд энгийнийг бодвол шууд бетоноор хийж байгаа учраас эдэлгээ удаан байдаг

-Бүтэн даацын блок ямар ач холбогдолтой вэ?

-Голоороо дахиад илүү хамартай байдаг учраас байшин, граж барихад даац сайтай байдаг юм. Орон нутгийнхан манай блокийг авч саравч, хороо байшингаа хийдэг болсон.

-Өнгөт хавтан хэр олон жилийн эдэлгээтэй байдаг юм бол?

-Нормын дагуу хийвэл эдэлгээ урттай. Зарим үйлдвэр орцыг нь буруу тааруулснаас амархан хагарч гэмтэх тохиолдол гардаг.

-Өөрийнхөө хийсэн бүтээгдэхүүнийг энд тэнд хараад ямар сэтгэгдэл төрдөг вэ?

-Хийсэн юмаа харахаар бахархууштай байдаг шүү. Тиймээс цаашдаа хашаагаа тэлээд хүчин чадлаа нэмэгдүүлж үйлдвэрлэлээ өргөжүүлэх юмсан гэж боддог.

-Аймгийн төвд борлуулах боломж хэр байдаг вэ?

-Манайхаас нэлээд зайтай болохоор аймаг руу явуулахад тээврийн асуудлаас эхлээд хүндрэл их. Тийм болохоор зэргэлдээ сумдад л борлуулдаг юм.

-Өдөрт хэчнээн өнгөт хавтан үйлдвэрлэх боломжтой вэ?

-Хүчин чадлаар нь бол өдөрт 400 блок гаргах боломжтой. 500тоосго, замын  хавтан 80 гаруй ширхэгийг гаргана. Үнийн хувьд блок 1100, тоосго 350-380 гэх мэтчилэн гадуур байгаа ханшаас хямд байж чаддаг.

Манайхаас нэлээд зайтай болохоор аймаг руу явуулахад тээврийн асуудлаас эхлээд хүндрэл их. Тийм болохоор зэргэлдээ сумдад л борлуулдаг юм

Утас: 99172886 88895051

  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?