• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Ярилцлага

Ярилцлага

image

Ю. ГАНБОЛД: МОД ТАРИНА ГЭДЭГ НЭГ НАСНЫ БУЮН

  • interview
  • 2015-09-30 17:00:00
  • 1242
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

Мод тарина гэдэг нэг насны буян. Тэгвэл ийм л буянтай ажлыг долоон жилийн турш хийж яваа Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын “Зүүн босго” компани “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөлд хамрагдсан юм. Тус хамт олон жилдээ 2000 гаруй суулгац үржүүлж худалдаалдаг. Мөн суулгацаа өөрийн хашаандаа бус зэрлэг байгальд тарьж ургуулсаар байгаа юм.

“Зүүн босго” компанийн захирал Ю.Ганболд

-Танай компани хэчнээн төрлийн мод тарьдаг вэ?

-Манайх чацаргана, шар хуайс, бургас, хайлаас, улиас гэсэн таван төрлийн модыг жил бүр тарьж ургуулж байна. Жилдээ 2000 мод гаргадаг. 2004 онд хашаандаа худаг ухаж, бэлэн устай болсон учраас байгальд ээлтэй зүйл хийе гэж бодоод  ажлаа эхлүүлсэн дээ.

-Мод тарихад хүндрэлтэй зүйл юу байна?

-Арчилгаа их орно. Хүлэмжинд үрээр тариад бойжуулж  суулгац болгодог. Би урьд нь ойн байгууллагад жолооч байсан. Тэр үедээ нэлээд юм харж сурч авсан учраас тэрийгээ л түшиглэж арчилдаг юм.

жилдээ 2000 гаруй суулгац үржүүлж худалдаалдаг

-Говь хээрийн бүс учраас хөрс муу гэж байсан. Ийм нөхцөлд мод ургуулна гэдэг амаргүй байх?

-Тийм шүү. Манай эндхийн хөрс их муу. Эндээс 20 гаруй км явж байж хар шороо татаж ирдэг. Тэгж хөрсөө сайжруулж бордож байж л ургуулна.

-Өвлийн улиралд хүлэмжинд мод тарьж ургуулах боломж байдаг уу?

-Манай хүлэмж өвлийн зориулалтаар хийгдээгүй учраас боломжгүй юм. Өвөлдөө бол гадаах модоо цас мөсөөр хучаад л орхино. Тэгээд л хэдэн үнээ, малаа түшиглэж  аж ахуйгаа эрхэлдэг.

20 гаруй км явж байж хар шороо татаж ирдэг. Тэгж хөрсөө сайжруулж бордож байж л ургуулна

-Үрээ хаанаас авдаг вэ?

-Ер нь ургуулсан модноосоо үрээ авчихна. Зарим тохиолдолд сайн сортын үр хотоос авдаг. Жилдээ 2000 гаруй суулгац гаргаж сум болон зэргэлдээх сумдадаа нэгийг нь 800 төгрөгөөр худалдаалдаг.

-Зүүн сумд мал аж ахуй голлосон учраас газар тариалан эрхэлдэг хүн ховор  юм шиг санагдлаа?

-Олон толгой малтай хүмүүс чинь газар шорооны ажлаас хойш суух нь бий. Миний хувьд уул хангайдаа өргөж, зэрлэг газар аваачиж ганц нэг мод тариад л байна.

Ажилтан Ж.Даваадуламтай уулзаж зарим зүйлийг тодрууллаа.

-Одоо танайх хэчнээн төрлийн ногоо тариалж байна?

-Манайх хүлэмжиндээ өргөст хэмх, улаан лооль, хулуу, ил талбайдаа байцаа, цагаан, улаан лууван, хүрэн манжин, шар манжин гэх мэт 10 гаруй төрлийн хүнсний ногоо тариалж байна. Ногооныхоо үрсэлгээг гуравдугаар сарын 20-ноос эхлээд хийдэг. Бусад төрлийн үрээ Хөдөө аж ахуйн төв лаборатороос авдаг юм.

-Ногоо тарихад хэр их ажиллагаа ордог вэ?

-Ажиллагаа ихтэй байлгүй яах вэ. Гэхдээ би төрийн байгууллагад ажиллаж байгаад  өөрийнхөө сонирхлоор ногоо тарьж эхэлсэн. Өглөө эрт босоод ногоогоо арчлах сайхан байдаг юм. Сүүлийн хоёр жил нарийн ногоо маань сайн ургаж байна.

-Өөр төрлийн жимс ногоо тарих уу?

-Нэмж таръя гэж бодсон олон зүйл байна. Хүлэмжинд  гүзээлзгэнэ их гоё ургадаг юм байна лээ. Дараа жилээс туршиж үзэх санаатай байгаа.

-Танай суманд газар тариалан эрхэлж байгаа айл өрх өөр бий юү?

-Бараг л байхгүй шүү. Хашаандаа ганц нэг мод л тарьдаг юм.

-Энэ жил ургац хэр байна?

-Энэ жил гайгүй ээ. Харин төмс л жаахан жижиг байгаад байна.

Утас: 99967888 95858511

  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?